news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа чихрийн хордлогоор өвчлөх нь их. Жирэмсэн үедээ хэрэглэж байсан хүнсний зүйлс ургийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг байна. Эхийн хэрэглэж буй чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнүүд хүүхдийг чихрийн хордлоготой болгохоос гадна ясны сийрэгжилтэд хүргэнэ. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд чихрийн...
эрүүл мэнд
Урлагийн тайзнаа 50 гаруй жил ажилласан МУГЖ Ш.Дэлгэржаргалыг ард олон “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр нь хайрлан хүндэтгэдэг. Түүний том охин Б.Болормаа яаралтай элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай болж, дунд охин Б.Гантигмаа (МҮОНТ-ийн нэвтрүүлэгч) нь эгчдээ элэгний донор болсон. Тэд Энэтхэг улсад элэг ш...
эрүүл мэнд
-ТЭРЭЭР НААДМААР ҮЗЭГЧИДДЭЭ БЭЛЭГ БАРИХАА АМЛАЛАА- Хошин урлагийн “загалмайлсан эцэг” гэгддэг МУГЖ Б.Батзаяа Солонгос улсад зүрхний судас залгуулах хагалгаа хийлгэхээр болжээ. Түүний эмчилгээний зардлыг хошин урлагийнхан цуглуулах зорилгоор ирэх сарын 3-нд хандивын тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. “Д.Жигжид...
эрүүл мэнд
Цөмийн технологийн ачаар Монголдоо хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологитой боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэ...
эрүүл мэнд
1. Загасны мах, оливын тос: Омега хүчлүүд арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулах шидтэй. Долоо хоногт ядаж нэг удаа загас идэж байвал тустай. 2. Сонгино, сармис: Ханиад томуугаас сэргийлэхийн сацуу хүхрээр баялаг тул залуужуулах үйлчилгээтэй. З. Тод өнгийн жимс, ногоо: Ийм ногоонд хавдрын эсрэг анти...
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт ээлжит цахим хурал боллоо. Уг цахим хуралд Увс аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ болон ЭМЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцов. Цахим хурлыг эрүүл мэндийн сайд Н.Удвал удирдан, энэ сарын 7-ны өдрөөс 14-ний хооронд у...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар “Сайд нарын 2” хэмээн нэрлэгддэг Клиникийн нэгдсэн II эмнэлгийн нэг тасгийг хоригдлуудад зориулан “тохижуулж” байлаа. Тэр өрөөнд гурван хоригдол хэвтэн эмчлүүлэх боломжтой гэж Н.Удвал сайд ярьж байсан. Уг нь II  эмнэлэгт хийж бүтээсэн үйлсээрээ улсдаа гавьяа байгуулсан хүмүүсийг х...
эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баг, БНСУ-н “АСАН” анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Sung Gyu Lee ахлагчтай багтай хамтран УНТЭ-т энэ сарын 22-нд буюу өчигдөр элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хүүхдэд амжилттай хийжэ...
эрүүл мэнд
Нийслэлийн гуравдугаар төрөхөд кесарево хагалгаагаар амаржсан 21 настай бүсгүйд тус төрөхийн эмч нар таван удаа хагалгаа хийсний улмаас амь насаа алдлаа гэх хэрэг өнгөрсөн онд гарсан. Талийгаач бүсгүйд хагалгаа хийсэн эмч нар “Биеийн байдал нь муу байгааг мэдсэн атлаа бүгдийг нуусан. Өөр эмнэлэг рүү шилжүүлэх зөвлөмж ө...
эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин хүндэрсээр хүний аминд хүрчээ. Он гарснаас хойш Дорноговь аймагт 0-5 настай зургаан хүүхэд эндсэнээс гурав нь уушгины хатгаа, бусад нь нярайн эмгэг, тархины саажилт зэрэг оноштой байсан аж. Өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 27547 хүн үйлчлүүлсний 2528 нь томуу, том...
эрүүл мэнд
Өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 151 дэх хүн бүртгэгджээ. Тэрээр дөнгөж 24 настай залуу бөгөөд тус өвчний халдвар авсан нь тогтоогдсон байна. ХӨСҮТ-д долоо хоногт дунджаар 1000 орчим хүн ХДХВ-ийн шинжилгээ хийлгэдгээс 600 орчим нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар хандагсад байг...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн зөвхөн улсын эмнэлгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх гэж цаг хугацаа алдан өглөө эрт дугаарлан үзүүлдэг үе хэдийнэ өөрчлөгджээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 28 төрийн өмчийн эмнэлэг буюу 78 хувийн эмнэлэг, 121 эмийн сан иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжтой боллоо. Даатгалтай иргэд ж...
эрүүл мэнд
“Тэсо” корпорацийн сүү, сүүн бүтээгдэхүүний “Милко” ХХК-иас үйлдвэрлэн гаргадаг чацарганатай “Зөв” аарцны ундаанаас хүүхэд хорджээ. Иргэн Б.Үржинханд уг аарцны ундааг Баянзүрх дүүрэгт байрлах “Амгалан” худалдааны төвөөс худалдан авч хүүхдэдээ өгсөн байна. Өглөө хүүхэд нь цэцэрлэгтээ явахдаа нэг л унжигар байсныг ээж нь...
эрүүл мэнд
Сэтгэлийн дарамт зовиураас болж хүн оворжиж, уцаарлан, үрчлээтэж, үс бууралтан, арьс гэмтэн, улмаар батгашиж эхэлдэг байна. Мөн сэтгэлийн зовиур зүрхийг өвчлүүлж, ходоодны мэдрэлүүдэд нөлөөлж, ходоодны шүүсний хүчил суурийн тэнцвэрт өөрчлөлт оруулж ходоодны шарх үүсгэдэг. Ханиад хүрэх нь олшрох, цусны даралт ихсэх, ной...
эрүүл мэнд
Маргааш “Монголын уламжлалт анагаах ухааны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлгөөн болно. Тус зөвлөгөөн 9:00 цагт “Continental Hotel”-ын хурлын танхимд болох бөгөөд зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Уламжлалт анагаах ухааны зөвлөх С.Нарантуяа болон мэ...
эрүүл мэнд
АНУ-ын Насжилтын хүрээлэнгийн Дархлаа судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Арьяа хавдрын эсрэг вакцин гаргажээ. Тус вакциныг тун удахгүй АНУ-ын эмнэлэгт ашиглах гэж байгаа аж. Б.Арьяа нь 2003 оноос АНУ-ын Эрүүлийг хамгаалах яаманд харьяалалтай, улсын төсвөөс бүх санхүүжилтээ авдаг Насжилтын хүрээлэнд ажиллаж ...
эрүүл мэнд
Урд хөршид А хүрээний H1N1 өвчний халдвар дэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохих анхааруулгыг өгөх болсон. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас БНХАУ-аас гахай, тахианы махыг импортлохгүй байх мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлжээ. Тодруулбал, БНХАУ-аас амьд шувуу, шувууны гаралтай бо...
эрүүл мэнд
Хоолны мэргэжилтнүүд хоол хүнсийг хольж хэрэглэхдээ анхаарал хандуулахыг зөвлөж байна.  Шарсан мах+брокколи байцаа: Шарсан маханд бид дуртай. Гэвч энэ хоол ходоод гэдсэнд хорт хавдар үүсгэх эрсдэл дагуулдаг. Брокколи байцаа энэ эрсдэлийг бууруулдгаас гадна бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулдаг увдистай ногоо ...
эрүүл мэнд
Бид сүүлийн үед маш олон төрлийн, мэдэх мэдэхгүй хүнсний бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг болсон. Эдгээрийн ихэнх нь хүний биед ач тустай боловч шүдэнд таагүй нөлөө үзүүлдгийг тэр болгон мэддэггүй. Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнсийг мэдсэнээр шүдээ гэмтээхээс сэргийлж болно. 1. Жимстэй сүү Жимстэй сүүнүүд шүдийг гэ...
эрүүл мэнд
Өнгөрсөн сард Баян-өлгий аймагт гахай, шувууны томуугийн H1N1 вирус илэрч энэ өвчнөөр насанд хүрсэн хоёр хүн, хоёр хүүхэд өвчлөөд байсан. Гэтэл дээрх вирус Улаанбаатар хотод илэрчээ. Өнөөдрийн байдлаар уг вирусээр өвчилсөн нь батлагдсан гурван хүнийг Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа аж. Эн...
эрүүл мэнд
Таны арьс тослог бол шинэхэн байцаа, өргөст хэмхийн шүүсийг яг адил хэмжээгээр хийж бэлтгэсэн холимгоор нүүрээ арчиж болно. Батганаас болж арьсны нүх сүв томорсон бол нүүрээ угаахын өмнө исгэлэн байцааны шүүсээр арч. Учир нь исгэлэн байцааны шүүс янз бүрийн сэвх, толбо арилгадаг. Өнжөөд хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн ө...
эрүүл мэнд
Төрийн албанд хуурамч дипломоор шургалах гэсэн оролдлогууд гарсаар байна. Эх сурвалжийн мэдээлснээр хуурамч дипломын ихэнхийг ОХУ-ын хар зах дээрээс худалдаж авдаг байна. Үнэндээ дипломтой болох мөрөөдөлтэй эрхмүүдийг оросууд  хуурч орхидог аж. Хуурамч дипломын асуудал Монгол, Армен, Гүрж, Казакстан, Тажикстан, Буриад ...
эрүүл мэнд
ЭМЯ-ны харъяа Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад зургаан иргэн материалаа ирүүлсэн бөгөөд тус төвийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилжээ. Захирлын албан тушаалд өрсөлдөхөөр тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа э...
эрүүл мэнд
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн хортой 10 бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Түүнд бидний амтархан идэх дуртай шарсан төмс-чипс, бүх төрлийн бургер, хиам, хиаман бүтээгдэхүүн-лаазалсан бүтээгдэхүүн /консерв/, бэлэн гоймон-түргэн болдог нухаш, майонез-кетчуп, төрөл бүрийн шоколадтай амттан-модтой чихэр-резинэн чихэр,...
эрүүл мэнд
Хавдар судлалын үндэсний төвөөс анх 2011 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон даяар зохион байгуулах болсон юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хавдрын эсрэг аян-2014″-ийн нээлт өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох юм байна.  Энэхүү нээлтэд Эрүүл мэндийн яамны удирдлагууд болон Хавдар судлалын үндэ...
эрүүл мэнд
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэм ахлах сургуулийн 2 дугаар ангийн сурагч Н.Энхбилэг нь 2013 оны 10 дугаар сарын 8-нд  сургууль дээрээ 7, 15 насны хүүхдэд хийдэг сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэжээ. Гэвч маргаашаас нь эхлэн охины бие муудаж, улмаар гар хөлийн хуруунууд нь үхжиж эхэлсэн байна....
эрүүл мэнд
Арьс нь хүний биеийг бүхэлд нь хучиж бие махбодид олон чухал үүрэг гүйцэтгэдэг хамгийн том эрхтэн гэж хэлж болно. Ийм учраас арьс гэдэг эрхтэний талаар хүн зохих мэдлэгтэй байх ёстой. Насанд хүрсэн хүний арьс биеийн гадаргын 1.5-2.0 мкв талбайг, биеийн жингийн 15% хүртэлх жинг эзэлдэг. Арьс нь өөрийн өвөрмөц өнгө, зура...
эрүүл мэнд
Монголд анх удаа мөгөөрсөн эдийн хорт хавдар илэрчээ. И.Энхбат нь Архангай аймгийн Тариат сумын уугуул иргэн бөгөөд 25 настай. Хөдөө эцэг, эхтэйгээ мал маллаж амьдардаг аж. Тэрбээр хоёр жилийн өмнө мотоциклоос унан хоёр хавиргаа бэртээж байжээ. 2013 оны найман сараас хойш ХСҮТ-д эмчилгээ хийлгэж, богино хавирга хорт ха...
эрүүл мэнд
Томуугийн тандалтын эмнэлгүүдээс ирүүлсэн 161 сорьцод шинжилгээ хийхэд томуугийн А/H1N1/ болон томуугийн В вирус илэрсэн талаар МХЕГ-аас мэдээл жээ. Энэ оны эхний 4 дэх долоо хоногт улсын хэмжээнд нийт амбулаторид хандан үйлчлүүлж буй иргэдийн 8.4 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогд сон байна. Тодруулбал,  энэ т...
эрүүл мэнд
Улсын III төв эмнэлэгт Н1N1 вирусийн халдвартай 40-50 насны гурван хүнийг тусгаарлан эмчилж байсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр хүмүүс бүгд эдгээд, эмнэлгээс гарчээ. Уушгины хатгаа нь хүндэрсний улмаас тус эмнэлэгт эмчлүүлсэн байна. ХӨСҮГ-ийн Мэдээлэл, технологийн албаны дарга Ч.Уртнасаны мэдээлснээр, улсы...
эрүүл мэнд
-ТЭРЭЭР 166 ГЭР БҮЛИЙГ ЭМЧИЛЖ, ҮРИЙН ЗУЛАЙ ҮНЭРЛҮҮЛЖЭЭ- Эрхэм дээд баян үр хүүхэд гэдэг. Хүүхдийн мөрөөс болсон гэр бүлүүдэд туслаж, “алтан гар”-аараа эмчлэн, үрийн зулай үнэрлүүлж буян үйлдэж яваа нэгэн монгол эрдэмтнийг дэлхийн хүмүүс үнэлж байна. Энэ хүн бол Анагаах ухаан, Биологийн ухааны доктор, Түвдийн анагаах ух...
эрүүл мэнд
Хүний амьдралын буруу хэвшлээс болж үүсдэг өвчин, тэдгээрийн нөлөөлөл нь 21 дүгээр зуунд томоохон сорилт болж байгааг НҮБ-ын 2011 оны Ерөнхий Ассамблейн 66 дугаар хуралдаанаар тэмдэглэсэн байдаг. Амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан нас баралт манай орны хүн амын нас баралтын 72 хувийг эзэлж байна. 70-аас доош насны эр...
эрүүл мэнд
Хар тамхи хэрэглэж үзсэн гурван хөвгүүн тутмын нэг, дөрвөн охин тутмын нэг нь цаашдаа хар тамхи хэрэглэгч болох эрсдэлтэй байдаг гэсэн судалгааг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд гаргасан байна. Тиймээс залуу үеийнхний дунд мансууруулах бодисын хэрэглээ өсч буйг санууллаа. Тогтмол хар тамхи хэрэглэд...
эрүүл мэнд
Эко сүү ХХК-ийн "Элгэн тараг"
эрүүл мэнд
-2009 ОНООС ХОЙШ ГАРСААР БАЙГАА ӨВЧЛӨЛ ГЭВ- Өнгөрсөн сард Баян-Өлгий аймагт гахай, шувууны томуугийн H1N1 вирус илэрч, насанд хүрсэн хоёр хүн, хоёр хүүхэд өвчлөөд байсан билээ. Өчигдөр нийслэлчүүд “Улаанбаатарт гурван хүн томуугийн А хүрээний H1N1 вирусээр өвчилж, П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгт тусгаарлагд...
эрүүл мэнд
Дэлхийн 170 гаруй оронд сайн дурынхны "Донорын цусаа бэлэглэх" үйл ажиллагаа өнөөдөр нэгэн зэрэг болж байна. Энэ үйл ажиллагаанд Монгол Улс нэгдсэн бөгөөд өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус бэлэглэх аяны үйл ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээнд  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, холбогдох албаныхан ор...
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих  жил”ийн ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд,  хүүхдийн  бүртгэл судалгааг шинэчлэн гар...
эрүүл мэнд
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос гаргасан судалгаагаар энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 6447 эх амаржиж, 6487 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 77 хүүхэд буюу 1.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Мөн сард 86 хүүхэд эндсэн нь өмнөх оныхоос 19.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна. “Хүүхдийн ...
эрүүл мэнд
Монголын эмч нар анх удаа 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн ч төдийлэн амжилтад хүрээгүй. Түүнээс хойш арван жилийн дараа хүний гавьяат эмч Л.Жамбалжав Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтарч Монголдоо бөөр шилжүүлэн суулгасан нь амжилттай болж, өнөөдрийг хүртэл олон арван хүнд ам...
эрүүл мэнд
Сүүтэй коктейльд их хэмжээний сахар, тос агуулагддаг. Энэхүү ундааг шарсан төмс, гамбургертэй хамт хэрэглэдэг нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Эрик Стайсаар удирдуулсан Америкийн хэсэг эрдэмтэн сургууль дээрээ шоколадтай, сүүтэй коктейль байнга уудаг 100 сурагчид туршилт судалгаа хийж үзэхэд яг л хар тамхи шиг ...
эрүүл мэнд
“Ургийн өсөлтөд агаарын бохирдлын нөлөөг судлах” судалгааны нээлт өчигдөр боллоо. Уг судалгаа гурван жил үргэлжлэх бөгөөд ЭМШУИС, Канадын Саймон Фрэйзэрийн их сургууль, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран зохион байгуулах ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд гаргасан хамгийн их агаарын бохирдо...
эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэхээр хоёр жил гаруйн хугацаанд бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагджээ. Харин эмч, мэргэжилтнүүдээ гадаадын орнуудад сургах ажил үргэлжилсээр байгаа аж. Энэ нарийн ажиллагаатай мэс заслыг Монголдоо нэвтр...
эрүүл мэнд
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрл, соё...
эрүүл мэнд
Жимс жимсэн бүтээгдэхүүнүүд халдварт өвчлөлийг бий болгоход хүрээд байгаа гэнэ. Саяхан ОХУ-ын Алс дорнодын Сахалин хязгаар дахь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар БНХАУ-аас экспортлосон жимс элдэв халдварт өвчнүүдийн шалтгаан болох нь олширсныг мэдэгдээд байгаа юм.  Тэд судалгаа, шинжилгээ явуулснаар халдвар ү...
эрүүл мэнд
Улсын клиникийн төв эмнэлэгт энэ сарын 17-нд ясны чөмөг шилжүүлэн суулгах анхны хагалгаа хийхээр бэлтгэж байна. Тодруулбал, тус эмнэлгийнхэн ясны чөмөг, цусны үүдэл эс  шилжүүлэн суулгах туршилтыг хоёр жил гаруй хугацаанд хийсэн юм. Ясны чөмөг шилжүүлэн суулгуулах анхны хагалгааг 30 гаруй насны эрэгтэйд хийхээр төлөвлө...
эрүүл мэнд
Улаанбаатарын агаарын бохирдол ургийн өсөлтөд нөлөөлөх нөлөөллийг  тогтоохоор судалгаа хийж эхэлсэн байна. Уг судалгааг хийхдээ Сүхбаатар дүүрэгт амьдарч буй нийт жирэмсэн эхчүүдийн ургийн өсөлтөд хяналт тавьж, хор хохирол, өөрчлөлтийг ирэх гуравдугаар сарын дунд үе хүртэл судлах юм байна. Энэхүү судалгааг ЭМШУИС, Сүхб...
эрүүл мэнд
Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдрийг 2000 оны Парисын Тунхагийн дагуу дэлхий даяараа “Хорт хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр хүн төрөлхтөнд аюул занал учруулж байгаа хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, уг асуудлаар хүн бүрийн идэвх, санаачла...
эрүүл мэнд
Өнөөдөр хөлний судасны бүдүүрлээр эмэгтэйчүүд төдийгүй, залуухан охид ч шаналах болжээ. Судасны бүдүүрлийн гол шалтгаан нь судасны хананд тэжээллэг бодис дутагдах, хөлийн венийн судсанд даралт нэмэгдэх юм. Энэ өвчлөлтэй тэмцэхийн тулд судасны ханыг бэржүүлэх зорилгоор С аминдэм, биофлавиныг хэрэглэх хэрэгтэйг эмч мэргэ...
эрүүл мэнд
Дайны үед хүмүүс өлсгөлөнгөөс болж нас барж байсан бол одоо таргалалтаас болж хорвоог орхих болжээ. Эрдэмтдийн тодорхойлсноор зүрхний өвчин болон цус харвалтын гол шалтгаан нь таргалалт аж. Тэд “Хүн хүссэнээрээ амьдрах эрхтэй л дээ. Гэхдээ эрүүл байх нь аз жаргал” хэмээн тодорхойлжээ. Хүн амын нас баралтын шалтгааныг т...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх болсон. Тодруулбал, даатгуулагч улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бол өвчний оношоос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 17...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч ажилтнууд өнөөдрөөс эхлэн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Тодруулбал, тус эмнэлгийн хамт олон энэ сарын 13-17-ний хооронд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байгаа аж. Уг өдөрлөгийн хүрээнд өдөр бүр 10.00-15.00 цагийн хооронд эмнэлгийн тасаг, нэгжүүд өөрийн...
эрүүл мэнд
МХЕГ-аас шинэ жил, цагаан сарын тэмдэглэлт баярууд болж байгааг тохиолдуулан "Нийтээрээ эрсдлээс сэргийлье" уриатай аяныг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажил...
эрүүл мэнд
Манай улсад ХДХВ-ын батлагдсан тохиолдол 150-д хүрлээ. ДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын эсрэг бие илэрч онош нь батлагджээ. Тус үйлчлүүлэгч нь 35-39 настай, эмэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Өнөөдрийн хувьд тархвар судл...
эрүүл мэнд
ДЭМБ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албатай хамтран Монгол Улсад байж болзошгүй ХДХВ-ын халдварын 2014 оны байдлаарх тархалтын тооцооллыг гаргасан байна. Уг тооцооллоор ХДХВ-ийн вирус тээгч манайд 150 биш 763 байх боломжтой гэж гарчээ. Цаашилбал энэ нь 7000 орчим монгол хүн Х...
эрүүл мэнд
-Эмчилгээний зардал нь 60 гаруй сая төгрөг бөгөөд Н.Энхбилэг охинд туслах хандивын данс Хаан банк 5232045577 /Д.Намжилдорж/ -  Сахуу, татрангийн вакцинаас харшил өгч, өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа долоон настай Н.Энхбилэг охины хэрэгт буруутай байж магадгүй эмнэлгийн зарим эмч нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж ...
эрүүл мэнд
Өнөөдөр 2014 оны дүгээр сарын нэгэн шинэ оны эхний өдөр. Хоёр он солигдох торгон мөчид буюу 00.00 цагт Улсын Клиникийн Нэгдүгээр амаржих газарт 3 кг 700 гр хүү мэндэлжээ.  Шинэ оны ууган иргэний ээж н.Нямдэлгэр анхны төрөлтөөрөө ийнхүү хүүтэй болж, бүл нэмсэн бол хоёр дахь төрөлтөөр  н.Мөнхзаяа 3 кг 900 гр хүүтэй болж,...
эрүүл мэнд
-НЯРАЙ БОЛОН 1-5 НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ 2013 ОНД ӨССӨН СТАТИСТИК ДҮН МЭДЭЭ ГАРЧЭЭ- Элгээрээ хэвтчихсэн байсан эрүүл мэндийн салбарыг Н.Удвал бүр сүйрүүллээ. Эрүүл мэндийн тангараг өргөсөн, эмч Н.Удвал энэ салбарыг удирдах болсноор иргэд бас ч үгүй найдлага тавин хүлээж байв. Төрийн албан хаагчдын тоонд орох эмч сувила...
эрүүл мэнд
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 5 бялууны үйлдвэр, 7 ни...
эрүүл мэнд
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт 64 мянган хүн эмнэлэгт хандсаны 9000 нь ханиад гэсэн оноштой байжээ. Ханиадтай өвчтнүүдийн 85.6 хувь нь 0-15 насны хүүхэд байсан аж. Дүүргүүдийн түргэн тусламжийн тасагт дуудлага өгсөн иргэдийн 42 хувь нь ханиад хүндэрсэн гэжээ. Нийслэл дэх улсын эмнэлгүүд нийт 1001 ортой ч 1472 өвчтө...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Өнөөдөр энэхүү зорилтот жилийнхээ үйл ажиллагааг албан ёсоор нээж, бүх аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай теле хурал хийлээ. Тус хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга ...
эрүүл мэнд
2013 оны эхний 11 сарын байдлаар 73075 эх төрж, 73445 нярайг эсэн мэнд хүлээн авчээ. Жилийн эцсийн статистик мэдээ хараахан нэгтгэгдэж гараагүй ч 79000 орчим эх төрсөн байх магадлалтай байгаа аж. 1990 онд 73209 эх төрж байсан бол 2013 он сүүлийн 23 жилийн хамгийн өндөр төрөлттэй жил болж, төрөлт 6.9 хувиар өсчээ. Үндэс...
эрүүл мэнд
Нийслэлчүүдийн хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд тахианы мах ордог. Сүүлийн хоёр жил малын махны үнэ огцом өсөж тэнгэрт хадсан нь урд хөршөөс хямд орж ирдэг тахианы махыг голчлон хэрэглэхэд хүргэсэн. БНХАУ-аас импортоор орж ирдэг тахианы гуя жилээс жилд томорч байгаа гэдгийг уншигчид та бүхэн анзаа...
эрүүл мэнд
-Охины гарын эрхий хуруунуудыг яаралтай тайрахгүй бол бүх бие нь үхжинэ гэжээ- Эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгтэй хариуцлагагүй алуурчдын зүй бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Сахуу, татрангийн вакцинд аравдугаар сарын 8-нд хамрагдсан долоон настай Н.Энхбилэг охин өдгөө ярьж чадахгүй болж, хэл нь харлан өмөрч, хуруунууд...
эрүүл мэнд
-НЭГ ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭХЭД 10 ШАТ ДАМЖДАГ БАЙНА- Орхон аймагт агаар шүүгчтэй амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Шинэ оны өмнөхөн  үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна. Агаарын бохирдол, үйлдвэрийн тоос, тортог, уурхайн ажилчид гээд л амны хаалт зайлшгүй хэрэглэдэг хүн олон байдаг. Өнөөдрийг хүртэл амны хаалт буюу м...
эрүүл мэнд
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирлээ. Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгч байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмч...
эрүүл мэнд
Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  өнөөдөр 09.30 минутад дөрвөн ихэр хүүхэд төрлөө гэсэн мэдээллийн дагуу тус эмнэлгийг зорилоо. Биднийг очиход хэвлэл мэдээллийнхэнд эх, хүүхдүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Нярайлсан эхийн ар гэрийнхэн ихрүүдийн талаарх мэдээллийг нууцлахыг хүсэж байгаа гэдгээс өөр тайлба...
эрүүл мэнд
Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU вакциныг Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-18 насны 200 орчим хүүхдэд хийжээ. Мөн нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Хүүхдийн ха...
эрүүл мэнд
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь /үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь/ байхаар тогтоожээ. Үүнийг  2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн мөрдөх юм ба...
эрүүл мэнд
Цэргийн клиникийн төв госпиталийн 180-аад ажилчин өнгөрсөн бямба гаригт “Чингисийн өргөө” цогцолборт байгууллага хамт олноороо шинэ жилийнхээ баярыг  тэмдэглэсэний дараа ажилтнууд хоолонд хордсон гэх мэдээллийн дагуу тус эмнэлгийг зорилоо. Биднийг очиход 0.27 дугаар ангийн энэ өдрийн хариуцлагатай жижүүр С.Шижир угтав....
эрүүл мэнд
Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөврөн хувь /үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь/ байхаар тогтоож 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  эхлэн мөрдөхөөр  Засгийн газрын хуралдаанаар тогтлоо. Төр...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 23-25-нд болох байсан ч дахин хойшлогджээ. Учир нь ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус эмнэлэгийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар зөвлөмж ирүүлжсэн аж. Үүний дагуу ирэх оны нэгдүгээр сард олон нийтэд нээлттэй зарлан зохион байг...
эрүүл мэнд
Анх БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Ионсей-Монголд нэрээр үүд хаалгаа нээж байсан Ионсей эмнэлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хаах шийдвэр гаргасан байна. Чухам юуны учраас хэдий хэр хугацаагаар хаасан талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Эмнэлгийг хааснаас болж эмч мэргэжилтнүүд шинэ он гартал түр хугаца...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яаман дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын 23-25-нд явуулна хэмээн зарласан ч дахиад хойшлуулжээ. Учир нь өнгөрсөн даваа гаригт Төрийн албаны зөвлөлөөс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтыг зохион ...
эрүүл мэнд
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээ ямар төвшинд хийгдэж байгаа болон тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх. Мөн Эрхтэн шилжүүлэн суулгах багуудын тайланг сонсох арга хэмжээг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс зохион...
эрүүл мэнд
Манай улсад дөрвөн ихэр хүүхэд хэдхэн хоногийн өмнө мэндэлсэн билээ. Харин улсаас ихэр хүүхдэд нэг удаагийн тэтгэмжийг олгодог байна. Тухайлбал, хоёр ихэр төрүүлсэн эхэд хүүхэд тус бүр сая төгрөг, гурав ба түүнээс дээш ихэрлэсэн тохиолдолд тус бүр гурван сая төгрөгийг нийгмийн халамжаас өгдөг байна. Өөрөөр хэлбэл дөрвө...
эрүүл мэнд
-ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮХ ШАТНЫХАН АВЛИГА АВДАГ- Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хахууль авдаг, гарыг нь хүндрүүлэхээс нааш хөдлөхөө байсан гэх шүүмжлэл хаа сайгүй бий. Тиймээс бид тангараг өргөсөн цагаан халаадтнууд үнэхээр өвдөж, зовж ирсэн ард иргэдээс авлига өгөхийг ил, далд хэлбэрээр “шаарддаг” эсэхийг сурвалжилсан юм. Бидний...
эрүүл мэнд
Баянзүрх дүүргийн VI цэцэрлэгийн 11 хүүхэд гэдэсний суулга өвчний шинж тэмдэг, оноштойгоор ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдаж, долоон хүүхэд нь хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Энхбат “Урьдчилсан байдлаар багш, ажилчид, хүүхэд нийлсэн 108 хүнээс лабораторийн шинжилгээ ...
эрүүл мэнд
“Жигүүр гранд” групп агаарын тээврийн “Тэнгэрийн улаач” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон тул “Гранд мед” эмнэлэг нь орон нутгаас өвчтнөө онгоцоор авчирч эмчлэх боломжтой болсон аж. Энэхүү эмнэлгийн онгоц нь 14 хүний багтаамжтай, шороон болон хатуу хучилттай зурваст бууж, хөөрөх боломжтой юм байна. Одоогоор энэ үйлчилгээ...
эрүүл мэнд
Энэ сарын 9-ний өдөр БЗД-ийн 48 дугаар сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүдийн биед онош тодорхойгүй тууралт гарч эхэлсэн тухай мэдээлэл ХӨСҮТ-д иржээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр долоон хүнтэй эмч нарын баг гарч шуурхай ажиллажээ. Энэ талаар Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас т...
эрүүл мэнд
"Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?" сэдэвт хэлэлцүүлэг "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд боллоо. Энэ хэлэлцүүлэгт уламжлалт болон анагаах ухааны төлөөлөгчид оролцож ард иргэдийг хэрхэн хор хавдраас урдьчилан сэргийлэх тухай ярилцаж санал бодолоо хуваалцсан юм. “Оточ манрамба” дээд сургуулийн захирал, гавьяат эмч, ...
эрүүл мэнд
Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангаас Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад зориулж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх эдийн засгийн чадавхи нэмэгдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа аж. Мөн эрү...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн удирдлагын халаа сэлгээний асуудал хэвлэлийнхний анхаарлын төвд байх болсоор нэлээд удав. Хэл ам дагуулсан энэхүү ГССҮТ-ийн даргын ажлаа аваад удаагүй захирал Ц.Энхбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр энэхүү эмнэлгийг толгойлсон өнгөрөгч 80 гаруй хоног байнгын дарамт, шахалт дунд байгаагаа хэллээ. Учир...
эрүүл мэнд
“Хүүхдүүд хорджээ” гэх мэдээллийн дагуу БЗД-ийн 48 дугаар сургуулийг зорилоо. Багш нарын хэлж буйгаар энэ сарын 9-ны өдөр уг хэрэг гарчээ. Энэ дагуу ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын шийдвэрээр долоон хүнтэй эмч нарын баг тус сургуульд шуурхай ажилласан байна.  ХӨСҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар одоо хүүхдүүдийн бие сайжирсан б...
эрүүл мэнд
Австралийн эрдэмтэд хөхний хорт хавдрыг эмчлэх болон түүнээс урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй "анастрозол" хэмээх эм бүтээсэн байна. Судалгаанд цэвэршилтийн дараа хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийг хамруулжээ. Уг эм нь зөвхөн хавдраас урьдчилан сэргийлээд зогсохгүй, эмийн гаж нөлөөг ч бууруулах үйлдэлтэй юм ба...
эрүүл мэнд
Фолийн хүчил нь ногоон өнгөтэй хүнсний ногоонд ихээр агуулагддаг. Ийм учраас латин хэлний фолиум буюу навч гэсэн үгнээс нэрээ авчээ. Бүх насны эмэгтэйчүүдэд фолийн хүчид шаардагддаг. Фолийн хүчлийг хэрэгпэх нь эмэгтэйчүүдийн гоо сайхнаа хадгалахад бопон стресс ядаргаагүй сэргэлэн цовоо амьдрахад өндөр ач хопбогдолтой. ...
эрүүл мэнд
-Талийгаач “Энэ яргачдаас намайг холдуулаад өгөөч, гэртээ харимаар байна” гэж гуйж байжээ- Нийслэлийн гуравдугаар төрөхөд кесерво хагалгаагаар амаржсан 21 настай бүсгүй эмч нарын буруутай хийсэн мэс ажилбараас болж дөнгөж төрсөн нялх үрдээ ангир шар уургаа ч ханатал нь хөхүүлж чадалгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзү...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн эмч, ажилтнууд харъяа яамны сайд болон эмнэлгийнхээ даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярт дахин шаардлага хүргүүлжээ. Энэ удаад тэд ажлаас халагдсан эмч нарыг,буцаад ажилд нь ав, авахгүй бол ажил хаяна гэж шаардаж байгаа аж. Хүний амьтай холбоотой асуудал болохоор эмнэлэг нь эмч нарын үгнээс зөрөх биш хүслээр нь...
эрүүл мэнд
Эмнэлгүүдийн мэс заслын өрөөг камержуулахаар болжээ. Ингэхдээ улсын бүх шатны эмнэлгийн мэс заслын өрөөг камертай болгох бөгөөд тус санаачилгыг эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Эхний ээлжинд хоёр эмнэлэгт камер суурилуулж туршилт явуулах бөгөөд цаашид ээлж дараагаар камержуулах гэнэ. Мэс заслын өрөөнүүдийг камержу...
эрүүл мэнд
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан ЭМЯ, НҮБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Дэлхий нийт ДОХ-ын эсрэг үйл ажиллагаагаа 2015...
эрүүл мэнд
ХӨСҮТ-ээс нийслэлийн захын алслагдсан хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 10 хорооны 654 хүнд ХДХВ/ДОХ-ийн халдвар илрүүлэх сайн дурын шинжилгээ хийжээ. Шинжилгээнд хамрагдсан 654 хүнээс ХДХВ/ДОХ -ийн халдвар тээгч илрээгүй харин 17 буюу 2,8 хувьд нь тэмбүү өвчин илэрч, эмчилгээнд орсон байна. Мөн түүнчлэн ...
эрүүл мэнд
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 1. Энэ өдрийг дэлхийн олон улсад ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр бид ДОХ-оор өвчлөгсөд, халдвар тээж буй мөн амиа алдсан хэдэн сая хүнийг хүндэтгэдэг. Одоогоо манай улсад ДОХ-ын халдвар тээж буй 149 хүн бүртгэгдсэнээс 19 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна....
эрүүл мэнд
"Энержи ундаа" буюу сэргээх зориулалттай ундаа, кофейн зэрэг нь зүрхний хэмнэлийг өөрчилдөг болохыг эрдэмтэд баталжээ. Герман дахь Боннын Их сургуулийн эрдэмтдийн баг 17 хүн дээр энэ төрлийн ундаа уулгаж туршилт явуулсан байна. Ундаа уусны дараа тэдгээр хүмүүсийн зүрхний цохилтыг хэмжиж үзэхэд илүү хүчтэй, түргэн цохил...
эрүүл мэнд
Өнгөрсөн өвлийн нэгдүгээр сарын 10-ны өдөр клиникийн нэгдүгээр амаржих газрын ажилтан дөнгөж төрсөн нярайг ширээн дээрээс унагааж паар мөргүүлсэн хэрэг гарч байсан. Паар мөргөсөн нярай тархиндаа хүнд гэмтэл авч 20 гаруй хоногтой байхдаа нас барсан. Тухайн үед энэ хэргийн талаар нийгэм тэр чигээрээ шуугиж, алдаа гаргаса...
эрүүл мэнд
-ГЭМТЛИЙНХЭН ХАЛАГДСАН ДОЛООН ЭМЧИЙГ ЭРГҮҮЛЭН АВАХГҮЙ БОЛ АЖИЛ ХАЯХААР СҮРДҮҮЛЖ ЭХЛЭВ- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар яамнаас томилогдон ирсэн удирдлагаа эсэргүүцэх "өвчтэй" болоод байгаа юм. Энэ "өвчин" юунаас үүдэлтэй, хэрхэн халдварлаж буй талаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, анагаах ухаан...
эрүүл мэнд
Өнгөрсөн жил Гэмтэл, согог судлалын үндэсний төвд түлэгдсэн 1200 гаруй хүн хандсан байна. Үүний 850 орчим тохиолдол буюу 69 хувь нь зөвхөн 0-4 насны хүүхдүүд гэнэ. Ийнхүү бага насны хүүхдийн түлэгдэлт их байгаа шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт сул байдагтай холбоотой аж. Хүүхдийн түлэгдэлтэд юу нөлөөлөөд байгааг суд...
эрүүл мэнд
-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Номтойбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд миний эмчилгээний зардалд нэлээдгүй тусласан- Хэдхэн сарын өмнө “Сэтгүүлч Б.Эрдэнэцогт 45-хан хоногийн настай гэнэ. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох зайлшгүй шаардлага байгаа ч эмчилгээний зардал болоод донор олдохгүй байгаа гэнэ” хэмээх мэдээлэл цаца...
эрүүл мэнд
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа элэгний хорт хавдартай эгч Б.Болормаагийнхаа донор болж, элэг шилжүүлэн суулгуулах хагалгаанд орох гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нэвтрүүлэгч бүсгүйн уран бүтээлч найз нөхөд болон бусад сайхан сэтгэлт хүмүүс хамтран ирэх сарын 2-нд Бөхийн өргөөнд хандивын тоглолт зохион байгуул...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цус сэлбэлт, судлалын үндэсний төв  хамтран цус цуглуулах шинэ суурин төвийг байгуулахаар болжээ. Энэхүү төв нь Төмөр замын МУЗН-ийн байранд байрлах юм байна. Нийт доноруудын 60 хувь нь суурин хэлбэрээр цусаа өгдөг бөгөөд энэхүү төв нь доноруудад ойртсон үйлчилгэ...
эрүүл мэнд
Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д 16 настай охин амиа хорлох гэж уналт таталтын үед хэрэглэдэг 80 ширхэг эм уусан байжээ. Гүн хордлогын улмаас охин ухаан алдаж, бөөрний дутагдалд орсон байна. Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийнхан түүний ходоодыг угааж, хиймэл бөөрний аппаратад оруулан тасралтгүй эмчилсний ачаар охин гу...
эрүүл мэнд
Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийн эмч нар манайд ирж,  зүрх, судасны гажигтай, бага насны 29 хүүхдэд судсан дотуурх мэс засал хийв. Эх орондоо эмчлүүлэх боломжгүй, өндөр зардлаар гаднын улс руу явж эмчлүүлэхээс өөр сонголтгүй болоод байсан хүүхдүүдэд тэдгээр эмч, мэргэжилтнүүд үнэ төлбөргүй “амьдрал бэлэглээд” өчиг...
эрүүл мэнд