news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Та бидний амьдран суугаа эх дэлхий маань санаанд багтамгүй үй олон гайхамшгийн өлгий билээ. Дэлхий хэмээх цэнхэр гаригийн маань бөөрөн дээр орших улс орон бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц, ер бусын, онцгой байгалийн зүй тогтоц, газарзүйн онцлог бүхий газар нутгуудтай байдгаас манай гариг дээр орших хамгийн бишрэм, гайхамши... | байгал орчин |
Дараах гэрэл зургуудыг одон орон сонирхогч Laurent Laveder авчээ. Одон орон болон гэрэл зурагт дурлах түүний хүсэл сонирхол эдгээр гайхалтай бүтээлүүдийг бий болоход нөлөөлсөн байна. Физикийн чиглэлээр их сургууль дүүргэсэн тэрбээр энэхүү гэрэл зургийн цуглуулгаа “Moon Games” хэмээн нэрлэсэн бөгөөд Франц дахь гэрийнхээ... | байгал орчин |
Шуудуу нь гүнзгий, өргөн, усаар дүүрэн, цайз шилтгээн, барилга эсвэл жижиг хотыг хүрээлэн оршсон нүх байдаг. Түүхэнд усаар дүүрэн шуудуу нь хамгаалалтын эхний шугам байдлаар хэрэглэгдэж ирсэн. Зарим газарт шуудуу нь байгалийн эсвэл хиймэл нуур, далан, суваг зэргээс бүрдсэн илүү өргөн хүрээтэй байгууламж байдаг. Сүүлийн... | байгал орчин |
Энэ 3-р сарын 11-ний өдөр арлын Япон оронд асар хүчтэй газар хөдлөлт болж, түүнээс шалтгаалан үүссэн аймшигт цунамийн улмаас Япон улс эдийн засгийн маш их хохирол амссан билээ. Олон зуун хүний амь насыг залгиж одсон байгалийн гамшигт үзэгдлийн ул мөрийг арилгах, бүтээн байгуулах ажил тус оронд ид өрнөсөөр байна. Дэлхий... | байгал орчин |
НYБ-ийн Ерөнхий чуулганаас 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тунхагласнаас хойш буюу 1993 оноос хойш жил бүрийн энэ өдрийг Дэлхийн усны өдөр (World Water Day) болгон тэмдэглэж ирсэн. Дэлхий нийтийн нэн тэргүүний тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа цэвэр усны нөөц маш ихээр багасч байгааг сануулах, цэ... | байгал орчин |
Жаргаж буй нар, энэ хорвоогийн хязгааргүй олон түмэн янзын зүйлс холилдсон өдрүүдийн нэгийг цэглэж буй тэмдэг. Дэлхийн өнцөг булан бүрт юунаас ч үл хамааран яг л адилхан жаргацгаана. Хүн төрөлхтөн, байгаль дэлхийн ургамал амьтан бүгдэд нь өөрийн дулаан илчээ харамгүй түгээдэг тэрхүү алтан шаргал нартай өдрүүд юутай сай... | байгал орчин |
Улам бүр наашилж байгаа урин дулаан цагийн хамгийн гоё, хамгийн жаргалтай агшин бол мэдээж хэрэг зүсрэн орох бороо байдаг. Ялангуяа хаврын хавсарга нүдсэн энэ өдрүүд зөөлөн зүс борооны дулаахан дуслууд тэнгэрээс дуслан, хамгийн сүүлийн цаснаас хойш хэдэн сарын турш нүүр нь халтартсан жаахан хүүхэд шиг байгаа нийслэл хо... | байгал орчин |
Дэлгэр зуны өнгийн цэцэгс, хаврын анхны бороо, алтан шаргал навчис хаялсан намрын улирал гээд хавар, намар, зуны улиралд хүмүүс дурладагтай адилаар хахир хүйтэн цаг агаартай ч гэлээ шинэ жил, зул сарын баяр гээд олон зүйлээрээ хүмүүсийг татдаг өвлийн улиралд ч бас хүн бүхэн хайртай байдаг. Өвлийн улирлын гоёхон чимэг б... | байгал орчин |
ОХУ-д энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдсан Golden Turtle хэмээх фото зургийн уралдааны амьд байгаль, зэрлэг амьтдын сэдэвт шилдэг гэрэл зургуудаар үзэгч та бүхний амралтын өдрийг мялаахаар шийдлээ. Golden Turtle 2011 уралдаанд дэлхийн 37 орны 1500 гэрэл зурагчдын 18,000 бүтээлүүд оролцсоноос уралдааны шагналыг... | байгал орчин |
Эрхэм уншигч та бүхэндээ Их Говийн элсэн цөлд орших нэгэн ер бусын үзэсгэлэнтэй баянбүрдийн тухай зурган мэдээллийг хүргэж байна. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арван баянбүрдийн нэгээр нэрлэгддэг энэхүү гайхамшигт баянбүрд Хятадын Ганьсү мужийн Дунхуан хотоос зургаахан километрийн зайд орших бөгөөд алдарт Торгоны замаар... | байгал орчин |
Энэ бол зэрлэг амьтдын жинхэнэ бодит амьдралын зургууд. Энд ямар ч гэрийн тэжээмэл нохой, муур, аквариумны загас байхгүй. Зөвхөн тэдний л амьдардаг зэрлэг онгон зэлүүд байгаль дахь амьдрах арга, амьдралын шударга өрсөлдөөн бас тэмцэл. Зэрлэг амьтдын ертөнц дэх сонирхолтой 72 фотог хүлээн авч үзнэ үү. | байгал орчин |
Энэхүү Roraima нэрт уул нь дэлхийн хамгийн том хавтгай оройт уул бөгөөд Өмнөд Америкийн хавтгай оройт өндөрлөгийн Пакарайма нурууны хамгийн өндөр уул юм. Испаниар Roraima Tepui эсвэл Cerro Roraima, Португалиар Мonte Roraima хэмээн нэрлэгддэг энэ байгалийн өнгө үзэмж бүрдсэн сүрлэг ихэмсэг уулыг Английн хайгуулчин Sir W... | байгал орчин |
Амтлаг, зөөлөн каппучиног санагдуулам байгалийн энэ хачирхалтай үзэгдлийг Каппучино эрэг хэмээн нэрлэдэг. Энэ нь тийм түгээмэл үзэгдээд байдаг үзэгдэл биш бөгөөд та бүхний харж байгаа эдгээр зургуудыг өмнөд Африкын Cape Town хотод авчээ. Хүчтэй салхины улмаас үүссэн далайн давалгааны хүчээр далайн давстай ус далайн уса... | байгал орчин |
Хүн төрөлхтөн бид өөрсдийн амьдарч байгаа эх дэлхийдээ дэндүү хайр найргүй, хатуу ширүүнээр хандсаар байгаагийн үр дүнд дэлхий ертөнц маань байж боломгүйгээр сөхрөн доройтсоор байна. Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн өсөлт ирэх 1000 жилийн хугацаанд нөхөж үл болох үзэгдлийг учруулах ажээ. Өмнөд туй... | байгал орчин |
Дэлхийн улс орон бүр өөр өөрийн гэсэн эрхэлдэг газар тариалангийн салбаруудтай. Цагаан будаа, үр тариа, улаан буудай, эрдэнэшиш, цэцэгс, хүнсний ногоо гэхчилэн олон зүйлийн ургамлын тариалангийн талбай улс орны цаг агаар болон ард түмний соёл уламжлалаас хамааран бөөрөнхий дэлхийн өнцөг булан бүрд алаглан оршиж байгаа.... | байгал орчин |
Байгаль эх ер бусын баян тансаг, эгэл бусын өгөөмөр хэдий ч нэг хилэн нь хөдөлж, догширхоороо юугаар ч хорьж тогтоож болшгүй аюул гамшгийг авчирдаг билээ. Дийлдэшгүй ширүүн галт уулсаас эхлээд аймшигтай догшин хар салхи гэхчилэн олон гамшгийг байгаль дэлхий хүн төрөлхтөн бидэнд учруулж, асар их хэмжээний гарз хохирлыг ... | байгал орчин |
Өнгөрөгч 2010 оны 3-р сарын 20-нд Исландын Eyjafjallajokull мөсөн голын доорх галт уул 200 жилийн нойрноосоо сэрж дэлбэрэн, 4-р сарын 14-нд дахин идэвхжин дэлбэрснээс болж үүссэн үнс утаанаас шалтгаалан 4-р сарын 15-наас 5-р сарыг хүртэлх хугацаанд Европын агаарын тээврийн ажиллагаа бүрэн зогссоныг та бүхэн сайн санаж ... | байгал орчин |
Японы өмнөд хэсэгт байрлах Кюшю арал дээр байрлах Simmoe галт уул сүүлийн 52 жил унтаа байдалд байж байгаад энэ оны эхээр буюу 2011 оны 1-р сарын сүүлээр нойрноосоо сэржээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Галт уул гурван км өргөн цар хүрээ бүхий үнс нурман үүлийг бий болгож, ... | байгал орчин |
Ширүүн аадар борооны үеэр үүсдэг байгалийн нэг үзэгдэл бол сүртэйгээр мурилзан гялалзах аянга цахилгаан байдаг. Аянга цахилгаан нь зарим тохиолдолд галт уулын дэлбэрэлт болон шороон шуурганы үед ч үүсдэг. Харанхуйлан сүүдэртэх түнэр харанхуй үүлсээр бүрхэгдсэн тэнгэрт галт могой адил сүрдэм, аймшигтай харагдах аянга ца... | байгал орчин |
Жил бүрийн 6-р сард Английн нийслэл Лондон хотын гудамжинд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, шатахуунаар явдаг автомашины хэрэглээг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал болдог нь “London Naked Bike Ride 2010″ нэртэй жагсаал билээ. Энэ жилийн хувьд 6-р сарын 12-нд долоо дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү жагсаал Лон... | байгал орчин |
Америкийн алдарт зураач Lee Bogle-ын хүү Collin Bogle эцгээсээ хэрхэн зураг зурах техник, арга барилыг суралцаж, тэрхүү нөлөөллийг өөрийн урлагийн замналдаа нэвт шингээж дээр нь өөрийн хэв маягийг суурилуулж өгсөн нэгэн. Амьд байгаль, араатан амьтад, цэцэг ургамлын өнгө төрхийг гайхамшигтайгаар, бодит мэтээр зурдаг тэр... | байгал орчин |
Cava Idzhen хэмээх энэхүү галт уул Индонезийн Java арлын зүүн хэсэгт, далайн түвшнээс дээш 2386 метрийн өндөрт оршдог. Cava Idzhen галт уулын тогоонд нь оюу ногоон өнгөт хүчиллэг нуур байдаг байна. Ер бусын онцгой өнгөнүүдийг гаргадаг энэ нуурын 200 метрийн гүнтэй хлорт устөрөгч болон хүхрийн хүчлэн холимог “ус”-ны тем... | байгал орчин |
Нью-Йоркын Brooklyn-д амьдардаг Jason Clay Lewis гэгч уран бүтээлчийн “Drill Baby” хэмээн нэрлэгдсэн ер бусын урлагийн бүтээлийг залуус та бүхэнд танилцуулж байна. Мексикийн буланд газрын тос асгарсан гамшигт явдлаас сэдэлтэй энэ бүтээл резин, мохер, гипс, тосон будаг, хөнгөн цагаан зэргээс бүтсэн бөгөөд шивээсээр чимэ... | байгал орчин |
Байгаль эх өөрийн бүтээсэн сая сая гайхамшигаараа өчүүхэн өрөвдөм хүмүүн биднийг гайхуулан бишрүүлсээр ирсэн. Дэлхий ертөнц маань хүн төрөлхтөний өмнө цогцлоон босгосон зуу зуун хосгүй гайхамшигаа харамгүйгээр дэлгэсээр байгаа хэдий ч байгаль эхийн дуусаж дундаршгүй хэвэлд дахиад мянга мянган тайлагдашгүй нууц, ер бусы... | байгал орчин |
Австрийн Styria мужийн Bruck an der Mur нэртэй бүс нутгийн Tragöß хотод Gruner See хэмээх нэгэн нуур оршдог. Шилмүүст модод бүхий өндөр өндөр уулсын дундах хөндийд орших энэ нуурын нэрийг Монгол хэлнээ хөрвүүлбэл “Ногоон нуур” хэмээгдэн бууна. Намрын улиралд бараг ширгээд алга болчихдог нуурын хөндий хавар болмогц хайл... | байгал орчин |
Амьтад, нэн ялангуяа бусдын идэш тэжээл болдог амьтад байгалийн шалгарлаар хэдэн сая жилийн турш байсаар иржээ. Тэдгээр амьтдад өөрийгөө хамгаалах, махчин амьтдын хоол болох магадлалаа аль болох багасгах харилцан адилгүй чадварууд байдаг. Хортой, нисдэг, хурдан, муухай амт, үнэртэй гэх мэт онцлогуудаас хамгийн нийтлэг ... | байгал орчин |
Манай гариг дээрх хамгийн том арван цөл дэлхийн хамгийн хуурай хэсгүүдэд оршдог. Энэхүү арван том элсэн цөлийг эзлэх газар нутгийнх нь хэмжээгээр эрэмбэлэн жагсаасан жагсаалтыг товч тайлбар болон фото зургийн хамт та бүхэнд сонирхуулж байна. Дараах жагсаалтанд багтсан цөлүүдэд туйлын бага хур тунадаг унадаг бөгөөд хур ... | байгал орчин |
Эрхэм уншигч та бүхний өмнө өнөөг хүртэл бүрэн тайлагдаагүй олон арван нууцаараа хүн төрөлхтний анхаарал сонирхлыг татсаар байгаа сансар огторгуйгаас илгээсэн зургуудаас дэлгэж байна. Өнгөрөгч 2010 оны сансар огторгуйн шилдэг 25 фото зураг энд багтсан байгаа ба задгай сансраас авсан эдгээр сонирхолтой зургуудын хамгийн... | байгал орчин |
Kilauea бол Хавайн арлуудын нэгэн дээр оршдог налуу хажуутай, идэвхтэй галт уул бөгөөд байн байн лаваа цацаж байдгаасаа болоод нутгийн хэлээр Kilauea буюу олгойдуулж, цацаж байдаг гэсэн утга бүхий нэртэй болсон уул юм. 1998 онд дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уул гэгдэж байсан энэ галт уулын 90 хувь нь 1000 гаруй жи... | байгал орчин |
Гэрэл зурагчин Ben Canales гэгч эрхмийн авсан оддын зурагнуудаас эрхэм уншигчиддаа толилуулъя. Мянга түмэн одод анивчсан шөнийн цэлмэг тэнгэрт дурладаг энэ гэрэл зурагчин Jersey-ээс гаралтай нэгэн бөгөөд одоогоор америкийн Portland хотод ажиллаж амьдардаг ажээ. Хүмүүс биднээс хэдэн зуун гэрлийн жилийн алсад орших түм б... | байгал орчин |
АНУ-ын Калифорни мужид жил бүр болдог хамгийн том хулуу шалгаруулах “Safeway World Championship Pumpkin Weigh-Off” тэмцээн энэ жил 10-р сарын 12-нд Калифорнийн Half Moon Bay хэмээх далайн эргийн хотод зохиогджээ. 36 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд нийтдээ 60 тариаланч оролцсоноос ялагчаар Iowa мужийн Des ... | байгал орчин |
Terry Prouty гэгч энэ эр бол Louisiana-д өсвөр насаа өнгөрүүлсэн жаахан хүү байхаасаа л шар зөгийг маш ихээр сонирхдог байсан гэнэ. Одоо нас биенд хүрсэн тэрбээр магадгүй дэлхий дээрх хамгийн олон, хамгийн ер бусын шар зөгийний үүрнүүдийн эзэн, цуглуулагч байх. Одоо Oklahoma-д амьдарч байгаа энэ эрхэм өөрийгөө “Hornetb... | байгал орчин |
БНХАУ-ын баруун хэсгийн Sichuan дүүргийн Gulucan тосгоны оршин суугчдын хүүхдүүд гэрээсээ сургууль орох замдаа маш аюултай замыг туулдаг ажээ. Тэдгээр бяцхан хүүхдүүд өндөр хадан хясааны ирмэгээр 1520 метр урт замыг туулж байж сургуульдаа очдог бөгөөд өдөр бүр энэ хүнд хэцүү аяныг хийж тус тосгоныхоо хамгийн сайн барил... | байгал орчин |
Salvation Mountain хэмээх энэхүү уул Өмнөд Калифорнийн цөлд байх Salton Sea тэнгисийн яг зүүн талд, Лос Анжелос хотоос 200 милийн зайд оршдог бөгөөд хүний гараар гайхалтай гоёмсог байдалтайгаар бүтээгдсэнээрээ гайхалтай юм. 1524 метр өндөртэй 4572 метрийн өргөнтэй Авралын уул хэмээн нэрлэгдсэн энэ уулыг 74 настай Leona... | байгал орчин |
Та бидний амьдарч байгаа эрин зуун буюу 21-р зуун гарснаас хойш тохиосон хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн нарны бүтэн хиртэлтийн үеийн гэрэл зургуудыг сонирхуулъя. 2009 оны 7-р сарын 22-ны өдөр болсон энэхүү нар хиртэлт Өмнөд Азийн эргийн улс орнуудад хамгийн сайн үзэгдсэн бөгөөд Зүүн Хятад, Япон, Энэтхэг, Непал, Ба... | байгал орчин |
Мандах нарны орон хэмээгддэг Япон улсын дөрвөн том арлын хамгийн томд тооцогддог Хоншу арлын Тоттори мужийн нутаг дэвсгэрт байрлах Tottori Sand Dunes нэртэй гайхалтай сайхан элсэн манхнуудын дунд энэ сарын 24-ны бямба гаригт World Sand Sculpture Festival 2009 албан ёсоор нээгджээ. Шидэт үлгэр, домог гэсэн сэдвийн дор з... | байгал орчин |
Америкийн зураач Андрес Амадор (Andres Amador)-ын тун богинохон настай хэрнээ маш өвөрмөц сонгодог бүтээл болж чадсан элсэн дээрх уран зургуудийг та бүхэнд сонирхуулж байна. Түүний санаасаа зохиож, тооцоолон зурсан аварга том геометрийн элдэв төрлийн содон дүрслэлүүд яг л элсэн дээр зурагдахад тохирсон мэт харагдах ага... | байгал орчин |
Испанийн нэгэн архитектурын компанийхан маш гайхалтай албан тасалгаанд ажил үүргээ явуулдаг байна. Тус компаний энэхүү албан тасалгаа нь ой модон дунд байрладаг бөгөөд цэвэрхэн, тав тухтай, хамгийн гол нь амьд байгаль дунд оршдогоороо гайхалтай юм. Техник технологи өндөр хөгжин хүн гэгч амьтан улам бүр байгаль дэлхийгэ... | байгал орчин |
Хүнд чин хүсэл хийгээд хөдөлмөрч, үл шантрах сэтгэлгээ, зорилго тэргүүтэн байх төдийд л хэний ч санаанд багтамгүй гайхалтай, агуу зүйлсийг бүтээж босгох чадвартай гэдгийг өмнөх олон мэдээллүүдээрээ та бүхэндээ сонирхуулж хүргэж байсан билээ. Түүний бас нэгэн жишээ болсон уул, хадан дээрх агуу их мастеруудын олон олон ж... | байгал орчин |
Өмнөд Америкийн төвд орших далайд гарцгүй орон Болив улсын нутаг дэвсгэрт байдаг Uyuni нэртэй давст нуур болон давсаар баригдсан зочид буудлын тухай сонирхолтой мэдээллийг танд хүргэе. Uyuni Salt Lake хэмээх байгалийн үзэсгэлэнт газар нь Боливын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш 3656 метрийн өндө... | байгал орчин |
Японы Саппоро хотод болдог цасны баяр нь өвлийн улиралд тус улсад болдог томоохон үйл явдлуудын нэг бөгөөд жил ирэх тусам энэхүү цасны баярыг үзэхээр ирэгсдийн тоо нэмэгдсээр байна. Саппоро хотын Odori парк, зугаа цэнгэлийн томоохон дүүрэгт тооцогддог Susukino дүүрэг болон Tsudome цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлэн боссон з... | байгал орчин |
Хоёр том арал болон бусад олон жижиг арлаас бүрдэх Шинэ Зеланд улсын Болдуин-стрит (Baldwin Street) хэмээх нэгэн гудамж нь Дэлхийн хамгийн эгц налуу гудамжаар шалгарчээ. Тус гудамж нь 38° (градус)-ын налуу бөгөөд тус налуу зам дээр тормозтой автомашин зогсоход хүндрэлтэйгээс гадна эгц өөдєє хүмүүс бараг мөлхөж гарах нь... | байгал орчин |
Та бүхэндээ урьд нь Болив улсын нутаг дэвсгэрт орших Uyuni хэмээх давст нуурын талаарх мэдээллийг хүргэж байсан билээ. Энэ удаад мөн энэхүү их давст газрын тухай бас нэгэн сонирхолтой мэдээг хүргэе. Боливийн Salar de Uyuni нэртэй давст нуур нь далайн түвшнээс дээш ойролцоогоор 3650 метрт, 10582 км.кв талбайг эзлэн оршд... | байгал орчин |
Номхон далайн Филиппиний тэнгист Филиппин улсаас зүүн тийш 800 км зайд, Индонез улсын хойд талд орших Палау улсын нутагт байдаг нэгэн нууранд далайн залхагийн хоёр төрөл зүйл амьдардаг байна. Сул давстай, гадагш урсгалгүй энэ жижиг нуурын урт нь 400 метр, өргөн нь 150 метр бөгөөд хамгийн гүн хэсэг нь 50 орчим метр юм. ... | байгал орчин |
Манай улсын говь нутагт угалз хэмээн нэрлэгддэг нүдгүй шороон шуурга болдгийг та мэдэх бизээ. Харин саяхан Саудын Арабын вант улсын төв мужид элсэн шуурга болсон бөгөөд энэ үед салхины хурд 50 кмц хүртэл ширүүссэн байна. Шороон шуурганы улмаас харагдах орчин муудаж, үүнээс болж замын хөдөлгөөнд хүндрэл үүсэн 30 автомаш... | байгал орчин |
Мэдээж хэрэг та жаахан хүүхэд байхдаа элсээр янз бүрийн зүйл хийж тоглодог л байсан биз дээ? Таны хүүхэд насны дурсамжийг сэргээж, тэр ч байтугай бүр элсээр ийм гайхамшигтай зүйл хийж бүтээнэ гэж байдаг юмаа гэтэл гайхашруулах ховорхон бүтээлүүдийн фото зургийг та бүхэндээ сонирхуулж байна. Энэхүү урлалийг хийхэд багах... | байгал орчин |
Иран улсын нутаг дэвсгэрт орших Дорнод Азербайжаны нэгэн тосгоны овжин иргэд Саханд нэртэй сөнөсөн галт уулын хойд энгэрт өөрсдийн орон гэрээ барьж байгуулан тосгоноо бий болгосон ажээ. Тэрхүү цаг үед амьдарч асан хүмүүс тэдний үр удам нь сониуч зантай, адал явдалд дуртай мянга мянган аялагч жуулчдыг соронзон адил тата... | байгал орчин |
Зэрлэг ан амьтад, ургамал ногоо, амьд байгалийн өлгий нутаг болсон Kruger үндэсний парк нь бол Өмнөд Африкийн бахархал юм. Энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр жил бүр 1.25 сая жуулчид ирдэг бөгөөд урт удаан хугацааны туршид хэрхэн өөрийн энэхүү онгон дагшин байдлаа хадгалж ирснийг нь тайлбарлаж чадах хүн байдаг... | байгал орчин |
The Taj Mahal, India 2007 оны дэлхийн шинэ 7-н гайхамшиг. The great Wall, China Petra, Jordan Christ Redeemer, Brazil Machu Picchu, Peru Chichén Itzá, Mexico The Roman Colosseum, Italy | байгал орчин |
Иран улсын хойд хэсэгт орших Hormuz арал дээр байдаг өнгө өнгийн элсээр тус улсын зураач нар дэлхийн хамгийн том элсэн хивсийг бүтээжээ. 25 зураач хамтран бүтээсэн “ Persian Gulf ” нэртэй энэхүү гайхалтай бүтээлийг бүтээхэд 70 төрлийн өнгө бүхий элсийг ашиглажээ. 12.000 кв.метр хэмжээ бүхий энэхүү ер бусын хивс нь хээ ... | байгал орчин |
Швед улсын нийслэл Стокгольм хотоос 60 км зайд орших Flogsta нэртэй хотын оршин суугчид хотынх нь нутаг дэвсгэрт битүү ургасан сайн чанарын интоор жимсний модоор маш их бахархдаг байжээ. Гэвч 2005 оны зун тэдний бахархал болсон интоорын мод нь үен хорхой буюу төөлүүр хорхойд идэгдэн сүйрсэн байна. Тэдгээр хорхойнууд хо... | байгал орчин |
Цалин цагаан өвлийн улирлын хамгийн чухал бөгөөд хамгийн гоёмсог зүйл бол хөвсгөр цагаан цасан байдаг. Бага жаахан хүүхэд байтугай насанд хүрсэн томчууд бүгд л өвлийн улирлын нэрийн хуудас болсон цагаахан цасанд хайртай, цасаар тоглох дуртай байдаг билээ. Цасаар байлдаж, цасаар өвлийн өвгөн хийж тоглоогүй хүн энэ хорво... | байгал орчин |
Хүн, амьтан, ургамлын өлгий болсон байгаль дэлхий хосгүй гайхамшигт зүйлсээр арвин тансаг билээ. Түүний дотроос хүмүүс бидний нүдийг баясгаж, үзэж харахын тулд цаг зав, хөрөнгө мөнгөө үрэн байдаг зүйл бол байгалийн гоо үзэсгэлэнт байдал, өвөрмөц сонин тогтоц бүхий газар нутаг, хад чулуу, өвс ургамал юм. Энэ удаад таны ... | байгал орчин |
Өнөөдөр дэлхийн аль ч хотод очоод тэнгэр баганадсан өндөр барилга, цамхаг дээр амтат зоог барих боломж хамгийн нээлттэй байгаа билээ. Гэхдээ техник технологи өндөр хөгжин, бүхий л зүйлс асар хурдацтай хөгжин байгаль хүн хоёрын хэлхээ холбоо улам бүр холдон байгаа өнєє үед хүмүүс байгальдаа ойр байхыг бүр ч их хүсдэг бо... | байгал орчин |
Та бүхэн энэ юуны зураг гэж бодож байна.Дэлгэрэнгүйг ороод үзээрэй. Их сонин юмаа. | байгал орчин |
Бяцхан хамелеон өндөгнөөсөө гарсан гэдгээ мэдэхгүй байгаа энэхүү эгдүүтэй байдал нь бидэнд өндгөн дотроо яг ингэж харагддаг байх даа гэсэн гайхалтай бодлыг төрүүлж байна. Пенсилвани мужийн Рийдинг дүүргийн “Канвас Хамелеон” амьтны дэлгүүрийн эзэн энэхүү хамелеон өндөгнөөсөө байгалийн жамаараа хагаран гарч чадаагүй боло... | байгал орчин |
Бразилын Сан Пауло хотод амьдрах 1 нохой, 8 шувуу, 1 орог зусаг хоорондоо маш эвтэй найртай амьдардаг ба өвөрмөц нөхөрлөлийн үлгэр жишээ болжээ. Golden retriever үүлдрийн Bob нохой бол хамгийн том биетэй нь боловч хамгийн найрсаг нэгэн юм. Түүний жижигхэн андууд түүнээс огтхон ч зүрхшээлгүйгээр нь хамтдаа унтаж, тоглож... | байгал орчин |
Нохой бол хүн төрөлхтний хамгийн ойр дотны, гайхалтай үнэнч нөхөр. Энэ дэлхий дээр нохойг хайрладаггүй хүн гэж үгүй биз. Амар тайван болоод аюул түгшүүртэй бүхий л цаг үед хүний дэргэд байдаг энэ амьтны талаар олон сонирхолтой мэдээ мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байсан билээ. Харин энэ удаад аз жаргалтай гэгч нь унт... | байгал орчин |
1. Булл Терриер Орчин үеийн Булл Терриер жинхэнэ Булл Терриерийн баримал шиг л харагдаж байна. Гавлын яс нь ихээхэн өөрчлөгдөж, их бие нь арай бүдүүрч, шүд болон сүүл нь уртасчээ. 2. Бассет Хаунд Энэ нохой улам намсаж, чих нь бүр 3 дахин уртассан байна. Арьс нь нилээдгүй сул болсон бөгөөд нүд нь өмнөхөөсөө ч илүү гуниг... | байгал орчин |
Буцах замаа олдог үнэхээрийн гайхалтай чадвартай нэгэн төрлийн тагтааг “ухаалаг тагтаа” хэмээн нэрлэдэг бол дайны үеэр түүнд “дайны тагтаа” хэмээх нэрийг өгсөн юм. G. I. Joe Дэлхийн 2-р дайны үеэр буюу 1943 оны 10-р сарын 18-ны өдөр Британийн цэргийн хүчин Германчуудын эзэлсэн Италийн Calvi Vechia хэмээх тосгон руу дай... | байгал орчин |
Аливаа шумбалтын хамгийн гайхалтай хэсэг бол далайн усны гадарга дор юу байдгийг мэдэх байдаг билээ. Гадаргын дор миний мэдэхгүй юу байгаа бол гэж бодох нь үнэхээр ид шидийн мэт байдаг. Энэ бодолдоо хөтлөгдөн нэгэн гэрэл зурагчин далайн усны гадарга дор юу байдгийг үзүүлэхүйц зургуудыг авчээ. Писалиа Писалис: Австрали,... | байгал орчин |
AFP агентлагийн мэдээлж буйгаар үүлдэр холилдсон Квазимодо хэмээх хочтой нохой Калифорнид болсон дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгаруулах тэмцээнд түрүүлж “төгс эрэмдэг” хэмээх гуншинтай болжээ. Шүүгчид хамгийн царай муутай нохойг шалгаруулахдаа өөрсдийн анхны сэтгэгдэл, гаж гадаад төрх, эрэмдэг байдал, нохойны ... | байгал орчин |
Хүн болон амьтанд байгалиас заяадаг нэгэн өвөрмөц зан чанар бол юмсыг сониучирхах сониуч зан араншин юм. Энэ сониуч зангийн ачаар амьд бие бодгалиуд өсөж хөгжиж, дэлхий ертөнц, юмс үзэгдэлтэй танилцдаг. Гэхдээ заримдаа энэ зан чанар эзэн биеэ гарч, хөдөлж, явж боломгүй нөхцөл байдалд гацаах нь бий. Үүний жишээ бол дара... | байгал орчин |
Матилда бол жирийн л нэг муур. 2 настай энэ муурны нүд нь жирийн муурныхаас шал өөр яг харь гаригийн хүний нүд шиг харагддаг. Уг онцгой муур нь өөрийн 2 эзэн болон нохойтой амьдардаг ба өөрийн харь гаригийн нүдээрээ Instagram дээр хэдийнэ 35,000 гаруй дагагчтай болж амжжээ. Матилда 2 жилийн өмнө Валентины баярын өдөр т... | байгал орчин |
Системчлэлийн эцэг гэгддэг Карл Линней бол амьтан, ургамлыг төрөлжүүлэн ангилсан анхны хүн бөгөөд түүний томьёоллыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг юм. Тэрээр Швед улсын өмнөд хэсэгт 1707 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэндэлсэн аж. Карл Линней нь дэлхий ертөнц дээрх бодит юмсыг ургамал, амьтан, эрдэс баялаг гэсэн 3 ер... | байгал орчин |
Урин дулаан зун цаг ирж, амралт аялалын улирал болоход найз нөхөд, гэр бүлтэйгээ цэвэр агаарт салхилан, голын эрэгт тухлан амрах, тэр бүү хэл гэрийнхээ гадаа үдэш зугаалахад шумуул гэдэг нэг “том дайсан” бий. Харин шумуулыг үргээх, устгах чадвартай үнэрт ургамлууд ч бас байдаг ажээ. Гал дээр ширгээсэн 100гр гавар эсвэл... | байгал орчин |
Дэлхийн хамгийн аз жаргалтай нохой ямар нохой вэ гэвэл Cinnamon-ыг гэхэд нэг их буруутахгүй болов уу. Харамсалтай нь 11 настай Cinnamon нохой маань нүдний даралт гэх өвчний оноштой бөгөөд түүнээсээ болоод үргэлж инээмсэглэж буй мэт дүр төрхийг гаргадаг байна. Түүний эзэн Andrew Bua түүнийг 2004 онд олж авсан бөгөөд нох... | байгал орчин |
Өмнө нь та бүхэнд гэрийн тэжээмэл амьтдын орчин нөхцөлтэйгөө зохицож, өөрийгөө бусдын нүднээс нууж чаддаг болохыг харуулсан “ Өнгөлөн далдалж нуугдахдаа гарамгай гэрийн тэжээмэл амьтад ” мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад зэрлэг ан амьтад, хорхой шавьжнууд хэрхэн аюулаас өөрийгөө хамгаалж мэдэгдэхийн арга... | байгал орчин |
“Матрын ангууч” Стив Ирвин 8 жилийн өмнө бурхан болсон хэдий ч түүний охин Бинди Ирвин аавынхаа байгал хамгаалах ажлыг үргэлжлүүлж яваа ажээ. Бизнес, аялал жуулчлалын ангийг төгссөн 16 настай Америкийн иргэн тэрбээр Австралийн зоо паркад бүтэн цагаар ажиллах болсон байна. Инстаграмаар түүнийг 220,000 хүн дагадаг бөгөөд... | байгал орчин |
Бага юм их зүйлийн үндэс болно. Онгон байгал, амьтны ертөнцөд энэ л хууль үйлчилж байдаг бөгөөд таныг “Ёооё” гэж ч хэлж амжаагүй байхад таны хумсны толионоос жижигхэн амьтан таныг алчихаж дөнгөнө гэвэл итгэх үү? Хорт мэлхий, үзэшгүй муухай загаснаас авахуулаад хорт могой хүртэл өөр өөрийнхөө аргаар таныг устгаж чадах а... | байгал орчин |
Газрын мина үнэрлэгч харх жил болгон минийн тэсрэлтээс үхэх, эрэмдэг болох хүний тоог бууруулж чадаж байна. APOPO гэх Бельгийн нэгэн ТББ нь Африкийн аварга том хархуудыг үнэрлэгч харх болгон сургаж байгаа бөгөөд тэдний мөрөөдөл биелэж байгаа бололтой. 1997 оноос хойш сургагдсан хархнууд 20 минутад 200 кв.м талбайг үнэр... | байгал орчин |
Морь хэмээх ухаалаг, сайхан, үнэнч амьтны талаарх таны мэдэхгүй 20 баримтыг бид дэлгэж байна. 1. Морь амаараа амьсгалж чаддаггүй. Амьсгалахдаа зөвхөн хамрын нүхээ ашигладаг. 2. Дэлхийн хамгийн сайхан морь болох Туркменистаны Акал-Теке. 3. Тахь бол шоронгоос оргосон морьд юм. Төдийлөн нухацтай биш байгаа ч гэсэн үүнийг... | байгал орчин |
Германы Саарланд Saarland мужийн Мерзиг Merzig хотын нутаг дэвсгэр дэх орогнох байрандаа чононуудтай хамт чонын амьдралаар амьдарч байгаа нэгэн өвгөний тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Амьдралынхаа сүүлийн 40 орчим жилийг чононуудтай хамт өнгөрүүлж байгаа Вернер Фреунд Werner Freund гэгч энэ эрхэм яг л чоно шиг... | байгал орчин |
Булдог Олон янзын үүлдрийн нохдын дотроос булдог шиг хүчтэй, бие хаатайг нь олохгүй ээ. Манаж байгаа зүйлээ хэзээ ч бусниулахгүй байх занг бий болгох гэж 200-гаад жилийн турш булдогийг хүмүүжүүлсээр иржээ. Булдог нь эзэндээ туйлын үнэнч байдаг. Тэд хүнийг хазвал ясыг нь шууд хугалдаг тул барагтаа бол хуцдаггүй ажээ. Эр... | байгал орчин |
Шавьж устгах цацлагагүйгээр гэрээ яаж ялаагүй байлгах вэ? Байгалийн гаралтай эдгээр аргуудыг хэрэглэхэд хялбар бөгөөд хямд төсөр байх болно. Ихэнх нь айл бүрийн гал тогооны өрөөнд байдаг энгийн зүйлс юм. Зуны улирал ирж байгаатай холбогдуулан бидний уурыг бардаг ялаагүйгээр та энэ зуныг тайван, амар жимэр өнгөрүүлэх бо... | байгал орчин |
Нохой бол хүн төрөлхтний хамгийн ойр дотны, гайхалтай үнэнч нөхөр. Нохой сонирхохоо байг гэхэд нохойг хайрладаггүй, жаахан гөлгийг өхөөрдөн эрхлүүлдэггүй, сайхан нохойг бахдан хардаггүй хүн гэж үгүй. Хүний хувьд хэзээнээс хамгийн сайн нөхөр хэмээгдэж ирсэн нохой хэмээх энэхүү дөрвөн хөлт ухаант амьтны үлэмж том биетэй ... | байгал орчин |
Амьтдад ч бас хайр, анхаарал халамж, өр нимгэн байдал хэрэгтэй байдаг. Ялангуяа гэрийн тэжээвэр амьтдад бол эзэндээ эрхлэх, хамтдаа тоглох нь хамгийн аз жаргалтай мөчүүд нь байдаг. Эзэн нь амьтаддаа яаж хандана, тухайн тэжээвэр амьтан яг л тийм зан араншинтай болж хүмүүждэг билээ. Тиймээс тэдэнтэй маш нөхөрсөг, хүндэтг... | байгал орчин |
Гэрийн тэжээмэл амьтад нь эзэддээ баяр баясгалан, хөөр хөгжөөн бэлэглэхийн хамт санаанд оромгүй сонирхолтой үйлдлүүдээрээ үргэлж гайхашруулж байдаг. Тэдэнд ч бас дөрвөн хананы дунд байнга хашигдаж амьдраад байх нь эрх чөлөөгөө боогдуулсан мэт санагдах тул заримдаа дураараа гадуур гарч салхилж зугаалж байгаад ирэх явдал... | байгал орчин |
1. Карбонеми Карбонеми нэрний тухайд “Нүүрстөрөгчин мэлхий” гэсэн утгатай. Вольксваген машины хэмжээтэй махчин амьтан юм. Түүний толгой л гэхэд хөлбөмбөгийн бөмбөгнөөс том ба шувууных шиг хурц хошуу нь амьтдыг урж тасдаж идэхэд хялбар болгож өгдөг байж. 2. Arthropleaura Arthropleaura бол машины хэмжээтэй аварга давхар ... | байгал орчин |
Могой өвсөнд нуугдан түүний гэр бүл рүү дайрахад энэ нохой амиа өгөхөд ч бэлэн гэдгээ нотолж чадсан юм. Энэ могой дайрахад бэлдэн өвсөнд нуугдсан байжээ. Могой руу дайрахдаа Chief огт айсангүй. Хорт могой түүнийг хайр найргүй хазсан бөгөөд хор нь хурдан үйлчилжээ. Ямар их хавдаж хөөснийг нь хар л даа. Эрэлхэг нохой хэн... | байгал орчин |
“National Geographic”-ийн судлаачид энэхүү төсөөлшгүй зураг авалтуудыг хийж чадсан байна. Тэд янз бүрийн төрөл зүйлийн амьтдын үр төлийг эхийнхээ хэвлийд хэрхэн өсч бойжиж байгааг харуулсан зургуудыг 4D хэт авиагаар холбогдсон маш жижиг камерын тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн байна. Амьтад төрөхөөсөө хэдхэн долоо хоног... | байгал орчин |
Та зөгийн авгалдайн урьд нь харж байсан уу? Зөгий нь үүрнийхээ дотогш гүнд байрлах зөгийн сархинагт балаа хадгалах ба тэндээ өндгөө гаргаж, өндөг нь өт болж, өт нь авгалдай болдог байна. Гэрэл зурагчин Anand Varma ажлынхаа гадаа жижигхэн зөгийн үүр барьж, тэдний амьдралын талаар судлахаар шийджээ. National Geographic-т... | байгал орчин |
Агаарт дүүлэн нисэх жижигхэн шувууг харахад нисэх онгоцонд тийм том гэмтэл учруулах юм чинээ хэн ч санахгүй. Жижиг биетэй хэдий ч шувуу нь онгоцны их бие, тэр бүү хэл хөдөлгүүрийг хүртэл эвдэн сүйтгэхэд хүргэдэг байна. Агаарын тээврийн нэр томьёонд энэхүү ослыг “шувуун цохилт” гэх бөгөөд онгоцны аюулгүй байдлын дүрмэнд... | байгал орчин |
Бид бүгд л зуны улиралд маш их дуртай байдаг. Гэхдээ зун болохоор л шумуулнууд олноороо гэрт үймж биднийг багагүй бухимдуулдаг. Шавьжны хор, ялааны алуур зэрэг нь хараахан бүрэн төгс шийдэл болж чаддаггүй. Тэгвэл бид танд гэрийн нөхцөлд гар доорх материалаа ашиглаад шумуулны эсрэг зангыг хэрхэн хийх аргыг хэлж өгье. Үү... | байгал орчин |
Мэргэжлийн фото моделиуд болох Мария Сидорова, Лидия Фетисова нар өвлийн хүйтэнд хагас нүцгэлсэн байдалтайгаар Степан нэртэй, 650кг жинтэй аварга том хүрэн баавгайтай хамт эдгээр зургуудаа авахуулжээ. Гэрэл зургийг ОХУ-ын авьяаслаг гэрэл зурагчдын нэг болох Ольгой Баранцевой авсан байна. Уг өвөрмөц гэрэл зургуудын гол ... | байгал орчин |
Бид бүгд үлэг гүрвэлд хайртай. Хүүхэд байхаасаа л тэдний тухай шинжлэх ухааны хичээлээс мэдэж, музейгээс араг ясыг нь харж, резинэн тоглоомоор нь үлэг гүрвэлүүдийн бяцхан тулаан өрнүүлж тоглодог байсан. Гэвч тэдний талаар бидний мэдэх зүйлийн хичнээн нь үнэн бол? Таны хүүхэд насандаа мэдэж авсан үлэг гүрвэлийн талаарх ... | байгал орчин |
Хятадын Бээжин хотод амьдардаг Zhu гэх бүсгүй сүүлийн 3 жил гаруй Wuhua нэртэй, ойролцоогоор 85 килограмм жинтэй эм гахай буюу мэгж тэжээж байгаа бөгөөд гахайтайгаа авахуулсан зургуудаа Хятадын микроблогчдын сайтад тавьсанаар цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа ажээ. Түүний овог болох ‘Zhu’ нь Мандарин хэлээр гаха... | байгал орчин |
Аялалынхаа нэрийг “Maddie on Things” хэмээн нэрлэсэн гэрэл зурагчин залуу Theron Humphrey өөрийн хүсэл сонирхолын дагуу АНУ-ын газар нутгийг хөндлөн гулд туулж аялах явцдаа нэгэн нохойг олж аварчээ. Улмаар нохойгоо Maddie хэмээн нэрлэж тэд хамтдаа аялах болсон байна. Нохой түүнтэй хамтдаа аялах маш дуртай төдийгүй тэд ... | байгал орчин |
Зөвхөн хүнд л сэтгэл хөдлөлийн бүхий л мэдрэмжүүд заяасан байдаг гэвэл эндүүрэл. Гайхаж цочирдох мэдрэмж хүнээс гадна амьтанд ч байдаг аж. Гэнэтийн үйл явдалд гайхсан, цочирдсон янз бүрийн адгуусан амьтдын хөгжилтэй, инээд хүрмээр царай төрх бүхий гэрэл зурагнуудаас бүрдсэн фото багцыг та бүхний өмнө дэлгэж байна. Ажлы... | байгал орчин |
Таныг аалзнаас айдаг гэвэл хүмүүс нээх их гайхаад байхгүй биз. Аалз үнэхээр айдас төрүүлмээр… Энэхүү нийтлэлээр таны айдсыг нэмэх гэж бус харин өчүүхэн жижигхэн атлаа таны тархинд аймшигтайгаар төсөөлөгдөх хорхойны тухай зарим баримтуудыг хүргэх гэсэн юм. 1. Аалз бол махчин амьтан. Нэг өрөөнд байгаа 10,000 аалзыг нийлү... | байгал орчин |
Бага балчраасаа эхлэн гэрийн тэжээмэл амьтантай байсан хүүхдийн сэтгэлзүй илүү уян хатан байдаг төдийгүй дархлалын хувьд ч илүү сайн байдаг гэдэг нь батлагдсан. Мөн гэртээ амьтан тэжээдэг хүүхдүүд уян зөөлөн, сайхан сэтгэлтэй болдог. Хүний суурь хүмүүжил, зан авирт онцгой сайн нөлөөтэй гэрийн тэжээмэл амьтад болон тэдг... | байгал орчин |
Миамигийн их сургуулийн Далай, Агаар мандал судлалын тэнхимээс зохион байгуулсан Усан доорх гэрэл зургийн тэмцээний 2015 оны ялагчид тодорсон байна. Анх 2005 онд зохиогдож байсан уг тэмцээн жил бүр гэрэл зураг сонирхогчдын дунд зохиогдсоор ирсэн байна. Тэмцээнд зурагчид усан доор авсан хамгийн сайн бүтээлүүдээ макро зу... | байгал орчин |
Osiris болон Riff харх хоёр бол найз нөхөрлөлийн шилдэг үлгэр жишээ болсон амьтад юм. 3 настай Голланд хоньчин нохой маань амандаа 3 сартай хархыг чөлөөтэй оруулах төдийгүй түүнд амыг нь цэвэрлэх боломжийг хүртэл олгодог байна. Голланд хоньчин ноход бол төрөлхийн дуулгавар сайтай, аливаа зүйлсийг суралцах ойлгохдоо гоц... | байгал орчин |
Интернэт бол бид амьтдад хэр зэрэг хайртай вэ гэдгийн бас нэгэн нотолгоо юм. Хүмүүс интернэтээр өхөөрдөм амьтдын бичлэгийг үзэх зуураа дуртай амьтдынхаа талаарх мэдээллийг бусадтайгаа хуваалцдаг. Харамсалтай нь эдгээр мэдээллүүдийн ихэнх нь буруу байдаг бөгөөд бид заримыг нь залруулан танд хүргэж байна. 1. Нугасны гааг... | байгал орчин |
Эцэг эхийн үр хүүхдээ гэх хайранд хязгаар байдаггүй. Үүнтэй адилаар амьтдын үр зулзагаа хайрлах хайранд ч хэмжээ хязгаар үгүй байдаг ажээ. Экологичид ан амьтдыг үр төлөө өсгөх байдлаар нь r ба K гэсэн хоёр бүлэгт хувааж үздэг. К ангилалд багтах заан, муур болон хүн зэрэг амьтад нь тээлтийн урт үеийг туулж, харьцангуй ц... | байгал орчин |
Хэдий онгон байгальд зэрлэг догшин амьдралаар амьдарч, өөрийн хүч чадлаар хоолоо олж идэж байгаа ч зэрлэг амьтанд ч бас гэрийн тэжээмэл амьтан шиг дэггүй зан чанар байдаг гэдгийг энэ нийтлэлийн зурагнууд харуулж байгаа юм. Зэрлэг америк чоно бол маш ухаалаг бөгөөд догшин амьтан. Гэхдээ Нью Йоркын хөдөө нутагт амьдардаг... | байгал орчин |
Нарны аймгийн системийн нэгэн гариг болох дэлхий нэртэй цэнхэр гариг дээр амьдрал үүсэн бий болоод хэдэн сая жилийг үджээ. Энэ хугацаанд маш олон зүйлийн амьтад үүсэн бий болж, устан үгүй болсоор өнөөг хүрсэн. Өнөөдөр ч хэдэн сая живаа зүйлийн амьд биес дэлхийн бөөрөн дээр амьдарч байгаа ба тэдгээрийн дунд хүн төрөлхтн... | байгал орчин |
ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших Дагестаны бүгд найрамдах улсын Chirka тосгонд нэгэн фермер хонио хургалахыг тэсэн ядан хүлээж байсан боловч эцэст нь олныг цочирдуулам хэрэг болжээ. Ноён Blasius Lavrentiev тухайн хонио хээлтсэнийг нь мэдээд хургаа зарж борлуулан дахин мөнгө олох боломжтой боллоо хэмээн ихэд баяртай бай... | байгал орчин |
Бой нь арилсан хүүхэд хөөрхөн, борвио нээсэн гөлөг хөөрхөн, босож тэнцэж байгаа ботго хөөрхөн гэж ертөнцийн гурван хөөрхөнд өгүүлдэг. Гэхдээ зөвхөн хүүхэд, гөлөг, ботго гэлтгүй амьтан бүрийн үр зулзага нялх багадаа өхөөрдөм хөөрхөн байдаг. Тиймээс бид Дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн чимж байдаг хайр татам нялх үрсийн зура... | байгал орчин |
Гэрийн тэжээмэл амьтан хүүхдийг бусдыг хайрлах сэтгэлтэй, амгалан тайван, сайн хүн болж төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Хүний эрүүл мэндэд ч тустай учир маш олон хүмүүс гэрийн тэжээмэл амьтантай байхыг илүүд үздэг бөгөөд хүүхдүүдээ болон өөрийгөө бодсон хүмүүс гэрийн тэжээмэл амьтан авч тэжээдэг. Хэрвээ та гэрийн... | байгал орчин |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.