news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Монголын рок попын ертөнцөд “Киви” хэмээн өвөрмөц өнгө төрх, имидж бүхий хамтлаг хэдэн жилийн өмнөөс залуусыг байлдан дагуулж байна. Рок попын ертөнц дахь “Хар сувд” хэмээгддэг дуучин Ц.Намуунаа СГЗ Д.Ухнаагийн “амьны ач охин” төдийгүй “Киви” хамтлагийн амин сүнс яах аргагүй мөн. Тэрээр рок попын “тогоон”-д хамгийн өвө...
урлаг соёл
Улсын филармоноос санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл”  хүндэтгэлийн гала тоглолт өнөөдөр 15.00 цагт  Соёлын төв өргөөнд болох гэж байна. Уг тоглолт  Олон улсын театрын өдрөөр болж байгаа нь онцлог аж. Тоглолтод Улсын филармонийн Морин хуурын чуулга, Баян монгол жазз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлд...
урлаг соёл
Үндэсний түүхийн музейд өнөөдөр 12.00 цагт Батлан хамгаалах яамны гэрэл зурагчин Ц.Баярсайхан болон цэргийн сэтгүүлчдийн хамтарсан "Монгол цэрэг-дэлхийн цэрэг" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.   Уг үзэсгэлэнд Монгол цэрэг Олон улсын энхийг дэмжих ажиллагаа, НҮБ-ын хүмүүнлэгийн үйлсэд үүрэг гүйцэтгэж байх үеийн ...
урлаг соёл
Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Азид зохион байгуулагдаж байгаа “Asia’s got talent” шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.    Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос Монголын "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоо...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 2015 оны гадаад харилцааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор олон томоохон ажил төлөвлөсний нэг нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Harmony of Flute and Harp” төсөл юм. Уг төслийн хүрээнд АНУ-ын флейта хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зерд...
урлаг соёл
Монголын дүрслэх урлагийн салбар энэ жил олон онцлох явдлаар дүүрэн байлаа. Энэ жил гадаадад сурч, ажилладаг Монгол уран бүтээлчдийн эх үндэс рүүгээ тэмүүлсэн шинэ давалгаатай жил байлаа.   Монгол Микеланжело Уран зураач, уран бүтээлч хэн хүний мөрөөддөг  ОХУ-ын Санкт Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн а...
урлаг соёл
Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил товоо өөрчиллөө. Жил бүрийн долдугаар сард болдог тус наадам энэ жил Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  ирэх зургаадугаар сарын 27, 28-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулахаар болсон байна.  14 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго ...
урлаг соёл
Гэрэл зурагчин А.Түмэнжаргалын “Ариун орноор Төвд”, “Онгон байгаль” хос үзэсгэлэн маргааш 12.00 цагт Уран зургийн галлерейд нээлтээ хийх гэж байна. Ирэх ням гариг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь дан ганц гэрэл зургийн бус дижитал арттай хослуулсан анхных үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. БНХАУ-ын Тенжин хотод хоёр уд...
урлаг соёл
“Blue moon” арт галерей нь урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд “Тэнгэрийн бичээс” хэмээх үзэсгэлэнгээ хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.   Уг үзэсгэлэн  энэ сарын 21-28-ыг дуустал “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхи...
урлаг соёл
Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” зорилтот төслийн концертууд амжилттай туурвигдаж үзэгчдийн хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байгаа билээ.     Уг тоглолтуудад Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол джаз най...
урлаг соёл
Гэрэл зургийг М.Гантулга
урлаг соёл
“Камертон 2” шоунаас төрөн гарсан “Бид 4” хамтлаг өнгөрсөн онд анхны цомгоо өлгийдөн авсан билээ. Тэд энэ удаад “Хүсэл мөрөөдөл” нэртэй шинэхэн  дуугуу клипжүүлэн дэлгэлээ. Уг дууны үгийг тус хамтлагийн продюсер, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиосон бол үгийг дуучин ZZ бичжээ. Тэд залуу насны эрх хүч, гайхамшгийг ий...
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөлийн санаачлагаар Рио Тинто ХХК-ны дэмжлэгтэй хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан “Дараа нь харамсахгүйн тулд… та хогоо багасга, бод, боловсруул!” үзэсгэлэнг маргааш нээх гэж байна. Орчин үеийн уран баримал, медиа урлаги...
урлаг соёл
Удтал хүлээсэн “Никитон” хамтлагийнхан өнөөдөр “Crocus Event Hall”-д  “Үүлэн үст” тоглолтоороо үзэгч, фэнүүдтэйгээ уулзах гэж байна. Тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй, үзэгчдээ “цангаах” шахам хүлээлгэдэг “Никитон” хамтлагийнхан одоогоос яг гурван жилийн өмнө буюу 2012 оны гуравдугаар сард “Нандин шүтээн” тоглолтооро...
урлаг соёл
Гэрэл зурагчин Б.Баярын “Миний сэтгэгдэл” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагт “Блью Мүүн” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх аж. Энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд тэрбээр байгалийн сэдэвт гэрэл зургуудаа дэлгэхээр болжээ.   Гэрэл зурагчин Б.Баяр нь байгалийн сэдэвт зургууд...
урлаг соёл
-Монгол эрчүүд хамгийн халуун сэтгэлтэй, чин сэтгэлээсээ хайрладаг гэдгийг мэдэрсэн-   Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Р.Лхамаа Монгол цэргийн өдрөөр бие даасан гурав дахь тоглолтоо толилуулах гэж байна. Түүнтэй тоглолтынх нь тухай болон сүүлийн үед хийж буй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.   -Ура...
урлаг соёл
Монголын уран зургийн галерейн сан хөмрөгийн бүтээлүүдээс “Хөрөг зураг”-аар сэдэвчилсэн үзэсгэлэнг үзэгчдэдээ дэлгэлээ. Үзэсгэлэнд алдар цуутай Монгол улсын төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэмийн “Өөрийн хөрөг”, “Ү.Ядамсүрэн”, “Зураач Маньбадар”, Г.Одонгийн “Ахмад уран бүтээлчид”, Ү.Ядамсүрэнгийн “Д.Сүхбаатар”, “Х.Чо...
урлаг соёл
Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлагийнхан энэ удаад Сингапурыг зорьжээ. Тэд Сингапурт болж буй “Авьяаслаг Азичууд” тэмцээнд өрсөлдөн эхний шатанд дөрвөн шүүгчээс “тийм” гэсэн хариуг сонссон шалгарсан юм.   Дэлхийн улс орнуудын “Авьяаслаг”-чуудыг шалгаруулах алдарт нэвтрүүлгийг анх удаагийн улс, үндэстэн дамнасан, хамгий...
урлаг соёл
“Хийморь” Уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 20-нд нээлтээ хийнэ.   “Blue Moon” арт галерейн санаачлан Монгол түмний бахархал Морь жил гарч байгааг билэгшээн ирж буй тийн ялгуусан хэмээх модон морин жилдээ хийморьтой байхыг хүсэн ерөөж, 10 уран бүтээлчийн өөр ө...
урлаг соёл
“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн дугаарт дуучин С.Жавхлангийн гэргий, дуучин Г.Эрдэнэчимэгийг урилаа. Тэрээр үндэсний ахуй, соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй монгол бүсгүй гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Басхүү гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн үйл хэргийг дэмжиж, нэгэн сай...
урлаг соёл
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан “Талын морьтон дайчдын өв соёл” үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 8-аас бүтэн хоёр сарын турш Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэйгээр хүрэх юм байна. Үз...
урлаг соёл
Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг Гавьяат жүжигчин, дуучин Г,Эрдэнэбат, зууны манлай поп хатагтай, Гавьяат жүжигчин Б,Сарантуяа наргүйгээр төсөөлөхгүйн аргагүй билээ. Эрхэм уран бүтээлчидийн туурвисан олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэ...
урлаг соёл
Дараа нь харамсахгүйн тулд... та хогоо багасга, бод, боловсруул. Энэ л үгс нүдний минь өмнө урлагийн бүтээл болон амилж, сэтгэл эмзэглүүлэн нэгийг бодогдуулна. Долоон уран бүтээлчийн долоон өөр ертөнцөд бидний өнөөдөр тарьсан хог шилэн хоргонд тухлан тэр бүү хэл дэлхийн бөмбөрцөгт багтан нүд гялбам эрвээхэйн дүрээр эрг...
урлаг соёл
Нийслэлчүүд өнгөрсөн гуравдугаар сард гэрэл зурагчин А.Түмэнжаргалын гэрэл зургаар дамжуулан Төвд орноор аялсан билээ. Тэрбээр Төвдийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгээ Уран зургийн галлерейд гурван өдрийн турш дэлгэсэн юм. Энэхүү үзэсгэлэнгээрээ Төвдөөр хийсэн аяллынхаа болон Монголын үзэсгэлэнт байгаль, аж байдлын тух...
урлаг соёл
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Акимын хээрийн судалгаа, чулууны бичээс судлах ажлын тайлан “Чулуун судар - Соёлын өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.30 цагаас Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болно. “Билгүүн номч сан” ТББ-аас санаачилсан тус үзэсгэлэнг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Соёл, урлаг хөгжүүлэх сан...
урлаг соёл
“The Lemons хамтлагийнхан өнөөдөр "III" нэртэй шинэ цомгийн өдөрлөгөө хийх гэж байна. Тус хамтлагийн гурав дахь цомгийн өдөрлөг 14.00-16:00 цагийн хооронд “Hi-Fi Records”-ын төв салбар дээр болох юм. Цомгийн өдөрлөгт хүрэлцэн ирснээр “The Lemons” хамтлагийнхантай  гэрэл зургаа авхуулж, шинэ цомог дээр нь тэднээр гарын ...
урлаг соёл
Эхчүүд, эмэгтэйчүүдгүйгээр энэ хорвоог төсөөлөхийн аргагүй. Тэгвэл удахгүй тохиох Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Соёлын тэргүүний ажилтан, дуучин, хөгжлийн зохиолч Н.Баасандорж  Монголчууддаа зориулан  “Монголын сайхан ээжүүд”  тоглолтын өнөөдөр “UB palace”...
урлаг соёл
“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагаас Жендерт суурилсан хүчирхийлийн эсрэг аян санаачлан Хууль зүйн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Аяны хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан жендерт суурилсан хүчирихийлэл тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга бүхий “Эмэгтэйчүүдийн дүр...
урлаг соёл
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн 70 насны ой тохиож байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган санаачлан ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болжээ.   Тоглолтод УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, ЦДБЭЧ, Улсын филармони, ХЦДБЧ, ХБК, Төв аймгийн “Монгол туур...
урлаг соёл
Одоогоос 17-18 жилийн өмнө хип хоп гэсэн тодотголтой үглэн дуулж урлагийн тавцанд гарч ирж байсан залуус бол “Люмино”, “Дайн ба энх”, “Эрх чөлөө” гэсэн 3 хамтлагийн залуус байлаа. Одооны хип хоп гэсэн хэнд ч ойлгогддог энэ урсгалыг Монголд үүсгэгчид нь эдгээр хамтлагийн залуус байсан бөгөөд энэ дундаас хамгийн эхэнд га...
урлаг соёл
Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. ССАЖЯ-ны зүгээс 90 жилийн ойн хүрээнд хэд, хэдэн ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Эдгээр төлөвлөгөөт ажлууд энэ сараас эхлэн он дуустал үргэлжлэх бөгөөд сар сард хийх ажлыг товлосон байна.   Тухайлбал, энэ са...
урлаг соёл
Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Тэрээр өнөөдөр үзэгч, фэнүүдтэйгээ “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоороо уулзахаар товоо зарласан юм.  Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болох энэхүү тоглолтод рок, попын одод хүрэлцэн ирж түүний уран бүтээлээс толилуулах...
урлаг соёл
Стрийт арт нь урлагийн нэгэн томоохон төрөл болтлоо өргөжин хөгжөөд байгаа юм. Энэхүү урлагаар дамжуулан артистууд өөрийн уран сэтгэмжээрээ үзэл  бодлоо чөлөөтэй илэрхийлэн гаргах болсон. Хөгжиж дэвшихийн хэрээр их хотын залуус стрийт арт, гудамжны соёлыг ойлгож үүнийг урлаг мэтээр хүлээн авах болжээ. Стрийт арт нь яма...
урлаг соёл
Зууны манлай эстрадын дуучин б.Сарантуая “Сэхүүн салхи” нэртэй төрсөн өдрийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнд энэ сарын 20-нд хийхээр товоо зарлалаа. Төрсөн өдрийн тоглолт хийх санааг анх түүний найз ая зохиогч Б.Ангирмаа санаачилж байсан бөгөөд энэ жил ес дэх удаагаа ийнхүү фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэх нь ээ.   Дуулса...
урлаг соёл
Эмэйгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт “Street art” арга хэмжээний нээлтийг хийхээр болсон байна. Уг арга хэмжээг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас  санаачлан зохион байгуулж байгаа юм. Тэд энэ сарын 5-нд 11.00 цагт Сансарын туннелийн зүүн талд байрлах шинэ нүхэн гар...
урлаг соёл
Нийслэлээс хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Playtime 2015” амьд хөгжмийн наадам ирэх зургаадугаар сарын 27-28-нд “Монгол Шилтгээн” цогцолборт болно. 14 дэх  жилдээ зохион байгуулагдах тус наадам нийслэлд орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх зорилготой. Мөн дэлхийн болон Монголын шинэ, шилдэг а...
урлаг соёл
Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга бүхий “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт -Артивизм бүтээлийг  Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд”  ТББ,  Нийслэлийн Соёл урлагийн газар-  тай хамтран бүтээжээ. Эмэгтэйчүүди...
урлаг соёл
Монголын зураач Б.Баатарзориг, Б.Номин нарыг "Паралел Контемпорари Арт" олон улсын байгууллагаас "Прудейншл Ай" хэмээх олон улсыг шагналд нэр дэвшүүлжээ.    Б.Номин Хүсээгүй эрх чөлөө Ази тивд нэн орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэмжихэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, энэ шагналыг шинээр гарч ирж буй авъяаслаг залуу у...
урлаг соёл
Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Хурд" хамтлаг ийнхан бүх бүсгүйчүүд, ээжүүддээ зориулан "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолтоороо бэлэг барих гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн гитарчин , Гавьяат жүжигчин Д.Отгонбаяртай ярилцсан юм.    -“Хурд”  хамтлагийнхан шинэ оны босгон дээ...
урлаг соёл
Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас санаачлан нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Bluemoon” арт галерейтай хамтран зохион байгуулж буй “Сэтгэл татам Улаанбаатар” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн.   Энэхүү үзэсгэлэн нь соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын ...
урлаг соёл
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамааглах өдөр тохиож байгаа билээ. Энэ өдөрт зориулан урлагийнхан уран бүтээлээрээ бэлэг зэхжээ. Хэрвээ та хайрт ээж, халамжит хань, энхрий охиноо хэрхэн баярлуулахаа хараахан сонгож амжаагүй байгаа бол бид танд өнөөдөр болох урлагийн тоглолтуудын хуваарийг хүргэе.   "Инээмсэгл...
урлаг соёл
Морин жилийн босгон дээр “976” арт галерей танхимдаа эрэмгий сайхан хүлэг морьдыг сойжээ. Энэ удаад уран бүтээлч, зураач нар бийрийн ураар урласан морьдоо үзэгчдийн хүртээл болгожээ. Эзэнтэйгээ, ижилтэйгээ гээд хэдэн азарга адуу танхимыг дүүргэн зочлон ирсэн хэн хүний сэтгэлийг хөдөлгөнө. Энэ удаагийн “Морьд” үзэсгэлэн...
урлаг соёл
Хурд хамтлаг өнөөдөр 20 жилийн ойн баяртаа зориулж, давхар олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан VIP unplugged тоглолтоо хийсэн билээ. Тоглолтын үеэр Хурдынхан үе үеийн шилдэг дуунуудаа үнэнч фэнүүддээ зориулан дуулсан юм. Мөн тоглолтын үеэр тус хамтлагийн улаан фэн, тоглолтыг нь дандаа үздэг эмээд Хурд хамтлаг 12 C...
урлаг соёл
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн  шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын  9-нийг дуустал үргэлжлэх юм. Үзэсгэлэнд уран зураг, уран баримал, зураасан зураг зэрэг дүрслэ...
урлаг соёл
Францын легионы цэргүүд чөлөөт цагаараа Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг жагсаалдаа дуулжээ.  Учир нь уг албанд Монгол легион залуус байдаг бөгөөд тэд энэхүү дууг зааж өгсөн гэнэ. 30-аад орны 50-аад легион цэрэг “Алсад суугаа ээж” дууг дуулж сурчээ. Энэхүү дуу тус албаны дарга нарт таалагд...
урлаг соёл
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Blue moon” арт галерейгаас санаачлан энэ сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохион байгуулахаар болсон байна.  Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ мэндчилгээ дэвшүүлэх нь.   ...
урлаг соёл
“Ганц хором чамгүй тэсэхгүй...” энэ бол “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны солон уран бүтээлийн дууны үг. Тэрээр анхны соло цомгийн ажилдаа орж байгаа гэнэ. Энэхүү цомогтоо багтаж буй “Ганц хором” дуугаа клипжүүлэн үзэгчдэд хүргэжээ.   Одоогоор “Киви” хамтлагийн ахлагч Ука үрийн зулай үнэрлэн уран бүтээлээсээ түр завса...
урлаг соёл
“Никитон дуулж байна”, “Янаг цэцэг”, “Хос хунгийн дууль” “Нандин шүтээн”, “Үүлэн үст”...зэрэг хит дууны эзэд фэнүүддээ зориулан баяртай мэдээг дэлгээд байгаа билээ. Энэ бол тэдэнтэй цуг доргих үдэш юм. Тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй, үзэгчдээ “цангаах” шахам хүлээлгэдэг “Никитон” хамтлагийнхан одоогоос яг гурван ж...
урлаг соёл
График зураач Г.Болдбаяр өчигдөр “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхим “Төрсөн нутаг 2” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Зураач Г.Болдбаяр анх 2010 онд “Төрсөн нутаг” үзэсгэлэнгээ гаргаж байсан бол энэ удаа “Төрсөн нутаг 2” нэртэй өөрийн бүтээлүүдээ уран зураг сонирхогчдод хүргэж байгаа ажээ. Уг үзэсгэлэнд говь нутгийн ү...
урлаг соёл
Удахгүй тохиох Гэгээн хайрын баярт зориулан залуусын дунд “Хайрын дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зарлажээ. “Залуучууд бид түүхийг бүтээнэ” ТББ, “Монгол соёмбо” энтертайнмент, “55” рекордс хамтран хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нь олон түмэнд таниулах, хуучны хит дуунуудыг д...
урлаг соёл
Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, археологич Д.Эрдэнэбаатараар ахлуулсан эрдэмтэн, судлаач, багш оюутнууд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын талаас Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн малтлага хийсэн. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт Хүн...
урлаг соёл
Харахад энгийн мэт санагдавч монголчуудын туулж өнгөрүүлсэн амьдралын нэгээхэн сонирхолтой агшныг түүх болгон буулгасан гэрэл зурагчин Ц.Батзориг агсны гэрэл зургийн, цуглуулагч Д.Баяржаргалын 1983-1993 оны гэрэл зургийн аппаратны үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Уг үзэсгэлэнд Ц.Батзориг агсны 50 орчим ажлын зураг т...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболд поп дива С.Нарантай хамтран шинэ уран бүтээл хийжээ. Тэдний анхны хамтын уран бүтээл УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эбигийн найруулж буй “Аав” киноны дуу юм байна. Сонирхуулахад,  жүжигчин Ц.Цэрэнболд энэхүү уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн бөгөөд ирэх гуравдугаа...
урлаг соёл
Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойд зориулсан “Цагаан морин жил-Гэрэл зурагт” үзэсгэлэн өнөөдөр 11.40 цагт Төрийн ордны Төрийн музейн баганат танхимд болох аж. Үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалын түүхэн агшнуудыг мөнхөлсөн сэтгүүлч Амарсанаа, Цацралт, Энхболд нарын уран бүтээл, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх юм байна.   Тус...
урлаг соёл
Ийм өвөрмөц нэртэй үзэсгэлэн өчигдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. 30 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвиж байгаа соёлын тэргүүний ажилтан Д.Болдгарав “Анхаар, Аюул, Абстракт ” хэмээх нэртэй дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэсэн нь энэ юм. Тэрээр өмнө нь гурван бие...
урлаг соёл
Монгол улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” зорилтот төслийн цуврал концертууд амжилттай үргэлжилж байна. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол джаз найрал хөгжим өөр өөрийн хөгжмийн жанраар хөрвүүлэн найруулж тайзнаа ...
урлаг соёл
“Маршал” уран зургийн галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Монголын Монументал Урлагийн Үндэсний Нийгэмлэг хамтран “Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг хоёрдугаар сарын 3-нд буюу Билгийн тооллын шинийн 4-ний 15:00 цагт зохион байгуулахаар болжээ. Энэ нь морин жилийн анхны үзэсгэлэн болж б...
урлаг соёл
Улсын Филармонийн уран бүтээлчид өнгөрсөн сард “Монгол уран бүтээл” төслийг эхлүүлсэн билээ. Уг төслийн хүрээнд монголын уран бүтээлчдийн бүтээлийг нэг дор эгшиглүүлэн үзэгчдэд цуврал тоглолтуудыг хүргэсээр байгаа юм.  Энэ сарын 26-нд буюу шинийн 8-нд 19.00 цагт филармонийн концертийн танхимд Төрийн хошой шагналт, Арды...
урлаг соёл
МУЭ-ийн гишүүн зураач, Дүрслэх урлаг дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булганы "Цөвүүн цагийн 99" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 18-нд 17.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна. Зураач Я.Булган уран бүтээлээрээ хүн төрөлхтний сэтгэл оюуны хоосрол, нийгмийн ...
урлаг соёл
Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзий-ийн “Хөх тэнгэрийн орноор” хэмээх нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх хоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийх гэж байна.     Тэрбээр Монгол орныхоо 25 мянган км замыг туулан аялж, үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястны онцло...
урлаг соёл
“Up Music” продакшнаас санаачлан энэ сарын 7, 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчдийн “VIP” амьд тоглолтыг толилуулахад бэлэн болжээ.   Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг хамтлаг, дуучид ая дуугаараа бэлэг барьж, үзэгч бүсгүйчүүдийг уяраан дуу...
урлаг соёл
“976” галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна. Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер,...
урлаг соёл
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярыг дуучин Т.Ариунаа, “Харанга” хамтлагтай хамт, хит дуунуудаас нь дуулж фэнүүдтэйгээ үдшийг доргио өнгөрүүлэх нь ээ. Энэ бол гуравдугаар сарын 7-нд “Баянгол” ресторанд 19.00 цагаас тоглогдох “VIP” амьд тоглолт байх юм.   Монголын хөгжмийн урлагийн ш...
урлаг соёл
“Blue moon”арт галерейгаас “График зураг ба Дижитал арт” нэртэй үзэсгэлэн гаргаж байгаа аж. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17.00 цагт “Blue moon”арт галерейд болох юм.  Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр галерейн удирдах зөвлөлөөс нийт уран бүтээлээс таван бүтээлийг нэр дэвшүүлж нээлтэд хүрэлцэн ирсэн мэргэжлийн уран б...
урлаг соёл
“976” галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлын эх хувийг анх удаа дэлгэн харуулж гэж байна. Тодруулбал, уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер, Отто Пийнэ, Антони Тапиес на...
урлаг соёл
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярыг тохиолдуулан Монголын рок поп урлагийн амьд домог болсон "Хурд" хамтлаг 15.00 цагаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэй анплаггед тоглолтоо хийх гэж байна.   "Хурд" хамтлагийн хувьд жил бүрийн "Мартын 8"-ны...
урлаг соёл
“976” галерей дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг анх удаа Монголын урлагт шимтэгч, олон нийтэд дэлгэн, үзүүлэх гэж байна. Уг үзэсгэлэнгийн хүрээнд Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лежер,...
урлаг соёл
Попын хатан хаан Уитни Хьюстоны цорын ганц охин 21 настай  Бобби Кристина өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнд ванн дотор ухаангүй байхад нь олдсон юм. Цагдаагийн газраас мэдээлснээр түүнийг анх нөхөр болон найз нь олоход амьсгалахгүй байсан аж. Тэрээр Хойд Фолтоны эмнэлэгт хүргэгдэн...
урлаг соёл
“Blue moon” арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайхны таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд энэ жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр  төрөлжүүлэн уран бү...
урлаг соёл
Мэдээллийн технологийн үндэсний паркаас инкубаторын орчинг тохижуулах зорилгоор мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, монголын програм хангамжийн салбарын ирээдүй, инкубац, МТ-ийн инновацийг дүрсэлсэн уран зургийн уралдаан зарлаж байгаа аж. Уралдааны бүтээлийг “Мэдээллийн технологийн ертөнц, хөгжлийн и...
урлаг соёл
Дэлхийн шилдэг DJ нарын дунд “RedBull”-ээс зохиодог “Thre3Style” тэмцээний 2013 оны Дэлхийн аварга алдарт DJ Trentino өнөөдөр манай оронд ирлээ. Trentino 2000 оноос өөрийн сонирхлоо хөгжүүлэн DJ урлагаар хичээллэн ажиллаж байгаа бөгөөд ур чадвараа ч гэсэн сайн хөгжүүлсэн нь түүний өнөөгийн энэ алдар нэрт хүрэхэд нөлөөл...
урлаг соёл
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо одоогийн Дэнжийн-1000-ын урд хэсэгт эртнээсээ “Ногоон нуур” гэж нэрлэгдсэн байгалийн сайхан бүрдсэн үзэсгэлэнт газар байсан тухай хөгшид ярьдаг. 1950-аад онд Ногоон нуураас тунгалаг горхи урсан Хүүхдийн урлан бүтээх төв, Төрийн ордон байгаа газраар дайран дунд голд нийлдэг б...
урлаг соёл
СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн залуу уран бүтээлч багш нар хамтран “Бид” үзэсгэлэнгээ хоёр дах удаагаа дэлгэх гэж байна. Тус үзэсгэлэн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддэг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийх аж. Дүрслэх урлагийн сургуулийн 11 уран бүтээлч багш нар оролцож буй э...
урлаг соёл
Реппер Rokit Bay өнгөрсөн жил “Алтан ус”, “Эцсийн зогсоол “Э” цэг” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Тэгвэл тэрээр энэ удаад  бор арьст Гамп болжээ.  Rokit Bay холливудын найруулагч Роберт Земмиксын “ Форрест Гамп ” киноны гол дүр Форрест Гампын дүрийг өөрийн “Бор арьст Гаамп” нэртэй шинэхэн дууны клиптээ зориула...
урлаг соёл
“Blue moon” арт галерей нь уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх, Монголын дүрслэх уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор уран бүтээлчдийн төрөлжсөн үзэсгэлэнг зохион байгуулж э...
урлаг соёл
"Sweetymotion" хамтлагийнхан энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгуу”-г мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн хит дуунуудыг нэг дор эгшиглүүлэн “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна. Шоуны ерөнхий зохион байгу...
урлаг соёл
Монголын рок, поп урлагийн түүхэнд "Хурд" нэрээрээ мөнхлөгдөн үлдэж, хийсэн уран бүтээл бүрээрээ сонсогчдын сэтгэлийн утсыг хөглөж чаддаг тус хамтлагийнхан энэ сарын 26-ны өдөр "Монгол бөхийн өргөө"-нөө сонсогч фэнүүдтэйгээ үе үеийн шилдэг уран бүтээлээрээ уулзах нь ээ. Тодруулбал, Соёлын тэргүүний ажилтан Д.Ухаанзаяа ...
урлаг соёл
Леонардо Гранато  гэх 27 настай зураач  залуу  тун өвөрмөцөөр өөрийн бүтээлээ урладаг.  Тэрээр хамраараа будаг сороод  нүдний нулимсны сүвээрээ гаргаж зургаа зурдаг юм.  Гранато энэхүү өөрийнхөө хачирхалтай  зурах техникийг "TEARDROP" хэмэээн нэрлэжээ.  Мөн тэрээр нулимсны сүвээрээ зурдаг болоод гурван жил болсон байна...
урлаг соёл
"MIXX" хамтлагийнхан Дарханд хотод аялан тоглолтоо хийхээр товоо гаргажээ.  Энэ удаагийн тоглолтоо "Хаалгаа нээ" нэртэйгээр хийх юм байна.     Тоглолт Дархан хотын хүүхэд залуучуудын театрт хоёрдугаар сарын 13-ны 16:00, 19:00 цагаас болох юм байна.  Ийнхүү багагүй хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлж чадсан тус хамтлаг...
урлаг соёл
“Вива сити” дахь “Цагаандариум” арт галерейд энэ сарын 7-нд Төрийн соёрхолт зураач Ш. Чимэддорж, Соёлын гавъяат зүтгэлтэн зураач Ц. Нарангэрэл нарын хамтарсан "Европын тэмдэглэлүүд 2" үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаaтараас Европын зүг хөлгийн жолоо залсан дүрслэх урлагийн хоёр мастер а...
урлаг соёл
Грекийн төдийгүй дэлхийн хамгийн алдартай поп дуучин, уянгын дууны хаан хэмээн өргөмжлөгддөг Демис Руссос өнгөрсөн ням гарагт 68 насандаа Грекийн Афин хотноо таалал төгслөө.   “Миний хувьд хамгийн чухал нь хөгжим, тэгээд хоол унд, дараа нь бүсгүйчүүд. Яг л ийм дараалалтай байдаг” хэмээн Демис өгүүлж байсан ба тэрээр ха...
урлаг соёл
“ 976” галерей Монголын орчин үеийн каллиграфийн холбоо хамтран аравдугаар сарын 7-нд зураач, уран бичээч Ц.Тамир, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Д.Баттөмөр нарын "Каллиграфийн урлаг" үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид гадаад, дотоодын уран бичлэгийн томоохон наадмуудад оролцож, үнэлэгдс...
урлаг соёл
“Вluemoon” арт галерейгаас монголд анх удаа монголын мастер зураачдын богино хугацаанд натюморт зурах “Мaster show” энэ сарын 23-нд буюу өнгөрсөн амралтын өдөр боллоо.  Уг шоуны гол зорилго нь мастер уран бүтээлчдийн бүтээлээ хийж буй агшин, бичилт тавилт, сэтгэл хөдлөл бүрийг бодит  орчин, зураачийн холстон дээрхи бүт...
урлаг соёл
"Цэргийн бодол", "Аавдаа би хайртай", "Монголтойгоо би адилхан", "Зураг шиг бүсгүй", "Санаж байна" зэрэг олон сайхан хит дууны эзэд “Хурд” хамтлагийнхан удахгүй тохиох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр уламжлалт тоглолтоороо бэлэг барихаар зэхжээ. Тэд ирэх гуравдугаар сарын 8-нд “Улаанбаатар палас”-ын концертын их ...
урлаг соёл
"Maroon 5” хамтлагийнхан “Sugar” дууныхаа клипийг гэрлэж буй хосуудад гэнэтийн бэлэг болгон хийжээ. Энэ тухай тус хамтлагийн дуучин Адам Левин “Бид хэд хэдэн хосын хуримыг сонгон авч, зохион байгуулагчидтай нь тохиролцож хуримын үеэр гэнэтийн бэлэг барьсан. Хосууд, гэр бүлийнхэн нь, зочид биднийг дуулна гэдгийг урьдаас...
урлаг соёл
Таван хүний бүрэлдэхүүнтэйгээр 2003 онд хуучин циркийн манежид үйл ажиллагаагаа эхлүүлж байсан "Циркус Хадгаа" цирк өнөөдөр хүрээгээ тэлэн 60 гаруй жүжигчдийг эгнээндээ нэгтгэн өргөжин тэлжээ. “Миний дуранд цирк” энэ бол 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Циркус Хадгаа” циркийн хамт олны ойдоо зориулан гаргасан гэрэл зу...
урлаг соёл
Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Морьтон монгол” гар зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын хүүхдийн урлан бүтээх төвд 15.00 цагт нээгдэнэ.   Нээлтэд 200 гаруй хүүхэд оролцохоос гадна Монголын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Б.Галаарид, Үндэсний бөхийн ...
урлаг соёл
Амьд хөгжмийн “A sound” хамтлагийнхан Гэгээн хайрын баяраар дурлалт хосууддаа зориулан “Forever 247” тоглолтоо эгшиглүүлэхээр зэхжээ. Тэд жил бүр уламжлал болгон хайрын ковер дуугаар хосуудаа баярлуулсаар ирсэн юм. Харин энэ удаад дэлхийн шилдэг киноны дууг коверлон дуулах юм байна. Тоглолт энэ сарын 14-нд 19.00 цагт “...
урлаг соёл
Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн энэ сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд “Blue Mon” уран зургийн галерейд болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан тав дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүл...
урлаг соёл
Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналт тооцогддог Грэммийн шагнал гардуулах ёслол өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаад Их Британийн залуу дуучин Сэм Смит гол номинациудад нэр дэвшиж дөрвөн Грэммийн эзэн болсноор энэ үдшийн эзэн байлаа. Тэрээр өнгөрсөн онд АНУ, Их Британид нэг сая гаруй цомгоо борлуулж чадса...
урлаг соёл
Америкийн поп од Мэрайя Кэри ирэх тавдугаар сард Лас Вегаст шинэ шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Кэригийн шинэ тоглолт ирэх тавдугаар сард эхэлж, долоодугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд дуучин нийт 18 удаагийн шоу тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.   Тоглолтын тасалбарууд суудлаасаа хамаараад 55-250 ам.долларын ү...
урлаг соёл
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Д.Түвдэндорж, зураач Н.Одонбаяр нар “Гал голомт” хамтарсан үзэсгэлэнгийнхээ нээлтийг маргааш 17.00 цагт “Маршал арт” галерейд хийх нь ээ. “Гал голомт” нэртэй үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн сүүлийн үеийн шилдэг уран бүтээлийг дэлгэх юм. Зураач Н.Одонбаяр нь 1997 оноос өн...
урлаг соёл
Нийслэлийн аялал жуулчлалын газраас санаачлан нийслэлийн засаг даргын дэмжлэгтэйгээр “Bluemoon” арт галерейтай хамтран зохион байгуулж буй “Сэтгэл татам Улаанбаатар” буюу “UB Art Fair” үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт нээлтээ хийх гэж байна.   Уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн тав дахь жилдээ зохион б...
урлаг соёл
“Maroon 5” хамтлаг саяхан “Sugar” дууныхаа шинэ клипийг цацсан байна. Хамтлагийн залуус хэд хэдэн хосыг сонгон хуриманд нь очиж шинэ дуугаа дуулсан нь жинхэнэ утгаараа хосуудад барьсан гэнэтийн бэлэг болжээ. Үүгээр нь зогсохгүй хуриманд уригдсан зочид, зохион байгуулагчид “Maroon 5”-ийг ирнэ гэдгийг мэдээгүй байсан аж....
урлаг соёл
Монголын дүрслэх урлаг шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээр өдрөөс өдөрт өргөжин тэлж, байгаа юм. Үүний нэг тод илрэл бол өнгөрсөн амралтын өдөр “Цагаандариум” арт галерейд ХБНГУ-ын Веслинг хотын урлагийн холбооны шагналт зураач Цэндийн Ган-Эрдэнэ, ХБНГУ-ын Д.Конвиарцын нэрэмжит шагналт  Зураач Цэгмэдийн Цаца нарын ха...
урлаг соёл
Монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнгөрөгч онд тохиож олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогч фэнүүддээ өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж, олон олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.   Өнгөрсөн хугацаанд олон сайхан уран бүтээлүүдийг туурвиж түмэн ...
урлаг соёл
Г.Ган-Өлзийн "Хөх тэнгэрийн орноор" гэрэл зургийн үзэсгэлэн Өмнөговь аймагт нээгджээ. Тэрбээр өнгөрсөн хавраас Монгол орны 20 аймгийг тойрч, шилдэг гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргаж эхэлсэн юм. Ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дорноговь аймагт энэхүү үзэсгэлэн үргэлжлэн гарснаар 21 аймагт гарч дуусах юм байна. Хөдөө ...
урлаг соёл
Зураач хүн бүрийн мөрөөдлийн сургууль бол ОХУ-ын Санкт Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академи. 1757 онд байгуулагдсан цагаасаа үе үеийн шилдэг уран бүтээлчдийг эгнээнээсээ гаргасан энэ сургуультай 60 жилийн өмнө Монгол зураач нар холбогдож, Оросын дүрслэх урлагийн арга барилыг суралцаж эхэлсэн байдаг...
урлаг соёл
Хөгжмийн ертөнцийн одод чуулдаг 57 дахь удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэллээ. Ингээд улаан хивсний ёслолд одод ямар гоёлоор гангарсныг хүргэж байна.   Б.Саруул   Рианна   Тайлор Свифт   Канье Уэст, Ким Кардашиан   Игги Азалия   Кэти Перри   Фаррелл Уильямс   Мэдди Зиглер, Сиа   М...
урлаг соёл
Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус юм. Тэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд Бээжин хотын төв телевиз BTV-ээс зохион байгуулдаг “You can” нэртэй олон улсын дуучдын тэмцээнд оролцож эхн...
урлаг соёл