news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Бөөн цагаан нуурын загас олноороо үхжээ МУИС, Японы Каназава их сургууль, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэн хамтран Зүүн өмнөд Азийн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг нуурын хурдасаас судлах төслийг 2009 оноос эхлүүлжээ. Тэд уг төслийнхөө хүрээнд энэ жил Баянхонгор аймгийн Бөөн цагаан, Таац, Орог, Хөх ну...
байгал орчин
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй дотоодын мэдээллийн сувгуудаар байгалийн хийн асуудлаар бичсээр байна. Мэдээж манай хоёр хөршийн гэрээнээс үүдэн байгалийн хийн тухай хүчтэй яригдаж буй. Мөн хоёр өдөр үргэлжилсэн “Энержи Монголиа -2014” олон улсын хурлын үеэр ч Монгол улс байгалийн хийг ашиглаж эхлэх, төс...
байгал орчин
Канадын нэгэн ачаалал ихтэй хурдны зам руу бяцхан бамбарууш ороод иржээ. Харин зулзагаа хэрхэн аврахаа мэдэхгүй байсан эх нь гайхаж мэгдэж харсаар ухасхийн бамбаруушаа шүүрэн авсан юм.  Энэхүү баавгайн үйлдэл буюу үр зулзагаа хайрлан, хамгаалах амьтны хайр, энэрэл, ухаалаг үйлдэл нь олон хүнд таатай сайхан сэтгэгдлийг ...
байгал орчин
Цагаан даваа руу хэзээ зам тавих вэ? - Хотын даргын сонорт - Хэд хоног үргэлжлэн орсон хур тунадасны дараа Цагаан давааны хогийн цэг ТҮК-ийн машинууд очих аргагүй болжээ . Тэнд хүрэх замын шавар шалбааг нь дийлдэхгүй зарим нь замдаа сууж, нэг хэсэг нь Цагаан давааны хогийн цэг хүрэлгүй наад бэлд нь хогоо асгаад буцаж б...
байгал орчин
Нэг мод хоёр хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулдаг Мод тарих хүсэлтэй байгууллага, иргэд олон болж буй нь сайн хэрэг. Тэдэнд сонирхсон асуултдаа хариулт авах хэрэгцээ бий. Энэ удаа асуултыг багцлан Ч.Базарын монолог ярилцлагаар хүргэж байна. -Мод хэрхэн тарих тухай мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж болох уу? -...
байгал орчин
Тасалгааны цэцэг, ургамлыг хэрхэн арчлах вэ Тасалгааны цэцэг болон ургамал нь өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй ургадаг . Жилийн дөрвөн улиралд цэцэг өөр өөр арчилгаа шаарддаг. Цэцэг болон ургамал сонирхогчид ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах хэрэгтэй. Энэ үе нь голдуу намар өвөлд тохиолддог болохоор бордоо...
байгал орчин
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар 47 мэргэжилтэн, байгаль хамгаалагчаа амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулсан байна. "Ингэснээр тэд  ажил үүргээ гүйцэтгэж яваад  гал түймэр, үер усны аюулд өртөх, наранд цохиулах зэргээр эрсдэлд ороход хамгаалагдах юм" хэмээн Хан Хэнтийн улсын тусгай хамгаала...
байгал орчин
Дэлхийн улс орнууд өөрийн газар нутагт байгаа мод ургамлынхаа удмын санг хадгалж, хамгаалан, өсгөн үржүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг. Манайд ч бий. Тэр нь Дамбадаржаад байх Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн юм. Хэн бүхэнд танил биш энэ л цэцэрлэг иргэдийг “Манайд ирээч” гээд учиргүй уриалан дуудаад байдаггүй. Гэхд...
байгал орчин
- БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд орон нутагт ажиллалаа - Нэмэлт тэжээл үйлдвэрлэхэд бэлэн болжээ  Эхийн гол дахь “МАМА” ТББ-ын Мазаалай баавгайн нэмэлт тэжээл үйлдвэрлэлийн цех тэжээл бэлтгэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн жил Эхийн голд 0,5 га талбайд эрдэнэшиш тариалсан бөгөөд энэ хавар мөн нэг га газарт та...
байгал орчин
"Монголын Эрчим хүч 2014” олон улсын хурал өчигдөр эхэлсэн бол өнөөдөр Чингисийн талбайд үзэсгэлэн нь нээгдлээ. Олон улсын үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын аж ахуй нэгж, компаниуд оролцож байгаа аж. Тэд эрчим хүчний салбарт хэрэг...
байгал орчин
Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Т.Алтанхуяг Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Т.Алтанхуягийг урьж ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохиогдож буй “Энержи Монголиа-2014” олон улсын чуулга уулзалтад, шинэ санал, санаачилгаа танилцуулаха...
байгал орчин
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, Увс аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран Увс нуурын  ойр орчмын хог хаягдлыг  цэвэрлэсэн байна.   Уг цэвэрлэгээний ажилд Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хөдөлмөр эрхлээгүй найман иргэн, Хамгаалалтын захиргааны ажилчид оролц...
байгал орчин
Ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар монголчууд биднийг бусдаас ялгарах зан заншилтай хүмүүс гэдэг. “Жил бүр 3-10 дугаар сар хүртэл туулай, буга, бор гөрөөс, цагаан зээр, хар сүүлт зэргийг төрөх үржих цагт нь хан ван, эрхтэн дархтан ямар ч хүн агнах эрхгүй” гэсэн хууль дүрэм Монголд байх юм гэж Монголд 25 жил ам...
байгал орчин
Хүмүүсийн дунд ийм яриа байна. Бодит хариултыг доктор Ч.Базарын монологи ярилцлагаар хүргэе.  - Тарьсан ой, модоо өмчилж болно гэж сүүлийн үед яриад байна. Энэ үнэн үү? -Үнэн. Өмчилж ч болно, эзэмшиж ч болно. 2012 онд шинэчилсэн “Ойн тухай хууль”-ийн хүрээнд БОНХ-ийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар хэрхэн өмчл...
байгал орчин
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ - ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ Ан амьтан агнах үйлдэл нь Монгол Улсын хууль, журмаар зохицуулагддаг. Хуулийн хажуугаар сэмхэн ангуучилж  амьтны эд эрхтнийг зарж арилжаасан үйлдлүүд эрүүгийн хариуцлагад татагдаж,  ангуучин хэрэгтэн болно гэдгээ мэдэх, мэдэхгүйгээр ан амьтныг хоросоор байна. Агна...
байгал орчин
Эрчүүд хийморийн овоогоо цэвэрлэлээ Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хүсэл сонирхолтой байгууллагууд нэгдэн өглөө эртлэн Хийморийн овоог зорьлоо. Энэ удаа хийморио сэргээн хүслээ шивнэх гэсэн хүсэл өвөртөлсөнгүй.  Хадаг яндар, элдэв шил, лаазанд дарагдсан  овоогоо цэвэрлэх зорил­го­той очсон юм. Байгаль хамгаалах са...
байгал орчин
Ойн тооллого эхэллээ Байгаль орчны салбарын шинэчлэлийн нэг “Олон зорилтод ойн тооллого”-ын нээлтийн ажиллагаа Эрх чөлөөний талбайд боллоо. Нээлтэд БОНХ-ийн сайд С.Оюун, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, Ойн судалгаа хөгжлийн төвийн...
байгал орчин
БНХАУ жилийн эцэс гэхэд агаарын чанарын үзүүлэлтийг сайжруулах үүднээс их хэмжээний агаарын бохирдол үүсгэж буй зургаан сая машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар төлөвлөж байна.   Зөвхөн нийслэл Бээжинг хотод гэхэд агаарын бохирдол их хэмжээгээр үүсгэж буй 300,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох ...
байгал орчин
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр. Ерөнхийлөгч Налайх дүүрэгт очиж мод тарилаа. Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2010 онд жил бүрийн 5,10 дугаар сар...
байгал орчин
Тахийн 10 гүү унагалжээ Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал дахь ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж байгаа тахийн сүргээс 10 гүү унагалж, нийт 100 гаруй тахьтай боллоо. Энэ жил 30 гаруй гүү унагалах юм байна. Мөн БНХАУ-ын Шинжиан Уйгарын мужийн Жим сайрын тахь үржүүлгийн төвөөс зургаа, Чехийн Прага хотын амьт...
байгал орчин
Шар усны үерээс болгоомжил -Сэрэмжлүүлэг- Томоохон голуудын усны түвшин нэмэгдэж буй талаар УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Үүр, Хэнтийн нурууны Хүдэр, Хараа, Шарын гол, Ерөө, Сэлбэ, Улиастай, Туул, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангайн нурууны Хүнүй, Хожуул, Зүйл, Заг болон Сэлэнгэ...
байгал орчин
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  1600 Баянгол дүүрэг 2440 Баянзүрх дүүрэг 1791 Сонгинохайрхан дүүрэг 18017 Сүхбаатар дүүрэг-2520 Чингэлтэй дүүрэг-16232 Хан–Уул дүүрэг-10234 Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл-50.000 ногоон байгуул...
байгал орчин
Тавдугаар сар дундаа орж, цэцэг ногоо дэлгэрсэн ч нийслэлд төдийгүй орон нутагт цаг агаар тогтуун биш байна. Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Архангай, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв зэрэг долоон аймгийн нутгаар хур тунадас орлоо. Харин өнөөдрийн байдлаар нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэ...
байгал орчин
Цөлжилт гэдэг нь газрын чадавхи үгүйрэх буюу буурах, цаашдаа цөлийн хэв шинж бүрэлдэн тогтох үйл явц ба энэ нь экосистемийн дорой хэв шинж бөгөөд хүн ам, түүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах биологийн чадавхи буюу ургамлын ургац буурч, ан амьтны үзэгдэл саарах үзэгдэл юм. НҮБ -ийн гишүүн орнууд бүс нутгийн хэмж...
байгал орчин
БНСУ-ын KOICA-гийн хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр энэ сард  ашиглалтад орно. Нарангийн энгэрийн хогийн цэгийн гялгар болон  цаасан уутаар гол түүхий эдээ хийх энэ үйлдвэрт нийт 60 ажилчин 2 ээлжээр ажиллана.  Тус үйлдвэр нь өдөрт 50-60 тонн хог хаягдлыг ангилан ялгаж 200 кг гялгар уутыг бутлан 1 тонн гаруй  ша...
байгал орчин
Цэцэг л бол цэцэг гээд ямар ч хамаагүйг тарих нь зөв зүйл бас биш бололтой. Нэг ёсондоо цэцэг тарихад учир бий гэнэ. Тиймээс тасалгааны цэцгийн бэлгэдлийн талаар Соёолж төвийн “Цэцэг” худалдааны төв дэх салбарын мэргэжилтэн О.Мөнхтуяа ингэж зөвлөв. Эрүүл байхыг хүсэхгүй хэн байх билээ Эрүүл мэндийг бэлгэддэг цэцгийн нэ...
байгал орчин
Тавдугаар сарын 10-ны өдөр орон даяар мод тарьж эхэлсэн өдөр байлаа.  БОНХЯ болон нийт 35 байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 ширхэг мод тарилаа. Бүүдгэр, салхитай, зэвгэрдүү өдөр байв. Гэтэл нэг бяцхан хүү өөрөөсөө хэд дахин том хүрз барьчихсан шороо хутган саяхан тарьсан модны нүх рүү хичээнгүйлэн хийж байх...
байгал орчин
Мазаалайн амьдрах орчин буюу Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “А” хэсэг нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 30, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувийг эзэлдэг аж. Гэтэл мазаалайн амьдрах орчин руу нинжа нар өнгөрсөн жилээс эхлэх халдах болжээ. Сүүлийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн нута...
байгал орчин
Araap бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг өнөөдрөөс эхлүүлэн долдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Тооллого нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргээс эхлэх юм байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн агаарын чанарын алба, SICA ХХК-ийн гэрээт ажилчидтай хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн з...
байгал орчин
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компани цөмийн нэг төрлийн бодис болох шар нунтгийг туршилтаар олборлож эхэлсэн байгаа.   Гэвч энэхүү шар нунтгийн нөлөө орон нутгийн хөрс болоод мал, хүн амьтанд гаж, хортой нөлөө үзүүлж эхэлсэн тухай нутгийн иргэд иргэний н...
байгал орчин
“Ногоон хэрэм-Ойжуулалт-2014” үзэсгэлэн худалдааг өнөөдөр МҮЭСТО-нд нээлээ. Уг арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Тус үзэсгэлэн худалдаа иргэдэд ногоон өдрүүдийг бэлэглэдэг бөгөөд тарьц, суулгац, цэцгийн худалдаа өргөн хэмжээнд болдогоороо онцлог.  Энэ ...
байгал орчин
5-10 хоногийн амьдралтай ээдрээт Яргуй Байгаль дэлхий гоёмсог цэцэгсээр гангарах цаг иржээ. Хамгийн түрүүнд Монголын маань хөрсөнд дэлбээлж эхэлдэг цэцэг бол яах аргагүй яргуй.   Энэ цэцгийн талаарх МУИС-ийн багш доктор, профессор Д.Сураны сонирхолтой мэдээллийг хүргэе. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд...
байгал орчин
“Цэцгэн аялгуу” клубын тэргүүн Г.Оюунбилэг Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа “Цэцгэн аялгуу” клубын тэргүүн Г.Оюунбилэгийг урилаа. Тэрбээр өчигдөр МҮЭСТО-нд эхэлсэн “Ногоон хэрэм-ойжуулалт” үзэсгэлэн худалдаанд оролцож, өөрийнхөө тарьсан цэцгийг худалдаалж байсан юм. Мөн цэцэг тарихаар сонирхсон хүмүү...
байгал орчин
Дэлхийн улс орнуудад өвөрмөц нүхэн гарцууд байх юм. 1 Умард Ирландын "The Dark Hedges" туннель 2 Умард Ирландын "The Dark Hedges" туннель 3 Японы Глицинии цэцгэн туннель 4 Миссисипи голын дагуух туннель 5 Германы Бонн хотын гудамж 6 Өмнөд Африкт байрлах "Жакаранда" 7 Украйны "Хайрын туннель" 8 Украйны "Хайрын туннель" ...
байгал орчин
Маш их ховордсон цасны буюу цоохор ирвэс Төвдийн нутагт үзэгдсэнийг "BВС”-гийнхэн дүрсжүүлжээ. Ирвэс малчны хот руу орж, нэг хонь барьсныхаа дараа дуран автайд өртсөн байна. Тэрхүү ирвэс 1.3 метр урт, 80-120 кг жинтэй байсан ыг эх сурвалжууд хэлсэн юм. Тус ирвэс бүхэл бүтэн нэг хонь идсэнийхээ дараа үсэрч харайх нь бүү...
байгал орчин
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд орон нутагтаа амьдрах аргагүйд хүрчээ. Учир нь тус сумын нутаг дэвсгэрт Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компани цөмийн нэг төрлийн бодис болох шар нунтгийг туршилтаар олборлож эхэлсэн юм. Энэхүү олборлолтоос болж, сумын иргэд элдэв төрлийн мажуур өвчтэ...
байгал орчин
Чингисийн талбайд дөнгөж сая 4500 оюутны "Flash Mob" боллоо.  Оюутнууд "Ногоон байгалиа аварч, хамгаалах мөн Архигүй ирээдүйн төлөө нэгдэцгээе" уриалгын дор ийнхүү цугларалт хийлээ.  Тэд энэхүү арга хэмжээнийхээ дараагаар Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэх сайн дурын ажлыг эхлүүлэх юм байна.  Тус арга хэмжээг Монго...
байгал орчин
Хоггүй улаанбаатарын төлөө бүх нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил эхэллээ Улаанбаатар хотын бүх нийтийн цэвэрлэгээтэй холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон АНУ-ын Азийн сан хамтран хоггүй Улаанбаатарын төлөө иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бүх ний...
байгал орчин
УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа. -УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хориг­лох хуулийн төсөл ирэх долдугаар сараас эхлэн хэрэгжиж магадгүй болоод байна. Хэрэв энэ төсөл эцэслэн батлагдвал АН-ын “давхар дээл”-тэй гишүүд сайдын албаа өгөх нь. Та бол намынхаа шийдвэрийн дагуу тайлахгүй гэдэгт санал ...
байгал орчин
Зургийг Adiya Muunii-гийн FB хуудаснаас авав Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гаригт Туул голд загасчилж буй хүмүүсийн зураг, мэдээлэл  Facebook-ээр тараагдаж, ихэнхи нь эдгээр хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэн санал бодлоо хуваалцсан билээ.   Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс...
байгал орчин
Нийслэлчүүдийн хэлж заншсанаар Төрийн соёмботой уул буюу “Соёмбо толгой”-д гал гарсан байна.   Түймэр гарч байгаа дуудлага 16.14 цагт иржээ. Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын 14 алба хаагчид ажиллаж галыг бүрэн унтраажээ. Гал 3,5 га орчим газрыг хамарсан бөгөөд зарим уугиж байгаа хэсгийг бүрэн унтраахаар гал...
байгал орчин
Манай орны хаврын улиралд эсрэг циклон задарч агаарын хөдөлгөөн их болдгоос салхины хүч эрс нэмэгдэж агаарын чийгшил бага, хур тунадас ховор, цаг агаарын байдал тогтворгүй, хоногийн доторхи халуун хүйтний хэлбэлзэл их болдог.  Үүнээс хамаарч хөрсний чийг алдагдан, хөрс салхинд эвдрэх явц эрчимжиж цөлжих үйл явцыг улам ...
байгал орчин
Энэ сарын эхний арав хоногт цас орж, сэрүүснэ Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос энэ сарын цаг агаарын төлөвийг тодрууллаа. -Сүүлийн өдрүүдэд цас орж сэрүүслээ. Сарын эхээр цаг агаар ямар байх бол? -Баруун талаасаа сэрүүсч эхэллээ. Зүүн аймгууд болон  говь,  төвийн аймгуудад х...
байгал орчин
Хятадад агаарын бохирдлоос болж жилд 500 мянган хүн амиа алдаж байна БНХАУ-д хамгийн их тулгамдаж буй асуудал нь агаарын бохирдол аж. Иймээс тус улсын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулахад 10 тэрбум юань зарцуулахаар болжээ. Бээжин хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх болсон. Тэгвэл утаа, манан ихтэй Бээжинг...
байгал орчин
Монгол Улсаас гарал үүсэлтэй, Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх хавцлаас олдсон палеонтологийн нэн ховор олдвор болох Дейнохейрус хэмээх үлэг гүрвэлийн гавлын болон хойт хөлний хоёр тавхайны ясыг Бельгийн Вант Улсаас авчраад байна. Энэхүү ясыг тус улсын Брюссель хотын Байгалийн шинжлэх ухааны музейн захирал, доктор Па...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сард хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг Засгийн газарт өнөөдөр гардуулж өглөө. Зарлигийг ЕТГ-ын дарга П.Цагаан  гардуулж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын...
байгал орчин
Халдварт өвчин судлалын үндэсний төвд хачигт хазуулсан гэх иргэд хандах нь олширсон байна. Энэ сарын эхээр л гэхэд 37 хүн тус төвд хандаж, тэднээс гурав нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Иймд иргэд ой модтой газар, хөдөө хээр явахдаа хачигт халдвараас сэрэмжлэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс  анхааруулж байна....
байгал орчин
Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүн даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо. Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж...
байгал орчин
-Байгаль, орчин, ногоон хөгжил-түгээмэл асуулт хариулт- Энэ удаа иргэн хүн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа худаг гаргавал хэнд хандах юуг анхаарах талаарх монолог ярилцлагыг хүргэж байна. -Хашаандаа худаг гаргах гэсэн юм? -Сайхан сонсогдож байна. Гэхдээ цэвэр усны маань нөөц хэр билээ. Өрх бүр хашаандаа, тэр тусмаа ...
байгал орчин
БОНХЯ-ын Жендэрийн салбар зөвлөл Монгол улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Засгийн газрын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн (2012-2016) баримт бичгийн агуулгыг байгаль орчны салбарын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд нэгтгэх зорилго бүхий “Салбарын ...
байгал орчин
Мазаалай баавгайн тухай баримтууд: Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг .   Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий .   Оросын эрдэмтэд болох  Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биол...
байгал орчин
Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал нээж х...
байгал орчин
Урт нэртэй хуулийн “засвар”- ыг эргүүлэн татах уу УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газраас санаачилсан Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан. Хуулийн төслийн талаар маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын...
байгал орчин
Мазаалай баавгай гуравдугаар сарын дундуур ичээнээсээ гардаг. Харин намар арваннэгдүгээр сарын дундуур ичээндээ ордог байна. Ичээнээсээ гарах болон орох үед мазаалай баавгайд нэмэлт тэжээл өгдөг юм байна. Энэ нэмэлт тэжээлийг БОНХЯ-наас бэлтгэн нийлүүлдэг байна. Ингэхдээ Их говийн Дархан цаазат газрын Хамгаалалтын захи...
байгал орчин
Шуурганд төөрч осгохоос сэрэмжлээрэй Монгол орны нийт нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар таагүй байх төлөвтэй байна. Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, маргааш нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орж, нутгийн зарим хэсгээр секундэд 18-20 м, за...
байгал орчин
Он гарсаар өнөөдрийн байдлаар 10 аймгийн 24 суманд 34 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний улмаас урьдчилсан байдлаар 720 га ой, 98 мянган га хээр, нийт 99 мянган га талбай, 1 айлын гэр, 1 өвөлжөө шатсан байна .  2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, түүнчлэн ойрын өдрүүдэд өдөртөө нилээд дулаарч, хуура...
байгал орчин
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ныг "Эх дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхыг НҮБ 2009 онд уриалж , түүнээс хойш дэлхий нийтээрээ /192 орон/ тэмдэглэдэг болсон билээ. Энэ өдөр дэлхий даяар байгаль орчныг хамгаалахад анхаарлаа хандуулдаг. Эдгээр орнуудын тоонд ч манай улс багтдаг юм. Тэгвэл энэхүү өдрийг тохио...
байгал орчин
Нийслэлээ хоггүй, цэвэрхэн, эрүүл агаартай, тохилог орчинтой хот болоосой гэж хүсдэггүй хүн гэж байхгүй байх Нийслэлээ хоггүй, цэвэрхэн, эрүүл агаартай, тохилог орчинтой хот болоосой гэж хүсдэггүй хүн гэж байхгүй байх. Хүн бүр л үүний төлөө санаагаа чилээж, чадлынхаа хэрээр хичээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэг үеэ ...
байгал орчин
БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран энэ сарын 24-нд Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ буурч, ...
байгал орчин
Зориулалтын хогны уутны хэрэглээ дэлхий нийтэд хэдийнэ жишиг болсон зүйл ч манай улсад багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Өөрөөр хэлбэл,  иргэд хогны уутны үйлдвэрлэлд зарцуулж байгаа хөрөнгийг сургууль, цэцэрлэг барихад ашиглах нь зүйтэй гэж үзсээр байна. Иймд “Хогны уутыг цаашид тараах нь зөв үү, буруу юу?” гэсэ...
байгал орчин
- Хөндөх сэдэв - Монголд рашаан, сувиллын газрууд олон байгаа ч хамгаалалт байхгүй, орчны бохирдол Хэрээс хэтэрсэн, ашиглалтын горим зөрчигдсөн, шинжилгээ, судалгааны лаборатори байхгүйгээс хяналт, шалгалт хийхэд хүндрэлтэй болсон тул төр анхаарлаа хандуулаач хэмээн асуудал дэвшүүлсэн нийтлэлийг манай сонин өнгөрсөн он...
байгал орчин
“Баялгийг бид бүтээнэ” уриан дор Улаанбаатар хотод байрлах МСҮТ-ийн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын санаачилгаар Туул голын ойр орчны бохирдол ихтэй газруудыг өнөөдөр цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд 1000 гаруй оюутан оролцсон юм. Тэд Туул голын эрэг дагуу нийт 16 км газрын хог хаягдлыг т...
байгал орчин
Хотын төвд ч, захад ч ногоон байгууламж хэрэгтэй байна Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа хаврын өдрүүдэд гадаа ногоо цухуйж, нар таатайяа ээж байна. Энэ өдрүүдэд тохижилт үйлчилгээний ажилтнууд аль хэдийнэ ажилдаа гарч, зүлэг ногоо ургуулахаар хөдөлмөрлөж эхэлсэн харагдана.  Ер нь бол өнгөрсөн жил хот тох...
байгал орчин
165 мянган нүхэн жорлон нийслэлийн хөрсийг бохирдуулж байна Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу газрын доройтол, цөлжилтийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагууд, бие даасан судлаачдын уулзалт боллоо. Уулзалтад Ус цаг уур, орчн...
байгал орчин
Хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор”  төслийн концессийн гэрээг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Морьт импекс” ХХК-ийн ерөнхий захирал Г.Ганбат нар үзэглэлээ.  Төслийн хүрээнд концесс эзэмшигч “Морьтимпекс” ХХК нь үндсэн хоёр б...
байгал орчин
Анхны “Эко банк” бээжинд нээгдлээ Хятадын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор анхны “Эко банк”-ийг Бээжин хотын Мэньдөүгөү дүүрэгт нээжээ. Мод тарих, суулгац бэлтгэх ногоон байгууламжийг тордож хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулснаар тус банкинд “Эко данс” нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, “Эко банк” мод тарьсан хүн б...
байгал орчин
Идлэг шонхор - Засгийн газрын хуралдааны шийдвэр - Тусгай зориулалтаар энэ онд угалз 28 тэх 41 халиун буга 20 саарал чоно 20 бор гөрөөс 10 цагаан зээр 200 толгойг агнуулах судалгаа шинжилгээний зориулалтаар идлэг шонхор шувуу 20 хүртэл толгойг барих 310 толгой тул загас барьж буцаан тавиулахаар тогтлоо. Ан агнуурын мен...
байгал орчин
Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт Хог хаяж орчныг бохирдуулж байгаа иргэдийн үйлдлийг баримтжуулан, хариуцлага тооцдог болж байгаа аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа.  -Хог хаяж байгаа иргэдийн үйлдлийг баримтжуулан, хариуцлага тооцдог болох гэж байгаа гэсэн. Энэ ...
байгал орчин
“Сонгино” дэд станц, “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугам, МВА дэд станц, Баянголын амны “Баянгол” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийг  хэрэгжүүлэхэд шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр боллоо. Эдгээр төслийн барилга угсралтын явц өнөөдөр 60-70 хувьтай б...
байгал орчин
Зам, тээврийн яамныхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээг өчигдөр үзэглэв. Сүүлийн жилүүдэд замын чанар муугаас зам тээврийн осол гарах нь ихэссэн. Үүнийг мэргэжлийн байгууллагынхан импортоор машины хуучин дугуй, хятад мотоцикль ихээр орж ирж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Тиймээс дээрх...
байгал орчин
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лобарторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр -Хамгийн сүүлд буюу 2008 онд хийсэн судалгаагаар Монгол мазаалайн тоо 22 гэж тоологдсон- ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр Монгол мазаалайн генийн судалгааг АНУ-д хийж дуусс...
байгал орчин
Хятадууд зэвсгийн агуулахад тулган карьер ухжээ ОХУ-ын улс төр судлаач саяхан онлайн ертөнцөд монголчуудын зэр зэвсгийн тоог дэлгэж багагүй сенсааци болов. Тэгвэл хятадууд манай улсын онц байдалд хэрэглэх зэвсгийн агуулахыг эргэж тойруулан карьер ухсаар байна. Зурган дээр Монгол Улсын онцгой обьект болох Зэвсэгт хүчний...
байгал орчин
Дорнод аймгийн Баяндун суманд түймэр гарч нэг хүний амь эрсдэн, дөрвөн хүн түлэгдсэн хэрэг гарчээ. Тус аймгийн Баян-Уул сумын Нэгдүгээр багийн нутаг Бооны ар хэмээх газраас хоёр хоногийн өмнө эхэлж гарсан хээрийн түймэр Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумдад тархаж, ийнхүү хохирол учруулсан аж. Мөн Цагаан-Овоо сумын нэг...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Монгол улсад уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж буй энэ үед байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, бодит амьдралд хэрэгжүүлэх хойшлуулшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Энэ чухал цаг үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Байгаль орчинд нөлө...
байгал орчин
Хятад, АНУ-ын эр­дэмтэд Азийн ор­нуу­дын агаарын бо­­­хирдол дэлхийн бөм­­бөрцгийн хойд ха­гасын уур амьсгалд нө­лөөлж байгаа гэ­сэн дүгнэлтэд хүр­лээ. Судалгаагаар агаарт дэгд­сэн хорт бо­­дисууд Номхон да­лайд хүчтэй шуурга үүсгэдгийг тогтоосон байна. Далайн шуур­га нь эргээд Хойд Америкийн уур амьс­галын сис­темийг ...
байгал орчин
Тусгай зориулалтаар агнах, барих агнуурын тоо, төрөл батлагджээ Тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны төрөл, тоо хэмжээг гаргасан байна. Энэ талаар БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөц газрын мэргэжилтэн Б.Маргадаас тодрууллаа. -Тусгай зориулалтаар аг­нах, барих амьтны төрөл, тоо хэмжээг гаргасан гэсэ...
байгал орчин
Туулын эрэг дээрх бохирын шугамгүй барилгууд Богдхан уул буюу Зайсан орчим бол төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг. Гэтэл тэнд  сүүлийн жилүүдэд олон  арван орон сууцны барилга цаг хугацаатай уралдан сүндэрлэж байна. Энэхүү дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар гэж  зөвшөөрөл аваад зориулалтыг нь өөр...
байгал орчин
Сэлбэ голын нөхөн сэргээлт буюу “Мянгуужингийн үлгэр” Сэлбэ гол Улаанбаатарыг чимж байх тэр үед нийслэлчүүд хэзээ нэгэн өдөр энэ голыг ширгээд алга болчихно гэж төсөөлөөгүй биз. Харин эдүгээ хэчнээн тэрбумаар нь хөрөнгө хаяж “Яаж аврая даа” хэмээн аргаа барж сууна. Тодруулбал, 2011 оны есдүгээр сард “Сэлбэ голын урсацы...
байгал орчин
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамал, хорио цээр, намрын хяналтын газрын улсын байцаагч Д.Цэрэндуламаас зарим зүйлийг тодрууллаа. -Жилд хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн танай байгууллагаар хянагдаж байна вэ? -Манайд жилд давхардсан тоогоор 200 гаруй аж ахуйн нэгж иргэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шинжилгээн...
байгал орчин
НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэх уриалга гаргасан билээ. Тэгвэл энэхүү өдрийг угтан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ACF Олон улсын байгууллага,...
байгал орчин
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Р.Жамсран, cудалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн, нар Төв азийн минж /Castor fiber birulai/ Тэсийн голын байгалийн нөөц газарт судалгаа хийжээ. 1974-2000 онд Тэсийн голд нийт 37 минж нутагшуулж байсан б...
байгал орчин
Дамбадаржаад зориулсан 1,4 тэрбум салхинд хийссэн үү? “Зууны мэдээ” сонин цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлуудын талаар уншигч танд хүргэж байгаа билээ. Энэ удаа Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладгийг хүргэе. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд Дамбадаржаагийн цэвэрлэх байг...
байгал орчин
Ү.Жавхлан Байгаль орчны нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлтийн талаар “Анифло” компанийн менежер Ү.Жавхлантай ярилцлаа. Тэд АНУ-ын “Profile“ компанийн шингэн зүлэг тарих технологийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. -Шингэн зүлэг тарих нано технологийнхоо тухай танилцуулахгүй юу. Манайханд хэрхэн танил болсон бүтээгдэхүүн бэ? -Өнгө...
байгал орчин
Хөрсөн дэх хар тугалга 3.5 дахин нэмэгджээ -Эрүүл амьдрах эрхээ нэхье- Нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, төв талбайн цэвэрлэгээ, автозам дагуух сандал, хогийн сав угаах ажил ид өрнөж байна. Сайн хэрэг. Гэхдээ хаврыг угтсан цэвэрлэгээ, тохижилтын ажил зөвхөн нийслэлийн төв хэсэгт өрнөж байгаа юм. Хотын удирдлагуу...
байгал орчин
“Зууны мэдээ” сонин цэвэрлэх байгууламжийг тойрсон асуудлын талаар өмнө нь уншигч танд хүргэсэн. Цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх газар алга Техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бетон хийц муудсан гээд тоочоод байвал зовлон их. Харин хяналт шалтгалтаар тус газрыг зөрчлөө арилгадаггүйг нь тогтоожээ. БАЙГУУЛАМЖААС...
байгал орчин
Нийслэлийн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг хариуцдаг мэргэжлийн цэцэрлэгчийг хоёр дахь жилдээ бэлтгээд байгаа. Сургалтад хамрагдсан 154 цэцэрлэгч өнөөдрөөс ажилдаа орлоо. Цэцэрлэгчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпийн гу...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжилд ан амьтан хамаагүй БОНХЯ-ныхан ховордсон амьтдаа хамгаалах цаг нь болжээ  Манайхан нэг талыг барьж, туйлш­рахдаа гарамгай хүмүүс юм. Одоо бүр яамд хүртэл туйлширч, үйл ажиллагааны зарим чиглэлээ мартчихдаг болж. Тэдгээрийн нэг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам. Уг нь бол байгаль орчны ...
байгал орчин
Н ийслэлийн хэмжээнд энэ сарын 19, зургаадугаар сарын 28, аравдугаар сарын 18, арванхоёрдугаар сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байхаар болжээ. Харин зуслан ногоон бүсийн чиглэлд тавдугаар сарын 24-нд их цэвэрлэгээ хийх юм байна. ​ Цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэ...
байгал орчин
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор хотын захиргаанаас бүх нийтийн цэвэрлэгээний төлөвлөгөөг гаргасан байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.  -Хаврын тохижилтын аж­лын хүрээнд ямар аж­луудыг хийхээр төлөвлөөд б...
байгал орчин
Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн айл өрх, албан байгууллага  бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уут олгож байгаа . Ингэснээр ил задгай хог хаяхгүй, халдварт өвчнөөс сэргийлэх зэрэг олон сайн талтай гэж албаны хүмүүс тайлбарлаж байсан. Гэвч иргэдийн зүгээс үүнийг болиулж  хогны уутанд зарцуулж байгаа мөнгөө өөр бү...
байгал орчин
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлд байгаль, экологийн асуудлууд өндрөө аван яригдаж эхэллээ. Агаар бохирдол бол мөнхийн сэдэв болсон. Дээр нь хөрсний  бохирдол, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, ундны усны хомсдол гээд тана...
байгал орчин
Цагдаагийн байгууллагад ирүүлсэн иргэний мэдээллээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол уулын орчимд хууль бусаар ир хэмжээний нойтон мод бэлтгэсэн зөрчлийг илрүүллээ . Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болон БОНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шалгалт хийв...
байгал орчин
Манай гарагийн нийт усны 97.5 хувь нь унданд хэрэглэхэд тохиромжгүй давстай ус юм Одоохондоо элбэг болохоор нь бид усыг үнэлэхгүй байна. Гэтэл усгүйгээр хүн нэг ч хоног амьдарч чадахгүй. Цөлд цангаад үхэх гэж байгаа хүн аяга усны төлөө алт, мөнгө, юугаа ч хайрлахгүй. Ус гэх энэхүү нандин эрдэнийн бодит үнэ цэнийг монго...
байгал орчин
Саяхан л хавар болохгүй нь гээд халаглаж суусансан. Өвлийн хүйтэн өдрүүд үргэлжилж, зузаан хувцсаасаа салахсан гэсэн хүсэл оргилж байв. Гэтэл гурав хоногийн өмнө жигтэйхэн нар гарч, цас хайлаад л. Одоо л хавар ирлээ гэсэн шиг хүүхнүүд нимгэлж гүйгээд сүйд болоогүй юу. Гэтэл нөгөө налгар нар нь хулхидаад алга болов оо х...
байгал орчин
ХБНГУ-ын Тюринген  муж улсын нийслэл Эрфурт хотноо энэ сарын 21-23-нд зохиогдох "Морин аялал-Ан агнуур-Загасчлал" үзэсгэлэнд Монгол Улс анх удаа "Зочин орон"-оор оролцох гэж байна. 16 дахь удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэнгээр амралт, чөлөөт цагаараа морь унах, ан агнах, загас барих хоббитой хүмүүст зориулсан бүх төрл...
байгал орчин
“Ногоон Загалмай” ТББ-ын тэргүүн, доктор Ш. Пүрэвсүрэн -Судлаачийн үг- Манай гаригийг хучсан их мөстөлтийн дараа үеэс дэлхийн хуурай газар нэлэнхүйдээ ой модоор бүрхэгдэж, ан амьтад болон бидний өвөг дээдсийн орон гэр, орц өлгий нь болж байсан тухай эртний судруудад тодорхой өгүүлсэн байдаг. Ой модны нөмөр нөөлөг дор х...
байгал орчин
Цаг агаарын байдал дулаарч буйтай холбогдуулан ОБЕГ-аас ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна.  Тодруулбал, дулааралттай холбоотойгоор мөсний нягт багасаж, цас, мөс эрчимтэй хайлж, голын ус эргээсээ хальж байгаа тул ойр орчимд нь суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж болзошгүй гэнэ. Иймд сэрэ...
байгал орчин
Бид ус чандмань эрдэнэ гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Хүн төрөлхтөн усгүйгээр амьдарч чадахгүй. Усаа хайрлаж гамнахгүй л бол манай улс усны нөөцгүй болох ойртсныг мэргэжилтэнүүд анхааруулсан. Ус хомсдвол ямар аюултай гээч.  Баримт 1  Хур тунадас , цэнгэг ус ихтэй  газруудад ч усны хомсдол нүүрлэсээр байна.  Ахуйн хэрэглээ,...
байгал орчин
“Харгиа” цэвэрлэх байгууламж -Эрүүл амьдрах эрхээ нэхье- “ХАРГИА”-Г ХОТООС ГАРГАХ УУ? Арьс шир боловсруулах үйлдвэрээс гарч буй бохирыг “Харгиа” цэвэрлэх байгууламжид шүүдэг. Үйлдвэрүүдийн хамаг л бохир усыг цэвэрлэж буй энэ байгууламж Улаанбаатар хотын салхин дээр байрладаг ажээ. Бохир ус, арьс ширний бохирдол  цэвэрл...
байгал орчин
Хэрэглээгээрээ усандаа "хайртай" гэж хэлье Энэ сарын 26-ны 14.00 цагт “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болно. Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж байгаа юм байна. Энэ үеэр тавигдах илтгэлүүд:  “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны ...
байгал орчин