news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 159557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар өссөн тохиолдол аж. 10 мянган хүн амд 39.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.6, өмнөх он... | эрүүл мэнд |
Дэлхий нийтээр тэмцэж байгаа аюултай эбола вирусээс урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын харилцан уялдаа, хамтын ажиллагааг тодотгох зорилгоор “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” ажлын х ү рээнд “Эбола вируст халдварын шинж тэмдэг илэрсэн зочигчтой а... | эрүүл мэнд |
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна . ДЭЛХИЙ ДАХИНД: 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Мадгаскар улсын 16 дүүрэгт тарваган тахлаар нийт 119 хүүхэд өвчилж, 40 (34%) нь нас барсан байна. Анхны тохиолдол 2014 оны 08 сарын 31-ний өдөр бүртгэгдэж, нас барсан бөгөөд зөвхөн 2 хувь нь уушигны хэлбэрийн та... | эрүүл мэнд |
Шинжааны өвөрмонгол бүсгүй Ө.Оюунчимэг түлэгдсэн хүү Билгүүтэйд туслах хандивын арга хэмжээг өчигдөр Эрээн хотод зохион байгуулснаар 20015 юань цуглуулжээ. Энэ нь монгол мөнгөөр 9 орчим сая төгрөг юм. Тэрээр Монголд санхүүгийн чиглэлээр суралцаж байсан бөгөөд амьжиргаагаа залгуулах мөнгө хэрэгтэй байсан учраас Хятадын ... | эрүүл мэнд |
Энэ сарын 17-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 160.230 хүн амбулаториор үйлчлүүлсний 12.418 (7.8%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм. 10.000 хүн амд 45.9 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногоос 6.4, өмнөх оны мө... | эрүүл мэнд |
Япон улсын “Nihon Kohden” корпораци, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Си-Ай-Ти ХХК хамтран энэ сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт нийт 300 сая төгрөгийн үнэтэй, өндөр хүчин чадал бүхий хяналтын мониторууд бэлэглэжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Япон улсын ЭС... | эрүүл мэнд |
Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн танхимд 09:00-12:30 цагийн хооронд “ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” аян зохион байгууллаа. Уг аяныг Хэвлэлийн Хүрээлэнгийн 10 жилийн ой, хүний эрхийн өдрийг угтаж тус сургуулийн Сэтгүүл зүйн дөрөвдүгээр курсийн “Сайн үйлсийн аян” багийн гишүүд зохион байгуулж, “Цус сэлбэлт судлалын төв”-ийн яв... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн хоёр, уламжлалт эм, эмийн ургамлын тав, эмнэлгийн хэрэгслийн нэг, ариутгалын бодисын хоёр нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үй... | эрүүл мэнд |
Хүйтний улиралтай зэрэгцэж, ханиад томууны дэгдэлт нэмэгддэг энэ үед Эрүүл мэндийн яамнаас эцэг эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт "Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн респиратор синцитиал вирус, аденовирус, риновирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчин гарч байна. Ялангуяа респиратор синцитиа... | эрүүл мэнд |
Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн. Тэрбээр түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, хо... | эрүүл мэнд |
Манай улсын экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин үлдсэн цөөхөн хувь нь монгол хүний гараар, оюун сэтгэхүйгээр бүтээгдсэн байдаг. Экспортын барааны тоо нэмэгдэнэ гэдэг монголчуудын хувьд том баяр. Тэр тусмаа шинэ төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргана гэдэг ... | эрүүл мэнд |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса ХХК, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон хөдөлгөөн хамтран “Руй” эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд маргааш 10:00 цагт Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурах юм байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 140 өрхийн эмнэлгүүдэд анхан шатны үзлэг оношлогоо... | эрүүл мэнд |
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, зарим бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ хурлаар нийт 12 асуудлыг хэлэлцэн зарим обьектыг нийслэлийн хөрөнгө бүртгэлээс хасч, заримыг татан буулгах шийдвэр гаргасан юм. Тухайлбал, Баянзүрх дүүр... | эрүүл мэнд |
Саяхан даа, Монголын залуучуудын холбооны дарга Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нартай уулзаад манайд бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүс тоогоо алдаж гэж ирээд инээгээд сууж байсныг цахим хуудаснаас хараад бусдыг үлгэрлэн дагуулах, манлайлагч маань энэ асуудлыг инээдэм наргиан болгож байгаа нь энэ асуудал... | эрүүл мэнд |
Боом өвчин туссан хүн халуурах, толгой өвдөх, бие сульдах, дотор эвгүйрэх, хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрч, уушги ходоод гэдэс, үжил, мэнэн болон арьсны зэрэг эмнэл зүйн таван хэлбэрээр өвчилдөг байна. Мөн арьсны хэлбэрийн үед боомын нян орсон хэсэгт арьс улайж, хүрэн улаан толбо үүс ч загатнан богино хугацаанд ... | эрүүл мэнд |
Үхлийн аюултай гэгдэж буй эбола вирус өнгөрсөн гуравдугаар сард Баруун Африкийн орнуудад илэрч, өдгөө АНУ, Герман, Испани зэрэг улсуудад шинээр тохиолдлууд бүртгэгдэж, хүрээгээ тэлсээр байна. ДЭМБ-ын судалгаагаар манай урд хөршийн нийслэл Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах 97 хувий... | эрүүл мэнд |
Жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг НЭМГ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетын төв, АШУҮИС-иас хамтран зохион байгуулж буй аж. Энэ үеэр чихрийн шижин өвчни... | эрүүл мэнд |
Сүүлийн үед хүүхдийн сүүн шүдийг металл бүрээсээр бүрэх болсон. Энэ нь зөвхөн сүүн шүдтэй хүүхдэд хийдэг эмчилгээ бөгөөд давуу тал ихтэй аж. Тухайлбал, ломбодох аргагүй болсон шүдийг энэ бүрээсээр бүрдэг. Энэ нь бусад шүдэндээ өвчин халдаахаас сэргийлдэг. Мөн сүүн шүд нь унасан тохиолдолд шүд хооронд зай гарах, дарааги... | эрүүл мэнд |
Улаанбаатар хотын хэмжээнд 74100 хүн амбулаториор үйлчлүүлсний 4650 буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна. Харин 10000 хүн амд 37.7 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 3.0 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс ... | эрүүл мэнд |
Гадаад байтугай монгол нэршилтэй эм, байгалийн ургамлаа сайн мэддэггүй хүмүүс байдаг. Гэтэл “Herbalife” хэмээх нэршлийг сонссон хүн бүр л ямар нэгэн тураах бэлдмэл, сүлжээний үнэтэй эм гэдгийг мэддэг болчихож. “Herbalife” хэмээн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх тодотголтой олон төрлийн бүтэ... | эрүүл мэнд |
Өнөөдрийн байдлаар, “Эбола” вирусийн халдвараар нас барсан нийт хүний тоо 4818 болж, 13042 хүн халдвар авсан байна. “Эбола” вирусийн халдварт илүү их өртөөд байгаа Баруун Африкийн гурван орон Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад уг вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн ажилтан хангалттай хүрэлцэхгүй ба... | эрүүл мэнд |
Дэлхийн анхны тусламжийн өдрийг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 2000 оноос эхлэн эхлэн жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэж эхэлсэн билээ. Энэ жил 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн дэлхийн анхны тусламжийн өдрийг мар... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн “Эбола вирусын халдварыг оношлох оношлуур”-ыг албан ёсоор хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын алба, Эрүүл мэндийн яам дэлхий даяар эбола вирусын халдвар тархаж эхэлснээс хойш уг вирусээс урьдчилан сэргийлэх т... | эрүүл мэнд |
“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах нь иргэн таны заавал хэвшүүлэх дадал” сэдэвт зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлэг, “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулжээ. Мөн тус аймгийн Эрүүл мэндийн г... | эрүүл мэнд |
Ус сувгийн удирдах газрын харъяа Төв цэнгэлдэх байгууламжийн найман ажилтан өнгөрсөн сарын 27-ны өдөр лагийн худаг цэвэрлэхээр ажиллаж байгаад хорт хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэдний хоёрынх нь бие муу байгааг эх сурвалж мэдээлсэн бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм. Хордсон найман ажилчды... | эрүүл мэнд |
-БУЦАЛСАН ХАЛУУН УСАНД ХҮҮХДҮҮД ТҮЛЭГДЭХ НЬ ИХЭСЧЭЭ, УС БУЦАЛГАГЧАА ХҮҮХДЭЭС ХОЛ БАЙЛГА !!! - Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дээр сууж байгаа дарга нар биш, эцэг эхчүүд нь хамгаална гэдгийг ойлгох цаг болжээ. Дэлхий дахинд түлэгдэлтийн шалтгаант гэмтэл нь амь насанд хөнөөлтэй өвчний нэг болж байна. Ялангу... | эрүүл мэнд |
Өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд “Ачтан” эмнэлэгт очиж цөсний чулуугаа авахуулахаар төлбөрөө төлж хандсан иргэн Т эрүүл мэндээрээ хохироод байна. Тэрээр тус эмнэлгийн гавьяат эмч Т-ээр дурангийн эмчилгээ хийлгэжээ. Гэтэл Т эмч алдаа гаргаж, иргэн Т-гийн элэгний баруун зүүн хэсгээс гарсан тайрах ёсгүй хоёр цоргыг таса... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч сарын 20-нд 338 дугаар тоот тушаал гаргажээ. Энэхүү тушаал нь эхчүүд жирэмсний хяналтад орохын тулд цээжний флюр зураг авахуулах буюу рентгенд харуулах шаардлагагүй гэсэн байна. Тушаалыг нийт 21 аймаг, есөн дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий мэргэжилтнүүдэд танилцуулж, за... | эрүүл мэнд |
Манай улс зуун мянган хүн тутамд элэгний хорт хавдрын нас баралтын тоогоор дэлхийд тэргүүн байранд ордог бөгөөд энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин илүү байгаа аж. Нэг үгээр хэлбэл элэгний өвчлөл нь Монголчуудын эрүүл мэнд, цаашлаад Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуулдал болж байна. Тиймээс... | эрүүл мэнд |
Жил бүрийн 11 дүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил манай улс уг өдөрт зориулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт зохион байгуулахаар... | эрүүл мэнд |
Хүн өдөрт 5-6 гр давс хоол хүнсэндээ хэрэглэхийг зохистой гэж үздэг байна. Монголчуудын хувьд өдөрт 12-13 гр давс хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь зүрх судасны өвчний эх суурь болдог талаар эмч нар зөвлөж байна. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд өөх тос бага идэж, хийжүүлсэн ундааны хэрэг... | эрүүл мэнд |
-ҮНЭЭНИЙ ЦЭВЭР СҮҮ, ТАРГИЙГ 8-14 ХОНОГ ХАДГАЛАХ БОЛОМЖГҮЙ- Монголчууд таван хошуу малынхаа сүү, саамыг төрөл бүрийн аргаар боловсруулж тараг, аарц, ааруул, айраг гэх мэт олон бүтээгдэхүүнийг уламжлалт аргаараа үйлдвэрлэн хүнсэндээ хэрэглэдэг. Тийм ч учраас Хүнсний тухай шинэ хуульд манай улсын хүн амын стратегийн дөрвө... | эрүүл мэнд |
Баруун Африкаас гаралтай Эбола вирус нь Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсуудад тархсанаар нийт 9284 тохиолдол бүртгэгдэж 4604 хүн тус өвчнөөр нас бараад байна. Иргэн та хэрэв халуурах, ядрах, толгой хүчтэй өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суу... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас С витамины уусмалыг эмийн сангуудаар зарахыг хориглосон байна. Учир нь С витамины уусмалыг томоохон эмийн сангууд найруулан жижиг эмийн сангуудаар дамжуулан зардаг. Гэвч хадгалах хугацааг нь уртасгахын тулд тогтворжуулагч бодис хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байг... | эрүүл мэнд |
НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн болон техник арга зүйн туслалцаа дэмжлэгтэйгээр “Өсвөр үе, залууст ээлтэй клиник”-ийг Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуц... | эрүүл мэнд |
2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад Эбола вирусын халдвараар 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 хүн нас барсан байна. Нийт халдвар авагсдын 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн 4.4 хувийг эзэлж байгаа аж. АНУ-д Эбола вируст халдварын 4 дэх тохиолд... | эрүүл мэнд |
Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдрийг угтсан “Халуун сэтгэл” цус хандивлах хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөг өнөөдөр болох гэж байна. Тус өдөрлөгт ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид оролцох юм. Хүмүүнлэгийн сайн үйлсийн... | эрүүл мэнд |
Дэлхий нийтийг түгшээгээд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэхэд манай улс мөн анхааран ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 346 дугаар тогтоолын дагуу Улсын Онцгой комисоос уг вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, ... | эрүүл мэнд |
-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР “ҮХЛИЙН ДАЙНД” БЭЛЭН ҮҮ- Үхлийн аюултай Эбола вирусын тархалт Баруун Африкийн орнуудын хилээс гарч, Европын орнуудад тархан дэлхий нийтийг түгшээж байна. Эбола вирусын талаарх мэдээллийг бид та бүхэнд шуурхай хүргэсээр байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр эбола вирусын улмаас 4500 хүн амиа алда... | эрүүл мэнд |
Энэ сарын 27-нд Ус сувгийн удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлэж байсан хоёр ажилчин хорт хийнд цохиулж, ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Энэ сарын 28-ны өдрийн 12.00 цагт тус байгууламжийн зургаан ажилтан Цэргийн госпиталь буюу Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэл... | эрүүл мэнд |
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс эбола вируст халдвараас иргэд болон эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна. Иргэдэд сэрэмжлүүлэх нь: 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго Улсад тархаад байсан Эб... | эрүүл мэнд |
“Эбола" вирусын эсрэг үйлчлэх хоёр төрлийн вакцин энэ оны төгсгөлөөр гарна гэж ДЭМБ-аас мэдэгдлээ. Европ, Африк болон АНУ-ын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн “Эбола" вирусын эсрэг вакцин бүтээх ажил клиникийн туршилт болон төлөвлөлтийн шатандаа явж байгаа аж. Тиймээс үхлийн аюултай уг вирусын эсрэг үйлчлэх вакцины эхний ... | эрүүл мэнд |
МХЕГ-ын дарга Д.Батмөнх, дэд дарга Б.Эрдэнэбилэгт тэргүүтэй албаны хүмүүс Буянт-Ухаа боомтын хил хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, өвчлөл гарсан болон халдварын сэжиг илэрсэн үед халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хилийн нэвтрэх цэгт хэрхэн ... | эрүүл мэнд |
ДЭМБ-гаас гаргасан хамгийн сүүлийн албан мэдээгээр Эбола вирусээр 9200 гаруй хүн өвчилснөөс 4500 нь нас баржээ. Манай улс уг халдвараас сэргийлэхийн тулд Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэж, салбар хоорондын ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Мөн ДЭМБ-тай шууд мэдээлэл солилцох шуурхай удир... | эрүүл мэнд |
Эбола цусархаг халууралт халдварт өвчин 2013 оны сүүлээр Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад дэгдэж, одоогийн байдлаар АНУ, Испани, Сенегал Улсад бүртгэгдээд байгаа. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тус өвчний тархалт өндөр байгаа бүс нутгийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар х... | эрүүл мэнд |
“Сайдын 30 минут” уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг 8 улсад эбола ... | эрүүл мэнд |
Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байхыг зөвлөж байна. Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд: -Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх -Тохиолдлын бэлгийн... | эрүүл мэнд |
Баруун Африкаас гаралтай Эбола вирус нь Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсуудад тархсанаар нийт 9284 тохиолдол бүртгэгдэж, 4604 хүн тус өвчнөөр нас бараад байна. Иргэн та хэрэв халуурах, ядрах, толгой хүчтэй өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, су... | эрүүл мэнд |
Өнгөрөгч лхагва гаригт болсон Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлыг хөндөн “Эбола"-гаас илүүтэй санаа зовоосон асуудал бол элэгний В, С вирус болоод байна. Монгол улсын насанд хүрсэн хүн амын 400 мянга нь элэгний В, С вирустэй болсо... | эрүүл мэнд |
“Эбола" вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахын тул хилийн нэвтрэн орох цэгүүд, ялангуяа олон улсын нислэг үйлдэж байгаа “Чингис хаан" олон улсын нисэх буудалд тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангаж эхэлсэн байна. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар тусгаарлах бүсэд шаардлагатай... | эрүүл мэнд |
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас иргэддээ урд хөрш рүү зорчихгүй байхыг анхааруулж байна. БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах 97 хувийн магадлалтайг ДЭМБ-ын судалгаагаар тогтоосон байна. Хэрэв Бээжинд уг өвчний тохиолдол бүртгэгдвэл манай улсад тархах магадлал маш өндө... | эрүүл мэнд |
Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний гурван улирлын үзүүлэлтийг гаргажээ. Улсын нийгмийн асуудлын тоон үзүүлэлтийн эхний эгнээнд жагсдаг хүн амын өсөлт өмнөх онуудын хэмжээнд буйг статистикчид мэдээллээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар 61310 эх амаржиж, 61674 хүүхэд мэндэлж... | эрүүл мэнд |
Дэлхий нийтийн анхааралд байгаа өвчин бол Эбола вирус юм. Эбола вирусын тархалт, халдвар газар авсаар байна. Одоогийн байдлаар /2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар/ дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд... | эрүүл мэнд |
Ерөнхий сайдын багцын 2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зүрхний оношилгоо, эмчилгээний тасагт хамгийн орчин үеийн өндөр технологийн шинэ лаборатори нээгдлээ. Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азид доло... | эрүүл мэнд |
"Демокрейзи" залуусын төвийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхжаргал өөрийн өвчинтэй тэмцэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагын залуустай хамтарч “Нэг чиглэл кампанит (One Direction Campaign”) хандивын аян өрнүүлж байна. Тэрээр төрөлхийн түнхний мултралттай гэж оношлогдож, долоон настайдаа түнх хадуулах мэс засалд орж... | эрүүл мэнд |
Өдөр тутмын шилдэг хэвлэл "ӨДРИЙН СОНИН" -оос дэвшүүлж байгаа ТӨРИЙН ОРДОН ШИГ ДҮҮРГИЙН БАЙШИН БИШ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ, ТҮЛХИЙН ТӨВ ХЭРЭГТЭЙ БАЙНА гэсэн уриалгад МЭДЭЭ.МН сайт нэгдэж байна. -ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГА ХЭЗЭЭ МӨДГҮЙ НУРАХ НЬ- Арван давхар, шилэн фасадтай, тансаг зэрэглэлийн барилга Сэлбэ голын дунд сүндэрлэх нь ... | эрүүл мэнд |
Жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн гар угаах өдөр" болгон тунхаглажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг "Олон улсын ариун цэврийн жил" болгосонтой холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан байна. Хүмүүсийн дунд элбэг тохиолддог вируст гепатит А, Е, цусан суулга, ... | эрүүл мэнд |
-ӨНДӨР ХЭМЭЭР ХАЛУУРСАН ТОХИОЛДОЛД ЭМЧИД ЯАРАЛТАЙ ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА- 2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсаас эхэлсэн эбола вирусын халдвар өнөөдрийн байдлаар гурван тивийн есөн улсад бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд энэ вирус өчигдөр /X.14/ ХБНГУ-д бүртгэгдлээ. Халдвар тархаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ... | эрүүл мэнд |
Агаарын бохирдол нэмэгдсэн өнөө үед хэрхэн өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг хамгалаах талаар дараахи хэдэн зөвлөмжийг хүргэж байна. Амны хаалт хэрэглэж хэвшээрэй Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаална. Ялангуяа, өглөө, оройд, ... | эрүүл мэнд |
Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн эмч нар, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хамтарч энэ сарын 19-нөөс 21-ний өдөр гурван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Тэдний нэг нь нэг нас, нэг сартай охин байсан бөгөөд хагалгаа амжилттай болсон байна. Хүүхдэд э... | эрүүл мэнд |
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд, хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 8399 хүн өвчилж, 4033 нь нас бараад байна. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн 4 орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдвар зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Эб... | эрүүл мэнд |
Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймагт боллоо. Уг чуулга уулзалтад Эрүүл мэндийн яамны удирдлагууд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд нийлсэн 80 гаруй төлөөлөгч оролцож, халдварт өвчний өнөөгийн байдал, ХДХВ/ДОХ-оос хэрхэн урьдчилан сэрги... | эрүүл мэнд |
Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдүүд эм болон ахуйн хэрэглээний бодисыг санамсаргүй байдлаар хэрэглэсний улмаас амь нас, бие эрхтэнээрээ хохирох үзэгдэл ихэсчээ. 2014 оны эхний есөн сарын байдлаар эм, химийн бодисын хордолт, тун хэтрүүлсний улмаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламж... | эрүүл мэнд |
Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. 2008 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд хот, хөдөө орон нутгийн айл өрхийн 63 хувь нь хүнсний бус хуванцар сав ашигладаг гэнэ. Иргэдийн санал хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүнсн... | эрүүл мэнд |
2013 онд III амаржих газарт Баянзүрх дүүргийн иргэн Ц дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлжээ. Том хүүхэд тээж байгаа гэдэг үндэслэлээр иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхсийг нь гүйцэд гаргалгүй саванд үлдээснээс гурван удаа хагалгаанд орж, амь насаа алдсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр эм... | эрүүл мэнд |
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар 2014 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу сонгогдсон бүх шатлалын эрсдэлтэй үнэлэгдсэн эмнэлгүүдэд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэнээ өнөөдөр тайлагналаа.Шалгалтад Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяна... | эрүүл мэнд |
Энэ сарын 1-нээс эхлэн Нэгдүгээр амаржих газрыг Нийслэлийн Өргөө амаржих газар, Хоёрдугаар амаржих газрыг Нийслэлийн Хүрээ амаржих газар, Гуравдугаар амаржих газрыг Нийслэлийн Амгалан амаржих газар хэмээн нэрлэхээр болжээ. Мөн Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдийг ... дүүргийн Эрүүл мэндийн төв гэж нэрлэхээр болсон бай... | эрүүл мэнд |
Хүүхэд залуучуудын байнга хэрэглээ болсон бэлэн гоймонгийн стандартыг өнөөдөр хуралдаж буй Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурлаар тогтоохоор болжээ. Стандартчиллын хуралдаанаар бэлэн гоймонгоос гадна өргөн хэрэглээний 61 төрлийн бүтээгдэхүүний стандартыг бас хэлэлцэх юм байна. Үүнд: Чийг хэмжигч шалгах арга, хэрэгсэ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр нээлтээ хийж оройн 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хоёр өдөр иргэдийг үнэ төлбөргүй, даатгалын дэвтэргүй үзлэг хийж зөвлөгөө өгнө. Нээлттэй хаалганы өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа эмнэ... | эрүүл мэнд |
Монголд “Doctor Clown” гэдэг хүнд өвчтэй хүмүүст сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг алиалагчдын байгууллага байдаг юм байна. Монголын Эмнэлгийн Алиалагчийн баг болох тус сайн дурын байгууллага 2013 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд Дани улс дахь “SOS International” байгууллагын санаачлагаар байгуулагджээ. Тэдний го... | эрүүл мэнд |
Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд “Люминал” эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж буй талаарх гомдол цөөнгүй иржээ. “Монос” эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй “Фенобарбитал” буюу бидний нэрлэж заншсан... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп” ХХК-тай хамтран “Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэнг 2014 оны 09 дүгээр сарын 26-28-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөм... | эрүүл мэнд |
-ӨДӨРТ ДУНДЖААР 220-280 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ БАЙГАА АЖ- Монгол улс тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авах сайхан мэдээлэл бий. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, байр өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Мөн өдөр мэндэлсэн хүүхдүүдэд тус бүр гурван сая төгрөг өгөхөөр болсон. Энэ да... | эрүүл мэнд |
Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2007 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэх болсон байна. "Хүүхэд бүр хүссэн байх ёстой" гэсэн уриан дор Монгол Улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр эцэг эхчүүд, оюутан залууст "Хүслээр ирсэн бэлэг" гэр бүлийн сэтгэлзү... | эрүүл мэнд |
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолбор өчигдөр үүдээ нээлээ. 2010 оноос эхэлсэн эрүүл мэндийн салбарын 26 барилга санхүүжилтгүйн улмаас өнөөдөр ашиглалтад ороогүй байна. Үүний гол шалтгаан нь төсөвт өртөгөө нэмснээс болоод шалтгааныг нь нягтлах шаардлага гарч, хугацаа алдаж байгаа аж. Харин тус эмнэлгий... | эрүүл мэнд |
2011 онд МУ-ын Эрүүл мэндийн яамны зүгээс шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ДЭМБ-д хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу ДЭМБ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн яамны дэргэд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, ... | эрүүл мэнд |
Өнөөдөр Чингисийн талбайд Эрүүл мэндийн байгууллагууд оюутнуудад үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна. Жил бүрийн есдүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон тэмдэглэх болсон. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд аймаг, дүүргийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн төвүүд уг... | эрүүл мэнд |
Манай улсад ДОХ-ын халдвар тээгчийн 177 дахь тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Уртнасан хэлэхдээ “Он гарсаар ДОХ-ын халдвар тээсэн 27 тохиолдол бүртгэгдсэн. 2013 онд 23 хүн шинээр бүртгэгдэж байсан бол энэ жилийн хувьд эхний есөн сарын байдлаар... | эрүүл мэнд |
Бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай Эрүүл мэндийн сайд Н.Удвал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа. Түүнчлэн, Эрүүл мэндий... | эрүүл мэнд |
1.Орчноо солих: 2-3 минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийн харах дуртай нэг зургаа ширээн дээрээ тавиад түүнийгээ тогтуун харж болно. Хэрвээ гадаа болон дотор халуун байгаа бол хүйтэн усаар хүзүү болон чихээ арчиж болно. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхит ц... | эрүүл мэнд |
Япон улсын эмч нарын баг энэ сарын 23-нд ЭХЭМҮТ-д ажилахаар болжээ. Тэд манай эмч нартай хамтран зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд үнэ үнэ төлбөргүй хагалгаа хийх юм байна. Зүрхний хэвийн хөгжилд яг ямар зүйл сөргөөр нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй ч зарим төрлийн халдварт өвчин /улаан бурхан, улаанууд, гахайн хав... | эрүүл мэнд |
Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгосонтой холбогдуулан Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлээс “Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” уриатай аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Ач анагаах ухааны дээд сургууль, Монгол фермер, Чингис Соосэ дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Шинэ анагаа... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгосонтой холбогдуулан Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлээс “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриатай аянг зохион байгуулж, Монос дээд сургууль дээр нээлтээ хийлээ. Тус аяны нээлтийн ажиллагаанд Сонгинохай... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд 2014 оны эхний найман сард 54240 эх амаржжээ. Энэ нь амьд төрсөн хүүхдийн тоо 54586 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 1505 буюу 2.9, хүүхдийн тоо 1577 буюу 3.0 хувиар өссөн байна. Харин 6999 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 33 хүүхэд буюу 0.5 хувиар өссөн байна. Улсын хэмжээгэ... | эрүүл мэнд |
Тарваган тахал нь байгалийн голомтот хурц халдварт өвчин. Одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3 хувийг эзэлдэг. 2009-2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгийн аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэ... | эрүүл мэнд |
МУГЖ Т.Ариунаа өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр тайзнаас унаж хөлөө бэртээсэн. Уг бэртлээс болж түүний шагай мултарч, хоёр яс нь хугарч хагалгаанд орсон билээ. Энэ бэртлийн улмаас Т.Ариунаагийн хөл төдийлөн сайжрахгүй байгаа юм байна. Иймд түүний бэртсэн хөлийг солонгос фен нь эмчилж өгөхөө мэдэгджээ. Дуучин бүсгүйн с... | эрүүл мэнд |
Хаа сайгүй “Канген” усны сурталчилгаа тавигдаж, иргэд өргөнөөр хэрэглэх болсон. Гоо сайхан, эрүүл мэндэд нэн тустай хэмээн сурталчилж буй энэхүү ус нь Япон улсын төхөөрөмжөөр бий болдог. Монголд уг төхөөрөмжийг ашиглан амьджуулан ионжуулсан усыг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, эрүүл мэнд, гоо сайхан, бие галбир... | эрүүл мэнд |
Зөв зохистой хоол хүнс хэрэглэснээр ихэд дэлгэрсэн олон өвчнөөс сэргийлж чадахаар барахгүй эдгэрч, эрүүлжиж болно. Хүн өвдсөн үедээ дээд зэргийн шим тэжээлтэй бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх ёстойг мартаж болохгүй. Хүний өдөр тутмын хоолонд уураг, нүүрс ус, өөх тос, түүнчлэн аминдэм, ус, эрдэс бодис тодорхой хэмжээгээр... | эрүүл мэнд |
Цус өтгөрвөл: Хоолондоо байнга яншуй хэрэглэдэг хүмүүс цусны өтгөрөл, өвчинд бараг өртдөггүй. Яншуй нь цусыг цэвэрлэдэг нарийн ногоо юм. Хятадууд яншуй "хатан ногоо" гэдэг. Дээр үед яншуйг зөвхөн язгууртнууд хэрэглэдэг байжээ. Элэг цөсний хямралтай бол, яншуй хоолондоо хэрэглээрэй. Ногоо бүхэн янз бүрийн аминдэм агуулж... | эрүүл мэнд |
Өнгөрсөн сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд айлын гэр шатсаны улмаас есөн настай охин хамаатан садан нийлсэн найман хүүхдийг галын аюулаас аварсан билээ. Жаахан биедээ баймгүй эр зориг гаргаж, найман дүүгээ галын аюулаас аварсан Н.Азжаргал охиныг өнгөрсөн сарын 26-нд Монголын залуучуудын холбооноос “Эр зоригийн ал... | эрүүл мэнд |
Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлэгт дээрх эмчилгээг төлбөртэйгээр хийлгэж байна. Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэдэд хүндээр тусч буй. Цаашид эмчлүүлэх боломжгүй боло... | эрүүл мэнд |
Хуульзүйн салбарынхан “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аян зарлажээ. ШШГЕГ-ынхан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аянд нэгдсэн байна. Тодруулбал, ШШГЕГ болон хорих 411, Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчид өнөөдрөөс эхлэн 5-ныг хүртэл цусаа хандивлах аж. Мөн цусны донор... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эмгэг физиологийн тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор С.Мөнхбаярлахтай ярилцлаа. Тэрбээр Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн юм. -Агаарын бохирдол харшил, астмыг ихэсгэхэд нөлөөлж байгаа юу. Яаж нөлөөлж байна вэ? -Амьсгалын замын архаг өвчнүүдийн нэг нь... | эрүүл мэнд |
Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсоор багагүй хугацааг үдэж байна. Энэ жилийн сарын аяныг “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэхээр болсон. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийх юм. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд... | эрүүл мэнд |
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд шалгалт хийсэн талаар мөн цаашид оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хэрхэн тавьж байх талаар мэдээлэл хийсэн юм. Манай улсад импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд зөрчил их илэрдэг байна. Наад зах нь үйлдвэрлэсэ... | эрүүл мэнд |
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг түрээсийн байрнаасаа дахин нүүхээр болжээ. Өмнө нь тус тасаг 3-4 удаа нүүж байсан аж. Одоогоор “Мөнгөн гүүр” эмнэлгийн байрыг түрээсэлж, зориулалтын бус орчин нөхцөлд үйлчилгээ явуулж байгаа бөгөөд Түлэнхийн тасгийг ирэх 15-ны өдрийн дотор “Мөнгөн гүүр” эмнэлгээс га... | эрүүл мэнд |
Чацаргана нь ихэвчлэн манай орны хойд хэсэгт ургадаг бөгөөд аль ч газар ургах чадвартай ургамал юм. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургаж өргөн тархжээ. Чацаргана нь хүнсний болоод эмчилгээний асар их ашиг тустай жимс билээ. Найрлагад нь С, А, К, Е, B, В9, Р зэрэг олон төрлийн витамин, амин хүч... | эрүүл мэнд |
Зуны саруудад амралтын улиралтай давхцаад цус цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог үе. Энэ үед Бороо гоулд ХХК нийт ажилчид албан хаагчидаа донорын эгнээнд хамруулах, цус бэлэглэх үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Бороогийн уурхай дээр эхний... | эрүүл мэнд |
Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа билээ. Монгол Улсаас өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчоод, эх орондоо эргэн ирээд байна. Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд у... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн үйлдвэр, эмийн сангуудын жор баригч нар болон эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүдийг хамруулан өчигдөр сураглт зохион байгуулжээ. "Эмийн мэргэжлийн ёс зүй, эмийн зохистой хэрэглээ" сэдэвт сургалтын эмийн зохистой хэрэглээ, эмийн сангийн стандарт, сансуур... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.