news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” хэмээх язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээ... | урлаг соёл |
УДЭТ-ын уран бүтээлчид хоёрдугаар сарын хөтөлбөрт “Гэгээн хайрын баяр”-ын өдрийг тохиолдуулан шинэ жүжгээр бэлэг барихаар зэхжээ. Энэ бол зохиолч Сорогдогийн Жаргалсайханы бүтээл, Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулга “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драмын жүжиг юм. Уг жүжиг энэ сарын 13-н... | урлаг соёл |
“Хурд” хамтлагийнхан сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байгаа билээ. Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлснээс эхний ээлжинд найман дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төс... | урлаг соёл |
“Black box” театрын уран бүтээлчид шинэ оны анхны уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Тэд энэ удаад Францын алдарт яруу найрагч Жан Коктоны “Хүний дуу хоолой" моно драмын жүжгийг энэ сарын 17-нд 18.00 цагт тоглох гэж байна. Сонирхуулахад энэхүү жүжгийн тасалбарыг оюутнууд 50 хувийн хөнгөлттэй үнээр худалдан авч бо... | урлаг соёл |
ДБЭТ-ын балетын гоцлоочид энэ сарын 8-нд өөрийн тайзнаа төгсгөлгүй бүжих нь. Тэд гэгээн хайрын баярт зориулан өнгөрсөн арванхоёрдугаар сард тайзнаа анх тавьсан “Төгсгөлгүй” танго балетаа дахин толилуулахаар болжээ. Энэхүү бүтээл нь монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхи... | урлаг соёл |
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ смардатын өдрүүдэд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулж байгаа билээ. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, т... | урлаг соёл |
"Maroon 5” хамтлагийнхан “Sugar” дууныхаа клипийг гэрлэж буй хосуудад гэнэтийн бэлэг болгон хийжээ. Энэ тухай тус хамтлагийн дуучин Адам Левин “Бид хэд хэдэн хосын хуримыг сонгон авч, зохион байгуулагчидтай нь тохиролцож хуримын үеэр гэнэтийн бэлэг барьсан. Хосууд, гэр бүлийнхэн нь, зочид биднийг дуулна гэдгийг урьдаас... | урлаг соёл |
Монголын соёл урлагийн салбарт өнгөрсөн 2014 онд тохиосон томоохон үйл явдлууд нэрлэж байна. Удаан хүлээсэн шагналын эзэд Монголын рок, попын салбарт өнгөрсөн 2014 онд удаан шагналын хур буусан юм. Гэхдээ эдгээр шагналуудыг тэдний фенүүд удаан хүлээсэн учраас шагнал бүр үнэ, цэнэтэй байлаа. Ингээд 2014 онд 25 ж... | урлаг соёл |
Улсын филармонийн уран бүтээлчид 2015 оны нэгдүгээр улирлын үзвэрийн хөтөлбөрөө дэлгэлээ. Тэд энэ удаад “Монгол уран бүтээл” зорилтот төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг толилуулах нь ээ. Эдгээр бүтээлүүдийг иргэд, өсвөр үеийнхэ... | урлаг соёл |
“Стрингс” клубын хамт олон 10 жилийн ойгоо тохиолдуулан залуусын хайртай хамтлаг дуучдын тоглолтоор бэлэг барьсаар байгаа юм. Тэгвэл энэ удаад олон мянган үзэгчдийн хүсэлтийн дагуу “Номин талст” хамтлагийн тоглолтоор бэлэг барьж байгаа юм. “Номин талст” хамтлагийн тоглолт өнөөдөр “Мишээл экспо” төвд 19:00 цагаас б... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагт алдарт “Дон Кихот” балетыг толиуулах гэж байна. Сонгодог бүжгэн жүжгүүдийн дундаас бүжигчдийн чадварыг дээшлүүлдэг цөөн бүтээлийн нэг бол “Дон Кихот” балет юм. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетын хөгжим бичсэнээс утга санаа, үйл явд... | урлаг соёл |
“Биллбоард”-ын мэдээлж байгаагаар дуучин Taylor Swift-ийн “1989” цомог 2002 оноос хойш хамгийн их борлуулалттай цомгоор тодроод байна. Мөн тус цомог энэ жилийн анхны 1 сая хувь борлогдсон цомог болжээ. “1989” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1,2 сая гаруй хувь борлогдсоноор энэ жилийн анхны “платиниум” ... | урлаг соёл |
Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг болох жүжигчин Аси буюу Р.Алтансүхийн бие чилээрхжээ. Тэрбээр цус харваж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өдгөө гэрээрээ эмчилгээгээ үргэлжүүлэн хийж байгаа юм байна. Мөн тэрбээр удахгүй БНСУ руу явж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж. Тиймээс түү... | урлаг соёл |
“Maroon 5” хамтлаг саяхан “Sugar” дууныхаа шинэ клипийг цацсан байна. Хамтлагийн залуус хэд хэдэн хосыг сонгон хуриманд нь очиж шинэ дуугаа дуулсан нь жинхэнэ утгаараа хосуудад барьсан гэнэтийн бэлэг болжээ. Үүгээр нь зогсохгүй хуриманд уригдсан зочид, зохион байгуулагчид “Maroon 5”-ийг ирнэ гэдгийг мэдээгүй байсан аж.... | урлаг соёл |
Улсын Филармони 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 15-нд буюу өнөөдөр 19.00 цагт “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлээс бүрдсэн тоглолтоо Ул... | урлаг соёл |
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтуни, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй ... | урлаг соёл |
“Guys” хамтлагийнхан эргэн уран бүтээлдээ орж шинэхэн клипүүдээ үзэгчдэд дэлгэх болсон билээ. Тэгвэл тэд ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан "Хайрын бүжиг" шоу тоглолтоо хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Чингисийн өргөө “Event Hall”-д болох юм байна. Харин уг тоглолтын тас... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 18.00 цагаас Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн эмгэнэлт жүжиг дахин тоглох нь ээ. Төр улсын бүрэн бүтэн байдал, алтан ургийн ариун цусны төлөө өөрийгөө ч үл хайрлан хүслээ хориглож тэмцэх Арчугт хааны тухай өгүүлдэг “Тамгагүй төр” жүжиг ийн... | урлаг соёл |
Америкийн поп од Мэрайя Кэри ирэх тавдугаар сард Лас Вегаст шинэ шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Кэригийн шинэ тоглолт ирэх тавдугаар сард эхэлж, долоодугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд дуучин нийт 18 удаагийн шоу тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тоглолтын тасалбарууд суудлаасаа хамаараад 55-250 ам.долларын ү... | урлаг соёл |
Улаанбатар чуулгын уран бүтээлчид шинэ оны анхны уран бүтээлийн гараагаа этно балетаар эхлүүлэхээр болжээ. И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетыг ирэх гуравдугаар сарын 6-нд 19.00 цагт үзэгчдэд хүргэхээр болжээ. Уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл ажиллаж байгаа бөгөөд тэрээр үндэсний хөгжимд ... | урлаг соёл |
Цэцгэн дагина, Насны ганцхан хань, Аялгуут сайхан морин хуур мину гэх мэт олон дуу нь хэдийнэ олны танил болсон ч, дуучныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл эдгээр дуунуудыг амилуулсан залуу дуучин Б.Отгонтогтох аравдугаар сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд “Цэцгэн дагина” анхны бие даасан тоглолтоо хийж та бүхэнтэй у... | урлаг соёл |
Монголд анх удаагаа “Black Box” театрын тайзнаа Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драм энэ сарын 13-нд тавигдах гэж байна. Жан Кокто 10 настайгаасаа зохиол бүтээл туурвиж, 16 настайдаа яруу найргийн түүврээ хэвлүүлсэн, нэгэнтээ хүлээн ... | урлаг соёл |
Дуучин Nicole Scherzinger ойрын үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа юм. Тэрбээр өөрийн 2 дахь соло цомгийн уран бүтээлээ дэлгэлээ. Энэ удаагийн цомгоо “Big fat lie” буюу “Том тарган худал” гэсэн өвөрмөц нэртэйгээр гаргаж байгаа юм байна. Big Fat Lie цомог нь энэ сарын 20-нд албан ёсоор худалдаанд гарах юм байна... | урлаг соёл |
Дуучин Taylor Swift 2014 оны “Billboard”-ын “Woman of the Year” буюу “Оны шилдэг эмэгтэй”-гээр шалгарлаа. Мөн тэрбээр энэхүү эрхэм нэр алдрыг хоёр дахь удаагаа хүртсэн анхны уран бүтээлч болж байгаа юм байна. Дуучин Taylor Swift 7 удаа Грэммийн шагналыг авч байсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн сайн борлуулалттай дижи... | урлаг соёл |
Их Британий алдарт "Bee Gees" хамтлагийн “Tribute” тоглолт маргааш Соёлын төв өргөөний тайзнаа эгшиглэх гэж байна. Өнгөрсөн жил тус тайзнаа алдарт “Pink Floyd”-ийн "Tribute" тоглолтыг амжилттай тавьсан "Sweetymotion", "Шар айраг" хамтлаг, хөгжмийн зорхиолч Чинбаа нар уг тоглолтыг Соёлын Төв өргөөнд энэ сарын 19-ний 18... | урлаг соёл |
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид энэ сарын 27, 28, 29-нд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурь үзэгчдэд дэлгэх гэж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үз... | урлаг соёл |
Улсын филаормонийн уран бүтээлчид шинэ жилийн бэлгээ задаллаа. Тэд хүн төрөлхтөн даяараа хүсэн хүлээн байж тэмдэглэдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан “The Sound of Winter” нэртэй шинэ жилийн сонгодог гайхамшигт хөгжмүүдийн тоглолтоо эгшиглүүлэх нь ээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн тeатрын тайзнаа энэ сарын 17-нд 19.... | урлаг соёл |
Амьд хөгжмийн “Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу өнөөдөр 18.00 цагт “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tiger fish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. “Нисвани... | урлаг соёл |
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 2014 оны IV улиралд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэх нь ээ. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэ... | урлаг соёл |
Улсын филармонийн уран бүтээлчид маргааш үзэгчидтэй шинэ хэмнэл, шинэ хөг аялгуугаар уулзах нь ээ. Тэд шинэ жилийн баярт зориулан маргааш 19.00 цагт ДБЭТ-т ганцхан удаа “The Sound of Winter” сонгодог гайхамшигт хөгжмүүдийн тоглолтоо эгшиглүүлэх нь гэж байна. Тоглолтонд П.И.Чайковский, Д.Д.Шостакович, Ф.Шопен, А.И.Хач... | урлаг соёл |
“Камертон” хамтлагийнхан тун удахгүй шинэ клипээрээ үзэгчидтэй уулзах нь ээ. Тэд энэ удаад нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулаад байгаа “Давхар цохилт” инээдмийн уран сайхны киноны дууг дуулжээ. Тэд тун удахгүй клипийн хамт хүрэх энэхүү дуу хэрхэн бүтэж байгаа бичлэгийг youtube хуудаснаа байршуулсан байна... | урлаг соёл |
Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-ийн театр урлагийн сургуултай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэм... | урлаг соёл |
Нийслэлийн 375 жилийн түүхт ойг тохиолдуулан Яруу найрагч Төрийн соёрхолт Б.Бавуудорж, Хөгжмийн зохиолч Урлагийн гавъяат зүтгэлтэн Т.Сэр-Од нарын уран бүтээл“Дорнын сондор Улаанбаатар” дууны клипийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Жи энтертаймант хийжээ. Дууг дүрсжүүлэхдээ Улаанбаатар хотын бүтээн байг... | урлаг соёл |
Монгол Циркийн хөгжлийн төв сурагчдын амралтад зориулан хүүхэд багачууддаа шинэ жилийн баярын тоглолтоо дэлгэхээр зэхжээ. Сүлд модны наадам шинэ жилийн “Шидэт толины нууц” тоглолт энэ сарын 20, 21-нд “АСА” циркт хоёрхон удаа болох юм. Тоглолтод эрээн өмд, улаан хамартай алиалагч, циркийн гайхалтай үзүүлбэрүүд, өвлий... | урлаг соёл |
Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийн сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Тэрбээр энэхүү баяртай мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн юм. Daisy фэнүүдийнхээ хүсэлтээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Тэрбээр “Хөгжимд дурлаж, хөгжим дунд хөглөдөж амьдардаг миний хувьд дуулах бол миний сэтг... | урлаг соёл |
“A sound” хамтлагийнхан “Michael Jackson tribute concert”-ыг толиуулаар зэхжээ. Энэхүү тоглолт энэ сарын 6-нд буюу өнөөдөр 19.00 цагт Улаанбаатар чуулгат болох юм байна. Тоглолтод попын хаан Michael Jackson-ы үе үеийн хит дуунууд эгшиглэнэ. “Michael Jackson tribute concert”-д “A sound” хамтлагийн хамт дуучин Г.Тэнү... | урлаг соёл |
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Нина Мазурын “Би Эдип Пиаф байна” моно, мюзикл драмын жүжгийг бие даан тайзны бүтээл болгосон билээ. Нэг хүний драмын жүжгийн төрлөөр уран бүтээлүүдээ хийж үзэгчдэд хүргэсэн тэрээр АНУ-ыг зорьсон юм. Учир нь тэрээр энэ сарын 19-нд буюу Францын нэрт дуучин Эдип Пиафын төрсөн өдрөөр Чикаго ... | урлаг соёл |
Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын хамт олон, уран бүтээлчдийн хувьд шагналын хур буусан баярт өдөр байлаа. Тус театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. Театрын ахмад уран бүтээлч Б.Мушгиа 1927 онд Хэнтий аймгий... | урлаг соёл |
Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж, урлагийнханы тоглолтын ханшаа зарласаар байгаа билээ. Тэгвэл Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан шинэ жилийн ямар нэгэн арга хэмжээнд оролцон “халтуур” хийхгүй хэмээн өнгөрсөн дүрэв гаргат хэвлэлийн бага хурал хийн мэдэгдсэн юм. Учир нь тэрээр “Эдийн засгийн хямрал ихтэй үед сая с... | урлаг соёл |
Нисванис хамтлагийнхан энэ сарын 18-нд “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 18.... | урлаг соёл |
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын өдрөөр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Оройн дээд” үндэсний түүхэн дуурийг тайзнаа тавихаар төлөвлөж байсан билээ. Гэвч уран бүтээлчидийн хувцас тайз дэлгэцийн санхүүжилт зогссоноос үүдэн үзэгчидэд хүрэх нээлтийн тов хойшилогдсон байна. Гэхдээ уран бүтээлчид бэ... | урлаг соёл |
Уран бүтээлээсээ завсарлан тус тусын амьдралаа хөөж сураг алдарсан “Guys” хамтлагийн залуус өчигдөр “Central tower”-ийн 17 давхарт жиргээчдэд зориулан нэгэн арга хэмжээ зохион байгуулжээ. Тэд "Урлагийн үдэш" хэмээх энэхүү арга хэмжээний урилгаа зөвхөн 100 жиргээчин илгээсэн гэнэ. Ямартаа ч “Guys” хамтлаг уран бүтээлд... | урлаг соёл |
Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн 11 дүгээр сарыг түүхэн жүжгийн сар болгон зарлаж өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээрээ үзэгчидтэйгээ уулздаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ удаад ирэх арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн түүхэн жүжгүүд үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тухайлбал, Б.Цогнэмэхи... | урлаг соёл |
“Хурд” хамтлагийнхан шинэ уран бүтээлийн давалгаагаа эхлүүлээд байгаа билээ. Тэд “ETV” телевизийнхэнтэй хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг эхлүүлээд байга билээ. Төслийн хүрээнд өнгөрсөн хоёр долоо хоногт “Нарлаг диваажин”, “Яамайдаа” дуунууд үзэгчдийн хүртээл болсон. Тэд төслийн... | урлаг соёл |
Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. Германы зохиолч Е.Т.А.... | урлаг соёл |
Хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох “Грэмми авардс”-т нэр дэвшигчдээ зарлажээ. АНУ-ын Үндэсний Дуу бичлэгийн Академи жил бүр хөгжмийн урлагт амжилт гаргагсдыг тодруулдаг “Грэмм”-ийн шагнал гардуулах ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил 57 дахь удаагаа зохион байгуулаг... | урлаг соёл |
Ирландын алдарт рок хамтлаг “U2” аялан тоглолтоо хийхээр болжээ. Тус хамтлаг аялан тоглолтоо ирэх оны 5-р сард эхлүүлэх бөгөөд аялалын хүрээнд нийт 44 удаагийн шоу тоглолтыг зохион байгуулах юм байна. “U2 Innocence+Experience 2015” нэртэй энэхүү аялан тоглолтын хамгийн анхны шоу 2015 оны тавдугаар сарын 14, 15-нд Кан... | урлаг соёл |
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оноос эхлүүлсэн юм. Энэхүү төслийн ивээн тэтгэгчээр “МСS” компани, дэмжигч байгууллагаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам ажиллаж, 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, “Нотны... | урлаг соёл |
Энэ жил Монгол улсад мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн түүхэн ой тохиож байна. Анх 1924 онд байгуулагдсан жанжин Сүхбаатарын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмээс үндэстэй. 1931 онд ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн улсын төв театр болгоход хөгжмийн анги гол суурь багана нь болж байсан байна. 1946 онд... | урлаг соёл |
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр болох шинэ жилийн баяр тун удахгүй тохиох гэж байгаа билээ. Энэ цаг мөчид Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид шинэ жилийн хөгжмийн “Christmas night” тоглолтоо энэ сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Christmas night” шинэ жили... | урлаг соёл |
Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит Монголын шинэ үеийн уран бүтээлч залуусыг бэлтгэн гаргадаг “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 08-нд болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болох бөгөөд Т.Латиф агсны хүү... | урлаг соёл |
Монгол Улсын Филармоноос бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь 43 дахь жилийн үзвэрийн хүрээнд хйигдэж байгаагараа онцлог юм. Тус хөтөлбөр нь нийгмийг бүхэлд хамаран, дунд сургуулийн хөгжмийн хичээлд хүртэл нөлөөлөл үзүүлэх бөгөөд газар тариалан, уул уурхай, малчдын ... | урлаг соёл |
Удаан хугацаанд чимээгүй байсан “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлтэй үзэгч, сонсогчидтойгоо уулзлаа. Тэд энэ удаад “Заримдаа” нэртэй шинэ дуугаа клипжүүлэн дэлгэжээ. Ингээд “Люмино”-гийн Баажийтай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Шинэ уран бүтээлийг тань удаан хүлээлээ шүү. -“Люмино” хамтлагийн цоо ... | урлаг соёл |
-Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн найруулан тавьсан Ардын жүжигчин А.Дашпэлжээ гол дүрийн уран бүтээлчдийн хамт - Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр нь үндэсний сонгодог бүтээлүүдээ сурталчилж, Монголын хөгжмийн зохиолчдоо алдаршуулахыг зорьж байгаа билээ. Уг ажлын хүрээнд энэ сарын эхний үзвэр болох Төр... | урлаг соёл |
Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МОҮНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авъяасаа “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа. Тэрэ... | урлаг соёл |
Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа хүүхдийн дуу бичлэгийн студи нээхээр төлөвлөжээ. Хулан охиндоо зориулж нээх тус студи нь “New Star” студиэс өрх тусгаарлан мэндлэх бөгөөд “Little Star” нэртэй байх гэнэ. Студи дэргэдээ найрал дууны дугуйлан ажиллуулах юм байна. Учир нь поп хатагтай "Гэгээн оддын эрэлд" хүү... | урлаг соёл |
Интернэт хэрэглэгч бүрт өөрийн дуртай цомог, дуугаа албан ёсны эрхийн дагуу хялбар худалдаж авах боломжийг олгох нь Apple компанийг захирал Steve Jobs-ийн мөрөөдөл байв. Түүний энэ мөрөөдөл 2003 онд бодит биелэлээ олж iTunes цахим дэлгүүрийг нээсэн бөгөөд маш богино хугацаанд хэрэглэгч, уран бүтээлчдийн талархлыг хүлээ... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын хамт олон арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарласан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн баасан гарагт тайзнаа Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээл заларсан бол өнөөдөр 17.00 цагт “Ану хатан” түүхэн жүжгийг тоглох гэ... | урлаг соёл |
Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Долоон өөр ертөнц долоон өөр найруулагч” уриатай бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлж эхлэсэн билээ. Эдүгээ төслийн хүрээнд зургаан бэсрэг жүжгийг үзэгчдэд хүртээл болгоод байна. Тэгвэл төслийн ха... | урлаг соёл |
“Нot spot” хамлагийн дуучин Н.Наранбаатар буюу Наагий дахин шинэ клипээ дэлгэлээ. Тэрээр энэ удаад “Донжтой бүсгүй” хэмээх дуу гаргажээ. Уг дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбаатар хийж, шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар бичжээ. Харин клипийг “Wanted studio”-ийнхэн хийжээ. Г.Даша | урлаг соёл |
2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Монголын алтан хоолойтнууд” төсөл энэ жил эрчээ авч, Их театрт хүрлээ. Өнгөрсөн жил тэд Улаан-Үдэд тоглож, Монголын сонгодог урлагийн нүүр царай болсон 50 жилийн түүхтэй сонгодог урлаг ямархан чадалтай вэ гэдгийг танилцуулсан. Тэгвэл энэ сарын 20-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын найман гоц... | урлаг соёл |
Уран бүтээлээсээ түр завсарлаад байсан “Guys” хамтлагийн залуус эргэн сонсогч, фэнүүдтэйгээ шинэ дуунуудаараа уулзаж байгаа билээ. Тэд хамгийн сүүлд цоо шинэхэн "Good luck" дуугаа фэнүүддээ хүргэсэн. Мөн өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Мухар гудамж” киноны дуу болох “Янаг жаргал” дууг дуулсан билээ. Тэгвэл энэ долоо хо... | урлаг соёл |
Монголын хошин урлагийн хамтлаг, продакшныхан хамтран энэ намрын сүүлийн томоохон тоглолтыг энэ сарын 9-нд буюу өнөөдөр 19.30 цагт "UB palace"-ийн концертийн их танхимд тоглох гэж байна. Хошин урлагийн нэгдсэн тоглолтод "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" про... | урлаг соёл |
“Витамин” дуугаараа залууст танигдаж байсан залуу дуучин М.Сонор дахин шинэ уран бүтээлээ дэлгэлээ. Тэрээр энэ удаад “Say say” нэртэй дуугаа клипжүүлжээ. Энэхүү уран бүтээл нь дуучин сонорын “Come closer” цомогт нь багтаж байгаа юм байна. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Улаанбаатар” чуулгын тайзнаа ... | урлаг соёл |
Зууны манлай эстрадын дуучид, поп дива Б.Сарантуяа шинэ жилээр фенүүдээ баярлуулахаар бэлэг зэхжээ. Поп хатагтайн урын санд шинэ жилийн баярыг мэдрүүлдэг “Шинэ жил ирлээ”, “Цагаан шөнө”, “Шинэ жилийн шөнө” зэрэг олон сайхан дуунууд байдаг билээ. Тэгвэл тэрбээр эдгээр дуугаа цомог болгон хэвлүүлэхээр төлөвлөөд байгаа г... | урлаг соёл |
1811 онд Нью-Йорк хотын төлөвлөгчид Манхаттаны одоогийн өнгө төрхийг бүрдүүлсэн том том барилгуудыг ар араас нь барьж эхэлсэн юм. Тухайн үед бидний мэдэх Бродвэй ч мөн баригдсан байна. Энэхүү театрын дүүрэг нь 41, 53 дугаар гудамж болон 6, 9 дүгээр өргөн чөлөөний дунд оршдог. Хүн бүхний мэдэх олон мюзиклууд болон т... | урлаг соёл |
Өмнөд Солонгосын реппер Psy-гийн дуулсан “Gangnam Style” дуу энэ долоо хоногт бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн клип гэсэн Гиннесийн амжилтаа шинэчлэн тогтоолоо. Энэхүү өвөрмөц уран бүтээлийг дэлхий даяар хоёр тэрбум 157 мянган хүн үзэж дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. Үүний зэрэгцээ “Gangnam Style”-ийг шүүмжл... | урлаг соёл |
Гэрэл зургийг Ц.Баярбаатар | урлаг соёл |
Дорнод аймгийн хөгжимт драмын театр дэлхийн сонгодог оперетта Йоханн Штрауссын “Сарьсан багваахай”-г анх удаа орон нутагт амжилттай тавьсан. Тус театрынхан уг бүтээлээ энэ сарын 26-нд Улсын драмын эрдмийн театрт ганцхан удаа тоглохоор болжээ. Уг нь Дорнодын театрынхан “Сарьсан багваахай”-гаа Дуурь бүжгийн эрдмий... | урлаг соёл |
Залуу дуучин Г.Дэлгэрцогттой ярилцлаа. Түүний хамгийн сүүлд үзэгч, сонсогчдод хүргэсэн “Хайрламаар” хэмээх дуу нь аялгуу болоод клипээрээ нийтийн дууны төрөлд шинэ өнгө аяс нэмлээ гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа ажээ. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулахаа ярилцлагаа эхэлье? -Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр ... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг дөрвөн залуу болох найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын байгуулж байсан “Драмын 4” хамтлаг ирэх жил 10 нас хүрэх нь ээ. Тиймээс тэд 10 жилийн ойдоо зориулан 4 найзын нөхөрлөл, хайр дурлал, амжилт, амьдралын ээдрээт бэрхшээл бүхн... | урлаг соёл |
Попын хатан хаан Whitney Houston-ы нас барснаас хойш хоёр жилийн дараа түүний амьд тоглолтуудыг багтаасан “Whitney Houston live” хэмээх цомог өнгөрсөн даваа гарагт худалдаанд гарсан юм. Энэхүү цомог нь 1983-2009 он хүртэлх түүний гялалзсан амжилттай карьерийнхаа хугацаанд хийсэн бүхий л тоглолтуудыг багтааснаараа онцл... | урлаг соёл |
Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын мэндэлсний 60 жилд зориулсан тоглолт аравдугаар сарын 16-нд Дуурь бүжгийн тайзнаа 19.00 цагт болох гэж байна. "Цахилж яваа гөрөөс" киноны дуу эгшиглэхэд л Монголын хөгжмийн урлагийн алтан үеийнхэний төлөөлөл болсон Монгол Улсын төрийн шагналт Х.Билэгжарг... | урлаг соёл |
Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус Өвөр монгол болон Хятадад алдартай “Эргүна” хамтлагтай хамтарсан бэлтгэл хийжээ. Учир нь “S4” хамтлагийнхан энэ сарын 28-нд буюу өнөөдөр болох “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцож ая дуугаа өргөх юм. Өвөр монголын үндэсний хамтлаг “Эргү... | урлаг соёл |
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийг “Большой” театрт тоглохыг урьжээ. Дэлхийн томоохон театруудын нэг болох эл театрт Дуурийн театрын уран бүтээлчдийг урьсан нь монголын сонгодог урлагийн чансааг тодорхойллоо. Дуурийн театрын найман уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-нд ОХУ-ыг зорих бөгөөд Гавьяа... | урлаг соёл |
“Хурд” хамтлагийнхан сонсогч фэнүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ танилцуулж эхэллээ. Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлснээс эхний ээлжинд найман дууг сонгон авч, “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг ийнхүү сар г... | урлаг соёл |
Амьд хөгжмийн “Лемонс” хамтлагийнхан шинэхэн уран бүтээлээ клипжүүлэн дэлгэлээ. Тэд энэ удаад “III” дахь цомогтоо багтсан “Paradise” дуугаа үзэгч, фенүүддээ хүргэлээ. Тус хамтлагийнхан 2006 онд анхны "Red album" цомгоо өлгийдөн авсан бөгөөд , 2009 онд “Залуу Лениний ойролцоо гурван давхарт” хоёр дахь цомгоо гаргасан ... | урлаг соёл |
“Virtuoso” академиас тухайн жилдээ урлагийн салбарт мэргэжлийн ур чадвараар шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон уран бүтээлчдийн алдаршуулан нэгдсэн тоглолт хийдэг билээ. Тэгвэл энэ жилийн шилдгүүдийн “Virtuoso-2014” гала тоглолт энэ сарын 4-нд буюу өнөөдөр 19.00 цагт Улсын филармонийн конце... | урлаг соёл |
Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар 2014 оны 4 сараас долоон өөр ертөнц долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төслийг хэрэгжүүлж эхлэсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж зургаан бэсрэг жүжгийг үзэгчдийн хүртээ... | урлаг соёл |
Монголын рок попын түүхэнд 20 жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулсан билээ. Түүний нэг бол 20 жилйин ойн тоглолтын орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа... | урлаг соёл |
Ливерпүүлд шинэхэн баригдсан “Every man” театр энэ жилийн шинэ шилдэг барилгаар тодорч Их Британы архитектурын дээд байгуулагаас олгодог Стирлингийн шагналын эзэн болжээ. Тус театрын барилга нь 5 өөр барилгатай өрсөлдөж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Их Британий Архитектурын Дээд Байгуулагын ерөнхийлөгч S... | урлаг соёл |
БНСУ-ын энгийн нэгэн дуучин залуугийн этгээд хөгжилтэй бүжигтэй “Gangnam Style” гэх дуу гарсан даруйдаа дэлхий нийтээр тарж, давалгаа үүсгэж байсан билээ. Нэг тэрбум хүн үзсэн видео болж, Гиннесийн дээд амжилтын эзэн болж байсан уг уран бүтээл амжилтаа дахин эвдэж, хоёр тэрбум гаруй удаа үзсэн байна. Тиймээс "Gangnam... | урлаг соёл |
“Хорвоо дэлхийд сонсох ээжийн бүүвэйн анхны дуу Хонгор зүрхийг уяраасан ээжийн цагаан уяхан дуу Ээжийн бүүвэйн энэ дуу Эгшиг надад хайрласан Энэ л миний дуулах дуу Ээжийн бүүвэйн дуу...” хэмээн 13 настай охин уянгалаг хоолойгоор монголчуудыг төдийгүй арлын Японыг доргион дуулж байсан цаг саяхан. Дууных нь үгнээс хэний... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл” хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд драмын долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулан театрын тайзнаа тавьж байгаа юм. Төслийн хүрээнд Төрийн соёрхолт УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Г.Пинтер “Өчигдө... | урлаг соёл |
Есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл арав гаруй жил Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэж ирсэн уламжлалын дагуу энэ жил Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах нь ээ. Сонирхуулахад, өнг... | урлаг соёл |
Холливуудын алдарт жүжигчин, дуучин Хиллари Даф уран бүтээлийн ажилдаа эргэн орсон байна. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт Youtube хуудсанаа шинэ дууныхаа клипийг байршуулжээ. Өсвөр насныханд зориулсан телевизийн олон дүрээрээ дэлхий дахинаа танил болсон Диснейн од дуучин жүжигчин Хиллари Даф ийнхүү "All About You" шин... | урлаг соёл |
Америкт үүссэн битбоксыг хөөмэйн урлагтай хослуулсан шинэ урсгал бий болжээ. Хөөмэйбит гэх энэхүү урсгалыг битбоксчин Рэй буюу Б.Нарандэлгэр санаачилсан юм. Тэрбээр арав гаруй жил битбоксоор хичээллэсэн ба шинэ урсгалаа дэлхийд таниулахыг зорьж байна. Зорилгодоо хүрэхмйн тулд хөөмэй, битбоксыг хослуулсан зургаан төрл... | урлаг соёл |
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөнхдоржийн “Хөхөө намжил” дуурийг шинэчлэн тавьж байгаа юм. Уг дуурийн шинэчилсэн тавилтын нээлтийн тоглолт арваннэгдүгээр сарын 1, 2-нд болох нь ээ. Энэхүү дуурь нь дуурийн театрын хүүхэд залуучуудад зориулсан үндэсний сонгодог бүтээлийн урын... | урлаг соёл |
Их Британий алдарт "Bee Gees" хамтлагийн “Tribute” тоглолт тун удахгүй Соёлын төв өрогөөний тайзнаа эгшиглэх нь ээ. Өнгөрсөн жил тус тайзнаа алдарт “Pink Floyd”-ийн "Tribute" тоглолтын амжилттай тавьсан "Sweetymotion", "Шар айраг" хамтлаг, хөгжмийн зорхиолч Чинбаа нар уг тоглолтыг Соёлын Төв өргөөнд энэ сарын 19-ны 19... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театр энэ жил "Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг" нэрийн дор “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийн зургаа дахь жүжиг болох урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулан тавьж буй "Чөлөөт хос" жүжиг өчигдөр нээлтээ хийлээ... | урлаг соёл |
Оны шилдэг, гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso-2014” гала тоглолт энэ сарын 4-нд Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна. “Virtuoso” академиас энэ жил мэргэжлийн ур чадвараар шалгарсан, эх орондоо болон гадаадын тайзнаа амжилттай тоглосон шилдгийн шилдэг 16 уран бүтээлч болон хамтлагийг “Оны шилдэг”-ээр то... | урлаг соёл |
УДЭТ-ын тайзнаа өнөөдөр найруулагч Ч.Найдандоржийн “Чөлөөт хос” насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжгийг тайзнаа тоглох гэж байна. Энэхүү жүжиг нь УДЭТ-ын уран бүтээлчдийн хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн зургаа дахь уран бүтээл юм. Италийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Фо.Дариогийн зохиолоор хийсэн жүжгийг у... | урлаг соёл |
“Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 1... | урлаг соёл |
Монгол Улсын нэрийн хуудас, монголчуудын бахархал болсон “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулууны гадаадад элэг шилжүүлэх эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” аян өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд “Эгшгэн өргөл” ... | урлаг соёл |
Дуучин А.Хишигдалай фэнүүддээ шинэ жилийн бэлгээ задаллаа. Тэрээр “Цасны солонго” нэртэй шинэхэн дуугаа клипийн хамт хүргэсэн юм. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн сард Тува улсын нийслэл Кызылыг зорин Монгол туургатны дунд зохиогддог олон улсын эстрадын дуулаачдын “Мелодия Саянских гор” наадамд оролцож нэгдүгээр байр эз... | урлаг соёл |
Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал” эмгэнэлт инээдмийн драмын жүжиг өнгөрсөн амралтын өдөр “Black box” театрын тайзнаа амиллаа. Жүжгийн ерөнхий найруулагчаар С.Мягмар, найруулагчаар Ж.Амарзаяа, дууны найруулагчаар М.Боролдой, орчуулагчаар Б.Цацрал нар ажиллаж, “Black Box” театрын жүжигчид дүрүүди... | урлаг соёл |
“Улаанбаатар” чуулга энэ намрын уран бүтээлээ “Yйлсийн Сайхан Улаанбаатар” мюзиклаар эхлүүлэх гэж байна. Уг мюзиклын гол дүрд “Universe Best Songs-2009” наадмын Гранпри шагналт, дуучин Ч.Цэлмүүн, Улсын филармонийн гоцлол дуучин Т.Амина, Г.Тэнүүн, Н.Зоригоо нар тоглох юм байна. “Yйлсийн Сайхан Улаанбаатар” мюзиклыг энэ ... | урлаг соёл |
Реппер Gee өнгөрсөн баасан гарагт "Юуны төлөө" бие даасан тоглолтоо “UB Palace”-ын “Royal” танхимд хийн үзэгч, фэнүүдтэйгээ бут авчээ. Түүний тоглолтын уур амьсгал үнэхээр халуухан, гайхалтай болсон тухай фэнүүд нь ам уралдан ярьж байгаа юм. Тэгвэл саяхан тоглотоороо бут авсан рэппэр Gee "Хараалгүй дуу" нэртэй шинэ ур... | урлаг соёл |
“Нюанс” хамтлагийн бие даасан “Granada” попера тоглолт маргааш эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 18, 19-нд 19.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох "Granada" тоглолт тэдний найм дахь бие даасан тоглолт юм. Азидаа ганцхан ягаан театрт тэд ийнхүү тоглолтуудаа өргөн барьдаг бөгөөд энэ удаад бас нэгэн шинэхэн хэмнэл мэ... | урлаг соёл |
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагт Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын "Ламбугайн нулимс" дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглож байсан түүхтэй. Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулг... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.