news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Талийгаач энэ сандал дээр найман цаг суусан ч тусламж авч чадсангүй -ХҮЛЭЭН АВАХЫН ЭМЧ НАР ТАЛИЙГААЧИД ДАРАЛТ БУУРУУЛАХ ЭМ ӨГӨӨД ЯВУУЛЖЭЭ. ТҮҮНЭЭС ХОЙШ ТАЛИЙГААЧ ЭМНЭЛГИЙН ХОНГИЛД НАЙМАН ЦАГ СУУГААД АМИА АЛДЖЭЭ- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хонгилд хагас өдөр суусан иргэн амиа алджээ. Тодруулбал, өнгө... | эрүүл мэнд |
Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдө... | эрүүл мэнд |
“Глобал” сан, сүрьеэтэй тэмцэх төрийн бус байгууллагуудын санаачилгаар "Сүрьеэтэй тэмцэх ажилд иргэдийн оролцоо" нэртэй хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Хуралд ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Нарантуяа, Монголын сүрьеэтэй тэмцэх төвийн ерөнхийлөгч Н.Наранбат, мөн "X түц" продакшны уран бүтээлч, гавьяат жүжигчин Л.Баттулга, "... | эрүүл мэнд |
Саяхан интернэт тоглоомын газарт нэгэн залуу нутгийнхаа андыг буудаж хороогоод өөрийгөө егүүтгэсэн. Энэ талаар хэвлэл мэдээллээр нэгэнт мэдээлсэн. Ямар нэгэн өш хонзон байгаагүй хэрнээ чухам яагаад ийм аймшигт хэрэг үйлдсэн бол гэдэг нь анхаарал татаад өнгөрсөн. Гэтэл хүн алж, өөрийгөө егүүтгэсэн залуу тоглоомын донтон... | эрүүл мэнд |
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах талаар зөвлөлдөх төвшинд яригдаж байгаа аж. Учир нь Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сэтгэцийн эрүл мэндийн үндэсний төвд өнөөдрийн байдлаар 460 гаруй хүн хэвтэн эмчлүүлдгээс 176 нь тэндээ байнга амьдардаг гэнэ. Эдгээр хүмүүс нь гэр бүл, хамаатан... | эрүүл мэнд |
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлснөөр олон сөрөг хүчин зүйлүүд гарч ирж байгаа гэнэ. Эх, ургийн эндэгдэл, зүрх, судасны өвчин давамгайлж, өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгджээ. Монгол орны хувьд агаарын бохирдлоор дэлхийд аман хүзүүнд давхиж яваа. Өнөөдөр манай улс утаатай цаасан дээр тэмц... | эрүүл мэнд |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбооноос тайван жагсаал хийх болсноо мэдээллээ. Жагсаалыг энэ сарын 10-нд зохион байгуулж Спортын төв ордноос жагсаалаар Засгийн газрын ордны үүдэнд очин дуу хоолойгоо хүргэнэ гэлээ. Өнөөг хүртэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээний цэг, тэдэнд зор... | эрүүл мэнд |
Элэгний халдварт өвчин судлалын Азийн төвийн дэд ерөнхийлөгч Тан Кай Чан манай улсад айлчилж байна. Тэрбээр манай улсад элэгний өвчнөөр өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир нэн түрүүнд эмч нарын мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн орчин үеийн техник технологиор тоноглогдсон элэг... | эрүүл мэнд |
Өвчний учир эрүүл мэндийн байгууллагад хандсан үйлчлүүлэгчээс ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол илэрч, онош нь батлагджээ. Үйлчлүүлэгч 36-40 насны, эрэгтэй хүн байжээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч шатандаа байгаа аж. Уг хүнийг эмнэлгийн хяналтад авч, тархварын судалгаа явуулж байгаа юм байна. Монгол Ул... | эрүүл мэнд |
Орчин үед ихэнх хүмүүс өдөр бүр шүршүүрт орохгүйгээр байж чадахгүй болсон билээ. Тэгвэл энэ зуршил нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалгаагаар нотолсон байх юм. Өдөр бүр хөөстэй онгоцонд орох нь липид хэмээх органик бодисоос тогтдог хүний арьсыг хамгаалдаг хальсыг гэмтээдэг аж. Харин липид нь ... | эрүүл мэнд |
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас болж шинэ төрлийн халдварт өвчин нэмэгдэж байгаа талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэж байна. Халдварт өвчнөөс Менингит, шар чичрэг зэрэг халдварт өвчин ихсэж байгаа бол шинэ төрлийн халдварт өвчин шинээр нэмэгдэж байгаа талаар дэлхий нийтэд анхааруулж байна. Судалгаанд... | эрүүл мэнд |
Өнгөрч буй долоо хоногт Улаанбаатар хотод 10 төрлийн халдварт өвчний 210 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 135 нь цочимог вирүст гепатит А, 32 нь цусан суулга байсан аж. Орон нутгаас ирүүлж байгаа хамшинжийн харуулдан тандалтын 38 дахь долоо хоногийн мэдээгээр шарлалттай хамшинж цаашид үргэлжлэх хандлагатай байна. ХӨСҮТ-д... | эрүүл мэнд |
Таргалалтын эсрэг гэхээр манайхан хор ч хамаагүй худалдаж аваад уух юм. Эм тариа, цай, кофе гээд тураадаг гэсэн тодотголтой бүхэн үнэд хүрч байгаа. Тэгвэл уяхан гоолиг биетэй байх хамгийн сайн арга бол цагаан идээ хэрэглэх. Энэ бол батлагдсан үнэн билээ. Ааруул, ээзгий цайндаа дэвтээж уудаг хүмүүс байдаг. Ер нь бол дээ... | эрүүл мэнд |
Сэрүүний улиралд болж байгаатай холбоотойгоор томуу томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал Улсын хэмжээнд амбулаторид хандаж үйлчлүүлэгсдийн 4.5%, Улаабаатар хотод эмнэлгээр үйлчлүүлэгсдийн 5.2% нь томуу томуу төст өвчтэй гэж бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос0.7-1.1%-иар өссөн байна. ТТӨ-тэй... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас семинар зохион байгуулж байна. "Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс бөримтлах бодлогыг эрчимжүүлэх нь" сэдэв дор өрнөж байгаа энэхүү семинари ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд өнөөдөр 9 цагаас эхэлж байна. Нийслэлийн 9 дүүрэг, Дорнод аймаг оролцож байгаа аж. Семинарын үйл ажиллагаа Эрүүл мэндийн дэ... | эрүүл мэнд |
Малаас хүнд халдварладаг халдварт өвчин нэмэгджээ. Шинэ болон дахин сэргэж буй, празит дахь өвчний гаралт, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа талаар эмч нар сэрэмжлүүлж байна. Мөн энэ өвчний халдвар нэмэгдсэнээр хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж буй талаар олон нийтэд сэрэмжлүүлэг болгож дэлгэ... | эрүүл мэнд |
Дундговь аймгийн Үнэстийн нүүрсний уурхайн ажилчид хоолондоо хорджээ. Уурхайн 15 хүн өвдөж аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. ХӨСҮТ-өөс мэдээлснээр хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байгаа ажээ. Голомтын газар аймгийн Эрүүл мэндийн газраас мэргэжлийн эмч нар очиж ажиллаж байгаа гэнэ. Х.Цэнд | эрүүл мэнд |
-БҮР ДУНДАД ЗУУНААС Л СҮНС, ИД ШИДИЙГ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ХОЛБОДОГ БОЛСОН- Бөө, бөө болохоор онгод тэнгэрээ хүлээж байгаа гэх хүмүүс сүүлийн үед сэтгэцийн эмчилгээ хийлгэх нь ихэсчээ. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал, анагаах ухааны доктор, дэд профессор П.Насанцэнгэлтэй ярилцлаа. -... | эрүүл мэнд |
Өглөө болгон эвшээлгэх: Өглөө сэрээд биеийнхээ булчинг сулруулан, хамраараа амьсгаа авч, хэвлийн хэсгийг цэвэр агаараар дүүргэнэ. Ингэснийхээ дараа амаа ангайн эвшээж байгаа маягаар амьсгалаа гаргана. Энэ дасгалыг өглөө бүр 10-с доошгүй удаа хийснээр уушигны үйл ажиллагаа сайжран, уушиг зүрхний цусан хангамж нэмэгдэж,... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд өнөөдөр 11.00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Энэ удаагийн хуралдаанаар Завхан, Хөвсгөл, Төв, Дорноговь аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт хийсэн шалгалтын дүнг танилцуулах нээ.Хоёр дахь удаагаа хийж байгаа энэхүү шалгалтанд эмнэлгийн... | эрүүл мэнд |
Бага насны хүүхдийн дунд цочмог хэлбэрийн вирус гепатит А, цусан суулга өвчин их байгаа талаар ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлж байна. ХӨСҮТ-д одоогоор 524 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 200 нь вируст гепатитаар өвдсөн хүүхдүүд байна. Тиймээс эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид бага насны хүүхдийн гарыг нь тогтмол угаах,... | эрүүл мэнд |
Таван хошуу мал, ан араатан, гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирусийн гаралтай өвчин бүртгэгдэх болсон талаар өчигдөр Мал эмнэлгийн хүрээлэнгээс мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор мал амьтнаас хүнд халдварладаг шинэ төрлийн вирусийн гаралтай өвчин ... | эрүүл мэнд |
Японы эрдэмтэд улаан лоолийг дотрын “эмч”-ээр өргөмжлөв. Энэхүү жимс эрдэс бодис, аминдэмээр баялаг учир хоол боловсруулах болон дотор эртний өвчний үед хэрэглэвэл эмчилгээний үр дүн сайн байдаг аж. “Molecular Nutrition & Food Research” сэтгүүлд бичсэнээр улаан лоольд агуулагддаг 9-oxo-octadecadienoic хэмээх бодис эл ө... | эрүүл мэнд |
Хэдхэн хоногийн өмнө цагаан хоолны сүлжээ ресторанд газ дэлбэрч үйлчлүүлж байсан таван иргэн хүнд гэмтсэн. Гэтэл энэ хэргийн шуугиан намжаагүй байтал "Зайсан толгой" цогцолборын дэргэд үйл ажиллагаа явуулдаг "Кока Кола Кебаб" түргэн хоолны газарт мөн л газ дэлбэрч 16-17 насны хоёр хүүхэд хүнд гэмтэн, түлэгдэж эмнэлэгт ... | эрүүл мэнд |
Сүүлийн үед малын гоц халдварт галзуу өвчин нэмэгдэж байгаа аж. Тиймээс энэ талаар сэрэмжлүүлэг мэдээг маргааш 12.00 цагт Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийхээр болжээ. Түүнчлэн Байгалийн голомтот халдварт өвчний сүүлийн үеийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг мөн хүргэх юм байна. Мэдээллий... | эрүүл мэнд |
Сургууль, цэцэрлэг эхлэхээр хоолны хордлого гардаг байдал сүүлийн жилүүдэд давтагдах хандлагатай боллоо. Өчигдөрхөн гэхэд БЗД-ийн 30 р сургуулийн сурагчид хоолны хордлого болсон гэсэн мэдээлэл гарсан Азаар гурван хүүхэд л хордсон бусад нь зүгээр гэсэн дүн гарчээ. Харин Дундговь аймгийн Дэлгэр хангай сумын сурагчид хоо... | эрүүл мэнд |
Өнөөдөр дэлхий нийтийн галзуу өвчинтэй тэмцэх өдөр. Манай улс галзуу өвчний тархалт өндөртэй бүс нутагт ордог байна. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Байгалийн голомтот гоц халдварт өвчинтэй тэмцэх газар, ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэл хийлээ. Галзуу өвчин нь халдварт өвчнүүдээс хамгийн хурдан үхэлд хүргэх аюу... | эрүүл мэнд |
ДЭМБ-ын тооцоолсноор аливаа улсын нийт хүн амын 3-5 хувь нь Цусны донорын хөдөлгөөнд хамрагдвал шаардлагатай хэрэгцээгээ бүрэн хангана гэж үздэг. Тэгвэл манай улсын хувьд энэ үзүүлэлт ердөө л 0,7 хувь байгаа нь тун хангалтгүй гэсэн үг. Өнөөдөр манай улсад цусны донорын асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод бай... | эрүүл мэнд |
Монголчуудын хувьд хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл хол сонсогдох болоод удаж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд хаанаас ирсэн хүнсний бүтээгдэхүүн, чанарын баталгааг нь анхаарах нь бага зэргээр нэмэгдэж байгаа гэхэд болно. Тиймээс хэрэглэгчиддээ анхааруулга мэдээ болгон хэлэхэд Японы Фукушима мужид тариалсан цагаан буда... | эрүүл мэнд |
Энэ оны наймдугаар сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 97 тохиолдол монголд бүртгэгдээд байгаа. ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 14 нь энэ он гарснаар бүртгэгдсэн байна. ХДХВ/ДОХ-ын вирус тээж буй нийт хүмүүсийн 78.6 хувь буюу 66 нь Улаанбаатар хотод, 13 нь орон нутагт, тав нь гадаадад амьдарч байгаа аж. Үүний цаана 500 гаруй хүн Д... | эрүүл мэнд |
Засгийн газрын хуралдааны үеэр Цөмийн энергийн газрын дарга С. Энхбатын бие гэнэт муудсан. Тэрбээр тэр өдөр ажлаа тайлагнаж чадалгүйгээр эмнэлэгт хүргэгдсэн юм. Энэ хугацаанд Клиникийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан ч бие нь нэг их дээрдээгүй, онош нь тогтоогдоогүй аж. Тиймээс С. Энхбат биеээ юуны учраас ийнхүү муудах бо... | эрүүл мэнд |
Сүүлийн үед малын гоц халдварт галзуу өвчин нэмэгдэж байгаа аж. Тиймээс энэ талаар сэрэмжлүүлэг мэдээг маргааш 12.00 цагт Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийхээр болжээ. Түүнчлэн Байгалийн голомтот халдварт өвчний сүүлийн үеийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг мөн хүргэх юм байна. Мэдээллий... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт улсын хэжмээнд нийт 9 төрлийн халдварт өвчний 158 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс вирүсний гепатит 84, цусан суулга 57 гарчээ. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 389 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 220 нь цочмог гепатит, 120 сүрьеэ өвчтэй байгаа аж. Харин 38 цусан суулгаар өвчлөгсөд байна гэж Халдв... | эрүүл мэнд |
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооноос хараагүй иргэдийг нийгэмшүүлэх, олон нийтийн үр нөлөөг тодосгох үүднээс Данийн нийгэмлэгтэй хамтран сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт "Хараагүй иргэдийн талаар олон нийтэд эерэг ойлголт төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх үүрэг" сэдвийн дор я... | эрүүл мэнд |
Хятад улсын хоёр ч мужийн томоохон ургацын талбай дахь тарвасууд голоороо хуваагдаж, задарсан тохиолдол гарсан. Манай худалдааны гол түнш урд хөршид ийм зүйл болсон нь анхаарал татаж байгаа юм. Тарвас задрах тохиолдлыг эрдэмтэд химийн бордоо их ашигласантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, форхлорфе нурона гэ... | эрүүл мэнд |
Маргааш буюу энэ сарын 21-нд Хаан паласе-д “Бэлгийн херпесийн халдварын тулгамдсан асуудал” сэдэвт семинар болно. Дэлхий дахинд вирүсийн халдвар тэр тусмаа бэлгийн херпесийн халдвар ихээхэн хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ талын мэдээлэл эмч нарт чухал хэрэгцээт тулгамдсан асуудал болоод байгаа юм. Энэ сургалтанд ... | эрүүл мэнд |
Дэлхий дахинаа "шидэт шил" хэмээн алдаршсан "Супервижн" тусгай шил Монголд орж иржээ. Энэ шил нь хол, ойрын хараа муудах, нүдний хугарлын гажиг, нүдний даралт, болорын бүдэгшил, нүдний угт өөрчлөлт орох зэрэг нүдний бүхий л эмгэгийг эмчилдэг аж. Энэхүү шилийг компьютер дээр цаг ажилласны дараа тогтмол зургаагаас долоо... | эрүүл мэнд |
Нэгдүгээр арга: Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндий... | эрүүл мэнд |
Франц улсын эмч нар Төмөр замын эмнэлэгт үнэ төлбөргүй нүд оношилж байна. Эмч нар манай улсад ирээд гурав хонож байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн үйлчилгээ явуулж эхэлсэн байна. Дээрх эмч нар гурван жилийн өмнө Баян-Өлгий аймагт ирж, аймгийн эмнэлэгт нүдний оншлох аппарат суурилуулж байжээ. Түүнээс хойш манай улстай хамтра... | эрүүл мэнд |
Хятадын Эрүүл мэндийн яамнаас 2011 оны 7 сарын 3-27-ны хооронд саажилт илэрсэн 4 сартайгаас 2 насны хүүхдүүдээс авсан сорьцонд зэрлэг полиовирус (WPV1) илэрснийг ДЭМБ-д мэдээлэв. 4 тохиолдол бүгд Hotan тойрогт бүртгэгдсэн байна. Вирусын генийн дараалал нь Пакистан улсад эргэлтэнд байгаа вирустэй генетикийн хувьд хамаа... | эрүүл мэнд |
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчид Мэргэжлээс шалтгаалах өвчтөний сувилалд сувилуулах эрхтэй байдаг. Харин энэхүү сувилалын газрын тусламж үйлчилгээний зардлын даатгалын сангаас олгох хувь хэмжээг нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захи... | эрүүл мэнд |
Шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Заримдаа ийм хялбаршуулал нь албан ёсоор заалгаснаас илүүг мэдүүлж мэдрүүлдэг. Зохиолч Билл Брайсоны "Шинжлэх ухаан сонирхолтой түүх" ном энэ талаар тэргүүлж олон шагнал хүртжээ. Физик, хими, астроном, биологи, генетик, антропологи, палентол... | эрүүл мэнд |
Төв аймгийн Баянчандмань сум, Сонгинохайрхан дүүргийн зааг 52-ын даваан дээр өнгөрсөн бямба гаригт нэгэн авто осол гарсан билээ. Дархан руу чиглэлтэй явж байсан X-Trail маркийн авто машиныг эсрэг талын урсгалаар хот явж байсан ачааны машин мөргөсөн аж. Мөн замын цагдаа нар хэргийн газар очиход ачааны машины жолооч Г.Ба... | эрүүл мэнд |
Манай улсын эрүүл мэндийн салбарт цөөнгүй шинэчлэлт хийж, эмнэлгүүд тоног төхөөрөмж, байраа сайжруулсаар байгаа. Харин иргэд гадны эмнэлгийг шүтэн, гадагшаа эмчилгээнд явсаар байна. Бэл бэнчинтэй нэг нь АНУ, Солонгос руу явж байгаа бол иргэдийн дийлэнх нь Хятад руу эмчилгээнд явж байгаа юм. Хятадад эмчилгээ хийлгэсэн з... | эрүүл мэнд |
Хүүхдүүд бага байхаасаа харшилтай болох нь элбэг. Бага насны хүүхдүүд ихэвчлэн халуун, хүйтний харшилтай байдаг. Хэрвээ таны хүүхэд ийм төрлийн харшилтай бол зуны улирлыг ашиглан нар, салхинд биеийг нь аль болох ил байлгаж, айраг, тараг зэрэг цагаан идээгээр угааж, шавшиж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөсөн юм. Ингэж ... | эрүүл мэнд |
"Хөдөлгөөн, эрүүл мэнд, аз жаргал" сэдэвт эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг өнөөдөр "Монос" группийн байранд болох аж. Нээлттэй өдөрлөгөөр хүүхэд, залуучууд, ахмад настнуудын дунд гүйлтийн тэмцээн зохион байгуулж, мөн ирсэн зочдын дунд "Бид ирлээ" спортын төрөл бүрийн арга хэмжээнүүдийг явуулах гэнэ. Мөн энэ үеэр эмч, эмз... | эрүүл мэнд |
Сүүлийн үед Боом, Хачигт халдвар, Тарваган тахал, Галзуу өвчний дуудлага нэмэгдэж, орон нутгуудад тархалт нь ихэсч байгаа талаар мэдээлэл хүргэсээр байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ өвчлөл буурахгүй байгаа аж. Тиймээс Байгалийн голомтот халдварт өвчний сүүлийн үеийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг Байгалийн голомтод халдварт ... | эрүүл мэнд |
Меламинтай сүү, өнгө оруулагчаар будсан хуучин талх, "формальдегид"-тай цуу, химийн бодисоор бордсон тарвас гээд хүнсний аюулгүй байдлын талаарх шуугиан БНХАУ-д тасрахгүй бололтой. Олон мянган хүний эрүүл мэндийг хорлосон эдгээр дуулиантай хэрэг дээр сүүлийн үед "гахайн махны" гэх бас нэгэн хэрэг дэгдэв. Хятадын мах б... | эрүүл мэнд |
Нялхсын хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөгөөн маргааш эхэлнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох Азийн түншлэлийн 8 дугаар форум маргааш Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд 9 цагаас эхлэхээр болжээ. Түншлэлийн форумд Ази тивийн 15 орноос 32 төлөөлөгч оролцох юм байна.Монгол улсын Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эр... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо болон наймдугаар сард АНУ-ын Индиана болон Пенсильвани муж улсуудад томуугийн, гахайн гарвалтай A(H3N2) гэсэн шинэ вирүсийн гарвалтай өвчин бүртгэгдлээ. Тус мужийн баган насны хоёр хүүхдийн өвчлөлөөс энэ сард судалгаа хийхэд дээрх вирүс болох нь тогтоогдсон талаар АНУ-ын ӨХТ (CDC USA) мэдээлсэн байна. Дэ... | эрүүл мэнд |
-Дотнын танил маань өнчин тархины хавдраа мэсээр авахуулсан. Ингэхэд өвчтөний биед илэрсэн өөрчлөлт төгс илаарших болов уу. Энэ өвчнөөс яаж сэргийлэх вэ? -Өнчин тархины хавдар нэг янз байдаггүй. Өнчин тархины өөрийнх нь найрлага нарийн бүтэцтэй. Хавдар өнчин тархины урд, ард, төв, хажуу хэсэгт гээд хаана байрлахаас ша... | эрүүл мэнд |
Бидэнд хүчилтөрөгч ямар хэрэгтэй билээ, яг түүнтэй адил хэрэгтэй зүйл бол ус. Хүний бие дунджаар 43 л ус агуулдаг. Өдөр бүр хүний биеэс амьсгалах үед, хөлрөхөд, шээстэй хамт ойролцоогоор 3.5 литр шингэн ялгарч байдаг аж. Мөн ус нь хүний биеийн дулааныг хянаж байдаг бөгөөд хэвийн үедээ 36.6 градусын халуунтай байдаг. Х... | эрүүл мэнд |
Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан Уйгар Автономит Бүсэд халдварт саа өвчин бүртгэгдсэн талаар өнгөрсөн сарын 26-ны өдөр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ Өнгөрсөн долдугаар сарын 3-17-ны хооронд 4 сартайгаас 2 насны нийт 4 тохиолдол Hotan тойргоос мэдээлэгдсэний 2 нь Hotan хотод, Lop ба Yutian м... | эрүүл мэнд |
Оросын Хабаровскт 150 хүүхэд шүүдэст менингитээр өвдөөд байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь сургуулийн өмнөх насныхан байна. Бусад зэргэлдээх хотуудад нь халдвар хараахан мэдээлэгдээгүй байна. Шүүдэст менингит нь энтервирусын шалтгаантай, зун намрын улирлын шинж чанартай халдваруудын нэг... | эрүүл мэнд |
Харшил зуны саруудад л эрчээ авч, сэрүүний улиралд намждаг мэтээр хүмүүс ойлгодог. Гэтэл ойрын өдрүүдэд хүйтний харшлаар өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ талаар "Эозинофилия" харшлын эмнэлгийн их эмч Д.Батжаргалаас тодрууллаа. -Хүйтний харшил гэж чухам юуг хэлээд байна. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? -Хүйтни... | эрүүл мэнд |
Монгол Улс ДОХ-ын тархалт багатай орнуудын тоонд багтдаг ч хүн амын дунд халдварын тархалт нэмэгдсээр байгаа талаар өчигдөр НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч Д.Алтанчимэг, ХДХВ/ДОХ-ын асуудлыг зохицуулах үндэсний хорооны дарга Ч.Бямбаа нар мэдэгдлээ. Тэд саяхан БНСУ-ын Бусан хотноо болсон Ази, Номхон да... | эрүүл мэнд |
2011 онд ОХУ-ын Томск мужид хөхүүл ханиадны өвчлөл 2 дахин нэмэгдсэн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний тандалтын нэгжээс ирүүллээ. Тодруулбал энэ оны эхний 7 сарын байдлаар уг мужид хөхүүл ханиадын өвчлөл 2 дахин ихсэж,100 мянган хүн амд 1.34 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн оны мө... | эрүүл мэнд |
Хамт хэрэглэхэд зохисгүй бүтээгдэхүүний нэг бол Архи, кола аж. Таргалахаас сэргийлдэг хүмүүс архийг сахар оруулагчтай колагаар даруулж уудаг байна. Тэгвэл Хийжүүлсэн, сахаргүй ундаа маш хурдаг шимэгддэг. Энэ явц нь архи ч хамт шимагдаж цусанд их хэмжээгээр ордог байна. Ингэснээрээ илүү хурдан согтож, их шартдаг байна. | эрүүл мэнд |
Нүд бол хүний мэдрэхүйн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн бөгөөд харах эрхтэнийхээ тусламжтайгаар хүний танин мэдэх үйл ажиллагааны 90% хүртлэх нь явагддаг. Мэдээлэл технологийн өндөр хөгжлийн өнөө үед нүдний ойр харааны ачаалал эрс нэмэгдсэнээр хотжилтын эмгэгийн нэг болох хараа муудалт ихэ... | эрүүл мэнд |
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед томуу, томуу төст өвчин дэлгэрэх нь ихэсдэг. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарим арга хэмжээг авч эхэлжээ. Тодруулбал өнөөдөр томуугийн асуудлаар бүх аймаг, хот, өрхийн эмнэлэгийн эмч нараас бүрдсэн 250 хүн оролцсон сургалт зөвлөгөөнийг өнөөдөр ХӨСҮТ-ийн хур... | эрүүл мэнд |
Өвөр Монголын Хөх хотын Төмөр замын эмнэлгийн нүдний тасагт сар бүрийн 18-19-ний үеэр Бээжингээс нүдний мэргэшсэн эмч тогтмол ирдэг ажээ. Тэр бол нүд нь огт хараагүй болсон эсвэл хараа нь муудсан хүмүүсийн нүдэнд Америкт үйлдвэрлэсэн шингэн болор авчирч, шинэ аргаар суулган хараатай болгодог буянтан. Тус тасгийн эмч н... | эрүүл мэнд |
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ сарын 7-9-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байгаа НҮБ-ын Хүн амын сангийн “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүй байдлын Глобал хөтөлбөр”-ийн өндөр хэмжээний уулзалтад оролцож байна. Тус уулзалтад нийт 12 орны Эрүүл мэндийн сайд, парламентын гишүү... | эрүүл мэнд |
"Гэгээн мэлмий-2" аяны хүрээнд БНХАУ-ын эмч нар Нэгдсэн III эмнэлэгт иргэдэд нүдний мэс засал үнэгүй хийж эхэллээ. Энэ талаар тус эмнэлгийн нүдний тасгийн эрхлэгч Ж.Баттуяагаас тодрууллаа. -Хятадаас эмч нар ирж мэс засал хийж байгаа гэсэн? -Нүдний мэс заслаар мэргэшсэн эмч нар манайд ирсэн. Эдгээр эмч нар нүдэнд бүх тө... | эрүүл мэнд |
Улсын клиникийн нэгдсэн III эмнэлэг маргааш үдээс өмнө ажиллахгүй юм байна. Тус эмнэлэг дээр манай улсад айлчилж байгаа Хятадын коммунист намын төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улстөр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоун Юнкан зочлох юм байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн амбул... | эрүүл мэнд |
Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төв гэж монголдоо ганц гэгддэг энэ эмнэлгийг ачаалал ихэсч байна. Сүүлийн өдрүүдэд ийнхүү эрс нэмэгдэх болсон шалтгаан нь архи согтуулах ундаа хэрэглэх нь ихэсч байгаатай холбоотой байна. Өчигдрийн байдлаар гэхэд нийт 180 гаруй хүн ГССЗҮТ-өөр үйлчлүүлсэн байна. Үүний дийлэнх нь ... | эрүүл мэнд |
Эцэг эхчүүдэд мэдэхэд илүүдэхгүй нэгэн мэдээлэл байна. Сүүлийн үеийн сурагчдын цүнх маш хүнд явах болсон. Учир нь дэвтэр ном нийлээд багагүй хүнд. Дээр нь бага ангийнхны цай уудаг аяга халбага хийгдэнэ. Эсвэл өөрөөсөө том цүнх эсвэл үүргэвч нь бариу, эсвэл бөгсөн дор нь унжсан явах нь энүүхэнд. Энэ нь хүүхдийн өсөлт бо... | эрүүл мэнд |
Монголын иргэдэд үнэ төлбөргүй нүдний болор суулгах “Гэгээн мэлмий” аян явагдаж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэж байгаа билээ. Өнөөдөр БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Улс төр, хуулийн хорооны ... | эрүүл мэнд |
Эмч нарын харилцааг сайжруулахаар болжээ. Сүүлийн үед эмч мэргэжилтнүүд өвчтөнд хандах хандлага, харилцаа нь мөнгөөр хэмжигдэх болсон хэмээн шүүмжлүүлэх болсон. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас маргааш 11 цагт өрхийн эмч нарт зориулсан харилцаа хандлагыг сайжруулах нь нэртэй сургалтыг зохион байгуулахаар болжээ | эрүүл мэнд |
ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын тусламжийн байгууллагаас Монгол орны хөдөө орон нутгуудад ажиллаад иржээ. Тус байгууллагын гишүүн эмч нар болох Германы туршлагатай 20 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй баг ирж өнгөрсөн 14 хоногийн турш зургаан аймгийн 14 суманд ажилласан байна. Өөрсдийн зардлаар сайн дураа... | эрүүл мэнд |
Вируст гепатит өвчнөөс сэргийлэх олон арга хэмжээ авч байгаа ч тэр бүр буурахгүй байна.Сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 8,000 гаруй хүн гепатитаар өвчилж, нийт халдварт өвчний дотор 21,9%-ийг гепатит өвчин эзэлж байгаагийн дотор 87,7% нь А вируст гепатит, 9,9% нь В вируст гепатит, 1,7% нь С вируст гепатит, байна. Сүүл... | эрүүл мэнд |
Эмнэлгүүд III бүлийн цусны хэрэгцээихэссэнээс цус сэлбэлт судлалын үнэдсний төвд байгаа энэ бүлгийн цусны нөөц хомдож эхэлжээ. Учир нь III бүлгийн цустай эмэгтэйчүүд олон амаржиж, хагалгаа хийлгэснэс болоод энэ өдрүүдэд цусны хомсдолд ороод байгаа аж. Энэ нь түр зуурын хомсдол болохыг албаны эх сурвалж өгүүллээ. Түүнчл... | эрүүл мэнд |
Бурхны шашинт эмэгтэйчүүдийн Сакяадита олон улсын холбооны ерөнхийлөгч Кристи Юлин Чэнт болон "Жамъян" сангийн тэргүүн Карма Лэкше Цомо багш Монголд иржээ. Тэд өнөөдөр 12 цагаас Монгол улсын их сургуулийн нэгдүгээр байранд үнэ төлбөргүй бясалгал заах юм байна. Мөн манай бурхан шашинт эмэгтэйчүүд тус холбоонд элсэх хүсэ... | эрүүл мэнд |
Сүүлийн үед хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа хамгийн том аюул бол нүдэнд үл харагдаж, гарт үл баригдах цахим ертөнц гэнэ. Түүний аюул нь ДОХ, газар хөдлөлт, хар салхи, цунамигаас илүү аюул учруулна. Учир нь дэлхийн хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох хоёр тэрбум хүн цахим өвчинд нэрвэгдэх аюул нүүрлээд байгаа аж. Энэ өв... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд БНСУ-д ажиллахдаа тус улсын "Асиан Медикал Центр"-тэй хамтран Улсын клиникийн төв эмнэлгийг түшиглэж Монгол Улсад анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхтэй холбоотой харилцааг зохицуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардагдах тоног төхөөрөмжийг БНСУ-ын... | эрүүл мэнд |
Үрчлээгүй хүн байдаггүй. Харин үрчлээний шинж тэмдэг 25-30 насанд улам тодорч эхэлдэг. Ингээд жил бүр үрчлээ гүн болж, нүүрийг ядарсан харагдуулна. Хэрвээ та өдөр бүр доорх энгийн дасгалуудыг хийвэл үүнээс ангижрах боломжтой. Доор заагдсан дасгалуудын тусламжтайгаар арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ с... | эрүүл мэнд |
Зүрхний төрөлхийн болон олдмол цоорхойтой хүмүүс, хүүхдүүдэд туслах зорилгоор Японы зүрх судасны мэргэжлийн эмч нар “Heart saving project” төслийг манай улсад хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Төслийн багийнхан Ховд, Баянхонгор зэрэг аймагт ажиллаж зүрхний цоорхойтой хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж 40 гаруй хү... | эрүүл мэнд |
Даралт ихдэх өвчин сүүлийн үед газар аваад байгаа. Энэ өвчнийг эмчлэх энгийн боловч үр дүнтэй аргаас хүргэж байна. Цусны даралт ихэдсэн үед өглөө өлөн элгэн дээрээ 100-150гр хүрэн манжин түүхийгээр нь идэж байх, Хүрэн манжингаас шахаж авснаас хойш онгорхой саванд хоёр цаг хадгалсан шүүсийг стаканаар өдөрт 3-4 удаа ууна... | эрүүл мэнд |
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн бие чилээрхсэнээр өнгөрсөн ням гарагт Солонгос улсыг зорьжээ. Тэргүүн шадар сайдын бие өнгөрсөн хавраас өвдөх болсон бөгөөд даралт нь ихэсч, онош нь тодорхойгүй байсаар өдий хүрсэн гэнэ. Тэр болгон өвчин хэлдэггүй түүнийг ойр дотныхон нь ажлын ачаалал ихэссэнээс үүдсэн байх хэмээн таа... | эрүүл мэнд |
Гудамж, талбайд зарж байгаа самар жимс нь их хотын тоос утаа, хог шороо гэх мэт олон зүйлээс бохирдсон байдаг нь иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 8-наас ирэх сарын 8 хүртэлх нэг сарын хугацаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр болжээ. Энэ дагуу станда... | эрүүл мэнд |
Төмсөөр маск тавих Төмсөөр гэрийн нөхцөлд маск хийх маш хялбар. Ялангуяа цагаас эрт сульдсан, хөгширч буй арьсанд төмсний маск маш чухал. Томоохон төмсийг хальстай нь чанана. Халуунаар нь хальснаас нь салгаад нух. Дээрээс нь хоёр хоолны халбага сүү хийнэ. Энэхүү бэлэн болсон нухашаа нүүрэн дээрээ бүлээнээр нь тавина. 1... | эрүүл мэнд |
Уушгины хорт хавдар нь дэлхийд хамгийн өргөн тархсан хорт хавдар юм. Манай орны хувьд уушгины өвчнөөр жилд нэг сая хүн оношлогддог. Нийслэлд амьдарч байгаа хүмүүс илүү өвчинд өртөх магадлал өндөртэйгээс гадна уушигны хорт хавдар үүссэн бүх тохиолдлын 90 хувь нь тамхи татсанаас шалтгаалдаг байна. Энэ нь амьдарч байгаа н... | эрүүл мэнд |
Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахи зөвлөмжийг өгч байна. -Бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх. -Гараа бохирдсон тухай бүрд сайтар савандаж угаах. -Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх -Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаата... | эрүүл мэнд |
Японы "Жүдо терапи" уламжлалт эмчилгээний эмч, мэргэжилтнүүд ирэх долоо хоногт манай улсад ажиллах гэж байна. Тэд Монголд ажиллах хугацаандаа үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Япон эмч нар үе мөчний өвчин түнхний мултрал, өсөлтийн хоцрогдол, согог, хөлний үе мөчний гэмтэл, согог, толгой өвдөлт, хүзүү мөр хошилт, гэмт... | эрүүл мэнд |
Үер усны гамшгаас болж хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах нэг эрсдэл нь олон хүнийг хамарч өвчлүүлэх халдварт өвчин гарах явдал юм. Гэдэсний халдварт өвчин халдварт шар, цусан суулга, балнад, урвах тахал/холер/, хийт үжил, боом, салмонеллёз гэх мэт өвчнийг үүсгэгч, нянгууд нь өвчтэй хүн, мал амьтны ялгадсаар гадаад... | эрүүл мэнд |
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Шижирийн бригадын орчим жалганд өнгөрсөн мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө адуу хуйлгалж нядалж байгаад баригдсан байна. Хэрийг 21 дүгээр хорооны иргэн 45 настай эрэгтэй Б-ийн бэлчээрт байсан хар хүрэн зүсмийн үрээг хулгайлан нядалсан байжээ. Тэрбээр хорооны Хөдлө... | эрүүл мэнд |
Наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий даяараа "Хүүхдийг эхийн сүүгээр хооллох өдрүүд" болгосон байдаг. Харин манай улсад арван нэг дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ удаагийн арга хэмжээг Нийслэлийн гуравдугаар амаржих газар зохион байгууллаа. Тус амаржих газрын өмнөх талбайд өчигдөр эхийн сүүний ач холбогдлыг сурт... | эрүүл мэнд |
Олон улсын хамтарсан "Хааны эрэлд- 2011" энхийг сахиулах сургуулилалт манай оронд болж байгаа билээ. 16 орны цэргийн 1100 албан хаагч оролцож байгаа уг үйл ажиллагаа энэ долоо хоногт дуусна. Тус энхийн төлөө санаачилгын хүрээнд энхийг сахиулах үйл ажиллагааны цэргийн эмч нар манай улсад хүрэлцэн иржээ. Эдгээр эмч на... | эрүүл мэнд |
Англиас өндөр зэрэглэлийн эмч нар манай улсад ажиллаж байгаа аж. Тэд манай улсад ажиллах хугацаандаа иргэдэд үнэгүй үйлчилгээг үзүүлж, шүд, амны хөндийн оншилгоо эмчилгээг ч үнэ төлбөргүй явуулахаар болсон байна. Тэд өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд хамгийн эхэнд гэр хорооллоор явах аж. | эрүүл мэнд |
Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн эмч нар Тайваны "Хүүхэд, гэр бүл" сан, Худалдаа эдийн засгийн газартай хамтарч ажиллаж байна. Тэд манай улсын уруул, тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж эмчилгээ зөвлөгөө өгч байгаа гэнэ. Энэ талаар тус байгууллагуудаас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тайван улсын ... | эрүүл мэнд |
Нүд бол хүний мэдрэхүйн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн бөгөөд харах эрхтэнийхээ тусламжтайгаар хүний танин мэдэх үйл ажиллагааны 90% хүртлэх нь явагддаг. Мэдээлэл технологийн өндөр хөгжлийн өнөө үед нүдний ойр харааны ачаалал эрс нэмэгдсэнээр хотжилтын эмгэгийн нэг болох хараа муудалт ихэ... | эрүүл мэнд |
Илүүдэл жингээсээ салах хамгийн шилдэг арга ухарч гүйх гэнэ. Энэ нь урагш гүйхээс тав дахин их илчлэг шатааж, булчинг чангалан, үе мөчний холбоосыг сайжруулдаг байна. Мөн биеийн тэнцвэрийг сайжруулж, мэдрэхүйг хөгжүүлдэг гэнэ. Ийм гүйлтээр хичээллэдэг тамирчид яваандаа орчиндоо болж буй үйл явдлыг харалгүй, зөвхөн сонс... | эрүүл мэнд |
Сайн аав байхын тулд хүүхдээ хариу нэхэлгүй хайрлахад л хангалттай. Гэхдээ та доорх зөвлөмжийг анхаарвал илүү сайн аав байж чадна: Хүүхэдтэй болох асуудлыг аав ээжүүд хамтдаа шийддэг ч гэлээ, хүүхэд төрсний дараа түүнийг асрах, арчилах, хүмүүжүүлэх ажлууд нь ганцхан ээжийн үүрэг мэт буруу ташаа ойлголт байдаг. Тэгвэл а... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд эмэгтэйчүүд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталсан байна. Уг жагсаалтад шилний үйлдвэрлэл, хүрд зорох суурь машинч, бутлагч, авто машины дугуй жигнэх, өндөр даралтын шугам хоолой гагнах засварлах, уул уурхайн олборлолт, арьс шир боловсруулах, химийн аргаар металл өнгөлөх, цахилгаан ста... | эрүүл мэнд |
Иргэдийн дунд эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах ёстой, даатгал төлсний ач холбогдол байхгүй байна гэсэн гомдол бухимдал нилээдгүй байдаг.Тогтоосон тушаал шийдвэрийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлэг,эрүүл мэндийн байгууллагууд үндсэн 2 чиглэлээр т... | эрүүл мэнд |
Таны анхааралгүй хайхрамжгүй байдлаас шинжилгээний хариу эргэлзээтэй гарч, үүнээс улбаалан өвчний оношлогоо болон эмчилгээнд нөлөөлөх талтай. Иймээс уншигч та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэж байна. “НЮС” клиник биохими, иммунологийн лабораторийн зөвлөх эмч, АШУ-ны доктор, профессор, “АЧ” АУДС-ийн тэнхимийн эрхлэгч Ч. ... | эрүүл мэнд |
Технологийн дэвшил бүхэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх яриа дагуулдаг. 3D технологи ч үүнээс хоцрохгүй бололтой. 4D, 5D бүтээгдсэн гэх ч хэрэглээнд арай л нэвтрээгүй байна. Харин эдгээрийн өмнөх төсөл буюу зах зээлд ид хүчээ авч буй 3D эрүүл мэндэд ялангуяа, нүдэнд муу нөлөө үзүүлдэг нь батлагджээ. Сүүлийн үеийн кино... | эрүүл мэнд |
Яаралтай түргэн тусламжийн газарт 10 шинэ машин хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо. Өмнө нь нийслэлийн есөн дүүрэгт түргэн тусламжийн 24 машин иргэдэд үйлчилдэг байсан аж. Сая гаруй хүн амтай нийслэлийн хэмжээнд 24 машин нь хүрэлцэхгүйгээс түргэн тусламжийн газар ачааллаа дийлэхгүй, захын дүүргүүдэд хүрэлцээ муу... | эрүүл мэнд |
Өдгөө харшлын "улирал" эхэлчихээд байгаа. Харшилтай хүмүүс юуны харшилтайгаас хамаарч улирал нь эхлэхээр нэг хэсэгтээ л "дарлуулдаг". Энэ үеэр харшлын эмнэлгүүд хөл хөдөлгөөн ихтэй болдог ажээ. Энэ талаар сураалжлахаар 100 айл дахь Арьс өнгөний эмнэлэг болон "Эффект" харшлын эмнэлэг дээр очив. Баасан гариг болоод ч тэр... | эрүүл мэнд |
Нэг удаа шар өвчнөөр өвчилсөнөөс арван удаа тэмбүүрсэн нь дээр” гэсэн үг бий. Тэгэхээр шар өвчин хүний биед хэр их аюулыг авчирдаг нь тодорхой юм. Энэ өвчний гол шалтгаан бохирдолтоос үүсдэг. Өнгөрсөн жилийн эхний арван нэгэн сарын байдлаар халдварт өвчний нийт 607 тохиолдол бүртгэгдсэнээс 384 буюу 62.7 нь халдварт ... | эрүүл мэнд |
Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж байдгаас гадна бактери, нян, мөөгөнцрийг устгах хүчтэй эсрэг биетүүдийг агуулснаараа хүүхдийг өвчнөөс сэргийлж, өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байд... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.