news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй Урьдчилан сэргийлэлт: -Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /нара...
эрүүл мэнд
Хэрвээ та амархан бухимддаг, таны уур юу юугүй л дүрэлздэг зантай бол та хир хурдан хугацаанд тайвширч чаддаг вэ. Эсвэл бухимдсан чигтээ бүтэн өдрийг өнгөрүүлдэг үү. Хэрвээ та уур бухимдлаа тэр бүр тайлж чаддаггүй бол нэг минутын дотор л тайвширч болох дасгалыг хийгээд сурчихад илүүдэхгүй биз ээ. Богино хугацаанд тайвш...
эрүүл мэнд
Тарваган тахлаас сэргийлэх вакциныг өчигдрөөс эхлэн орон даяар хийж байна. Тарваган тахал өвчин долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-нд хамгийн их идэвхждэг аж. Вакциныг долдугаар сарын 1-нд бүх аймаг, сум, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна. "Онцгой байдал, хяналт шалгалтын ажилтан, мал эмнэлэг, цагдааг...
эрүүл мэнд
Энэ амьдралын хамгийн том аз жаргал бол хэн нэгнийг хайрлах,хэн нэгнээр хайрлуулах. Ганцхан олдох амьдралаа хайрын эрчим хүчээр гэрэлтэх солонгын тансаг өнгөөр чимэглэ. -Хайр яг гол шиг- Тал тал тийшээ урссан олон салаа нь том жижиг голд очиж нийлдэг шиг, хайр чиний зүрхэнд хүрэх замаа үргэлж олдог. -Хайр яг нар шиг-Үү...
эрүүл мэнд
Ардын хувьсгалын 90 жилийн ой гэхчлэн түүхт их ойнууд давхцсан энэ удаагийн баяр наадмын үеэр Хүй долоон худгийн дэнж газар газрын наадамчдаар "гоёсон". Нас бүрт 200-гаас дээш тооны хурдан морьд уралдсан бөгөөд 11,12-ны өдрүүдэд нийтдээ 12 хүүхэд мориноос унаж бэртэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандсан байна. Т...
эрүүл мэнд
БНСУ-ын Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч болоод эрдэмтдийн баг манай улсад энэ сарын 20-25 ны өдрүүдэд ажиллаж байна. Тус улс нь энэ оныг эрүүл мэндийн хүрээнд хөгжиж буй орнуудад туслах аян зарлан хэрэгжүүлж эхлээд буй юм. Энэ аяны хүрээнд дээрх баг манай улсад ирээд буй нь энэ гэнэ. Эдгээр мэргэжилтнүүд нь М...
эрүүл мэнд
- Анхны тусламж гэдэг нь аливаа осол гэмтэл, гэнэтийн биеийн хямрал, өвчин эмгэгийн үед эмнэлэгийн тусламж иртэл гарын доорх материалыг ашиглан өөртөө болон нөхөртөө үзүүлэх тусламжийг хэлнэ. Анхны тусламжийг зөв үзүүлснээр амь нас аварна, осол гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэлээс сэргийлнэ, эдгэрэлтийг түргэсгэнэ, эм...
эрүүл мэнд
Наршихаас сэргийлэхийн тулд хүүхдүүдэд аль болох шингэн зүйл их уулгаж, толгойг нь байнга чийгтэй байлгаарай. Мөн хүүхдээ хурц наранд аль болох тоглуулахгүй, явуулахгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна. Нарны тусгал 11-15 цагийн хооронд хамгийн хурц байдаг учраас энэ үед гадагш гаргахгүй байх, хэрэв гарах шаардлагата...
эрүүл мэнд
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хэт улаан, ягаан болон инфра улаан туяа эмчилгээний, хэт авиа, электросимуляцийн, хувьсах гүйдлийн болон лазер эмчилгээний зэрэг долоон төрлийн эмчилгээний тоног төхөөрөмжийг НХХЯ-ны харьяа Сэргээн засалтын үндэсний төвд нийлүүлэхээр болжээ. Хөг...
эрүүл мэнд
Таны эрүүл мэнд ямар байх нь юу идэж байгаагаас тань шууд хамаарна гэсэн үг байдаг. Түргэн хоол эрүүл мэндэд муу болохыг бүгд мэддэг болсон билээ. Ингээд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөсөн зүрхэнд тустай 10 бүтээгдэхүүнийг танилцуулья. 1.Овьёос Овьёос нь омега-3 гэдэг өөхний хүчил, фолийн хүчил, кали болон эслэгээ...
эрүүл мэнд
Нэг ой зургаахан сартай   хүүг  чангахан тэврэхэд л яснууд нь хугардаг.Төрсөн цагаасаа эхлэн  үргэлж шохойдуулдгаас  болоод ээжийнхээ халуун  тэврэлтийг мэдэрч чадаагүй. Аав нь  өвчтэй хүүгээсээ залхсан уу , өөр хэн нэгнийг таалсан уу аль нь болох нь мэдэгдэхгүй эгч,ээж ,хүү гурвыг хаяад явжээ.  Ээж  нь  хүүгээ  майга ...
эрүүл мэнд
" ХАСУ ШИВЭРТ" РАШААН СУВИЛАЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨВ Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийд байрладаг. Архангайн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-ийн зайд гэсэн үг. Нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шавар ...
эрүүл мэнд
Хүүхэд төрнө гэдэг бүсгүй хүнд нийгмийн болон мэргэжлийн нөхцөл байдлаа 6 – 7 сарын туршид өөрчлөхөд хүргэдэг. Хэн нэгний хувьд энэ нь өөрийн нь болон нөхрийн нь албан тушаал ахихтай нь, гэр бүлийн төлөвлөгөөтэй нь эсвэл хүүхдээ тодорхой зурхайн орд юмуу аль нэг сард төрүүлэхийг хүсдэгтэй холбоотой. Тиймээс хүссэн хүүх...
эрүүл мэнд
Эрүүл өглөөний унд нь таныг өдрийн туршид цэнэглэнэ. Бас таны эрүүл амьдралын хэв маяг ч үүнээс хамаарна. Өглөө бүр тогтмол унд ууж заншвал стресст илүү бага өртдөг гэнэ. Таны өглөөний унд олон нэр төрлийн байх хэрэгтэй. Хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн орох тусам амин дэм болон эрдэс бодисоор улам баялаг болно. Ө...
эрүүл мэнд
Шведийн мэс засалчид хиймэл мөгөөрсөн хоолой шилжүүлэн суулгах мэс ажилбарыг түүхэнд анх удаа амжилттай хийлээ. Энэ тухай Британийн Би-Би-Си радиостанц мэдээлсэн байна. Хиймэл мөгөөрсөн хоолойг нано бүтэцтэй материалаар Британийн нийслэл хотын нэгэн лабораторид "ургуулжээ". Дараа нь уг хиймэл эрхтнийг үөвчтөний тархины...
эрүүл мэнд
Самар төрлөөсөө хамаарч 46-76 хувийн тос, 8-245 хувийн уураг агуулдаг учир ургамлын тос болон уургийн сайн эх үүсвэр болдог аж. Эслэг, Е аминдэм, фолийн хүчил, магни, фосфор, кальци, зэс, селенээр мөн баялаг. Самар антиоксидант үйлчлэл бүхий фенолт нэгдлээр баялаг агаад эдгээр нь самрын хальсанд агуулагддаг байна. Тийм...
эрүүл мэнд
1. Хэт их битгий ид. 2500 калорийг 1500 калори болго. Та эд эсэндээ ачаалал өгч, идэвхитэй байх хэрэгтэй. Жигд хооллох хэрэгтэй бөгөөд их ч биш бүр бага ч биш хооллоорой. 2. Хоолны цэс таны насны онцлогт тохирсон байх ёстой. 30 настай эмэгтэй хүн тогтмол элэг, самар идэж байвал анхны үрчлээс сүүлд бий болно. 40 наснаас...
эрүүл мэнд
Хүн нэмбэл хүнс нэмнэ гээд сайхан үг бий. Энэ жил эхийн төрөлт нэмэгдэж монголын хүн ам нэмэгдэж байгаа гэсэн таатай мэдээллийг Статистикийн газраас гаргажээ. Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээгээр Статистикаас тооцоолон гаргаснаар улсын хэмжээнд хэмжээнд 2011 оны эхний хагас жилд 33694 эх амаржиж, өмнөх оны мөн үеий...
эрүүл мэнд
Мартамтгай байдлын шалтгааныг сэтгэл судлаачид хоёр бүлэгт хуваадаг ба түрэлтийн механизм, хасалтын механизмтай холбон түүнийг тайлбарладаг. Хүн өөрт сонирхолгүй, эсвэл таагүй дуртгалтай холбоотой зүйлсийг өөрийн бодол санаанаас арчих, түрж гаргахыг эрмэлздэг. Жишээ нь, өөрт нэг их хэрэгцээгүй бээлийг хаях, дургүй ажил...
эрүүл мэнд
Чацаргана /облепиха/. Бусад бүх жимснээс илүү. Бараг л бүх төрлийн амин дэмийг өөртөө агуулдаг. Биеийн эсэргүүцлийг сайжруулан халдвар авахаас хамгаална. Нян устгах чадвартай учраас организмд орж ирсэн өвчний нянг идэвхитэй устгадаг. Арьсыг эрүүлжүүлнэ, үсний ургалтыг түргэсгэнэ, биенээс хорт бодисуудыг зайлуулна. Хар ...
эрүүл мэнд
Тамхидалт нь орчин үеийн нийгмийн нэн эмзэг асуудал болоод байгаа билээ. Тамхинаас гарахын тулд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг. Тухайлбал, никотины эсрэг эм хэрэглэдэг билээ. Гэхдээ энэ арга нь зүрхэнд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Тамхичдын өргөн хэрэглэдэг "Champix" гэдэг эм нь тэдний т...
эрүүл мэнд
Батга үүсэх гол шалтгаан нь арьсны нүхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хүчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Үүнийг хар батга гэнэ. Хэрэв батга үүссэн бол цэвэрлэхээс өөр аргагүй. Гэхдээ өдөр бүр батгаа шахаж цэвэрлэнэ гэсэн үг биш. Ц...
эрүүл мэнд
Ирэн онд ашиглалтанд оруулахаар төлөвлөгдсөн эмнэлгийн цогцолбор нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа билээ.  Маргааш буюу энэ сарын 2-нд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нийслэлд баригдаж байгаа эмнэлгүүд болон спорт цогцолборуудын барилгын ажлын явцтай танилцах тойрон аялал хийхээр болжээ. Нийслэлд өнөөдрийг байдлаа...
эрүүл мэнд
Энэ онгоцон дотор нүдний мэс засал хийдэг Олон улсын нарийн мэргэжлийн нүдний эмч нар Монголд иржээ. Ингэхдээ тэд уламжлал ёсоор өөрсдийнхөө онгоцтойгоо ирсэн байна. Өөрсдийн онгоц гэдэг нь нүдний төрлийн бүх л мэс засал хийх зориулалттай, тусгайлан бэлдсэн онгоц юм. Энэ талаар сурвалжлахаар нисэх дээр очив. Тэнд "ОРБИ...
эрүүл мэнд
Мартамтгай байдлын шалтгааныг сэтгэл судлаачид хоёр бүлэгт хуваадаг ба түрэлтийн механизм, хасалтын механизмтай холбон түүнийг тайлбарладаг. Хүн өөрт сонирхолгүй, эсвэл таагүй дуртгалтай холбоотой зүйлсийг өөрийн бодол санаанаас арчих, түрж гаргахыг эрмэлздэг. Жишээ нь,өөрт нэг их хэрэгцээгүй бээлийг хаях, дургүй ажилт...
эрүүл мэнд
Нийгмийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУТИС-ийн Хүрээлэн байгаа орчны технологийн тэнхим хамтран өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хурлаар нийслэлийн таван дүүргийн ус түгээх цэг, худаг, булаг шанд, айлуудын гүний худаг, халуун усны газруудаас дээж аван судалсан судалгааныхаа дүнг танилцуулав. Судал...
эрүүл мэнд
Усанд байгаа амьтны гаралтай органик бодис, нян, ви­русыг халдваргүйжүүлэх бо­ди­соор болон физикийн бусад аргуудаар устгахыг усыг халд­вар­гүйжүүлэх арга гэдэг байна. Хүн амын төвлөрсөн усан хангам­жийн сүлжээний усыг хлоржуу­лах, озонжуулах, ион­жуулах, туяа­­гаар шарах зэрэг тус­гай тө­хөөрөмж ашиглан халд­варгүй­жү...
эрүүл мэнд
"Улаанбаатар Сонгдо" эмнэлэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн бааз, түшиц эмнэлэг болж хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр тус эмнэлэг дээр болсон юм. Гэрээний зорилго нь эрүүл мэндийн салбарт эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологийг хамтран нэвтрүүлж, иргэд...
эрүүл мэнд
Хүний хамгийн идэвхтэй ажилладаг эрхтний нэг нь нүд. Элдэв бичиг цаас, компьютерийн дэлгэц, телевизор гээд нүд ядраах хараа муутгах шалтгаан ч олон. Харин танд энэ бүхнийг зогсоох боломж байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. 1. Компьютер дээр ажиллахад нүд онцгой хүчлэн хардаг тул ойр ойрхон завсарлага авч бай. 2. Нүдээ ...
эрүүл мэнд
Нар, сарны эргэлтээр цаг улирал ээлжлэн солигдож, агаарын дулаан, чийг, хур тунадасны хэмжээ байнга өөрчлөгдөн хүний биеийн бодисын солилцоонд ихээхэн нөлөөлж байдгийг өвөг дээдэс маань мэддэг байжээ. Тиймээс өдөр тутмын хоол хүнсний амт чанарыг зохицуулж хэрэглэж байхыг сургасан түүхийн судар бичиг нилээд бий. Ингэж з...
эрүүл мэнд
Энэ судалгааг Невадагийн их сургуулийн эрдэмтэд хийж баталсан байна. Судалгаагаа 9 мянган эмэгтэйд хийхэд өдөрт дөрвөн аяганаас илүү кофе уудаг эмэгтэйчүүдийн дийлэнх нь үргүйдэж хүүхэд төрүүлэх боломжгүй болох магадлал өндөр гарчээ. Кофе уудаг эмэгтэйчүүд кофе огт уудаггүй эмэгтэйчүүдийг бодвол хүүхэд олох боломж нь д...
эрүүл мэнд
Монгол Улсад нас барж байгаа таван хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж байгаа бөгөөд энэ өвчин хүн амын нас баралтын II шалтгаан хэвээр байсаар байна. Мөн шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт хандаж байгаа нь энэ өвчний оношилгоо шинжилгээг эрт хийлгэхэд анх...
эрүүл мэнд
Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачилгаар байгуулагдсан “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сан ТББ хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд орчин үеийн стандартад нийцсэн “өвчтөний хяналтын монитор”, хүчил төрөгчийн баяжуулагч аппарат, дуслын автомат шахуурга зэрэг тоног төхөө...
эрүүл мэнд
Нью-Йорк хотноо болж буй ХДХВ/ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат оролцож бүгд хуралдаанд үг хэлжээ. Тэрээр "Монгол Улс ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийт...
эрүүл мэнд
Маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Дэлхийн цусны өдрийг  манай улс тэмдэглэх гэж байна. Энэ өдрөөр дэлхий нийтээрээ аюулгүй цус цусан бүтээгдэхүүний тухай мэдлэг хандлагаа дээшлүүлэх олон арга хэмжээ зохиохоос гадна сайн дураараа авлагагүйгээр бусдын амийг аврахад зориулан цусаа бэлэглэгч доноруудад талархах өдөр б...
эрүүл мэнд
ХДХВ-ийн халдвар тээгч буюу ДОХ-ын халдвар авсан таван тохиолдол шинээр илэрсэн гэдэг мэдээлэл сайтуудад тавигдаж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ч.Уртнасангаас тодрууллаа. -ДОХ-ын таван тохиолдол шинээр илэрсэн гэсэн үнэн үү? -Энэ ташаа мэдээлэл байна. Зарим хэвлэлийн байгууллагууд үндэслэлгүй ...
эрүүл мэнд
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулжээ. Нийслэлд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 153 аж ахуйн нэгж, иргэн бүртгэгдсэнээс 45 аж ахуйн нэгж, 13 иргэн...
эрүүл мэнд
Нью-Йорк хотноо болж буй ХДХВ/ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат оролцож бүгд хуралдаанд үг хэлжээ. Тэрээр "Монгол Улс ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийт...
эрүүл мэнд
Архи, тамхи бүү хэрэглэ, битгий уцаарла, хайрсан, хуурсан юм идэж болохгүй, таргалахаас зайлсхийх хэрэгтэй. Учир  нь энэ бүх нь хүний эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг бөгөөд хавдар үүсэх гол үндэс суурь болдог талаар эмч нар тайлбарлаж байна. Мэдээж баталгаагүй, хууль бусаар импортолсон, хугацаа дууссан, нөөшилсөн, х...
эрүүл мэнд
Зургадугаар сарын сүүл­чээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны хар­шил­тай хүмүүсийн хувьд хам­гийн хэцүү үе байдаг. Хэт мэд­­рэмтгий арьстай хү­мүүс болон ямар нэгэн харш­лын суурь өвчтэй хүмүүс нар­ны харш­лаар өвчлөх нь элбэг. Харшлын шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу о...
эрүүл мэнд
1. Жүржийн шүүс уух. Өдөрт аминдэм С хангалттай нөхөрлөх нь хүний биеийн гормоны түвшинг бууруулах үр дүнд хүрдгийг сүүлийн үеийн судалгаа илрүүлэв. 2. Утсаа авахаас өмнө гүн амьсгаа авах. Гар утсан дээр ногоон өнгийн хөөрхөн зургууд нааж, утсаа авахаасаа өмнө гүнзгий амьсгаа авах хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаа...
эрүүл мэнд
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюу толгой Гашуун сухайт чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хийж байсан 60 гаруй хүн хоолны хордлого авсан. Хоолны хордлого авсан  эдгээр хүмүүсийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Тус төвийн эмч нарын баг газар дээр нь очиж ажиллаад иржээ. Нийтдээ 6...
эрүүл мэнд
Герман улсад шинэ төрлийн гэдэсний халдварт өвчин гарч, Европын орнуудаар хурдацтай тархаж байна. Олон хүний амь насыг авч одсон энэхүү халдварт өвчний талаар ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэг хүргэлээ. Е.coli гэх энэ өвчин богино хугацаад хурдацтай тархаж европын арав гаруй оронд голомтложээ. Тодруулбал Герман улсад  2200 тохиол...
эрүүл мэнд
ХДХВ/ДОХ-ын асуудлаарх өндөр хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо өнөөдөр ажлаа эхэллээ. Өндөр хэмжээний уулзалтад нийт 190 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд үүнээс 30 гаруй орон төрийн тэргүүн болон Ерөнхий сайдын түвшинд оролцож байна. Хуралд оролцож буй төлөөлөгчид 2001 онд хуралдсан ХДХВ/ДОХ-ын асу...
эрүүл мэнд
Ходоод өвдвөл чацарганы үр гурван хоолны халбагыг 500 грамм халуун усанд хийж, зөөлөн гал дээр арван минут буцалгаад шүүнэ. Мөн зөгийн бал бага зэрэг нэмж хоёроос гурван аягыг цай хэлбэрээр өглөө өлөн байхдаа уувал тустай. Ходоодны шархтай хүн цайны халбага чацарганы тосыг өдөрт гурван удаа хоолны өмнө гурваас дөрвөн д...
эрүүл мэнд
Оюутолгойгоос хоолны хордлогонд өртсөн 6 хүн ирж ХӨСҮТ-ийн халдвартын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Анх хордлогоор өвчилсөн хүний тоо 85 байсан. Өвчилсөн хүмүүст халуурах, шар, ногоон өнгөтэй шингэнээр суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, булчин бие өвдөх, тамирдах шинжүүд илэрч байгаа учир урьдчилсан ба...
эрүүл мэнд
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангууд, мөн Эрүүл мэндийн газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Манай улсад худалдаж байгаа эм улсын бүртгэлд орсон байх ёстой. Харин шалгалтаар гурван ч эмийн сан Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм худалда...
эрүүл мэнд
Саяхан УИХ-аар шинэчлэн баталсан Эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтыг эсэргүүцэн түр хугацаагаар суулт хийж буй эмч нар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар боллоо. Хуульд шинээр оруулсан зарим заалтыг тэд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцлийг боомилж байна гэж үзэн залруулахыг шаардаж байгаа юм. Тиймээс өөрсдийн ...
эрүүл мэнд
Хүнийг өвдсөн хойно нь бус, өвдөхөөс нь урьдчилан сэргийлж, хамгаалах нь эрүүл мэндийн байгууллагын гол үүрэг гэдгийг үл анзааран ажилладаг байдал манайд газар авсан байгаа.Харин нийгмийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх талаар нэлээд олон заалтыг эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж өгсөн байна. ...
эрүүл мэнд
Хавдрын эсрэг үндэсний аян эхэлж байгаатай холбоотойгоор өдөрлөг болно. Сүхбаатарын талбай дээр 13 цагт болох энэхүү өдөрлөгийн үеэр иргэдэд хавдарын талаар мэдээлэл сурталчилгаа явуулж оншилгоонд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нээ. Мөн хөдөө орон нутагт ажиллах дараагийн ээлжийн эмч нарын багийг...
эрүүл мэнд
Нью-Йорк хотод  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалт болж байгаа. ДОХ, ХДХВ-ийн асуудлаар гурван хоног хэлэлцэх энэхүү хуралд төр засгийн тэргүүн, төлөөлөгчид гэсэн нийт 150 гаруй хүн оролцож байгаа юм. 2001 оны уулзалтын үеэр дэлхийн удирдагчид уг өвчний тархалтыг бууруулах үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ д...
эрүүл мэнд
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Оюунбат, Н.Баярмаа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газар шалгагдаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тиймээс Нийслэлийн прокурор хэргийг хянаж байгаа аж. Тэд нийт 217 сая төгрөг хувьд...
эрүүл мэнд
Энэ сарын  3,4,5 нд Мишээл экспо төвд “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн – 2011”  үзэсгэлэн болох гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт маргааш 11 цагаас салбарын сайд үг хэлж нээх юм. Түүнчлэн энэ өдрүүдэд анагаах ухааны шинэ технологи эрдэм шинжилгээний хурал, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн анхдугаар чуулга...
эрүүл мэнд
Харин энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Тус холбооны дэд дарга Ч.Нарантуяатай уулзсан юм. -Эрүүл мэндийн тухай хуулийн чухам ямар заалтаас болж та бүхэн суулт зарлаж, ажил хаяхаар болоод байгаа вэ? -Мэдээж ямар ч хүн өөрийнхөө хийсэн ажлыг з...
эрүүл мэнд
ЭМЯ-наас зохион байгуулж буй "Эмнэлгийн тоног төхөөрөмж-2011" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр үдээс өмнө боллоо. Үзэсгэлэнгийн хүрээнд "Анагаах ухааны шинэ технологи" сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн анхдугаар чуулган, дүрс оношлогооны эмч нарын үндэсний чууулган болох юм. Ү...
эрүүл мэнд
Хүүхдэдээ хайргүй төр гэж хэлэгдэхдээ тулаад байсан төрийн нүүр царай сүүлийн үед бүр овоо гэмээр наашлаад ирлээ. Эх нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн шавыг нэг сарын өмнө  тавьж байв. Засгийн газар өнгөрсөн жил Нэгдүгээр амаржих газрын их засварын ажилд шаардлагатай байсан 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг яаралтай ший...
эрүүл мэнд
Хүүг Отгонжаргал гэнэ. Долоон настай. Аав нь Улиан, ээж нь Оюунчимэг. Эднийх Дорнод аймгийн Хэрлэн сумынх. Аав Улиан нь бие муутай, группэд байдаг. Ээж Оюунчимэг нь насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан, хүндэт донор. Энэ ээж хүү хоёртой би, хоёр жилийн өмнө нүүр учирч билээ. Тэр үед таван настай Отгонжаргал хүү цу...
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр эх орондоо ирээд байгаа мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргалыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Хакухо энэ сарын башёгоос богц дүүрэн амжилттай эх орондоо иржээ. Тэрээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 19 дэх удаагаа мөн долоон удаа завс...
эрүүл мэнд
Гар утаснаас цацрах цахилгаан соронзон долион хүний биед сөргөөр нөөлөөлдөг гэдэг. Тэгвэл 14 орны 31 эрдэмтний бүрэлдэхүүнтэй баг “IARC”-ийнхан хорт хавдар өвчний шалтгаан, нөлөөллийг судалжээ. Тархины хорт хавдарын шалтгаан гар утаснаас үүдэлтэй гэнэ. Тодруулбал тархины хорт хавдар үүсэх шалтгаануудыг жагсаахад хоёрду...
эрүүл мэнд
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль өнөө жил дунд, ахлах ангийнханд заах хичээлийнхээ тоог нэгээр нэмсэн.  Тэр нь "стрессгүй хичээл" нэртэй юм. Ингэх болсны гол шалтгаан нь тус сургуульд Улаанбаатар хотын захын гэр хорооллын хүүхдүүд сурдаг байна. Сурагчид гэр бүлийн нөхцөлд бухимдуу байдгаас сургалтын амжилтад ахиц ...
эрүүл мэнд
Үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн "Trade Mongolia-2011" чуулга уулзалт ирэх сарын 2, 3-нд болно. Уг чуулга уулзалтыг Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо хамтран зохион байгуулсан юм. Чуулга уулзалтын үеэр "Монголын хөрөнгийн бирж", "Монголын зах зээл дээрх гадны болон дотоодын брокерын пүүс, сангууд", "Монг...
эрүүл мэнд
Дэлхий нийтээр тавдугаар сарын 31-ний өдрийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг болоод удаж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ADRA олон улсын байгууллага өнөөдөр хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулах аж. Тухайлбал хотын гудманд байх тамхины иш, хайрцгийг цэвэрлэх ажлыг хийхээр болжээ. Ингэхдээ сайн дурын иргэдийг хамру...
эрүүл мэнд
Япон улсын "Hitachi Aloka Medical" компани Хавдар судлалын үндэсний төвд, ЭНЭШТ-д нэг ширхэг, 300 орчим сая төгрөгийн хэт авиа оношлогооны аппарат бэлэглэлээ. Сүүлийн үеийн өндөр технологи бүхий энэхүү аппарат нь элэгний хорт хавдрыг эрт оношилж, эрт эмчлэхэд онцгой ач холбогдолтой аппарат юм байна. Сүүлийн жилүүдэд ма...
эрүүл мэнд
Саяхан батлагдаад байгаа Эрүүл мэндийн тухай хуулийн зарим зүйл заалтыг эмч, мэргэжилтнүүд эсэргүүцэж байгаа аж. Тэд Эрүүл мэндийн тухай хуульд заасан торгууль ногдуулах болон олон жил ажилласан эмч нарт олгох урамшуулал зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Түүнчлэн хууль хэт чанга болсон хэмээн үзэж байгаагаа тэд хэ...
эрүүл мэнд
Та ямарваа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хамгийн эхний тоог нь харж хаана үйлдвэрлэснийг нь авдаг. Тэгвэл үнэхээр таны бараа бүтээгдэхүүн жинхэнэ үү гэдэгт та хэр итгэлтэй байж чадах вэ. Саяхан МХГ-аас доорх зөвлөгөө гаргасан байна. Тухайн барааны зураасан кодоор илэрхийлэгдсэн мэдээллийг үндэслэн барааг агуул...
эрүүл мэнд
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс өмнөх /2011.05.26/ нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы эхэнд гиш...
эрүүл мэнд
Жил бүрийн тавдугаар сарын 31-ныг Дэлхий нийтээр тамхигүй өдөр болгон тэмдэглэн өнгөрөөдөг. Тиймээс Монгол дахь “Адра” олон улсын байгууллагаас энэ өдрийг хэрхэн угтаж байгаагаа өнөөдөр мэдээллэсэн юм. Нийслэлийн хэмжээнд 3 мянга гаруй тамхи худалдаалах эрх бүхий аж ахуйн нэгж, дэлгүүр байдаг гэнэ. Тиймээс эдгээр аж ах...
эрүүл мэнд
Хаврын хуурайшилттай улиралд нүүрний арьс маш их хуурайшдаг. Ийм үед тогтмол маск тавьж заншвал таны арьс уян, зөөлөн, толигор байдлаа хадгалах болно. Өндөг зөгийн балны маск. Нүүрний арьсны хамгийн сонгодог тэжээл. Өндөгний шарыг хэдэн дусал ургамлын тостой хольж, өтгөртөл нь сайн хутгана. Дараа нь хоолны халбаганы ха...
эрүүл мэнд
Нэгдүгээр эмнэлэг ажлын өдрүүдэд 20 цаг өнгөртөл ажиллаж байна Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж байна. Тус эмнэлгээр нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн иргэд үйлчлүүлдэг бөгөөд ойрын өдрүүдэд эмнэлэгт хандах хүмүүсийн дараалал эрс нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс зөвхөн дараалал үүсч хүлээгд...
эрүүл мэнд
Мэнгэр өвчтэй хүн уулын нэрснээс битүү саванд нэг аягыг ёотон, чихэр, шар тостой хийгээд тогоотой усанд жигнэж уураг мэт буцалгаж, бүлээнээр нь уудаг. Үүний дараа наранд толгойгоо халаахгүй байхыг хичээгээрэй. Уушигны архаг өвчтэй бол нэрсийг цагаан гүүний түүхий сүүтэй исгэж 15 хоног уухад үр дүнгээ өгнө. Нэрс ходоодн...
эрүүл мэнд
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  зохиогдох “Playtime 2015” амьд хөгжмийн наадам ирэх зургадугаар сарын 27, 28-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д болно.    Нийслэлд орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монгол...
урлаг соёл
Монгол уран бичлэг, уламжлалт уран зураг урлагийг түүх, гүн ухаан, яруу найраг, утга зохиол, бичиг үсэг, тамга тэмдэг, уран зураг, бэлэгдэл зүйг хослуулан цогц бүтээл туурвин хөгжүүлэх зорилготой уран бүтээлчдийн “Хос мөнгөн мод” нийгэмлэг байгуулагдлаа. Монголчууд бид дэлхий дахинд хосгүй өвөрмөц бичиг үсэг зохион түү...
урлаг соёл
“Magic Realism” буюу уран зургийн гайхалтай шийдэл бүхий “сонгодог” бүтээлүүдээрээ алдартай Канадын зураач Роб Гонзалвесийн дахин давтагдашгүй урлагийн өвөрмөц урлангаас хүргэж байгаадаа баяртай байна. Тэрээр 1959 онд Торонто хотноо мэндэлсэн бөгөөд 12 настайгаасаа бодит байдал болоод ид шидийн мэт хийсвэр ертөнцийн хо...
урлаг соёл
СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд шилдэг 100 бүтээлээрээ үзэгчдийн оюуны мэлмийг баясгаж байна. “Blue Мoon” арт галерейд гар ч буй энэхүү үзэсгэлэнд 86 оюутны бүтээлийг сорчлон олон нийтэд танилцуулсан нь энэ. Дүрслэх урлагийн бүхий л төрлөөр урласан бүтээлүүд хүмүүсийн сонирхлыг ихээр татаж, ...
урлаг соёл
“Хязгааргүйн цаана” тоглолтоо 2011 онд толилуулснаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан Б.Баярцэцэг энэ сарын 8-нд “Крокус эвент холл”-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт юм. Өмнө нь 2008 онд “Ностальгия” оро...
урлаг соёл
“Billboard Music Awards 2015” хөгжмийн шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор Лас Вегасын “MGM Grand Arena”-д өнгөрсөн ням гаригт /05.17-нд/ боллоо. Наадмын өмнө нэр дэвшигчдийн нэрс зарлагдсанаас хойш энэ удаагийн шагнал гардуулах ёслол илүү сонирхолтой болно хэмээн зохион байгуулагчид болон үзэгчид хүлээж байсан юм.  ...
урлаг соёл
Алдарт жүжигчин Christian Bale-ийн гол дүрд нь тоглож буй “Knight of Cups” кино үзэгчдэдээ анхны трэйлерээ дэлгэлээ. Уг драм, романс төрлийн киноны найруулагчаар Терренс Малик ажиллаж, зохиолыг нь бичсэн юм.   “Dogwood Films”, “Waypoint Entertainment” кино компаниуд хамтран бүтээж байгаа уг киноны гол дүрүүдэд жүжигчин...
урлаг соёл
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Алтан намар-2013” хөгжмийн наадам өнөөдөр СУИС-ийн “Оюутан” театрт нээлтээ хийх гэж байна. "Алтан намар"  хөгжмийн наадам нь анх 1982 онд болж байсан бөгөөд өдгөө 31 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм.  Уг наадам нь томоохон хэмжээний дан хөгжмийн  шилдэг бүтээлий...
урлаг соёл
“976” арт галерей хоёр жилийн ойдоо зориулан “Contemporary art exhibition II” буюу “ Монголын конте м перари урлаг II” үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэнд  уран бүтээлч Г.Мөнхболор, М.Батзориг, Бу.Бадрал, Годо буюу Д.Баярцэцэг, С.Ганзүг, Д.Үүрийнтуяа, У.Нарбаясгалан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Энхчулуун, Г.Гэрэлхүү, Б.Энэрэл, Э....
урлаг соёл
“Сони пикчерс” кино компанийн сүлжээнд нэвтэрч халдлага үйлдсэн хакерын бүлэг кино сонирхогчдыг заналхийлсэн утга бүхий зүйлийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. “Пастебин” хэмээх веб хуудсанд халдлага үйлдэгчид “Ярилцлага” киног үзсэн хүмүүсийн хувь тавилан өөрөөр эргэх болно хэмээн заналхийлсэн байна. Түүнчлэн “Дэлхий...
урлаг соёл
"Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Найзууд” шинэ уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. Энэхүү дууны аялгууг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиосон бол үгийг нь дуучин Х.Лхагвасүрэн өөрөө бичиж, “Sweetymoiton” хамтлагтай хамтран дуулжээ. Дууны клипийг “Skin” энтертайнментийн уран б...
урлаг соёл
Найруулагч Simon West-ийн найруулга, William Goldman-ы зохиолыг нь гардан бичсэн гэмт хэрэг, драма, триллер төрлийн “Wild Card” киноны шинэ трэйлер гарлаа. “Cinema Seven Productions”, “Current Entertainment”, “Quad Films” кино компаниудын бүтээж буй тус киноны дүрүүдэд жүжигчин Jason Statham, Майкл Ангарано, Макс Casel...
урлаг соёл
Төрийн сүлдийг урласан, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Ц.Ойдов гуай өөрийн охин О.Андьманатай хамтран бүх бүтээлийнхээ дээжээс тавьсан тайлан үзэсгэлэнгээ гаргажээ. Энэхүү авъяаслаг зураачийн бүтээлийг сонирхсон олон дундаас таван настай н.Гандиймаа гэх бяцхан үзэгч “Бурхадын морь” хэмээн уг үзэсгэлэнг нэрлэлээ.   ...
урлаг соёл
“UBS” телевизийн сэтгүүлч, редактор П.Одгэрэлийг ихэнх үзэгчид “Universe best songs” наадмын хөтлөгч гэдгээр нь андахгүй мэднэ. Өнөө цагийн чадварлаг хөтлөгч нарын тоонд зүй ёсоор тооцогддог сэтгүүлч бүсгүй маань шаггүй найрагч төдийгүй сүүлийн үед охид залуусын сонсох дуртай олон сайхан дууны шүлгийг бичжээ. “Universe...
урлаг соёл
Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг “Got talent” шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос манай "Хөсөгтөн" хамтлаг  шилдэгт шалгараад байгаа. Тэд үзэгч болоод шүүгчдэд улсынхаа ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж, бишрүүлсэн учир шүүгчид санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээ өгсөн.   Улмаар шилдэ...
урлаг соёл
“Хөсөгтөн” хамтлаг "Asia's Got Talent" шоу нэвтрүүлэгт хоёрдугаар байрт шалгарлаа.   Тус хамтлагийн гишүүд фэйсбүүк хуудастаа “Азийн авьяастнууд шоунд хоёрдугаар байр эзэллээ. Биднийг дэмжиж байсан гэр бүл, найз, нөхөд, бүх хүмүүстээ баярлалаа. Энэ бидний эхлэл юм шүү” хэмээн бичжээ.   Дэлхийд өв соёлоо тунхагласан мор...
урлаг соёл
Вандан, Дуламсүрэн нарын үеийг бодвол сүүлийн жилүүдэд хослон дуулдаг гэр бүлийн тоо нэмэгдээд байгаа. Үүнийг Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Б.Болд,  Э.Чулуунчимэг нараар жишээлж болох. Тэгвэл хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус бол дуучин  Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар юм. Тэдний дуулсан олон сайхан ду...
урлаг соёл
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хүрээнд олон  цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн юм.     Үзэсгэлэнд ХБНГУ-д сэргээн засварлагдан эх орондоо ирээд удаагүй байгаа  археологийн олдвор хэрэглэгдэхүү...
урлаг соёл
Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбатын "Сочи-2014" гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээхээр зэхжээ. Тэрбээр  “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-25-ны хооронд цагаан олимп буюу “Сочи-2014” наадмыг нийслэлчүүдэд тольдох боломжийг олгох нь ээ. “Сочи-20...
урлаг соёл
ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас гурван жил тутамд зохион байгуулдаг олон улсын уралдаанд монголын зураач Ц.Ган-Эрдэнэ оролцож тэргүүн байр эзэлжээ. Уралдаанд дэлхийд болоод Европт нэр хүндтэй 1000 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд модерн, сонгодог зургууд, уран баримал, хийсвэр өгүүлэмжтэй орон зайн урлагийн бүтээл...
урлаг соёл
Монголын урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар ” уран зургийн үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж байна. Долоо дахь хавартайгаа учран золгосон энэ удаагийн үзэсгэлэнд 40 орчим зураа чийн 60 гаруй бүтээлийг олны өмнө дэлгэжээ. Монгол орны уламжлалт зан заншлыг харуулсан зургаас эхлээд орчин үеи...
урлаг соёл
Урлаг, гоо зүйн даацтай нийтлэл, ярилцлагуудаараа эрхэмсэг тансагийн тухай өгүүлдэг “Гоодаль” сэтгүүл анхны дугаараа уншигчдад хүргэснээс хойш өдгөө есөн жилийн нүүр үзэж байна. Өвөрмөц илэрхийлэл, өөр өнцгөөс тусгахыг эрмэлзсэн гэрэл зураггүйгээр “Гоодаль” сэтгүүлийг төсөөлөхийн аргагүй. Тэгвэл, оюуны тайвшрал, урлаги...
урлаг соёл
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулж буй "Шинэ бүтээл-Хүмүүс 3" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 26-30-ны өдрүүдэд МУЗ-ийн "Улаан гэр" галерейд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь баримтат гэрэл зургаар дагнан авдаг сонин сэтгүүл, агентлаг, студид ажилдаг болон шинэ залуу гэрэл зурагчид, оюутан, ...
урлаг соёл
“Glamour Art Gallery”-н үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 15-нд 17.00 цагт “Гайхамшигт нэхмэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнг ШУТИС, ҮТДС-ийн багш, нэхмэл эдлэлийн дизайнер, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/ Ц.Батсайхан шавь нарын хамт дэлгэхээр зэхжээ.  Манай улсад анх 2000 онд энэ төрлийн мэргэжилтэн...
урлаг соёл
Монголын Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд  монголын эмэгтэй архитекторууд "Хос жигүүр" уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсэглэнг Монголын эмэгтэй архитекторуудын  холбооны тэргүүн, архитектор С.Намжилмаа, ШУТИС-ийн багш, архитектор Ш.Энхтунгалаг ШУТИС-ийн 3-р курсийн оюутан А.Мөнхжин , Э.Энгүүн  на...
урлаг соёл
MNG Event”-н залуус дэлхийд алдартай “Sensation Black” буюу хар хувцастай залуусын шоуг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр энэ сарын 17-нд  "Crocus Event Hall"-д хийх гэж байна. Улаанбаатар хотын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "Crocus Event Hall"-д “Sensation Black Mongolia 2015” шоуг ...
урлаг соёл
Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ.    Тэрээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгий...
урлаг соёл
Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” дэлхийн хэд хэдэн улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгууллагддаг билээ. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг “Asia’s Got Talent” буюу "Авъяаслаг Азичууд" нэртэйгээр илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж энэ оны гуравдугаа...
урлаг соёл
Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзий энэ сарын 4-нд буюу өнөөдөр “Blue Moon” арт галерейд “Хөх тэнгэрийн орноор” нэртэй төслийнхөө хаалтын үзэсгэлэнг нээх гэж байгаа билээ. Түүнтэй уран бүтээлийн аяны богцыг нь дэлгэн ярилцлаа.   -“Хөх тэнгэрийн орноор” төслийн хаалтын үзэсгэлэнгийнхээ нээлтийг өнөөдөр албан ёсоор нээх г...
урлаг соёл
2015 оны II улирлын “Asia’s Got Talent” шоунд “Хөсөгтөн” хамтлаг амжилттай оролцож байна. Тэд тэмцээний нэгдүгээр шатанд дөрвөн шүүгчээс “тийм” гэсэн үнэлгээг авсан юм. Хоёрдугаар шатанд тэд шүүгчид болон үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан байна. “Хөсөгтөн” хамтлагийн хөөмийн аялгуу сонсогчдыг олон мянган жилийн өмнөх...
урлаг соёл