news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Британийн Сангийн сайд Жорж Осборн мэдэгдэхдээ, Грек ба евро бүсийн сөргөлдөөн нь дэлхийн эдийн засагт хамгийн том эрсдэл болон хувирч байна гэлээ. Түүний мэдэгдлийг Reuters дамжуулжээ. Грекийн Сангийн сайд Янис Варуфакисийг Лондонд хүлээн авч уулзсаны дараа энэ тухай Осборн хэлсэн байна. “Грекийн сайдыг хариуцлагатай ... | эдийн засаг |
Тавантолгойн ордод олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын төрийн өмчит “Шэнхуа”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” шалгараад байгаа. Хэрэв энэ төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр амжилттай болвол эхний гурван жилд гурван тэрбум, дараагийн 30 жилд 94 тэрбум долларын ашиг хүртэнэ гэсэн урьд... | эдийн засаг |
Нуруугаа авахуулсан мориныхоо дэл, сүүлээр оролдохоо болъцгооё Эдийн засгийн “хямрал” гээчээс яаж салах вэ? Зардлаа танаад, бүсээ чангалбал гарчихна гэх нэг номлол явах. Ханш гэгчийг торгоогоод бариад байвал болчих юм шиг, Монгол орон хөгжчих юм шиг яриа хэрэн тэнүүчлэх. Мориор яривал “нуруугаа авахуулчихсан” адууны ну... | эдийн засаг |
"Монголын хөрөнгийн бирж"-ээс санаачлан зохион байгуулж байгаа "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, ҮЦТТТХТ ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мандуул, Санхүүгийн зохицу... | эдийн засаг |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цөмийн энергийн газрыг татан буулгах шийдвэр гаргасныг эрдэмтэд эсэргүүцэж байгаа билээ. Тэд Засгийн газар, УИХ-ыг хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Учир нь Цөмийн энергийн газрын татан буулгахын өмнө эхлээд хуулиа өөрчлөх ёстой байсан. Гэтэл хуулийг нь өөрчлөхгүйгээр тус газр... | эдийн засаг |
Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулах компанийн 51-ээс багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай компани өмчилдөг байх шаардлагатайг Засгийн газрын 268 дугаар тогтоолд тэмдэглэсэн. Түүнээс г... | эдийн засаг |
Д.Дорлигсүрэн: Ямар ч салбарын хөгжлийг ар, өврийн хаалгагүй шударга шийддэг зүйл бол зах зээл байхгүй юу . Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Дорлигсүрэнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Долоон сарын турш ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч, чадлаараа хасч, танаж байгаа ч төсөв алдагдалтай, нэг ч шинэ бү... | эдийн засаг |
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ. Түүний үргэлжлэл болсон чухал арга хэмжээ өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх гэрээг “Эрдэнэт технопа... | эдийн засаг |
Монгол банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1944.25-1945.90 төгрөгийн ханшаар 16.2 сая ам.доллар, 310.60-311.26 төгрөгийн ханшаар 65.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.долл... | эдийн засаг |
Монголын ард түмэн "нэгдүгээр зам"-ыг сонгожээ. Санал асуулгад оролцогчдын олонх буюу 56.1 хувь нь газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжив. Харин Монголын улстөрчид, УИХ ямар замыг сонгох вэ гэдэг сонирхолтой асуулт зүй ёсны анхаарал татаж байна . Учир нь тэдний сонгосон зам эдийн засгаа борцлох ... | эдийн засаг |
Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай ярилцлаа. -Та бусад банкийг, Монголын банкны холбоог төлөөлж ярихгүй байх л даа. Гэхдээ банкны захирал учраас салбарын мэдээлэлтэй байгаа байх. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд банкууд зээл гаргалтаа багасгаж, зарим нь бүр зогсоолоо гэх юм. Үнэхээр тийм юм байна ... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржээс санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран анх удаа “Үнэт цаасны зах зээлийн нээттэй өдөрлөг” өнөөдөр эхэлж байна. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд ... | эдийн засаг |
Хямралын эсрэг Засгийн газрын төлөвлөгөөг парламент дөнгөж хэлэлцэж байна. Тэднийг саарал ордонд улстөржих зуур долларын ханш 1969 төгрөгтэй тэнцлээ. Тогтмол өсөлттэй гарч байгаа ам.долларын ханшийг тогтворжуулах зорилгоор Монголбанк өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлж болох бүх л арга чаргаа авч байгаа юм. Гэсэн хэ... | эдийн засаг |
Heritage Foundation сангийн жил тутмын чансаанд Хонконг 20 дахь удаагаа эдийн засгаар хамгийн эрх чөлөөтэй орноор шалгарав. Хонконг нь 100 онооноос 90,1 оноо авснаар чансааг тэргүүлж байна. Үнэлгээг зах зээлийн нээлттэй байдал, хуулийн үр ашиг, улс орны эдийн засаг дахь төрийн оролцоо, авлигын цар хүрээ зэрэг ангиллаар... | эдийн засаг |
Монголбанкны Валют эдийн засгийн газрын, Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал Б.Батдаваатай гадаад худалдааны тэнцлийн талаар ярилцлаа. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2014 онд ашигтай гарсан. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Гадаад худалдаа цаашид ч гэсэн ашигтай гарах уу? Гадаад ху... | эдийн засаг |
Засгийн газрын лхагва гаригийн /II.04/ ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар “Ньюком”-ын Б.Бямбасайханыг томилсон юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Түүнд компанийн тамга тэмдэгийг О.Сайнбуян гардуулж, ажлын амжилт хүсчээ. Б.Бямбасайхан нь Н.Алтанху... | эдийн засаг |
“Саусгоби сэндс”-ийн ажилтнуудад Монголын шүүхээс таван жил 10 сарын хорих ял оноосон нь томоохон асуудал үүсгэх шинжтэй болов. Шүүхээс гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа гадаадын ажиглагчид төдийгүй Монголын эдийн засагчид нуусангүй. Тухайлбал, энэ асуудлаар АНУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, хүний эрх з... | эдийн засаг |
Нью-Йоркийн Comex бирж дээр алтны үнэ хэдэн арилжаа дараалан бууж байна. Тухайлбал, унци алтны хоёрдугаар сарын фьючерсийн үнэ 0,11 хувиар хямдран 1270,1 ам.доллар болтол унажээ. Гуравдугаар сарын фьючерсийн мөнгөний үнэ троуны унци нь 0,17 хувиар унан 17,02 ам.доллар болсон байлаа. Үнэт металлын үнийн уналтын гол ш... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Үүдээр нь оронгууд л “Эх орны хишиг” болох 1072 ширхэг хувьцаа, ягаан, цэнхэр тасалбарын талаар асууж сурагласан хүмүүс зөндөө. Монголын “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулсан нь ийнхүү олны хөлд дарагдах шалтгаан болжээ. Монголын хөрөнгий... | эдийн засаг |
Таван жилийн турш хориотой байсан хайгуулын лиценз олголт өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн. Энэ удаа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо өргөдлийг цахимаар авах, мөн хэн түрүүлж өргөдлөө өгнө, тэр хүнд эхэлж лиценз олгохоор шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Ашигт малтмалын газар хайгу... | эдийн засаг |
Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорсон Х.Монголжин охин Засгийн газрын үнэт цааснаас нэг сая төгрөгөөр худалдан авах эрх олголоо. Энэхүү эрхийг өнөөдөр болсон “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм. Дашрам... | эдийн засаг |
Найман хувийн зээлийг зогсоох тухай яриа гарах болсон. Тиймээс энэ асуудлыг олон нийт багагүй сонирхож байгаа юм. Одоогоор зээлийг зогсоох талаар ямар нэгэн шийдвэрийг Засгийн газар, Монголбанкны зүгээс гаргаагүй байгаа юм. Арилжааны 13 банкнаас орон сууцны найман хувийн зээлийг 12 банк тус тус олгож байгаа бөгөөд өнг... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдан ажиллах болсноор хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд тус яамныхан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Бодлогод тус салбарын хөгжил хэрхэн туссан талаа... | эдийн засаг |
УИХ-аас баталсан 27 дугаар тогтоолын дагуу нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий орд хэмээн тодорхойлсон юм. Мөн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон бол төр 50 хүртэл хувийг эзэмшихээр, хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулж х... | эдийн засаг |
Ашигт малтмалын газар/АМГ/-т өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн. Лиценз хүсэгчдэд нэг өнжөөд 30 дугаар олгож байсан ч аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн саналын дагуу өнөөдрөөс эхлэн 120 дугаар олгож эхэлсэн. Ингэснээр долоо хоног бүрийн даваа гар... | эдийн засаг |
Монголбанк, Эдийн засгийн хүрээлэн, “Тэнхлэг зууч, “Актив зууч”, “Монголиан пропертис” компанийн хамтарсан консерциум орон сууцны үнийн индексийг сар тутам гаргадаг. Тэд энэ удаагийн судалгаандаа Улаанбаатар хотод өнгөрсөн сард худалдаалахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4242 орон сууц хамруулсан байна. Энэ оны нэ... | эдийн засаг |
Монголбанк 1 долоо хоногтой 20 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2015 оны хоёрдугаар сарын 09-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 264.1 тэрбум төгрөг болно. 1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтг... | эдийн засаг |
-Хөдөлсөн галт тэрэгний маршрут тодорхой, хүрэх зогсоол ч ойлгомжтой. Саадгүйгээр, хурдаа саалгүйгээр эцсийн зогсоолдоо хүрч чадахаас олон мянган хүний амин зуулга хамаарах гээд байна- Монголчууд ирээдүйд сайхан амьдрах нь хоёр толгойгоос хамаарна гэж сүүлийн хэдэн жил ярьсан даа. Хоёр толгой гэдэг маань Оюутолгой бол... | эдийн засаг |
-Энэ асуулгаар ард түмний байр суурь, бодол нь тодорхой гарлаа гэж бодож байна- Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. -Саяхан Засгийн газар ард түмнээс санал асуусан. Та аль замыг сонгосон бэ? -Би бол 1, 2 аль аль нь чухал гэж бодож байгаа. Хэрвээ санаж байгаа бол, 2008-2009 оны дэлхийн хямралын үеэр манай Засгийн газа... | эдийн засаг |
Автомашины гаалийн онцгой албан татвар /ОАТ/-ыг ам.доллараар тооцож байсныг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр автомашин импортлогч аж ахуйн нэгж, иргэдэд багагүй хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Хууль эрхзүйн хэ... | эдийн засаг |
-Бидний эргэн тойронд дэлхийн нүүрсний томоохон зах зээл байна. Энэ зах зээлд цаг алдалгүй өөрийн байр сууриа эзэлж авах нь тун чухал- Нүүрс бол байгаль дээр олдоц сайтай, дэлхий дахинд харьцангуй жигд тархсан эрчим хүчний эх сурвалж. Ашиглахад онцгой аюулгүй байдлын арга хэмжээ шаардахгүй, олборлох, хадгалах болон тээ... | эдийн засаг |
Монгол орны газар нутгийн 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг Ашигт малтмалын газар /АМГ/-аас цахимаар олгож байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн цахим бүртгэлээр 536 аж ахуй нэгж VPN төхөөрөмж авч, 458 нь системд нэвтрэх эрх авснаас өнөөдрийн байдлаар 210 нь дугаар авчээ... | эдийн засаг |
Монгол Улсын гал голомтыг манаж, улаанбаатарчуудад гэрэл гэгээтэй, халуун дулаан амьдрал бэлэглэж байгаа Багануурын уурхай нээгдсэнээс хойш 37 дахь жилийнхээ эхлэл дээр 100 сая тонн нүүрсээ олборлох түүхэн үйл явдал өчигдөр тохиолоо. Монгол Улсын эрчим хүч, уул уурхайн салбарын хувьд түүхэн амжилт гэж тодотгож болно. Н... | эдийн засаг |
Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хүмүүс цэнхэр ягаан тасалбарын тухай мэдээлэл авахын тулд урт дараалал үүсгэн оочирлож байна. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь иргэдэд цэнхэр, ягаан тасалбарын болон бусад эх орны хишиг, хувьцааны талаар мэдээлэл өгч байгаа юм. Үүнд: -1990-1... | эдийн засаг |
Улс нь урт хугацааны тогтвортой бодлогогүй, эдийн засаг нь хэт улс төржсөн, улс төрчид нь хэт популист, ард иргэд нь зөв ойлголт мэдээллийн дутагдалтай байдлаас шалтгаалан баялгийн үндсэрхэг үзэл газар авч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг элдэв төрлийн гүтгэлэг дайралт, дарамт шахалт хэрээс хэтэрсний улмаас ... | эдийн засаг |
ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Отгонбилэг: Харилцагчаа таньж байж үйлчлэх нь мөнгө угаалтаас сэргийлэх чухал бөгөөд эхний алхам. Сүүлийн жилүүдэд Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг олон улсын төвшинд хүртэл эрчимжүүлж байгаа ба банк, санхүүгийн байгууллагууд энэ тал дээр түлхүү анхаарал ханд... | эдийн засаг |
4.2 тэрбум төгрөгийн урамшуулал биш 4.5 тэрбум төгрөгийн татвар төлнө “Монголын Гурил Үйлдвэрлэгчдийн холбоо” нь Монгол улсын нийт гурил, тэжээл үйлдвэрлэлтийн 85 хувь буюу 32 гурил үйлдвэрлэгч гишүүдийг эгнээндээ багтаасан, салбарынхаа хамгийн том холбоо нь юм. Манай холбооны нийт гишүүдийн үндсэн зорилго нь ард иргэд... | эдийн засаг |
-Бидэнд хамтын хүчээр хямралаас гарах боломжууд цөөнгүй бий. Бурхны авралаар монголчууд бидэнд газрын доорх баялаг харамгүй байна- Олон улсын валютын сан /ОУВС/-гийнхан Монголд ирж, манай эдийн засгийн байдалтай танилцахаар болжээ. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар ирж байгаа гэх юм билээ. Ерөнхий сайдын хув... | эдийн засаг |
Монголбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1951.51-1957.51 төгрөгийн ханшаар 31.7 сая ам.доллар, 312.24-313.24 төгрөгийн ханшаар 105.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин Монголбанк өнөөдөр 1957.21 төгрөгийн ханшаар зургаан сая ам.доллар, 312.85 төгрөгийн ханшаа... | эдийн засаг |
Р.Бурмаа: Тариаланчдын 90 гаруй хувь нь одоогийн зарчмаараа явцгаая гэж байгаа УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа. -ХХААЯ-ны зүгээс салбартаа ямар бодлого баримтлах вэ. Танай салбарын ид ажлын цаг хаяанд ирж байна? -Хүнс хөдөө аж ахуйн салбарын Төрөөс баримтлах бодлого 2015 оноор дуусч байна. Энэхүү бодлог... | эдийн засаг |
Фото: Todd Korol / Reuters Дэлхийн нефтийн компаниуд хар алтны үнэ унасны улмаас 100 мянган ажилтнаа цомхотгосон тухай Bloomberg агентлагийн тоймд өгүүлжээ. Америкийн рекрутингийн (HR-менежерүүдийн боловсон хүчний асуудлыг явуулах үйлдэл) Swift Worldwide Resources компанийн ерөнхий захирал Тобиас Рид мэдээлсний дагуу ... | эдийн засаг |
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдоо дэмжих зорилгоор НДЕГ-аас “Итгэлийн аян”-ыг өнөөдрөөс эхлүүллээ. Аян ирэх 04 дүгээр сарын 13-ныг хүртэл хуанлийн 55 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. Аяны хүрээнд өр авлагын улмаас дансаа хаалгасан ААН-үүдэд данс нээх зөвшөөрөл олгож, шинээр гэрээ байгуулах аж. Аж... | эдийн засаг |
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын хүрээнд 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжих байсан боловч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь зохих журам, зааварт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлаагүй, мөн төлбөр т... | эдийн засаг |
-“Арван мянган төгрөг солиулбал мянган төгрөг нэмэгдэлтэй” гэнэ. 10 хувийн ашигтай наймаа. Боломжийн унацтай энэ наймаа шударга наймаа мөн үү. Арилжааны банкууд нь хуучин дэвсгэртийг шинээр солиод өгчихдөг бол хүмүүс ингэж 10 хувийн алдагдалд орох байсан уу- Энэ сар шинээр хүүхнүүд ээмэг гоёлгүй, эрчүүд нь хэт хутга, ... | эдийн засаг |
-Эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа үед “Нарантуул” болон бусад худалдааны төв, захуудыг зорих иргэдийн цуваа тасрахгүй нь бололтой- Жилийн жилд нийслэлчүүд сар шинийн баярын бэлэг сэлт, идээ будаагаа хар зах гэгддэг “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс базаадаг. Энэ жилийн тухайд х... | эдийн засаг |
МҮХАҮТ-аас “Оны онцлох аж ахуй нэгж”-ийг шалгаруулж, шалгарсан аж ахуйн нэгжийн тугийг өргөх ёслолыг маргааш хийх ажээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. 201... | эдийн засаг |
-Асуудлыг нэгэнт зохицуулсан болохоор дээрх үйлдлээ нуун далдлахын тулд Сангийн яам ЕСБХБ-ны хооронд нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулснаар бүх зүйл хууль ёсны далд байдалд оржээ. Энэхүү нууцын зэрэглэлтэй гэрээ чухамдаа ямар гэрээ болов гэдгийг “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчид ч мэдэх боломжгүй болгож орхив- УИХ-ы... | эдийн засаг |
"Урт нэртэй" хуулийн дагаж мөрдөх журманд өөрчлөлт оруулахгүй байх нь цөөн хүнд ашигтай Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдтой ярилцлаа. -Алтны холбооны компаниуд 2014 онд нийтдээ яг хэдэн тонн алт тушаасан бэ? -Манай холбооны гишүүн... | эдийн засаг |
Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе. ГОЛОМТ БАНК Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна. ХААН БАНК Хоёрдугаар сарын 21-нд "Сансар", "Үйлдвэр комбинат", “Ард”, “Бичил”, “100 айл”... | эдийн засаг |
Монгол улсын хөгжил цэцэглэлтийн суурь бүтээн байгуулалтад олон улсын стандартыг нэвтрүүлж, дэвшилтэт технологийг нутагшуулан, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нэрийн хуудас болж чадсан хэмээн үнэлж Хөтөлийн “Цемент Шохой” үйлдвэрт Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн Гэрэгэ хүртээлээ. Монгол түмний уламжлалт ... | эдийн засаг |
Саусгоби Ресурс компанийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалантай ярилцлаа. -Саусгоби сэндс компанид ажиллаж байсан гадны гурван иргэн Монголын шүүхээс ял сонслоо. Энэ нөхцөл байдалд ямар тайлбар хийх вэ? -Хэрэг гээд байгаа энэ асуудал нэлээд урт хугацаанд үргэлжилж байна. Бид 31 дэх сардаа буюу бараг гурван жил явлаа. Анх ... | эдийн засаг |
Ашигт малтмалын газар /АМГ/-аас 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар олгож байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн цахим бүртгэлээр 536 аж ахуй нэгж VPN төхөөрөмжийг худалдан авч 458 нь системд нэвтрэх эрхээ авснаас өнөөдрийн байдлаар 210 нь дугаар аваад байгаа... | эдийн засаг |
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Тавантолгой төслийн хэлэлцээний хүрсэн үр дүн”-г авч хэлэлцсэн байна. Хэлэлцээрээр нийтдээ 350 орчим асуудлыг хөндөж үндсэндээ тохиролцсон, ойрын хугацаанд нэг талаас Хөрөнгө оруулагчид,... | эдийн засаг |
Зураг дээр дарж томоор үзнэ үү. Эх сурвалж: "NEWS WEEK" сонин | эдийн засаг |
Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе. ГОЛОМТ БАНК Өнөөдөр буюу шинийн 2-нд (II.20) "Солонго" салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана. Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна. ХААН ... | эдийн засаг |
Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе. ГОЛОМТ БАНК Өнөөдөр буюу шинийн нэгэнд “Центр пойнт” салбар 10.00-.18.00 цаг хүртэл ажиллана. Шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 20-нд "Солонго" салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана. Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-... | эдийн засаг |
-"Эрдэнэс Монгол" ХХК-ийн зүгээс Таван толгой - Гашуун сухайтын чиглэлийн автозамын тарифыг 1.5 ам.доллараас 1.25 ам.доллар болгон бууруулж, төлбөрийн уян хатан нөхцөлтөй болгох ажлыг зохион байгуулахаар болов - Өмнийн говийн байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүү... | эдийн засаг |
-Хямрал нүүрлэсэн энэ үед манай улсын ажилгүйдлийн хувь 7.7 хувьтай гарсанд нь олзуурхууштай- Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гаригт /II.13/ уламжлал ёсоор нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулав. Эдийн засаг хямарч, айл өрх, албан газар даяараа хэмнэлт, таналтын горимд шилсэн ... | эдийн засаг |
Хөдөө орон нутагт бэлчээрийн асуудлыг хариуцдаг газрын даамлууд, бэлчээрийн мэргэжилтнүүд болон магистрын оюутнуудыг шинэ аргазүй, аргачлалд сургах зорилготой “Бэлчээрийн газрын судалгааны лаборатори”-той болжээ. Уг лабораторийн нийт өртөг 54 сая төгрөг бөгөөд Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт” төсөл, Газрын... | эдийн засаг |
Зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг цагаан сараас өмнө дуусгана гэдгээ ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан нэгэнтээ хэлж байв. Тэрбээр, УИХ-ын чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцүүлэх шаар... | эдийн засаг |
Өнөөдөр ажиллах зарим банкны хуваарийг танилцуулъя. Өнөөдөр Голомт банкны Нарантуул, Да хүрээгээс бусад салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Мөн ХААН банкны Сансар, Үйлдвэр комбинат, Ард кинотеатр, Бичил, 100 айл, Өнөр хороолол салбарууд тус тус 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Харин Хас бан... | эдийн засаг |
Зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг цагаан сараас өмнө дуусгана гэдгээ ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан нэгэнтээ хэлж байв. Тэрбээр, УИХ-ын чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцүүлэх шаа... | эдийн засаг |
Ардчилсан хүчний холбооны дэргэд “Монголоо шинэчлэе” клуб байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Монголоо шинэчлэе” клубын тэргүүнээр энэхүү клубыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сонгогдлоо. Тус клуб нь бүтээлч монгол хүнийг дэмжиж, монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, чинээлэг ардчилс... | эдийн засаг |
Сар шинийн өдрүүдэд буюу өчигдрийн байдлаар ам.долларын ханш 11 төгрөгөөр өссөн байсан. Тэгвэл өнөөдөр Арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 1976-1980 төгрөгтэй тэнцэж буй бол “Найман шарга” зах дээр 1975 төгрөг байна. Энэ нь өчигдрийнхөөс өөрчлөлт ороогүй гэсэн үг юм. Өчигдөр Монголбанкны зарласан ханш нь 1973... | эдийн засаг |
“Монголоо шинэчлэе” клуб өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү клубыг үүсгэн байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бүтээлч монгол хүнээ дэмжье” илтгэл тавьсан. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголчууд 20-р зуунд хийсэн Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаараа ардчилсан, хувийн хэвшилд суурилсан зах зээ... | эдийн засаг |
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэлтийн тарифыг 1.25 ам.доллар болгож бууруулжээ. Ингэснээр нүүрсний орлого нэмэгдэнэ гэж салбарын яам нь үзэж байгаа юм. Засгийн газрын 299 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто... | эдийн засаг |
Энэ хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Красноярскийн эдийн засгийн XII чуулган” зохиогдох гэж байна. Чуулганы зохион байгуулах хороог ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Аркадий Дворкович тэргүүлнэ. 2015 оны эдийн засгийн энэ чуулган нь “Орос улс болон Ази-Но... | эдийн засаг |
Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж үүрэг өгсөн байна. Тодруулбал, яам, агентлаг болон төрийн өмчит компанийнхны унадаг шатахуун их иддэг машины хэрэглээг багасгах, Зас... | эдийн засаг |
Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр бүртгэж, хүлээн авдаг. Энэ хугацаа энэ ... | эдийн засаг |
Олсноо орон сууц болгох нь хуримтлалын нэг хэлбэр Эдийн засгийн хямралын талаар бүтэн жил гаруйн хугацаанд дээр, доргүй ам амандаа бувтнаж, сайжирсан ч зүйлгүй байсаар ирлээ. Гэвч хямарлаа гээд улс орон дампуурчихаагүй, амьдрал үргэлжилсээр л байна. Түүгээр ч зогсохгүй улстөрч, эрх баригчид шийдлээ олохоор хичээцгээж б... | эдийн засаг |
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг золиосолсон уу Албан тушаалын гэмт хэргийг Худалдан авах ажиллагааны газрын дарга хатагтай Д.Энхжаргал үргэлжлүүлж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн Засгийн газар анх байгуулагдахдаа Тендерийн хороо буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах аж... | эдийн засаг |
Тавантолгойн II шатны хэлэлцээ тун амжилттай явж байгааг ажлын хэсгийнхэн онцолж буй. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан ажиллаж байгаа бол дэд уулзалтуудыг хариуцсан ахлагчаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарыг томилсон. ҮАБЗ-өөс Тавантолгойг саадгүй я... | эдийн засаг |
Даатгалыг муу ёролсон, хэрэггүй гэж үздэг ойлголтууд хуучирч даатгалыг ач тусыг нийгмээрээ ойлгодог, бас ч үгүй хэрэглэдэг болж байна. Бидний Монголчуудын сонгож авсан нийгмийн тогтолцоонд даатгалгүйгээр ямар ч хүн сайн сайхан амьдралын тухай санасны ч гарз юм чинь арга ч үгүй биз. Ийнхүү даатгал гэдэг зүйл бидний өдөр... | эдийн засаг |
Хоёр жилийн өмнөөс буюу 2013 оны долдугаар сараас “Оюутолгой” компани зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн бөгөөд сар шинийн өмнөхөн нэг сая тонн баяжмалыг экспортлоод байгаа юм байна. Энэ бол маш том амжилт хэмээн “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй онцолсон байна. Өнг... | эдийн засаг |
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ -Хөгжлийн шинэ банкны дүрмийг харахад үнэхээр “шинэ” гэж хэлж болохоор заалтуудтай. Банкны дүрмийн олонх заалт нь аль ч улсын хууль дүрмэнд захирагдахааргүй гэж хэлж болно- БРИКС-ийн орнууд гэсэн нэр томъёо сонсогдоод хэдэн жил болж байна. БРИКС гэдэг нь Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн б... | эдийн засаг |
Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал, дансны нууцад халдсан олон заалтыг арилгах ёстой УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа. -Цагаан сар болж, чуулган завсарлалаа. Төрийн ордон эзэнгүй шахам байна. Таны хувьд өнгөрсөн чуулганд ямар дүн тавьж энэ завсарлагаар ажлын ямар төлөвлөгөөгаргав?... | эдийн засаг |
ХУУЛЬ ТӨРСНИЙ ДАРАА Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хэвлэлийн хуралд тус яамны сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахын зэрэгцээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. ТӨРИЙГ ... | эдийн засаг |
Фото: Максим Змеев / Reuters Олон улсын чансааны агентлаг Moody's Оросын долоон санхүүгийн институтуудын чансааг буулгалаа. Эхлээд тус агентлаг Оросын бие даасан чансааг Москва, Петербург хотын зээлдэх чадварын чансаатай хамт буулгасан юм. Одоо тус агентлаг Оросын хадгаламжийн банкны депозитийн урт хугацааны чансааг Ba... | эдийн засаг |
“Рио Тинто”-гийн охин компани болох Канадын “Туркойз Хилл Ресурс” нь “Саусгоби сэндс” компанийн эзэмшдэг 22 хувийн хувьцаагаа “Novel Sunrise Investments” компанид 17 сая канад.доллараар /13.5 сая ам.доллар/ худалдахаар тохиролцжээ. “Туркойз Хилл Ресурс” нь “Саусгоби сэндс”-ийн 48.7 сая хувьцаагаа нэг бүрийг нь 35 канад... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас дараах тодруулгыг хийлээ. -Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд бонд гаргахаар болж. Ямар зорилгоор бонд гаргах гэж байна вэ? -Өвлийн улиралд уул уурхайн салбар зогсонги байдалд ордог. Түүнийг дагаад төсвийн о... | эдийн засаг |
Он гарсаар долларын ханш зогсолтгүй өсч байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт огт нэмэгдэхгүй байгаагийн илрэл юм. Мөн зэсийн үнэ унаж, нүүрсний орлого муудсан нь долларын ханшид сөргөөр нөлөөлж буй. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын зарж байгаа ам.доллар 1989-1991 төгрөгтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” зах ... | эдийн засаг |
-Татвар төлөгчдийн мөнгийг далд нэг “авах”, ил нэг авах энэ гаж тогтолцоог зогсоохгүй бол төсвийн алдагдал буурахгүй- Яг өнөөдөр л энэ талаар хөндөх хэрэгтэй байна. Энэ эдийн засгийн хямрал, улсын төсвийн алдагдлаар далимдуулж, төрийнхний халаасалдаг “урамшуулал” нэртэй том мөнгөний амталгааг зогсоох цаг болсон бай... | эдийн засаг |
Оюутолгойн гацаа, Монголоос өгч байгаа мессеж зэргээс шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт оргил үетэйгээ буюу 2011 онтой харьцуулахад зургаа дахин буурчээ. Энэ уналтад манай эх орончид, популистуудын оруулсан хувь нэмэр их. Гэхдээ тэр талаар дурдаад ч нэмэргүй. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгс... | эдийн засаг |
Монголын Худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, эдийн засагч Н.Энхтайвантай ярилцлаа. -Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унасан тухай бүгд ярих болсон. Харин түүнээс гарах арга зам тодорхой биш байна. Энэ уналтыг зогсоож, эдийн засгаа сэргээх ямар арга зам байна вэ? -Үнэнийг хэлэхэд эдийн засгийг бог... | эдийн засаг |
Д.Баянзул: Ипотекийн зээлээр 60 мянган өрхийн 180-200 мянган иргэн орон байртай болсон Монголбанкнаас Ипотекийн зээлийн тайлан гарсантай холбогдуулан тус банкны Мөнгөний бодлого судалгааны газрын ахлах эдийн засагч Д.Баянзултай бидний нэрлэж заншсан Орон сууцны найман хувийн зээлийн асуудлаар ярилцлаа. -Өнөөдрийн байд... | эдийн засаг |
Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар зарах нь 1830 гаруй төгрөгт хүрчээ. Тодруулбал, ам.долларыг банкуудаар 1810 орчим төгрөгөөр авч, 1830 гаруй төгрөгөөр зарж байна. Юанийг 290 төгрөгөөр авч, 294 төгрөгөөр зарж байгаа юм. Харин “Найман шарга” валют арилжааны захад үүнээс бага ханш... | эдийн засаг |
“Шарын гол” компани Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас таван сая ам.долларын санхүүжилт авчээ. Энэхүү санхүүжилтээ уул уурхайн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах гэнэ. Мөн хүчин чадлаа өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж. Ингэснээр “Шарын гол” компани жилдээ 2.5 сая тонн нүүрс олборло... | эдийн засаг |
Монголын нүүрсний салбарын байдал 2014 он сайжрахгүй гэдгийг “Монгол нүүрс” асоциацийн захирал Т.Наран хэлсэн. Учир нь Хятад улсад коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн, өнгөрсөн оны нөөцийн үлдэгдэл хангалттай байгаа болохоор Монголын нүүрсний экспортын үнэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Өнгөрсөн онд Хятадын дотоодын ган... | эдийн засаг |
Таван жил. Магадгүй түүнээс ч илүү хугацаанд монголчууд “Сайншанд”-ын аж үйлдвэрийн цогцолборын талаар ярьсан байх. Гэтэл вьетнамчууд хоёр жилийн дотор АЦС барьж байна, Хятад 2015 онд шинээр 100 сая тонн нүүрс хийжүүлэх хүчин чадал бүхий аж үйлдвэр 10-ыг барихаар төлөвлөж байна. Харин монголчууд таван жил, арван жил, ... | эдийн засаг |
"Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Khan Investment Management”, “Asia Capital & Advisors” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн өнөөгийн байдал, шинэчлэн батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд зах зээлд нэ... | эдийн засаг |
Үдэсний статистикийн хороо болон Архангай аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран хамгийн олон мал тоолуулсан аймаг, сумдыг тодруулж, шагнал гардууллаа. Энэ жил Монгол Улс түүхэндээ анх удаа 45 сая 127 мянга 200 мал тоолуулсан. Тиймээс энэ жилээс эхлэн Архангай аймгийн нутгийн зөвлөл, Үндэсний статистикийн газартай хамтран х... | эдийн засаг |
Олон улсын “The Henley & Part- ners” компаниас гаргасан судалгаагаар манай улс аялал жуучлалын эрх чөлөөгөөр 77 дугаар байрт орсон байна. Тус компани нь дэлхийн улс орнуудын аялж жуучлах эрх чөлөөний судалгаа хийж, чансааг гаргадаг юм байна. Энэхүү чансааг гаргахдаа тухайн улсад аялах жуулчдын аюулгүй байдал, тав... | эдийн засаг |
Өнгөрсөн долоо хоногт 1880 төгрөг шүргээд буусан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1875 төгрөг байна. Харин юанийн ханш 304 төгрөг 70 мөнгө байна. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханшаар ам. доллар 1867 төгтөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханшийг тогтворжуулах зорилгоор Монголбанкнаас бодлогын хүүг... | эдийн засаг |
Өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж нийт 16,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 39505 ширхэг хувьцаа арилжжээ. Хамгийн идэвхтэй хувьцаагаар “Ремикон”, “Гермес центр”, “Хангал”, “Хишиг уул”, “Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг нэрлэж байна. Харин хамгийн өсөлттэй хувьцаанд “Хангал”, “Материалимпекс”, “Гермес”, “Улсын их д... | эдийн засаг |
Английн “Бийкон” компаниас жил бүр зохион байгуулдаг “Уул уурхай ба мөнгө” олон улсын чуулга уулзалт энэ сарын 24-ний өдөр Хонконгт эхэлжээ. Энэ чуулга уулзалтад дэлхийн болон бүс нутгийн хэмжээний уул уурхайн компаниуд, шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа уул уурхайн зах зээлийн шинэ тоглогчид, бизнес санхүүгийн өргөн... | эдийн засаг |
Сар шинийн өмнөх өдрүүдтэй харьцуулахад валютын ханш чангарчээ. Тухайлбал, Монгол банкны хоёрдугаар сарын 2-ний өдрийн хаалтын ханшаар ам.доллар 1723.22 төгрөгтэй тэнцсэн бол юань 284.48 төгрөгтэй тэнцжээ. Бусад валютын хувьд ч өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн “Найман шарга” валютын захын ханшийг мэдээг сонирхвол мөн ... | эдийн засаг |
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдыг даллах дөрөв дэх удаагийн “Coal Mongolia-2014” олон улсын чуулга уулзалт энэ сарын 20, 21-нд болно. Чуулгаар нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэ... | эдийн засаг |
УИХ-аас баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд орон нутагт гол эрх мэдлийг өгсөн байгаа. Уул уурхайнхан болон орон нутгийн иргэдийн дунд багагүй зөрчил үүсдэг, үүнээс болоод зодон цохион, буу шийдэмд хүрсэн явдал цөөнгүй гарсан. Тиймээс уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг эсэргүүцэгчид ... | эдийн засаг |
Монгол Улсын хүн амын тоо 2013 оны эцсийн байдлаар хоёр сая, 931.3 мянга болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс Монголын нутаг дэвсгэрт амьдран суугаа хүн амын тоо хоёр сая, 824.2 мянга юм байна. Энэ нь 2012 оны эцсээс 63.6 мянган хүн буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн жилийн хувьд тө... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.