news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хүн бүр нь бие биенээ таньдаг, найрсаг тусч, цөөхөн хүн амтай жижигхэн тосгонууд манай дэлхий дээр цөөнгүй. Нам гүм, эгэл жирийн амьдрал өрнөсөн тэдгээр тосгонуудын жишээ болсон дараах жижигхэн суурингууд нь ер бусын үзэсгэлэнтэй төрхөөрөө алдартай юм. Нүд баясгам орчин бүхий амар амгалан амьдралтай энэ жижигхэн тосгон...
байгал орчин
Оросын Оймякон хот бол дэлхийн хамгийн хүйтэн газарт байрладаг хот. Якутын зүүн хэсэгт, далайн түвшнээс дээш 750 орчим метрийн өндөрт оршдог энэ хот 500 орчим байнгын оршин суугчтай бөгөөд өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг байна. Шинэ Зеландын гэрэл зурагчин Amos Chapple энэ хотод зочилж, дараах зургуудыг авчээ. Тэрээр ...
байгал орчин
Өнөөдрөөс жил шахмын тэртээ “ Өмнийн цэнхэр говиор хийсэн ер бусын аялал ” нэртэй нийтлэл эрхэм үзэгч та бүхэнд хүрч байсан. Харин өнөөдөр энэхүү фото тэмдэглэлийн хоёр дахь хэсэг та бүхний мэлмийг мялаахад бэлэн болжээ. Видео хэлбэрээр нэгтгэсэн гэрэл зургуудад өмнийн цэнхэр говийн үзэмж төгөлдөр, үлэмж ялдам, хосгүй ...
байгал орчин
Хэдий манайхны ярьдгаар хоёр дахь ес аль хэдийнээ эхлээд бараг дуусах гэж байгаа ч Монголд цаг агаар харьцангуй дулаахан байна. Уг нь бол хоёр есөд хорз архи хөлдөнө гэлцдэг. Цаашлаад гурван есөд гунан үхрийн эвэр, дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө гэлцдэг. Гурав болон дөрөв дэх есүүд эхлэх үед цаг агаар ямар ...
байгал орчин
2014 оны National Geographic Photographer Contest гэрэл зургийн уралдааны ялагчид тодорчээ. Тус сэтгүүлийн зүгээс мэдээлснээр 150 гаруй орноос илгээсэн 9200 гаруй бүтээлүүдээс хүмүүс, газар орон, байгаль гэсэн гурван ангиллаар ялагчдыг тодруулсан байна. Шилдэг шагнал болох Grand Prize шагналын ялагч 10,000 долларын шаг...
байгал орчин
Энэ 12-р сарын дунд үеэр Оросын алс дорнод хэсгийн Владивосток хотод их хэмжээний цас унасны улмаас зам талбай хаагдаж, машин унаа явах боломжгүй болсон байна. Газрын гадаргаас 3 метрийн өндөрт орших авто замын гэрлэн дохионы бараг талаас илүү хэсэг цасанд дарагдсан байгааг доорх зургуудаас харж болно. Хотын оршин сууг...
байгал орчин
2009 онд Үүл судлалын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Британий зохиолч Gavin Pretor-Pinney-гийн санаачилгаар 2009 онд үүлсийн тусгай төрөл хэмээгдэх болсон Undulatus asperatus буюу эсвэл зүгээр л asperatus хэмээн нэрлэгддэг үүлсийн бүрдэл нь маш өвөрмөц байдалтай харагддаг. Шуурганы үүл шиг хар бараан харагдах боловч ш...
байгал орчин
Дараах газрын зургууд нь аль улс орнуудад цаг уурын өөрчлөлт амьд биеийн амьдралд аюул учруулах хэмжээнд хүрч, хамгийн эмзэг асуудал болоод байгааг харуулсан байна. Энэхүү газрын зургаар илэрхийлсэн мэдээллийг АНУ-ын Индиана дахь Нотр Дамын их сургуулийн ND-Gain Index төслийн хүрээнд цуглуулан бэлтгэжээ. Өртөмхий байда...
байгал орчин
Бид өнөөдөр өөрсдийн үр хүүхдүүд, ач гуч нарын амьдрах цэнхэр гаригийнхаа ирээдүйн төлөө юу хийж чадах вэ? Хэрвээ хүн бүр өөрийн хийж чадах зүйлийг хийдэг байсан бол бидний амьдран суугаа эх дэлхий маань илүү цэвэрхнээс гадна арай бага бохирдолтой байх байсан. Зарим хүмүүс ‘ногоон болох’ нь тийм ч үнэтэй бөгөөд хэцүү б...
байгал орчин
Хүмүүс биднийг, адгуусан амьтдыг, хүрээлэн буй орчныг бүтээсэн байгаль эхийн сүр хүчийг бахдан бишрэхгүй байхын аргагүй. Нэг нь нөгөөгөөсөө харилцан хамаарал шүтэлцээтэй, нэг нь нөгөөгүйгээрээ оршин тогтнохын аргагүй энэхүү цогц ертөнцийн нүд сэтгэл баясгам гайхамшигтай гоо үзэсгэлэнг хүмүүс бид өнөөгийн зав чөлөөгүй, ...
байгал орчин
Нуур болон усан сан нь угаас үзэсгэлэнтэй, хараа булаам харагддаг. Гэхдээ өвлийн хүйтэн цаг агаар энэхүү усан бодгалийн гоо үзэсгэлэн илүү өөр байдлаар, өөр өнцгөөс харуулдаг. Өвлийн тасхийм жаварт хатууран хөлдсөн мөсөн дээрээс ер бусын үзэсгэлэнтэй дүр төрхийг олж харах боломжтой. Хөх, ногоон, цагаан өнгөөр солонгорч...
байгал орчин
Монголчууд бид өөрсдөө Монгол ахуй, уламжлалаа хадгалан үлдэх, хамгаалах тал дээр хойрго хандаж байх зуурт гадныхан нүүдэлчин ард түмэн бидний ахуйг хадгалахад туслах гэж хичээж байгаагийн жишээ бол дараах зургууд юм. Солонгосын баримтат гэрэл зурагчин Daesung Lee эдгээр гэрэл зурагнуудыг авсан бөгөөд энэхүү зургуудаар...
байгал орчин
Өнгөрөгч Даваа гаригийн 13:00 цагийн орчимд Вонтаги хэмээх далайн эргийн жижигхэн хотын орчимд ямар нэгэн хачирхалтай зүйл болжээ. Тус хотын оршин суугч Carol тэнгэрт үл мэдэгдэх солонгон биетийг олж харсан байна. Өөр ертөнц рүү орох хаалга байсан уу? Харийнхан ингээд хүрээд ирчихсэн гэж үү? Австралийн Мельбурнээс 132 ...
байгал орчин
Энэ хорвоо ертөнцөд болж байгаа сонин хачин үйл явдал бүхнийг бид нэгэн зэрэг харах боломжгүй. Мөн зарим нэгийг нь сургийг нь ч сонсож амжилгүйгээр нөгөө ертөнцөд одож мэднэ. Дэндүү нууцлаг, дэндүү арвин баялаг дэлхийн иргэн бидэнд үзэх харах зүйлс бишгүй олон байгаагийн жишээ бол дараах зургууд юм. Эдгээр зурагт дүрсл...
байгал орчин
Ponsse Scorpion King нэртэй энэхүү хүчирхэг хүнд механизм нь өндөр өндөр моддыг төвөггүйхэн хөрөөдөж унагаад зогсохгүй тэр дор нь мөчрийг нь цэвэрлэнгээ гуалин болгон хуваах аж. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх технологийн дэвшил мөн боловч нөгөө талаар ойн устгалд үнэтэй хувь нэмэр оруулах ‘ойн алуурч...
байгал орчин
Архитектур, гар урлалийн чиглэлээр бие даан судалсан Ra Paulette гэгч авьяаслаг, ур ухаантай нэгэн эрхэм Нью Мексикийн умардад орших толгодыг гайхмаар гоёмсог агуйнууд болгон хувиргажээ. 67 настай уран эрхэм энэхүү ажилдаа ямар нэгэн томоохон машин техник ашиглаагүй гэхээр бүр ч гайхалтай. Тэрбээр агуйнуудыг гараар уха...
байгал орчин
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөл байдал болон бохир ус зайлуулах системийн хомсдол, хотын агаарын бохирдол нь маш хурднаар хүн төрөлхтний үхлийн тэргүүлэх зэргийн шалтгаан болж байгааг Парис дахь Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага мэдээлж байна. Гэтэл Хятад улсад дээр дурдсан гурван нөхцөл байдал г...
байгал орчин
Байгалийн гамшгууд бол байгаль эхээс бидэнд барьдаг хамгийн аймшигтай бэлэг билээ. Цунами, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, хар салхи, үер гээд байгалийн хүч хүн төрөлхтөнтэй тулгарахад гардаг нийтлэг зүйл бол эмгэнэлт үр дүн юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хүн төрөлхтний амьдрал өөрчлөгдөж, үхэл ...
байгал орчин
Хорвоо ертөнцийг хэрэн сүлжсэн зам харгуйнуудыг тоолж барахын аргагүй. Нэг газраас нөгөө газарт хүргэх үй түмэн зам харгуй, жимүүдийн зарим нь зүгээр л шороо, зарим нь хучлагын чулуу, тоосго, мод гээд олон янз байх. Дараах зурагнуудад харуулсан зам харгуй, жимүүд нь хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн онцгойд тооцогдохгүй ба...
байгал орчин
Бид янз бүрийн амьтдын зургийг бишгүйдээ л нэг хардаг. Харин бидний толилуулж буй эдгээр зургууд нь дан нэг төрлийн зэрлэг амьтад хэдэн зуу, хэдэн мянгаараа сүрэглэн цугларч чуулсан байгаа онцгой тохиолдлыг харуулснаараа ялгаатай юм. Яг ижилхэн амьтад үй олноороо нэг дор бөөгнөрөн цугларсан байхыг харахад үнэхээр сонир...
байгал орчин
Гэрийн тэжээвэр болон зэрлэг ан амьтан, шувуудын амьдралын нэгээхэн агшиныг харуулсан сонирхолтой зургуудаа хэрэглэгчиддээ сонирхуулахаар дараах 33 фото зургийг бэлтгэлээ. Амьтад маань бидний л адил амьд биет бөгөөд тэд бас бидэн шиг л идэж унтаж, баярлаж гуниж байдаг байгалийн нэгэн хэсэг учир ан амьтдаа хайрлаж байхы...
байгал орчин
Байгалийн гэрэл тусахтай үгүйтэй бүүдгэр ажлын өрөөндөө компьютерын ард суугаад өдрийнхөө нэгээхэн хэсгийг өнгөрүүлж суугаа бидэнд байгаль дэлхийн тухай бодол өчүүхэн ч орж ирэхгүй байх нь элбэг. Гэхдээ энэ удаад хүйтэн хөндий, утга учиргүй цахимжсан ертөнц, амьд харилцаагүй орчноос өөрийгөө түр тусгаарлаад бидний дэлх...
байгал орчин
Хүн төрөлхтний бий болгосон шинэ ертөнц бол хот суурин газар, бүтээн байгуулалт, байшин барилга, цардмал зам талбай. Бидний бий болгосон энэ ертөнцөд тодорхой орчин, тодорхой хязгааруудад ургамал ургаж цэцэглэдэг. Гэхдээ байгаль ямар гайхамшигтай, ургамал ямар хүчтэй, тэвчээртэй гэдгийн жишээ бол цардмал замын өчүүхэн ...
байгал орчин
Эх дэлхийгээ нүүрэндээ инээмсэглэлтэй аз жаргалтай, эрүүл ертөнц болгоё хэмээн уриалдаг Америкийн бизнесмэн, аялагч, байгаль орчны төлөө тэмцэгч Rob Greenfield Америк даяар унадаг дугуйгаар аялжээ. Хулсан дугуй унаж, галын усны цоргоноос дуслах усаар цангаагаа тайлж, Сан Диегогийн гудамжинд хонож явсан энэ эрийн зорилг...
байгал орчин
Байгаль нуур хүйтний үед салхи, агаарын температурын зөрүүнээс хөлдөж, хүйтэн жавар болон нарны туяатай хослон маш гоёмсог оюу өнгөтэй харагдах төдийгүй шилэн эдлэл мэт тув тунгалаг, гялалзан байх нь тэнгэр өөд ямар ч хязгааргүй газрын диваажин мэт харагддаг ажээ. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн ...
байгал орчин
Хөгжилтэй зургууд үзэж, хэсэгхэн цаг хугацааг зугаатай өнгөрүүлэхэд болохгүй зүйл гэж үгүй биз дээ. Тиймээс таны, миний, бидний биеийн тав дахь цэг буюу өгзөгтэй адилхан харагдаж байгаа төрөл бүрийн зүйлсийн зургуудыг багцлан орууллаа. Төрөл бүрийн хүнсний зүйлс, хүнсний ногоо, өвс ургамал, мод, амттан тэр ч бүү хэл тэ...
байгал орчин
Дэлхий ертөнц дээр оршин тогтнож байгаа юм бүхнээс хамгийн хамгийн зүйлсийг нэрлэж тодруулдаг уламжлал хүн төрөлхтөний дунд тогтоод уджээ. Хамгийн бяцхан хүн, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, хамгийн сайхан залуу, хамгийн баян хүн гээд хамгийн хамгийн бүхнийг нэрлээд байвал барахгүй. Эдгээр хамгийн гэх тодотголтой зүйлсий...
байгал орчин
Байгаль эх дэлхий дээр байдаг өнгө үзэмж төгс, ашиг тус ихтэй чулуунуудыг үнэт чулуу гэдэг билээ. Эдэлгээ даах урт настай тэдгээр гайхалтай чулуунуудыг ашиглан хүн төрөлхтөн гоёл чимэглэлийн эд зүйлсийг эртнээс хийсээр ирсэн юм. Байгалийн гайхамшигтай чулуунуудыг давтагдашгүй өнгө үзэмж, чанар чансаагаар нь үе үеийн хү...
байгал орчин
National Geographic Society буюу Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн албан ёсны вэб хуудсанд Your Shot нэртэй булан бий. Энэхүү буланд дэлхийн аль ч тивд байгаа гэрэл зураг сонирхогчид, мэргэжилтнүүд өөрийн авсан гэрэл зургуудыг илгээх, нийтлэх боломжтой байдаг. Дэлхийн янз бүрийн газар нутаг улс орноос янз бүрийн гэрэл зу...
байгал орчин
Мацуо Башогийн “Аялал өөрөө миний гэр” гэж хэлсэн үгийг амьдралыг хэрхэн хардгийг минь төгс илэрхийлсэн үг хэмээн өгүүлдэг Австралийн аялагч, зохиолч, гэрэл зурагчин Lee-Ann Walker-ын хар багын мөрөөдөл нь хоёр бөхтэй тэмээ унаж үзэх байжээ. Энэ [tweetable]австрали эмэгтэй өөрийн блог дээр Монголын говь руу аялж, хоёр ...
байгал орчин
Алматын уулсын гацуур модон ойн дунд орших энэ байшин дизайны A.Masow Design студи бүтээжээ. Хүглэгэр ногоон гацуур моддын дунд гялалзан харагдах дугуй хэлбэртэй өндөр шилэн байшингийн дотор талд байшингийн гадуур хүрээлсэн ойн нэгээхэн хэсэг сүглийнэ. Амьд гацуур модны шилмүүсний тааламжтай үнэр энэ байшингийн гадна ч...
байгал орчин
Зүйл зүйлийн амьтан ургамал, хүн төрөлхтөн бүгдээрээ эх дэлхийн үр сад билээ. Гэвч байгаль эхийн үр хүүхдүүдийн хамгийн ухаалаг нь гэгдэх хүн төрөлхтөн өдгөө яг л төрүүлж өсгөсөн эхээ барьж идэх аалзны зулзаганууд шиг эх дэлхийгээ хайр гамгүйгээр сүйтгэж байна. Бидний өдөр тутмын амьдрал байгаль орчинд зүй бусаар нөлөө...
байгал орчин
Австрали улс дэлхийд байгалийн үзэсгэлэнгээрээ дээгүүрт жагсдаг орон юм. Үүний тод жишээ болох Австрали улсын өмнөд бүсэд орших нутгийн фото зургуудыг та бүхэнд толилуулж байна. Нүд хужирлам энэхүү сайхан газарт 42,000-48,000 жилийн өмнө анх хүн суурьшиж эхэлсэн гэдэг. Ингээд хамтдаа гэрэл зурагчин Julie Fletcher-ийн а...
байгал орчин
Нэгэн бохь үйлдвэрлэгч компани өөрийнх нь үйлдвэрлэсэн бохийг зажласнаар хөхнийхөө хэлбэр, хэмжээ, жинг нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдэгджээ. Мөн B2Up компаний хэлснээр Bust Up нэртэй бохийг нь өдөрт 3-4 удаа зажлахад цусны эргэлтийг сайжруулах, стрессийг багасгах, хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд тусалдаг гэсэн байна. Энэ...
байгал орчин
Үндэсний газарзүйн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг National Geographic сэтгүүлийн анхны дугаар 1888 онд хэвлэгдэн гарч байсан түүхтэй. Дэлхийн хамгийн том ашгийн бус шинжлэх ухаан, боловсролын институтын нэг болох Үндэсний газарзүйн нийгэмлэг байгуулагдсанаас 9 сарын дараагаас анх хэвлэгдэж эхэлсэн тус сэтгүүл нь голчлон ...
байгал орчин
Мөөгний ангууч Chris Matherly, Levena Holmes нар Laetiporus буюу модны тахиа хэмээн нэрлэгддэг ховор төрлийн зэрлэг мөөг олохоор Мичиганы ойгоор хайгуул хийжээ. Тэдний хайгуулын ашиг өдөрт 1000 доллар олох хэмжээний хүртэл үнээр үнэлэгдэх аж. Ихэвчлэн царс модон дээр томоохон эгнээ үүсгэн ургадаг энэ мөөг 45 кг хүртэл ...
байгал орчин
Цэцэг нь ургамлын нөхөн үржихүйн эрхтэн гэдэг утгаараа төрөл бүрийн хорхой шавьж, шувуудын анхаарлыг татах үндсэн зорилготой байдаг. Цэцэгс ер бусын гайхмаар гоёмсог өнгө зүс, хэлбэр дүрстэй байдаг нь дээрх зорилготой холбоотой. Харсан хүний нүдийг унагасан үзэсгэлэнт цэцэгсийн дунд бидний мэдэх өөр зүйлстэй маш төстэй...
байгал орчин
Эх дэлхий болоод байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчинд чиглэсэн эерэг үйл ажиллагааны талаарх дэлхий нийтийн ухварыг нэмэгдүүлэхээр жил бүрийн 6-р сарын 5-ны өдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрөөс хөтлөн явуулдаг энэ арга хэмжээ энэ жил 4...
байгал орчин
Монголчууд хадгийг эдийн дээд хэмээн алив баяр ёслол, хүндэтгэлийн үйлд хэрэглэдэг уламжлалтай. Ахмад настан, номын багш, бурхан хувраг, хүндэт зочиндоо хадаг барьдаг уламжлалаа дагах нь зүйн хэрэг боловч нөгөө талаар хаа дуртай газраа уяж өлгөн, хог болгон хийсгэж байгаа нь шүтэх хүндлэх ёсыг сохроор дагаж байгаа хэрэ...
байгал орчин
Урин дулааны цагт бороо хур их орох нь хөдөө орон нутагт бол өвс ногоо сайн ургаж, зуншлага сайтай байхад хотод бол олны хөлөөр боссон тоос шороо нь дарагдахад тустай. Гэвч ус ихтэй аадар бороо, удаан хугацаагаар зүсэрч орсон борооны дараагаар Улаанбаатар хотын гудамж талбайд том том усан тойрмууд тогтоход хүргэдэг. Ни...
байгал орчин
Байгаль дэлхийд бидний мэдэхгүй, бидний гайхашруулдаг зүйлс үй олон бий. Хүн төрөлхтний нууцыг нь тайлсан, тайлаагүй байгалийн элдэв үзэгдлүүдийн дундаас нэн ховор бөгөөд сонин гайхамшигтай байгалийн үзэгдлүүдийн зургуудыг сайтынхаа Байгаль булангийн шинэ нийтлэлээр сонгон оруулж байна. [tweetable]Байгалийн эдгээр үзэг...
байгал орчин
Бид бүгд эх дэлхийн хүүхдүүд, байгаль эхийн бүтээлүүд. Гэхдээ бид заримдаа үүнийгээ мартчихдаг. Эхийгээ мартсан үр хүүхдүүддээ байгаль эх өөрийгөө сануулах гэхдээ хилэгнэн догширдог биз. Гэвч энэ удаад бид байгаль эхийн уур хилэнгийн тухай өгүүлэх гэсэнгүй. Зөвхөн байгаль эх хичнээн гайхамшигтай, ямар ер бусын болохыг ...
байгал орчин
Монгол бол онгон зэрлэг байгаль, дэлхийд ховор ан амьтнаараа алдартай, байгалийн гайхамшиг бүрдсэн орон. Гэвч сүүлийн жилүүдэд үзэсгэлэнт онгон байгаль нь алт эрдэнэс хайгчдын бузар гарт өртөж, хайр найргүй сэндийчигдэн, ховор содон ан амьтад нь хулгайн анчдын бууны аманд онилогдож, дэндүү ихээр цөөрсөөр байна. Эх орно...
байгал орчин
24 настай Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденски /Asher Svidensky/ саяхан манай Монгол оронд зочлохдоо Казах түмний амьдралтай танилцжээ. Монголын баруун хэсэгт амьдардаг Казахын бүргэдтэй анчдыг баримтжулах зорилгоор ийнхүү аялахдаа туулай, үнэг зэрэг анг бүргэдээр агнахад суралцаж байгаа 13 настай казах охины гайхал...
байгал орчин
Хуурай газрын хамгийн том биетэй амьтан болох заан хэмээгч номхон дөлгөөн амьтан согтдог аж. Хөл дээрээ тогтох чадалгүй болтлоо согтож, гуйвж дайван, өнхөрч унах заануудын зургуудыг Singita сафари компаний ажилтан, талбайн хөтөч Ross Couper авчээ. Заанууд Өмнөд Африкын Kruger National Park-д ургадаг марула хэмээх жимси...
байгал орчин
Улаанбаатар хотоос 90 км зайд, [tweetable]Төв аймгийн Борнуур сумын нутаг Далын ам хэмээх газарт орших Аглаг бүтээлийн сүм[/tweetable]-ээр хийсэн сонирхолтой фото аялалд та бүхнийг нэгдэхийг урьж байна. Сүмийн онцлог нь Гарьд уулын байгалийн өвөрмөц сонин тогтоц дээр тулгуурлан бүтээгдсэн сүм музей гэдэгтээ оршдог. Бай...
байгал орчин
Сайхан Монгол эх орны маань өмнө зүгийн чимэг болон орших Өмнөговь аймаг бол яг л ид шидийн орон гэмээр үзэсгэлэн төгөлдөр басхүү ер бусын нууцлаг өлгий билээ. Нэгэн цагт үлэг гүрвэл хөлхөж, өтгөн ой шуугиж байсан бол өнөөдөр хөрсөн дээрх болон хөрсөн доороо орших түмэн зүйлийн эрдэнэсийг эгэлээс эгэл дүр төрхөөрөө нуу...
байгал орчин
Судалгааны үр дүн Хятад болон Азийн бусад орнууд дахь агаарын бохирдол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын цаг агаарт нөлөөлж байна гэсэн хариу харуулсан хэмээн Британий ВВС агентлаг мэдээлжээ. Судлаачид Номхон дөлгөөн далайн дээгүүрх шуурганы хүчийг байгаль орчныг бохирдуулагч бодисууд улам нэмэгдүүлж, дэлхийн бөмбөрцги...
байгал орчин
Дэлхийн гадаргын 70-75 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний зөвхөн ганцхан хувь нь л цэвэр ус байдаг. Мөн хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг ба бид цангахад бидний бие дэх усны ердөө 1% нь л алдагдсан байдаг. Хэрэглээ болон нөөц, цаашдын ирээдүйнхээ талаар дэлхийн оршин суугчдын санааг зовоож байгаа устөрөгч, хүчилтөрөгчий...
байгал орчин
Нуруун дээрээ мууртай муур Хоёр нүүртэй Венус муур Хөмсөгтэй муур Жирвээ сахалтай муур Эрүүн доороо зүрхтэй муур Нуруун дээрээ сармагчинтай муур Гитлер шиг үс, сахалтай Цасан бөмбөлөг нэртэй муур Зүрхтэй муур
байгал орчин
Украйн, Хайрын хонгил   Нидерландын алтанзул цэцгийн талбай Болив, дэлхийн хамгийн том толь Салар де Уюуни   Япон, тэнгисийн эрэг дээрх Хитачи цэцэрлэгт хүрээлэн   Аляск, Менденхолл мөсөн агуй   Хятад, Улаан эрэг   Герман, Бонны гудамж   Япон, хулсан ой
байгал орчин
Canna Энэ цэцэг нь гоёмсог цэцэгнээсээ гадна маш үзэсгэлэнтэй навчтай. Цэцэрлэгийн мандлын хамгийн түгээмэл цэцэг юм. Cherry Blossom Colorado Columbine Hydrangea Lily of the Valley Calla Lily Black Eyed Susan Bleeding Heart Blue Bells Lantana Rose Oriental Poppy Mussaenda erythrophylla (Ashanti Blood, Red Flag Bush, Tr...
байгал орчин
Голын усанд төмөр болон хүхрийг исэлдүүлэгч олон бактериуд үүссэн ба энэхүү бактериудын идэвхжил нь голын гүн өнгийг үүсгэдэг байна. Рио Тинто бол олон мянган хачирхалтай бактер, организмуудын өлгий юм. Энэ голыг эрдэмтэд их сонирхдог байсны учир нь усанд хурдан үрждэг эктремофил бактери энэ голын усанд байдаг байжээ. ...
байгал орчин
Нийтлэлийн маань баатар бяцхан охиныг Типпи /Tippi/ гэдэг. Охины эцэг эх хоёулаа гэрэл зурагчин хүмүүс. Тэд охиноо төрөхөөс өмнө Африкын Намиб улсад нүүж иржээ. Онгон зэрлэг байгаль, ан амьтантай энэ газар дахь амьдрал нь Типпи охинд дэлхийн хамгийн аймшигтай бас гайхмаар амьтад болох арслан, заан, бар, үчимбэр, эрээн ...
байгал орчин
1. Лактариус индиго /Lactarius indigo/ буюу сүүн хөх мөөг нь Умард Америкийн зүүн хэсэг, Зүүн Ази, Төв Америкт өргөн тархсан бөгөөд Францын өмнөд хэсэгт байна гэж мэдээлэгдсэн. Энэ төрлийн мөөгний залуу мөөг нь хар хөх өнгөтэй байдаг бол хөгшин мөөг нь хөх саарал өнгөтэй болдог. Хоол хүнсэнд хэрэглэж болдог энэ мөөгийг...
байгал орчин
Хэлэн загас /Tonguefish/ Энэ загасны нүд толгойныхоо орой дээр байрладаг нь түүнийг улам ч хачин жигтэй харагдуулдаг. Галпер могой загас /Gulper Eel/ Далайн ёроолд 3000 гаруй метрийн гүнд амьдардаг энэ загасыг харвал яг л толгойнд залгасан сүүл шиг. Босоо ятган хувалз /Chondrocladia Lyra/ Далайн гүний 3500 метрийн гүнд...
байгал орчин
Малдивын арлууд : Хүн амын нягтаршил нь 1 км.кв талбайд 1102 хүн ноогддог. Монголын тал нутаг : Дэлхийн хамгийн бага хүн амын нягтаршилтай манай оронд 1 км.кв талбайд 1,8 хүн ноогддог байна.   Вашингтон, Шексаны уулс : Шексан гэдэг нь уугуул индианчуудын хэлээр өндөр уул гэсэн утгатай үг.   Бутан, Фобийка хөндий : Гима...
байгал орчин
/> 2014/01/08 2770 0 0
байгал орчин
3. 2004 оны 12-р сарын 26-нд Энэтхэгийн далайд болсон цунами Энэ цунами нь хамгийн их аюул дагуулсан байгалийн гамшгуудын нэг гэгддэг. Энэхүү цунами үүссэн шалтгаан нь Энэтхэгийн далайд болсон 9,1-9,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт байв. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр бол энэхүү газар хөдлөлт нь Хироши...
байгал орчин
Этиоп, Даллол /Dallol/ Афарын хотгорт орших аагим халуун энэ хот жилийн дундаж температураараа Дэлхийн хамгийн халуун цэг хэмээгддэг. 1960-1966 онд Даллолт дундаж температур Цельсийн 34,4 градус байсан ба жилийн аль ч үед бараг өөрчлөгддөггүй байв. Одоо бол Даллол хот хаягдсан хот бөгөөд 1960-аад онд уурхайн суурин бай...
байгал орчин
1. Цөгөрцөг сам хорхой /mantis shrim/ түрснийхээ хамт 2. Аварга дэгээт загас /anglerfish/ 3. Бяцхан далайн морь 4. Хавч 5. Алиалагч загас 6. Далайн морь 7. Аметист сам хорхой 8. Экзотик загас 9. Этгээд чамин загас 10. Сахалтай нялцгай биетэн 11. Өөр нэгэн төрлийн сахалтай нялцгай биетэн 12. Далайн морь 13. Толботой дал...
байгал орчин
Хүний хамгийн дотны анд нөхөр юу вэ гэхэд хүн бүр л нохой гэж хариулдаг. Энэ амьтан хичнээн тусч, нөхөрсөг болох тухай олон жишээг хэлж болно. Нохой бүр өөр өөрийн гэсэн онцгой шинж чанар, дүр төрхтэй байдаг бөгөөд энэ нь өөр хэн нэгэнтэй адил төстэй байх тохиолдол багагүй байдаг. Харин энэхүү мэдээллээрээ та бүхэнд но...
байгал орчин
Ираны баруун хойд хэсэгт орших Урмия /Urmia/ нэртэй давст нуурын хатан ширгэж байгаа байдал /1984-2012/. Бүрэн ширгэж байгаа энэ нуурын байдал, хүрээлэн буй орчны сүйрэл нь зөвхөн Иран төдийгүй хөрш зэргэлдээ орших Ирак, Турк улсуудад ч нөлөөлж байгаа юм. Колумбын мөсөн уул хайлж байна /1984-2011/ width=”600″  /> Дубай...
байгал орчин
1. Лос Анжелес, 2009.9.8. Усны хоолойн задралын улмаас үүссэн энэ нүхэнд гал сөнөөх албаны машин унасан. 2. Сиэтлл, 1957.11.11. Энэ нүхийг бөглөхийн тулд 2 жилийн хугацаа зарцуулжээ. 3. Гватемаль, 2007.2.23. Энэ нүх хэд хэдэн айлын байшинг залгиж орхисон. 4.  Гватемаль, 2007.2.23. Энэ нүх хэд хэдэн айлын байшинг залгиж...
байгал орчин
АНУ-ын Умард Каролина мужийн баруун хэсэгт орших Бревард хотын нутаг дэвсгэрт Слайдин Рок Sliding Rock нэртэй хүрхрээ байдаг. Ийнхүү нэрлэгдсэний учир нь энэхүү хүрхрээ нь налуу хэлбэрийн тэгшхэн гадаргуу бүхий хадан дээгүүр урсаж, доор байрлах гүнзгий, том цөөрөмд нийлдэг учир хүмүүс энд ирж байгалийн усан гулгуураар ...
байгал орчин
Дараах зурган дээрх “мод эсвэл кактус”-нууд нь яг л жинхэнэ мод эсвэл кактус шиг харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ мод болон кактус шиг харагддаг үүрэн телефон утасны дахин дамжуулах цамхгууд юм. Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа гар утасны хэрэглээг дагаад үүрэн телефон утасны дахин дамжуулах станц, цамхгуудыг хаа сайгүй...
байгал орчин
Байгаль эхийн ураар эсвэл хүний гараар бүтсэн үзэсгэлэн төгөлдөр газар нутаг, өвөрмөц тогтоцууд олон байдгийн нэг нь Баруун хойд европт орших Ирланд улсын Armoy нэрт тосгоны дэргэдэх Bregagh Road-ын дагуу орших маш гоёмсог, үзэсгэлэнтэй газар юм. 18-р зууны дунд үед Stuart-ын гэр бүлийнхний суулгасан эвэрлэг модон гуда...
байгал орчин
Болив улсын баруун өмнөд хэсгийн Потоси болон Оруро бүсийн нутаг дэвсгэрт Salar de Uyuni нэртэй нэгэн хөндий байдаг нь Дэлхийн хамгийн том давст хөндий юм. Далайн түвшнээс дээш 3656 метрийн өндөрт, 10582 км.кв талбайг эзлэн орших энэхүү давст хөндий нь эрт галавын хэд хэдэн нууруудын хувьслын үр дүнд бий болсон бөгөөд ...
байгал орчин
Жавар тасхийсэн хүйтэн өвлийн хамгийн гайхалтай зүйл нь хөвсгөр зөөлөн, цав цагаахан цасан ширхэг байдаг. Бүүдгэр тэнгэрээс будран орох үй түмэн цасан ширхгүүд нэг л мэдэхэд орчныг цав цагаан өнгөөр будаж орхидог. Газар дэлхийг бүрхсэн цагаан цасан дээр гутлынхаа мөрөөр зураг зуран үлдээж үзээгүй хүн гэж энэ хорвоод үг...
байгал орчин
Хүн, амьтан, ургамал гээд амьтай бүхнийг амьсгалах агаар, амьдрах газар шороо, ундаалах ус, идэх хоолоор тэтгэн тэнхрүүлж, хайрлан өсгөдөг болохоор нь байгаль дэлхийг хүн төрөлхтөн эх хүнтэй зүйрлэж, эх дэлхий, байгаль эх минь хэмээн нэрлэдэг. Гэвч хүний нийгэм улам бүр хөгжиж, хотжиж, даяаршин тэлж, техник технологи а...
байгал орчин
Австралийн Сидней хот жилийн энэ үед олон орны аялагч жуулчлагчдын хөлд дарагддаг. Хүн амьдрахад хамгийн таатай арван хотын нэгээр нэрлэгддэг энэ хотын жуулчдыг татдаг нэг зүйл нь наран шарлагын газрууд байдаг. Гэвч жуулчны ид улирал эхэлсэн яг энэ үед тус хотын Бонди, Маруба, Клавли зэрэг хэд хэдэн алдартай, томоохон ...
байгал орчин
Өнгөрсөн намар 46 настай сонирхлын гэрэл зурагчин Roger Merrifield виски буюу гэгээн ус болон богино банзал өмссөн эрчүүдээрээ алдартай Шотланд орныг зорихоор шийдсэн байна. Гэхдээ Шотланд улсын нэрийн хуудас болсон дээрх хоёр зүйлийг бус Шотландын хүний гар хүрээгүй онгон дагшин, үзэсгэлэн төгөлдөр газар нутгийн байдл...
байгал орчин
Элсэн шуурга бол маш аюултай, замдаа тааралдсан бүхнийг хуу хаман сүйтгэн одох хүч чадалтай байгалийн гамшгуудын нэг. Дэлхий дээрх хамгийн өндөр хөгжсөн оюун ухаантай амьд бодгаль болох хүн төрөлхтний тогтоон барьж, хорьж саатуулж чаддаггүй цорын ганц зүйл болох байгалийн давагдашгүй хүчин зүйл элсэн шуурганаас айж эмэ...
байгал орчин
Амьд байгалийн төрх байдал, газар нутгийн тогтоц нь зүйл бүрийн өнгө будгийн нэгдэл байдаг ба сайтар ажиглан анзаарч харах юм бол ямар нэгэн зүйлийн дүрслэл, хэлбэр байдлыг маш тод харуулсан байх нь бий. Байгаль Дэлхийн ердийн дүр төрх, газар нутгийн байдал хүмүүсийн эдэлж хэрэглэдэг эд зүйлсийн дүрийг бий болгосон сон...
байгал орчин
Цасан ширхэгийг микроскопоор томруулж харвал нэг иймэрхүү л сонин хэлбэртэй, бүтэцтэй харагдаж байна даа. Бидний төсөөлдөг шиг цасны ширхэг яг л дүрээрээ байна лээ.
байгал орчин
Калифорний Технологийн институтын физикийн профессор Кеннет Либбрехт Kenneth G. Libbrecht нь анх нар, одон орон судлалын чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан нэгэн. Гэхдээ түүний сүүлийн үеийн судалгааны дийлэнх хэсэг нь мөсөн талстын шинж чанарыг тухайлбал цасан ширхгийн бүтцийг судлахад чиглэсэн байна. Түүгэ...
байгал орчин
Хөвсийсөн их цас орсны дараа хүүхэд гэлтгүй томчуудын ч хийх дуртай нэг зүйл байдаг нь цасан хүн билээ. Гэтэл хүн төрөлхтнөөс гадна цасан хүн хийх гэж байгаа мэт цасыг бөөрөнхийлж чаддаг нэг зүйл байдаг нь байгаль эх өөрөө аж. Гэхдээ хүний хийдэг цасан бөмбөлгөөс ялгаатай нь байгалийн гараар бүтсэн цасан өнхрүүшнүүд нь...
байгал орчин
Албан ёсоор Бүгд Найрамдах Кени Улс гэгдэх Зүүн Африкын Кени улс нь дэлхийд ховорхон онгон зэрлэг амьд байгаль, уламжлалт зан заншил, соёлоо хадгалж үлдсэн хүн ард, дэлхийн соёл иргэншлээс хол тасархай ахуй зэргээрээ гайхагддаг. Дал модод, зөөлөн цагаан элс, гүн цэнхэр далайн шидэт долгионд угаагдан байх эрэг, экватор ...
байгал орчин
Сэвэлзэн үлээх салхины аясаар ер бусын үзэсгэлэнтэй, үелсэн, өвөрмөц хэлбэртэй болон тогтсон элсэн манхны гадаргууг харахад яг л усны мандал дээр гараад хоромхон зуурт үгүй болдог долгион шиг, магадгүй түүнээс гоёмсог гайхалтай харагддаг билээ. Элсэн манхны оройг даган хөл нүцгэн алхахад хөлийн дор элс чив чимээгүй зөө...
байгал орчин
Хүн төрөлхтний түүхийн нэгэн хуудас болсон 2011 он улирч одоод удаагүй байна. Шинэ он шинэ бүхэнтэйгээ айлчлан ирээд удаагүй байгаа энэ цаг үед хуучин оноо дурсах нь зүйн хэрэг юм. Өнгөрөгч 2011 онд дэлхийн янз бүрийн орны гэрэл зурагчдын дуранд онгон байгаль, зэрлэг амьтдын дүрслэл үй олноороо буусны дотроос 2011 оны ...
байгал орчин
Дэлхий ертөнц дээр оршин тогтнож байгаа юм бүхнээс хамгийн хамгийнуудыг нэрлэж тодруулдаг уламжлал хүн төрөлхтний дунд тогтоод уджээ. Хамгийн бяцхан хүн, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, хамгийн сайхан залуу, хамгийн баян хүн хүн гээд хамгийн хамгийнуудыг нэрлээд байвал барахгүй. Эдгээр хамгийн хамгийнуудын дундаас Дэлхий...
байгал орчин
Байгаль эхийн бүтээсэн сонирхолтой, ер бусын бүтээлүүдийн нэг geyser буюу оргилмол халуун булгийн тухай фото мэдээллийг үзэгч та бүхний мэдлэгийн далайд дусал нэмэхээр толилуулж байна. Дэлхий дээр цөөхөн хэдэн газар оршдог байгалийн зэгсэн ховор үзэгдэл болох оргилмол халуун булгууд ерөнхийдөө идэвхтэй галт уулын орчим...
байгал орчин
Дэлхий дээр сонин содон зүй тогтоц, хэлбэр галбираараа хүний анхаарал, сонирхлыг татдаг маш олон зүйл байдаг. Тэдний нэг болох АНУ-ын Флорида мужийн Big Tree Park-д ургаж байсан Senator хэмээх алдарт мод шатаж үгүй болсон байна. АНУ-ын хамгийн өндөр настай моддын нэг болох 5.3 метрийн өргөнтэй энэ мод шатах үедээ 38 ме...
байгал орчин
Өнгөрсөн долоо хоногт Зүүн Европын ихэнх хэсэгт цаг агаар маш хүйтэрч, цас үргэлжлэн оржээ. Италийн Венец хотод сүүлийн 80 жилд анх удаагаа хотын дундуурх сувгийн ус хөлдөж, Ром хот цасанд дарагдсан бол Франц улсад их хэмжээний цас унаж, алдарт Эйфелийн цамхаг цантан цайрснаас гадна тус улсын 41 мужид хүйтэн цаг агаар ...
байгал орчин
Хойд Америк тивийн хойд хэсгийг бүхлээр нь эзэмшин байрлах Канад улсыг хүн бүр л мэдэх бизээ. Манай улстай ойролцоо цаг агаарын бүсэд байрладаг улс. Тийм ч учраас Монгол улстай маань адилхан олон байгалийн үзэсгэлэн ихтэй. Байгалийн үзэсгэлэн болон байгаль дэлхийн зургийг дурангийн хальсандаа байнга буулгаж явдаг зураг...
байгал орчин
Далай хэмээх ертөнц дэх амьдралыг бидний хэдэн Монголчууд төдийлөн сайн мэддэггүй. Учир нь манай улс далайтай хиллэдэггүй учраас тэр боловуу. Ямартай ч та бүгдэд сонирхуулахаар усан доторх ертөнц, тэнд амьдрагсадыг харуулсан 20 фото зургийг орууллаа. Нэг бодлын утаа униар, шороо тоос, янз бүрийн хор уршигтай зүйлс байх...
байгал орчин
Энэ сарын эхээр Австралийн Нью Соут Вейлс мужийн Вагга Вагга хотын 8000 орчим оршин суугч үерийн улмаас орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн. Гэтэл тэдгээр оршин суугчдын орхиж явсан газарт тодруулбал Австралийн хөдөө аж ахуйн фермийн газар нутагт үерийн аюулаас зугтсан хэдэн мянган аалзнууд шилжин ирж, тус газрыг шүлсээрээ х...
байгал орчин
Чили улсын өмнөд хэсэг дэх Андын нуруунд орших Puyehue галт уулын дэлбэрэлт өнгөрсөн долоо хоногт дэлбэрч байгалийн сүрдэм үзэгдлийн сэтгэл түгшээм байдалтайгаар оршиж байна. Puyehue-Cordon Caulle галт уулын нуруунд байрлах энэхүү галт уул 6-р сарын 4-ний өдөр дэлбэрснээс болж үүссэн утаа май, үнс нурам, гарч болзошгүй...
байгал орчин
Анивчин гялалзах сая сая одод түгсэн шөнийн тэнгэр дэх тэнгэрийн нэг булангаас нөгөө булан руу хүрсэн цагаан өнгийн зураас мэт зүйл байх. үүнийг бид Тэнгэрийн заадас гэлцдэг. Барууныхан бол Сүүн зам гэдэг. Гүн шөнийн хар харанхуй тэнгэрт туйлын үзэсгэлэнтэй харагдах энэ зүйл нь Бумбын ордны галактикт байрлах олон сая ж...
байгал орчин
Усан үзэм хэмээгч амтлаг, шүүслэг жимсэнд дургүй хүн үгүй. Мөн түүнийг исгэж найруулан хийж, олон жил дарж хадгалсан дарсыг шимэн уух дуртай хүмүүс ч цөөнгүй. Хүний эрүүл мэндэд тустай олон эрдэс бодис, минералыг агуулж байдаг гэдэг нь энэ ундааг дуртайяа таашаан хүртэгчдийн тоог нэмэгдүүлдэг биз. НYБ-ын хүнс хөдөө аж ...
байгал орчин
Байгаль дэлхий сонин хачин, учир битүүлэг, нууцлаг бүхнээр дүүрэн. Ер бусын содон тогтоц, учир нь үл ойлгогдох үзэгдэл, гайхамшигтай гоо үзэсгэлэн хийгээд сэтгэл хирдхийм аймшигтай гэхчилэн олон зүйлээрээ хүн төрөлхтний анхааран судалж ирсэн олон зүйлсийн нэг байсаар ирсэн амьд байгалийн бас нэгэн сонирхолтой талыг та ...
байгал орчин
Бразилийн зүүн хойд хэсэгт орших Maranhao мужийн нутаг дэвсгэрт Lencois Maranhenses хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг. Нам дор, тэгш хавтгай, үе үехэн ус халин үерлэсэн салангид элсэн манхнууд бүхий энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн үзэсгэлэн төгөлдөр тогтоц болох элсэн манхнуудын зургийг эрхэм та ...
байгал орчин
Байгаль дэлхий үеийн үед хүмүүн төрөлхтөн бидэнд өлзий өгөөжөө өгсөөр ирсэн арвин баялаг ертөнц. Эхээс төрөхөд тосон авч, үхэхэд хүртэл хэвлийдээ шингээдэг байгаль эхийн баялгийг зах хязгааргүй гэж бодож замбараагүй хэрэглэвэл юмтай савыг уудлахад хоосордгийн адилаар хэзээ нэгэн цагт хоосон ёроолоо бидэнд харуулахаар б...
байгал орчин
Хүн төрөлхтний хамгийн ойрын, өдөр тутмын хэрэглээ болох тээврийн хэрэгслийн нэг автомашин нь дэлхийн дулаарал, агаарын бохирдолд маш ихээр нөлөөлдөг зүйлсийн нэг. Ялангуяа АНУ-ын хувьд энэ асуудал бол үнэхээр хурцаар дэвшүүлэгдэж байгаа асуудал. Манай орны хувьд ч ялгаагүй агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд бай...
байгал орчин
Өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, техник технологи хичнээн эрчимтэй хөгжиж байлаа ч бидний хувьд мартаж болшгүй хамгийн чухал нэг зүйл бол та бидний үүсэл гарал юм. Нэг хэсэг хүмүүс байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцсаар байгаа хэдий ч нөгөө олонх хэсэг нь амьд байгалиа хадгалж үлдэхээр хичээцгээж байна. Дэлхийн о...
байгал орчин
Жил бүр Монгол орноороо аялаж өөрсдийн ажлын хүрээнд судалгаа хийдэг залуучууд маань энэ удаад Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Хөвсгөл, Төв, Архангай зэрэг аймгуудаар аялах явцдаа авсан фото зургуудаа бидэнд илгээлээ. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, уул ус, өвөрмөц газруудыг ийнхүү фото зурганд бу...
байгал орчин
Галт уулын тогоо яг ямар байхыг төсөөлөөд үз дээ. Төсөөлж байна уу? Хэрвээ таны санаанд Хоргын тогооноос өөр зураглал орж ирэхгүй байгаа бол дараах зургуудыг үзэхийг хүсье. Энэ бол Африкын Их нууруудын бүсийн зүрхэнд байрладаг Nyiragongo галт уулын тогоо юм. Энэхүү тогооны төвд нэг сэрж, нэг унтаж байдаг галт уулын хал...
байгал орчин
Амьд бие бодгалийн хэдэн сая жилийн турш оршин амьдарч ирсэн байгаль дэлхий ер бусын сонин хачин нууцууд, үй олон гайхамшгуудаа хүн төрөлхтөнд гайхуулсаар ирсэн. Энгийн нэгэн нуур цөөрөм, гол мөрөн хүртэл та биднийг гайхашруулах гайхамшиг болж чадна. Тухайн гол мөрөн, ус нууранд амьдарч байгаа бодгалиуд болоод усны бүт...
байгал орчин
2010 оны 4 сард Исландын Eyjafjallajökull галт уул дэлбэрч, асар их хэмжээний үнс нурам цацагдсанаас болж Европын улс орнуудын агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй болсон билээ. Хамгийн сүүлийн мөстлөгийн үеэс хойш харьцангуй ойрхон давтамжтайгаар байн байн дэлбэрэх болсон энэ галт у...
байгал орчин
Байгаль дэлхий бол хязгааргүй өгөөмөр, баян тансаг оршихуй. Гэвч нэг уурлан хилэгнэхээрээ юугаар ч хорьж тогтоож болшгүй аюумшигт хүчээр бүхнийг сүйтгэх чаддаг. үүнийг саяхан болсон Япоын газар хөдлөлт, цунами нотолж байгаа юм. Энд бид галт уулын дэлбэрэлт, тэсвэрлэшгүй хүйтэн цаг уур, уул хад, нуур цөөрөм, өтгөн шигүү...
байгал орчин