news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Оклахома” багийн холбон тоглогч Расселл Уэстбрук загварын салбарт хүчээ сорихоор шийдсэн гэдгээ ярив. “Би загварын эзэнт гүрэн байгуулахыг зорьж байна. Хүн болгонд сонирхолтой, авч болохуйц тийм зүйлийг бүтээх болно. Намайг муухан мэддэг хүмүүс талбай дээр байгааг маань ажиглаад солиотой амьтан гэж боддог байх. Энэ бо...
спорт
Цасан болон шороон шуурга шуурч цаг агаар гэнэт муудсан учраас хаврын морин уралдаан түр хугацаагаар хойшлогдсон аж. “Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан цагаан сарын шинийн 3-нд болохоор байсан хэдий ч Монгол орны нийт нутгаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор шинийн найман хүртэл хойшилуулжээ. Уяачдын холбоо шинийн...
спорт
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Германы Дюсселдорф хотод болж өнгөрлөө. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцлоо. Манай улсаас “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, ...
спорт
1980 оны өвлийн олимпийн наадамд АНУ-ын хоккейн шигшээ баг Зөвлөлт Холбоот улсын хүчирхэг багийг буулган авч байсан.Тэгвэл Америк хоккейчид энэхүү агуу ялалтын 35 жилийн ойг тэмдэглэсэн байна. 1980 оны өвлийн олимпийн наадмын хоккеин төрөлд залуу бүрэлдэхүүнтэй Америкийн шигшээ баг  түрүүлэх нь тодорхой гэгдэж байсан З...
спорт
Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал 1984 оны 2 сарын 23-нд АНУ-ын мэргэжлийн боксчин Андре Уорд Сан Франциско хотноо мэндэлжээ. 1984 онд 10 настай байхдаа боксын спортоор хичээллэж эхэлсэн байна. Тэр 1998-2004 оны хооронд ганц ч тоглолтонд ялагдал үзээгүй. Тэр 2004 онд Афины Зуны Олимпийн наадамд хагас хүнд жингий...
спорт
“Талын хөх чононууд” хочит Монголын Улсын шигшээ баг 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх тэмцээний эхний шатанд Зүүн Тиморын шигшээ багтай таараад байгаа билээ. Эхний тоглолт гуравдугаар сарын 12-нд Зүүн Тиморт, хариу тулаан тав хоногийн дараа Улаанбаатарт болох юм. Шигшээ багийнхан бэлтгэл сургуулилтаа эрчимтэ...
спорт
2014 оныг Их мастер цол хүртсэн их амжилтаар үдсэн Алтан-Өлзийн Энхтуул шинэ оны эхний тэмцээнд оюун ухаанаа сорьжээ. Тэрээр ОХУ-д болсон Москва опен тэмцээний залуу их мастеруудын тойргийн тэмцээнд өрсөлдөн 8-р байрт шалгарч чансаагаа ч ахиулсан байна. Москва опен тэмцээн 1-р сарын 31-нээс 2-р сарын 8-ны өдрүүдэд ОХУ-...
спорт
ОХУ-ын Эрхүү хотноо муай тайн олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 60 кг-ийн жинд хүч үзсэн Монголын залуу тамирчин Б.Гантогтох тус тэмцээнд түрүүлэн аваргын алтан медаль,мөн 54 кг-д хүч сорьсон Б.Батхүлэг мөнгө медалийн эзэд боллоо. Энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон Эрхүүгийн олон улсын тэмцээнд дасгалжуулаг...
спорт
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн Германы Дюсселдорф хотноо боллоо. Тэмцээнд нийт 83 орны 740 гаруй жүдочид оролцсон юм. Манай улсаас Дюсселдорф гранпри тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагатай эрэгтэй, эмэгтэй баг хүч үзлээ. Эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн г...
спорт
Лу Ван Гал Манчестер Юнайтед багийг дасгалжуулж байгаа цагт Кристиано Роналду Англид эргэн ирэхгүй. Учир нь Голланд мэргэжилтэн бидэнд Роналдуг авчрах боломж байхгүй хэмээн шууд мэдэгдлээ. Гол учир нь энэ өвөл 200 сая фунтыг төлөөд ч хамаагүй Роналдуг авчрах талаар яриа гарч байсан. Гэсэн ч Ван Галийн хүсэлтийг Реалын ...
спорт
Крис Бошийн онош нь "цусны бүлэгнэл" гэж гарчээ. Улирлыг дуустал тоглохгүй байх магадлал маш өндөр байна. Азаар амь насанд нь аюулгүй гэж багийн дасгалжуулагч Эрик Споелстра мэдээллээ. Цусны өвчлөлийг эдгээхийн тулд тусгай эм, бэлдмэл хэрэглэдэг ба биеийн хүчийг багасгаж, сулидуулдаг учраас Крис Бошийн улирал бараг дуу...
спорт
"Крис Бошийн эрүүл мэндийн талаар бодохоор миний санаа их зовж байна! Ялангуяа Керсигийн талаар сонссоны дараа бүр ч санаа зовж байна. Чиний болон гэр бүлийн чинь төлөө би залбирч байна, найз минь! Хэрэгтэй гэвэл би байгаа шүү"  ‪#‎BandOfBrothers   ‪#‎BiggerthanBasketball " "Яг энэ мөчид дэргэд чинь байж онигоо ярьж өг...
спорт
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын “Цодгор хүү 2015” улсын аварга шалгаруулах тэмцээн дүнгээ гаргалаа. Тэмцээнд бүс, хотоос шалгарсан 243 шатарчин оюун ухаанаа өрсөлдүүллээ. “Цодгор хүү 201”5 өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалт өнгөрсөн нэгдүгээр сард ...
спорт
Аллен Изэйл 1975 оны зургаадугаар сарын 7-нд Виржини мужийн Хэмпнон хотод төрсөн. Тэр бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны   Филадельфия Севенти Сиксерс ,  Денвер Наггетс ,  Детройт Пистонс  болон  Мемфис Гриззлис , түүнчлэн  туркийн  Бешикташ зэрэг багуудад тоглож байсан  Америкийн  нэртэй мэргэжлийн сагсан бөмбөгчи...
спорт
Монгол Улсын гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар" цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үй...
спорт
Хэд хоногийн өмнө мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хэймонтой таван жилийн гэрээ байгуулсан Н.Төгсцогт гэрээний мөнгөн дүнгээ нууцалж байгаа бөгөөд түүнд хоёр, гурван сонголт байсан гэнэ. Промоутер Эл Хэймон нь Н.Төгсцогтын багш Жо Гуссены найз тул тамирчин залууд маань энэ хүнтэй холбогдох боломж олдсон аж. Н.Төгс...
спорт
НБА-гийн 2014-2015 оны улирлын 64 дэх удаагийн Бүх оддын тоглол өндөрлөлөө. Өрнөд, Дорнод бүсээс шалгарсан шилдэг тамирчид хүчтэй өрсөлдөөн үзүүлж Өрнөд бүсийн баг 163-158 харьцаагаар ялалт байгуулсан байна. Өнөөдрийн тоглолтод Рассиал Уэстбрук 41 оноог авч өрнөд бүсийг тэргүүлж Бүх оддын тоглолтын Үнэ Цэнэтэй тоглогч ...
спорт
Талбайн теннисний Роттердамын нээллттэй тэмцээн 2 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Чехийн теннисчин Томас Бердих эхний шатны тоглолтоо хийжээ. Хуучнаар Роттердамын нээлттэй тэмцээн буюу атп-ийн 500 онооны чансаатай дэлхийн танхимын аварга шалгаруулах тэмцээн Недерландад 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр аваргаа ха...
спорт
НБА-н 64 дэх удаагийн бүх оддын тоглолт Мадисон Скүэр Гарденд боллоо. Энэ удаагийн бүх оддын тоглолтыг өнжөөд байсан бас дээрээс нь гарааны эрхийг аваад байсан өрнөд бүсийн 3- тоглогч болох Коби Брайнт, Блэйк Гриффин, Энтони Дэвис нар хэдийгээр тоглоогүй гэсэн ч тэдний баг нь дорнод бүсийг 163-158 харьцаатай буулгаж ав...
спорт
"Mongolian Open" тэшүүрийн залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 21-22-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэмцээнд оролцох мэдүүлгээ ОХУ, БНСУ-ын тэшүүрчид ирүүлээд байгаа юм байна. Монголын тэшүүрийн холбооны удирдлага, бүтэц зохион байгуулалт саяхан шинэчлэгдсэн. Шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй хамт олон шинэ ажлаа аваад...
спорт
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ. Их аварга Хакүхо энэ удаа VIP бүсээр бус, энгийн бүсээр зорчигчдын хамт гарч ирж, 33 дахь түрүү хүртсэн баярыг нь хуваалцахаар цугласан олон нийтэд хүндэтгэл илэрхийллээ. Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, 33 дахь тү...
спорт
Олимпийн анхны аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардууллаа. Тэрбээр 002 дугаартай Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардаж авч байгаа нь энэ юм. Соёлын элчээр дэлхийд алдартай Монгол иргэнээ томилдо...
спорт
Испаний Ла лигийн 23-р тойргийн хүрээнд Барселона клуб Левантег 5-0-ээр хожлоо. Энэ тоглолтонд Лионел Месси 3 гоол оруулж Ла лигт 23 дахь, өөрийн карьерийнхаа 31 дэх хэт-трикийг хийв.Ингээд Аргентин эрийн дээд амжилтыг тоон үзүүлэлтээр танилцуулья. Мессигийн дээд амжилтууд тоогоор 23 - Ла лигийн хэт-трик Роналдутай тэн...
спорт
Монголын ширээний теннисний холбооны Үндэсний IХ дээд лигийн тэмцээн нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 15-ны хооронд “Оч” клуб дээр амжилттай болж, өндөрлөлөө. Ганцаарчилсан төрлөөр явагдсан лигийн тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 18 тамирчид гурван шатанд өрсөлдсөн юм. Сүүлийн гуравдугаар шатанд шилдэг эрэгтэй, эмэг...
спорт
Швед улсын Клиппан хотод жил бүр эмэгтэй 3 насны ангиллаар болдог чөлөөт бөхийн уламжлалт “Клиппан хатагтай” тэмцээн хоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болжээ. Нийт гуч гаруй орны гурван зуу бүсгүйчүүд оролцсон тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд З.Хилоу, София Матссон, Женни Франссон, Станка Златёва, Клариса Чун,...
спорт
PGA-н энэ улирлын 6 дахь цуврал AT & T Pebble Beach National Pro-Am тэмцээн Калифорн мужид зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний эхний тойргоос тэргүүлэгчийн хувиар өрсөлдсөн Америкийн гольфчин Брэндет Снедекер -22 оноотойгоор цомын эзэн болсон байна. Гольфийн Ертөнцийн домгуудын нэг Сэм Снидийн 1937 онд түрүүлж эх...
спорт
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн II тойргийн шийдвэрлэх тоглолтууд ирэх даваа гаригт буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Спортын төв ордонд үргэлжлэн явагдана. Супер лигийн эрэгтэй 11 багаас “SBL Хасын Xүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд адил арван хожилтой хүснэгтийг тэргүүлж б...
спорт
Клевлэнд Кавалерс багийн дасгалжуулагч Дэвид Блайт болон удирдлагууд зоригтой алхам хийж энэ жил хоёрч од тоглогчийг багтаа авч бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлээд авсан. Tэрч утгаараа багийн фэнүүд Леброн Жеймс, Кэвин Лов, Кари Ирвинг гэх их гурвалаас их зүйлийг хүсэн хүлээсэн нь мэдээж юм. 2014-2015 улиралын эхний хагаст Х...
спорт
Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн  бүрэлдэхүүн зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр МХБХ-ны байранд боллоо. Тус хуралд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх, Монголын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан нар оро...
спорт
Монгол Улсын Ардчилсаншинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө. Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алт...
спорт
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийж байгаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулахаар болжээ.     Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлснээр 1700 жилийн түүхтэй Японы сүмо бө...
спорт
Хуучнаар Биеийн тамир, спортын “Хүч” хороо буюу одоогийн Хамгаалалтын газрын Албаны спорт, сургалтын хэлтсийн алба хаагчид 2015 он гарнаас хойш спортын амжилт арвин хонь жилтэйгээ золгож байна. 2015 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд баг, тамирчдыг бэлтгэн амжилттай оролцуулж багаараа 4 дүгээр байр, 73 к...
спорт
2015 оны 5 дугаар сарын 10-16 Монгол улсад зохион байгуулагдах Эрэгтэйчүүдийн "ЗҮҮН АЗИЙН" аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын Волейболын үндэсний шигшээ баг 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс эхлэж бэлтгэл гарч эхэлсэн. Үндэсний шигшээ баг 2015 оны 1 дүгээр сарын 15 наас 2 дугаар сарын 2-ны хооронд Дархан-Уул а...
спорт
Английн премьер лиг телевизийн эрхээ нийт 5.1 тэрбум фунтээр зарж чадлаа. Нийт 7 багцын 5-ыг нь Скай Спортс суваг авчээ. Дэлхийн хамгийн шилдэг лиг гэгддэг Английн премьер лигийн ирэх 3 жилийн нийт эрхийн үнэ 5.1 тэрбүм фунт буюу 7.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2016-19 оны улирал дуустал премэр лигийн нийт тоглолту...
спорт
Испаний эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээд учраа таарсан Барселона, Виллареал багуудын эхний тоглолтонд өнөөдөр болно. Тоглолтын өмнө Барса-гийн дасгалжуулагч Луйс Энрике хэвлэлийн хуралд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгчээ. Луйс Энрикэгийн баг бүх тэмцээний хүрээнд сүүлийн 10 тоглолтонд хожоо...
спорт
Английн премьер лигийн тэргүүлэгч Челси клубын менежер Жосе Моуриньо сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр Диего Костагийн торгуульд сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Лондоны Челси клуб 25-р тойрогт Эвертон багтай тоглоно.Гэхдээ багийн гол довтлогч Диего Коста торгуулийн улмаас Ливэрпүүл хотын багийн эсрэг хийх т...
спорт
Францын Парис Сен Жермэйн багийн довтлогч Златан Ибрахимович лааны тосон барималтай боллоо.Түүний баримлыг Парис хотын Гревен музейд мөнхжүүлжээ. Францын Парис хотноо орших Гревений музей шинэ лааны тосон баримлаа хүлээн авлаа. Энэ удаа Шведийн шигшээ багийн ахлагч, ПСЖ багийн довтлогч Златан Ибрахимовичын лааны тосон ...
спорт
Тэгвэл өнөөдрийн өрсөлдөгч Тоттенхэм хүснэгтийн 5 р байранд Ливерпүүлээс 4 оноо илүү бичигдэж байна, Спөрс өнгөрсөн тойрогт Хойд Лондоны дэрбид их буучдыг 2-1 ээр хожсон юм. Брендан Рожерс Ливерпүүл клубын менежер Мэдээж энэ тоглолтонд бид хожил хайна. Хэрвээ хожиж чадвал тэднээс ганц оноо л дутуу болно. Тэгэхээр эрч х...
спорт
Английн премьер лигийн 25-р тойргийн хүрээнд Ливерпүүл клуб талбай дээрээ Тоттенхэмийг хүлээн авч тоглоно. Энэхүү тоглолтын өмнө улаануудын менежер Брендан Рожерс хэвлэлийн хуралд оролцжээ. Тэрээр Рахийм Стерлингийн шинэ гэрээ болоод бусад зүйлийн талаар ярьсан байна. Залуу тоглогч Рахийм Стерлинд гайхалтай гэрээний са...
спорт
Талбайн теннисний Роттердамын нээлттэй тэмцээний эхний шатны тоглолтууд явагдаж байна. Эхний шатанд тэмцээний 5-д эрэмбэлэгдсэн Болгарийн теннисчин Григор Дмитров, Францын Пол Хэнри Матю-гийн эсрэг хүндхэн тоглолтыг хийжээ. АТП дэлхийн цуврал 500 ангилалд багтах Роттердамын нээлттэй тэмцээн буюу дэлхийн танхимын аварга...
спорт
Тэрбээр 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны   Лос Анжелес Лэйкерс  багт тоглодог.  Америкийн   сагсан бөмбөгийн од  юм. Брайант  Филаделфиа Севентисиксерс  багийн тоглогч асан,  Лос Анжелес Спаркс  багийн ахлах дасгалжуулагч асан  Жөү Брайантын  ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн р...
спорт
Талбайн теннисний Роттердамын нээлттэй тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр чансаа тэргүүлэгч Их Британий Энди Муррэй эхний шатны тоглолтоо хийсэн байна. Австралийн их дуулгын шигшээд Сербийн Новак Жоковичод хожигдсоноос хойш Энди Муррэй анхныхаа тоглолтыг хийлээ. Тэрээр Францын Никола Махуттай эхний шатанд у...
спорт
Хагас шигшээх нөгөө тоглолт Атлетик Билбао болон Эспаниол багуудын хооронд болсон. 2 багийн эхний тоглолт 1-1 ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Атлетик Билбао баг Копа дэлрэйн шөвгийн наймд Малагаг буулган авсан бол тэдний өрсөлдөгч Эспаниол баг Севильяг нийлбэр дүн 3-2 оор хожсон юм. Ингээд хагас шигшээд учраа таа...
спорт
Мэргэжлийн сүмогийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн саяхан болж өндөрлөжээ. Уг тэмцээнд 71 дэх аварга Какүрюү М.Ананд түрүүлсэн байна. Түүнтэй аваргын төлөө Маэгашира Такайнова Д.Баасандорж өрсөлдсөн байна.  Аки башёд гол дуулианыг тарьсан Ичиножёо А.Ичинноров шөвгийн дөрөвт Такайновад унасан байна. Харин Их аварг...
спорт
Сар бүрийн уламжлалт барилдаануудын нэг сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр 12.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
спорт
Олон улсын жүдо бөхийн холбооны 2014 оны хамгийн сүүлийн тэмцээн болох “Токиогийн Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд 72 орны шилдэг тамирчид өрсөлдөх бол манай улсын шилдэг жүдочдоос бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох аж. Эхний өдөр манай бөхчүүд хэсгийн барилдаанд ялагдаж ямар нэ...
спорт
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр шагнал гардуулах юм. Спортын салбараас Жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, Чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир нар Монгол Улсын гавьяат тамир...
спорт
Талх чихэр ХК-ний нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2015-01-11/ болж, өндөрлөлөө. Шинэ оны анхны аймаг цэргийн цолтнуудын барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, О.Гантулга, Ба...
спорт
Алдарт сагсчин Коби Брайнт багийнхаа бэлтглийнхээ үеэр уурлажээ. Тэрээр хамтрагчдаа хандаж " Бид яагаад ийм олон тоглолтонд хожигдсоныг би одоо л ойлгож байна. Бид нар яг Charmin "брэндийн 00-ийн цаас" шиг хараал идсэн зөөлхөн байна. Мөн багийнхаа бэлтгэлийг харж зогссон Лэйкерсийн ерөнхий менежер Митч Купчак руу Коби ...
спорт
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна. Үүний нэг нь арванхоёрдугаар сарын 29-нд улс, аймгийн алдар цолтой, хүчит 128 бөхийн барилдаан юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, ни...
спорт
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Увс нуур" дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх Улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа ...
спорт
Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Зхийкибаяв Самат, тус улсын Соёл спорт аялал жуулчлалын яамны шигшээ багийн дэд захирал Болат Хавхлат нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн агуулга нь хоёр улсын жүдо б...
спорт
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 38 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ Спортын төв ордонд эхэлж эхний өдөр  эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 58 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан боллоо. Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин Г.Мандахнаран 4 дэх удаа, олон улсын хэмжээний ма...
спорт
Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөсний шагайн УАШТ” энэ сарын 31-нээс ирэх сарын 1-нд Улаанбаатар хотноо Хатан Туулын мөсөн дээр Гачууртад зохион явагдах болно. Тэмцээний зорилго нь Монголын ард түмний өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэр...
спорт
Испаний эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээд учраа таарсан Барселона, Вилареал багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Барселона Вильерреал багууд 2-р сарын 2-ний өдөр Ла лигийн хүрээнд учраа таарахад Барса өрсөлдөгчөө 3-2 оор хожиж байсан, Харин эзэн хааны цомын тэмцээний эхний тоглолт Камп Ноу цэнгэлдэхэд б...
спорт
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 23 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын заан Баасандорж, улсын гарьд Д.Рагчаагаар долоо давж, улсын харцага Э.Оюунболд улсын заан М.Өсөхбаярыг өвдөг шороодуулснаар түрүү үзүүр булаалд...
спорт
Монгол Улсын Биеийн тамир,спортын төрийн ба төрийн бус байгууллагууд хамтран “Хүүхдийн  спорт - өнөө ба ирээдүй ” сэдэвт олон улсын V форумыг 2015 оны 04-р сарын 17-18 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо   зохион байгуулах гэж байна. Форумын үеэр хүүхдийн спортын  хөгжлийн тулгамдсан асуудлууд ба тэдгээрийг  шийдвэрлэх  ар...
спорт
Гар утасны Монголын анхны фитнес аппликейшн ѳчигдѳр нээлтээ хийжээ. Энэхүү аппликейшн нь үнэ тѳлбѳргүй ба эрүүл байхыг хүссэн хүн бүрт зориулагдсан аж. Заримдаа  ажил ихтэй үед та бэлтгэл хийж амжихгүй байвал энэхүү утсан дээрх суниалтын багштайгаа хамт хэдхэн минут бэлтгэл хийж болох юм. 100 СУНИАЛТ аппликейшн таны би...
спорт
Өвлийн спортын ахмадын хоёрдугаар наадамд Монгол Улсын шигшээ тамирчид амжилттай өрсөлдөж 9 медаль хүртсэн. Тамирчдыг Эрүүл мэнд, спортын сайд өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.   Канад улсын Кюбек хотод өвлийн спортын ахмадын хоёрдугаар наадам өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 6 хүртэл амжилттай болж өн...
спорт
Энэ өдрөөс эхлэн Спортын алдартнуудыг цувралаар амжилт ялалтыг нь хүргэхээр боллоо. Энэ өдөр нэгэн нэрт жүдоч хорвоод мэндэлжээ. 1969 оны 2 сарын 17-нд нэрт жүдочин, Олимпийн хошой, Дэлхийн 4 удаагийн аварга Давид Доулет Францын хойд нутгийн Раун хотноо мэндэлжээ.  Д.Доулет 11 настайдаа жүдо бөхийн спорттой нөхөрлөсөн ...
спорт
Бразил улсад Карнавалын бүжгийн наадмыг 2-р сарын 13-17ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.Наадмын хүрээнд өнгөрсөн Ням гарагт Рио де Жанейро  хотод  самбабүжгийн баярын парадыг зохион байгуулжээ.Хэдий парад эхлэхээс цагийн өмнө цаг агаар муудаж усархаг бороо орж байсан ч энэ бүхэн Риогийн ард иргэдэд нөлөөлсөнгүй. Тэд ...
спорт
Монгол Улсын Ардын багш, Спортын гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн ОУ-ын шилэгдмэл шүүгч, Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны Алдарын танхимын гишүүн, 1988 оны Сөүлийн Олимпийн наадмын “Алтан Шүгэл”-ийн эзэн А.Басхүү гуай 1953 онд Ховд аймгийн Ховд хотноо мэндэлжээ.  1971 оноос сонгомол, чөлөөт бари...
спорт
Гавьяат дасгалжуулагч Чүлтэмсүрэнгийн Раднаабазар 1958 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрж 1976 онд Алтай хотын II арван жилийн дунд сургууль төгссөн. 1981 онд МУБИС дүүргэж биеийн тамирийн багшийн мэргэжил эзэмшсэн. 1981-1982 онуудад Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байгаа...
спорт
Эмэгтэй теннисчдийн холбооны цуврал, тэргүүн 5 ангиллын Дубайн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Бямба гарагт явагдлаа. Аваргын төрлөө Румыны Симона Халеп, Чехийн Каролина Плишковатай тогложээ. 2 сет үргэлжилсэн тоглолтонд Симона Халео 6-4,7-6аар хожиж WTA-ийн 10 дахь түрүүгээ авсан бол эрэгтэй ганцаарчилсан ...
спорт
Монгол Улсын чөлөөт бөхийн анхны гавьяат дасгалжуулагч, Монголын спортын түүхэнд тодоор мөрөө үлдээсэн. Чөлөөт бөхийн “Алтан үе”-ийг бэлтгэн гаргахад өөрийн хүч чадал, авьяас чадвараа зориулж явсан О.Цэрэндагва агсан 1941 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт мэндэлжээ. Төмөр замын техникум, УБДС-н БТФ, Болгар ...
спорт
Английн Челси клубын од Ээдэн Азарын дүү Торган Азар Германы бундеслигт тоглохоор боллоо. Белги тоглогчтой Германы Боруссиа Мюнхэн-гладбах баг гэрээ байгуужээ. Германы Боруссиа Мюнхэнгладбах баг Торган Азартэй гэрээ байгуулсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Ердөө 21 настай Белги залуу Челсигээс МюнхэнГладбах багт ...
спорт
Талбайн зочин Барселона клуб тоглолтын өмнөх бэлтгэлээ Этихад цэнгэлдэхэд базаалаа. Тоглолтын өмнө дасгалжуулагч Луйс Энирикэ болон хамгаалагч Жерар Пикэр нар хэвлэлийн хуралд оролцсон байна. Дасгалжүүлагч Луйс Энрикэгийн баг Ла лигийн өнгөрсөн тойрогт Малага багт 1-0-ээр хожигдсон. Тэд Даваа гарагийн орой  Ситгийн эср...
спорт
Эмэгтэй үндэсний супер лигийн 2-р тойргийн ээлжит тоглолт хүснэгтийн сүүл хэсэгт бичигдэж байгаа Шутис Шаркс Дорноговь Таван Дохио багуудын хооронд боллоо. Адилхан 2 хожилтой хүснэгтэнд бичигдэж байсан 2 багийн тоглолт тун өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид 74-64-өөр Таван дохио баг улирлын 3 дахь хожлоо байгуулсан бол Шар...
спорт
Монголын Хүүхдийн спортын V их наадмын Гүйлтийн цанын төрлийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн 2015 оны II/27 - III/01 ны өдрүүдэд Скай резорт цанын бааз дээр  болж байна. Наадамд 13 аймаг 2 дүүргийн 190 гаруй тамирчид оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Саяхан Монголын цанын тамирчдын талаар ХБНГУ-ын иргэн Ан...
спорт
"Дүнжингарав-2015 “ хурдан морины уралдаан өнөөдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж байна. Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг нэг өдөр явуулах юм. Эрлийз морьдын дээд насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдлаа. Уралдааны түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын МУМУ Намжилцэр...
спорт
“Дүнжингарав-2015 “ хурдан морины уралдаан Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж байгаа бөгөөд эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг өнөөдөр явуулах юм. Эрлийз морьдын дээд насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдаж түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын МУМУ Намжилцэрэнгийн Даш-Өлз...
спорт
“Кливлэнд Кавальерс” багийн хүчний довтлогч Леброн Жэймс хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг "MVP" хүртэхийн төлөө тэмцэхгүй гэдгээ мэдэгдэв. “Одоо тэр шагнал надад сонин биш. Би багийнхаа энэ 14 залуугийн тэргүүлэгч нь байх ёстой. Талбай дээр гараад би багаа ялалтад хүргэхийн төлөө мэрийдэг. Довтолгоонд ч тэр, хам...
спорт
Английн Сандерлэнд клубын хагас хамгаалагч Адам Жонсон нэгэн таагүй хэрэгт холбогдлоо. Түүнийг өсвөр насны хүүхэд садар самуун уруу татсан хэргээр баривчилсан байна. Даваа гарагийн орой Английн BBC телевиз Англи хагас хамгаалагч Адам Жонсоныг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэргээр баривчлагдсан гэдги...
спорт
Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид 2-р сарын 26-аас 3-р сарын 1 хооронд Тайланд улсын Банконг хотноо болсон Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 10 орны 96 тамирчид оролцлоо. Неваза төрөлд:  Эм: -56кг жинд М. Баярмаа алт, үнэмлэхүй жинд мөнгө /Мongolian bjj academy/ -70кг жин...
спорт
За таньд энэ өдрийн мэнд хүргэе За баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Таны сагсан бөмбөгийн гараа хэзээнээс эхлэв? Багадаа ер нь сагсан бөмбөг тоглодог хүмүүсийн тоглолтыг маш их үздэг байсан. Тэгээд хичээлдээ яваад болж өгвөл чөлөөт цагаараа ах нарыгаа дагаад сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Би  чи...
спорт
Энэ өдрийн сүүлийн тоглолт 9-р байранд бичигдэж байсан Сентоза Арслангууд 7-р байранд бичигдэж байсан Төв ургац багуудын хооронд болсон. Тоглолтын эхнээс Ж.Отгондарь дасгалжуулагч багийн тоглогчдоо тун нягт тоглохыг захьсан нь харагдаж 10-2 гэсэн эхлэлийг тавсан юм. Гэхдээ хашир туршлагатай тоглогчтой Төв Ургац 2 болон...
спорт
Үндэсний супер лигийн 2-р тойргийн тоглолтууд өндөрлөх шатанд оржээ ирлээ. Тэр ч утгаараа багуудын тоглолт болгон чухал плей-оффийн төлөө болон байрлалын төлөөх тоглолтуудаар халуун өрнөсөөр. Өчигдөр болсон эхний тоглолт хүснэгтэнд 9 хожил 8 хожигдолтой 6-р байранд бичигдэж байсан Мон-Алтиус Мадимос Шонхорууд 9 хожил 9...
спорт
Мэргэжлийн гольфийн Кадиллакын ашт-ий эхний шатны тоглолтууд боллоо. Эхний шатанд талбайн эзэн орны тамирчин Жи Би Холмес хамгийн шилдэг амжилтыг үзүүлжээ. АНУ-ын Флорида мужийн нарлаг Майами хотод дэлхийн гольфийн аварга шалгаруулах цуврал тэмцээний нэг Кадиллак чампионшип эхэллээ. Блү манстер гольфийн талбайд болсон ...
спорт
1. Суарес Торрес, Энэ сарын 29 ний өдөр Английн Ливерпүүл клуб өөрсдийн олон нийтийн буяны сандаа орлого оруулах зорилгоор хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолтонд улаануудын экс довтлогч Луйс Суарес, Фернандо Торрес болон Пэпэ Рэйна, Шаби Алонсо гэсэн тоглогчид урилгаар оролцох юм байна. Мөн тэдн...
спорт
Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал 1972 оны 3 сарын 6-ны энэ өдөр Америкийн нэрт сагсан бөмбөгчин, НБА-н 4 удаагийн аварга, Олимп, Дэлхийн аварга, “Үлэмж биет” Шакил О’Нил Нью Жерси мужийн хамгийн том хот болох Ньюарк хотод мэндэлжээ.  Шак дунд сургуулиа төгсөөд Луйзианагийн Их Сургуульд элсэн орсон. Их Сургуульд...
спорт
Хонгконгт жүдо бөхийн олон улсын тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочид өрсөлдөж байна. Манай улсаас дасгалжуулагч Г.Энхбаяр, З.Сүхчулуун нарын удирдлагад 12 жүдоч өрсөлдөж байгаа. “Хонконг 2015”-д зодоглож байгаа Монголын багийн бүрэлдэхүүн: Эрэг...
спорт
Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг тамирчид маргааш өглөө Зүүн Тиморыг зорино. Манай улсын хөлбөмбөгчид хасах хэмтэй градуст бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бол тэмцээн болх газар +26 градус байгаа. Гэсэн хэдий ч баг тамирчид маань сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй маргааш эх орноосоо мордох гэж байна. Монгол хүн байгаа бай...
спорт
Шатрын спортын их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд ажиллахаар өнөөдөр эх орноосоо мордож байна. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотыг зорилоо. Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд зохион байгуулагчаар ажиллахаас гадна өсвөрийн тамирчдын дасгалжуулагчаар ажиллах юм. Их мастер А.Энхтуулыг Азийн ша...
спорт
Стенлийн Цомын 5 удаагийн аварга баг  Edmonton Oilers  баг өнөөдөр  Detroit Red Wings  багт 5:2 оор хожигдож 2014-15 оны плейоффоос албан ёсоор мултарч байна.  Тэд хамгийн сүүлд 2005-06 оны улиралд плейофф-т шалгарч байсан. Нефтчид мултарснаар 5 сард болох ДАШТ-д 2011 оны драфтын номер 1 Канадын Ryan Nugent-Hopkins, 20...
спорт
2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат өсвөрийн жүдоч Өлзиймаа овогтой Гантуяа нь золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Ө.Гантуяа нь жүдо бөхөөр хичээллэсэн богинохон хугацаандаа аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хоёр удаа мөнгөн медаль ...
спорт
Португалийн хөлбөмбөгт Бенфика, Порто, Спортинг багуудыг “Их Гурвал” хэмээн нэрлэдэг байна. 1934 оноос эхлэлтэй Португалийн хөлбөмбөгийн дээд лигийн цомыг энэ гурван баг хувааж хүртсэн байдаг ажээ. Харин тэдний дундуур 1945-1946 оны улиралд Белененсиш, 2000-2001 оны улиралд Боавишта багууд нэг нэг удаа аваргын цомыг хү...
спорт
Японы хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн шинэ дасгалжуулагчаа олон нийтэд танилцуулсан байна. Босни мэргэжилтэн Вахид Халилходжич Наран улсын багийг дасгалжуулахаар боллоо. Одоогоос 7 хоногийн өмнө Японы шигшээ багийг Босни мэргэжилтэн Вахид Халиходжич дасгалжуулна гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл Японы хөлбөмбөгийн холбоо...
спорт
Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ. 2015 оны зургаадугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, ...
байгал орчин
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдаант тэмцээний хүрээнд “Гүйлтийн цанын аварга шалгаруулах” тэмцээнийг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас зохион байгуулж явууллаа. Уг тэмцээнд тус газрын 10 багийн 50 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцож өрсөлдөөн...
спорт
Зэвсэгт хүчний 94 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр  14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Жил бүрийн уламжлалт барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглодог билээ. Тус барилдааныг анхлан 1977 онд хийж улсын аварга Д.Хадбаатар түрүүлж байжээ. Түүнээс хойш Хад ава...
спорт
Жүжигчин Э.Ууганбаяр, Б.Баярмаа нар Монголын хөлбөмбөгийн шигшээ багаа дэмжиж байна. Тэд улсынхаа багийг өөрийн нутаг дээрээ тоглоход өргөнөөр дэмжихийг уриалан Багаа дэмжихэд нэгдлээ. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ сарын 17-ны өдөр буюу ирэх мягмар гарагт Зүүн Тиморын багтай хариу тоглолтоо хийнэ. Эхний тоглолто...
спорт
Монгол Зүүн Тиморын багийн хариу тоглолтыг үзэхээр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Тэрээр багаа дэмжихээр дөнгөж сая цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн байна.
спорт
Зүүн Тиморын багийн бүрэлдэхүүний гол цөмийг Португал, Бразил тоглогчид бүрдүүлж байна. Зүнн Тиморын хөлбөмбөгийн холбоо 2002 онд үүсгэн байгуулагдсан. 2005 онд Азийн хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр албан ёсоор элссэн. Хэдийгээр Зүүн Тимор улс нь дотооддоо хөлбөмбөгийн ямар нэгэн тэмцээн, лигийн зохион байгуулдаггүй. Х...
спорт
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар  бороо  орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны 07 дугаар сарын 17-ны 21 цагаас 07 дугаар сарын 18-ны 21 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохг...
байгал орчин
Монгол-Зүүн Тиморын багийн хариу тоглолт дөнгөж сая Зочин багийн хожлоор өндөрлөлөө. Зочин баг 0-1 гэсэн онооны харьцаатай Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг хожсоноор 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эрхийн тоглолтод ялалт байгууллаа. Ингэснээр Зүүн Тиморчууд дараагийн шатанд шалгарч байна. Гэхдээ хүндх...
спорт
1971 оны 3 сарын 17-нд Оросын уран гулгатын Олимп, Дэлхийн аварга Оксана Грищук одоогийн Украйны Одесс хотноо мэндэлжээ. Уран гулгалтын бүжгийн хосын төрөлд Евгений Платовтай дараа нь Александр Чичковтой хамтран гулгадаг байжээ. Оксана 4 настай байхдаа Валентин Касьяновын удирдлага дор уран гулгалтаар хичээллэж эхэлсэн...
спорт
Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо болсон жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Гранпри" тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч өрсөлдөж байна. Өчигдөр болсон эхний өдрийн барилдаанд  эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Б.Батгэрэл, эмэгтэй...
спорт
1980 оны 3 сарын 21 ний энэ өдөр Олимп 6 удаагийн, ДАШТ-ний 14 удаагийн аварга, Норвегийн гүйлтийн цанын алдарт тамирчин Марит Бьёрген Тронхеймд мэндэлжээ.  М.Бьёрген бол Өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн тамирчин болсон. 1987 онд 7 настайдаа гүйлтийн цанын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 12 наст...
спорт
Үндэсний Супер Лигийн тэмцээний Плэй-Оффын эхний шатны хамгийн сонирхолтой цуврал гэгдээд буй Дорнод Танан Гарьд болон Мон Алтиус Мадимос Шонхорууд багуудын цувралын 2 дахь тоглолт боллоо. Эхний шатанд түрүүлж 3 хожсон баг нь цааш шалгарах дүрэмтэй учир өнөөдрийн тоглолт Шонхоруудын хувьд заавал хожих ёстой чухал тогло...
спорт
Улсын баяр наадмын өдрүүдэд осол гэмтэл, хоолны хордлого, архины хордлого, голын усанд живэх, наршилтын яаралтай түргэн тусламжийн дуудлагууд энгийн өдрүүдээс эрс нэмэгддэг. Тиймээс НЭМХ-ээс ард иргэдэд сэрэмжлүүлгийг хүргэж байна.
байгал орчин