news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Өмнөд Америкийн Суринам ойд эрдэм шинжилгээний хайгуул хийж явсан Харвардын эрдэмтэд ар талдаа шүүр шиг зүйлтэй сонин амьтан олж илрүүлжээ. Энэ амьтан ердөө долоохон миллиметр, улаан толботой алтлаг өнгөтэй, харин шүүр шиг сагсгар сүүл нь мөнгөлөг өнгөтэй, зургаан хөлтэй юм байна. Сайн үсэрдэг энэ амьтныг эрдэмтэд аль ...
байгал орчин
Агаарын бохирдлын асуудлыг Засгийн газарт даатгана Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өргөн барьсан.  Тэг­вэл уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Бай­галь орчин, хүнс, хө­дөө аж ахуйн байнгын хо­роо өчигдөр хийлээ. Энэ үеэр гишүүд “Хуулийн төсөлтэй хол­бог­д...
байгал орчин
БНСУ-ын буцалтгүй тусламж, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, нийтдээ 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Дулааны цахилгаан станцыг ашиглалтад хүлээж авлаа. Дулааны станцыг барихдаа БНСУ-ын орчин үеийн дэвшилтэт техн...
байгал орчин
Төр бүх эрх мэдлийг атгаад суугаад байх тусам хүнд сурталждаг. Иймд хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил үйлчилгээ бүхнийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар бизнест ээлтэй орчин бүрдүүлж, төрийн үйлчилгээг чанаржуулахыг Шинэчлэлийн Засгийн газар тэргүүн зорилтоо болгож байна. Хувийн хэвшлийнхэн хийж чадах ажил үйлчил...
байгал орчин
Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан хэвлэлийнхэнд хандлаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан Монголын төмөр зам компанийн барих гэж буй төмөр замын зургийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа мэдээллээ. Цогтцэций сумын ЗДТГ, ИТХ-аас замын зургийг өөрчлөх хүсэлтийг ха...
байгал орчин
“Тусгаар монголын төлөө нэгдэгсэд” ТББ-ынхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хандан илгээсэн захидал илгээжээ. Орчин үеийн техник технологийг нүүдлийн соёл иргэншилтэйгээ хослуулан тэр агуу соёлоо авч үлдэх хэрэгтэй байна Захидалд “...Монголын нүүдэлчин соёл иргэншил, дэлхийн хүйс, цэвэр усны хагалбар б...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлиг гаргасан юм. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүү...
байгал орчин
Энэ жил нийслэлийн агаарын бохирдлын талаар иргэд “Facebook”, “Twettir” хуудсуудаар дамжуулан бу­химдал, гомдлоо ихээхэн илэрхийлэх болжээ.  Амьс­галах агаар нь CO2 буюу нүүрстөрөгчийн дав­хар исэлд идэгдэж амь тэмцүүлж байгаа хойно арга ч үгүй биз. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа хүн амын механи...
байгал орчин
УИХ  дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон дэд дарга С.Одонтуяа нар албан томилолттой  байгаа учраас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг даргалж явууллаа.  Бүлгийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт УИХ-ын  нэгдсэн чуулган, байнгын хоро...
байгал орчин
Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааныхан борцгор хотон шувууны тооллого хийжээ. Чоно харайх болон Ховд голын цутгал, Айраг, Хар нуур, Хар-Ус нуурын дундах Акбаш арлын зүүн урд хэсэг, Айраг Хяргасын хоолой, Хар-Ус нуурын баруун хойд болон баруун урд хэсэг, Цагаан голын арал орчимд хийс...
байгал орчин
Нийслэлчүүд бидний хэрэглэж байгаа ундны усны эх үүсвэрүүдийн усны чанар нь “Ундны усны чанар, шаардлага MNS 0900: 2005” стандартад бүрэн нийцсэн байдаг аж. Гэтэл иргэдийн зүгээс усны чанар муу байгаа талаарх санал гомдол УСУГ-т байнга ирдэг байна . Хэрэглэгчдэд очиж буй усны өөрийнх нь чанар стандартад нийцэж байхад я...
байгал орчин
Ус сувгийн удирдах газраас үнэ нэмэх тухай саналаа Нийслэлийн удирд­лагуудад танилцууллаа. Өөрөөр хэлбэл тус газрын­хан алдагдалтай ажил­лаж байгаа учраас усны тарифыг нэмэхээс өөр аргагүй гэж үзэж байна.  Шинэ үнийн са­налд тусгагдсанаар гэр хо­рооллын айл өрхийн усны үнэ хэвээрээ, орон сууцны өрхүүд нэг литр усандаа ...
байгал орчин
Нийслэлийн цэвэр усны нөөцийг одоо хэрнэ бодитоор тогтоож, яг хэр хэмжээтэй байгааг нь БОНХЯ, УСУГ мэдэхгүй байгааг ШУТИС-ийн профессор Д.Басандорж  шүүмжиллээ. Тэрбээр "Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” сэдэвт хэлэлцүүлэг дээр ийн хэлсэн бөгөөд “Нийслэлчүүд бид гүнээс хамгийн цэвэрхэн ус авдаг. Харин ус дамжуулах ...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Гамшгийн эсрэг үндэсний төвтэй Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  боллоо. БОНХЯ-ыг төлөөлж  Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын дарга Т. Эрдэнэчимэг, Гамшгийн эсрэг үндэсний төвийг төлөөлж тэргүүн Г.Аранзал на...
байгал орчин
Дэлхийн улс орнууд нар, агаарт татвар ногдуулж эхэлжээ Агаар, бороонд татвар ногдуулах тухай яриа хам­гийн анх XIX зуунд хүүх­дийн номон дээр гарч байсан бол өдгөө энэ бүхэн бодит зүйл болжээ.  1961 онд ЗХУ-ын “Союз­мульт­фильм”-д бүтээгдсэн “Чипполино” хэмээх хүү­хэлдэйн кинонд Нимбэг хунтайж ард түмэндээ хан­дан “Сүү...
байгал орчин
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Ангир нүдэн мөндөөхэй, Онги голынхон, Гал үндэстэн холбоо, Голомт цэх, Нэгдсэн монгол, Ногоон хас, Байгаль хүмүүн, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, "No nuclear power plants and wastes in Mongolia" бүлэг, "Монголын үндэсний ногоон хөдөлгөөн" зэрэг ТББ хөдөлгөөнүүд хамтран БОНХ...
байгал орчин
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын нэгэн компани төрөөс 500 орчим сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ. Тус компани уг хууль гарахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 гаруй сая долларын хөр...
байгал орчин
Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia-2013” хоёрдугаар чуулга уулзалт энэ сарын 8-нд болно. Өөрөөр хэлбэл, энэ салбарынхан хоёр хоногийн дараа чуулж, асуудлаа хэлэлцэнэ. Ерөнхий зохион байгуулагчаар Mining.mn буюу уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан ажиллаж, Уул уурхайн яам хамтарч байна....
байгал орчин
БОНХЯ-ны энэ сарын “Мэдээллийн цаг”-аар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон түүнийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх “ Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан тай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-...
байгал орчин
Мөнгөө хэмнэн авч байгаа хуучин дугуй нь эцсийн дүндээ харин ч илүү зардалтай гэдгийг тэр бүр ойлгодоггүй Солонгос, Японд эдэлгээ нь дуусаад хэрэглэхийг хориглочихсон хуучин дугуй өнөөдөр манай жолооч нарын үндсэн хэрэглээ болчихсон. Шинэ дугуйнаас илүү хэмжээгээр импортоор орж ирдэг хуучин дугуй нь үнийн хувьд арай хя...
байгал орчин
МУИС-ийн Цөмийн физикийн технологийн танхимын профессор Н.Норовтой цахилгаан станцуудын хэтийн төлөв, уран олборлолтын тухай ярилцлаа. Н.Норов: Бидний ууж байгаа усанд цацраг идэвхи байна. Улаанбаатарынхан усаа заавал буцалгаж ууж байх ёстой. -Таныг Монголдоо цөмийн цахилгаан станцаар мэргэшсэн анхны хүн гэдэг юм билээ...
байгал орчин
Хүн төрөлхтөн 2100 он гэхэд одоогийнхоос гурав дахин их хог тарина Ахуйн хог хаягдлыг бууруулахгүй, энэ маягаар явбал дэлхий дахин 2100 он гэхэд одоогийнхоосоо гурав дахин их хог тарьж, өдөрт л 11 тонн хаягдал гаргах талаар эрдэмтэд урьдчилан тооцоолжээ. Энэ талаар "Nature" сэтгүүлд бичсэн байна. АНУ-ын Ошава дахь Техн...
байгал орчин
“Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдэвт уулзалт, зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөний эхэнд “Газрын ашиглалт ба хамгаалалт-салбар дундын зохицуулалт” сэдвээр Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Л.Ням илтгэл тавилаа. Газрын нэгдмэл сангийн зорилго нь газрын ашиглалт, х...
байгал орчин
УИХ-д суудалтай намын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга нь оролцож, уран, цөмийн аюулын тухай хурал хийж, сэрэмжлүүлж эхэллээ -Япончууд цацрагаар хордсон шороогоо боож, баглаж бэлтгэж байгаа зураг цахим ертөнцөөр “тэнэж” эхэллээ- МАХН-аас өчигдөр “Шар нунт­­гийн тарчлаан” нэртэй пан­томимо хэвлэлийн хурал хийж, уран...
байгал орчин
Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргад “Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргадыг урилаа. -Хан Хэнтийн дархан цаазат газарт оршдог төрийн тахилгат, дархан цаазат Бурхан Халдун уул Монгол түмн...
байгал орчин
"Улаанбаатарыг ундныхаа усыг бохирт цутгадаг ганц хот гэхэд хилсдэхгүй" Монгол Улсын зөвлөх инженер Д.Содтой усны асуудлаар ярилцлаа. -Таныг Монголын усны нөөцийн судалгааг хийсэн нөлөө бүхий гедро инженерийн нэг гэж ярих юм билээ. Энэ мэргэжлийг хаана эзэмшив? -Аливаа амьд биет бүхэн ус чийгээр тэжээгдэж байж үржин тө...
байгал орчин
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 2.6 км урт, найман метрийн өргөнтэй замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 70 орчим хувьтай байна. Дээрх замын өргөний дөрвөн метр нь тэмдэг тэмдэглэгээ бүхий дугуйн зам байх бол хоёр метр нь резинэн хучилттай гүйлтийн зам юм. Харин үлдсэн хоёр метр...
байгал орчин
БОНХЯ энэ онд байгаль орчны салбарт төр хувийн хэвшлийн  түншлэлийг шинэ шатанд гаргахаар зорьж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр хог хаягдал орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төр хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт хог хаягдлын бодлогын асуудал хариуцдаг...
байгал орчин
Өвөрмонгол экологийн цэвэр үйлдвэрлэлээр БНХАУ-даа топ 10-т жагсчээ БНХАУ экологийн цэвэр үйлд­вэр­лэл хөгжүүлж байгаа, бай­галь орчинд хамгийн ээл­тэй мужуудыг жагсаажээ. Энэхүү жаг­саал­тыг гаргахдаа байгаль ор­чинд ээлтэй үйлдвэрлэлийн өсөлт, бай­галийн баялаг, байгаль хамгаалах та­лаар эрх баригчид нь хэрхэн идэвх ...
байгал орчин
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийнхэн БОНХЯ-д зөвлөлдөж байна. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр эрх авсан мэргэжлийн байгууллагууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төл...
байгал орчин
Улаанбаатар хөрсний ус ихтэй Улаанбаатар хот Туул гол болон түүний цутгал голуудын татам хэсэгт оршдог учраас хөрсний ус ихтэй байдаг.  Гол мөрний усны түвшний өөрчлөлт, жилд унах хур тундасны хэмжээнээс шалтгаалан хөрсний усны түвшин үе үе дээшилдэг гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Тухайлбал, хотын зүүн хойд болон төв...
байгал орчин
Ураны орд хайх, олборлохоос татгалзах шаардлагатай Энэ сарын 1-6-ны өдрүүдэд Танзани улсад Ураны олборлолт хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй талаар олон улсын хурал болж өнгөрлөө. Тус хуралд Монгол улсыг төлөөлөн оролцсон  “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ, хөд...
байгал орчин
Шинэ цэвэрлэх байгууламжийг 2015 оны гуравдугаар улиралд барьж эхэлнэ Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрлэх байгууламж бари...
байгал орчин
Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг баталлаа Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг баталж, уг конвенцид гарын үсэг зурах Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал Япон Улсын Кумамото хотод 2013 оны 10 дугаар сарын 10-11–ний өдрүүдэд боллоо.  2020 он гэхэд мөнгөн ус агуулсан баттерей, унтраалга, флюрецент гэрлийн ши...
байгал орчин
Нийслэлд эзэнгүй нохой, муур олширч оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай иргэдээс гомдоллох болсон байна. Иймд нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас золбин  нохой, муур устгах ажлыг эрчимжүүлжээ. Нийслэлд 200 мянга орчим золбин нохой, муур байгаа бөгөөд тэдгээрийг ус...
байгал орчин
Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Итали Монголын худалдааны тэнхимийн ерөнхийлөгч Микель Де Гасперис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Итали улсын барилгын салбарын шилдэг архитектор, төлөөлөгчид Улаанбаатар хотын “Гэр хорооллын дахин төлөвлөлт” буюу иргэдийг орон...
байгал орчин
Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аяныг нийслэлийн дүүргүүдэд өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өдөрлөг Драмын театрын өмнөх талбайд болж байна.  Гэр байшингийнхаа дулааныг барих, агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн олон бүтээгдэхүүнүүд тав...
байгал орчин
“Үндэсний өгөх өдөр” арваннэгдүгээр сарын 1-д болно “Үндэсний өгөх өдөр” ирэх сарын нэгэнд тохиох гэж байна . “Өгөх өдөр” хөдөлгөөн ТББ-аас энэ арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх “Үндэсний өгөх өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сар...
байгал орчин
Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх, Туул голын дагуу 1280 га талбайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлчүүдийн хувьд аагим зуны үдэш гэрэлтүүлгийн гайхамшгийг мэдэрч, үр хүүхдүүдээ салхилуулах, найз нөхөд, гэр бүлээрээ зугаалах гэж дуртайяа очдог газар нь болсон билээ. Ойрын өдрүүдэд цаг агаар ду...
байгал орчин
“Фүкүшима Дайчи” компа­ни “Фүкүшима Дайчи” компа­нийн удирдлагууд өнгөрсөн 2011 оны гуравдугаар сард бол­сон  цөмийн реакторын ослын дүгнэлтийг дутуу үйлдэж, үйл ажиллагаагаа эрт сэргээсэн хэмээн Японы Засгийн газар шүүмжилжээ​. Фү­күшимагийн далайд алд­сан цацраг идэвхт бодис хэм­жээлшгүй их гэв. “ТЕРСО”-гийн эзэм­­ши...
байгал орчин
Монгол орны ихэнх нутгаар цас орсноос зарим аймагт онцгой байдал зарлах хэмжээнд хүрчээ .  Өнгөрсөн шөнө Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр цасаар шуурч хонов.  Өнөөдөр мөн Сүхбаатарын нутгаар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга үргэлжилж байна.  Өчигдөр 18.00 цагийн үед авсан мэдээллэ...
байгал орчин
Хонины ноос малчны х­о­тонд хог болон хөглөрч бай­даг үе ард хоцорчээ. Үүний тод жишээ өчигдөр болсон “Ноос, ноосон бү­тээг­дэхүүний салбарын өр­сөлдөх чадвар” сэдэвт  хэлэл­цүүл­гийн үеэр ха­рагдаж байлаа. Өөрөөр хэл­бэл 2011 оноос малчдад хонины ноосоо үндэс­­­ний үйлд­вэрүүдэд ту­­шаасан то­хиолдолд кг ту­тамд нь 20...
байгал орчин
Францын “Арева” компани үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлжээ Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийдэг Францын “Арева” компани үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлжээ.  Тэд “Зөөвч Овоо” хэмээх ордынхоо ойролцоо уран хайх, олборлох зориулалттай зургаан өрөм зоосон тухай нутгийн иргэд мэдээллээ .  Өмнө нь энэ ...
байгал орчин
“Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая" аян өрнөнө “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулах талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.  Гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд  амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хан...
байгал орчин
Бүх шатны засаг дарга нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагааны санхүүжилтээ жил бүр дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. ТӨЛБӨРИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ИРГЭН, ИНБ, АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОХ ЭРХ, ҮҮРЭГТЭЙ. Засгийн газрын 2014 ...
байгал орчин
Ус сувгийн удирдах газар Нийслэлд ойролцоогоор 100 орчим автомашин угаалгын газар бий гэсэн албан бус тоо байдаг ажээ. Түүний 70 орчим хувь нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон бөгөөд бидний ундандаа хэрэглэдэг цэвэр усыг зөвшөөрөлгүйгээр авч машин угаадаг юм байна. Тэгвэл Ус сувгийн удирдах газраас энэ хууль ...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “2030 Усны нөөцийн бүлэг”-тэй хамтран ажиллахаар болсон билээ.  Хамтын ажиллагааны эхлэл болж 2011 оны тавдугаар сард судалгааны манай улсад баг ирж ажилласан юм. Мөн оны 2011 оны зургаадугаар сард Монгол орны усан хангамжийн ту...
байгал орчин
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж, орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасган иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хог цэвэрлэгээ-цуглуулалт-тээвэрлэлт”-ийн шинэ менежментийг   боловсруулсан байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангила...
байгал орчин
Японы өмнө зүгт орших Окинава мужийн 14 мянган өрх “Фитоу” хар салхины улмаас гэрэл цахилгаангүй болж, таван хүн гэмтэж бэртжээ.  Одоогоор байгалийн гамшигт нэрвэгдсэн дүүр­гүүдэд засварын ажил явагдаж байгаа талаар “ИТАР-ТАСС” мэдээлэв.  Ялангуяа Сакишимо, Мияко арлууд хар салхинд хамгийн их өртсөн байна. Зарим дүүрэг...
байгал орчин
Хогны уутанд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулжээ Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийг энэ зун хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд туршилтын журмаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн айлуудыг хамруулсан бол өнөөдрөөс нийслэлийн 317 мянган өрхийг хамруулж, хэрэгжүүлэхээр болжээ...
байгал орчин
Дорноговь аймагт ажилласан ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар багийн малчин Д.Норсүрэнгийн тугал хорогдсон шалтгааныг тогтоох ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ.  Ажлын хэсгийн дүгнэлтэд тугалнууд ямар нэгэн цацрагийн бодис, хүнд метал зэргээс хордоогүй болох нь тогтоогдсон байна. Харин хордлогын ш...
байгал орчин
Хятадын цаг уурчид Бээжин хот болон түүний ойролцоох дагуул хотуудад агаарын бохирдол хэт нэ­мэгдэж байгаад анхааруулга хүргүүлжээ. Бямба гарагийн байдлаар бичил тоосонцорын хэмжээ стандартаас 10 дахин нэмэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээлсэн байна.  Тиймээс иргэдийг гадагш гарахдаа маск зүүж, амьсгалын замын өвчнөөс сэргий...
байгал орчин
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарчээ Салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч, хоёр аймгийн гурван сумыг хамран их хэмжээний га талбай шатж...
байгал орчин
Дунд голын түүхийг мэдэх буга өдгөө ирэхээ болиод олон жилийг үдсэн ч гол урсах учиртай Нэгэн цагт үерлэж хүмүүсийг сүрдүүлж байсан Дунд гол өдгөө арай ядан урсч байна. Энэ гол сэхээнд ороод удаж буй. Сэргээнэ, урсацыг нь нэмэгдүүлнэ хэмээн ярьдаг ч арга хэмжээ авч санаа тавьсангүй. Хог шороондоо дарагдан өдрөөс өдөрт ...
байгал орчин
Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэж монголчууд бид ярьдаг. Түүнчлэн ногоон байгууламж агаарыг цэвэршүүлэхэд хамгийн том түлхэц болдог тул Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас “Чингэлтэй дүүргээ ногооруулъя” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд ногоон байгууламжийн үйл ажиллагаа эрхэлдэг най...
байгал орчин
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь төр-хувийн хэвшлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг маргааш болно. Байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь “Төр-хувийн хэвшлийн түншлэл”  арга хэмжээний хүрээнд “УТХГН-ийн газар ашиглалт, хамтын менеж...
байгал орчин
Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон билээ. Энэ талаар Зам тээврийн яа...
байгал орчин
БОНХЯ жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногоос Байгаль хамгаалах сарын аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн аяны нээлт өнөөдөр Чингисийн талбайд болсон.   Өдөрлөгийн нээж, БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга сарын аяны хүрээнд хийгдэх ажлын талаар мэдээлсэн. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд байгаль орчн...
байгал орчин
drink water Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцана. Энэ аялал нийслэлчүү...
байгал орчин
Нийслэлчүүдийг хамгийн хямд үнэтэй махаар хангадаг хэмээн өөрийгөө хаацайлдаг ганц газар байдаг нь “Хүчит шонхор”. Гэхдээ бодит байдал дээр нийслэлчүүдийг бус ченжүүдэд л хямд махаар “бэлэг” барьдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн бүх хэрэглэгч “Хүчит шонхор” захаас бус хоёр гурван ченжийн гараар дамжсан мах худалдаж авдаг....
байгал орчин
Хүнсний салбарт, хоёр тусдаа судалгааны ажил хийж байсан Их Британийн хоёр компани нэг дүгнэлт дээр санал нэгджээ. Тэд хөлдөөсөн жимс, ногоо талбайгаас хурааж авсан шинэхэн байх үеийнхээсээ илүү ашигтай гэж үзжээ. Судалгааг хөлдөөсөн жимс, ногоо нийлүүлэгч томоохон компани “Birds Еуе”-гийн захиалгаар явуулсан байна. Хэ...
байгал орчин
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргажээ . Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван...
байгал орчин
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өчигдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Тэрээр салбартаа өрнөж буй бүтээн байгуулалт болон хууль, эрх зүйн ямар өөрчлөлт орж байгаа талаар ийн ярьсан юм. -Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш салбар бүрт шинэчлэл ...
байгал орчин
Цас арилгах бодис хүний биед хоргүй ч хөрсөнд халтай Өвлийн улирал эхэлмэгц нийслэлчүүд "Халтирч унаад бэртчихгүйхэн шиг энэ гурван сарыг давах юмсан" хэмээн толгойгоо гашилгадаг. Тэгвэл нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нийслэлчүүдийг цас, мөсгүй өвөлжүүлэх гэж багагүй ажлыг хийж байгаа аж. Албаныхны хэлснээр энэ ...
байгал орчин
Хорвоо ертөнцөд хосоороо төрж өсөх гайхалтай хувь тавилан бол ихэр заяа. Харсан бүхний хайрыг татах ихрүүдийн хувь заяанд атаархаж, ихэр байсан бол гэж бодож үзээгүй хүн гэж үгүй биз. Ихрүүдийн тухай энэхүү фото нийтлэл маань ихэр хүмүүс, ихэр хүүхдүүдийн тухай бус харин ихэр амьтдын тухай өгүүлж байгаа юм. Усны дусал ...
байгал орчин
Мэрилэндийн Их сургууль дэлхийн ой модны нөөц хэр хэмжээнд байгаа талаар судалгаа хийж визуал газрын зураг бүтээжээ. Судалгаагаар 2000-2012 оны хугацаанд 1,400,000 км2 ой мод устаж 500,000 км2 нөхөж ойжуулсан байна. Өөрөөр хэлбэл нийлбэр дүнгээр 900,000 км2 талбай ой шугуй устсан байна. Энэ нь Аляск мужийн газар нутгий...
байгал орчин
“Сувдан сондор-9” соёл, эрдэм шинжилгээний аялалын хүрээнд "Дарьгангын түүх соёл, байгаль экологи" нэртэй үзэсгэлэнг өнөөдөр Үндэсний түүхийн музейд нээлээ. Энэхүү үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Дарьгангын нутгаас олдсон үзмэрүүдийн гэрэл зураг, археологийн олдвор, шинээр олдсон түүх соёлын сонирхолтой мэдээллүүдийг дэлг...
байгал орчин
Нийслэлчүүд хог хийх зориулалттай “Эко” ногоон уутыг хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уутны хэмжээ хэт том, даац бага гэсэн гомдол иргэдээс НЗАА-нд цөөнгүй иржээ. Тэгвэл хогны уутны хэмжээг нь багасгаж, зузааныг нь нэмсэн тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал өнөөдөр мэдээллээ. Хогны уутанд ...
байгал орчин
Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн урилгаар Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Азийн Супер Грид Гобитек” Олон улсын хуралд оролцоод иржээ. Тэрбээр олон улсын 400 гаруй зочид төлөөлөгчдийн өмнө илтгэл тавьсан бөгөөд хурлын үеэр Япон Улсын 93 дахь Ерөнхий сайд Хатояама Юкиотой уулзалт хи...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа - Ерөнхийлөгчөөс “Агаарын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа. Энэ талаар Агаары...
байгал орчин
Монголд дэлхийн дунджаас гурав дахин дулаан байна Германы хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн хэмжээний уур амьсгалын эрсдэлийн судалгааг гаргасан байна.  1990-2011 оны дүнгээр Монгол Улс эрсдэлийн индексээрээ дэлхийн 183 орноос 12-т оржээ . Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл, эрсдэ...
байгал орчин
- Говийн бүсэд гурван тахийн гүүг нутагшууллаа - Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” хэмээх төслийн хүрээнд 4 дэх тээвэрлэлтээ амжилттай хэрэгжүүллээ.  Кбелийн онгоцны буудлаас Тахийн талд морьдыг гаргах хүртэлх тээвэрлэлт 24 цаг 10 минут үргэлжилжээ. КАСА агаарын хөлөг урьдчилан төлөвлө...
байгал орчин
БОНХЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ оныг “Мэдээлэл бол баялаг” уриатайгаар Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгосныг мэдээллээ. Хүлэмжийн хий, агаарын бохирдол, дэлхийн дулаарал гээд байгаль орчны бохирдлын маш олон асуудал Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд ноцтой яригдаж байгаа. Тиймээс ир...
байгал орчин
-БАЙГАЛИЙН АМЬТАН, УРГАМЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР-т НҮБ жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байх уриалгыг дэлхий нийтэд дэвшүүллээ.  Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энэхүү өдрийг угтан “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” нэг сарын аяныг өрнүүлж байгаа юм. Эл ...
байгал орчин
Булангийн хөтөч Др Ч.Базар Aн амьтан агнах үйлдэл нь Монгол Улсын хууль журмаар зохицуулагддаг. Хуулийн хажуугаар сэмхэн ангуучилж амьтны эд эрхтнийг зарж арилжаасан үйлдлүүд эрүүгийн хариуцлагад татагдаж, ангуучин хэрэгтэн болно гэдгээ мэдэх, мэдэхгүйгээр ан амьтныг хороосоор байна. Агнаж болохгүй болон болох aн амьта...
байгал орчин
Эмнэлгийн хог хаягдалд хамаг л муу муухай зүйл хуралдсан, аюултай гэдэг Хог хаягдал бол мянга мянган нян тээгч. Тэр дундаа эмнэлгийн хог хаягдалд хамаг л муу муухай зүйл хуралдсан, аюултай гэдэг. Нийслэлд өнөөдрийн байдлаар 1000 гаруй эмнэлэг байдаг гэсэн судлагаа бий. Дээрх эмнэлгүүдээс өдөрт дунджаар 1-3 тонн хог, ха...
байгал орчин
“Монголын зүүн бүс нутгийн голын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг боловсруулах бэлтгэл ажлын төслийг санхүүжилтэнд зориулан Унгар Улс өөрийн хөгжлийн албан ёсны тусламжаас 120 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг энэ онд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү төслийг энэ оны 9 дүгээр сард багта...
байгал орчин
Энэ сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийг угтаж, УСУГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Сав газрын удирдах хэлтэс, АСF олон улсын байгууллага хамтран  “УС-2014” үзэсгэлэн зохион байгуулахаар ажилдаа оржээ. Үзэсгэлэнгийн зорилго нь, Усны үйлчилгээний салбарт үйл ажилла...
байгал орчин
Туул голын усны төвшинг нэмэгдүүлэхийн тулд минж нутагшуулах төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Германаас тус бүрийг нь 15 мянган ам.доллараар худалдаж авчирсан 14 минжээс гадна ОХУ-аас авчирсан бүл минж Монголд амьдраад  гурван жилийн ойтойгоо золгож байна. Тэд өсч үржээд одоо 30 гаруй болжээ.   Туул голын эх, ...
байгал орчин
Ард иргэд, уул уурхайн компаниуд, төрийн байгууллагуудад зориулсан “Өмнийн Говийн уул уурхай ба Усны менежмент” цуврал  сургалт болж байна. Састэйнабилити Ийст Эйжия ХХК, Грaунд Вотер Солюшнс компаниудын хамтран зохион байгуулж буй уг сургалтыг 30 удаа явуулж, нийт 600 орчим хүнийг хамруулах зорилготой ажээ. Энэ удааги...
байгал орчин
Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр АНУ-ын Калифорни мужид айлчилж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид тус мужийн Эрчим хүчний комисст зочлон сэргээгдэх эрчим хүчний талаар дугуй ширээний уулзалт хийж,  Монгол Улс, Калифорни мужийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүчний б...
байгал орчин
Туул голд загас их хэмжээгээр үхжээ Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас Туул голд загас их хэмжээгээр үхсэн гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Голын ус болон үхсэн загаснаас дээж авч лабораторид шинжилсэн байна. Голын ус хурах талбайг багасгасан нь загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэсэ...
байгал орчин
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцож, өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийх ажлынхаа талаар танилцуулсан. Бид энэ үеэр олон нийтийн анхаарлыг татаад буй хогны уутны талаарх түүний байр суурийг сонирхсон юм.  -Айл...
байгал орчин
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяр, биологич Н.Лхамсүрэн, байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатар нар ОХУ-ын биологийн ухааны доктор Малеев Валерий Геннадьевичтай хамтарч Түргэн уулын Ямаат хэсэгт цоохор ирвэсийн судалгаа хийжээ. Түүнчлэн тэд 15 метрийн зайнаа...
байгал орчин
“Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, салбарын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвэ...
байгал орчин
Тасганы овоог Австрали, Канадын хөрсөөр хучна Жилээс жилд жижгэрсэн гэдэг шиг Тасганы овоо маань өдрөөс өдөрт намхан болж байна. Хартай нэг нь энэ овоог ухаад дууслаа гэх. Гэнэн хэсэг нь овоогоо сайхан болгох гэж зүтгэж байна гэж найдах. Харин энэхүү ажлыг гардан гүйцэтгэж байгаа Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл боловсруулжээ. Уг зарлигийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болов. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр гаргасан зарлигийн төсөлд: Нэг. Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагууд...
байгал орчин
НИТХ-ын XVI хуралдаан өчигдөр боллоо Манай сониноос нийс­лэлээс хогны уутанд зар­цуулж буй мөнгөөр хүүх­­­дийн эмнэлэг барья гэ­сэн санаачлагыг гарган цуврал нийтлэл, ярилцлага хүр­гэж байгаа билээ.  Иргэд ч гэсэн энэхүү са­нал санаачлагыг идэвхтэй дэм­жиж байсны үр дүнд хогны уутанд зарцуулж буй мөнгийг өөр зүйлд зарц...
байгал орчин
Хяналтгүй олон замууд байгаа цагт модны хулгай багасахгүй гэв “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав. Монгол орны ойн сан бүхий газар нутгийг нийт талбай 18.5 сая га аж. Энэ нь манай улсын нутаг дэвсгэрийн 11.79 хувийг эзэлдэг...
байгал орчин
Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт Налайх дүүрэгт боллоо. Уулзалтаар 2014 онд нийслэлд хийх хот тохижилт, ногоон байгууламжийн талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, "Нийслэлд энэ онд 6 чиглэлээр хот тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 1-нээс эхлэ...
байгал орчин
Дэлхийд гадил ургахгүй болж магадгүй НҮБ-аас дэлхийд гадил устаж магадгүй талаар ан­хааруулсан байна . Учир нь Ази, Африк, Ойрхи Дор­нодын орнуудын гадилын тариаланд ургамлын өвчин хурдацтайгаар тархсан аж. Панамын өвчин хэмээн нэр­лэгддэг ургамлын “TR4” өвчлөл нь дэлхийд тархсан ка­вендаш сортыг устгах аюул нүүрлээд б...
байгал орчин
Чацарганыг модожсон мөчрөөр нь тарьж болдог Чацарганыг үрээр болон модожсон мөчир ногоон мөчрөөр үржүүлж болдог. Зөөлөн дулаан уур амьсгалтай нөхцөлд модожсон мөчрийг намар 10 сараас хойш 25-30 см уртаар тайрч авч бэлтгээд, нийлэг хальсан цасанд хадгалаад хавар 7-10 см-ээр дахин тайрч 2-3 нахиаг ил гаргаж урьдчилан бол...
байгал орчин
Монголчууд бид хэтэрхий эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа улс. Жаахан хэтрүүлж яривал бараг л хүн алах эрх чөлөөтэй байгаа. Хууль, журам гэж байдаг ч биелүүлдэг нь ховор. Уг нь иргэд биелүүлдэггүй биш, биелүүлэхийг хүсдэг ч хянадаг газар гэж алга. Тамхины хууль баталсан, хүмүүс тун ч сүрхий биелүүлж эхэлсэн. Гэвч хян...
байгал орчин
Загвар хороо төслийнхөн хороодод ажиллаж байна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн дүүргүүдийн нэг хороонд загвар хороо төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр оршин суугчид  нь хог ачих хуваариа мэддэг, ил задгай хог хаяхгүй байх ...
байгал орчин
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран жимс, жимсгэнэ тариалагч иргэдэд технологийн мэдлэг, экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад 60 гаруй иргэн хамрагдсан байна. Хоёр өдөр үргэлжилсэн ...
байгал орчин
БОНХЯ жил бүрийн хавар, намрын улиралд иргэд, байгууллагатай хамтран ойг нөхөн сэргээх ажил хийдэг. Ойн нөхөн сэргээлтэнд ихэвчлэн нарс, шинэс модыг суулган ойгоо хамгаалдаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч  2009 онд “Мод тарих үндэсний өдөр”-ийг бий болгох зарлиг буулгаснаас хойш 5 жилийн хугацаанд нийтдээ улс даяар 36'100 ...
байгал орчин
Хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараах эсэх санал асуулгыг энэ сарын 19-ний /бямба гараг/ өдөр явуулсан. Санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 60,4 хувь нь буюу 20789 өрхийн төлөөлөл хогны уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжиж ТИЙМ . Харин  39,6 хувь нь буюу 13645 өрхийн төлөөлөл ҮГҮЙ гэсэн хариултыг өгчээ.    Санал...
байгал орчин
Урин дулаан цаг ирж энд тэндгүй авто угаалгын газрууд “үүдээ нээлээ”.   Зам дагуу жаахан явахад л алчуур далласан залуус угтах ийм үйлчилгээг харсан гаднынхан, эсвэл хөдөөгийнхөн мэл гайхдаг байх. Улсын нийслэл Улаанбаатар гэдэг нь энэ үү гэж. Гэхдээ үүнээс чухал асуудал нь цэвэр усны зохистой хэрэглээ болжээ. Зориулал...
байгал орчин
БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран өнөөдөр Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг МҮЭСТО-ны Бага танхимд зохион байгуулж байна.  Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ ц...
байгал орчин
Монголын Засгийн газар Хөвсгөл нуурын өмнөд хэсгээс эх авч урсдаг цорын ганц гол дээр 1991 оноос хойш УЦС байгуулахаар ярьсан. Бүтэн 23 жилийн турш дуншиж, ашигтай ашиггүй, болно болохгүй, бүтнэ бүтэхгүй гэсээр өнөөг хүрэв. Монголд эрчим хүч үйлдвэрлэх байгууламж биш балгас болсон 13 УЦС бий. Хархорин, Чигжийн гол, Ман...
байгал орчин