news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
ГССҮТ-ийн эмч нар эмнэлгийнхээ өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Саяхан “Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-аас эрүүл мэндийн салбарыг улстөржүүлээд байгаа хүмүүст арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлэх талаар мэдээлэл хийсэн. Тиймээс тус төвийн эмч нар энэ мэдээлэл болон гадуур яриад бу... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нарын буруугаас болж гуравхан настай бяцхан охин амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байна. Хайрлаж өсгөсөн аав, ээж нь бусдын буруугаас болж нүд ирмэхийн зуур хөөрхөн охиноо алдсандаа гашуудаж, эмнэлгийн эмч, сувилагч нарт маш их гомдолтой байгаагаа илэрхийлл... | эрүүл мэнд |
Өчигдөр 17 настай оюутан охин биеийн тамирын хичээл дээрээ амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр ЭМШУИС-ийн оюутан бөгөөд холын зайд гүйж байхдаа бахардан унаж, улмаар зүрх нь зогссон байна. Охины зүрхний үйл ажиллагаа муу байснаас ачааллаа дийлэхгүй бахардсан талаар эх сурвалж мэдээлэв. Тэрээр Сүхбаатар ай... | эрүүл мэнд |
Энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригч эмч эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас дөнгөж төрсөн нярайн тархинд хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарменд мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд "Эрхэм З... | эрүүл мэнд |
Яруу найрагч Б.Эрдэнэцогт элэгний өвчнөөр хүндээр өвдөж, Энэтхэг улс руу элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор яваад байгаа билээ. Эмчилгээнд нь дахин 30 мянган ам.доллар шаардлагатай байгаа тул түүнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга нарын хэд хэдэн гишүүд хандив өгөхөөр... | эрүүл мэнд |
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний найман сард 52 мянга 735 эх амаржиж, 53 мянга есөн хүүхэд эсэн мэнд амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3518 хүүхэд буюу 7.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 13 хувиар буурсан байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдагсад өнгө... | эрүүл мэнд |
БНСУ-ын Хууль зүйн яам гадаадын иргэдэд үйлчилдэг өөрийн улсын зарим эмнэлэгт шууд цахим виз төлөөлөн мэдүулэх эрхийг олгожээ. Солонгост эмчлүүлэх хүсэлтэй иргэдэд шууд виз гаргаж өгөх журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Ингэснээр, тус улсад эмчлүүлэх хүсэлтэй монгол иргэд заавал БНСУ-ын ЭСЯ-нд биечлэн очиж ... | эрүүл мэнд |
Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр тус төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Энэ хүн 35-39 настай, эмэгтэй, одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Мөн наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгохоор шийдвэрлэсэн билээ. Энэхүү аяны хүрээнд оюутнуудад харъяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хуваарийг Эрүүл мэндийн яамнаас батлан гаргалаа. Харин аймаг, орон нут... | эрүүл мэнд |
Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдөр 08.00 цагаас 15.00 цагийн хооронд иргэдээс 200 орчим дуудлагыг ирүүлсэн байна. Дуудлагад “Гудамжинд согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлага багагүй хувийг эзэлсэн байна. Учир нь өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-н буюу балжинням, дашням давхацсан билигт сайн өдөр тохиож байг... | эрүүл мэнд |
Оюутнуудыг унэгүй үзлэгт хамруулахаар болжээ. Учир нь оюутнууд ямарваа нэгэн өвчөн тусах эрсдэлтэй бүлэгт хамаардаг аж. Маргааш Чингэсийн талбайд оюутнуудад зориулсан эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөр болох гэж байна. Энэ үеэр оюутнууд сайн дурын шинжилгээ, үйлчилгээнд хамрагдахаас гадна эрүүл мэндийн даатгалын дэвт... | эрүүл мэнд |
Нүдний эмч нарын үзэж байгаагаар нүдний гол дайсан нь компьютер юм. Олон цагаар компьютерийн ард суухад нүд чилэх, аргах, хуурайших, ядрах, толгой өвдөх гээд л олон зовиур илэрдэг. Мөн хүн дэлгэц харж байгаа үед бараг нүдээ цавчдаггүй. Гэтэл нүдний салст бүрхэвч байнга чийглэгдэж байх ёстой. Тэгээгүй тохиолдолд хуурай... | эрүүл мэнд |
Юуны өмнө та өглөө бүр шүршүүрт орж заншаарай. Ингэхдээ хүзүүгээ хүйтэвтэр усаар байнга шүрших хэрэгтэй. Үүний үр дүнд арьс тань чангарч, дөнгөж үүсч буй өнгөц үрчлээ мэдэгдэхүйц арилна. Харин шүршүүрт орсныхоо дараа хүзүүндээ заавал тэжээлийн тос түрхээрэй. Мөн нүүрэндээ бүлээн жин тавьж байх хэрэгтэй. Ингэхийн тулд д... | эрүүл мэнд |
Энэ сарын 23-нд Японы зүрхний эмч нар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ирж ажиллахаар болсон байна. 2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний багийг Монгол улсад ажиллуулж байгаа юм байна. Энэ удаад эдгээр эмч нар зүрхний гажигтай хүүхдүүдэд... | эрүүл мэнд |
Олон жилийн хугацаанд хийсэн судалгаа, шинжилгээгээр байнгын цахилгаан соронзон оронтой газарт ажиллаж, амьдарч байгаа хүний хүчил, шүлтний баланс, цусны бүтэц, улаан бөөмд өөрчлөлт орсон, арьсны цахилгааныг эсэргүүцэх чадвар багассан арьс улайх, загатнаа үүсэх, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа, зүрхний хэм алдагд... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хөгжлийн асуудлаар “20 жилийн туршлага, цаашдын зорилт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр эхэллээ. Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, даатгалын цахим үнэмлэхийг нэвтрүүлэх з... | эрүүл мэнд |
Ирэх сарын 1-нд “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний өдөр” тохионо. Манай улс тус өдрийг 18 дахь удаагаа “Иоджуулсан давсыг тогтмол хэрэглэцгээе” уриан дор зохион байгуулахаар болжээ. Иод дутлын эмгэг нь нас, хүйс, нийгмийн байдлыг үл харгалзан хүн амыг бүхэлд нь хамардаг тул түүнийг “Чимээгүй тахал” хэмээн нэрлэжээ. И... | эрүүл мэнд |
Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Kanebo" брэнд өөрсдийн үйлдвэрлэсэн цайруулах тосоо зах зээл дээрээс эргүүлэн татаж эхэлжээ. Учир нь уг тосыг хэрэглэсэн бүсгүйчүүдийн нүүрэн дээр арьс цайрах өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Арьс цайрах өвчин нь арьсны энд тэнд толботон цайрдаг шинжтэй байдаг бөгөөд гадаа на... | эрүүл мэнд |
Цэцэрлэг ажиллаж эхлэх гэж байгаатай холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхдүүдээ цагаан хорхой, шээсний шинжилгээнд хамруулж байгаа билээ. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд өглөө 08.00-10.30 цаг хүртэл шинжилгээ авч байна. Ачаалал их байгаа учраас амралтын өдрүүдээр ч ажиллахаар болжээ. Ирэх даваа гариг хүртэл ажиллаж шинжилг... | эрүүл мэнд |
Хоёрдугаар төрөх эмнэлэгт жил гаруйн өмнө кесарево хагалгаагаар төрсөн Э.Хонгорзул гэх энэ эмэгтэйд хагалгаа хийсэн эмч нар хариуцлага алдаж гэдсэн дотор нь марль мартаж оёсон харамсалтай хэрэг гарсан. Тэрээр эмч нарын буруугаас болж хагас жил гаруйн хугацаанд хэвтэрт байж, эмнэлгээс эмнэлэг дамжин тарчилж байсан юм. ... | эрүүл мэнд |
Ял эдэлж буй хүмүүсийг өвчнөөс нь хамаараад ЭМЯ-ны харьяа Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, ХСҮТ зэрэг 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Эрүүл мэндийн сайдын 179 дүгээр тушаалын дагуу үйлчлэх хүрээний хүн амд үзүүлэх эмнэлгийн тусл... | эрүүл мэнд |
Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 10Ог хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусн... | эрүүл мэнд |
Сүүлийн жилүүдэд контакт линз хэрэглэгчдийн тоо түүний чанар болон төрөл сонголт илүү сайжирсанаар эрчимтэйгээр өсөж байна. Ажил дээрээ, тоглохдоо, болзоондоо гээд хаана ч зүүж болох линз хэмээх жижиг зүйл нь нүдний шилийг бүрэн орлох хэрэглээ болоод байна. Тохирсон линзээ сонгохын тулд нүдний эмч, мэргэжсэн хараазүй... | эрүүл мэнд |
Энэ сарын 23-нд нийслэлд цусаа хандивлах үндэсний өдөрлөг болох юм байна. Тус өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, “Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус” ТББ хамтран зохион байгуулж байгаа аж. Та 17-60 настай, 45-аас дээш кг жинтэй, ямар нэгэн өвчин эмгэггүй бол энэхүү өдөрлөгт оролцож, цусаа хандивлаж болох нь ээ. Ц... | эрүүл мэнд |
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд МУ-ын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан билээ. Тэрбээр суллагдах үедээ Сайд нарын II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд эмнэлгээс гарч, гэртээ харьсан юм. Хэд хоног гэртээ эмчлүүлж байгаад БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан. Түүнийг эмнэлэгт хэвтэх хугацаанда... | эрүүл мэнд |
-ЭЛЭГНИЙ ӨВЧИН ХҮН ҮХЭЭД БАЙХ ӨВЧИН БИШ- Сэтгүүлч Б.Эрдэнэцогтод элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх мэс заслын эмч түүнийг авч явахаар Монголд ирсэн юм. Энэтхэг улсын Дели хотын "Sir Ganga Ram" их эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын ахлах эмч Намиш Мехта-тай ярилцлаа. -Б.Эрдэнэцогтын биеийн байдал ямар байна... | эрүүл мэнд |
Архангай аймгийн эрүүл мэндийн газар БНСУ-ын Үндэсний төв эмнэлэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тус салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн технологийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байна. БНСУ-ын Сөүл хотноо Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Үндэсний төв эмнэ... | эрүүл мэнд |
Энэ сарын 8-наас 12-ны хооронд Монголын Залуучуудын Холбооны урилгаар ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдагчид болон урлаг соёлын одод албан ёсны айлчлал хийж байна. Энэ албан ёсны айлчлалын хүрээнд маргааш МЗХ-ны төв байранд 10-17 цагийн хооронд ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны нарий... | эрүүл мэнд |
Шинэ Зеланд улсын “Фонтерра” компанид үйлдвэрлэсэн “WPC80” кодтой шар сүү болон манай улсад орж ирсэн хатаамал сүүгээр хийсэн бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл урт хугацааны тандалт, хяналт хийжээ. Дээрх компанид үйлдвэрлэсэн “WPC80” кодтой шар сүүний... | эрүүл мэнд |
II төрөх эмнэлэгт жил гаруйн өмнө кесерово хагалгаагаар төрсөн Э.Хонгорзул гэх энэ эмэгтэйд хагалгаа хийсэн эмч нар хариуцлага алдаж гэдсэн дотор нь марлийг мартаж оёсон харамсалтай хэрэг гарсан. Эмч нарын буруугаас болж хагас жил гаруйн хугацаанд хэвтэрт байж, эмнэлэгээс эмнэлэг дамжин тарчилж байсан юм. Тэгвэл тэрэ... | эрүүл мэнд |
Дэлхий нийтээрээ хүмүүс эрүүл зөв амьдрах ухаанд суралцах, эмгүй эмчилгээг шүтэж хүрээлэн буй орчноосоо эерэг энерги авах, яавал урт удаан наслах вэ гэдгийг судалж багагүй цаг хугацааг зарцуулдаг болсон нь нууц биш. Энэ ч үүднээс эмгүй эмчилгээ, бариа ховсын аргаар олон мянган хүнийг эмчилж энэ шинжлэх ухааны нууцыг т... | эрүүл мэнд |
Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид 2012 оны тавдугаар сард үйлдвэрлэгдсэн “WPC80” код бүхий шар сүүний уургийн хатаасан бэлдмэл Clostridium botulinum нянгаар бохирдсон талаар олон улсын хэвлэл мэдээллээр мэдээлж байгаа. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу дээрх бэлдмэлээр үйлдвэрлэсэн бү... | эрүүл мэнд |
Гадаадад эмчилгээнд явахаар Эрүүл мэндийн яаманд өргөдлөө өгсөн 19 иргэнийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэдгээр хүмүүст 65 сая төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдийн эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асууд... | эрүүл мэнд |
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их эмч, анагаах ухааны магистр С.Янжмаатай ярилцлаа. -Харшлын ид үе үргэлжилж байна. Монголчуудын дунд харшлын өвчлөл хэр байна? -Монголын хэмжээнд төдийгүй дэлхий нийтээр харшлын өвчлөл байнга нэмэгдэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Судалгаанаас харахад дэлхийн ний... | эрүүл мэнд |
“Operation Smile Singapore International” олон улсын байгууллагын эмч нар тагнай цоорхой болон сэтэрхий уруултай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болжээ. Тодруулбал тус олон улсын байгууллагын эмч нар Монголын 50 хүүхдийг эх оронд нь үнэ төлбөргүй эмчлэхээр хүрэлцэн ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд агаарын бохир... | эрүүл мэнд |
"Харшил урвал үзүүлдэг ургамлын төрөл, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт боллоо. Хэлэлцүүлэгт Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн Х.Мөнхбаярлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлээнгийн захирал Б.Саранчимэг, ШУ докт... | эрүүл мэнд |
Хоолныхоо суурийг цардуул ихтэй хоол хүнсээр сонго . цардуул их агуулдаг хоол хүнсэнд төмс, гоймон, будаа, талх болон үр тариан төрлийн хоолнууд орно. Та үр тариан хүнс сонгохыг зөвлөж байна. Учир нь үр тарианд илүү их FIBRE агуулдаг учир энэхүү хоол хүнс нь өег байдаг. Цардуул ихтэй хоол хүнс нь нийт хоол хүнсний 1/3 ... | эрүүл мэнд |
Хуурай сүү болон сүүн тэжээлийн найрлагад хүний мэдрэлийн төв системийг гэмтээх бактери илэрсэн байна. Тодруулбал, Шинэ Зеланд болон Австрали улсад үйлдвэрлэсэн импортын бүтээгдэхүүнээс энэхүү бактери илэрсэн байна. Энэ талаар яг одоо Үйлдвэр худалдааны яамнаас мэдээлэл хийх гэж байна. Н.БАЙГАЛЬ | эрүүл мэнд |
Шинэ - Зеланд болон Австрали улсад үйлдвэрлэсэн импортын хуурай сүү болон хүүхдийн сүүн тэжээлийн найрлагад хүний мэдрэлийн төв системийг гэмтээх бактери илэрсэн тухай өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээл эл хийлээ. Шинэ–Зеланд улсын “Фонтеррад” үйлдвэр нь хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү... | эрүүл мэнд |
Монголчуудын өвчлөл, эрүүл мэнд хоол хүнснээс хэрхэн хамаарч байгаа талаар ялангуяа элэгний өвчин хорт хавдарын гол шалтгааны талаар “Дээдсийн уламжлал” ТББаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Дээдсийн уламжлал” ТББ-ын тэргүүн Л.Өлзийжаргал хэлэхдээ “Үндэсний аюулгүй байдалын нэг хэсэг бол хоол хүнсний аюулгүй байдал юм. Өнө... | эрүүл мэнд |
“Эрүүл мэндийн сайд Н.Удвал та ажлаа хийхгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндэд хэт их анхаарлаа хандуулснаас болж эрүүл мэндийн салбар чинь мөхлийн ирмэг дээр тулж ирчихээд байгааг анзаарч харж байна уу” гэсэн үгийг ард иргэд танд илгээж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өнөөдөр ямар ч хариуцлагын тогтолцо... | эрүүл мэнд |
Ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой "Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг Дорнын их яруу... | эрүүл мэнд |
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” болгон тэмдэглэдэг бөгөөд өнөөдөр Нэгдүгээр амаржих газарт нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Ролл, ДЭМ... | эрүүл мэнд |
2013 онд зоонозын халдварт өвчний байгалийн голомт идэвхтэй, хүний өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байна. Үүнээс тарваган тахал өвчин 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтнаас тарваган тахлын үүсгэгч илрүүлж,... | эрүүл мэнд |
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолт болон чанаргүй хүнсний хэрэглээнээс үүдэлтэйгээр Монголд сэтэрхий уруултай, тагнай цоорхой төрөх хүүхэд олши рсон. Э нэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд ихэвчлэн Солонгос руу явж хагалгаанд ордог. Тэгвэл “Operation Smile Singapore International” байгууллагын тусламжтайгаар Монголын 50 хүүхэд... | эрүүл мэнд |
Өнөөдөр “Вируст гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”. Жил бүрийн энэ өдөр вируст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулдаг ул... | эрүүл мэнд |
Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав дүүргийнхээ бага насны хүүхдийн суурь өвчлөлийг бууруулах, тэдэнд тохиолдож байгаа хоол тэжээлийн дутагдал, рахитыг арилгах зорилгоор нярайн түр сувилал ажиллуулж эхэлжээ. Засаг даргын захирамжаар хэрэгжиж байгаа энэхүү ажил энэ сарын 22-ноос эхэлсэн юм байна. Дүүргийнхээ "Марг... | эрүүл мэнд |
Монгол Улсад элэгний өвчлөл, тэр дундаа хортой, хоргүй хавдраар өвчилсөн хүмүүсийн тоо сүүлийн хэдэн жилд огцом өсөж байгаа. Элэгний өвчлөл өндөр байгаатай холбоотойгоор Энэтхэг улсын Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Мэс ... | эрүүл мэнд |
Ирэх есдүгээр сарын 20-нд Энэтхэгийн Дели хотын “Сир Ганга Рам” Эмнэлгийн Элэг Шилжүүлэн Суулгах тасгийн эрхлэгч профессор Намиш Мехта манай улсад ирэх гэж байна. Тэрээр энд элэгний хатуурал болон хавдартай өвчтөнүүдэд үзлэг хийж зөвлөгөө өгөхөөр и рэх аж. Өнгөрсөн жил “Сир Ганга Рам” эмнэлэгт манай улсын 15 хүн элэг... | эрүүл мэнд |
Энэ сарын 27-нд 25 настай Э гэгч эмэгтэй Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржаад гэртээ гарсан ч ухаангүй халуурч, түргэн тусламжаар эмнэлэгт хүргүүлэн иржээ. Түүнийг хагалгаанд оруулсан ч амиа алдсан хэргийн талаар бид өмнө нь хүргэж байсан. Эмч нарын зүгээс ар гэрийнхэнд нь “Уучлаарай саванд нь бохир орсон байна, өнгөрчихл... | эрүүл мэнд |
"АА"-гийнхан буюу архичид аминчлахуй нийгэмлэгийнхэн "Бага баян" амралтанд чуулга уулзалтыг саяхан зохион байгуулсан байна. Нийт 40 бүлгийн 350 гаруй хүн цугласны 50 орчим нь гадаадаас ирсэн зочид байсан гэнэ. ОХУ, Япон, Солонгос, Австрали, АНУ, Шинэ зеланд, Энэтхэгээс ирсэн төлөөлөгчид архинд донтох өвчнийг бие, сэтгэ... | эрүүл мэнд |
Нийслэлийн хамгийн их утаатай дүүрэг болох Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 0-5 насны 62 мянган хүүхдэд ирэх аравдугаар сараас уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийхээр болжээ. Учир нь 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёр дахь голлох шалтгаан нь уушгины хатгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ уулзалтын зорилго нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зөвхөн мэдээллээ түгээлгэх хүрээнд бус ард нийтийн эрүүл мэнд, эрүүл амьдрах ур чадвар, эрүүлийг хамгаалах чиглэлийн соён гэгээрүүл... | эрүүл мэнд |
АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт гэнэтийн нэгжлэг хийсэн. Тус нэгжлэг болсон өдөр Энхбаярын аав Намбар 80 нас хүрсэн байна. АТГ-аас Н.Энхбаярын ар гэрт нэгжлэг шалгалт хийснээс үүдэн Намбарын биеийн байдал муудаж, Хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Намбарын зүрхний хэм алдагдаж... | эрүүл мэнд |
Хү н амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Солонгос дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс тус улсын Илсан сургуулийн харьяа Донгук, Сэжүн зэрэг алдартай эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ хийсэн байна. Гэрээнд БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөр дамжин тус эмнэлгүүдээр үйлчлүүлсэн иргэд 20 хувийн хөн... | эрүүл мэнд |
Өнгөрсөн өвөл уушгины хатгаа өвчнөөр давхардсан тоогоор 10 мянган хүүхэд өвчилж, тэдний 20 нь эндсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн хамгийн их утаатай дүүрэг болох Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхдэд ирэх аравдугаар сараас уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийхээр болжээ. Учир нь, 0-5 насны хүүхдий... | эрүүл мэнд |
Шар будаа нь их хэмжээний Е амин дэм агуулдаг тул эмчилгээний чанар өндөр шингэц удаан байдаг гэж судлаачид хэлж байна. Хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл улаан хоолойн хорт хавдраар өвчлөх магадлал эрс буурдаг нь судалгаагаар тогтоогджээ. Цайны нэг аяга шар будаа нь уургийн хоногийн хэрэгцээний 20 хувийг хангадаг байн... | эрүүл мэнд |
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулахаар болж 2,9 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад орох зорилготойгоор өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвий... | эрүүл мэнд |
Эн э сарын 23-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиник сувиллаас долоон хүүхэд хордож ирлээ” гэсэн мэдээлэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн байна. Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн сувилалд шалгалт хийжээ. Хордлого авсан дол... | эрүүл мэнд |
Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн энэ өдрийг тэд “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар зохион байгуулах юм байна. Энэ үеэр тэд “Эл өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил бид тус өдрийг Үндэсний цэцэрлэгт хүрээл... | эрүүл мэнд |
Австралийн “The Donors’ Gazette” сонин энэ оны зургадугаар сарын 21-ний өдрийн дугаарын тэргүүн нүүрэндээ монгол залуу С.Мандахбат гурван австрали иргэний амь насыг аварсан талаар онцлон нийтэлжээ. Улмаар хүмүүнлэгийн үйлст оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархлаа илэрхийлсэн байна. Энэхүү мэдээллий... | эрүүл мэнд |
Долдугаар сарын 9-ний өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн 25-29 настай, эрэгтэй хүнд ХДХВ-ын халдвар илэрч, онош нь батлагджээ. Энэ нь ХДХВ-ын халдварын батлагдсан 144 дэх тохиолдол юм байна. ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж. Дашрамд дурдахад, ДОХ/БЗДХ-ын ... | эрүүл мэнд |
Эрүүл Мэндийн Яамны Шинжлэх Ухааны Технологийн Зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар дутуу төрсөн нярайд тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хүний нөөцийн байдал болоод тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, бэлэн байдлын талаар хэлэлц сэн байна. Тухайлбал, Дутуу төрсөн нярайд үзүүлдэг эмч, эмнэлэгийн мэргэжилтний с... | эрүүл мэнд |
-САЙДЫН ТУШААЛ ДАГУУ ЭХЭМҮТ-ИЙН СУВИЛАГЧ НАР Ч АЖЛЫН БАЙРАА СОЛИВ- Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн харъяалалтай эхчүүдийг I амаржих газар луу шилжүүлжээ. Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын тушаал дагуу эхчүүдтэй хамт эмч, сувилагчдыг ч тийш нь түр шилжүүлээд байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодр... | эрүүл мэнд |
Сүүлийн жилүүдэд компьютерийн хэрэглээ ихэссэнтэй холбогдон дэлгэц буюу монитортой ажилладаг хүмүүст толгой өвдөх, нүд чилэх, хараа бүрэлзэх, нүд улайж, аргах, хүзүү хөших, гэрэлд мэдрэг болж нүд гялбах зэрэг шинж тэмдэгүүд ихсэн нүдний эмчид хандах тохиолдол ихсэж байна. Ялангуяа оффисын ажилтай хүмүүс компъютерын ард... | эрүүл мэнд |
Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв Баянгол дүүргийн харъяалалтай эхчүүдийг I амаржих газар луу шилжүүлжээ. Тодруулбал, тус төв өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн эхчүүдийг шилжүүлж эхэлсэн байна. Одоогоор байдлаар засварын ажил 90 хувьтай хийгдэж байгаа юм байна. Засвар хийгдэж байгаа ч тус төвийн төрөх тасгийн ажил... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас Түлэнхийн төвийн барилгын ажилд онцгойлон анхаарч ажиллаж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгыг 2013 оны наймдугаар сард багтаан барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлэхээр болжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа “Түлэнхийн төв”... | эрүүл мэнд |
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжаар олгосон 2.4 га газар дээр 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын гүйцэтгэл энэ сарын 5-ны өдрийн ба... | эрүүл мэнд |
Сүүлийн үед шуудан илгээмжээр Америкийн нэгдсэн улсаас “Skinne Fiber” нэрийн тураах бэлдмэл гэх биологийн идэвхит бүтээгдэхүүнийг онлайн интернет худалдаагаар хувь хүмүүс иргэдийн нэр дээр захиалан их хэмжээгээр импортлон ирүүлж байна. Энэ бүтээгдэхүүн нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 да... | эрүүл мэнд |
Гам шиг, онцгой байдлын үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц бүрдүүлэх оношлуур, багаж төхөөрөмж, хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэж байх юм. Манай орны хувьд гарч байсан тохиолдлуудаас д... | эрүүл мэнд |
Энэ жил ийн тарваган тахлын вакциныг энэ сарын 15-наас үнэ төлбөргүй хийж эхлэх юм байна. Вакциныг нийслэлийн бүх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн төв, сум багийн эмнэлэг болоод тарваган тахлын голомтот нутгийн халдварын эрсдэлтэй бүлгийн хүн амд болон нэгээс дээш насны хүүхдүүд хийлгэх боломжтой аж. Иймд тарв... | эрүүл мэнд |
Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Улсын болон хувийн хэвшлийн 89 эмнэлэгт эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг Нийслэлийн эрүүл ахуй, халдвар хамгааллын 48 байцаагч хийж гүйцэтгэсэн аж. Шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусс... | эрүүл мэнд |
Зуны дэлгэр цаг ирж, нийслэлчүүд хөдөө орон нутгаар аялал, зугаалгад явах нь эрс нэмэгддэг. Аялагчид амралт зугаалгаар явахдаа ямар нэгэн хорхой шавьжинд хазуулж, мөн могойд хатгуулах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Гэмтлийн эмнэлгийн эмч нар анхааруулж байна. Могойд хатгуулсан иргэдэд анхны ту... | эрүүл мэнд |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Эрдэнэтуяаг томилжээ. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг өөр ажилд шилжсэн тул П.Гантулгыг оронд нь томилсон байна. Ж.МАРАЛ | эрүүл мэнд |
МЗХ-ны урилгаар ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдагчид болон урлаг соёлын одууд энэ сарын 8-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ айчлалын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар иргэдийг үнэ төлбөргүй үзэхээр болжээ. Нөгөөдөр Монголын Залуучуудын Холбооны төв байранд 10.00-17.00 ца... | эрүүл мэнд |
Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллах юм байна. Эмнэлгийн нэг, хоёр дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой аж. Мөн НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14... | эрүүл мэнд |
Дэлхийн хүн амын өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 11-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел Пичин, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эрүүл мэдийн дэд сайд Ж.Амарсанаа, Монголын оюутны холбооны ерөнхи... | эрүүл мэнд |
Э.Хонгорзул гэх эмэгтэйд кесарево хагалгаа хийсэн гурван эмч гэдсэнд нь марль мартаад оёчихсон хэрэг гарч нийгэмд дуулиан тарьсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарснаас хойш Э.Хонгорзулын ээж хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаад байгаа билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “Хонгорзул өөрөө марль залгисан” гэсэн дүгнэлт гарсн... | эрүүл мэнд |
Инээмсэглэлийн талаар нэг ийм судалгаа гарчээ. Зургаан настай хүүхэд өдөрт 300 удаа инээдэг бол 45 хүртэл насныхан хоногт дор хаяж 14 удаа инээмсэглэдэг гэнэ. Харин тавиас дээш насныхан бүтэн өдрийн турш ердөө дөрөвхөн удаа жуумалздаг аж. Ахимаг насныхан огт инээдэггүй гэсэн үг. Тэгэхээр хүн нас ахих хэрээ... | эрүүл мэнд |
“Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг угтсан “Өрхийн эмч-таны туслагч” явган аяллын нээлт Зайсан толгойн хажуугийн “Бурхан Будда” хөшөөний урд талбайд болж өнгөрлөө. Тус явган аялалд нийт 1000 хүн оролцож буй талаар зохион байгуулагчид мэдээлэв. Олон улсын өрхийн эмч нарын холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сар... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1008 хүн үйлчлүүлсний 684 нь урьдчилан сэргийлэх сайн дурын үндсэн дээр хандсан байна. Тэдний 102 нь БЗДХ-тай байсан тул хавьтлын судалгаа, эмчилгээнд хамрагджээ. Үүний зэрэгцээ ХДХВ-ын батлагдсан 142 дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 5-... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1288 хүн хандаж үйлчлүүлсэн байнаа. Түүнээс 914 хүн буюу 70.9 хувь нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа ханджээ. Эдгээрээс БЗДХ-т өвчтэй 54 хүн илэрч, хавьтлын судалгаа, хяналт эмчилгээнд орсон байна. Мөн энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан нээлттэй ха... | эрүүл мэнд |
Дөрөвхөн настай Б.Танан охин тархины хорт хавдрын улмаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай байгаа билээ. Бяцхан охины эмчилгээний зардалд нийт 180 сая төгрөг орох бөгөөд сайхан сэтгэлтэй залуус маань сонгуулийн урамшууллын 1000 нэгжээ данс руу нь илгээсээр байгаа юм. Зөвхөн Улаанбаатар хотын сонгогч тус бүр Б.Танан охины д... | эрүүл мэнд |
Корей Их Сургуулийн “Анам” эмнэлгийн эмч нар ЭМЯ-ны зөвшөөрөлтэйгөөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллаж байна. Тэд Солонгост эмчлүүлэх шаардлагатай байсан 8 хүнд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа ажээ. Маргааш буюу зургадугаар сарын 8-ны 10:00-14:00 цагт “Blue sky”-д элэг, бөөрний өвчтэй хүмүүстэй уулзаж зөвлөгө... | эрүүл мэнд |
Сүүлийн хоёр сарын хугацаанд Эрүүл мэндийн яаманд цочир сонин, төрийн албанд байж боломгүй “гэмт” үйлдлүүд хэрээс хэтрээд байгаа тухай яамны ажилтнууд ам дамжин ярьж бухимдаж байна. Өчигдөрхөн гэхэд Сайдын туслах н.Баярцэцэг гэх эмэгтэй бүхэл бүтэн төрийн захиргааны төв байгууллагын тамгыг өөрийн өмч мэт авч зугтаан яв... | эрүүл мэнд |
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үндэсний багийнхан 70 дахь удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Энэ удаад эмч мэргэжилтэй эгч нь төрсөн дүүдээ өрөөсөн бөөрөө өгсөн бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа аж. Эгч, дүүс ирэх долоо хоногт эмнэлгээс гарах юм ... | эрүүл мэнд |
Хувийн нэгэн эмнэлгийн ажилтнууд Шастины нэрэмжит III эмнэлэгт нас барсан хүнийг үзүүлэх, цогцсыг нь хэвтүүлэх гэж ирлээ. Сэхээн амьдруулах төвийн эмч нь хүлээж авахгүй гэснээс үүдээд цаадаагийн ажилтнууд ирсэн гэх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Энэ мэдээллийн мөрөөр тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.На... | эрүүл мэнд |
Хонконгийн эрдэмтэд шувууны шинэ ханиад болох Н7N9 вирусийн халдварын талаар судалгаа хийжээ. Уг өвчний вирус нь шууд хавьтлын төдийгүй агаар дуслын замаар ч халдварладаг болох нь тогтоогджээ. Н7N9 вирус нь бие махбодид нэвтрэн орсны даруйдаа бусад вирусийн омгуудтай нэгдэн маш тэсвэртэй шинэ төрлийн вирусийг үүсгэж бо... | эрүүл мэнд |
-ТҮҮНИЙ ЗҮРХ ХЭД ХОНОГ ӨВДӨЖ, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХЭЭР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖЭЭ- Сүүлийн үед төлбөр өндөртэй чанартай, чанаргүй хувийн эмнэлгүүд олноор байгуулагдах болсон. Улсын эмнэлгийн чадвартай эмч нар хувьдаа эмнэлэг байгуулж, өглөө нь өвчтөнөө үзчихээд үдээс хойш хувийн эмнэлгийнхээ ашгийг бодон ажилдаа ирдэггүй гэх иргэдийн ... | эрүүл мэнд |
Дугуйн спортоор хичээллэх, эсвэл фитнессийн дугуйн төхөөрөмж дээр бие халаалт хийх , орой зугаалахдаа унахын аль нь ч байж болно л доо. Дугуйг ямар нэг байдлаар л унаж байх нь ямар ашигтай болохыг энд жагсаасан байна. Үүнд: 1. Дугуй унах нь бусад бүх дасгалын адил зүрхийг фитнесс хийлгэж, венийн судасны өвчнөөс сэргий... | эрүүл мэнд |
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны төлөөлөгчид Эрүүл мэндийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд олон жил зүтгэсэн Б.Жав эмчийг үеийн үед дурсах учиртай гэж үзжээ. Тиймээс Клинкийн Нэгдүгээр амаржих газрыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч, Ардын эмч ... | эрүүл мэнд |
Анагаах ухааны доктор Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар томилжээ. Тэрээр Улсын клиникийн I эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөж, ур чадварын оноогоор тэргүүлсэн байна. Гэвч нэрээ татсан учраас уг албан тушаалд Б.Бямбажавыг томилжээ. Л.Жамбалжав нь Гэмтэл согог судлалын үндэсний төв... | эрүүл мэнд |
Нүдээ тэр бүр үзүүлж чаддаггүй эмзэг бүлгийн хүүхдүүдийн нүдний харааг шалгахаар “Сити-Оптик” компани Японы “Lions clubs international” байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Тэд нийслэлийн таван асрамжийн газрын 250, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэн ядуу өрхийн 50, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулий... | эрүүл мэнд |
Байгалийн эмийн сан гэгддэг зуун настын сүүн шүүснээс хорт хавдар үүсгэж болзошгүй химийн бодис олджээ. Тиймээс хэтрүүлж хэрэглэхгүй байхыг эрдэмтэд зөвлөж байна. Зуун настын сүүн шүүсийг их хэмжээгээр хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Зуун настыг ходоодны шарх, чихрийн шижин, астматай үед з... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд сүүлийн 24 жилийн хугацаанд нэг ч хүүхдийн эмнэлэг баригдаагүй түүхтэй. Сайхан мэдээ дуулгахад, өнөөдөр Баянгол дүүрэгт “Эмүүжин” хэмээх цоо шинэ хүүхдийн эмнэлэг үүдээ нээлээ. Энэхүү эмнэлэг нь тус дүүргийн 7, 8, 13, 19 дүгээр хорооны 8000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Хүүхдийн... | эрүүл мэнд |
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Клиникийн 1-р амаржих газар ажиллаж, шинэ хүнээ өлгийдөн авсан ээжүүдэд баярын мэнд хүргэжээ. Үүний зэрэгцээ нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай 2-р амаржих газар, нийслэлийн Засаг д... | эрүүл мэнд |
-ӨВДӨЛТИЙНХӨӨ МИНУТЫГ БҮР ОЙРТОХООР ИРЭЭРЭЙ- Хүн амын өсөлт тэр орны хөгжлийн нэгээхэн хэсэг байдаг гэдэг. Манай улсад өмнөх онуудтай харьцуулбал энэ онд төрөлт харьцангуй их байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар төрөх эмнэлгүүдийн ачаалал ихэсчээ. Манай сурвалжлах баг Монголдоо хамгийн том, найдвартайд тооцогддог Нэгдүг... | эрүүл мэнд |
БНСУ-ын нуруу, нугасны эмчилгээний төв болох Ансей эмнэлгийн эмч нар сар бүр Монголд ажиллаж үзлэг, оношлогоо хийдэг билээ. Энэ удаад тус эмнэлгийн эмч нар 06 сарын 2-4-ний өдөр монголчуудад 09.00-18.00 цагийн хооронд үзлэг, оношлогоогоо үнэ төлбөргүй хийхээр болжээ. "Ансей" эмнэлгийн эмч нарт үзүүлэхийг хүсвэл Монгол ... | эрүүл мэнд |
Байгалийн аргаар наранд хатаасан үзмэнд хүний биед амархан шингэдэг ургамлын гаралтай сахар болон кали антиоксидант, хоол тэжээлийг шингээх файбер зэрэг бодисоор баялаг байдаг гэдэг нь эрдэмтэдийн судалгаагаар тогтоогдсон байна. Өлссөн үедээ их хэмжээний хоол идэхээсээ илүү бага зэргийн үзэмийг хөнгөн зууш маягаар хэрэ... | эрүүл мэнд |
Усан үзэмийн найрлага дахь кальци нь ясыг хэврэгших, хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин "С" нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархаллыг бэхжүүлснээр ялангуяа өвлийн улиралд ханиад томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин "В" нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин "А" нь арьсыг цэвэрлэж, өнгөлө... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.