news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдөр 10.00 цагаас эхэлж иргэдэд элэгний вирусын шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийж байгаа аж. Шинжилгээг 17.00 цаг хүртэл хийх юм байна. Дээрх арга хэмжээг “Оном сан” төрийн бус байгууллага, Анагаахын шинжлэх ухааны их сургууль хамтран зохион байгуулж байгаа аж. Хэрвээ та шинжилг...
эрүүл мэнд
Баяр наадмаар орон нутагт нэг хүүхэд  дааганаас унаж, бэртэл авсан хэрэг гарчээ. Энэ хэрэг Ховд аймгийн Дуут суманд болсон бөгөөд энэ сарын 11-нд зохион байгуулсан дааганы уралдааны үеэр 14 настай унаач хүү мориноосоо унаж ухаан алджээ. Хүүг аймгийн эмнэлэгт хүргэх шатахуунгүй байсан учраас сумын эмнэлэгт нэг хонуулсан...
эрүүл мэнд
Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, илрэх хугацаауг хордлогыг үүсгэж буй нянгын төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг бадараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд: Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, ө...
эрүүл мэнд
Их Монгол Улс байгууллагдсаны 808, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1, 2 дахь шатла...
эрүүл мэнд
Телемедицин буюу зайн оношилгоо Монгол Улсад дэлхийн жишигтэй харьцуулахад хөгжил ямар түвшинд явааг тодорхойлох Монгол-Солонгосын хамтарсан зөвлөлгөөн Улаанбаатар хотноо болж байна. Уг зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/, Эрүүл мэндийн мэдээллийн техн...
эрүүл мэнд
ШШГЕГ-ын санаачлагаар хоёр дахь жилдээ Европын холбооны “Sbons” сангийн шугамаар Швед улсын “Skanes” их сургуулийн эмнэлгийн эмч нар зургадугаар дугаар сарын 16-26-ны өдрийн хооронд тус байгууллагын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Хорих ангийн хүмүүжигчид нийгмээс тусгаарлагдаж эрхээ хасуулсан ...
эрүүл мэнд
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт техник туслалцааны төслийн хэлэлцүүлэг яг одоо Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд болж байна.  Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр эмнэлгийн чанартай үйлчилгээ ...
эрүүл мэнд
Монгол-Австрийн Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд удахгүй ашиглалтад орох Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборын дөрвөн тасгийг иж бүрэн шинэ тоног төхөөрөмжөөр тохижуулах асуудал шийдэгдээд байгаа билээ. Өнгөрсөн баасан гаригт /VI.06/ тэрхүү тоног төхөөрөмж...
эрүүл мэнд
-Энэ салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гадагш гарч байгаа их мөнгийг Монголдоо үлдээх хэрэгтэйг онцлов- Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг Төрийн ордонд зохион байгуулж буй. Ч...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн иржээ. Дэд сайдын Америкийн Нэгдсэн улсад хийсэн айлчлалийн хүрээнд хепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм /Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр н...
эрүүл мэнд
Түргэн тусламжийг тосон уулзах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулахаар болжээ. Улаанбаатар хотын Захирагчийн Гэр хорооллын ажлын албадын дарга нар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нартай уулзжээ.   Уулзалтаар Нийслэлийн 103 төвийн яаралтай түргэн тусламжийн авто машину...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүний их эмчийн тангарагаа өргөсөн эмч нарт баяр хүргэлээ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн төсгөлтийн баяр өнөөдөр /2014.05.30/ боллоо. Тус сургуулийн төгсөгчдөд диплом, мэргэжлийн цол олгох, хүний их эмчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал орол...
эрүүл мэнд
Нийслэлийн хүүхдийн түргэн тусламжинд зориулж нийт 14 автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа яг одоо Хан Уул дүүрэг, Mongol hyandai kia automotive ХХК-ны урд талбайд болж байна.  Уг ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Нийслэлийн засаг даргын удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн яаралтай тусламжийн тө...
эрүүл мэнд
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн цагдаагийн газраас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парадыг 5 дугаар сарын 30-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулахаар болсо...
эрүүл мэнд
М-Си-Эс Кока-Кола компани болон “ТЛЖ 13” ТББ хамтран зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Спрайт Супер Лигийн Бүх Оддын тоглолтын ялагч баг шагналын сангаасаа тодорхой хувийг нийгмийн сайн сайхан үйлсэд зориулдаг билээ. Уг уламжлалын дагуу 2014 оны улирлын шилдгийн шилдэг Н.Гантөмөр дасгалжуулагчтай Баруун бүсийн багийн ...
эрүүл мэнд
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацсан хэрэг дуулиан тараад байгаа. Жүжигчин Д.Оюунтуулын бие маш хүнд байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа тул бид эмнэлэгт нь очиж түүнтэй уулзсан юм. Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргаан дэгдэн жүжигчин Д.Оюунтуул түлэгдэж, эмнэлэ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал маргааш буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагт Клиникийн Нэгдүгээр амаржих газарт амаржсан эхчүүд, шинэ онд мэндэлсэн анхны иргэддээ баяр хүргэж, бэлэг гардуулах ажээ. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа  маргааш 12.00 цагт Клиникийн  II амаржих газарт очиж, амаржсан ээжүүдэ...
эрүүл мэнд
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Эрүүл чийрэг монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд аймгуудын оношилгооны төвүүдэд компьютерт томографийн аппарат нийлүүлж байгаатай холбогдуулан цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор Цөмийн энергийн газраас 2014 оны I улиралд дараах ...
эрүүл мэнд
Дэлхийн цусны донорын өдрийг манай улс 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ ажлын хүрээнд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хамт олон цусаа хандивлаж, алтан амийг аврагч ачтан доноруудад хүндэтгэл үзүүллээ. Тус шүүхийн Тамгын газрын дарга В.Амартүвшин “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриатай зохион ба...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн даргыг өнөөдөр сонгон шалгаруулна. Хагас жилийн турш ЭМЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг  зарлан удаа дараа зарласан. Гэсэн ч ГССҮТ өнөөдрийг хүртэл тогтсон удирдлагагүй ажиллаж байна. Дахин сонгон шалгаруулалтад таван ...
эрүүл мэнд
Энэтхэгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслаар тэргүүлэгч Фортис эмнэлэг Монгол Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөж байна. Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Бат-Ирээдүй, их эмч Б.Энхжаргал нар хоёр сувилагчийн хамт Фортис эмнэлэгт мэргэжил дээшлүүлэхээр нэг сарын хугацаагаар ирээд байна...
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол долоон удаа гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 158  болсон гэнэ. Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо энэ оны эхний улирлын байдлаар 7967 болж, өмнөх оны мөн үеий...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 22-нд явагдахаар болжээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн даргыг үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлж, өмнө нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг томилсон юм. Өнгөрөгч гуравдуг...
эрүүл мэнд
Нэгдүгээр эмнэлэг, Эх нялхсын эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн, орон нутгийн болон бусад салбарын залуу эмч нараас бүрдсэн баг хүүхдүүдэд Peac building төвийн хоёр давхарт 10.00-16.00 цагийн хороонд үнэгүй үзлэг хийж байна. Үзлэгийг залуу эмч нараас гадна, резидент эмч, анагаахын сургуулийн оюутнуудын сайн дурын нэгдсэ...
эрүүл мэнд
Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг Мал эмнэлэг, үржлийн газраас өглөө. Одоогийн байдлаар шүлхий өвчний голомттой гурван аймгийн 13 сумын нийт 3454 толгой малыг /Сүхбаатар аймаг 2291, Хэнтий 405, Дорноговь аймагт 758 мал/  зориудын устгалд оруулсан байна. Шүлхий өвчний тохиолдол 2014 оны ...
эрүүл мэнд
Цусны донорын дэлхийн өдрийг жил бүрийг зургадугаар сарын 14-нд тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ өдрийг угтан төрийн албан хаагчдын цунд цусаа хандивлах гурван сарын аяныг “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жилийн хувьд манай улсад ная гаруй мянган эх амаржсан гэсэн тооцоо г...
эрүүл мэнд
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл” байгуулахаар Засгийн газар шийдвэрлэв.  Тиймээс тус зөвлөлийн  бүрэлдэхүүн ажиллах журмыг батлан тус зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ш...
эрүүл мэнд
Наркологийн эмнэлгийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах замаар архи болон сэтгэц идэвхит бодист донтох эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, эмнэлгийн хяналтанд авах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилгоор тус эмнэлгээс өчигдөр /III.31/ “Донтох эмгэгээс сэргийлье” нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн хүрээнд н...
эрүүл мэнд
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эвдэрсэн бохир усны шугамыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/212 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын бохир усны цэвэрлэх байгууламж эвдэрсний улм...
эрүүл мэнд
Та магадгүй тахианы махны тухай залхтлаа л сонссон байх. Гэхдээ үүнд агуулагддаг уургийн хэмжээ 21-р зууны чимээгүй тахал таргалалттай тууштай тэмцэгч гэдгийг нь та мэдэх болов уу? Та өдөрт дунджаар 100 грамм арьс, ясгүй мах идэхэд уургийнхаа өдөрт авах нормыг хангадаг ажээ. Уураг нь хүний хоол тэжээлээс заавал авах ёс...
эрүүл мэнд
Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа маргааш 14.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” шагналд нийслэлийн болон хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгуллагуудаас ша...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж, тус төвийн даргаар ажиллахаар томилогдоод байсан А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр шинэ албанаасаа татгалзсан байна. Тэрбээр гуравдугаар сарын 25-нд буюу өчигдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан ГССҮТ-ийн даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзах хүсэлтээ өгчээ. Шалт...
эрүүл мэнд
Баянзүрх дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн төвтэй олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг өрнүүлж эхэлжээ. Амьдралын хүндхэн ачааг ганцаар нугалж яваа эхчүүдийн хувьд хүүхэд төрүүлэхээс бусад үед эмнэлэгт үзүүлэх, эрүүл мэндээ анхаарах цаг зав хомс, боломж бололцоо ...
эрүүл мэнд
“Цэвэр шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр өнөөдөр БЗД-ийн 79 дүгээр сургуулиас эхэллээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, БЗД-ийн 17 дугаар хорооны засаг даргын ажлын баг, Дэлхийн зөн Дарь эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, “Орхон түшээ мөрөн” өрхийн эрүүл мэндийн т...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргаар томилогдсон А.Мөнхтайван өнөөдөр шинэ ажлаа хүлээн авахаар болжээ. ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөхөөр болсны дагуу тамга, тэмдгээ солилцохоор болжээ. А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээн өгөхөөр өчи...
эрүүл мэнд
Тахианы ясыг зөөлөн гал дээр буцалган шөл хийж уух нь орчин үед хамгийн шим тэжээлтэй, эрүүл хоолны нэг болон дэлгэрээд байгаа юм. Та тахианы ясыг шөл, зутан шөл болгох, битүү чанах эсвэл шууд уухаар хөргөөгөөд ч хэрэглэж болно. Аль аль нь л таны биед хамгийн хэрэгтэй шим тэжээлийг өгдөгөөрөө л өгөх учиртай. Тахианы яс...
эрүүл мэнд
"Бөөр хамгаалах дэлхийн өдөр" өнөөдөр тохиож байна. Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригийг дэлхий даяар “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Олон улсын бөөр судлаачдын нийгэмлэгээс анхлан санаачилсан эл өдрийг дэлхий нийт 2006 оноос, харин манай улс 2009 оноос тэмдэглэх бо...
эрүүл мэнд
Монголын 21 аймгийн 331 сумын төлөөлөл болсон залуус өнөөдөр /III.14/ цусаа өгөхөөр болжээ.  Энэхүү арга хэмжээг Монголын залуучуудын холбооноос санаачилж 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны залуучууд цусаа өгөх юм. Залуучуудын санаачилсан цусаа бэлэглэх үйл ажиллагаа 11.00 цагаас Монголын Залуучуудын ...
эрүүл мэнд
Хэдий хоол, хүнсийг хамгийн сайн амтлагч боловч хэмжээг нь хэтрүүлбэл хор болдог зүйлсийн нэг нь давс. Тиймээс ч давс, сахар, өөхийг “Гурван цагаан хор” хэмээн нэрлэх нь бий. Харин гуравдугаар сарын 10-ны өдрөөс дэлхий нийтээрээ давсны хэрэглээний талаарх мэдлэг дээшлүүлэх долоо хоногийн аян зарладаг ажээ. Уг аянтай хо...
эрүүл мэнд
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Дезерэт” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг эхлүүллээ. Төслийн нээлтийн арга хэмжээнд Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Баясах, “Дезерэт” Олон Улсын байгууллагын Орон н...
эрүүл мэнд
Зүүн гурван аймгийн 12 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас тэдгээр бүс нутагт хорио, цээрийн дэглэм тогтоогоод буй билээ. Энэхүү голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолт, вакцин, оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл худалдан авах зардалд шаардагдах...
эрүүл мэнд
Зүүн аймгуудад гарсан шүлхийн тархалтыг зогсоох, голомтыг устгахад хэрэгтэй вакцин Монголд байхгүй байгаа аж. Вакцины нөөц гээд байх юм үгүй, байсан вакцины хугацаа дуусч, чанар нь муудсан учраас хэрэглэх боломжгүй байгаа гэнэ. Тиймээс урд, хойд хөршөөс вакцины тусламж хүссэн бөгөөд Хятад улс бага хэмжээний вакцин өгөх...
эрүүл мэнд
Зөвхөн танай гэр бүлд, ганцхан танд үйлчилдэг эмч, эмнэлэг байвал сайхан уу. Чинээлэг давхаргынхан бол хэдийнэ эртний язгууртнуудын адил хувьдаа эмчтэй болсон. Харин нийт олны  тухайд 2-3 мянган хүнд  нэг эмч оногдож байгаа өрхийн эмнэлгийн тогтолцоонд шинэчлэл хийх цаг болжээ. Өрхийн эмнэлэг нэрээ өнгөрсөн жилээс соль...
эрүүл мэнд
Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн тогтоолоо Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон халдварын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Засаг дарга 2014 оны 2 дугаар сарын 14-нд Өндөржүүлсэн бэлэн байдлын ...
эрүүл мэнд
Зүүн аймгуудын нутагт шүлхий өвчин дэгдэж, хөл хорио тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтан-Ширээ зэрэг сумдад мянга гаруй үхэр өвчлөөд байгаа юм. Нийт гурван амйгийн есөн сумыг хамарсан шү...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт маргааш болно. Уг сонгон шалгаруулалтад оролцохоор зургаан иргэн материалаа ажлын байранд тавигдах шаардлага хангасан ганцхан хүн байсан нь А.Мөнхтайван юм. Олон сарын турш эмнэлгийн эмч, ажилтнуудын эсэргүүцсээр ирсэн Ц.Энхбаяр уг шалгаруулалтад оролц...
эрүүл мэнд
Пневмони буюу уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болсоор иржээ. Хатгаа туссаны улмаас дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд, жил бүр 1.5 сая орчим хүүхэд амь насаа алддаг гэсэн тоо баримт ыг ДЭМБ-аас гаргасан байдаг. Тус байгууллага хөгжиж бай...
эрүүл мэнд
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 2020 он хүртэлх Стратегийн Баримт Бичгийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь Эмэгтэйчүүдийн насан туршийн тасралтгүй боловсролын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Эрүүл мэндийн боловсролд эмэгтэйчүүдийн манлайлал" сэдвийн дор Анагаах ухааны доктор М.Оюунбилэгийн зөв зохистой хоолло...
эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Багануур дүүрэгтэй хамтран ажиллахаар болж, таван жилийн гэрээ байгуулжээ. Гэрээнд тусгаснаар Багануур дүүрэгт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбарыг нээж хамтран ажиллуулах, эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэж хөгжүүлэх, тэдний мэдлэг чадварыг ...
эрүүл мэнд
Хавдрын судлалын үндэсний төвөөс анх 2011 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-г орон даяар зохион байгуулах болсон юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Хавдрын эсрэг аян-2014"-ийн нээлт өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох юм байна.  Энэхүү нээлтэд Эрүүл мэндийн яамны удирдлагууд болон Хавдар судлалын үндэ...
эрүүл мэнд
Томуугийн А хүрээний H1N1 вирус буюу цар тахал анх манай улсад 2009 илэрч, иргэдийг сандаргаж байсан. Энэхүү вирус өнгөрсөн нэгдүгээр сард Баян-Өлгийн аймгийн Өлгий суманд илэрч, сургууль цэцэрлэгийг хаах  хүртэл шийдвэр гарч байсан бол нийслэлд ч мөн цөөнгүй тохиолдол илрээд байна. Тиймээс энэхүү өвчнөөс хэрхэн сэргий...
эрүүл мэнд
Нийслэлийн онцгой комиссын даргын 2014 оны 2-р сарын 05-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр тушаал гарсантай холбогдуулан өнөөдөр нийслэлийн онцгой комиссын холбогдох бүрэлдэхүүн шуурхай хуралдаж, нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчи...
эрүүл мэнд
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч зуу шахам үхрийг устгалд оруулаад байна. Нэгдүгээр сарын 27-нд анх өвчний шинж тэмдэг илэрч, Онгон, Наран, Дарьганга сумын найман малчны 90 үхэр шүлхийгээр өвчилсөн тул устгасан юм. Эдгээр айлууд ойролцоо нутагт өвөлжиж буй бөгөөд шүлхий өвчин ма...
эрүүл мэнд
Банш, бууз, бэлэг сэлтний тухай яриа намжиж амжаагүй энэ үед юун өрхийн эмнэлэг вэ гэх хүн мундахгүй болов уу. Гэвч магадгүй хамгийн цаг үеэ олсон сэдэв өрхийн эмнэлгийн асуудал байж болох гэж сэтгэв. Учир нь сар шинийн өдрүүдэд хоолондоо хордсон, архи дарсны асуудалтай иргэдийн тоо өмнөх жилийнхээс буурсангүй, ахижээ ...
эрүүл мэнд
Сүхбаатар аймгийн Онгон сумын I, III дугаар багийн нутагт “А” хэвшлээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр 14.00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хур...
эрүүл мэнд
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгад 3 тэрбум төгрөгөөр их засвар хийхээр боллоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улсын төсви...
эрүүл мэнд
Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр “Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал болж, эмч мэргэжилтнүүдэд сургалт явууллаа. Сургалтанд ЭМЯ,  Дэлхийн өвдөлт намдаах нийгэмлэгээс болон БНСУ-ын эмч, мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессорууд оролцон илтгэл тавьж, санал бодлоо ...
эрүүл мэнд
Сүхбаатар аймгийн Онгон сумын зарим малчдын хотонд малын гоц халдварт өвчин гарсан тул хөл хорио тогтоогоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар бид Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн дарга Т.Тунгалагтай утсаар холбогдож, байдлыг тодрууллаа. -Нэгдүгээр сарын 27-ны өдөр өвчний талаарх анхны мэдээлэл гарсан бөгөө...
эрүүл мэнд
Сар шинийн баяраар иргэдийн эрүүл энхийн манаанд зогсч, яаралтай тусламж үзүүлдэг 103 буюу түргэн тусламжийн төвд 08.00-14.00 цагийн хооронд нийт 150 дуудлага иржээ. Ирсэн дуудлагын ихэнх нь зүрх, судасны өвчин, даралт ихэссэн гэсэн дуудлага байсан байна. Яаралтай түргэн тусламжийн төвийн жижүүр эмчтэй холбогдоход “Сар...
эрүүл мэнд
Сар шинийн өдрүүдэд нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабенетууд, өрхийн эмнэлгүүд ажиллахаар болсо...
эрүүл мэнд
Баян-Өлгий аймагт дөрвөн хүн томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар авч, эмчлүүлж байгаагаас тус аймагт хязгаарлалт тогтоогоод байгаа. Долоо хоногийн хугацаатай тогтоосон хязгаарлалтаас үүдэн цэцэрлэгүүд ажиллахгүй байгаа бөгөөд сургуулийн хүүхдийн амралт таарсан тул бусад олон нийтийн арга хэмжээг мөн хориглоод бай...
эрүүл мэнд
Дэлхийн “Анхны тусламжийн өдөр” жил бүрийн есдүгээр сарын 14-нд болдог билээ. Энэ жилийн хувьд манай улс энэхүү өдрийг “Анхны тусламж ба замын аюулгүй байдал” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд маргааш буюу энэ сарын 13-ны 11:00 цагаас Сэргээн засалтын үндэсний төвийн хурлын танхимд “Замын хө...
эрүүл мэнд
“Ургийн өсөлтөд агаарын бохирдлын нөлөөг судлах” судалгааны нээлт өчигдөр боллоо. Уг судалгаа гурван жил үргэлжлэх бөгөөд ЭМШУИС, Канадын Саймон Фрэйзэрийн их сургууль, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран зохион байгуулах ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд гаргасан хамгийн их агаарын бохирдо...
эрүүл мэнд
Дэлхийн 170 гаруй оронд сайн дурынхны "Донорын цусаа бэлэглэх" үйл ажиллагаа өнөөдөр нэгэн зэрэг болж байна. Энэ үйл ажиллагаанд Монгол Улс мөн нэгдсэн бөгөөд өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус бэлэглэх аяны үйл ажиллагааг нээсэн юм. Нээлтийн арга хэмжээнд  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, холбогдох алба...
эрүүл мэнд
2013 онд нийслэл Улаанбаатар хотод  нийт  21 эх  эндсэн байна. Дээрх  21 эхийн долоо  нь  НЭМГ-ын  харьяа  байгууллагад,  14 нь  НЭМГ-ын  харьяа бус  эмнэлгийн байгууллагуудад, гэртээ нас  барсан байна. Эдгээрээс  эх  барихын  шууд  шалтгаантай 11, эх  барихын  шууд  бус  шалтгаантай 10  эндэгдэл   байжээ. Үүнээс  тава...
эрүүл мэнд
Монголд анх удаа бүртгэгдсэн дөрвөн ихрийн нэг нь өнгөрсөн ням гаригт эндсэн байна. Төрөөд сар ч болоогүй дөрвөн ихрийн охин нь нас барсан харамсалтай мэдээллийг зарим хэвлэлээр мэдээлжээ. Ихрүүд дундаас ганц охиных нь бие тааруу байгаа тухай эмнэлгийнхэн төрсөн цагаас нь хэлж байсан бөгөөд тусгаарлан эрчимт эмчилгээ х...
эрүүл мэнд
Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана. Эмнэлэгийн 1, 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. НЭМГ-ын харъяа эрү...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон Нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзлаа. Дэд сайд хэлэхдээ хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг. Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн II амаржих газарт тус тус очин, шинэ оны эхний  өдөр төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өглөө. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, өнгөрсөн жил хүн амын өсөлтийн хувьд хамгийн оргил цэг байлаа. Нийт т...
эрүүл мэнд
“Ионсей” эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан талаар бид мэдээлсэн. Чухам юуны учир ийн хаасан талаар  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах тайлбарыг өгч байна. -“Ионсей-Найрамдал” эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношилгооны тусламж үйлчилгээг 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхл...
эрүүл мэнд
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арванхоёрдугаар  сарын 11-ний өдөр болно.  Хуралдаанаар Монголын Хүүхдийн ордны дүрэм батлах тухай, Барилгуудын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шилжүүлж авах тухай, нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэн авах тухай, БЗД-ийн 64-р цэцэрлэгийн ...
эрүүл мэнд
“Анагаах ухааны салбарын 2013 оны ололт” үзэсгэлэн, цуврал лекц Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвд болж байна. Тус үзэсгэлэнд Нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, биоанагаах, эмзүй, уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагууд энэ онд бүтээсэн шинэ бүтээлүүдээ дэлгэн харуулж байгаа аж. Үзэсгэл...
эрүүл мэнд
Ажлын ачаалал болон нийгмийн хямрал элдэв асуудлаас болж хүмүүсийн бие сүүлийн жилүүдэд харьцангуй муудаж хүн бүрийн мэдэх мэдэхгүй өвчин ихээр гарах болжээ. Сүүлийн үед могойн яр гэх өвчин нилээдгүй газар аваад байгаа бөгөөд уг өвчний шинж тэмдэг нь нягт бөөгнөрсөн усан цэврүү мэдрэлийн гүйдлийг дагаж гарахын хамт мэд...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн цахим үнэмлэх нэвтрүүлэх чиглэлээр тусгай баг гараад ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг дуулгалаа. Цахим үнэмлэх нэвтрүүлснээр үүрийн таван жингээр эмнэлгийн хаалгыг сахин дугаарлах явдлыг бууруулна гэж тэрээр үзэж байна. Урьдчилан хийсэн судалгаагаар 2016 он гэхэд эмнэлгийн хүлээлгийн дараалл...
эрүүл мэнд
Эрүүл, аюулгүй байдлын индексийг жил бүрийн 6, 11-р сард гаргана Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай” А/1012 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан  “Эрүүл аюулгүй байдлын индекс тоо...
эрүүл мэнд
БНСУ-ы Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын 18 эмч, сувилагч Монголд ирээд байгаа билээ. Тэд өчигдрөөс эхлэн манай улсын эмч нартай хамтран, Шастаны нэрэмжит гуравдугаар эмнэлэгт Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хяналтад байсан зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үзэж, оношилж байгаа аж. “Туул ротари” ...
эрүүл мэнд
Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ/-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс энэ өдрийг угтан нийслэлийн дүүргүүдийн алслагдсан хороололд амьдарч байгаа иргэдэд зориулж "Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ"-ний үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар ...
эрүүл мэнд
Өдөр бүрийг нэгэн өвөрмөц нэршлээр тодотгох болжээ. Энэ долоо хоногт л гэхэд олон улсын охидын өдөр, нэр төрөө дээдлэх өдөр гэхчилэн олон улсад хэвшил болсон ч манайд бол огт сонсогдоогүй нэр томъёог гаргах болов. Харин өнөөдрийг ЭМШУИС-ынхан “Цагаан халадтаны өдөр” болгон тэмдэглэж буй ажээ. Өнгөрсөн хугацаанд 80 гару...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах JFPR-9136 MON” төслийн хамтарсан санхүүжилтээр “Энэрэл” эмнэлэгт эмнэлгийн тоног, төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Нийт 418 сая төгрөгийн үнэ бүхий хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, сорох төхөөрөмж, тат...
эрүүл мэнд
Яаж ч хичээсэн та илүүдэл жинтэй хэвээрээ л байна уу? Таргалалтын эх үндэс нь их идэх, идэвхигүй хөдөлгөөн юм. Илүүдэл жингээсээ салахын тул эрүүл бус аргаар хоолоо хэт сойн, их хэмжээгээр ус уух нь бие организмын хэвийн үйл ажиллагааг өөрчилж биеийн дархлааг сулруулж өвчинд өртөмтгий болдог. Хоол хүнсний зөв зохистой ...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн захирал Ц.Энхбаяр өчигдөр хэвлэл мэдээллээр “Бид улсын хэмжээний хүний нөөцөд судалгаа хийгээд хүмүүсээ зоочихсон байгаа. Эндээс үүдээд Эх нялхсын төвийн эмч нар болоод 1, 2, 3 дугаар эмнэлэг, ЭМЯ-ны харъяа бүх эмнэлгийн дарга нартай ярилцаад дараагийн хүмүүсийг бид бэлэн байлгаж байгаа” гэж мэдэгдсэн. Энэ да...
эрүүл мэнд
ЭМШУИС энэ жил тус сургуульд элсэн орсон шинэхэн оюутнууддаа зориулан “Цагаан халадны ёслол”-ыг зохион байгуулжээ. Энэхүү ёслолыг анх удаа зохион байгуулсан бөгөөд оюутнууддаа эмч хүнийг бусдаас ялгаруулж байдаг эрхэм нандин хувцсыг зөв, цэвэр өмсгөж заншуулах зорилгыг агуулсан гэдгийг тус сургуулийн эрдэмтэн багш нар ...
эрүүл мэнд
Сингапурын тэргүүлэх зэргийн эмч “Чимэ-Жүд” эмнэлэгт үзлэг хийнэ Дотор, уламжлалт, зүрх судсаар мэргэшсэн 15 жилийн түүхтэй “Чимэ-Жүд” эмнэлэг болон “Интенэйшнл Медикал сервис” төвтэй хамтран Сингапур улсын эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, доктор Кристофер Чонгийг Улаанбаатар хотноо урьжээ. Доктор Чонг С...
эрүүл мэнд
Зайны оношилгоо, эмчилгээний Телемедициний технологийг Монголд амжилттай нэвтрүүлж байна. Тодруулбал,  өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Л.Амгалангийн зөвлөгөөгөөр  Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч н.Чойжилжамц, н.Нарантуя...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй эмнэлгийн ажилтнууд дээрх томилгоог нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэв. Одоогоор тус ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн үйлчилгээ бол хамгийн чухал бөгөөд эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ. Үйлчлүүлэгчид сэтгэлдээ нийцсэн чанартай үйлчилгээ авахын тулд илүү мөнгө төлөх хүсэлтэй болж байгаа энэ үед, өвчтөнүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрч, хамгийн сайн үйлчилгээ үзүүлсэн эмнэлэг зах зээл дээр хамгийн их эрэлттэй байж, амжилтта...
эрүүл мэнд
Олон улсын үйлчилгээний соёл, стандартыг МУ-д нэвтрүүлэх зорилгын хүрээнд “Үйлчилгээний соёл”-ын төрөл бүрийн сургалтуудыг салбар бүрийн онцлогт тохируулан явуулдаг “Кастомер кинг консалтинг” компани энэ удаад эмч, сувилагч нарт зориулан “Эрүүл мэндийн үйлчилгээний соёл” сургалтыг 2013 оны аравдугаар сарын 14-16-ны өдр...
эрүүл мэнд
ДОХ, ХДХВ-ын 145 тохиолдол Монгол Улсад бүртгэгджээ. Өнгөрсөн сард л гэхэд шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 23-ны өдөр хөдөө орон нутгаас онош баталгаажуулахаар илгээсэн сорьцноос ХДХВ-ын халдвар илэрч батлагдсан байна. Тэрхүү сорьц...
эрүүл мэнд
“Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгаа” сэдэвт улсын зөвлөлгөөнийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд эхэллээ. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 275 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн бата...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 310 дугаар тушаалаар Аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилагдсан түргэн тусламжийн автомашинуудыг гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Монгол Улсын 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “Түргэн тусламжий...
эрүүл мэнд
Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг 2010 оноос хойш БНСУ-ын Вонгуаны их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа ажээ. Тус эмнэлгүүд Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эмч, сувилагч, ажилтан харилцан сургах, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх, хүнд хагалгааг үнэ төлбөргүй /хөнгөлттэй/ хийх зэрэг олон ажил зохион...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр эм ханган нийлүүлэх, эм зүйн салбарт амжилттай ажиллаж буй зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Тухайлбал,  “Мөнхийнтун” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэгийг салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтанг...
эрүүл мэнд
Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо, 100 айлын ВSB худалдааны төвийн урд ухсан нүхэнд хүн унаж ухаан алджээ. Энэхүү дуудлага өчигдөр 23:53 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад ухсан 2-2.5 метрийн гүн нүхэнд овог, нэр нь тодорхойгүй 25-30 орчим насны э...
эрүүл мэнд
Монголчуудын өвчлөл, эрүүл мэнд хоол хүнснээс яаж хамаарч байгаа талаарх ялангуяа элэгний өвчин хорт хавдрын гол шалтгааны талаар “Дээдсийн уламжлалт” төрийн бус байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Гадаадаас импортоор орж ирж буй бүх л бүтээгдэхүүнийг Төрөөс болон хяналтын байгууллагууд судлан шинжилж байх ёстой бөг...
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг дарга  “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай”  захирамж гаргаж, хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг 7 сарын 25-аас эхлэн дүүргүүдэд ажилуулж байгаа билээ.  Нийслэлийн Онцгой байдлын ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа болоод цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. Мөн тэрээр ДЭМБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийгдэж байгааг ...
эрүүл мэнд
Нийслэлийн III амаржих газарт цусны халдварт өвчин гар­сан байж магадгүй талаар манайд нэгэн иргэн мэдээлсэн юм. Тэрбээр саяхан тус эмнэлэгт кесерова хагалгаанд орсон бөгөөд хүүхдийнх гэдэс дүүрч, ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна. Түүнийг эх нялхсын эмнэлэгт очсоноос хойш хоёр ч нярай үл мэдэгдэх өвчнөөр ЭХЭМН-д хүргэгдсэн ба...
эрүүл мэнд
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. “Хүүхдийг эхийн сүүгэ...
эрүүл мэнд
Монгол Улсад элэгний өвчлөл, тэр дундаа хортой, хоргүй хавдар өндөр байгаа. Элэгний өвчлөл өндөр байгаатай холбоотойгоор Энэтхэг улсын Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч,  Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч профессор Намиш Мехта ирэх найм...
эрүүл мэнд
Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао Эрүүл Мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао манай улсад айлчилж байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийж өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүү...
эрүүл мэнд