news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
МҮОНТ- ийн нэвтрүүлэгч СТА Б.Гантигмаа, Хавдар судлалын төвийн Элэг цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч н.Чинбүрэн эмчтэй хамтран МҮОНТ- ийн Олон нийтийн мэдээллийн төвд өнөөдөр 13:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр төрсөн эгч Б.Болормаадаа элэгний донор болж Энэтхэг улс руу яаралтай хагалгаанд ор... | эрүүл мэнд |
Япон Улсын “Зүрхээ хамгаалъя” сангийн эмч нар манай улсад ирж, зүрх судасны гажигтай, бага насны 29 хүүхдэд судсан дотуурх мэс засал хийсэн байна. Энэхүү өвчнийг манайд эмчлэх боломжгүй аж. Үүнээс гадна өндөр зардлаар гаднын улс руу явж эмчлүүлэхээс өөр сонголтгүй болоод байсан хүүхдүүдэд эдгээр эмч, мэргэжилтэн үнэ тө... | эрүүл мэнд |
Жил бүрийн 12 дугаар сарын 1-ны өдрийг дэлхий нийтээр “ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан ЭМЯ НҮБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Дэлхий нийт ДОХ-ын эсрэг үйл ажиллагаагаа 201... | эрүүл мэнд |
Гэмтэл, согог судлалын үндэсний төв нийт 420 ортой ч энэ нь хүрэлцдэггүй байна. Ачаалал ихтэй үед орнуудынхаа дунд эвхдэг 18 ор байрлуулан, өвчтнүүдээ хэвтүүлдэг аж. Гэвч орны хүрэлцээ өвчтнүүдэд хангалттай хүрэлцдэггүй учраас өнгөрсөн долоо хоногт нэмж эвхдэг 15 ор нэмж авсан байна. Өмнөхөө бодвол орны тоо 15-аар нэмэ... | эрүүл мэнд |
НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. НҮБ-аас бүх гишүүн энэ өдрийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая” уриан д... | эрүүл мэнд |
Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн статистик байна. Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд 1700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Энэ хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад өвчлөмтгий, бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, сайн асаргаа, эрүүл орчин, тусгай эм тари... | эрүүл мэнд |
“Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай арван хүүхдэд мэс засал хийсэн нь амжилттай болсон байна. Мөн тус эмнэлэгт Японы “Зүрхээ хамгаалья” сан зүрхний төрөлхийн гажигтай арван найман хүүхдэд шинэ технологийн эмчилгээ, оношилгоо хийж байгаа гэнэ. Энэ... | эрүүл мэнд |
1. Хоол идэхийн өмнө 1-2 аяга цэвэр ус. -Энэ бол эрүүл мэнддээ анхаардаг, өндөр боловсролтой орны хүмүүсийн түгээмэл зуршил. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжих, хоол хэтрүүлэн хэрэглэгчдийн дуршлыг багасгадаг ач холбогдолтой!!! (Учир нь ходоодны шүүсийг саармагжуулдаг. Настай хүмүүс харин хоолны ө... | эрүүл мэнд |
Энэ сарын 22-ны нэгэн зарын сонинд “Ямар ч үүрэг даалгавар биелүүлдэг төрөх эмнэлэгт танилтай болон ажиллаж байгаа хүнийг түр ажилд авна. Жич: Нууцыг чанд хадгална” гэсэн учир битүүлэг зар хэвлэгдэн гарчээ. Уг зар өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тарж, хүмүүсийн айдсыг мөн гайхшралыг төрүүлээд амжсан.... | эрүүл мэнд |
Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд оношлогдсоноос хойш өнөөдрийн байдлаар энэ тоо 148-д хүрсэн билээ. Тиймээс уг асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандорж, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Энхбаяр, МУЗН-ийн ХДХВ/... | эрүүл мэнд |
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай” А/1012 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа , НҮБ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Naomi Kitahara нар өнөөдөр өсвөр насны жирэмслэлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. НҮБ-ээс гаргасан Дэлхийн Хүн Амын Байдлын тухай тайланд гаргажээ. Тэрхүү тайланд жил бүр 7,3 сая охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгааг онцлон тэмдэг... | эрүүл мэнд |
Өнөөдөр 11:00 цагаас ЭМЯ-ны Б танхимд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар мэдээлэл хийх юм байна. Тус хурлын сэдэв нь, хүүхэд насандаа ээж болох нь хүн төрөлхтөний толгойны өвчин болжээ. Энэ мэт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал анхаарал татах болсон. Тиймээс НҮБ-аас гаргасан 2013 оны Дэлхийн Хүн Ам... | эрүүл мэнд |
Энэтхэгийн элэгний эмч Намиш Михта болон элэг шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд орсон сэтгүүлч Б.Эрдэнэцогт нар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай өнөөдөр уулзлаа. Намиш Михта эмч нь сэтгүүлч Б.Эрдэнэцогтод элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн эмч юм. Тус уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монгол оронд элэгний ө... | эрүүл мэнд |
Төрийн сангийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг анх удаа урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болсон. Тухайлбал, Япон, БНХАУ, БНСУ, Турк, ОХУ зэрэг улсад урт болон богино хугацаагаар 114 эмч, сувилагчийг сургах... | эрүүл мэнд |
Нийслэл хотын алслагдсан дүүрэг хороодод амьдарч буй иргэдэд энэ сарын 18-наас эхлэн ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл ХДХВ-ийн халдвар илрүүлэх “Сайн дурын зөвлөгөө шинжилгээ”-ний үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Тухайлбал: Хан-Уул дүүргийн XII хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт өнөөдөр буюу 18-нд, X хороо... | эрүүл мэнд |
Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулж, сэргийлэх өдрийг буюу 12 сарын 1-ийг угтан хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, ХДХВ-ийн халдвар илрүүлэх “Сайн Дурын Зөвлөгөө, Шинжилгээ”-г сурталчлах зорилгоор дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд явуулын “Сайн Дурын Зөвлөгөө, Шинжилг... | эрүүл мэнд |
Эмэгтэйчүүдэд зориулагдсан "Obstetrics and Gynecology" сэтгүүлд жирэмсний үед согтууруулах ундаа хэрэглэхтэй холбоотой нэгэн шинэ дүгнэлт нийтлэгдсэн байна. Эрдэмтдийн тогтоосноор бол хүүхэд тээж байх ахуйдаа бага зэрэг дарс ууж байсан эмэгтэйчүүд согтууруулах ундаанаас бүрмөсөн татгалзсан эхчүүдээс илүү эрүүл саруул б... | эрүүл мэнд |
Шастины нэрэмжит улсын төв III эмнэлэгт БНСУ-ын зүрхний мэс заслын эмч нар өнөөдөр 10 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх гэж байна. Зүрхний хүнд хэлбэрийн гажигтай гэх оноштой эдгээр хүүхдийг өндөр үнэ бүхий хагалгаанд төлбөргүй хамрагдах боломжийг “Туул” ротари клубээс ханган, солонгос эмч нарыг Монголд авчрах ажлыг ... | эрүүл мэнд |
Яг одоо ЭМЯ-ны Б танхимд Анагаах ухааны сэтгүүлийн цахим мэдээний сан “Монгол мед”-ийг улам боловсронгуй болгох, эрдэм судлалын ажлын цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг болж байна. Тус цахим мэдээний санд эрүүл мэндийн холбогдолтой шилдэг эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэг дороос үзэж болох аж. ... | эрүүл мэнд |
Английн Хатан хааны их сургуулийн эмч, мэргэжилтнүүд алим жимс эмэгтэй хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа явуулжээ. Өдөрт нэг ширхэг алим идвэл энэ нь маш их үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоов. Хижээл насандаа эмэгтэйчүүд наснаасаа 16-17 жилээр залуу харагддаг гэнэ. Эрдэмтэд 25-45 насны эмэгтэйчүүдийг ... | эрүүл мэнд |
Энэрэл эмнэлэг нь Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1998 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/84, А/68 дугаар хамтарсан тушаалаар Нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Энэр... | эрүүл мэнд |
Өнөөдөр бие засах газрын дэлхийн өдөр. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ өдрийг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. "Дэлхийн ОО"-ийн өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж иржээ. Харин манай улсын хувьд гурав дахь жилдээ тэмдэглэж байгаа аж. Манай ... | эрүүл мэнд |
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 17 эмийн сан, хоёр иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр эмийн сан ажиллуулж байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар тогтоожээ. Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 54, стандартын бус, чанарын баталгаажилтгүй 92, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 78 нэрийн эм худ... | эрүүл мэнд |
Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгуулагууд иргэддээ зориулсан үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Тухайлбал нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд болох бүх дүүргийн эрүүл мэндийн н... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүсийг шинжилгээнд хамруулах бөгөөд энэ ажлын санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ. Мөн манай улсад ар... | эрүүл мэнд |
"Туул ротари" клубийн санаачилсан "Хүүхдийн зүрх" төслийн хүрээнд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгийн зүрхний мэс заслын эмч нар өчигдрөөс эхлэн зүрхний төрөлхийн гажигтай 10 хүүхдэд мэс засал хийж эхэллээ. Ингэхдээ БНСУ-ын 18 эмч, сувилагч манай улсын эмч нартай хамтран, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа. -Элэгний С вирусийг найман долоо хоногт эмчилдэг эмийг АНУ-ын эрдэмтэд бүтээсэнд дэлхий нийт анхаарал хандуулж эхэллээ. Эрүүл мэндийн яам энэ асуудалд хэр ач холбогдол өгч байна вэ? -Элэгний С вирус Монголын хүн амын 15 хувийг эзэлдэг архаг халдварт өвчний нэг юм. Манайх ... | эрүүл мэнд |
Шинэчлэлийн Засгийн Газраас Улсын клиникийн төв эмнэлэгт 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дэлхийн тавд жагсдаг сүүлийн үеийн хагалгаа, мэс ажилбар, оношлогооны техник технологийг Монголдоо анх удаа нэвтрүүллээ. Манайхан хүндээр өвчилж, хагалгаанд орох тохиолдолд ихэнхи нь гадагшаа өндөр зардлаар гарч эмчлүүл... | эрүүл мэнд |
Томуугийн А хүрээний H7N9 хэмээх вирус дэлхий дахиныг дахин айдаст автуулж эхэллээ. Шувуунаас хүнд халдварлаж, эрүүл мэндийг нь маш хурдан доройтуулдаг энэ вирус хүнээс хүнд халдварладаг байж мэдэхээр байгаа нь дэлхий нийтийг түгшээж байна . өнгөрсөн хавар 138 хүнийг өвчлүүлж, 45 иргэний аминд хүрсэн уг халдварт өвчин... | эрүүл мэнд |
Оросын эрүүл мэндийн ШУА-ийн Сибирийн салбарын Клиникийн дархлал судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг вакцин гаргажээ. Тус вакциныг хавдрын гурав, дөрөвдүгээр үедээ орсон өвчтөнүүдэд туршихад үр дүнгээ өгсөн байна. Улмаар амьд үлдэх боломжийг хоёр дахин нэмэгдүүлж байна гэж эх сурвалж мэдээлжээ. Клиникийн ... | эрүүл мэнд |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд тохиодог. НҮБ-аас энэ жилийг “Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгмийг бий болгоход саад бэрхшээлийг арилгая” гэсэн уриан дор зохион байгуулах аж. Үүний хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнт... | эрүүл мэнд |
“Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд энэ өвчний улмаас эндэж байгаа аж. Энэ нь дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж ба... | эрүүл мэнд |
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхий нийтэд энэхүү аймшигт өвчнөөр 286 сая хүн өвчилж, 10 секунд тутамд 1 хүн алтан амиа алдаж, мөн 10 секунд тутамд 2 хүн оношлогдож байдаг ажээ. Манай орны хувьд 2007 онд 76 мянган хүн оношлогдож байсан бол ... | эрүүл мэнд |
БНСУ-ын Вонг Гванг их сургуулийн эмнэлэгт 11 эмч, 3 сувилагч мэргэжил дээшлүүлэхээр нэг сарын хугацаатайгаар маргааш явах гэж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, стандарт, технологи, шинэ дэвшилтэт арга барилаас суралцаж мэдлэг, ур чадва... | эрүүл мэнд |
Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос ирэх сарын 7-8-нд “Сав, баглаа боодлын үзэсгэлэн худалдаа”-г зохиохоор болжээ. Манай улс сав, баглаа боодлын хэрэглээнийхээ 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 70 хувийг импортоор оруулж ирдэг байна. 50-60 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг жилд үйлдвэ... | эрүүл мэнд |
Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж байгаа ганц бие болон гэр бүлийнхэн нь эргэж ирдэггүй, өвчтөнүүдтэй нэг өдрийг өнгөрөөх, сэтгэлийн дэм өгөх зорилгоор “Эргэлтээр Итгэл Бэлэглэе” аян болох гэж байна. Нийгэмдээ хандсан сайн дурын үйл ажиллагаа явуулж, түүгээрээ дамжуулан өөрсдийгөө хөгжүүлэх зор... | эрүүл мэнд |
Жил бүрийн энэ өдрийг “Үндэсний өгөх өдөр” хэмээн хайр энэрэл, сэтгэлийн дэмээр дутагдаж яваа нэгэндээ урам, зориг өгөхийг уриалдаг. “Оюунлаг нийгмийн залуус” ТББ тэргүүн Т.Баярбат гэх сайхан сэтгэлтэй залуу г э ртээ шатаж, төрсөн эхдээ гологдсон хүү Э.Алтангэрэлд тусламжийн гараа сунгаж түүнийг Солонгос улс руу эмчилг... | эрүүл мэнд |
-“Нүд ирмэх зуур” таны өвчнийг эдгээх болно гэж тариагаа сурталчилдаг- Монгол улсын эрүүл мэндийн салбар элгээрээ газар мөлхөж байгаагийн тод жишээ нэг сар үргэлжилсэн ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын улс төрийн амбицаас харж болохоор байлаа гэдгийг олон иргэд шүүмжилж байна. Өнөөдрийн нийгэмд иргэдийн эрүүл мэнд улсын мэдлэ... | эрүүл мэнд |
Монгол Улсын хүн ам 2040 он гэхэд дөрвөн саяд хүрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Хүн амын дундаж наслалт 1990-2012 онуудад 14 насаар нэмэгдсэн таатай мэдээг ч бас дуулгав. Үүнийг насны бүлгээр нь авч үзвэл 26.7 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байхад, 54.3 хувийг 15-44 насныхан харин 14.9 хувийг 4... | эрүүл мэнд |
2014 онд Улаанбаатар хот, ДарханУул, Орхон аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан мах нөөцлөх нөөцийн махны менежерийг өнгөрсөн есдүгээр сард сонгон шалгаруулсан билээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Дархан миит фүүд” ХХК, Орхоны “Эрдмийт” ХХК тус бүр 1000, Улаанбаатар хотын “Эй Эн Ди Эм” 6000, “Баатрууд тэнгэр” ХХК тус... | эрүүл мэнд |
Х.Хүслэн | эрүүл мэнд |
-ЭЛЭГНИЙ С ВИРУСЫГ ЭМЧЛЭХ ЭМ БЭЛДМЭЛ НЭМЖ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ- Элэгний С вирус нь “чимээгүй алуурчин” юм. Саяхан АНУ-д элэгний С вирусыг ул мөргүй эдгээх эмийн бэлдмэл гарсан талаар “Нью-Йорк таймс” мэдээлжээ. Энэхүү бэлдмэл нь С вирусээр өвчилсөн хүмүүсийг богино хугацаанд эмчлэх боломжтой болохыг батлан харуулсан бай... | эрүүл мэнд |
Клиникийн нэгдүгээр амаржих газраас өнгөрсөн сард амаржсан эхчүүдийн талаарх статистик мэдээллийг гаргажээ. Тус амаржих газарт 10 сард 2060 эх, өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 1198 эх төрж 1206 хүүхэд төрүүлсэн байна. Нийт 1206 хүүхэд шинээр мэндэлснээс 575 охин, 631 хүү төржээ. Нийт төрөлтийн 29.6 хувь мэс засал буюу кесар... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын Мянганы сорилтын сан зэрэг байгууллагаас монголчуудын дунд зонхилон тохиолдох зүрхний шигдээс, тархины харвалтыг эрт оношлох, эмчлэх, дахихаас урьдчилан сэргийлэх, үр дүнтэй сэргээн засах, бүртгэх, цогц тусламж үйлчилгээг бий болгох зорилготойгоор “Харвалт ... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын 148 дахь тохиолдол бүртгэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албанд өнгөрсөн долоо хоногт 871 хүн хандаж үйлчлүүлснээс ХДХВ-ын нэг шинэ тохиолдол оношлогдож бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд иргэд эмнэлэгт хандаж сайн дураар шинжилгээ өгөх нь ихэсч байгаа ч х... | эрүүл мэнд |
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар шинэ даргын томилгооноос үүдэн суулт хийж, төлөвлөгөөт мэс засал, хагалгаагаа түр хойшлуулах зэрэг асуудал үүсгэсээр байна. Энэ сэдвийн хүрээнд өнөөдөр ГССҮТ-ийн даргаар томилогдсон Ц.Энхбаяртай мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Намайг ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл эм... | эрүүл мэнд |
Хуулиндаа эмнэлгийн байгууллага ажил хаях хориотой байдаг ба ийм тохиолдолд Цагдаагийн байгууллагаас албан ажлын дагуу эмнэлгийг хамгаалалтад авах үүрэг хүлээдэг тул ГССҮТ-ийг цагдаа нар хамгаалалтад авчээ. Яг одоо ГССҮТ-ийн байранд Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Тус төвийн даргаар Ц.Энхбаярыг ... | эрүүл мэнд |
Өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд болох бүх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл 08:00 цагаас өдрийн 16:00 цаг хүртэл нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Түүнчлэн “Номуун”, “Баянгол” хувийн эмнэлгүүд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөрг... | эрүүл мэнд |
Яг одоо ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй салбарын сайд Н.Удвал уулзалт хийж байна. Шинэ даргаа эсэргүүцсэн ГССҮТ-ийн эмч нар өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Тодруулбал, халагдах өргөдлөө 130 гаруй эмч, сувилагч өгчээ. Эмч нарын ажлаас чөлөөлөгдөх асуудлыг шийдсэн гэдгээ салбарын сайд болон ГССҮТ-ийн шин... | эрүүл мэнд |
Яг одоо ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт үргэлжилж байна. Энэхүү нууц санал хураалтын эцсийн дүн гарсны дараа Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлаар 19.00 цагт мэдээлэл хийхээр болсон байна. Тус төвийн эмч, ажилтнууд шударга бусаар, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсн... | эрүүл мэнд |
Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч, тэмцлийн жагсаал хийхээ мэдэгдсэн. Энэ дуулианаар салбарын сайд Н.Удвал тус төвд хүрэлцэн очиж ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж байгаа юм. ГССҮТ-ийн даргыг улс төржсөн томилгоо хийж ажиллуулж байгаа нь эмч нарын бухи... | эрүүл мэнд |
ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын тэмцэл үр дүнд хүрлээ. Тодруулбал, шинэхэн даргатайгаа хамтарч ажиллахаас татгалзсан тус төвийн эмч, ажилтнууд өөрсдийнх нь хүссэнээр шийдвэр гарахгүй бол ажил хаяхаа мэдэгдээд байсан юм. Өнөөдөр өдөржин хуралдсан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хуралдаанаар "улс төрийн шахааны" гэх ГССҮТ-ий... | эрүүл мэнд |
ГССҮТ-ийн хамт олон Монголын мэдрэлийн мэс засалчдын холбоонд хандаж хүсэлт гаргасны дагуу хариуг өгчээ. Тус хариуд "Монголын Мэдрэлийн Мэс засалчдын нийгэмлэгийн ерөнхиийлөгчөөр өнөөг хүртэл Академич Ж.Хайрулла ажиллаж байгаа болно. ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаяр нь мэдрэлийн мэс засалчдын нийгэмлэгийн дор ганц хүний гишүү... | эрүүл мэнд |
Үхрийн нүд Хар, улаан, цагаан жимст гэж ялгагдана. Үхрийн нүд нь С аминдэмийн агууламжаар ургамлын гаралтай хүнсний дотроос нохойн хошуу болон киви жимсний дараа ордог хамгийн үнэт чанартай бөгөөд түүний найрлаганд каротин, Р, е, В1 аминдэм их хэмжээгээр агуулагдана. Мөн төрөл бүрийн органик хүчил, нүүрс ус, пектин, ка... | эрүүл мэнд |
ГССҮТ-ийн эмч нар Эрүүл мэндийн сайдын томилсон хүнийг эсэргүүцсэн асуудал сүүлийн хэдэн сар үргэлжилсээр байна. Томилгоог эсэргүүцэж, суулт жагсаал зохион байгуулж байсан эмч нар сүүлдээ бүр ажил хаялт зарласан. Эмнэлгийнхээ удирдлагыг эсэргүүцэж, суултад оролцсон зарим эмч, тасгийн дарга нар нь ажлаасаа халагдсан. Эд... | эрүүл мэнд |
Өнөөдөр дэлхий даяар “0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюул эрсдэлгүй орчинд өсч бойжих эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна. Энэ өдөр нийт 67 улс оронд 50.000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд биечлэн оролцож, хүүхдийн төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэх... | эрүүл мэнд |
Дэлхий дахинд түлэгдэлийн шалтгаант гэмтэл нь амь насанд хөнөөлтэй өвчний нэг болж байна. Тэр дундаа манай улсад намар, өвөл, хаврын улиралд ахуйн хэрэглээний түлэгдэлт гэр хорооллын айлуудад их тохиолддог. Учир нь гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс хүүхдүүд халуун яндан, зууханд хүрдэг. Мөн тогоо, халуун тогоо, ус... | эрүүл мэнд |
Монгол Улсад өрхийн байршлаар авч үзэхэд нийслэлээс алслагдах тутам нялхсын эндэгдлийн түвшин улам бүр нэмэгдэж байгаа ажээ. Тухайлбал, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд нийслэлд 18, аймгийн төвд 31, сумын төвд 37 байхад хөдөөд 54 ногдож байна. Үүний нэгэн адил тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд н... | эрүүл мэнд |
Өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл “Нээлттэй хаалганы өдөр”-өө 14.00 цагт болох гэж байна. Энэ үеэр эмч, эмнэлгийнхээ ажилчдыг дүүргийнхээ хэвтэн эмчлүүлэгч нарт сурталчилах аж. Мөн “Сэтгэл шингэсэн үйлчилгээ” хэмээх аяныг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж иргэдийг эмнэлэгээр ая тухай үйлчлүүлэх боломжийг хангаж ө... | эрүүл мэнд |
МЭНДЧИЛГЭЭ Монгол улсад Эм хангамжийн алба үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн болон Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны хамт олон, Эм хангамжийн байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид Та бүхэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, б... | эрүүл мэнд |
Миний бие Д.Отгонбаяр 1983 оны 12 сарын 17-нд төрсөн. Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн ХДТ-д бүжигчнээр 11 жил тасралтгүй ажилласан. Ажилдаа дуртай мэргэжилдээ хайртай. Ажлаа хийж байгаад 2010 оны 7 дугаар сараас хөл мэдээ алдаж эхэлсэн. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад онош тодорхой... | эрүүл мэнд |
Манай улсын хүн амын 1/3 хувь бөөрний ямар нэг асуудалтай байдаг аж. Сүүлийн жилүүдэд бөөрний үрэвсэл, бөөрний архаг өвчин эрс нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар Монголын бөөрний эмч нар өнөөдөр Эрүүл Мэндийн Яаманд “Зонхилон тохиолдох бөөрний эмгэгийн асуудлууд” сэдвээр сургалт семинар зохион байгуулж байна. 2009-2010 ... | эрүүл мэнд |
Гэмтэл согогийн үндэсний төвд үүссэн асуудлаар МҮЭХ-ны байранд мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч нар шинээр томилогдсон удирдлагаа эсэргүүцэж, одоогийн байдлаар 184 эмч өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтын дагуу халагдах өргөдлөө өгснөөс хойш ажлын байраа орхих хугаца... | эрүүл мэнд |
“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10 дугаар сарын 13-ны өдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамтаар өглөөний алхалтад оролцлоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал алхалтад оролцогчдод хандан хэлэхдээ бид “Ахмадын эрүүл мэндийг дэмжи... | эрүүл мэнд |
"Цэ-Пү" эрэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяртай уулзаж ярилцлаа. - Түрүү булчирхай ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ. Эр хүний хоёр дахь зүрх гэж ярьдаг? -Түрүү булчирхай бол давсагны доод үзүүрт байрладаг булчинлаг, булчирхайлаг эрхтэн. Хэвийн хэмжээ нь 15-20 мгр, жижигхэн булчирхай юм. Дотроо 30-50 сувагтай, өөрөө ... | эрүүл мэнд |
Энэ сарын 18-нд баасан гарагт Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийнхээ иргэдэд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийх юм байна. Тодруулбал, тус арга хэмжээ 12.00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэддээ шүдний үнэ төлбөргүй үзлэг хийх юм байна. Тус шүдний... | эрүүл мэнд |
"Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 371 дугаар тушаал батлагдсан. Энэ тушаалын дагуу Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэр... | эрүүл мэнд |
Энэ сарын 10-20-ны өдрүүдэд Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн аян орон даяар зохион байгуулагдлаа. "Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье" уриан дор явагдсан тус аяны хүрээнд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулсан байна.... | эрүүл мэнд |
Замын-Үүдийн байцаагч нар “Кундам-2” нэртэй хуурамч тариаг хилээр оруулах гэж байсныг илрүүлээд байгаа гэнэ. Энэхүү тариаг Хойд Солонгост үйлдвэрлэдэг хэдий ч БНХАУ-д хуурамчаар бас хийдэг аж. Нийт 12 сая төгрөгийн үнэ бүхий хуурамч эм, тариа хилээр оруулахыг завдсан дээрх хэргийг Замын-Үүдийн цагдаагийн газарт одоогоо... | эрүүл мэнд |
Засгийн газар солигдох бүрт эрүүл мэндийн салбарт хийгддэг удирдлагын томилгоо, чадварлаг боловсон хүчний халаа, сэлгээ нь эрүүл мэндийн салбарын тогтолцооны хямралыг улам бүр гүнзгийрүүлж, эрүүл мэндийн байгууллага, хамт олон, улмаар өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх, ашиг хөндөгдөхөд хүрч байна. Шинэчлэлийн Засгийн газрын э... | эрүүл мэнд |
Монгол Улсад эм хангамжийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ой аравдугаар сарын 23-нд болно. Уг ойг угтаж өнөөдөр "Мишээл экспо"-д эрүүл мэндийн технологи, эм хангамжийн салбарын үзэсгэлэн яармаг гарах юм байна. Уг үзэсгэлэнгийн үеэр эмийн компаниуд шилдгүүдээ тодруулах гэнэ. Мөн эмийн сангууд эмийн худалдаагаа хийх нь. Э... | эрүүл мэнд |
Манай улсын насанд хүрсэн иргэдийн 7.4 хувь нь архинд донтох эмгэгтэй гэсэн статистик мэдээлэл бий. Архидан согтуурахаас сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд Хууль зүйн яам, “Сэтгэлийн анир” төрийн бус байгууллагатай хамтран “Эрүүл сонголт-тайван амьдрал” төслийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хү... | эрүүл мэнд |
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сарын 5-наас 12-ны өдрүүдэд ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийжээ. Энэхүү ажлын хүрээнд тухайн хорооны судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 516 хүнийг (оролцооны түвшин 69%) сүрьеэгийн илрүүлэгт хамруулс... | эрүүл мэнд |
Улс орны нийгэм, эдийн засагт, улс төрд иргэд ямар байр суурьтай байгаа “MPO” мэдээлэл судалгааны төв "Улс төрийн барометр" судалгаагаар гаргажээ. Тус судалгаагаар Засгийн газрын индекс дунджаас дээгүүр түвшинд гарсан байна. Харин Засгийн газрын үнэлгээг хамгийн их доош нь татаж байгаа салбараар Эрүүл мэндийн яам, түүн... | эрүүл мэнд |
Манай орон дархлаажуулалтын 10 хоногийг 1993 оноос хойш жил бүрийн тав, аравдугаар сард зохион байгуулж байгаа. Өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтын арав хоног эхлэх бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм байна. Аяныг "Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье" уриан дор явуулах аж. Ингэхдээ үндсэн гурван төрли... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан маргааш Эрүүл мэндийн сайд Н.Удвал 100 ахмадын хамтаар өглөөний алхалт хийх гэж байна. Өглөөний алхалт 09.30 цагт ЭМЯ-наас хөдлөх юм байна. Ж.МАРАЛ | эрүүл мэнд |
Эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой энэ сарын 23-нд тохиож байгаа юм. Тиймээс ойдоо зориулан Эрүүл мэндийн яам, “Эм” холбооноос хэд хэдэн ажлыг зохион байгуулсан байна. Өнөөдөр г ойн хүрээнд “Мишээл” экспо төвд импортын болон дотоодын эм бэлдмэл болон эмийн үйлдвэрийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг дэ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байна. Тиймээс тус сургуульд түшиглэс... | эрүүл мэнд |
“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамтаар өглөөний алхалтад оролцлоо. Алхалтын өмнө ахмадууд Эрүүл мэндийн яам дээр өглөөний цай ууж, халуун яриа өрнүүлсээр алхалтаа яамнаас эхлүүлсэн юм... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа “Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр 13.00 цагт “Мишээл экспо” төвд болно. Энэ үеэр үзэсгэлэнд амжилттай оролцсон байгууллага, аж ахуй нэгжүүдийг шалгаруулж, урамшуулах үйл ажиллагаа болох юм байна. | эрүүл мэнд |
“VLVT” гишүүнчлэлтэй клубын менежер Марк Жулиес: Амьдралын шинэ хэв маяг буюу New Lifestyle хэмээх сайхан уриа, зорилготой “ VLVT ” гишүүнчлэлтэй клубын тухай магадгүй уншигч та сонсч байсан байх. Байгуулагдаад гуравхан долоо хонож байгаа ч цоо шинэ уур амьсгал, цоо шинэ орчинд монголчуудыг нэгтгэж чадсан “ VLVT ” клуб... | эрүүл мэнд |
Хүний биеийн 70 хувийг, тархины 80 хувийг ус эзэлдэг гэдэг. Тэгвэл Япон улсад нэгэн анагаах арга өргөн дэлгэрээд байна. Энэ бол ус уух. Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ дөрвөн аяга хүйтэн ус уух юм бол ужиг хууч өвчнөөс салж, шинэ цагийн өвчлөлүүдээс ч сэргийлж болох гэнэ. Энэхүү энгийн аргыг шинжлэх ухааны үндэслэл... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй эмнэлгийн ажилтнууд дээрх томилгоог нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар тус эмнэлгийн 80 гаруй ажилтан халагдах өргөдлөө бичжээ. Тэдний эсэргү... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үндэсний лавлагаа лаборатори нь хяналтын байгууллагад харъяалагдаж, лабораторийн ерөнхий захирлын дэргэд орон тооны бус захирлын зөвлөл ажиллах... | эрүүл мэнд |
Чацаргана нь исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай, хуурай, тослог жимс юм. Чацаргана “Elaeagnaceae” овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй эмнэлгийн ажилтнууд дээрх томилгоог нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Одоогийн байдлаар тус эмнэлгийн 100 гаруй ажилтан халагдах өргөдлөө бичжээ. Хэдийг... | эрүүл мэнд |
Энэ сарын 10-20-ны өдрүүдэд “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатай дархлаажуулалтын арван хоног эдгээр өдрүүдэд орон даяар болох гэж байна. Энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлт ... | эрүүл мэнд |
Өнөөдөр “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатай дархлаажуулалтын арван хоног эхэлж байна. Энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эмч, эмнэлгийн ажилчид, эрсдэлд бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар,... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамнаас маргааш буюу 2013 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 10:30 цагт Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилтийн явцын талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ. Энэхүү хурал ЭМЯ-ны хурлын А танхимд болох юм байна. Мөн Эрүүл мэндийг дэмжих сэтгүүлчдийн клубын уулзалт маргааш 11:40 ца... | эрүүл мэнд |
“Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэл” үндэсний зөвлөгөөн өнөөдөр ЭМЯ дээр эхэлжээ. Уг зөвлөгөөнөөр эмнэлгийн эрүүл мэндийн салбарын бүхий л шатанд яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэлийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Мөн ... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд 2012 оны мөн үед 55611 эх төрж байсан бол 2013 оны эхний 9 сард 58685 эх төрж урьд оны мөн үеийнхээс 4074 –ээр төрөлт нэмэгдсэн байна. 2012 оны мөн үед амьд төрсөн хүүхдийн тоо 55856 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 59990 болж 4134 –өөр нэмэгджээ. Улсын хэмжээнд эхийн эндэгдэл 2012 оны эхний 9... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яамны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. -Өнөөдрийн байдлаар цусны нөөц хэр байна. Сүүлийн өдрүүдэд дөрөвдүгээр бүлгийн цусны нөөц багассан талаар мэдээлэл гарсан байсан? -Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тайван үеийн нөөц буюу 7-10 хоногийн цусны нөөц ... | эрүүл мэнд |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Сонгдо” эмнэлгийг өргөтгөсөн шалтгалт хийхээр болсон байна. Учир нь тус эмнэлэгт томографийн шинжилгээ өгсөн иргэнийг худал оношилсон болох нь тогтоогдсон гэх мэдээ хэвлэл мэдээллээр цацагдсан. Тиймээс бид дээрх мэдээллийг шалгаж үзэхээр “Сонгдо” эмнэлэг болон МХЕГ-ын албаны хүмүүс... | эрүүл мэнд |
Өнөөдөр Төрийн ордны Г танхимд 11.00 цагаас Хууль зүйн яамнаас мэдээлэл хийлээ. Хууль зүйн яам болон болон Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв хамтарч Дархан, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 15 аймаг, 24 суманд "Архигүй амьдрал, бодит үр дүн, туршлага" аян зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд архины тулгамдс... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн захирлаар Ц.Энхбаярыг томилсон. Гэвч салбарын сайдын энэхүү шийдвэрийг тус эмнэлгийн хамт олон хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж түр хороо байгуулжээ. Улмаар тус төвийн эмч, мэргэжилтнүүд ажлын байрандаа суулт хийж, а... | эрүүл мэнд |
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар өчигдөр оройноос эхлэн ажил хаялт зарласан. Тодруулбал, тэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус төвийн захирлаар Ц.Энхбаярыг томилсоныг эсэргүүцэж ийнхүү суулт зарлан, ажлаа хаяхаар шийдвэрлэсэн байна. Бид энэ талаар сурвалжлахаар тус эмнэлгийг зорилоо. Биднийг очиход эмнэлэ... | эрүүл мэнд |
“Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-аас эрүүл мэндийн салбарыг улстөржүүлээд байгаа хүмүүст арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр “ГССҮТ-ийн дарга удирдлагын томилгоотой холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлыг судлан үзэж, тус эмнэлэг дээр шинжээчдийн ... | эрүүл мэнд |
-Түлэнхийн төвд хүүхдүүд, коридорт хүйтэн плитан дээр хэвтэж байна- Ард иргэд Н.Удвалыг анх Эрүүл мэндийн сайдаар томилогдож байх үед “Салбараа мэддэг хүн ирлээ, одоо л нэг юм эрүүл мэндийн салбар хөл дээрээ босч, эмнэлгийн үйлчилгээ авахад амар хялбар болох нь” гэж баярлан ярьж байсан. Тухайн үед энэ бүхнийг батлах гэ... | эрүүл мэнд |
2013 оны 9-р сарын 26-ний өдрийн 17-н цагт СБДүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 6-25-1 тоотод оршин суугч Төрмөнх овогтой Маралжингоо нь тус дүүргийн харъяа өрхийн эмнэлэгт үзүүлж хэвтэх бичиг аван хордлогийн оноштой СБДүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн хүлээн авах тасагт өөрсдийн биеэр очсон. Хүлээн авах тасгийн эм... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.