news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Saxo Bank ирэх жилийн “цочроох мэргээ” уламжлын дагуу танилцууллаа. Ирэх жилийн энэ 10 магадлагдаагүй, өөрийн эрсдлээр үнэлэгдээгүй үйл явдлууд дэлхийн зах зээл ноцтой үр дагавар авчрах нигууртай. 1. Орост дахиад л дефолт Нефтийн үнийн уналт, Оросын геополитикийн сөргөлдөгч нар санхүүгээр дэмжихгүй болсны улмаас энэ ор... | эдийн засаг |
-Макро төвшиндөө харсан ч хөдөө аж ахуйн салбарын үүрэг улам бүр буурсаар байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь 2006 онд 21 хувь байсан бол 2012 онд есөн хувь болон буурчээ- Манай улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан үе буюу 1990 онд 28 сая малтай, 100 мянган малчин өрхтэй байсан бол өнгөр... | эдийн засаг |
Ашигт малтмалын олборлолтоос хамаатай эдийн засгийн эрчимтэй өсөлт нь ямар ч орны хувьд том эрсдэл юм. Энэ нь тухайн улсын тогтвортой хөгжилд саад болох аюултай. Энэ тухай “Дойче Велле”-гийн Африкаас хийсэн видео сурвалжлагад өгүүлжээ. Нефть, байгалийн хий, үнэт метал, алмазууд... Африк тивийн олон улс байгалийн нөөций... | эдийн засаг |
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, уурхайчдын баярыг тохиолдуулан “Уул уурхайн салбарын оны шилдгүүд”-ийг шалгаруулах ажээ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран зохион байгуулж буй оны шилдэг шалгаруулах ажлын хүрээнд уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, компаниуд доорх номинациудад нэр дэвшүүлж б... | эдийн засаг |
Хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны арван нэгдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 10.1 хувь, өмнөх оны мөн үеэс 11.5 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.6 хувь, оны эхнээс 10.1 хувь, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар тус тус өслөө. Суурь инфляци жилийн 13.6 хувь байна ... | эдийн засаг |
Монголбанк болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “ХАА-н санхүүжилтийн шинэ арга, хэрэгслүүд” сэдэвт зөвлөгөөнийг Дэлхийн банкны ОУ-ын санхүүгийн корпораци/IFC/-тай хамтран өнөөдөр буюу 12 дугаар сарын 15-ны өдөр Blue Sky 3 давхарт зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд Монголбанк, ХХААЯ, О... | эдийн засаг |
Нийслэл Улаанбаатар хотын төсөв батлагдаж, ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэхэд бэлэн болжээ. НИТХ-аар баталсан 2015 оны төсөвт нийслэлийн хэмжээнд ирэх онд нэг ч объект хувьчлахгүй, мөн хотын бондыг гаргахгүй байхаар тусгажээ. Эдийн засаг хумигдмал байгаа өнөөгийн нөхцөлд өмч хувьчлал хийх нь ашиггүй гэж хотын дарга нар ү... | эдийн засаг |
Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш буцаад өсч байна. Арванхоёрдугаар сарын эхээр бага зэрэг буурсан долларын ханшид алтны худалдаанаас төв банкинд орж ирсэн 300 гаруй сая доллар нөлөөлсөн. Тэгвэл ханш нь буцаад өссөн долларын хурдыг тогтворжуулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ... | эдийн засаг |
“Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” форум болж байна Монголын Банкны Холбооноос зохион байгуулж буй “ Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй ” нэрийн дор явагдаж буй форум дөнгөж сая эхэллээ. Форум Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн онцлох илтгэлээр эхэ... | эдийн засаг |
-Бусдын удирдлага дор ажиллаж сурна гэдэг маш том соёл шүү. Хөдөөд нэг айл портер авахаар нөгөө нь дуурайгаад авдаг, пад пад авахаар мөн л дуурайдаг. Гэтэл айл саахалтын таван айлд таван пад хэрэггүй шүү дээ- Дорнод аймгийн “Зүлгэн сор” компанийн захирал Л.Лхагвасүрэнтэй хөдөөгийн бизнесийн талаарх сонирхолтой яриа өрн... | эдийн засаг |
-Хэдийгээр нийслэл хот өөрийн төсвөөсөө эмнэлэг барьж байгуулах чиг үүрэг хүлээдэггүй ч улс орны эдийн засгийн хомс тачир байдал, хүүхдүүдийн өвчлөл өндөр, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа бэрхшээлийг давах үүднээс Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барихаар төсөвт суулгажээ- Нийслэл Улаанбаатар хотын ... | эдийн засаг |
ОХУ-ын төв банкнаас бодлогын хүүгээ 10.5-аас 17 хувь болгон нэмэгдүүлжээ. Энэ нь рублийн ханшийн уналтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ аж. ОХУ-ын төв банк рублийн ханш уналт, инфляцийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүгээ нэмэгдүүлжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 9.5-аас 10.5 хувь... | эдийн засаг |
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1895.53 төгрөгийн дундаж ханшаар 55.2 сая ам.доллар худалдан авах, 306.25 төгрөгийн дундаж ханшаар 94.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк 14.0 сая ам.доллар, 30.0 сая юань нийлүүлэв. Гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.дол... | эдийн засаг |
Монголын банкны холбооноос санаачлан БОНХАЖЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпораци болон Нидерландын Хөгжлийн банктай хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдвийн дор өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгууллаа. Уг фор... | эдийн засаг |
“Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” форум болж байна Монголын Банкны Холбооноос БОНХЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Нидерландын Хөгжлийн Банктай хамтран “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” с... | эдийн засаг |
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгстэй ярилцлаа. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, цаашид ямар бодлого барьж ажиллавал үр дүнтэй талаар бидний яриа өрнөсөн юм. Түүний удирддаг байгууллага эдийн засгийн “өвчин”-ийг анагаах чиглэлийн судалгаа хийдэг учир одоогийн нөхцө... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 357 тогтоолоор Монгол-Оросын “УБТЗ”-ын ХНН-ийн Монголын талын хувьцааг төмөр замын удирдлагууд өчигдөр Төрийн өмчийн хороонд албан ёсоор хүлээлгэж өглөө. “УБТЗ-ыг 1949 онд Монгол-Оросын Засгийн газар хоёр талаас хөрөнгөө гарган байгуулахдаа Монголоос газар нутгаа ашиглуулсан бол Оро... | эдийн засаг |
ОХУ-ын төв банк ам.долларын эсрэг рублийн ханшийг тогтворжуулахын тулд шаардлагатай бол улсын мөнгөн сангийн гадаад валютын нөөцөө худалдана гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр зах зээл дээрх гадаад валютын хэрэгцээ шаардлага, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, рублийн ханшийг маш хурдан тогтворжуулна гэж ОХУ-ын төв банкны нэгдүгээр ... | эдийн засаг |
Баррель газрын тосны үнийг 100 ам.доллар буюу түүнээс илүү байхаар тогтооцож улсын төсвөө баталсан нефть үйлдвэрлэгч орнуудын эдийн засгийн хүндрэлтэй байдалд ороод буй. Үүний зэрэгцээ Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас /OPEC/ газрын тосны үнийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байх шийдвэр га... | эдийн засаг |
“Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал” олон талт, нээлттэй хэлэлцүүлэг The Blue Sky Зочид буудлын Кристал хурлын танхимд эхэллээ. Хэлэлцүүлэгт Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, ОҮИТБС-ын Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ш.Цолмон болон Сангийн яамны удирдлагууд бо... | эдийн засаг |
Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажил үргэлжилж байна. Өчигдөр болж өнгөрсөн Ажлын хэсгийн хурлаар техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын санхүүгийн саналыг нээж, үнэлэх чиглэлийг Дэд ажлын хэсэгт өгчээ. Уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу нэр бүхий 6 компани... | эдийн засаг |
Монгол Улсад Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ирж, эдийн засгийн байдалд үнэлгээ хийж, ирэх оны төлөв, хандлага ямар болох талаар төсөөлөл, тооцоонуудаа шинэчилсэн байна. Тус байгууллагын тооцоогоор ирэх онд эдийн засаг 5.4 хувиар өсөхөөр байгаа бол инфляци 8.4 хувь болж 3.2 пунктээр буурахаар байгааг харж болно.... | эдийн засаг |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь Гацууртыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтаах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гээд толгой дохичихлоо. Байнгын хорооны гишүүд толгой дохисон учраас УИХ энэ асуудлыг удахгүй хэлэлцэж шийдвэрээ гаргана гэсэн үг. Энэ ордын лицензийг Канадын "Сентерра гоулд... | эдийн засаг |
Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх зорилгоор ДЦС-IV-123 МВт-ын өргөтгөлийн барилга угсралтын ажил эхлүүлсэн юм. Энэ ажил дуусч, өргөтгөлийг хүлээн авахаар болжээ. Энэхүү ёслолын ажиллагаа энэ сарын 22-нд болох юм байна. Ингэснээр хотын эрчим хүчний хангамжид тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл гарна гэж... | эдийн засаг |
Фото: Дмитрий Духанин / «Коммерсантъ» Арванхоёрдугаар сарын 9-15-ны хооронд долоо хоногийн инфляци 0,4 хувиар нэмэгдлээ гэж Оросын статистикийн албанаас мэдээлэв. 2014 оны арванхоёрдугаар сарын эхнээс хэрэглээний үнэ 0,8 хувиар, жилийн эхнээс 9,4 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт гурвалжин будаа 4,2 хувиар, элсэ... | эдийн засаг |
Монголын аялал жуулчлалын салбарынхан 60 насныхаа ойг хөлтэй, хөөртэй тэмдэглэв. Хүнээр бол жаргаж явах жаран настайгаа золгож буй аялал жуулчлалын салбарын хөгжил ямархуу төвшинд байгааг “энэ өндөрлөг”-өөс тодорхойлоход тун хялбархан. Улсын төсөвт аялал жуулчлалын салбараас хэдий хэмжээний хөрөнгө орж ирдэг, мөн Монго... | эдийн засаг |
Монголын банкны холбооныхон удирдлагуудаа сольсон байна. Тус холбоог Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон удирдахаар болжээ. Тэгвэл холбооны дэд ерөнхийлөгчөөр “Ариг” банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б... | эдийн засаг |
Монголбанкны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 16 сая ам.доллар, 33.5 сая юань худалдан авах санл ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монго... | эдийн засаг |
Өнөөдөр таван толгойн нүүрсний орд газарт хөрөнгө оруулагчийг сонгох Ажлын хэсэг техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл, болон Пибоди Энержи корпорациас ирүүлсэн “Санхүүгийн санал”-ыг нээлээ. Ингэхдээ зохих журмын дагуу таван то... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.436 хувийн өгөөжтэй, 488,800,000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 4,888 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд М... | эдийн засаг |
-Сүүлийн зургаан сард еврогийн ханш ам.долларын эсрэг 7.9 хувиар суларсан бол рубль 49.1 хувиар, иен 12.8 хувиар, Монгол төгрөг 3.8 хувиар тус тус суларчээ- Уул уурхайн салбараас хамаарал өндөртэй орнуудтай харьцуулахад Монголын эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарал нэн өндөр байна. Тухайлбал, манай улс... | эдийн засаг |
Фото: Stefan Wermuth / Reuters Brent маркийн нефтийн нэг баррелийн үнэ Лондоны ICE бирж дээр 63 доллараас дээш үнээр зарагдлаа. Москвагийн бирж дээр Төв банкнаас арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тогтоосон евро мөнгөний албан ёсын ханш 11,25 рублиэр унан 73,34 рубльд хүрэв. Харин ам.доллар 8,18 рублиэр хямдарч, нэг нь... | эдийн засаг |
Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт жагсдаг, нөөцийн хувьд долоон тэрбумаар хэмжигдэж байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах их ажил 2011 оноос эхэлж олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нь хувийхнаар хийлгүүлэхээр шийдвэрлэснээс хойш өчигдрийг хүртэл цаг үеийн нөхцөл байдал болон бусад асу... | эдийн засаг |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамгаа аваад удаагүй байхдаа гурван чиглэлээр Шийдлийн Засгийн газар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг гэж ажиллах болно гэсэн нь эдийн засагчдын зүгээс сайн үнэлгээ авсан юм. Тэгвэл өнөөдөр Шийдлийн Засгийн газар ир... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн яам, "Нар-Мон" ХХК, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж буй "Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв" ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 12 цагаас үүдээ нээх гэж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой эл худалдааны төв нээгдсэнээр дотоодод үйлдвэрлэсэн бү... | эдийн засаг |
Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Худалдааны салбар нь манай улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эдүгээ тус салбарт 130 гаруй мянган ажилтан, 21 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэрийн... | эдийн засаг |
Дэлхийн хүн амын байдал тайлангаас үзвэл Монгол улс “Шилжилтийн хожуу үед орсон” орнуудын ангилалд хамаарч байгаа бөгөөд эдгээр орнууд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дараах замаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Тухайлбал, макро эдийн засгийн менежмент, нээлттэй худалдаа, сайн засаглал, х... | эдийн засаг |
Саяхан Украины пуужингийн ангиллыг тайлбарлан мэтгэлцэж байсан “буйдангийн дайчид” цэргийн генералын дүрээ эдийн засагч, санхүүчийн дүрээр сольж байна. Оросуудын хувьд, сүүлийн хоногуудын хамгийн алдартай гурван томъёолол нь валютын интервенц, бодлогын хүү, болзолт нэгж болж байна. Өдөр бүр бараа бүтээгдэхүүний үнэ тав... | эдийн засаг |
Өнгөрсөн долоо хоногт 1905 төгрөгтэй тэнцсэн долларын ханш 1874 төгрөг болон буурчээ. Долларын ханш буурсан нь сайн мэдээ ч үүнийг түр зуурын үзэгдэл хэмээн эдийн засагчид харж байна. Учир нь долларын ханш буурсан шалтгааныг Хөгжлийн банкны дансанд Швейцарийн Кредит Свисс, Японы Сумитомо Мицуи зэрэг банкнаас зээлсэн 30... | эдийн засаг |
Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа. -Та Монгол Улсын сайдаар томилогдлоо. Таныг Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын том төслүүдийг хариуцан ажиллах юм байна гэж ойлгосон. Яг ямар төслүүд дээр вэ гэдэг жагсаалт нь гарсан болов уу? -Юуны өмнө Монгол Улсын эдийн засаг маш хүндхэн байна гэдгээс яриагаа э... | эдийн засаг |
-Тавантолгойн өмчлөл төрд үлдэж, үйл ажиллагаа нь хувьд шилжив- Хоёр засгийн нүүрийг үзэж, гурав дахь засгийнхаа эхлэл дээр Тавантолгойн төсөл гараанаас гарлаа. Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд нэгдүгээрт жагсдаг, нөөцийн хувьд долоон тэрбумаар хэмжигдэж байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах их а... | эдийн засаг |
“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Аз... | эдийн засаг |
Хөгжлийн гарцаа зөв тодорхойлж чадсан эсэхээс улс орны хөгжлийн зам мөр шууд хамаарч байна. Дэлхийн улс орнуудын хөгжлийн бодлогоо боловсруулсан туршлага, сургамжийг харьцуулан судалсан судалгааны тайланг 2014 оны 12 дугаар сарын 15-нд Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын ажлын хэсэгт хүлээл... | эдийн засаг |
Хямрал, эдийн засгийн мөчлөгийн тухай онол эдийн засгийн сэтгэлгээнд нэлээд дээр үеэс хэрэглэгдэж иржээ. Уг онолын суурийг тавигчид нь XVIII зууны Шотландын философич, эдийн засагч Давид Юм, XIX зууны эхэн үеийн Английн нэрт эдийн засагч, сонгодог сургаалийн төлөөлөгч Давид Рикардо нар юм. Рикардогийн залгамжлагчид бол... | эдийн засаг |
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авч хэрэглээгээ хангаж ирсэн. Уул уурхайн яамны мэдээгээр импортын шатахууны 90.8 хувийг ОХУ дангаар эзэлдэг бол төрийн өмчит “Роснефть” компани зөвхөн 63 хувийг нийлүүлдэг байна. Нөөцийн хувьд авч үзвэл, Монгол Улс одоогоор 114.6 мянган тонн шатахуунтай. Үүнээс А-8... | эдийн засаг |
Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн ач холбогдолтой нэг асуудал хэлэлцсэн нь Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Богд хан төмөр зам”, “Улаанбаатар тээврийн холимог логистикийн төв” төсөл хэрэгжүүлэх тухай танилцуулжээ. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотод галт тэрэгний хөдөлгөөн үргэлжи... | эдийн засаг |
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт муу гарчээ Урт хугацааны хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хөндлөнгийн байр сууринаас үнэлэх нь олон улсын тогтсон жишиг, нийтлэг практик юм. Төлөвлөлтийн үйл явцыг байнга сайжруулах, олон улсын эдийн засаг, зах зээлийн нөхцөл, хүрээлэн буй орч... | эдийн засаг |
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор маргааш Уурхайчдын улсын зөвлөлгөөн хийхээр болжээ. “Хөдөлмөрийн аюулгүй б... | эдийн засаг |
Монгол Улс 2011 оноос хойш эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал руу алгуур гулсаж байна. Өнөөдөр ам.долларын ханш 1900-д шүргэж, улсын төсвийн цоорхой нэг их наяд төгрөгт хүрлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хараатай явж ирсэн манай эдийн засаг, гадаад зах зээл дээр өсөх зэс, нүүрсний үнэд хэт дулдуйда... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Р.Жигжидтэй ярилцлаа. -Энэ онд шинээр 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлснээс 24 нь ашиглалтад орсон гэж та хэллээ. Гэтэл үндэсний компаниудын нэг болох МАК зэсийн баяжуулах үйлдвэр барих тухай ярьсан ч өнөөдрийг хүртэл ажил хийгдсэнгүй. Юунаас шалтгаалж хойшлоод байдаг юм бол. Хэрв... | эдийн засаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх асуудлыг УИХ-ын төвшинд хэлэлцэж байна. Уг ордын тусгай зөвшөөрлийн лицензийг “Сентерра гоулд монголиа” ХХК эзэмшдэг бөгөөд стратегийн ордод хамруулж өгөх хүсэлтийг Уул уурхайн яаманд гаргаснаар асуудлыг УИХ-д тавьсан нь энэ аж. О... | эдийн засаг |
2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7 хувиар, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор ... | эдийн засаг |
Монголд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг үйл ажиллагаан зардалд суутгадаг. Үүнийг ШӨХТГ хууль бус үйлдэл хэмээн шимтгэлийн асуудлыг цуцлуулахаар арилжааны банкуудыг шүүхэд өгсөн юм. Тэгвэл энэ хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хурал өчигдөр(11.24) болж ШӨХТГ ялалт бай... | эдийн засаг |
Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ой, Хүнс хөдөө аж ахуйн яамны 90 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүнс хөдөө аж ахуйн яамныхан өнөөдөр шагнал хүртлээ. Шагналыг Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бур... | эдийн засаг |
Эдийн засагч Н.Энхтайвантай 2015 оны эдийн засгийн байдлын талаар ярилцлаа. -Шинэ он гарлаа. Өнгөрсөн оны хямрал энэ онд үргэжлэх хандлагатай байна. Бүсээ чангалах хэрэгтэй гэдгийг ч зарим эдийн засагчид зөвлөж байна. Арван таван онд манай улсын эдийн засаг амаргүй байх бололтой, тийм үү? -2014 он эхлэхэд эдийн засаг а... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн(12.23) үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 178,975 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай 4,888 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 883,828,139.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “II” самбарт 14 компанийн 3,665 ширхэг хувьцаа а... | эдийн засаг |
Ашигт малтмалын газар, Монголын Уул уурхайн ассиоциаци хамтран өнөөдөр уурхайчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд болж байгаа тус зөвлөгөөнд Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож, үг хэллээ. Тэрээр “Баялаг бүтээгч эрхэм хүндэт уурхайчид аа, хүнд... | эдийн засаг |
“ТУНХАГ БИЧИГ”-т нэгдэх тухай Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дээрх “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг идэвхжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Монголын хөрөнгийн бирж, Тор 20 индексийг бүрдүүлэгч Хувьцаат компаниудын ТУЗ-ийн... | эдийн засаг |
Аж үйлдвэр хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Тодруулбал, Алтан гадас одонг “Монгол шевро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэн-Өлзий, барааны нярав Т.Болормаа, Гутал арьс шир, ноосны үйлдвэрүүдийн инженер, техникч, ажилтны холбоо... | эдийн засаг |
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, харилцагчаа таньж үйлчлэх, гүйлгээ, төлбөр тооцоог эрсдэлгүй, шуурхай гүйцэтгэх нь дэлхийн улс орнуудын арилжааны банкуудын нэгэн чухал үйл ажиллагаа, голлох үзүүлэлт болон хэвшээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Монгол улсын арилжааны банкуудын хувьд... | эдийн засаг |
Арав гаруй жилийн өмнө буюу 1999 онд УИХ-аас Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталснаар иргэд сар бүр төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох харилцаа бүрдсэн юм. Ингэснээр 1960 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн иргэдэд Нэрийн дансны хууль үйлчилж, эмэгтэйчүү... | эдийн засаг |
Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад шалгарсан Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлийг хүлээн авч уулзлаа. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүү... | эдийн засаг |
Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах уралдаант шалгаруулалтад Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан талаар өмнө бид мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх уралдаант шалгаруулалтыг хэрхэн үнэлсэн талаар болон бусад мега төслүүдийн талаар өнөөдөр Монгол Улсын сайд М.Энхс... | эдийн засаг |
Өнө эртнээс түүхийн улбаатай монголын статистикийн алба нь Улсын анхдугаар үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчилснаар 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яаманд тоо бүртгэлийн хэлтсийг анх байгуулснаар орчин цагийн статистикийн албаны үндэс суурь тавигдаж, 2014 онд 90 дэх... | эдийн засаг |
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох санал хураалтаар эхэллээ. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмж... | эдийн засаг |
Тавантолгойд олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь хариуцах стратегийн хөрөнгө оруулагчийг Монголын Засгийн газар тодруулаад хэдхэн хонож байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн өмчлөл нь төрд үлдэж, үйл ажиллагаа нь хувьд шилжлээ. Газрын хэвлий дороо долоон тэрбум коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн стр... | эдийн засаг |
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг яаралтай батлан гаргах тухай Шинээр байгуулагдсан “Шийдлийн” Засгийн газраас улс орны эдийн засгийг идэвхижүүлэх, хямралт байдлаас богино хугацаанд гарах, данхайсан төсвийг багасгах, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлд идэвхитэй ажиллан бизнесийнхэ... | эдийн засаг |
Найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоох уу, үгүй юу гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Албаны хүмүүсээс авсан мэдээгээр ипотекийн буюу орон сууцанд олгож буй найман хувийн хүүтэй зээлийг олгох ажил ирэх онд ч үргэлжлэх юм байна. Ипотекийг корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, ө... | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засагт орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2008 оны төвшинд хүртлээ буурсан нь бүхэл бүтэн зургаан жилээр ухарсан үзүүлэлт болоод байна. Дээрх зургаас харахад 2012 онд 4408 сая ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрхон жилийн хугацаанд буюу 2014 онд 845 сая ам.доллар болтлоо ... | эдийн засаг |
Нийслэлийн гэр хороололд шаардагдах сайжруулсан шахмал түлшний тал хувийг дангаар нийлүүлэх хүчин чадалтай, бүрэн автомат үйлдвэр Улаанбаатар хотоос 42 км-ийн зайд буюу Төв аймгийн Сэргэлэн суманд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үйлдвэрийг “Дэрст тохой” ХХК өөрийн 2.8 тэрбус төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Өнөөдрийн б... | эдийн засаг |
Загасчны тосгон байсан гэх Сингапурын хөгжлийн загварыг өнөөдөр олон улс хуулбарладаг. Цэвэр усны нөөцгүй, ашигт малтмалын баялаггүй, хүн амын боловсрол сул дорой ийм улс өнөөдөр дэлхийд тэргүүлэгч улс болоход зөв бодлогыг зөв цагт хэрэгжүүлсний үр дүн гэж тус улсын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю нэгэнтээ хэлсэн байдаг.... | эдийн засаг |
Дэлхийн зах зээл болон дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төгрөгийн ханш сүүлийн хоёр жилийн дотор 30 хувийн уналт үзүүллээ. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт үргэжилсээр байгаа бөгөөд ирэх жил эдийн засагт дарамт учруулсан хэвээр байх уу гэдэг асуултад эдийн засагчид толгой дохин хариулж... | эдийн засаг |
РИА Новости. Михаил Кутузов Британийн Эдийн засаг болон ажил хэргийн судалгааны төв (Centre for Economics and Business Research, CEBR) шинэ оны өмнөхөн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлын чансааг гаргаж, тэдний 2030 он хүртлэх хөгжлийг дүгнэсэн байна. Их Британийн эдийн засаг уг чансаанд Францыг давж, тавдугаар... | эдийн засаг |
Жилд 300 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ "Дэрст тохой" ХХК Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд ашиглалтад орууллаа. Уг үйлдвэрийг өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал... | эдийн засаг |
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн бямба гаригт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага, мөн жижиг дунд үйлдвэр, хөнгөн үйлдвэр эрхлэгч, хүнд үйлдвэрлэлийн салбарынхныг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ шалдаа бууж, экспортод нөлөө үзүүлж чадахгүй болсон... | эдийн засаг |
REUTERS/ Remote/Stringer Оны эхний арилжаагаар европын үнэт цаас унах хандлага үргэлжилж байгаа талаар Business Insider мэдээлжээ. Францын хөрөнгийн CAC 40 индекс 0,34%-иар, Германы DAX 0,20%-иар, Британийн FTSE 0,60%-иар, Испанийн IBEX 0,74%-иар, Италийн FTSE MIB 1,05%-иар тус тус унасан байна. Мөн АНУ-ын индексий... | эдийн засаг |
/Цуврал нийтлэл №6/ “Vertrouwen komt te voet en vertrekt te paard” гэсэн энэ дани зүйр цэцэн үгийг “Итгэл явган ирж, моринд мордон оддог” гэж орчуулж болно. Энэ үгийг өнөөгийн Монголын хөрөнгө оруулалтын орчинд тохируулан “Хөрөнгө оруулалт явган ирж, моринд мордон оддог” хэмээн өөрчилмөөр байна. Гадаадын ч бай, дотооды... | эдийн засаг |
Эдийн засгийн өсөлт нь зургаа, инфляци нь 11.5 хувьтай, төсөв нь нэг их наядын алдагдалтайгаар монголчууд шинэ онтойгоо золгов. Гадаадын хөрөнгө оруулалт болон төгрөгийн уналтын талаар ярилтгүй. Нүүрс бол аль хэдийн үнс болсон. Хоёр жилийн өмнө 17 хувийн супер өсөлт үзүүлж, дэлхийг гайхшируулж байсан эдийн засаг тарта... | эдийн засаг |
Долларын өсөлтөөс болж монголчуудын хөдөлмөрийн хөлсний үнэлэмж 30 хувиар унав. Засгийн газар 905 тэрбумын таналт хийж, хэмнэлт гаргахаа зарлав. Энэ бүхэн олон нийтийг бухимдуулж, массын хямралаар түрий барьсан улстөрчид, популистууд олширов. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар эмч, ба... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Хар зангиа, цэнхэр цамцаар ижилсэн тус агентлагийн хамт олон шинээр томилогдсон сайддаа ажлын амжилт хүсээд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа танилцуулсан юм. Тус агентлаг нь 7 хэлтэс, 145 орон тоотойгоор ... | эдийн засаг |
Барилга, Хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр 11:00 цагаас Төрийн Орон Сууцны Корпораци /ТОСК/-ийн үйл ажиллагаатай танилцах зар түгээсэн байсан ч хойшлуулжээ. Учир нь өнөөдрийн УИХ-ын чуулганаар 2015 оны төсөвтэй холбоотой зарим асуудал яригдахаар болсон тул хойшлуулсан гэдгийг ТӨСК-ийн хэвлэлийн албанаас мэдэгд... | эдийн засаг |
Он гарсаар долларын ханш зогсолтгүй дээшилж байна. Арилжааны банкуудын зарж байгаа доларын ханш 1944-1948 төгрөгийн хооронд байгаа бол “Найман шарга” зах дээр 1945 төгрөг байна. Төсөвт долларын ханшийг 1800 төгрөгт барихаар суулгасан. Гэсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт 845 сая доллар болтлоо зургаа дахин буурсан н... | эдийн засаг |
Төсөв мөнгө хэмнэх зорилгоор төрийн байгууллагын шат шатанд 15 хувийн цомхотгол хийх шийдвэрийг гаргасан. энэ шийдвэртэй холбогдуулан ажилгүйчүүдийн эгнээ нэмэгдэх нь. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар ажилгүйдлийн төвшин 6.4 хувьтай байна. Өнгөрсөн онд НДЕГ-аас гаргасан судалгагаар ажилгүйдлийн... | эдийн засаг |
-Бизнесменүүд дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх цаг болсныг Ерөнхийлөгч санууллаа- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж хийгээд тулгамдсан асуудлыг хамтдаа хэлэлцлээ. Ерөнхийлөгч уулзалтынхаа эхэнд хуурамч ёсорхол... | эдийн засаг |
“Магтсан хүүхэн хуримандаа унгав” гэгчээр элгээрээ хэвтсэн эдийн засгаа аварч, өрийн босгоо нэмэхгүйгээр улс орноо хямралаас аврах талаар амлалт өгч байсан улстөрчид өнөөдөр ам руугаа алгадуулчихлаа. Долларын дотогшлох урсгалын амсар нь хаагдаж, Оюутолгойн сураг алдарчихаад байхад л улстөрчид өнөөх популизмаа хийсээр. ... | эдийн засаг |
Монгол улсын хойд хил дээр байрлах “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байнгын үйл ажиллагаатай болоод хагас жил болж байна. Өнгөрсөн хугацаанд туршилтаар ажиллахдаа тодорхой үр дүнд хүрсэн, 2015 онд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа талаар өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чө... | эдийн засаг |
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч шалгаруулах тендер дөрвөн жил үргэлжилсний эцэст өнгөрөгч арван хоёрдугаар сард ялагч нь тодорлоо. 2010 онд уг тендер анх зарлагдах үед нийт 15 компани уралдаант шалгаруултад материалаа ирүүлж байсан бол энэ удаад зургаан компани санал ирүүлжээ. Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасант... | эдийн засаг |
Төсвийн бодлогоор дамжуулан эдийн засагт идэвхтэй нөлөө үзүүлэхийг номлогч Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Джон Мейнард Кейнс эдийн засаг өсөх үед төсөв аядуу болж, хомсдох үед төсвийг тэлж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ёстой гэж үздэг. Түүний санаанд суурилсан бодлого явуулсан дэлхийн олон улс амжилтад х... | эдийн засаг |
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр “Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилт Монголбанкнаас шалтгаалан хүлээгдэж буй тухай тариалан эрхлэгчийн төлөөлөл гомдол мэдүүлсэн. Юуны учир санхүүжилт саатсан талаар бид Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтэс /О... | эдийн засаг |
Он гарсаар зэсийн үнэ хоногт 100 орчим ам.доллараар буурч байна. “Эрдэнэт” үйлдвэр гадаад зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн эрсдлээс хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 1 тонн цэвэр зэс Лондонгийн металлын биржид 6170 ам.доллар байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр 2015 онд нэг т... | эдийн засаг |
Шинэ он гарсаар ам.долларын ханш 1896 төгрөгөөс 1928 төгрөг болж, 32 төгрөгөөр өслөө. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1930 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1923-1928 төгрөгийн хооронд арилжаалж байна. Ийнхүү арван таван оны эхлэл дээр 1928 төгрөгт хүрсэн долларын ханш тун удахгүй 2000 хүрэхэд хэн ч... | эдийн засаг |
Улаанбаатар хотын орон сууцны айл өрхийн дулааны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-наас 15 хувиар нэмэгджээ. Үнийг нэмэхдээ дулааны суурь үнийг тухайн айлын орон сууцны хэмжээнээс шалтгаалж тооцох юм байна. Тухайлбал, 40 м.кв хүртлэх талбайтай айлаас 3000 төгрөг, 41-80 м.кв талбайд 5000 төгрөг, түүнээс дээш бол ... | эдийн засаг |
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг олон нийтэд нээлттэй зохион байгуулж эхэлсэн билээ. Нийтдээ 10 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 36.1 тэрбум төгрөгийн арилжаа амжилттай хийжээ. Харин энэ сарын 19-нд засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ... | эдийн засаг |
Т.Ууганбаяр: Ойрын өдрүүдийн ханшийн өсөлт уул уурхайтай холбоотой ХААН банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Т.Ууганбаяраас валютын ханшийн талаар тодрууллаа. -Гадаад валютын ханш ойрын өдрүүдэд огцом өслөө. Энэ чухам юунаас болсон юм бол? -Ханшийн өсөлт эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Энэ жил уул уурхайн салбар с... | эдийн засаг |
Японы Эдийн засгийг сэргээх асуудал хариуцсан сайд Акира Амари нефтийн үнийн уналт нь тус орны эдийн засагт 58 тэрбум ам.доллар авчирна гэж хэлсэн байна. “Нефтийн үнэ нь одоо оргил үеэсээ хоёр дахин бага. Тэр нь бидний зардлыг мэдэгдэхүйцээр бууруулна. Эдийн засагт ойролцоогоор долоон их наяд иен авчирна” хэмээн сайд... | эдийн засаг |
Засгийн газраас санаачлан оруулж ирсэн Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн онцлох зохицуулалтыг хүргэж байна. Өмнө нь тус тусын хуулиар зохицуулж ирсэн татваруудыг нэгтгэн нэг хуулиар зохицуулахаар болж буй бөгөөд зарим өөрчлөлт, тодотголууд ч орж буй юм. Ингээд ямар үндэслэлээр ямар татвар ногдуулахаар төлө... | эдийн засаг |
Он гарсаар долларын ханш 80-90 төгрөгөөр өсөөд байна. Арилжааны банкууд долларыг 1912-1922 төгрөгөөр авч, 1930-1938 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1932 төгрөгтэй тэнцэж буй. Хэрэв гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрдэс баялгийн экспорт өсөхгүй бол долларын ханш 2000 хүрнэ гэсэ... | эдийн засаг |
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум энэ сарын 23-нд болно. Уг форумыг Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциациас зохион байгуулж байгаа юм байна. Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэл болон сэргэгдэх эрчим хүчний салбарт үүсч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцах ажээ. Сэргээгдэх эрчим хүчний с... | эдийн засаг |
“Найман шарга” зах дээр өглөө нь 1930-1932 төгрөгөөр зарагдаж байсан долларын ханш оройдоо 1934 төгрөг болж өсчээ. Арилжааны банкуудаар зарагдаж байгаа долларын ханш 1938 төгрөгтэй тэнцлээ. Цаашид доллар хэд хүрэхийг Монголын хамгийн алдартай эдийн засагч, бөө, үзмэрч байлаа гээд хэлж чадахгүй биз. Эрт урьдын цагт өдрө... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий компаниудын арилжаанд оролцох эрхийг гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан байна. Харин нэр бүхий хоёр хувьцаат компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул “Гү... | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.