news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Кино бол хүнд ихийг өгдөг урлагийн гайхалтай бүтээл. Тиймээс түүнд дурладаггүй хүн гэж үгүй. Ингээд Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгортой дуртай киноных нь талаар ярилцсан юм. -Та кино хэр их үздэг вэ? -Би кино үзэх дуртай. Ер нь ажил, амралтаа зохицуулж байгаад сайхан кино үзэхийг хичээдэг. Кино үзнэ гэхээр  заавал ...
урлаг соёл
Д.Шинэцог-Гени: Дэлхийд Монголын агуу урлаг морин хуур, хөөмийг гайхуулсаар байх болно Aвстрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадам энэ сарын 7-8-ны өдрүүдэд Aвстрийн Вена хотод зохиогджээ. Тус наадамд  манай ардын хөгжмийн “Домог” хамтлаг хос алтан цом хүртээд иржээ. Уг уралдааны т...
урлаг соёл
“Их Монгол” дээд сургуулийн багш, зохиолч Лу.Батнасантай ярилцлаа. Тэрээр саяхан “Анти лаборатори 1” нэртэй шинэхэн номоо гаргаад байгаа юм. -“Анти лаборатори 1” номын тань талаар яриагаа эхэлье. Энэ номыг “сэтгэлгээний дархлаа суугаагүй уншигчид уншихыг хориглоно” гэж та өөрөө бичсэн байсан. Тэгэхээр яг ямар хүмүүс ун...
урлаг соёл
“TV Cocktail” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяртай ярилцлаа.   -Юуны өмнө танай хамтлагийнхны оролцож байгаа “Like” төслийн талаар сонирхох гэсэн юм? -Бид “Like” төслийн дэмжигчээр оролцож байгаа. Энэ төсөл нь бусдын хийсэн нийгэмд, залуучууд бидэнд хэрэгтэй ажлуудыг дэмжиж, залуусын оролцоог нэмэгдүүлэхийн төлөө нэгдэж...
урлаг соёл
Нэг хэсэг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулах гэсэн хэргээр баривчлагдав хэмээн дуулиан дэгдэж байсан кино найруулагч, СТА Г.Бадамрагчаатай уулзаж Монголын кино урлагийн хөгжлийн талаар ярилцсан юм. Тэрээр “Муушигийг заавал таван гар тоглох албагүй” нэртэй шинэ киногоо удахгүй үзэгчдэдээ өргөн барих гэж байгаа аж....
урлаг соёл
Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдөр. Баярын хүрээнд Сүхбаатарын талбайд олон арга хэмжээг зохион байгуулсны нэг нь хүүхдүүдийн урлагийн тоглолт байсан юм. Урлагийн тоглолтын үеэр Сүхбаатарын талбайд зочилсон ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс цөөн асуултад хариулт авав. -ССАЖЯ-наас өнөө...
урлаг соёл
Цахар Тугч Урнагийн тоглолтын тасалбар дуусч бөөн юм болов. Бие биеэсээ эрж сурч, зохион байгуулагч “Цэрэн турс” компанийнхнаас “За яадаг юм, шалан дээр суугаад үзчихье, оруулаад л өг” гэж гуйв. Өвөр Монголын Ордос нутгийн уугуул, Герман улсын суугуул дуучин эмэгтэйг Европт үзэгчид хэрхэн тойрон хүрээлж буйг нь 16 жили...
урлаг соёл
Удахгүй болох эх, үрсийн баярыг угтаж хүүхэд багачуудыг баярлуулахаар хошин урлагийн продакшн, байгууллагууд хүүхдийн жүжиг тавихаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хүүхэд багачуудын унших дуртай “Динза болон тэдний найзуудад тохиолдсон адал явдал” комикс номноос сэдэвлэсэн “Дин...
урлаг соёл
“Монголын үндэсний beatbox”-ын холбооны тэргүүн Ray буюу Нарандэлгэрийг уншигчид андахгүй. Тэрбээр beatbox хэмээх урлагийг Монголдоо дэлгэрүүлсэн ч төд удалгүй арлын Японыг зорьсон бөгөөд сүүлийн жил гаруйн хугацаанд нам жим байсан юм. Тиймээс сураг алдарсан залуу уран бүтээлчтэй чааталж, уран  бүтээлийн олз, хувийн ам...
урлаг соёл
Дүрсгүй галуу, даалгавраа биелүүлчихээд хоол “нэхдэг” өхөөрдөм баавгайнууд “Шинэ цирк” төвөөс зохион байгуулж буй Монгол, БНХАУ, ОХУ-ын циркийн жүжигчдийн хамтарсан “Хөрш гурав” тоглолтын нээлт өнгөрсөн баасан гаригт Үндэсний циркт боллоо. Танхимын суудлыг ихэвчлэн цэцэрлэгийн багачууд дүүргэсэн байв. Тэд өхөөрдөм галу...
урлаг соёл
Хүний нутагт удаагүй ч гэлээ ингэж харамсах юм олон гардаг юм. Цагаан сараас эхлээд л “Гэртээ байсан бол муу ээждээ буузны гурил элдэж өгөхгүй” юу ч гэдэг юм уу, эсвэл түй чёрт “Харангынхаа тоглолтыг үзэж чадсангүй” гэдэг ч юмуу, ер нь хямраах юм цөөдөхгүй л дээ. Хүн бүрт л нутгаас гараад явахад хоргодох зүйлс, хаана ч...
урлаг соёл
Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяатай ярилцлаа. Энгийн, даруухан... -Төрсөн өдрийн тоглолтоос тань хойш уулзах гэж хүлээлээ. Гэтэл дараа дараачийн тоглолтууд ар араасаа залгаад, ажил ихтэй байсан байх. Тоглолтоосоо хэр таашаал авсан бэ, хэр ядрав, одоо яаж ядралаа тайлж байна? -Тоглолтоосоо маш их таашаал ав...
урлаг соёл
Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч Д.Түвшинсайхан Энэтхэгийн “Гомон” дацангийн барилгын  ажилд хандив өгөх зорилгоор уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэнд 270 монгол лам хаалга ч байхгүй нийтийн байранд амьдарч, бурхны ном үзэж, бусдын төлөө буян үйлдэж суухад шинээр барих дацанг...
урлаг соёл
Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Аминаас үнэтэй Монгол” дууг ардынжүжигчинА.Долгортой хамтран дуулсан залуу дуучин Л.Солонго. Тэрбээр бие даасан “Хүслийн бороо” цомгоо сонсогчдодоо “бэлэглэлээ”. Уржигдар  цомгийн нээлтээ “Ситиномадс”-д хийж, олны сонорыг мялаасан юм. “Хүслийн бороо” цомогт түүний...
урлаг соёл
“Үүлэн үст” цомог өнгөрсөн сард хийсэн хамгийн шилдэг худалдан авалт маань болов. Хэдэн өдөр гаравч, оровч шинэхэн цомгоосоо салсангүй сэтгэлийн кайф эдлээтхэв. Дуучин Б.Батчулуун Америкт долоон жил амьдраад ирсний дараа “Никитон” хамтлаг “Нандин шүтээн” цомгоо гаргаж байлаа. Түүнээс хойш яг зургаан жилийн дараа тэд уд...
урлаг соёл
Амьд хөгжим сонир­хогч залуусын удтал хүлээ­сэн “Үүлэн үст” цомгийн баяр саяхан болсон. Бэлэн болс­ноо­соо хойш зургаан са­рын турш хүлээлт үүсгэ­сэн энэ цомгийн бүх дуу­ны хөгж­мийг “Никитон” хамтла­гийн ахлагч олны нэрлэж заншсанаар Бачка зохиож, дуулжээ. Төгөл­дөр хуур, хийл, морин хий­лийн тансаг аялгууг шингээсэн ...
урлаг соёл
Үзэсгэлэнт Шүэке, түүний охин Шөү Югань... Шөү Юганийг төрсөн өдөр маш их бороо орж байсан учраас Чин вангийн өргөөнөөс гадуурхагдсан нялх охиноо тэврэн амьдрах газар бэдэрч явахдаа эмэг эх Жоума нь түүнд Шөү Югань гэдэг нэрийг өгчээ. Харин харцынхаа хүүхдийг тээж, удам судартаа сэв суулгасан Шүэке нялх охин, хайртай х...
урлаг соёл
Г.Эрдэнэбат: "Манай хэд алж өгч байна аа" гэж бодож болохоо байсан Хөгжим бүжгийн коллежийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр сургуулийнхаа багш, оюутны төлөөлөлтэй Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд очиж, цаг агаарын хүндрэлээс болж амьдрал ахуй нь хүндэрсэн айлуудад туслаад ирсэн...
урлаг соёл
Айл болгон гэртээ зу­рагт­тай. Лав л манай уншигчид зурагтгүй айл биш дэг. Зурагтаар кино байнга гарна. Бид кино үзэх дуртай. Одооны телевиз маш олон хувилбартай бөгөөд сувгуудыг солиод байхад эрхбиш аль нэгэнд нь ший янгуу байж л таараа. Мэдээллийн энэ хэрэгсэл авсаархан хямд төсөр тул дорхоноо нийтийн хүртээл болсон....
урлаг соёл
Айл болгон гэртээ зу­рагт­тай. Лав л манай уншигчид зурагтгүй айл биш дэг. Зурагтаар кино байнга гарна. Бид кино үзэх дуртай. Одооны телевиз маш олон хувилбартай бөгөөд сувгуудыг солиод байхад эрхбиш аль нэгэнд нь ший янгуу байж л таараа. Мэдээллийн энэ хэрэгсэл авсаархан хямд төсөр тул дорхоноо нийтийн хүртээл болсон....
урлаг соёл
Социализмын төгсгөл үед миний, бидний үеийнхний бага нас аз жаргал дүүрэн өнгөрсөн юм. Аз жаргалд маань амт нэмдэг олон сайхан агшнууд одоо дурсамж дунд л үлдсэн байна. Тийм гэгээн сайхан дурсамжуудын маань нэг цирк байсан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрөх байх аа. Сургуулийн улирлын амралт бүрээр шахам циркийн тоглолт...
урлаг соёл
Монголын рок поп урлагийн поп дива нарын нэг зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн "Амьдрал намайг дуунд уяраажээ" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр “Blue Sky” цамхагийн“Blue moon art gallery”-д нээлтээ хийлээ. Тэрээр олон зүйлийн анхдагч. Энэ удаад ч рок, попынхон дундаа анх удаа уран зургийн га...
урлаг соёл
Драмын урлагийн шилд­гүүдийг тодруулан өргөмжил­дөг “Гэгээн муза” наадмын 10 дахь  удаагийнх саяхан болж өндөрлөлөө. Наадам нийтэд нь аваад үзэхэд амжилттай болсон. Зохион байгуулалт, хэлбэрийн хувьд бол урьд өмнөхтэй ижил. Харин гадаадаас уран бүтээлчид, шүүгч ирснээр дэвшилттэй. Энэхүү наадмыг санаачлагч, жилээс жилд...
урлаг соёл
“...Нар жаргах цагаар Чи намайг дуудаач...” гэдэг орос дууны аялгуу сүүлийн хэд хоног хаа сайгүй уянгалах болов. Энэ дуу “Мөрөөдлийн театр”-ынхны шинэ уран бүтээл “Тэр чинь би” шоу драмынх нь нэг хэсэг юм байна. “Клип нь гарсан даруйдаа л залуусыг байлдан дагуулаад байгаа нь үг аялгуу зохицсоны дээр, хайр сэтгэл, хүн ч...
урлаг соёл
Монголын үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажавтай номын сангийн барилга болоод ховор, үнэтэй ном, судруудын хадгалалтын талаарх тулгамдаж байгаа асуудлуудаар ярилцлаа. -Төв номын сангийн номыг тоолж байгаа улсын тооллого ямар шатандаа явна вэ? -Өнгөрсөн оны зургадугаар сараас эхэлсэн тооллого одоо дуусах тийшээ...
урлаг соёл
Зууны манлай, эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өчигдөр “Чин Ван Ханддоржийн өргөө”-нд сэтгүүлчдийг урьж, уран бүтээлийнхээ талаар дотно яриа өрнүүллээ. Ойрын хэдэн жил ийм олон сэтгүүлчидтэй нэг дор нүүр тулж уулзаагүй поп хатагтайгаас асуух зүйл ч олон байв. -УГЖ дуучин С.Цэрэндолгор агсны дулсан “Миний сайха...
урлаг соёл
Цагаан сараар монголчууд үндэсний дээл, хувцсаараа гоён тэр жилийн өнгөө тодорхойлдог билээ. Үүнийг дагаад жил бүрийн  үндэсний томоохон баярын өмнө монгол дээлний захиалга ихэсч, хаа газрын хувцас загварын салон том жижиг гэлтгүй захиалгад дарагддаг.  Тиймээс жил бүрийн наадмын дээлний өнгө, загварыг тодорхойлдог “Мон...
урлаг соёл
Монголын залуу зохиолчдын холбооноос ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлж байгаа юм. Тэд өнөөдөр Ардын уран зохиолч, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэнд хүндэтгэл үзүүлж, өөрсдийн бүтээлийн дээжээсээ өргөн барьлаа. Энэ үеэр зохиолч Б.Лхагвасүрэн “Ном шиг том бэлэг байхгүй. Уламжлалыг умартаж, шинэчлэлийн тухай ярьж байг...
урлаг соёл
Яруу найрагч, орчуулагч Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээж-1” номоороо оны шилдэг уран бүтээл шалгаруулах “Алтан өд“ наадмын орчуулгын төрөлд тэргүүн шагнал хүртсэн билээ. МУИС-ийн НШУС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багшийн ажилтай энэ эрхэмтэй “Багш нарын баяр”-таа орох гэж байхад нь уулзаж ярилцлаа. -Юун...
урлаг соёл
“Найзууд” хэмээх телевизийн олон ангит инээдмийн киноны Ричелийн дүрээр алдаршсан Холливудын жүжигчин Женнифер Анистон ээлжит шинэ киноныхоо зураг авалтад оржээ. Сүүлийн үед нам гүмхэн амьдрах болсон тэрбээр Америкийн нэрт зохиолч Элмур Леонардын 1978 онд туурвисан “The Switch” романаас сэдэвлэсэн кинонд /одоогоор нэр ...
урлаг соёл
Богино хэмжээний киногоороо хэдийнээ олны танил болсон найруулагч Б.Чингүүн гэгээн хайрын баярт зориулсан  “Be my Valentine”  шинэ уран бүтээлээ дэлгэлээ. Түүний шинэ бүтээлээс нэгэн залуугийн сэтгэл догдлуулам хайрын романтик түүхийг сонирхоорой. Амьдрал бол сонголтын нийлбэр хэмээн боддог тэр л залуу хайртай бүсгүйнх...
урлаг соёл
Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн онд монголын уран сайхны кион албан ёсны нээлтээ хийн гадаад зах зээлд хөл тавьсан түүхэн явдал тохиосон. Энэ бол “DOZ entertainment”–ын “Хөх толбот Монголчууд” кино байсан юм. Тэгвэл тэд энэ удаад дахин гадаадын уран бүтээлчидтэй хамтран “Дүүлэн нис” нэртэй түүхэн киног бүтээж бай...
урлаг соёл
Алдарт Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” Их Британийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Evening Standard awards”-ийн шилдэг киногоор шалгарчээ. Тэртээ 1955 оноос одоог хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус наадамд өнгөрөгч онд нээлтээ хийснээс хойш UK box office-т хит болсоор байгаа адал явда...
урлаг соёл
“Walt Disney”-н бүтээл "Wreck-It Ralph” хүүхэлдэйн кино бүтээгчдийн хамгийн том наадам болох “Annie Awards”-ийн шилдэг бүтээлээр шалгарчээ. Өнгөрөгч оны аравдугаар сард нээлтээ хийсэн уг киног нэрт найруулагч Рич Мур найруулсан бөгөөд үзэгч, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. “Fix-it felix Jr” гэх тоглоомын эср...
урлаг соёл
Найруулагч Бэн Аффлек өнгөрөгч оны наймдугаар сард нээлтээ хийсэн “Argo” киногоороо Оскарын өнгийг тодорхойлогч гэгддэг “Directors Guild award”-аас “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртжээ. Тус наадамд шилдгийн шилдэг шагнал хүртвэл кино ертөнцийн нэр хүндтэй шагнал болох Оскарт мөн шилдгээр шалгарах магадлал хамгийн өнд...
урлаг соёл
"Динамит Наполеон" нэртэй бие даасан инээдмийн киног бүтээгч Жаред Хесс өөрийн шинэ киноныхоо гол дүрд Жим Керрийг тоглуулахаар болжээ. «Лумис Фарго» киног бодит хэргээс үндэслэн бүтээж байна. Ажилдаа сэтгэл дундуур нэгэн банкны ажилтны дүрд Керри тоглох юм. Тэр ажилтан банкнаасаа 20 сая доллар хулгайлаад ул мөр их үлд...
урлаг соёл
Дэлхийн олон мянган үзэгчийг байлдан дагуулсан адал явдалт технотриллер “Эх код” киноны найруулагч Данкан Жонс видео тоглоом сонирхогчдын дунд хит болсон  Blizzard энтертайментын “World of Warcraft” тоглоомоос сэдэвлэсэн киног хийх гэж байгаа талаар албан ёсоор мэдэгджээ. “World of Warcraft” видео тоглоом нь Америкийн ...
урлаг соёл
Австралийн кино урлагийн хамгийн том наадам болох “Australian film awards” өчигдөр Сидней хотод болж  шилдгүүдээ тодруулсан байна. Энэ удаагийн наадамд найруулагч Вайни Блайрын “Sapphires”  кино 11 номинаццид нэр дэвшин “Шилдэг кино”-гоор тодорчээ. Энэхүү бүтээл нь Вьетнам дахь цэргүүдэд уран бүтээлээ хүргэдэг охидын х...
урлаг соёл
Богино хэмжээний кино гэхээр хамгийн түрүүнд найруулагч Б.Чингүүний бүтээлүүд санаанд буудаг болоод уджээ. Тиймдээ ч түүний шинэ бүтээл бүрийг нь үзэгчид тэсэн ядан хүлээнэ. Хэсэг хугацаанд нам жимхэн байсан Чингүүн удахгүй тохиох гэгээн хайрын баярт зориулан “Be my Valentine” богино хэмжээний киногоо бүтээсэн байна. Э...
урлаг соёл
УДЭТ-ын ерөнхий най­руулагч Н.Наранбаатар 33 жилийн дараа “Гамлет” жүжгийг Монголын тайзнаа дахин найруулан тавьсан билээ. Тэгвэл тэрээр энэ удаад дэлгэцийн бүтээл тэр тусмаа бидний мэддэг “Гарын таван хуруу” киног бүтээхээр төлөвлөөд байгаа гэнэ. Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” киног өмнө нь дэлгэцнээ И.Нямгаваа най...
урлаг соёл
Уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарласан “DOZ  entertainment” уран бүтээлийн нэгдлийнхэн “Дүүлэн нис” гэсэн өвөрмөц нэртэй нэгэн киног БНСУ-д бүтээгээд саяхан эх орондоо иржээ.  Тэд “Дүүлэн нис“ шинэ кинондоо Итали Өмнөд Солонгос, Энэтхэг, Аргентины нэртэй уран бүтээлчидтэй хамтарч ажилласан төдийгүй солонгос жүжигчди...
урлаг соёл
Монголын киночид өнгөрөгч оны сүүлчээр ШӨХТГ-ын дарга О.Магнайд “Тэнгис”, “Өргөө” кино театрууд киночдын эрх ашгийг зөрчиж байна хэмээн шалгаж өгөхийг хүссэн байна. Ийнхүү үзэх болсон нь Монгол кинонуудыг эдгээр театруудад гаргахдаа орлогын 50-60 хувийг авч мөн түүнчлэн аливаа урамшуулалыг киночдын орлогоос авдаг байса...
урлаг соёл
Киноны зураач нар өнөөдөр хуралдаж, өөрсдөдөө тохиолддог бэрхшээл, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна. Саяхан Монголын кино уран бүтээлчдийн зөвлөл  байгуулагдсан тус зөвлөл нь дотроо мэргэжлийн чиглэл тус бүрээр эвлэлтэй болох зорилт тавьж байгаа бөгөөд  кино зураачид Төв шуудангийн байранд хэлэлцүүлэг хийж, эвлэлээ б...
урлаг соёл
Технологийн салбарын хамгийн суут хүн гэгддэг “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын тухай кино хийхээр болж, гол дүрд  Холливудын нэрт жүжигчин Эштон Катчер тоглож зураг авалт нь эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл найруулагчаар нь "Swing Vote" инээдмийн киногоороо алдаршсан Жошуа Майкл Стерний...
урлаг соёл
Хатан хаан II Елизавета ба Маргарет гүнж. Фото: Kevin Coombs / Reuters Их Британид залуу гүнжүүд Маргарет ба ирээдүйн хатан хаан Елизавета нарын тухай кино бүтээнэ. Энэ талаар The Guardian сонинд мэдээлсэн байна. Маргарет гүнжийн дүрийг 23 настай Жуно Темпл бүтээх гэнэ. “Хар рыцарь” киногоороо Темпл хэдийнэ олны танил ...
урлаг соёл
Тэнгис, Өргөө зэрэг кинотеатрууд өнгөрсөн хугацаанд киночдын билет борлуулалтын орлогоос 60 хувийг шууд суутган авдаг байсан ажээ. Өрсөлдөөний хуулийн дагуу эдгээр кинотеатр нь монополь байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа тул Шударга, Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт, хийж дараахи зөрчлийг арилгуулжээ...
урлаг соёл
Дуучин Женнифер Лопез хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж яваа. Дуулахаас гадна мэргэжлийн бүжигчин, жүжигчин бүсгүйн тоглосон хэд хэдэн кино тухайн цаг үедээ шуугиан тарьж, box office-оос чамгүй орлого олж байсан. Тэгвэл Женнифер Лопезийн гол дүрд нь тоглосон “Parker” нэртэй шинэ кино тун удахгүй үзэгчдийн хүртээл бол...
урлаг соёл
Америкийн жүжигчин Арнольд Шварценеггер алдарт "Терминатор" киноны  тавдугаар ангид тоглох болсон тухайгаа “The Sun” сониноос зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдэгджээ. “Шинэ киноны зохиолыг бичиж байгаа. Кино зохиол энэ ондоо бэлэн болж, удахгүй зураг авалт эхлэх болно” хэмээн Шварценеггер ярьжээ. Кино зохиолчид б...
урлаг соёл
Холливудын ертөнцөд өнгөрөгч 2012 онд мэндэлсэн 250 гаруй киноны найруулагчдын ердөө есөн хувь нь эмэгтэй найруулагч байгааг судалгаагаар тогтоожээ. Хэдийгээр маш доогуур үзүүлэлт боловч 2011 оны үзүүлэлтээс дөрвөн хувиар өссөн гэдгийг Дэлгэц, телевизийн кино салбар дахь эмэгтэйчүүдийн судалгааны төвөөс мэдэгдсэн байна...
урлаг соёл
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн “Шүүдэр” продакшны бүтээсэн “Ану хатан” түүхэн уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн билээ. Тэгвэл олны анхаарлыг ихээр татаж буй түүхэн бүтээлийг өнөөдөр Орхон аймгийн үзэгчидтэй уулзуулах гэж байна. Өнөөдөр Орхон аймгийн “Уурха...
урлаг соёл
Ид шид, ер бусын тухай өгүүлэх Эндрес Масчиетийн энэ сарын 18-нд нээлтээ хийсэн “Mama” кино одоогийн байдлаар Вox office-ийг ашиг орлогоороо тэргүүлж байгаа гэнэ. Холливудын нэрт жүжигчин Жессика Честейний гол дүрд нь тоглосон уг кино албан ёсоор нээлтээ хийснээс хойш одоогийн байдлаар 18 сая евро буюу 28.1 сая ам.долл...
урлаг соёл
Сүүлийн үед кино ертөнцөд хит болж, ашиг орлогоор тэргүүлж буй Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” кино нь нийгэмд ёс зүйгүй сэдэл санааг өгч байна гэсэн үндэслэлээр Хятадад гаргахыг хориглосон байна. Дэлхийн олон улс оронд box office-ийг тэргүүлсэн тус кинонд Жеймс Бонд Шанхай хотноо хамгаалалтын ажилтныг хөнөөж буй...
урлаг соёл
“LVA entertainment”, “Absolute Pictures” болон “Logic Film”-ийн уран бүтээлчид хамтран "Дурлалын гэмт хэрэг" нэртэй уран сайхны киноны ажилдаа оржээ. Тус киноны ерөнхий найруулагчаар “Absolute Pictures”-ын найруулагч П.Дэлгэрбаяр, ерөнхий зураач Ц.Хүрэлбаатар, ерөнхий оператор Э.Нэргүй, продюсераар “LVA entertainment”-...
урлаг соёл
Туурга тусгаар Монголынхоо төлөө халуун цус,  бүлээн амиа өргөж ирсэн өвөг дээдсийн шаралсан түүхийг дахин сэргээж амилуулсан “Ану хатан” түүхэн уран сайхны дэлгэцийн бүтээл 17-р жарны Баясгалан хэмээх усан Луу жилийн өвлийн адаг сарын Дэлгэрэх одтой шинийн 7-нд мэндлэн төрлөө. Монгол Улсын түүхэнд хоёр дахь удаагаа бү...
урлаг соёл
Алдарт Жеймс Бондын 23 дахь цуврал “Skyfall” нээлтээ хийсэн даруйдаа олон мянган кино сонирхогчдыг араасаа дагуулж Box Оfficce-ийн тэргүүн эгнээнд бичигдэх болсон. Харин Синхуа агентлагийн мэдээлснээр тус кино сүүлийн үед дэлхийн томоохон зах зээл бүхий Хятад улсад мөн хит болж байна. Учир нь  өнгөрөгч долоо хоногийн а...
урлаг соёл
“Цаг хугацаа улиравч, цадиг түүх мөнх” гэсэн уриатай “Ану хатан” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл боллоо. Энэ бүтээл үзэгчдийг XVII зуунд эргэн аваачиж, түүхийн хуудсыг сөхөн хоёр цагийн турш баяр, гунигаар хөглөв. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романыг уншиж байсан уншигчид “Ану хатан” др...
урлаг соёл
Бүтэн жилийн турш зураг авалтаа хийсэн “Ану хатан” киноны нээлт өнөөдөр болно.  Сонирхолтой нь анхны дэлгэцийн бүтээлээ өлгийдөн авч байгаа энэ өдөр зохиолчийнх нь төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Магадгүй нэг өдөр ингэж таарсан нь санамсаргүй тохиолдол ч биш байх. Б.Шүүдэрцэцэг зохиолч төдийгүй бас ч үгүй менежмент...
урлаг соёл
Өнгөрөгч долоо хоногийн “Вox office”-ийн шилдгээр найруулагч Питер Жексоны энэ сарын 13-нд нээлтээ хийсэн “Hobbit” кино шалгарсан байна.Өнгөрөгч долоо хоногийн “Вox office”-ийн шилдгээр найруулагч Питер Жексоны энэ сарын 13-нд нээлтээ хийсэн “Hobbit” кино шалгарсан байна. Нээлтээ хийснээс хойш уг кино хоёр дахь долоо х...
урлаг соёл
Загалмайлсан эцэг киноны од, Холливудын нэрт жүжигчин Аль Пачино болон нэрт найруулагч Брайн Де Пальма нар америк хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Жерри Сандаскигийн амьдралаас сэдэвлэсэн шинэ кинонд хамтран ажиллах тухайгаа мэдэгджээ. Кино ертөнцийн нэрт уран бүтээлчид одоогоос 20 жилийн өмнө буюу 1993 онд үзэгчдийн хү...
урлаг соёл
Үзэгчдийг багагүй хугацаанд хүлээлгэсэн “Ану хатан” кино маргааш нээлтээ хийх гэж байна. “Цаг хугацаа улиравч Цадиг түүх мөнх” гэсэн уриатай уг түүхэн бүтээл нь Монголын домогт хатдын тухайн өгүүлсэн хоёр дахь кино юм. Эмэгтэй зохиолчийн зохиолоор эмэгтэй найруулагчтай гэдгээрээ онцлог уг кинонд гол дүрийн жүжигчдээс г...
урлаг соёл
Дуучин Бейонсе Америкийн “HBO” телевизтэй хамтран бүтээж буй намтарчилсан баримтат киноныхоо трейлерийг цацлаа. “Life is but a Dream” нэртэй кинонд Бейонсегийн амьдралыг хүүрнэх бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм. Дуучин бүсгүй албан ёсны цахим хуудсаараа дамжуулж өчигдөр киноны трейлерийг танилцуулсан байна...
урлаг соёл
Жонни Деппийн фенүүдэд таатай мэдээ дуулгая. Карибийн тэнгисийн дэггүй дээрэмчин Jack Sparrow эргэн ирэх гэж байна. Тодруулбал, “Уолт Дисней” кино компани “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны тавдугаар ангийг бүтээх болсон тухай албан ёсоор мэдэгджээ. Кино сонирхогчдын хорхойг хүргэм далайн дээрэмчдийн  сонирхолтой, а...
урлаг соёл
“650” инээдмийн кино, “03:30” сэтгэхүйн аймшгийн бүтээлээрээ Монголын кино ертөнцөд танил болсон “Шинэ ертөнц”-ийнхөн “Ерөнхийлөгчийн туслах” нэртэй ээлжит уран бүтээлээ дэлгэх гэж байна. Тэдний шинэ бүтээлийн зохиолыг  М.Энхдалай бичиж, найруулжээ. Энэ сарын 25-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа уг киноны гол дүр...
урлаг соёл
Холливудын кино ертөнцөд өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлж, “Box office”-ийг өнгөлсөн шилдэг 10 бүтээлийг танилцуулъя. Тус жагсаалтыг Холливудын чадварлаг цөөхөн эмэгтэй найруулагчдын нэг Kathryn Bigelow-ын бүтээсэн “Zero Dark Thirty” кино өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүллээ. Нээлтээ хийгээд у...
урлаг соёл
Алдар тагнуулч Жеймс Бондын тухай өгүүлдэг “007” цувралын сүүлийн анги “Skyfall” киноны дуу удахгүй болох Оскар наадамд шилдэг оригинал дуу номинацид нэр дэвшжээ. Хэрэв Их Британийн дуучин Аделийн дуулсан “Skyfall” киноны дуу Оскарын энэ төрөлд ялвал өмнөх ангиуддаа байгаагүй амжилт үзүүлэх аж. Үүнээс өмнө “007” цуврал...
урлаг соёл
Британийн кино академаас дэлгэцийн шилдэг уран бүтээлийг шалгаруулахаар жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “BAFTA Award”-д Стивен  Спилбергийн “Lincoln” кино арван номинацид нэр дэвшиж, энэ оны хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтжээ. Наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр тус кино нь наадмын “шилдгийн шилдэг”...
урлаг соёл
Жил бүр хамгийн муу жүжигчин, найруулагч, кинонд гардуулдаг анти шагналын бүх номинацийн нэр дэвшигчид тодорчээ.      Энэ жилийн “Алтан бөөрөлзгөнө” –ийн лидер нь “Бүрэнхий: Үүр цайлт” кино болж байна. Билл Кондоны энэ бүтээл шагналын бүх номинаци бүр  “Хамгийн тааруу хос” номинацид давхар нэр нь дэвшлээ. Бөөрөлзгөнө ж...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын гран при шагналын эзэн, зургаан “муза”-гаар шагналын хур буулгасан “Тэнгэрийн хүү” бүтээлээр хүүхэлдэйн кино хийхээр болжээ. УДЭТ, БСШУЯ-тай хамтран зохион байгуулсан түүхэн жүжгийн шилдэг бүтээлийн уралдаанд зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” ...
урлаг соёл
Вox office-ийн өнгөрөгч долоо хоногийн шилдгээр энэ сарын 4-нд нээлтээ хийсэн найруулагч John Luessenhop-ийн “Texas Chainsaw 3-D” кино шалгарсан байна. Тус кино нээлтээ хийснээс хойш эхний гурван өдрийн дотор л гэхэд 23 сая ам.долларын орлого олжээ. Харин удаах байранд өмнөх долоо хоногуудад шилдгээр шалгарч байсан  "D...
урлаг соёл
Британийн Кино Академиас дэлгэцийн шилдэг уран бүтээлийг шалгаруулахаар жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “BAFTA Award”-д нэр дэвших шилдгүүдийг зарласан байна. Энэ удаа урьдчилсан байдлаар залуу жүжигчин Жуно Тэмплээс гадна жүжигчин Андреа Райсборо, Америкийн жүжигчин, дуучин Элизабет Олсен, Шведийн жүжигчин  Ал...
урлаг соёл
Австри, Америкийн бодибилдингч, жүжигчин Арнольд Шварценеггер өнгөрсөн онд Калифорни мужийн амбан захирагчийн үүрэгт ажлаасаа халагдсанаар кино урлагтаа эргэн иржээ. Арнольд Шварценеггер өнгөрсөн онд “Expendables” /1,2/ кинонд хуучны андуудтайгаа хамтран тоглосноор одоо ч кино од хэвээр буйгаа батлан харуулсан билээ. Т...
урлаг соёл
Найруулагч Билл Кондоны 131.5 сая ам.доллараар бүтээсэн цус сорогч, хүн чононуудын тухай өгүүлсэн алдарт бүтээл “The Twilight Saga: Breaking Dawn - Part 2” энэ долоо хоногийн байдлаар нийт 158.7 евро буюу 254.6 сая ам.долларын ашиг олсноор Хойд Америкийн “Box office”-ийг гурав дахь долоо хоногтоо тэргүүлээд байна. Энэх...
урлаг соёл
Тулааны урлагийн мастер Брюс Лигийн кунфугийн их багш Ип Ман болон түүний дайснуудын хоорондох ширүүн тэмцлийг өгүүлэх “The Grandmaster” /Их мастер/ хэмээх кино өчигдөр Бээжин хотноо нээлтээ хийлээ. Хонгконгийн найруулагч Вон Карвайгийн бүтээл уг кино нь уран бүтээлчдийн зургаан жилийн хөдөлмөрөөр бүтжээ. Тус кинонд Өм...
урлаг соёл
Нэрт жүжигчин Хелен Миррен өчигдөр Холливудын алдрын гудамжинд өөрийн нэртэй одтой болжээ. Тэрээр кино урлагт өнө удаан жил хүчин зүтгэхдээ “Оскар”, “Алтан бөмбөрцөг” Их Британийн кино болон телевизийн урлагийн дээд шагнал “BAFTA”, Холливудын “SAG” зэрэг наадмуудаас шилдгийн шагналыг  гардаж байсан чадварлаг жүжигчин ю...
урлаг соёл
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн, “Шүүдэр” продакшны бүтээж буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Жил дамнан бүтээж буй уг кино өнгөрсөн аравдугаар сард албан ёсны трэйлерээ дэлгэж, нээлтийн товоо арванхоёрдугаар сард хэмээн зарлаад байсан ч тодорхой ...
урлаг соёл
Америкийн найруулагч Петер Жексоны уран зөгнөлт туульсын кино “Хоббит” АНУ-нэг долоо хоногийн дотор 33 сая ам.долларын ашиг олж, box office-ыг гурван долоо хоногийн турш тэргүүлж байна. Английн зохиолч, яруу найрагч Жонн Роналд Толкиены “Хоббит” уран зөгнөлт, сонгодог зохиолоос сэдэвлэн , Ворнер Брос кино компанид бүтэ...
урлаг соёл
"Үүлэн атлас" киноны кадраас Өнгөрсөн онд олны анхаарлыг ямар кинонууд татав. Гэхдээ энэ бол шилдгүүдийн жагсаалт биш. Таалагдсан, таалагдаагүй гэх мэт бүх шүүмж санаануудыг нэгтгэсэн учраас бодит гэж шууд хэлэх боломжгүй сануулах хэрэгтэй болов уу. Мөн энд 2011 онд хийгдсэн ч үзэгчдэд 2012 онд хүрсэн кинонууд байгаа, ...
урлаг соёл
Кино сонирхогчдын шинэ жил өнөөдөр болж, залуусыг сонирхлоор нь нэгтгэх гэж байна. Энэ нь сонин содон гэнэтийн бэлгээр дүүрэн дөрвөн цагийн арга хэмжээ байх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс энэ талаар нууцалж буй. Ямартай ч шинэ жилдээ идэвхтэй оролцсон 100 хүн  дэлхийн кино ертөнцийн анхааралд байгаа “The Hobbit”  к...
урлаг соёл
“Синхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын жүжигчин Ху Жиний  найруулсан “Lost in Thailand” нэртэй инээдмийн кино Зул сарын баярын өдрүүдэд хит болсон гэнэ. Хамгийн хачирхалтай нь уг кино дөнгөж 30 сая юань буюу 4.8 сая ам доллар өртгөөр бүтээгдсэн ч 700 сая юань буюу 112 сая ам долларын орлого олсон байна. "Lost in Thai...
урлаг соёл
Зул сарын баярын өдөр кино сонирхогчид  нээлтээ хийгээд удаагүй байгаа “Les Miserables”, “Django Unchained” кинонууд руу шуурсан талаар Вox office мэдээллээ. Үнэндээ зул сарын баярын ганцхан өдрийн дотор уг хоёр кино нийлээд  33 сая ам долларын орлого олсон нь  дээрх кино багийнхны төсөөлж ч байгаагүй амжилт аж. Univer...
урлаг соёл
“Зүрхэнд шингэсэн намар”, “Бүгдийг нь”, “Миний байшин” гээд телевизийн олон ангит киногоор алдаршиж, Монголд төдийгүй Азийн кино ертөнцөд танил болсон, Өмнөд Солонгосын загвар өмсөгч, жүжигчин Сун Хье Кё /Song Hye Kyo/ Хятадын кино урлагт хөл тавьжээ. Тэрбээр “The Grandmaster” гэх хятад киноны гол дүрийг бүтээж буй тух...
урлаг соёл
Лондон хотноо энэ сарын 7-нд нээлтээ хийсэн “Universal” кино компанийн “Les Miserables” кино Зул сарын үеэрх хамгийн өндөр орлого олсон киногоор шалгарчээ. Нээлтээ хийгээд төд удаагүй энэ кино Зул сарын баяраар 17,5 сая ам.долларын ашиг олжээ. Тус киноны гол дүрд Энн Хэтэуай, Рассел Кроу Хью Жэкман нар тоглосон бөгөөд ...
урлаг соёл
Их Британийн жүжигчин Бенедикт Камбербэтч найруулагч Жей Жей Абрамсын “Star Trek: Into Darkness” гэх шинэ кинонд террористийн дүрд тоглож байгаа юм байна. Энэ тухай тэрээр “Empire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Кино сонирхогчдын дунд алдарт мөрдөгч Шерлок Холмсийн дүрээр илүү танигдсан тэрээр энэ удаад үүнээс т...
урлаг соёл
“Big line film” студийн ерөнхий найруулагч З.Батболдын найруулсан “Монгол төрийн товчоон” баримтат кино тун удахгүй нээлтээ хийхээр болжээ. Уг кинонд Хүннүгээс эхлээд Их Монгол улс, ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын гээд Монгол төрийн бүхий л цаг үеийг нэгтгэн харуулах гэнэ. Киноны үргэлжлэх хугацаа 20 минут бөгөөд ...
урлаг соёл
Холливудын нэрт од Николь Кидман ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх “Stoker” нэртэй адал явдалт аймшгийн кинонд тоглохоор зураг авалтдаа орсон гэнэ. Энэхүү кинонд Өмнөд Солонгосын нэрт кино найруулагч Пак Чхан Ук ажиллаж байгаа бөгөөд уг кино хамгийн анхны Солонгос найруулагчтай, англи хэлээр үзэгчдийн хүртээл  бол...
урлаг соёл
Wikileaks  сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн тухай “Дэлхийг худалдсан хүн” ("The Man Who Sold the World") гэх нэртэй кино бүтээх болсон тухай “The Film Stage” мэдээлэв. Жулиан Ассанж, фото AFP Ассанжийн тухай тус кинонд түүний дүрийг жүжигчин Бенедикт Камбербэтч бүтээх аж. Тэрбээр “Шерлок” олон ангит киноны гол...
урлаг соёл
Монголын кино кино урлаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дэлгэцийн шинэ бүтээлүүд шил даран мэндлэх болсон билээ. Өнгөрсөн жилийн намар, өвөл олон шинэ кино нээлтээ хийн үзэгчдийг байлдан дагуулж байсан бол энэ жил харин тоотойхон хэд л байгаа нь өнөөх киночид маань хаачив гэж өөрийн эрхгүй асуухад хүргэв. Өнгөрсөн ж...
урлаг соёл
“Box office” өнгөрсөн долоо хоногийн орлогоороо тэргүүлсэн шилдэг кинонуудаа танилцуулжээ. Энэ удаа найруулагч Питер Жейксоны энэ сарын 14-нд нээлтээ хийсэн “Hobbit” кино 52.4 сая евро буюу 84.8 сая ам.долларын орлого олсноор энэ сарын дээд амжилтыг тогтоогоод байгаа юм байна. Харин хоёрдугаар байранд 4.6 сая евро буюу...
урлаг соёл
Нийслэлийн түүхийг харуулсан явуулын гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна Нийслэлийн 375  жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон Улаанбаатар хотын музейтэй хамтран “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл”  нийслэлийн түүхийн гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэлгэлээ. Гэрэ...
урлаг соёл
Жүжигчин Том Круз болон “Paramount Pictures” нарын зүгээс удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Jack Reacher” киноныхоо нээлтийг хойшлуулахаар болсон тухай өчигдөр мэдээллээ. Жүжигчин Том Круз өнгөрсөн баасан гаригт Коннектикут мужийн Ньютаун хотын бага сургуульд аймшигт халдлага гарч бага насны 20 сурагч, найман хү...
урлаг соёл
Лос-Анжелес хотноо ирэх оны нэгдүгээр сарын 13-нд болох кино ертөнцийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөрцөг” наадамд нэрт найруулагч Стивен Спилбергийн ерөнхийлөгчийн намтарчилсан кино болох “Lincoln” манлайлагчдын эгнээд багтана хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа аж. Учир нь кино наадмыг зохион байгуулагчдын мэдээлж бай...
урлаг соёл
“Дарангуйлагч”, “Борат” зэрэг кинонуудаараа нэрд гарсан инээдмийн жүжигчин, зохиолч, дуу оруулагч Саша Барон Коэн өчигдөр болсон “British Comedy Awards” –аас шилдэг шинэ уран бүтээлчийн шагнал хүртжээ. Тэр ийн “British Comedy Awards” –аас яг 13 жилийн дараа тус шагналыг дахин хүртсэн байна. Харин наадмаас нэг бус удаа ...
урлаг соёл
Английн зохиолч, яруу найрагч Жон Толкины 1937 онд бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн “The Hobbit” кино өчигдөр Лондонд нээлтээ хийжээ. “The Hobbit” киноны нээлтийн ногоон хивсний ёслолд Кейт Бланчетт, Иэн Маккеллен, Мартин Фримен, Кен Скотт зэрэг нэрт жүжигчид  болон бусад кино багийнхан оролцсон байна. Мө...
урлаг соёл
Жүжигчин Том Круз өнгөрсөн мягмар гаригт  Шведийн нийслэл Стокгольмд  өөрийн тоглож байгаа “Jack Reacher”  киноны улаан хивсний ёслолд оролцсон байна. Тэрээр улаан хивсний ёслолд “Jack Reacher”-т хамтран тоглож буй  Английн жүжигчин Пайк Розамундын хамт хүрэлцэн ирсэн аж. Том, Пайк нар гэмт хэргийн ертөнцийг сонирхолто...
урлаг соёл
“Blue moon” арт галерейн гишүүн, уран бүтээлч Ц.Солонго “Сэтгэл шувуу” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл “Вlue moon” галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх юм. Аливаа урлаг нь хүнийг биологийн, байгалийн хүчин зүйлсээс үл хамааран зааглаж энэ...
урлаг соёл
Оскарын шагналт найруулагч Сейм Мендесийн найруулсан Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” “Box office”-ийг тэргүүлсээр байна. Тус кино өнгөрсөн долоо хоногт л гэхэд 6.7 сая евро буюу 10.8 сая ам.долларын ашиг олжээ. Харин Box office-ын хоёрдугаарт найруулагч Петер Реймсигийн  “Rise of the Guardians” 10.4 сая ам.доллар...
урлаг соёл
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-наас энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Энэхүү аян нь Монголд 1997 оноос хойш жил бүрийн энэ үед өрнөдөг уламжлалтай бөгөөд аяны үргэлжлэх хугацаа нь Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхи...
урлаг соёл
“Дэлхийд дурласан сар” нэртэй дэлгэцийн шинэ бүтээл өнөөдөр 19.00 цагт “Өргөө” кино театрт нээлтээ хийх гэж байна. Энэ жил  “Худалч залуу”, “Жексон амьд” инээдмийн уран сайхны кинонуудыг үзэгчдэд хүргэсэн “Herub” энтертайнментын ээлжит ши нэ уран бүтээл ийнхүү үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Уг киноны найруулаг...
урлаг соёл
Алдарт Жеймс Бондын сүүлийн цуврал “Skyfall” нээлтээ хийснээс хойш дөнгөж 40 хоногийн дотор хамгийн их ашиг олсноор UK “Вox office”-ийн бүх цаг үеийн шилдэг киногоор шалгарсан байна. Адал явдлаар дүүрэн Жеймс Бондын 23 дахь цуврал Их Британд 94.3 сая евро буюу 119.9 сая ам долларын ашиг олсноор 94 сая евро ашиг олсон “...
урлаг соёл
Холливудын “Academy Awards” буюу “Оскар” наадмын урьтал болон зохиогддог томоохон наадмуудын нэг “The New York Film Critics Circle awards” өнгөрөгч даваа гаригт шилдгүүдээ тодруулжээ. Энэ жил наадамд Америкийн найруулагч Кэтрин Бигелоу одтой байж  түүний “Zero Dark Thirty” болон Стивен Спилбергтэй хамтран бүтээсэн “Lin...
урлаг соёл