news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолт өнөөдөр өглөө болжээ. Цуврал 1-1ийн харьцаатай тэнцээд байсан учраас 2 багийг маш хариуцлагатай тоглолт хүлээж байсан юм. Тампа Бэй Лайтинг баг цувралын эхний 2 тоглолтыг талбайдаа хүлээн авч 1 хожиж 1 хожигдсон. Тэгвэл 3 дахь тоглолт орон ну... | спорт |
Спортын сэтгүүлчдээс МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэнг мөрдөхийг хүсчээ НОЦТОЙ МЭДЭЭ Спортын Сэтгүүлчдээ та бүхэн спортын ертөнцийнхөө тулгамдаж буй зайлшгүй засч зөв замд нь оруулах ёстой асуудлуудын талаар яагаад дуугарахгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг,эсвэл мэдлэг,сэтгэл дутаад эсвэл айгаад байна уу. Өнгөрөгч 4 сарын 20ны... | спорт |
БНСУ-д 2015 оны 07 сарын 3-14-нд болох Дэлхийн оюутны Универсиад их наадамд оролцох баг тамирчидад зориулан Олон улсын оюутны спортын холбооны эмнэлгийн комиссоос MERS вирусийн талаар мэдэгдэл, зөвлөмж гаргасан байна. Энэхүү вирусын тархалт нь наадам зохиогдоход ямар нэгэн саад болохгүй хэмжээнд, хяналтанд байгаа талаа... | спорт |
“Копа Америка 2015” буюу Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө 2 хоногийн хугацаа үлдээд байна. Энэхүү тэмцээнд түрүүлэх магадлал өндөртэй багуудын нэгээр дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шигшээ баг нэрлэгдэж байгаа юм. Тэд тэмцээний өмнөх бэлтгэлээ Терезополис хотноо базаасан байна. Нутагтаа ... | спорт |
Монгол улсын начин, ДАШТ-ний хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, удамт бөх Лувсангийн Энхбаяр агсан 1959 онд Улаанбаатар хотноо мэндэлжээ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг нэгэн цаг үед чимэж явсан уран хурц барилдаантай Лу.Энхбаяр гавьяат бол хоёр талаасаа бөхийн удамтай ажээ. Түүн... | спорт |
NBA-гийн финалын тоглолтын өмнө хэд хэдэн багууд дасгалжуулагчаа сольсон байна. Тухайлбал хэд хоногийн өмнө ахлах дасгалжуулагч Том Тибодог үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бухнууд түүнийг орлох нэгнийг олон нийтэд танилцууллаа. Хэвлэлийн ассошейтэд Пресс агентлагийн мэдээлж байгаагаар НБА-гийн Чикаго буллсын шинэ ахлах да... | спорт |
ФИФА-гийн тэргүүнээр улиран сонгогдсон Зепп Блаттерт, УЕФА-гийн хэд хэдэн орны гишүүд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ны зохион байгуулах эрхийг ОХУ-д өгсөн шийдвэрээ эргэн харж, өөрчлөхийг шаардсан байна. 5 сарын 29-нд Швейцарийн Цюрих хотноо явагдсан Олон улсын хөлбөмбөгийн холбооны буюу ФИФА-гийн 65 дахь удаагын чуулган... | спорт |
1985 оны 6 сарын 4-ний энэ өдөр Германы шигшээ баг, Английн Арсенал багийн довтлогч Лукас Подолский Польшийн Гливице хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Түүний эцэг Валдемар Подолский нь хуучин Польшийн гандболын шигшээ багт тоглож явжээ. Подолскийг 2 настай байхад нь түүний гэр бүл хуучны Баруун Герман уруу цагаачлан гар... | спорт |
114 дэх удаагийн Францын нээлттэй тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Эрэгтэйчүүдийн шөвгийн 8-д сонирхолтой олон тоглолтууд явагдлаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АТР-н чансааг тэргүүлж буй шилдэг теннисчид шөвгийн 8-д шалгарсан юм. АТР-н №2 Р.Федерер нутаг нэгт №8 С.Вавринкатай тоглож 3 сет 6-4, 6-3, 7-6 харьцаа... | спорт |
Бараг хагас жилийн өмнөөс л Манчестер Юнайтедын Испани хаалгач Давид Де Хеаг авах талаар шуумарч байсан харин биелэлээ олход одоо хэдхэн өдөр л хангалттай байгаа юм байна. Клубын шинэ менежер Рафаэл Бэнитэз Пэрэзтэй биечлэн уулзахдаа Де Хеаг багт хэрэгтэй гэж үзжээ. Манчестер Юнайтед, Реал Мадрид хоёр клубууд тохиролцо... | спорт |
Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны аваргын төлөө шалгарч үлдсэн “Кливленд Кавальерс”-“Голден стэйт Уорриорз” багийн тоглолт эхэллээ. Тоглолтын эхний үе яг одоо үргэлжилж байгаа бөгөөд айлын талбайд тоглож буй “Кавальерс” 19-13-аар хошуучилж явна. | спорт |
1979 оны 5 сарын 19-ний энэ өдөр Италийн алдарт хөлбөмбөгчин Андрей Пирло Италийн Флеро хотод төржээ. Андрей Пирло бол орчин үеийн хөлбөмбөгийн шилдэг найруулагчдын нэг, чөлөөт цохилтын мастер бөгөөд түүний тоглох ур чадвар одоо ч буураагүй хэвээр байгаа нь ямар хэмжээний хөлбөмбөгчин болохыг илтгэж байдаг. Түүний бөм... | спорт |
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн энэ улирлын аваргын төлөөх цуврал өнөөдөр Голден Стате болон Кливлэнд багуудын хооронд эхэллээ. Эхний тоглолт "Алтан мужийн дайчдын" талбай дээр өрнөсөн бөгөөд талбайн эзэд 108:100-н харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Голден Стате цувралыг 1:0-н харьцаатай тэргүүлж эхэллээ. ... | спорт |
НБА-гийн аваргын цуврал өчигдөр Оакланд хотод эхэлсэн. Эхний тоглолтод талбайн эзэд болох “Алтан мужийн дайчид” 108:100-ын харьцаатай ялалт байгуулсан. Хоёр багийн тоглолт эхнээсээ өгөө, аваатай өрнөсөн. Харамсалтай нь Кливленд Кавилерс багийн түлхүүр тоглогчдын нэг К.Ирвинг бэртэл авч талбайг орхисон юм. Тэгвэл тэрээр... | спорт |
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурв... | спорт |
Жек Никлаусын нэрэмжит тэмцээн эхэллээ. Охай мужийн Дублин хотын Мьюирфилд Виллаж гольфийн талбайд 1976 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Жек Никлаусын нэрэмжит тэмцээний 2015 оны цуврал эхэллээ. Өнгөрсөн улиралд энэ тэмцээнд -13 оноотойгоор Япон гольфчин Хидеки Мацуяма түрүүлж байсан юм. Тэгвэл 2015 оны эхний тойр... | спорт |
Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-д тоглох болоод байсан билээ. Тус лигийн Хинебра багтай гэрээ хийгээд эхний таван тоглолтод тоглоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр Хинебрагийн албан ёсны сайтад түүнийг Солонгосын тоглогчоор сольж байгаа гэсэн ... | спорт |
Хэнтий аймгийн ард түмэн Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг Чингис хотын хүндэт иргэн болгож, 50 сая төгрөгийн үнэ бүхий машины батламжийг гардуулан Олимпийн аварга болохыг хүсэн ерөөв. Чөлөөт бөхийн баг тамирчдын хувьд ирэх 05-р сарын 05-наас Катарт Ази тивийн АШТ-д өрсөлдөнө. Баг тамирчид ирэх долоо хоногоос нэгдсэн бэлт... | спорт |
Том Тибодауг Чикаго Буллс ажлаас нь халж, талууд хоёр тийш болов! НБЭ-ын хагас шигшээд Клевлэнд Кавалерс багт хожигдсон Чикаго Буллз баг дасгалжуулагч Том Тибодауг ажлаас нь халсан билээ. Тэгвэл шинэ дасгалжуулагчаар Айова Мужийн Их Сургуулийн ерөнхий дасгалжуулагч Фрэд Хойбөргийн сонирхож байгаа гэсэн мэдээлэл байна.... | спорт |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Швейцари Улсад айлчлах үеэрээ Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттертэй уулзаж “Хэзээ нэгэн цагт манай оронд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно гэдэгт би итгэдэг. Иймд 2027, 2031, 2035 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэм... | спорт |
Манай 4 Ёкозүна. Сумогийн 60 түрүү. Монголчууд хичээвэл ямар ч амжилтад хүрч болохын бодит жишээ. // <![CDATA[ (function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_US/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs... | спорт |
Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Яг одоо “Цэнгэлдэх хүрээлэн”-д эхлэж буй “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг эхчүүд охид, хөвгүүдээ дагуулан очиж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай ... | спорт |
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо өнөө жил гурав дахь удаагаа “Супер лиг”-ийн аваргын тэмцээнийг зохион байгууллаа. Өмнөх хоёр улиралд “Дорнод Танан Гарьд”, “SBL Хасын Хүлгүүд” алтан медаль хүртсэн. Харин энэ жил “Дорнод Танан Гарьд”-“Дундговь Альянс Тех Харцага” финалд үлдэж "Харцага" 4:2-оор өрсөлдөгчөө хожсо... | спорт |
Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал Улаанбаатар хотноо 2015 оны 05 дугаар сарын 22-25-ний өдрүүдэд Цэцэг зочид буудлын цогцолборт амжилттай явагдаж 15 орны 33 төлөөлөгчид гадаадын орнуудаас хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын үеэр 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийн эрхийг олгох тан... | спорт |
Бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” гүйлтийг ирэх зургаадугаар сарын 6-ны өдөр автомашингүй өдрөөр өглөөний 9.00 цагт Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Нийт 25-30 мянган иргэдийг хамруулах бөгөөд нийслэлд үйл ажил... | спорт |
19 жилийг мэргэжлийн сагсан бөмбөгт, түүнийхээ 13-г нь NBA-д зориулсан Оросын шигшээ багийн довтлогч Андрей Кириленко их спортоо орхихоор шийджээ. Энэ тухай Basketball Insider-н сэтгүүлч Дэвид Пик мэдээлсэн байна. Гурван удаа NBA-н бүх хамгаалалтын багт нэрлэгдэж байсан бол 2004 онд бүх оддын тоглолтонд оролцож байсан ... | спорт |
Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү М.Анандын эхнэр Д.Мөнхзаяа дөрөв хоногийн өмнө буюу тавдугаар сарын 29-нд амаржиж охин төрүүлсэн байна. Монголын дөрөв дэх Их аваргын залуу гэр бүл анхны хүүхдээ өлгийдөн авч аз жаргалтай байгаа бөгөөд сүүлийн хоёр башёд зүүн мөрний бэртлийн улмаас өнжсөн тэрбээр ирэх ба... | спорт |
NBA-гийн домогт тоглогч Шакил О Нил 2004 оны улирлын үеэр хамтрагч Коби Брайнтад уурлаж, "АЛНА ШҮҮ" хэмээн заналхийлж байсан гэх мэдээлэл тухайн үедээ шуугиан дэгдээж байсан билээ. Энэ талаар түүнээс асуухад "Би Кобиг ална гэж хэлсэн юм уу, гэж үү? Тийм ээ, Үнэхээр Kобиг алахыг хүсч байсан уу, гэж үү? Үгүй. Бий болгосо... | спорт |
Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх ёкозүна цолыг монгол хөвгүүд хүртэж, эдүгээ гурван монгол ёкозүна сүмогийн дэвжээнд ноёрхож байгаа билээ. Тэдний залгамж халаа болох найдлага төрүүлж буй монгол залуус ч бас байгаа. Тэдний нэг нь сакиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь мэргэжлийн сүмогийн дээд... | спорт |
Швейцарийн цагдаагийн албаныхан Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн өндөр албан тушаалтнуудыг Цюрих хотноо баривчилсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэднийг авлига, албан тушаал болон мөнгө угаасан хэрэгт буруутгаж баривчилсан байна. Швейцарын цагдаагийн алба эдгээр эрхэмүүдийг баривчилсан шалтгаан нь АНУ-ын деп... | спорт |
Дэлхийн оюутны “Универсиад” наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нар багтаж байгаа. Тэгвэл баг тамирчид бэлтгэлдээ гарсан. Дэлхийн оюутны "Универсиад" наа... | спорт |
Ирэх бямба, ням гаригуудад “Буянт-Ухаа” спортын ордонд болох “AsashoryuCup-2015” өсвөр үеийн олон улсын анхдугаар тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хот, Шилийн гол аймаг, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Тува улс зэрэг 6 орны өсвөрийн бөхчүүд барилдана. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноо... | спорт |
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа, Сэлэнгэ аймгийн нутагт цэргийн наадам хийж байсан тухай мэдээ баримт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Цэргийн наадам бол цар хүрээгээрээ Даншиг наадмын хэмжээний том наадам байжээ. Цэргийн наадмыг хийх тухай засгийн газрын тогтоол гарч 1922 онд албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлжээ. Цэргийн ... | спорт |
МЧБХ болон Азербайжаны бөхийн холбооны хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр тэргүүлсэн олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, Б.Номин-Эрдэнэ, Б.Шоовдор, Э.Цэвэгмид, Г.Наранчимэг, спортын мастер З.Болортунгалаг на... | спорт |
Энэ цаг үеийн өнгийн тодорхойлж яваа шилдэг харцага, начингуудын халз барилдаан маргааш болох гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг юм. Зургаан залуу харцага, зургаан шилдэг начингуудтай тойргийн системээр барилдаж хамгийн олон даваа авсан б... | спорт |
Үзлээ, наадах чинь дѳнгѳн данган амьсгаатай байна, яваад ѳгѳѳч гэж Туркмений дасгалжуулагч амь тэмцэн хашхирхыг сонслоо, манай хашир тамирчин дураар нь дургиулсангүй, ѳрсѳлдѳгчийхѳѳ хѳдѳлгѳѳнийг дагуулж уран мэх дараалан хийсээр яллаа, сэтгэл огшив. Огширсон сэтгэл хайрын, уярлын, бахархлын нулимс болон гадагшлав. Энэ ... | спорт |
“Зууны тулаан” хэмээн нэрлэгдсэн мэргэжлийн боксын тулаан саяхан болж, дэлхий нийтийн анхааралыг татсан билээ. Тэгвэл Японы NewsCafe цахим сэтгүүлээс уншигчиддаа “Таны үзэхийг хүсэж байгаа Зууны тулаан юу вэ” гэсэн санал асуулга явуулсан байна. Нийт 424 санал ирснээс 13.1 хувь нь Их аварга Таканохана болон Хакүхо нарын... | спорт |
Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотод үргэлжилж байна. Энэ тэмцээнд 14 улс оролцож байгаагаас манай үндэсний шигшээ баг энэ сарын 27-ны өдөр Австрали улсын багтай тоглож (3:1) харьцаатайгаар хожисноор 11-р байрт шалгарлаа. | спорт |
1971 оны 5 сарын 28-ны энэ өдөр Оросын нэрт уран гулгалтын тамирчин Екатерина Гордеева Москва хотноо мэндэлжээ. Екатерина 4 настайдаа Москвагийн ЦСКА Москва клубын өсвөрийн спортын сургуульд орж, уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн байна. 11 настайгаасаа өөрийн ирээдүйн нөхөр болох Сергейтэй хамтран хичээлэх бол... | спорт |
Ази тивийн БНХАУ, АНЭУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Сингапур, Монгол, Иран, Япон, Тайланд, Казахстан, Тажикстан, Малайз зэрэг 20 орчим орны төлөөлөгч чуулсан Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Улаанбаатар хотноо анх удаа болж өндөрлөсөн билээ. Тус чуулганд Арабын орнуудын ОСХ-ны... | спорт |
Монгол улсын спортын гавьяат тамирчин, Казак түмний хүү, Үндэсний бөхийн улсын харцага, чөлөөт бөхийн хүнд жингийн төлөөлөгч О.Бахыт 1953 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд мэндэлжээ. Өлгийн нутгийн хүчтэн, Улсын харцага О.Бахыт чөлөөт бөх, үндэсний бөхөөр амжилт гаргасан Казак түмний төлөөлөл юм. О.Бахыт 1978-1986 ... | спорт |
Улирал дуусаад 2 хонож байна. Менежерийн асуудал одоо ч чимээгүй хэвээрээ байна. Хетафэтэй тоглох үеэр Реал Мадридын албан ёсны гишүүнчлэлтэй гишүүдээс санал асуулга авсан бөгөөд нийт гишүүдийн 73 % нь Карло Анчелоттиг ирэх жилд үлдээмээр байна гэж. Харин хэрвээ Карлог багийг орхивол 21% нь Клоппыг, 18.6% нь Рафаг, 15.... | спорт |
Алдарт "Ливерпуль" клуб Премьер Лигийн сүүлийн тоглолтондоо оролцсон багийн ахлагчаа маш муу тоглолтоор үдэж гаргалаа. Тэд "Стоке сити"-гийн талбайд 6-1-ээр хожигдсон юм. Ливерпулийн нэр төрийн ганц гоолыг багийн ахлагч Стивен Жеррард оруулсан байна . Өдгөө 34 настай хагас хамгаалагч Ливерпулийн төлөөх 710 дахь тоглолт... | спорт |
"Манчестер Сити"-гийн довтлогч Серхио Агуеро энэ улиралд 26 гоол оруулсан үзүүлэлтээр 2014-15 улирлын Премьер Лигийн "Алтан шаахай"-н эзэн боллоо. Өдгөө 26 настай Аргентин довтлогч "Сити"-гийн Премьер лигийн 38 тоглолтын 32-д нь гараанд гарсан ч найман гоолын дамжуулалт өгч, нэг тоглолтонд дунджаар 0,79 гоол оруулсан ү... | спорт |
Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн лигт үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон учраас эх орондоо ирсэн байна. Учир нь түүний тоглож байсан “Мачва” клуб Сербийн III лиг рүү унажээ. Сербийн III лигт гадны легионер тоглож болдоггүй дүрэмтэй аж. Тиймээс А.Мөрөн “Мачва” багтай гэрээгээ цуцласан бөгөөд түүн... | спорт |
Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотод үргэлжилж байна. Энэ тэмцээнд 14 улс оролцож байгаагаас шөвгийн наймд БНХАУ, Тайланд, Тайвань, Казахстан, Япон, БНСУ, Иран, Вьетнамын багууд шалгарсан юм. Дунд шөвгийн тоглолтууд энэ сарын 26-наас эхлэх бөгөөд хага... | спорт |
Челси клубын довтлогч Дидье Дрогба улирлын хамгийн сүүлчийн тоглолтын дараа ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньютэй чин сэтгэлээсээ ярилцсан тухайгаа хэлжээ. Тэрээр "Бид хоёр ярилцсаны эцэст өөр багт шилжих хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. Хэдийгээр Челси клубыг орхих гунигтай байгаа ч гэсэн би байнга талбай дээр тоглолхы... | спорт |
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн 6 дахь монгол бөх болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Асашёорюү Д.Дагвадоржид ийм мессеж илгээжээ | спорт |
Сербийн теннисчин Ана Иванович өөрийн сошиал хуудсанд өөрийнхөө хоббигийн тухай бичжээ. Тэрээр йог дасгалд маш их дуртай гэнэ. "Йогоор хичээллэх нь биеийн хүчний бэлтгэл болохоос гадна уян хатан болоход маш тустай байдаг" гэж тэрээр хэлсэн байна. Челси клубын довтлогч Дидье Дрогба улирлын хамгийн сүүлчийн тоглолтын дар... | спорт |
"Ялсан ч ялагдсан ч дэвжээндээ хоёулаа" Жинхэнэ хайр гэрэлтэж, ханийн халамж харагдаж байна даа. Их спортын гэр бүлдээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. | спорт |
1988 оны 5 сарын 24-нд Казакстаны хүндийг өргөлтийн алдарт тамирчин Илья Ильин Кзыл-Ордад мэндэлжээ. Илья Ильин бол хүндийн өргөлтийн огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэрээр 94 кг-н жинд Олимп, Дэлхийн аваргын рекордыг эзэмшигч, Казакстан улсын Олимпийн анхны хошой алтан медальтай алдарт тамирчин юм. Илья Ильин 6... | спорт |
Олимпийн эрх олгох Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотноо үргэлжилж байна. Өнөөдөр манай эмэгтэй волейболчид Австралийн багийн эсрэг тоглоно. Тэд хэсгийн гурван тоглолтондоо ялагдал хүлээж тэмцээнийг цаашид үргэлжлүүлж шөвгийн наймд шалгарах боломжгүй болсон. Манай шигшэ... | спорт |
Реал Мадрид клубээс өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж ерөнхийлөгч Florentino Perez дасгалжуулагч Carlo Ancelotti клубээсээ явах болсныг зарлалаа. Тэрээр "Удирдах зөвлөлийн хувьд энэ үнэхээр хэцүү шийдвэр хэдий ч бид энд хялбархан шийдвэр гаргах гэж ирээгүй, бид байгууллагын төлөөх хамгийн сайн шийдвэрийг гаргах гэж и... | спорт |
Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо уламжлал ёсоор башёгийн дараа хуралдсан байна. Тус хорооны тэргүүн Хидэшигэ Мория дээд зиндаанд түрүүлсэн зургаа дахь монгол бөх болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг магтаж “Тэрүнофүжи озэки цолтны хэмжээнд барилдаж байна. Удахгүй ёкозүна цолны болзол сонсгох талаар ярил... | спорт |
5-р сарын 24-ны ням гарагт цэнхэр, цагаан бөмбөлөгүүд, тугаар чимэглэж, баярын аялгуу цуурайтуулсан 100 гаруй авто машины авто парад Улаанбаатар хотыг маань чимлээ. Урдаа 10 мотоциколтой залуусаар чимэг болж, хотын гудмаар явж буй иргэд рүү гар даллан яваа тэрхүү парадын эзэд бол Монголын Челсигийн идэвхтэй дэмжигчдийн... | спорт |
Монголын ард түмнээ 2010 оны Залуучуудын анхдугаар олимпоос алтан медаль хүртэж баярлуулсан Б.Батцэцэгийн хагалгаа амжиллтай болжээ. Өвдөгтөө хүнд бэртэл авснаас их спортоосоо хөндийрөөд байгаа Б.Батцэцэгийн өвдөгний чагтан холбоос тасарсан тул 2012 онд хагалгаа хийлгэсэн ба ингэхдээ 2 төмөр хадаас хадуулсан байсныг УБ... | спорт |
Сагсан бөмбөгийн спорт сонирхогч хэн бүхэн “NBA 2k” видео тоглоомд шинээр нэмэгдэж буй тамирчдыг анхааран ажиглагдаг. Тэгвэл уг тоглоомд Монголын анхны мэргэжлийн тамирчны статустай Т.Санчир багтсан байна. Тэрээр “NBA 2k” видео тоглоомд багтсан видео зургуудаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, “Арай царайлга хийчихсэн б... | спорт |
Английн "Чэмпионшип Дивизион"-д дэвших эрхийн төлөөх "Престон Норт Энд", "Свиндон Таун" багуудын тоглолт 4:0-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд тоглолтын гол баатар нь "Престон"-ы довтлогч Жермэйн Бекфорд байлаа. Түүнийг дасгалжуулагч нь сэлгээнд суулгасны дараа өөрийн өмсгөлөө тайлан хөгжөөн дэмжигч бяцхан хүүхдүүд рүү ... | спорт |
Дорнод бүсийн цувралын эхний тоглолтыг гэмтэл аван орхисон Демарри Карроллын шинжилгээний хариу гарчээ. Түүний зүүн өвдгөнд ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй бөгөөд гэмтлээс эргэн ирэх хугацааг “өдрөөс өдөрт” гэж тодорхойлжээ. Гэхдээ цувралын хоёрдахь тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй хэвээрээ байна. Г.Болд | спорт |
30 настай Британи нисгэгч 2013 оноос хойш Мерседес багтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өчигдөр буюу Лхагва гарагт багтаа үлдэж, дахин 3 жил хамтран ажиллах шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурлаа. Үндсэн цалин дээр нэмэх нь нэмэлт урамшуулалын мөнгө авна. Мерседес баг Льюс Хэмилтонтой гэрээгээ сунгасны дараа багийн эзэн ... | спорт |
НБЭ-ийн 2014-2015 улирлын 1,2,3-р баг албан ёсоор зарлагдсан байна. Тус санал асуулгад Леброн Жеймс 645 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Баг бүрд хоёр довтлогч, хоёр хамгаалагч, нэг төвийн тоглогч байх ёстой. Бүх NBA-н 1-р багт: Леброн Жеймс,Клевленд(129 санал), 645 оноо Энтоний Дэвис ,Нью Орлеанс(119 санал),6... | спорт |
1987 оны 5 сарын 22-ны энэ өдөр талбайн теннисний дэлхийн №1, Сербийн теннисчин Новак Жокович мэндэлжээ. Энэ цаг үеийн талбайн теннисний өнгийг тодорхойлж буй, Их дуулгын 8 түрүүг хүртсэн Сербийн Новак Жокович 1987 оны 5 сарын энэ өдөр хуучнаар Югослав улсын Белград хотноо мэндэлжээ. Түүний эцэг Сржан эх Дияна нар нь ... | спорт |
Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай улсын шигшээ баг өчигдөр Японы багтай тоглож, 0:3-аар хожигджээ. Ингэснээр тэд шөвгийн наймаас хасагдсан юм. БНХАУ-ын Тяньжин хотноо болж байгаа Олимпийн эрх олгох тус тэмцээнд 14 улсын баг оролцож байгаагаас өчигдөр хэсгийн тоглолт ө... | спорт |
Ирэх бямба, ням гаригуудад “Буянт-Ухаа” спортын ордонд болох “AsashoryuCup-2015” өсвөр үеийн олон улсын анхдугаар тэмцээн болох юм байна. Уг тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хот, Шилийн гол аймаг, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Тува улс зэрэг зургаан орны өсвөрийн бөхчүүд барилдана.... | спорт |
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё 15 дахь өдрөө Токио хотноо үргэлжлэн, амжилттай өндөрлөлөө. Дээд зиндаанд барилдсан Монголын маэгашира цолтой бөхчүүдээс Кёкүтэнхо, Кёокүшюүхо нар тавин хувиа хийсэн бол Такайнова, Араваши, Тамаваши нар чансаа буурахаар болжээ. Харин Жюүро зиндаанд барилдсан Ка... | спорт |
Шөрмөсний гэмтэлийн асуудлаас болж лигийн сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй "Барселона"-гийн довтлогч Луйс Суарес "Copa del Rey" болон "Аваргуудын лиг"-ийн финалын тоглолтуудад тоглоно гэдгийг ерөнхий дасгалжуулагч Луйс Энрике мэдэгдлээ. Л.Суарес энэ улиралд Испанийн бүх тэмцээнүүдэд 24 гоол оруулж 19 гоолын дамжуулал... | спорт |
Өдгөө 35 настай "Барселона" клубын домогт хагас хамгаалагч Xaви Эрнандес энэ улирлыг дуусгаад Катарын "Ал Садд" клубт нэгдэхээр болсон билээ. Тэрээр өнгөрсөн шөнө Ла лигийн сүүлийн тоглолтондоо оролцож клубын хөгжөөн дэмжигчдэд хандан талархалын үгийг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Өдрийн мэнд. Бүх зүйлд баярлалаа. Өнөөдрий... | спорт |
АНУ-д болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүлжээ. Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүл... | спорт |
Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-нд боллоо. Жин жингийн шилдгүүд нэр заан уригддаг тус тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглов. Манай улс хоёр алт, хоёр хүрэл медаль, V байр 1, VII ... | спорт |
Энэ улиралд ямар нэгэн цом хүртэж чадаагүй улиралыг дуусгаж байгаа "Реал Мадрид" клуб талбайдаа "Хетафэ"-г хүлээн авч улирлын сүүлчийн тоглолтондоо 7-3 харьцаатай хожлоо. "Реал Мадрид" энэ улиралд Испанийн ла лигт 30 ялж, 2 тэнцэж 6 ялагдсан үзүүлэлтээр хүснэгтийн 2-р байранд 92 оноотой бичигдлээ. Харин тус багийн мэр... | спорт |
Ирина Шейкээс салаад удаагүй байгаа К.Роналду италийн модель, жүжигчин A.Тедеши хэмээх бүсгүйтэй болзож эхэлжээ. Тэд "Armani Exchange" шоун дээр танилцсан бөгөөд шинэ найз бүсгүй нь "Аваргуудын лиг"-ийн хагас шигшээд "Ювентус"-ын ийн эсрэг тоглоход нь Роналдугийн тоглолтыг үзсэн гэнэ. Тэрбээр өмнө нь Женоагийн довтлогч... | спорт |
Дугуйн спорт сонирхогчдын шимтэн үздэг Жиро Д’Италиа уралдаан амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр Беневентогоос Сан Жоржио дел Саннио хүртэлх 224 км-н хооронд болж, Италийн дугуйчин, Астана багийн тамирчин Паоло Тиралонго түрүүллээ. 9 гарааны дараах байдлаар 38 цаг 31’35” амжилтаар Испаний дугуйчин, Тиньк... | спорт |
Японы уран гулгагч Дэлхийн гурван удаагийн аварга Мао Асада Сочигийн өвлийн олимпын дараа зодог тайлсан билээ. Сочийн олимпийн өмнө ээжийгээ алдсаны улмаас медальд хүрч чадаагүй Мао Асада дахин бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд удахгүй тэмцээн уралдаануудад оролцож эхэлнэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Хэвлэлийн хурал дээр ... | спорт |
Үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2015 оны драфтын сугалаа явагдаж аль баг хэд дэхь сонголтоор тоглогч элсүүлэхээ тодрууллаа. Драфтын номер 1 сонголтыг өрнөд бүсийн Миннесота Тимберуолвез баг хийхээр болсон бол 2 дахь сонголтыг Лос Анжелес Лейкерс, 3 дахь сонголыг Филадельфи Севенти Сиксерс, 4 дэхь сонголтыг Нью-Йорк Н... | спорт |
“ Голден Стэйт Уорриорз” -“Хьюстон Рокитс” 1 10 :1 06 ( 24 :31, 34:24, 26:24, 26:27 ) Цувралын харьцаа 1:0 ГСУ: Карри 34+6 самбар+5 дамжуулалт, К.Томпсон 15, Х.Барнс 14, Д.Грийн 13+12, Ш.Ливингстон 18+6 самбар. ХР: Ж.Харден 28+11 самбар, Т.Ариза 20, Д.Ховард 7+13 самбар, Ж.Смит 17+7 самбар. НБА-гийн бүсийн аваргын т... | спорт |
Италийн Ювентус клуб тоглолтын өмнөх бэлтгэлээ өчигдөр Мадрид хотноо базаалаа. Харин өнөөдөр болох тоглолтонд Европын том багуудын бай болоод байгаа Пол Погба оролцох магадлал өндөр гэж дасгалжуулагч Массимо Аллегри мэдэгдлээ. Өнгөрсөн амралтын өдөр гэмтлээсээ эргэн ирсэн Пол Погба өнөөдөр Реалын эсрэг тоглох боломжтой... | спорт |
"Кливленд Кавальерс" багийн хамгаалагч Жэй.Ар.Смит багийнхаа нэг тоглолтод оновчтой болгосон 3 онооны шидэлтийн рекордыг шинэчиллээ. Өнөө өглөө бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолтонд "Кливленд Кавальерс" баг "Атланта Хоукс" багийг талбайд нь 97:89-ын харьцаатай хожсон тоглолтод JR 8 удаа холын зайн шидэлтээ ам... | спорт |
ЛеБрон Жеймс өнөө өглөө баг нь бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолтод "Атланта Хоукс"-ыг талбайд нь 97:89-ийн харьцаатай хожсон тоглолтын дараа багийнхаа андуудын талаар таатай сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ удаад Орос төвийн тоглогч Тимофей Мозгов, Австрали холбон тоглогч Мэттью Дэллаведова нар "лидер"-ээсээ урмын... | спорт |
Германы доод лигийн "Рот Вайсс" - "Фортуна-2" багуудын тоглолтын үеэр орсон гоолын бичлэгийг өдгөө цахим ертөнцөд 3 сая гаруй үзэгч аль хэдийнээ үзчихээд байна. Та бүхэн тэднээс дутахыг хүсэхгүй байгаа бол доорх бичлэгийг үзнэ үү. Гоолыг "Рот Вайсс" багийн Кевин Грунд оруулжээ. | спорт |
Буурал Европын хөлбөмбөгийн ногоон талбайд мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд олны анхаарлыг татсан гайхалтай үйл явдалууд болж өндөрлөлөө. Английн алдарт Ливерпүүл багийн домогт тоглогч, багийн ахлагч Стивен Жеррардын Ливерпүүл багтай өнгөрүүлсэн урт аян 17 жилийн дараа өндөрлөж байна. 1998 оноос хойш нийт 17 жилийн хугац... | спорт |
Ази тивийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө БНХАУ-ын Тяньжин хотноо үргэлжлэх гэж байна. Өнөөдөр манай волейболчид Японы багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх хуваарьтай. Өчигдөр манай шигшээ баг Вьетнамын багтай тоглож, 0:3-аар хожигдсон. Тиймээс өнөөдөр манай баг Японыг шигшээг хо... | спорт |
Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр болж Япон, Тайвань, БНСУ, Монголын багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тэмцээний дөрөв дахь өдрийн тоглолтод БНСУ, Япон улсын багууд хожиж алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин Монгол болон ... | спорт |
Энэ бямба гарагт “Кристал Палас”-ын эсрэг “Anfield” цэнгэлдэх хүрээлэндээ сүүлийн тоглолтоо хийх гэж байгаа “Ливерпул”-ийн домог С.Жеррард хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр уг хэвлэлийн хурал дээр “Ливерпульд өнгөрөөсөн цаг хугацаагаа үргэлж бахархалтайгаар эргэн дурсаж байх болно. Би энд хүрсэн амжилтаараа үргэлж ... | спорт |
Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээд учраа таарсан Реал Мадрид, Ювентус багуудын хариу тоглолт өнөө шөнө болно. 7 хоногийн өмнө Италид болсон тоглолтонд талбайн эзэн Ювентус 2-1 ээр хожсон юм. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд Реал Мадридын дасгалжуулагч Карло Анчелотти оролцсон. ... | спорт |
Буудлагын Дэлхийн цомын тэмцээний хийн урт бууны 10 метрийн дасгалд манай тамирчин ОУХМ Г.Нандинзаяа IV байрт шалгарч “Рио де Жанейро 2016” олимпийн наадамд оролцох эрхээ биелүүлжээ. Энэ төрөлд нийт 106 тамирчин өрсөлдсөнөөс Серб, Хорват, Данийн мэргэн буучид медалийн тавцанд гарч, “Инчон 2014” Азийн наадмын аварга ОУХ... | спорт |
Тайландын "Краби FC" багтай гэрээ байгуулж Монгол улсын түүхэнд мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох болсон анхны хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн өнгөрсөн 3-р сард Сербийн 1-р лигийн "Мачва" багтай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан билээ. Улмаар үүнийхээ дараа эх орондоо эргэн ирж үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүү... | спорт |
Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж, өнөөдөр өндөрлөх гэж байна. Сая Монгол-БНСУ-ын багийн хооронд хүрэл медалийн төлөөх тоглолт боллоо. БНСУ-ын баг 25:21, 25:20, 25:19 гэсэн онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангав. Одоо 16 цагаас аваргын төлөөх тоглолт... | спорт |
Азийн волейболын холбооноос зохион байгуулсан тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр хаалтаа хийлээ. “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонг Конг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан. Тэмцээний “А” хэсгээс БНСУ, Монгол, “В” хэсгээс Япон, Тайваний багууд хагас шигшээд шалгарсан билээ. ... | спорт |
МХБХ-ноос зохион байгуулж буй 100 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ" Үндэсний дээд лиг өнөөдөр эхэлнэ. Лигийн нээлтийн тоглолт өнгөрсөн оны аварга "Хоромхон FC", 2011 оны аварга "Улаанбаатар FC" багуудын халз тулаанаар эхлэх юм байна. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон ... | спорт |
АНУ-д зохиогдож буй 2016 оны олимпийн эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа оролцож байгаа. Тэрбээр өнөөдөр өглөө болсон хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд нийт 91 буудагч өрсөлдсөнөөс Болгарын буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Б... | спорт |
Манай улсын хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг болох "Хоромхон" клуб Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC CUP-2016" тэмцээнд оролцохоор болжээ. Тус тэмцээнд манай улсаас гадна Бангладеш, Бутан, Киргизстан, Макао, Непал, Пакистан улсууд оролцох юм. Одоогийн байдлаар тэмцээн хаана зохион байгуулагдах нь тодорхой болоогүй бай... | спорт |
Сагсан бөмбөгийн Евролигийн финалын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Хагас шигшээд Испаний Реал Мадрид баг, Туркийн Фенербахче баг, Оросын ЦСКА Москва баг, Грекийн Олимпиакос багууд үлдсэн. Хагас шигшээд Реал Мадрид баг Фенербахче багийг 96-87 харьцаагаар буулган авч аваргын төлөө шалгарч үлдсэ... | спорт |
Монголын Оюутны спортын “Универсиад-2015” их наадам спортын 13 төрлөөр нэгдүгээр сарын 27-ноос жүдр бөхийн төрлөөр эхэлж, тавдугаар сарын 09-д нийтийн гүйлтийн тэмцээнээр өндөрлөлөө. Наадмын анхан шатны болон шигшээ тэмцээнүүдэд 13 төрлөөр явагдан хот, орон нутгийн 50 их дээд сургууль, коллежийн 25000 гаруй оюутан тами... | спорт |
Монгол бөхийн өргөөнөө өнөөдөр шилдэг харцага болон начин цолтнуудын халз барилдаан 16:00 цагаас болох гэж байна. Энэхүү барилдаанд харцага, начин цолтой 14 бөх оролцож, халз барилдах юм. Харцага цолтнуудын талд Улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Цацабшир, Э.Оюунб... | спорт |
Монголоос гадны лигт тоглож, мэргэжлийн тамирчны статустай болсон анхны тамирчин бол ОУХМ Т.Санчир юм. Тэрээр азидаа томоохонд тооцогддог Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-д тоглож байгаа. Эхний тоглолтоо тааруухан хийсэн түүнийг дасгалжуулагч Лим дараагийн тоглолтод талбайд ганц ч минут гаргаагүй. Харамсалтай ... | спорт |
Аваргуудын лигийн хагас шигшээн сүүлийн тоглолт өнөө шөнө манай цагаар 03:45 минутаас явагдах гэж байна. Эзэн хааны Реал Мадрид клуб өөрийн Сантиаго Бернабау цэнгэлдэхдээ Италийн Ювентус клубыг хүлээн авч тоглоно. Хоёр багийн эхний тоглолт Италид болж талбайн эзэд 2:1-ийн харьцаатай ялалт байгуулаад байгаа. Тэгвэл өнөө... | спорт |
// <![CDATA[ (function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_US/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk')); // ]]> ШАКИЙН ХҮҮ НЬ А... | спорт |
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолт эхэллээ. Өнгөрсөн шөнө Германы Байерн Мюнхен клуб Алиенз Арена цэнгэлдэх хүрээлэндээ Испанийн Барселона багийг хүлээн аван тоглосон байна. Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг аваргуудын лигийн хаг... | спорт |
Хойд Америкийн үндэсний хоккеин лигийн дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөх эхний багийн нэр тодорхой боллоо. Өнөөдөр өглөө дорнод бүсийн плэй-оффын хагас шигшээд учраа таарсан Тампа Бэй Лайтинг, Монреал Канадиэнс багуудын цувралын 6 дахь тоглолт болжээ. Тампа Бэй Лайтин баг өнөөдөр өглөө Амали аренадаа Монреал Канадиэ... | спорт |
Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод “Реал Мадрид”-ын “гологдмол” тоглогч А.Мората тоглолтын 57 дахь минутад тэнцээний гоолыг оруулж, төрөлх багаа гомдоон, шинэ багаа Аваргуудын лигийн финалд үлдэж чадлаа. Дасгалжуулагч M.Аллегри “Энэ бол гайхалтай үр дүн. Манай баг өөртөө маш итгэлтэй байж үргэлж сайжирч байгаа. “... | спорт |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.