news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд энэ сарын 12-нд болж Япон, Тайвань, БНСУ, Монголын багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн. Тэмцээний гурав дахь өдрийн шийдвэрлэх тоглолтод БНСУ, Япон улсууд учраа бүрээ 3:0-оор буулган авснаар хэсгээсээ нэгээр шалг... | спорт |
Зургаа дахь олимпдоо оролцох эрхийг аваад буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа АНУ-ын Форт-Беннинг хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны 25 метрийн төрөлд аваргалжээ. Ийнхүү тэрбээр он гарсаар хоёр дахь Дэлхийн цомдоо дараалан түрүүллээ. Энэ дасгалд Болгарын А.Бо... | спорт |
Өнгөрөгч улиралд Дорнод бүсийг тэргүүлсэн Атланта Хаукс ирэх улиралд ашиглах шинэ логогоо танилцууллаа. Тэдний урласан лого эхнээсээ шүүмжлэгчдийн анхаарлыг татаад эхэллээ. Дорнод бүсийн аваргын төлөө Кливленд Кавалерс-т харамсалтайгаар 4-0-ээр хожигдсон Атланта Хаукс, 2015-аас 2016 оны улирлаас эхлэн шинэ лого ашиглах... | спорт |
Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдиын аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээний “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонг Конг , “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ -ын багууд багтсан юм. Монголын шигшээ баг эхний тоглолтоо өчигдөр Хонконгийн эсрэг хийж илт давуу тоглон өрсөлдөгчө... | спорт |
NBA-гийн плэй-оффын тоглолтууд маш ширүүн хурц өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Энэ өдөр цувралын 4 дэх тоглолтоо "Лос-Анжелес Клипперс" болон "Хьюстон Рокитс" багууд хийлээ. Тоглолтын эхний хоёр үед багууд эн тэнцүү өрсөлдсөн ба "Пуужингууд" гуравдугаар үед өмнөх тоглолтын алдаагаа давтлаа. Өмнөх тоглолтод "Клипперс" г... | спорт |
Оюутны Универсиад 2015 их наадмын кросс гүйлтийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 05 сарын 09-нд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 11-н их, дээд сургуулийн 550 гаруй тамирчид оролцлоо. Нэг сургуулиас 50 тамирчин үүнээс 30 эрэгтэй, 20 эмэгтэй тамирчин оролцсон. Тамирчид ҮЦХүрээлэнгийн 2,8 км за... | спорт |
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээний эхний тоглолтууд өчигдөр “Буянт ухаа” спортын ордонд боллоо. Энэ удаагийн тэмцээнд Азийн зүүн бүсэд харьяалагддаг найман улс анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа гэдгээрээ онцлогтой юм. Тэмцээний эхний өдрийн дөрвөн тоглолтод Япон, Т... | спорт |
Чилид зохион байгуулагдах "Копа Америка"-д оролцох Аргентиний шигшээ баг зарлагдлаа. Энэ удаа супер од Лионель Месси, Премьер лиг болон Сери А-гийн мэргэн бууч Серхио Агуеро, Карлос Тевес нар бүгд шигшээдээ дуудагджээ. Аргентинчууд тэмцээний "B" хэсэгт Уругвай, Парагвай, Ямайкын шигшээ багуудтай хамт өрсөлдөнө. Анхель... | спорт |
Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн эхний тоглолтууд болж Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” талбай дээрээ ялалт байгуулсан. Харин өнөө шөнө Германы “Бавари Мюнхен” баг талбай дээрээ Каталоны нэр төр “Барселона”-тай хариу тулаанаа хийх гэж байна. Алдарт “Барса” талбай дээрээ хүчирхэ... | спорт |
Энэ цаг үеийн хамгийн шилдэг хүчний довтлогчдын нэг Герман залуу Дирк Новицки Даллас багтаа цаашид 2-3 жил тоглох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэрэбэр ямартай ч 2018 он гэхэд зодог тайлахаа хэлжээ. "Даллас Маверикс" баг нь түүнтэй 3 жилийн 25$ сая долларын гэрээг үзэглэхэд ч бэлэн байгаа юм байна. Гэхдээ энэ ашигтай ... | спорт |
Монгол Улсын Дархан Аварга А.Сүхбат VS Олон улсын шатрын Их мастер А.Энхтуул нар өнөөдөр 17.30 цагт халз тоглохоор болжээ. Тэд шатрын халз тоглолтоо 5D фитнес клубт тоглохоор болсон байна. Биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулан нэгэн зэрэг хүчний дасгал хийхийн хажуугаар шатрын түргэн тоглолт тоглох аж. Олон ул... | спорт |
Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолт өнгөрсөн шөнө Германд болж өнгөрлөө. Тодруулбал, Барселона клуб Байерн Мюнхенд клубыг Аллианз Аренад нь 3:2-оор хожиж нийлбэр дүнгээр 5:3-ын харьцаатайгаар дараагийн шатанд шалгарлаа. Барселона эхний тоглолтод өрсөлдөгчөө гурван гоолын зөрүүтэй буулгаж аваад байсан юм. Ингэ... | спорт |
Өчигдөр хагас шигшээд шалгарсан Монголын баг БНСУ-тай хэсгийн аваргын төлөөх тоглолтоо хийсэн юм. Хөгжөөн дэмжигчид багаа дэмжихээр Буянт-Ухаагийн спорт цогцолборт дүүрэн ирсэн байсан. Зохион байгуулагчдын зүгээс Баянзүрх дүүргийн Жуковын музей, Сонгинохайрхан дүүргийн Саппоро худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Спортын... | спорт |
PBA-ийн гараагаа дажгүй эхэлж, 13 минутанд 8 оноо авсан Санчирыг маань 2 дахь тоглолтонд огт тоглуулаагүйг бид хангалттай мэднэ. Учир нь Санчирын ганцаараа суух дүр зураг Монгол ч гэлтгүй Филиппинчүүдийн сэтгэлийг түгшээж, сүүлийн хоёр өдөр Филиппин улсын хэвлэл мэдээлэл, сошиал медиа Санчираар амьсгалсан гэхэд болно. ... | спорт |
NBA-гийн плей-оффын хоёрдугаар шат ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилсээр байна. Өнөөдөр Кливлэндийн “Морьт цэргүүд” хоёрдугаар үед сайн тоглосны үр дүнд яллаа. Тэд эхний үед ганц онооны давуу байсан боловч удаах үед нь 10 болгож холдуулав. Гуравдугаар үед оноо авалт ижил байсан ба сүүлийн үед “Бухнууд” сайн тоглосон ч хэт... | спорт |
"Хүрхрээ" Үндэсний Дээд Лигийн тоглолт №13 2015 оны 6-р сарын 6-ны Бямба гаригийн 15:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Хоромхон vs Selengepress клубүүдийн хооронд явагдана. МХБХ-ын талбай дээр болох тоглолтын хуваарь: Бямба (VI.6) 15.00 цаг “Хоромхон”-Сэлэнгэ пресс” 18.00 цаг "Дэрэн"-"Соёмбын Барсууд" Ням (VI.07) 15.... | спорт |
Уругвайн шигшээ баг болон Испаний Барселона клубын довтлогч Луйс Суарес хорт хавдартай тэмцэж байгаа Матео хэмээх хүүд сэтгэлийн дэм үзүүлжээ. Сураес интэрнэтээр холбогдож залуу хүүд гэнэтийн бэлэг барьсан байна. Луйс Алберто Суарес энэ өндөрлөгт тийм ч амархан хүрээгүй.Ердөө 7 наснаасаа эхлэн хар бор ажил хийж байсан ... | спорт |
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж Япон, Тайвань, БНСУ, Монголын багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тэмцээний гурав дахь өдрийн шийдвэрлэх тоглолтод БНСУ, Япон улсууд учраа бүрээ 3:0-оор буулган авснаар хэсгээсээ нэгээр шалгарсан юм... | спорт |
Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Ювентус клуб талбай дээрээ өнгөрсөн жилийн аваргууд болох Реал Мадрид клубыг хүлээн авч 2:1-ийн харьцаатай буулгаж авчээ. Хариу тоглолт долоо хоногийн дараа Испанид болох бөгөөд талбайн эзэд заавал хожил авч байж дараагийн шатанд шалгарах даалга... | спорт |
Ирэх 2016 онд оюутны ДАШТ спортын 34 төрлөөр шилгүүдээ тодруулах ажээ. Манай улсын байт харвааны холбоо, МОСХ-ноос тус бүр 1 хүн Белгид болж байгаа олон улсын семинарт оролцож байна. Энэ арга хэмжээнд дэлхийн орон орны оюутны спортын холбоодын төлөөлөл оролцож байгаа юм. WUS семинар Белгийн Брюссел хотод энэ сарын 05-0... | спорт |
Английн Челси клубын менежер Жозе Моуриньо багтайгаа байгуулсан гэрээгээ 2 жилээр сунгажээ. Ингэснээр онцгой нэгэн 2019 он хүртэл Лондоны багт ажиллахаар боллоо. 2013 оны зун Челсиг 2 дахь удаагаа дасгалжуулахаар ирсэн Жозе Моуриньо тухайн үед 4 жилийн гэрээг байгуулсан юм.Тэгвэл түүний гэрээний хугацаа талдаа ороод ... | спорт |
Олон Улсын хөлбөмбөгийн холбоо/FIFA/-гаас эрхлэн гаргадаг THE WEEKLY сэтгүүлд Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол улсаас анх удаа мэргэжлийн хөлбөмбөгчнөөр Европын лигт тоглож буй А.Мөрөнгийн ярилцлага гарсан байна. Тэрээр одоо Сербийн дээд лигт тоглож байгаа юм. | спорт |
Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд оролцох боломжийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан 2013 оны Засгийн газрын 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/161 дүгээр ... | спорт |
Монголын волейболын холбооноос Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тус тэмцээнд оролцох баг тамирчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Тэмцээн энэ сарын 10-15-ны хооронд Буянт-Ухаа спортын ордон... | спорт |
Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэ... | спорт |
Реал Мадрид баг Икэр Касилласыг орлуулахын тулд Давид Де Хеаг ирэх зун авчирна гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ Юнайтед багийн ирээдүй болсон шилдэг хаалгачаа явуулахгүйн тулд шинэ гэрээ байгуулах аман тохиролцоонд хүрээд байгаа билээ. Тэгвэл үүнийг мэдсэн эзэн хааны баг өөр хаалгачын эрэлд гараад байна. Тэд Лондоны Тотте... | спорт |
Энэ ДАШТ ээр өнгөтэй байгаа Цагаан Оросуудын шигшээ баг өчигдөр Нэгдсэн улсын шигшээ багийг 5:2 оор илт илүүрхэлээ. Б хэсгийг АНУ биш Орос биш, Финлянд биш Беларусийн шигшээ баг 10 оноотой тэргүүлж эхэллээ. Тэд Словакийн шигшээ багт л нэмэлт цагт хожигдсон. Өчигдөрийн тоглолтын хувьд Нэгдсэн улсын шигшээ тоглолт эхлэ... | спорт |
Франц Монголын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд 2015 оны 6-р сарын 19-нд Францын үндэсний шигшээ багийн тамирчин, Арсенал клубын тоглогч асан, алдарт Робер Пирес тэргүүтэй ахмадын шигшээ баг Монголын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Францын шигшээ багийн бүрэлдэхүүн: -Goal: MAGNIEZ Vincen... | спорт |
Өнгөрсөн шөнө явагдсан 2014-15 улирлын Аваргуудын лигийн финалын тоглолт 1-3 харьцаатайгаар "Барселона" багийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын эхэнд "Барса"-гийн Хорват тоглогч И.Ракитич 4 дэх минутад эхний гоолыг хийсэн бол "Юве"-гийн залуу од А.Мората 55 дахь минутад тоог тэнцүүлсэн юм. Энэ тоглолтод Юве-д олон боломж г... | спорт |
Энэ сарын 6-9-нд Катарын Доха хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн бөхийн гурван төрлөөр зохиогдоно. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдын нэр тодорлоо. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Б.Номин (Гацуурт-Олимп), 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алда... | спорт |
Тайландын бизнесмэн Би Тайчаубол АС милан багийг энэ сардаа багтаан худалдан авч, багийг бүтцийг дахин өөрчлөх болно гэдгээ Ням гарагт мэдэгдлээ. Италийн хэвлэл мэдээллүүд Тайландын магнат Бий АС Миланы нийт хувцааны 51 хувийг авахын тулд 500 сая еврог санал болгосон гэж гэж бичиж байгаа. Ингэснээр Европын хамгиин нэр ... | спорт |
АНУ-ын Кентаки мужийн Луйсвил хотноо 141 дэх удаагийн Кэнтакигийн дэрби морьны уралдаан болжээ. Тус уралдааныг 170,513 хүн үзэж сонирхсон бөгөөд эхлээд 2000 метр өнгөрч байхад Боб Баффэтийн уясан Дортмунд нэртэй морь тэргүүлж байжээ. Гэхдээ удалгүй Боф Баффэтийн уясан өөр нэг морь болох Америкиин Пароах тэргүүлийг авч ... | спорт |
Өрсөлдөгчийнхөө хаалганд ганц ч гоол хийж чадалгүй, өөрсдөө гурвыг алдан хожигдсон "Мюнхен"-ий багийнхан тоглолтын дараа юу гэж ярьсныг сонирхуулъя. Хосеп Гвардьола: Бид бөмбөг илүү эзэмшиж, тоглолтыг өөрсдийн хяналтад байлгах төлөвлөгөөтэй талбайд гарсан. Гэвч Мессигийн авьяас энэ тоглолтыг шийдчихлээ. Томас Мюллер: Х... | спорт |
ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа 74 насандаа Эверестийн оргилдавирахаар Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг өвөрлөн цаст Гималайг зорьсон билээ. МУГТ Т.Гүррагчаа Энэтхэгийн хоёр, Австрийн гурван уулчинтай нэг баг болон авиралтаа 2015.04.10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 2015.05.01-ны өдөр далайн түвшнээс дээш 800... | спорт |
Монголын Волейболын холбооноос 3 дахь удаагаа өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулах гэж байгаа Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн АШТ эхлэхэд 10 хоног үлдээд байна. 05-р сарын 10-15-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох тэмцээний салхийг хагалж Монголын волейболын шигшээ баг эхний тоглолтоо хийнэ. Маргааш т... | спорт |
Улаан машинууд цугларч эхэлсэнтэй холбоотой нэгэн анализ. Евро Турд Оросууд нийт 75 тоглогч ашиглажээ. Гэвч тэдний амжилт одоогийн байдлаар 4 багаас хамгийн сүүлд жагсаж байна. Энэ нь 1999 оноос хойш давтагдаж буй муу амжилт юм байна. Шигшээд дуудагдсан хамгаалагч, хаалгач, довтлогч нарыг авч үзье! Хаалгач: Сергей Бобр... | спорт |
Туркийн дугуйн холбооноос зохион байгуулдаг Тур оф Турк уралдааын дөрөв дэх гараа өчигдөр явагдлаа. Тус гараанд Герман дугуйчин Андре Грайпель түрүүлсэн байна. Герман дугуйчин Андре Грайпель спринт финиш хийж Туркийн аялал уралдааны 4 дэх гараанд түрүүлсэн байна. Харин Британи дугуйчин Марк Кавендиш энэ өдрийн сүүлийн ... | спорт |
Флойд Мэйуэзер VS Мэнни Пакьяо тулааныг энд дарж үзнэ үү. | спорт |
Азийн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо болно. “Буянт Ухаа” спортын ордонд болох тус тэмцээнд найман улсын баг оролцоно. Энэ сарын 1-нд тэмцээний сугалаа татах ёслолын ажиллагаа болж Монголын волейболчид “А” хэсэгт БНХАУ, БНСУ, Хонконгийн багуудтай нэг хэс... | спорт |
Казахстаны Атырау хотод болсон ардын баатар Исатай Тайманов болон Махамбет Өтемисовын дурсгалд зориулсан боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээнд Монголын боксчид амжилттай оролцлоо. Долоо дахь жилдээ зохиогдсон уг тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Унгар зэрэг 10-аад орны ширэн ... | спорт |
МУГТ Б.Сэр-Од зуны XXI Олимпын наадамд оролцох эрхээ авчээ. Тэрээр өчигдөр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дах удаагийн марафон гүйлтэд оролцож, 40 км замыг 2 цаг 10 минут 15 секундэд туулан 20,000 оролцогчоос зургаадугаар байр эзэлжээ. Мөн тус уралдаанд эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон Л.Отгонбаяр 2 цаг 3... | спорт |
“Голден Стэйт Уорриорс” баг уржигдар шөнө плэй-оффын тоглолтод эхний гурван үеийн дараа 20 оноогоор хоцорч яваад тоглолтыг эргүүлж дөнгөсөн лигийн гурав дахь баг болж чаджээ. | спорт |
ОУХМ Т.Санчир албан ёсоор биеийн өндөрөө хэмжүүлж буй мөч. Ямартай ч 6,3 гэсэн өндрийн хягзаарт багтаж чадсан байна. Түүний биеийн өндөр 6'2 1/4" инч юм байжээ. // <![CDATA[ (function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.s... | спорт |
Дэлхийд алдартай МGM буюу Метро Голдвен Мэйор зочид буудлын Лас Вегас дахь төв 21-р зууны боксын шилдэг тулааны гэрч болохоор болсон билээ. Ирэх сарын 2-ны үдэш болох уг тулааны тасалбар үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн худалдаанд гарсан байна. Хачирхалтай нь Метро Голдвин Мэйорын зүгээс н... | спорт |
Европын хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудас www.uefa.com өнөө цагийн хамгийн шилдэг арван багийг нэрлэсэн байна. Сүүлийн таван улиралд үзүүлсэн амжилтуудыг нь харгазлан үзэж, энэхүү жагсаалтыг гаргажээ. Энэ удаа Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Германы “Бавари Мюнхен”, Английн “Челси”, Испанийн “Атлетико ... | спорт |
Монгол улсад мотоспорт үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн босгон дээр Монголын мотоспортын тамирчид Буриадын мотоспортын холбооны урилгаар Аугаа түүхт ялалтын 70 жилийн ойн нэрэмжит Буриадын аварга шалгаруулах мотокроссын уралдаан 4-р сарын 24-25 ны өдрүүдэд Ардын хувьсгалын түүхт хот Хиагт орчим зохиогдлоо. Уралдаанд ... | спорт |
Монголын уулчдын холбооноос өгсөн мэдээллээр манай улсын хоёр уулчин 2015 оны 4 дүгээр сарын 10-нд Балба Улсын Катманду хотод хүрэлцэн ирж улмаар БНХАУ-ын Түвдийн Өөртөө засах орны зүг хөдөлжээ. Одоогоор тэд эсэн мэнд, Эверест рүү Түвдийн талаас 6500 метрийн өндөрт авиралтаа амжилттай эхлүүлээд байна. Мөн Энэтхэгийн хо... | спорт |
Өнөөдөр хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-оффын нэгэн сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Брүүклин Нетс өөрийн талбай дээрээ энэ улиралд гайхалтай байгаа бас дорнод бүсээс 60 хожил авсан Атланта Хоукс багийг хүлээн авлаа. Тоглолт эхнээсээ л өгөө аваатай байж мөн Кайл Корвер тоглотын төгсгөлд гурванч ... | спорт |
1976 оны 4 сарын 25-ны энэ өдөр АНУ-ын сагсан бөмбөгчин, Сан Антонио багийн хүчний довтлогч Тимоти Теодор Данкан буюу Тим Данкан Америкийн Виржиний арлын нэг Сейнт Кроикс аралд мэндэлжээ. Виржиний аралд төрж, өссөн Тими бага насандаа сагсчин биш усан спортын тамирчин болох хүсэл мөрөөдөлтэй байжээ. Усан спортоор ч идэ... | спорт |
Монголын волейболын холбооны эмэгтэйчүүдийн шигшээ баг нь Азийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнд 5-р сарын 20-28-нд Бээжин-Тяньжинь хотод оролцно. Энэхүү тэмцээн нь бидний хувьд ойрхон болж буй тул дараах мэдээллийг хүргүүлье. Монголын баг нь С хэсэгт таарсан тул Тяньжинь хотноо байрлана. Тэмцээн болох ордо... | спорт |
UFC-гийн хагас хүнд жингийн аварга Jon Jones осол гаргаж , ослын улмаас нэг жирэмсэн эмэгтэй бэртэн хэд хэдэн машин эвдэрч хэмхэрсэн бөгөөд Jones ослын газрыг орхиж явсан хэргээр цагдаад баригдаад байна. Энэ талаар UFC гийн зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар одоогоор гаргаагүй бөгөөд түүний өмгөөлөгч шоронгоос батла... | спорт |
UFC-гийн хагас хүнд жингийн аварга Jon Jones осол гаргаж , ослын улмаас нэг жирэмсэн эмэгтэй бэртэн хэд хэдэн машин эвдэрч хэмхэрсэн талаар манай сайт мэдээлсэн. Мөн тэрбээр ослын газрыг орхиж явсан хэргээр цагдаад баригдаад байгаа юм.Тэгвэл Dana White дөнгөж сая Jon Jones-той уулзсаны дараа мэдэгдэл гаргаж Jon Jones ... | спорт |
Пауэрлифтингийн ДАШТ-ий Мастер ангилалд оролцсон Монголын шигшээ багийн тамирчин ОУХМ Батаагийн Батцэнгэл -93 кг-ийн жинд 242,5 кг-ийг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрээр энэ сарын 13-ны өдөр АНУ-ыг зорьсон юм. Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ АНУ-ын Денвер хотод энэ сарын 16-23-нд болж байна. ОУХМ Б.Батцэнгэл... | спорт |
Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингнээ 2 дахь тоглолтоо хийж эхний 1-р раундаар цэвэр ялжээ. | спорт |
"Дуулиан 2020" футзалны хөлбөмбөгийн тэмцээний аваргууд өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорчээ. 30 гаруй мянган тамирчин зургаан сарын хугацаанд өрсөлдсөний эцэст шилдгүүдээ ийнхүү шалгаруулжээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр зохиогдсон ... | спорт |
Монгол улсын аварга шалгаруулах 16 дахь удаагийн кикбоксын тэмцээн болох гэж байна. Тэмцээн 2015 оны 05 сарын 17-21 нд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалаар муай тай, кикбокс төрлөөр болох ажээ. Доорхи жингийн хуваарийн дагуу нээлттэй зохион байгуулагдана. Өсвөр үе /12-15 нас / 36 kg Full Contact 46 kg Fu... | спорт |
Боксын үндэсний шигшээ багийн тамирчид 4-р сарын 19-25 ний өдрүүдэд Индонезиа улсын Палембанг хотноо "Ерөнхийлөгчийн цом" А зэрэглэлийн олон улсын тэмцээнд оролцож байна. Өчигдөр Монголын тамирчидын салхийг хагалж ОУХМ М.Нандинцэцэг маань Дэлхийн аваргийн хүрэл медальт Японы тамирчинг 4 раунд илүүлхэн ялж тэмцээнийг ам... | спорт |
Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны улирлын тоглолт дуусч харин Плей-офф эхэлж сагсанбөмбөг сонирхогч бидний баяр баясал ирсэн гэхэд хэлсдэхгүй байх. Энэ улиралд их олон гайхалтай амжилтууд бас харуусалаар дүүрэн улирал болсон. НБЭ-н зүгээс шилдгүүдээ тодруулсан бас л нэгэн гайхалтай мөч байлаа. Ингээд шил... | спорт |
Монголын Үндэсний Супер Лигийн Үндэсний Аваргын төлөөх Дорнод Танан Гарьд болон Дундговь Альянс Тех Харцага багуудын цувралын 2 дах тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтын эхлэлийг Танан Гарьд баг өнгөрсөн тоглолтоос тэс өөр хийж чадсан бөгөөд Азбаяр, Энтони Жонс, Мөнхболд нарын довтолгоонууд оноо болж, тооны зөрүүг үүсгэж ... | спорт |
Өнөөдөр хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-оффын 3-н тоглолт болж өнгөрлөө. Энэ өдрийн хамгийн сонирхолтой гэгдэх цуврал болох Лос Анжелес Клипперс талбай дээрээ өнгөрсөн жилийн аваргууд болох Сан Антонио Спөрсийг хүлээн авч тоглолоо. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй өгөө аваатай болж улмаар аваргууд Кл... | спорт |
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр мэргэжлийн боксын рингэн дэх анхны тулаанаа хийнэ. Тэрбээр мэргэжлийн боксын нэрт дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос Анжелос хотноо бэлтгэл хангасан бөгөөд анхны тулаанаа Онтарио хотын “Citizens business... | спорт |
Хэрвээ энэ тоглолтонд Этүгэн СБЛ Хасын Хүлэгүүд баг хожсон бол, 3 дахь хожлоо авч анх удаагийн эмэгтэй Үндэсний Супер Лигийн Аварга хэмээх цолыг хүртэх байсан юм. Тиймээс ч Этүгэн Хүлэгүүдийн хөгжөөн дэмжигчид СТО-нд олноороо ирж багаа дэмжсэн нь, тоглолтын уур амьсгалыг гайхалтай болгосон. Мөн тэдний эсрэг талд шигшээ... | спорт |
ОХУ-ын Улаан Үд хотоос 180 км зайд орших Баргузинский районд Буриадын Засгийн газрын нэрэмжит цанын марафон тэмцээн өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдөр эхэллээ. Цанын марафон тэмцээнд Монгол улсаас 23 тамирчин өрсөлдөж байна. Өсвөр, үзалуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн насанд оролцож байгаа юм. Энэ удаад анх удаа Мо... | спорт |
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын аваргын төлөөх цурвал гурав дахь тоглолт өчигдөр боллоо. “Дорнод Танан Гарьд”-“Дундговь Альянс Тех Харцага” өмнө нь 1:1-ээр тэнцээд байсан. Харин гурав дахь тулаанд хэн хожсон нь маш том давуу талыг бий болгох байв. Өчигдөр тоглолтын эхэн... | спорт |
Францын Монако хотноо талбайн теннисний Монте Карло мастерс тэмцээн зохион байгуулагдаж байна. Өчигдөр дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович эхний тоглолтоо хийсэн байна. АТП-ийн дэлхийн цувралд багтах 1000 онооны чансаатай Монтер Карло Мастерс тэмцээн109 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Ролан Гарросын өмнө то... | спорт |
"Формула 1"-ийн "Уильямс" багийн нисэгч Фелипе Масса "Хятадын Гран-При"-д 5-р байрт орсон билээ. Үүнийхээ дараа Бразил нисэгч Фелипе Масса алдарт жүжигчин Жекки Чантай хамтдаа оройн хоол иджээ. Өнгөрсөн 7 хоногт 61 нас хүрсэн алдарт жүжигчин Жекки Чантай оройн зоог хамт барьсан талаараа Фелипе Масса өөрийн инстаграм ху... | спорт |
Сонирхогчдын сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн болох “Спрайт” супер лигийн улирлын тоглолт өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Улирлын тоглолтод Баруун бүсийг Альяанс Тех, Зүүн бүсийг “Magic Ball” багууд тус бүр 13-1 амжилтаар тэргүүлжээ. Плей-офф эхэлж буйтай холбогдуулан ирэх бямба гаригийн ... | спорт |
Мэргэжлийн боксын 5 жингийн аваргын бүсийг эзэмшигч Флойд Мэйузер өөрийн цуглуулгадааа ахин нэг шинэ автомашин нэмсэн байна. 38 настай Америк боксчин ингэхдээ шөнийн 03 цагт автодилер рүү утас цохиж өөрийнх нь мэдэлд 12 цагийн дотор "Бугатти" бэлэн байлгах үүрэг даалгавар өгсөн байна. Дилер нь ч бүх зүйлийг хүссэнийх н... | спорт |
Үндэсний Хоккейн Лигийн улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол 6-р сарын 24-нд Лас-Вегас хотноо зохиогдох тов гарлаа. Алдарт "MGM Grand"-д улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн "Харт Трофи", шилдэг хаалгачийн "Везина Трофи", шилдэг хаалгачийн "Норрис Трофи", шилдэг шинэ тоглогчийн "Колдер Трофи" болон бусад уламжла... | спорт |
Тэд дахиж нэг удаа аваргын дайралт хийх гэж байгаач тэдэнд нэг зүйл байна. Гэвч Спөрсчууд хүсэл эрмэлзэлтэй болох биш харин нас тэдний хамгийн том найз нь болоод байгаа билээ. Одоо цагт багууд бүгд хүчирхэгжиж байгаа нөхцөлд Спөрс дахиж нэг удаа бас эцсийн удаа аваргын дайралт хийх болов уу? гэж олон хүн таамаглаж бас ... | спорт |
БНСУ-ын Чанвон хотод болсон буудлагын Дэлхийн цомын өчигдөр явагдсан 25 метрийн гар бууны хурдан буудлагын эрэгтэйчүүдийн дасгалд нийт 41 буудагчаас 1. Францын буудагч, залуучуудын дэлхийн аварга Жеан Кюкуампок 2. Германы буудагч, дэлхийн дэд аварга Оливер Жейс 3. БНСУ-ын залуу буудагч Сон Жон Хо Энэ дасгалд манай улса... | спорт |
Филиппиний боксчин Мэнни Пакьяо рингнээс гадуур ч тун авьяаслаг нэгэн. Тэрээр алдартай улс төрч, муугүй сагсанбөмбөгчнөөс гадна урлагийн авьяастай. Тэрээр өөрийн үгийг нь бичиж дуулсан "Lalaban Ako Para Sa Filipino" буюу "Би Филиппиний төлөө тулалдах болно" хэмээх дуу бүхий сингл цомгоо хэвлүүллээ. Улмаар өөрийн шинэ ... | спорт |
Италийн Палермо баг довтлогч Паоло Дибалаг дор хаяж 30 сая фунтээр зарах гэнэ. Ирээдүйн Серхио Агуэрө гэж яригдаж байгаа Аргентин эрийг Челси, Манчестер Сити, Юнайтед гэсэн Английн том багууд хараандаа авлаа. Дибала энэ улирал олныг гайшруулсан тоглолтыг үзүүлж байна. Ердөө 21 настай довтлогч улирлын эхний хагас гэхэд ... | спорт |
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн энэ улирлын сүүлийн шатны тоглолт үлдээд байна. Өчигдөр хагас шигшээд оноолт таарсан “Дорнод Танан Гарьд”-“Хасын Хүлгүүд”-ийн цуврал зургаа дахь тоглолт болсон юм. Энэ удаа “Дорнод Танан Гарьд” өрсөлдөгчөө хожиж, цувралд 4:2-оор илүүрхсэн аж. Үүнээс өмнө “Дунд... | спорт |
Азийн Волейболын холбооны ивээл доор Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн ирэх сарын 10-15-нд Улаанбаатар хотноо Буянт Ухаа Спортын ордонд болно. Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Волейболын Холбоо, Ерөнхий ивээн тэтгэгч: Витафит групп, Дэмжигч байгууллага: Монгол Улсын Засгийн Газ... | спорт |
Олимпийн наадмын 18 алтан медальт АНУ-ын нэрт усанд сэлэгч Майкл Фелпс-ийн 6 сарын торгуулийн хуагацаа нь дууссан байна.Тэрээр их спортоо орхих болоогүй, 2016 оны Риогийн олимпийн наадамд оролцохыг хичээх болно хэмээн мэдэгдлээ. Нэрт тамирчин Майкл Феплс Америкийн багийн бүрэлдэхүүнд багтан ирэх онд Бразилийн Рио хотно... | спорт |
Плейоффын 1-р шатанд таарсан Chicago Blackhawks болон Nashville Predators Hockey Team багуудын цувралын 1 дэх тоглолт 2 ч нэмэлт цаг үргэлжилж шийдэгдлээ. Эхний тоглолтонд 4:3 аар Хархарцагууд хожиж цувралыг тэргүүлж эхэлж байна. Энэ тоглолтонд 2 сарын 24 өөс хойш талбайд гараагүй Патрик Кейн эргэж ирэн 2 ассист ө... | спорт |
"Хөлбөмбөгийн хаан" Пелегийн хүү Эдиньо Бразилийн 2-р дивизионы "Можи Мирина" багийн ерөнхий дасгалжуулагчаар сонгогдлоо. Уг багийн ерөнхийлөгчөөр Бразилийн шигшээ багийн тоглогч байсан Ривалдо ажилладаг юм. Домогт Пелегийн хүү Эдиньо хар тамхины хэрэгт буруутгагдан 33 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалдах хуга... | спорт |
Азийн хөлбөмбөгийн Холбооны /AFC/ дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ нь сургалтанд хамрагдсан дасгалжуулагч нарт "B" зэрэглэл олгох юм. МХБХ-ноос Азийн Хөлбөмбөгийн Холбоотой /AFC/ хамтран дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 13-наас 5-р сарын 2-ны хооронд явуулах гэ... | спорт |
Филиппиний алдарт тулаанч Мэнни Пакьяо, Америкин боксчин Флойд Мэйвидер нарын тулаан ирэх сарын 2-ны өдөр АНУ-ын Лас Вегас хотноо болно. Тэгвэл тулаан болохоос 17 хоногийн өмнө Пакман-ы бага насны амдралаас сэдэвлэсэн уран сайхны кино дэлгэцнээ гарчээ. Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяогийн бага насны амьдралаар с... | спорт |
Талбайн теннис Монте Карло мастерс тэмцээн Францын Монако хотноо зохион байгуулагдаж байна. Лхагва гарагт шороон талбайн хаан гэгддэг Рафаэл Надал эхний тоглолтоо хийжээ. Испаний шилдэг Рафаэль Надал эхний тоглолтоо эзэн орны теннисчин Лукас Пуйллтай хийсэн байна. Ирэх сар Роланд Гаррост 10 дах удаагаа түрүүлэхийг зорь... | спорт |
Испаний "Ла лиг"-ийн 30-р тойргийн "Райо Вальекано", "Реал Мадрид" багуудын тоглолт 2:0-ийн харьцаатай "Эзэн хааны баг"-ийн ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын 68 дахь минутад эхний гоолыг Криштиану Роналду оруулсан. Энэ нь Португал тоглогчийн Мадридын багийн төлөө оруулсан 300 дахь гоол байлаа. Үүнээс 5 минутын дараа Колум... | спорт |
"Индиана Пэйсерс" багийн довтлогч Крис Коуплэнд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт орших "1OAK" шөнийн клубт халдлагад өртөн гартаа хутгалуулсан байна. Түүнтэй хамт шөнийн клубт байсан өмнөх эхнэр нь ч мөн халдлагын улмаас шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэхүү халдлагын шалтгааныг одоогийн байдлаар эцэслэн тогтоогоо... | спорт |
Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад ирэх тавдугаар сарын 18-28-нд болно. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Багийн бүрэлдэхүүнд 16 тамирчин багтсан бөгөөд ихэнх нь " Энагурэ" багийнх аж. Манай эмэгтэй шиг... | спорт |
Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан уламжлалт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ний өдөр уламжлал болон зохиогддог билээ. Энэ барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно. Шинэ үндсэн хуулийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14.00 цагаас эхэлнэ. Өнгөрсөн жилийн б... | спорт |
"Борусси Дортмунд" багийн дасгалжуулагч Юрген Клопп "Германы цом"-ын хагас шигшээ тоглолтын сугалааг телевизээр шууд дамжуулахыг үзээгүй хэмээн ярьжээ. "Би "Байерн"-тай таарна гэж мэдэж байсан болохоор сугалаанд ач холбогдол өгөөгүй. Үүний оронд "Хууль, журам" хэмээх телевизийн цуврал нэвтрүүлэг үзсэн. Тоглолт Мюнхенд ... | спорт |
Сөрфингийн мэргэжлийн тамирчид оролцдог Рип Көрл Про тэмцээн Австралийн Виториа хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эзэн орны тамирчин Мик Фаннинг түрүүлж, аваргаа хамгаалжээ. Аваргаа хамгаалагч Австралийн сөрфингч Мик Фаннинг Виториа хотын Бэллс бийч далайн эрэг дээр болсон Рип Көрл Про тэмцээнд түрүүллээ. Тэр... | спорт |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Формула1-н энэ оны 3 дахь гараа Хятадын Шанхай хотноо болж өндөрлөлөө. Баасан гарагийн урьдчилсан гараанаас л Мерседес багийн хоёр нисгэгч Л.Хэмилтон, Н.Росберг нар хурдтай байлаа. Мөн Феррари багийн нисгэгч С.Феттел замыг хурдан туулж байлаа. Бямба гарагийн байрлал тогтоох гарааны үр дүнгээс... | спорт |
Монголын волейболын холбооны өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд хөвгүүд, охидын ангилалд бүс бүсийн 16 шилдэг баг өрсөлдлөө. Тэмцээнд шилдэг наймд хөвгүүдээс Дорнод, Дундговь, Өмнөговь, “Хасу Мегастарс”, Сэлэнгэ, Хэн... | спорт |
"Арсенал" клуб ирэх зун довтолгооны хүчээ зузаатгахыг хүсч байгаа гэнэ. Тиймээс Италийн "Наполи" клубын Аргентин довтлогч Гонзало Игуайныг авахаар сонирхож эхлээд байгаа юм байна. Ирэх зун Игуайн багаа орхих сонирхолтой байгаа хэмээн таамаглаж байгаа бөгөөд "Их буучид" түүний гэрээг худалдаж авахын тулд 35 сая фунт сте... | спорт |
St. Louis Blues vs Minnesota Wild #Wild д нэлээд найдаж байгаагаа хэлж байсан. Жигд бас тогтвортой амжилттай яваа баг. Дажгүй тоглочих байх. #Blues чууд ч гэсэн сайн байгаа. Тарасенко 73 оноо цуглуулж 37 гоол хийгээд байгаа нь NHL д идээшиж эхэлжээ. Хүчтэй өрсөлдөсний эцэст Блюз хөгжимчид гараад ирэх байх ... | спорт |
Мэргэжлийн гольфийн энэ оны эхний их дуулга мастеруудын тэмцээн дүнгээ гаргалаа. Дэлхийн шилдгүүд оролцсон тус тэмцээнд эзэн орны 21 настай залуу гольфчин түрүүлж, түүхэн амжилтыг үзүүллээ. АНУ-ын Жоржиа мужийн Аувгуста хотноо болсон мастеруудын тэмцээнд 21 настай залуу Жордан Спайд түрүүлж 18 жилийн өмнөх Тайгер Вүүдс... | спорт |
Үндэсний супер лигийн хагас шигшээ тоглолтод тунан үлдээд буй “Дорнод Танан гарьд”-“SBL Хасын хүлгүүд” багийн тав дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд болж, “Гарьдууд” өрсөлдөгчөө 110:87-гоор хожсоноор цувралд 3:2-оор давамгайлж эхэллээ. Энэ тоглолтод тус багийн легионерууд болох Антонио Жонс 28, Мичел Андерсон 18 о... | спорт |
-За танд энэ өдрийн мэнд хүргэе За баярлалаа. Танай сайтын хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлье МҮСБХ анх хэдэн онд байгуулагдсан бэ? МҮСБХ 2012 онд байгуулагдсан. Одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За хүүхдээр ярих юм бол 3 настай хүүхэд хөлд орж байгаа гэж ярьж болох юм. МҮСБХ-ны дээд лиг зохион бай... | спорт |
Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУМУяач Дамдинхүүгийн Түвдэн агсаны нэрэмжит уралдаан ирэх сарын гурванд буюу 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг "Жирмийн цагаан хөтөл"-д зохион байгуулагдахаар болсон бөгөөд уралдаанд их насны морь уралдана. Өдгөөгөөс 35 жилийн тэртээ буюу АХ-ын 80 жил... | спорт |
Рассел Уэстбрүүк өнөөдөр 2015 оны бүх оддын тоглолтын МВП-н шагналд авсан KIA брэндийн машинаа Керстин Гонзалес гэх нэгэн өрх толгойлсон эмэгтэйд бэлэглэжээ.Керстин гэх бүсгүй 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд энэхүү гэнэтийн бэлгийг авсандаа өөрийн эрхгүй баярлаж сэтгэл хөдлөлөө илэрхийлээд амжжээ. Рассел Уэст... | спорт |
Торо Россо багийн техникийн албаны захирал Жеймс Кей Францын Реног “том алхам” хийлээ хэмээн ярьжээ. Францын автомашин үйлдвэрлэгч Рено нь Формула 1-д уралдаж буй Торо Россо болон Ред Булл багуудын хөдөлгүүрийг нийлүүлдэг. Энэ оны нээлтийн гараа болох Австарлийн Гранприд Реногийн хөдөлгүүртэй Ред булл 7 болон 13-р бай... | спорт |
Үндэсний Супер Лигийн Плэй-Оффын хагас шигшээн 2 дах тоглолтоо Дундговь Альянс Тех Харцага болон Увс Эрдэнэдрийлинг Ригс багууд хийлээ. Цувралыг 1:0 харьцаатай Харцага баг тэргүүлж эхлээд байсан тул Ригсийн хувьд тун чухал тоглолт байсан юм. Ригс гараандаа хэд хэдэн өөрчлөлт оруулж, Золжаргалыг сэлгээнд суулгаж, өмнөх ... | спорт |
Энэ өдрийн 2 дах тоглолт “Плэй-Оффын Сонгодог тулаан” Дорнод Танан Гарьд болон СБЛ Хасын Хүлэгүүд багуудын цувралын 2 дах тоглолт байлаа. Цувралыг 1:0 харьцаатай Танан Гарьд баг тэргүүлж байсан билээ. Өнгөрсөн тоглолтоос олон зүйл дээр өөрчлөлт хийж чадсан нь Хүлэгүүдээс харагдаж байлаа. Энэ өдөр Билгүүн өмнөх тоглолты... | спорт |
2015 оны дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелос хотод болох Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын ээлжит тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг толилуулж байна. Багийн ахлагч: О.Баянмөнх, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Албаны төлөөлөгч: П.Бат-Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын я... | спорт |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.