news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Мөс цөмрөх аюултайг анхаарууллаа Арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа Хэдий тийм боловч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн буюу өтгөн за... | байгал орчин |
www.babyzone.mn нь шинэ ээж аавуудад, эмэгтэйчүүдэд жирэмслэлт, төрөлт, өсгөн хүмүүжүүлэх тал дээр хэрэгцээтэй мэдээллээр ханган туслах зорилготой. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан бүх төрлийн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Та өөр шигээ бусад ээжүүдтэй танилцаж, мэдээллээ бусадтайгаа хуваалцах хялбар боломжийг бид олг... | байгал орчин |
“Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн захирал Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан зуухыг хөнгөлөлтгэй үнээр олгодог ч зарим нь хэрэглэхгүй байгаа тохиолдол бий. Энэ жилийн хувьд зуухаа хэрэглэхгүй байгаа айлуудын цахилгааны төлбөрт хөнгөлөлт эдүүлэхгүй байхаар болсон гэв үү? -Ир... | байгал орчин |
“Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болж, усны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, ахмадууд ажилтнууд оролцлоо. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрахын “Монгол Улсын усны аюулгүй байдал, дүн шинжилгээ, цаашдын зорилт” илтг... | байгал орчин |
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн гурван дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажлыг аж ахуй нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэ тухай болон манай улсын шингэрүүлсэн хийн хэрэглээний өнөөгийн байдлын талаар “Шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэгчдийн холбо... | байгал орчин |
Бүгд Найрамдах Эквадор Улсын нийслэл Кито хотод болсон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийн Талуудын Бага хурлын 11 дүгээр хуралдаанд Конвенцийн Үндэсний зохицуулагч бөгөөд БОНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д. Батболд оролцоод иржээ. Түүнтэй уулзаж ярилцав. -Яриагаа конвенцийн ... | байгал орчин |
Завханы сумдын байгаль хамгаалагч 30 гаруй хүн Улаанбаатар хотод цугласны учир тэд Улс төр менежментийн академийн хөдөө, хотыг хосолсон “Байгаль орчны удирдлага” гурван сарын курсийг дүүргээд буцаж байгаа юм байна. Буцахын өмнө БОНХЯ-нд ирж бодлого, хэрэгжилттэй танилцан, орон нутагт байгаль хамгаалахад учирч буй саа... | байгал орчин |
Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрх 49.5 сая малтай өвөлжихөөр, тэр дундаа сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд 1.2 сая тн ө... | байгал орчин |
Уул уурхайн салбарын хөгжил манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа боловч хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдсээр байна. Тухайлбал, Өмнөговь аймагт хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын ... | байгал орчин |
Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр санаачилгатай, үр дүнтэй ажилласан, шинэ техник технологи нэвтрүүлсэн иргэд, байгууллагуудад урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газраас 2011 онд гаргасан. Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ оны шилдэг... | байгал орчин |
Улаанбуудай импортоор авч нөөц бүрдүүлнэ 2014 оны ургац хураалтын дүнгээр Монгол Улс нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус тариалсан. Өөрөөр хэлбэл, нэгжээс ... | байгал орчин |
Байгаль орчны 350 гаруй төрийн бус байгууллага Blue sky цамхагт Үндэсний IV чуулганаа хийлээ. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулж, БОНХ-ийн Сайд С.Оюун оролцож үг хэлсэн юм. Тэрбээр чуулганд оролцогчдод хандан "БОНХЯ байгаль орчны төрийн бус байгууллагуудтай төр, иргэний нийгмийн түншлэлийн хүр... | байгал орчин |
Монголын үндэсний бахархалт “Бэрцэцэг” цэцгийг дурангийн хальсанд гоёмсгоор буулгах уралдааныг БОНХЯ, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимтэй хамтран нийт багш, оюутан, гэрэл зураг сонирхогчдын дунд гэрэл зургийн уралдааныг зарлажээ. Уралдаанд ирүүлсэн нийт 60 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж оюутнууд бо... | байгал орчин |
“Гараг” студийн захирал аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуутай уулзахаар МҮОНТ-ийн гурван давхарт байх студид нь явж очлоо. “Долоо хоногийн бүх л өдрүүдэд амралтгүй ажиллаж байгаа ч төлөвлөсөн ажлаа амжихгүй л байна. Хоногийн 24 цаг заримдаа нүд ирмэх зуур л өнгөрсөн байх юм. Амждаг бол хийх ажил үнэхээр их байна санж “ хэм... | байгал орчин |
МХЕГ-аас улс даяар бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлсэн бохир усанд шинжилгээ хийжээ. Улсын байцаагчид шинжилгээнд аймаг, нийслэлийн ахуйн бохир ус цэвэрлэх 40 орчим байгууламжийг хамруулж цөөнгүй зөрчил илрүүлжээ. Аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлгийн бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр ш... | байгал орчин |
Цахилгааны үнийн урамшууллын талаар Нийслэлийн агаарын чанарын албаны гэр хорооллын дулаан хангамж хариуцсан мэргэжилтэн Д.Санчирбаяраас тодрууллаа. -Цахилгааны үнийн урамшууллыг гэр хорооллын айл өрхүүдэд олгоод нэлээд хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хэрхэн хэрэгжиж ирэв? -Энэхүү ажил нь хоёр хэлбэрээр хэрэгжиж ба... | байгал орчин |
БОНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргалтай ярилцлаа. -Ногоон хөгжлийн бодлого гарах болсон шалтгаан юу вэ? - Монгол Улс олон хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа ч эдгээрийн уялдаа, хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, ядуурал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ түүнд нөлөөлдөг... | байгал орчин |
Нээрээ шүү. Залбирах л юм энэ! Өвөлжөөний минь ойролцоо, төрж өссөн нутгийн минь дэргэд, тоонотын минь тойрог дотор, мал буяны минь бэлчээр дээр алт л битгий илрээсэй. Уудам дэлгэр орныг маань нинжагийн фронт нөмөрсөн эл цөвүүн цаг дор үнэн сэтгэлийн угаас үүнд л залбирах юм. Монгол хүмүүнд унасан газар угаасан ус гэдэ... | байгал орчин |
Туул голын ус дээд хэсгээрээ буюу гадаргын усны цэврийн зэргийн ангиллын нормоор “бохирдолт бага” ангилалд багтаж байгаа. Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрээс эхэлж эрс бохирдож “их бохирдолттой” ангилалд хамрагдаж ус ашиглалтын аль ч төрөлд аши... | байгал орчин |
- Дэлхийн шилдэг нийтлэл - Охайо мужид 18 бар, 17 арслан, 3 баавгай, 3 ирвэс, 2 чоно, 1 сармагчин, 1 нохой сармагчин, 1 хүн амь алдав Нийтлэлийг: Крис Хит (2013 оны Америкийн сэтгүүлийн дээд шагналт нийтлэл) Нэгдүгээр хэсэг: ТАВИН НЭГЭН ҮХЭЛ 2011 оны аравдугаар сарын 18-ны өдрийн оройн 5 цаг орчимд тэтгэвэрт гарсан ... | байгал орчин |
Антрактид тив одоогоор дэлхийн нийтийн дундын өмч аж . Ямар нэгэн улс, холбоо нийгэмлэг тухайн газар нутгийн жаахан хэсгийг ч өмчлөөгүй. Гэхдээ аль хэдийнэ дэлхийн томоохон орнуудын анхаарлыг татаад эхэлсэн байна. Одоогоор дэлхийн олон орон тэнд судалгаа шинжилгээний ажил хийж байгаа юм. Түүнээс АНУ, ОХУ тэргүүлдэг бо... | байгал орчин |
Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газарт хог тээвэрлэлтийн тусгай зориулалтын найман ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. Тус машинуудыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Барилга хот байгуулалтын 2014 оны төсөвт суулгаж өгсөнөөр ийнхүү хүлээн авч байгаа юм байна. Дээрх машинууд 2012-2013 онд үйл... | байгал орчин |
НЗДТГ-ын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т. Бат-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа. -Энэ сарын нэгнээс эхлээд хотын төвийн гэр хорооллын айлуудад шингэрүүлсэн хий, хийн халаагуур нийлүүлж эхэлсэн. Энэ төсөлд хэчнээн өрх хамрагдаж байгаа юм бол? -Агаарын бохирдлыг бууруулахаар янз бүрийн а... | байгал орчин |
Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Конвенцийн талуудын бага хурал Эквадор улсын нийслэл Кито хотноо боллоо. Бага хуралд Монгол Улсыг төлөөлж БОНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд оролцов. Хурлаар Конвенцийн II хавсралтад байсан хамгийн хүнд жин татдаг Хонин тоодог шувууг I хавсрал... | байгал орчин |
Агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлын нэг “Сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийн нээлт өчигдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл, Засгийн газрын “Цэвэр агаар” сан хамтран өнгөрсөн онд 29700 ширхэг зуухыг төвийн зургаан дүүрэгт нийлүүлсэн бол энэ онд 15300 ширхгийг ... | байгал орчин |
Хүйтний эрч өдөр ирэх бүр чангарч, тэр хэрээрээ Улаанбаатар хотын утаа нэмэгдэж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас жил бүр төсөв мөнгө зарцуулж, янз бүрийн ажил хийж байгаа. Энэ намар юуны өмнө бүрэн шаталтат зуухаар Улаанбаатар хотын айл бүрийг хангахаар ажиллаж байгаа. Ерөнхийдөө зорилтдоо хүрэх... | байгал орчин |
Нийслэл хотын ундны усыг Туул гол дагуу байрлах 174 гүний худгаас татаж авдаг . Гэтэл сүүлийн жилүүдэд бараг хавар болгон Туул голын хөвөөнд үхсэн загас олон тоогоор хөвөн гарч ирдэг болоод байгаа. Мөн голын ус бохирдож хүнс, ахуй, үйлдвэрлэлийн гээд ямар ч зориулалтаар ашиглах боломжгүй болсон талаар НМХГ-аас мэдээлс... | байгал орчин |
Увс аймгийн Цагаан шувуут уулын дархан цаазат газарт Орос, Монголын эрдэмтэд аравдугаар сарын 25-наас энэ сарын 10-ныг хүртэл ажиглалт хийн нэг цоохор ирвэс барьж дохиололтой хүзүүвч зүүжээ. Тэд цусны дээж авч бүх төрлийн хэмжилт хийсэн байна. Тус ирвэс нь гурван настай эм, 33 кг жинтэй аж. Хүзүүвчний мэдээллийг хараха... | байгал орчин |
Монголын агуй судлалын холбооныхон энэ жилийн хамгийн сүүлийн судалгааг Хөвсгөл аймагт хийжээ . Тэдний судалгаа амжилттай болж, тус аймгийн Баянзүрх, Алаг-Эрдэнэ суманд шинэ агуй нээсэн байна . Энэхүү агуйнууд хүн орж байгаагүй, эгц босоо гүнзгий байжээ. Баянзүрх суманд нээсэн Цагаан хадны агуй нь 60 гаруй метр гүн юм.... | байгал орчин |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 118-р бүрэн дунд сургуулийн захиргаа өнөөдөр өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай халаалтын зуухаа хүлээн авлаа. Уг үйл ажиллагаанд Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хаяаши Шиничиро, БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч, албаны дарга Д.Дагвадорж нар орол... | байгал орчин |
Төв цэвэрлэх байгууламж бохироо цэвэрлэж дийлэхээ болиод удлаа. Хагас дутуу цэвэршүүлсэн бохир нь Туул голыг бохирдуулж, унданд байтугай юм угааж ч болохгүй хэмжээнд хүрсэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд зарлачихлаа. Туул гол бол Сэлэнгэ мөрний гол цутгалуудын нэг. Харин Сэлэнгэ мөрөн хоёр улсыг дамжиж урсдаг мөрөн.... | байгал орчин |
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Улаанбаатар хотын захирагчийн Наран дах ажлын албатай хамтран Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 23, 27, 30, 31 дүгээр хорооны иргэдэд 2 өдрийн турш байгаль орчны боловсрол дээшлүүлэх сургалт зохион байгуулжээ. Улаанбаатар хотын захирагчийн Наран дах ажлын алба тус төвөөс хоёр д... | байгал орчин |
Иргэдийн амьжиргааны түвшин буурч байгааг дэлхийн эдийн засгийн хямралтай холбон буруу, зөвөөр хэт мушгиж тайлбарлах мөртлөө хамар доороо болж байгаа өөрчлөлтийг үл тоох юм. Дэлхийн эдийн засагт, хүн төрөлхтөний эрүүл мэнд, байгаль орчинд чухал нөлөөлөл үзүүлэх шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарахад бид түүний үр дүн, ... | байгал орчин |
Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр нийслэлийн хэмжээнд нийт 61.716 мод бут сөөгийг 51 га газар тарьсан байна. Үүнд 40.172 мод, 21.544 сөөг орж байгаа бөгөөд 527 аж ахуйн нэгжийн 14.220 иргэн мод тарих ажилд оролцжээ. Хан-Уул дүүрэг 4611 Чингэлтэй-3110 Баянгол -1227 Сонгинохайрхан-740 Сүхбаатар- 344... | байгал орчин |
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 6899 аж ахуйн нэгжийн 37310 иргэн оролцон нийт 963886ам метр зам талбайгаас 2635 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн нийтийн тээврийн 35 байршлын автобусны эцс... | байгал орчин |
Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд дуусна гэсэн судалгааг зарим эрдэмтэд гаргаад байна. Энэ талаар БОНХЯ-ны Усны мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэмээс хариулт авлаа. -Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд дуусна гэдэг үнэн үү? -Улаанбаатар хотын усны нөөцийн асуудал хамгийн эмзэг болсон. Энэ нь н... | байгал орчин |
“Жайка”- гийн сургалт төгсөгчдийн холбооноос санаачлан Туул голын сав газрын захиргаа, Туул голын сав газрын зөвлөл, Хатуу хог хаягдлын менежментийн холбоонынийт 40 гаруй хүн Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын эрэг дагуу 3 - 4 км газрыг цэвэрлэв. Цэвэрлэгээний явцад гарсан 80 гаруй шуудай хог хаягдлаас 10 гаруй шуу... | байгал орчин |
Цаг уурын таагүй үзэгдлээс урьтан тариаланчид энэ сарын 20-нд ургацаа хурааж дууслаа . 2014 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72,4 мянга га-г цайруулж, 237,7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310,2 мянган га-гаас 491,7 мянган тонн үр тариа үүнээс 465 мянган тонн буудай, 13,3 мянган га-гаас 161,0 мянган тонн төмс, ... | байгал орчин |
Зайсанд Нийслэлийн иргэдийн очих дуртай олон газрууд бий. Зөвлөлтийн дайчдын хөшөө бүхий цогцолбор шинэ барилга, байшингуудын сүрд дарагдан бараг гээгдсэн бол сүүлийн жилүүдэд Бурхан багшийн сэрэг дүр бүхий цогцолборыг зорин очих хүмүүсийн тоо илт олширсон. Харин хоёрхон жилийн өмнөөс олны хөл тасардаггүй бас нэгэн шин... | байгал орчин |
Дэлхийн олон улс оронд хүн амыг аюулгүй ундны усаар хангах асуудал чухлаар тавигдаж байна. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд Азийн таван оронд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд усыг бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдэлийг үнэлэ... | байгал орчин |
Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтын 1300 гаруй зуух нийслэлийн агаарын бохирдлын 20 шахам хувийг үүсгэдэг. Уурын зуухуудыг халж, төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож эхэлсэн ч энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө ихээхэн шаардлагатай юм. Уурын зуухны утаа, ... | байгал орчин |
Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх" тухай тусгасны дагуу 2012 онд шонхор шувууг "Үндэсний бахарх... | байгал орчин |
Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт бий болсон байна. Энэ нь Тайширын усан цахилгаан станцын усан сан юм. Гэгээн нуурыг Монгол орны газрын зурагт тэмдэглэн байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх Ажлын хэсэг байгуулагджээ. Нутгийн иргэд нуураа Гэгээн ... | байгал орчин |
Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутагт орших далайн түвшнээс дээш 2800-3170 метрийн өндөрт байрладаг сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян хэмээх нуураас бүрдсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар билээ. Хүйсийн найман нуур нь гүний судлаар холб... | байгал орчин |
Шри-Ланкийн Бадулла дүүрэгт болсон хөрсний гулгалтаас болж 250 хүн сураггүй болж, 10 хүн нас барж, 150 гаруй байшин нураад байна гэж тус улсын Гамшигаас хамгаалах албаны мэргэжилтнүүд өнөөдөр мэдээллээ. Нийслэл Коломбоос зүүн тийш 135 милийн зайд орших тус дүүрэгт борооны улирлын үеэр ийм гамшиг тохиолдсон байна. Тус... | байгал орчин |
Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг боловсруулжээ. Энэ талаар “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий инженер, ХУ-ны доктор Х.Шүрэнцэцэгээс тодрууллаа. -Манай улсад усны аюулгүй байдлын төлөвлөгөө хэзээ хэрэгжиж эхэлсэн юм бэ? ... | байгал орчин |
Энэ удаа Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С Сүхбаттай ярилцаа. -БОНХЯ-наас сарын аян зарласан байгаа. Танай захиргааны зүгээс ямар ажил хийж байна вэ? -Сарын аян гэлтгүйгээр бид Туул голоо хамгаалах, усны хэрэглээ, нөөц зэргийг хянах ажлаа хийж байна. Саяхан Улаанбаатар... | байгал орчин |
Сүүлийн үед үлийн цагаан оготны тоо толгой нэмэгдсэнээс малчид бэлчээргүйдэж, өвөлжилт хүндрэх нь гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргалтай ярилцлаа. -Үлийн цагаан оготны тоо толгой нэмэгдсэнээс орон нутагт өвөлжилт хүндрэх нь ... | байгал орчин |
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Дорноговь аймагтай, хойт талаараа Хэнтий аймагтай, зүүн хойт талаараа Дорнод аймагтай хиллэдэг юм байна. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. ... | байгал орчин |
Туул голын сав газрын захиргаанаас хуулийн дагуу нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаа хөнгөн бетон, бетон зуурмагийн үйлдвэрүүдэд ус ашиглуулах дүгнэлт гаргуулах, усны тоолуур суурилуулах мэдэгдлийг хүргүүлжээ. Сумын төвд усны чанар сайжруулах төхөөрөмж суурилуулах саналыг хүргүүлэв Тус газраас ... | байгал орчин |
Дотоод, гадаадын жуулчлалын гол бүсийн нэг болох өмнийн говь буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумд хагас өдөр саатсан юм. Томилолтын маань хугацаа тун богино байсан ч жуулчдад зориулсан нэгэн сонирхолтой хөтөлбөрийг тус нутгийн иргэд санаачлан эхлүүлснийг олзуурхан үзэхээр Ханбогд сумын "Ханбумбат" нисэх онгоцны буудлаас... | байгал орчин |
Энэ удаа Др.Ч.Базар монологи ярилцагаа нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалах бамбай хэмээгддэг озоны давхаргын хамгааллын талаар хийжээ. -Озоны үе давхарга гэж юу вэ? - Дэлхий дээрх хүн болон амьд махбодийг нарны хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй давхарга юм. Агаар мандлын дээд давхарга дахь хүчи... | байгал орчин |
"Сэлбэ" голыг цэвэрлэдэг хэмээн олон нийтийн сүлжээгээр хүмүүст танигдсан З.Буянхишиг хүүд БОНХ-ийн сайд хүндэтгэл үзүүлж, урамшууллаа. З.Буянхишиг 12 настай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангид сурдаг. "Сэлбэ" голын орчмыг цэвэрлээд гурван жил болж байгаа юм байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа. -Голын ойр ... | байгал орчин |
Маргааш үндэсний мод тарих өдөр. Энэ өдрөөр “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, “Туулын хар шугуй” ТББ, “Туулын хар шугуйг сэргээх” ТББ, “Туулын хар шугуйг сэргээх Хан-Уул” нөхөрлөл, ХУД-ын “Засаг даргын тамгын газар”, “Ус, сувгийн удирдах газар”, “114-р сургууль”, “9,10,16-р хороо”, “9-р хороо Аяут өрхийн эмн... | байгал орчин |
Монгол Улсын "Улаан ном" -д орсон нэн ховор амьтан ургамлын талаарх мэдээллийг олон талт хэлбэрээр хүлээн авах боломжтой болжээ. "Улаан ном" -ыг www.redbook.mn веб сайтаар үзэх iPhone, iPad дээрээ iBooks аппликейшний тусламжтайгаар Kindle болон бусад бүх төрлийн Электрон ном уншигч төхөөрөмжүүд дээр Мөн персональ... | байгал орчин |
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр. | байгал орчин |
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Тэрээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болд... | байгал орчин |
МАХН-ын гишүүд, дэмжигчид намын даргынхаа хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарилаа. Мод тарих өдөрлөгт тус намынхнаас гадна найман настай балчраас эхлээд наян настай буурал хүртэл иргэд цуглав. Хүүхэд байхдаа коммунист субботник, мод тарих ажил их оролцдог байлаа. Түүнчлэн Н.Энхбаяр даргатай уулзах, биеи... | байгал орчин |
Жил бүрийн аравдугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр” тохиодог . Харин манай улс 1997 оноос энэ өдрийн “Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр” болгон тэмдэглэх болжээ. Тиймээс Стандарт хэмжил зүйн газрынхан өнгөрсөн баасан гаригт баяраа тэмдэглэлээ. Ингэхдээ бусад байгууллагынхан шиг баяр цэнгэл хийсэнгүй. Харин Туу... | байгал орчин |
Ус цаг уур орны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч, доктор Г.Даваатай нийслэлийн ундны усны талаар ярилцлаа. -Ундны усны нөөц Улаанбаатарын тухайд тулгамдсан асуудал хэвээр байна. Сүүлийн үед ямар судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байна вэ? -Манай нийслэлийн ундны усны цорын ганц эх үүсвэр нь Туул... | байгал орчин |
"Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт семинарыг өнгөрсөн даваа гарагт зохион байгууллаа. Тус семинарын үеэр БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадоржтой ярилцлаа. -Хүлэмжийн хийн асуудалд голлох үүрэг бүхий сал... | байгал орчин |
Хаашаа л харна битүү ой. Урд хойд энгэр, өндөр уулс, гуу жалга нь хүртэл ойгоор бүрхэгдсэн нутаг бол яах аргагүй Хөвсгөл. Далай ээж, Дархадын цэнхэр хотгор, Даян дээрхийн агуй, Хорьдол Сарьдагийн уулс гээд энэ нутгаар овоглох гайхамшиг олон. Сүүлийн үед бас нэгэн гайхамшиг тэнд тодорсон нь Монголын хамгийн өндөр мод бү... | байгал орчин |
БОНХЯ-ны усны нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өнөржаргалтай усны нөөцийг зөв тогтоох, ашиглалтын зохистой горим тогтоох ажлын явцын талаар ярилцлаа. -Нийслэлийн усны нөөцийг дахин үнэлж, ашиглалтын зохистой горимыг тогтоох ажил хийгдэж байгаа гэсэн. Үр дүнг нь хэзээ мэдээлэх вэ? - Улаанбаатар хотын төвлөрсөн ба т... | байгал орчин |
Гэрэл зургийг "Сонин Хүн"-ий твиттер хуудаснаас - Усны бодлого, хэрэгжилт тойм - Усыг хэрэглээд хаягдал гаргаж байгаа, ус бохирдуулагч болгонд хамаатай “Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль” 2012 онд шинээр батлагдсан. Бохирдуулагч болгоноос төлбөр авах зорилготой хуулийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд ул суурьтай, өргөн... | байгал орчин |
“Төв Азийн ойн стратегийн түншлэл” сэдэвт бүс нутгийн хурал энэ сарын 23-24-нд Бээжин хотноо боллоо. Хурлаар төв Азийн ойн салбарын стратегийн түншлэлийн санаачлагыг талаар хэлэлцлээ. Монгол Улс энэ түншлэлд онцгой анхаарал хандуулж Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Бодлогын хэр... | байгал орчин |
Хан-Уул дүүргийн XI хороо, Удирдлагын академийн хашаанд байрлах Богд хааны зуны ордны тухай “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж байсан билээ. Түүх, соёлын дурсгалт байгууламжийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авахгүй байсаар нийслэлчүүдийн нүдэн дээр устаж байгаа жишээ бол Богд хааны зуны ордон юм. Манай улс шиг т... | байгал орчин |
Улаанбаатар хот Ямар хотыг ухаалаг хот гэх юм. Оршин суугчид бид ухаалаг хотын соёлтой иргэн байхын тулд юу хийх вэ зэрэг асуудлаар Др.Ч.Базар энэ удаагийн монолог ярилцлагаа хийжээ. -Ногоон буюу “Ухаалаг” хот гэж ямар хотыг хэлэх вэ? - Тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн хүний амьдрах орчны эрүүл аюулгүй, тав тухтай н... | байгал орчин |
Ойн судалгаа хөгжлийн төвийн хэлтсийн дарга Х.Мичид Олон зорилтот ойн тооллого орон даяар үргэлжилж байна. Түүхэнд үлдэх энэхүү чухал ажилд гар бие оролцон, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж буй Ойн судалгаа хөгжлийн төвийн хэлтсийн дарга Х.Мичидтэй ярилцлаа. -Та бүхэнтэй Хөвсгөл аймагт уулзаж байгаад баяртай байна. Ойн... | байгал орчин |
Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоожээ. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж а... | байгал орчин |
Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 51.9 хувийг хөдөө аж ахуйн газар, 17.2 хувийг улсын тусгай хамгаалалттай газар, 15.7 хувийг ойн сан бүхий газар, 13.1 хувийг хот тосгон, суурин газар, 1.2 хувийг зам шугам сүлжээ, 0.9 хувийг усан сан бүхий газар эзэлж байна . Статистикийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар хот тосгон, ... | байгал орчин |
Хэдийгээр уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой ч уул уурхайн компаниудын хариуцлагагүй байдлаас улбаалан газрын доройтлыг бий болгож байгаа үндсэн хүчин зүйлийн нэг байсаар байна. Ашигт малтмал олборлох, барилгын материал бэлтгэх, авто зам тавих, геологийн эрэл хайгуул хийх, ба... | байгал орчин |
Эх орны минь үзэсгэлэнт байгаль, уул хадны өвөрмөц тогтоц, арвин баялаг түүх жуулчдын төдийгүй бидний сонирхлыг татдаг. Үүнээс говь хэмээх их айлд гадны жуулчид очих дуртай байдаг. Манай орноор аялсан аялагчдын 80 гаруй хувь нь говийн алтан шаргал элс, тэмээн сүргийг үзэхээр ирдэг гэсэн судалгаа бий . Харин жилд говийн... | байгал орчин |
Түүх соёл, байгаль экологийн “Ганга нуурын чуулган” аялал жуулчлалын өдрүүдийг анх удаагаа Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгууллаа. Өдөрлөгт Дарьганга, Онгон, Наран, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдын ардын авъяастануудын тоглолт болж, сумдаар байр эзлүүлэхэд Дарьганга сум тэргүүлж, Онгон сум удаалжээ. Энэхү... | байгал орчин |
Байгаль хамгаалах намрын сарын аян жил бүрийн аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилдэг. Аяныг нээж өнөөдөр БОНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэн, Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар нар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ удаагий... | байгал орчин |
Дэлхийд ховордсон хавтгай тэмээг хамгаалах ажлыг Английн иргэн Жон Хэйр санаачлан 20 гаруй жил ажиллаж байна. Тэрээр 2002 оноос Монголын хавтгай тэмээг хамгаалахад хамтран ажиллаж эхэлсэн байна. Түүний хавтгай тэмээ болон нэн ховор амьтдыг хамгаалахад хийсэн ажил, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Байгаль орчны тэргүүний ажил... | байгал орчин |
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж эхэлсэн энэ үед малчид өвөлжилтийн бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлсэн гэж ҮХААЯ-наас мэдээллээ. Энэ сарын 3-ны байдлаар л гэхэд малчид, 901.9 мянган тн өвс 2154.9 тн ногоон тэжээл 5800.0 тн үйлдвэрийн тэжээл 30.2 мянган тн гар тэжээл 2.9 мянган тн дарш 19.4 мянган тн хужир бэлтгэж... | байгал орчин |
Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн С.Ганбаатар, Ж.Батсуурь болон Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд энэ сарын 3-6-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллалаа . Улсын Их Хурлаас батлагдан гарч байгаа хууль тогтоомж орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа, иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрл... | байгал орчин |
Улаанбаатар хотод барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Нарангийн энгэрийн хогийн цэгт болсон юм. Koicaгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийн ёслолын ажиллагаанд хотын Ерөнхий менежер Б.Бадрал, байгаль орчны чиглэлээр ажилладаг холбогдох байгуулла... | байгал орчин |
Аляскийн байгаль хамгаалагчдын сэтгэлийг зовоосон асуудал сүүлийн хэдэн өдөр яригдах болов. Нисдэг тэрэгнээс авсан зурган дээр нийт 35,000 орчим далайн морь эрэг дээр цугларчээ . Энэ нь дэлхийн дулаарлаас болж Хойд мөсөн далайн мөс их хэмжээгээр хайлах болсонтой холбоотой. Учир нь далайн морьд далайд ан хийхдээ хөвж яв... | байгал орчин |
-Дэлхийн дулаарлыг бидэнд хамаагүй, холын асуудал мэтээр ойлгож болохгүй- Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -НҮБ-ын ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганы байгаль орчны салбар хуралдааныг Ерөнхийлөгч даргалахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? - НҮБ-ын... | байгал орчин |
Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байна. Өглөө, оройдоо жиндүүлж, шөнөдөө хөлдөөх шахаж байна. Тиймдээ ч гэр хорооллын айлууд мод, нүүрсээ түлж, утаа үүд тогшиж эхэлснийг бага багаар сануулсаар. Сүүлийн жилүүдэд манай улс утаатай аль болох хэмжээндээ тэмцэж байгаа болохоор өвөл дөхөхөөр л гэнэт санадаг үзэгдэл... | байгал орчин |
Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаа талаар БОНХЯ-ны Усны мониторинг зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэмээс тодрууллаа. -Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэх тогтоол батлагдсан. ... | байгал орчин |
Ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт цас орж сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч байна. Цаашид цаг агаарын төлөв байдлын ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч. Туяагаас тодрууллаа. -Ойрын өдрүүдэд орон нутгаар цас орсон. Цаашид хэр байх вэ? -Хөдөө орон нутаг болон газар тариалангийн бүс нутгаа... | байгал орчин |
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Гал түймрийн нөхцөл байдал хэр байна вэ? -Улсын хэмжээнд олон жилийн дундаж төвшинд байна. Энэ оны байдлаар 2640 удаагийн обьектын гал түймэр гарч найман тэрбум төгрөгийн хохирол учирч 43 хүний амь нас хохирч, 248 толгой мал, 1339 гэ... | байгал орчин |
Байгаль ордны эзэмшилтэй холбоотой маргааны асуудлын талаар БОНХЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Гэрэлцэцэгтэй ярилцлаа. -Байгаль ордны эзэмшилтэй холбоотой маргаан ямар шатандаа явж байна вэ? - Байгаль ордны хууль бус эзэмшилтэй холбоотой маргаан Анхан болон Давж заалдах шатын шүүхээр шийдвэрлэгдсэн . Анхан шатны ш... | байгал орчин |
Усны тоолуурын заалтаар хэрэглэгч төлбөр тооцоогоо хийдэг тул улсын баталгаажуулалтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн нэг юм. Ийм учраас “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль”-ийн 9-р зүйлийн дагуу Стандартчилал, хэмжил зүйн газар болон аймаг орон нутгийн СХХ-үүд халуун, хүйтэн усны тоолуурыг 2-6 жил тут... | байгал орчин |
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан 09 дүгээр сарын 22-ны /даваа гараг/ 09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил батлах тухай Найрсаг Ула... | байгал орчин |
Энэ бямба гараг буюу 9 дүгээр сарын 20-нд Ажиа Ринбүүчий Гэгээнтний санаачилгаар, гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Залуу дугуйчин клуб... | байгал орчин |
Улаанбаатар хотын гэр хороолол дахь хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар хороо төслийн явц, цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шинэчлэлийн ажлын талаарх хамтарсан уулзалт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажил хариуцсан мэргэжилтнүүд орол... | байгал орчин |
Ой, модны салбарын 90 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр “Ойн тогтвортой менежмент ба технологийн шинэчлэл”сэдэвт эрдэм шинжилгээ,онол практикийн бага хурлаар эхэллээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын яам, их дээд сургууль, хүрээлэнгүүд хамтран энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа юм. Хурлыг н... | байгал орчин |
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний албан ёсны нээлт өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвд боллоо. Энэхүү үйл ажиллагааг ҮХАА-н яамнаас жил бүрийн өдийд зохион байгуулдаг бөгөөд хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжий... | байгал орчин |
Өнгөрсөн амралтын өдрөөр Ажиа Ринбүүчий Гэгээний санаачилгаар, гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эргэн тойрныг ойн төгөл болгох зорилгоор мод тарих үйл ажиллагааг зохион байгуулжээ. Залуучууд зургаан нэр төрлийн 44 мод тарьсан бай... | байгал орчин |
Өнгөрсөн өдрүүдэд ой, модны салбарынхан түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос ойн салбарын 600 гаруй зочид төлөөлөгчид хуран чуулсан “Хөгжил дэвшлийн 90 жил” баярын хурал ням гарагт Монголын хүүхдийн ордонд боллоо. БОНХ ийн сайд С.Оюун баярын хурлыг нээж, Ой, модны салбарын... | байгал орчин |
Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн энгийн болон эрүүл ахуй, онцгой дэглэмийн бүсэд хяналт хийж, хашаа хайс, харуул хамгаалалтыг сайжруулах ажлыг үе шат... | байгал орчин |
Хог, хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох үүднээс өнгөрсөн оноос эхлэн хогны уутыг тарааж эхэлсэн. Энэхүү уутыг тараах эсэх талаар иргэдээс санал хураасны үндсэн дээр энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тараахаар болсон. Тэгвэл энэ жил хогны уут тараах ажил ямар журмаар явагдах гэж байгаа талаар Улаанбаатар хотын Захи... | байгал орчин |
- Мазаалайн нэмэгдэл тэжээлийн үйлдвэр жилд 30 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай - Дэлхий дээр зөвхөн цорын ганц газарт буюу Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг бол мазаалай юм. Эрс тэс уур амьсгалтай манай орны хуурай, гандуу, хатуу ширүүн нөхцөлд зохицон амьдарч буй энэ амьтан өдгөө 20 гаруйхан бий. Мазаал... | байгал орчин |
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин хотод эхэлнэ . Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохыг сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ,... | байгал орчин |
Дарьгангачуудын соёл, ёс заншил, зан үйлийг танилцуулах аялал буюу Ганга нуурын чуулганыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ССАЖЯ, Нью жуулчин турс компани болон Монголын соёл яруу найргийн академиас хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар нүүдлийн шувуудын их аяны өмнөх бэлтгэлээ хангах цаг ... | байгал орчин |
Монголчууд бидний сэтгэхүй бусад улсынхаас огт өөр. Сайнаараа ч, муугаараа ч тэр. Чухамдаа бол хүн төрөлхтөний дундаас монголчуудынхыг судлах нь илүү сонирхолтой, өвөрмөц бас гаж гэж болно. Өөрсдийгөө тогос шиг гоёчихоод хогон дундуур алхаж явдаг, гэрээ гял цал байлгачихаад орц, гудамжаа гахай, нохойны хороо шиг б... | байгал орчин |
Гэрэл зургийг "Сонин Хүн"-ий твиттер хуудаснаас Зайсанд байрладаг Хавай тауны хажууд Туул голын далан руу бохир цутгаж байна гэсэн мэдээлэл, фото зураг нийгмийн сүлжээгээр тараад байгаа. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын ХУД дэх Хэрэглэгчдэд үйлчлэх албаны инженер С.Отгонтуяагаас тодруулахад: “Би өчигдөр тэр хавиар... | байгал орчин |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.