news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Сүүлийн үед цусны даралт ихсэлт, чихрийн шижин болон хөх болон умайн хүзүүний хавдрын өвчлөл ихсэх хандлагтай болсон. Тиймээс өнөөдөр уг өвчнүүдийн үзлэгийн үйл ажиллагааг сурталчлах үзлэгийг зохион байгуулахаар болжээ. Өнөөдөр 12.0014.00 цагт Сүхбаатарын талбайд болох энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд, Эрүүл мэндийн с...
эрүүл мэнд
Сүүлийн үед цусны даралт ихсэлт, чихрийн шижин болон хөх болон умайн хүзүүний хавдрын өвчлөл ихсэх хандлагтай болсон. Тиймээс маргааш уг өвчнүүдийн үзлэгийн үйл ажиллагааг сурталчлах үзлэгийг зохион байгуулахаар болжээ.Маргааш 12.00-14.00 цагт Сүхбаатарын талбайд болох энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд, Эрүүл мэндийн с...
эрүүл мэнд
Цөс нь элэгний дотор үүсэж цөсний жижиг сувган царт цутгаж, тэдгээр нь хоорондоо нийлж элэгний ерөнхий цорго үүсгэж улмаар цөсний хүүдийд орж хуримтлагдан өтгөрдөг. Тэндээсээ хоол идэх үед цөсний хүүдий сунаж агших хөдөлгөөн хийж дээд гэдэс рүү цөс орж хоол боловруулах бөгөөд өөх тосыг цийдмэгжүүлэх, өөхний задралын бү...
эрүүл мэнд
Урин дулаан цаг ирж хаврын урь орлоо. Харин хүний бие организм хаврын улиралд сулардаг. Үүнээс үүдэж, ханиад томуу тусах ходоод гэдэсний уйл ажиллагаа доголдох, цээж хорсох гэх мэт өвчнүүд тусах эрсдэл нэмэгдэх нь бий. Та бүхэлд цээж хорсох өвчнөөс сэргийлэх, уг өвчний үед ууж хэрэглэх ардын эмчилгээний аргуудыг танилц...
эрүүл мэнд
Монголын мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр "Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлэлтийн үзлэг"-ийн үйл ажиллагааг сурталчлах төслийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн са...
эрүүл мэнд
Элэг, цөсөнд хуримтлагдсан хортой үлдэгдэл бодисуудыг гадагшлуулахын тулд магнезаас илүү хүчтэй, цөс болон цөсний цоргонууд агших чадварыг нэмэгдүүлэгч цөс хөөх хэрэгслүүд хэрэгтэй болдог. Элэг, цөс цэвэрлэх "сонгодог" цэвэрлэгээнд чидун жимсний тос, нимбэгний шүүс хэрэглэх нь тийм ч шинэ арга биш гэдгийг хэлэх хэрэгтэ...
эрүүл мэнд
Жайка олон улсын байгууллагааc  вакцины мөсөн ханатай 270 ширхэг хөргөгчийг манай улсын эмнэлгийн байгууллагад гардуулжээ. Уг ёслол өнөөдөр ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад боллоо. Энэхүү арга хэмжээнд  Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, НЭМБХЗГ-ын дарга С.Төгсдэлгэр, ахлах мэргэжилтэн Д. Нарангэрэл, ХӨСҮТ-и...
эрүүл мэнд
Зөгийн балаар гэрийн нөхцөлд нүдний элдэв өвчин эмгэгийг хэрхэн анагааж болохыг зөвлөе. Нүдний эвэрлэг бүрхүүл үрэвсэж, шархлах үед зөгийн балны уусмал хэрэглээрэй. Уусмалыг бэлтгэхдээ халбага зөгийн балыг хоёр минут буцалгаж, дараа нь аяга усанд найруулан хөргөнө. Yүгээр өдөрт хоёр удаа буюу өглөө, орой нүдээ шавших а...
эрүүл мэнд
Технологийн дэвшил бүхэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх яриа дагуулдаг. 3D технологи ч үүнээс хоцрохгүй бололтой. 4D, 5D бүтээгдсэн гэх ч хэрэглээнд арай л нэвтрээгүй байна. Харин эдгээрийн өмнөх төсөл буюу зах зээлд ид хүчээ авч буй 3D эрүүл мэндэд ялангуяа, нүдэнд муу нөлөө үзүүлдэг нь батлагджээ. Сүүлийн үеийн кино...
эрүүл мэнд
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Г.Нарантуяатай ярилцлаа. -Сэтгэцийн өвчлөлийн тоо нэмэгдэж байна гэсэн судалгаа гарсан байсан. Юунаас болж байна вэ? -Ер нь жил ирэх тусам сэтгэцийн өөрчлөлттэй хүний тоо нэмэгдэж байгаа нь үнэн. Нарийн тоо хэлмээргүй байна. Нийгмийн хөгжил, хүн амын нягтаршил, бөөгнөрлөөс...
эрүүл мэнд
АНУ болон Европын зарим орнуудад тамхигүй орчинг эрхэмлэн, нийтийн үйлчилгээ, албан байгууллага тэр байтугай амралт цэнгээний газрууд, бааранд хүртэл тамхи татахыг хуулиар хорьж эхэлжээ. Судлаачдын үзэж байгаагаар, тамхи татах нь бие дэх өвчин эсэргүүцэх бүх системийн идэвхтэй үйл ажиллагааг бууруулж муутгадаг байна. О...
эрүүл мэнд
Энэ сарын 7-нд “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болно. Энэхүү өдрийн тохиолдуулан Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран “Энх мэнд- Эрүүл оршихуй” сэдэвт өдөрлөгийг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр МҮХАҮТ-ын Эрүүл мэндийн салбарын з...
эрүүл мэнд
Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан байдаг. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад өвчлүүлдэг байна. Нас ахихад хүний нүдний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчин үүсэх магад...
эрүүл мэнд
“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр PC тоглоомонд донтсон залуус х ү ний санаанд оромг ү й гэмт хэрэг ү йлдсэнийг дараа хууль хяналтынхан ухаан орж байх шигбайна. Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсээс 311 тоглоомын газарт шалгалт хийж 103-ыг нь хаасан аж. Энэх үү цагдаагийн мэдээлэлд “Сэтгэцийн эмгэг судлал...
эрүүл мэнд
Дэлхийн эрүүл мэндийн өдөр энэ сарын 7-нд тохиож буйтай холбогдуулан МҮХАҮТ-аас  Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран "Энх мэнд- Эрүүл оршихуй" сэдэвт өдөрлөг хийх гэж байна. Өдөрлөг ирэх бямба гаригт Тусгаар Тогтнолын талбайд болох бөгөөд энэ үеэр МҮХАҮТ-ын Эрүүл мэндийн салбарын зөвлөл Чингэлтэй дүүргийн бизнесийн зөв...
эрүүл мэнд
Эрүүл хүүхэд аян улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос өрнөж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн мэдээгээр эрүүл мэндийн үзлэгт нийт  20574 хүүхэд хамрагдаад байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр Улсын Клиникийн Төв эмнэлэг /1-р эмнэлэг/ дээр очиж...
эрүүл мэнд
Цардуул ихтэй шарсан хуурсан хурц хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажмаар хуралдсан хаг хусам нь ус, тос, спирт, эфирийн тосны алинд ч үл уусдаг байна. Ямар ч хүнсний зүйл 24 цагаас цааш хэт ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлнэ. Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах нь шаардлагатай. Ойр ойрхон...
эрүүл мэнд
Иранийн эртэмтэд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг гэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 ба түүнээс дээш градусын халуунтай байдаг аж. Барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Харин Европчуудын хувьд цай ...
эрүүл мэнд
Контакт линзний хэрэглээ ихэссэн. Хараа муудсанаас болж ийнхүү линз хэрэглэдэг байсан бол сүүлийн үед гоёлын байдлаар нь хэрэглэж байна. Тэр дундаа сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд линз зүүдэг болсон. Тэгвэл хүүхэд линз зүүх ёсгүй байдаг гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь хүүхдэд зориулсан контакт линз  гэж байд...
эрүүл мэнд
Норвегийн Тромсе их сургуулийн ажилтнууд шүд унахын хэрээр хүний ой ухаан мууддагийг тогтоожээ. Тус судалгааг 1988 оноос хойш хийж эхэлсэн бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсийн шүдний тоо багасахын хэрээр ой тогтоолт нь муудаж буйг тогтоосон байна. Энэ судалгааг Японы мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа давхар баталж бай...
эрүүл мэнд
Дэлхийн эмч нарын баярын ө дрийг тохиолдуулан Монголын эр үү л мэндийн ажилтны ү йлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслол х ү ндэтгэлийн ү йл ажиллагааг хоёр дахь жилдээ уламжлал бол гон зохион байгуулах гэж байна. Энэх үү “Алтан чагнуур” ёслол х ү ндэтгэлийн ү йл ажилл...
эрүүл мэнд
Олон эмэгтэй жирэмсэн байхад секс хийх нь хэр аюултай бол гэж зовницгоодог. Аз болоход ихэнх бүсгүйчүүдийн хувьд жирэмсэн байхдаа секс хийх нь аюулгүй. Гэхдээ зарим тохиолдолд, жишээ нь хүүхэд дутуу төрөх магадлалтай гэж үзвэл эмч нэр жирэмсний үед секс хийхийг хориглодог. Секс, жирэмслэлт хоёр ямар холбоотой вэ? Учир ...
эрүүл мэнд
Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд эмч, эхчүүдийн оролцоог сайжруулах, санал бодол солилцох зорилготой “Эх, нярайн эрүүл мэнд” зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөн  Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд тус  дүүргийн Засаг даргын орлогч, Клиникийн нэгдүгээр амаржих газар болон н...
эрүүл мэнд
Сүхбаатар дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төв орчин үеийн уян дурангийн аппараттай болсон байна. Уян дурангийн аппаратыг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга А.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Засаг даргын орлогч А.Ганхуяг нар Нийгмийн эрүүл мэндийн төвийнхөнд өчигдөр гардуулан өгчээ. Сүхбаатар дүүрэг 137 мянг...
эрүүл мэнд
Хоол идсэний дараа ердөө ганцхан цаг унтахад л ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирдаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоосон тухай «Таймс» сонинд бичжээ. Эрдэмтэд судалгааны ажилдаа сайн дурын 39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулсан байна. Эхний ...
эрүүл мэнд
Монгол Улсын хэмжээнд 30-60 насны бүх эмэгтэйчүүдийн өвчнийг оншилохоор болжээ. Үүнд умай болон хөхний хавдар, цусны даралт, чихрийн шижин гэсэн өвчлөлийн оношилгоог хийж эхлэх юм байна. Үзлэг ирэх дөрөвдүгээр сарын долоонд эхлэх аж. Дашрамд дуулгахад энэ хавдарт 35-насныхан өртөх магадлал хамгийн өндөр байдаг хэмээн э...
эрүүл мэнд
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэхүү “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь энэ ...
эрүүл мэнд
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил бага...
эрүүл мэнд
Өнөөдөр “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”. Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил манай улсын хувьд “Бид сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна” уриа дэвшүүлжээ. Амьсгалын замаар дамждаг нийгмийн халдварт өвчний халдварыг 2011 онд Улаанбаатарт шинээр 2206 хүн авсан нь улсын хэмжээн...
эрүүл мэнд
Хэн хөгширч үрчлээтэй байхыг хүсэх билээ дээ. Тэр тусмаа үрчлээ гэдэг хөгшрөлтийг илтгэх зүйлсүүдийн нэг, тэгэхээр хэрхэн үрчлээтэй тэмцэх вэ? 1.Хамгийн чухал бөгөөд энгийн үрчлээтэй тэмцэх арга бол бүтэн нойртой сайхан унтаж амрах явдал юм. Шөнө бүр 7-8 цаг хангалттай нойр авна гэдэг төвөгтэй мэт санагдвал чухал дуудл...
эрүүл мэнд
Монгол орон даяар 0-18 хүртэлх насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах “Эрүүл хүүхэд” аян өрнөж байгаа билээ. Үүний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хүүхдийн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдийг энэ сарын 21-ний өдөр эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.Уг хүүхдүүдэд эх хүүхдийн эр...
эрүүл мэнд
Гуравдугаар сарын 21-ний өдрийг дэлхий нийтээрээ “дауны өдөр” буюу хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жил дэлхий нийтээрээ “Бид сурмаар байна-Бидэнд боломж олгооч” уриан дор зохион байгуулж байгаа гэнэ. Манай улсын хувьд хромосомын өөрчлөлттэй хүү...
эрүүл мэнд
“Хуучин гэмтэл” нэрээр олонд танигддаг Түлэнхийн төвийг ирэх тавдугаар сард нурааж, суурин дээр нь найман давхар иж бүрэн эмнэлэг барихаар болжээ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор тус төвийн эмнэлэг эмч, ажилчид өвчтөнүүдтэйгээ ГССҮТ /Гэмтэл согог судлалын үндэсний төв/-рүү хамт шилжэхээр болсон байна. Дашрамд өгү...
эрүүл мэнд
Өнөөдөр олон улсын “Дауны өдөр”. Дауны синдром гэдэг нь хүнд илүү 21 дэх хромсом байснаар илэрдэг өвчин юм. Анх Их Британийн эрдэмтэн Жон Лэндон Даун  1866 онд нээсэн ба Европ хүнд илрэх өвчний шинж тэмдгээр нь Монголизм гэж нэрлэдэг ажээ. Европ хүний царай нарын зуйван хэлбэртэй, хөнхөр нүдтэй байдаг бол энэ өвчнөөр ө...
эрүүл мэнд
Өнөөдөр “Эрүүл хүүхэд” аяны  нээлт 15 цагт Соёлын төв өргөөнд  болно. Нээлтийн арга хэмжээнд  Ерөнхий сайд С.Батболд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцох аж. Дашрамд дурьдхад, өнөөдрийн байдлаар ЕБС-д 515 мянга гаруй хүүхэд, цэцэрлэгт 879 мянган хүүхэд сурч хүмү...
эрүүл мэнд
Гуравдугаар сарын 24-нд дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болох ажээ. Тоо баримтаар дэлхийн хүн амын 1/3 нь сүреэгийн халдвар авсан байдаг бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилдөг. Мөн нийт тохиолдлын 80 хувь нь  хөдөлмөрийн  насныхан буюу 15-49 насны хүмүүс эзэлж байна. Сүрьеэгийн эдгэрэлт 89 хувьтай ...
эрүүл мэнд
Давс тамхи болон мансууруулах бодисын адил үйлчилгээг үзүүлдэг хэмээн мэргэжилтнүүд нотолж байна. Давс идэх гэсэн хүсэл нь сонгодог зуршлын нэг гэнэ. Хүнийг давснаас хараат болгож байдаг. Орчин үеийн хоолны газрууд хүний энэ зуршлыг овжноор ашиглаж давсаар баялаг хоол гаргадаг болжээ. Ийм хоолны тоонд чипс, самар, хата...
эрүүл мэнд
“Монос” компаниас жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтийг витаминжуулах аян” эхэлж байгаагаа өнөөдөр зарлаж, мэдээлэл хийлээ. Хаварын улиралд болж байгаатай холбоотойгоор хүний бие эсэргүүцэл муудаж, бие сульддаг. Тиймээс энэ сарын 19-өөс буюу өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 19-ний хооронд “Бүх нийтийг витаминжуулах аян”-ыг...
эрүүл мэнд
Зохиомлоор үр тогтоох арга нь үр шилжүүлэн суулгах аргаас харьцангуй энгийн бөгөөд үрийн суваг нь нээлттэй нэг үгээр хэлвэл хэвийн эмэгтэйчүүдийн саванд эр бэлгийн эсийг шахах замаар үр тогтоох ба жирэмслэлтийг дэмжих арга юм. Зохиомлоор үр тогтоох аргыг ямар тохиолдолд хийдэг бэ? - Сарын тэмдэгийн үед умайн хүзүүнээс ...
эрүүл мэнд
Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ/ДОХ-ын халдварын 106 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ. ДОХ-ын вирус илэрсэн залуу 38 настай бөгөөд түүний бие одоогоор халдвар тээгчийн үе шатандаа байгаа аж. Тэрбээр сайн дурын шинжилгээнд хамрагдаад ийнхүү халдвар тээгч гэдгээ мэджээ. Тархварын судалгаа үргэлж...
эрүүл мэнд
Өнөөдөр  Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажлын явц, хамрагдалтын талаар мэдээлэл хийлээ. Хуралд Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Цолмон оролцож, хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын кампанит ажлын явц болон үүсэх үр дагаварын тухай ...
эрүүл мэнд
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн орчин үеийн эмнэлгийг Монголд байгуулах гэж байгаа аж. Энэхүү эмнэлэг нь “Улаанбаатар сонгдо” эмнэлэгтэй ойролцоо хэв маягийн цогц оношлогоо, эмчилгээний төв байх...
эрүүл мэнд
Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын мянганы сорилтын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирүс”-ийн халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэхээр бэлтгэж байна.  2011оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.00 цагаас ЭМЯ-ны  113 тоот  ...
эрүүл мэнд
Оксфордын их сургуулийн эрдэмтэд төрсөн цагаасаа эхлэн өөрийнхөө хүсэлтээр хооллодог 8 настай хүүхдүүдийн IQ-д судалгаа нийхэд маш өндөр үзүүлэлттэй гарсан тухай мэдээлжээ. 10 мянга орчим хүүхдийн хоолны дэглэмийг судалж үзээд эрдэмтэд энэхүү дүгнэлтэд байна. Иймэрхүү байдлаар хүсэлт шаардлагын дагуу хооллох болон сайн...
эрүүл мэнд
1.Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс, ▪ Зун биш болохоор ▪ Ердөө 15 минут л гараад ирнэ ▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарна...
эрүүл мэнд
Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 17 нэр бүхий эм бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд анхааруулж байна. Сүүлийн үед аж ахуй нэгж болон  иргэд БНХАУ болон АНУ-д үйлдвэрлэсэн гэх "Үе мөчний шилдэг эм", "Бэлгийн замын үрэвслийн ангууч"...
эрүүл мэнд
Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг манай улс охиддоо хийхээр болоод байгаа. Уг асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Мянганы сорилтын сан, ХӨСҮТ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг вакциныг монголд хийж эхлэнэ гэдэг мэдээлэл гарснаа...
эрүүл мэнд
Хийжүүлсэн ундааны талаар эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг эмч нар судлаачид баталсан. Харин хүний сэтгэл зүйд нөлөөтэй болохыг тэр бүр мэддэггүй. АНУ - ын судлаачид болон сэтгэл зүйчид х атуулаггүй, хийжүүлсэн ундаа байнга хэрэглэдэг өсвөр насныхан догшин, биеэ барьж чаддаггүй болдог талаар нотолжээ. Энэ төрлийн ун...
эрүүл мэнд
"Эрүүл хүүхэд" үндэсний аяны хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлжээ. Үнэ төлбөргүй хийх уг үзлэгийг хийх эмч мэргэжилтнүүдийн баг ойырын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих гэж байна. Түүнчлэн нийслэлийн дүүрэг, хороодод эмч нарын баг ажиллахаар бэлтгэж байгаа аж. ЭМЯ-наас гаргасан тооцоогоо...
эрүүл мэнд
Хүний томуугийн халдвараар өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь) гэрээр асарч сувилан, эмчлэгдэж эдгэрэх боломжтой. Хэрэв  томуугийн халдвар авсан шинж (бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах) илэрвэл б...
эрүүл мэнд
“Хүний хөхөнцөр вирус”-ийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Эхний ээлжинд 11-15 насны охидыг гурван тунт вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулах юм. Умайн хүзүүний хорт хавдрыг өвчлөлийн байдлыг харгалзан үзэж, эхний ээлжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур  дүүргийн ...
эрүүл мэнд
ЭМЯ- наас тун удахгүй  “Эрүүл хүүхэд” аяныг хөдөлгөхөөр болжээ. Өнөөдөр энэ талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ирэх сарын эхээр зохион байгуулах аж. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцож олон нийтэд “Э...
эрүүл мэнд
Манай улсад умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх дархлаажуулах аян эхлээд удаагүй. Эхний ээлжинд Өмнөговь, Сэлэнгэ, Баянгол дүүрэг, Багануур дүүргийн 11-15 насны 14228 охидыг хамрууулж байгаа аж. Энэ долоо хоногийн  байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих нийт охидын  67,8 хувь нь вакцинд хамрагдсан бай...
эрүүл мэнд
Монгол даатгал компаниас хэрэгжүүлж эхэлсэн “Олон улсын даатгалын дэвтэр” танд ийм боломж олгож байгаа юм. Америк, Канад гээд Америк тивийн хэдэн орноос бусад аль ч улсад энэхүү даатгалаар үзүүлж, оношлуулж, эмчлүүлж болох ажээ. Хувь хүн, хамт олон, гэр бүлээрээ даатгуулах боломжтой гэнэ. Дашрамд дурдахад, ДЭМБ-ын гишү...
эрүүл мэнд
Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан сонгон шалгаруулалтгүй, шууд худалдан авах эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад орсон эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган н...
эрүүл мэнд
Эмч нарын буруугаас арван сар хүлээсэн үр нь хорвоод мэндэлж чадалгүй эхийнхээ хэвлийд эндэж, эхнэр нь насан туршийн өвчтэй болж, дахин хүүхэд төрүүлэх нь эргэлзээтэй болсон талаар нэгэн залуу бидэнд хандсан юм. Түүнийг Г.Баттөгс гэдэг. Тэрбээр болсон явдлын талаар ийн ярилаа. -Төрөх эмнэлгийн эмч нарын буруугаас болж ...
эрүүл мэнд
Хавдар судлалын үндэсний төвөөс “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд хавдрын өвчлөл өндөртэй, оношлогооны тоног төхөөрөмж хангалтгүй байгаа 13 аймагт түрүүлж явуулахаар болжээ. Орон нутагт нарийн мэргэжлийн эмч нарын багийг ажиллуулахаар болсон байна. Тэдгээр эмч нар энэ сараа...
эрүүл мэнд
Амьдралын зөв хэвшил Авто ослоос таныг сэргийлнэ! Автомашин жолоодох үедээ ямар эм хэрэглэж болохгүй эсэхийг жолооч нар мэдэж байх нь чухал. Зарим төрлийн тэр дундаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүд нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, нойр хүр эх, хөдөлгөөний баримжаа алдагдуулахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогто...
эрүүл мэнд
Гараа нүүрэнд хүрэх тоолонд үрчлээ үүсдэг байна. Алгын чинээ нүүрээ гараа хүргэж арчлахгүй бол өөрөөр яаж арчилж хамгаалах билээ дээ. Гэхдээ цаг тухай бүрт нь заавын дагуу нүүрээ арчилбал та залуугаараа харагдахад хялбар болно. Хаврын улирал ирж буй энэ үед хавсарга салхитай, шороон шуургатай, хуурайшилт ихтэй байдаг у...
эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдараар өвдөх нь ихэсч буйн улмаас уг өвчний эсрэг дархлаажуулалт хийхээр болсон байна. Вакциныг эхний ээлжинд Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур  дүүргийн 11-15 насны, 14491 охидод хийхээр болжээ. Цаашид дээрх насны бүх охидыг бүрэн хамруулан урьдчи...
эрүүл мэнд
Толгой өвдөх, бронхит, шүд өвдөх, цусны архаг өвчин, үе мөчний үрэвсэл, саа, ходоодны шархлаа, гэдэс, бөөр, зүрх болоод тархины хальсны эмгэг үрэвсэл, эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчний үед ургамлын тос нэн ялангуяа наранцэцгийн тос сайн нөлөөтэй гэнэ. Наранцэцгийн тос нь саа өвчин, ходоод, бөөр, уушиг, элэгний өвчин эмг...
эрүүл мэнд
ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны төвөөр өнгөрсөн хоёрдугаар сард 601 хүн үйлчлүүлснээс 320 нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Үйлчлүүлэгчдээс 32 хүнээс бэлгийн замын халдварт өвч...
эрүүл мэнд
Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхааран эрүүл хүнс хэрэглэж, спортоор хичээллэх нь элбэг болсон. Хамгийн хямд бөгөөд үр дүнтэй аргаар эрүүл мэнддээ анхаарах арга зам бол гүйлтээр хичээллэх. Энэ нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна, биеийн тань илүүдэл жинг хасч, булчингийн үйл ажиллагааг болон эрүүл мэндийг тан...
эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Архигүй Монголын төлөө хамтдаа" уриалгыг дэмжин Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт, мансуурлын эсрэг нийгэмлэг, чөлөөт уран бүтээлчид хамтран "Хэвтэж буй хүн" өдөрлөг зохион байгу...
эрүүл мэнд
Хомхой нь монголчуудад түгээмэл тохиолддог өвчин. Түүнийг метилин түрхэх зэргээр хатаагаад, хутганы модон бариулыг халааж дардаг. Тэгвэл энэ арга нь тийм ч найдвартай биш гэнэ. Өөрөөр хэлбэл энэ арга хэрэглэхэд хэд хоногийн дараа намддаг ч вирус нь устдаггүй аж. Хомхойн вирус хүний мэдрэлийн зангилааны эсүүд дээр очиж ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил ” болгон зарлалаа. Өнөөдөр 16 цагаас тус яамны Сургалт мэдээллийг төвд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа болох юм байна. Уг арга хэмжээнд  Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харъяа эмн...
эрүүл мэнд
Иргэдийг ХДХВ-ын халдвараас сэрэмжлэхийг анхааруулж, дараах мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ын халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм. Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрс...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үүднээс энэ оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил" болгон зарлан өчигдөр нээлтээ хийжээ. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон эмнэлгийн байгууллагуудын удирдах ажилтнууд оролцсон байна. Энэ үеэр эмнэлгийн байгууллагууд бие ...
эрүүл мэнд
Та цэвэр байгалийн гаралтай нэмэлт тэжээлүүдийг өдөр тутам хэрэглэснээр олон өвчнөөс урьдчилан сэргийлж , эрүүл чийрэг байх боломжтой. Иймээс танд шилдэг эмч нарын хамгийн сүүлийн үеийн судалгаанд үндэслэсэн эрчүүдэд хамгийн хэрэгтэй нэмэлт тэжээлүүдээс дор дурьдлаа. Зарим нэмэлт тэжээлүүд нь таны хэрэглэж буй ямарваа ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 0-18 насны нийт хүүхэд залуусын дунд 80 орчим хувь нь амны хөндийн өвчлөл их байгаа нь гарчээ. Мөн нүдний харааны өөрчлөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж. Тодруулбал нийслэлийн буюу төв суурин газар амьдардаг хүүхдүүдэд хамаатай аж.Ер нь тухайн хүүхэд хаана ям...
эрүүл мэнд
Сүүлийн үед шинэ төрлийн вирусийн гаралтай ханиад тархаж байгаа талаар албаны хүмүүсээс тодрууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт зохицуулалтын албаны дарга Б.Оюунчимэг: -Томуугийн халдвар үүсгэгч шинэ вирус илэрсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Шинэ төрлийн вирус илэрсэн бол Томуугийн ү...
эрүүл мэнд
Эмч мэргэжилтнүүд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү өдөрлөг нь Транспактор буюу дархлаа сайжруулах бэлдмэлийн талаар танилцуулах нээлттэй өдөрлөг аж. Маргааш 14 цагт болох нээлттэй өдөрлөгөөр хүний эрүүл мэндийн байдал яахаар алдагддаг. Ямар тохиолдод хүний дархлаа муудаж өвчин эмгэг тусдаг тала...
эрүүл мэнд
Өсвөр насны охидыг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 12-ноос хийж эхлэхээр боллоо. Манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын  дотор хоёрдугаарт, нас баралтын дөрөвдүгээрт орж байгаа юм.  Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2006...
эрүүл мэнд
Сурагчдын дунд гахайн хавдарын өвчлөл цөөнгүй бүртгэгдэж байгаа. Өнгөрсөн онд уг өвчний тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж,10 мянган хүн тутамд 3.7-д нь тохиолдсон байна. Тэгвэл энэ он гарснаар буюу эхний хоёр сарын байдлаар гахайн хавдрын тархалт 797 тохиолдолд хүрээд байна.  Гахайн хавдраар ихэвчлэн хүүхдүүд өвчлө...
эрүүл мэнд
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд Гахайн хавдар өвчний халдвар ихэсчээ.Сургуулиудад тархаад байгаа энэхүү өвчлөлттэй холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа ч нэмэгдсээр байгаа юм.  Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн хэмжээнд 110 хүүхэд халдвар авсан байна. Харин өнөөдрийн байдлаар 40 орч...
эрүүл мэнд
Баярын өдрүүдэд дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүд болон өрхийн эмнэлэгүүд ажиллах юм байна. Тодруулбал  Шүд эрүү, нүүрний эмгэг судлалын төв зэрэг газрууд 10:00-16:00 цагийн хооронд ажиллах нээ. Мөн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл дотор, шүд, гэмтлийн кабинетууд дээрх цагийн хувиараар ажиллана. Тиймээс иргэд эмч, эмн...
эрүүл мэнд
-ХӨХ ТОМРУУЛАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН ХҮН ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЖ БОЛНО- “Перфект” пластик мэс заслын эмнэлгийн эмч Н.Оюунтай уулзаж ярилцлаа. -Пластик мэс заслаар хүний олдмол болон төрөлхийн гажиг согогийг засдаг. Харин косметик мэс заслаар хүний хүссэн тэр л төрх хэлбэрийг бий болгохыг зорьдог юм. -Гоо сайхны хагалгаа анх хэдэ...
эрүүл мэнд
Шувууны томуу H5N1 вирус мутацид орж, аюултай түвшинд хүрчээ. АНУ-ын нууц албаныхан энэхүү мэдээллийг нууж байгаа аж. Өөрөөр хэлбэл ДЭМБ-аас гаргасан судалгааг олон нийтэд мэдээллэхгүй байлгахаар болсон байна. Олон арван хүний амь насыг авч одсон энэхүү шувууны томуу өвчний вирус мутацид орж, хүнээс хүнд халддаг, эсвэл...
эрүүл мэнд
Эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах жилийн хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон манай улсын томоохон эмнэлгүүдийн нэг Шастины нэрэмжит III эмнэлгийн ажил байдалтай биечлэн танилцлаа. Тус эмнэлгийн иргэдэд өгөх тусламж үйлчилгээ ямар түвшинд байгаа, түүнчлэн үйлчлүүлж буй иргэдийн санал бодлыг сонсч асуудлыг хэрх...
эрүүл мэнд
Баярын өдрүүдэд яаралтай түргэн тусламж, Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл, амбулаториуд уртасгасан цагаар ажиллалаа. Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 дугаарын утас баярын өдрүүдэд ачаалалтай байсан байна. Дуудлагын дийлэнх хувийг архины хордлогод орсон дуудлагууд эзэлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоо...
эрүүл мэнд
Сүүлийн үед гахайн хавдар өвчний тархалт их байгаа бөгөөд хэрхэн сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчин, тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. -Гахайн хавдраар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа мэдээ байна. Энэ өвчнөөр ямар хүмүүс илүү өвчлөмтгий байна вэ? -2011...
эрүүл мэнд
Хүний хөгжлийн сангаас хөрөнгө гаргаж, хүн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой болсон. Энэ ажилд нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм байна . Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж. Цолмон хэлэхдээ “Хүний хөгжил сангаас бэлэн бусаар олгогдох мөнгөний 1 000,000 төгрөгтэй дүйцэхүйц үзлэг, оношилгоо, эмчилгээ...
эрүүл мэнд
Дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг бол сэтгэцийн эрүүл мэндийн тухай багц ойлголт юм. Сэтгэцийн эрүүл мэнд нь нийгмийн эрүүл мэндийн судлах үндсэн гол асуудлуудын нэг. Дэлхий дахинд мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг, архи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудалтай 450 сая хүн ба...
эрүүл мэнд
Б.Галсансүх л гаргаж дэлгэсэн юм даа. Гэгээн Цэндгомбын хэлсэнээр, гэрэлт Цэндгомбын хэлс­нээр "Зуурдын бүхэн олдоход үүрдийн бүхэн холдоно" гэж. Өнөөдөр энэ их чухал үг. Тэр чигээ­рээ амьдралын амьд фи­ло­софи. ДОХ гээчийг хүр­сэн нэгэн монгол залуу өнөөдөр амьдрахын тө­лөө мачийтлаа зүтгэж явна. Залуу гэрийнхээ, ажлы...
эрүүл мэнд
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас олон нийтэд болон  эмч мэргэжилтнүүдэд зориулан цахим хуудас нээжээ. Уг  www.webdoctor.mn, www.eruulmendinfo.mn цахим хуудсуудаас эрүүл мэндийн салбарын ямар ч мэдээллийг авч болох аж.
эрүүл мэнд
Та өглөөний цайгаа уудаг уу. Сүүлийн үед энэ асуултанд үгүй гэж хэлэх нь ихэсчээ. Тэр дундаа залуусын дунд. Уухгүй байсаар сурсан, зарим нь амждаггүй, бүр нэг хэсэг нь ууж чаддаггүй гэсэн шалтгааныг ч тоочдог. Тэгвэл та өөртөө бага ч гэсэн зав гаргаад цай, хачиртай талх идээд гарахад таны хойчид үүсэх өвчин эмгэгээс сэ...
эрүүл мэнд
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэд эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг. Гэвч иргэдийн даатгалын талаарх ойлголт дутуу, санхүүгийн чадавхи сулаас эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 100 хувьд хүрч байсан тохиолдол үгүй юм. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийн даатга...
эрүүл мэнд
Манай улс өнгөрсөн жилээс элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Одоогоор гурван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгээд байна. Мэс засалд орсон хүмүүсийн элэгний үйл ажиллагаа хэвийн, эмчийн хяналтад байгаа аж. Энэ жил 12 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болжээ. Эхний үед С вирустэй хүмүү...
эрүүл мэнд
Манай улс хуурамч эмийн бизнес хөгжсөн хоёр орны дунд байрладаг, нөгөө талаар гүүр болдог гэдэг. Тиймээс ч хуурамч эм хилээр давуулахгүйн тулд өндөр анхаарал тавьдаг ч орж ирсээр байдгыг эмч мэргэжилтнүүд ч хэлдэг. Саяхан эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон болон бусад албаныхан эмийн сангуудаар ажилласан байна. Хууль ёсн...
эрүүл мэнд
Иргэний танхимд өчигдөр хүнсний аюулгүй байдал болоод олон улсын туршлага түүнийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. Хурлыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва удирдсан юм. Тэрээр Монголын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн түвшин, хууль тогтоомжийн талаар илтгэл уншсан юм. Түүний ярьснаар өнгөрсөн 2010 онд Монгол У...
эрүүл мэнд
Амаржиж байгаа эхчүүдийн ар гэрийнхэн нь эмч нарыг хүнд сурталтайг гайхдаг. Бүр эх баригч эмч, сувилагчид нь мөнгө өгөхгүй л бол тухай эмэгтэй нэлээд хэцүүхэн амаржина, бүр амь насанд нь ч аюултай гэвэл хэтрүүлсэн болохгүй. Тэгвэл энэ байдлыг тогтоох, тэдгээрийг арилгах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэ...
эрүүл мэнд
Өндөр хөгжилтэй орнуудад хавдрын илрүүлэлт 80-85 хувь байдаг. Манай улсын хувьд өмнөх жилүүдэд хавдрын илрүүлэлт 10 гаруй хувьтай байсан бол сүүлийн үед 20 хувь болж өссөн байна. Энэ мэтээр үзүүлэлт сайжирч байгаа ч хожуу үеийн хавдрын 80-аад хувь нь эрүүл мэндийн салбарын асуудал хэвээр үлдэж байгаа юм. Одоогоор 14 ай...
эрүүл мэнд
Гахайн хавдрын халдвар нэмэгдэж байна гэж эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Агаар туслын замаар халдварладаг энэ өвчин нэг их амь насанд халдтай биш ч гэсэн эрэгтэй хүүхдийн төмсгийг үрэвсүүлж магадгүй үргүйтэлд ч нөлөөлөх магадлалтай аж. Тиймээс энэ өвчний шинж тэмдэг илэрсэн, сэжигтэй тохиолдолд заавал эмчид хандаж...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд он гарснаар эхний сарын байдлаар 6015 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 852 эх буюу 16.5 хувь, төрсөн хүүхдийн тоо 6033 болж өсчээ. Нарийвчилж үзвэл  843 хүүхэд буюу 16.2 хувиар хүүхдийн төрөлт өслөө. Харин хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн гэсэн тааламжгүй мэдээ байна. Хүүхэд нэг хүртэлх насандаа 105 хүүхэд...
эрүүл мэнд
Гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг маш олон болсныг хэн хүнгүй мэдэх байх. Ийм чиглэлийн мэс заслыг улсын эмнэлэгт, чадварлаг эмч нараар мэргэжлийн түвшинд хийлгэж болох нь ээ. П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профес...
эрүүл мэнд
Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мөнхжин-Од" компани зургаан мянган шил хуурамч архи худалдаалах гэж байсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн сараас эхлэн "Мөнхжин-Од" компани тэр хавийн иргэдэд "Мөнхжин" нэр...
эрүүл мэнд
Өвлийн энэ өдрүүдэд нийслэлд агаарын бохирдол, нүүрсний хорт утаа дээд цэгтээ хүрдэг. Тэгвэл энэ утаанаас хамгаалах хамгийн энгийн арган бол  Аспирин 100 гэх  эмийг өдөрт нэг ширхэгийг уух хэрэгтэй хэмээн Анагаах ухааны доктор А. Отгонболд зөвлөж байна. Түүний хэлж байгаагаар энэ эм их элбэг байдаг байна. Харин үйлчилг...
эрүүл мэнд
Сүүлийн үед манай улсад гаалийн мэдүүлэггүй бараа орж ирэх зөрчил  ихсэх хандлагатай байгаа аж. Энэ зөрчлийн уршгаар манай улсад гахай, шувууны томуу буюу Н5И1 вирусийн гаралтай амьсгалын замын халдварт өвчин орж ирж болзошгүй учраас  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг хүргэж байна. Энэ талаар МХЕГ-ын Хүн...
эрүүл мэнд
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах шувууны аж ахуйд тахиа олноор үхэж, тус аж ахуйн ажилчин халуурсны улмаас Нийслэлийн онцгой байдлын алба, Мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд газар дээр нь ажиллан шувууны томуугийн сорил авсан боловч уг өвчин биш болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тийм...
эрүүл мэнд
"Залуу насны сайхныг даанч мэдэрсэнгүй дээ би" гэх энэ үгийг хар тамхинд донтсон нэгэн хэлсэн юм. Залуу насны эрч хүч, амьдралд тэмүүлэх тэмүүлэлгүй нэг насыг барна гэдэг эрүүл саруул хүний ухаанд бууж өгөхгүй. Гэвч ийм амьдралаар амьдарсан нэг биш нэлээдгүй хүмүүс өнөөдрийн Монголын нийгэмд байна. Тэд өнөөдөр амьд бай...
эрүүл мэнд