news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Азийн хүүхэд багачуудын нийгэмлэгийн ерөнхийлөгч Монголын нуруу нугасны өвчтэй хүүхдүүдэд туслахаар сэтгэл шулууджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр Монгол улсын 13-16 насны нуруу нугасны өвчтэй, амьдралын боломж тааруугаасаа эмчлүүлж чадахгүй байгаа хүүхдүүдийг 100 хувь үнэ төлбөргүй эмчилж туслана хэмээн онцолс... | эрүүл мэнд |
"Ачтан-Элит" эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энхбаяртай ярилцлаа. -Таныг гадагшаа яваад эм чил гээгүй гэж эргэж ирсэн найм хан сартай хүүг эмчилсэн гэж сонслоо. Ямар оноштой хүү хэд байсан бэ? -Тэр хүүгийн аав, ээж жилийн өмнө надад хандсан юм. Хүү тархины усжилт гэсэн хүнд эмгэгтэй, толго... | эрүүл мэнд |
Энэ сарын 15-наас эхлэн орон даяар “Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье” аян эхлээд байгаа билээ. Энэхүү аян нь үндэсний уламжлалт баяр Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх илэрхийсэн зөрчлийг а... | эрүүл мэнд |
Халдварт өвчин судлалын үндэсний төвд бэлгийн замын халдварт өвчний сайн дурын эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн талаар тус төвийнхөн мэдээллээ. Энэ хирээр бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт өссөн байна. Улсын хэмжээнд халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлсэн мэдээгээр бэлгий... | эрүүл мэнд |
Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төвөөс “Гоё” тарагтай холбоотой асуудлаар өнөөдөр тус төвийн Удирдах Зөвлөлийн дарга Б.Цэрэн, хүний эх эмч н.Алтанцэцэг нар хэвлэлийн хурал хийлээ. Уг хэвлэлийн хурлаар өнгөрсөн долдугаар сард “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Гоё” нэрийн таргийг чанар, стандартын шаардлага ... | эрүүл мэнд |
Нэр бүхий гишүүд санаачлан Хууль зүйн яамны харъяа байгууллагуудаар хоёр ч удаа шалгалт хийсэн билээ. Шалгалтын үр дүн нэг талаасаа хүний эрхийн асуудал юм шиг мөртлөө нөгөө талаасаа хэн нэг хувь хүнд зориулагдсан мэт байсныг албаны эх сурвалж хэллээ. Шалгалтын хүрээнд гишүүд онц бөгөөд хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсийг... | эрүүл мэнд |
Хэвлэлийн Хүрээлэнд өнөөдөр "Өрхийн эмнэлгүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын боол биш" сэдвээр бүх дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар мэдээлэл хийх байсан. Гэтэл уг хэвлэлийн хурал тодорхойгүй шалтгаанаар цуцлагдав. Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Бид өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, Нийслэлий... | эрүүл мэнд |
Сувилагчийн хариуцлагагүйгээс болж төрөөд дөрөв хонож буй нярай буцалсан халуун усанд түлэгдсэн хэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал сайжирч байгааг эмчлэгч эмч нар нь мэдээллэж байна. ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмч Н.Энхтуяа хэлэхдээ “Хийгдэх ёстой бүх эмчилгээ хийгдэж байна. ГССҮТ-и... | эрүүл мэнд |
Эмнэлгийн эмч, ажилчдын талаархи таагүй мэдээлэл гал дээр тос цацах мэт дэврээд байгаа билээ. Тэдний тусламж үйлчилгээ, буянлаг үйлс хайхрамжгүй, болгоомжгүйчүүдийн үйлдлээс үүдсэн таагүй мэдээлэлд дарагдаж эхэлсэнд салбарынхан ихэд сандарч буй бололтой. Иргэн та өнөөдөр 08.00-23.00 цагийн хооронд 323002 утсанд эмнэлги... | эрүүл мэнд |
Нийслэлийн түргэн тусламжийн авто баазын шинэчлэлтэнд зориулж өнөөдөр 12.00 цагаас 30 шинэ бүрэн тоноглогдсон автомашин гардуулах ажиллагаа Соёлын төв өргөөний үүдэнд боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс санхүүжүүлэн олгож буй уг арга хэмжээнд НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа... | эрүүл мэнд |
Сувилагчийн хайхрамжгүйгээс болж дөнгөж төрсөн нярай гуравдугаар зэргийн түлэгдэлтэд орсон мэдээлэл олныг цочроосон юм. Баянхонгороос хүргэгдэн ирж ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нярайг өнөө өглөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн сэхээний тасагт шилжүүлсэн билээ. Эрүүл мэндийн салбарын эмч, ... | эрүүл мэнд |
Сувилагчийн хариуцлагагүй үйлдлээс болж төрөөд дөрөв хонож байсан нярай түлэгдсэн хэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар нярай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж буй юм. Нярайн биеийн байдлын талаар тус төвийн хэвлэлийн төлөөлөгч Б.Надмидаас тодрууллаа. -Түлэгдсэн нярайн биеийн байдал сайжирч байна уу? -Нэгдүгэ... | эрүүл мэнд |
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн нярайг тус эмнэлгийн сувилагч н.Цэрэнлхам угаах гэж байгаад түлсэн хэрэг гарсан. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал, Эрүүл мэндийн яамны газрын дарга Мөнхбат, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Ш.Чимгээ, Энхтуяа нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус яам... | эрүүл мэнд |
Өнгөрсөн шинэ жилийн амралтын өдрүүдээр улсын хэмжээнд осол гэмтлийн өвчлөлийн 2059 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хоолны хорлогын 56, архины хордлогын 233, хугарал гэмтлийн 1061 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт хугарлын 725 нь нийслэл хотод гарчээ. Энэ тоо нь дайн байлдаантай байсан болон байгаа Ирак, Сери, Афганистан... | эрүүл мэнд |
Бүх дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар "Өрхийн эмнэлгүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын боол биш" сэдвээр мэдээлэл хийхээр болжээ. Тэд өөрсдийг нь хэтэрхий гутаан доромжилж, боол мэт харьцаж байгаатай эвлэрч чадахгүй байгаа аж. Тиймээс хагас сайн өдөр ажиллахгүй, өдрийн цагаар дуудлагад явахгүй болжээ. Иймд т... | эрүүл мэнд |
Цөсний төрөлхийн битүүрэлтэй, хүнд хагалгаанд хоёр ч удаа орсон нэг настай М.Сайханбилэг хүү Монголын ард түмний сэтгэл зүтгэлээр холын Энэтхэгийг бямба гарагийн өглөө зорьжээ. Элэг шилжүүлэх мэс засал хийлгэх тул М.Сайханбилэг хүүд сэтгэлээрээ туслах аян өрнөсөн. Хүүг эмчлүүлэх хүсэлтэй хувь хүн, албан байгууллагын мө... | эрүүл мэнд |
ХДХВ/ ДОХ-ын халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй талаар мэдээлэл ирсээр байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг болгон доорх тоон мэдээг хүргэхийг зорилоо. Өнөөдөр 126 болж эгнээгээ өргөжүүлээд байгаа ХДХВ/ДОХ-ын халдварын 91.,7 хувь буюу 116 тохиолдол нь Улаанбаатар хотоос, 8.3 хувь буюу 10 нь хөдөө орон нутгаас оношл... | эрүүл мэнд |
Өнгөрсөн сарын 30-нд Баянхонгор аймгийн төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярай хүүхдийг буцлам халуун усаар түлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тэр өдрийн өглөөний 07 цагийн орчимд амаржсан эхийг дусал залгуулж байх хооронд эх баригч, асрагч нар нярайг угаахаар аваад явжээ. Гэвч амаржсан эхийг хүүгээ амлуулах гэтэл “хүлээж ба... | эрүүл мэнд |
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” зорилтын хүрээнд Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс нэн ядуу амьдралтай, орон гэргүй, эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байгаа ажээ. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дөрвөн өрхийн эмнэлэгт нарийн мэргэжлийн н... | эрүүл мэнд |
Хүмүүний төрөл олж төрнө гэдэг бурханы хишиг. Гэвч дэлхий дээр өч төчнөөн хүн хүсээгүй жирэмслэж, үр хөндүүлсээр буй юм. Манайд ч энэ үзэгдэл газар авсныг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байдаг билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 180-210 сая эмэгтэй жирэмсэлж, 75 сая нь хүсээгүй жирэмслэлт, 20 с... | эрүүл мэнд |
Өнгөрсөн сарын 30-нд Баянхонгор аймгийн төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярай хүүхдийг буцлам халуун усаар түлсэн хэрэг гарсан тухай манай сайт мэдээлж байсан. Тэгвэл түлэгдсэн охиныг энэ сарын 1-нд нийслэлд авчирчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар охины биеийн байдал нэлээдгүй хүнд байгаа бөгөөд одоогоор Түлэнхийн төв эм... | эрүүл мэнд |
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Сэтгэцийн эмгэг нийгмийн хөгжлөө дагаад өсдөг байна. Манай улс... | эрүүл мэнд |
АНУ-ын Санлэнд компанид үйлдвэрлэсэн самрын нухашийг худалдан авахгүй байхыг МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын газраас анхааруулж сэрэмжлүүлэг гаргажээ. Тус компанийн бүтээгдэхүүнээс өнгөрсөн сарын 14-нөөс есдүгээр сар хүртэл АНУ-ын 20 муж улсад нийтдээ 41 хүн сальмонеллээр үүсгэгдсэн хоолны х... | эрүүл мэнд |
“Үс сайхан бол зүс сайхан” гэдэг. Тэгвэл Солонгос улсын гоо сайхны компаниудтай хамтран ажилладаг Монголын анхны гоо сайхны салонуудын нэг “Evergood life” дэргэдээ “Эхлэл Оргил Төгс” ТББ байгуулжээ. Энэхүү ТББ нь охид, бүсгүйчүүдэд зориулж “Мастер” нэртэй сургалтыг үсчин гоо сайханч, бариа засалч, хумс засалчийн сургал... | эрүүл мэнд |
Халдварт өвчин судлалын төв ХДХВ-ийн дахин нэг тохиолдол илэрснийг мэдээллээ. Тус эмнэлэгт энэ сарын 13-нд сайн дураараа шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагдсан байна. Тэрбээр 30-34 настай, эрэгтэй хүн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Одоогоор эм... | эрүүл мэнд |
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л орчлон ертөнцийн оньсого мэт нууцуудыг тайлж мэдэхийг хичээсээр ирсэн билээ. Тэдгээр нууцуудын нэг нь индиго хэмээх гоц гойд авьяас чадвартай хүүхдүүдийн асуудал хүн төрөлхтөний анхаарлыг зүй ёсоор татаж буй юм. Тэртээ 2000 оноос хойш гоц гойд авьяас, чадвартай буюу индиго хүүхдүүд мэндэ... | эрүүл мэнд |
Дүн өвлийн хүйтнээр харзны усанд орох нь эрүүл мэндэд тустай хэмээн үздэг бөгөөд энэхүү санаачилгыг анх гаргасан Монголын рейкийн холбооны тэргүүн Д.Цагаадайтай ярилцлаа. -Та харзны усанд орох санааг хэрэгжүүлээд олон жил боллоо. Ер нь анх энэ санаа юунаас үүдэж төрсөн бэ? -Анх 1985 онд харзны усанд орвол эрүүл чийр... | эрүүл мэнд |
Өнөөдөр 11.00 цагаас Улаанбаатар зочид буудлын Хар хорин хурлын танхимд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал болох юм байна. Энэхүү хэвлэлийн бага хуралд ЭМЯ-ны Төрийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу нар боло... | эрүүл мэнд |
Манай улсад чихрийн шижингийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр Япон, Итали зэрэг гадаадын орнуудад докторын зэрэг хамгаалсан 20 гаруй хүн байдаг байна. Тэд өчигдөр Монголыи диабетийн холбооны үйл ажиллагааг өргөжүүлж мэргэжсэн баг болж ажиллахаар болсон талаараа хэвлэлийн хурал хийж мэдээллээ. Тэд III дугаар эмнэлгийн ... | эрүүл мэнд |
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. "Сүүлийн үед... | эрүүл мэнд |
Монгол Улсын иргэн, эрдэмтэн Б.Баасансүрэн өчигдөр Австри Улсын Вена хотын алдарт Хофбургийн ордонд шагнал гарджээ. Тэрбээр цаа бугын орооны нуугдмал булчирхайг судалж, түүнийгээ уламжлалт монгол, түвдийн анагаах ухаантай хослуулан үргүйдлийг эмчилж, дэлхийн 177 гэр бүлд үрийн заяа бэлэглэсэн байна. Венад болсон олон у... | эрүүл мэнд |
Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны 60 жилийн ойн арга хэмжээ болж өндөрлөжээ. Дэлхий даяар 30 мянган орон тооны ажилтан тус холбоонд үүрэг гүйцэтгэдэг байна. Хүнд хандсан сайхан үйл ажиллагаа явуулдаг энэхүү байгууллагын 60 жилийн ойн арга хэмжээнд монголчуудаа төлөөлөн “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө о... | эрүүл мэнд |
Хүнд нэг эс ч гэсэн хэрэгтэй. Өлсгөлөн бүх организмын эс болгоныг хамардаг, ялангуяа хуурай өлсгөлөнгийн улмаас хүн их хэмжээний эс хаядаг байна. Өөрөөр хэлбэл эсийн задрал явагдсаны улмаас амин чухал эрхтэнүүд үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалд хүрдэг ажээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын бие нэлээн ноцтой байдалд байгаа тал... | эрүүл мэнд |
ДОХ/ ХДХВ-ын халдварын 124, 125, 126 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮ Т -өөс мэдээллээ. Тус төвд энэ сарын 4-нд Эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцод хийсэн шинжилгээгээр ХДХВ-ийн халдвар илэрч, онош батлагджээ. Уг үйлчлүүлэгч нь 40-45 настай, эрэгтэй агаад биеийн байдал н... | эрүүл мэнд |
Монголчууд түргэн ууртай, цочмог зантай болсон нь сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдээс тод харагддаг. Хүний зан авир яагаад ингэж өөрчлөгдөж байгааг сэтгэл судлаач Ч.Туяа ингэж тайлбарлалаа. -Монголчуудын зан аран шин ширүүн догшин болчихсон гэдэг. Яагаад ингэж өөрчлөгдөөд байгаа юм бол оо. Эсвэл угаасаа ийм занта... | эрүүл мэнд |
-Бидний дунд гурван сайхан хүүхэд бий. Юу боллоо гэж тэдэндээ ДОХ-той гэдгээ хэлэх билээ. Цаашид ч хэлэхгүй чигээрээ дуусна- Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Манай улсад анхны халдвартай иргэн 1992 онд бүртгэгдэж, жилд нэг хоёроор тоо нь ахидаг байсан бол... | эрүүл мэнд |
Сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүдийн дунд хөх болон умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх хандлага ихэсч байна. Тиймээс Монголын Мянганы Сорилтын Сан, Эрүүл мэндийн яам, ХСҮХ-тэй хамтран зохион байгуулж байгаа умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх төслийн 2-р кампанит ажлыг эхлүүлжээ. Энэхүү үзлэг шинжилгээнд хамрагда... | эрүүл мэнд |
Монгол Улсаас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн төв байранд тус байгууллагын Ерөнхий захирлын орлогч бөгөөд Цөмийн шинжлэх ухааны газрын дарга Д.Мохамадтай уулзаж, хорт хавдрын чиглэлээр Монгол Улс, ОУАЭА-ын хамтын ажиллагаан... | эрүүл мэнд |
Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр ирэх сарын 1-нд болно. Олон улсын өдрөөр ХДХВ,ДОХ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоохын тулд бүх нийтээрээ хамтран ажиллахыг гол зорилгоо болгодог. Энэ өдрийг тохиолдуулан ЭМЯ, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ хамтран мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Эрүүл мэнди... | эрүүл мэнд |
Монгол Улсын мэргэжлийн эмч нарын баг МАХН-ын дарга Н.Энхбаярын биед үзлэг хийж дүгнэлт гаргажээ. Одоогийн байдлаар Н.Энхбаярын биеийн байдал тун хүнд ч дахин өлсгөлөн зарлах бодолтой байгаа аж. Өнөөдөр МАХН-ын төв байранд Улсын клиникийн II эмнэлгийн эмч нар мэдээлэл хийх үеэр Хүний гавьяат эмч Л.Жамбалжаваас Н.Энхбая... | эрүүл мэнд |
Монголчууд бид “Монос”-ын ядаргаанд ялагдашгүй “Салимон”-ыг андахгүй. Дархлаа сайжруулах шидтэй энэхүү бэлдмэлийг хавар, намартаа курсээр нь хэрэглэчихвэл ядарна гэж байхгүй хэмээн бие биедээ зөвлөсөөр ирсэн бөгөөд энэ бэлдмэлийг хэрэглэгчдийн хүрээ ч тэлжээ. “Моносфарм” ХХК-ийн эрдэм шинжилгээний төв болон Монгол, Оро... | эрүүл мэнд |
Монголд ДОХ-ын халдвар авсан иргэдийн тоо 123-т хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд 19 настай эрэгтэй ДОХ-ХДХВ-ын халдвар авсан нь илэрч, 123 дахь тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тэдний биеийн байдал сайн, эмнэлгийн хяналтанд авч, тархвар судлалын ажил хийгдэж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Б.ДЭЖИД | эрүүл мэнд |
Халдварт шар буюу А гепатитын тохиолдол өнгөрсөн долоо хоногт 114 илэрсэн бол энэ долоо хоногт 120 бүртгэгдсэн байна. Цаашид шарын дэгдэлт нэмэгдэж магадгүй учир оны өмнө орон даяар урьдчилан сэргийлэх тарилга хийхээр бэлтгэл ажил хангагдаад байгаа аж. Уг вакциныг зургаан сарын хугацаатай хоёр удаа хийлгэснээр А-гийн в... | эрүүл мэнд |
Манай улсад ХДХВ-ийн халдварын 122, 123 дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсийн нэгээс нь ХДХВ-ийн халдвар илэрч онош нь батлагджээ. Энэ нь манай улсад бүртгэгдэж буй ДОХ-ын 122 дахь тохиолдол бөгөөд 20 гаруй насны залуу аж. Одоогоор түүний биеийн байдал... | эрүүл мэнд |
Сексийн мөрөөдөлд автахдаа өөртэйгөө ижил эмэгтэй хүнийг дотроо төсөөлдөг бэлгийн шулуун чиг хандлагатай эмэгтэйчүүдийг лесбиян гэдэг. Өөрөөр хэлбэл эр нөхрөөсөө, эсвэл ер эрэгтэй хүнээс хангалттай таашаал амсч чадаагүй, мөн бие махбодь, хайр дурлал, сэтгэл зүрхний хувьд эмэгтэй хүмүүст илүүтэй татагддаг бүсгүйчүүдийг ... | эрүүл мэнд |
Анагаах ухааны удамзүйн лаборатори орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн үйл ажиллагаагаа нээлээ. Тус лаборатори нь Монгол орондоо удамзүйн тусламж үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргаж, удамшлын шалтгаантай эмгэгийн оношлогоог Олон улсын түвшинд хүргэх зорилго тавин ажиллах юм байна. Анагаах ухааны удамзүй... | эрүүл мэнд |
Японы "Heart Saving Project (HSP)" ТББ нь 2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний багийг Монгол Улсад ажиллуулж байна. 11 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус байгууллага нь хот, хөдөө орон нутгийн нийт 2546 гаруй өвчтөнд оношлогоо хийн, 3... | эрүүл мэнд |
Арьс судлалын үндэсний төвийн Арьс, гоо заслын их эмч, анагаах ухааны магистр Ц.Сарангуайтай ярилцлаа. Тэрээр "Хүрэл тогоот-2012" эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, БШУ-ны сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгөөр шагнуулсан 12 судлаачийн нэг юм. -Ямар сэдвээр илтгэл тавьсан бэ? -"Эрүүл монгол хүний нүүр... | эрүүл мэнд |
-15.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВЧИХСАН АТЛАА ДЭД БҮТЦИЙНХЭЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨГҮЙ ГЭЭД АЖЛАА ЗОГСООЖЭЭ- Нийслэлийн дөрөв дэх амаржих газар буюу хүүхэд, эмэгтэйчүүдийн нэгдсэн төвийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт барихаар 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд шав тавьсан. 300 ортой уг эмнэлгийг 19 тэрбум т... | эрүүл мэнд |
“Бурхан зөвхөн надтай хамт миний талд байгаа юм шиг сайхан өдрүүд өнгөрнө. Гэхдээ заримдаа тог нь тасарсан цахилгаан шатанд чөтгөртэй хамт гацчихсан юм шиг хар бараан өдрүүд бас байх юм” хэмээн “Татар ажиллагаа” киноны гол дүрийн залуу өвчтэй охиноо хараад санаашран хэлдгийг та санаж байгаа байх аа. Үүн шиг явдал энгий... | эрүүл мэнд |
Шинжлэх ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор анагаахын шинжлэх ухаанд ч дэвшилт гарч байна. Энэ дагуу Монголд ч төрөлхийн таг дүлийг эмчилдэг болсон талаар тааатай мэдээ байна. Хүүхдийн сонсголтой холбоотой хэл яриатай болгож эхэлсэн мэдээллийг эмч, мэргэжилтнүүд өнөөдөр 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийн... | эрүүл мэнд |
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хүүхдийн зүрх судас, ревматологийн зонхилон тохиолдох эмгэгүүд” сэдэвт хүүхдийн зүрхний эмч нарын анхдугаар чуулган болж өндөрлөлөө. Тус чуулганыг Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв болон Хүүхдийн зүрхний эмч нарын нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Чуулганд аймаг, орон нута... | эрүүл мэнд |
Энэ хэрэг БНСУ-д болсон байна. Тус улсын “Мокро” их сургуульд суралцаж байсан Ж-г Хятад оюутнууд бүлэглэн зодож хүнд гэмтээсэн талаар мэдээлэл ирлээ. Оюутнуудын хооронд болсон энэ хэргийн талаар тус сургуулийн удирдлагын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тиймээс Солонгос дахь монгол залуус хамтарч “Мокро” сург... | эрүүл мэнд |
Хүйтний эрч чангарч, байгаа ойрын өдрүүдэд бага насны хүүхдийн ханиад томуу болон иргэдийн хөлдөлт, осголт их байгаатай холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал их байгаа ажээ. Тиймээс эдгээр эмнэлгээс өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын замын эмгэг суд... | эрүүл мэнд |
Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн тайлан ажлын хүрээнд өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд "100 хоног 100 цаг" уулзалт боллоо. Уулзалтыг Эрүүл мэндийн яам сэтгүүлчид болон иргэдтэй уулзах хэлбэрээр зохион байгуулсан байна. Тус уулзалтаар ЭМЯ-ны удирдлагууд өөрийн салбарын шинэчлэлийн талаар мэдээллээ.... | эрүүл мэнд |
Улсын клиникийн төв эмнэлэг таван ортой эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай болжээ. Энэхүү тасагт эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийг хэвтүүлж, хагалгааны дараахь эрчимт эмчилгээ хийх юм. Тусгай эмчилгээтэй шинэ тасаг ариун цэврийг дээд зэргээр хангасан бөгөөд тэнд мэргэшсэн эмч, сувилагч нар ажиллаж байгааг албаны эх... | эрүүл мэнд |
Солонгосын "НонгШим" группийн үйлдвэрлэдэг бэлэн гоймонгоос бензоприн гэх хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис илэрч хэрэглэгчдийн сэтгэлийг түгшээсэн асуудал босоод байгаа. Гэтэл уг бодисыг хэрхэн ашиглах, хүнсний бүтээгдэхүүнд ямар хэмжээтэй агуулагддаг болохыг тогтоож мөрдөх стандарт манай улсад байхгүй гэнэ. Тиймэ... | эрүүл мэнд |
Маргааш дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан “Хамтдаа сэргийлье!”, “Таны сонголт-Бидний ирээдүй” үзэсгэлэн, нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ Монголын уран зургийн галерей Соёлын төв өргөөний "Б" корпусын хоёр давхарт 12.30 цагт эхлэх юм байна. Үзэсгэлэнд ХДХВ, ... | эрүүл мэнд |
Өнөөдөр монгол эмч нар төрөлхийн дүлий хүүхдийг сонсгол, хэл яриатай болгох мэс засал хийх гэж буй тухай эмчлүүлэгч Т.Булгантамирын эцэг эх болон ЭМЖЖ эмнэлгийн эмч нар мэдээлэл хийлээ. Эмчлүүлэгч Т.Булгантамир нь 2 нас долоон сартай бөгөөд төрөлхийн дүлий гэх оноштойгоор ЭМЖЖ эмнэлэгт “дунгийн суулгац”-ын эмчилгээ хий... | эрүүл мэнд |
Манай улсад ХДХВ/ДОХ-ын вирусээр өвчилсөн хүний тоо 116-д хүрсэн байна. Өнгөрсөн аравдугаар сарын энэ сарын 8-9-нд ХӨСҮТ-д шинжлэгдсэн 2 сорьцонд илэрч, онош батлагдсан талаар бид мэдээлж байсан билээ. Хэдийгээр бага багаар нэмэгдэж байгаа ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх асуудлаар албаны хү... | эрүүл мэнд |
“Хавдрын эсрэг үндэсний аян 2012”-ыг тохиолдуулан нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч сурвалжлагч нарын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж буй юм байна. Тус уралдааны тухай хэвлэлийн бага хурал 2012 оны 11 сарын 08-ны өдөр буюу маргааш 11.00 цагт Хавдар судлалын үндэсний төвийн хурлын танхимд болох ажээ. Ши... | эрүүл мэнд |
Ховсын шинжлэх ухааныг Монголын эрдэмтэн мэргэд, нөлөө бүхий хүмүүст таниулах гэж амьдралынхаа 20 гаруй жилийг “үрж” буй С.Хүрэлбаатар эмчийг Дэлхийн шинжлэх ухааны академи хүлээн зөвшөөрч хамгийн өндөр шагналаа өгсөн түүхтэй. Монголын анагаах ухаан, төр засгийн өндөрлөгүүдээс түрүүлээд Монголын ховсын шинжлэх ухааны т... | эрүүл мэнд |
УИХ-ын нэгдсэн чуулган Төрийн ордноо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж байна. Дөнгөж сая Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх... | эрүүл мэнд |
Өнгөрсөн баасан гаригт ДОХ-ын 117, 118 дахь вирус тээгчид бүртгэгджээ. ХӨСҮТ-д эмнэлгээс онош баталгаажуулахаар дахин шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч, онош нь батлагджээ. Үйлчлүүлэгч 40-45 насны, эмэгтэй байсан бөгөөд гэнэ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд хандан, ш... | эрүүл мэнд |
БНСУ-ын томоохон хүнс үйлдвэрлэгчийн нэг болох “Нунгшим” компанийн бэлэн болон аягатай гоймонгуудаас хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодисууд илэрчээ. Өнгөрсөн зун, зургадугаар сард хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрч, нэн даруй зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүрт... | эрүүл мэнд |
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр маргааш тохиож байна.Манай улс 2009 оноос хойш НҮБ-ын ивээл дор дөрөв дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрөөж байгаа юм. Энэ жилийг “Хойч үеэ хамгаалцгаая” уриан дор тэмдэглэхээр болсон талаараа дөнгөж сая эмч мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.Тиймээс улсын хэмжээнд чихрийн шижин өвчи... | эрүүл мэнд |
Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг боловсруулж 2012 онд 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажил хийхээ... | эрүүл мэнд |
“Орчлон” дунд сургуулийн сурагчид үдийн хоолондоо хордож олны чимээнээс нэлээдгүй нууцалсан ч нянгийн гаралтай гэдэсний халдварт өвчин болох нь тогтоогдсон. Үүний улмаас тус сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон бөгөөд өчигдрөөс эхлэн хичээл хэвийн үргэжлжлэх ёстой байсан. Гэвч тус сургуулийнхан өчигдөр х... | эрүүл мэнд |
Энэ онд дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийн кампанит ажлыг Хамтдаа сэргийлье “Таны сонголт бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж байгаа. Тиймээс нийгэмд ХДХВ,ДОХ-ын талаарх үнэн зөв, бодит мэдээллийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэх зорилгоор сонин хэвлэл... | эрүүл мэнд |
Хөгжиж буй манай орны хувьд үйлчилгээний салбарын хөгжил үнэхээр хоцрогдсон гэвэл зөөлдөнө, бүр дордож байна. Тэр дундаа анагаахын салбарын үйлчилгээг энд онцлох гэсэн юм. XXI зууны энэ нийгэмд гэртээ төрж байгаа эмэгтэй байна гэвэл та итгэх үү? Үнэхээр яах ч аргагүй болоод гэртээ төрж байгаа эмэгтэй байна. Мөнгөтэй бо... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна. ХДХВ/ДОХ-ын шинжилгээгээр Монгол улсын 114, 115 дахь тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Халдвар илэрсэн үйлчлүүлэгчийн нэг нь 45-49 настай, нөгөө нь 30-34 насны эрэгтэй хүмүүс ажээ. Мөн эмнэлгийн байгууллагад ханд... | эрүүл мэнд |
Өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын гурван тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооны ажлын албаны ажилтан Ш.Галбадрахаас тодрууллаа. -ХДХВ-ийн халдвартай нь тогтоогдсон хоёр Монголын нэг нь 45-49 настай, нөгөө нь 30-34 насны эрэгтэй хүмүүс гэсэ... | эрүүл мэнд |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа хөх тарианы гурилан бүтээгдэхүүн хуурамч байна, өөр бодис ашигладаг гэсэн гомдол ирсний дагуу хянаж, судалж үзээд доорх дүгнэлтэд хүрчээ. Хүн амын зохистой хэрэглээний мэдлэг дээшилж амин дэм ихтэй хөх тарианы гурилаар хийсэн талхны хэрэглээ ихсэж эрэлт хэрэгцээ н... | эрүүл мэнд |
Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид "Огцом эргэлт" хэмээх 30 ангит уран сайхны кино бүтээж байгаа. Уг киноны найруулагчаар "Овжин охид", "Бэр буулгасан охид" зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн танил болсон найруулагч Б.Гантулга ажиллаж байгаа аж. Түүнтэй ярилцлаа. -Та хамгийн анх ямар кинонд ... | эрүүл мэнд |
Ирэх 2013 оны гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлэнэ. Монголд сүүлийн 20 гаруй жилд тамхидалт газар авч, дөрвөн хүний нэг нь өдөр тутам тамхи хэрэглэдэг болсон байна. Насанд хүрэгсдийн 42 хувь нь тамхичин бол хүүхдийн 54 хувь гэр орондоо дам тамхидалтад өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хамги... | эрүүл мэнд |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан БНСУ-аас импортолдог “Нонгшим” бэлэн гоймонг Монголын зах зээлд худалдаалахыг түр хориглохоор болжээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр мэдээлэл хийхээр болсон юм байна. Түүнчлэн Хан гүрний мэргэжлийн байгууллагын мэдэгдсэнээр “Нонгшим” группийн үйлдвэрлэж буй зургаан төрли... | эрүүл мэнд |
Энэ хятадууд хүн төрөл олсон цагаасаа л тамхи татаж эхэлсэн байх аа. Ганзагын наймаа цэцэглэж байх үед Бээжин хотод очоод гайхдаг байж билээ. Тэнд хүн толгойтой бүхэн нь нялуун үнэртэй янжуурыг угсруулан татаж, тамхины иш, шүлс хоёрыг хаа таарсан газраа хаядаг эрх чөлөөт ард түмэн байсан даа. Өнөө цагийн Бээжин хотод и... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэдийг тодруулах үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрчээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийг дэмжигч байгууллагад, дүүрэг тус бүрээс нийт 24 санал НЭМГ-т ирснээс хамт олны дунд эрүүл мэндийн талаар дорвитой ажил зохион байгуулсан байгууллага хамт олныг шалга... | эрүүл мэнд |
НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан тэмдэглэх болсноор эдүгээ 5 жил болж байна. Энэ жилийн Дэлхийн Гар Угаах Өдөр ”Олон олон хүүхдэд 5 насных нь төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая” уриан дор болно. 2012 оны хувьд дэлхийн 100 гаруй оронд, 200 ... | эрүүл мэнд |
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний түүх сурвалж судлалын эрхлэгч С.Өлзийбаяртай ярилцлаа. -Хөвсгөлд хийсэн Хүннүгийн булшны малтлагаас шуугиан тарихаар олдворууд гарсан гэж сонслоо. Анхаарал татахаар ямар олдворууд гарсан бэ? -Анхаарал татахаар, зарим хүмүүсийн ярьдгаар шуугиан тарихаар олдворууд гарахын хувьд гарсан.... | эрүүл мэнд |
Шинэчлэлийн Засгийн газар “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл чийрэг монгол хүн” аян өнөөдөр эхэлж байна. Энэхүү аян ирэх арваннэгдүгээр 16-ний өдрийг дуустал үргэлжлэх ажээ. Аяны хүрээнд монгол хүн эх орондоо чанартай өндөр нарийн мэргэжлийн эрүүл мэндийн туламж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх, Эм бол... | эрүүл мэнд |
Энэ сарын 10-нд "Орчлон" дунд сургуулийн зарим сурагч бөөлжиж, халууран ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн пүрэв гаригт ажлын хэсэг гарч тус сургуулийн 200 гаруй хүүхдээс шинжилгээ авсан юм. Шинжилгээний хариугаар шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авсан нь ... | эрүүл мэнд |
Энэ сарын 10-15-ны хооронд Германы Франкпурт хотноо зохион байгуулагдсан номын яармаг худалдааны үеэр Монголоос анх удаа тэр дундаа эмч хүн герман хэл дээр орчуулагдсан “Монгол ховс” номынхоо танилцуулгыг хийсэн нь Герман байтугай дэлхий даяар шуугиан тарьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсыг уул уурхайн салбараар нь ... | эрүүл мэнд |
МАХН-ын экс дарга, ялтан Н.Энхбаяртай хамгийн ойр байсан хүмүүсийн нэг бол “саятан” хэмээх хочит Ж.Мягмаржаргал юм. Тэрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг авлигын хэргээр дөрвөн жилийн ял аваад явахад чирэгдсэн хүн. Н.Энхбаяр 982 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрт гаргуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан нь ... | эрүүл мэнд |
Их Британид дэлгэрч, улмаар хоёр ч хүний аминд хүрээд буй “Армагеддон вирус”-ийг эрдэмтэд хүн төрөлхтөнийг мөхөөх чадалтай хэмээн дүгнээд буй юм. Энэ вирусын гаралтай өвчин нь толгой өвдөх, дотор муухайрч бөөлжис цутгах, халуурах, үе мөч янгинах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Мөн өвчтөний дотор эрхтэн болон тархинд... | эрүүл мэнд |
Монголын Залуучуудын Холбоо нь Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, “Шийдлийн гарц” ТББ-тай хамтран “Цусны донорын эгнээг өргөжүүлэх” үндэсний хөтөлбөрт гар бие оролцож байгаа ба “Дусал цус амьдрал бэлэглэнэ” цус бэлэглэх аяныг 10-р сарын 16-аас 19-ны өдрүүдэд МЗХ-ны төв байрандаа зохион байгуулж байна. Тус аяныг дэмжи... | эрүүл мэнд |
Өнөөдөр “Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс санаачилсан юм. Энэхүү уулзалтад НЭМГ болон ММСС-ын Э... | эрүүл мэнд |
Дэлхий дахинаа шидэт шил хэмээн алдаршсан "Супер вижн" тусгай шил Монголд орж иржээ. Энэ шил хол ойрын хараа муудах, нүдний хугарлын гажиг, нүдний даралт, болорын бүдэгшил, нүдний угт өөрчлөлт орох, цөцгий булингартах, ядаргаа, үрэвсэл зэрэг нүдний бүхий л эмгэгийг эмчилдэг аж. Энэ шилийг компьютер дээр цаг ажилласн... | эрүүл мэнд |
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр яг рдрр дархлаажуулалтын 10 хоногийн нээлт болж байна. Энэ өдрүүдийг “Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлье” уриан дор хэрэгжүүлж буй бөгөөд нээлтэд ЭМЯ, ДЭМБ, НҮБХАС, НЭМГ, ХӨСҮТ-ын удирдлага оролцож байна. Сонирхуулахад, Дархлаажуулалтын 10 хоногийг жил бүр тэмдэглэдэг. ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодогэмүүдийн жагсаалтад 51 эм шинээр оржээ. Энэ талаарЭМЯ-ны Эмийн хангамж хариуцсан мэргэжилтэнГ.Уртнасангаас тодрууллаа. -Иргэдэд хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыгяагаад нэмэх болсон бэ? -Хүн амд хүргэх тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор үнийн дээд хязгаарыг зах з... | эрүүл мэнд |
Давсаг сул болох шалтгаан нь удаан хугацааны архаг өвчин, мэс засал болон төрсний дараа гам алдах, даарах, шээсний сүвийн үрэвслээс болдог бөгөөд эрэгтэйчүүдэд бол түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт олон шалтгаанаар шээс дусагнах зовиур илэрдэг байна. Үүнийг эмчлэхэд шалтгааныг илрүүлж үндсэн өвчнийг анагаах хэрэгтэй ... | эрүүл мэнд |
“Надад сэтгэл гутрал бий юу?” Энэхvv тестээр та өөрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал явагдаж буй эсэхийг тодорхойлж болно. Доорх шинжvvдээс таньд 3 нь илэрч байвал та сэтгэл гутралд орсон байх магадлалтай тул сэтгэл зүйчид хандсан нь зүйтэй. Шинжүүд: -Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг -Урьд... | эрүүл мэнд |
ЭМЯ-наас хүүхэд, өсвөр насныхныг Улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх ванкцинжуулалтад хамруулж эхэллээ. Вакцинжуулалт өнөөдрөөс эхэлж буй бөгөөд 3-14 насны хүүхдүүдэд энэ вакциныг тарих юм байна. Тус яамнаас мэдээлж байгаагаар улсын хэмжээнд нийт 580.849 хүүхэд дархлаажуулалтад хамрагдах аж. Дархлаажуулал... | эрүүл мэнд |
“Монос” группээс уламжлал болгон зохион байгуулагддаг “Монос Экспо-2012” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн МҮЭСТО-д энэ сарын 30-нийг дуустал үргэлжилэх аж. Үзэсгэлэнд “Монос” группын салбар эмийн сангууд, “Монос” фрам, “Монос” дээд сургуулиуд оролцож байна. Тэд иргэдэд үйлдвэрлэн гаргаж буй шинэ эм, бүтээгд... | эрүүл мэнд |
Өчигдрөөс эхлэн энэ сарын 18-ныг хүртэл улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын аян орон даяар эхэллээ. Энэхүү вакцинжуулалтад улаанбурхан, улаанууд өвчинд өртөмтгий бүлэг болох 3-14 насны хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон амбулаториор дамжуулан нэг удаа хийх юм байна. Сүүлийн гурван ж... | эрүүл мэнд |
Манай улс сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай ба энэ жил 14дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил “Сэтгэл гутрал” уриан дор үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. ДЭМБ-н судалгаагаар бие махбодын архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохи... | эрүүл мэнд |
“Эх нялхасын эрүүл мэндийн төв”-д зүрх судас холбогч эдийн эмгэг судлалын тасагт “Пульсоксометр” буюу хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тогтоогч багаж болон өвчтөнийг өтгөрүүлсэн хүчилтөрөгчөөр хангадаг “Вабробын аппарат” хандивлалаа. Энэхүү тусламжийн гараа сунгасан байгууллага бол MGFM ХХК бөгөөд тус байгууллаг... | эрүүл мэнд |
Азийн нүүр, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх академийн Х хурал манай улсад болох гэж байна. Уг хуралд гадаадын 27 орны 300 эмч, судлаач, мэргэжилтнүүд оролцох юм байна. Тэд нүүр, ам, ялангуяа шүдний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээрх эмчилгээний сүүлийн үеийн дэвшилт технологи, тоног төхөөрөм... | эрүүл мэнд |
Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 49217 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 49439 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3076 эхээр, хүүхдийн тоо 3092 хүүхдээр буюу 6.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний найман сард нялхсын эндэгдэл 773 болж, өмнөх оны мөн үеийнхээс тав... | эрүүл мэнд |
Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Накаяамагийн хавдар судлалын төвтэй хамтран "Дурангийн мэс засал хорт хавдрын эмчилгээнд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Хуралд манай төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдийн 130 гаруй эмч, эрдэмтэд оролцсон. Тэд д... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.