news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Координатор инфо” төвөөс зохион байгуулж буй “Шинэ орон сууц-2013” үзэсгэлэн өнөөдөр МҮЭСТО-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд барилга, орон сууц, амины орон сууцны компаниуд, банк, санхүүгийн байгууллагууд оролцож, иргэдэд орон сууцны талаарх нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна. Мөн энэ үе...
эдийн засаг
ОҮИТБС-ын Хойд бүсийн анхдугаар чуулганыг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулах аж. Чуулганд Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутгийн удирдлага, олборлох үйлдвэрлэлийн компаниуд болон сумдын иргэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм байна. ОҮИТБС-ын ажлын албанаас төвийн бүсийн анхдугаар чуулганыг энэ ...
эдийн засаг
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гааль, худалдааны татвараас чөлөөлөх тухай Засгийн газрын 100 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах санал авч эхэлжээ. Тиймээс аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны дагуух хөнгөлөлттэй оруулах тоног төхөөрө...
эдийн засаг
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 16 даатгалын зуучлагч компани, даатгалын хохирол үнэлэгч 12,  актуарч 15 үйл ажиллагаа явуулж байна.  Харин даатгалын төлөөлөгчийн үйлчилгээ эрхэлж байгаа  компаниуд 2058 болж өссөн үзүүлэлттэй байна.  2013 онд даатгалын 16 компанийн хөрөнгийн даатгалын үйл ажиллагаа явуулсны хураамжийн ...
эдийн засаг
Хэд хоногийн өмнө 1905 төгрөгт хүрч байсан долларын ханш аажим, аажимаар буурч байна.  Арилжааны банкууд болон “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ам.долларын ханш 1834 төгрөгтэй тэнцэв. Түүнчлэн юанийн ханш буурчээ. Арван дөрвөн хоногийн өмнө 310 төгрөгт хүрч байсан юань  299 төгрөг 70 мөнгөтэй тэнцэж арван төгрөг...
эдийн засаг
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү нар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. -Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж, баталлаа. Хуулийн зорилтоос ярилцлагаа эхэлье? -Монгол...
эдийн засаг
Эрчим хүчний зохицуулах хороо ээлжит хурлаараа эрчим хүчний үнэ, тарифт тодорхой зохицуулалтууд хийх шийдвэр гаргалаа. Манай улс эрчим хүчний системийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авдаг ба импортын цахилгааны үнийг ОХУ-ын талаас 2015 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өсгөснөөс импортын цахил...
эдийн засаг
“Үйлдвэрлэийн шинэ эрин үе- ханган нийлүүлэлт 2013” үзэсгэлэн өнөөдөр 15:30 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны төрийн нарийн бичгийн дарга  Х.Золжаргал нар оролцоно. Үндэсний үйлдвэрл...
эдийн засаг
Хүн төрөлхтний хоол тэжээлийн чухал хэсэг нь мах. Зөвхөн монголчууд гэлтгүй ер нь хаа газрынхан ихэнхдээ махсаг хүмүүс аж. Эдүгээ дэлхийн жилийн махны хэрэглээг 233 сая тонн гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам тооцоолжээ. Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага манай гаригийн нэг жилийн махны хэрэглээг 2018 онд 328 сая...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газраас энэ жил 34 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан билээ. Гэтэл төлөвлөгөөт хэмжээнд хүрч чадахгүй болсон тухай эдийн засагчид хэлж байна. Монгол Улсын нүүрсний экспорт 100 хувь БНХАУ-аас хамааралтай. Тодруулбал, нүүрсээ зөвхөн урд хөрш рүүгээ л гаргаж байна. Гэтэл БНХАУ эдийн засгийн...
эдийн засаг
ТӨӨРСӨН ТӨӨРӨГ-2 буюу Буруу нутагт буурь зассан Нефтийн үйлдвэр Шинэчлэлийн Засгийн газар Мөрийн хөтөлбөртөө “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, нөөц нь тогтоогдсон Дорнод, Зүүнбаянд боловсруулах үйлдвэр байгуулна” хэмээн тусгасан хэрнээ гэв гэнэт шийдвэрээ ...
эдийн засаг
Монголын нүүрс үнэгүйдэж байна. Ийм үед төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд аль, аль нь алдагдлаа нөхөх арга замыг эрэлхийлж эхлэв. Гэхдээ тэдний арга барил нь хоорондоо ялгаатай аж. Энэ бүгд хэр удаан үргэлжлэх бол. Монголын нүүрсний таамаг нөөц нь 173.3 тэрбум тонн. Түүнээс 21.5 тэрбум тоннын нөөцийг нарийвч...
эдийн засаг
Евро бүсийн орнуудын эдийн засаг гэлтгүй АНУ-ын эдийн засаг хурдацтай өссөн талаар “Financial Times” сэтгүүл мэдээлэв. Өөрөөр хэлбэл, оны өмнө боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн АНУ-ын тат­варын шинэ бодлогын хүчээр тус улсын “эдийн засаг хоёр дахин хурдацтай өсөж байна” гэсэн дүг­нэлтэд хүрчээ. Энэ мэдээг дуулсан АНУ-ын ...
эдийн засаг
Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 507 тоотод болох гэж байна. Уулзалтыг МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулах бөгөөд 40 гаруй аж ахуй нэгж оролцохоор бүртгүүлсэн ба...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногт 1905 төгрөгт хүрсэн долларын ханш өнөөдөр 1864 төгрөгтэй тэнцэв. Энэ нь долларын ханш өнгөрсөн долоо хоногоос 31 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Харин юанийн ханш 310 төгрөгтэй тэнцэж байсан бол гурван төгрөгөөр буурч 307 төгрөгтэй тэнцлээ. Үндэсний статистикийн газраас өгсөн мэдээгээр төгрөгийн ха...
эдийн засаг
Самурай бондыг дэлхийн зах зээл дээр арилжаалж эхэлсэн талаарх мэдээлэл "Блүүмберг" сайтад нийтлэгджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийсэн  айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсончлон  "Самурай" бондын эхний хэсгийг  дэлхийн зах зээл дээр гаргаж арилжсан гэж "Блүүмберг" онцолжээ. Тэдний мэдээлснээр “30 тэрбум буюу 29...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газрын сайн ажиллаж буй яамдын нэг нь Эрчим хүчний яам хэмээн “Шударга ёс” бүлгэм иргэний байгууллага үнэлж байна. 2012 оноос эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажил хийсэн байна. Яамдын ажлын сайныг нь хэлж, саарыг нь засч байх нь “Шударга ёс” бүлгэмийн нэг зорилго юм. Эрчим хүчний сал...
эдийн засаг
Барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх бодлогыг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрүүдээ багагүй дэмжих болсон. Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон Чингис бондын хөрөнгөөр  үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэний үндсэн дээр “Дорнын цас” бетон зуурмагийн үйлдвэр өнөөдөр ашиглалтад орох гэж байна. ...
эдийн засаг
Хэдхэн хоногийн өмнө манай улсад зочилсон Си Жиньпиний өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр олон чухал гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэсэн. Эдийн засаг, улс орны хөгжлийн томоохон түлхэц болох энэхүү гэрээ, хэлэлцээрүүдийг тус бүрээр нь  ач холбогдлыг нь тодорхойлж байна. Эх газраар хүрээлэгдсэн, далайд гарцгүй, их гүрнүүди...
эдийн засаг
Монголд хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарын хямралыг хэрхэн харж байгааг Австралийн “The Australian Financial Review” сайтын нийтлэлээс орчуулан хүргэж байна.   Монголд хийсэн Хятадын ерөнхийлөгч Си Жиньпинийн айлчлал өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид яагаад тус улсад хөрөнгө, мөнгөө хайр ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 3,178 ширхэг хувьцаа арилжигдаж, 8,770,676.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 2,892 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 7,174,286.00 төгрөгийн, “Б” самбарт 6 компанийн нийт 286...
эдийн засаг
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит XI хуралдаан  өчигдөр Москва хотноо боллоо. Энэхүү хуралдаан нь 2011 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан ээлжит 10 дугаар хуралдаанаас хой...
эдийн засаг
БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улс “Талын зам төсөл”-ийг хэрэгжүүлэх болно хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл “Талын зам” төслийн шавыг ирэх есдүгээр сард буюу ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг айлчлан ирсний дараа тавихаар болжээ. Энэ нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үү...
эдийн засаг
Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.   Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ОХУ-ын  Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн сайд Михайл Александрович Мень, Бүс нутгийн хөгжлийн сайд ...
эдийн засаг
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Хоккайдо мужийн Эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны албаны дарга Кодама Тошихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоккайдо мужийн Газрын хөрсний дулааны технологийг Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын хөрөнгөөр Монгол Улсад нутагшуулахаар бо...
эдийн засаг
Хаврын чуулган завсарлахын өмнөхөн УИХ баахан хууль бөөндсөний дотор Газрын тосны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль багтсан билээ. Эдгээр хуулийг баталснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол багагүй нэмэгдсэн талаар өнөөдөр Уул уурхайн яамнаас зохион байгуулсан “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага...
эдийн засаг
Наймдугаар сарын эхээр 1905 төгрөг хүрээд буурсан долларын ханш бүтэн 14 хоногийн турш уруудсаар байна.  “Найман шарга” зах болон  арилжааны банкуудад зарагдаж буй долларын ханш өнөөдрийн байдлаар 1828 төгрөгтэй тэнцэв.  Харин юанийн ханш 310 төгрөгөөс уруудаж, 298 төгрөгтэй тэнцэж байна. О.САРНАЙ
эдийн засаг
Хятадын дарга Си Жиньпиний айлчлал Монголын уул уурхайн салбарын хөгжилд өндөр ач холбогдолтой боллоо гэдгийг Уул уурхайн яамны удирдлагууд өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.  Айлчлалын үеэр үзэглэсэн 20 гаруй гэрээ хэлэлцээрийн дунд уул уурхайн салбартай холбоотой олон чухал асуудл...
эдийн засаг
Дэлхийн зах зээлээс хэд дахин хямдхан үнээр нүүрсээ экспортолж байгаа Монгол Улсад энэхүү  эрдэс баялгийн худалдаанаас хүртэх орлого нь өдөр ирэх улам багассаар  байна. Улс орны эдийн засагт үзүүлэх хамаарлыг нь тооцвол, төсвийн гуравны нэг, экспортын 40 хувийг дангаараа хангаж байсан нүүрсний салбарын уналт инфляцийн ...
эдийн засаг
Уул уурхайн яам, Эрдэс Тавантолгойн удирдлагууд энэ ондоо багтаан Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэл эрхэлдэг “Чалко” компанид тавьсан  өрөө дарахаар  төлөвлөөд байгаагаа дахин дуулгав. Өнгөрсөн хавар “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын үлдэгдэл болох 140 сая ам.долларыг тавдугаар сар гэхэд төлж дуусна гэж мэдэг...
эдийн засаг
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 117 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 26 компанийн арилжаанд оролцох эрхийг  гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан.   Нэр бүхий гурван компани гэ...
эдийн засаг
Мексикийн Ерөнхийлөгчөөс “Хойд Америк хөгжөөд байхад өмнөд нь яагаад хөгжихгүй байна вэ” гэж нэгэн сэтгүүлч асуужээ. Тэгэхэд, “Хойд Америкт хүмүүс мөрөөдлөө биелүүлэх гэж очсон. Харин өмнөд Америкт алт ухах л гэж ирсэн, ялгаа нь энэ” гэж хариулсан тухай уншиж байв. Тиймээ, эхэндээ өмнөд, хойдынхон ялгаагүй л  Америк ти...
эдийн засаг
Ам.долларын төгрөгтэй харилцах ханш тогтмол өссөөр өнгөрсөн долоо хоногт 1900 төгрөг даваад байсан ч өчигдрөөс эхлэн буурсан билээ. Тодруулбал, өчигдөр ам.доллар арилжааны банк болон валют арилжааны төвүүдэд 31 төгрөгөөр буурсан бол өнөөдөр мөн дахин буурсан байна. Ингэснээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын хан...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилтыг аж ахуйн нэгж, иргэд дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл болсон “Дорнын цас” ХХК-ийн хийт, хөнгөн бетоны үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Монголчууд олон зүйлийг гаднаас авч байна. Дотооддоо байгаа түүхий эдээ ашиглаад Монголдоо бүтээ...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 273 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дэх заалт, “Бүртгэлийн журам”-ын 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 20.3 дах заалт, “Даваанбулаг” ХК-ийн 2014 оны 08-р сарын 14-ний өдрийн 79 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүр...
эдийн засаг
Өнгөрсөн долоо хоногт 1905 төгрөгт хүрсэн долларын ханш буцаад бууж байна. Арилжааны банкууд болон “Найман шарга” зах дээр долларын ханш 1857 төгрөгт хүрсэн нь  38 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Харин 303 төгрөг болж буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт нэг юань 310 төгрөгтэй тэнцэж байсан юм.  О.САРНАЙ
эдийн засаг
Дэлхийн банк Монгол Улсад ажиллах Суурин төлөөлөгчөөр ноён Жэймс Андерсоныг томилсон байна. Тэрээр ажлаа албан ёсоор энэ сарын 18-нд хүлээн авснаар дараа долоо хоногоос Улаанбаатар хотод ажиллаж эхлэхээр боллоо. Ноён Жеймс Андерсон нь АНУ-ын  харьяат  бөгөөд Эдийн засгийн ухааны докторын зэргийг хүртсэн нэгэн. Дэлхийн ...
эдийн засаг
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын хууль бусаар олгосон гэх 106 лицензийг гурван шатны шүүхийн шийдвэрээр цуцлах шийдвэрийг гаргасан. Ийнхүү төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж хайгуулын ажилд их хэмжээний мөнгө зарцуулж хохирсон гэх компаниудын зүгээс УИХ, Засгийн газар, холбогдох яамны эрх мэд...
эдийн засаг
Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулахаар болсон билээ. Тэгвэл энэ дагуу сонгон шалгаруулалт...
эдийн засаг
М ҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагын удирдлагууд энэ сарын 13-19-нд Орхон, Хөвсгөл аймагт ажиллаад иржээ. Тэд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааны нэн тулгамдсан чухал асуудлуудаар шуурхай зөвлөгөөн зохион байгуулжээ. Энэ үеэр аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын дарг...
эдийн засаг
МОНГОЛБАНК, ХЯТАДЫН АРДЫН БАНК ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТ СОЛИЛЦОХ СВОП ХЭЛЦЛИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан нар өнөөдөр /08.21/ Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээн...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 20,132 ширхэг хувьцаа арилжигдаж, 12,304,388.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.    Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 18,939 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 9,611,012.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 1,1...
эдийн засаг
Өнгөрсөн жилийн зунаас эхэлж тасралтгүй өсч байсан долларын ханш сүүлийн өдрүүдэд харьцангуй буураад байна. Долоохон хоногийн өмнө 1905 төгрөгт хүрч байсан долларын ханш даваа гаригаас уруудаж, өнөөдрийн байдлаар 1857 төгрөгт хүрлээ . Гэхдээ энэ нь бидний хүлээж байсан  үр дүн биш.  Яагаад гэвэл долларын ханш богино ху...
эдийн засаг
Д.Болдбаатар: Макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогыг хатууруулсан Монголбанк бодлогын хүүгээ нэмж 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Энэ талаар Монголбанкны Мөнгөний Бодлого Судалгааны Газрын захирал Д.Болдбаатартай ярилцлаа. Монголбанкны мөнгөний бодлогын ...
эдийн засаг
“Монголд бид үйлдвэрлэв” ТТБ-ынхан  өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Үйлдвэрлэл эрхэлж, эх орондоо нэмүү өртөг шингээж буй тэдгээр хүмүүсийн хувьд манай  улсын мөнхийн хөрш болсон БНХАУ, ОХУ хоёр гүрний  удирдагч нар айлчлан ирж буй түүхэн үеийг ашиглан Монголын  эдийн засаг, экспортыг н...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн баасан гаригийн /08.01/ арилжаагаар А самбарт гурван компанийн нийт 254 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 957,100.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн Б самбарт 1 компанийн нийт 480 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 49,920.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Эх сурвалж: http://mse.mn
эдийн засаг
Төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг өсгөх ш...
эдийн засаг
Монгол улсад хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний хамгийн анхны салхин паркийн төсөл АНУ-ын Сангийн яамны нэр хүндтэй шагнал хүртжээ.  Эрчим хүчний дотоодын 5 хувийг хангах, 50 МВт-ын хүчин чадалтай “Салхит” салхин паркийн төсөл нь хүнсний аюулгүй байдал хангах, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжил болон боловсрол...
эдийн засаг
Р.Раш: Нарийн царигаа шийдчихсэн бол урд хөршийнхөө итгэлийг илүү татах байлаа “Ярилцах цаг” булангийн зочноор “Улаанбаатар төмөр зам”-ын зөвлөх Р.Рашийг  урилаа.  -ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд манай улсад  удахгүй айлчилна. Ярих  гол асуудал нь төмөр замын салбарт өрнөхийг  хэвлэлүүд онцолж байна. Энэ талаар ярилцл...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” арга хэмжээг Дэлхийн санхүүгийн зах зээлийн төв болох Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээний зорилго нь Монголын аж ахуйн нэгж компаниудыг Лондонгийн хөрө...
эдийн засаг
Жил гаруйн өмнөөс ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр олон мянган залууст орон сууцтай болох итгэл өгсөн ч Засгийн газраас баталсан журам, банкнаас тавих шалгуурт бүдэрсээр л байна. Ажилтай юу ажилтай, орлоготой юу орлоготой, урьдчилгаа 30 хувиа төлсөн үү төлсөн. Ийм байтал орон сууцтай болж чаддаггүй. Эцэстээ азтан болж...
эдийн засаг
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс “Next Generation Business Forum” төслийг санаачлан, зохион байгуулдаг. Төслийн зорилго нь Монгол улсын бизнесийн салбар бүрт үүсгэн байгуулагдаж,  шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, Монгол улсын татварын сан хөмрөгт өөрийн боди...
эдийн засаг
УИХ-ын 2013 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Хөрөнгийн биржид үүрэг өгсөн. Энэхүү үүрэг даалгаварт Засгийн газрын үнэт цаасны арилжааг Хөрөнгийн биржээр дамжуулахад зах зээлд оролцогч байгууллагууд бэлтгэгдсэн эсэх, програм хангамж, клиринг, төлбөр т...
эдийн засаг
Уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засгийн гол үзүүлэлтүүд уналттай гарсан хэвээр байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлогдох тусам түүнийг дагаж орж ирэх санхүүжилт ч зогсонги байдалтай, энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна хэмээн эдийн засагчид ярих болсон. Тэгвэ...
эдийн засаг
Б.Мэдрээ: Төлөөлөгчийн газрын нээлтийн хүрээнд Монгол сумочдоо дэмжин бооцоо тавьсан анхны монгол компани болсон Олон улс дахь анхны Төлөөлөгчийн газраа Япон улсад нээсэн Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй ярилцлаа. Гадаад харилцаа сайтай, олон улсад танигдснаараа банкууд дундаа онцгойрдогийн хувьд...
эдийн засаг
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Австри Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд болов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн асуудлаар тэр дундаа Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт эр...
эдийн засаг
Шинэчлэлийн Засгийн газар төрийн өмчит 22 компанийг хувьчилж 60-70 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон. Ирэх хоёр жилийн дотор  нэр бүхий төрийн өмчит компаниудыг хувьчилж дуусах юм байна. Төрийн өмчийн 22 компанийг төрөөс гаргаж, хувийн хэвшлийн мэдэлд шилжүүлэх Засгийн газрын уг шийдвэрийг хууль тогтоох бай...
эдийн засаг
Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1879 төгрөгтэй тэнцэв. Ханшийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ 1.5 нэгжээр нэмж, 12 хувьд хүргэсэн ч долларын ханш тасралтгүй өссөөр байна.   Бодлогын хүүг нэмснээр долларын ханшийг 1800 төгрөгт барих бодолтой байгаагаа...
эдийн засаг
Худалдаанаас татвар татан төсвийн орлогоо нэмэгдүүлж, инфляцийг хазаарлах гэсэн Японы засгийн хүсэлт үйлдвэрлэлд  хүндээр туслаа. Фото turner.com   “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэсэн үлгэрийн нэгэн түүх нь энэ болов. Энэ жилийн дөрөвдүгээр сард Японы Засгийн газар анх удаагаа сүүлийн 17 жилийн дотор худалдаан...
эдийн засаг
П.Сүхбаатар: Монголбанк 15 тонн алт худалдан авснаар валютын нөөц 600 сая доллараар нэмэгдэнэ -Монголбанкинд тушаах алтны нэмэгдэх хэрээр л валютын нөөц өснө-   Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа. -Оны эхний  долоон сарын байдлаар Төв банкинд 4.1 тонн алт тушаасан бөгөөд ү...
эдийн засаг
“Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн энэ оны санхүүгийн байдлаас шалтгаалан 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжлээ. Энэхүү хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуул...
эдийн засаг
Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь 141 сая тонн нүүрсний нөөцтэй гэх Хөшөөтийн ордын лиценз эзэмшигч Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани тус уурхайгаас нүүрс олборлуулахаар  Хятадын “Shin Jian Lu Di Van” компанитай гэрээ байгуулжээ. Тус компани  гурван жилийн хугацаатайгаар  Хөшөөтөөс нүүрс олбо...
эдийн засаг
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулахдаа 31.7 сая ам.долларын алдагдал хүлээсэн талаараа мэдээлжээ. Мөн бүтээгдэхүүний борлуулалтын зардал нь 29 хувиар өссөнийг тайландаа дурьдсан байна.   “Centerra Gold” 92.124 унци алт үйлдвэрлэснээс 1...
эдийн засаг
Хятадын ДНБ-ний жилийн өсөлт 7.5 хувь хүрсэн байна.  Мөн зургаадугаар сарын аж үйлдвэрлэлийн хэмжээ болон эхний хагасын  үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт таамаглаж байснаас давсан байна. Ерөнхий сайд Ли Көцяны засгийн газар төмөр замд хөрөнгө оруулж, зарим зээлдүүлэгчийн нөөц мөнгөний шаардлагатай хэмжээг бууруулж,...
эдийн засаг
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас Кастодиан банкны үйл ажиллагааг нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Кастодианы үйл ажиллагааны ахисан түвшний сургалт”-ыг өнөөдөр өөрийн байранд эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагааг эрхлэхээр төлөвлөж буй болон бусад оролцогч байгууллагуудад зориулсан сургалтыг өнөөдөр, маргааш буюу наймдуг...
эдийн засаг
Он гарсаар гадаад худалдааны алдагдал эрс буураад байсан ч хоёрдугаар улирлаас алдагдал өсөж эхэлсэн. Улмаар оны эхэн үед 15.6 сая ам.долларын алдагдал хүлээж байсан гадаад худалдаа хагас жилийн байдлаар 156.1 сая ам.долларт хүрчээ. Оны эхэн үед экспорт нэмэгдэж, импорт буурсан нь гадаад худалдааны алдагдлыг огцом буур...
эдийн засаг
"Туркойз Хилл" компани Оюутолгой уурхайтай холбоотой үйлдвэрлэл болон үйл ажиллагааны үзүүлэлтийн талаар шинэ мэдээллийг багтаасан улирлын үйлдвэрлэлийн мэдээгээ олон нийтэд мэдээлсэн нь Оюутолгой баяжмалаа экспортод гаргасны нэг жилийн ойтой давхцлаа хэмээн Оюутолгой ХХК-иас мэдээллээ. 2014 оны дөрөвдүгээр сараас зург...
эдийн засаг
Монгол Улс оны эхний хагаст 2.8 их наяд төгрөг буюу хоёр тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгдсэн дүн болжээ. ҮСХ-ны мэдээлснээр 2014 оны эхний хагаст нийт экспортын 83.1 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Харин эрдэс бүтээгдэхүүний экспортын 47.7 хувийг з...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос гаргасан  тайланд дурдсанаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 31.6 хувь, өмнөх оны эцсийнхээс 2.7 хувь, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өссөн байна. Тус тайлангаас харахад Сон...
эдийн засаг
Ашигт малтмалын газрын мэдээлснээр 2014 оны эхний хагасын байдлаар улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт болжээ. Үүнээс гадна уул уурхайн компаниуд нөхөн төлбөр болгож нэг тэрбум орчим төгрөгийг улсын...
эдийн засаг
Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 852.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувьд шилжүүлсэн байна.   Түүнчлэн банкуудад орон...
эдийн засаг
Монголбанкин дахь гадаад валютын улсын албан нөөц он гарсаар эхний таван сарын байдлаар 28.6 хувиар буурсан байна. Нийт албан нөөц 1604.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанк гадаад валютын улсын албан нөөцийг өмнө нь гурван сарын хоцрогдолтойгоор...
эдийн засаг
2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт 127 удаагийн арилжаагаар 123 компанийн 29.9 сая ширхэг хувьцааг 12.9 тэрбум төгрөгөөр арилжааллаа.  Арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хувьцааны арилжааны үнийн дүн 604.8 сая төгрөгөөр буюу 4.9 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд 123 компанийн үнэт цаас арилжиг...
эдийн засаг
Монгол бөхийн өргөөнд маргааш явуулахаар товлоод байсан “Буян-Ухаа -1”ийн хоёр дахь удаагийн сугалаа  хойшлогджээ.  Өнгөрсөн зургадугаар сарын 10-11-ны өдөр тус  хороололд орон сууц худалдаж авах хүсэлтэй есөн мянга гаруй иргэдийн дунд сугалаа явуулж,  1540 иргэн азтан болсон юм. Тэгвэл дээрх байраа сонгоогүй, урьдчилг...
эдийн засаг
Арилжааны банкуудад зээлдэгчдээс 852.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэх хүсэлт иржээ. Үүнээс банкууд 18511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Харин шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн и...
эдийн засаг
Үндэсний статистикийн газрын сайтад тавигдсан мэдээнээс харахад хонины нэг килограмм ястай мах дунджаар 7240 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7855 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 1.6 хувиар буюу 165 төгрөгөөр өссөн...
эдийн засаг
Европт санхүүгийн хямрал нүүрлэж , дэлхийн эрдэс баялгийн зах зээлд уналтууд үргэжилж буй хэдий ч энэ оны эцсээр хоёр хөршийн эдийн засаг төсөөлж байснаас  хавьгүй өндөр үзүүлэлтэй гарч магадгүй байна. Ялангуяа зүүн Азийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болов уу хэмээн таамаглаж байсан Хятадын эдийн засгийн саармагжилт с...
эдийн засаг
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар өнгөрсөн тавдугаар сард “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавигдаж, барилгын ажлыг Үндэсний бүтээн байгуулалтын корпораци гүйцэтгэж эхэлсэн. Тэгвэл эл ажил одоогийн байдлаар нийт 48 барилгаас 36 барилгынх нь суурийг цутгаж, 10 барилгын зоорын давхарын цутгалт хийгдсэн ба...
эдийн засаг
Олон улсын Хоршоодын холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Баласубраманиан Айэр (Balasubramanian Iyer) энэ сарын 21-24-ний өдрүүдэд манай оронд ажлын айлчлал хийж байна. Ноён Б.Айэрийн айлчлал УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын Үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Энхболдтой албан ёсны уулзалт хийснээр эхэл...
эдийн засаг
Барилгын материалын гол түүхий эд болох цементийн үнэ өсчээ. “Зуун айл” болон “Гурвалжин” барилгын материалын дэлгүүр зэрэг жижиглэнгээр зарж буй газруудад 50 кг шуудайтай цемент 10-13 мянган төгрөгийн үнэтэй байна. Уг нь цементийн үнэ баярын өмнөхөн 7500-9000 төгрөгийн үнэтэй байсан ч долдугаар сар гарснаар үнэ нь огц...
эдийн засаг
Төрийн ордонд өчигдөр "Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв" дээд хэмжээний зөвлөгөөн болсон юм. Хэвлэлийнхэнд хаалттай болсон энэхүү зөвлөгөөнд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны төлөөлөгчид, Шри-Ланк, Филиппин, Тайландын Төв банкны удирдлагууд оролцож, төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдчихс...
эдийн засаг
Засгийн газраас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай  тогтоолын төсөл  УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор өргөн, нарийн цариг гэсэн маргаан олон нийтийн дунд дэгдээд байгаа. Тиймээс царигийн асуудлаар өнөөдөр болон өмнө нь хэн юу гэж ярьж байсны...
эдийн засаг
Эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлогын асуудлаар банк, санхүүгийн салбарын ахмад мэргэжилтэн, Эдийн засгийн ухааны доктор Э.Сандагдоржтой уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ. -Монголын эдийн засаг хүндэрсний гол учир шалтгаан чухам юунаас үүдэлтэй гэж та боддог вэ? -Хуримтлалгүй, дархлааг...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдөр (зургаадугаар сарын 26) 12 компанийн 55,985,196.32 төгрөгийн 87,853 ширхэг хувьцаа арилжжээ. ТОП-20 индекс 0,02%-иар өсч 15329.26 нэгж болсон байна. Бүтээлч үйлс ХК (BLC)-ийн үнэт цаас хамгийн их буюу 14,96%-ийн ханшийн өсөлтийг үзүүлжээ. Эх сурвалж: http://mse.mn
эдийн засаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав. Мо...
эдийн засаг
“Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, “Говьтек ба Азийн супер сүлжээ санаачлага” сэдэвт эрчим хүчний Хартийн Улаанбаатарын форум олон улсын хурал өнөөдөр “Туушин пример” зочид буудалд боллоо. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний Хартийн Ерөнхий н...
эдийн засаг
Энэ оны тавдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн., молибденийн үйлдвэрлэл 1.5 мян.тн. байна. Алт 2.0 тн., нүүрс 10.0 сая тн., жонш 116.2 мян.тн., төмрийн хүдэр 1.8 сая тонныг олборложээ. Мөн газрын тосны үйлдвэрлэл 2.736 мянган баррель байна. Мөн энэ сарын өссөн дүнгээр 7.3 сая тонн нүүрс экспо...
эдийн засаг
Энэ сарын 25-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ. Ингээд хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг дэлгэрэнгүй хүргэж байна. Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үх...
эдийн засаг
Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төвөөс энэ сарын 27-нд буюу маргааш “Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид”-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Уг зөвлөгөөний талаар Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төвийн дарга Б.Одгэрэлээс зарим асуултад тодруулга авлаа. -ЖДҮ эрхлэгчдийн...
эдийн засаг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа. -Юуны өмнө Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар товч мэдээллийг өгөхгүй юу? Эндээс яриагаа эхэлье.. -Хөгжлийн банк хоёр чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт хийх хөрөнгө ...
эдийн засаг
Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд татварын буцаан олголт авах боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн татварын буцаан олголтын эхний ээлжийн мөнгө дөрөвдүгээр сард орж эхэлсэн. Харин гурав дахь ээлжийн татварын буцаан олголт энэ сард орох гэнэ. Нийслэлийн санхүү, төрийн санд...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнийг томилсон бөгөөд ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямааг томилжээ.  Гишүүдээр нь, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Даажамба, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын Дотоод аудит, хяналт, шинжилгэ...
эдийн засаг
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн анхдугаар зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний гол зорилго нь төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ямар бодлого явуулж байгааг болон тэдэн тулгарч буй асуудлын талаар ярилцах ажээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан. Энэ журам нь...
эдийн засаг
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Уул уурхайн сайдын нэр төрд халдсан мэдээлэлд хариу тайлбарыг өгч байна.   Зарим сонин, сайт, цахим хуудсаар Уул уурхайн сайдын нэр төрд халдсан, үнэнд үл нийцсэн гүтгэлгийн шинжтэй захиалгат нийтлэл удаа дараа гарах боллоо. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодло...
эдийн засаг
-Дараагийн арван жилд АНУ биш Азийн луу тэргүүлэх болно гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид төдийгүй БНХАУ өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа ил тод зарлачихсан ийм нөхцөлд Монгол Улс хөрштэйгээ хэрхэн хамтрах, мөн хэрхэн өрсөлдөх бодлогоо яг одоо тодорхойлохгүй бол хожимдож мэднэ- Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 гар...
эдийн засаг
Хөгжилтэй, хөрөнгө чинээтэй, мөнгөтэй улс болохын тулд Монгол Улс төмөр зам тавих, үйлдвэржилтийг хөгжүүлэх том зорилго урдаа тавьчихаад багагүй хугацааг үдлээ.  Улс орны хөгжлийн гарц, эдийн засгийг түлхэх хүч хэмээн тодорхойлогдож байгаа “Шинэ төмөр зам” төсөл  зургаан жил гацсан бол  Сайншандын аж үйлдвэржилт  шаваа...
эдийн засаг
Хятад, Зүүн-Өмнөд Азийн зах зээлүүдийн боломжийг сурталчлан гишүүддээ дэмжлэг үзүүлэх, хоёр талын харилцааг улам бэхжүүлэх зорилготой Хонконг дахь Монголын худалдааны танхим байгуулагдан үйл ажиллагаагаа эхэллээ. Танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд орол...
эдийн засаг
Ашигт малтмалын газар /АМГ/, Татварын ерөнхий газар ТЕГ/, Гаалийн ерөнхий газар  /ГЕГ/ өнөөдөр   хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгууллаа. Уг гэрээнд АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, ГЕГ-ын дарга О.Ганбат нар төлөөлөн гарын үсэг зурсан байна. Ингэснээр АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилт...
эдийн засаг
Ром хотын Худалдааны танхим Монгол, Хятад, Япон, Солонгос, Бангладеш, Азербайджан улстай хамтран 2014 оны 6 дугаар сарын 9-10-нд Ром хотод Workshop Eurasia олон улсын бизнес форум зохион байгуулав. Тус форумд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын Сурталчилгаа, зөвлөх үйлчил...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 10/ 23 компанийн нийт 26,909,848 төгрөгийн үнийн дүн бүхий 13,102 ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс “Монинжбар” ХК 1,470,000 төгрөгийн 5,000 ширхэг, “Хөх ган” ХК 306,615 төгрөгийн 3,006 ширхэг, “АПУ” ХК 6,153,560 төгрөгийн 1,718 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэ...
эдийн засаг