news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
БНСУ-ын “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч “Аллерги мед” эмнэлэгт өрөө түрээслэн манай улсад зөвшөөрөлгүйгээр есөн хүнд үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч нар илрүүлж таслан зогсоолоо. И Чүн Гүг нь үзл... | эрүүл мэнд |
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Өнөөдөр “Монголын Залуучуудын өдөр”. Энэ өдрийг жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил ч мөн адил олон ажлуудыг төлөвлөсөн байна. Үүний нэг нь өнөөдөр залуус нэгдэж “Залуу... | эрүүл мэнд |
Өнөөдөр аймаг, сумдын нийт 13 эмнэлэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах автомашинуудыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 автомашиныг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв/ЭМТ/, Баянхонгор аймгийн Галуут с... | эрүүл мэнд |
Зуны саруудад амралтын улиралтай давхцаад цус цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог үе. Энэ үед Бороо гоулд ХХК нийт ажилчид албан хаагчидаа донорын эгнээнд хамруулах, цус бэлэглэх үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Бороогийн уурхай дээр эхний... | эрүүл мэнд |
Ажиа гэгээний санаачилгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг баригдав. Уг эмнэлэг зургаан давхар бөгөөд подволтойгоо долоон давхар юм. Эмнэлгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болно. Барилгын нийт өртөгийг анх 4.1 тэрбум төгрөг гэж тооцоолж байсан ч зах зээлийн үнэ ханш... | эрүүл мэнд |
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь энэ оны гуравдугаар улиралд багтаан “Үргүйдэл, нөхөн үржихүйн төв”-тэй болох гэж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд төвийн иж бүрэн засварын ажил ч дуусчээ. Тоног төхөөрөмжөө НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтээр оруулж ирж байгаа бөгөөд энэ ондоо багтаан... | эрүүл мэнд |
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Т.Оюунтуяа нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын дүгнэлтээр зүрхний олон хавхлагын өвчин гэсэн оноштой, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсад хагалгаанд дахин орох шаардлагатай болж эмчилгээний зардал хүсчээ. Хүсэлтий... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Ажиа гэгээнтэнд хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барьж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр дэд сайд “Таны энэ үйлсийг хараад би их урам авсан. Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү хямралтай байгаа энэ үед өө... | эрүүл мэнд |
улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан, 2014 оны 8-р сарын 8-ны байдлаар 1779 тохиолдол бүртгэгдснээс 961 тохиолдол буюу нийт өвчлөгсдийн 54.0 хувь нь нас барсан байна. ДЭМБ уг халдварын байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал ... | эрүүл мэнд |
Дани улсад хоолны хордлогын улмаас 12 хүн нас барсан байна. Тэдний идсэн зайдаснаас хортой нян илэрчээ. Тиймээс тус улсын Хүнс, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн яамнаас Копенгаген хотын захын жижиг махны үйлдвэрийг хааж, бүх бүтээгдэхүүнийг устгах шийдвэр гаргасныг BBC мэдээлсэн байна. Данийн эрх ба ригчдын хэлснээр, өн... | эрүүл мэнд |
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн урд байрлах "Монос" эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал" эмийг буруу тунгаар худалдаалснаас болж нийт 16 нярай ЭНЭМҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа билээ. Дээрх эм нь Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Монос"-ын... | эрүүл мэнд |
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 10-наас 14-ний хооронд Монгол, Японы эмч нар хамтран зүрхний төрөлхийн гажигтай гурван сартайгаас 25 хүртлэх насны нийт 29 хүнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байна. Япон улсын "Зүрхээ хамгаалъя" сангийнхан манай улсад 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсы... | эрүүл мэнд |
ХӨСҮТ-ийн Халдварт Өвчний Тандалт Судалгаа Менежментийн салбараас Зүүн Африкийн улс орнуудад хурдацтай тархаж байгаа эбола вирусээс манай улс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус эмнэлгийн Халдварт Өвчний Тандалт сэргийлэлтийн хэлтсийн дэд захирал Г.Сүрэнхандтай ярилцлаа. -Танай эмнэлгээс Эбола виру... | эрүүл мэнд |
“Монос” эмийн сангийн “Гурван” гал дахь салбарын эмийн санч нярайд олгож байгаа эмийнхээ агууламжийг анзааралгүй, тунг хэтрүүлэн хэлж өгснөөр 16 нярай хүүхэд "Фенобарбитал" эмэнд хордсон. Хүүхдүүдийн биеийн байдал тааруу, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан бол 12 хүүхдийн биеийн байдал сайжи... | эрүүл мэнд |
“Монос” эмийн сангийн салбараас худалдаалсан тайвшруулах үйлчилгээтэй Фенобарбитал гэх эмэнд 16 хүүхэд хордоод байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Дээрх хүүхдүүд хордлого авснаас хойш зургаан хоног өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний биеийн байдал сайжирч, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан хүүх... | эрүүл мэнд |
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлэг байгуулах тухай, хүүхдийн клиник сувиллын харьяаллын тухай гэсэн зургаан багц асуудлыг нийслэлийн эрүүл мэндийн газраас танилцуулжээ. Жилдээ 40 орчим эх амаржиж байгаа нийслэл хотын төрөх эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах нь чуха... | эрүүл мэнд |
Монгол Улсын цусны донорын хэмжээ хомс байгаатай холбогдуулан Монголын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 25-нд яамд, албан байгууллагын албан хаагч, залуусыг цусаа хандивлахыг уриалж байна. Учир нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30 хувиар багасчээ. Иргэн та цусаа бэлэглэхийг хүсвэл сайтар унтаж амра... | эрүүл мэнд |
Германы иргэн эбола чичрэг вирусын халдвар авсан байж болзошгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тэрээр Сьерра-Леоноос Гамбургт ирснийхээ дараа маш ихээр халуурч, бөөлжин эмчид ханджээ. Тэрээр Африкаас Парижаар дамжин Германд очсон талаар “Bild am Sonntag” сонинд мэдээлсэн байна. Өнгөрсөн дөрөв дэх өдөр Либериэс Исп... | эрүүл мэнд |
Миний биед Өвөрхангай аймгийн сумдаар явах, ялангуяа Хужирт сумаар дамжин танилцах боломж олдов. Өөдлөх айл үүднээсээ гэж... Энэхүү сайхан хаалгыг Сумогийн их аварга Асашёорюу Б.Дагвадорж Хужирт сумынхаа 90 жилийн ойд зориулан хандив өргөн энэ жил босгосон юм байна. Нутаг нугынхны тахин шүтэж ирсэн домогт Шунхлай хайр... | эрүүл мэнд |
Хөц будааны ашиг тус их. Маш олон үндэстэн уг будааг хоол хүнснийхээ нэгэн том төлөөлөл болгосон байдаг. Арлын Япон Улсын эрдэмтдийн судалснаар хөц будаа нь асар тэжээллэг үр тарианы төрөлд ордог. Арвай нь байгалийн цэвэр үр тариа бөгөөд түүнээс маш олон төрлийн бодис гаргаж авдаг. Эм эмчилгээний салбарт ч өргөнөөр хэр... | эрүүл мэнд |
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас анхааруулга гаргажээ. Уг анхааруулгад “Манай оронд гадаад харилцаа, аялал, жуулчлал, зам тээврийн хөгжил, дэлхийн цаг уурын дулааралтай холбогдон уг өвчнийг судалж мэдэх, мэдээлэлтэй байх шаардлага гарч байна. Иймээс Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал, жуулч... | эрүүл мэнд |
Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд ирээд байгаа билээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Анх Монгол Улсад 2012 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх оронд нь хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 50 гаруй өвчтөнд энэ ха... | эрүүл мэнд |
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Монос" эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал" хэмээх эмийн зааврыг нийт 23 нярайд буруу бичиж өгснөөс болж 16 нярай унталтын байдалд ороод байгаа аж. Үлдсэн долоон хүүхдэд азаар эцэг, эх нь дээрх эмийг уулгаж амжаагүй байжээ. ЭНЭМҮТ-д өчигдөр эхний нярай 23.45 цагт х... | эрүүл мэнд |
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Ц.Алтантуяа "Монос"-ын эмийн санчийн буруутай үйлдлээс хордож эмнэлэгт хүргэгдсэн нялхсын биеийн байдал ямар байгаа талаар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус эмнэлэгт нийт 16 хүүхэд хүргэгдэн ирснээс хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусад хүүхдийн биеийн... | эрүүл мэнд |
Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа явуулж буйгаас энэ оны эхний зургаан сарын байдлаар 223 нь буюу 22.9 хувь нь статистикийн сарын мэдээ, тайлангаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлээгүй байгаа аж. Эдгээрээс 110 нь өнгөрсөн оны тайлангаа мөн өгөөгүй байна. Иймд тус газрынхан холбогдох хуулийн хэрэгж... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан нярай хүүхдүүд эмэнд хордсон асуудлыг шалгаад “Фенобарбитал” эмийг худалдаанаас эргүүлэн татах чиглэлийг аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын дарга нарт үүрэг болгожээ. “Иргэдийг төөрөгдүүлсэн ижил төстэй, сав, баглаа, боодол, шошго нь зөрчилтэй эмийг зах зээлээс эгүүлэн татаж болно” ... | эрүүл мэнд |
Либери улс “Эбола” вирусын халдвар авсан хүмүүсийг эмчлэхийн тулд туршигдаагүй “Zmapp” эмийг авна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Энэхүү хүсэлтийг Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон Сирлиф АНУ-д тавьсан байна. Женевт эрүүл мэндийн ёс зүйн мэргэжилтнүүд уулзан, эмчилгээний шинэ аргыг хэрэглэж болох эсэхийг хэлэлцэ... | эрүүл мэнд |
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ оны 7 дугаар сарын эцсээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 56.1 мянга болсны 30.3 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 34.7 мянга нь ажилгүй иргэд байгаа нь ө... | эрүүл мэнд |
“Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, 100 хүнд үзлэг хийжээ. Уг багийнхан болор, болор цайх эмгэг, торлог шилэнцэрийн эмгэг, нүдний даралт, нүдний даралт болор цайх бусад эмгэгтэй хавсарсан гэх мэт оноштой хүмүүсm үзлэг хийсэн байна. “Орбис” эм... | эрүүл мэнд |
Хятадын эрх баригчид Баруун Африкт түгшүүрийн харанга дэлдэж буй Эбола вирусын халдвар улс оронд нь тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус улсын Чанарын хяналтын ерөнхий газраас эбола вирус тархсан бүс нутгаас ирсэн иргэд, жуулчдыг нэг бүрчлэн шалгаж, ачаа тээш, тээврийн хэрэгслийг нь ариутгах... | эрүүл мэнд |
“Хариу нэхээгүй тус” ТББ нь Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-ынхантай хамран зүрхний төрлийн гажигтай хүүхдүүдэд сүүлийн жилүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байгаа бөгөөд Японы эмч нар жил бүр хоёр удаа Монголд ирж, үнэ төлбөргүйгээр үзлэг, оношлогоо хийдэг байна. Харин энэ удаад “Зүрх Хамгаалах Төсөл” ТББ Дорнод аймгийн... | эрүүл мэнд |
Тэргүүн хатагтай Болормаагийн санаачилсан “Итгэл хавдаргүй монгол үндэсний сан” ТББ-аас Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэлд Хавдарын хөнгөвчлөх эмчилгээний 4 ортой хоёр платыг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгчээ. Уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун, хавдар судлаач эмч нар бо... | эрүүл мэнд |
Баруун Африкийн орнуудад түгшүүрийн харанга дэлдэж буй эбола вирусын халдвараас дэлхий нийт түгшиж байна. Өнгөрсөн гурван сард Шинэ Гвинейд эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш маш хурдтайгаар тархаж Гвиней, Либери, Сьерра Леон, Нигерид хүрчээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдэгдэлээр уг вирусээр 1603 хүн халдварл... | эрүүл мэнд |
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн бие бүрэлдэхүүн өчигдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв. Манай улс 2012 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 850 хүний бүрэлдэхүүнтэй дөрөв дэх ээлжийн б... | эрүүл мэнд |
Хулуу нь цусан дахь холестериныг хайлуулан, цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгадаг хүнсний ногоо юм. Мөн шаардлагатай амин хүчил их хэмжээтэй агуулагддаг учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулан калори зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Хулуунд хүний биед шаардагдах энергийг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус харьцангуй их... | эрүүл мэнд |
ДЭМБ-аас эбола вирус хурдацтай тархаж байгаа нь дэлхий нийтэд аюул учруулж магадгүй хэмээн анхааруулжээ. Уг өвчний халдвар тархсан Африкийн орнуудын байдал хүнд байна. Канадын “Tekmira Pharmaceuticas” компани эболагийн эсрэг вакциныг сармагчин дээр туршсан нь амжилттай болжээ. Тиймээс АНУ-ын засгийн газар энэ ажлыг дэм... | эрүүл мэнд |
Энэтхэгийн “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж маргаашаас эхлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл элэгний үзлэг хийх юм байна. Тэрээр гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж, хагалгааны урьдчилсан бэлтгэлээ хангадаг байна. Вивек... | эрүүл мэнд |
Энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдварт боом өвчин гарч, дөрвөн хүн өвдөж ХӨСҮТ-д эмчлүүлж буй билээ. Тус дүүрэгт зөвшөөрөлгүй буусан айлын мал боом өвчтэй байснаас ийм хэрэг дэгдсэн бөгөөд тус бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тэгвэл уг хорио цээрийн дэглэмийг татан буулгажээ. Хори... | эрүүл мэнд |
Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг байна... | эрүүл мэнд |
-АЖИА ГЭГЭЭНИЙ САНААЧИЛГААР БОССОН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ИРЭХ САРЫН 28-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан долоон давхар эмнэлгийн барилгын ажил бүрэн дуусчээ. Харин эмнэлэгийн хажууд баригдаж буй эмч нарын сургалтын танхим, хурлын заал, сэтг... | эрүүл мэнд |
Өнөөдөр Дэлхийн гепатитын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Халдвартын тэнхим, “Оном сан” төрийн бус байгууллагатай хамтран, элэгний вирусийн шинжилгээ үнэ төлбөргүй авахаас гадна элэгний хатуурал, хавдартай иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр болжээ. Дээрх хоёр байгууллага хамтран улсын хэмжээнд вируст гепатитын ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын 43 дугаар тушаалын дагуу хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж эхэлжээ. Сүрьеэгийн тархалтын судалгааны нээлт энэ сарын 24-нд тус дүүргийн 25 дугаар хороонд болжээ. Зөвхөн энэ хорооноос 600 иргэн уг судалгаанд хамрагдах юм байна. Судалгаанд Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 9... | эрүүл мэнд |
Ээлжийнхээ амралтаа авсны маргаашнаас нь эхлээд хэдэн өдөр эмнэлгээр явлаа. Даралт ихэссэн шалтгаанаа оношлуулж эмчилгээ хийлгэхээр очсон юм. Ерөнхий эмчид үзүүлэх цаг авч, цусны шинжилгээ гээд арав гаруй шинжилгээ өгөх боллоо. 07:00 цагаас эхлээд дугаарлаж арай гэж цусны шинжилгээ өгөхөөр болов. Гэхдээ гурван өдрийн... | эрүүл мэнд |
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоногийн ажил ДЭМБ-ын санаачлагаар наймдугаар сарын 1-нээс 7-нд явагддаг юм. Хүүхдийг хөхөөр хооллохыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Инночетын тунхаглалыг 1990 онд гаргасан нь энэ долоо хоногийн ажлыг зохион явуулах үндэс болсон билээ. Хөхөө... | эрүүл мэнд |
-СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ НЭГ УДААГИЙН ЗҮҮ Ч АЛГА- Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх хэрэгтэй хэмээн нийгмээрээ уриалаад ч газар авдаггүй энэ цаг үед хүн өвдөх эрхгүй болсон мэт. Өнгөрсөн амралтын өдөр Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч н.Гэрэлсүрэн, н.Нараа гэх хоёр эмч “Сарын сү... | эрүүл мэнд |
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн долоо хоногийн компанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжла... | эрүүл мэнд |
Энэ сарын 13–нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд малын боом өвчин гарснаас хоёр иргэн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг. Мал нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах... | эрүүл мэнд |
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 35 сая орчим хүн ХДХВ-ийн халдвартай амьдардаг гэсэн судалгаа байдаг, 2013 онд гэхэд тэдний 2.1 сая нь хорвоог орхижээ. Саяхан Филадельфийн эрдэмтэд ДНХ-ийн Cas9 нэртэй ферментийн тусламжтайгаар ХДХВ-ийн вирусыг бүрэн устгах арга замыг нээсэн байна. Түүнчлэн Темплийн их сургуулийн Эрүүл м... | эрүүл мэнд |
Энэ байцааг мөчрийн цэцгэн байцаа, итали байцаа, цэцгэн толгойт байцаа гэхчилэн янз бүрээр нэрлэдэг ч олон улсад англи, орос хэлний броколли гэсэн нэрээр нь нэрлэж заншжээ. Италиас гаралтай энэ байцаа нь амт болон тэжээллэг чанараараа цэцэгт байцаанаас илүү, эмчилгээ, сувилгааны зориулалтаар хэрэглэх нь их бөгөөд түүнд... | эрүүл мэнд |
Шоколадны найрлагад буй 63% холестролын агууламжтай какаоны тос хүний аманд оронгуутаа уусдаг. 35 градусын халуунд бүрэн хайлдаг тул амтлаг урвалжийг өдөөдөг байна. Мөн хүний цусны шинжилгээнд байдаг LDL үзүүлэлтийг ихэсгэдэг ажээ. Нэг шоколадын тослог нь 300 гр сүүний тослогтой тэнцдэг. Гашуун шоколадын 72% какаотой б... | эрүүл мэнд |
Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 100гр хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цус... | эрүүл мэнд |
Өнгөөр эмчлэхүйн ухаан бол Дорно дахины эртний эмчилгээний сонгодог аргуудын нэг юм. Энэтхэг, Хятад, Төвдийн анагаах ухаанд гэрэл болон өнгөөр эмчилгээ хийх аргыг амжилттай хийж байсан туршлага их. Мянга мянган жилийн турш оюун санаа болон бие бялдрыг сэргээхийн тулд энэ аргыг өргөн хэрэглэж байсан байна. Хятадын уламж... | эрүүл мэнд |
Онцгой байдлын Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг нэг өдрийн дотор 10 гаруй хүнийг усанд живэх аюулаас аварсан байна. Тодруулбал Налайх дүүргийн 6 дугаар хороо, Хаан жимс жуулчины баазын хойно Туул голд завь нь хөмөрч хоёр хүн голд живэх гээд байна гэсэн дуудлага өглөө 09:04 иржээ. Дуудлагын дагуу газар дэр нь... | эрүүл мэнд |
Доорх бүтээгдэхүүнүүдээс өөрт тохирохыг нь сонгоод, байнга хэрэглэж заншвал дотор, гадна аль аль талаасаа арьсыг чинь цайруулах үйлчилгээ үзүүлж, нөсөө толбоноос айх хэрэггүй болно. Эдгээр нь нийлээд цайруулах “хоолны дэглэм” болж байгаа юм шүү. 1. Нимбэгтэй ус болон C амин дэмийн найрлага өндөртэй бүтээгдэхүүнүүд Нимб... | эрүүл мэнд |
Э.Хонгорзул гэх бүсгүй бага охиноо төрүүлэхээр 2011 оны есдүгээр сарын 8-нд Нийслэлийн III амаржих газарт кесерево хагалгаанд орсон юм. Гэтэл энэ үеэс хойш түүний ходоод гэдэс нь түгжирч, хоол ч идэж чадахаа больсон бөгөөд нэг жил гурван сарын дараа түүнийг түгжрэл гэсэн оноштойгоор Цэргийн госпитальд хагалгаанд оруула... | эрүүл мэнд |
-“ЭМЧЭЭ БАЯРЛАЛАА, МИНИЙ ОХИН ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД БОЛЛОО”- "Эйд" эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, Чих хамар хоолойн эмч А.Өлзийбаяртай уулзаж ярилцлаа. -Одоо хийгдэж буй хагалгаа олон улсад нэвтрээд ганцхан жил болж байгаа гэж Малай их сургуулийн профессор та... | эрүүл мэнд |
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” ХХК-ий нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хордлогоор нас барсан хэрэг гарсан. Тэдэнтэй хамт байсан 18 настай нэг иргэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байгаа аж. ... | эрүүл мэнд |
ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эмч нар, БНСУ, БНХАУ-ын эмч нартай хамтран хүүхдэд дунгийн суулгацын мэс заслыг өчигдөр анх удаа хийжээ. Гурван цаг гаруй үргэлжилсэн мэс засалд төрөлхийн сонсголгүй, гурван настай Н охин орсон бөгөөд биеийн байдал сайн байгаа аж. Манайд энэ төрлийн мэс заслыг 2009 оноос хувийн эм... | эрүүл мэнд |
Зуны турш хөдөө гадаа, салхинд гарч арьсаа D амин дэмээр нөхөөд ирсэн болохоор нэлээд борлосон нь мэдээж. Дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн адил борлосон арьсаа хэрхэн цайруулах вэ гэж бодож байгаа байх. Яг одоо танд хамгийн хурдан арьсаа цайруулах энгийн зөвлөгөөг хvргэе! 1. Тараг бол хамгийн сайн цайруулагч... | эрүүл мэнд |
Улсын нэгдүгээр төв эмнэлэг эх орондоо анх удаа хэвлийн перитонеаль диализ эмчилгээний арга нэвтрүүлжээ. Энэ нь өвчтөний хэвлийд тenckhoff катетр буюу гуурс тавиад түүгээр декстроз агуулсан давсны уусмал хийх замаар биеэс хорт бодисыг цэвэрлэх арга юм байна. Эмнэлгийн тусламж авч чадалгүй шаналж байгаа тэр хүмүүсийг хэ... | эрүүл мэнд |
Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслангийн III ээлжинд амарч байсан хүүхдүүд хордлого авч өчигдөр ХӨСҮТ-д яаралтай хүргэгдсэн аж. Энэ талаар тус төвийн ХӨСҮТ-ийн албаны хүмүүсээс тодруулахад “Ундраа зуслангаас хордлого авсан 22 хүүхэд өчигдөр ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Өнөөдөр ч мөн нэмэгдэж ирж магадгүй юм... | эрүүл мэнд |
Монгол улсын Засгийн газар энэ сараас эхлэн улс даяар “Эрүүл мэндийн довтолгоо”-г өрнүүлсэн. Үүний хүрээнд өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэгийн эмч, эмнэлгийн ажилтнууд “Нарны алхалт” хийв. Алхалтад 400 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд оролцсон бөгөөд эн... | эрүүл мэнд |
Маргааш 09.00 цагт ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв Улсын баяр наадмын нөөц бүрдүүлэх зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн цуглуулах үйл ажиллагааг Прокурорын ерөнхий газар дээр зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа п... | эрүүл мэнд |
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс баяр наадмын үеэр хэрэглэх цусны нөөц бүрдүүлэх ажил хийж байна. Үүний хүрээнд өнөөдөр өглөө ЦЕГ-ын төв байранд ЦЕГ-ын болон нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид, Прокурорын байгууллагын алба хаагчдаас цус авчээ. Энэ ажилд алба хаагчид идэвхтэй оролцож, хүн амын эрүүл мэндийг х... | эрүүл мэнд |
Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслангийн III ээлжинд амарч байсан хүүхдүүд хордлого авч 22 хүүхэд ХӨСҮТ-д яаралтай хүргэгдээд байсан билээ. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж хордсон хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа тухай мэдэгдлээ. Урин дулааны улирал ирж хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж,... | эрүүл мэнд |
2014 оны долдугаар сарын 11-ээс 15-ны өрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллахаар болжээ. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж, холбогдох үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм байна. Баяр наадмын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд шүд, эрүү, нүүрний... | эрүүл мэнд |
Одоогоос 10 жилийн өмнө буюу 2004 оны зургадугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн Цусны донорын өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жилийн цусны донорын өдрийг “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дахинд өдөрт 800 эмэгтэй жирэмслэлт болон төрөлтийн үеийн хүндрэлээс болж амь насаа алдаж байгаа бөгө... | эрүүл мэнд |
Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна. Монголын маань хаа сайгүй ургадаг айрагтай төстэй амттай гишүүнэ ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахарыг идэж устгадаг байна. Түүнийг хэрэглэснээр дөрөв хоногийн дараа хавдрын эсийг 86 хувь, зургаа хоногийн дараа 100 хувь устгада... | эрүүл мэнд |
Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум 100 сая хүн тарган буюу илүүдэл жилтэй амьдарч байна гэж АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн судалгааны төв мэдэгджээ. Сэтгэл санаагаа тайван байлгаж, хүнсэндээ тараг, бүйлсний үр хэрэглэх нь таргалалтаас сэргийлэхэд тустай болохыг Нидерланд, Испанийн эрдэмтдийн судалгааны дүн хару... | эрүүл мэнд |
Манай улсын настай хүмүүсийн эрүүл насжилтын үзүүлэлт дундаж наслалттай харьцуулахад хүйсийн хувьд ялгаагүй, 10 гаруй жилээр бага байгаа аж. Жил ирэх тусам манай улсад өндөр настай хүн амын тоо өсч, дундаж наслалт нэмэгдэж байгааг албаныхан мэдээлжээ. Тухайлбал, 2006 онд дундаж нас 65.8 байсан бол 2013 онд 68.71, үүнээ... | эрүүл мэнд |
Нүүр ам судлалын сургуулийн захирал Н.Ариунтуултай бага насны хүүхдүүдийн шүд цоорох өвчлөлийн тухай хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Бага насны хүүхдүүдийн 5-6 шүд нь цоорхой гэж ярилаа. Иргэд шүдний эрүүл мэндийн боловсролоор дутмаг байна гэж ойлгож болох уу? -Нүүр ам судлалын сургуулийн багш, судлаачид, ... | эрүүл мэнд |
Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотыг зорьж явсан “Дайчин сүх” ХХК-ийн орон нутгийн том оврын автобус энэ сарын 21-нд осолдож зургаан хүн нас барж, 40 гаруй хүн бэртэж, гэмтсэн билээ. Уг осолд өртсөн 39 хүнийг ГССҮТ-д хүргэн шаардлагатай эмчилгээг хийж байгаа юм. Өчигдөр ГССҮТ-д 29 хүн эмчлүүлж байсан бол өнөөдөр есөн х... | эрүүл мэнд |
Энэ сарын 21-нд Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан автобусны ослын улмаас зургаан хүн амь насаа алдаж 44 хүн гэмтэж бэртсэн билээ. Тэднээс хөнгөн зэргийн гэмтэл авсан 14 хүн эмчийн хяналтад гадуур эмчилгээ хийлгэж байсан бол хүнд, хүндэвтэр гэмтэл авсан 27 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм. Өчигдөр тэднээс есөн хүний... | эрүүл мэнд |
Манай улс 1973 оноос эхлэн улаанбурхан өвчний эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлжээ. Өнгөрсөн 40 жилийн хөдөлмөрийн үр дүн өнөөдөр гарч “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг Монгол Улсын Засгийн газарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олголоо. Ерөнхий сайд Н.Алтанхуягт ... | эрүүл мэнд |
Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад хагалгаа хийлгээд ирэхдээ орчин үеийн оношилгоо, эмчилгээний 200 ортой эмнэлэгтэй ирсэн баярт мэдээ дуулгасан билээ. Учир нь арлын орныхон Монголын ард түмэнд зориулж ийм эмнэлэг барьж өгөхөө манай төрийн тэргүүнд амласан юм. Гэвч Ерөнхийлөгч ирснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн бүх дүүрэг, 16 аймгийн 49 байгууллага, 153 эмийн санд шалгалт хийсэн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-14-ний хооронд хийсэн энэхүү шалгалтаар эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эмийн хугацаа дууссан, Монгол Улсын стандартад нийцэхгүй, өөрсдийн оруулж ирсэн бэлдмэлээ өөр байг... | эрүүл мэнд |
Элэгний С вирус нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. АНУ-ын "Gilead Sciences" компани өөрийн шинээр бүтээсэн элэгний С вирусын эсрэг эм “Sofosbuvir”-ийнхээ үнийг 44 дахин хямдруулж зарах эрхийг Монгол Улсад олгожээ. Уг эмийг манай улсад худалдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 дол... | эрүүл мэнд |
Нийслэлийн хүүхдийн түргэн тусламжинд зориулж нийт 14 автомашиныг хүлээлгэн өгчээ. Түргэн тусламжийн машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол оруулах тухай” 4/46 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1055 дуга... | эрүүл мэнд |
Бөөрний эмгэг болон бөөр шилжүүлэн суулгах үйлчилгээний орчин үеийн чиг хандлага сэдвээр Монгол, БНСУ-ын эмч нарын хамтарсан VI семинар Улаанбаатар хотод өнгөрсөн сар болсон юм. БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессорууд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарт сургалт зохион байгуулж, манай эмч нартай хамтран бөөр шилжү... | эрүүл мэнд |
-ОЛОН УЛСАД ХИЙГДЭЭД ГАНЦХАН ЖИЛ БОЛЖ БУЙ ЧИХНИЙ ХАГАЛГААГ МОНГОЛ ЭМЧ НАР АМЖИЛТТАЙ ХИЙЖ ДУУСГАЛАА- Бид энэ удаагийнхаа “Бүтээлч-Хүн” буландаа “Эйд” эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор А.Өлзийбаярыг онцлон хүргэж байна. Тэрбээр төрлөхийн ба олдмол сонсголын бэрхшээлтэй олон иргэнд сэвэлзүүр салхины чимээ, шувууды... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас малын эм нийлүүлдэг байгууллагуудад шалгалт хийж дүнгээ гаргажээ. 52 байгууллагыг шалгахад 20 нь их эрсдэлтэй, үлдсэн нь дунд болон бага эрсдэлтэй гарчээ. Мөн дээрх байгууллагуудын 16 салбарын хоёр нь эрсдэл ихтэй үнэлэгдсэн байна. Товчхондоо шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ... | эрүүл мэнд |
Улаанбаатар хотын Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн ажилчид өчигдөр цусаа хандивлажээ. Тэд “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан нийгмийн сайн үйлсийн төлөө ийнхүү цусаа хандивласан байна. Донор болж буй хүнээс 350-400 гр цус авч улаан эс, сийвэн зэргийг нь ялган авдаг байна. Нэг удаа цус өгснөөр гурван хүний амийг а... | эрүүл мэнд |
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн сонгогдсон Баянзүрх дүүрэгг ямар ажлууд хийх шаардлагатай байгаа тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Ингэхдээ тус дүүргийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, өргөтгөл шинэтгэлийг танилцуулав. Төсөв хөрөнгө нь шийдэгдсэн Гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилгын ажил энэ о... | эрүүл мэнд |
Улсын гуравдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус эмнэлгийн анх байгуулахад түүхэн гавъяа байгуулсан П.Н.Шастины үйл хэргийг алдаршуулах үйл ажиллагаа болж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд П.Н.Шастины гуч хүү Николай Павлович Шастин тус эмнэлэгт захидал ирүүлжээ. Тэрээр захидалдаа, Монгол... | эрүүл мэнд |
Хятадад олон хүний аминд хүрсэн хамуугийн шумуул Монгол руу дөхөж явна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулсан юм. БОНХЯ -ны хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар: Манайд энэ талаар мэдээлэл алга. Баталгаатай хэлж мэдэхгүй байгаа ч зүгээр... | эрүүл мэнд |
Японы эрдэмтэд караоке нь цагийг зугаатай өнгөрөөх төдийхөн зүйл биш хэмээн мэдэгджээ. Дуулах үед хүний дотоодод хуримтлагдсан хий гадагшилж, тархины үйл ажиллагаа үлэмж сэргэж, элэг цэвэршиж, цусны эргэлт сайжирдаг байна. Хамгийн гол нь стрессийг эмчлэхэд дуулах, бүжиглэх нь ихээхэн ач холбогдолтой аж. Кароакег зохион... | эрүүл мэнд |
Ирэх долдугаар сард Олон улсын нүдний эмч нарын “Орбис” нүдний нисдэг эмнэлэг манай улсад ирэхээр болжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны урилгаар “Вирту Фаундэйшн” ТББ-ын шугамаар нүдний мэс заслын баг Монголд зургаа дахь удаагаа ирэх юм байна. Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд тэд нүдн... | эрүүл мэнд |
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Залуус-21” алкохолгүй клубээс хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд архи согтууруулах ундааны хэрэглээ асар өндөр хэмжээнд хүрч, эрчүүдийн 22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчинд нэрвэгдээд байгаа ажээ. Архи ууж, агсам согтуу тавь... | эрүүл мэнд |
МУГЖ дуучин Т.Ариунаа өнөө өглөө хөлөндөө бэртэл аван эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, тэрээр нэгэн арга хэмжээний үеэр тайзан дээрээс хөл алдан унасан байна. Одоогийн байдлаар Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Тэрээр энэ жил урлагт зүтгэсэн 30 жилийнхээ тайлангаа тавьж, фэнүүддээ зориулан хүндэтгэлийн то... | эрүүл мэнд |
Гурван долоо хоногийн дараа Бразилд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр халуун хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Халуун хумхаа өвчин нь шумуулаар дамжин халдварладаг бөгөөд сүүлийн үед усархаг бороо ихтэй байгаа нь шумуул үржих таатай нөхцөл болж байгаа аж. Халдварт өвчинтэй тэмцэх “The Lancet” байгуулла... | эрүүл мэнд |
Эрчүүд үл таних царайлаг эмэгтэйн хажууд таван минутын хугацаанд зогсоход зүрхэнд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний стресст ордогийг Испанийн “Valencia” их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүн харуулсан байна. Ялангуяа өөрийгөө тухайн эмэгтэйгээс зиндаа доогуур хэмээн бодож байсан ч сонирхолыг нь татах гэж оролдо... | эрүүл мэнд |
Ол Олон улсын нүдний эмч нарын “Орбис” нүдний нисдэг эмнэлэг ирэх долдугаар сард манай улсад ирэх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар “Вирту Фаундэйшн” ТББ-ын шугамаар нүдний мэс заслын баг Монголд зургаа дахь удаагаа ирэх гэж буй нь энэ юм. Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг. Тэд нүдний нарийн мэ... | эрүүл мэнд |
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт жил гаруйн хугацаанд сунжирсан билээ. Хамгийн сүүлчийн буюу гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад гавьяат эмч, анагаах ухааны доктор, дэд профессор уламжлалт анагаах ухааны эмч З.Мэндсайхан тэнцсэн байна. Тэрээр албан ёсоор албан тушаалаа хүлээн ав... | эрүүл мэнд |
Дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 31-нийг 3тамхины эсрэг өдөр3 хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгдсэн аж. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьсан байда... | эрүүл мэнд |
Бохины уршгаар шүд хорхойтож, буйлны үрэвсэл үүсэх аюултай. Түүнчлэн хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг ажээ. Хүн ямар нэгэн зүйл зажлах үед ходоодны шүүс аяндаа ялгарч гардаг. Энэ үед хоол ороогүй ходоод өөрөө өөрийгөө боловсруулж эхэлдэг байна. Энэ нь ходоодны ханыг “идэж”, ходоодны үрэвсэл, шархтай болох за... | эрүүл мэнд |
Нүдний харааг он удаан жилийн туршид эрүүл байлгахад спорт, эрүүл агаар, идэвхтэй амралт зэрэг тустай юм. Энэ бүхэн цусны эргэлт болон нүдний эд эсийн холбоосыг сайжруулдаг байна. Нүдийг дасгалжуулахад ширээний теннис, сэлэлт, гүйлт, морин спорт болон бүжиг тохиромжтой. Түүнчлэн дараах дасгалыг тогтмол хийвэл сайн. 1. ... | эрүүл мэнд |
Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд Хүүхдийн утас-108 өнөөдөр нээгдлээ. Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаархи мэдээлэл авахаас гадна хүүхдийн эрхийн талаар зөвлөгөө өгөх утас ийнхүү өнөөдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж эхлэх юм байна. Зургадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баяр өнөөдөр тохиож байгаатай холбог... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан эхийн эндэгдлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурваар буюу 9.4 промиллээр буурчээ. Харин эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүйгээс болж хүүхэд усанд унах, хө... | эрүүл мэнд |
Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Францын “Санте Сюд” төрийн бус байгууллагатай хамтран, “Эсэн мэнд амаржихуй” төсөл хэргүүлж байгаа аж. Энэ хүрээнд эх, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, нийт 59 сая төгрөгийн өртөг бүхий багаж, хэрэгсэл багтаасан цүнх уг төслийн санхүүжилтээр авч, хөдөө... | эрүүл мэнд |
“Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-ын дэргэдэх “Явган аялал сонирхогчдын клуб”-ынхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд төрийн тусгай хамгаалалтай, дархан цаазат Богдхан-Уулнаа алхалт хийжээ. Алхалтыг тус клубын зохицуулагч, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, АХХ-ны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нар манлайлан зохио... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.