news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгыг буулгаж, буурин дээр нь шинээр барихаар шийдвэрлэсэн бөгөөд барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэгчээр “ЭЗТ” ХХК шалгараад байсан юм. Тэгвэл тус компани Түлэнхийн төвийн барилгын зураг төслийг боловсруулж дуусч... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурал болж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хөнджээ. Тухайлбал, эмнэлгийн удирдлагууд болон ажилтнууд дутуу төрсөн нярайд үзүүлдэг, эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтыг тогтмолжуулах, эмнэлгийн зохион байгуулалтыг эргэн харах буюу эх хүүхд... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Токүмото Широ 103 түргэн тусламжийн төвтэй танилцлаа. Салбарын сайд болон, Түргэн тусламжийн төвийн дарга нар Японы ЭСЯ-ны төлөөлөгчидөд Түргэн тусламжийн төвийг танилцуулж, Япон улсын түргэн тусламжийн байгууллага хэрхэн ажилла... | эрүүл мэнд |
Гэмтэл согогийн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжөөд шинэ техник, технологи хурдацтайгаар нэвтэрч улам нарийсч байгаа орчин үед оношлогооноос эхлүүлээд бүхий л эмчилгээ, сувилгааны туршид чадварлаг, хөнөөл багатай мэс ажилбарыг өртөг бага зардлаар найдвартай төгс үр дүнд хүргэх зорилготойгоор зохион байгуулагдаж буй “Гэ... | эрүүл мэнд |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Архидан согтуурахтай тэмцэх хууль”, ”Тамхины хяналтын тухай” хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй хот” гурван сарын аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд дүүрэг бүр архидан согтуурах болон тамхидалттай тэмцэх н... | эрүүл мэнд |
Бэлгийн замын халдварт өвчин болон ДОХ-ыг эрт илрүүлэх тусмаа эмчлэгдэх боломж өндөр байдаг гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгө... | эрүүл мэнд |
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд 67 настай эмэгтэй эм ууж, амиа хордлохыг завдсан хэрэг энэ сарын 25-нд гарчээ. Тэрээр нэр нь тодорхойгүй 100 ширхэг эмийг нунтаглан ууж, хордсон байхад нь цагдаагийн байгууллагын ажилтнууд олж, эмнэлэгт хүргэсэн байна. Ямар учраас амиа хорлохыг завдсаныг Баянгол дүүргийн цагдаагийн... | эрүүл мэнд |
Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг угтан өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд чиглэсэн бүтээлч ажлыг зохион байгуулах, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Эрүүл мэнд-Эрхэм баян” сэдэвт мянган эмч, иргэнийг оролцуулсан явган аяллыг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүү... | эрүүл мэнд |
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр нар өнөөдөр 14.00 цагаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд гэнэтийн шалгалт хийх гэж байна. Учир нь С.Ганбаатар гишүүнд эцэг, эхчүүдээс эрүүл мэндийн байгууллага тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдэд хүнд суртал хавтгайрсан талаар мэдээлэл багагүй иржээ. Эрү... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар удирдуулсан ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон энэ долоо хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа. Засгийн газрын “1111 төв”-д өнгө... | эрүүл мэнд |
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гурав дахь хэсгийг үндэслэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай тушаал өнөөдөр гаргасан байна. Ингэхдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эмнэлгийн дүгнэлт гаргах комиссыг Улсын хоёр... | эрүүл мэнд |
Жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг албан ёсоор хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. МУЗН-ээс энэ өдрийг тохиолдуулан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж”-ийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ. Ер нь манай иргэд анхны тусламж гэж юу боло... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 10.00 цагт өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хий. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нар оролцож, Улсын II эмнэлэгт ял эдлэж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар танилцуулах юм байна. Д.ЖАРГАЛ | эрүүл мэнд |
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 22 тугал, бяруу ямар нэгэн шалтгаангүйгээр хорогдсон хэрэг оны өмнөхөн гарсан. Мал юунаас болж хорогдсоныг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг Цөмийн энергийн газраас өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны А танхимд мэдээлэхээр болжээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд болон бусад албаны... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Ардчилсан Тимор-Лесте Улсын Гадаад харилцааны сайд Хосе Луйс тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн өдрийн зоог барив. Тэрбээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулж... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 3-4-ний хооронд Эрүүл мэндийн яаманд болно. Зөвлөлгөөний үеэр сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарт баримталж буй шинэчлэлийн бодлого” сэдвээр илтгэл тавих бол, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай х... | эрүүл мэнд |
Төрөлхийн болон олдмол зүрхний гажигтай таван хүүхэд “Туул ротари” клубын тусламжтайгаар БНСУ-д хагалгаа хийлгэн эрүүл энх болон эх орондоо ирлээ. Тэднийг клубын ерөнхийлөгч С.Мэндсайхан болон гишүүд тосон авч эрүүл саруул болон ирсэнд нь баяр хүргэлээ. “Туул” ротари клуб “Хүүхдийн зүрх” төслийг 2004 оноос эхлэн БНСУ-ы... | эрүүл мэнд |
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад гишүүнчлэлтэй Ази, Номхон далайн баруун бүсийн орнууд дөрөвдүгээр сарын 24-30-нд Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг тэмдэглэж, өнөөдөр дуусч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ удаагийн дархлаажуулалтын үйл ажиллагааны гол зорилго нь улаанбурхан, улаанүүд өвчнөөс үүдэлт... | эрүүл мэнд |
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг, их эмч А.Баярзаяа, лаборант Д.Оюунсүрэн, Ба.Сувд нарт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг нь хүнд гэмт хэрэгт сэжигтн... | эрүүл мэнд |
БНХАУ-д шувууны гарвалтай томуугийн A(H7N9) халдвар илэрч хамгийн сүүлд өгсөн мэдээллээр нийт 102 хүн өвчилсөн байна. Одоогийн байдлаар эдгээр өвчилсөн хүмүүсийн 19 хувь нь нас баржээ. БНХАУ-д шувууны томуугийн А/H7N9 халдварын хүний тохиолдолын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Мал эмнэлгийн газраас шувууны аж ах... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны харъяа эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт энэ сарын 19-нд болжээ. Сонгон шалгаруулалтад оролцогчид өнөөдөр англи хэлний шалгалт өгсөн бөгөөд эцсийн дүн ирэх долоо хоногт гарах юм. Нийт 61 хүн сонгон шалгаруулалтад материал бүрдүүлж оролцсоноос 51 хүн сонгон шалгаруулалтад оролцжээ. Сонгон шал... | эрүүл мэнд |
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасагт ШШГЕГ-ын харъяа хорих 429 ангиас ялтан залууг шилжүүлэн, эмчилж эхэлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодрууллаа. -Ялтныг хэзээ, ямар учраас эмнэлэгт шилжүүлсэн бэ? -Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 19-нд Хорих 429 дүгээр анг... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нийт 15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт болж, урьдчилсан дүнгээр хамгийн их оноо а... | эрүүл мэнд |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн сурагчдын авъяасыг хөгжүүлэх “Авъяас” хөтөлбөрийг 2012 оны сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн багш нар оюуны бэрхшээлтэй болон хэл ярианы гэм согогтой хүүхдүүдийнхээ авьяасыг нээн хөгжүүлэх замаар хэл ярианы согог, танин мэдэхү... | эрүүл мэнд |
2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар БНХАУ-ын зүүн мужууд, тухайлбал Шанхай хот, Анхуй, Жежианг мужид томуугийн А(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 21 тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь нас баржээ. Цаашид өвчлөл нэлээд хурдацтай тархах магадлалтай байна. 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар БНХАУ-ын... | эрүүл мэнд |
БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужуудад томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол баасан гаригийн байдлаар бүртгэгдсэнээс зургаа нь нас баржээ. Энэ хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан ба халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаа нь хүндрэн амиа алдсаныг эрүүл мэ... | эрүүл мэнд |
Нийслэлд өнгөрсөн долоо хоногт менингококкт буюу бидний хэлж заншсанаар менингит өвчний халдварын арван тохиолдол гарснаас дөрвөн хүн нас баржээ. Мөн менингококкт халдвараас сэргийлэх /хоолой зайлах, хамар, залгиурыг цэвэрлэх, дархлаа сайжруулах… гм/, өвчний анхны шинж тэмдгүүдийн талаар иргэдэд сурталчлан таниулах зор... | эрүүл мэнд |
Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа МҮЭСТО-нд үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүндэтгэлийн ёслолд Эрүүл мэндийн сай... | эрүүл мэнд |
Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдрийн 13.00 цагт МҮЭСТО-нд болно. Энэхүү үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна. Хүндэтгэлийн ёслолд ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар зарлигаар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулж баяр хүргэлээ. ЭМЯ-ны ОЭТХ-ийн дарга Д.Гончигсүрэн, ЭМЯ-ны мэргэжилтэн Г.Ганчимэг, ЭНЭШТ-ийн нярайн эмч Ц.Алтантуяа, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч А.Г... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын гүйцэтгэл дутуу байгаа барилгын асуудлаар гүйцэтгэгч компаниудын төлөөлөгчидтэй уулзан, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, улсын хэмжээнд 2010-2013 онуудад баригдаж буй нийт 36 барилгын одоогийн үйл явцтай нэг бүрчлэн танилцав. Эрүүл мэндийн сайд уулзалтын эхэнд сүүлийн... | эрүүл мэнд |
Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч цэргүүдийн дунд уушгины сүрьеэ өвчин тархсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс дээрх мэдээллийг няцааж, ханиад хатгаа мэтээр тайлбарласан юм. Харин энэ талаар Эрүүл мэндийн яамны баттай эх сурвалжаас тодруулахад, “Одоогоор 400... | эрүүл мэнд |
“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд манай улсад “Бид сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхий нийтэд сүрьеэгээр өвчлөгсдийн хамгийн эмзэг бүлэг болох хүүхэд багачууд, өндөр настангуудын зүгээс шийдвэр гаргагч нарт хандан сүр... | эрүүл мэнд |
Зурган дээрх энэ хөөрхөн бяцхан охиныг Номуундалай гэдэг бөгөөд миний найзууд болох Р.Борхүү, Н.Туяа нарын охин юм. Хөөрхөн дүү маань одоо 6 настай боловч төрөлхийн тархины эд эсийн хатингаршилтай бөгөөд үүнээс болоод нуруу нь мурийж бүсэлхийнээс доош мэдээгүй болох аюул нүүрлээд байгаа юм. Монголд эмчилгээ хийлгэх бол... | эрүүл мэнд |
“Жигүүр Гранд” группийн хамт олон хүнд өвчинд шаналж буй 12 настай Д.Жигүүр хүүд туслах аяныг санаачлан хандивын мөнгө цуглуулж, хагалгааны зардлаас нь багахан хэсгийг нь хуваалцжээ. Нэр нэгт Жигүүр хүүгийн хагалгаанд нь зориулан “Жигүүр гранд”группийн хамт олон нэг өдрийн цалин буюу 15.000.000 төгрөгийн буцалтгүй тусл... | эрүүл мэнд |
Бусдын төлөөх үйл бүхэн буян дагуулдаг. Өнөөдөр бидэнд Ариунтулга хүү нүдний хорт хавдрын улмаас Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсэн ханджээ. Хоёр настай Ариунтулга хүү 2012 оны зургадугаар сард нүдний хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш сарын дараа Солонгос улсад хагалгаанд орж амжилттай болсон ба ... | эрүүл мэнд |
ЭМЯ-наас “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор гуравдугааp сарын 18-ны өдөр тэмдэглэж, хотын төв талбайд “Эрүүл мэндийн нээлттэй өдөр”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр нийт давхардсан тоогоор 2839 хүнийг үнэ төлбөргүй оношилж, зөвлөгөө өгснөөс ЭХО-гийн шинжилгээг 150 хүнд, судасн... | эрүүл мэнд |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өрнөж буй “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн төрийн албан хаагчид нэгдэн өнөөдөр цусаа өглөө. Үүнд Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын газар, Халамжийн газар гээд бүхий л төрийн байгууллагын нийт 450 гаруй албан хаагч хамрагдс... | эрүүл мэнд |
Бүхий л насны эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг гэнэ. Нас ахих тусам өвчлөх магадлал нэмэгддэг байна. Энэ талаар ХСҮТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч Д.Ягаантай ярилцлаа. -Сүүлийн үед хөхний хорт хавдрын өвчлөл манай улсад эрс нэмэгдэж байгааг судлаачид хэлдэг. Дэлхийн нийтэд мөн адил байна уу? -... | эрүүл мэнд |
Япон улсын Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хоёр орны цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцсан байна. Эрүүл мэндийн дэд сайд “Манай улс буурай орнуудын тооноос хасагдаж дунд орлоготой орны тоонд орсонтой холбогдуулан тусламж гуйх... | эрүүл мэнд |
2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэл хотод менингококкт халдварын 8 тохиолдол бүртгэгдэж 3-8 сартай 3 хүүхэд эндсэн байна. Менингококкт халдвараар 3 сартайгаас 4 хүртэлх насны хүүхдүүд өвчилсөн бөгөөд 5 тохиолдол буюу 62.5% нь 7-25 цагийн дараа эрүүл мэндийн байгууллагад хандсан, 2 тохиолдолд эмч утсаа... | эрүүл мэнд |
Японы Сисмекс корпорацийн зүгээс Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж биохимийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг маргааш (03.14) 10.00 цагт ЭМЯ дээр хүлээлгэн өгөхөөр боллоо. Энэ үеэр ЭМЯ болон Японы Сисмекс корпораци хоорондын 2011 онд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийн сайд ... | эрүүл мэнд |
Элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог аюултай өвчин. Энэ өвчнөөр ихэвчлэн дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг аж. Гэтэл сүүлийн жилүүдэд уг өвчний улмаас шаналж буй хүмүүсийг тоог ид хийж бүтээх насандаа яваа залуучууд эзлэх болсон бөгөөд эн... | эрүүл мэнд |
Өнөөдөр “Олон улсын хавдартай тэмцэх өдөр”. Энэ өдөрт зориулан Хавдар судлалын төвийн эмч нар өнөөдөр 10.00 цагт эмнэлэг дээрээ иргэд сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийнэ. Мэргэжлийн эмч нар хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хавдраас сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлли... | эрүүл мэнд |
Зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний талаар БНСУ-ын Ротари клуб Монголын “Туул” ротари клубын хамтарсан уулзалт өнөөдөр Хаан паласд боллоо. “Туул” ротари клуб “Хүүхдийн зүрх” төслийг 2004 оноос эхлэн БНСУ-ын ротаричуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна. Манай улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн гажиг өвчтэй... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Гинер Райхл болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг хүсэлтийн дагуу өнөөдөр ЭМЯ-нд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Австрийн Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвийн чадав... | эрүүл мэнд |
Яаралтай түргэн тусламжийн 103 төв нь битүүний өдрөөс эхлэн эмч, автомашинаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногийг дуустал иргэдэд 24 цагийн турш 36 эмч, автомашин үйлчлэх юм. Түүнчлэн цагаан сараар бүх өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа. Сар шинийн баярын үеэр төрөл ... | эрүүл мэнд |
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 08.00 цагаас хойш 50 гаруй дуудлага ирээд байна. Харин өчигдөр 08.00 цагаас өнөөдөр өглөө ээлж солигдох хүртэлх хугацаанд нийт 743 дуудлага ирсэн байна. Үүнд, осол аваарын 54, архины хордлогын 31, томуу, томуу төст өвчний 82, осголт, хөлдөлт долоон дуудлага болон ... | эрүүл мэнд |
Цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас бүх шатны эмнэлэг, эмч ажилтнуудад аюулгүй ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, үүрэг хариуцлагаа дээшлүүлэх зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид баяр ёслолын үеэр эмч мэргэжилтнүүд ажилдаа анхааралтай бэлэн байдалд ажиллахыг сануулжээ. Учир нь эмч нарын ха... | эрүүл мэнд |
Нийслэлийн эмэгтэйчүүдийн тухтай, ариун цэврийн шаардлага хангасан газар амаржих мөрөөдөл биелж шинэ нэгдүгээр амаржих газрын барилгыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээж авлаа. Ирээдүйд мэндлэх сая сая бяцхан үрс ийнхүү шинэ эмнэлэгт, орчин үеийн стандарт эмнэлгийн үйлчилгээ авах өдөр ойртсоор байна. “Сентерра Гоулд” ... | эрүүл мэнд |
ШХУ-ын Женев хотноо болж байгаа ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дугаар хуралдаанд оролцож буй Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 25-ны өдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Маргарет Чантай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд сайд Н.Удвал Др. Чаны удирдлага, манлайлал дор хийгдэж байгаа тус байгууллагын реформыг Монг... | эрүүл мэнд |
Ахмад настанууд жилд нэг удаа амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр боллоо. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан байна. Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д нэмэл... | эрүүл мэнд |
Уншигч таны харж байгаа охин бол дөрвөн настай Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан охинд нэг л өдөр аймшигт өвчин гэнэт ирж хоёр цагийн дотор бие нь мууджээ. 2012 оны 09 сарын 13-ны шөнө бие нь өвдөөд байна гэж шөнө уйлсан охиндоо дуудлага дуудсан ээжийн хэлж байгаагаар хоёр цагийн д... | эрүүл мэнд |
Бүх дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар болон Монголын өрхийн эмнэлгүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан ч удалгүй цуцалжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэвлэлийн бага хурлыг ЭМЯ-наас болиулсан байж магадгүй гэнэ. Хурал зарлагчид "Өрхийн эмнэлгүүд Нийслэлийн эрүүл мэндийн ... | эрүүл мэнд |
Сувилагчийн буруугаас болж түлэгдсэн нярайг ГССҮТ-ийн Түлэнхийн тасгаас өнөөдөр өглөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн сэхээний тасагт шилжүүлжээ. Шинэ оны өмнөхөн Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлж, гэмтээсэн хэрэг гарсан билээ. Нярайг нийслэлд авчирч, ГССҮТ-д х... | эрүүл мэнд |
Сувилагч эмэгтэй нярай хүүхдийг угаах гэж байгаад халуун усанд түлсэн харамсалтай хэрэг оны өмнөхөн /12 сарын 29/ гарчээ. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эл хэрэг болсон бөгөөд видео бичлэгээс авсан мэдээллээр бол сувилагч бүсгүй амаржсан эхэд дусал залгасныхаа дараа хүүхдийг нь угаахаар авч явсан байна. Хэсэг хуга... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны удирдлагууд шинэ оноор төрөх эмнэлгүүдэд ажиллахаар болсон байна. Тэд 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр төрөх эмнэлгүүдээр орж, тус өдөр мэндэлсэн үрсэд баяр хүргэх юм байна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10.00 цагт Клиникийн нэгдүгээр амаржих газар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 1... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт халдварт өвчний 270 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн долоо хоногт цочмог шарлалттай өвчний хам шинж 114, тууралттай өвчний хам шинж 120 тохиолдол бүртгэгджээ. Харин өвчний хүндрэл багатай өвчнүүд үлдсэн хувийг эзэлсэн байна. Дашрамд дурьдахад ХӨСҮТ-д хэвтэн эмчл... | эрүүл мэнд |
Хорвоод мэндлээд дөнгөж нэг ой хүрч буй M. Сайханбилэг хүү хэр баргийн хүн тэсвэрлэж гарахад бэрх элэгний өвчинд шаналж, БНСУ-д элэг шилжүүлэх мэс засалд орохоор болсон нь олон түмний өр өвтгөж байна. Хүүгийн зөвхөн хагалгаанд 150 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд өчигдөр аав, ээжтэй нь Ч. Сайханбилэг гишүүн уулзаж... | эрүүл мэнд |
Дархлаа сэргээх үйлчилгээтэй “Салимон” бэлдмэлийг хүмүүс ихээр хэрэглэдэг билээ. Тэгвэл сүүлийн үед энэ бэлдмэлийн зохиогчийн эрхийн асуудал үүсч, “Моносфарм”-ын “Салимон” –той ижил нэртэй бэлдмэлийг эмийн сангуудаар худалдаалах болсон бөгөөд ийнхүү дууриалган хийсэн бэлдмэлээс болж хордсон гэсэн мэдээлэл тархсан юм. ... | эрүүл мэнд |
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улсын хэмжээнд А гепатитаар өвчлөөгүй, А гепатитын эсрэг вакцин хийлгэж байгаагүй, 2-14 насны хүүхдүүдэд энэ ондоо багтаан гепатит А-гийн эсрэг вакцин хийхээр болжээ. Дашрамд дурдахад, халдварт гепатит А вирус нь бохир гарын шар өвчнийг үүсгэдэг нян бөгөөд эхний тунг хийлгэснээс ... | эрүүл мэнд |
Төрийн өмчийн эмнэлгүүдийн эмч нар иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүдэг болсон. Гэтэл эмч нарын авч байгаа энэ мөнгө төсөвт төвлөрөх нь ховор байдаг байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдэд иргэдийн зүгээс төвлөрч байгаа мөнгөний авдар цоож цуургагүй, хяналтгүй ил задгай байдаг гэх шүүмжлэлийг хяналтынхан дэвшүүллээ. Үүднээсэ... | эрүүл мэнд |
Улаанбаатар хотод ханиад, томуугийн өвчлөл өмнөх оныхоос нэмэгдэх хандлагатай байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 122 мянган хүн эмнэлэгт хандсанаас, 8000 гаруй хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Томуугаар өвчлөгсдийн дийлэнх н... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд өнгөрөгч аравдугаар сараас энэ сарын 10-ны өдөр хүртэл 144 мянган хүн эмнэлгээр үйлчлүүлсний 10 мянга нь томуу, томуу төст өвчтэй хэмээн оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Томуугаар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 15 хүртэлх насны хүүхдүүд байсан ажээ. Энэ жил хувь... | эрүүл мэнд |
Орхон аймгийн Жаргалант сумын “Дулаан уул” багт өнгөрсөн долоо хоногт үхрийн хорт салст халуурал өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Аймгийн Онгцой байдлын хэлтэсээс өвчилсөн мал амьтныг ариутгах, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм байна. Мөн Төв аймгийн Өндөрширээт сумын Барчгайн хоолой гэд... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэмжээнд есөн төрлийн халдварт өвчний 176 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс вирусын гепатит, цусан суулга өвчин зонхилох хувийг эзэлсэн аж. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлт гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Дашрамд дурьдахад, Улаанбаатар хотын найман дүүргийн... | эрүүл мэнд |
Баянхонгор аймгийн сумдын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн ажилд хийсэн шалгалтаар сумдын багаж тоног төхөөрөмжийн хангалт 78,5 хувьтай, 75 хувь нь стандартад заасан нэр төрлөөр хийгдвэл зохих лабораторийн шинжилгээнүүдийг бүрэн хийдэггүй, лабораторийн төхөөрөмжөөр хангагдаагүй зөрчил илэрчээ. Харин хөрөнгө оруулалт... | эрүүл мэнд |
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд маргааш иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа хандивлахаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдоос тодрууллаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газрын ажилтнууд цусаа хандивлахаар болжээ. Цусны төв дээр очиж өгөх үү... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр газрын маргаантай байгаа нийслэлийн II амаржих газарт ажиллалаа. Учир нь төрөхийн байрны нэг талын жигүүрийг чөлөөлж, хажууд нь баригдаж буй барилгын шугам, холболтыг хийх талаарх маргаан үүсчээ. Төрөлт ихтэй байгаа энэ үед хүн амын хамгийн чухал хэсэг болох эх, хүүхдийн эрүүл мэндий... | эрүүл мэнд |
Олон улсын өрхийн эмч нарын холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Харин Монголд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаал гарснаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг энэ жилээс эхлэн тэмдэглэж байгаа юм. “Өрхийн эмч нарын өдөр”-ийн хүр... | эрүүл мэнд |
Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдварын 115, 116 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдол нь 45-49, 30-24 насны эрэгтэй хүмүүс юм байна. Тэд одоогоор халдвар тээгчийн үе шатандаа байгаа аж. Мөн эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлсэн гадаадын ... | эрүүл мэнд |
“Эрүүл чийрэг монгол хүн” аяныг маргаашнаас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан өнөөдөр 12.00 цагт Эрүүл мэндийн яаманд хэвлэлийн бага хурал зарласан байна. Хурлын үеэр хувийн клиник сувиллын шалгалтын дүн, эрүүл мэндийн үйлчилгээний чанар аюулгүй байдлын судалгааны талаар Эрүүл мэндийн с... | эрүүл мэнд |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Өгөөмөр” захын зүүн урд хэсэгт авто замын засварын ажил гүйцэтгэж байсан ажилтан өчигдөр орой 10 мянган вольтын өндөр хүчдэлд цохиулсан золгүй хэрэг гарлаа. Тус газарт авто замын ажил хийж байсан “Эрдэнэ зам” компанийн ажилтнууд дулааны шугам булж байх... | эрүүл мэнд |
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт гахайн сонгомол мялзан өвчин болох нь батлагджээ. Тиймээс Дархан сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 03-наас хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээр тогтоосон бүсэд ажлын хэсэг томилогдон ... | эрүүл мэнд |
Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Япон улсын бариа заслын эмч нар өнөөдрөөс эхлэн тав хоног үнэ төлбөргүй оношилгоо, эмчилгээ хийж эхэлллээ. Мэргэжлийн эмч нар тав хоногийн хугацаанд түнхний мултралтай 3-5 сартай нярай, үе мөчний буруу хөгжилтэй 1-10 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж, эмчлэх юм байна. Д.Жаргал | эрүүл мэнд |
“Тэнгис” кино театрын урд талд барилга барьж байсан барилга дээрээс том хэмжээний төмөр унаж, 25 настай залуу толгойдоо хүнд бэртэл авсан хэрэг өнөөдөр 16.40 цагийн орчимд гарсан юм. Яаралтай тусламжийн 103 утсанд энэхүү дуудлага 16.45 цагт ирж, дуудлагын дагуу ажилласан эмч нар өвчтөнийг Гэмтэл, согог судлалын үндэсни... | эрүүл мэнд |
“Тэнгис” кино театрын урд талд зөвшөөрөлгүй баригдаж байсан “Эко консракшн” компанийн барилга дээрээс төмөр унаж, 25 настай залуу толгойдоо хүнд бэртэл авсан хэрэг өнөөдөр 16.40 цагийн орчим гарсан. Яаралтай тусламжийн 103 утсанд энэхүү дуудлага 16.45 цагт ирсэн бөгөөд түүнийг түргэн тусламжийн машинаар 17.00 цагийн үе... | эрүүл мэнд |
Баянгол дүүргийн V хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд байрлах “Лунобо” компанийн “Алтан Элс” дотрын клиникийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 13 хүн эм тариандаа хордсон хэрэг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө гарчээ. Тухайн өдрийн эмчилгээнд “Рибоксин”, “Витамин С”, “Витамин РР”, “Натри салицилат”, “Метро... | эрүүл мэнд |
Манай улсын 11-15 насны охидод хүний хөхөнцөр вирусын гурав дахь тунг энэ сарын 10-14-ний өдрүүдэд тарих гэж байгаа. Харин тус вакцин охидын ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөхийг Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс мэдээллээ. Хуралд оролцогчид “Хүний хөхөнцөр вирус нь 100 гаруй буюу түүнээс олон ... | эрүүл мэнд |
Шүдний өвчлөлийн талаар анагаах ухааны магистр, шүдний их эмч Б.Пүрэвжавтай ярилцлаа. -Шүдний өнгөр, чулуу гэж ярьдаг боловч хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Чухам юунаас үүсдэг юм бэ? -Шүдний чулуу, өнгөр нь зовиур багатай учраас хүмүүс тэр бүр мэдэж, анзаардаггүй. Чулуу, өнгөр голдуу амны хөндийн ариун цэвэр муу сахисн... | эрүүл мэнд |
ХӨСҮТ-өөс ХДХВ-ийн халдварын 111 дэх тохиолдол бүртгэгдсэнийг энэ долоо хоногт мэдээлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн ЕБС-ийн нэг ангийн гурван сурагчаас ХДХВ/ДОХ-ын вирус илэрсэн хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь ташаа мэдээлэл байжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатараас тодруулахад, “Хэвлэл мэдэ... | эрүүл мэнд |
Дорнод аймгийн Баяндун суманд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд ой хээрийн түймэр унтрааж яваад галд өртөж, биеийх нь 60 хувь нь түлэгдсэн дэд ахлагч А.Болорсүх БНСУ-д эмчлүүлж байгаа. Түүнд Сөүл хотын Халлим их сургуулийн Түлэнхийн нөхөн сэргээх төвийн эмч Чу Юнг Со гурван удаа хагалгаа хийсэн байна. Гурав дахь хагалгааг... | эрүүл мэнд |
Гепатит өвчний тархалт хурдасч, дэлхийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж байгааг анхаарч, энэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэж байхаар 2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар шийдвэрлэж байжээ. Энэ жилийн Гепатит өвчинтэй тэмцэ... | эрүүл мэнд |
“Эрүүл хүүхэд” аяны үр дүнд Монгол улс 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болсныг энэ сарын 25-нд Засгийн газарт хүлээлгэн өгсөн байна. Аяны нээлт өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд болж, өнөөдрийн байдлаар үзлэгт хамрагдвал зохих 976941 хүүхдээс 816941 хүүхэд буюу 83.6 хувь нь эрүүл мэ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, П.Улаанхүү эмчид “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит” шагнал энэ сарын 04-нд гардуулжээ. П.Улаанхүү нь 1975 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа цус сэлбэлтийн алба болон цус сэлбэлт судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүнд... | эрүүл мэнд |
“Тамхигүй орчинг бүрдүүлье” сургалт өчигдөр “Хангарьд” ордонд эхлэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар баасан гаригт болж хойшилсон. Гэвч бид энэ удаад тамхи татах хор уршиг, эрх зүйн зохицуулалтын талаар албаны хүнээс тодруулсан мэдээллийг хүргэж байна. Дэлхий дахинд жил бүр тамхинаас үүдэлтэй өвчнөөр таван сая хүн нас ... | эрүүл мэнд |
“Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалт энэ сарын 3-5-ны өдрүүдэд Сэргээн засалтын үндэсний төвд болж байна. Сургалтыг ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллага болон тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байна. Тус сургалтад Италийн төри... | эрүүл мэнд |
“Эрүүл мэнд-Эрхэм баян” цуврал хэлэлцүүлгийн хаалт ЭМЯ-ны “Мэдээлэл сургалтын төв”-д өнөөдөр 16.00 цагт болно. Уг хэлэлцүүлгийг ЭМЯ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригт 16-18 цагийн хооронд зохион байгуулж байсан юм. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд эрдэмтэн мэргэд болон энг... | эрүүл мэнд |
ЭМШУИС-ийн багш, дэд профессор Н.Раднааханд Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч. Тэрээр харшлын эмчээр 25 жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө хүүхдийн харшлын эмч бэлтгэх ажилд хүчин зүтгэж, хүүхдийн эмч нарт энэ өвчний талаар хичээлийг зааж... | эрүүл мэнд |
Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдварын 110 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. Халдвар авсан хүн нь 25-29 насны эрэгтэй, эрхэлсэн ажилгүй залуу аж. Одоогоор түүний биеийн байдал хэвийн, ХДХВ-ын халдвар тээгчийн шатандаа яваа бөгөөд эмнэлгийн хяналтад орсон, тандал... | эрүүл мэнд |
ЭМЯ болон Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах зорилго бүхий "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах төсөл"-ийг Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Говь-Алтай аймаг, мөн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж байна. Японы ядуур... | эрүүл мэнд |
С.Энхдөлгөөн нь давсагны хавдар гэсэн оноштойгоор 2011 оны есдүгээр сараас хойш эмчилгээ хийлгэж байгаа. Хоёр сар гаруй хугацаанд давсгандаа гуурстай шээж байгаа бөгөөд сүүлийн 10 хоногт гуурсны хажуугаар шээс нь гоожиж, тэр хавийн арьс нь түлэгдэн, улайлт өгч өвдөж эхэлсэн байна. Харамсалтай нь, С.Энхдөлгөөн хүүгийн д... | эрүүл мэнд |
"Дэлхийн хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүн, Голланд улсын иргэн Paul Kranendonk өөрийн хамтрагч Ad van der Linden болон Ernst Delwel нарын хамт тархи, нуруу нугасны хагалгааны хамгийн сүүлийн үеийн микроскопыг П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт бэлэглэлээ. Энэхүү микроскоп нь тархины хавдар, тархи... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн пүрэв гаригт “Эрүүл мэнд-Эрхэм баян” иргэдийн нээлттэй индэрийг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн нээлттэй индэр “Эрэлтэд нийцсэн дээд мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагаа” сэдвээр өнөөдөр 16.00 цагаас Эрүүл мэндийн яамны Б танхимд болох гэж байна. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн ... | эрүүл мэнд |
Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг. Энэ онд “Сувилах... | эрүүл мэнд |
Хүүхэд эхээс төрөхдөө дархлалтай төрдөг ч тодорхой хугацааны дараа буурч нэг нас хүрэхэд алга болдог байна. Дархлаажуулалт халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах эм бэлдмэл хэрэглэдэг хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч Ч.Цэцэгээ зөвлөж байна. Дарх... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Засгийн газрын өчигдрийн /V.02/ хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон байна. “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор бол... | эрүүл мэнд |
ЭМШУИС-ийн 70 жилийн ойд зориулсан Анагаах ухааны доктор, профессор Мижидийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын 3-р олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Профессор М.Чүлтэмсүрэн нь ЭМЯ-ны эмийн ерөнхий мэргэжилтэн, ЭМШУИС-ийн эм зүй болон эм судлалын тэнхимд багш, декан, тэнхмийн эрхлэгчээр 40 орчим жил ажилла... | эрүүл мэнд |
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн лавлах хэсэг дээр Олон улсын эх баригч, сувилагчийн өдрийг угтсан “Эх баригчийн нэг өдөр”-ийг зохион байгуулжээ. Энэ үеэр тус эмнэлгийн 21 эх баригч ажиллаж, үйлчлүүлэгчийн биеийн жин, өндөр, артерийн даралт үзэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах, асуусан асуулт... | эрүүл мэнд |
Японы Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн "Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ"-ний тасаг бүрэн засвар хийгдэж дуусан байна. Энэхүү тасгийг хүлээн авах ёслолын ажиллагаа тус эмнэлг дээр боллоо. Ёслолын ажиллагаанд Япон улсын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Куроки, "Өвсний үндэ... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.