news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Их Британи Улсын FACE 2014 тэмцээний шилдэгүүдийн нэгээр Б.Баясгалан шалгарлаа. Их Британи Улсын (The Society of Portrait Sculptors) Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулагддаг олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох FACE 2014 тэмцээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Гадаад ха... | урлаг соёл |
“Ethnosphere” үндэсний соёл урлагийн нэгдсэн төслийн нээлт дөрөвдүгээр сарын 28-нд болсон юм. Уг төслийн нээлтэд зориулан үзэсгэлэнгээ толилуулсан зураач Б.Содномдаржаатай цөөн хором ярилцлаа. Зураач Б.Содномдаржаа нь Монголын өв уламжлалыг шингээсэн орчин үеийн урлагийн урсгал чиглэлийг баримтлан контенпорари чиглэлээ... | урлаг соёл |
Залуу уран бүтээл Э.Энхзаяагийн “Урсгал” нэртэй бие даасан үзэсгэлэн тавдугаар сарын 1-12-ны хооронд Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” арт галерейд арав хоногийн туршид дэлгэгдэх ажээ. Тэрээр уг үзэсгэлэнгээрээ хүний дотоод ертөнц, хүн байгалийн хүйн холбоо, тэднийг нэгтгэгч хүчний тухай өгүүлэхээр зорьсон гэнэ. Тус үзэсг... | урлаг соёл |
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулж буй “Шинэ бүтээл-Хүмүүс 3” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 26-30-нд “Улаан гэр” галерейд гарч буй. Үзэсгэлэнгийн шалгаруулалтад 31 уран бүтээлчийн 300 гаруй уран бүтээл оролцсоноос 15 хүний 19 уран бүтээл сонгогдон, үзэсгэлэнд тавигджээ. Эгэл амьдралын дүр зур... | урлаг соёл |
Хавар цаг ирэхэд охид эмэгтэйчүүдээс эхлээд байгаль дэлхий хүртэл өөрийн дулаан цагийн гоёлоо өмсдөг жамтай. Дүрслэх урлаг зураг судлалын төвийн захирал С.Болдбаатар, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Л.Ганболд нарын хамтарсан “Хавар-14” уран зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн тан... | урлаг соёл |
Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангаас зохион байгуулж буй "Шинэ бүтээл-Хүмүүс 3" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 26-30-ны өдрүүдэд Монголын Урлагийн Зөвлөлийн "Улаан гэр" галерейд болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь баримтат гэрэл зургаар дагнан авдаг сонин сэтгүүл, агентлаг, студид ажилладаг болон шинэ залуу гэ... | урлаг соёл |
Нийгмээс тасарсан иргэд гэж нэрлэж болох нэг хэсэг манай Улаанбаатар хотод бий. Тэднийг траншейнийхэн, гэр оронгүй хүмүүс гэж нэрлэх. Тэгвэл нийгмийн нэг хэсэг хэрнээ биднээс хэтэрхий тусгаарлагдсан эдгээр хүмүүсийн амьдралыг зураач Э.Лхагвадорж уран бүтээлдээ тусгасаар иржээ. “976 галерей”-д нээгдсэн “Байгаа, байхгүй... | урлаг соёл |
“Лемонс” хамтлагийн тоглолт болох тайз “WA studio sessions” нэртэй “Лемонс” хамтлагийн содон тоглолт өнөөдөр 19.00 цагт болох гэж байна. “White arch studios”-т болох уг тоглолт зөвхөн 40 хүнд зориулагдсан бөгөөд гэнэтийн зүйлээр дүүрэн байх гэнэ. Тоглолтын тасалбар 100 ам.доллар ба “Rosewood Coffee House” болон “IT Zo... | урлаг соёл |
Монголын шоу ертөнцөд энэ намрын хамгийн том дуулианыг тарьсан Өмнөд Солонгосын T-ARA хамтлагийнхан Монголд шинэ цомогтоо зориулсан зураг авалт хийж, тэр байтугай клипний зураг аваад нутаг буцсан билээ. Тэгвэл өсвөр насныхны сонсох дуртай T-ARA хамтлагийн охидын Монголд зураг авалтыг нь хийсэн зургаас ашиглан “Hurt” ду... | урлаг соёл |
Монголын рок, попын амьд домог “Харанга” хамтлаг өнгөрөгч 2014 онд 25 жилийнхээ ойг тэмдэглэх билээ. Хамтлагийн гишүүд 25 жилийн ойгоо угтаж, өнгөрсөн жилээс бие даасан тоглолтоо цувралаар хийж байгаа бол тун удахгүй 25 жилийн ойдоо зориулсан нэгэн номыг хэвлэлтэд гаргахад бэлэн болжээ. Номонд “Харанга” хамтлагийн түүх... | урлаг соёл |
Дуучин Чойжоогийн фэнүүдэд дуулгах баяртай мэдээ байна. Тэрбээр энэ сарын 21-нд “The face in the stars” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 27-нд “Vegas” клубт анхны цомгоороо нэрлэсэн тоглолтоо фэнүүддээ хүргэхээр болжээ. Өнөөдөр дуучин залуу маань “Монгол ньюс” мэдээллийн төвд шинэхэн ц... | урлаг соёл |
Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит ХЦДБЧ-ыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга /ХЦДБЧ-/ыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт хүрэлцэн... | урлаг соёл |
“Sweetymotion” хамтлагийнхан шинэ оны өмнөхөн манай уншигчидтай уулзаж байна. -Өнгөрсөн онд танай хамтлагийнхан хэчнээн уран бүтээл гаргасан бэ? -2012 он бид нарын хувьд 15 жилийн ой тохиосон гоё жил болж өнгөрсөн. 2013 он руу алхахад бид нарын хувьд дараагийн нэг үе рүүгээ орж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Бид 2013 ... | урлаг соёл |
“Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог “Морин хуур мину” тоглолтоо Төрийн ордны их танхимд гуравдугаар сарын 21-нд 19.00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ. Тоглолтонд хөгжмийн зохиолч Төрийн шагналт З.Хангал, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Олон улсын хөгжмийн зохио... | урлаг соёл |
Энэ сарын 18-ны өдөр "Монгол цэргийн баярт" -т зориулсан "Эр хүн танаа" тоглолт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус тоглолт "Тэнхээт эрсийн тэнгэрлиг аялгуу" нэрээр сүүлийн жилүүдэд зохиогдсон бөгөөд үзэгчдын үзэх дуртай концерт болоод байгаа юм. Тоглолтод сайн дуулдаг бөхчүүд, нийтийн дууны нэрт мастерууд оролц... | урлаг соёл |
Реппер Gee-ийн шинэ цомгийн нээлт өнөөдөр “Hifi mega store”-т болох нь ээ. Цомгийн нээлтийнхээ үеэр тэрээр шинэ цомгоо танилцуулахаас гадна шинэ уран бүтээл болох “Хэн бэ” дууныхаа клипийг олны хүртээл болгох гэж байна. Түүний цомогт нийт 14 дууг багтаасан бөгөөд 11 нь цоо шинэ уран бүтээл гэнэ. “Geeometry” цомогийн нэ... | урлаг соёл |
“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын 11 дэх цомогт багтсан “Би дурламаар байна” дуу iTunes Store-д байршжээ. Дуучин Ц.Хулантай хамтран дуулсан энэхүү бүтээлийг 0,99 доллараар өөрийн утсанд татах боломжтой боллоо. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудад энэ боломж нээлттэй. Сонирхуулахад, дуучин Д.Болдын... | урлаг соёл |
Д.Гансугар: “Монгол хотхон”-д ирсэн хүмүүс манай эх орноор, түүхээр бахархдаг Манай улс гадаадын орнууд руу ид насныхаа залуучуудыг хүнд хэцүү, хар ажил хийлгэхээр экспортолдог. Энэ их “ажиллах хүч” эх орноо голсондоо бус, амьдралаа өөд татахаар явдаг ч гэлээ үлдэж байгаа бид ч, орхиод одож буй тэд ч сэтгэлээсээ санаа ... | урлаг соёл |
Рок попын ертөнцийн томоохон арга хэмжээ болох “UBS Music video awards-2013” наадам өнөөдөр 16:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Рок попын уран бүтээлчид нийт 14 номинацид шилдгүүдэд өрсөлдөх бөгөөд нийт 80 гаруй уран бүтээл сойж буй гэнэ. “UBS Music Video Awards”-ыг UBS телевизээр шууд дамжуулан үзүүлэх ба наадмын яла... | урлаг соёл |
Монголд өнөөдөр мэргэжлийн Сонгодог болон ардын хөгжимчид, бүжигчид, язгуур урлагийнхнаас хэн нь уран бүтээл, тоглох ур чадвараар тэргүүлж буйг харуулах “Виртуозо-2013” гала тоглолт ирэх сарын 4-нд ДБЭТ-т болох гэж байна. Эдүгээ 11 дэх жилдээ үзэгчдээ хүлээж буй энэхүү тоглолтын онцлох зүйлүүдийн талаар мэдээлэл бэлтг... | урлаг соёл |
Энэ удаагийн үзэсгэлэнд манай улсын болон БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, ОХУ-ын Приморын Хязгаар, Япон Улсын Тоттори мужийн уран бүтээлчдийн уран бүтээлүүд дэлгэгдэж, олны мэлмийг баясгах нь ээ.Бүс нутгийн үзэсгэлэнг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, Маршал арт галлерей... | урлаг соёл |
Хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэнгийн “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолт нэгдүгээр сарын 19-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно. Увс нутгийн хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн эл тоглолт дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм байна. “Монголоороо байгаасай” тоглолтон... | урлаг соёл |
Загварын ертөнцөөс төрөн гарсан “Catwalk” хамталгийн охид шинэ клипээ үзэгчдэд хүргэлээ. Тэд Д.Ган-Очирын үг, Л.Гэрэлт-Одын ая “Халуун ба сэтгэл” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлжээ. “Catwalk”-ын шинэ бүтээл хайр дурлалын тухай уянгын дуу бөгөөд “Эрхэс” студийн уран бүтээлчид тэдний шинэ клипийг элсэн цөл, далайн эрэг, ой ... | урлаг соёл |
“Зугаалга”, “Франц үнсэлт”, “Хамт байвал болох уу” зэрэг олон хит дууны эзэн дуучин Г.Тэнүүн тун удахгүй өөрийн гэсэн “Chapter Record’s” студиэ нээх гэж байна. Тэрбээр өнгөрсөн зун “Picnic” нэртэй анхны цомгоо гарган залуусыг өөрийнхөө найман өнгийн ертөнцөөр аялуулсан билээ. Тэгвэл тэрбээр шинэ сутидийн нээлттэйгээ да... | урлаг соёл |
Саяхан АНУ-д болсон олон улсын хөгжмийн наадамд Монгол охин оролцон тэргүүн байрны эзэн болжээ. Түүнийг Эрдэнэхүүгийн Түшиг-Эрдэнэ гэдэг бөгөөд хөгжим бүжгийн коллежийн арван нэгдүгээр ангид сурдаг аж. Тэрээр тэр болгон эмэгтэй хүн тоглоод байдаггүй контрабас буюу босоо хийл / Их хуур / хөгжмийн төрлөөр олон улсын хөгж... | урлаг соёл |
Монголын уртын дууг орчин цагийн хөгжмийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвиж буй Улаанбаатар чуулгын дуучин, бүжигчин Д.Шижирмаагийн анхны уран бүтээл болох “Хол түүнээ” хэмээх уран бүтээл цацагдлаа. Уг уран бүтээлийн үгийг Г.Нарангэрэл, аяыг Г.Цэрэн нар бүтээжээ. Харин дууны клипийг “A-Bros entertainment”-ын бүт... | урлаг соёл |
Шинэ жил ойртож хүн бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр айсуй. Үүнтэй холбоотойгоор урлагийнхан шинэ уран бүтээлүүдээ ээлж дараалан гаргасаар. Энэ удаад “Ice Top” хамтлаг болон дуучин Ч.Цэлмүүн нарын хамтарсан “Шинэ жил” дуу мэндэлжээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын авьяаслаг уран бүтээлчдийг төрийн дээд одон “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнахаар болжээ. Чуулгын бүжгийн албаны дарга А.Баярсайхан, ятгачин Т.Билэгдэмбэрэл, хөгжмийн албаны дарга, лимбэчин Х.Энхбат, дуучин Ц.Түмэнжаргал нар болон бусад уран бүтээлчид энэхүү шаг... | урлаг соёл |
Өнгөрсөн онд 20 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэж, алтан пянзаа хэвлүүлсэн “Хурд” хамтлагийнхан энэ онд гадаадад суугаа монголчууддаа тоглолтоо толилуулахаар болжээ. Энэхүү тоглолтын эхний буухиа Өмнөд Солонгост буй монголчуудад зориулагдах бөгөөд энэ сарын 30, 31-нд тус улсын нийслэл Сөүл хотод болох ажээ. Д.БҮҮВЭЙ | урлаг соёл |
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын хамтарсан “Илбэе” тоглолт нэгдүгээр сарын 16, 17-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох ажээ. “Ханийн заяа”, “Эрхэмсэг”, “Илбэе” зэрэг уран бүтээлүүдээр нь тэднийг олон хүн мэдэх биз ээ. Хос залуусын тоглолтод дуучин С.Наран, С.Жавхлан, Г.Гэрэлчимэг нар болон ”Харанга”, “Ньюанс” хамтлагийн... | урлаг соёл |
“Ice top” хамтлагийнхан өөрсдийн хит дууны нэг “Уйлах эрхгүй хайр” уран бүтээлээ шинэчилжээ. Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан уг дуунд одоог хүртэл залуучуудын цусыг хөөргөж байсан тус бүтээл клипгүй байсан юм. “Уйлах эрхгүй хайр” дууны клипийг хүргэж байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Б.Нарандэлгэр буюу түүнийг олон хүн Ray нэрээр нь андахгүй сайн мэднэ. “Beatbox”-чин Ray эрдэм номын мөр хөөгөөд тун завгүй яваа нэгэн билээ. Тэрээр эрдэм номд шамдахын зэрэгцээ Японд зохион байгуулагдсан урлагийн их наадамд оролцон тэргүүн байр эзэлжээ. Тэрээр “Монгол Beatbox” холбоо байгуулан түүгээрээ ч чамгүй ол... | урлаг соёл |
Морин хуурын чуулгын “Торгоны хээ” цагаан сарыг угтсан гайхамшигт ардын дууны хөгжмийн бүтээл эгшиглэх гэж байна. Ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тайлбартайгаар хүргэнэ. Тоглолт Улсын Филармонийн танхи... | урлаг соёл |
Зохиолч Ц.Батнасангийн ( Боксын олон улсын хэмжээний мастер) “Найз” хэмээх бэсрэг туужийг бид цуврал хүргэж байгаа билээ. Энэ удаа Арванхоёрдугаар бүлгийг хүргэж байна. Туужийн I-IV , V-VIII , IX-XI бүлгүүдийг уншина уу. Арванхоёрдугаар бүлэг Өнөр уул уурхайн салбарт орохдоо маш их хэл ам дагуулсан эрсдэлтэй бизнес гэд... | урлаг соёл |
Өмнөд Солонгосын рэппер PSY-гийн шинэ клип Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдлээ. Түүний “Gentleman” дуу цацагдаж эхэлснээсээ хойш хоёр хоногийн дотор л шинэ дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, “Gentleman” дууны клип дөрөвдүгээр сарын 12-нд анх олны хүртээл болсон бөгөөд 14-ний өдөр гэхэд нийт 38,4 сая хүн уг дуун... | урлаг соёл |
Рок хөгжим сонирхогч залуусын хүсэл биелэх нь. Учир нь “Нисванис” хамтлагийн төрсөн өдрийг тэмдэглэх, рок хөгжим сонирхдог залуусыг цуглуулж, нэгэн үдшийг доргиохоор 16 дахь жилдээ “Nis nis” фестиваль дөрөвдүгээр сарын 9-нд “UB palace”-н “Royal” танхимд болох гэж байна. Фестивальд “Нисванис”, “Алтан ураг”, “Булсара”, “... | урлаг соёл |
Монголын анхны Visual Kei хамтлаг болох “Visual Moon” шинэ клипээ цацаж эхэллээ. Японы Visual Kei стилиэр уран бүтээлээ туурвидаг “Visual Moon” хамтлаг нь 2009 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулагджээ. Зургаан гишүүнтэй “Visual Moon” хамтлагийнхан бүгд ихрийн орд төдийгүй хамтлагийн гоцлол дуучин, ритм гиртарчин хоёр и... | урлаг соёл |
Хаан хуурын үдэшт түр саатахыг урьж байна. Маргааш буюу энэ сарын 21-нд төгөлдөр хуурын сонгодог тоглолт болох нь. Төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа өөрийн бие даасан тоглолтыг Улсын филармонид хийх юм. Тэрбээр тоглолтын хөтөлбөртөө төгөлдөр хуурт зориулсан дэлхийн алдартай бүтээлүүдээс тоглохоор оруулаад байгаа аж. Төгөлдөр х... | урлаг соёл |
Сонгодог хөгжим сонсмоор байна уу? Тэгвэл өнөөдөр 19.00 цагт Улсын филармонийг зориорой. Учир нь өнөөдөр “Уран сэтгэмж” хэмээн чавхдаст найрал хөгжимчдийн тоглолт болох юм. Тоглолтыг БНСУ-ын удирдаач Чон Син Ён удирдан тоглуулна. Мэдээж тоглолтод Arcangelo Corelli, Antonio Vivaldi, Handel, G.F, W.A.Mozart, Benjamin B... | урлаг соёл |
“Playtime 2012” наадам наймдугаар сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болохоор тогтсон бол наадамд оролцох хамтлагуудыг бүртгэж эхэллээ. Хамтлагууд "Hi-Fi records"-ын 333111 утсанд холбогдож бүртгүүлэх боломжтой юм байна. “Амьд” хөгжим сонирхогч залуусыг “цэнэглэх” рок хөгжмийн наадам хоёр өдрийн турш болох б... | урлаг соёл |
Их Монгол Улс байгуулагдсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадам энэ жил нар хур тэгширсэн, уухайн түрлэг дунд өргөн дэлгэр болж байна хэмээн наадамчин олон сэтгэл дүүрэн байна. Баяр наадмын өдрийг тохиолдуулж, соёл урлагийн тоглолтуудыг урлагийнхан зохион байгуулж, олны сонорыг мялааж байгаа... | урлаг соёл |
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ой энэ сарын 18-ны өдөр тохионо. Мөн энэ онд Халхын голын байлдаанд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байгаа. Эдгээр түүхт ойг угтан эх орны сэдэвт яруу найргийн санг баяжуулах, цэрэг эх орны сэдэвт бүтээлийг сурталчлан нийтийн хүртээл болгохоор “Эх орны цэрэг-2014” яр... | урлаг соёл |
Монголын Урлагийн Зөвлөлийн хүсэлтээр нэртэй хэвлэлүүдэд зориулан урлагийн тухай өгүүлэл бичиж байсныгаа бараг л эцсийн мөчид базаж хаяад тэс өөрөөр эхлэхээс аргагүйд хүрэв. Нүүр ном дээрх “Катарсис” урлагийн хуудас руу минь монголын нэгэн уран барилгач “Би зураач биш (!). Би архитектор” гэж орж ирснээс л энэ бүх юм эх... | урлаг соёл |
Урлаг хүчирхийллийг зогсоож чадах уу, түүнд ийм хэмжээний хүч бий юу? Эсвэл хэтэрхий гэнэн асуулт уу? Хоёр жилийн өмнө Истанбулын Таксимын талбай дээр болсон жагсаалын үер залуус төгөлдөр хуур авч ирэн хөгжимдөж байв. Асуудлыг шийдчихээгүй ч яг төр мөчид довтлохоор бэлдэж байсан цагдаа нар төлөвлөгөөгөө хойшлуулахаас ө... | урлаг соёл |
Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа, бүр үг яриагаар харилцаж эхлэхээсээ ч өмнө урлагийн бүтээл бүтээж, ахуй амьдралдаа ашиглаж байсны ул мөр өдий төдий буй. Хүн төрөлхтний түүхийн нэн эрт балар цагт бүтээгдсэн 700 000 жилийн тэртээх хадан сийлбэр товх, 41 000 жилийн өмнөх хадны сүг зураг, 38000 жилийн настай цалиг... | урлаг соёл |
Хүмүүс бид өдөр бүр ямар зүйлийг сайн, юуг зөв эсвэл буруу гэж ялгах сонголттой тулгардаг. Мөч тутам тулгарах том, жижиг сонголтыг бид сургууль, гэр бүл болон нийгмийн үнэт зүйлс дээр тулгуурласан өөрийн ёс суртахууны хэм хэмжээгээр хийдэг. Ёс суртахуун гэдэг нь аливаа зүйлийн сайн мууг дэнслэн хэмжих бичигдээгүй хууль... | урлаг соёл |
Одоо дөнгөж 11 настай Фэйсбүүк, үүнийг үндэслэгч Марк Зукерберг (30) дэлхий дээр өмнө нь хэний ч байгуулж байгаагүй өнөр бүлийг үүсгэсэнд нэгдэж нийлсэн хүмүүсийн тоо өдгөө 1.4 тэрбумд хүрчээ. Хором мөч тутамд хагаран бутрах ямар ч шалтгаан олж чаддаг манай дэлхийн иргэдэд хэрвээ 20 жилийн өмнө ийм зүйл хэн нэгэн нь сэ... | урлаг соёл |
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд "Гэгээн муза-12" наадам энэ сарын 17-23-нд болно. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар "Гэгээн муза" академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, БСШУЯ, УДЭТ, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэл... | урлаг соёл |
“Дэлхийн жүжгийн зохиолын дээжис” нэртэй 11 боть ном хэвлэлтээс гарчээ. Монголын театрын урлагийн түүхийн он цагийг урагшлуулсан, уран бүтээлчдийн гарын авлага, ширээний ном болохуйц бүтээл хэмээн үнэлэгдэж буй энэхүү номын санаачлагч, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Н.Болдтой ярилцлаа. -11 боть ном гаргана гэдэг их хөдөлм... | урлаг соёл |
Уулын чулууг өргөж авчраад тавьчихдаг гүндүүгүй монгол эр мөн монгол бөхийн ёс жудгийн тухай өгүүлэх “Гарьд магнай” киноноос үлдсэн бяцхан дурсамж сэтгэлд тод үлдсэн. Наадам болохоор л ёс юм шиг энэ кино гарч, дэлгэцийнхээ өмнө суугаад ааваасаа “Та Далайцэрэн шиг ийм хүнд чулууг өргөж чадах уу гэхэд “Охиноо хүсвэл уулы... | урлаг соёл |
“Миний хамгийн хайртай улирал намар билээ... Намар цагт өөрийгөө байгальд нэгдэж буйг мэдэрч, огторгуйн уудам цэцэрлэгт орж явчих шиг болно. Энэ ертөнц дээр би гэдэг хүн тодорхой нэгэн биет үгүй болж, газар тэнгэрийн нийлбэрт уусан, намайг алгуураар өөртөө шингээж буй орон зай, цаг хугацааны гунигт эзлэгдэнэм...” ийн т... | урлаг соёл |
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цоодлын Хулан ССАЖ-ын сайдад хандан захидал бичжээ. Тэрээр энэхүү захидалдаа их зохиолчийн музейн барилга 12 жилийн туршид өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэнийг дурдаад уг музейн үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулан музейн үзмэрүүд бүрэн ... | урлаг соёл |
Өвөл боллоо. Анхны цас аль эрт хаялсан ч өнөөдөр яг жинхнээсээ өвөл болж, дулаан хүрэм, ноосон ороолтондоо шургаллаа. Өвөлд би дуртай. Цав цагаан. Хаашаа ч харсан хир толбогүй цагаан өвөл цасаараа ертөнцийг угаадаг. Гудамж цав цагаан, цэв цэвэрхэн. Сэтгэлээ ч гэсэн тэдэн шиг угаалгачихсан юм шиг санагдах. Өвөл тэр чигэ... | урлаг соёл |
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 оны 6 сар) нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч зохиолч, яруу найрагч байв. Дашдоржийн Нацагдорж нь1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээ... | урлаг соёл |
Рок поп хэмээх өнөр гэр бүлд бүл нэмж байгаа хамтлаг бол “Visual moon” билээ. Этгээд хувцаслалт, нүүр будалт зэргээрээ олны анхаарлыг татаж буй тус хамтлаг нь Японы Вижуал Кэе урсгалын Монгол төлөөлөгчид хэмээн тус улсын талархлыг хүлээгээд байгаа юм. Тэд саяхан “Endless” нэртэй шинэ уран бүтээлээ өлгийдөөд байна. Түүн... | урлаг соёл |
“Учиртай гурав” киноны “Чи яг дурлал” шиг дууны клипээ үзэгчдэд хүргэснээс хойш шинэ бүтээл төрүүлээгүй “Anemone” хамтлагийг сураг алдарсан хэмээн шүүмжлэх нэгэн байсан. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй. Охид анхны бие даасан цомгийн ажилдаа шамдан орсон бөгөөд ерөнхий продюсероор нь хөгжмийн зохиолч Ц.Ч... | урлаг соёл |
Мадоннагийн дэлхийн аялан тоглолтын Германд тоглосон хэсэг саяхан Кельн хотноо төгсгөлөө хийсэн байв. Оросын телевизийн хөтлөгч Андрей Малахов дуучин бүсгүйн 15 мянган дэмжигчдийн дунд байгаад Мадонна Украиныг шүүмжилснийг сонссон байна. Америкийн поп хатагтайн “MDNA” гэх дэлхийн тойрсон тоглолтын Германы хэсэг Кельнд ... | урлаг соёл |
Залуусын дунд ид шуугиулж буй охидын хамтлаг "Extacy" хамтлагийн дуучин Э.Хонгорзултай уран бүтээл болоод бусад асуудлаар ярилцлаа. -Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе? -Баярлалаа. Танай сонины уншигчдад ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. -Урлагийн хүн болсноор өдрийн ажил ч өөрчлөгдсөн байх. Нэг өдрийн хуваариа сонирхуулаа... | урлаг соёл |
ОХУ-ын алдарт “Кино” хамтлагийхан Виктор Цойгоос бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглажээ. Тэгээд 22 жилийн өмнө Цойгийн дуулсан хамгийн сүүлийн бичлэгийг амьдруулан “Атаман 2012” клипээ саяхан хүргэсэн юм. Тэрхүү бичлэг нь кассетэн дээр байсан бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүн нь Цойгын дуу хоолойг стеро хоолойгоор нь кли... | урлаг соёл |
С.Сэрчмаа хаана амьдарч байгаа, уран бүтээпийн олз омог ямаршуухан явна гээд түүнтэй холбоотой асуултууд уншигч, сонсогчдын анхаарлын төвд байдаг нь нууц биш. Дуучин С.Сэрчмаатай ярилцсанаа хүргэе . -Сайн байна уу, уулзалгүй уджээ. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрөө хаана хэрхэн тэмдэглэв дээ? -Ба... | урлаг соёл |
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Рок попын их хуралдай" наймдугаар сарын 25-нд 19.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Тоглолтод Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, хөгжмийн ... | урлаг соёл |
Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа чадварлаг хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгийтэй “Рок поп оддын их хуралдай” тоглолтын өмнө цөөн хором ярилцсан юм. -Таныг эмэгтэйчүүдийн “W” клуб нээсэн гэж дуулсан? -Би бол уран бүтээлээ хийгээд явж байгаа эмэгтэй хүн. Тэр чигээрээ эмэгтэйчүүдийн сонирхдог, дуртай, хайртай, хүсэж явдаг... | урлаг соёл |
Аав, ээжүүд хүүхдүүдтэйгээ хамт суугаад амтархан унших нэгэн ном хэвлэгдлээ. “АртЛар Хаус Паблишинг”-ийн анхны бүтээл болох энэхүү ном “Цагаан товчоо” нэртэй бөгөөд зохиолч Б.Сэлэнгийн мөн анхны бүтээл ажээ. Од эрхэс, амьд ертөнцийн далд ертөнцийн шүтэлцээг илэрхийлсэн дорнын цаг тоолол болох 12 жилийн амьтдын бэлгэдэ... | урлаг соёл |
-Тэр бол Харуки Мураками. Зохиолч Мураками нэгэн ярилцлагадаа “Би өөрийгөө уран бүтээлч гэж боддоггүй. Би бичиж чаддаг жирийн хүн” хэмээсэн нь бий. Гэхдээ түүнийг ирээдүйн Нобелийн шагналтан гэж олон хүн үнэлдэг- “Newsweek” энэ оны сүүлийн дугаартаа эдүгээ цагийн хамгийн алдартай романчдын нэг Японы зохиолч Харуки Мура... | урлаг соёл |
Лос Анжелост зохиогдсон 56 дахь Грэммийн шагнал гардуулах үдэш улаан хивсний ёслолд нэг л хүн шагнал авснаа мэдээгүй орондоо хэвтэж байсан нь Британийн нэрт дуучин Адель байв. Дуучин бүсгүй Грэммийн шагнал гардуулах ёслолд очиж чадаагүй ч Твиттер хуудсаараа дамжуулан “Тэнд байсан ч болоосой. Миний арав дахь Грэммийн ша... | урлаг соёл |
“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц: Нүүдэлчдийн гайхам ахуйгаас үлдэж буй үнэ цэнэ миний дотор нуугдаж байдаг "Болор цом-31" наадмын тэргүүн шагнал хүртсэн яруу найрагч Лхагвасүрэнгийн Моломжамцтай уулзаж ярилцлаа. -Юуны өмнө "Болор цом" наадмын тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Тэргүүн байрын шагнал х... | урлаг соёл |
Өнөөдөр Монголын суут хөвгүүдийн нэг болох төр нийгмийн нэрт зүтгэлтэн Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1957 оны энэ өдөр төрсөн бөгөөд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. Тэрээр “Гол ус намуухан... | урлаг соёл |
1990-ээд оны залуусын зүрхэнд шар ус хуруулсан Нана гуравдугаар сарын 1-ний үдэш “UB palace”-ыг доргиолоо. Дунд эргэм насны голдуу үзэгчид “UB palace”-ын зүг цувсаар л... 18:30 цагаас эхлээд л хүмүүс Нанаг зорьсон. Тоглолтын танхимд суусан үзэгчид 19:30 цагаас эхлэн уухайлж “Нана Нана” хэмээн хоолойныхоо чадлаар хашг... | урлаг соёл |
“Шопенийг би аялгууны хаан гэж хэлнэ. Түүний хөгжмөөс яруу найраг мэдрэгддэг. Тоглож байхдаа шүлэг уншмаар санагддаг. Би зарим зохиолуудыг нь тоглож байхдаа хөгжмийн зохиолчийн замнал, сэтгэлийн хөдөлгөөн, тэр зөөлөн, оргилуун өнгө төрхийг мэдрээд уйлдаг” гэж төгөлдөр хуурч С.Саянцэцэг өгүүлж зогсоно. Өнгөрөгч баасан г... | урлаг соёл |
“Vacheron Constantin” компанийн цаг “цэцэглэжээ”. Гар үйлдвэрийн “Vacheron Constantin” компани зуны гоёлд зориулсан эмэгтэй бугуйн цагны “Métiers d’Art Florilège” гэх хоёр дахь цуглуулгаа танилцуулав. Тэд эртний ургамлын атласыг ашиглан, ургамлын зураг чимэглэл бүхий сэдвээр шинэ загварын цагныхаа нүүрэн хэсгийг чигл... | урлаг соёл |
Контемпорари гэдэг үгийг урлаг, амьдралын хэв маягт заримдаа орчуулахгүй байвал утга нь илүү тод гардаг. Тэгвэл контемпорари мэдээллийн вэбсайт гэвэл танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ. Монголоор орчин үеийн мэдээллийн цахим хуудас гэж хөрвүүлэх энэ үг бол buro247.com хуудасны гол илэрхийлэл болсон үг юм. Дэлхий даяа... | урлаг соёл |
Хүчирхэг, бас загварлаг эмэгтэй байхад хэр их аз хэрэгтэйг тоймлож хэлэхэд амаргүй ч харин хэдий их хөдөлмөрлөдгийг Мирослава Дума гэх энэ эмэгтэй үзүүлдэг юм. Жижигхэн биетэй, Москвагаас гаралтай Мирослава Дума бол дэлхий даяар танигдсан цахим ертөнцийн загварын од. Түүний инстраграм дээрээ оруулсан шинэ төрх, хувцас... | урлаг соёл |
Монголын театрын урлагийн шилдэгүүдийг тодруулах "Гэгээн муза-2015" наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Тус наадамд хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд нийт 47 бүтээлийг ирүүлсэн бөгөөд тэдгээрийг хүүхдийн жүжиг, ганц хүний, драмын жүжиг, дуулалт жүжиг гэсэн дөрөв ангилалд өрсөлдүүллээ. Наа... | урлаг соёл |
-ҮДБЭЧ-ын тайзнаа “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг өдөр бүр 18.00 цагаас тоглож байна- Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон гадаад, дотоодын жуулчдад зориулсан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг өдөр бүр 18.00 цагаас тоглож байгаа билээ. Монгол орны үзэсгэлэнт байгаль болон ардын урлагийн гайхамшгийг ... | урлаг соёл |
Чингисийн талбайд зохион байгуулсан соёл урлагийн арга хэмжээнүүд “UB swing night” жазз хөгжмийн үдшээр өндөрлөлөө “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Чингисийн талбайд “Дээлт... | урлаг соёл |
Наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гурван хоног баярладаг байсан бол энэ жил Чингисийн талбайдаа долоо хоног үзэх харах, баясах зүйлтэй наадамлалаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас төв талбайд томоохон долоон урлагийн арга хэмжээ зохион байгуулж нийслэлчү... | урлаг соёл |
Зураач, уран барималч, гэрэл зурагчин Д.Амараагийн “Дарьганга нутгийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээЗанабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд толилууллаа. Энэ үеэр мөн “Дарьганга нутгийн өнгө” нэртэй гэрэл зургийн цомог олны хүртээл болсон юм. Уг цомогт хуучнаар Сэцэнхан аймгийн “Дарьганга хошуу” буюу одоогийн Дар... | урлаг соёл |
-С.Дөлмандах: Хулгайтай бид тэмцэхгүй л юм бол Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх, оюуны бүтээл гаргах талаар ярих хэрэггүй- Цаг хэд болж байна хэмээн асуухад Оросын яруу найрагч Осип Мандельштам, -Өнө мөнх... гэж хариулсан байдаг. Цаг хугацааны шуурганд үл тогтох нэгээхэн бээр ч зүйл үгүй атал хорвоод бясалган гэгээрэгч, т... | урлаг соёл |
Лондонгийн “Warner Brothers Leavesden” студи дэх Харри Поттер студи уг киноны зураг авалтад ашигласан зүйлүүдийг олон нийтэд үзүүлэх гэж байна. Энд ирвэл яг л кинон дотор орсон мэт сэтгэгдэл төрнө. Энэ сарын 31-нээс эхлэн олон нийтэд Харри Поттерийн ертөнц үүд хаалгаа нээх ажээ. Гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү. | урлаг соёл |
Монгол кино урлаг ид сэргэн мандаж байна. Гэвч сайныг дагаад саар гэгчээр энэ сард нээлтээ хийсэн зарим кинонуудыг кино театрт гаргахгүй, хориглолоо гэсэн мэдээлэл шуугиан тариад байгаа билээ. Бид энэ удаа “Тэнгис” кино театрын Маркетингийн албаны дарга Х.Жигжидсүрэнгээс энэ талаар тодрууллаа. Бусад кино театруудын бай... | урлаг соёл |
Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын уран бүтээлчид алтан цомыг нь хүртэж, аварга болсон тухай манай сайт мэдээлсэн. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэн, алтан соёмбот далбаагаа дэлхийн тавцанд мандуулсан уран бүтээлчид хийгээд уг тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. Дэлхийн язг... | урлаг соёл |
Best in Me, All Rise, If You Come Back, One Love, Sorry Seems to be the Hardest Word... Өнөөх л танил аялгуу. Хүүхэд насны тэрхэн орон зайд аялгуу нь хамт хадаж, уярч, догдолж байсан тэр л аялгуу өчигдрөөр өртөөлөн дахин эгшиглэв. Гадны хөгжмийн суваг, эсвэл YouTube-ээр л барааг нь харж явсан тэр дөрвөн “нөхөр” Монгол ... | урлаг соёл |
Сүүлийн үед нийтийн дууны “ертөнц” залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэлсээр байгаа. Тэгвэл энэ удаагийн “Шинэ нэр” буландаа нэгэн үеийн уран бүтээлийн андууд болох Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулгын дуучин Б.МӨНХ-ИРЭЭДҮЙ, “Сарны чулуу” чуулгын дуучин Ё.БАТМӨНХ нартай ярилцлаа. -Өөрийгөө танилцуулаад ярилцлагаа эхлүү... | урлаг соёл |
Өнөөдөр дуу сонсмоор өдөр байна. Морин хуур, “Сэрсэн тал” сонсч байснаа гэнэт “Хоёр хүү”, “Дайн ба Энх”, тэгснээ “Булсара”, Daisy-г сонслоо. Өнөөдөр жинхэнэ “галзуурмаар” өдөр байна. Амьд хөгжим сонсмоор байна. Амьд тоглолт үзмээр байна. Гэтэл тэд хаана байна вэ? “Маднесс” хаа байна. “Булсара” хаа байна. Daisy, Ганг, “... | урлаг соёл |
Аравхан настайгаасаа гитартай нөхөрлөсөн энэ эрхэм өнөөдөр Монголын рок попын хөглөгч, хүч чадлынх нь илэрхийлэл болж чаджээ “Никитон”-ы Бачка 14-тэйдөө “Янаг цэцэг”, 16-тайдаа “Хос хунгийн дууль”-ийг бичиж байсан бол гитарчин Өөжгий 1986 онд Пионерын зусланд амарч байхдаа “Үгүйлэх сэтгэл” гэж дуу зохиож байжээ. Чамд х... | урлаг соёл |
Соёлын гавьяат зүтгэлтэн ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ Өнгөрсөн 2012 онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль юу ч болов доо. Сонгууль гэхээс илүү сургууль болох шиг боллоо. Тийм ээ, яалт ч үгүй улс төрийн сургууль болсон. Ялангуяа Ардын намд үзээгүйг нь үзүүлж, үйл лайг нь эдлүүлсэн айхавтар их барцадтай сонгууль, сургууль, сург... | урлаг соёл |
Францын утга зохиолын “Paris Review” сэтгүүл орон орны зохиолчдоос оршин амьдардаг өрөөнийх нь цонхоор юу харагддаг тухай асууж, сэтгэлийн ертөнцийг нь нээдэг сонирхолтой булан хөтөлдөг юм байна. “Ертөнцийн цонх” хэмээх энэ буланд Монголоос зохиолч, яруу найрагч Г.МэндОоёо уригджээ. Италийн зураач, зохиолч, сэтгүүлч Ma... | урлаг соёл |
Энэхүү зохиолын талаар ярих, бичихийн тулд эхлээд түүний зохиолчийн талаар жаахан зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Айн Ренд. Тэр бол үнэхээр энэ цагийн шилдэг зохиолчдын нэг. Түүнийг Орос гаралтай гэдэг боловч жүүд гаралтай Америк зохиолч юм. Түүний жинхэнэ нэр нь Алиса Розенбаум. 1905 онд Оросын Санкт Петербург хотод төрж... | урлаг соёл |
XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор аялж, монголчуудын ахуй амьдрал, зан заншилтай танилцаж, судалж явсан Өрнөдийн нэрт аялагч-судлаачдын бичсэн адал явдалт аян замын тэмдэглэл, бүтээлүүдийг орчуулж, цуврал хэлбэрээр уншигчдын гарт хүргэж буй нэгэнтэй уулзлаа. Цувралыг хэл судлаач Б.Б... | урлаг соёл |
Монголын чоно дуусахын цагт Монголын ноёд гэгдсэн ноход юугаан (хэнийгээн) ноцож барих бол доо... Зохиогчийн тэмдэглэлийн дэвтрээс Энэ номын тухай би 2006 онд монгол уншигчдад мэдээлж, танилцуулж байсан билээ. 2004 онд хэвлэгдэн гарсан даруйдаа Хятадад шуугиан тарьж, ном, зохиогч хоёулаа эерэг, сөрөг янз бүрийн үзэл б... | урлаг соёл |
Монголын шинэ уран зохиол өнөөдөр хоёр салаа замын уулзвар дээр ирсэн мэт санагдана. Энэ ямар хоёр салаа зам байна вэ гэвэл нэгдүгээрт, суурин иргэншлийн нөлөөнд хэт автсан, суурин ахуйгаас ургуулан сэтгэсэн шүлэг дууллын нэгэн жим хоёрдугаарт, уламжлалт монгол ахуйд дулдуйдаж эрт эдүүгээгийн уламжлал шинэчлэлийг хослу... | урлаг соёл |
“Утгын чимэг-2013” наадмын шилдгүүд маргааш тодорно. Хүүхэлдэйн театрын тайзнаа маргааш 18.00 цагаас шилдгүүдээ тодруулах уг наадамд Н.Бадамжавын “Бялзуухайн нислэг”, Б.Баярсайханы “Нүгэл”, С.Баттулгын “Бэрх шагай”, П.Батхуягийн “Гинж”, Т.Баянсаны “Хань”, Т.Бум-Эрдэнийн “Хуучин ном”, Ц.Буянзаяагийн “Жаргаж буй нарны ту... | урлаг соёл |
“Утгын чимэг” богино өгүүллэгийн 23 дахь удаагийн наадамд 80 гаруй өгүүллэг ирснээс сүүлийн шатанд шилдэг 15 өгүүллэг шалгарсан. Бид шилдэг 15-д шалгарсан Б.Цоожчулуунцэцэгийн “Нар жаргасан хойно” өгүүлэгийг хүргэж байна. НАР ЖАРГАСАН ХОЙНО... Зэвэг өвгөн галаа түлэх гэж баахан бухимдав. Нойтон түлээний гашуун утаа хоо... | урлаг соёл |
Нар уугисан гал үд ажээ. Хөххүү морины хурдаар ирж Зулынд буулаа. Цулбуураа гэрийн бүсээс хааш яйшхан хавчуулахдаа духаараа гэр мөргөн,ухарч буцан дайваж хэсэг саатав. Мөн чигээр зүүн гараараа гэр түшин урагш хоёр, хойш нэг алхан, элэг рүү нь ёворсон юм шиг соёгосхийтэл зогисуулж, бас эвгүй огин зогсосхийснээ, урагш х... | урлаг соёл |
Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Балжирын Догмидтой ярилцлаа. Тэрээр энэ сарын 16-нд “Бөхийн өргөө”-нд “Дөрвөн уулын бороо” нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа юм. Нилээд их ажлынх нь дундуур багахан хэмжээний цаг гарган ярилцсан бидний яриа тоглолты... | урлаг соёл |
Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” яруу найргийн наадмын тэргүүн байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, тус наадмын дэд байрт шалгарсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй нарын шүлгийг та бүхэндээ хүргэж байна. Сонирхуулахад тэд ирэх сарын хоёронд Хөх хотод очиж шагналаа гардах юм. МЗЭ-ийн шагна... | урлаг соёл |
Дуурийн залуу дуучин Ө.Цэрэнчунт ОХУ-ын Санкт-Петербург хотын Римский Корсаковын нэрэмжит консерваторт суралцаж байгаа. Дуурийн өлгий нутагт дуурийн дуулаачаар амжилттай суралцаж буй түүнтэй цахим ертөнцөд таарч мэнд мэдэхийн хамт уран бүтээлийн сонин сайхнаас нь хуваалцлаа. -Сайн уу. Сайхан амарч байна уу? -Сайхан даа... | урлаг соёл |
Саяхан сэтгүүлч Д. Болдхуягийн нэгэн ярилцлагыг уншаад манай телевизүүдэд бодитоор нөлөөлдөг ч төдийлөн асуудал болгон гаргаж ирж тавьдаггүй асуудлуудын талаар санаа зовниж явдгаа хүрэх ёстой хүмүүст нь хэлэхсэн, ойлгуулахсан гэсэн сэтгэлийн угаас үүнийг бичих сэдэл төрөв. Монголын телевизийн ертөнцөд шинээр дуу хоолой... | урлаг соёл |
Шинэ од... Үндэсний хөгжмийн залуу ноёнтон хэмээн түүнийг нэрлэж байна. Түүнийг Нанзаддоржийн Жигжигддорж гэдэг. Үзэгч, сонсогчдын мэдэж байгаагаар тэр Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, дөнгөж 22 настай хэдий ч тун авьяаслаг хөгжимчин. Саяхан л Морин хуурын чуулгын тоглолтод “Playing Love” хөгжмийг эгшиглүүлж байс... | урлаг соёл |
-Хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн “Цэнхэр залаа” аялгуу цаг агаарын мэдээг 45 жил чимжээ. Энэ бүтээлд монгол хүн бүр хайртай билээ- “Чка өдөр” гэх чка дуугаар “Камертон” хамтлаг залуусыг байлдан дагуулахаас бүр өмнө, одоогоос 45 жилийн тэртээ эл дууны сайхан аялгууг хорин настай залуу туурвиж байв. Тэр үед “Камертон”-ы ... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.