news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Эрчим хүчний зохицуулах хорооны арванхоёрдугаар хурал болж, салбарын бүтээн байгуулалт болоод зарим томилгооны асуудлыг хэлэлцсэн талаар албаныхан мэдээллээ. Эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэглээг хэтдээ тасралт, доголдолгүй хангахын тулд эх үүсвэрүүдийг шат дараатай өргөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа. Энэ хүрээнд эр...
эдийн засаг
Дотоодын хэрэглээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг энэ оны эхний таван сарын байдлаар дулааны цахилгаан станцууд хэмнэсэн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, долоон дулааны цахилгаан станц дотоодын хэрэглээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг 15.05 хувьд хүргэж бууруулсан байна. Энэ нь өм...
эдийн засаг
Малчид, орон нутгийнхны мэдээллээс хол байдгийг далимдуулж,тэднийг элдэв явцуу зорилгодоо ашиглахыг чармайгчид олширч эхэлжээ - Өнөөдөр Мъянмараас эхлээд ардчилалд хөл тавьж байгаа бусад орнуудыг Монголтой харьцуулан үнэлэх болсон гэж яригдаж байна. Гэхдээ аливаа үнэлэмж маш хурдан өөрчлөгдөхийн хэрээр, ардчиллыг эхлүү...
эдийн засаг
Жирийн иргэдийн нэрнээс авхуулаад нийслэл хотын маань нэр хүртэл баатар гэдэг үгийг бидэнд өдөр тутам сануулсаар байдаг. Бид түүхээс, мөн өнөөгийн нийгмээс баатруудыг эрэн хайж тэдний үлгэр жишээгээр өөрсдийн өдөр тутмын шалгууруудыг давахыг хичээдэг, нэг үгээр бидэнд сэтгэлийн хүч хайрлах тэрхүү төгс төгөлдөр нэгнийг ...
эдийн засаг
Хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сард өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар өмнөх дөрөвдүгээр сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 6.2 хувь, жилийн өмнөхөөс 13.7 хувь болж өссөн байна. Ерөнхий индекс и...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос Монголбанкны зарладаг гадаад валютын албанд ханшид судалгаа хийжээ. Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн тавдугаар сард 1813 төгрөг болж, өмнөх дөрөвдүгээр сараас 1.6 хувь, жилийн өмнөхөөс 374.8 төгрөг буюу 26 хувиар суларсан байна. Төгрөгийн юаньтай ...
эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой” ХК-ны “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК нь эдийн засгийн хувьд дампуурч, улмаар хувьд очиход ойрхон байна. Иймд төрийн хяналт, засгийн газрын анхаарал шаардлагатай байна” гэсэн юм. Мөн т...
эдийн засаг
Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатартай ярилцлаа. -Шинэ төмөр зам барих асуудлыг Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д оруулж ирснээ тавдугаар сард буцаагаад татчихлаа. Энэ янзаар уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах төмөр замыг мөддөө барьж чадахгүй болж байна уу гэж харагда...
эдийн засаг
-НӨАТ-ыг шинэчлэхдээ босго тавих нь дахиад л далд эдийн засгийг дэмжсэн бодлого болно гэж эдийн засагчид шүүмжилж байна- Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байна. Засгийн газрын өргөн барьсан хувилбарыг УИХ-аар баталбал 50 саяас доош орлоготой аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөх...
эдийн засаг
Турк Улсын зарим бизнес эрхлэгчдийн санаачлагаар тус улсын Истанбул хотод Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбоо байгуулагдав. Монгол, Турк хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг холбоо нь 70 гишүүнтэй бөгөөд Монголд мөн салбараа байгуулжээ. Монголын үйлдвэрлэл,...
эдийн засаг
Төрийн түшээд гэж хэн бэ гэвэл төрийг жолоодолцож явдаг Монгол төрийн гол ноён нурууны багана юм. Тийм болохоор тэдний үйл ажил ариун, үг хэл уран цэцэн, бичиг ном нь түмний сэтгэлд нийцтэй байх ёстой нь зүй ёсны хэрэг юм. Шинэчлэлийн засгийн газраас монгол судлал, монгол хэл, бичгийн талаар анхаарал хандуулж байгаа нь...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот хувьцаат компани байгуулж үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн бай...
эдийн засаг
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Зээлийн батлан даалтын сан хамтран  18 дахь жилдээ “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” үзэсгэлэн яармагийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Үзэсгэлэн яармагт  Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл,  МҮХАҮТ-ын Е...
эдийн засаг
Огноо : 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дараах төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд: Д/д Концессын зүйлийн нэр Концессын төрөл Концессын зүйлийн дугаар Материал хүлээн авах эцсийн хугацаа, хаяг   1 Багануурын цахилгаан станц төсөл   Барих-ашиглах- шилжүүлэх ЭЗХЯ-2013/317/29 2014.08.20-ны өдрийн 13...
эдийн засаг
Монголын банкны холбооны ээлжит чуулган өнөөдөр болж байна. Энэхүү чуулганаар холбооны шинэчилсэн дүрмийн дагуу холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгох юм. Мөн 2014 онд хэрэгжүүлэх “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн зарчим”-ийг хэлэлцэнэ. Бас салбарын “Шилдэг банкир”-ийг шал...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн энэ оны эхний таван сарын үнэт цаасны арилжаагаар нийт 105.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 15.8 сая ширхэг үнэт цаас арилжсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин зөвхөн өнгөрөгч тавдугаар сард 46.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 0.6 сая ширхэг үнэт цаас арилжжээ. Хөрөнг...
эдийн засаг
XX зууны суутнуудын нэг К.Поппер (1902-1994) “Төрийн оролцоо эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй тэр л хэмжээгээр хязгаарлагдах ёстой” гэж хэлсэн байдаг. Энэ хүнийг “нээлттэй нийгэм” хэмээх үзэл санааг үндэслэгч гэдгийг дурьдах нь илүүц биз. Төрийн оролцоог хамгийн бага түвшинд байлгаж байж л хүний эрх, эрх чөлөөг...
эдийн засаг
Нийслэлийн статистикийн газар долоо хоног бүр мах, хүнсний ногооны үнэд ажиглалт хийдэг. Энэ долоо хоногийн хувьд, махны үнэ буурч, луувангийн үнэ өссөн байна. Нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 7670 төгрөг, үхрийн ястай махны үнэ 8740 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад...
эдийн засаг
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа ЭСЯ Итали-Монголын худалдааны танхимтай хамтран 2014 оны 6 дугаар сарын 11-нд Ром хотод Италийн 40 гаруй аж ахуйн нэгж, компаний төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулав. Арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнг...
эдийн засаг
- Төрийн өмчийн хороо өнөөдөр хуралдаж, МХБ-ийн шинэ гүйцэтгэх захирлыг зарлана гэв-   20 гаруй жилийн түүхтэй хөрөнгийн зах зээлийн “амин судас” Монголын хөрөнгийн бирж /МХБ/-ийн удирдлагын асуудал энэ оны эхнээс ярвигтай байдалд орсон билээ. Дөрвөн сарын туршид Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудалд хэ...
эдийн засаг
Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга бөгөөд Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "Манай нийгэмд айдас, эргэлзээ, хардлага төрүүлж буй цөмийн хог хаягдлын эсрэг бодлого, хууль, ерөнхийлөгчийн зарлиг байгааг цохон тэмдэглэмээр байна. Т...
эдийн засаг
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдааны үеэр Засгийн газар Төмөр замын шинэ шугам тавих тухай тогтоолын төслөө эргүүлэн татлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дээрх төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барихдаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэхэд төмөр замын царигийн ...
эдийн засаг
"Иргэд журмаа судлаагүйгээс байраа авч чадахгүйд хүрсэн" Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах хүсэлтэй иргэдийн дунд сугалаа явуулж 1540 иргэн сугалаанд шалгарсан. Гэтэл сугалаанд шалгарсан иргэдийн цөөнгүй хувь нь "банкны шалгуур...
эдийн засаг
Д.Чимэд-Юндэн: Банкны салбарын ажилтнууд мэргэжлийн өдөртэй боллоо Өнөөдөр банк, санхүүгийн байгууллагатай харилцдаггүй хүн нэгээхэн ч үгүй. Уншигч танд л гэхэд хэдэн хэдэн банкны виза карт байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголд банкны систем үүсч бэхэжсэний 90 жилийн түүхт ойн баяр энэ жил тохиож буй.. Монголбанкнаас т...
эдийн засаг
Улсын хэмжээнд энэ жил 7000 тонн ноолуур, 20-21 мянган тонн ноос бэлтгэх төлөвлөгөөтэй талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Одоогийн байдлаар ноолуур бэлтгэл зүүн аймгуудаас бүрэн дууссан, баруун аймгуудаар дуусч байгаа ажээ. Харин ноосны бэлтгэлийг уламжлал ёсоор ирэх сараас  эхлүүлэх юм. Түүхий эдийн үнэ...
эдийн засаг
Ноосны урамшуулалтай адилаар үндэсний үйлдвэрт тушаасан арьс, ширний ширхэг тутамд урамшуулал өгөх асуудал удаан яригдсан. Тэгвэл энэ долоо хоногоос арьс ширний урамшууллыг малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд олгож эхэлсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газра...
эдийн засаг
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкинд зочилж УИХ-аас баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дараагийн 100 хоногт хийж гүйцэтгэх...
эдийн засаг
Өнгөрөгч лхагва гаригт 300 орчим ажилтнаа халсан Оюутолгой компанийн талаар Рио Тинто зүгээс тайлбар хийхдээ энэ нь Монголын Засгийн газартай ойлголцож чадаагүйтэй холбоотой хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар  “The Times”-т мэдээлжээ.  Оюутолгойн зэс, алтны уурхай бүрэн үйлдвэрлэлд хүрснээр 2021 он гэхэд Монголын ДНБ-и...
эдийн засаг
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнөөдөр ч мөн өсөлттэй гарлаа. Арилжааны банкууд болон “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ханшаас харахад доллар 1830-1832 төгрөгөөр  зарагдаж байна. Бүтээн байгуулалтын улирал ирсэнтэй холбоотойгоор долларын ханш өсч байгаатай холбоотой хэмээн албаны хүмүүс тайлбарладаг. Нөгөө т...
эдийн засаг
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайханаас ам.долларын ханшийн өсөлтийн талаар тодрууллаа. -Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1820 төгрөгт  хүрлээ. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ам.долларын ханш ийнхүү чангарч байгаа нь хүндээр нөлөөлж байна. Энэ талаар төв банкнаас ямар тайлбар ө...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад долоо хонож байна.  Мэдээж, энэ хугацаанд хэрэгжүүлэх ажил, батлуулах хууль гээд Засгийн газарт чухамдаа бол толгойтой үснээс олон ажил хүлээгдэж байгаа.  Сөрөг хүчний зүгээс зуу хоногт энэ бүх ажлыг хийж чадахгүй хэмээн тавласан, басс...
эдийн засаг
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах зорилгоор Уул уурхайн яам маргааш 11.00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Дээрх арга хэмжээнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, ШУТИС, Мэргэжил сургалт ...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 92.2 мянган тонн хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэсэн байна. Харин 2013 онд 337.8 мянган тонн жонш экспортолж байжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний дөрвөн сард жоншны экспортын 34 хувийг Хятад руу, 62 хувийг н...
эдийн засаг
Хувь хүний орлогын албан татварын 2013 оны буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгө иргэдийн данс руу шилжиж эхлээд байна. Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг. 2013 оны буцаан олголтын ма...
эдийн засаг
-Монголын цементийн хэрэглээний хагасаас илүүг "Хөтөл цемент шохой" хуурай технологиор үйлдвэрлэнэ- Хотын төвийн нэгэн байшин нуржээ. Бурхан буруутныг олохоор барилгын материалуудыг дуудаж гэнэ. Хамгийн түрүүнд ирсэн тоосго "Надад асуудал байгаагүй. Бат бөх хэвээрээ байна" гэжээ. Дараа нь ирсэн арматур төмөр "Би гулзай...
эдийн засаг
“Волл Стрит”-ийн Чоно Жордан Белфорт: ХЭРЭВ ТА АГУУ ИХ АЛСЫН ХАРААТАЙ, ЯТГАХ УРЛАГИЙГ ЭЗЭМШСЭН БОЛ ЮУГ Ч БҮТЭЭЖ ЧАДНА Хүсвэл хугацаа нь дууссан барааг ч хүссэн хэн нэгэндээ зарж чадах энэ эрийг Жордан Белфорт гэдэг. Өдгөө 52 настай, идэвхжүүлэгч, уран илтгэгч, домогт арилжаачин, Волл Стритийн оператор асан тэрээр байга...
эдийн засаг
Улсын хэмжээнд 15024.2 мянган эх мал төллөж, 14859.8 мянган төл бойжиж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Үүнээс 41.4 мянган ботго, 294.8 мянган унага, 550.4 мянган тугал, 7477.7 мянган хурга, 6491.6 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт  98.9 х...
эдийн засаг
Уул уурхайн яамнаас өнөөдөр Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж байна. Дээрх арга хэмжээнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, ШУТИС, Мэргэжил үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаагаа олон ний...
эдийн засаг
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг зургаан бүлэгт хувааж үзсэн байна. Ингэхдээ Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаа...
эдийн засаг
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Гар урлал ба борлуулалтын менежмент” сургалтыг зохион байгууллаа. Гар урлалын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага болон иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй ор...
эдийн засаг
Фото: Tony Gentile / Reuters Европын холбооны орнуудын Оростой хийж буй худалдааны эргэлт энэ жилийн эхний хоёр сарын эцсээр буурсан талаар Евростатын мэдээнд дурдагджээ. Европын холбооны Оростой хийсэн худалдааны эргэлт буурсан нь худалдааны гол түншүүд дотор хамгийн их хэмжээнийх болж таарлаа. Европын холбооны экспор...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг таниулан сурталчлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээний талаар иргэд, олон түмнийхээ санал хүсэлтийг сонсох, хүлээн авах, Уул уур яамнаас зарласан “Баялаг бүтээгчидээ дэмжих жил”- ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү ар...
эдийн засаг
СЭЗДС-ийн дэд захирал Д.Батжаргалтай уулзаж ханшийн асуудлаар ярилцлаа. -Ам.долларын ханш чангарсаар 1800 хүрчихлээ. Цаашид яах бол гэсэн хүлээлт хүн бүрт байгаа байх. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ? -Сүүлийн жилүүдэд Монгол руу орж ирдэг гадаад валютын урсгал эрс татарч долларын ханш чангарах суурь шалтгаан б...
эдийн засаг
Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн тус чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй харин бусад орны иргэд 10 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх визтэйгээр зорчих болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Ази-Европыг холбосон худалдааны чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад 12 жилийн хугацаа өнгөрч байна. Харин энэ ажил ...
эдийн засаг
-Өрийн удирдлагын хуулийн төсөл батлагдвал Засгийн газрын өр үүсгэх нөхцөл, шаардлага өндөрсөнө-   Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэлтэй ярилцлаа. -Өрийн удирдлагын тухай хуулийг танай яамнаас УИХ-д өргөн барилаа. Энэ хуулийг боловсруулах болсон зайлшг...
эдийн засаг
Төрийн өмчит компаниудад тулгардаг зовлон, бэрхшээл “Мон-Атом”-д нүүрлэх болсон гэдгийг эх сурвалжууд нотолж байна. Чононд хонио хадгалуулав гэгчээр хоноцын сэтгэлээр ханддаг дарга нараасаа болж төрийн өмчит компаниуд олон тэрбумын алдагдалд ордог жишгээр “Мон-Атом” компанийн бусдад төлөх өр хэдийнэ 4.5 тэрбум төгрөгөө...
эдийн засаг
-Сайншандын аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг дэмжих 200 сая ам.доллар шаардлагатай гэв- Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Сайншанд хотод хүнд үйлдвэрийн парк байгуулах төлөвлөгөө улиг болж, сүүлдээ хотынхоо замыг бүрэн засч чадахгүй байж яаж хүнд үйлдвэрийг байгуулах билээ гэх эргэлзээ төрүүлэх болжээ. Бас “Усн...
эдийн засаг
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2012-2014 оны хооронд “Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернэт орчинд байршуулах төсөл” хэрэгжүүлжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр кадастрын мэдээллийг иргэд цаг алдалгүй авах боломжтой болж байгаа гэнэ. Энэхүү төслийн талаар мэдээлэл өгөхөөр АМГ-аас өнгөрөгч баасан г...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржид одоогоор 249 хувьцаат компани бүртгэлтэй байгаа аж. Үүнээс одоогоор 160 орчим хувьцаат компани хувь нийлүүлэгчдийн хурлаа зарлаад бол сүүлд “Хүрд”, “Ган хэрлэн”, “Ээрмэл”, “Улаанбаатар ЗБ”, “Атар өргөө” ХК- иуд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаа мэдэгдсэн талаар Монголын хөрөнгийн бирж...
эдийн засаг
Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийг эхлүүлээд байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний долоо хоног өнгөрсөн байгаа. Тиймээс 100-гийн эхний долоо хоногт авч хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр...
эдийн засаг
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн 1 дүгээр хэлтсийн дарга О.Акуна Монгол Улсад зочилж байна. Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Айлчлалын хүрээнд ноён О.Акуна нь ОУАЭА-ийн техникийн ха...
эдийн засаг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тавдугаар сарын 6-ны  өдөр хуралдаж, “Чингис” бондын зарцуулалтын талаарх тайлан мэдээг сонссон билээ. Тэрхүү мэдээллийн дараа “ҮАБЗ-ийн зөвлөмжийн 2.4 дэх заалтыг зөрчсөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох тухай Засгийн газарт зөвлөмж өгчээ” гэсэн мэдээллийг зарим ...
эдийн засаг
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын 26 байгууллага төв талбайд цуглаад байна. Уул уурхайн яам, ШУТИС, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Петровис, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг байгууллага энэ өдөр нэгэн дор цуглаж, үйл ажиллагаагаа танилцуулж байна. 2014 оныг Зам тээврийн яамнаас "Баялаг бүтээгчдий...
эдийн засаг
Удахгүй УИХ-ын хэлэлцүүлэгт нэгэн хуулийн төсөл орж ирнэ, тэр хууль нь батлагдвал түрээсийн байранд ажил хөдөлмөр эрхлэгч бизнесийнхний нуруун дээрх ачаа багасна хэмээн олон хүн хүлээж байгаа. Гэвч хүлээлтийн хариу тийм ч хурдан ирэхгүй нь бололтой.  Санаачлагч гишүүд нь идэвхитэй ажиллахгүй байна уу, ямартаа ч хуулийн...
эдийн засаг
Нисэхийн дэнжид баригдсан “Буянт-Ухаа” хорооллоос хохирогч “төрнө” гэж санасангүй. Гэтэл “Буянт-Ухаа” цогцолборын багш “Буянт-Ухаа-1” хорооллоос нэг өрөө байртай болохын тулд хашаа, байшингаа зарж, урьдчилгаа 30 хувиа “босгоод” үлдэгдэл 70 хувьд орон сууцны урт хугацаат найман хувийн зээлд хамрагдахаар болж, банкинд ха...
эдийн засаг
Төсвийг ил тод болгох, олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс Нээлттэй нийгэм форумаас орон нутгийн төсөвт үнэлгээ өгчээ. Нийслэл хот болон 21 аймгийн төсвийн ил тод байдлыг нийт 100 баллын үнэлгээ өгч дүгнэхэд хамгийн дээд оноо нь 55 хүрсэн гэнэ. Иймд тус байгууллагын зүгээс төсвийн ил тод байдал хөдөө орон нутагт тун...
эдийн засаг
-Газар доор эрчим хүчний дэд бүтцийг байгуулна- Монголын эрчим хүчний хэрэглээ жил бүр 9.0  хувиар өсч байгаа бөгөөд эх үүсвэрүүдээ өргөтгөх, шинээр хэд хэдэн эх үүсвэрийг барих асуудал яригдаж буй. Эрчим хүчний бүтээн байгуулалт их өртөг, зардал шаарддаг тул төр засгаас дангаараа шийдэж чадахгүй байгаа. Тэгвэл салбары...
эдийн засаг
Монголчууд бидний амьдрал ерөнхийдөө шатахууны үнээс хамааралтай болчихоод байгааг та бид өөрсдийн өдөр тутмын амьдралаасаа сайн мэднэ. Шатахууны үнэ нэмэгдэхэд л бараа таваарыг тээвэрлэх үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, монгол төгрөгийн ам долларт...
эдийн засаг
30 гаруй жилийн өмнө ашиглалтад орж байсан Төв аймгийн авто замын нөхцөл байдлыг аймгийн удирдлагууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыхнаар шалгуулахыг хүсчээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт МХЕГ очиж ажилласан бөгөөд шалгалтын нэгдсэн дүн энэ долоо хоногт гарч, холбогдох газарт санал хүргүүлэх талаар албаныхан мэдээл...
эдийн засаг
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба ажлаа өгөх гэнэ. Тодруулбал энэ сарын 28-нд болох ассоциацийн бүх гишүүдийн ээлжит бус чуулганаар дараагийн ерөнхийлөгчийг сонгох юм байна. Тэрбээр энэ хуралдааны үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа тайлагнах бөгөөд үүний дараа шинэ Ерөнхийлөгчийг сонгох...
эдийн засаг
-Малчид ХАА-н биржээр дамжуулж, орон сууцны зээл авах боломжтой- Жирийн малчин өрхийг үл хөдлөх хөрөнгөтэй болоход нь төр засгаас анхаарахаа амлалаа. Жилийн дөрвөн улирлын туршид цаг агаарын нөхцөл байдалтай зохицон нүүдэллэн амьдардаг малчин өрхийн хувьд орон сууцтай болох нь тун бэрх байв. Үе удмаараа өвлөж ирсэн гай...
эдийн засаг
Хөгжлийн банк  байгуулагдсаны гурван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Улс орны хөгжлийг түргэтгэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд санхүүжүүлэх зорилгын хүрээнд Хөгжлийн банк өөрийн 580 сая ам.долларын үнэт цаас, Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бонд болон 30 тэрбум иенийн “Самурай” бондыг ...
эдийн засаг
Эрчим хүчний салбарын  удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнгөрсөн сард Эрдэнэт хотод болсон. Уг шуурхай зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа  бүтээн байгуулалтын ажлууд, хэтийн төлөв, салбарын 2013 оны санхүү, эдийн засгийн дүн, цаашдын төлөв, үнэ тарифын бодлого, салбарт хэр...
эдийн засаг
-Ирэх сарын 22-нд Алтанбулагийн хилийн худалдааг нээнэ- Сэлэнгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд худалдаа, наймааг идэвхижүүлэх алхам хийх талаар тус бүсийн Захирагчийн ажлын албанаас өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”- д хэвлэлийн бага хурал хийлээ.  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн худалдааг зургадуг...
эдийн засаг
Улс орныхоо хөгжлийг түргэтгэх, нөгөө талаар газрын доорх баялгаа үнэд хүргэхийн тулд төрөөс баримтлах Төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй шинэ төмөр замынхаа царигийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхийг эдийн засаг нэхэж, шахаж эхэллээ. Зургаан жилийн турш “ноцолдсон” төмөр замын царигийг шийдвэрлэхээр Төмөр за...
эдийн засаг
“Монголын Эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд хоёр дахь удаа болно. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпораци хамтран зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааны олон улсын хурал нь Туушин зочид буудалд болж, үзэсгэлэн нь Чингисийн талбайд гарна. Энэ тухай ө...
эдийн засаг
Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” аяны хүрээнд “Eagle News” телевиз, “News агентлаг”, “Өглөөний сонин” хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ыг эхлүүлээд байгаа билээ. Энэ удаа Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайтай ярилцлаа. -Татварын ерөнхий газар бусад агентлагтай ха...
эдийн засаг
Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар  өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барихдаа Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан Нөмрөг, мөн Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг ө...
эдийн засаг
“Шинэчилж шийдье” уламжлалт уулзалтыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар болон дээрх яамдын хэлтэс, албадын дарга нар оролцож, импортыг орлож, э...
эдийн засаг
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдээс нийт 13.9 тэрбум төгрөгийн төлбөр төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон аж. Өнгөрсөн оны наймдугаар сарын тавнаас цахилгаан эр...
эдийн засаг
Идэвхжүүлэгч, уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфорт 1962 онд АНУ-д төрсөн бөгөөд анх сургуулиа төгсөөд үнэт цаасны арилжааны салбарт мэргэжлийн гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан ба алдаж онож явсан арвин туршлагатай нэгэн юм. Жордан ...
эдийн засаг
-Монголыг зэсийн өрсөлдөгч болгохоос гадныхан айж байна- Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуутай ярилцлаа. -Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уул уурхайд багагүй хүлээлт үүсгээд байгаа энэхүү хуулийн төсөл салба...
эдийн засаг
“Зээлийн батлан даалтын сан” өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 8.7 тэрбум төгрөгийн 132 батлан даалт гаргасан байна. Энэ нь 21,3 тэрбум төгрөгийн зээл олгох боломжийг бүрдүүлсэн аж. Уг сан ажиллаад нэг жил орчим болсон ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даах тогтолцоог төдийлөн мэдэхгүй хэвээр байна. Төрөөс жи...
эдийн засаг
МИАТ ТӨХК одоогоос нэг жилийн өмнө шинэ “Боинг 767-300” онгоцтой болж байсан бол дахин нэг шинэ онгоц хүлээн авахаар болжээ. Тодруулбал, “МИАТ” компани АНУ-ын “Боинг” компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авах бөгөөд энэ сарын 11-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах ажээ. Энэ онгоц ...
эдийн засаг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагч С.Болдоос дараах тодруулгыг ав...
эдийн засаг
“Чингис”, “Самурай” бондын ил тод байдлын талаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, Эдийн засагч Д.Хосбаяр нар мэдээлэл хийж, бондын зарцуулалт, үлдэгдэл тодорхой биш байгааг шүүмжилсэн юм. Энэ талаар эдийн засагч Д.Хосбаяраас тодрууллаа. -Бондын зарцуулалтаар Хөгжлийн банкныхан сүүлд хэвлэл мэдээллийн ...
эдийн засаг
-Өнгөрсөн жил рапс их тарьснаас ургац хураалт муудсан бол энэ жил алдааг давтагдахгүй- Хаврын тариалалт айсуй. Ирэх тавдугаар сарын эхнээс тариалалтын улирал эхэлдэг. Тариалалтын өмнөх бэлтгэл ажилдаа тариаланчид хэдийнэ гарчээ. Тариалалтаас  ургац хураалт шалтгаалах учраас эртнээс хашир хандаж тактик хэрэгжүүлэх хэрэг...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй засгийн газрын гишүүд Төв аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгуудын чиглэлд бүтээн байгуулалтын ажилтай өнгөрөгч өдрүүдэд очиж танилцсан юм. Эхэнд Улаанбаатар хотоос 40 км-ийн зайд байрлах Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хийт бетоны үйлдвэр дээр очицгоосон юм. Хи...
эдийн засаг
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1780 төгрөгт хүрсэн байна. Уг нь жилийн эхээр ам.долларын ханш хамгийн тогтвортой байдаг. Тэгвэл энэ жил ам.долларын ханш байнгын савлагаатай байна. Монголбанкнаас  зарласан хаалтын ханшаар 1769 төгрөгт хүрсэнээс харахад ам.долларын ханш ойрын хугацаан...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал ажлаа өгөөд дөрөв орчим сар болох гэж байна. Одоог хүртэл биржийг хэн удирдах нь тодорхойгүй, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын Д.Болормаа ажилласан хэвээр байна. Бизнес, санхүүгийн зах зээлд “ус, агаар” мэт хэр...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон нутаг дахь /Төв, Говьсүмбэр, Дорноговь/ бүтээн байгуулалтын ажилтай танилцах ажлын гурав дахь очсон газар бол Хөх цавын Цементийн үйлдвэрийн төсөл байв. Монголчууд жилд 1,8 сая тонн цемент хэрэглэж байгаагийнхаа гуравны хоёрыг гадаадаас импортлодог бөгөөд энэ тоон үзүүлэлтийг өөрчлөх бо...
эдийн засаг
Манай улсад жил ирэх тусам цементийн хэрэглээ өсч, одоогийн байдлаар жилд хоёр сая гаруй тонн цемент хэрэглэж байна. Үүний гуравны хоёр хувийг гадаадаас импортоор авдаг. Дотоодын хоёр томоохон үйлдвэр ажиллаж байгаа нь 1990 оноос өмнө ашиглалтад орсон, хуучин буюу нойтон технологитой. Өнөөдөр дэлхийн ихэнх улс хуурай а...
эдийн засаг
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд орон нутаг дахь үйлдвэрүүд дэ...
эдийн засаг
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдах боломж дүүрэн байна Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Манай улс 11.7 хувийн эдийн засгийн өсөлттэйгөөр өнгөрсөн оноо үдлээ. Иймд ярилцлагынхаа эхэнд өнгөрсөн жилийн мөнгө, санхүүгийн зах зээлд та ямар дүн тавих талаар...
эдийн засаг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын орон нутгууд дахь барилгын материалын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах хөтөлбөрийн хүрээнд зочилсон хоёр дахь газар бол “Гермес гахиур” ХХК-ийн цементийн үйлдвэр байв. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн “Гермес га...
эдийн засаг
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хонгор багийн нутгаас төмрийн хүдэр олборлодог “Чин хаш” компанийн тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг тус сумын удирдлагууд  гаргасан байна. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани нь туршилтын журмаар өнгөрсөн оноос олборлолтоо эхлүүлсэн бөгөөд хүдэр зөөхдөө малчдын бэлчээрийг сүйтгэн,...
эдийн засаг
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын хамт өнгөрөгч хоёр өдөр зарим үйлдвэрүүд дээр очиж танилцсан билээ. Энэ үе...
эдийн засаг
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд Төв аймаг, Говьсүмбэр аймаг, ...
эдийн засаг
Эрчим хүчний яам 2013 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд Амгалан дулааны станцын барилгын явц, ДЦС-3, ДЦС-4-ын 50-126 МВт-ын өргөтгөлийн ажилтай Эрчим хүчний сайд М.Сономпил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч сурвалжлагч нарын хамт өчигдөр /2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр/ га...
эдийн засаг
Toyota компани гуравдугаар сарын 31-нд төгссөн санхүүгийн ээлжит жилийнхээ тайланг гаргав.  Японы  автын аварга компани жилийн дотор 10 сая машин зарж чадсан анхны том компани болсон тухай SBS мэдээлж байна. 2013 оны санхүүгийн жилд 10 сая 130 мянган машин худалдсан Toyota энэ үзүүлэлтээр өөрийн гол өрсөлдөгч General M...
эдийн засаг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад нэг жил орчим болж байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтыг хариуцсан тусдаа газар юм. “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхам...
эдийн засаг
Нийслэлийн Статистикийн газраас өчигдөр /IV.23/ долоо хоногийн үнийн танилцуулга гаргасныг танилцуулж байна. Махны дундаж үнэ 2014 оны 4-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7565 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8230 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ ...
эдийн засаг
Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж буй ажээ. Мөнгөний бодлогын зөвлөл 2012 онд байгуулагдсан бөгөөд нийт 5 удаагийн хурлаар шийдвэр гаргаад байгаа юм...
эдийн засаг
УИХ дээр эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэж буй энэ цаг үед ам.долларын ханшинд тодорхой өсөлт ажиглагдаж эхэллээ. “ХААН” банк яг одоогоор ам.долларыг 1777 төгрөгөөр худалдан авч, 1797 төгрөгөөр худалдаж буй бол Голомт банк 1779 төгрөгөөр худалдан авч, 1800 төгрөгөөр зарж байна. Мөн Худалдаа хөгжлийн банк 1777 төгрөг...
эдийн засаг
Д.Лхамсүрэн: Цахим дэлгүүртэй болсноор урсгал зардлын хяналтгүй зарцуулалт үгүй болно “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэнтэй ярилцлаа. -Худалдан авах ажил­лагааны газар бай­гуу­­лаг­даад гаруйн хуга­цаа...
эдийн засаг
Найдвар, горьдлого, хүсэл, мөрөөдөл, итгэл, зүтгэл тээсэн энэ шидэт тоо өнөөдөр Монголын нийгмийн хамгийн амьд бас халуун улс төр, нийгмийн асуудал төдийгүй гашуун үнэнтэй нүүр тулах боломжийг олгож байна. Богинохон хугацаанд зарлаж, удаан дуншиж нийтэд цацагдсан 888 жаахан удсан бол магадгүй 8888 ч хүрч болох байлаа. ...
эдийн засаг
Эдийн засаг хүндэрсэн талаар улс төрийн нам, эвслүүд, олон нийт ярьцгааж байна. Шалтгаан нь тун ойлгомжтой. Монголын эдийн засагт мөнгө л дутагдаж байна. Дутагдах дутагдахдаа гадаад валют нэн хэрэгтэй байна. Улсын төсөв, хувийн хэвшил, бизнесийн хүрээнийхэн мөнгөний дутагдалд орсноос эдийн засагхүндэрсэн. Хүндрэлийн эн...
эдийн засаг
“Эрдэнэс-Тавантолгой” ХК БНХАУ-тай хийсэн “Чалко”-гийн гэрээний дагуу нүүрсний өрийн экспорт хийж байгаа. Нүүрсний зах зээл, бусад хүчин зүйлээс болж экспорт зогссон, эхэлсэн, бага үнээр нүүрсээ худалдаж байна гэж үргэлжид асуудал, шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэгвэл сүүлд “Эрдэнэс-Тавантолгой” /ЭТТ/ компанийнхаа ажилчдад ...
эдийн засаг
1. 2013, 2014 онд Монголбанкнаас Засгийн газарт нэг ч төгрөгийн зээл өгөөгүй байна. Гэтэл 2012 онд 228 тэрбум, 2011 онд 200 тэрбум төгрөгийн зээлийг төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг түр хугацаагаар нөхөхийн тулд Засгийн газарт Монголбанк олгож байжээ. 2. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 201...
эдийн засаг
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа ...
эдийн засаг