news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Улсын драмын эрдмийн театрынхан зүүн амйгуудаар явж аялан тоглолт хийгээд иржээ. Тэгвэл тус театрын хамт олон намар цагийн нээлтээ бэсрэг жүжгүүдээр эхлүүлэхээр зэхжээ.   “Бэсрэг жүжгийн сар” хөтөлбөрийг эхлүүлж, өнөөдөр найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжиг  тайзнаа амилах юм байна. Түүнчлэн энэ сарын  4, 5, 25-нд “Н...
урлаг соёл
-Дуурийн театр  өнөөдөр 52 дахь улирлын хөшгөө нээнэ-   Улсын дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн 52 дахь улирлын тоглолтоо өнөөдөр 17.00 цагт үндэсний сонгодог "Учиртай гурван толгой" дууриар нээх гэж байна.  Театрынхан “Учиртай гурван толгой” дуурийг  энэ амралтын өдрүүдэд хоёр удаа тоглох юм.   Энэ удаагийн д...
урлаг соёл
Монгол Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян  2014 онд уран бүтээлийн шинэ ертөнцөө нээх гэж байна.   Зууны манлай дуучин поп хатагтай  Б.Сарантуяагийн шавь гэдгээрээ бахархаж явдаг дуучин Насаа   “БИ...”   нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын филармоний тайзнаа 11 сарын 28 , 29 нд  хийхээр товоо  зарла...
урлаг соёл
УДЭТ-ынхан “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлэн долоон өөр найруулагч, долоон өөр өнцгөөс үзэгчдэд уран бүтээлээ толилуулж байгаа билээ. Тиймдээ ч театрын уран бүтээлчид энэ сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгон зарласан юм. Уг сарын хүрээнд өнөөдөр 19.00 цагт УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын “...
урлаг соёл
Монголын жүжгийн урлагийн түүхнээ нэгэн шинэ хуудас нэмж, найруулагч, жүжигчдийн өндөр ур чадвар, увидас мэдрэмжээр бүтэж буй “Лаа” сэтгэхүйн эротик драм энэ сарын 22, 23-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох гэж байна.   “Лаа” сэтгэхүйн эротик драмын зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж байгаа бол...
урлаг соёл
Монголын рок попын түүхэнд бүтэн 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулсан билээ. Түүний нэг бол 20 жилйин ойн тоглолтын орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр эмнэлэгийн салбарт нэн шаардлагатай баг...
урлаг соёл
Үндэсний язгуур бүжгийн хөдөлгөөнүүд хэрхэн орчин үеийн модерн, контемперари урлагтай хоршин нэгэн цул мэт оршин буйг өнгөрсөн амралтын өдөр “Түмэн эх” чуулгын тайзнаас үзэж сонирхлоо. Бүжигчид гайхалтай, уян налархай, үегүй мэт бүжин өөр хоорондоо зогсолтгүйгээр хөдөлгөөнөөр холбогдон хурдаа нэмэн өөрчлөгдөж, эрчлэн х...
урлаг соёл
Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол”  шүлэг дуу болон мэндэлжээ. Ард иргэдийн дунд алдаршсан энэхүү шүлэгт УГЗ Б.Бямбабаяр ая зохиож,  Хоймор нутгийн дуучин СТА Отгойн Баянмөнх дуулж олонд хүртээл болгохоор зэхэж байна. Монголын яруу найргийн охь болсон “Тусгаар тогтнол ”энэхүү шүлгээр  хийгдсэн дуу энэ сарын 25-нд тоглогд...
урлаг соёл
Монголын уран бүтээлчид болоод урлаг соёлын байгууллагуудын шинэ шинэлэг уран бүтээлийн мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр ур чадвартай, чадварлаг хамт олны бэлтгэсэнээр, хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа дамжуулан уншигч, сонсогч, үзэгч түмэнд хүргэх эрхэм зорилготойгоор “Соёл урлагийн мэдээллийн т...
урлаг соёл
Дэлхийн хамгийн том видео сан бүхий  “Youtube”  сайтнаа өдөр бүр хэдэн мянган видео клип нэмэгдэн  цаг, минут тутам дэлхий дахины сая сая хүмүүс  тэдгээрийг үзэж байдаг билээ. Тэгвэл дэлхий дахинаа шинэ дэвшилтийг гаргаж ирсэн “ Youtube” сайтын 9 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.    Ингээд “Youtube” сайтын бүхий л ца...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан өнгөрсөн зун Косовод болсон олон улсын ганц хүний жүжгийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Тэгвэл тэрбээр ирэх аравдугаар сард Киргизстанд болох олон улсын наадамд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцохоор болжээ.   Мөн арваннэгдүгээр сард Мо...
урлаг соёл
Өнгөрсөн жил 15 жилийнхээ ойг фенүүдийнхээ хамт “UB Palace”-д тэмдэглэсэн  “Номин талст” хамтлагийнхан энэ жил “Мишээл экспо” төв бие даасан тоглолтоо хийхээр болжээ.   Харин уг хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд тэд Хаазаагүйгээр фенүүдтэйгээ уулзах гэнэ. Учир нь Т.Хангэрэл буюу Хаазаагийн хувьд урлагийн са...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид ирэх долоо хоногт орон нутгийг зорихоор болжээ.   Өнгөрсөн жил театрын уран бүтээлчид Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудаар явж, аялан тоглолтоо хийж байсан. Энэ жил “Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн дагуу театрын уран бүтээлчид зүүн аймгуудыг зорих гэж байна. Дорнод, Сүхб...
урлаг соёл
Эх орныхоо нэрийг чамгүй олон жил дэлхийн алдартай театруудын тайзан дээр цуурайтуулсан төгөлдөр хуурч С.Саянцэцэг “Фламинко үдэш” бие даасан тоглолтоо өнөөдөр 19.00 цагт Соёлын төв өргөөнд тоглох гэж байна. Тэрбээр ахлах, дунд сургуулиа ОХУ-д дүүргэж улмаар Испани улсад ажиллаж, амьдарсан 23 жилийнхээ хугацаанд дэлхий...
урлаг соёл
Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх нэмэх “Асур” хамтлагийг “Нэгүн” студийнхэн өнөөдөр албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.   2013 оны 8 дугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туур...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид орон нутгийг зорилоо. Өнгөрсөн жил театрын уран бүтээлчид Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудаар явж, аялан тоглолтоо хийж байсан. Энэ жил “Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн дагуу театрын уран бүтээлчид зүүн аймгуудад уран бүтээлийн богцоо задлах нь ээ. Дорнод, Сүхбаатар, Хэ...
урлаг соёл
Эрдэнэт хотоос гаралтай цөөн хамтлаг дуучид монголын урлагт мөрөө үлдээсэн байдаг. Залуусын дунд “Зүрхэн тэнгэрийн наран”, “Надаас бүү холдооч”, “Чи миний бүх юм байсан” зэрэг олон дуугаараа танил болсон  “Оutlaw” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна.   Тэд Анх 2005 онд “Хайраас минь надад юу үлдэв” анхны тогло...
урлаг соёл
УДЭТ-ын жүжигчин Т.Хулан театраасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон гэдгээ саяхан албан ёсоор зарлажээ. Тэрбээр тайз дэлгэцийн олон сайхан бүтээлд чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан бол энэ удаад “UBS” телевизээс зохион байгуулдаг “To be or not to be” театрчилсан шоу нэвтрүүлгийг хөтлөн явуулахаар болсон гэнэ.     Энэ...
урлаг соёл
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам дахин ажиллаж байна.   Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт, хаалтын ажиллагаанд 5000 ...
урлаг соёл
Монголын хөгжмийн ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг “On’n Off” продакшны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Монголын хамгийн анхны клип, рекламыг урласан тэд рок попынхныг нэг дор чуулуулдаг “Пентатоник” наадам, шинэ жилийн үдэш монголчууд тэр аяараа хүлээн догдлон үздэг “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэг болон монгол...
урлаг соёл
1994 оноос анх зохиогдож ирсэн Европийн хөгжмийн томоохон наадмуудын нэг “MTV Europe Music Awards 2014” шагнал гардуулах ёслол  ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Шотланд улсад зохиогдхоор товоо зарласан билээ.   Энэ жилийн наадамд дуучин Кэти Перри хамгийн олон номинацид нэр дэвшээд байгаа юм. Тэрээр “Шилдэг поп дуучин”, ...
урлаг соёл
“Maroon 5” хамтлагийн дуучин Adam Levine өнгөрсөн долоодугаар сард “Victoria’s Secret”-ын сахиусан тэнгэр  Behati Prinsloo-той нижгэр хуримласан билээ. Тэгвэл шинэхэн хосууд энэ удаад “Maroon 5” хамтлагийн “Animal” дууны клипэнд хамтран тогложээ.   Махны дэлгүүрийн үйлчлэгч залуу худалдаа хийсэн халуухан бүсгүйг харан ...
урлаг соёл
Хүүхдийн зохиолч Д.Содномдорж 1957 онд бичсэн хичээлийн хэрэгсэл нь амилж, сахилгагүй хүүг хашраадаг тухай өгүүлэх “Норовын намтар” зохиол тайзнаа бүтээл болсон билээ. Орчин үеийн залууст зориулж, найруулагч Ч.Түвшин зохиолыг нь бичиж, найруулан драмын театрын уран бүтээлчид тайзнаа амилуулсан юм. Жүжгийн гол дүр Норов...
урлаг соёл
Улсын филармоний уран бүтээлчид 43 дахь үзвэрийн жилийн нээлтээ угтаж өнгөрөгч долоо хоногийн амралтын өдөр “Sky”, Улсын их дэлгүүрт “Их хотын хэмнэл”, “Dazz Festival” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан билээ. Эл өдөрлөгийн үеэр симфони найрал хөгжимчид жазз хөгжмийн оркестрын тоглолтоор иргэдэд гэнтийн бэлэг барьса...
урлаг соёл
Монгол Улсын гавьяат, жүжигчин Ж.Алтанцэцэг, залуу дуучин А.Хишигдалай нар Тува улсын нийслэл Кызылыг зорин Монгол туургатны дунд зохиогддог олон улсын эстрадын дуулаачдын “Мелодия Саянских гор” наадамд оролцжээ.   Олон улсын дуулаачдын наадмын энэ жилийн шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг уригдан ажил...
урлаг соёл
Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал” эмгэнэлт инээдмийн драмын жүжиг өнөөдөр 15.00 цагт “Black box” театрын тайзнаа амилах гэж байна.   Шударга ёс, мөнгө, хувь хүний өш хонзон, хүнлэг ёс гээд бидэнд ойр сэдвийг сонирхолтой түүхээр дамжуулан өгүүлэх эл жүжгийн үйл явдал бэлэвсэрч хоцорсон тэрбумтан...
урлаг соёл
Намуухан хоолой, жааз дуунуудаараа үзэгчдийн танил дуучин  Р.Лхамаа эргэн тайзнаа ирлээ. Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрбээр 2012 онд эх орондоо анхны бие даасан тоглолтоо 5 настай Номуундалай хэмээх охинд амьдрал бэлэглэх их үйлст зориулан тоглож байсан юм.   Тэгвэл мисс дуучин хэмээн о...
урлаг соёл
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсны мэндэлсний 95 насны ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Г.Жамъян агсны үр хүүхдүүд болон “Жамъян” сан, нийслэлийн Соёл, урлаг...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт алдарт “Хунт нуур” балетыг бүжнэ. Гэхдээ энэ удаагийн тоглолт бусад тоглолтуудаасаа онцлог. “Rotary club of Ulaanbaatar Peace Avenue” клубын залуус төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрсөн бяцхан үрс туслахаар ийнхүү алдарт “Хунт нуур” балетаар дамжуулан хүмүүнлэгийн үйлсий...
урлаг соёл
Залуу уран бүтээлч А.Шинэтулга “Чамгүйгээр” нэртэй анхны уран бүтээлээ сонсогчиддоо дэлгэлээ. Дуучны хувьд “Universe best songs 2012” наадмын шилдэг оролцогч бөгөөд мэргэжлийн дуучин болохоор Соёл урлагийн их сургуульд суралцаж байгаа гэнэ. Тэрээр цаашид поп чиглэлээр уран бүтээлээ туурвих юм байна.   А.Шинэтулгын уран...
урлаг соёл
“Хурд” хамтлагийнхан сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ танилцуулж эхэллээ. Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлснээс эхний ээлжинд найман дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг ийнхүү сар га...
урлаг соёл
“Vanquish" хамтлагийн гишүүн реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг “Зүрхээр наадагч” киноны дууг жүжигчин Урнаа, Ганчимэгтэй хамтран дуулсан билээ. Тэгвэл тэрээр тун удахгүй “Cover” дууны тэмцээн зохион байгуулахаар болжээ.   Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа “Энэ 5 дуунаас хамгийн их санал авсан 2 дуугаар "Cover тэмцээн" зохио...
урлаг соёл
Өнөөдөр “Maxmall” дэлгүүрийн таван давхарт Хүүхэлдэйн театрын хамт олон багачууддаа зориулж үнэ төлбөргүйгээр тоглолт хийх ажээ. Тэд “Өнхрүүш” үлгэрээр хийсэн жүжгийг тоглох юм байна. Түүнээс гадна “Жирхнүүд” киноны баатрууд “Maxmall” дэлгүүр хүрэлцэн ирж, бяцхан найзуудтайгаа зургаа авахуулах аж. Эцэг, эхчүүд өөрсдийн...
урлаг соёл
“Стрингс” клубын хамт олон  10 жилийн ойгоо тохиолдуулан залуусын  хайртай хамтлаг дуучдын тоглолтоор бэлэг барьсаар байгаа юм. Тэгвэл энэ удаад олон мянган үзэгчдийн хүсэлтийн дагуу “Номин талст” хамтлагийн тоглолтоор бэлэг барьж байгаа юм.    “Номин талст” хамтлагийн тоглолт өнөөдөр “Мишээл экспо” төвд 19:00 цагаас б...
урлаг соёл
Реппер Цэцэ энэ сарын 27-нд “Mint Club”-т “Ном ба ирээдүй” хандивын тоглолт хийх гэж байна.  Энэxүү тоглолтонд  Цэцэтэй хамтран уран бүтээл гаргасан хамтлаг, дуучид оролцоx бөгөөд тоглолтоос олсон орлогыг  100 хувь  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлаx 100 м кв тайлбайд  1-6 насны хүүхдүүдэд...
урлаг соёл
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, мэргэжил мэдлэг, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан нэгэн уран бүтээлч хамт олон 10 жилийн ойгоо тэмдэглэхээр товоо зарлалаа. Энэ бол монголын рок, попын оддын томоохон гэр бүлийн нэг “New Star” студи юм.   Тэд ойдоо зориулан “New Star Studio 10th an...
урлаг соёл
Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн нээлтээ хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээлийг тавихаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч...
урлаг соёл
Мэргэжлийн дуучдын цар, шандсыг сорьдог манай дотоодын уралдаануудын нэг бол Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан. Энэхүү уралдаанд оролцож түрүүлж байсан эгч, дүү дуучид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар юм. Харин өдгөө Ж.Хишигдэлгэр рок попын ертөнцөд хүч үзэж яваа юм...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгаас Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 93 жилийн ойд зориулан тоглолт хийхээр болжээ. “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” нэртэй уг тоглолт энэ сарын  5-наас 15-ны  хооронд монголын бахархалт үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг багтааж, шинэчилсэн зохиомжит хөтөлбөрөөр гадаад ...
урлаг соёл
Дуучин Ч.Цэлмүүн “Мөнх хайрлая” дуугаа клипжүүлэн дэлгэлээ. “Хаган фильм”-ын уран бүтээлчид түүний шинэхэн уран бүтээлийг клипжүүлсэн байна. Тэрбээр энэ удаад Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын шилдэг гоцлоочдыг клиптэй тоглуулжээ. Түүний клипийг театрын “хун” Б.Саруул, гоцлооч Э.Эрдэнэжаргал нар модерн бүжгээр чим...
урлаг соёл
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медаль гардаж энгэрээ мялаалаа.   Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач, гавьяат жүжигчин А.Дашпэлжээ энэ өдөр ...
урлаг соёл
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш монголын түүхийг сошиалист агуулгаар гуйву...
урлаг соёл
Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 25 жилийн ойн хүрээндээ Европод ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа бэлэг барьж байгаа билээ.   “Харанга” хамтлагийнхан араваннэгдүгээр сарын 5-нд Европыг зорих гэнэ. Эл тоглолтонд “Харанга”-ынхан шилдэг бүтээлүүдээсээ үзэгчиддээ хуваалцах бөгөөд “Best Of Ha...
урлаг соёл
Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь өнөөдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт 17.00 цагт тоглох гэж байна. Монголын сонгодог гэгддэг уг дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичин ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж  байсан юм. Өнөөдөр тус дуурийг УГЗ, удирдаач Ж.Бүрэнбэх дохих нь ээ. Манай тайзнаа анх 1934...
урлаг соёл
Соёл спорт аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй өдөр”-ын хүрээнд мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын эрдмийн театрын хамт олон энэ сарын 08-ны 10.00-16.00 цагийн хооронд Чингисийн талбайд өөрийн байгууллагын нээлттээ хаалганы өдрийг зохион байгуулах гэж байна.   Тус нээлттээ хаалганы өд...
урлаг соёл
“Coke’n beat 2013” наадмын ялагч "Rec On" хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Тэд энэ сарын 10-нд “Улаанбаатар чуулга”-ын концертын их танхимд "Let rock rule" амьд хөгжмийн тоглолтоо эгшиглүүлэх нь ээ.   "Rec On" хамтлаг нь Г.Дөлгөөн, Б.Бэлгүүн, Б.Цэнд, Ц.Баасандорж, Ж.Нямхүү нарын бүрэлдэх...
урлаг соёл
Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирэх гэж байна. Энэ бол Уран бүтээлийн “Чүрэ” нэгдэл юм.   “Чүрэ” нэгдэл байгуулаад удаагүй байгаа ч уран бүтээлүүдээ туурвиад эхэлчихсэн, удахгүй нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийх гэж байна. Тэд шинэхэн нэ...
урлаг соёл
Соёл, спорт аялал жуучлалын яамнаас санаачлан харьяа байгуулагуудын үйл ажиллагааг сурталчилах,  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх,  уран бүтээлийн төлөвлөгөөг танилцуулах зорилгоор энэ сарын 8-нд буюу ирэх ням гарагт  “Нээлттэй хаалганы өдөрлөг”  арга хэмжээг Чингис хааны талбайд  зохион байгуулах гэж  байна.   Тус арга хэмжэ...
урлаг соёл
Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг болох жүжигчин  Аси буюу Р.Алтансүхийн бие чилээрхжээ. Тэрбээр цус харваж  эмчилгээ хийлгэж байсан  бөгөөд өдгөө гэрээрээ эмчилгээгээ үргэлжүүлэн хийж байгаа юм байна.  Мөн тэрбээр удахгүй БНСУ руу явж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж. Тиймээс  түү...
урлаг соёл
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомогтоо багтсан “Монгол түмэн” дуугаа клипжүүлэн фэнүүддээ хүргэлээ. Тэрбээр монголын рок поп урлагт “Монгол поп” урсгалыг түгээн дэлгэрүүлэхээр хоёр цуврал цомог худалдаанд гаргасан юм. Үүгээрээ залууст рок поп урлагаар дамжуулан үндэсний өв соёлоо түгээн сурталчлах түүни...
урлаг соёл
Хятадын соёлын төвөөс хоёр орны соёлын харилцаа болоод олон улсын хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан монгол хүүхэд залуустаа зориулан дэлхийн сонгодог жүжгийг үнэ төлбөргүй толилуулж байна. Тодруулбал, БНХАУ-ын Хүүхдийн урлагийн театрын 18 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг дэлхийн сонгодог хүүхдийн жүжиг “Эзоп...
урлаг соёл
“Биллбоард”-ын мэдээлж байгаагаар дуучин Taylor Swift-ийн “1989” цомог 2002 оноос хойш хамгийн их борлуулалттай цомгоор тодроод байна. Мөн тус цомог энэ жилийн анхны 1 сая хувь борлогдсон цомог болжээ.   “1989” цомог худалдаанд гарсан эхний  долоо хоногтоо 1,2 сая гаруй хувь борлогдсоноор энэ  жилийн анхны “платиниум” ...
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театрын хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслиийн хүрээнд тав дахь жүжиг  энэ сарын 11-нд буюу маргааш 20.00 цагт үзэгчдийн хүртээл болох нь ээ.   Николай Колядагийн зохиол,  Соёлын тэргүүний ажилтан Ц.Батнайрамдалын найруулга "Манекен" жүжиг нь ердөө гурвхан удаа тоглогдох бөгөөд өнөөдрийн байдлаар н...
урлаг соёл
Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” удиртгалын 30 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Мөн энэ жил Монгол Улсад мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа учраас энэ хүрээнд “Сэрсэн тал-30 жил” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 19.00 цагт ҮДБЭЧ-ын тайзн...
урлаг соёл
Удаан хугацаанд чимээгүй байсан “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлтэй үзэгч, сонсогчидтойгоо уулзлаа. Тэд энэ удаад “Заримдаа”  нэртэй шинэ дуугаа клипжүүлэн дэлгэжээ. Ингээд “Люмино”-гийн Баажийтай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.   -Шинэ уран бүтээлийг тань удаан хүлээлээ шүү.   -“Люмино” хамтлагийн цоо ...
урлаг соёл
ССАЖЯ-ны “Нээлттэй өдөрт’’ зориулан Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 2012-2013 оны уран бүтээлүүдээ тайлагнаж,  энэ сарын 8-нд 10.00-16.00 цагийн хооронд  Чингисийн талбайд тус арга хэмжээнд  оролцох гэж байна.     ҮДБЭЧуулга  2012 онд Найруулагч Н.Болд “Салхины дууль” концерт, рок поп оддын их хура...
урлаг соёл
Драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн хэмээгдэж явсан жүжигчин Ш.Алтанцэцэг хэмээх авьяаслаг жүжигчин өдгөө “Мөрөөдлийн театр”-ын тайзнаа олон гайхалтай дүрийг бүтээж үзэгч түмнийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр яваа юм. Тэрбээр дан ганц уран бүтээл туурвиад зогсохгүй сүүлийн 6-7 жилийн хугацаанд эхчүүд, эмэгтэйчүү...
урлаг соёл
Нисванис  хамтлагийнхан энэ сарын 18-нд “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ.   “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 18....
урлаг соёл
Төрийн хошой шагналт, АЖ  Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр 17.00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.   “Учиртай гурван толгой” дуурийн ерөнхий найруулагчаар Л.Эрдэнэбулган ажилласан бөгөөд энэ удаад тайзнаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү дохих...
урлаг соёл
Их Британий алдарт "Bee Gees" хамтлагийн “Tribute” тоглолт маргааш  Соёлын төв өргөөний тайзнаа эгшиглэх гэж байна. Өнгөрсөн жил тус тайзнаа алдарт “Pink Floyd”-ийн "Tribute" тоглолтыг амжилттай тавьсан "Sweetymotion", "Шар айраг" хамтлаг, хөгжмийн зорхиолч Чинбаа нар уг тоглолтыг Соёлын Төв өргөөнд энэ сарын 19-ний 18...
урлаг соёл
ОХУ-ын Росгос циркийн одой жүжигчид “Бяцхан оддын гайхамшиг”  тоглолтоо  үзэгчдийн хүэслтээр энэ сарын 7-8-ны бямба, ням гаригт хоёрхон удаа тоглоод нутаг буцахаар болжээ.   Баавгайнууд сагсан бөмбөг тоглож, оньс мулталж, сургуультай, галуу, тагтаа, нохой, муурнууд сургагчийнхаа зааврын дагуу санаанд оромгүй гайхалтай ...
урлаг соёл
Дуучин Nicole Scherzinger ойрын үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа юм. Тэрбээр өөрийн 2 дахь соло цомгийн уран бүтээлээ дэлгэлээ. Энэ удаагийн цомгоо “Big fat lie” буюу “Том тарган худал”  гэсэн өвөрмөц нэртэйгээр гаргаж байгаа юм байна.   Big Fat Lie цомог нь энэ сарын 20-нд албан ёсоор худалдаанд гарах юм байна...
урлаг соёл
ОХУ-ын “Росгос” циркийн одой жүжигчид “Бяцхан оддын гайхамшиг”  тоглолтоо  үзэгчдийн хүсэлтээр энэ амралтын өдрүүдэд дахин тоглож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 15.00 цагт тэд хаалтын тоглолтоо хийн нутаг буцах нь ээ. 20 жилийн өмнө ирж тоглож байсан одой циркийнхэн энэ удаад баавгайнуудтайгаа сагсан бөмбөг тоглож, оньс ...
урлаг соёл
“Камертон” хамтлагийнхан тун удахгүй шинэ клипээрээ үзэгчидтэй уулзах нь ээ. Тэд энэ удаад нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Давхар цохилт” инээдмийн уран сайхны киноны дууг дуулжээ. Тэд тун удахгүй клипийн хамт хүрэх энэхүү дуу хэрхэн бүтэж байгаа бичлэгийг youtube хуудаснаа байршуулсан байна...
урлаг соёл
ССАЖЯ-ны “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Засгийн газрын “Мөнгөн мод” цомыг уран бүтээлчдэд нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм. “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил долоо дах удаагаа зохион байгуулж байгаа юм.   Шалгаруулалтыг тайз, дэлгэ­цийн найруулагч, тайз, дэлгэцийн...
урлаг соёл
Монголын хошин урлагийн шилдгүүдийг төрүүлэн гаргасан хамгийн ууган хамтлаг болох "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид “Амьдрал өөрөө хичээл” драмын адал явдалт жүжгийг түмэн олондоо толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ удаад хүүхэд залууст зориулсан хоёр дахь бүтээлдээ ханцуй шамлан орсоноо дуулга...
урлаг соёл
Монголын хошин урлагийн шилдгүүдийг төрүүлэн гаргасан хамгийн ууган хамтлаг болох "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид “Амьдрал өөрөө хичээл” драмын адал явдалт жүжгийг түмэн олондоо толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ удаад хүүхэд залууст зориулсан хоёр дахь бүтээлдээ ханцуй шамлан орсоноо дуулга...
урлаг соёл
Амьд хөгжмийн “Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу өнөөдөр 18.00 цагт  “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tiger fish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ.   “Нисвани...
урлаг соёл
Дуучин Taylor Swift 2014 оны “Billboard”-ын “Woman of the Year” буюу “Оны шилдэг эмэгтэй”-гээр шалгарлаа. Мөн тэрбээр энэхүү эрхэм нэр алдрыг хоёр дахь удаагаа хүртсэн анхны уран бүтээлч болж байгаа юм байна.   Дуучин Taylor Swift  7 удаа Грэммийн шагналыг авч байсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн сайн борлуулалттай дижи...
урлаг соёл
Монголын хошин урлагийн ууган хамтлаг "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид “Аладдины шидэт дэнлүү” адал явдалт жүжгээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тавдугаар сарын 29-нөөс эхлэн  Монголын хүүхдийн ордоны тайзнаа өдөр бүр тоглож байгаа билээ.     Хүүхэд багачуудын сайн мэдэх диснейн "Аладдин" хүү...
урлаг соёл
Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн Зүрхээн би аялгуу болгож баярласан Сэтгэлээн би хөг болгож хадгалсан Санаашралаан би онгод болгож туурвисан Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн уянгалуулах УГЗ хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тоглолт...
урлаг соёл
“GG Мадагаскар”  үлгэрийн цирк ирэх зургаадугаар сарын 1-нээс Үндэсний соёл амралтын хүрээлэнд өдөр бүр тоглох гэж байна.   Амьтны хүрээлэнгийн хэсэг амьтад Африкийн ширэнгэн ойд хэрхэн ирж, ямар адал явдалтай учирч, анд нөхдийн нандин холбоо, эр зоригоороо яаж даван туулж байгаа онц сонирхолтой аялалын түүхийг хүүхдүү...
урлаг соёл
Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгч “Дижитал” хамтлаг байгуулагдсаны 15-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд өнөөдөр 15 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-ын “Open air”-д 19.00 цагт хийх гэж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Е” студи ажиллаж байгаа аж. “Дижитал”-ынхан сүүлийн жилүүдэд хийгдэ...
урлаг соёл
Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийн сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ.  Тэрбээр энэхүү баяртай мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн юм. Daisy фэнүүдийнхээ хүсэлтээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Тэрбээр “Хөгжимд дурлаж, хөгжим дунд хөглөдөж амьдардаг миний хувьд дуулах бол миний сэтг...
урлаг соёл
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийн алдартай одой циркчид Монголд  зочлон “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолтоо толилуулж эхэллээ. Циркийн бүх төрлийн үзүүлбэрүүдээс бүтсэн тус тоглолт нь тавдугаар сарын 25-аас эхлэн зургадугаар сарын 1-нийг хүртэл тоглох юм байна.   Дэлхийд ганц байдаг одой циркчид 20 жилий...
урлаг соёл
Нийслэлийн 375 жилийн түүхт ойг тохиолдуулан Яруу найрагч Төрийн соёрхолт Б.Бавуудорж, Хөгжмийн зохиолч Урлагийн гавъяат зүтгэлтэн Т.Сэр-Од нарын уран бүтээл“Дорнын сондор Улаанбаатар” дууны клипийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Жи энтертаймант хийжээ. Дууг дүрсжүүлэхдээ Улаанбаатар хотын бүтээн байг...
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театрын хамт олон бид бүхэн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан хүүхдийн жүжгийн өдрүүдээ зарлаад байна. Тус театрын хамт олон хүүхдийн жүжгийн өдрүүдийнхээ нээлтийг тавдугаар сарын 10-нд хийсэн бөгөөд тавдугаар сарын 30-наас эхлэн "Норовын намтар" 31-нд "Лусын дагина" иэрх з...
урлаг соёл
“GG Мадагаскар”  үлгэрийн цирк зургаадугаар сарын 1-нээс Үндэсний соёл  амралтын хүрээлэнд өдөр бүр тоглох гэж байна.   Амьтны хүрээлэнгийн хэсэг амьтад Африкийн ширэнгэн ойд хэрхэн ирж, ямар адал явдалтай учирч, анд нөхдийн нандин холбоо, эр зоригоороо яаж даван туулж байгаа онц сонирхолтой аялалын түүхийг хүүхдүүд та...
урлаг соёл
Төв цэнгэлдэхэд өнөөдөр энэ зуны сүүлчийн задгай шоу EAMF буюу “Eco Asia Music Festival” залуусыг доргиох нь ээ.   “Eco Asia Music Festival”-ын зорилго нь соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах явдал юм байна. Наадмын ашгийн тодорхой хувийг цөлжилт явагдаж байгаа газруудад мод тарих аян явуу...
урлаг соёл
Нийcлэлийн “Улаанбаатар” чуулга, Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран ээжийн алдар мөнхшүүлэх зорилго бүхий “Монголын үзэcгэлэнт cаран гоо” тоглолтыг энэ cарын 30 нд 19.00 цагт Нийcлэлийн “Улаанбаатар” чуулгын их танхимд зохион байгуулах гэж байна.   Тоглолтонд эхийн тухай дуу, шүлэг, хөгжим орcон бөгөөд,...
урлаг соёл
Цэцгэн дагина, Насны ганцхан хань, Аялгуут сайхан морин хуур мину гэх мэт олон дуу нь хэдийнэ олны танил болсон ч, дуучныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр дуунуудыг амилуулсан залуу дуучин Б.Отгонтогтох аравдугаар сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд “Цэцгэн дагина” анхны бие даасан тоглолтоо хийж та бүхэнтэй у...
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан хүүхдийн жүжгийн өдрүүдээ зарлалаа. Тус театрын хамт олон хүүхдийн жүжгийн өдрүүдийнхээ нээлтийг тавдугаар сарын 10-нд хийсэн бөгөөд тавдугаар сарын 30-наас эхлэн "Норовын намтар", "Лусын дагина", "Бардам туулай" зэрэ...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдтэй шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.   -Ш инэлэг өнгө аяс бүхий "Эрхэм сэтгэл" дууны клип үзэгчдийн хүртээл боллоо. Маш сонирхол татсан өвөрмөц клип болсон байна. Клипний зураг авалтаа хаана хийв. Энэхүү уран бүтээл тань хэрхэн бүтсэн бэ?   Ц.Сарнай : Бидний “Эрхэм сэтгэл”...
урлаг соёл
Хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяр болно. Баярынх нь өдрөөр хайртай үрсээ хэрхэн баярлуулах талаар ээж, аавууд бодож эхэлсэн нь лавтай. Баярын өдөрт зориулж “Black Box” театр “Пиноккио” жүжгээ 14.00, 16.00 цагуудаас тоглохоор болжээ. Түүнчлэн ажилтнуудынхаа хүүхдийг баярлуулах хүсэлтэй албан байгууллага, хамт олны тус...
урлаг соёл
Дуучин Б.Амархүү Улаан Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах "од" нь гийж ОХУ-ын шоу ертөнцөд нэгэн үе хүч үзсэн. Тэрбээр 2012 онд анх удаа эх орондоо “гэртээ хүрэх зам” бие даасан тоглолтоо хийн “Б.Амархүү” цомгоо гаргасан билээ.   Тэгвэл дуучин Б.Амархүү энэ удаад ф...
урлаг соёл
Монголын урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхлөн  бидний зүрх сэтгэлийг дуу хөгжмөөр эзэмдсэн шилдэг найман хамтлаг, дуучид тун удахгүй нэгэн тайзнаа хуран чуулах нь ээ. Тэд бол “Чингис Хаан”, “Харанга”, “Хурд “, “Никитон”, “Камертон”, “Номин Талст” хамтлагууд Зууны манлай эстрадын дуучин Сараа, поп дива Т.Ариунаа ...
урлаг соёл
“Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлаж буй “Асур” хамтлаг нь хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрсөн амралтын өдрөөр анхны тайз, эхний үзэгчидтэйгээ халуун дотноор уулзсан бөгөөд энэ нь сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа байсан юм. Өнгөрсөн амралтын өдөр “Монгени...
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театрын хамт олон бид бүхэн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан хүүхдийн жүжгийн өдрүүдээ зарлаад эхлүүлээд байгаа билээ. Өнөөдөр хүүхэд багачуудад зориулан 15, 17 цагуудаас С.Мехалковын "Бардам туулай" жүжгийг тайзнаа толилуулах юм. үүдээ хүчирхэг Монголынхоо гэрэлт ирээдүй ...
урлаг соёл
Өнгөрсөн жил 15 жилийнхээ ойг фенүүдийнхээ хамт “UB Palace”-д тэмдэглэсэн  “Номин талст” хамтлагийнхан энэ жил “Мишээл экспо” төв бие даасан тоглолтоо хийхээр болжээ.   Харин уг хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон бөгөөд тэд Хаазаагүйгээр фенүүдтэйгээ уулзах гэнэ. Учир нь Т.Хангэрэл буюу Хаазаагийн хувьд урлагийн са...
урлаг соёл
Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид  Буриадад тоглохоор болжээ. Өнгөрсөн жилүүдийн хит  тоглолтуудын тоонд зүй ёсоор багтах “Playing love”-ын аялгуу  хойд хөршид ч түгжээ. Тиймээс Буриадын талаас манай уран  бүтээлчдийг дэлхийн алдартай киноны хөгжмүүдийг морин  хуур хөгжмөөрөө тоглож сонирхуулахыг хүссэн ...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза 11” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд Улаанбаатар хотноо үргэлжилж байгаа билээ.   Өнөөдөр 15.00 цагт “” театрын тайзнаа ганц хүний жүжгийн төрөлд өрсөлдөж буй “Солиорол”, 16.00 цагт “Бичлэг” жүжгүүд тус тус тоглох юм. Түүнчлэн Соёлын төв ө...
урлаг соёл
Монголын рок попын түүхэнд 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулсан билээ. Түүний нэг бол 20 жилйин ойн тоглолтын орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийг шилдгийг шалгаруулдаг "Гэгээн муза-11" наадам өчигдөр болж, шилдгүүдээ зарлалаа. Наадмын нээлт Чингисийн талбайд уоаан хивсний ёслолоор эхэлсэн юм. Тайзны урагт хүчин зүтгэж яваа үе үеийн уран бүтээлчид улаан хивсээр алхан үзэгчидтэй мэндчиллээ.
урлаг соёл
Зууны манлай эстрадын дуучин  Б.Сарантуяа  хүүхдийн дуу бичлэгийн студи нээхээр төлөвлөжээ. Хулан охиндоо зориулж нээх тус студи нь “New Star” студиэс өрх тусгаарлан мэндлэх бөгөөд “Little Star”  нэртэй байх гэнэ. Студи дэргэдээ найрал  дууны дугуйлан ажиллуулах юм байна.   Учир нь поп хатагтай "Гэгээн оддын эрэлд" хүү...
урлаг соёл
“Хорвоо дэлхийд сонсох ээжийн бүүвэйн анхны дуу Хонгор зүрхийг уяраасан ээжийн цагаан уяхан дуу Ээжийн бүүвэйн энэ дуу Эгшиг надад хайрласан Энэ л миний дуулах дуу Ээжийн бүүвэйн дуу...” хэмээн 13 настай охин уянгалаг хоолойгоор монголчуудыг төдийгүй арлын Японыг доргион дуулж байсан цаг саяхан.  Дууных нь үгнээс хэний...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадам энэ сарын 19-нд шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 уран бүтээл өрсөлдөж байна.   “Гэгээн муза 11” наадмын хоёрдугаар шатны...
урлаг соёл
Хөгжим бүжгийн коллежийн 10б ангид морин хуурч мэргэжлээр 4 дахь жилдээ суралцаж байна Б.Өнөржаргал охин ээжийнхээ эмчилгээнд зориулан “Ээжээ урт наслаарай” хандивын тоглолтыг энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд 19.00 цагт тоглохоор товлоод байгаа юм.   Гурван наснаасаа эхлэн дуулж, бүжиглэж, хөгжимдөж сурсан Б.Өнөржаргал н...
урлаг соёл
“Гэгээн муза 11” олон улсын театрын наадам өнөөдөр шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинацуудад 20 уран бүтээлээр  80 гаруй уран бүтээлчид өрсөлдөж байна.     Өнгөрсөн жилээс олон улсынх болох эхлэлээ т...
урлаг соёл
“Дурлал чи юу хүснэ вэ” хэмээх эгшиглэх “Зөрлөг” киноны  уянгалаг аялгуутай дуугаар дуучин Daisy-г хүмүүс андахгүй. Анх дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй “Сансара” амьд хөгжмийн хамтлагийг байгуулж байсан тэрбээр өдгөө бие даан уран бүтээлээ туурвисаар яваа юм.   Тэрбээр сүүлийн үед хөгжмийн зохиолч, продюсер нөхрийнхөө н...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадам өчигдөр Чингисийн талбайд улаан хивсний ёслолоор эхлэн тайзны урлагийн шилдгүүд үзэгчидтэй мэндчиллээ. Театрын шилдгүүд Соёлын төв өргөөнд залран тэнгэрээс Муза их тайзнаа буух гайхамшигт агшинг хамтдаа угтсан юм.       Энэ удаагийн наадмыг нээн үзэгчдийн суудл...
урлаг соёл