news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Ардын хувьсгалын 94 жиллийн ой, Орхон аймгийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж У/Г Ж.Бат-Эрдэнэ, У/Х Н.Саранцогт, У/н Ж.Оргил, Ду.Батбаяр, Ж.Алтансүх,Т.Энхтуяа, А.Батмөнх, Ц.Одбаяр нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодголсноос Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Аймгийн арслан Бадамсамбуугийн Ганхуяг түрүүлж Ө...
спорт
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Одоогийн байдлаар 2-н даваанд Улсын цолтнуудаас арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд Баяржавхлан, харцага Г.Батбаяр, харцага Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, начин Цогбаяр, начин Ц.Лхагва...
спорт
Хүннү гүрэн байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний Их Баяр наадам, Ховд хот үүсгэн байгуулагдсаны түүхт 330 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүнд Булган сумын харьяат аймгийн заан ХЦ-ийн 0252-р анги, Торгон нутаг клубын бөх Д.Бадамгарав 8 даван түрүүлэн аймгий...
спорт
“Чингис хаан” Гран при-2015 тэмцээний хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 4-нд эрэгтэйчүүдийн 73 кг-ын жин жүдо сонирхогчдын анхаарлын төвд байна. Учир нь энэ жинд манай улс сүүлийн жилүүдэд дэлхийд дээгүүр өрсөлдсөөр байгаа. Тухайлбал, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар Лондонгийн олимпоос х...
спорт
“Чингис Хаан” гран при-2015 тэмцээн хоёр дахь өдрөө Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, аваргууд тодрох юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд барилдаж буй манай тамирчид болох С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, С.Миарагчаа, Г.Одбаяр н...
спорт
Хүчит бөхчүүдийн дөрвийн давааны барилдаан маш өрсөдөөнтэй болж байна. Улсын гарьд Д.Рагчаа Ховд аймгийн Дарви сумын харьяат Б.Тайванд өвдөг шороодлоо. Гарьд Н.Ганбаатар цолонд зүтгэж буй Б.Эрдэнэхүүг өвдөг шороодуулсан бол, Арслан Х.Мөнхбаатар Тангадыг өвдөг шороодуулав.
спорт
Олон улсын Жүдо бөхийн холбооны "Чингис хаан" Гранпри тэмцээнд Лондонгийн олимпийн аварга Японы жүдоч Каори Мацүмотогийн гаргасан үйлдэл олны анхаарал татаад байна. Алтан медаль авах зорилго өвөртлөн ирсэн түүний хувьд хагас шигшээд Д.Сумъяад ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Австрийн жүдоч Сабринаг цэвэр ялж медали...
спорт
2006 оны 4-р сард гарсан "БӨХ" сонинд нийтлэгдсэн бөх судлаач Ш. Гоохүү гуайн "Ижил амжилт-Зөрүүтэй цол" нийтлэл юм. /Үүнд 512-с дээш бөх барилдсан болон ИХ ОЙ хамаарахгүй болно./ Улсад 1-3 үзүүрлээд "Монгол Улсын Арслан" цолтой бөхчүүдийн нэрс: П.Дагвасүрэн улсын арслан (3 үзүүрлэсэн) Б.ГАНТОГТОХ "УЛСЫН ГАРЬД" (3 ҮЗҮҮ...
спорт
Говь нутагт минь түүн шиг хүмүүн дахин төрөх болтугай. Ийн өгүүлж байжээ. "Тэнгэрийн их хийморь буюу Агвааны Ганбаатар" Агвааны Ганбаатар. Түүнийг, түүний дуу хоолойг өнөөдрийг хүртэл үгүйлэх хүн олон. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын начин, Монгол бөхийн дууч, Агвааны Ганбаатар хорвоогийн мөнх бусыг...
спорт
Үндэслэл:   Монгол бөх бол Монголын ард түмний бүтээсэн их өв соёл бөгөөд олон зуун жилийн түүхтэй үндэсний спорт билээ. Судлаач Р.Нямдоржийн бичсэнээр “Монгол бөх” хэмээх ойлголт нь үндсэн таван элементээс бүрдэх ба түүний нэг нь үе үеийн бөхчүүд юм. Өөрөөр хэлбэл монгол бөхийн түүхийг бичилцэж, бүтээлцэж байгаа гол т...
спорт
Их аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын тухай Ардын уран зохиолч Бөхийн Бааст гуай нэгэн дурсамж бичиж ирүүлснийг баяр наадмын энэ өдөр уншигч олондоо толилуулж байна .   2013 он. Гуравдугаар сар дөнгөж гараад байв. Мартын наймны баяр удахгүй болох гээд… Ийм үед амралт,сувиллын газар их хөлтэй болно.  Амарч, сувилуулж бай...
спорт
Хиймэл ногоон талбай дээр очиж бэлтгэл хийсэн хүмүүс их хальтарч байна гэнэ. Азтай нь л түрүүлж дээ.....
спорт
Отгон аварга Г.Эрхэмбаярын ярилцлагаас -Наадмаар 40 орчим мянган бөх улс орон даяар нэгэн зэрэг барилддаг. Тэр дотроос ганцхан хүнд төрийн наадамд түрүүлэх хувь тохиодог. Тэр ховор агшинд яг юу бодогдож байсныг одоо нэг дурсвал...? -Надад үнэхэээр сайхан байсан. Төрийн наадмын торгон ногоон дэвжээндээ гомдож, гоморхож ...
спорт
Дэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа шалгарч үлдээд байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр Универсиад наадмын алтан медалийг хүртэж, аварга боллоо. Д.Сумъяа аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа ...
спорт
Японы мэргэжлийн сумо бөхийн зуны тэмцээн эхэллээ. Өчигдөр эхний өдрийн барилдаан болоход ёкозүна Хакухо комүсүби Такарафүжиг, ёкозүна Харумафүжи комүсүби Миёогирюүг, ёкозүна Какүрюү сэкиваки Ичиножёог, озэки Кисэносато м-Точиношинг, озэки Тэрүнофүжи м-Аояамаг давсан юм. Харин озэки Гоэйдо м-Таяасүд, озэки Котошёогикү ...
спорт
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын Хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, "Аварга" Биеийн тамирын дээд сургуулийн бөх Энхтөгсийн Оюунболд түрүүлж, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.Улсын харцага Э.Оюунболд...
спорт
1989 онд Европын цувралд багтсан Мюнхений нээлттэй тэмцээн Герман улсад зохион байгуулагддаг хамгийн том гольфийн цуврал юм. Тэмцээний эхний тойргуудад Испаний гольфчин Рафаэль Кабрера Бело тэмцээнийг манлайлж байсан бол 4-р тойргийн дараагаар -11 оноотой 11-р байрт орсон байна. Тэгвэл нутаг нэгт гольфчин Пабло Ларраза...
спорт
2015 оны Насанд Хүрэгчдийн Сонгон Шалгаруулах Волейболын Тэмцээн 2015 оны 6-р сарын 22-29-ны хооронд амжилтай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тэмцээнд эрэгтэй 14 эмэгтэй 8 баг оролцож дүнгээ гаргалаа. Эрэгтэй багуудаас:  1-p байранд Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ОУХМ Д.Солонго ахлах дасгалжуулагчтай ОУХМ Л. Баатархүрээ туслах дас...
спорт
Монгол бөхийн уран мэх гадны зочдыг гайхшруулжээ. Мьенмар улсын ерөнхийлөгчид зориулсан бэсрэг наадам Шар мэдээ: Монгол бөхийн уран мэх гадны зочдыг гайхшруулжээ   // <![CDATA[ (function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src...
спорт
Универсиад 2015 наадмын тээврийн үйлчилгээ: Наадмын төлөөлөгчдийг БНСУ-ын Инчеон ОУ-нисэх онгоцны буудлаас тухайн орны Оюутны спортын холбоодын ирүүлсэн тээврийн хуваарийн дагуу тамирчдыг “КТX” хурдны галт тэрэг болон автобус, жижиг тэргээр Гванжу хот руу үнэ төлбөргүй хүргэн үйлчилнэ. Гванжу хотноос тамирчдыг галт тэр...
спорт
Монгол улсын гавьяат тамирчин, олон түмэндээ “Жаамаа” хэмээн алдаршсан Түмэндэмбэрэлийн Сүхбаатар 1964 оны 3 сард мэндэлжээ.  Хүүхэд ахуй насаа Толгойтын 42-р сургуульд өнгөрүүлсэн тэрээр бага балчир үеэсээ бөхийн спортод дуртай болсон байна. Анх 1974 онд хуучнаар Октябрийн районы дунд сургуулиудын АШТ-нд оролцож хүрэл...
спорт
Mongolian Judo Association 66 кг-ын жингийн өрсөлдөөн Чингис Хаан Гран При тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд нийт 13 бөх барилдах бөгөөд дэлхийн чансааны 3-т эрэмбэтэй ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг тэргүүлэн барилдана. Энэ жилийн “World Masters”-аас хүрэл медаль хүртсэн тэрбээр Япон улсад хамтарсан бэлтгэл хийж бай...
спорт
Нэгэн сонирхолтой барилдааны бичлэгийг хүргэе. Энэхүү бичлэг нь 2003 оны есдүгээр сарын АКИ башёгийн Макушитагийн 3 дахь өдрийн барилдаан бөгөөд уг башёд Зүүн жигүүрийн Макушитагийн 23-т бичигдсэн Хакухо М.Даваажаргал эхний 2 өдрөөс 1-1 үзүүлэлттэйгээр Баруун жигүүрийн Макушитагийн 25 Фүрүйчитэй оноолт тааран барилдсан...
спорт
ТЭД ЮУ ХАРСАНАА Л ДУУРАЙДАГ...       // <![CDATA[ (function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_US/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'face...
спорт
Тун удахгүй эхлэх гэж мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын башёг бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж буй билээ. Өмнөх сарын тэмцээнд түрүүлж Шинэхэн озэки цолтон болоод буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс сурвалжлагч долоодугаар сарын Нагоя башёгийн зорилгыг асуухад: "Озэки болчихлоо. Одоо Ёкозунагийн төлөө тэмүүлэх эхний алх...
спорт
Д.Дагвадорж: "Энэ 2 аваргыг ингэж алалцуулж махыг нь зулгаах хэнд хэрэгтэй? Бөхийн холбооны завхралаас үүдэж энэ 2 сайхан аваргууд олон хүний хэрүүлийн бузар болж байна!. Энэ 2 аваргын хэнд нь ч буруу өгөх үндэслэл байхгүй. Өгөх цолыг нь цаг хугацаанд нь өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан болов уу хэмээн боддог. За ...
спорт
Дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд болох юм. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.  Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш өрсөлдөх бөгөөд нийт 272 багц медалийн эзэд тодрох юм. Дэлхийн оюутны спо...
спорт
Өнөө жилийн урлагийн үзлэгт Хархорин сумын харьяат, аймгийн харцага М.Хаш-Эрдэнэ түрүүлж, Баянгол сумын харьяат, аймгийн арслан Б.Батдорж дэд байр, Гучин-Ус сумын залуу бөх О.Дашням гутгаар байрт шалгарлаа. Мөн тусгай байрыг Нарийнтээл сумын харьяат, сумын заан Н.Загархорол, мөн Нарийнтээл сумын харьяат, сумын заан Б.Э...
спорт
Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор боллоо. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид оролцлоо.  Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш нийт ...
спорт
ОХУ-ын Тюмень хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн эхэлж байна.  Тюмений их дуулгад манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүчод оролцох юм. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Хэсгийн барилдаанууд яг одоо буюу 13:55 цагт эхэлнэ. Манай тамирчдын сугалааг танилцуулж байна. Д.Амартүвшин эхн...
спорт
Энэ сарын тэмцээнийг ёкозүна Хакухо, Какүрюү нар ганц унаагүй тэргүүлж байна
спорт
Слэм данк буюу цагирган дээрээс довтлох үзүүлбэр нь Сагсан бөмбөгийн спортын чимэг болсон зүйл гэж хэлж болно. Манай улсад жил ирэх тусам сагсан бөмөгийн спорт хөгжиж байгаачлан түүнийгээ дагаад слэм данкийн үзүүлбэрийг тоглолтонд дунд хийж үзэгч биднээ баясгах нь олширсон...Тэгвэл монголийн сламд данкийн түүхийг хэд х...
спорт
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн нэрийн ресторанаа Японд нээхээр болжээ. Тэрээр Японы Нагояад байрлалтай “Kinowa” нэртэй рестораных нь нээлт энэ сарын 29-нд болох юм байна. Тус рестораны онцлог нь бүх зүйл нь япон гэнэ. Хоолнуудынх нь багц үнэ нь 3000-4500 иений үнэтэй аж. Ямартай ч аварга маань рестораныхаа ажлы...
спорт
"Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцоно. Баг тамирчдыг үдэн гаргах, төрийн далбааг гардуулах ёслолын ажиллагаа маргааш зургаадугаар сарын 26-ны өдөр 10.30 цагаас Эрүүл мэнд, спортын яаманд болно. Энэ удаагийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд...
спорт
"Английн цом"-ын тэмцээний шөвгийн наймд "Ливерпуль" клуб "Блэкберн"-ийг 1:0-ийн харьцаатай хожсон. Энэ тоглолтыг "Ливерпуль"-ийн Итали довтлогч өнжсөн. Тэгвэл "Супер Марио" тоглолт өнжсөн шалтгаанаа өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олон нийтэд харуулсан байна. Итали довтлогч уг тоглолтыг халуурсаны улмаас өнжихөд...
спорт
1968 оны 6 сарын 26-ны энэ өдөр Орчин цагийн хөлбөмбөгийн шилдэг хамгаалагчдын нэг, Италийн удамт хөлбөмбөгчин, АС Милан багийн домогт ахлагч “Капитан” хочит Паоло Мальдини мэндэлжээ.  Хөлбөмбөг сонирхогчдын дунд Ф.Тотти гэвэл АС Рома баг, Шави Эрнандез гэвэл ФС Барселона баг, С.Жеррард гэвэл Ливерпүүл баг шууд санаанд...
спорт
Дэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо 2013 оны 7 сарын 3-14-ны өдрүүдэд зохиогдоно. Энэ их наадамд Монголчууд  өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор эрчимтэй бэлтгэж байна. Энэ талаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Гванжугийн наадамд оролцох ...
спорт
Монгол улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ний алтан медальт Сүхээгийн Цэрэнчимэд 1995 онд Хэнтий аймагт мэндэлжээ.  Монгол улсын чөлөөт бөхийн түүхэндээ Дэлхийн аваргын алтан медалийг 5 удаа хүртсэн байдаг. З.Ойдов аварга 1974, 1975 онуудад тус бүр алтан медаль хүртсэн бол Х.Баянмөнх аварга 1975 онд алтан медал...
спорт
2020 оны зуны Олимпийн наадам Японы нийслэл Токио хотод болох билээ. Улсдаа болж буй олимпийн наадмыг зохион байгуулагч орон нэг спортын төрлийг хөтөлбөрт нь оруулах эрхтэй байдаг. Олон улсын Олимпийн хороо Япон улсад ийм эрхийг өгсөн бөгөөд Олимпийн хөтөлбөрт оруулах спортын төрлийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна...
спорт
Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржид зориулж унадаг дугуйн “Giant” компани тусгай дугуй ирүүлсэн байна. Энэ унадаг дугуйг зөвхөн түүнд зориулан бүтээжээ. Уг компаний албан ёсны борлуулагчаар Гавьяат тамирчин ОУХМ Ж.Өлзий-Орших ажилладаг гэнэ.
спорт
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын комисс өчигдөр хуралдсан. Уг хурлаар хамгийн их анхаарал татсан асуудал бол Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайлах вэ гэдэг байлаа. Гэвч комиссынхон тодорхой шийдвэр гаргаж чадаагүй байна. Дархан ...
спорт
1980-аад оны дунд үед ЗХУ-д биеийн тамир, спортоор хичээллэх явдал бараг л хүн бүрийг хамарч байлаа. Хэдэн мянгаар тоологдох хүүхэд залуус гоё сайхан биетэй болохын тулд штангтай нөхөрлөж, спорт зааланд ихэнх цагийг өнгөрөөнө. Тэдний хувьд Арнольд Шварценеггер жинхэнэ шүтээн нь байв. Тухайн үед Зөвлөлтийн хүүхэд, залуу...
спорт
Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Наадамчин олны сонирхолыг хамгийн их татдаг хүчит бөхчүүдийн барилдааныг бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж буй нь мэдээж. Харин ноднин жил Дархан аварга цолыг ерөнхийлөгчийн зарлигаар хоёр хүнд өгсөн биш хэрүүлийн бай болов. Хоёр дахь жилдээ маргаж буй энэ асуу...
спорт
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд дэлхийн шилдгүүд өрсөлдөхөөр боллоо. Олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 50 орчим орны олимп, дэлхийн аваргын медальтнууд өр...
спорт
Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2014-15 оны улирлын аварга Голден Стэйт Варриорс багийнхан Оклэнд хотноо ирлээ. Тэд 1975 оноос хойш анх удаагаа NBA-ийн аварга болсон. Хайртай багаа олон зуун хөгжөөн дэмжигчид нь халуун дотноор угтан авчээ. Голден Стэйт Варриорс баг цувралын 6 дахь тоглолтонд Леброн Жей...
спорт
Дэлхийн Универсиад наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ багийн бэлтгэлийг хангах зорилгоор Үндэсний шигшээ багтай бэлтгэлийн тоглолтыг өнгөрөгч Ням гарагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд хийж 78:79 харьцаатай Үндэсний шигшээ баг дүү нараа буулган авсан юм. Хяналтын бэлтгэлийн 2 дахь т...
спорт
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг мөртлөө уламжлал заншлаа хатуу баримталдаг, үндэсний өвөрмөц ёс жаягтай Япон улсд алдар нэрийг олж, амжилтын оргилд хүрэх зам тийм ч амар биш биз ээ. Японы соёл хөгжил нь хүн төрлөхтөний хараа булаасан сонирхолтой ертөнц. Японыг мэдэхийг хүссэн, мэддэг, сонирхдог манай дэлхийн хэнбугай ч х...
спорт
Мэргэжлийн сүмогийн экс озэки Таканонами буюу Садахиро Намиока гуай зургаадугаар сарын 20-ны өдөр зүрхний цочмог дутагдал өвчний улмаас 43-хан насандаа таалал төгслөө. Тэрбээр 1987-2004 онуудын хооронд мэргэжлийн сумод барилдахдаа макүүчи зиндаанд хоёр удаа түрүүлсэн ба 1994 онд Озэки цолонд хүрч барилдаж байсан юм. Мө...
спорт
1980 оны 6 сарын 22-ны энэ өдөр Оросын шайбтай хоккейн тамирчин Илья Брызгалов Самар мужийн Тольятти хотод мэндэлжээ.  Илья Брызгалов нутгийнхаа “Лада” багаас мэргэжлийн карьераа эхлүүлжээ. 1988 оноос “Лада” багтай холбогдсноос хойш Оросын СуперЛигт хүчин зүтгэж байсан. Ингээд 2000 оны драфтаар Хойд Америкийн Үндэсний ...
спорт
2001оны Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ Нью Иорк хотод болох байсан ч Осама Бен Ладен хоёр өндрийг нурааснаас болж хоёр сар хойшлоод Болгар улсын Софи хотод боллоо.. 1993онд МУГТ Ц.Цогтбаяр хүрэл медаль авснаас хойш медаль аваагүй байсан манай чөлөөтийнхөн ээлжит амлалтаа өгөөд л явцгаал...
спорт
Буян шингэсэн бор дээл, олон оныг хамт элээсэн хөх торгон малгайгаа өмсөөд олон түмэндээ "Жижиг" хэмээн дуудагдсан МУГТ, МУ-ын дархан аварга А. Сүхбат энэ жил дахин зодоглоно. Энэ жилийн хувьд зүгээр ч нэг зодоглохгүй, нилээн бэлтгэлтэй үзнэ гэнэ шүү
спорт
-Өвөрхангайн бөхчүүдийн “Их Монголын хүчтэн” дэвжээг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү удирдахаар болжээ-  Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" бөхийн дэвжээний галын шав тавих ёслол болж өндөрлөлөө. Мөн уг нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан Бугын сангийн аж ахуйд болсон юм. Барилдаан болоод нээлтийн ажиллагааг үз...
спорт
Дархан аварга нь даян аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлэхэд олгох монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол юм. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын байр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 тү...
спорт
Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан Монголын хөнгөн атлетикийн холбоо (МХАХ), Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо (МССМХ)-ноос олон улсын мастеруудын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор (77 настай), Аюушийн Алтанцэцэг (59 настай) нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. ...
спорт
Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн тамирчид өнгөрөгч амралтын өдрүүдэд Японд Зүүн Азийн АШТ-д хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордсон. Тус тэмцээнд оролцох тамирчдыг МЖБХ-ны гүйцэтгэх захирал, IJF-ий шүүгч М.Бөхбат ахлан оролцов. Харин дасгалжуулагчаар Д.Батсайхан, шүүгч Б.Ууганбаатар нар болон 13 тамирчдын бү...
спорт
Универсиадын тамирчдын тосгон: Төлөөлөгчид нь нэг дор тамирчдын хотхонд амьдарна. Тамирчдын тосгон нь олон давхар (30 хүртэл давхар) баригдсан 20 орон сууцны барилгаас бүрдэж байна. Нийт 2,185 өрөөтэй. Нэг байр нь 2-3 өрөөтэй. Нэг өрөөндөө 2-3-н ор тавигдсан ба тамирчид 2-3 аараа байрлана.Тосгон нь тамирчдын, олон улсы...
спорт
Улсын наадамд дараалан гурав түрүүлээд байна -Ирээдүйд ихийг дуулгаж мэдэх энэ хүү Өвөрхангайнх- Өвөрхангай аймаг бол бөхийн өлгий нутаг. Энэ аймгаас ямар ч үед сайн бөхчүүд төрөн гарч, улсын наадамд дээгүүр хүч үзсээр ирсэн юм. Харин сүүлийн үед Өвөрхангайн бөхчүүдийн эрч саарч, наадамд түрүүлж, үзүүрлэх хэмжээнд үнэл...
спорт
ОХУ-ын Ангарск хотод зохиогдож байгаа мотоциклын бартаат замын олон улсын уралдаан үргэлжилж байна. тэмцээний эхний явагдаж -125сс, -85сс, -65сс ангиллын уралдаан болж дүнгээ гаргалаа. Ингээд тэмцээний эхний өдөр ОУХМ Э.Халиунболд түрүүлсэн байна. -125сс ангилал ОУХМ Э.Халиунболд түрүүлсэн байна. Энэ ангилалд спортын м...
спорт
Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн оюутны баг БНСУ-ын Гванжу хотноо болох зуны Универсиад наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа билээ. Саяхан ОХУ, БНХАУ-дад хамтарсан бэлтгэл, нөхөрсөг уулзалт болон албан ёсны тэмцээнүүдэд оролцоод ирсэн. Энэ баг тамирчид 2015 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хон...
спорт
1969 оны 6 сарын 14-ний энэ өдөр талбайн теннисний алдарт тамирчин Штеффи Граф Герман улсын Баден-Вюртемберг мужийн Манхайм хотноо мэндэлжээ.  Штеффи Граф бол талбайн теннисний хамгийн том тэмцээн 4 Их дуулга болох Австралийн Нээлттэй тэмцээн, Ролан Гаррос, Уэмбльдон, Америкийн Нээлттэй тэмцээний 22 удаагийн цомын эзэн...
спорт
БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд зохиогдох Дэлхийн оюутны “Универсиад” наадам спортын 18 төрөлд нийт 170 орны 12.500 оюутан тамирчин, төлөөлөгчид оролцох юм. “Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн шалгаран оролцохоор бэлтгэл су...
спорт
Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг Даймонд Лигийн ээлжит өрсөлдөөн АНУ-ын Нью-Иорк хотноо болсон байна. Адидас гранпри нэрээр зохиогдсон тус тэмцээнд Ямайкын нэрт тамирчин Усайн Болт оролцож 200 метрийн зайд өрсөлдсөн байна. Гэхдээ тэрээр өөрийн дээд амжилтаа эвдэхэд 1 секунд дутжээ. Болтын хувьд...
спорт
Монгол улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр 1965 оны 8 сард Ховд аймгийн Чандмань суманд мэндэлжээ.  1992-Барселона. Хүн төрөлхтөний спортын их наадам, Зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд нэг гэр бүлээс ах дүү гурав оролцсон ховорхон тохиох үйл явдал болсон. Энэхүү ховорхон тохиох амжилтын эзэд бол ...
спорт
Өнгөрсөн 7 хоногт Германы Штутгарт хотноо нээлтээ хийсэн Мерседесийн цом-ын тэмцээний ялагч өнгөрсөн амралтын өдөр тодорлоо. Аваргын төлөө тэмцээний чансаа тэргүүлэгч Испаний Рафаэл Надал, Сербийн теннисчин Виктор Тройцкитэй тоглосон байна. “Мерседес Кап” тэмцээний чансааг Испаний Рафаэл Надал тэргүүлж байлаа. Тэрээр х...
спорт
Төлөөлөгчид нь нэг дор тамирчдын хотхонд амьдарна. Тамирчдын тосгон нь олон давхар (30 хүртэл давхар) баригдсан 20 орон сууцны барилгаас бүрдэж байна. Нийт 2,185 өрөөтэй.Нэг байр нь 2-3 өрөөтэй. Нэг өрөөндөө 2-3-н ор тавигдсан ба тамирчид 2-3 аараа байрлана.Тосгон нь тамирчдын, олон улсын, үйлчилгээний гэсэн 3 үндсэн х...
спорт
Эмэгтэй төрөлд Азербайжан, Унгарын бөхчүүд тус бүр 2 алтан медаль хүртжээ. Европийн анхдугаар спортын наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 53, 58, 63, 73 кг-ын жингүүдийн барилдаан болж өндөрлөв. Болгарын бөх, дэлхийн 5 удаагийн аварга С.Златёва, польшийн бөх, европийн аварга М.Михалек нар медальд хүрээгүй байна. Эн...
спорт
Талбайн теннисний Эйгон чампионшип тэмцээн Английн нийслэл Лондон хотноо үргэлжилж байна. Мягмар гарагт чансаа тэргүүлэгч Их Британийн Энди Муррэй эхний шатны тоглолтоо хийжээ. Харин Испани теннисчин Рафаэл Надал тэмцээнийг орхилоо. Их Бртани теннисчин Энди Муррэй хатан хааны клубын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх...
спорт
Монголын хүндийг өргөлтийн холбооноос Ази тивийн аварга, ОУХМ Оюуны Батсайханы нэрэмжит залуучуудын АШТ-ийг зохион байгууллаа. Тэмцээн өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 8 багийн 80 тамирчин оролцлоо.  Эрэгтэй эмэгтэй нийт 16 жинд залуучуудын АШТ-ий медалийн эзэд тодорлоо. Багийн дүнгээр 410 оноогоор Л.Одгэрэл ...
спорт
МонголынУулчдын Үндэсний Холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, МУГТ, ОУХМ Т.Гүррагчаагийн нэрэмжит өндөр уулын Улсын аварга шалгаруулах “АЛЬПИНАД 2015” тэмцээн далайн түвшинээс дээш 4245 метрийн өндөрт орших Ховд аймгийн цаст Цамбагарав ууланд 2015 оны 06 сарын 10 –аас 15 – ны хооронд зохион байгуулагдсан байна.  Т...
спорт
Монголын Триатлоны холбооны 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний заавар, тэмцээний маршрутыг батлан гаргалаа. УАШТэмцээн 2015 оны 7 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуурын эрэг дээр болно. Монголын Триатлоны холбооноос УАШТ-ээ Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулдаг уламжлалтай. Эх сурв...
спорт
1973 оны 6 сарын 24-ний энэ өдөр Олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга, ҮХЛ-н Даллас багийн тоглогч асан Йере Лехтинен Финландын өмнөд нутгийн Эспоо хотноо мэндэлжээ.  Багийн спортод нэг багтаа үнэнч байна, үнэнч зүтгэнэ гэдэг маш том нэр хүнд, мөн өндөр ур чадвар шаардсан зүйл. Мэргэжлийн карьертаа зөвхөн нэг ...
спорт
"Агваансамдангийн Сүхбат зодог тайлав. Хар бөөгийн ч зүүдэнд оромгүй явдалд цэнгэлдэх хүрээлэнд сууж буй арав, хорин мянган үзэгч гайхан алмайрч, алга таших бус элэг эмтэрч байлаа.    Уг нь ард түмний зохиосон агуу их билэг эрийн гурван наадмын тэнгэрт аянгын гялбаа, уянгын золбоо шиг орж ирсэн хүү юмсан.  Уг нь яруу н...
спорт
Талбайн теннисний Мерседесийн цомын тэмцээн Германы Штутгарт хотноо зохион байгуулагдаж байна. Өчигдөр Испаний Рафаэл Надал эхний шатны тоглолтоо хийжээ. Түүний өрсөлдөгч нь Киприйн теннисчин Маркос Багдатис байсан юм. Вимблдоны 2 удаагийн аварга Рафаэл Надал зүлгэн талбайд болдог “Мерседес кап 2015 ” тэмцээний эхний т...
спорт
Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны плей-офф буюу финалын 4 дэх тоглолт манай цагаар өнөө өглөө 10.00 цагаас Охайо мужийн Кливленд хотын Күүкен Лопез Аренад болж өнгөрлөө. Тус өнөөдрийн тоглолтонд талбайн зочид эхнээсээ сайн байж тэр дундаа жижиг тавт гэж нэрлэгдээд байгаа Көрри,Томпсон, Грин, Барнс,Игги г...
спорт
Робер Пирес тэргүүтэй Францын ахмадын шигшээ баг манай улсад ирхэ гэж байна. Энэ сарын 19-нд Францын ахмадын шигшээ баг, Монгол Улсын ахмадын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх юм. Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Буман-Учрал, С.Пүрэвсүх нарын тэргүүтэй шилдэг мастерууд багтаад байна. Тэд энэ сарын 7-ны ням гаригийн...
спорт
Форбес сэтгүүлээс хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг гаргалаа. Мони хочим Мейветер жагсаалтыг тэргүүлсэн ч эхний 10 дотор гурван сагсан бөмбөгийн тоглогч багтсан байна. Тэдгээр нь Леброн Жеймс, Кевин Дурант, Коби Брайнт зэрэг зөвхөн улсдаа төдийгүй, дэлхий дахинд нэрд гарсан тоглогчид байсан юм. Энэ жагсаалтыг т...
спорт
НБЭ-ийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт болж дууслаа. Тус тоглолтод Голдэн Стэйт Уорриорс, Клевлэнд Кавалерс багууд үлдсэн билээ. Тоглолтын эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж 50-51 харьцаагаар ердөө ганц онооны илүүгээр Уорриорс тэргүүлсэн бол гуравдугаар үед таван оноог илүү авч хошуулчилж эхэлжээ. ...
спорт
НБА-гийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт өнөөдөр Оакланд хот дахь Голден Стейтийн талбай дээр болж талбайн эзэд өрсөлдөгчөө 104:91-ийн харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр цувралын харьцааг 3:2 болгон тэргүүлж эхэллээ. Талбайн эздээс өнөөдөр MVP С.Карри гайхалтай байж 40 оноо авч байгаа тэргүүлсэн бол эсрэг бай...
спорт
Дэлхийн оюутаны "Универсиад" их наадамд оролцох манай залуучуудын шигшээ баг өнөөдөр Үндэсний шигшээ багтай халз өрсөлдөх гэж байна. Уг халз тоглолт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд болно. Билетийн үнэ 3000 төгрөг бөгөөд тоглолтоос олсон бүх орлогыг Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлээд буй ах дүүс болох А.Цэ...
спорт
Жил бүрийн зургадугаар сарын 28-ныг Тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ дагуу энэ сарын 28-нд ЭМСЯ, тус яамны Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 140 тоот тушаалын дагуу Тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч, тамирчид, шигшээ болон өсвөр үеий...
спорт
Дэлхийн оюутны "Универсиад" XXVIII наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Монголын оюутны спортын холбооноос "Универсиад"-ыг 13 төрлөөр дөрвөн сарын турш дотооддоо зохион байгуулж, дүнгээ гаргасан. ШУТИС-ийн баг тэргүүлж, ҮБТДС, МУБИС-ийн багууд удаалсан юм. Дэлхийн оюутны спортын наадам БНСУ-ын Гванжу хотод...
спорт
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх тоглолт өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолтод "Хаан" Жэймс 40 оноо 12 самбараас бөмбөг авалт,  найман оновчтой дамжуулалт хийж багаа хожилд хүргэв. Мөн тэрбээр Финалын түүхэнд эхний гурван тоглолтдоо хамгийн их оноо авсан гурван домогт тоглогч боло...
спорт
26 настай Марко Ройс, 23-тай Марио Гётце нар төрсөн ах, дүүгээс дутахааргүй ойр дотно өссөн хоёр. Марко угаас Дортмунд хотынх бол Марио 1998 онд зургаан настайдаа гэр бүлийн хамт энд нүүж иржээ. Тэд Дортмунд хотын “Борусси” багийн хүүхдийн академид хамтдаа хөлбөмбөг тоглож, өсөн дэвжиж байв. Зав чөлөө гарсан үедээ кино...
спорт
“Asashoryu Cup-2015” өсвөр үеийн чөлөөт бөхийн олон улсын анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Сүлд” спорт хорооны дарга Д.Бумбаяр, Эрүүл, спортын яамны Биеийн тамир, бодлогын бодлого зохицуулалтын газрын...
спорт
Гурван жилийн өмнө Египетийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр үймээн дэгдэж, үүний улмаас 70 хүн нас барж, 1000 үзэгч бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Нас барсан иргэдийн ихэнх нь цэнгэлдэхээс гарах гэж байгаад амиа алдсан гэдэг. Тэгвэл уг хэргийг Египетийн шүүх эцэслэн шийдэж, 11 хүнд цаазаар авах ял оноожээ. Энэ т...
спорт
Универсиад наадмын хугацаа, оролцох орон, хүн, төрөл Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадам БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болно. Универсиад наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүр...
спорт
БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 07 сарын 03-14-нд болох дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдын "В" хэсгийн тоглолтын хуваарийг танилцуулья: Нэг. 07 дугаар сарын 04 нд 14:30 цагаас МЕКСИК -МОНГОЛ (Ёонван спортын ордонд) Хоёр. 07 дугаар сарын 05 нд 20:30 цагаас МО...
спорт
Италийн Ювентус клуб энэ зуны эхний наймаагаа хийсэн байна. Тэд Германы шигшээ баг болон Испаний Реал Мадрид багийн хагас хамгаалагч Сами Хэдираг эгнээндээ нэгтгэжээ. Хэдира Италийн багтай 4 жилийн гэрээг байгуулсан байна. Ювентус клуб Германы шигшээ багийн хагас хамгаалагч Сами Хэдираг үнэгүй авч хагас хамгаалалтаа ил...
спорт
Их Британий шилдэг теннисчин Энди Муррэй NBA-с санаачилсан алдартай тамирчдын дундах тэмцээнд оролцлоо. Тэрээр өнгөрсөн 7 хоногт өндөрлөсөн Францын их дуулгыг хагас шигшээ шатнаас орхисон юм.  “NBA Halfcourt challenge”  буюу ямар ч спортын алдартай тамирчид бие биенээ дуудан зооноос шидэх тэмцээнд оролцож байгаа. Дууда...
спорт
Өнөөдөр аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан "Хаан" Жэймс тоглолтын дараа гэр бүлийнхэнтэйгээ сэлфи хийжээ.   НБА-д дараалан тав дахь жилээ аваргын төлөө өрсөлдөх гэж буй Л.Жэймсийн талаар "Тэр бол бусдыг агуу болгож чаддаг агуу тоглогч, Агуу тоглогч гэдэг угийг жинхэнэ тодорхойлогч.." хэмээн Шак шүүрс алдан өгүүлжээ.
спорт
Испаний Барселона клубын хамгаалагч Дани Алвес  багтайгаа байгуулсан гэрээгээ 2 жилээр сунгалаа. Ингэснээр Бразил хамгаалагч 2017 оны зун хүртэл Камп Ноуд үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Түүнийг Английн Манчестер Юнайтед, Францын Парис Сен Жермэйн тэргүүтэй багууд сонирхож байсан юм. Барселона клубын хамгаалагч Дани Алв...
спорт
Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын 6 дахь гараа Итали улсад эхэлж байна. Харин өчигдөр Сардиния арал дээр сорил уралдаан болж Испани нисгэгч Дани Сордо хамгийн хурдан хугацааг үзүүлжээ. Пүрэв гарагт Италийн Сардиния арал дээр цаг агаар таатай нарлаг халуун өдөр байсан. Харин нисгэгчид хад асга с...
спорт
Шагайн харваан улсын аварга шалгаруулах тэмцээн ганцаарчилсан төрлөөр эхэллээ. 25 дахь удаагийн улсын аваргад 600 гаруй харваачид цэц сорьж байна. Энэ удаагийн тэмцээн Улсын их баяр наадмын өмнө болж байгаагаараа харваачдад томоохон сорилт юм. Монголын шагайн харваан холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруула...
спорт
НБА-гийн аваргын төлөөх Голден Стэйт Уорриорз болон Кливлэнд Кавалерс багуудын цувралын хоёр дахь тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. “Оракл” аринад болсон тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд Кливлэндийнхэн 95:93-ын харьцаатай эздийг буулган авлаа. Өнөөдрийн тоглолтод “Морин цэргүүд”-ээс Леброн Жеймс 39 оноо авч багаа тэр...
спорт
Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг Даймонд лигийн ээлжит тэмцээн Англын Бирмингэм хотноо боллоо. Тус тэмцээний жад шидэлтийн төрөлд шинэ дээд амжилт тогтоогдсон байна. Даймонд лигийн энэ улирлын 5 дахь тэмцээн хуваарийн дагуу Английн Бирмингэм хотын Александ цэнгэлдэхэд болжээ. Бирмингэм хотноо я...
спорт
Талбайн теннисний энэ оны 2 дахь их дуулга Францын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Эхлээд эмэгтэйчүүдийн аваргын төлөө Америкийн Серена Виллиамс, Чехийн теннисчин Луция Шафарова-тай тоглосон байна. АНУ-ын теннисчин Серена Виллиамс Роланд Гарросын аваргын төлөө тэмцээний гол шуу...
спорт
Дэлхийн оюутны зуны универсиад XXVIII их наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Монголын оюутны спортын холбооноос оюутны универсиадыг 13 төрлөөр 4 сарын турш дотооддоо зохион байгуулж дүнгээ гаргалаа. Ингээд ШУТИС-ийн баг тэргүүлж Үндэсний биеийн тамирын дээд сургууль, МУБИС-ийн багууд удаалсан байна. Оюутн...
спорт
Оросын үндэсний олимпийн хороо, ОХУ-ын Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамнаас чөлөөт бөхийн олимпийн аварга, дэлхийн 5 удаагийн, европийн 3 удаагийн аварга Х.Гацаловыг Европийн анхдугаар наадамд оролцох тус улсын нэгдсэн багийн ахлагч, тугчаар томилжээ. ОХУ-ын багийн бүрэлдэхүүнд 360 тамирчин багтжээ. Х.Га...
спорт
Европын аварга Испаний Барселона клуб өчигдөр Камп Ноу цэнгэлдэхдээ хөгжөөн дэмжигчидтэйгаа хамт баяраа тэмдэглэлээ. Тэд  энэ улирал 3 том тэмцээнд түрүүлж 2008-09 оны амжилтдаа давтсан юм. Мянга мянган Каталан үндэстэн Барсагийн фенүүд Камп Ноу цэнгэлдэхэд бахархал болсон багаа халуун дотноор угтан авлаа.Барса аваргуу...
спорт
1985 оны 6 сарын 8-ны энэ өдөр Канадын усан спортын тамирчин Александр Деспати мэндэлжээ.  А.Деспатиг усан спортын тамирчин болоход гэрийнх нь усан бассейн нөлөө үзүүлсэн ГЭДЭГ. Гэрийн бяцхан усан бассейнд сэлж сурсан бяцхан хүү хожим тив дэлхийд нэр алдраа дуурсгасан усан спортын шилдэг тамирчин болсон. А.Деспати усан...
спорт