news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Донорын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого бий. Энэ бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одон...
эрүүл мэнд
Иргэдийн хувьд эмнэлэгт үзүүлэхэд эмчлүүлэгчийн карт гэж хүүхдийнхээ хичээлийн дэвтэр, элдвийн бичгийн цаас тэргүүтнийг цуглуулан хавсаргасан байх нь элбэг. Энэ асуудлыг халж удахгүй иргэн бүр эрүүл мэндийн цахим карттай болох аж. Энэ нь иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлөх болон өөрийн өвчний түүхийн мэ...
эрүүл мэнд
Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд найман хүн мөнгөн усанд хордсон мэдээлэл байна. Одоогоор хордлогын шалтгааныг тогтоогоогүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Тус суманд хордлогын шалтгааныг тогтоохоор ЭМСЯ болон НЭМҮТөвийн хор судлалын мэргэжилтнүүд ажиллаж буй мэдээлэл ирлээ. Мөнгөн усны органик бус нэгдлийг а...
эрүүл мэнд
Дундговь аймгийн иргэдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаа учраас цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Албаныхны мэдээлж буйгаар сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусах хүртэл буюу энэ сарын 25-ныг хүртэл хаах юм байна. Дундговь аймгийн хэмжээнд өнгөрөгч арваннэгдүгээр сараас хойш нийт иргэдийн 21 хувь н...
эрүүл мэнд
АНУ-ын “Gilead Sciences” компанийн шинэ бүтээгдэхүүн болох элэгний С вирусын эсрэг “софосбувир” гэх эмийг манай улс өчигдөр албан ёсоор бүртгэж авлаа. Уг эмийг бүртгэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас ярьсан ч бичиг баримтын зөрчил, Эрүүл мэндийн яам (хуучнаар)-ны удирдлагуудын хоорондын маргаанаас болоод хагас жил бо...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа вирусын эмүүдийг гаалийн татвараас чөлөөлөх, вирусын эмчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, түүнээс гадна  вирусын зарим оношлогооны төрлүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах гэх мэтчилэн нарийн тодорхой зүйлүүд орсон хөтөлбөрийг маань үргэлжлүүлээд яваач ээ хэмээн ш...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталлаа. Хуулиар даатгуулагч бүр эрүүл мэндийн даатгалын цахим карттай болох юм байна. Цахим картанд нь даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн байгууллагуудаас авсан үйлчилгээний талаарх мэдээллийг аг...
эрүүл мэнд
Архины хордлогын улмаас энэ сарын 13-19-ний өдрүүдэд нийслэлийн эмнэлгүүдэд нийт 223 хүн хандсан байна. Тэднээс 23 хүн хэвтэн эмчлэгдэж, нэг хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 17 хувиар нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд...
эрүүл мэнд
"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд нэгдүгээр сарын 21-ний 12.00 цагт "Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлэгт элэгний В, С вирусийн эмийн үнийн зөрүү болоод хүүхдийн эмнэлэг, мэдрэлийн мэс засал, хорт хавдар зэрэг тулгамдсан асуудлуудын талаар ярилцана. Хэлэлцүүлэгт ЭМС...
эрүүл мэнд
Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгож ашиглахаар болсон. Гэтэл уг яамны барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар тохижуулж, бэлэн болгоход 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа. Мөн тус яамныхан энэ барилгаасаа нүүхэд нүүлгэн шилжүүлэлтэд багаар бодоход 200-300 сая төгрөг зарцу...
эрүүл мэнд
Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүний арьсан дээр нэг удаагийн шивээсийг наалдуулах замаар глюкозын түвшинг тодорхойлох арга бодож болжээ. Энэ аргыг хэрэглэснээр өвчтнүүд хуруугаа хатгуулах сорил өгөлгүйгээр цусан дахь сахарын хэмжээгээ тодорхойлуулах боломжтой юм. Нано инженерчлэлийн ачаар долгионжсо...
эрүүл мэнд
“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд”-аар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд тархины мэс заслаар Монголд тэргүүлэгч, Ардын эмч Ж.Хайрулла “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад баярлаж байна. Өнөөдөр эрх баригчид эрүүл мэн...
эрүүл мэнд
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд эмчилгээний сургалт, засал явуулах, эцэг, эхчүүдийг чадавхжуулах зорилготой "Анд хүүхдүүд" ТББ-аас санаачлан "Зөвлөх ээж" бэлтгэх төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төслийн хүрээнд 20 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болсон байна. Энэхүү үзлэгийг Тайвань ул...
эрүүл мэнд
Монголчууд тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буй учраас Эрүүл мэнд, спортын яам, Үндэсний статистикийн газар, Эрүүл мэндийн газрын хэлтсүүд болон төрөх эмнэлэгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гурван сая дахь иргэнийг тодруулах журмын талаар...
эрүүл мэнд
Өнгөрсөн оны наймдугаар сард эмийн санчийн хариуцлагагүй байдлаас болж 16 нярай эмэнд хордсон. Одоогоор тэд эмч нарын хяналтад байгаа юм. Эмчлэгч эмч, эцэг, эхчүүдийн хэлж байгаагаар “Хүүхдүүдэд одоо ч тууралт гардаг. Нэг хүүхдэд с вирус илэрсэн гэж мэдээлж байсан. Улмаар үүнийг фенобарбитал эмэнд хордсоноос болсон гэх...
эрүүл мэнд
Манай улсад одоогийн байдлаар 179 эм ханган нийлүүлэх байгууллага, 34 эмийн үйлдвэр, 1300 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сангуудад эмийн санчийн мэдлэг, боловсрол дутуу, эмийн заавар монгол хэл дээр биш, үнэ ханш харилцан адилгүй байдаг зэрэг зөрчлүүд элбэг. Өчигдөр “Төрөөс эмийн талаар баримтлах бод...
эрүүл мэнд
Монгол Улсын гурван сая дахь иргэн тодрох хугацаа ойртсоор байна.  Өчигдөр энэхүү ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийнхэн хуралдсан байна. Улмаар гурван сая дахь иргэнийг төрсөн он,сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болжээ. Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй байда...
эрүүл мэнд
2014 оны нэгдүгээр сарын 5-наас 11-ний хооронд улсын хэмжээнд 180.122 хүн амбулаториор үйлчлүүлсний 15.882 (8.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 3.4 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их тоо аж. Мөн 10.000 хүн амд 57.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 31.4, ө...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 358 тоот тогтоолоор Түлэнхийн төвийг актлах тогтоол гарсан байдаг. Мөн онд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар салбар эмнэлгийн барилгын асуудлыг хэлэлцэн уг барилгыг буулгаж буурин дээр нь шинээр бари...
эрүүл мэнд
Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулав. Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 0.6 тэрбум...
эрүүл мэнд
Монголд өнөөдрийн байдлаар 170 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үүнд төрөөс санхүүждэг ганцхан телевиз байдаг нь МҮОНРТ юм. Тус телевиз дан ганц төрийн санхүүжилтээр орлогоо бүрдүүлдэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Улсын төсвөөс 7 тэрбум, иргэдээс сар бүр авдаг хураамжаас 3,6 тэрбум, зар сурталчилгаанаас 2,8 т...
эрүүл мэнд
Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд нийслэлийн II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай 13.00 цагаас танилцахаар болжээ. Тэд эхлээд нийслэлийн III дугаар төрөх эмнэлэг дээр очих аж.   Б.ЦЭЛМЭГ
эрүүл мэнд
Монгол Улсад анх удаа эмнэлгийн лабораторийг магадлан итгэмжилжээ. Ингэхдээ лабораторийн чанар, ур чадварт тавигдах онцлог шаардлага ISO-MNS15189 стандартаар ХӨСҮТ-ийн долоон лабораторийг магадлан итгэмжлүүлсэн байна. Үүнд:  1. Нян судлалын лаборатори 2. Вируст судлалын лаборатори 3. Гепатит, энтервирусын лаборатори 4....
эрүүл мэнд
П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг өнгөрсөн оны сүүлчээр допплер буюу тархины судсанд нарийн мэргэжлийн шинжилгээ хийх хүчин чадалтай аппараттай болжээ. Тархины судасны эмгэгээс улбаалсан өвчин улс орнуудад их байдаг. Манай улс энэхүү халдварт бус өвчнөөс шалтгаалсан хүн амын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт о...
эрүүл мэнд
Сүүлийн үед залуус хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцох болжээ. Тэд ихэвчлэн олон нийтийн сүлжээгээр нэгдэж сайн сайхан үйлсийг хийж байна. Саяхан фэйсбүүкээр нэгдсэн залуус Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт Солонгос улсад үйлдвэрлэсэн 30 ширхэг эвхдэг ор хандивлажээ. Энэ үеэр залууст Сонгинохайрхан дүүргийн эмн...
эрүүл мэнд
Тамхи таны наснаас хороогоод зогсохгүй хоромхон зуур гоо сайхныг чинь хүртэл аваад явчихдаг гэмтэй. Тийм учраас таны эргэн тойронд амьдарч буй хүмүүс болон гэр бүлийнхэн “Тамхиа хая, тамхинаас гар” хэмээн үглэдгийг өгүүлэхэд илүүдэхгүй. Зарим нь өөртөө “Би тамхинаас гарна” гэж амлалт өгсөн ч нэгэнт сонирхоод орчихсон т...
эрүүл мэнд
Эрүүл хүмүүс D витамин агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй аж. Саяхны нэгэн судалгаагаар D витамин ясны хугарлыг хурдан эдгээхэд ямар ч тус болдоггүйг тогтоожээ. Их Британи улсын Засгийн Газраас уг витаминыг бага насны хүүхэд болон 60-аас дээш насныханд хэрэглэхийг зөвлөсөөр байгаа юм. Гэхдээ м...
эрүүл мэнд
Монгол Улсын хүн амын тоо 2014 оны эцэст 2.995.949 болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өсчээ. Мөн улсын хэмжээнд 82839 хүүхэд төрсөн байна. Тиймээс 2014 он манай улсын түүхэнд хамгийн олон хүүхэд мэндэлсэн жил болжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар, сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгджээ. Тухайлбал, 2013 онд 79780...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулсан "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-ыг шинэчлэх нь зүйтэй гэж үзлээ. Шинэ журамд эмийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой зарчмын өөрчлөлтийг тусгах юм. Өмнө нь эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд шууд бүртгэх заалт байгаагүй бөгөөд 6...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Тус эмнэлэгийг Зам, тээврийн яамны байранд байгуулж үйл ажиллагааг нь ирэх хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосон юм. Энэ дагу...
эрүүл мэнд
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ. 12 дугаар сарын 30-ны байдлаар эрчимтэй тархалттай орнууд (Л...
эрүүл мэнд
Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх ажил хөрөнгө санхүүгийн гачигдлаас болоод ашиглалтад орохгүй удаж байгаа билээ.  Энэ онд тус төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орох бололтой. Учир нь тус төвийн өргөтгөлийг барьж дуусгахад энэ онд улсаас 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Өргөт...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Тэрээр эмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөжээ. Г.Шийлэгдамба сайд хэлэхдээ “Элэгний С вирусын тухайд 10-15 жилийн дараа элэгний хатуурал хавдар болж, тухайн өвчнөөр өвчилсөн хүний амийг авч оддог. Энэ өвчнөөр өвчлөгсөд жи...
эрүүл мэнд
Монгол Улсад томуугийн “А” хүрээний H3N2 вирусын хоёр тохиолдол илэрсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тухайлбал, Дундговь, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт ханиад томуу улсын дунджаас өндөр байгаа гэнэ. Дэлхий дахинд болон дотоодын анхаарал татсан халдварт өвчний сүүлийн үеийн мэдээллийг бичлэг...
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд долоо хоног бүрийн Баасан гарагт болдог ээлжит цахим хурал өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо. Хурлын эхэнд уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт болон зорилтот жилийн хүрээнд хийгдсэн ажлыг танилцуулсан юм. 07 дугаар сарын...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын сангаас 2015 онд 13.4 тэрбум төгрөгийн өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тодорхой хувийг хөнгөлөхөөр төсөвлөжээ. Нийт 10 гаруй мэс заслын өртгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх бөгөөд даатгуулагч өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зар...
эрүүл мэнд
Энэ сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгджээ. Үүний улмаас 20813 хүн өвчилж, 8284(39%)нас барсан байна. Өнгөрсөн сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол бүртгэгдэж,  ...
эрүүл мэнд
БНСУ-ын Эрүүл мэндийн яамны судалгааны хүрээлэнгээс цахилгаан тамхи хүний биед үзүүлэх хорт нөлөө болон хавдар үүсгэх чанараараа жинхэнэ тамхинаас огт ялгаагүй гэж мэдээлжээ. Тус судалгаагаар цахилгаан тамхи нь сурталчилж байгаагийнхаа адил биед хоргүй, хавдар үүсгэдэггүй, никотин хэмээх бодис агуулаагүй гэдэг худал бо...
эрүүл мэнд
Шинэ жилээр олныг хамарсан арга хэмжээнүүд олон болдог. Энэ үеэр хугацаа дууссан, хуурамч хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Хоол хүнсний ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд бэлтгэсэн хоолны газраар үйлчлүүлэхгүй байх Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга ...
эрүүл мэнд
Өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар телевизүүдийн мэдээний албаны төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй санал солилцох уулзалт хийв. Монголд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж мэдээ, мэдээллээ нэмэлтээр, дохионы хэлээр тайлбарладаг ганц х...
эрүүл мэнд
Вакцин х ийлгэсний дараа бие нь өвдөж хүндэрсэн, улмаар эд эрхтэн нь үхжиж, зарим хуруугаа тайруулсан 7 настай Н.Энхбилэг охин БНСУ-ын Инчоны их сургуулийн эмнэлэгт эмчлүүлээд ирсэн билээ. Тэрээр өнөөдөр ээж, аавтайгаа хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэр Н.Энхбилэг охин тусалж дэмжсэн бүх ах, эгч нартаа баярласнаа хэлээд “Б...
эрүүл мэнд
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, төрийн санхүүжилтээр сургахаар болжээ. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч,...
эрүүл мэнд
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбогдуулан албан байгууллага, найз нөхдөөрөө архидан согтуурч улмаар хордлогод орох тохиолдол эрс нэмэгддэг. Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг нь 50 ортой ч үргэлж тооноос давсан хүмүүс эмчлүүлж байсан юм. Тэдгээрийн дийлэнх нь анх удаа эмчлүүлж байгаа хэдий ч хоёр ...
эрүүл мэнд
Засгийн газрын хуралдаа­наас Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гарга­сан. Түүгээр ч барахгүй яамыг нэн даруй нүүлгэн шилжүүлжэмнэлгийн үйл ажиллагааг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бэлэн болгосон байхыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо. Өвчин зовлондоо шана...
эрүүл мэнд
Шар лууван: Биед буй мөнгөн ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг гадагшлуулдаг. Сармис: Сармисанд агуулагддаг онцгой нэгдэл нь хүний биед байдаг тугалганы өтгөний хэмжээг шингэрүүлдэг. Улаан Сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шүүс юм уу, нухшыг хоолны хал...
эрүүл мэнд
Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлтгэж байна. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцоогоор Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрөх гэнэ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг буюу нийт 30 хүүхдийг гурван сая дахь ир...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1.2 хувиар ихэсчээ. Хүнд хэлбэрийн вирусын гаралтай ханиад зонхилж байгаа энэ үед хүүхэд нэг бүрийг тусгаарлан эмчлэх нь юу юунаас илүү шаардлагатай билээ. Иймд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, цаг тутам...
эрүүл мэнд
Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх ажил хөрөнгө санхүүгийн гачигдлаас болоод дөрвөн оны нүүр үзэж буй. Улсын хэмжээнд хавдар өвчнийг нарийн мэргэжлийн түвшинд оношилж, эмчилдэг ганц төвийн өргөтгөлийг хурдан барьж, ашиглалтад оруулах шаардлага зайлшгүй тулгараад буйг эмнэлгийнхэн олонтаа сануулдаг. Тус төвийн өрг...
эрүүл мэнд
Энэ сарын 16-ны өдөр БНХАУ-д шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан байна. Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгджээ. Иймд иргэд  БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шув...
эрүүл мэнд
Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх байранд авчирдаг. Ингэснээр тухайн иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдох, цаашлаад амь насаараа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлдэг байлаа. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цагдаагийн шинэ хууль хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулж эрүүлжүүлэх б...
эрүүл мэнд
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2014.12.26/ ХӨСҮТ-ийн дээр очиж ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх хүүхдийн эмнэлэг дутагдалтай байгаатай холбогдуулан Нийгмийн бодлого, боловс...
эрүүл мэнд
-ЭНЭ ӨВЧНИЙ УЛМААС ДОХ-ООР ӨВЧЛӨГСДӨӨС ИЛҮҮ ОЛОН ХҮН НАС БАРЖ БАЙГАА АЖ-  “Чимээгүй алуурчин” хэмээгддэг элэгний С вирусыг ул мөргүй эдгээх эмийн бэлдмэл АНУ-д гарсан талаар мэдээлэл түгж, өнгөрсөн онд ихээхэн хүлээлт үүсгээд байсан билээ. Өнөөдрийн байдлаар Монголд энэ аюулт өвчнөөр шаналж буй хүмүүс горьдлого тээсэн ...
эрүүл мэнд
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн багтаамжтай хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэвч хүчин чадлаасаа 2-3 дахин олон хүүхдэд үйлчилдэг байна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нарын санаачилга, дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хам...
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлттэй үнээр үйлчилдэг байна. Даатгалаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байдаггүй аж. Тиймээс нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчлүүлдэг эмийн сантай болгохоор ажиллаж эхэлжээ. Ирэх онд даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдэх юм байна. Нийгмий...
эрүүл мэнд
Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж, төрийн санхүүжилтээр сургахаар боллоо. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч,...
эрүүл мэнд
Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, Монгол улсын гурван сая дахь иргэн 2015 оны эхээр буюу ирэх сард төрөх юм байна. Өмнөх жил манай улсад нийт 79780 хүүхэд шинээр мэндэлжээ. Энэ нь нэг жилд төрсөн төрөлтийн дээд хэмжээ байсан гэж албаныхан мэдэгдэв. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар дээрх тоо өсөх маг...
эрүүл мэнд
Шийдлийн Засгийн газар байгуулагдаад ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу ЗТЯ-ыг нүүлгэж, Энх тайвны гүүрний доорхи гаднаа зогсоолтой том байрыг богино шахуу хугацаанд хүүхдийн шинэ эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн билээ. Мөн оффисийн зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн Төрийн ордны ар дахь шинэ барилгын зориул...
эрүүл мэнд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна. Өнөөдөр иргэдэд сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Нээлттэй хаалганы өдөрт ирсэн хүмүүс гарын мөрийн дардсаа тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал ...
эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх жилийн мөн үеэс 4.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, энэ сарын 15-21-ний хооронд буюу долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотой өвчлөл энэ сарын 8-14-нөөс 0.7 хувиар нэмэгдсэн байна. Нийт амбулиториор үйлчлүүлсэн иргэдийн 79.1 хувийг 0-9 насны ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэн, даатгуулагчдын санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилгоор Эрүүл мэндийн мэнд спортын сайд Г.Шийлэгдамба 380 дугаар тушаал гаргажээ. Үүнд, Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр үнэтэй зарим мэс заслыг санхүүжүүлэх, тухайн тусламж, үйлчилгээнд шаардлагатай хэрэгсэл...
эрүүл мэнд
Хотын төвийн  “А” зэрэглэлийн  бүсэд  Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байрладаг. 1933 тус эмнэлэг байгуулагдахдаа шинэхэн барилгад орж байсан түүхтэй. Хоёр жилийн өмнө эмнэлгийн барилга хуучирсан учраас нурааж оронд нь хоёр ширхэг өндөр барилга барьсан. Эм...
эрүүл мэнд
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр /2012.12.22/ Зам тээврийн яамны байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас ...
эрүүл мэнд
Ирэх даваа гарагт 14.00 цагаас УИХ-ын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ЭМЯ-ны удирдлагуудтай хамт “150 ортой хүүхдийн эмнэлэг барих” асуудлаар Засгийн газрын 13 дугаар байр Зам, тээврийн яамны байранд ажиллах юм байна. Үргэлжлүүлэн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт очих юм байна. Засгийн газрын хуралдаан...
эрүүл мэнд
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах шийдвэр гаргаж, холбогдох ажлын хэсгийг байгуулжээ. Тус эмнэлэг нь Төрийн ордны хажууд байрладаг бөгөөд Хууль зүйн яамны харъяанд байдаг. 2012 онд тус эмнэлгийн барилгыг нурааж, о...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн хурлаар ажлын явцын талаар мэдээлэл сонсон Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтг...
эрүүл мэнд
2014 оны 12 дугаар сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 53,606 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,...
эрүүл мэнд
2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 661 шинэ тохиолдол, нас баралт 527 хүнээр тус тус нэмэгджээ. Нийт 649 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс...
эрүүл мэнд
ШШГЕГ-ын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь хорих 423 дугаар ангид ял эдэлж буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрөгч даваа гаригт Зайсангийн хорих ангид шилжүүлжээ. Өнөөдрийн байдлаар тэрээр Зайсангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа аж. Ц.Мөнхб...
эрүүл мэнд
Шийдлийн Засгийн  газар 17  дэд  сайдтайгаар  үйл ажиллагаагаа  явуулахаар  болсон. Үүнээс Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай ажиллах юм. Эрүүл мэнд хариуцсансайдаар МАН-аас Д.Атармаа томилогдсон билээ. МАН шийдлийн Засгийн газарт дэд сайдуудыг томилохдоо мэргэжлийн, ажлын туршлага зэргийг харгалзан үзэж сонгосон...
эрүүл мэнд
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж. Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад ...
эрүүл мэнд
Эмч нарын ойлгомжгүй бичгээс үүдэн жилд 3000 гаруй хүн амь насаа алддаг талаар судлаачид тогтоожээ. Учир нь эмчийн өвчтөнд бичиж өгсөн жорыг өвчтөн уншаад бичгийг нь ойлгоогүйгээс үүдэн эмийн нэршлийг буруу хэлэх, буруу ойлгох зэрэг шалтгаанаар буруу эм авч хэрэглэж амь насаа алддаг байна. Жил бүр АНУ-ын судлаачид эрүү...
эрүүл мэнд
Дэлхий даяар нийт жирэмслэлтийн 2-3% ургийн гаж хөгжилд нэрвэгдсэн байдаг нь тогтоогдсон байна. Үүний хагас тохиолдол шалтгаан тодорхой бус байдаг бол 25% нь генийн ямар нэгэн өөрчлөлттөй холбоотой байдаг ба ердөө 2% нь л хүрээлэн буй орчин болон эмийн нөлөөт ургийн гажиг эзэлдэг байна. Жирэмсэний хугацаанаас шалтгаала...
эрүүл мэнд
Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд хүмүүс архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, осгож нас барах, хөлдөж эд эрхтэнээрээ хохирох тохиолдол ихэссээр байна. Арваннэгдүгээр сар гарсаар 14 хүн согтуугаар осгож амь насаа алдсан гэсэн тоо баримт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх м...
эрүүл мэнд
Монголд ургийн гажиг энэ жилийн хувьд нийт төрөлтийн 2.7 хувийг эзэлж байгаа судалгаа гарчээ. Агаарын бохирдол, эмийн буруу хэрэглээ зэргээс үүдэн энэхүү тоо нэмэгдэж байгаа аж. Манай улсад жирэмсний эрт үед ургийн гажгийг илрүүлэх боломжгүй байсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв Монголдоо анх удаа жирэмсний 3 сартайд ...
эрүүл мэнд
Сүүлийн үед хүмүүс дор бүрнээ аль болохоор эрүүл хоол хүнс сонгож хэрэглэхийг эрхэмлэх болсон. Хүнсний дэлгүүрүүд ч “эрүүл” гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг өргөнөөр зардаг болсон. Гэхдээ таргалуулдаггүй, элсэн чихэргүй, амин дэмтэй гэсэн тодотголтой бүтээгдэхүүний чанарын баталгаа нь хэр зэрэг байдаг юм бол. Та со...
эрүүл мэнд
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарынхны жагсаал, цуглаан тасрахаа болилоо. Нэг хэсэг хоёрдугаар амаржих газрынхан дулааны асуудлаасаа болж хөрш “Улаанбаатар” их дэлгүүрийнхээ үүдэнд уриа, лоозон барьж жагссан. Өчигдөр Хан-Уул дүүргийн эмч нар ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Учир нь тэдний цалинг өнгөрсөн е...
эрүүл мэнд
Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хамба лам тэргүүтэй хамт олон есөн сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хандивлалаа. Өнөөдөр “зулын 25” тохиож байгаа учир эл сайн өдрийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна. Эрүл мэндийн салбарын төсөв хүндхэн байгаа энэ үед есөн сая тө...
эрүүл мэнд
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөгөөн эхэллээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тус зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Тэрэ...
эрүүл мэнд
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарсантай холбогдуулан Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст ө...
эрүүл мэнд
Хилийн хяналтын байгууллагууд халдварт өвчин гарсан болон халдварт өвчний сэжигтэй зорчигч илэрсэн тохиолдолд хилийн нэвтрэх цэгт халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаанд дадлага олгох  зорилгоор “Чингис Хаан” Олон улсын нисэх бууда...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд нийт 63.652 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.202 (6.6%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 39.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 6.5 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс...
эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг сар амруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхлээд байгаа аж. Өрхийн эрүүл мэндүүн төвүүд даваа-баасан гарагт 08.00-...
эрүүл мэнд
Өсвөр үе залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх клиникийн нээлт өнөөдөр боллоо. Тус клиник нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо буюу 3182 оюутан амьдардаг нийслэлийн хамгийн том хотхонд нээгдэж байгаагаараа онцлог юм.  “Өсвөр үе залууст ээлтэй клиник” нь эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь  үзүүлэхээс гадна ...
эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын “Асан” эмнэлэгтэй хамтран, Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгаснаас хойш өдгөө 16 хүнд амьдрал бэлэглээд буй. Хоёр эмнэлгийн удирдлагууд хамтын ажиллагааныхаа үр дүнг сайн байгаа гэж үзээд, элэг шилжүүлэн суулгахаас гадна бусад салбарт хамтарч ажиллах талаар санал солил...
эрүүл мэнд
ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ээс санаачлан хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2014”-ийн хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ны дүн гарч, 12-р сарын 4-ний өдөр шилдгүүд шагналаа гардлаа. Энэхүү уралдаанд сонин сэтгүүл, вэбсайт, ФМ радио, олон нийтийн сүлжээ хэрэглэгчди...
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчны 7943 тохиолдол бүртгэгджээ. Уг өвчин нь Багануур дүүрэгт 5.6 хувь, Налайх дүүрэгт  4.9 хувиар тус тус нэмэгдсэн бол Баянгол  дүүрэгт 2.9 хувь, Багахангай дүүрэгт 2.8 хувь, Хан-Уул дүүрэгт 2.6 хувиар тус т...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшсэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, 88.3 хувиар дэмжиж баталсан билээ. Гишүүд нэр дэвшигчид хандан “ Эрүүл мэндийн салбар маш хүнд байдалтай байгаа. Салбарыг уналтаас аврахад маш их хөдөлмөр шаардана. Ажилла...
эрүүл мэнд
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн хашаанд үзүүлэх сургалт болж байна. Хэдхэн минутын өмнө цагдаа нар тус эмнэлэгийн гадна цуглаж, эмч нар бужигнаж эхэлсэн байна. Үүнийг харсан иргэд “эбола” өвчин ороод ирсэн байна гэх зэргээр жиргэж эхэлсэн юм. Харин тус эмнэлэгээс “эбола” өвчин орж ирсэн тохиолдолд авах арга хэм...
эрүүл мэнд
Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны нотолгоо нэн чухал байдаг. Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн, төвүүд, их сургууль, гурав дахь шатлалын эмнэлгүүд 2014 онд гүйцэтгэсэн эрдэм...
эрүүл мэнд
1. Чанартай хооллолт:  Өвлийн улиралд сайн идэх нь маш чухал. Ялангуяа уураг болон өөх тос танд хэрэгтэй. Мөн боловсруулсан бүтээгдэхүүн, зарим төрлийн ундаанаас татгалзаарай. Өвөл шөл сайн идэхийг хичээгээрэй. Ногоотой шөл бол амин дэмээр баялаг хамгийн сайн хоолны нэг шүү дээ. 2. Ус:  Зун дууссан гээд ус уух хэрэггүй...
эрүүл мэнд
Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж төр, иргэний нийгмийн байгууллагуудаас зарим арга хэмжээг төлөвлөөд буй аж. Тухайлбал, ДОХ-ын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг 12 цагаас Чингисийн талбайд болох юм байна. Мөн ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хан...
эрүүл мэнд
Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр. Дэлхий дахинаа ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах энэ өдрийн тэмдэглэх болсноор 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ өдөр дэлхийн улсууд ДОХ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоохын тулд бүх нийтээрээ хамтран ажилллахыг гол зорилгоо болгодог. ХДХВ-ийн халдвар нь нийгэ...
эрүүл мэнд
Английн “Дэйли Мэйл” сонин ОХУ-ын эрдэмтэд 120 хүртэл насалж болох эм бүтээсэн тухай нийтэлжээ. Одоогоор амьтад дээр амжилттай туршиж буй энэхүү эм нь хүний хөгшрөлтийг зогсоож чадахгүй ч хүний оюун ухааныг эрүүл, саруул байлган 120 хүртэл наслуулж чадах чадалтай байх аж. Нохой, хулгана, загас зэрэг амьтад дээр хийж бу...
эрүүл мэнд
Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр ХДХВ болон ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэгтэй холбогдуулан Чингисийн талбайд "Бид хамтдаа сэргийлж чадна" өдөрлөг боллоо. Манай улсад ДОХ-ын халдвар тээсэн нийт 181 хүн бүртгэгдсэнээс 24 нь хорвоог орхисон байна. ХДХВ болон ДОХ-ын халдвар тээсэн х...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдээс санаачлан “Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлье” сэдэвтэй өдөрлөгийг өнөөдөр 13.00 цагт Баянбүрдийн тойргийн 50 дугаар сургуулийн урлагийн зааланд зохион ...
эрүүл мэнд
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цахим эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Уг төслийн гол зорилго нь иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон “Цахим эрүүл мэндийн” шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэхэд оршиж буй ...
эрүүл мэнд
Булган аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 50 ортой төрөх, эмэгтэйчүүдийн клиник ашиглалтад оржээ. Аймгийнхаа  хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар үр өгөөжийг сайжруулах үндэс суурийг бэхжүүлэх орчин цагийн эмнэлэг тоног төхөөрөмжөөр хангах эмч ажилчидын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ...
эрүүл мэнд
Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 140 гаруй мянган оюутан суралцаж байна. Эдгээрээс 40-50 мянган оюутан хөдөө орон нутгаас ирж суралцаж буй юм. Оюутан залуучуудын өмнө тэр дундаа хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Өвдөж, хавдвал хаана, хэнд хандахаа мэддэггүй. Улс...
эрүүл мэнд
Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургуулийн хамт олон 10 жилийн ой болон Хүний эрхийн өдрийг угтаж "ЦУСАА БЭЛЭГЛЭЕ" аян зохион байгуулж буй юм байна. Энэхүү аяны хүрээнд арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн Баасан гарагт 9:00 цагаас 12:30 цагийн хооронд "Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-ийн явуулын станц ...
эрүүл мэнд
-ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ НЭГ УДАА ЦЭЭЖНИЙ ЗУРАГ АВАХУУЛАХАД  2000-3000 мРем ЦАЦРАГ БИЕДЭЭ ШИНГЭЭДЭГ- Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад орохдоо зайлшгүй өгөх шинжилгээнүүдийн дээр цээжний флюр зураг буюу рентгенд заавал харуулдаг, Учир нь манай улсад сүрьеэгийн өвчлөл өндөр бөгөөд илрүүлэх гол арга нь рентгэн зураг байдаг а...
эрүүл мэнд