news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Дэлхийн ойн өдрийг угтан Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий “Зохицуулах зөвлөл”-ийн хуралдаан боллоо. Хуралдаанд тус зөвлөлийн дарга Н.Дашзэвэг болон БОНХАЖЯ, НХГ, НЦГ, ЦЕГ, иргэний зөвлөлийн төлөөллүүд ор...
байгал орчин
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг цаг үеийн ажлаар Улаанбаатарт ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Дорноговь аймаг бол засмал болон, төмөр замаар БНХАУ-тай холбогддог Монгол Улсын эдийн засагт чухал оролцоо, үүрэгтэй, томоохон аймаг билээ. Дорноговь аймгийн Засаг даргаар 2008 оноос хойш ажиллаж байгаа П.Ганхуяг ...
байгал орчин
Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төвийн захирал, тэргүүлэх профессор Д.Басандоржтой “Саарал ус”-ны ярилцлаа. -Саарал ус гэж чухам юуг хэлээд байна вэ. Та тайлбарлаж өгөхгүй юу? - Монгол Улсад Усан хангамж ариутгах тухай хууль гэж бий. Уг хуулийн тодорхойлолтыг дэлхийн сонгодог утгаар ойлгож “grey w...
байгал орчин
Онцгой Байдлын Ерөнхий Газар Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2015” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох дадлага сургуулийг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж...
байгал орчин
Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун тийш, Говь-Алтай нурууны шувтаргын уулс болох Гурван сайхан, Зөөлөн, Сэврэй, Гилбэнт, Нэмэгт уул болон тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий, хоолой, элсэн манханууд байдаг. Говь гурван сайхан нь нэн ховордсон олон зүйлийн ургамал, ан амьтнаар баялаг, чулуулгийн өвөрмөц тогт...
байгал орчин
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд жилийн турш амрах 40,000 хүүхэд, тус төвийн 600 гаруй ажилтан, Нийслэл орчмын хүүхдийн зуслангуудад зуны ул...
байгал орчин
БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ.  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн бага хурлын эхэнд, Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч...
байгал орчин
2015 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр баруун болон Төвийн нутгаар, 03, 04-ний өдөр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 02-ны өдөр баруун болон төвийн нутгаар  12-14 м/с, 03, 04-ний өдөр Говь, талын нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч ихэнх нутгаар сэрүүснэ. Иймд:   Шуурганд төөрөх, малтайгаа уруудах...
байгал орчин
Хятадын People Daily сонинд мэдээлснээр Лулу ба Зэнзэн нэртэй хоёр хулсны баавгай 7 минут 45 секунд орчим хугацаанд секс хийсэн нь үзэгдээгүй ховор сонин тохиолдол болжээ. Ердийн үедээ тэдний дотносол 30 секундээс 5 минутын хооронд үргэлжилдэг гэнэ. Хулсны баавгай нь мөхлийн ирмэгт ирээд байгаа төрөл зүйл боловч нөхөн ...
байгал орчин
Урин хаврын дөрөвдүгээр cap гарав уу, үг юү, Монгол орны ихэнх нутгаар энэ өвөл үзэгдээгүй их цас орж, хаа сайгүй бажгадуулав. Тухайлбал, энэ сарын 3-4-ний өдрүүдэд орсон их хэмжээний цасны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, улсын болон орон нутгийн чанартай олон автозам, даваа хаагдан, Архангай, Дундговь, Өвөрхангай,...
байгал орчин
Усыг хайр гамгүй зарцуулдаг орнуудын тоонд ордог ч усны нөөц багатай Туркменистаны ерөнхийлөгч усны нөөцийн сан бий болгохоо амлажээ. Ерөнхийлөгч Гурбангули Бердимухаммедов олон улсын Усны өдөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Түүний хэлснээр засгийн газар “ус нөөцлөх технологийг системтэйгээр...
байгал орчин
Амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас Нийслэлийн Онцгой Байдлын Газарт  машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн дуудлага нэлээдгүй ирсэн байна. Дуудлагуудын дагуу НОБГ-ын  бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн тал...
байгал орчин
Шадар сайд У.Хүрэлсүх болон БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай хамтарсан тушаал өнгөрсөн сарын 30-нд гарсан.  Уг тушаалыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэгдэх хэсэг, Ойн ту...
байгал орчин
Бөөдий охины зүүд Царай муутай төрснөөсөө болоод өдөржин нүхэндээ бүгэх заяатай зарааны бага охин бөөдий тэр өдөр хосгүй үзэсгэлэн гоо авхай болоод төрчихсөн байх юм хэмээн зүүдэлж. Өнөө муу арзгар өргөс бүхий арьсных нь оронд ноолуур намирч, бөгтөр нуруу нь тэнийчихсэн байх юм гэнэ. Үеийнх нь “охид” өөр хоорондоо “Энэ...
байгал орчин
Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангаж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа. Мөн иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачаал...
байгал орчин
Гэрэл зургийг Авто Тээврийн Үндэсний Төв, Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 17-23-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод цас орж, цасан шуурга ш...
байгал орчин
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя. ЭХ ЭЦЭЖ, тугал турсангүй Үүцээ ухуулчихаад там болж хоцорсон байгаль дэлхий гаслангаасаа салж, лицензээ чөдөрлүүлчихээд дэмий л төрөөс нөхөн олговор нэхсэн компаниуд үйл ажиллагаа үргэлжлүүлэхээр болж, өөрөө өөртөө нүх ухсан төр 222.5 тэрбум төгрөгий...
байгал орчин
Гэрэл зургийг Б.Бямба-Очир \mpa.mn\ Туул голын усны бохирдол нэмэгдсэнтэй холбоотойгоор УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Туул голын бохирдлын эсрэг тогтоолын хэрэгжилтийн талаар БОНХЯ-ны мэргэжилтнүүдээс өнгөрсөн сард мэдээлэл сонссон билээ. Улаанбаатар хотын орчимд Туул голын дагууд 13 цэгэ...
байгал орчин
Ногоон хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар Ногоон хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.   Төр хувийн...
байгал орчин
УИХ Намрын чуулганыхаа төгсгөлд уул уурхайн салбарын зарим хуульд “гар хүрсэн” билээ. Эдгээрээс хамгийн чухал нь гэж хэлж болох өөрчлөлтийг Урт нэртэй хуульд хийж, хэрэгжих боломжийг бүрдүүлснийг онц­лууштай. Ингэснээрээ Монгол Улс байгаль хамгаалах чиглэлд маш том алхсан гэж мэргэ­жилт­нүүд дүгнэж байгаа юм.  Гол мөрн...
байгал орчин
Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг   байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр хэмээн дэлхийн олон улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил НҮБ-аас  эл өдрийг “ Байгалийн амьтан, ургамлын эсрэг гэмт хэргий гтаслан зогсоох цаг нь болжээ ” уриатайгаар тэмдэглэж байна.  БОНХАЖЯ-аас эл өдрийг  “АНХААРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ”...
байгал орчин
Гэрэл зургийг \ Б.Баяр \ Энэ сарын 20-ны өдөр нарны бүтэн хиртэлт ажиглагдах гэнэ. Хиртэлт нь бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдах юм байна. Мөн Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгаар ажиглагдах гэнэ. Нарны хиртэлтийн энэ удаагийн тохиолдол нь 1997 оны гуравдугаар сарын 09-ний хиртэлтээс хойш тохиож байгаа юм ба...
байгал орчин
Дэлхийн ноён оргил Эверестэд Монголын эмэгтэй уулчдаас анх удаа дайралт хийсэн гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа. Түүнтэй Африкийн ноён оргил болох Килиманжорад дайралт хийсэн болоод дэлхийн зулай Эврестийн талаар ярилцсан юм. -Монголчуудын хувьд Килиманжорад дайралт хийсэн дөрөв дэх баг нь та нар болсон? -Анх н...
байгал орчин
НҮБ-аас 2015 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг “Ус-Тогтвортой хөгжил” уриан дор явуулахаар зарласан. Манай улсад усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурлыг зохион байгуулах ...
байгал орчин
Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Алтанзултай ярилцлаа. -Монгол орны ховор, нэн ховор эмийн ургамлын биотехнологийн судалгаа сэдвээр шагнал хүртсэн. Энэ талаар яриагаа эхэлье?  -Энэ бол Биологийн хүрээлэнд ажиллаж байх­даа хийсэн судалгааны ажил юм. Мана...
байгал орчин
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүү...
байгал орчин
Засгийн газрын тогтоолоор байгалийн нөөцийн төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах шинэ журам баталсан. Үүгээр аймаг, сумдын дансанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө төвлөрөхөөс гадна тухайн хөрөнгийг хэн хэрхэн зарцуулах эрх нь орон нутагт шилжсэн билээ. Өнгөрөгч 2013 онд Монгол Улсын...
байгал орчин
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар их сургууль хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх  сургалтаа эхлүүллээ. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч, ойжуулагчийн сургалтад хамрагдаж Ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, Нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлт...
байгал орчин
МХЕГ, ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн газар /BGR/ хамтран “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг ес дэх жилдээ хэрэгжүүлээд байна. Геологи, уул уурхайн салбар, байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулах, уул уурхай, байгаль орчин хамгаалахад чиглэсэн мэргэжлийн байгууллагы...
байгал орчин
“Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах, мэдээллийг бүртгэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон  Байгаль орчны мэдээллийн төв, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ашигт ...
байгал орчин
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруула...
байгал орчин
Зундаа зусланд гарах айлын тоо жил ирэх бүр өсч байна. Түүнийг дагаад том том хаусууд ч хаяа дэрлэн сүндэрлэх болж. Эдгээр барилгууд зусланд өнгө нэмж буйг оршин суугчид хэлж байна. Харин тэнд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь хөрсний бохирдол хог хаягдлын асуудал болжээ. ЗОРИУЛАЛТЫН ЦЭГ БАРЬСАН Ч ХОГ ДУНДАРСАНГҮЙ Т...
байгал орчин
Энэ сарын 22-нд дэлхийн усны өдөр тохиож буй. НҮБ-аас жил бүрийн энэ өдрийг  “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 1993 оноос албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил “Ус тогтвортой хөгжил” уриаг дэвшүүлсэн байна. Эл өдрийг угтаж БОНХАЖЯ, “Монголын Гидрогеологичдын холбоо”, “Эрдэнэ дрийлинг” ХХК-иа...
байгал орчин
Япон Улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжих “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төсөл, “Монгол Улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Санги...
байгал орчин
Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна. 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн . 18 дахь жилдээ болох гэж буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  ...
байгал орчин
БОНХАЖЯ-ны салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн “Корпорэйт-3” зочид буудалд өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд тус яамны удирдлага, аймаг, нийслэлийн газрын дарга нар, Тусгай  хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар оролцож байгаа юм.     Энэ үеэр БОНХАЖ-ын бодлого, 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутаг д...
байгал орчин
-Орхон гол дээр усан сан байгуулах төсөл үр ашигтай бас боломжтой- Өмнийн говийг усаар хангах үүрэгтэй “Орхон говь” төсөл буюу Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа билээ. Одоо 2016 онд багтаан эцсийн шатны судалг...
байгал орчин
Улсын Нийслэл Улаанбаатар маань утаан дундаа манарч, энд амьдрагч иргэд бидний уушги хордсоор. Харин утааг бизнес хэмээн харагчид хөлжсөөр л байна. “Цэвэр агаар” сангийнхан Улаанбаатарын утааг бууруулах нэрээр дарга, цэрэггүй идэж уусаар эцэстээ ял шийтгүүлсэн. “Нүүрс” хөтөлбөр гэгчийг ашиглан мөнгө завшсан эрх дархтай...
байгал орчин
"Бага насны тэмдэглэл-5" нийтлэлчдийн бүтээлүүд... Манайх хонио хяргаж гүйцээд хөх будгаар хондлой дээгүүр нь хөндлөн тэмдэг тавьж бэлчээрт нь гаргав. Харин хонь хяргахад тусалсан саахалтынхан зөрүүлээд өөрийн хонинуудыг өвөөгийн том хашаанд дүүргэн оруулав. Энд тэнд гэрийн хуучин бүрээс, брезент  дэлгэн хонинуудыг нэг...
байгал орчин
Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд, зарим ТББ-ын төлөөлөлтэй  хамтран ирэх Бямба гарагт Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна.  Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хоор...
байгал орчин
-Нийслэлд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдэг- БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Ногоон хөгжил стратеги төлөвлөлтийн газраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмж...
байгал орчин
БОНХАЖЯ-ны салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд тус яамны удирдлага, аймаг, нийслэлийн газрын дарга нар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар оролцсон юм. Энэ үеэр БОНХАЖ-ын бодлого, 2015 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ Орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааны уялд...
байгал орчин
“Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөнд Био аюулгүй байдлын асуудлыг тусган оруулах, нөөц боломжийг дайчлах, чадавхыг бэхжүүлэх” сэдэвт Азийн бүсийн сургалт өнөөдөр эхэллээ.  Монгол Улс НҮБ-ын суурь гурван Конвенцийн нэг болох Биологийн олон янз байдлын...
байгал орчин
БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагчийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа зочноор урьж, ярилцлаа.  -Монгол орны ойн талаар “Хангалттай нөөцтэй”, “Ойн нөөц багатай” гэх зэргээр ялгаатай ойлголтууд яваад байдаг. Энэ зөрүүтэй ойлголтыг нэг болгож өгнө үү. Манай улс ойн нөөцөөрөө дэлхийн ул...
байгал орчин
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санаж бичиг нь Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, дахин бол...
байгал орчин
Сар шинийн өдрүүдэд иргэд Богдхан уулын Цэцээ гүн, Хийморийн овоонд гарч ирж буй жилийн хийморио сэргээж уул овоонд идээ будаагаа өргөдөг билээ. Түүнчлэн Бурхан Халдун, Отгонтэнгэр уулыг ч бас зорьж очин буян заяагаа даатгадаг. Тахилгын үеэр хийморийн дарцаг, хадаг модонд уяж, хог хаяж бохирдуулсаар сүсэглэдэг уул овоо...
байгал орчин
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас  хууль бусаар мод бэлтгэсэн гэх мэдээлэл цацагдсан. Уг асуудлаар Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөл хуралдлаа. Т...
байгал орчин
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодрууллаа. -Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Ямар арга хэмжээ авч байна вэ? - Зас...
байгал орчин
Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Манай орны гол мөрөн, нуурын ...
байгал орчин
Горхи, Тэрэлж байгалийн цогцолборт газраас хууль бус мод бэлтгэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мэдээллийн дагуу БОНХАЖЯ, ЦЕГ, МХЕГ болон иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллүүд газар дээр нь очиж шалгалт хийсэн.  Шалгалтаар ойн цэвэрлэгээ хийх эрх бүхий компаниуд  хууль бусаар мод бэлтгээгүй, дүрэм ...
байгал орчин
Гэрэл зургийг Автотээврийн үндэсний төвөөс авав Энэ сарын 24, 27-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын са...
байгал орчин
ЦУОШГ-аас гаргасан нэгдүгээр сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр 20-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зүүн зүгийн нутгаар, 22-23-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Увс ну...
байгал орчин
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын /УЦС/ техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Герман болон Монголын зөвлөх компаниуд боловсруулж дуусгасан байна. Судалгаагаар энэхүү УЦС-ын нийт хүчин чадал нь 244 МВт байх бөгөөд жилдээ...
байгал орчин
Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа зочноор Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу бидний нэрлэж заншсанаар Баруунхараагаас хүргэж байна. Дэд бүтэц хөгжсөн энэ суманд хөдөлмөрч ард түмэн олон. Тэр дундаа тариа ногоо, өрхийн аж ахуй эрхлэгч маш их. Тийм ч учраас тус сумын иргэн П.Дагвадоржийг энэхүү буланг...
байгал орчин
“Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр" хэрэгжилтийн явцын талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. -“Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг  сайжруулах хөтөлбөр”-ийн талаар уншигчдад маань мэдээлэл өгнө үү?   -Засгийн газрын 2007 о...
байгал орчин
Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улсын “ZTM”компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулаад байна. Энэхүү ТЭЗҮ-ээр Туркын та...
байгал орчин
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ сарын 20-24-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ гэлээ. Одоогийн байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цасан бүрхүүл т...
байгал орчин
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ тэр дундаа тараг, сүү, сүүн бүтээгдэхүүний орц найрлагад ашиглах явдал нь ноцтой байдалд хүрээд байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй шим тэжээлтэй байдаг. Гэвч хадгалалтын хугацаа, өнгө, амтыг өөрчлөн гадны нэмэлт хэрэглэх нь эрүүл мэндэд сөрг...
байгал орчин
Нүүдлийн мал аж ахуй зонхилсон манай орон энэ жил бэлчээр хийгээд газар нутгийн хувьд тун хүндхэн болж мэдэхээр болжээ. Учир нь энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр инженерийн хийцтэй худаг ганцыг ч байгуулахгүй гэнэ.  Уг нь өнгөрсөн жил улсын хэмжээнд инженерийн хийцтэй нийт 1128 худаг байгуулж байжээ. Түү...
байгал орчин
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл хоёр улс байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт  хамтран ажиллаж ирсэн арвин баялаг туршлагатайг хэллээ. АНУ-ын Засгийн га...
байгал орчин
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя. Ногоон тариф нэвтрүүлэх талаар судалж байна гэв 1990 оноос хойш нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх өртөг 10 дахин буурчээ. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ үед улс орнууд сэргээгдэх эх үүсвэрт анхаарахаас өөр аргагүй....
байгал орчин
Нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбай 20-25 ам.метр байх ёстой юм. Гэтэл Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж үүнээс 4-5 дахин бага байна. 2015 оны төсөвт хот тохижилтын ажилд 100 гаруй тэрбум төгрөг тусгаад  байна.  Тиймээс Нийслэлийн удирдлагуудын зүгээс үүнд анхаарал хандуулахаар болжээ...
байгал орчин
“Ноён уулаа аваръя” хэмээх Чингисийн талбайд уржигдар болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан очиж байр сууриа илэрхийлсэн билээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа. -Та Ноён уулыг аврах хөдөлгөөнийг дэмжиж байна уу? - Дан ганцхан алт олборлосноор эдийн засгийн хямралыг гэтлэнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Хамгийн гол...
байгал орчин
Хоёр улсын харилцаа уг нь сайхан байгаа л даа. Харилцан итгэлцлийн дээд илрэл гэж хэлж болох визгүй зорчих журмыг хэрэгжүүлээд хоёр сар гаруй боллоо. Монголд үйл ажиллагаа явуулж байсан СОТ I, СОТ II, СОТ III зэрэг хам­тарсан байгууллагын ажилчид Мон­голд ирнэ хэмээж, энд хамт ажил­лаж байсан ахмадууд нь зохион бай­гуу...
байгал орчин
Саяхан БОНХАЖ-ын яаманд Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн хүрээнд уг асуудлыг зохицуулах зөвлөл байгуулж, даргаар нь Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Н.Дашзэвэгийг томилжээ. Түүнтэй хууль бус мод бэлтгэлийн талаар ярилцлаа.  - Xууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, зох...
байгал орчин
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя. Х.ПҮРЭВДАГВА: АНТАРКТИДААС ЦЭНГЭГ УС АВЧИРСАН Дэлхийн улс орнууд Антарктид тивд өөрсдийн нөлөөг тогтоох, илүү ихийг судлах, ирээдүйд амьдрах газартай болох зэрэг өрсөлдөөнд хэдийнэ оржээ. Үүнд Монгол Улс ч гэсэн гар бие оролцож, хувь нэмрээ оруулахаа...
байгал орчин
Уулын спортын ОУХМ, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа ирэх 4-5 саруудад Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлдээ гарчээ. Ахмад уулчин Т.Гүррагчаагийн хувьд эдүгээ 74 настай хэдий ч дэлхийн уулын спортын түүх...
байгал орчин
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, Туркийн хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулах (TIKA) агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч дэд проф. Экрэм Калан, Туркийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажлын айлчлал хийлээ. Айл...
байгал орчин
Монгол Улсад Аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ сарын 19-ний өдөр тохиож байна. "Аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт а...
байгал орчин
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа. Монгол-Чехийн Байгаль орчны яам хооронд 2001 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.  Монгол-Чехийн Байгаль орчны яам хооронд 2001 онд хамтын ажиллагааны гэрээ ...
байгал орчин
МХЕГ-аас энэ сарын 12-21-ний өдрүүдэд савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийжээ. Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа савласан цэвэр усны 54 үйлдвэрийг хамруулсан байна. Цэвэр ус үйлдвэрлэхээ зогсоосон, тоног төхөөрөмжийн тохиргоо, засварын ажлыг үе шаттай хийж байгаа зэрэг шалтгаанаа...
байгал орчин
Дэлхий дээрх усны нийт нөөцийн 97.4 хувийг далайн давстай ус эзэлж үлдсэнийх нь талаас илүүг Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулын цас мөс эзэлдэг аж. Ингээд ганцхан хувь нь л бидний чандмань эрдэнэ гэж нэрлэх цэвэр усанд ногддог байх юм. Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудал цэвэр усны хомс...
байгал орчин
Манай улс авто болон төмөр замын салбарт их бүтээн байгуулалт хийж байгаатай холбоотойгоор нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах гарцыг төлөвлөх шаардлага бий болсон байна. Учир нь авто зам өндөр далан барьж амьтдын бэлчээрийг хуваалцдаг, төмөр зам өргөст тор татаж, амьтдыг гэмтээж, улмаар амийг нь хөнөөсөөр байгаа билээ. ...
байгал орчин
Сэлбэ голыг гурван жил цэвэрлэсэн нийслэлийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, түүний аав Зоригтбаатар, дүү нарыг  БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хүлээж авч уулзлаа.  Сайд Д.Оюунхорол юуны өмнө үр хүүхдээ байгаль эх дэлхийгээ хайрлах эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлж байгаа аав, ээжид нь талархал илэрхийлж, гэр ...
байгал орчин
Мөнгөний модыг гоё ургуулах, хайрлах тусам түрийвч тань зузаардаг гэлцдэг. Тэгвэл хэрхэн сайхан ургуулах талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна. Юуны түрүүнд, мөнгөний модыг өргөн хэрнээ гүн биш саванд суулгах нь тохиромжтой байдаг. Цэцэгний үндэсний систем нь гүн рүүгээ биш дээшээгээ байдаг. Нарны шууд гэрэлд эсвэл хурц ...
байгал орчин
Баярын болон амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн инженер Э.Дариймаагаас тодрууллаа. -Ойрд хүйтний эрч бага зэрэг суларлаа. Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? - Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Нутгийн өмнөд хэсгээр салхи шуурга...
байгал орчин
Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээллээр арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Нисэх, Толгойт, Телевиз, Амгалан орчимд тоосонцор, азотын давхар исэл, хүхрийн давхар ислийн хэмжээ ямар байгааг зурган хүснэгтээр танилцуулж байна. Нисэх         Толгойт         Телевиз         Амгалан
байгал орчин
Ховд аймгийн Үенч сумын нутагт орших Үенч голын дагуу өндөр хадан хавцлууд олон. Тэднийг Үенчийн хавцал хэмээнэ.   Үенчийн хавцлын дагуу морин хад, могой хад, арслан хад гэх мэт өвөрмөц сонин тогтоцтой газрууд олон байдаг ажээ.  Үенч сум нь 1931 онд байгуулагдсан. Тус сум нь Цагаан түнгэ, Нарийн гол, Жаргалан, Улиаст, ...
байгал орчин
Нийслэлийн  Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны  хөтөлбөр, 2015 оны  Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан  зорилтыг хэрэгжүүлэхээр  экологи, ногоон хөгжлийн салбарт 2014 онд дараахь  ажлуудыг хийхээр  төлөвлөжээ.   Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Дулааны алдагдал багатай, дулааны эх үүсвэрээ төвлөрсөн, ...
байгал орчин
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төсөл, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжавтай ярилцлаа.  -“Эрдэнэс Тавантолгой” компани метан хийн төслийг яагаад хэрэгжүүлэх болов? Төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?  - Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах тухай Киотогийн протоколд нэгдсэнээр тодорхой үүрэг хүлээсэн бай...
байгал орчин
Ийм мэдээллийг Ховд аймгийн Жаргалант сумын байгаль орчны ажилтан н.Түвшинжаргал гуай  бидэнд утсаар өглөө.   Монгол Улсад одоогоор улсын тусгай хамгаалалттай газар 61  байдаг аас аргаль янгир хамгийн их нутагшсан нь Увс аймгийн хэмжээнд Увс нуурын дархан цаазат газар, Цагаан шувуут, Түргэн уул, Алтан элсний дархан цаа...
байгал орчин
“Бурхан Халдуныг хамгаалъя, онцгой бүс болгож дархалъя” гэсэн санааг манай сонин 2013 оноос эхлэн дэвшүүлсэн. Манай нийтлэлийн дараа олон үйл явдал өрнөснөөс хамгийн дорвитой нь Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны арваннэгдүгээр сард тогтоол гаргаж  Бурхан Халдун хайрханыг  “Үндэсний бахархалт хайрхан”-аар зарласан билэ...
байгал орчин
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид энэ сарын 3-7-ны хооронд удирдамжтай хяналт, шалгалт хийж Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хууль бусаар загас барьсан хятад иргэнд 384 мянган төгрөгийн торгууль, 1,296,000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тэрээр тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шанлу...
байгал орчин
Номхон далайн баруун өмнөд хэсэгт байрлах Пасхи арал нууцлаг чулуун цогцолбороороо алдартай. Гэхдээ олон жилийн туршид судлаачдын толгойг гашилгаж ирсэн асуудал нь 163,6 кв.км талбайтай, хүн ам суурьшсан арлын хөгжингүй соёл иргэншил устан үгүй болсны шалтгаанууд байсан юм. Энэ арлын 10 мянга гаруй хүн ам экологийн сүй...
байгал орчин
Үзмэн ягаан сарнайн код-С2 гэнэ. Уутандаа таван ширхэгтэй байдаг бөгөөд цэцгийн худалдаагаар үрийг нь зардаг юм байна. Үрсэлгээ хийх заавар: 1. Үрээ 24-48 цаг бүлээн усанд дэвтээнэ. 2. Бэлдсэн хөрсөндөө /сайн угааж ариутгасан голын элсэнд ч болно/ үрээ байрлуулаад маш нимгэн хөрсөөр хучна. Үрийн соёолох хугацаа 40 хоно...
байгал орчин
ҮХААЯ-наас энэ жилийн ургац хураалтын нэгдсэн мэдээ гарсан болон өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан талаар мэдээлэл хийлээ. Тариаланчид сүүлийн 20 жилд гарч байгаагүй ажлын амжилт гаргаж арвин их ургац хураажээ Ургац хураалтын нэгдсэн дүн энэ сарын 1-ний өдөр эцэслэн гарчээ. Энэ онд нийтдээ:  518.7 мянган тонн үр ...
байгал орчин
-Бүрэн шаталттай сайжруулсан зуухны нэмэлт захиалгыг энэ сарын 8-16-ны хооронд хороодоор дамжуулан авна- Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар – Цэвэр Агаар Төсөл”-ийн хүрээнд “Зуух солих хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 45000 айл өрхөд бүрэн шаталттай зуух тараах зорилготойгоос...
байгал орчин
Мөс цөмрөх аюултайг анхаарууллаа Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон. Иргэд цаг хожих, зам товчлохын тулд мөсөн дээгүүр явахгүй байх. Хэдий тийм ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилж байгаа.  Мөс хүн, мал, маши...
байгал орчин
- Албан мэдээ - НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын ХХ дугаар бага хурал, Киотогийн протоколд оролцогч талуудын Х дугаар бага хурал Перу улсын нийслэл Лима хотод үргэлжилж байна. Энэ жилийн бага хурлын даргалагчаар сонгогдсон Перу улсын Байгаль орчны сайд Мануэл Пулгар-Видал хурлыг нээж ...
байгал орчин
Сайжруулсан зуухны нэмэлт захиалга авахаар болсон байна. Энэ талаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн захирал Н.Энхболдоос тодрууллаа. -Одоогоор хэчнээн сайжруулсан зуух тараагаад байна вэ. Зуух тараахаас гадна ямар ажил хийж байна? -“Улаанбаатар цэвэр агаар төсөл” 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус газраас...
байгал орчин
Эсрэг тэсрэг байр суурь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын “Арева” группын харьяа “Арева Монгол” компанийн “Кожеговь” компаин ураны хайгуул хийж байгаа билээ. Харин 2012 оны сүүлчээр Дорноговь аймгийн малчдын мал бөөн бөөнөөрөө үхэж эхэлснээс үүдээд ураны асуудал сөхөгдөж эхэлсэн. Иргэний хөдөлгөөнүүд энэ асу...
байгал орчин
Австралийн Өмнөд Австрали мужийн далайн эрэг хавиас өчигдөр зургаан үхсэн халим олджээ. Тодруулбал, тус мужийн Нийслэл Аделайде хотоос баруун хойш 150 км зайд орших Парара далайн эргээс орон нутгийн иргэд амьтдын хүүрийг далайн нам түрлэгийн дараа олжээ. Халимнуудын биеийн урт 16 метр, жин нь 50 тонн байжээ. Далайн хам...
байгал орчин
Эрс тэс уур амьсгалтай манай оронд урин дулаан цаг өнгөрч, хүйтний эрч чангараад удаж байна. Дорнод Монголын хялганат тал Хээрийг бүрхсэн цагаан эээрийн их нүүдэл айсуй. Энэ бол хахир хүйтэн өвлийг даван туулахаар нөмөр дулаан, бэлчээр сайтай нутгийг зорин нүүдэллэж буй зэрлэг амьтны их нүүдэл билээ. Энэ нүүдэл хэдэн а...
байгал орчин
Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол”сэдвийн хүрээнд боллоо. Түүх, соёл, байгалийн давтагдашгүй өв нутгаа тусгай хамгаалалтанд авснаар тэдгээрийг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэтчил...
байгал орчин
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан Энэ удаагийн “Чухал хүн” булангийнхаа ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агрономич Сэлэнгэ аймгийн Номгоны “Газрын ундраа” компанийн захирал Ш.Мардааныг урилаа. Түүний хувьд олон үе дамжсан тариаланч гэр бүлээс гаралтай нэгэн билээ. Ингээ...
байгал орчин
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын Ерөнхийлөгчид илгээсэн захидлын хариу иржээ. Мөн тэдний нэг Болдбаатарын биеийн байдал тааруу байгаа юм байна. Энэ тухай Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнхандаас тодрууллаа. -“Гал үндэстэн” холбооны ...
байгал орчин
ГХЯ-ны Олон улсын байгууллагын газар, Женев хотноо төвтэй Биологийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран хоёр өдрийн турш сургалт зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр Олон улсын байгууллагын газрын дарга Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.  -Энэ удаагийн сургалтын зорилго нь юу вэ. А...
байгал орчин
Албан ажлаар Завхан яваад ирсэн дүү маань нутгийн ардууд хээрийн боохой хэцүүдэж байгаа талаар толгой сэгсэрцгээж байна гэв. Уг нь орон даяар саяхан орсон цас хөдөө талд цавцайн хунгарлаж, тал хөндийгөөр ангийн шинэхэн мөр хөөсөн нутгийн ардууд, хот суурин газраас хурдан унаа, дуран хараатай буугаар зэвсэглэсэн шинэ ца...
байгал орчин
Хонхон цэцэг, хос хунгийн зургаар хайраа илэрхийлдэг “Дурсгалын дэвтэр" гэдэг ганцхан фейсбүүк хуудастай тэртээх өдрүүдэд, лайк горьддоггүй тэр л дэвтрээс сэтгэлийн үнэн жинхэнээсээ ханхалдаг б айж. Эрх чөлөө үнэгүйдэхүйн хэрээр хүмүүс цахим хуудсаа өөрийнхөө дарсан зургаар л дүүргэх болж.​  Амьд байгалийг л биширсэн г...
байгал орчин
Өнөөдөр Улаанбаатар хотод үүл багасна. Шөнөдөө бага зэргийн цас орно. Энэ сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос 7-12 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 21-23 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Маргааш зүүн зү...
байгал орчин