news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Америкт үүссэн битбоксыг хөөмэйн урлагтай хослуулсан шинэ урсгал бий болжээ. Хөөмэйбит гэх энэхүү урсгалыг битбоксчин Рэй буюу Б.Нарандэлгэр санаачилсан юм.   Тэрбээр арав гаруй жил битбоксоор хичээллэсэн ба шинэ урсгалаа дэлхийд таниулахыг зорьж байна. Зорилгодоо хүрэхмйн тулд хөөмэй, битбоксыг хослуулсан зургаан төрл...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар “Eagle” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт уригдан оролцсон юм.   -Ойрд ажил ихтэй байна уу? -Тийм ээ, манай театр 2014 онд долоон жүжгийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн маань хүрээнд долоон өөр найруулагч, долоон өөр үзэл са...
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон энэ сарын 9-нөөс эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлэж байгаа юм.   Энэхүү төслийн хүрээнд долоон найруулагчийн долоон өөр жүжгийг найруулан өөрийн тайзнаа тавьж  үзэгч түмэндээ  өргөн барьж байгаа бөгө...
урлаг соёл
Нэг сая буюу түүнээс дээш хүн амтай хотыг Метрополитан хот хэмээдэг. Метрополитан хот бол зөвхөн хүн амын их хэмжээний төвлөрөл төдийгүй суурьшмал соёл иргэншлийн тэр дундаа залуусын соёлын томоохон төв болсон байдаг билээ. 2014 оны 8 дугаар сарын 08-ний Баасан гаригт та бидний Метрополитан хот болох Улаанбаатарын хамг...
урлаг соёл
“Universe best songs-2011” наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоор бусдаас ялгарч чадсанаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин А.Хишигдалай есдүгээр сарын 26, 27-нд "Strings night club"-д бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.   “Universe best songs-2014” наадмын ялагч түүний анхны бие даасан тоглолт амьд х...
урлаг соёл
80 жилийн түүхэн замналтай Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болжээ. Аялан тоглолт энэ сарын 28-наас эхлэх бөгөөд гурван сарын хугацаанд Европын 40 гаруй хотод тоглох аж. Монгол, Францын соёлын төв болон “Үүрдийн Монгол ” төрийн бус байгуулла...
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа  "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барих нь ээ. Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ. Тус цомогт багтсан “Удахгүй чи надаас” дуу нь хоёр клиптэй бөгөөд энэ нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ зүйл гэж...
урлаг соёл
“Витамин” дуугаараа залууст танигдаж байсан залуу дуучин М.Сонор дахин шинэ уран бүтээлээ дэлгэлээ. Тэрээр энэ удаад “Say say” нэртэй дуугаа клипжүүлжээ. Энэхүү уран бүтээл нь дуучин сонорын “Come closer” цомогт нь багтаж байгаа юм байна.   Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Улаанбаатар” чуулгын тайзнаа ...
урлаг соёл
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт энэ амралтын өдрүүдэд Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг Монгол, Солонгос уран бүтээлчид хамтран тайзнаа амилуулах нь ээ.   Дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хашийн тунгалаг царай, эрвээхэй хоёр нү...
урлаг соёл
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлох гэж байна. Циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх  юм  байна.   Дэлхийд ганцхан одой циркчид 20 жилийн тэртээ Монголы...
урлаг соёл
Сүүлийн үед нилээн сенсаци дэгдээгээд байгаа "Миний ах атаман" киноны дууг рок попын атаман гэгддэг Гавьяат жүжигчин “Харанга” хамтлагийн дуучинг Х.Лхагвасүрэн дуулжээ. Энэхүү дууны үг аяыг монголын номер нэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий зохиосон байна.   Харин "Миний ах атаман" гэгдэх энэхүү кино нь тайз дэлгэци...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг дэлгэхээр зэхсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нд найруулагч Б.Мөнхдорж  А.Вимпиловын "Хэрээт төгөл" эмгэнэлт инээдмийн жүжгийг толилуулсан юм. Тэгвэл маргааш уг төслийн хүрээнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг гурван б...
урлаг соёл
Их Британий алдарт "Bee Gees" хамтлагийн “Tribute” тоглолт тун удахгүй Соёлын төв өрогөөний тайзнаа эгшиглэх нь ээ. Өнгөрсөн жил тус тайзнаа алдарт “Pink Floyd”-ийн "Tribute" тоглолтын амжилттай тавьсан "Sweetymotion", "Шар айраг" хамтлаг, хөгжмийн зорхиолч Чинбаа нар уг тоглолтыг Соёлын Төв өргөөнд  энэ сарын 19-ны 19...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Р.Доржхорлоо, Э.Бумхүү, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар энэ эхээр БНСУ-г зорьсон билээ. Тэд Тэжон хотын дуурийн театрт Италийн дуурийн найруулагчтай бүтэн сар ажиллан “Чио Чио Сан” дуурьд дуулах бэлтгэл хийсэн юм. Тэгвэл манай театрын уран бүтээлчдийн тоглосон “Чио Чио Сан” дуу...
урлаг соёл
Нью-Йорк дахь Холбооны шүүх Колумбын поп од Шакирагийн зохиосон дууг шууд бус замаар ая зохиогчийн уран бүтээлийг хуулбарласан гэж үзжээ. Холбооны шүүгч Элвин Хеллерштейн “2010 онд Шакирагийн испани хэл дээр гаргасан Лока хэмээх дуу нь Доминиканы дуучин Рамон Ариас Вазкезын дуунаас хуулбарласан байсан” гэж мэдэгджээ.  ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сард үзэгчиддээ бэсрэг жүжгүүдээрээ бэлэг барих нь ээ. УДЭТ-ын ирэх тавдугаар сарын үзвэрийн хуваарийг танилцуулъя.      1-нд 19:00, 2-нд 17:00, 3-нд 16:00, 18:00, 4-нд 17:00 цагт Люсиль Флетчер “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжиг /Найруулагч Ч.Түвшин/    ...
урлаг соёл
Дэлхийн телевизийн хамгийн том наадам "Эмми авардс"-аас  Монголын иргэн Н.Мөнхцэцэг шагнал хүртжээ.   Америкийн телевизийн академийн "Леонард Голденсон" театрын Алдрын танхимд дөрөвдүгээр сарын 23-нд уг ёслол болж, алдартнууд шагналаа гардсан байна.   Энэ нь Телевизийн академи болон Эммийн сангаас жил бүр уламжлал болг...
урлаг соёл
"A Sound" хамтлагийн ахлагч Ц.Тэмүүлэн "Соёлын тэргүүний ажилтан" тэмдэгээр энгэрээ мялаажээ. Тэрбээр тун саяхан "Цонхон дээр суусан ялаа" төсөлд хамтран ажиллаж цомгоо өлгийдөн авсан юм. Уг төслийг шинэхэн цомгийн санаа болон шүлгийг сэтгүүлч, кино зохиолч Д.Төрмөнх бичиж цомгийн хөгжмийг “А Sound”-ын дуучин Ц.Тэмүүлэ...
урлаг соёл
“Нисванис”  хамтлагийнхан энэ сарын 18-нд “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ.   “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 1...
урлаг соёл
Дэлхийн хамгийн том видео сан бүхий  “Youtube”  сайтнаа өдөр бүр хэдэн мянган видео клип нэмэгдэн  цаг, минут тутам дэлхий дахины сая сая хүмүүс  тэдгээрийг үзэж байдаг билээ. Тэгвэл дэлхий дахинаа шинэ дэвшилтийг гаргаж ирсэн “ Youtube” сайтын 9 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.    Ингээд “Youtube” сайтын бүхий л ца...
урлаг соёл
“Black Box” театрт өнөөдөр нэгэн шинэ жүжиг нээлтээ хийх нь ээ. Энэ бол “Солиорол”. Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл ийнхүү театрын тайзнаа ганц хүний жүжиг болон амилах гэж байна.   Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жи...
урлаг соёл
Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулсан билээ. Түүний нэг бол 20 жилйин ойн тоглолтын орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр эмнэлэгийн салбарт нэн шаардлагатай баг...
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон энэ сарын 9-нөөс эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлэж байгаа юм.   Энэхүү төслийн хүрээнд долоон найруулагчийн долоон өөр жүжгийг найруулан өөрийн тайзнаа тавьж  үзэгч түмэндээ  өргөн барьж байгаа бөгө...
урлаг соёл
“Дижитал” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хамтлагийн бие даасан тоглолтоос гадна олон шинэ шинэ ажлууд төлөвлөгдсөний нэг нь тэдний “Дижитал” хэмээх цоо шинэхэн цомог юм.   Тун удахгүй сонсогчдын гарт хүрэх уг цомгийн шинэхэн уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо.  Энэ бол “Дижитал” хамт...
урлаг соёл
Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа өнгөрсөн жил анх удаа тавин үзэгчдээс өгдөр үнэлгээ авсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн найруулсан уг жүжгийн  гол дүрүүдэд “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг, ...
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа  "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фэнүүддээ бэлэг барих болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.   Тоглолт энэ сарын 29, 30-нд буюу өнөөдөр маргааш хоёр өдөр 20.00 цагт "MRQ.27“ клубт болох юм. Тоглолтын тасалбарыг  "Hi Fi records", "Orange ...
урлаг соёл
Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх нэмэх “Асур” хамтлагийг “Нэгүн” студийнхэн өнөөдөр албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.   2013 оны 8 дугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туур...
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг тун удахгүй болох нь ээ. 2010 оноос тасралтгүй зохион байгуулсан тус үдэшлэг нь урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлог юм. Өнгөрсөн жилүүдэд Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулга, Морин хийлий...
урлаг соёл
1994 оноос анх зохиогдож ирсэн Европийн хөгжмийн томоохон наадмуудын нэг “MTV Europe Music Awards 2014” шагнал гардуулах ёслол  ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Шотланд улсад зохиогдхоор товоо зарласан билээ.   Энэ жилийн наадамд дуучин Кэти Перри хамгийн олон номинацид нэр дэвшээд байгаа юм. Тэрээр “Шилдэг поп дуучин”, ...
урлаг соёл
Мэргэжлийн урлагийн ууган байгууллаг Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон бэсрэг жүжгийн төслийг амжилттай хэрэгжүүлсээр   байна.   Тус төслийн дөрөв дахь давалгаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжиг  5 сары...
урлаг соёл
Попын хаан Майкл Жэксоны төрсөн өдөр наймдугаар сарын 29-нд тохиодог. Энэ өдөр түүний Монгол фэнүүд нь “Refresh Music Festival 2014” хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Хөгжим, бүжиг хосолсон энэхүү наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус хамтран зохион байгуулахаар болжээ . Монголд анх удаа нэгэн зэрэг гур...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Төв номын сан, Улсын филармони орон нутгийн соёл урлагийн байгууллага болон музейн албан хаагчид гээд 500 гаруй ажилтан өнөөдөр Барилгачдын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Монголын урлагийн байгууллагынхан  ажи...
урлаг соёл
Холливуудын алдарт жүжигчин, дуучин Хиллари Даф уран бүтээлийн ажилдаа эргэн орсон байна. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт Youtube хуудсанаа шинэ дууныхаа клипийг байршуулжээ.   Өсвөр насныханд зориулсан телевизийн олон дүрээрээ дэлхий дахинаа танил болсон Диснейн од дуучин жүжигчин Хиллари Даф  ийнхүү "All About You" шин...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза-11" олон улсын их наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр “Blue Sky Tower”-ын “Топаз” танхимд боллоо. Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Гэгээн Муза” академи нь “Гэгээн Муза - 11” олон улсын драмын урлагийн наадмыг Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Улсын драмын эрдмий...
урлаг соёл
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил, 140 жилийн турш үзэгчдийг “алмайруулж” байсан Ж.Вердийн “Аида” дуурь дуурийг хэр баргийн театрт тавиад байдаггүй аж. Учир нь тэд том хэмжээний бүрэлдэхүүн урлагийн бүх төрлийг хамруулдаг нүсэр баг бүрддэг учраас  айдаг, зүрхшээдэг аж. Тэгвэл уг гайхамшигт дуурийг Монголын тайзнаа 20...
урлаг соёл
Нийслэл Улаанбаат хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа хоёр өдрийн турш олон улсын электро хөгжмийн наадам буюу “Eco Asia Music Festival” болох гэж байна. Шоунд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцож, нийслэлийн залуусын сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэ...
урлаг соёл
Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа өнгөрсөн жил анх удаа тавин үзэгчдээс өгдөр үнэлгээ авсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн найруулсан уг жүжгийн  гол дүрүүдэд “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг, ...
урлаг соёл
Эрдэнэт хотоос гаралтай цөөн хамтлаг дуучид монголын урлагт мөрөө үлдээсэн байдаг. Залуусын дунд “Зүрхэн тэнгэрийн наран”, “Надаас бүү холдооч”, “Чи миний бүх юм байсан” зэрэг олон дуугаараа танил болсон  “Оutlaw” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна.   Тэд Анх 2005 онд “Хайраас минь надад юу үлдэв” анхны тогло...
урлаг соёл
Хоёр жил тутамд нэг удаа болдог “Азийн театрын наадам” энэ жил энэ сарын 25 наас тавдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Масан хотноо болох гэж байна. 14 улс орны уран бүтээлчид өрсөлддөг уг наадамд Монгол Улсаа төлөөлж Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид оролцохоор болжээ.   Наадамд оролцогчид үндэсний хэв маягаа...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийг тодруул даг “Гэгээн муза ” наадмын хоёрдугаар шатанд дөрвөн номинацид 21 жүжиг тунаж үлджээ. Энэхүү шатанд тунасан жүжгийг ирэх сарын 12-ноос эхлэн үзэж зургаа хоногийн хугацаанд шүүх юм . Харин ирэх сарын 19-нд Чингисийн талбайд Улаан хивсний ёслол болох бөгөөд шилдгийн шилдэг бүтээл болон ура...
урлаг соёл
“Maroon 5” хамтлагийн дуучин Adam Levine өнгөрсөн долоодугаар сард “Victoria’s Secret”-ын сахиусан тэнгэр  Behati Prinsloo-той нижгэр хуримласан билээ. Тэгвэл шинэхэн хосууд энэ удаад “Maroon 5” хамтлагийн “Animal” дууны клипэнд хамтран тогложээ.   Махны дэлгүүрийн үйлчлэгч залуу худалдаа хийсэн халуухан бүсгүйг харан ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын долоон найруулагч долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг дэлгэхээр зэхсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нд найруулагч Б.Мөнхдорж  А.Вимпиловын "Хэрээт төгөл" эмгэнэлт инээдмийн жүжгийг толилуулсан юм. Тэгвэл маргааш уг төслийн хүрээнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн "Бүүв...
урлаг соёл
УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан Косово улсын Пежа хотноо болсон  “Мон Акт-2014” монодрамын олон улсын наадмаас "Grand Prix" хэмээх шагнал хүртсэн билээ.  Тэрбээр “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ Герман, Польш, Орос, Монгол, Украйн, Македон, Косово, Монтенегро,  Румын, Словак зэрэг 13 улсын 70 гаруй...
урлаг соёл
2014 оны сүүлчийн задгай шоу, электро хөгжим сонирхогчдын энэ  намрын анхны томоохон цугларалт болох EAMF- Eco Asia Music Festival энэ сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох гэж байна. Наадамд Герман, Швейцар, Итали, Нидерланд, Швед, Румын, Сингапур, Япон, БНСУ зэрэг дэлхийн олон орны DJ нараас гадна “Mr Saxob...
урлаг соёл
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан "Би Эдит Пиаф байна" нэртэй ганц хүний жүжгээ өнгөрсөн жил тайзнаа тавин олны хүртээл болгосон билээ. Тэрбээр УДЭТ-ын найруулагч  Б.Баатарын найруулгаар энэхүү жүжгээ тайзнаа дэлгэн “Гэгээн муза 10” наадамд "Ганц хүний  жүжиг"-ийн төрөлд нэр дэвшиж байсан юм.   Жүжигчин Ц.Баясгалан энэ сары...
урлаг соёл
Мэргэжлийн дуучдын цар, шандсыг сорьдог манай дотоодын уралдаануудын нэг бол Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан. Энэхүү уралдаанд оролцож түрүүлж байсан эгч, дүү дуучид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар юм. Харин өдгөө Ж.Хишигдэлгэр рок попын ертөнцөд хүч үзэж яваа юм...
урлаг соёл
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, мэргэжил мэдлэг, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан нэгэн уран бүтээлч хамт олон 10 жилийн ойгоо тэмдэглэхээр товоо зарлалаа. Энэ бол монголын рок, попын оддын томоохон гэр бүлийн нэг “New Star” студи юм.   Тэд ойдоо зориулан “New Star Studio 10th an...
урлаг соёл
ОХУ-ын Ардын жүжигчин Надежда Обу­хо­вагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу­лаачдын уралдаанд Ч.Бадрал, Б.Монголхүү нар улсаа төлөөлөн амжилттай оролцсон байна. Манай улсаас гадна ОХУ, АНУ, Франц, Англи, Куба, Украйн, Солонгос, Хятад зэрэг орны 217 дуучин энэхүү тэмцээнд өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 34 дуучин, гуравд...
урлаг соёл
Дуучин Ч.Цэлмүүн “Мөнх хайрлая” дуугаа клипжүүлэн дэлгэлээ. “Хаган фильм”-ын уран бүтээлчид түүний шинэхэн уран бүтээлийг клипжүүлсэн байна. Тэрбээр энэ удаад Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын шилдэг гоцлоочдыг клиптэй тоглуулжээ. Түүний клипийг театрын “хун” Б.Саруул, гоцлооч Э.Эрдэнэжаргал нар модерн бүжгээр чим...
урлаг соёл
“Vanquish" хамтлагийн гишүүн реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг “Зүрхээр наадагч” киноны дууг жүжигчин Урнаа, Ганчимэгтэй хамтран дуулсан билээ. Тэгвэл тэрээр тун удахгүй “Cover” дууны тэмцээн зохион байгуулахаар болжээ.   Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа “Энэ 5 дуунаас хамгийн их санал авсан 2 дуугаар "Cover тэмцээн" зохио...
урлаг соёл
Олон улсын театрын өдөрт зориулсан нэгэн үзэсгэлэн Театрын музей дээр гарсныг тэр болгон хүн анзаараагүй байх. Харин түүнийг анзаарсан төдийгүй зорьж очсон хүмүүс бол тайз, дэлгэцийн ахмад үеийн нэрт төлөөлөгчид байсан юм. Тэд цагтаа хамт уран бүтээл хийж явсан нөхөр гэдэг утгаар ирсэн нь ойлгомжтой. Гэхдээ үзэсгэлэнд ...
урлаг соёл
“Coke’n beat 2013” наадмын ялагч "Rec On" хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Тэд энэ сарын 10-нд “Улаанбаатар чуулга”-ын концертын их танхимд "Let rock rule" амьд хөгжмийн тоглолтоо эгшиглүүлэх нь ээ.   "Rec On" хамтлаг нь Г.Дөлгөөн, Б.Бэлгүүн, Б.Цэнд, Ц.Баасандорж, Ж.Нямхүү нарын бүрэлдэх...
урлаг соёл
“Монголын циркчдийн анхдугаар чуулг уулзалт” энэ сёарын 12-нд 10.00 цагт Улсын Филарморнийн концертын танхимд болох гэж байна. Уг анхдугаар чуулга уулзалтыг Монголын циркчдын холбоо, ССАЖЯ, Шинэ цирк төв, Цирк эстрад нийгэмлэг, Циркийн тэнхим, Циркийн урлагийн ахмад зүтгэлтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгааг...
урлаг соёл
Монголын үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд “ILoft Function House”-т болох гэж байна.   Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим,  Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэв...
урлаг соёл
“Песен еще ненаписанных, сколько Скажи, кукшка, пропой В городе мне жить или на выселках, Камнем лежать или гореть звездой? “Звездой...” хэмээн алдарт “Кукушка” эгшиглэнэ.     Оросын рокын загалмайлсан эцэг, дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин,  барималч, сийлбэрч гээд олон авьяасыг өөртөө цогцлоосон Виктор Роберто...
урлаг соёл
“Монголын циркчдийн анхдугаар чуулг уулзалт” энэ сарын 12-нд буюу өнөөдөр 10.00 цагт Улсын Филарморнийн концертын танхимд эхэллээ. Уг анхдугаар чуулга уулзалтыг Монголын циркчдын холбоо, ССАЖЯ, Шинэ цирк төв, Цирк эстрад нийгэмлэг, Циркийн тэнхим, Циркийн урлагийн ахмад зүтгэлтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж бай...
урлаг соёл
2013 оны аравдугаар сараас эхэлсэн "Цонхон дээр суусан ялаа" цомгийн ажил дуусаж, амьд хөгжим сонирхогч залуусын гар дээр очиход бэлэн боллоо. Тэд цомгийнхоо нээлт болгон амьд тоглолтийг зохион байгуулахаар товоо зарлалаа.   "Цонхон дээр суусан ялаа" цомгийн нээлтийн амьд тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагт Үндэсний соёл...
урлаг соёл
Нэгэн хүсэл сонирхол, зорилго, тэмүүлэлээр нэгдсэн залуусын уламжлал болсон Монголын анхны задгай ууган парти 10 дахь жилдээ залуусыг доргиох нь ээ. Сэтгэл догдлом хүлээлт үүсгээд буй “Sunset 2014” шоу ирэх наймдугаар сарын 2-нд Монгол шилтгээнд болох бөгөөд хэдийнээ гайхамшигт сюрпризүүд дэлгээд байгаа юм.     Бид та ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ сард үзэгчдэд “Бэсрэг жүжгийн төсөл”-өө дэлгэж байгаа билээ. Уг төслийн хүрээнд долоон найруулагч долоон өөр өнгөөр долоон жүжгийг тайзнаа амьдруулах юм. “Бэсрэг жүжгийн төсөл” энэ сарын 9-нд Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” жү...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид энэ сарын 11-14-нд Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дээрх хугацаанд МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Батаагийн “Ишиг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага” зэрэг жүжгийг тоглож сонирхуулах нь. Жүжгийн найруулагч, зураачаар Д.Ган...
урлаг соёл
Лондон дахь алдарт “Playboy” клуб т Монгол Dj ажилладаг гэвэл та итгэх үү. Тийм ээ, дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус ур чадвараа гайхуулан салбар бүрт хүч үзэж яваа. Тэдний нэг Dj Золбаяр буюу Zola . Тэрбээр энэ сарын 2-нд болох зуны анхны задгай шоунуудын нэг “ Sunset ”-ын 10 жилийн ойд тоглохоор Лондонгоос найз...
урлаг соёл
Монголын циркчид 74 жилийн түүхэндээ анх удаа чуулан циркийн урлагийн өнөөгийн байдал болон цаашид хэрхэн хөгжих, сургалт, орон байр зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр "Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалт"-ыг  Улсын Филармонийн концертын танхимд өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа. Уг анхдугаар чуулганы...
урлаг соёл
Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард "Insomnia" хэмээх нэгэн өвөрмөц дуугаа клипжүүлэн дэлгэсэн билээ. Тэрбээр шинэхэн уран бүтээлээ гаргасныхаа дараахан АНУ-ыг зорьсон юм. Дуучин Л.Насанбяун АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй  Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хото...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга  сурагчдын амралтанд зориулсан "Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд" өнөөдрөөс эхэллээ . “ Цуутын цагаагч гүү” монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг энэ сарын 11-15-ны өдрүүдийн 11.00, 13.00-н цагт тоглох юм....
урлаг соёл
Нэгэн хүсэл сонирхол, зорилго, тэмүүлэлээр нэгдсэн залуусын уламжлал болсон Монголын анхны задгай ууган парти 10 дахь жилдээ залуусыг доргиох нь ээ. Сэтгэл догдлом хүлээлт үүсгээд буй “Sunset 2014” шоу ирэх наймдугаар сарын 2-нд буюу өнөөдөр Монгол шилтгээнд болох гэж байна.   Залууст жил бүр шинэлэг, содон, гэнэтийн б...
урлаг соёл
"Домогт Ану хатан" жүжгийн гол дүрийг бүтээсэн УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан "Би Эдит Пиаф байна" нэртэй ганц хүний жүжгээ өнгөрсөн жил тайзнаа тавин олны хүртээл болгосон билээ. Тэрбээр УДЭТ-ын найруулагч  Б.Баатарын найруулгаар энэхүү жүжгээ тайзнаа дэлгэн “Гэгээн муза 10” наадамд "Ганц хүний  жүжиг"-ийн төрөлд нэр дэ...
урлаг соёл
Дуучин Б.Амархүү Улаан Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах "од" нь гийж ОХУ-ын шоу ертөнцөд нэгэн үе хүч үзсэн. Тэрбээр 2012 онд анх удаа эх орондоо “гэртээ хүрэх зам” бие даасан тоглолтоо хийн “Б.Амархүү” цомгоо гаргасан билээ.   Тэгвэл дуучин Б.Амархүү энэ удаад ф...
урлаг соёл
Төв цэнгэлдэхэд өнөөдөр энэ зуны сүүлчийн задгай шоу EAMF буюу “Eco Asia Music Festival” залуусыг доргиох нь ээ.   “Eco Asia Music Festival”-ын зорилго нь соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах явдал юм байна. Наадмын ашгийн тодорхой хувийг цөлжилт явагдаж байгаа газруудад мод тарих аян явуу...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдтэй шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.   -Ш инэлэг өнгө аяс бүхий "Эрхэм сэтгэл" дууны клип үзэгчдийн хүртээл боллоо. Маш сонирхол татсан өвөрмөц клип болсон байна. Клипний зураг авалтаа хаана хийв. Энэхүү уран бүтээл тань хэрхэн бүтсэн бэ?   Ц.Сарнай : Бидний “Эрхэм сэтгэл”...
урлаг соёл
Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил дэлхийн театрын өдрөөр буюу гуравдугаар сарын 27-нд болдог уламжлалаа өөрчилсөн юм. Зохион байгуулагчид болон шүүгчдийн бүрэлдэхүүн уг наадмыг ирэх тавдугаар сард хийхээр товоо хойшлуулаад байгаа. Тэгвэл “Гэгээн муза-11” наадамд нэр дэвшүүлэх комиссын нэ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ онд “Карманы жүжиг” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Тус ажлын хүрээнд драмын долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулан театрын тайзнаа тавихаар хэийнээ бэлтгэлээ хангажээ.   Төслийн хүрээнд Төрийн соёрхолт УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Г.Пинтер “...
урлаг соёл
Монголд анх удаа болсон "Галын домог" нэртэй театрчилсан цирк шоугаараа "Бөртэ чоно, Гуа марал"-ын түүхээр өнгөрсөн арванхоёрдугаар сард анх удаа циркийн манежнаа толилуулсан билээ. Тэгвэл энэ удаад “Галын домог” циркийн театрчилсан тоглолтыг ЕБС-ийн сурагчдын амралтад зориулан дахин дэлгэлээ.   Уг тоглолтын зохиолыг н...
урлаг соёл
“Portal media” студийн хамт олон “90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээн” зарлажээ. Тус тэмцээнд оролцогчид гадаад, монгол дуунуудыг коверлон дуулж оролцох боломжтой юм байна. Тэмцээний бүртгэл наймдугаар сарын 8-20-ныг  дуустал "Portal Studio" -ийн байранд үргэлжлэх юм байна.   Тэмцээний ялагч 2 сая төгрөг, тус...
урлаг соёл
“Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлаж буй “Асур” хамтлаг нь хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрсөн амралтын өдрөөр анхны тайз, эхний үзэгчидтэйгээ халуун дотноор уулзсан бөгөөд энэ нь сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа байсан юм. Өнгөрсөн амралтын өдөр “Монгени...
урлаг соёл
Монголын ард түмний хайр хүндлэлийн эзэд Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү нарын гэр бүлийнхэн болоод найз нөхөд нь өнөөдөр тохиож буй Инээдмийн баярын өдрөөр эрхэм уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн дурсгалыг мөнхөлж амьдарч байсан байранд нь дурсгалын самбарыг байршуулла...
урлаг соёл
Монголын урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхлөн  бидний зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн шилдэг найман хамтлаг, дуучид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах нь ээ. Тэд бол “Чингис Хаан”, “Харанга”, “Хурд “, “Никитон”, “Камертон”, “Номин Талст” хамтлагууд Зууны манлай эстрадын дуучин Сараа, поп дива Т.Ариунаа ...
урлаг соёл
Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн санаачилсан "Цонхон дээр суусан ялаа" цомгийн ажил дуусаж, амьд хөгжим сонирхогч залуусын гар дээр очиход бэлэн болжээ. Тэд шинэхэн цомгоо хүлээн авсан бөгөөд цомгийнхоо нээлт болгон энэ сарын 9-нд 19.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг дээр амьд тоглолтийг з...
урлаг соёл
Соёлын төв өргөөний гадаа өнөөдөр орой хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь өнөөдөр тохиож буй инээдмийн баярын өдөрт зориулан хошин урлагийнхан нэгдсэн тоглолтоо хийхээр товоо зарлан улаан хивсний ёслолоор эхлүүлэхээр болсон юм. Үзэгчид хайртай хүндэлж явдаг хошин урлагийн жүжигчдээ ойроос харан гар барьж мэндчилэн гэр...
урлаг соёл
“Universe best songs-2011” наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоор бусдаас ялгарч чадсанаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин А.Хишигдалай есдүгээр сарын 26, 27-нд "Strings night club"-д бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.   “Universe best songs-2014” наадмын ялагч түүний анхны бие даасан тоглолт амьд х...
урлаг соёл
Соёлын төв өргөөнөө өчигдөр тухлан үзэсгэлэнт Шүэке, түүний хайрт харц, боол Ямон, баян өв залгамжлагч Жиганы хэзээ ч аз жаргал амсахгүй чин үнэнч хайрын түүхийг өгүүлсэн “Сэрүүн хасын нууц”-д нэвтэрлээ. “Х-Түц” продакшныхан өнгөрсөн жил Дорнын сонгодог бүтээл Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүж...
урлаг соёл
Хөгжим бүжгийн коллежийн 10б ангид морин хуурч мэргэжлээр 4 дахь жилдээ суралцаж байна Б.Өнөржаргал охин ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” хандивын тоглолтыг энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд 19.00 цагт тоглохоор товлоод байгаа юм.   Гурван наснаасаа эхлэн дуулж, бүжиглэж, хөгжимдөж сурсан Б.Өнөржаргал н...
урлаг соёл
Монголын хошин урлагийнхан инээдмийн баярын өдрөө нэгдэн өчигдөр Соёлын төв өргөөнд улаан хивсний ёслол зохион байгуулж хошин урлагийн наадмын үйл ажиллагаагаа нээсэн билээ.  2012 онд зохион байгуулж байсан энэхүү наадам жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэлсээр байгаа юм. Өчигдөр болсон наадмын нээлтийн а...
урлаг соёл
Монгол улсын хүүхэлдэйн театр  сургуулийн хүүхэд багачуудын ээлжит амралтын өдрүүдийг тохиолдуулан  Оскар Уайльдын зохиол “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн жүжгээ хүүхэд багачууддаа сонирхуулах гэж байна. Энэхүү жүжиг нь ээж аав найз нөхөд, хүрээлэн буй орчин амьтан ургамал бүхэн бидний найзууд тэднийг дээрэлхэн гомдоож ...
урлаг соёл
“Дурлал чи юу хүснэ вэ” хэмээх эгшиглэх “Зөрлөг” киноны  уянгалаг аялгуутай дуугаар дуучин Daisy-г хүмүүс андахгүй. Анх дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй “Сансара” амьд хөгжмийн хамтлагийг байгуулж байсан тэрбээр өдгөө бие даан уран бүтээлээ туурвисаар яваа юм.   Тэрбээр сүүлийн үед хөгжмийн зохиолч, продюсер нөхрийнхөө н...
урлаг соёл
Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа өнгөрсөн жил анх удаа тавин үзэгчдээс өгдөр үнэлгээ авсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн найруулсан уг жүжгийн  гол дүрүүдэд “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг, ...
урлаг соёл
Ерөнхийлөгчийн зарлиг гарч, нэр бүхий хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах үйл ажиллагаа дөнгөж сая боллоо. Түүний дунд Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн байна. Түүнд сонсогч, фэнүүдийнх нь өмнөөс баяр хүргэе.   ...
урлаг соёл
Улсын эрдмийн драмын театрын хамт олон энэ сард үзэгчдэд “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг дэлгэж байгаа билээ. Уг төслийн хүрээнд долоон найруулагч долоон өөр өнгөөр долоон жүжгүүдийг сонгон тайзнаа амьдруулах юм. “Бэсрэг жүжгийн төсөл”-энэ сарын 9-нд буюу өнөөдөр 19.00 цагт Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн найруул...
урлаг соёл
Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн санаачилсан "Цонхон дээр суусан ялаа" цомгийн ажил 2013 оны аравдугаар сараас эхлэсэн билээ. Тэгвэл тус цомгийн ажил саяхан дуусч шинэхэн цомгоо уран бүтээлчид нь өлгийдөн авсан байна. Тэд цомгийнхоо нээлтэд зориулан амьд тоглолтыг зохион байгуулахаар товоо зарлалаа.   "Цонхон дээр с...
урлаг соёл
Улсын эрдмийн драмын театрын хамт олон үзэгчдэд “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг маргаашнаас эхлэн дэлгэх нь ээ. Уг төслийн хүрээнд долоон найруулагч долоон өөр өнгөөр долоон жүжгүүдийг сонгон тайзнаа амьдруулах аж. “Бэсрэг жүжгийн төсөл”-энэ сарын 9-нд буюу маргааш “Хэрээт төгөл” жүжгээр нээлтээ хийхээр болжээ. Төслийн хүрэ...
урлаг соёл
Жил бүрийн үндэсний их баяр наадмаар Монгол улсын “Морин хуур”-ын чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолт түмэн олонд тэр дундаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулан тоглогддог билээ.    Ардын урлагийн баялаг сан хөмрөг, Монголын болон дэлхийн cop болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бvтээлvvд эгшиглэдэг “Монголын ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр жил бүр шинэ бүтээлээр урын сангаа баяжуулж, өдгөө дэлхийн сонгодог болон эх орныхоо сор болсон 400 гаруй бүтээлийг тайзнаа тавиад байна. Энэ жил долоон найруулагч долоон шинэ жүжиг найруулах төсөл хэрэгжүүлж байгаа билээ.   Тэгвэл УДЭТ-ынхан гуравдугаар сарыг сонгодог урлагийн сар болгож, ес...
урлаг соёл
Монголын Урлагийн зөвлөл болон СУИС хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг наадам долдугаар сарын 11, 12-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр...
урлаг соёл
Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн Зүрхээн би аялгуу болгож баярласан Сэтгэлээн би хөг болгож хадгалсан Санаашралаан би онгод болгож туурвисан Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн уянгалуулах УГЗ хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тоглолт...
урлаг соёл
Хошин урлагийн “Х-Түц” продакшн өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 3-наас дахин тоглохоор болжээ.   Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг “Х-Түц” продакшн Монголын театрын тайзнаа анх тавьсан юм. Найруулагчаар Урл...
урлаг соёл
Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх,...
урлаг соёл
Хүсэн хүлээсэн “Хурд” хамтлагийн “Hurd Best of Hits” тоглолт өчигдөр "Мишээл экспо"-г таван цаг доргиолоо. Олон сар хүлээлгэсэн тоглолт маань хоёр цаг гаран үргэлжлэх хөтөлбөртэй байсан ч 20 жилийн ойн  хаалтын тоглолтоо фэнүүдттэйгээ хуваалцаж буй "Хурд"-ынхан тийм ч амархан тайзыг орхисонгүй. Фенүүд нь ч ингэхийг зөв...
урлаг соёл
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н. Олон улсын  Инээдмийн баярын өдөр. Өнөөдөр монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшнууд нэгдэн  "The Best of Comedy" тоглолтоо Соёлын төв өргөөнд 19.00 цагт хийх гэж байна. Инээдмийн баярт зориулсан энэхүү нэгдсэн тоглолтын нээлт улаан хивсний ёслолын арга хэмжээгээр эхлэх юм байна. Т...
урлаг соёл
Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгч “Дижитал” хамтлаг байгуулагдсаны 15-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд өнөөдөр 15 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-ын “Open air”-д 19.00 цагт хийх гэж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Е” студи ажиллаж байгаа аж. “Дижитал”-ынхан сүүлийн жилүүдэд хийгдэ...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдөр Ж.Бизегийн  “Кармен” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг үзэгчиддээ бэлджээ.   Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн, эх хэлээр нь буюу Франц хэлээр өнгөрсөн арванхоёрдугаар сард тайзнаа тавьсан билээ.   ...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”...
урлаг соёл