news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Дуайт Ховард өнгөрсөн мягмар гарагт багийнхаа нэгдсэн бэлтгэлд оролцжээ. Тэрээр өвдгөндөө хагалгаа хийлгэснээсээ хойш талбайд нэг ч удаа гараагүй юм.  “Тэр зарим зүйлийг хийж үзлээ. Давгүй харагдаж байна лээ. Энэ бол эргэн ирэлтийн эхлэл” гэж дасгалжуулагч Кевин Макхейл хэлсэн байна...
спорт
Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг “Сhallenge Cup of Asia” тэмцээнээс манай тамирчид хүрэл медаль хүртлээ.  Тэд хүрэл медалийн төлөө Тайванийн тоглож, 6:2 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Манай хоккейчид тус тэмцээнд эхний тоглолтод Макаогийн шигшээг 8:1-ээр хожсон ч АНЭУ-д (1:6), Тайландад (2:8) харьцаагаа...
спорт
Мэргэжлийн сумогийн Хару башё өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдах гэж байна. Энэ  сарын башёг ёкозуна Хакухо М.Даваажаргал одоогийн байдлаар нэг ч уналгүйгээр тэргүүлж явна. Түүний араас хоёр унаатайгаар сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэхэж байгаа юм. Хэрвээ өнөөдөр Хакухо өрсөлдөгчөө давах юм бол мэргэжлийн сумо...
спорт
1984 оны 3 сарын 20-ны энэ өдөр Испани шигшээ баг болон Атлетико Мадрид клубын довтлогч Фернандо Торрес Фуэнлабрад хотноо мэндэлжээ.  Ф.Торрес Атлетико Мадрид клубээс карьераа эхлүүлжээ. Анх тэр хаалгачаар тоглож эхлүүлсэн ажээ. Анхны клуб дэх дебютээ 2001 онд хийж байсан бол шигшээ багийнхаа дебют тоглолтоо 2003 онд П...
спорт
FISU-гийн Оюутны мутай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр 54 кг-д өрсөлдсөн Б.Батхүлэг Казакстаны Иляас Муссинд хожигдсон бол 51 кг-д өрсөлдсөн Дундговь аймгийн харьяат Аварга дээд сургуулийн оюутан Бэх-Очирын Өлзийбаатар Шинэ Зеландын тамирчин Стивен Жонсонг ТКӨ-өөр хожиж хүрэл медалийн болзол хан...
спорт
МҮСБХ-ны нарийн бичгийн дарга Б.Төмөрөө -Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе Сайн сайн байна уу? Баярлалаа. -Таны хүүхэд нас ямар байсан бэ ? Хүүхэд нас хотын хүүхдүүдийн адилаар байрныхаа найзуудтайгаа тоглоол өдрийг өнгөрүүлдэг байлаа. Байрныхаа гадаа талбай дээр хөлбөмбөг, сагсанбөмбөг тоглож өнгөрөөдөг тийм...
спорт
Арлын орны мэргэжлийн сүмо бөхийн Хару башёгийн найм дахь өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал М-5 барилдаж байгаа Тоёоношимаг давж найм даваатай болов. Харин 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж М-4 барилдаж байгаа Точиношинтэй барилдаж унаснаар зургаан даваа хоёр унаатай боллоо. Уналгүй долоон ...
спорт
Анх 1948 онд Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадмын үеэр Яармагийн дэнжид гараагаа эхэлсэн боксын спорт эдүгээ Монгол оронд хөгжиж буй спортын тэргүүлэх төрлийн нэг болон хөгжиж дэлхийн бокст өөрийн байр суурийг баттай эзэлжээ.Монгол оронд 76 спортын холбоо үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр спортын холбоодууд ...
спорт
Монгол-Зүүн Тиморын шигшээ багийн 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан тэмцээний хариу тоглолт маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд 16.00 цагт болох юм. Багуудын өмнөх тоглолт Зүүн Тиморын талбайд явагдахад 4:1-ийн харьцаагаар Зүүн Тиморын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. Ц.Нандин
спорт
Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын шатрын тэмцээн 2 өдрийн турш үргэлжлэн, 7 өргийн тоглолт явагдаж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 6,5 оноотой ҮБТДС-ийн оюутан, Олон улсын мастер Г.Мөнхгал 1-р байр , 6,5 оноогоор МУИС-ийн оюутан, Олон...
спорт
Сан Антонио Спөрс талбай дээрээ манай цагаар даваа гарагийн өглөө Миннэсота Тимберуолвулвс-г хүлээн авч тоглож 123-97 харьцаатай талбай эздийн ялалтаар дууссан билээ. Улмаар тоглолтын 3-р үе дуусахад бас 43 секунд дутуу байхад Жинобили самбараас бөмбөг авах гэж байгаад Горгуй Дьенг-ын зүүн хөл дээр бууж шагайндаа бэртэ...
спорт
Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын анхны ДАШТ-ний хошой медальт О.Насанбурмаа 1989 оны 4 сард Улаанбаатар хотод мэндэлжээ.  О.Насанбурмаа бол манай улсын эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг юм. Тэрээр гавьяат тамирчин Т.Сүхбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. О.Насанбурмаагийн томоохон ам...
спорт
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт хоёр өдөр үргэлжилж дууслаа. Манай улсаас шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Б.Алтангадас, М.Баярсайхан, Л.Жаргалсайхан, Б.Раднаа нар, дасга...
спорт
Вьетнамын Хо Ши Мин хотод Азийн бүсийн Шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Энэ сарын 6-15-ны хооронд болж өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул амжилттай тоглож,   мөнгөн медаль хүртлээ. Их мастер Батхуягийн Мөнгөнтуул өмнө нь энэ тэмцээнд тог...
спорт
Азийн Челленж Кап-2015-д оролцож байгаа Монгол улсын шигшээ баг өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улсийн багтай 2 дахь тоглолтоо хийлээ. Харамсалтай нь баг нь 6:1 ийн харьцаагаар хожигдлоо. Манай багийн цорийн ганц гоолыг Ган-Очир хийсэн байна. Ийнхүү АНЭ-ын шигшээ баг 2 дахь хожлоо авсан бол манай багийн анхны хожигдлоо х...
спорт
Монголын ширээний теннисний холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгууллаа. 49 дэх удаагийн ширээний теннисний  2015 оны Монгол Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээн 3 сарын 13-15 хооронд боллоо. Эрэгтэй 136, Эмэгтэй 64 Эрэгтэйбаг31, эмэгтэйбаг 24 Нийт 200 орчим тамирчин өрсөл...
спорт
Таны бодлоор енеедрийн Дэлхийн аваргын урьдчилсан шатны хариу тоглолтын Монголын багийн гарааны 11 тоглогч хэн хэн байх вэ? Таацгаая... Эх сурвалж: http://www.ssport.mn/p/1000
спорт
Хүлэгүүд vs Ирвэсүүд – Цуврал  1 Үндэсний супер лигийн Плэй-Оффын эхний өдрийн нээлтийн тоглолт өнгөрсөн улирлын аварга, энэ улиралд 1-р байраар шалгарсан SBL Хасын Хүлэгүүд болон Хан Талстын Ирвэсүүд багуудын хооронд боллоо. Ийнхүү тоглолт эхэлж, эхнээсээ л довтолгоо голлосон тоглолтыг 2 баг үзүүлсээр байв. Хүлэгүүдээ...
спорт
Тун удахгүй эхлэх гэж буй Монгол-Зүүн Тиморын шигшээ багийн тоглолтод Монголын хамгийн анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн оролцох юм байна. Тэрбээр өнгөрсөн жил Тайландын лигт тоглохоор гэрээ байгуулж байсан бол саяхан Сербийн лигт тоглохоор очоод байгаа юм. Сербийн лиг нь Европын топ лигүүдийн түвшинд хүрэхгүй ч жи...
спорт
Өнөөдөр болох хамгийн чухал үйл явдлаар нэрлэгдээд буй Монгол-Зүүн Тиморын шигшээ багийн тоглолтын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна. Эхний тоглолтод олон гоолын зөрүүтэй хожигдол хүлээлсэн манай шигшээ өнөөдөр айлын хаалганд гурван бөмбөг оруулаж, өөрийн хаалгандаа гоол алдахгүй байж чадсан тохиолдолд дараа...
спорт
“World Cup 2018”-ын урьдчилсан тэмцээнд Зүүн Тиморын багтай тоглох Монголын багийн гарааны бүрэлдэхүүн тодорхой болжээ. Дасгалжуулагч С.Пүрэвсүх 4-2-3-1 хувилбарыг сонгосон бөгөөд үндсэн бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар Б.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал, Б.Гарьмагнай, Г.Билгүүн, хагас хамгаалагчаар Н.Наранболд...
спорт
Танан vs Шонхор – Цуврал  1 2014-2015 оны Үндэсний Супер лигийн Плэй-Оффын эхний өдрийн тоглолтууд тун сонирхолтой өрнөж, цувралыг тэргүүлэгчдийн нэрс тодорлоо. Энэ өдрийн 2 дахь тоглолт Дорнод Танан Гарьд болон Мадимос Мон-Алтиус Шонхорууд багуудын хооронд болсон юм. Энэ жилийн Плэй-оффт 4 болон 5-р байраар шалгарсан ...
спорт
"FA cup"-т Арсенал, Манчестер Юнайтед багууд тус бүр 11 түрүүлсэн Ийнхүү Арсенал клуб 2006 оноос хойш анх удаагаа Юнайтедийн мөрөөдлийн театр хожил байгууллаа. Харин энэхүү тоглолтын дараа 2 багийн дасгалжуулагчид... Лу Ван Гал Манчестер Юнайтед багийн менежер: Тэр шүгэлдсэн. Дараа нь би тэр яагаад ийм шийдвэр гаргасан...
спорт
Хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Тимор улсын багтай ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтын эхний өрсөлдөөнийг энэ сарын 12-ны өдөр хийнэ. Тэд Зүүн Тимор улсад сайн очсон байна. Баг тамирчид тэмцээний бэлтгэлдээ гарчээ. Эх сурвалж: http://www.ssport.mn/p/953
спорт
7 хоног амарсан Челси клуб өнөө шөнө Францын Парис Сен Жермэйн багтай аваргуудын лигийн хариу тоглолтоо хийх гэж байна. Эхний тоглолт Парис хотноо болж 1-1 ээр тэнцсэн билээ.  Челси клуб өнөө шөнө талбайдаа Парис Сен Жермэний эсрэг хариу тоглолтоо хийнэ. Талбайн эзэн Лондоны баг энэ улирлын анхны цомоо өргөсөн.Тэд Англ...
спорт
МУГТ У.Мөнх-Эрдэнэтэй өрсөлдөж олимпийн медаль хүртэж байсан франц боксчин А.Вастин онгоцны ослоор амь үрэгджээ Өнгөрсөн даваа гарагт Аргентинд хоёр ч нисдэг тэрэг осолдож 10 хүний амь үрэгдсэн билээ. Тэдний дунд Францын алдартай тамирчид болох Лондон 2012 олимпийн аварга усанд сэлэгч Камиль Муффат, Бээжингийн олимпийн...
спорт
Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 05 сарын 22-25-нд Туушин зочид буудлын цогцолборт болно. Хурлаар Азийн ОСХ-ны стратегийн төлөвлөгөө, дүрмийн төсөл, хөгжлийн хэтийн төлөв зэрэг Ази тивд оюутны спортыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын ...
спорт
Зэвсэгт хүчний 94 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 15-нд буюу ирэх ням гаригт 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Жил бүр зохиогддог энэхүү уламжлалт барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож уран мэхийг уралдуулах аж. Цэргийн баярын барилдаанд улсын арсл...
спорт
"Намайг сарын өмнө Европын аврага шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсаны дараа аав маань надад одоо чи дэлхийн аврагаас медал авах хэрэгтэй гэж ярьж байхад би түүний хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар л зөрүүлчихэж билээ. Одоо л би түүний хэлсэн үгний учрыг л ойлгож байна да. Үнэхээр баяртай байна. 2014 оны 12 сард б...
спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний тулаанаа энэ сарын 14-ний өдөр хийхээр болсон билээ. Харин түүний эхний өрсөлдөгчөөр Америкийн мэргэжлийн боксын тамирчин Габриэль Брэкстон тодорсон байна. Тэрээр 30 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийснээс хоёрт нь ялж, наймд нь ялагдса...
спорт
Уулын цанын нэрт тамирчин Австрийн Марио Матт их спортоосоо зодог тайлж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэрээр 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын слалом төрөлд алтан медал хүртэж байсан юм. Өвлийн олимпийн наадмын слалом төрлийн аварга Австрийн нэрт тамирчин Марио Матт их спортоосоо зодог тайлж байгаа гэдгээ мэдэгдлээ....
спорт
Сан Антанио Спөрс Кливленд Кавальерс багийг талбай дээрээ хүлээн авч тоглолоо. Өмнө нь Кавальерсийн Күүкэн Лоонз Аренад Спөрс талбай эздийг 92-90 харьцаатай хожиж байсан билээ. Харин өнөөдөр Спөрсийн АТ & Т Центерт болсон тоглолтонд 128-125 харьцаатай талбайн зочид аваргуудыг хожлоо.  Тус тоглолтонд нэгэн шинэ рекорд а...
спорт
Монголын оюутны спортын Универсиад наадмын шатрын тэмцээн гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд “Зууны шатар” клубын байранд боллоо. Тэмцээнд их, дээд сургууль, коллежийн 13 байгууллагын эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 оюутан тамирчин өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс 6,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан Олон улсын ...
спорт
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-1...
байгал орчин
Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Болгарын сүмоч Аоиямаг давлаа. Ингэснээр их аварга Хакүхо макүүчи зиндаанд 807 дахь ялалтаа авч их аварга Чиёонофүжигийн ...
спорт
Формула 1-ийн багууд шинэ улирлын эхний гранприд оролцох бэлтгэлээ Мелбурн хотноо базааж байна. Харин Феррари багийн нисгэгчид өчигдөр хоолны нэвтрүүлэгт оролцжээ. Энэ үеэр 2 нисгэгч шинэ улирлын талаар ярьсан байна. Формула 1 ангиллын уралдааны дэлхийн 4 удаагийн аварга Себастян Феттэл өөрийн багийн хамтрагч Кими Райк...
спорт
Португал хөлбөмбөгчин Кристиано Роналду 5 жил үерхсэн Оросын супер модел Ирина Шэйкээс харьцаагүй таслаад удаагүй байгаа. Тэгвэл Реал Мадридын од Мексик улсын модел,телевизийн хөтлөгч Vanessa Huppenkothen хэмээх бүсгүйтэй хосын харьцаатай болсон гэх цуурхал гарчээ. Одоогоор албан ёсоор батлагдаагүй ч Роналду Мексик бүс...
спорт
Авто спорт сонирхогчдын шимтэн үздэг Формула-1-ийн Дэлхийн аваргын 66 дахь удаагийн улирал энэ сарын 15-нд Австралийн гараагаар эхлэх гэж байна.  Энэ жилийн Формула-1-д баг болон тамирчдын хооронд хэд хэдэн шилжилт явагджээ. 2008 онд Формулагаас гарч байсан Японы Хонда эргэн ирлээ. Тэрээр МакЛарен баг Хондагийн моторыг...
спорт
Хосууд анх 2002 онд уулзахад Какагийн эхнэр Каролин дөнгөж 15 настай сурагч байжээ. Харин Кака тухайн үед нутгийнхаа Сан Паоло багт тоглож байсан юм. 2002 онд нэгэн үдэшлэг дээр Каролиний ээж Какагийн аавтай нэгэн үдэшлэг дээр уулзаж хүүхдүүдийг хооронд нь танилцуулсан гэнэ. Тухайн үед анхны харцаар дурласан Кака ирээд...
спорт
Багийн холимог буухиад улирлын эхнээс гайхалтай байсан Чехүүдийн Дэлхийн аварга болсон үнэндээ миний хувьд гайхах юм алга. Тийм сайн байсан баг заавал түрүүлэх ёстой. Чехүүдэд баяр хүргэе! Ярих юм алга. Франц - Бесконд л 4 алдсаныг эс тооцвол ерөнхийдөө гайгүй. Норвегууд нэлээд хол хоцорсон байсан даа Мөнгө дээр бууж б...
спорт
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотод болж шилдэг найман улсын тамирчид өрсөлдөн, Монгол улсын багийн тамирчид хүрэл медалийн эзэн боллоо. Хүрэл медалийн төлөө Монголын чөлөөт бөхийн бүсгүйчүүд маань АНУ-ын багтай халз тулж, 5-3-аар ялалт байгуулсан аж. Тэмцээний явцаас сонирху...
спорт
МУГЖ, балетчин Д.Алтанхуяг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гурав дахь иргэн болжээ. Түүнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ХБНГУ-ын Берлин хотноо болсон “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр гэрчилгээг нь гардуулан өгсөн аж.  Ёслолын арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ...
спорт
Өнөөдөр Оклахома Сити Тандер талбай дээрээ Торонто Рэпторсыг хүлээн авч 108-104 харьцаатай буулгаж авлаа. Тоглолтын баатраар Рассел Уэстбрүүк байж тэр өнөөдөр 30 оноо 11 с.б.а 17 о.д хийж энэ улирлын 7 дахь трипль-даблаа хийсэн. Түүнд багийн хоёр төвийн тоглогч болох Ибака, Кантер нар тус бүр 21 оноог авч багаа ялалтан...
спорт
Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга тэмцээн өнөөдөр “Скай Ресорт” цанын баазад эхэллээ. Энэ тэмцээнд 15 байгууллагын 70 гаруй тамирчид өрсөлдөж байна. Цанын шигшээ багийн 4 тамирчин мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд оролцсон туршлагатай тамирчид хурд хүчээ сорьж байна...
спорт
Өнеедер Беларусь улсын Минск хотноо эхэлж байгаа Олимпийн 3 удаагийн аварга А.Медведийн нэрэмжит тэмцээн эхэллээ. Энэ тэмцээн 45 удаагаа зохион явагдаж байгаа нэр хундтэй олон улсын тэмцээн юм. Өрсөлдөөнд 28 орны 350 тамирчин оролцож байна. Тэмцээнд оролцохоор очсон багуудын мэдүүлгийг танилцулая. ·         57 кг Отар ...
спорт
Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрт өчигдөр газар хөдлөлт мэдрэгджээ. Тодруулбал тус сумын төвөөс  зүүн зүгт 32 км-т /У-90/85//000, Ө-50/58//00/ өчигдөр оройны 22 цаг, 14 минут, 45 секундэд 4.0 магнутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Увс аймгийн газар хөдлөлт бүртгэх станцийн инженер Д мэдээлсэн байна. Энэ талаар...
байгал орчин
Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Монгол Улсын Гавъяат Тамирчин Доржготовын ЦЭРЭНХАНД-ын нэрэмжит ХАНГАЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН Арвайхээр хот, 2015 /03 /08-10 Товч амжилт /МУГТ Д. Цэрэнханд Жүдо бөх Бээжин-2008 Зуны Олимпийн шагналт V байр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа VII байрт шалгарс...
спорт
“Hong-Kong international judo tournament 2015” Жүдо бөхийн ОУ тэмцээн өндөрлөлөө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн  -55кг П.Алтанбагана хүрэл медаль (женко клуб) -55кг Ч.Чинхүсэл шагналт 5-р байр (спорт сургууль) -60кг Е.Басхүү хүрэл медаль (женко клуб) эмэгтэчүүдийн  -45кг Г.Мядагбадам мөнгөн медаль .(Боржин төв дэвжээ) -48к...
спорт
Францын нэгдүгээр лигийн 28 дугаар тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойрогт лигийг тэргүүлж байгаа Лион болон өнгөрсөн улирлын аварга нийслэл хотын Парис Сан Жермайн багууд хожил байгуулсан байна. Эхний тоглолт Тулуза клуб талбай дээрээ Марсель багийг хүлээн аван тоглолоо. Тоглолтын эхнээс л зочид илүү санаачлага...
спорт
Испанийн ла лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан байна. Энэ тойрогт лигийг тэргүүлэгч Реал Мадрид клуб хожигджээ. Харин Барселона баг хожил байгуулан хүснэгтийг тэргүүлж эхэлсэн байна. Эхний тоглолт лигийг тэргүүлэгч эзэн хааны Реал Мадрид клуб Атлетик Билбао багийн талбайд зочлон т...
спорт
1.Ралли Раллигийн ДАШТ-ий Мексикийн гараа явагдаж дууслаа. Энэ жилийн Мексикийн ралли 21 үе шаттайгаар 395.3 км зайд явагдсан юм. Сүүлийн шатанд дэлхийн аварга Себастьян Оже шилдэг амжилтыг гаргасан байна. Тэрээр 2-т орсон Норвэйгийн Мадс Остбергээс минутаас илүү хурдан хугацааг үзүүлснээр энэ жил 3 дахь түрүүгээ авлаа...
спорт
Дэлхийн Уулын холбооны лицензтэйгээр Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 жилд нэг удаа ОХУ-ын Киров хотод зохион байгуулагддаг. 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 3 сарын 6-8-нд дэлхийн 17 орны 80 гаруй тамирчин техникийн болон хурдны төрлөөр ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө. 2015 оны Дэ...
спорт
Монголын Оюутны спортын Универсиад 2015 их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны биеийн тамирын зааланд 2015 оны 03-р сарын 02-07-ны хооронд 6 хоногийн туршид амжилттай зохиогдож өндөрлөлөө. Наадмын тэмцээнд 15 их, дээд, сургууль, коллежийн эрэгтэй 15 баг, эмэгтэй 11 багийн нийт 26 багийн 312...
спорт
Ардын багш, гавьяат тамирчин, Олимпийн хүрэл, ДАШТ-ний хүрэл медальт Д.Сэрээтэр 1942 онд Төв аймгийн Лүн сумын нутагт мэндэлжээ.  Д.Сэрээтэр гуай бол чөлөөт бөхийн "Алтан үе"-н төлөөлөл бөгөөд 1964-Токио, 1968-Мехико, 1972-Мюнхен Олимпийн наадамд тамирчнаар оролцсон.  Монгол улсад анх чөлөөт бөхийн спортын суурь тавигд...
спорт
El Classico-ийн үр дүнгээс хамааран Реал Мадридын ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти-гийн хувь заяа шийдэгдэж магадгүй гэнэ. Түүний оронд Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Йоахим Лёв хүчтэй яригдаж байгаа гэнэ... Мөн түүнчлэн түүний оронд Реалын залуучуудын багийн дасгалжуулагч хийж байгаа Францын алдарт х...
спорт
Алдарт Форбес сэтгүүлээс дэлхийн тэрбумтнүүдын жагсаалтыг гаргасан байна. Энэ жил Майкрософт компаний үүсгэн байгуулагч Бил Гэйтс нийт 79.2 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтыг тэргүүлжээ. Мөн сагсанбөмбөгийн домогт тамирчин Майкл Жордан тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн байна. Жил бүр Америкийн  Форбес сэтгүүлээс гар...
спорт
Хүүхэд бол бидний ирээдүй.... Монгол Улсын Соёлын элч, Олипмийн аварга Н. Түвшинбаяр Германы Ньюрнбэрг хотын TV Altdolf жүдо бөхийн клубтэй танилцлаа. Тэрбээр хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийж тэдэнтэй тоглож өнгөрүүллээ.  Найдан Түвшинбаяр: Хүүхдүүд ээ хайрлах нь бидний үүрэг! гэж бусдад уриаллаа.
спорт
2015 оны Формула 1-ийн шинэ улирал энэ сарын 15-нд Австралийн гранпригаар эхэлнэ. Тэгвэл Макларен Хонда багийн нисгэгч Фернандо Алонсо эхний гранприг өнжихөөр болжээ. Формула 1 ангиллын уралдааны 2015 оны улирал хуваарийн дагуу 3-р сарын 15-ний өдөр Австралийн гранпригаар эхэлнэ. Тэгвэл өчигдөр орой Макларен Хонда баги...
спорт
Английн премьер лигийн 28-р тойргийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Энэ тойрогт лигийн тэргүүлэгч Челси клуб Вэст Хэм-ийн талбайд зочлон тоглоно. Тоглолтын өмнө Жозе Моуриньо хэвлэлийн хуралд Жон Тэрригийн гэрээний талаар ярьсан байна. Челсигийн ахлагч Жон Тэрри өнгөрсөн оны 5-р сард багтайгаа дахин нэг жилийн ...
спорт
Испаний эзэн хааны цомын тэмцээний шөвгийн 4-н багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Барселона клуб Виллареал багтай учраа таараад байсан. 2 багийн хариу тоглолт Эл Мадригал цэнгэлдэхэд болсон байна. Камп Ноуд явагдсан 2 багийн эхний тоглолтонд талбайн эзэн Барселона клуб 3-1ээр хожоод байсан. Тиймээ...
спорт
Манчестер сити клуб ирэх зун багийн гол хагас хамгаалагч Яя Турег өөр багт зарж магадгүй боллоо. Өнөөдөр өглөө Сандэй Миррор сонинд энэ талаар бичжээ. Гол учир нь Английн баг дор хаяж 60 сая фунтын үнэтэй гэж яригдаж байгаа Пол Погбаг авахаар ажиллаж байна. Погбаг энэ өвөл Ювентусыг орхиогүй ч ирэх зун өөр багт очих бо...
спорт
Свонси сити багийн довтлогч Бафетимби Гомес Тоттенхэмтэй хийсэн тоглолтын үеэр ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.Гэхдээ түүний биеийн байдал дээрдсэн гэдгийг тоглогч өөрөө хэлжээ. 28-р тойрогт Свонси сити клуб Хойд Лондоны Уайт Харт Лэйн цэнгэлдэхэд зочлон талбайн эзэн Тоттенхэмтэй тоглосон. Тоглолт эхлээд ердөө 7 ...
спорт
Эмэгтэй үндэсний супер лигийн эхний тоглолт хүснэгтийн сүүлийг мушгиж байгаа Шутис Шаркс 2-р байранд бичигдэж байсан Этүгэн СБЛ Хүлэгүүд багуудын хооронд боллоо. Сүүлийн 3 нь ч тоглолтондоо дараалан хожигдол хүлээгээд байсан Шаркс багийн хувьд энэ тоглолт тун чухал байсан юм. Улмаар 2 багийн тоглолт тун тэнцүүхэн өрнөж...
спорт
Үндэсний супер лигийн сүүлийн тоглолт хүснэгтийг тэргүүлэгч Их Өргөө Аравтууд Дундговь Альянс Тех Харцага багуудын хооронд болсон. Дээрх 2 багийн хувьд аль аль нь сүүлийн 4 тоглолтондоо дараалан хожил байгуулаад байсан бөгөөд хэрвээ Аравтууд хожвол хүснэгтийг тэргүүлсээр үлдэх байсан юм. Улмаар  багийн тоглолт тун тэнц...
спорт
Монголын Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр зарлагдлаа. Уг хурлаар хөрөнгийн биржийн удирдлагуудын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх гэж байгаа аж. Тодруулбал өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш тус байгууллагыг удирдаж ирсэн гүйцэтгэх захирал Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд шинэ хү...
спорт
2015 оны гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт болох Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний хөтөлбөр гарчээ. Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай...
спорт
ОХУ-ын Якут улсын Якут хотод ирэх гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болох тус улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимпийн аварга Р.М.Дмитриевийн нэрэмжит залуучуудын тав дахь удаагийн олон улсын уламжлалт тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид оролцоно. Уг тэмцээнд саяхан залуучуудын улсын аварга б...
спорт
Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт энэ сарын 20-нд болох гэж байна. Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг Монгол-Японы төвд зохион байгуулах аж. Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 120 тамирчин бүртгүүлсэн байна.Эхний шатнаас шалг...
спорт
Талбайн теннисний Дэвисийн цомын тэмцээний эхний шатны тоглолтууд 3-р сарын 6-8 ний өдрүүдэд болно. Эхний шатанд учраа таарсан Серби, Хорватын багуудын сугалаа өчигдөр болжээ. Дэвисийн цомын тэмцээний дэлхийн хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэлж байна. Энэ шатанд учраа таарсан Серби Хорватын багийн эхний тоглолтонд дэлхийн...
спорт
Чикаго Буллзын гол тоглогч Деррик Рөүз баруун өвдгөний мэс ажилбарт орохоор болсон билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө хагалгааг хийлгэж амжилттай болсон байна. Мөн түүнийг 4-6 долоо хоногийн дараа талбайдаа эргэж ирэх боломжтой гэж Буллс баг нь албан ёсоор зарлалаа. Өмнө нь энэ улиралд эргэж ирэхгүй байж магадгүй гэж байсан б...
спорт
Модон хонин жилийн анхны барилдаан Эх орончдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой бөхийн уламжлалт барилдаанаар эхлэх ажээ. Тус барилдаан 2015 оны 3-р сарын 1-нд буюу маргааш 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох тул бөхчүүд болон бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Уг барилдаанд улс...
спорт
Олон улсын цанын холбооноос зохион байгуулдаг чөлөөт үзүүлбэрийн дэлхийн цомын тэмцээний ээлжит өрсөлдөөн Германы Тегерензид хотноо цанын кросс ангиллаар зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Францын Жан Фрэдэрик Шапю түрүүлсэн байна. Тэрээр кросс ангиллын 3 тэмцээн дараалан түрүүлж нийлбэр дүнгээр ...
спорт
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирал үргэлжижл байна. Удахгүй плей-офф эхлэх бөгөөд багууд одоогийн байдлаар 56-60 тоглолт хийгээд байгаа юм. Өнөөдөр хуваарийн дагуу 12 тоглолт болоход “Индиана Пэйзерс”-“Клевлэнд Кавалейрс” 93:86, “Филадельфи 76”-“Вашингтон Визардс” 89:81, “Атланта Хаукс”-“Орлэндо Мэ...
спорт
Модон хонин жилийн анхны барилдаан Эх орончдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой бөхийн уламжлалт барилдаанаар эхэх юм. Тус барилдаан 2015 оны 3-р сарын 1-нд өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох тул бөхчүүд болон бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Уг барилдаанд улс аймгийн...
спорт
“Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан  Төв аймгийн нутаг Хүй долоо худагт боллоо. Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хурдан морины уралдааныг шинийн гурванд хийхээр төлөвлөөд байсан ч цаг агаар эрс хүйтэрсний улмаас түр хугацаагаар хойшлуулсан юм. Өнөөдөр эрлийз дээд нас, аза...
спорт
"Эх орончдын өдөр"-т зориулсан Монгол Ардын Намын 94 жилийн ойн уламжлалт барилдаан өчигдөр /2015-03-01/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, Б.Пүрэв...
спорт
Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал 1984 оны 2 сарын 28-нд орчин үеийн таван төрөлт (pentathlon)-н Олимп, Дэлхийн аварга Лаура Асадасукайте Литва улсад мэндэлжээ.  Анх 2003 оноос ОУ-ын тэмцээнд хүч сорьж эхэлсэн байна. 2003 оны Европын өсвөрийн АШТ-нд оролцож, 16 байранд шалгарч байжээ. Өдгөө Олимпийн 1 алт, ДАШТ-...
спорт
Мэргэжлийн боксын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх Мэйвийдер, Пакьяо нарын тулаан 2 сарын дараа болно. Үүнтэй холбогдуулан ройтерс агентлагийн сурвалжлах хэсэг Филиппинд очиж Манила хотын ард иргэдийн сэтгэгдлийг сонссон байна. Удаан хүлээгдсэн зууны тулаан гэгдэх Флойд Мэйвийдер, Мэнни Пакьяо нарын тулаан ирэх 5-р са...
спорт
Монголын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан залуучуудын улсын аварга шалгаруулах 2015 оны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 61 байгууллагын 280 тамирчин зодоглолоо. Эрэгтэй 27, эмэгтэй 17 дахь удаагийн тэмцээн энэ удаад болсон юм. Улаанбаатар хот, 2015 оны Хоёрдугаар сарын 25-27 Тэмцээний жин жингийн ме...
спорт
Танхимын дугуйн нэг цагт үзүүлсэн дээд амжилтыг Австрали дугуйчин Рохан Деннси эзэмшдэг, Түүний амжилтыг эвдэхийн тулд Недерланд дугуйчин Томас Деккер оролдлого хийжээ. Танхимын дугуйн нэг цагт үзүүлсэн дэлхийн дээд амжилтыг Австрали дугуйчин Рохан Деннис эзэмшдэг.Тэрээр энэ сарын 8-ний өдөр нэг цагийн дорор 52.491 км ...
спорт
ерманы Боруссиа Дортмунд багийн цэнгэлдэхийн хажуугаас дэлхийн 2-р дайны үеийн 250 кг жинтэй тэсрэх бөмбөг олдсон байна. Уг бөмбөг тэсрээгүй байсан гэнэ. Мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ. Өнгөрсөн Пүрэв гарагт дэлхийн 2-р дайны үеийн Британид хийгдсэн тэсрэх бөмбөг Германы Боруссиа Дортмунд багийн Сигнал...
спорт
“Их Богд” дэвжээ, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт сумтай хамтран ээлжит барилдаанаа зохион байгуулах гэж байна. Уламжлал ёсоор Улс, аймгийн цолтой болон залуу бөх, сумын цолтой болон залуу бөхчүүдийн гэсэн ангилалаар НЭЭЛТТЭЙ явагдана. Барилдаан 2015-3-8 нд 10 цагаас ОБЕГ-ын "АВРАГЧ" спорт хороон дээр болно. Х...
спорт
Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний 73 кг-ийн жинд ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртлээ.
спорт
Энэ өдрүүдэд Польшийн Варшав хотод эрэгтэй жүдочид Евродын нээлттэй тэмцээнд өрсөлдөж байна. Тэгвэл эмэгтэй тамирчид Чехийн Прага хотод Европын цуврал нээлттэй тэмцээнд зодоглож байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд МУГТ М.Бундмаа хүрэл медаль хүртлээ. 63 кг-ийн жинд ОУХМ Ц.Цэрэннадмид хүрэл медаль, ОУХМ Ц.Мөнхзаяа 5-р ...
спорт
Үлгэрт өгүүлснээр үр хүүхэддээ гомдсон эх даль жигүүртэй шувуу болон нисэхдээ хэзээ ч үүр засаж, өндгөө өсгөхгүй хөхөө шувуу болсон гэдэг. Бусдын үүрэнд өндгөө орхидог хөхөө шувуунаас бусад бүх амьтдад үр зулзагаа хайрлан хамгаалах ер бусын хайр байдаг бизээ. Үр удмаа үлдээх гэсэн амьтны төрөлх зөн совинтой холбоотой х...
байгал орчин
Японы Токио хотод өчигдөр буюу гуравдугаар сарын 1-нд болсон "Lake Biwa Marathon-2015"-д Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. 42 км 195 метр зайг Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар туулж түрүүлсэн бол Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт оров. Италийн тамирчны хувьд манай тамирчнаас 8 секундын...
спорт
Эрэгтэй үндэсний супер лигийн эхний тоглолт улиралд 8 хожил 8 хожигдолтой 7-р байранд бичигдэж байсан Дундговь Альянс Харцага 9 хожил 8 хожигдолтой 4-р байранд бичигдэж байсан Хан талстын Ирвэсүүд багуудын хооронд боллоо. Харцагуудын хувьд сүүлийн тоглолтондоо хүчирхэг Танан Гарьдуудыг буулган аваад байсан бол Ирвэсүүд...
спорт
Испаний шилдэг теннисчин Рафаэл Надал сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрээр Аргентиний нээлттэй тэмцээнд 10 жилийн дараа оролцохоор болжээ. Клэй Корт буюу шороон талбайн хаан гэгддэг Рафэл Надал өнгөрсөн 7 хоногт Бразил улсад Риогийн нээлттэй тэмцээнд оролцсон.Гэсэн ч 14 их дуулгын эзэн тэмцээний хагас шигшээд Италийн Фа...
спорт
Английн премьер 26-р тойргийн хүрээнд лигийн тэргүүлэгч Челси клуб, Бөрнли    багтай 1-1-ээр тэнцсэн. Тоглолтын үеэр Бөрнлигийн довтлогч Эшли Барнс Челсигийн тоглогч Неманья Матичийн хөлрүү жийж аюултай такл хийсэн билээ. Хариуд Неманья Матич Барнесруу дайрсныхаа төлөө улаан хуудсаар торгуулсан юм. Тэгвэл Челсигийн мен...
спорт
Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-ийн 2 тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Эдгээр тоглолтуудын үр дүн болоод тоглолтын дараа дасгалжуулагчид юу гэж ярьсныг одоо хүргэе. Манчестер сити баг талбай дээрээ Барселона клубыг хүлээн авсан ч 2-1-ээр хожигдлоо. Уругвай довтлогч Луйс Суарес 16 болон...
спорт
1989 оны 2 сарын 25-нд Олимп, Дэлхийн аварга, гүйлтийн тэшүүрийн ойрын зайн тамирчин Ли Сан-Хуа БНСУ-ын Сөүл хотноо мэндэлжээ. Түүний ах нь тэшүүрээр гулгадаг байсан нь Ли Сан-Хуад нөлөөлж тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн байна. 14 насандаа анхныхаа ОУ-ын тэмцээнд оролцож байсан. Тэрбээр Сочигийн Өвлийн Олимпийн тэ...
спорт
Өнөөдөр өглөө НБЭ-ийн Чикаго Буллс багаас нэгэн харамсалтай мэдэгдлийг хийлээ. Багийн холбон тоглогч Дэррик Рөүс баруун өвдгөндөө мэс ажилбар хийлгэхээр болжээ. Буллсын од Дэррик Рөүс 2 дахь улирлаа дараалан баруун өвдгөндөө мэс ажилбар хийлгэхээр болсон гэдгийг багийн зүгээс мэдэгдсэн байна. Мягмар гарагийн орой Рөүси...
спорт
2022 оны Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хуваарийн дагуу зун биш харин 11, 12-р сард зохион байгуулах магадлал өндөр болсон. Шалтгаан нь Катар улсад 5, 6-р сард целсийн 40-50 хэм хүртэл халдаг бөгөөд энэ нь тамирчдын биед сөрөг нөлөө үзүүлэх юм. Тэгвэл Европын хөлбөмбөгийн клубуудын холбооны ерөнхийл...
спорт
Мэргэжлийн гольфийн хамгийн томоохон тэмцээний нэг бол Райдер Кап. Энэхүү тэмцээнд Америкийн шилдэг гольфчид Европын багийн эсрэг халз тоглолтыг хийдэг билээ. Тэгвэл 2016 оны Райдер Капт АНУ-ын багийг ахлах хүн тодорхой болсон байна. Цагтаа 4 межор ангиллын тэмцээний нэг ПиЖиЭй чампионшипт түрүүлж байсан 3-р Дэвис Лав ...
спорт
Челси клубээс Неманья Матичийн улаан хуудсыг хүчингүй болгохын тулд Английн хөлбөмбөгийн холбоонд давж заалдаад байсан. Тэгвэл Челсигийн хүсэлтийг ФА харгалзан үзжээ. Матичын 3 тоглолтонд оролцохгүй байх шийтгэлийг 2 болгон багасгасан байна. Хариуд нь Челси клубээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин Матич ирэх ...
спорт
Билгийн тооллын XVII жарны модон хонь жилийн сар шинийн баяр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Монголчууд үндэсний өв уламжлалаа бодон үндэсний сайхан дээл хувцсаараа гоёж өв соёл, уламжлалаа хадгалсан хэрэглэл зүүж гангардаг болсон. Тэгвэл сар шинийн баяраар спортынхон ямар гоёлоор гоёсоныг фотогоор хүргэж байна.
спорт
Монголы шатрын их мас тер А.Энхтуулыг Ара бын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо төвтэй Азийн шатрын холбоонд мэргэжилтнээр ажил лахыг урьжээ. Азийн шат рын холбооны мэргэжилтэн болохын тулд Шатрын олон улсын цолтой, гадаад хэлний мэдлэгтэй байх зэрэг олон шалгуурыг давдаг байна. Их мастер А.Энхтуул Абу-Дабиг удахгүй...
спорт
Дугуйн залуучуудын 22, насанд хүрэгчдийн 35 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 10-17-нд Тайландын Нахонратчасима хотод болжээ. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, ОУХМ Т.Даваатогтох, С.Сүхбаатар нарын удирдлагад есөн тамирчин оролцлоо. Тэмцээний эмэг...
спорт
Дархан аварга А.Сүхбат “5D Fitness club”-т шатрын их мастер А.Энхтуултай халз нүүх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үндэсний бөхийн дархан аварга маань шаггүй шатарчин гэдгээ харуулж их мастертай тэнцсэн байна. Энэ талаар А.Энхтуул цахим хуудаснаа  “Маш сонирхолтой тоглолт боллоо. Дархан аварга маань шаггүй ...
спорт
Монголын Хөлбөмбөгийн холбооны IV их хурал үргэлжилж байна. Хурлаар холбооныхоо ерөнхийлөгчийг, дэд ерөнхийлөгчийг сонгох юм. Тус холбоог МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албыг хашиж байсан А.Ганбаатар удирдахаар болжээ. Тэрбээр нийт 29 санал авсан бол түүнтэй өрсөлдсөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч асан Б.Мэдрээ 2...
спорт