news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийнхэн гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Ихэнх аймагт хур тунадас олон жилийн дундажтай харьцуулахад бага орж, өвс, ногооны гарц муу, мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй, хуй салхи олонтаа салхилж, зарим гол, г...
байгал орчин
Улаанбаатар, I хороолол 2015.07.18 Энэ долоо хоногт нийт нутгаар бороотой байна. Өнөөдрийн байдлаар гэхэд  Орхон голын эх болон дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Хархорин сум орчимд үерийн түвшинг 35 см даваад байна . Мөн Хангайн арын Урдтамир, өврийн Завхан, Байдраг голын усны түвшин өмнөх өдрөөс ...
байгал орчин
Халх голын бүс нутаг дахь үржил шимт хөрс шороо, газрын гарц, байгалийн баялагт тулгуурлан мал аж ахуй, газар тариалан хосолсон эрчимжсэн фермерийн үйл ажиллагааг дахин сэргээх, шинээр эхлүүлэх ажил яригдаж байна. Энэ тухай нэгэн цагт Халх голын бүс нутагт судалгаа шинжилгээний ажил хийж явсан эрдэмтэн буурал, Мал зүйч...
байгал орчин
Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны долдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Наадамчдын аюулгүй байдлыг х...
байгал орчин
Бурхан Халдунд аялах журам, тэр дотроо гадаадын жуулчдыг аялуулах зөвшөөрөл олгож буй нь хууль бус ажиллагааг дэмжиж, бусармаг үйлдлүүд гарах эхлэл боллоо хэмээн “Хэрлэн Аравт” ТББ, “Их хориг шүтээн” ТББ-аас мэдэгдэв.  Тухайлбал, өнгөрсөн сарын 22-нд иргэн Ч.Чинзориг Франц улсын зургаан иргэнийг Бурхан Халдунд аялуулах...
байгал орчин
-ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ- Энэ сарын 14-ний өдрийн байдлаар  Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд голын усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 75-85 см нэмэгдэж, Бэлтэс гол Баянзүрх сум орчимд үерийн түвшинг 45 см даван хүчтэй үерлэж байна. Түүнчлэн Алтай нуруунаас усжих, Ховд гол Мянгад орчимд үерийн аюулт...
байгал орчин
Монгол оронд үр удам нь тасраад байсан зэрлэг адуу болох Пржевальскийн адууг Европын амьтны хүрээлэнгээс эх нутагт нь шилжүүлэх ажиллагаа 2011 оноос эхэлсэн. Тэгвэл энэ сарын эхээр дөрөв дэхь удаагийн ийм ажиллагаа болж Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг Чехийн зэвсэгт хүчний онгоцоор тээвэрлэн Ховд а...
байгал орчин
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь иргэдийн ая тухтай байдлыг хангаж, Улаанбаатар хотын тоосжилтыг бууруулах, цэвэр усны эх ундаргыг хамгаалан эрүүл эко орчин бүрдүүлэх зорилгоор “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 15,000 мод бүхий төгөл байгуулах ажлыг Үндэсний цэцэрлэгт х...
байгал орчин
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хийж байгаа ажлуудын нэг нь усан хөшиг юм. Үндэсний Их баяр наадмын өмнө Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийж, ашиглалтад хүлээлгэн өгч байсан бол өнөөдөр Арслантай гүүрний усан хөшигний нээлт боллоо . Нээлтийн ажилла...
байгал орчин
Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргадтай ярилцлаа. -Бурхан Халдун уулыг Улсын тусгай хамгаалалтад авснаас өгсүүлээд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх хүртэл танай Хамгаалалтын захиргаа ямар ажлуудыг санаачилж, хийж  хэрэгжүүлж ирэв?  -Хан Хэнтийн Улсын  тусгай х...
байгал орчин
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрынхан улсын ойн санг 2.5 га таримал шинэсэн ойгоор нэмлээ. “МХЕГ-ын нэрэмжит ойн төгөл”-д жил бүр нөхөн сэргээлт, тарилт хийж ургуулснаа Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ойн, ногоон байгууламжийн хэлтэст хүлээлгэн өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдө...
байгал орчин
Ухамсар хүнийг жолоодох ёстой юу, эсвэл хүн ухамсараа удирдах ёстой юу? Өнгөц харахад марзан гэмээр толгой өвтгөсөн иймэрхүү асуултуудтай бид өдөр тутамдаа л нүүр тулдаг. Энэ бүхэнд хариулт өгөх гэж хэсэг маргалдаад, нэг бол хэрэлдэж, эс бөгөөс хариултыг нь ололгүй шантарч, асуулт хэвээр нь үлдээгээд цааш алхдаг. Гэтэл...
байгал орчин
Малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн доройтол тулгамдсан асуудал болж, энэ чиглэлд төрийн бодлого, зохицуулалт  үгүйлэгдэж байна. Эрдэмтдийн судалж тогтоосоор бэлчээр доройтох хэрээр малд идэмжтэй шим тэжээлт ургамлын төрөл зүйл цөөрч малын чанар, ашиг шим сөргөөр нөлөөлж эхэлжээ. Бэлчээрийг зүй зохистой ашиглах,...
байгал орчин
Манайх Хэнтий аймгийн төвөөс хориодхон километрийн зайд орших Цагаан чулуутын энгэрт нутагладаг байлаа. Цагаан чулуутын оройг холоос харсан хүн бүр бүрхсэн их хонин сүрэг бэлчиж явна хэмээн эндүүрдэгсэн. Дов толгод цөөтэй, дэрс бутнаас өөр торойх зүйл ховор, цэлийсэн ногоон талыг урд талаар нь Хэрлэн, баруун талаар нь ...
байгал орчин
Увс нуурын ай савын улсын  тусгай  хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны ажилтнууд мод тарих өдрийг тохиолдуулан  Увс нуурын ДЦГ-ын Улаангом хэсгийн Байгаль хамгаалагчийн байрны дэргэд 200 гаруй метр хашаа барьж мод тарилаа. Үүнд шар хуайс, хайлаас, бургас зэрэг модыг тарьж суулгасан байна.  Мөн  Дэлхийн ...
байгал орчин
Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч “Эко жаал” З.Буянхишиг Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлаа өнөөдөр эхлүүлж, ангийн хоёр найз, аавтайгаа мод тарилаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу ийм ажил хийх хүсэлтээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол...
байгал орчин
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын асуудлыг хэлэлцэж буй энэ үед   "Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  болж байна.  Бага хуралд бэлчээрийн экологи болон менежмент, биологи, гидрологи, антропологи болон эдийн засгийн чиглэлээр с...
байгал орчин
Нутагт минь өнжсөн тогоруу эхлэл хэсгийг  ЭНД дарж үзнэ үү. Харамсал, гэмшлээр дүрэлзсэн нүдээрээ гашуудаж буй тогоруудыг ширтэн зогтуссан аав минь гэнэт сэхээрсэн мэт эргэн харж, нулимсаа барьж ядан зогсоо намайг энгэртээ наан тэвэрлээ. Энд өрнөж буй үйл явдлыг огтхон ч хармааргүй санагдахад би нүдээ тас анив. Гэвч го...
байгал орчин
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулагддаг юм байна....
байгал орчин
ХХААЯ,  Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хамтран  “Жимс, жимсгэнэ судлал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт  Монгол орны жимс, жимсгэний салбарт судалгаа хийдэг бүх  эрдэм шинжилгээний байгууллагууд,  Чацарганы кластерын санаачилга төсөл  түүнчлэн  тариалалт эрхэлдэг...
байгал орчин
Нимгэн даашинзны хормой дэрвүүлэн алхахсан гэсэндээ зуны хувцсаа гаргаж, толийтол индүүдэн өлгөснөөс хойш сар гаруй болжээ. Одоо дулаарах болсон байлгүй хэмээн хөнгөн нимгэн хувцсаа гаргаж үзлээ. Хэдийнэ тоос дарчихаж. Цаг агаарын мэдээ орой бүхэн үзэвч тэнгэрийн зурхай таагүй. Билгийн тооллоор бол зуны эхэн сар дуусах...
байгал орчин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр уулыг германчуудтай хамтран ойжуулах, байгалийг нөхөн сэргээх төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, “Эрдэнэт” үйлдвэрийн ...
байгал орчин
Долдугаар сард их халуун байх төлөвтэй байгаа. Өвөл нь цас бага орсон, хавар нь хүйтэн шуургатай байсан учраас хуурайшилт ихтэй байна. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард сэрүүхэн байсан учраас ихэнх аймгуудад ногооны гарц муу байна. Энэ зун олон жилийн дунджаас 1-1.5 градусаар илүү халах төлөвтэй байна. Баруун болон гови...
байгал орчин
Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо Их Британий Лэйстрийн их сургуультай хамтран Монгол орны байгаль орчныг хамгаалахад шинэ үзэл баримтлал нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор Лэйстрийн их сургуулийн эрдэмтэн хатагтай Др.Каролинетэй уулзаж ярилцлаа. -Та Монголд ямар ажлаар ирсэн бэ?  -Би ...
байгал орчин
Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээний талаар хэлэлцэж, үүл буудах 500 ширхэг пуужин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц  сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө. Борооны пуужинг богино хугацаанд нийлүүлж, үүлэнд зориудаар нөл...
байгал орчин
Ардын уран зохиолч Т.Галсан, Д.Цоодол, П.Бадарч нарын тэргүүтэй “Болор цом”-ын эзэн найрагчдаар манлайлуулсан зохиолчид шиврээ бороотой ханьссаар, Өгий нуурын эрэгт ирэв. Энэхүү нуурын нэрийг эртний монгол хэлээр тайлбал Эгч гэсэн үг юм гэнэ. Эгч нуур үүлэн завсраар шагайх оддын гэгээгээр торгон мандлаа чимэн, сэвэлзэх...
байгал орчин
Монголын хэвлэлүүдийн энэ оны III улирлын захиалга эхэлсэн байна. Сонин, сэтгүүл ялгаагүй бүгдээрээ захиалгын рекламаа чадах чинээгээрээ хийж эхэллээ. Энэ “Гэрэг”-т ч хамаатай. Гэхдээ бид захиалгын рекламаа тавиад л өнгөрөхийг хүссэнгүй. Уншигчдад бид юу чаддагаа харуулахыг хүслээ. Тиймээс хоёр долоо хоногийн турш жил ...
байгал орчин
-БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гал түймрийн нөхцөл байдалтай танилцлаа-  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол,ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс  өчигдрийн Ням гарагт Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 45 км-ын зайд Тарвагатайн зоо хэ...
байгал орчин
БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль,  ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд өндөр технологи бүхий 5 лаборатори ХААИС-д  байгуулагдлаа. Дээрх судалгааны лабораториудын нээлт өнөөдөр болж,  КОЙКА байгууллаг...
байгал орчин
Анхдагч тунгаагуур Хойд хил дээр дурсгалын цогцолбор дээрээс би хойшоо харж зогсоно. Гурван голын бэлчир, хилийн цаахна дэргэд, алган дээр тавьсан юм шиг тодхон. Сэлэнгэ мөрөн маань энд нийлээд Байгаль далайг зорих аж. Өнөөдрийн Улаанбаатарчуудын бохироор бузарлагдсан Туул гол маань эх орондоо таван аймаг, 37 сумын нут...
байгал орчин
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас зургаадугаар сарын 02-ноос  долоодугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх  “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг зарлаад байна.  Аяны хүрээнд байгаль орчин, геологи, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийг сурталчлах...
байгал орчин
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “RHK” компани, “Үүрийка” ХХК, “Монголын цэвэрлэх байгууламжийн шинэ технологийн холбоо” хамтран бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцуулаа....
байгал орчин
Copyright © http://www.geourdu.co ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрөөр төв аймаг болон Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутгаар очиж, хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Цаг агаарын нөхцөл айдлаас шалтгаалан зарим бүс нутагт тариалалт хожуу эхэлсэн ч хугацаандаа ду...
байгал орчин
Энэтхэгт хэт халуунаас болж 650 гаруй хүн амиа алдсаныг CNN агентлагаас мэдээллээ.  Ойрын өдрүүдэд Энэтхэгийн зарим нутгаар цельсийн 48 градус хүртэл хэт халж байгаа юм.  Тухайлбал Энэтхэгийн хойд хэсгийн Аллахабад хотод хамгийн өндөр цельсийн 48 градус халж байгаа бол нийслэл Делид цельсийн 43.5 градусын халуун болж б...
байгал орчин
Хот даяар өнгөрсөн Ням гарагийн өглөө цахилгаан тасарч нэлээд сандаргасан. Ус хангамжийн салбарт үүнтэй адил гамшиг тохиолдоход ойрхон байна. Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэж, ус хүлээн авч, бохирыг нь бактериар задалж, цэвэршүүлдэг аэротенк буюу биологи цэвэрлэгээний байгууламж нь цөмөрч муудан нурахад бэлэн б...
байгал орчин
Нийслэлийн нэг сая иргэний хэрэглэсэн бохир усыг нэг л өглөө цэвэрлэж чадахгүй болж мэдэхээр байгааг Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр дахин санууллаа. Дахин гэдгийн учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болчихсоныг мэргэжилтнүүд хангалттай ярьж, хэлж, сануулсаар и...
байгал орчин
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Туул гол бохир...
байгал орчин
Үе тэнгийхэндээ төдийгүй томчуудад үлгэр дууриалал болж яваа хүү бол Зоригтбаатарын Буянхишиг. Түүнийг хүмүүс энэ нэрээр нь бус “Эко жаал” гэдгээр нь андахгүй. Улаанбаатар хотод ирж суурьшаад 10 орчим жил болж буй тэднийх одоогийн байгаа газар болох Салхитад найм орчим жил амьдарч байгаа. Энд буусан цагаасаа эхлэн Сэлб...
байгал орчин
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОНХАЖЯ хамтран “Туул голын ашиглалт хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Нийслэлийн удирдлагууд, Мэргэжли...
байгал орчин
~ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА~  Нийслэлчүүдийн усны хэрэглээг гурав хоног хязгаарлах уу, Туул гол руу 420 мянган шоо метр бохир ус асгах уу?...Тэдэнд энэ хоёрын аль нэгийг сонгох зам бий.  Нийслэлийн иргэд, аж ахуй нэгжүүдийн бохир, шингэнийг татан зайлуулж, цэвэршүүлдэг Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийх шаардлагатай байга...
байгал орчин
Гэрэл зургийг "Сонин Хүн"-ий твиттер хуудаснаас “Бохир усаа цэвэрлэж чадахгүй явсаар Улаанбаатар хот жорлондоо живж байна. Бохир улстөрийн намуудаа цэвэрлэж чадахгүй явсаар Монгол Улс авлигадаа живж байна” гэж нийтлэлч Д.Жаргалсайхан чангахан дуугарав. Мань эрийг ингэж бухимдуулсан асуудал нь өнөөдөр Улаанбаатарын иргэ...
байгал орчин
БОНХАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргааны дарга, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Г.Долгорсүрэнг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж ярилцлаа.  - Монгол Улсад ширгэх магадлал хамгийн өндөр гурван гол байгаагийн нэг нь Туул гол болчихлоо. Дэлхийн хамгийн их бохирдолттой таван голын нэгээр Туул нэрлэг...
байгал орчин
Тогоотой хоол чинь буцалдгийн даваан дээр Тог чинь тасарч түүхийрэг, хохь чинь Толгойгоо савандаж хөөсрүүлээд угаадгийн даваан дээр Ус чинь тасарч хирэндээ зууралдаг, хохь чинь гэсэн бадаг шүлэг өвөл цахилгаан, зун халуун ус тасрах үед өөрийн эрхгүй санаанд орох юм. XX зуунд Р.Чойномын үед ч халуун ус, цахилгаан тасард...
байгал орчин
Анхдагч тунгаагуур Монгол Улсын төр засаг, ялангуяа нийслэлийн үе үеийн удирдлагууд улаанбаатарчуудын амьдралаар олон жил тоглолоо. Эцэст нь тэд хотыг маань жорлонд нь живүүлэх гэж байна. Шилжилтийн жилүүдэд хотын дарга байсан, иргэдээс биш намаас томилогддог этгээдүүд, тэдний гар хөл бологсод, улс төрийн намын баг зүү...
байгал орчин
Олон жил сэхээнд байсан Сэлбэ голыг сэргээх ажил 2011 онд сүр дуулиантайгаар эхэлж байв. “Сэрүүн Сэлбийн хөвөөгөөр битүү ногоон байгууламж байгуулж, нийслэлийнхэн хүүхэд, хөгшидгүй, бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртэл амарч, аялж зугаалахад тохиромжтой зам талбай, усан оргилуур, бассейн бий болгоно. Хамгийн чухал нь...
байгал орчин
Анхдагч тунгаагуур Өрөвдөлтэй юм. Сая гаруй хүн амтай метрополис хотын иргэд хэрэглээний усгүй гурав хонож, бие засахдаа хүртэл “хориг тавих” тухай бодож сууна. Эсвэл ундны усны гол эх үүсвэр болж буй Туул гол руугаа бохироо цутгана гэнэ. Төв цэвэрлэх байгууламж насгүй болж, өдөр хоногийг арайхийн аргацааж буй нь ийм б...
байгал орчин
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” - ийн хүрээнд мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн...
байгал орчин
Байгалийн амьд орчинг бий болгож өөрийн амьдарч буй орчиндоо өнгө үзэмж нэмэхэд хамгийн тохиромжтой шийдэл бол аквариум юм. Аквариумыг гэрт болон албан тасалгаанд, ер нь хаана ч байрлуулахад боломжтой. Одоо үед аквариумыг Ургамалжуулсан аквариум, Модлог аквариум, Далайн аквариум, Хадархаг аквариум, Бичил нано аквариум,...
байгал орчин
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзаж гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллахыг хүслээ. Шадар сайд У.Хүрэлсүх “Японы Сэндай хотод өнгөрсөн гуравдугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн бага хурал болсон....
байгал орчин
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна. Модыг тарих нэрээр суулгаад хаях бус ургуулах нь эцсийн зорилго байх учиртай. Таныг мод тарихад туслах зааварчилгааг зураглан үзүүлж байна. Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
байгал орчин
“Экологи” сонины сэтгүүлч, сэтгүүлзүйн докторант Л.ОЮУНЧИМЭГ НЭГ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АГУУ ХӨГЖЛИЙН ТУХАЙД... Давосын эдийн засгийн чуулганаар дэлхийн заавал аялан үзэх ёстой долоон орны тоонд манай улсыг тусгайлан багтааж, “нүүдэлчдийн амьдралыг бодитоор нь харья гэвэл Монголыг зориорой” хэмээн олон улсын аялал жуулчлал...
байгал орчин
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг өнөөдөр улс даяар 11 дэх удаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ жилийн...
байгал орчин
Үе үе эх орныхоо сайхныг янз янзаар мэдрэх гоё. Ийм нэгэн дуудлагаар хаврын хавсаргыг үл анзааран малчны хотыг зорьсон юм. Үнэндээ аз тохиосон л доо. Үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа ОТВ-ийнхэн Монголын тухай Англи хэл дээр нэвтрүүлэг хийнэ, анхных нь “Монголын Хавар, малчны нэг өдөр” сэдэвтэй, сонирхож байвал хамт я...
байгал орчин
Өчигдөрхөн цахим ертөнцөд гарсан мэдээлэл эрхгүй анхаарал татав. Учир юу гэвээс, түймэр гарч байгаа аймгуудад гал үлээгч хамгийн их хэрэгтэй байгаа, цаашлаад ийм үлээгч авчихсан малчин өрхүүд түүгээрээ гэр, мал эд хөрөнгөө галын аюулаас бүрэн хамгаалж чадсан тухай мэдээлэл юм.  Монгол Улсын хэмжээнд ой хээрийн түймэр г...
байгал орчин
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь байгалийн үзэсгэлэнт цогцолбор, түүх соёлын хосгүй дурсгал оршин буй Хутаг уулын ирээдүй хутганы ирэн дээр байгаа талаар бид өмнөх дугааруудад удаа дараа мэдээлсэн билээ. Хутаг уулыг тойроод гуравхан газар устай. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси Майнинг Монголи...
байгал орчин
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” А/405 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх...
байгал орчин
Өвөр Монголын нэг хэсэгт хүмүүс нэвтрэх боломжгүй нууцлаг нэгэн нуур үүсчээ. Дүүрэн цацраг идэвхит бодистой, хүхэр үнэртсэн, хортой лаг бүхий уг нуурыг ихэнх хүмүүс мэдэхгүй. Гэхдээ энэ нь ердийн нэг нуур биш, технологийн хөгжлийн сүүдэртэй талыг харуулсан, хүний үүсгэсэн бүтээл. Түүнийг BBC-гийн сурвалжлагч Тим Муган ...
байгал орчин
Энэ хаврын тариалалтын явцын талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. -Тариалалтын явц хэдэн хувьтай байна вэ. Энэ жил хэчнээн мянган га-д тариалалт хийх вэ? -Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 1...
байгал орчин
Туул голыг хамгаалах үндэсний хөдөлгөөний гишүүд болон Усны газрын орлогч дарга асан З.Батбаяр нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Туул голын усны түвшин багасаж, урсац нь тасарч байгаа талаар мэдээлэл хийлээ. Туул гол барилгын хог, арьс шир боловсруулах үйлдвэрийн бохир ус, иргэдийн ухамсаргүй үйлдлээс шалтгаалан ...
байгал орчин
Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас анхааруулж байна. Тус газрын Байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэлжээ. Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан т...
байгал орчин
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах газар (ТИКА)-ын  суурин төлөөлөгч Экрэм Калан, “Турк Эйрлайнс” авиа компанийн ерөнхий менежер Эрдинч Чакир  нарыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын Засгийн газар 199...
байгал орчин
Байгаль хамгаалах  нөхөрлөлүүдийн үндэсний чуулган өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэллээ . БОНХАЖЯ, Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж буй уг чуулганд  21 аймгийн 800 байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа юм. Чуулганыг БО...
байгал орчин
Байгаль хамгаалах  нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Тус чуулганыг БОНХАЖЯ, Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж буй бөгөөд 21 аймгийн 800 байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа юм. Байгаль орчин, н...
байгал орчин
БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ. Уг үйл ажиллагааны гол зорилго нь нэг модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар улсын хэмжээнд нэг саяас доошгүй мод тарьж, усалж, арчлан ургуулахад оршиж байгаа юм.  "Нэг сая мод ургуулах" ...
байгал орчин
Иргэдийн санал , хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал өргөдөл хүлээн авах  ‘’11 11 төв’’-д 2015 оны дөрөвдүгээр сарын 16-23-ны өдөр хүртэл нийт 675  санал хүсэлт ирсэн байна. -Нийт ойн 80 хувь нь хөгшин гэсэн дүгнэлтийг салбарын яам нь гаргаж байна. Бодитой мэдээлэл мөн үү? гэсэн асуултад: - Монгол орны ойн сангийн талаа...
байгал орчин
Гэрэл зургийг Tuul Tuul фэйсбүүк хаягаас авав -Энэ жил хуурайшилтын онц аюултай зэрэглэлд байна-   Богд ууланд өнгөрсөн хоёрдугаар сарын 04-нөөс эхлэн тав, зургаан удаа гал түймэр гарчээ. Өнөөдөр л гэхэд ОБЕГ-ынхан болон Богд хан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид  Нүхтийн амны ойд орсон  түймрийг унтра...
байгал орчин
Ундны усны эх үүсвэр болох Туул голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, Каннондале дугуйн дэлгүүр хамтран “Хатан туул голоо хайрлан, Хамгаалъя” аянаа гурав дах жилдээ амжилттай зохион байгууллаа.  Залуус хог түүхийн зэрэгцээ эх орон, байгал...
байгал орчин
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/ Хан-Уул дүүгийн зургаадугаар хороонд байрлах Дархан цаазат Богд хан уулын Нүхтийн амны баруун орой дээр өнгөрөгч бямба гарагт томоохон хэмжээний түймэр гарч нийслэлийн онцгой байдлын 100 гаруй албан хаагч 60 гаруй иргэн гал түймрийн голомтод ажиллаж одоогийн байдлаар галыг цурманд ор...
байгал орчин
“Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд нээгдлээ. БОНХАЖЯ-наас улс орон даяар  өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд энэ жилийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулч...
байгал орчин
“Хутаг уулын дурсгал хутганы ирэн дээр байна” эхлэл хэсгийг ЭНД дарж уншина уу. Дорноговь аймгийн Хөвсгөл сум дахь Хутаг уул байгалийн үзэсгэлэнт цогцолбор төдийгүй  хулан, аргаль угалз  гээд дэлхийд ховордсон ан амьтдын идээшсэн нутаг юм. Алдарт Эндрьюс судалгаа хийж явсан түүх, соёлын дурсгалт газар, говийн хутагтууд...
байгал орчин
Зүүн аймгуудад гарсан түймрийн эрсдэлийг бууруулахад зориулж ХХААЯ-наас харьяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган эхний ээлжинд бэлнээр 23.4 сая төгрөг, 17.8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.3 сая төгрөгийн 13 тн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөги...
байгал орчин
Идлэг шонхор -Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ- Тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 377 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг өөрчлөлтөд   350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 тол...
байгал орчин
(Үүний хариуцлагыг эрх баригч хэдэн хүн л хүлээх ёстой) Монгол Улсын нутаг дэвсгэр шатаж, айлууд нь малтайгаа хуйхлагдаж байгааг дэлхий нийтээрээ харж байгаа байх. Гамшиг! Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюул. Энэ аюулаас урьдчилж сэргийлэхийн тулд Монголд төр, түүнийг залж чиглүүлэх үүрэгтэй, татварын мөнгө хүүдийлсэн хүмүү...
байгал орчин
Онцгой байдлын ерөнхий газраас авсан сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. Өчигдрийн байдлаар Хэнтий, Дорнод, Хөвсгөл Увс аймгийн нутагт түймрийн гал асаж байгаа аж. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ...
байгал орчин
Гэрэл зургийг Автотээврийн үндэсний төвөөс авав Автотээврийн үндэсний төвөөс өчигдөр 17:40 минутын байдлаар орон нутагт цаг агаарын байдал ямар байгаа талаар мэдээллээ. Тус төвийн мэдээлснээр тухайн үед Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгуудад тэнгэр бүрхэг, хүчтэй шороон шуургатай байгаа аж. Мөн Өвөр...
байгал орчин
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос  шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэ...
байгал орчин
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах ажлын УДИРДАМЖ 1. Хөдөлгөөний зорилго: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар “Мод тарих үндэсний өдөр”, 2013 оны 178 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайды...
байгал орчин
АНУ-ын Science сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн судалгааны тайланд галт уулын идэвхжлээс үүдэлтэйгээр далайн ус ихээр хүчиллэг болж манай дэлхийн амьдралыг сүйрүүлж байсныг өгүүлжээ. Одоогоос 252 сая жилийн өмнө болсон энэ сүйрлээр далай тэнгисийн амьтан ургамлын 90 хувь, хуурай газрын амьтдын гуравны хоёр сүйрсэн байна. Г...
байгал орчин
Copyright © http://www.englishrussia.com/ Хятадын хил дээрх бөглүү тосгон Эрээнийг хэдхэн жилийн дотор хөгжиж цэцэглэсэн хот болгосон монголчууд одоо Оросын буйдхан хот Улаан-Үдийг түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болгох янзтай.  Хаврын ногоо нар руу тэмүүлэн өндийх тусам Алтанбулаг-Хиагтаар өдөр шөнөгүй цу...
байгал орчин
Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийнхөн үзэж өчигдөр 2,000 гаруй мод тарьжээ.    ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэ...
байгал орчин
БОНХАЖЯ, МУИС-ийн дэргэдэх Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв хамтран Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалтыг өнөөдөр тус яаман дээр зохион байгууллаа.   БОНХАЖЯ-ын дэд сайд, Ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үн...
байгал орчин
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дэгдсэн ойн түймэр сумын төв рүү 10 км, Баруун-Урт хот руу 20 км ойртсныг онцгой байдлын аврагчид, нутгийн ард иргэд шуурхай ажиллан, цурманд бүрэн оруулсан. Гэвч салхины хурд 18-20 м/с, зарим үед түүнээс ч хүчтэй байгаа учир түймэр цурамнаас алдагдаж, дахин дэгдэх аюултай байна...
байгал орчин
Ус, Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 13-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 14-ний өдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, 15-ны өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ. ...
байгал орчин
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргав. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод...
байгал орчин
-Томоохон үер 50-100 жилд дахин давтагддаг. Өнгөрсөн оноос үерийн дохио мэдрэгдэж эхэлжээ- Улаанбаатар хотод 1966 онд болсон аймшигт үерийн талаар ахмадууд дуу алдан ярьдаг. Судалгаагаар ийм төрлийн үер 50-100 жилд давтагддагийг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. Аймшигт үерээс хойш 50 жил өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, үер да...
байгал орчин
Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2015 чуулганы завсарлагаагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй товч ярилцлаа. -Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015 чуулганаас ямар шийдэл гарч байгаа вэ? -Өнөөдрийн чуулган ажил хэрэгч болж байгаагийн нэг тод илрэл нь хувийн хэвшил олон саналуудыг хо...
байгал орчин
Дэлхий дээр яг одоо цорын ганц эрэгчин цагаан хирс үлдээд байна. Түүний байгаа газар нь Кенийн нийслэл Найробигоос хойш 200 км зайтай Ол Пежетагийн дархан цаазат газар. Суданаас түүн дээр хоёр эмэгчин цагаан хирсийг авчирч нийлүүлжээ. Ингээд нийтдээ гуравхан ширхэг цагаан хирс дэлхий дээр үлдээд байгаа юм. Энэ амьтныг ...
байгал орчин
Энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-овоо сумын Хөх чулуу гэдэг газар хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн хил давж орж ирснийг иргэн н.Номинцэцэг сумын ЗДТГ-т мэдээлсэнээр 15.30 цагт Онцгой байдлын газарт мэдээлэл өгчээ. Одоогийн байдлаар 20 гаруй айл түймэрт өртөж хохирлын хэмжээг бүрэн г...
байгал орчин
-Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, түймрийн голомттой аймгууд руу ажлын хэсэг явууллаа- Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн нутагт хээрийн түймэр тархаж, нэг сум бүхэлдээ шатаж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байгаа талаар өчигдөр цахим хуудсуудаар мэдээлэл цацагдаж, хүн бүхэн мэдээллийг түгээсэн. Тэгвэ...
байгал орчин
Гэрэл зургийг / Онцгой байдлын ерөнхий газар / Он гарсаар 15 аймгийн 58 суманд ой, хээрийн 85 түймэр гарчээ. Өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн, Хэнтий аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан зургаан түймрийг бүрэн унтраахаар ажил...
байгал орчин
Чингис хаан, Говийн мэргэн гүн, Догшин ноён хутагт болон хувилгаад, алдартай хүмүүс, тэдэнтэй холбоотой нутаг усны домог, түүхээрээ бахархаж байдаг Дорноговийнхонд долоон бэрхшээл учирчээ. Уран, жонш, хүрэн нүүрс, ашигт малтмалын бусад баялаг ихтэй нутаг нь толгой муутай дарга нар, мөнгөнд дуртай зарим хүний уршгаар ли...
байгал орчин
“Хууль бус мод бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” уулзалтыг өчигдөр БОНХАЖЯ-нд зохион байгууллаа. Энэ үеэр МХЕГ-ын Байгаль орчны Улсын хяналтын ахлах байцаагч Ч.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа. - Хууль бус мод бэлтгэлээс урьдчи...
байгал орчин
Засгийн газрын тогтоолоор 2001 онд “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан халиун бугын сүргийн фото зургийг хүргэж байна. Уг сүргийг Булган аймгийн Хангал суманд сэргээн нутагшуулах төслийн хүрээнд 2001 оноос үржүүлж байгаа бөгөөд одоогоор 1-4  насны 47 буга, согоо байгаа ажээ. Манай орны туурайтны дотор томд тооцогддог х...
байгал орчин
БОНХАЖЯ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр орон нутгийн ойн ангиудад автомашин хүлээлгэн өглөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 43 ойн анги үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 нь ийнхүү автомашинтай болж байгаа юм байна. Эздэдээ хүрсэн машинуудын хувьд зөвхөн ойн сангаа очиж эргэхэд зориулагдаж байгаа гэдгийг албаныхан...
байгал орчин
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвcгэрийг Гандангийн дэнж гэж нэрлэсээр хоёр зууныг дамжиж байна. Энэ урт хугацаанд энд юу өөрчлөгдсөн бэ. Хуучин сүм, Мэгжиджанрайсэг шүтээнийг шинэчилсэн. Ганц нэг байгууллага, аж ахуйн нэгжийн барилга баригдлаа. Өнгөрсөн жил “Гудамж төсөл”-ийн хөрөнгө оруулалтаа...
байгал орчин
БОНХАЖЯ, Орон нутггийн хэвлэл мэдээллийн   холбоо хамтран орон нутгийн  хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудад экологийн  мэдлэг олгох нэг өдрийн цогц сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн сонин, телевизийн 80 орчим удирдах ажилтнууд оролцож байна. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Ор...
байгал орчин
Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устг...
байгал орчин
Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд, манай орны хувьд "Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах" уриан дор жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр буюу "Дэлхийн усны өдөр"-ийг эдүгээ 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. 2015 оны Дэлхийн усны өдрийг ...
байгал орчин
Улс орнууд хотжихын хэрээр бохирдол ихэсч, хотын хүн амын эрүүл мэнд, экологийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж улам хомсодсоор байгаа нь үнэн. Уг нь хотын ногоон байгууламж нь агаарын температурыг бууруулж, зуны улиралд сүүдрэвч, өвлийн улиралд салхинаас хамгаалах үүрэг гүйцэтгэхээс гадна агаарын бохирдол болон д...
байгал орчин
УСНЫ УХААЛАГ ИХ ХЭРЭГЛЭЭТЭЙ УЛС ХӨГЖИНӨ   “Престиж” группын Ерөнхий захирал, Усны үндэсний төв (ТББ)-ын захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ж.Далайтай ярилцлаа. -Монгол орон ер нь усны хэр нөөц, чадавхтай улс вэ? - Монгол Улс дэлхийн хэмжээнд усны нөөц бага гэсэн ангилалд ордог хориод орны нэг...
байгал орчин