news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Улсын драмын эрдмийн театрын хамт олон Г.Ибсений “Нора” сонгодог жүжгийг тайзнаа дахин амилуулахаар  болсон билээ. Тэгвэл өнөөдөр 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр “Нора” жүжгийн нээлтийн өдрийг зарлахаас гадна нээлтийн өдрийн билетийг худалдаалах юм. Энэ үеэр “Нора” жүжгийн нээлтийн эх...
урлаг соёл
УДЭТ-ын уран бүтээлчид жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн сар” болгон зарладаг уламж­лалтай билээ.    Тэгвэл энэ жил “Гамлет”, “Эдип”, “Па­­ри­сын дарь эхийн сүм”, “Тэн­гэ­рийн хүү”, “Кихот ноён” зэрэг бү­тээл үзэгчдийн хүртээл болох аж.    Эдгээр сонгодог жүж­гүү­­дээс хамгийн эхэнд буюу энэ сарын 18, 19-н...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болно.  PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”...
урлаг соёл
Анх 2001 онд таван хамтлагтайгаар эхэлж байсан монголын амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа Гачуурт дахь Монгол шилтгээний задгай талбайд хоёр хоног нүргэллээ. Хүмүүс рокеруудыг гэхээр савхин хүрэм өмсч, төмөр гинжээр тоносон хар тамхи татах, архи уух, зодоон нүдээн хийх гээд л хамаг л муу муухайд ч...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өчигдөр Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора” жүжгийг залуу уран бүтээлчид дахин үзэгчдийн хүртээл болголоо. Уг жүжгийг тэртээ 30 жилийн “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн  найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсан тайзн...
урлаг соёл
Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг өнгөрсөн жил анх удаа Монголын тайзнаа амилуулсан. Тэгвэл “Х-Түц” прода кшны уран бүтээлчид үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 3-наас эхлэн тус жүжгийг дахин тоглохоор болжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан энэ жүжгийн гол дүрийг гавьяат...
урлаг соёл
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Maroon 5 хамтлагын дуучин Адам удаан хугацаанд үеэрхсэн найз бүсгүй Бихэти Прислүүтэйгээ хуримаа хийсэн билээ. Хуримын ёслолтойгоо давхцан тэрбээр уран бүтээлийнхээ талаарх сайхан мэдээг дуулгасан байна.   Хэсэг хугацаанд  чимээгүй байсан Maroon 5  хамтлаг уран бүтээлдээ эргэн оржээ. Хамтлаг...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн амралтын өдөр Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений “Хүүхэлдэйн байшин” буюу “Нора” жүжгийг залуу уран бүтээлчид дахин үзэгчдийн хүртээл болголоо. Уг жүжгийг тэртээ 30 жилийн өмнө “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн  найруулагч, жүжигчин Г.До...
урлаг соёл
Нью-Йорк дахь Холбооны шүүх Колумбын поп од Шакирагийн зохиосон дууг шууд бус замаар ая зохиогчийн уран бүтээлийг хуулбарласан гэж үзжээ. Холбооны шүүгч Элвин Хеллерштейн “2010 онд Шакирагийн испани хэл дээр гаргасан Лока хэмээх дуу нь Доминиканы дуучин Рамон Ариас Вазкезын дуунаас хуулбарласан байсан” гэж мэдэгджээ.  ...
урлаг соёл
Нэг сая буюу түүнээс дээш хүн амтай хотыг Метрополитан хот хэмээдэг. Метрополитан хот бол зөвхөн хүн амын их хэмжээний төвлөрөл төдийгүй суурьшмал соёл иргэншлийн тэр дундаа залуусын соёлын томоохон төв болсон байдаг билээ. 2014 оны 8 дугаар сарын 08-ний Баасан гаригт та бидний Метрополитан хот болох Улаанбаатарын хамг...
урлаг соёл
Олон улсын театрын баярын өнөөдөр тохиож байгаа билээ. Уг өдөрт зориулан "Вlack box" театрын уран бүтээлчид Эжен Ионескогийн “Хирснүүд” хэмээх жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ. Уг жүжгийн ерөнхий найруулагч, зураачаар С.Мягмар ажиллаж байгаа бол найруулагчаар Ж.Амарзаяа, орчуулагчаар Б.Цацрал ажиллажээ. Тус ж...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хайрын баярын бэлгээ задаллаа. Тэд энэ сарын 12-15-нд гэгээн хайрын баярыг толиолдуулан бүх сайхан хосууддаа зориулан “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгээр толилуулах нь ээ.   Дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт ...
урлаг соёл
"A Sound" хамтлагийн ахлагч Ц.Тэмүүлэн "Соёлын тэргүүний ажилтан" тэмдэгээр энгэрээ мялаажээ. Тэрбээр тун саяхан "Цонхон дээр суусан ялаа" төсөлд хамтран ажиллаж цомгоо өлгийдөн авсан юм. Уг төслийг шинэхэн цомгийн санаа болон шүлгийг сэтгүүлч, кино зохиолч Д.Төрмөнх бичиж цомгийн хөгжмийг “А Sound”-ын дуучин Ц.Тэмүүлэ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ онд “Карманы жүжиг” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тус ажлын хүрээнд драмын долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулан театрын тайзнаа тавих гэнэ.   Төслийн хүрээнд Төрийн соёрхолт УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Яри...
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа  "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барих нь ээ. Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ. Тус цомогт багтсан “Удахгүй чи надаас” дуу нь хоёр клиптэй бөгөөд энэ нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ зүйл гэж...
урлаг соёл
“Хувьсал” продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон амьдруулахаар ажилдаа оржээ. Жүжигт “A Capella” хамтлагийн дуучин жүжигчин У.Мөнх-Од, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Г.Ганцэцэг нар гол дүрд тогло...
урлаг соёл
“Дижитал” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хамтлагийн бие даасан тоглолтоос гадна олон шинэ шинэ ажлууд төлөвлөгдсөний нэг нь тэдний “Дижитал” хэмээх цоо шинэхэн цомог юм.   Тун удахгүй сонсогчдын гарт хүрэх уг цомгийн шинэхэн уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо.  Энэ бол “Дижитал” хамт...
урлаг соёл
Урт хамарт, дүрсгүй Пиноккио багачуудтай уулзах гэж байна. Тодруулбал , ирэх сарын 1-нд “Black Box” театрын уран бүтээлчид “Пиноккиогийн адал явдал” жүжгээ бяцхан үзэгчдэд зориулан тоглохоор болжээ. Дэлхийн 90 шахам хэлнээ орчуулагдсан энэхүү жүжгийн тасалбар 5000 төгрөгийн үнэтэй. Үүнээс гадна тус театрт Японы зохиолч...
урлаг соёл
Попын хаан Майкл Жэксоны төрсөн өдөр наймдугаар сарын 29-нд тохиодог. Энэ өдөр түүний Монгол фэнүүд нь “Refresh Music Festival 2014” хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Хөгжим, бүжиг хосолсон энэхүү наадмыг “Хар сувд”, “MNG event”-ийн залуус хамтран зохион байгуулахаар болжээ . Монголд анх удаа нэгэн зэрэг гур...
урлаг соёл
Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр ерөнхийлөгчийн зарлиг гарсан тухай түүний ойр дотныхон өөрсдийн фейсбүүк хуудаснаа бичицгээж эхэлсэн юм. Энэ талаархи мэдээллийг баттай эх сурвалжаас тодруулахад маргааш 11:40 цагт...
урлаг соёл
Улсын филармонийн уран бүтээлчид морь жилийн анхны тоглолтоо гэгээн хайрын баярыг тохиолдуулан дурлалт хосууддаа зориулан энэ сарын 13, 14-нд эгшиглүүлж байгаа юм.  Тус филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, Н.Наранбаатар нар гэгээн Валентины өдрийг тохиолдуулан хоёр дахь жилдээ жааз тоглолтоор бэлэг барих нь ээ. Тэд бүх ц...
урлаг соёл
Телевизийн алдарт “The Voice”  шоуны шинэ дугаар тун удахгүй гарч эхлэх нь ээ.   Энэхүү дугаарын шинэ шүүгчээр дуучин гурав дахь хүүгээ өлгийдөж аваад удаагүй байгаа дуучин Гвен Стефани болон Фаррель Уиллиамс нар ажиллаж байгаа бөгөөд тэд анхныхаа триллерыг  гаргажээ.  Мөн шүүгчээр дуучин Адам Левин болон Блейк Шелтон ...
урлаг соёл
Их Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн байгуулсан гавьяа их ч түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн нь ховор. Тэгвэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга агуу түүхийн тавцанд тодорсон есөн хатны амьдралыг бүжгэн жүжгийн хэлээр харуулсан “Их хатдын туульс” тоглолтоо өнгөрсөн оны сүүлчээр толилуулан үзэгчдээр өндөр үнэ...
урлаг соёл
Нийслэл Улаанбаат хотын 375 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа хоёр өдрийн турш олон улсын электро хөгжмийн наадам буюу “Eco Asia Music Festival” болох гэж байна. Шоунд Нидерланд, Сингапур, Япон, Швед, БНСУ, Герман, Швейцарь зэрэг орны шилдэг DJ нар оролцож, нийслэлийн залуусын сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэ...
урлаг соёл
Хувьсал” продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон амьдруулахаар ажилдаа ороод байгаа юм. Жүжигт “A Capella” хамтлагийн дуучин жүжигчин У.Мөнх-Од, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Г.Ганцэцэг нар гол д...
урлаг соёл
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Монголын их хатад” бүжгэн туулсийг  үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 21, 22, 23, 28, ирэх гуравдугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд 19.00 цагт дахин тоглож байгаа билээ. Уг туульс нь Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн...
урлаг соёл
Өвөрмөц содон хоолойгоор үргэлж ялгарч чаддаг чадварлаг дуучин, “Universe Best Songs 2011” наадмын шилдэг оролцогчдын нэг, “Best of the Best” наадмын “шилдгийн шилдэг”-ээр шалгарсан А.Хишигдалай дахин шинэ клипээ дэлгэлээ. Тэрбээр энэ удаад тун удахгүй тайзнаа амилах “Хүйтэн бороо” жүжгийн дууг дуулжээ.   “Шилдэг өнгө”...
урлаг соёл
Хөгжмийн ертөнцийг байлдан дагуулагч авьяаслаг дуучин болох Кэти Перри дахин шинэ амжилтын эзнээр тодорлоо. Тэрбээр энэ жил хамгийн олон хувь сингл CD борлуулсан дуучин болжээ. Кэти Перригийн CD-г дэлхий нийтийн хэмжээнд 72 сая хүн худалдан авсан байна.   Харин жагсаалтын хоёрдугаарт 52 сая сингл CD-г фенүүддээ хүргээд...
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа  "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фэнүүддээ бэлэг барих болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.   Тоглолт энэ сарын 29, 30-нд буюу өнөөдөр маргааш хоёр өдөр 20.00 цагт "MRQ.27“ клубт болох юм. Тоглолтын тасалбарыг  "Hi Fi records", "Orange ...
урлаг соёл
Хошин урлагийн ахмад уран бүтээлч, Гавьяат жүжигчин Б.Батзаяа БНСУ-д зүрхний хүнд хагалгаанд орохоор болжээ. Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хошин урлагийн хамтлаг, продакшны төлөөллүүд хэвлэлийн бага хурал хийн түүний эмчилгээний зардалд зориулан хандивын тоглолт хийх болсон талаараа дуулгалаа. Баятзаяагийн биеи...
урлаг соёл
Хайрын дуугаараа сонсогчдын сэтгэлийг уяраасаар ирсэн “Салхи” хамтлагийнхан залуусыг салса бүжих болзоонд урилаа. Тэд энэ удаад “Балет студио 22”-ынхонтой хамтарсан шоу тоглолт хийхээр товоо зарлаад байгаа юм.   Хайрын дуутай латин бүжиг бүжих үдэш энэ сарын 2-нд буюу өнөөдөр 19.00 цагт Үндэсний Соёл Амралтын хүрээлэнг...
урлаг соёл
2014 оны сүүлчийн задгай шоу, электро хөгжим сонирхогчдын энэ  намрын анхны томоохон цугларалт болох EAMF- Eco Asia Music Festival энэ сарын 5, 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох гэж байна. Наадамд Герман, Швейцар, Итали, Нидерланд, Швед, Румын, Сингапур, Япон, БНСУ зэрэг дэлхийн олон орны DJ нараас гадна “Mr Saxob...
урлаг соёл
Олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадам Италийн Ром хотноо амжилттай болж өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд манай улсын циркчид тасралтгүйгээр оролцож байгаа энэхүү наадамд Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид урилгаар оролцож, “Гран при” шагнал хүртэн энэ сары...
урлаг соёл
Улаанбаатар чуулгын уран бүтээлчид шинэхэн уран бүтээлээ ирэх гуравдугаар сард өлгийдөн авах нь ээ. Тэд энэ удаад “Ах дүү Гримм”-ийн “Бремен хотын хөгжимчид” зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзиклийг тайзнаа амилуулах нь ээ. Энэхүү мюзикль ирэх гуравдугаар сарын 7, 8, 9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа 19.00...
урлаг соёл
Попын хаан, алдарт дуучин Майкл Жексон одоогоос таван жилийн өмнө буюу 2009 оны 6 сарын 25 нд нас барсан билээ.  Энэ таван жилийн хугацаанд  түүнийг шүтэн бишрэгчид нь мартаагүй бөгөөд сонссон хэвээр байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн тавдугаар сард Майкл Жексоны “Xscape” цомог нь худалдаанд  гарсан.   Мөн “Биллбоар...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдөр зохиолч Б.Шүүдэрцэцэгийн  “Ану хатан”, Ардын зохилч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн жүжгүүд тайзнаа дахин амилах нь ээ.   Уг жүжгийг 2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 80 жилийн ойд зориулж бүтээсэн эл түүхэн жүжгийн зохиолыг Б.Шүүдэ...
урлаг соёл
Сүүлийн үед нилээн сенсаци дэгдээгээд байгаа "Миний ах атаман" киноны дууг рок попын атаман гэгддэг Гавьяат жүжигчин “Харанга” хамтлагийн дуучинг Х.Лхагвасүрэн дуулжээ. Энэхүү дууны үг аяыг монголын номер нэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий зохиосон байна.   Харин "Миний ах атаман" гэгдэх энэхүү кино нь тайз дэлгэци...
урлаг соёл
Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян өнгөрөгч сард "Insomnia" хэмээх нэгэн өвөрмөц дуугаа клипжүүлэн дэлгэсэн билээ. Тэрбээр шинэхэн уран бүтээлээ гаргасныхаа дараахан АНУ-ыг зорьсон юм. Дуучин Л.Насанбяун АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй  Монголчуудын холбооны урилгаар үндэсний их баяр наадмаар тус хото...
урлаг соёл
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан 2014 онд нилээд олон шинэлэг бүтээл, санаа төлөвлөөд байгаа аж. Эдгээр ажлын нэг бол “Үндэсний урлагаа дэмжицгээе” уриан дор гаргаж буй “Үндэсний урлагийн алтан карт” юм. Уг картыг 100 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.  Та уг картаар ҮДБЭЧ-ын уран бүтээлүүдээс 10 тоглолтыг ...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид өнөөдөр 19.00 цагт “Гурван цагийн аялгуу” тоглолтыг үзэгчиддээ хүргэнэ. Модон морин жилийн сар шинийн баярт зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Гурван цагийн аялгуу” хэмээх үе үеийн шилдэг дууны тоглолтыг сонирхуулж байна. Тоглолтод Монголын урлаг...
урлаг соёл
Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн санаачилсан "Цонхон дээр суусан ялаа" цомгийн ажил дуусаж, амьд хөгжим сонирхогч залуусын гар дээр очиход бэлэн болжээ. Тэд шинэхэн цомгоо хүлээн авсан бөгөөд цомгийнхоо нээлт болгон энэ сарын 9-нд 19.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг дээр амьд тоглолтийг з...
урлаг соёл
Монголын соёл урлагийн “Ариун сүм” өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Драмын эрдмийн театрын хамт олон цагаан сарын шинийн тавны билэгт сайн өдөр “Алтан үе”-ийн ахмадуудаа  хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэ тайзнаа хүч, хөлдөлмөр, оюун ухаанаа заран ард түмний хүндэтгэл хайрыг хүлээсэн ахмадууд те...
урлаг соёл
Хайрын дуугаараа сонсогчдын сэтгэлийг уяраасаар ирсэн “Салхи” хамтлагийнхан “Балет студио 22”-ынхонтой хамтарсан шоу тоглолт тоглох гэж байна. Уг шоунд Латин Америкийн уянгалаг бүжгийг хайрын дуун дээр бүжиглэн нэгэн үдшийг гайхалтай үдшийг хамтдаа өнгөрүүлж болох нь ээ.   Хайрын дуутай латин бүжгийн үдэш энэ сарын 2-н...
урлаг соёл
Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн санаачилсан "Цонхон дээр суусан ялаа" цомгийн ажил 2013 оны аравдугаар сараас эхлэсэн билээ. Тэгвэл тус цомгийн ажил саяхан дуусч шинэхэн цомгоо уран бүтээлчид нь өлгийдөн авсан байна. Тэд цомгийнхоо нээлтэд зориулан амьд тоглолтыг зохион байгуулахаар товоо зарлалаа.   "Цонхон дээр с...
урлаг соёл
УДЭТ морин жилийн хамгийн анхны тоглолтуудаа үзэгч түмэндээ өргөн барихад бэлэн боллоо. Театрын тайзнаа энэ сарын 7-ноос эхлэн алдарт зохиолч Н.Себастьяны зохиол УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулга “Нэргүй од” уянгын жүжгээ өргөн барих гэж байна. Зургаан жилийн дараа эргэн тайзнаа тоглож буй “Нэргүй од...
урлаг соёл
“Portal media” студийн хамт олон “90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээн” зарлажээ. Тус тэмцээнд оролцогчид гадаад, монгол дуунуудыг коверлон дуулж оролцох боломжтой юм байна. Тэмцээний бүртгэл наймдугаар сарын 8-20-ныг  дуустал "Portal Studio" -ийн байранд үргэлжлэх юм байна.   Тэмцээний ялагч 2 сая төгрөг, тус...
урлаг соёл
“Хувьсал” продакшны уран бүтээлчид шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тэд АНУ-ын зохиолч Nouel Kourd-ын “Хайр” жүжгийн зохиолыг ирэх гуравдугаар сард тайзнаа амилуулах нь ээ. Одоогоор “Хувьсал” продакшны уран бүтээлчид жүжгийн бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.   “Хайр” жүжгийн дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав зохи...
урлаг соёл
“Песен еще ненаписанных, сколько Скажи, кукшка, пропой В городе мне жить или на выселках, Камнем лежать или гореть звездой? “Звездой...” хэмээн алдарт “Кукушка” эгшиглэнэ.     Оросын рокын загалмайлсан эцэг, дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин,  барималч, сийлбэрч гээд олон авьяасыг өөртөө цогцлоосон Виктор Роберто...
урлаг соёл
Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн байгуулсан гавьяа их ч түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн нь ховор. Тэгвэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга агуу түүхийн тавцанд тодорсон есөн хатны амьдралыг бүжгэн жүжгийн хэлээр харуулсан “Монголын их хатад” бүжгэн туульс өнгөрсөн оны сүүлчээр тайзнаа амилан үзэгчдээс өнд...
урлаг соёл
Адам Лэвинээр ахлуулсан алдарт “Maroon 5” хэсэг хугацаанд завсарласны дараа шинэ уран бүтээлээрээ фэнүүдтэйгээ эргэн уулзлаа. Тэдний ээлжит бүтээл “Maps” дуу нь 14 хоногийн өмнө цацагдаад байсан бол өчигдөр энэхүү дуугаа клипжүүлэн, “Youtube” хуудсанд байршуулав.   Тэдний шинэ бүтээл цацагдсаны дараа 300 гаруй мянган х...
урлаг соёл
Түм түчигнэж, бум бужигнасан хот газраас зайдуу бөглүү нэгэн өртөө. Уйтгар, гуниг тэр чигтээ нөмөрсөн аятай энэ сууринд хүмүүсийн амьдрал нэгэн хэвийн үргэлжилнэ. Суурийн цорын ганц сэхээтэн гэгдэх Марин Мерою багш удтал хүлээсэн илгээмжээ тосохоор төмөр замын өртөөн дээр ирнэ. Тэрбээр насаараа цуглуулсан мөнгөөрөө эрэ...
урлаг соёл
Нэгэн хүсэл сонирхол, зорилго, тэмүүлэлээр нэгдсэн залуусын уламжлал болсон Монголын анхны задгай ууган парти 10 дахь жилдээ залуусыг доргиох нь ээ. Сэтгэл догдлом хүлээлт үүсгээд буй “Sunset 2014” шоу ирэх наймдугаар сарын 2-нд Монгол шилтгээнд болох бөгөөд хэдийнээ гайхамшигт сюрпризүүд дэлгээд байгаа юм.     Бид та ...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон  17-р жарны Ялгуусан хэмээгч модон морин жилийн сар шинийн баярт зориулсан “Гурван цагийн аялгуу ” шилдэг дууны дээжис тоглолтыг энэ сарын 24, 25, 26-нд 19.00 цагт болох гэж байна.   ҮДБЭЧ-ын хамт олон энэхүү тоглолтондоо Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн хо...
урлаг соёл
Соёл Урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” соёлын наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.   Тус наадмыг 2008 он...
урлаг соёл
Лондон дахь алдарт “Playboy” клуб т Монгол Dj ажилладаг гэвэл та итгэх үү. Тийм ээ, дэлхийн өнцөг булан бүрт Монгол залуус ур чадвараа гайхуулан салбар бүрт хүч үзэж яваа. Тэдний нэг Dj Золбаяр буюу Zola . Тэрбээр энэ сарын 2-нд болох зуны анхны задгай шоунуудын нэг “ Sunset ”-ын 10 жилийн ойд тоглохоор Лондонгоос найз...
урлаг соёл
Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлж, түүнээс хойш олон арван гайхалтай бүтээлүүд туурвиж дэлхий дахинаа алдаршсан ах дүү Гриммийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх гуравдугаар сарын 7, 8, 9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарлалаа....
урлаг соёл
Монголдоо хоолойн цар, уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Поп дива Б.Сарантуяа, С.Наран болон “Black&White” хамтлагууд энэ сарын 10, 11, 12 - ны өдрүүдэд “River Sounds Live Music Club”-ийн 15 жилийн ойд зориулан тоглолтоо хийх гэж байна.   Их хотын залуус үндэсний их баяр наадмын үеэр хайртай хамтлаг дууч...
урлаг соёл
Монголын үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд “ILoft Function House”-т болох гэж байна.   Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим,  Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэв...
урлаг соёл
Нэгэн хүсэл сонирхол, зорилго, тэмүүлэлээр нэгдсэн залуусын уламжлал болсон Монголын анхны задгай ууган парти 10 дахь жилдээ залуусыг доргиох нь ээ. Сэтгэл догдлом хүлээлт үүсгээд буй “Sunset 2014” шоу ирэх наймдугаар сарын 2-нд буюу өнөөдөр Монгол шилтгээнд болох гэж байна.   Залууст жил бүр шинэлэг, содон, гэнэтийн б...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын авьяаслаг уран бүтээлчид өнөөдөр төрийн дээд одон “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнууллаа. Тодруулбал, “Алтан гадас” одонгоор тус чуулгын бүжгийн албаны дарга А.Баярсайхан, ятгачин Т.Билэгдэмбэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар хөгжмийн албаны дарга лимбэчин Х.Эн...
урлаг соёл
Өнгөрөгч оны гайхалтай уран бүтээлүүдийн нэг “Монголын их хатдын туульс” түүхэн бүжгэн жүжиг тун удахгүй тайзнаа дахин тоглогдох ажээ. Уг уран бүтээл нь тайзнаа тавигдсан даруйдаа гурван жилд нэг удаа болдог урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах  “Гоо марал-2013” наадмаас “Бүжгийн урлагийн шилдэг бүтээл” номинацийн ша...
урлаг соёл
2013 оны аравдугаар сараас эхэлсэн "Цонхон дээр суусан ялаа" цомгийн ажил дуусаж, амьд хөгжим сонирхогч залуусын гар дээр очиход бэлэн боллоо. Тэд цомгийнхоо нээлт болгон амьд тоглолтийг зохион байгуулахаар товоо зарлалаа.   "Цонхон дээр суусан ялаа" цомгийн нээлтийн амьд тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагт Үндэсний соёл...
урлаг соёл
УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ээлжит шинэ уран бүтээлээ тайзнаа тавих нь ээ. Тэрбээр энэ удаад гадаадын зохиолчдын уран бүтээлийг бус монголын эмэгтэй зохиолчийн бүтээлийг онцлон тайзны бүтээл болгохоор зэхээд байгаа аж. Тэрхүү зохиол бол зохиолч Л.Өлзийтөгчийн “Хотын үлгэрүүд” номд орсон “Я...
урлаг соёл
Ардын ж ү жигчин , х ө д ө лм ө рийн баатар Ц . Г антөмөртэй жилийн өмнө цагаан сарын бит үүний өдөр энэ ярилцлагыг хийж байсан юм. Бидний ярианаас “авах” өгүүлбэр бий байх хэмээн найдан сийрүүллээ.   -Сар шинэ болох гэж байна. Та ч онд мэнд тарган тавтай орж байна аа даа. Сайхан харагдаж байна ? -Жигтэйхэн тарган орсо...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”...
урлаг соёл
УДЭТ-ынхан энэ онд “Камерийн жүжиг” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулах юм байна. Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага”-ыг сонгосон бол ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, урлагий...
урлаг соёл
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид өнгөрсөн оны сүүлчээр Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон их хатдын тухай бүжгэн туульсийг тайзнаа тавьж үзэгчидээс нилээд өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл “Монголын их хатад”  бүжгэн туульс дэлхийн эдийн засгийн форумын тайзнаа тоглохоор болсон бай...
урлаг соёл
Амьд хөгжмийн “Playtime 2014” наадам ирэх долдугаар сард болохоор товоо зарлаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр  бүртгүүлсэн шинэ, залуу хамтлагуудын шалгаруулалт “Hi-Fi Megastore Basement”-т болж байна.   Амьд хөгжмийн “Playtime-2014” наадам ирэх долоодугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. 13 дахь уд...
урлаг соёл
Ерөнхийлөгчийн зарлиг гарч, нэр бүхий хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах үйл ажиллагаа дөнгөж сая боллоо. Түүний дунд Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн байна. Түүнд сонсогч, фэнүүдийнх нь өмнөөс баяр хүргэе.   ...
урлаг соёл
УДЭТ-ынхан энэ онд “Камерийн жүжиг” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулах юм байна.   Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага”-ыг сонгосон бол Ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, Урлаг...
урлаг соёл
Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийнхан фенүүдтэйгээ уулзахаар болзоо тогтоолоо.  Өнгөрсөн онд 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн “Хурд” хамтлагийнхан ойдоо зориулсан бие даасан тоглолтоо нийслэлчүүдээ зориулан хоёр хоног тоглон хилийн чандад байгаа монголчуудыгаа зорьсон билээ. Тэгвэл тэд энэ ...
урлаг соёл
Жил бүрийн үндэсний их баяр наадмаар Монгол улсын “Морин хуур”-ын чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолт түмэн олонд тэр дундаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулан тоглогддог билээ.    Ардын урлагийн баялаг сан хөмрөг, Монголын болон дэлхийн cop болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бvтээлvvд эгшиглэдэг “Монголын ...
урлаг соёл
“Шал дэмий”, “Forever”, “Уянга,” “Хаана байна” зэрэг олон уянгын уран бүтээлээр нь “A Sound” хамтлагийнханыг танихгүй хүн ховор болов уу. Тэд уран бүтээлээ туурвиж эхэлсэнээс хойш найман жил өнгөрчээ.   Тус хамтлагийнхан өөрсдийн найман жилийн ойн баяраа фэнүүдтэйгээр хуваалцахаар  энэ сарын 13, 14-нд Үндэсний соёл амр...
урлаг соёл
Тэртээ 1912 онд Хойд Атлантын далайд “Титаник”  хэмээх дээд зэрэглэлийн зорчигчдын хөлөг онгоц мөсөн уул мөргөн сүйрсэн бөгөөд ослын улмаас 1500 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Энэ нь дэлхийн далайн аяллын түүхэнд хамгийн эмгэнэлтэй сургамжийн нэг болсон юм. "Титаник"-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд...
урлаг соёл
Халимаг улсын хөгжмийн зохиолч Аркадий Манджиев  Монголчуудад  зориулан “Дээдсийн өлмийд  мөргөм үү” амьд шоу, тоглолтоо өнөөдөр Чингисийн талбайд хийх гэж байна.   Халимаг улсдаа төдийгүй ОХУ –ын хөгжмийн урсгалд өөрийн гэсэн өвөрмөц стиль имиж, гайхалтай аялгуугаараа онцгойрч  сая сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуул...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон  17-р жарны Ялгуусан хэмээгч модон морин жилийн Сар шинийн баярт зориулсан “Гурван цагийн аялгуу ” шилдэг дууны дээжис тоглолтыг энэ сарын 24, 25, 26-нд 19.00 цагт толилуулах гэж байна. Энэхүү тоглолтонд Монголын дууны урлагийн ноён оргил болсон алдарт дуучин Н.Норовбанзад...
урлаг соёл
Төгөлдөр хуурч, мэргэжлийн төгөлдөр хуурын багш С.Саянцэцэгийн шавь нарын нэгдсэн тоглолт саяхан Улсын филармонийн концертын танхимд боллоо. С.Саянцэцэг багш болон түүний гэр бүлийн хүн Ричард нар олон улсын хөгжмийн наадам, төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан, мастер класс сургалтыг уйгагүй зохион байгуулдаг нь монг...
урлаг соёл
Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслол “Гоо марал” ёслолын ажиллагаа өчигдөр Драмын эрдмийн театрын тайзнаас  МҮОНРТ-ээр орон даяар шууд дамжуулан үзэгчдэд хүрсэн юм. Тэнгэрт хамгийн олон одод түгдэг, жилийн хамгийн урт шөнө буюу арванхоёрдугаар сарын 22-нд бүх урлагийнхны одод Монголын үндэсний олон нийтийн теле...
урлаг соёл
“Jokers Wild” хамтлагийнхан Английн нэрт  “Pink Floyd”-ын фенүүдэд зориулан Tribute тоглолт хийхээр болжээ. Тэд  энэ сарын 27-нд Улсын филармонийн концертын танхимд  “Pink Floyd Echoes Tribute Concert”-ийг “Баян Монгол” чуулгатай хамтран тоглох гэж байна. “Pink Floyd” хамтлагт дуртай та бүхэн энэ үдэш ирсэнээр “Echoes”...
урлаг соёл
“Алтан Шонхор” наадмын 5 удаагийн шагналт “Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ “Best of the Best” анхдугаар уралдааныг үе үеийн шилдэг оролцогчдын дунд зохион байгуулж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Зургаан жилийн түүхэнд хэрхэн дуулдагаа Монголчууддаа харуулж чадсан авъяастнууд энэ удаад хамтарсан “Гала тоглол...
урлаг соёл
СУИС- д Бүжгийн урлагийн сургуул ь байгуулагдсан, Монгол улсад бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтигэж эхэлсний 20 жилийн ой энэ сарын 15, 16-нд тохи ож байгаа билээ. Ингээд СУИС-ийн бүрэлдэхүүн Бүжгийн урлагийн сургуулийн модерн бүжгийн багш С.Гэрэлтуяатай уулзаж ярилцлаа.   -Монгол Улсад бүжгийн дээд боловсрол...
урлаг соёл
СУИС-д Бүжгийн урлагийн сургууль байгуулагдсан, Монгол Улсад бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ сарын 15, 16-нд тохиож байгаа билээ. СУИС-ийн бүрэлдэхүүн Бүжгийн урлагийн сургуулийн хамт олон ойдоо зориулан өнөөдөр СУИС-ийн хичээлийн төв байрны “Оюутан” театрт “Монголын бүжгийн урла...
урлаг соёл
Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх,...
урлаг соёл
Монголын Урлагийн зөвлөл болон СУИС хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг наадам долдугаар сарын 11, 12-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр...
урлаг соёл
Хүсэн хүлээсэн “Хурд” хамтлагийн “Hurd Best of Hits” тоглолт өчигдөр "Мишээл экспо"-г таван цаг доргиолоо. Олон сар хүлээлгэсэн тоглолт маань хоёр цаг гаран үргэлжлэх хөтөлбөртэй байсан ч 20 жилийн ойн  хаалтын тоглолтоо фэнүүдттэйгээ хуваалцаж буй "Хурд"-ынхан тийм ч амархан тайзыг орхисонгүй. Фенүүд нь ч ингэхийг зөв...
урлаг соёл
Хайрын дууч С.Сэрчмаа сүүлийн үед “NB & Sally” шоу нэвтрүүлгийг хөтлөн инээд алдан суух болсон. Тэрбээр хөтлөгч Р.Нямбаяр буюу Нба-тай тай хамтран олны танил эрхмүүдийг нэвтрүүлэгтээ урьж, үзэгч олондоо тэдний дотоод ертөнц хийгээд сэтгэлийг толийг нь илэн далангүй уудлан харуулж байгаа.   Тэрбээр хөтлөгчийн ажлын хажу...
урлаг соёл
“АСА” цирк хоёр долоо хоногийн турш хүүхдийн баяр баясгалант инээдээр дарагдаад байгаа билээ. Учир нь Монголд анх удаа дэлхийд алдартай “Мөсөн цирк”-ийн уран бүтээлчид “АСА” циркийн манежнаа зочлон гайхалтай тоглолтоороо үзэгчидтэй уулзаад байгаа юм. Шинэ жилийн мөстэй бэлэг тайзнаас үзэгчдэд хүрч байгаа бөгөөд өнөөдөр...
урлаг соёл
Анх 2001 онд таван хамтлагтайгаар эхэлж байсан монголын амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа Гачуурт дахь Монгол шилтгээний задгай талбайд хоёр хоног нүргэллээ. Хүмүүс рокеруудыг гэхээр савхин хүрэм өмсч, төмөр гинжээр тоносон хар тамхи татах, архи уух, зодоон нүдээн хийх гээд л хамаг л муу муухайд ч...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн, эх хэлээр нь буюу Франц хэлээр тайзнаа тавилаа.  ДБЭТ-т өчигдөр шинэчилсэн “Кармен” дуурийн нээлт болсон юм.   Энэхүү  дуурийг ССАЖЯ-ны 2013 оны шинэ уран бүтээлийг дэмжих төсвийн үйл ажиллагааны хүрээнд шинэчлэн тавьж байгаа юм. Түүнчл...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь  Улаанбаата...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болно.  PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”...
урлаг соёл
Телевизийн алдарт “The Voice”  шоуны шинэ дугаар тун удахгүй гарч эхлэх нь ээ.   Энэхүү дугаарын шинэ шүүгчээр дуучин гурав дахь хүүгээ өлгийдөж аваад удаагүй байгаа дуучин Гвен Стефани болон Фаррель Уиллиамс нар ажиллаж байгаа бөгөөд тэд анхныхаа триллерыг  гаргажээ.  Мөн шүүгчээр дуучин Адам Левин болон Блейк Шелтон ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр уран бүтээлчид, ажилчдынхаа оюуны боловсролд хувь нэмэр оруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор номын сантай боллоо. Ингэснээр тэд мэргэжлийн урлагийн байгууллага дундаас хамгийн анх удаа байгууллагын дэргэдэх номын сан нээснээрээ онцлогтой юм. Тус номын сан нь нийт 800 гаруй...
урлаг соёл
Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь он солигдох мөчид хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярыг нь хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэд энэ жилийн бэлгээ задаллаа. Бяцхан үрсдээ шинэ жилийн баяраар их тайзнаа Английн хурц үгийн мастер Оскар Уайльдын “Одноос төрсөн ханхүү” үлгэрийн драмыг толиуулах бол бага тайзнаа С.Марша...
урлаг соёл
Өвөрмөц содон хоолойгоор үргэлж ялгарч чаддаг чадварлаг дуучин, “Universe Best Songs 2011” наадмын шилдэг оролцогчдын нэг, “Best of the Best” наадмын “шилдгийн шилдэг”-ээр шалгарсан А.Хишигдалай дахин шинэ клипээ дэлгэлээ. Тэрбээр энэ удаад тун удахгүй тайзнаа амилах “Хүйтэн бороо” жүжгийн дууг дуулжээ.   “Шилдэг өнгө”...
урлаг соёл
“Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ээс гурван жил тутамд нэг зохион, урлагийн шилдэг бүтээлүүдийг нэрэлдэг “Гоо Марал” наадмын шилдгүүд өнөөдөр 18.00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тодрох нь ээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээгдсэн шилдэг бүтээлүүд өрсөлддөг уг наадам нь урлагийн салбарын ...
урлаг соёл
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид өнөөдөр 19.00 цагт өөрийн тайзнаа “Монголын их хатад”  бүжгэн туульсын нээлтээ хийх гэж байна.  Тэд энэ удаад Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон есөн их хатдын тухай бүжгэн туульсийн тайзнаа толилуулах нь ээ. “Монголын их хатад”  бүжгэн туульс энэ с...
урлаг соёл
"UBS" телевизээс санаачлан 6 жилийн турш амжилттай зохион байгуулж буй "Universe Best Songs" наадмын хүрээнд энэ жил "Best Of The Best" шилдэг оролцогчдын анхдугаар наадмыг хүргэж байгаа билээ.   100 гаруй шинэ уран бүтээлчдийг рок попын ертөнцөд танилцуулсан “Universe best songs” шоу эдгээр шилдэг оролцогчдынхоо дунд ...
урлаг соёл
“АСА” циркт анх удаа дэлхийд алдартай “Мөсөн цирк”-ийн уран бүтээлчид зочлоод байгаа билээ. Тэд өнөөдөрөөс эхлэн монголын үзэгчидтэй уулзан мөсөн бэлгээ задлаж эхэлнэ. ОХУ-ын алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит Москвагийн мөсөн циркийн жүжигчид 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирээд байгаа юм. Эрээн хувцас, том улаан хамар...
урлаг соёл
Канадын алдарт дуучин Селин Дион шинэ уран бүтээлээ гарчээ. Тэрээр дуучин NE-YO-тай хамтран "Incredible" хэмээх дууныхаа видео клипийг гаргажээ.  Энэ нь түүний өнгөрсөн 2013 онд гаргасан “Loved Me Back to Life” цомгийнх нь уран бүтээл юм байна. Ингээд Селин Дион Ne-Yo нарын хамтран бүтээсэн “Incredible” дууны клипийг х...
урлаг соёл