news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Нэрт жүжигчин Жонни Дэпп ирэх зун дэлгэцэнд гарч эхлэх өндөр өртөг бүхий “Lone Ranger” нэртэй түүхэн сэдэвтэй нэгэн шинэ уран бүтээлийнхээ зураг авалтанд орсон гэнэ. Лос-Анжеласт зураг авалт нь үргэлжилж байгаа энэхүү кинондоо Жони Америкийн уугуул Индиан омгийн нэгэн дайчин эрийн дүрийг бүтээх аж. Тэрбээр TMZ-д өгсөн ...
урлаг соёл
Бид саяхан японы авьяаслаг зураач Куми Ямашитагийн хадаас, утсаар хийсэн урлалын талаар өгүүлж байсан . Энэ удаа түүний дахин нэг сонирхолтой төслийг толилуулж байна. Хүмүүс бид орчин үеийн урлагийн олон янзын чиглэл урсгалтай танилцсаар бүр дөжирч орхижээ. Дэлхий даяарх галерейнүүд болон интернетийн уудам орон зайд юу...
урлаг соёл
Лондоны шинжлэх ухааны музей өнгөрсөн долоо хоногийн  лхагва гаригт  хамгийн анхны өнгөт киног үзэгчдэд сонирхуулжээ. Бүдэгхэн гэрэлтүүлэг онц сонирхолтой үйл явдал төдийлөн гарахгүй эрт үеийн киног музейд хүрэлцэн ирсэн үзэгчид ихэд сонирхсон байна. Учир нь бараг  зууны өмнө  бүтээгдэж  байсан уг киноны дүрс болоод ду...
урлаг соёл
2010 онд Америкийн Ориган мужийн Портландад зохиогдсон үзэсгэлэнд Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Б.Насанцэнгэл нар оролцож байсан аж. Энэ жилийн хувьд үзэсгэлэнг “Дэлхийн шинэ урлаг дахь эмэгтэй зураачдын хувь нэмэр” гэсэн сэдвийн дор дэлгэж буй юм байна. Бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аяс, аливаа улсын соё...
урлаг соёл
“Дарьгангад түмэн зүйлийн сонирхмоор юм байх тул төгс шинжилгээ гаргавал зохино” хэмээн их эрдэмтэн Ж.Цэвээн абугай өнгөрсөн зууны эхэнд тэмдэглэн хэлсэн байдаг. Энэ үгийн залгамж болсон “Дарьганга мөнгөн урлал” хэмээх өнгөт каталог хэвлэгдсэн байна. Дарьганга мөнгөн урлалын шилдэг бүтээлүүдийг музейн сан хөмрөг, цуглу...
урлаг соёл
"Найрсаг Улаанбаатар" аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхлэх гэж байна. Тоглолтыг “Монголын балетын хөгжил сан” Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI ...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид анх удаа буюу долдугаар сарын 6-нд  /21:00  цагаас/ Чингисийн талбайд гадаа талбайн тоглолт зохион байгуулах гэж байгаа билээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сонгодог урлаг сонирхогчдод барьж буй “Best of classic open air” тоглолтын талаар ДБЭТ-ын зөвлөх, Гавьяат жүжи...
урлаг соёл
“48 цаг  Монгол 2012” бэсрэг кино наадмын гол үйл ажиллагаа болох 48 цагт багтаан кино хийх уралдааны нээлт  есдүгээр сарын 14-ний 18.00 цагт “Жүр үр” төв дээр боллоо. Нээлтийн үеэр наадамд оролцож буй 30 багийн ахлагчид хийх киноныхоо төрөл, хэлбэрээ сугалж, кинонд ашиглах өгөгдлүүдээ авсанаар баасан гарагийн  19.00 ц...
урлаг соёл
“Элсэн цунами” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт Занабазарын Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийх гэж байна. Таван өдрийн турш үргэлжлэх уг уран бүтээлийн үзэсгэлэнг “Шинэ үе урлаг” нийгэмлэгээс санаачлан Швейцарийн хөгжлийн агентлаг, Цөлжилтийг сааруулах төслийн дэмжлэгтэйгээр байгаль хамгаалах үйлсэд урлаги...
урлаг соёл
Доктор, М.Дэлгэржав бичиж, МУИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэсэн энэхүү номонд шар айрагны түүх, үйлдвэрлэлийн технологи, төрөл, агууламж, шар айраг хүний эрүүл мэнд, гоо сайхан хэрхэн ач тустай болох талаар дэлгэрэнгүй шинжлэх ухаан мэдээллүүдийг 106 өнгөт хуудсан дээр хэвлэлийн өндөр түвшинд хэвлэжээ. Түүнчлэн олон улсын...
урлаг соёл
“48” цаг бэсрэг кино наадамд оролцохоор бүртгүүлсэн багууд өнөөдөр 18.00 цагт Жүр үр төв дээр хийх киноныхоо  төрөл жанрыг сугалах нь ээ. Харин үүний дараа 19.00 цагаас кино бүтээх 48 цаг эхэлнэ. Олон улсын “48 цаг кино наадам” буюу “The 48 Hour Film Project” байгууллагаас жил бүр тухайн жилийн наадамд зориулан  киноны...
урлаг соёл
Авьяастай хүн суусан газраасаа шороогоор бүтээл хийгээд босдог бололтой. Ялангуяа, гарт нь орсон чиглэлээрээ. Нью Йоркийн алдарт зураач Куми Ямашита (Kumi Yamashita) энэ удаа хадаас утас бариад суужээ. Тэгээд янз бүрийн хүмүүсийн аварга хөргийг сүлжиж, тэднийгээ Constellation нэртэй арт-төсөлд нэгтгэжээ. Constellation ...
урлаг соёл
Францын нэрт эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг “Дэлхийн нэг шүлгийн ном”-д хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг хоёр жил тутамд нэг удаа шалгаруулж зөвхөн нэг л шүлгийг сонгож ном бүтээдэг аж. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найргийн бичгийн сод туурвигч Дам...
урлаг соёл
АНУ-ын Жэксон хотноо болж буй Олон улсын балетын жүжигчдийн уралдаанд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч О.Ганцоож оролцож байгаа билээ. 20 орны 92 балетчин өөрсдийн ур чадвараа сорьж байгаа тус уралдааны хоёрдугаар шатанд манай бүжигчин шалгарч чаджээ. Түүнтэй зэрэгцэн Австрали, Өмнөд Африк, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ,...
урлаг соёл
Монголын балетын хөгжил сангаас “Modern of night” тоглолтоо ирэх долдугаар сарын 4-ний өдөр сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр болжээ. “Modern of night” тоглолт нь сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчдэд харуулахыг зорьж байгаа бөгөөд хүний дотоод сэтгэл зүйн ертөнцийг үй...
урлаг соёл
Америкийн нэрт жүжигчин Дастин Хоффмен болон Английн алдартай рок хамтлагийн нэг “Led Zeppelin” Вашингтоны “Kennedy Center”-ийн Үндэсний соёлын төв хүрээлэнгийн “хүндэт” шагналыг хүртэхээр болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урлагийн ертөнцийн хүндэт эрхмүүдэд дээрх шагналыг нь гардуулан өгөх болсныг Цагаан ордноос ...
урлаг соёл
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэгээн хүсэл мөрөөдлийг харуулсан “Бид мөрөөдөлтэй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн УИД-ийн зүүн талд байрлах “Амстердам” кафед гарч байна. “Цэрэнтур” компанийн захирал Т.Цэрэндолгор санаачилгаар дэлгэсэн тус үзэсгэлэн долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнд дэлгэгдс...
урлаг соёл
Олон улсын яруу найрагчдын “Алтан гөрөөс” уншлагын наадам Монгол Улсад ирэх есдүгээр сард зохиогдох аж. Наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулах гэнэ. Уг наадамд гадаад дотоодын 25  яруу найрагч оролцох бөгөөд Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэ...
урлаг соёл
Өнгөрсөн дөрөвдүгээр сард киноны постероо дэлгээд байсан “Тнгри” уран сайхны кино өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 18.30 цагт нээлтээ хийхээр болжээ. “Hamba film” студи болон “Z Frame” продакшны хамтын бүтээл “Тнгри” уран сайхны киног "Орхидос" киноны найруулагчаар ажиллаж байсан "Hamba Film" студийн захирал Б.Ганболд ...
урлаг соёл
Финланд улсын нийслэл Хельсинк хотод болсон элсэн баримлын олон улсын уралдаанд оролцсон сийлбэрч Д.Лхагвадорж амьтан хамгаалах сэдэвтэй “Шувууны үүр” бүтээлээрээ хоёрдугаар байрт шалгарчээ. Элсэн, мөсөн бүтээлээр гаршсан тэрбээр уралдаанд оролцохоор  явахаасаа өмнө манай сонинд ярилцлага өгснийг уншигчид санаж буй бай...
урлаг соёл
Өвөрмонголын яруу найрагч Эрэнцэндоржийн Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүвэр Англи, Монгол хэлнээ хэвлэгдэн гарч, “Арт хаус” төвд өнөөдөр номын баяраа хийлээ. ӨМӨЗО-ны яруу найрагчийн эл бүтээлийг англи хэл рүү утга зохиолын орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смит орчуулан уншигчдын гарт хүргэсэн юм. Тийм...
урлаг соёл
Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “The tunes of Mongolia” тоглолт 6 сарын 28-ны 19 цагт MSM компанийн show room-д болно. Сонгодог урлагийн салбарт хэзээний танил болсон уран бүтээлчид 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of c...
урлаг соёл
...Яруу найрагч Рудольф, зураач Марсель хоёр түлэх түлээгүйн улмаас тав тух алдахын хажуугаар хайр сэтгэлийн тухай ярилцан сууснаа нэгэн санаа олж Рудольфийн бичсэн жүжгийн зохиолыг зуух руу илгээн түр дулаацна. Гүн ухаанч Коллен хэдэн номоо аваад мөнгө олохоор барьцаат зээлийн газар руу явсан боловч бүтэлгүйтэн эргэж ...
урлаг соёл
Энэ есдүгээр сарын 12-ноос дэлгэцнээ гарч эхэлсэн “Big fish” киноны найруулагч Б.Батболд буюу реппер B.A.T-тэй ярилцлаа. -Удаан хүлээлгэсэн “Big Fish” кино дэлгэцнээ гарч эхэллээ.  Уг нь кино дэлгэцнээ гарч эхлэнгүүт нээлтийн ёслолоо хийдэг. Харин танайх хэзээ албан ёсны нээлтээ хийх гэж байна даа? -Мэдээж шинэ кино дэ...
урлаг соёл
Монгол–Япон  хоёр  орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы “Нихон Сеико” дүрслэх урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчид уран зургийн үзэсгэлэнгээ Эх үрсийн баяраар нээн, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Хэдийгээр энэ үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх байсан ч уран зураг сонирхогчдын хүсэлтээр  энэ ...
урлаг соёл
Америкийн “The Weinstein” кино компани “Killing Them Softly” киногоороо  ирэх арваннэгдүгээр сарын 19-30-ны хооронд болох Торонтогийн кино фестивальд оролцох тухайгаа өнөөдөр албан ёсоор мэдэгджээ. Найруулагч Эндрью Доминикийн найруулсан адал явдалт уг кинонд холливудын нэрт жүжигчин Брэд Питт тоглосныг кино сонирхогчи...
урлаг соёл
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16.00 цагт хөдөө орон нутаг соёлын үрийг түгээж яваа 32 уран бүтээлч сэтгэл нэгдэн “Хөдөөгийн аяз” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ толилуулахаар болжээ. 1942 онд Уран сайхны хэрэг эрхлэх газрын харьяанд “Зураг урлалын газар” хэмээн байгуулсан нь  монголын дүрслэх ур...
урлаг соёл
Өвөр Монголын Яруу найрагч Эрэнцэндоржын Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүврийн англи хэвлэлийн түүвэр, Утга зохиолын орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн орчуулгаар хэвлэгдсэн Монгол өгүүллийн дээж “Stories from the Steppe” түүвэр номын нээлт маргааш нэгэн зэрэг 11.40 цагт “Арт хаус” төвд болох аж. ...
урлаг соёл
“Монголын балетын хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night” Олон улсын балетын фестивалыг анх удаа эх орондоо зохион байгуулсан нь Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийн хөгжлийг нэгэн шинэ шатанд гаргаж чадсан ач холбогдолтой арга хэмжээ болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сан нийт таван удаагий...
урлаг соёл
Яг энэ өдрүүдэд АНУ-ын Жаксон хотод дэлхийд алдартай Олон улсын балетийн бүжигчдийн уралдаан болж байна. Манай улсаас ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож энэхүү тэмцээнд оролцож байгаа билээ. Өнөөдөр эхний шатны шалгаруулалтын дүн гарч Цоож маань хоёрдугаар шатанд тэнцэж үлджээ. Одоо дараагийн шатанд орчин үеийн бүжгээр өрсөлдөн...
урлаг соёл
Кино бүтээгч, дэлгэцийн уран бүтээлд хүчээ үзэхийг хүсч, мөрөөддөг хэн бүхэнд боломж олгодог “48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадам ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна. Залуус өөрийн багаа бүрдүүлэн 48 цагийн дотор өгөгдсөн даалгаврын дагуу бэсрэг кино хийн уралддаг уг наадмын бүртгэл маргааш 18.00 цаг хүртэл үргэл...
урлаг соёл
Одоо цагт зураачид зөвхөн бийр, будаг, зотон төдийг хэрэглэхээ больжээ. Нью Йоркийн зураач Жудит Браун хадагтай зургаа байр, сууцны хана туурган дээр зурдаг. Ингэхдээ зөвхөн өөрийн гар болоод нүүрсний тоос ашиглагдаг юм. Тэрээр уран зургийн галелерейд биш амьдрах өрөөгөө өвөрмөцөөр чимэглэх гэсэн захиалагчиддаа зориулж...
урлаг соёл
-Хүн үхэхдээ ч жаргалтай үхэж болох нэг агуу боломж бий.                            Энэ бол амьдралдаа маш олон хүнийг баярлуулах-     Яг 10 жилийн өмнө зохиолч Д.Урианхай гуайгаас ярилцлага авч билээ. Нийгмийн өөрчлөлт, хувьслыг дагаад хүний дотоод мөн чанарт ноцтой өөрчлөлт орж байгаатай эвлэрдэггүй том уран бүтээлчд...
урлаг соёл
Нэрт хөрвүүлэгч Го.Акимийн “Тэнгэрийн нохой” ном, “Чонон сүлд” номыг анхлан  хэвлүүлсэн Хятадын Чанг Жианг хотын соёл урлагийн хэвлэлийн компанид хэвлэгдэн өнөөдрөөс эхлэн бүх хятад даяар худалдаанд гарчээ. Алдарт зохиолч Зянг Рун хоёр жилийн өмнө Монголд анх удаа ирэхдээ Го.Аким гуайн “Тэнгэрийн нохой” номыг анх удаа ...
урлаг соёл
“Hamba film” студи болон “Z Frame” продакшнын хамтын бүтээл “Тнгри” уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарна. Уг киног "Орхидос" киноны найруулагчаар ажиллаж байсан "Hamba Film" студийн захирал Б.Ганболд найруулжээ. Эртний хадан дээр сийлэгдэн үлдсэн Түрэгийн үеийн түүхэн үгнээс гаралтай уг бүтээл “Түүхэнд үлдээгүй...
урлаг соёл
Монголын дүрслэх урлагийн академи Францын нийслэл Парист уран бүтээлчдийн үзэсгэлэнг өнгөрсөн сарын 28-нд нээжээ. Төрийн шагналт зураач Ц.Цэгмид, До.Болд, зураач Н.Туяа, Н.Адьяабазар, калиграфч н.Тамир, н.Самандбадраа нарын бүтээлүүд Парист үргэлжилж буй энэхүү үзэсгэлэнд тавигджээ.   Тэд монголын дүрслэх урлагийн орчи...
урлаг соёл
Япон улсын томоохон эрдмийн хүрээлэнгүүдийн нэг Корүци Жоишида их сургууль эдгээр өдрүүдэд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлээр амьсгалж байна. Нэгэн зуу гаруй жилийн түүхтэй тус их сургууль дээр Г.Мэнд-Ооёогийн “Дэлхий ээж” нэртэй каллиграфийн үзэсгэлэн энэ сарын есөнд нээгдсэн байна. Яруу найрагчийн с...
урлаг соёл
Италийн алдарт хөгжмийн зохиолч Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” буюу Чио Чио Сан дуурийг Монгол, Солонгос уран бүтээлчид хамтран Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17 цагт толилуулна. Өнгөрсөн сарын 25, 26, 27, 28-нд БНСУ-ын Тежун хотын дуурийн театрт манай театрын гоцлол дуучин Р.Доржхорол, Э.Бумхүү Б.Го...
урлаг соёл
Монголын үндэсний түүхийн музейд Австралийн зураач Женни Митчелл, Мервин Ханнан нар “Цөлийн өгүүлэмж 2” судалбар зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Тэд хоёр жилийн өмнө Монголд хөл тавьсан тэд зураач С.Төгс-Оюунтай хамтран Өвөрхангай аймгийн Хархорин, Хөгнө Хан уул, Өвгөн хийд, элсэн тасархайгаар болон Чингис хааны өлгий нут...
урлаг соёл
...Бахчисарайн ордны сэрүүн лаврин. Мариягийн дурсгалд зориулсан гантиг усан оргилуурын дэргэд хаан Гирей гунигтайгаар сөгдөнө. Польшийн шилтгээний цэцэрлэг. Залуу бүсгүй Мариягийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байна. Мария Вацлав нар цэцэрлэгт нуугдаж тоглоно. Хөгжилтэй, амарлингуй бүсгүйн гоо үзэсгэлэнг залуу Вацлав...
урлаг соёл
Реппер B.A.T кино урлагт дахин хүч үзжээ. Тэрбээр "Big Fish" буюу “Том загас” адал явдалт уран сайхны киногоо өлгийдөн авч, үзэгчдийн хүртээл болголоо. Тэрбээр өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал дэлгэцийн шинэ уран бүтээлээ хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа. Өнөөдрөөс эхлэн “Тэнгис”, “Ө...
урлаг соёл
Оросын рок дуучин, ая зохиогч, хөгжимчин, жүжигчин Виктор Цойг 1980-90-ээд оныхон андахгүй. Ази төрх, өвөрмөц хоолойгоороо тухайн үеийнхнийг байлдан дагуулж байсан Цойг шүтэн бишрэгчид Монголд олон бий. Тэгвэл Виктор Цойгийн 50 насны ойн хүрээнд түүний ажиллаж амьдарч байсан Ленинград хот буюу одоогийн Санкт-Петербург ...
урлаг соёл
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч бөгөөд анхны академич, доктор, професор, эрдэмтэн, зохиолч Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд түүний төрсөн нутаг болох Хө...
урлаг соёл
Энэ амьдралаас үүрд явахаар шийдсэн Чио чио сан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэ” гэсэн бичээстэй хутгаар амиа хорлоно.  Энэ бол Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио чио сан”  бүтээл.  Энэхүү бүтээлийг монголчилсон “Эрвээхэй хатагтай” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ жи...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн хурал долдугаар сарын 5-ны өдөр болж, шинээр элсэж буй гишүүдийг бүртгэж, нэрэмжит шагналаа олгосон байна. Яруу найрагч Ч.Алтангэрэл, С.Баттулга, Б.Батсайхан, Т.Дарханхөвсгөл, Т.Дэрчин, М.Наранболд, Ч.Норовсүрэн, Б.Оролзод, С.Саранцэцэг, С.Бүрнээ, Зундуйн Дорж, Б.Ганбазар ...
урлаг соёл
“Дэлгэцийн танил” булан маань үргэлжилж байна. Энэ удаа төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдаас “Мандухай цэцэн хатан” кинонд ухаант Мандухай хатны дүрийг хэрхэн бүтээсэн талаар яриулж, залуусын анхааралд хүргэхийг зорьсон юм.   -Жил өнгөрөх тусам хуучны монгол кинонууд үнэд орж байна. Сэдэв сайн байхын зэрэгцээ киног...
урлаг соёл
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт Хэнтий аймгийн зураач Д.Батхуяг “Хан Хэнтийн өнгө” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. “Хан Хэнтийн өнгө” үзэсгэлэнд зураачийн сүүлийн үед хийсэн нийт 40 гаруй бүтээл тавигдах юм байна. Тэрбээр эдгээр бүтээлүүддээ Монголын нууц товчоо...
урлаг соёл
2012 оны 7 сарын дундуур Эрнест Хеммингуэйн “Зэр зэвсэг баяртай!” романы шинэ хэвлэл гарахдаа төгсгөл хэсгийн 47 өөр өөр хувилбар, нэрийн анхны хувилбарууд, мөн эхэн үеийн хар ноорог болон өмнө нь хэвлэгдэж байгаагүй хэсгүүдийг багтаах юм байна. Энэ тухай The New York Times мэдээллээ. 330 хуудас бүхий энэ хэвлэлийн хав...
урлаг соёл
Америкийн нэрт зохиолч Сьюзан Колинсийн зохиолоос сэдэвлэсэн адал явдалт, “The Hunger Games” киноны хоёр дахь шинэ анги дэлгэцнээ гарахаар зураг авалтаа эхэлснийг кино багийнхан өчигдөр мэдээлжээ. “The Hunger Games” киноны нэгдүгээр анги дэлхий даяар 437 сая евро буюу 700 сая ам.долларын орлого олж байсан байна.  Тус к...
урлаг соёл
Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд ирэх зургадугаар сарын 1-нд 11.00 цагт “Гэрэлт зүрхний урлан” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын уран зургийн галерейн “Урлагийн боловсролын тө...
урлаг соёл
Колумбын Нобелийн шагналт зохиолч Габриэль Гарсиа Маркез солио өвчин тусчээ. Нэрт зохиолчийн дүү Жейми Гарсиа Маркез Картагена хотод оюутнуудад лекц уншиж байхдаа өдгөө 85 нас зооглож буй ах нь түүнээс утсаар нэг ижил асуултыг байнга асуудаг болсон тухай ярьсан аж. Жейми “Тэр ой санамжаа алдсан. Түүнийг үгүй болж буйг ...
урлаг соёл
Модон дээр сийлсэн эмэгтэйн дүр... Түүний царай гунигтай, бодлогоширсон, тайван уужуу ч гэлээ асаж буй гал мэт... Тэндээс бас омголон, ихэмсэг, бардам төрхийг олж харна. Эмэгтэй хүний дүр төрхийг луун дүрсээр чимж, улаан, цэнхэр өнгөөр илэрхийлсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд тавигдсан ихэн...
урлаг соёл
Усан дусал болон цалгианы макро гэрэл зураг уу?.. Хэт томруулсан бичил биетүүд үү?.. Үл мэдэгдэх амьдралын хэлбэрүүд үү?.. Яг үнэндээ бол бидний үзэж байгаа энэ зураг бол японы зураач, барималч Мики Аокигийн гараар бүтээсэн туурвилууд юм. Бүсгүй шил хуванцар ашиглаж Singing Glass нэртэй гайхамшигтай баримлуудыг бүтээдэ...
урлаг соёл
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлээс зохион байгуулж буй академич, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Ширэндэвийн 100 жилийн ойд зориулсан “Тархинаас ургасан суут ухаан” улсын хэмжээний яруу найргийн наадам өнөөдөр эхэлж байна. Тус уралдаан Б.Ширэндэв агсны Хөвсгөл аймгийн Ши...
урлаг соёл
АНУ-ын “Box office” өнгөрсөн долоо хоногт сүүлийн арван жилийн хугацаанд байгаагүйгээр хамгийн бага ашигтай ажилласан хэмээн албаныхан мэдэгджээ. Учир нь өнгөрсөн даваа гаригаас ням гариг хүртэл АНУ болоод Канадад ердөө 41 сая евро буюу 65 сая ам.долларын ашиг олсон байна. Ийнхүү бага ашигтай ажилласанаа “Box office”-и...
урлаг соёл
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлээс зохион байгуулж буй академич, Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Ширэндэвийн 100 жилийн ойд зориулсан “Тархинаас ургасан суут ухаан” улсын хэмжээний яруу найргийн наадам түүний мэндэлсэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд долдугаар сарын 6-н...
урлаг соёл
ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Бүх оросын 6-р уралдаан энэ сарын 6-9-нд боллоо. Энэхүү Олон улсын уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцлоо. Английн Үндэсний дуурь болон Санкт-Пе...
урлаг соёл
Английн алдарт зохиолч Уильяам Шекспирийн “Ромео Жульетта”-г Азид анх удаа Монголд мюзикл төрлөөр урлаг сонирхогчдийн хүртээл болгосон. Энэ жүжгийг “UB palace”-ийн тоглолтын их танхимд тавдугаар сарын 14-нд 19.00 цагаас дахин үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Уг бүтээлийн Ромеогийн дүрд “A-Capella” хамтлагийн дуучин ...
урлаг соёл
Цагтаа халуун ус, буцламгай шөл, тосноос боов боорцог, банш, ногоо, гоймон шүүж, танд үнэнчээр зүтгэж эцэст нь тэтгэвэртээ гарсан шүүрэн шанагаа та яадаг вэ? Хаяад л өөрийг авдаг байх даа. Тоогүй л хэрэг байна даа... Учир нь испани гаралтай бельги зураач Айзек Кордал тийм эд зүйлсийг цуглуулдаг. Гэхдээ зүгээр нэг цуглу...
урлаг соёл
Реппер B.A.T кино урлагт дахин хүч үзжээ. Тэрбээр "Big Fish" буюу “Том загас” киногоо энэ сарын 12-нд кино “Өргөө”, "Тэнгис", “Соёмбо” кино театруудад гаргах гэж банйа. Өнгөрсөн оны аравдугаар сард зураг авалтаа хийн эхэлсэн “Dash Films”-ийн анхны бүтээл "Big Fish" киноны ерөнхий найруулагчаар реппер B.A.T, продюсераар...
урлаг соёл
“Хослохуй” нэртэй уран зургийн үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж байна. Үзэсгэлэнг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Сүхээ, ШУТИС-ийн багш дэд профессор, дизайнер зураач Н.Нямжав нарын хамтарсан үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл уран зураг...
урлаг соёл
Олон улсын номын фестиваль Шотландын нийслэл Эдинбург хотноо зохиогдох  гэж байна. Уг Фестивальд одоогийн байдлаар 50 орны зохиолчид нийгмийн төрөл бүрийн салбараар бичсэн өөрсдийн уран бүтээлээр оролцохоор мэдэгдээд байгаа гэнэ. Дэлхийн томоохон  урлагийн наадмын нэг болох “Олон улсын номын Фестиваль” ирэх наймдугаар ...
урлаг соёл
Ирэх наймдугаар сард Хонконгт болох Олон улсын төгөлдөр хуурын уралдаанд төгөлдөр хуурч С.Саянцэцэг шүүгчээр ажиллахаар болжээ. Азидаа нэр хүндтэй тус наадмыг 20 гаруй орны алдартай төгөлдөр хуурч шүүх бөгөөд тэдний нэг нь Монголын төгөлдөр хуурч С.Саянцэцэг юм. Тэрбээр уралдааны хүрээнд Хонконгийн Хөгжмийн их сургууль...
урлаг соёл
Америкийн жүжигчин, зохиолч, багш, найруулагч өдгөө 75 настай Уолтер Кёниг өчигдөр алдрын одоор шагнуулж, Холливуудын алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон байна. Тэрбээр Америкийн телевизийн “Star Trek” цуврал киноны Павел Чеховын дүрд тоглосноороо олонд танигджээ. Уолтер Кёниг энэхүү алдрын одоор шагнуулсан баяр...
урлаг соёл
Монгол–Япон  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Японы “Нихон Сеико “ дүрслэх урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн ирэх зуjгадугаар сарын 1-нд “Цагаандариум” галлерейд нээлтээ хийх гэж байна. 100 гаруй уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн тус нийгэмлэгийн мэргэжл...
урлаг соёл
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Тархинаас ургасан суут ухаан” улсын хэмжээний яруу найргийн наадмыг Хөвсгөл аймагт долдугаар сарын 5-нд зохион байгуулахаар болжээ. Наадамд оролцох бүтээлийг зургадугаар сарын 25-ны дотор b.saraa_2011@yahoo.com хаягаар хүлээн а...
урлаг соёл
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдаанд тусгай байр эзэлж байсан төгөлдөр хуурч Б.Оюу дөрөвдүгээр сарын 4-нд Улсын филармонид “Ф.Шопений үдэш” бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь хийлч О.Байгальтай хамтран хоёр удаа хамтарсан тоглолт хийж байсан бөгөөд эх орноо төлөөлөн Итали, Испани, БНХАУ ...
урлаг соёл
“Монгол Бадарчин” Амай “Сайн сууж байна уу” номынхоо нээлтийг энэ сарын 23-нд 14.30 цагаас МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй зааланд хийх гэж байна. Тэрбээр боловсрол эзэмшсэн МУИС-ийнхаа 70 жилийн ойг тохиолдуулан ийнхүү төрөлх сургууль дээрээ номын баяраа тэмдэглэхээр болсон байна. Амай номын баяраараа “Сайн сууж байна...
урлаг соёл
Британийн Sight & Sound гэх кино урлагийн сэтгүүл бүх он цагийн бүх улс түмний агуу кинонуудын чансааг шинэчлэн гаргасныг Альфред Хичкокын «Толгой эргэлт» кино тэргүүлжээ. Хичкокын кино энэ удаа 191 санал аваад тавин жилийн турш бүх онц цаг, улс түмнийг эзэмдсэн агуу кино гэж тооцогдож байсан найруулагч Орсон Уэллсийн ...
урлаг соёл
Нидерландын Амстердамын их сургуулийн археологийн Аллаард Пиерсон (Allard Pierson) музейд тавдугаар сарын 15-нд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон 600-1400 оны үед хамаарах эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн “Хүлэг Морьтон” сэдэвт үзэсгэлэн нээгдлээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Элчин сайдын яам, Нидерландын Вант Улсын Боло...
урлаг соёл
Сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөрийн  “Жаргалын найман морь” шилмэл бүтээлийн найман боть ном  хэвлэгдэн уншигч таны оюуны алган дээр үүрсэн найрсан очлоо. Түүний сүүлийн 30 шахам жил бичиж туурвисан бүтээлийн  чуулган ийнхүү найман боть болжээ. Сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөрийг мон...
урлаг соёл
Суут хөгжмийн зохиолч Ф.Шопений 200 жилийн ойг Монголын хөгжмийн урлагийн уурхай болсон Хөгжим бүжгийн коллеж 2010 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байсан билээ. Өнгөрсөн сард ХБК санаачлан “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааныг Улаанбаатар хотноо мөн амжилттай зохион байгуулсан....
урлаг соёл
Хуучин сонинг зөвхөн хатуу цаас болон бусад дахин боловсруулсан бүтээгдэхүүний хоёрдогч түүхий эдийн зориулалтаар ашигладаг гэвэл өрөөсгөл ойлголт. Сонинг жишээ нь цаасан шуумал зэрэг уран бүтээлч зорилгоор хэрэглэж бас болно. Тэгээд л зураач Вилл Курц үеэ өнгөрөөсөн сониноор баримал хийдэг. Гэхдээ чухам яаж хийх талаа...
урлаг соёл
Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагнал олгох журам, шагналын энгэрийн тэмдэг, үнэмлэхийн тодорхойлолтыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмт шагнал олгож байх юм. Академич Б.Ринченгийн нэрэмжит ...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театрын чадварлаг уран бүтээлч сапрон хоолойтой дуурийн дуучин Ц.Арюна саяхан АНУ-д болсон “Pan Asian festival”-д дуулаад ирсэн юм. Тэрхүү фестивальд Поп дуучин С.Наран, “Домог” хамтлаг, уртын дуучид болон ДБЭТ-ын зургаан уран бүтээлч оролцсон юм. Ц.Арюнаг эх орондоо ирээд удаагүй байхад нь аялан ...
урлаг соёл
Лондоны хамгийн тансаг, дээд зэрэглэлийн машин худалдаалдаг “Aston Martin” компани Жеймс Бондын адал явдлыг харуулсан цуврал кино дэлгэцнээ гарч  эхэлсний 50 жилийн ойд зориулж түүний унаж байсан машин болоод  хүрэм, ном,  хөрөг зураг гэх мэт эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ. “Aston Martin”-ы алба...
урлаг соёл
“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од  Кира Найтли Оросын алдарт зохиолч Лев Толстойн Анна Каренина романаас сэдэвлэсэн “Анна Каренина”  кинонд тоглох гэж байгаа талаараа өмнө нь мэдэгдэж байсан билээ. Харин өчигдөр буюу мягмар гаригт Лондон хотноо уг киноны улаан хивсний ёслол болсон байна. Энэ үеэр кинонд тоглосон ...
урлаг соёл
Эх үрсийн баярыг тохиолдуулан “Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлчид бяцхан хүүхдүүдэд зориулан онцгой өдөрлөг хийхээр зэхжээ. Багачуудын гоо сайхны таашаалыг нэмэгдүүлэх зорилготой “Бидний ертөнц” өдөрлөгийн үеэр мэргэжлийн уран бүтээлчид хүүхдүүдийн нүүрэнд хүссэн үлгэрийн баатрыг нь зурж, уран бичлэгээр нэри...
урлаг соёл
Шувуу болгоныг торны цаана суулгаж болохгүй л дээ. Зарим нь тэжээгдэж амьдрахгүй, заримыг нь асрах хэцүү, заримыг нь барихад хэцүү, харин үлдсэнийг нь хориод байх утгагүй байх жишээтэй. Харин энэ дүрэм уран барималч Томас Пулсомд огт хамаагүй. Түүний ур чадвар байгаль дээр байдаг л бол ямар ч шувууг алган дээрээ тавих ...
урлаг соёл
Олон улсын “Алтан цирк” наадмаас гран-при шагналтай эх орондоо ирсэн уран нугараачдыг өнөөдөр салбарынх нь сайд хүлээн авлаа. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй тус яамны удирдлагууд “Bud X Roses” студийн жүжигчдийг хүлэнэ авч, уулзан, дурсгалын зүйлс гардуулсан юм. Италийн Ром хотноо арванхоёрдуг...
урлаг соёл
Aнглийн хатан хаан хоёрдугаар Elizabeth-ийн хөрөг зургийн “Art & Image” үзэсгэлэн өнгөрсөн лхавга гарагт Лондон хотын “National Portrait” галлерейд нээгдлээ. Хатан хааны очир алмазан баяраа тэмдэглэхээс өмнөхөн Лондон хотын үзэсгэлэнд түүний 50 хөрөг зураг тавигдсан байна. Тэрбээр 60 гаруй жил хаан ширээнд заларч байга...
урлаг соёл
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн наадам энэ жил Английн нийслэл Лондон хотноо болохтой холбогдуулан ВВС радио, Шотландын Яруу найргийн номын сантай хамтран олимпийн наадамд оролцох дэлхийн 204 орноос тус бүр нэг шүлэг сонгон нэвтрүүлэх “Poetry 2012: The Written World” буюу “Яруу найраг 2012: Бичигд...
урлаг соёл
Хүн төрөлхтний суут хөвгүүн Ф.Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан Улаанбаатарт өчигдөр эхэллээ. “Ф.Шопен ба XXI зууны Монгол” хэмээн нэрийдсэн уг уралдааны нээлт ХБК-ийн концертын хоёрдугаар танхимд ёслол төгөлдөр болсон юм. Өнөөдөр эхний өдрийн сонсгол явагдах бөгөөд уралдаан энэ сарын 28-нд өндө...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн, аймшгийн кино сонирхогчдын хорхойг хүргээд буй “The Possession” хэмээх аймшгийн кино өнгөрөгч амралтын өдрүүдээр Америкийн зах зээлд 17.7 сая ам.долларын ашиг орлого цуглуулж, кино жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна. Уг киноны продюсероор “Spiderman” гурамсан зохиолоороо алдартай, А...
урлаг соёл
Бид өнгөрсөн жил Монголын сонгомол уран зохиолын таван ботийг Өмнөд Солонгосын нэгэн их сургуулийн захиалгаар бэлтгэв. Энэ таван ботид анх удаа эссег нэг боть эзлүүлэв. Тэртээ жараад орны дундуур Б.Ринчен гуай “Эссег манайхан яагаад бичихгүй байна?” гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулж “Чадал нь хүрэхгүй байгаа юм” г...
урлаг соёл
Лхагва гаригт эхэлсэн Венецийн олон улсын 69 дэх кино наадамд Филиппин улс “Чингис хаан” хэмээх киногоор оролцож байна. Филиппинийн алдартай найруулагч Мануэл Кондэ энэ киног 1950 онд бүтээсэн бөгөөд Парисын кино архивт байсан эх хувийг нь филиппинчүүд хуучин кино сэргээн засварлах төслийнхөө хүрээнд Франц, Италийн мэр...
урлаг соёл
БНСУ-ын Ёсү хотноо энэ тавдугаар сарын 11-12-нд “ЭКСПО 2012” дэлхийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тавдугаар сарын 11-нд болсон үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгч, Перугийн Ерөнхийлөгч, Данийн хунтайж зэрэг дээд хэмжээний төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 105 улс албан ёсоор оролцож байгаа...
урлаг соёл
Огт ор үгүйн гүн харанхуйн дундаас хилэнцэт амьтаны үл мэдэг дүрс үзэгдэх. Мөнхүү дүрсэнд давхарлан Ноён хутагт Данзанравжаагийн нууц тарнийн авшиг оршсон хилэнцийг эерэгт урвуулах шидэт шүлгийн бадаг тодрон алдан байх бөгөөд түүнээс түүнээс “Гэгээнтэн” хэмээх үг үүрийн шаргал туяа мэт гийж үзэгдэнэ. Энэ бол Ноён хутаг...
урлаг соёл
СТА Ө.Цэрэнчунтын “VIP 100” тоглолт энэ сарын 19-ны өдөр “IVY” ресторанд тоглогдох гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ үдэш эгшиглэх бөгөөд эх орондоо хийж байгаа тав дахь бие даасан тоглолт юм. Энэ удаагийн “VIP 100” тоглолтод “Маринский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова хамтран...
урлаг соёл
Чамин үс засалт, төгс стайлинг... Мастер үсчний урлаг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй ээ. Жинхэнэ “засдаг ч хусдаг ч” мэргэжилтнүүдтэй зөвхөн тансаг салонуудад биш энэтхэгийн цөлд ч тааралдаж болдог юм байна!!! Эндхийн Биканер хотод дэлхийн хамгийн гайхамшигт наадмын нэг Bikaner Camel Festival болдог бөгөөд энд мастеруу...
урлаг соёл
Венецийн олон улсын кино наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Уг кино наадам нь Италийн Лидо аралд 80 жилийнхээ ойг ийнхүү тэмдэглэж байгаа юм. Уг кино наадамд өөрийн хамгийн шилдэг гэсэн уран бүтээлээ сойхоор кино ертөнцийн  алдартнууд олноор оролцож байна. Кино наадмыг Энэтхэгийн найруулагч Мира Наирын  “The Re...
урлаг соёл
Үзэгчдийг нэг хэсэг дэлгэцний өмнө уяж чадсан “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны анхаарлыг татсан залуу жүжигчин Э.Уянгатай ярилцлаа. Тэрбээр МУИС-д утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр суралцдаг ба одоо “UBS” телевизэд ажилладаг. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч сүүлийн үед киноны урилгад дарагдаад байдаг...
урлаг соёл
Бид хөгжмийг сонсдог, таашаадаг, дурласнаа дахин дахин сонсмоор болдог. Харин дуртай хөгжмөө уран зургаар амилуулан сэтгэл оюундаа гүн бат шингээж, байршуулах гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм байна. Зураач О.Дарамбазар, зураач болж яваа гээд хэлчихэд гомдохгүй “Урбанек” Б.Лхагважав нарын хамтран г...
урлаг соёл
Эндрю Чейз (Andrew Chase) бол арилжааны фоточин, тавилгын дизайнер бөгөөд... стимпанк барималч юм. Тэрээр хуучин хөдөлгүүр болон сантехникийн эд ангиар амьтдын баримал хийдэг байна. Чейз Сол Лейкэд эхнэр, хоёр хүүхэд, гурван муурын хамтаар амьдардаг. Нэг талаасаа эдгээр нь яг л роботууд мэт. Стимпанк урсгалаа ягштал ба...
урлаг соёл
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” яруу найргийн утга уянгын их наадам зургадугаар сарын 1-ны өдөр найрагчийн нэрэмжит хүрээлэнгийн задгай талбайд боллоо. Хоёр дахь жилдээ болж буй тус наадмыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохи...
урлаг соёл
Шинэ жилийн дуу эгшиглэх нь ээ. Хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анарын найруулснаар анх удаа Улсын филармоний симфони найрал хөгжимчид болон “Баян монгол” жааз найрал хөгжим хамтран шинэ жилийн холбогдолтой болон шинэ жилийн тухай өгүүлсэн киноны дуунуудыг “Christmas night” тоглолтоор эгшиглүүлэхээр болжээ. Тогло...
урлаг соёл
Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байдыгийн “Наран дуулал” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 17.00 цагт  нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд түүний зурсан шог, хошин зураг, уран зураг гээд нийт 100 гаруй бүтээл олны хүртээл болох юм. Үүнд, шог зургийн хувьд олон улсы...
урлаг соёл
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран яруу найргийн наадмыг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийгдсэн тохижилтын томоохон ажлын нэг болох Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэ...
урлаг соёл
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, урам зориг өгөх зорилгын дор санал нэгдсэн “А5” төслийнхөн “Самрын үр” уран сайхны киног “Шинэ Монгол” дунд сургуульд маргааш 18.00-21.00 цагийн хооронд үзүүлэхээр болжээ. Энэ кино нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ертөнцийг дэлгэн харуулж, энэ талаарх ойлголтыг зөв хүргэх, хүсэл мө...
урлаг соёл
Дуучин Эми Уэйнхаус, түүний найз залуу рокер Пит Доэрти нарын зурсан зураг эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа гэнэ. Дуучин бүсгүйтэй маш ээдрээтэй амрагийн харьцаатай байсан рокер Пит Доэртигийн зураг, хувцас, гитар зэрэг зүйлсийг ирэх баасан гаригт Лондон дахь Гоб галлерейд дуудлагаар худалдах аж. Д...
урлаг соёл