news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” яруу найргийн наадам маргааш болох аж. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд эх орон, тусгаар тогтнол, эх үрсийн элбэрэл сэдвээр бичсэн уран бүтээлчдийн бүтээл уншигдах бөгөөд эхний шатнаас шалгарсан шилдэг 21 оролцогч оролцох...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагт Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь эгшиглэх гэж байна. Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн өдрийг тохиолдуулан үзэгч түмэндээ түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн ду...
урлаг соёл
Хүүхдийн баярт зориулсан олон сайхан арга хэмжээнүүд ар араасаа бэлгээ задалсаар байна. Өчигдөр “Хүүхдийн номын ордонд”-д хүүхдийн зохиолчид хуран чуулсан байлаа. Тэд үзэг нэгт нөхдийнхөө номын заллагат саатсан нь энэ. Хүүхдийн зохиолч гэдэг хүүхдэд зориулж уран бүтээл хийсээр байгаад яг л тэдэн шигээ гэгээхэн цагаахан...
урлаг соёл
Өнгөрсөн хоёрдугаар сард “Fox” кино компани “Оддын дайн” киноны нэгдүгээр анги "The Phantom Menace"-ийг 3D болгон үзэгчдэд хүргэсэн билээ. Харин ирэх 2013 оны намар дараагийн хоёр, гуравдугаар ангиудыг 3D болгон үзэгчдэд хүргэх гэж байгаа тухай тус киноны найруулагч Жорж Лукас мэдэгджээ. Ирэх оны есдүгээр сарын 20-нд О...
урлаг соёл
Жүжигчин Кортни Лав Нью-Йорк хотын Fred Torres Collaborations галлерейд зургийн үзэсгэлэнгээ нээжээ. Түүнийг жүжигчин гэдгээс нь гадна “Nirvana” хамтлагийн дуучин агсан Курт Кобейны бэлэвсэн эхнэр гэдгээр нь хүмүүс сайн таньдаг. Харин тэрбээр энэ удаад өөрийн анхны "And She"s Not Even Pretty" нэртэй зургийн үзэсгэлэнгэ...
урлаг соёл
2012 оны буюу энэ зуны кино ертөнцөд ашиг орлогооороо тэргүүлж, хамгийн их амжилтыг олоод байгаа киногоор Америкийн кино найруулагч, продюсер Жос Уидоний “The Avengers” кино шалгарчээ. Харин амжилтгүй буюу сүүлийн үед ашиг орлоогоороо хамгийн  муу байгаа уран бүтээлүүдийг ч мөн шалгаруулсан байна. Энэхүү жагсаалтыг Анг...
урлаг соёл
Үндэсний бичиг үсгийн баяр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” уриан дор дөрөвдүгээр сарын 26-наас энэ сарын 10-ны хооронд болохтой холбогдуулан ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэгдсэн хоёр өв болох “Лу Алтан товч”, “Монгол шунхан данжуур”-ыг олонд танилцуулсан байна. Эдгээрийг дэлгэсэн “Жадамба буюу Най...
урлаг соёл
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн” оюутны яруу найргийн наадам тавдугаар сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо. 60 гаруй оюутан залуус шүлгээ уншсанаас ЭМШУИС Д.Ганхүлэг тэргүүн байранд шалгарч МУИС н.Саранчимэг, МУИС М.Бүжинлхам нар удаалсан байна. Тус...
урлаг соёл
Урлаг манай залуу үеийнхэнээс магадгүй маш хол, зарим нэг нь огт мэдэхгүй байх нь ч элбэг. Сонгодог урлаг гэхээр нийгмийн хэсэгхэн цөөнхөд зориулсан гэх туйлширсан сэтгэлгээ сүүлийн үед нилээд их болоод байх шиг ажиглагдана. Урлаг өөрөө амьдрал, урлаг зэрэглэлд биш нийтэд хүрдэг шүү дээ. Магадгүй тэр ч утгаараа БНСУ-ын...
урлаг соёл
Америкийн зохиолч Маделин Миллэр Грекийн  баатруудын дундах ижил хүйстнүүдийн хайр сэтгэлийн  тухай өгүүлсэн “Ахилийн дуу” зохиолоороо уран зохиолын “Orange” шагналыг хүртсэн байна. Тэмцээний ахлах шүүгч Жоанна Троллопэ “Энэ бол жинхэнэ оргилсон, шинийг эрэлхийлсэн, жинхэнэ бүтээл” гэж хэлсэн байна.  “Хомер  түүгээр ба...
урлаг соёл
“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Тоглолт 2013 оны аравдугаар сарын 19, 20-ны 17:00 цагт УДБЭТ-т болох бөгөөд  энэхүү арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монго...
урлаг соёл
Жүжигчин Люси Лью удахгүй дэлгэцнээ гарах Шерлок Холмсын тухай “Elementary” хэмээх телевизийн шинэ цувралд Ватсон эмчийн дүр бүтээж байгаа гэнэ. Тэрбээр энэхүү кинонд тоглох болсноор Ватсон эмчийн дүрийг бүтээсэн анхны эмэгтэй жүжигчин болжээ. Цуврал кино бүтээгчдийн зүгээс Люси Льюг Ватсон эмчийн дүрийг шинээр тодорхо...
урлаг соёл
“Амьдралын өнгө” гэрэл зургийн үзэсгэлэн эмэгтэйчүүдийн нүдээр агшин зуурын үйл явдлын болоод энгийн амьдралын өнгө будгийг дэлгэж байна. Үзэсгэлэн Улаанбаатар музейд болж байгаа бөгөөд тавдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид нь “Өнөөдөр” сонины Г.Эрдэнэтуяа, “Camera ...
урлаг соёл
“Blue moon” арт галерейн “Art boutique” салбараас санаачлан уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулан хүмүүсийн гоо сайхны таашаалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг боломжит үнээр худалдаж авах боломжийг уран зураг сонирхогчдод олгож эхэлжээ. “Art boutique...
урлаг соёл
“Помогите нам-1,2” инээдмийн уран сайхын цуврал кино үзэгчдийн хүртээл болж, мэргэжлийнхэн болон үзэгчдээс сайн гэсэн үнэлгээ авсан билээ. Тэгвэл тус киноны гуравдугаар анги буюу “Помогите нам-3”-ыг 3D форматаар хийсэн тул маш сонирхолтой гэнэ. Киноны үйл явдал өмнөх ангиудад Сибирийн тайга, галт тэрэг, Монголын говьд ...
урлаг соёл
Монгол Улсын Гадаад харилцааны яам, МОНЦАМЭ агентлагийн хамтран бэлтгэсэн “Монгол орон фото зурганд” сэдэвт үзэсгэлэн 2012 оны 5 дугаар сарын 4-нд Монгол Улсаас Вашингтон хотод суугаа Элчин сайдын яаманд нээгдэв. Тус ЭСЯ-наас Батлан хамгаалахын судлалын хүрээлэн болон АНУ дахь Монголын Соёлын төвтэй хамтран зохиож буй ...
урлаг соёл
Утга зохиол хэмээх дагшин тэнгэрлэг гэр бүлтэй хувь заяагаа үүрд холбосон минь дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулантай салшгүй холбоотой. Хүмүүс бидэн амьдрал хэмээх мөнхийн галын түлээ нь болж ассаар насаа элээдэг. Гэвч галын дөл бүхэн өөр өөр өнгө аяс, утга учиртай. Хэрэв Сумъяа гэсэн өөрийн өнгө гэрэл гэгээ болж...
урлаг соёл
Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа залуусын нэг бол яах аргагүй балетчин Д.Одсүрэн. Германы “Theater and Philarmonie Thuringen” компанид бүжиглэдэг тэрбээр саяхан нэр хүндтэй Германы “Theater Oskar”-ын эзэн болсон. Эх орондоо ирээд байгаа Д.Одсүрэн тун удахгүй шинэхэн бүтээлээ багачуудад зориулан толилуула...
урлаг соёл
Бурхан шашинд хутагт гэгээнтэнүүдийн хүмүүний ертөнцөд эсэн энх заларч хамаг амьтны тусыг санасанчилан бүтээхийн тухайтад “шавдан солдав” буюу өлмий бататгахын залбирал ерөөл тавьдаг ёсон бий. Тийн хутагт гэгээнтэнүүдийнхээ хойтын төрлийг энэ ертөнцөд үтэр түргэн заларч, түмэн олондоо шашин номын үйлсээ дэлгэрүүлэхийн ...
урлаг соёл
Монгол, ОХУ-ын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Оросын балетын одод Монголд зочлохоор болжээ. Тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт есдүгээр сарын 19, 20-нд болох аж. Орос, Монголын соёлын өдрүүдэд зориулсан өдөрлөгийг ССАЖЯ, ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын Соёлын яам хамтран зохион байгуулж байгаа юм. Оросын балетын ...
урлаг соёл
Японы кино зохиолч Ямамото Осамүгийн бүтээл, алдарт найруулагч Накахаши Макитогийн “Самрын үр” киноны нээлт наймдугаар сарын 31-нд 18.00 цагаас Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн их танхимд болох аж. Уг хүүхэлдэйн кинонд Кейхо хэмээх сонсголын бэрхшээлтэй нэгэн охины ээдртэй амьдралыг өгүүлэх бөгөөд түүнд тулгарч буй гэ...
урлаг соёл
Монгол Улсын филармонид Япон улсын Шизуока мужийн зүгээс  хөгжим гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шизуока мужийн амбан захирагч Каваказу Хейта филармонийн хамт олонд пикколо, кларнет зэрэг хөгжмийн зэмсгийг гардуулж өгсөн юм. Тус муж нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Улсын филармонитой хамтран ажи...
урлаг соёл
Гэрэл зурагчин эмэгтэйчүүдийн гэх тодотголтой нэгэн уламжлалт арга хэмжээ бол тэдний бүтээлээр гаргадаг үзэсгэлэн юм. Өнөөдрийн гэрэл зурагчин эмэгтэйчүүдийн өнгийг тодорхойлж яваа бүсгүйчүүд болох “Өнөөдөр” сонины Г.Эрдэнэтуяа, “Camera shop”-ын захирал С.Бадамханд, “Өдрийн шуудан” сонины Т.Чимгээ, shuud.mn мэдээллийн ...
урлаг соёл
“Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Бор чоно”, “Сая долларын олз” зэрэг инээдмийн уран сайхны киног дэлгэцнээ гаргасан “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид ээлжит сюрпризээ дэлгэх нь. Тэд хайрын түүхээр өрнөх сонирхолтой адал явдал бүхий “Дурлалын сум” киногоо маргаашнаас эхлэн кино те...
урлаг соёл
Норвегийн нэрт симболист зураач Эдвард Дункийн “Хашгираан” хэмээх бүтээл дуудлага худалдаанд 119,9 сая ам.доллараар худалдаалагдаж, хамгийн өндөр үнэд хүрсэн урлагийн бүтээл боллоо. 1895 онд бүтээсэн урлагийн гайхамшигтай бүтээлийг Нью Йорк хотын Сотбью дуудлага худалдаанд үнэ хаялцуулжээ. Үнийг 50 сая ам.доллараас эхэ...
урлаг соёл
Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг номын баяр удахгүй болох нь ээ. “Номын соёлт ертөнц” ТББ болон UBS телевизээр үзэгчдэд хүрдэг “Номын Ертөнц” нэвтрүүлгийн уран бүтээлчид зохион байгуулдаг үндэсний хэмжээний “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд “Монголын залуучуудын холбоо”-ны байранд бол...
урлаг соёл
Германы суут хөгжмийн зохиолч Рихард Вагнерийн мэндэлсний 200 жилийн ойд зориулсан “Байройт-2013” хөгжмийн наадам нээлтээ хийлээ. Германы язгууртнууд, улстөрчид, урлаг, спортын одод гээд олны танил, алдартай эрхмүүд наадмын нээлтийн ёслолд хүрэлцэн иржээ.   Байротын дэлхийд нэртэй сонгодог хөгжмийн наадмыг алдартай хөг...
урлаг соёл
Дуулиан шуугиантай энэ эрийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” нэртэй кино өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болж, кино урлагт өнгө нэмж байсан нь саяхан бол 90 саяын Б.Гансүх саяхан  “Итгэлээр шинэчлэгдсэн амьдрал” номоо хэвлүүлжээ. Одоогоос арваад жилийн өмнө улс даяар нэрээ дуудуулсан нэгэн залуу тодорсон нь “90 с...
урлаг соёл
“Мосфильм” кино студид “Кавказад болсон явдал-2” киноны зураг авалт эхэлжээ. Алдарт Гайдайн зохиолоор бүтээж буй тус киноны гол дүр Балбест Николай Добрынин, Хашир эрд Сергей Степанченко, Аймхай эрд Семен Стругачев нар тоглож байгаа гэнэ.   1967 онд Леонид Гайдай “Шурикийн шинэ адал явдал буюу Кавказад болсон явдал” ки...
урлаг соёл
Улаанбаатар хотноо “Морин хуурын олон улсын III наадам симпозиум-2012” эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Тус наадмын хүрээнд Монголын морин хуур урлаачдын бүтээлүүдээр үзэсгэлэнг дэлгэсэн. Улсын филармоний зааланд уран бүтээлчид өөрсдийн урласан хуураа дэлгэн олны нүдийг хужирлан байлаа. Үүнд, Төв аймгийн Зуунмод...
урлаг соёл
Монгол Улсын гавьяат багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатарын “УРАН ЗОХИОЛ: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь хэвлэгдлээ. Номын нээлтийн ажиллагаанд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Шинжлэх ухааны академийн хэл бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор С.Дулам, хэл, бичгийн эрдэмтэ...
урлаг соёл
Энэ жилийн үндэсний их баяр наадмын үдэш үзэгчдэд зориулсан шинэлэг, өвөрмөц  тоглолтууд олон байсан юм. Тэдгээр тоглолтуудаас дэлхийн сонгодогт шигшигдэн эх орныхоо нэрийг хилийн чанадад гаргаж яваа монголын балетын шилдэг гоцлоочдын тоглолт яах аргагүй онцгой байсан шүү. Учир нь наадмаар үндэсний урлаг, өв соёлын түү...
урлаг соёл
Зохиолч Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ роман ойрын үед номын худалдаанд гарах аж. Уг роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно. Монголын говь дахь эрт галавын ой санамж, байгаль дахь оюун санааны далд хүч...
урлаг соёл
Монголд анх удаа балетын урлаг хэрхэн хөгжиж байгааг харуулсан дэлгэцийн бүтээл хийхээр болжээ. Монголын балетчид гадаадад хэр нэр хүндтэйг харуулах уг киноны гол дүрийг “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бүтээх юм. Уг киног “Ану хатан”-ы найруулагч Т.Алтантуяа, В.Агар нар найруулан ...
урлаг соёл
Энэ онд Америкийн кино зах зээлд болон дэлхийн зах зээлд олон сонирхолтой кино нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Тэдний нэги болох “Open Road Films”-ын бүтээл  “End of watch” ирэх есдүгээр сарын 21-нд Америкт нээлтээ хийхээр болжээ. “End of watch”  киноны найруулагчаар David Ayer ажилласан бөгөөд гол дүрд  Jake ...
урлаг соёл
БСШУЯ санаачлан Францын элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол улс-Францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг өнөөдөр Уран зургийн галлерейд нээв. Зуун жилийн өмнө хүрээнд ирж дарсан Францын гэрэл зурагчны өнгөт гэрэл зургуудыг Монголд анх удаа нээн үзүүлж байгаагаараа энэ үз...
урлаг соёл
"Цасан гоо ба анчин" кинонд тоглосон жүжигчин Кристиан Стюарт дараагийн цувралд нь тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Татгалзсан учир нь алдарт жүжигчин эмэгтэй тус киноны ерөнхий найруулагч Руберт Сандерстай янаг амрагийн холбоотой гэх мэдээлэл цацагдсанаас үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Энэ дуулиан Кристиан Стюартыг на...
урлаг соёл
БСШУЯ санаачлан Францын элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол Улс - Францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг өнөөдрөөс Уран зургийн галерейд толилуулах гэж байна. Ирэх долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл  уг үзэсгэлэн гэрэл зураг сонирхогчдод нээлттэй байх юм. Монголын үзэ...
урлаг соёл
Хайр бол зүрх сэтгэлийг өвтгөж, шархлуулж, галдан шатаадаг “этгээд”. Каспер Регенсбургийн “Хатагтай Венера ба дурлалт залуу” (1485 оны орчим) гэх эртний төмөр бар зургийн будсан дардас Эхлээд биеийн жаргал, дараа нь хайр сэтгэл. Энэ бол дундад зууны үеийн зарчим. Дундад зууны үед биеийн жаргалыг романтик зөгнөлөөс дээг...
урлаг соёл
Соёлын төв өргөө өнгөрсөн баасан гаригт сонгодог урлагт дурлагсдын хөлд дарагдсан юм. Учир нь Монгол Австри Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ажлын хүрээнд сонгодог урлагийн салбарт Австриас ирсэн хүндтэй зочид энэ үдэш Монголын уран бүтээлчидтэй хамтран “Гала концерт”-ыг толилуулсан юм. Австрийн ...
урлаг соёл
УИХ-ын Тамгын газар, “Интерном” дэлгүүр хамтран ЮНЕСКО-гийн тэмдэглэлт өдрүүдийн нэг болох “Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “2012 оны хамгийн эрэлт хэрэгцээтэй номыг танилцуулах номын өдөрлөг”-ийг өчигдөр гурав дахь удаагаа Төрийн ордонд  зохион байгууллаа.  Хүүхдийн танин мэдэхүйн түүхи...
урлаг соёл
“Монголын балетын хөгжил сан” ээлжит тоглолтын товоо үзэгчдэдээ дуулгасан юм. Энэ бол энэ сарын 13, 14-нд буюу өнөөдөр, маргааш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох “Монгол бахархал” тоглолт юм.  Өнгөрсөн жилүүдэд дэлхийн шилдгүүдийг танилцуулж байсан “Монголын балетын хөгжил сан” энэ удаад дэлхийн олон улсад нэрэ...
урлаг соёл
Жүжигчин, зохиолч, кино найруулагч Dax Shepard-ын амьдрал сүүлийн өдрүүдэд маш гайхалтай байсан гэнэ. Тэрбээр "Hit and Run" инээдмийн кинонд сүйт залуугийн дүрд тоглосон ба түүний сүйт бүсгүйн дүрийг бүтээсэн кино од Кристен Беллийн хамт энэ сарын 14-нд улаан хивсний ёслолд ирж оролцжээ. Shepard-ын тоглосон “Hit and Ru...
урлаг соёл
БСШУЯ-ны санаачилгаар Францын Элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол улс-францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг энэ сарын 30-наас ирэх долдугаар сарын 1-ний хооронд Монголын Уран зургийн галерейд нээх гэж байна.  Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд “Зуун дамжсан...
урлаг соёл
Зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман солонгос хэл дээр Сөүл хотод хэвлэгдэн гарлаа. Урьд нь түүний “Амь тавьж буй шувууны далавч” ном Солонгос улсад хэвлэгдсэн билээ. Мөн зохиолч Г.Аюурзанын “Цасны роман” зохиол Хонг-Конг улсад хэвлэгдсэн байна. Үүний дараа уг зохиол ""Million writers award-2012"" гэдэг олон улсын...
урлаг соёл
Уржигдар Америкийн жүжигчин, продюссер бага Роберт Жон Дауни "Iron Man 3" киноны зураг авалтын үеэр бэртжээ. Тэрбээр шагайндаа гэмтэл авсан бөгөөд түүний гэмтсэн шагайг зүгээр болтол Уилмингтон хотод хийгдэж буй киноны зураг авалтыг түр зогсоосон байна. Харин өдгөө 47 настай жүжигчин маань өөрийгөө үнэхээр “төмөр хүн” ...
урлаг соёл
Лондонгийн олимпийг угтаж олимпийн эрх авсан бүх орны яруу найрагчид оролцсон маш том хэмжээний  “Poetry Parnassus” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. Одоогоор 138 орны яруу найрагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 23 орноос яруу найрагчдыг хүлээж байгаа талаар зохион байгуулагчид нь мэдэгдсэнийг BBC мэдээл...
урлаг соёл
Монгол бүжигчин Англи улсын нийслэл Лондон хотын Coliseum  театрт "Afternoon of Faun" буюу “Үдийн амралт“ балетад гоцлох нь ээ. Мэдээж тэр бол АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг. Тэрбээр ирэх долдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Англи улсын нийслэл Лондон ...
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Мигэддоржийн Батчимэгийн “Шатрын өрөг дэх Монгол” буюу Олон улсын улс төр номын нээлт өнөөдөр 17.00 цагт “Интерном” номын их дэлгүүрт болох юм байна. Тус бүтээл нь судлаачийн сүүлийн арав гаруй жилийн турш бичсэн нийтлэл, өгүүллүүдээс бүрджээ.
урлаг соёл
“Монголын балетын хөгжил сан” ээлжит тоглолтын товоо үзэгчдэдээ дуулгаж байна. Тэд ирэх долдугаар сарын 13, 14-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Монгол бахархал” нэртэй тоглолт хийх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн шилдгүүдийг танилцуулж байсан “Монголын балетын хөгжил сан” энэ удаад дэлхийн олон улсад нэрээ ...
урлаг соёл
Анх 2003 онд гарч үзэгчдийг байлдан дагуулж, 867 сая ам.долларын ашиг олж, олон ч шагнал авсан Pixar анимейшний бүтээл Немогийн эрэлд хүүхэлдэйн кино энэ жил эргэн ирэх гэж байна. Энэ жил Disney болон Pixar "Немогийн эрэлд" хүүхэлдэйн киног 3D-гээр бүтээгээд байгаа ба энэ намар есдүгээр сарын 14-нд албан ёсоор нээлтээ ...
урлаг соёл
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 17.00 цагт барималч Н.Сүхбүрэн, зураач Х.Энхномин нарын «Дүр» уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Хоёр уран бүтээлч амьдралын гол дүрийг өөр, өөрийн арга барилаар, шинэлэг арга ажиллагаа ашиглан, дүрслэн илэрхийлсэн байна. Н.Сүхбүрэн, Х.Энхномин нар Дүрслэх у...
урлаг соёл
Нээлтээ хийсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж үзэгчдийг байлдан дагуулж байсан “Batman dark knight Rises” кино Box office-ийг 3 долоо хоногийн турш тэргүүлсэн боловч энэ долоо хоногт тэргүүн байраа алдлаа. Одоогийн байдлаар "The Bourne Legacy" адал явдалт кино жагсаалтыг тэргүүлж байгаа бол удаах байранд "The Campaign"...
урлаг соёл
Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нд буюу маргааш 17.00 цагт зураач Г.Болдбаатар “Төрсөн нутаг” зураасан зургийн үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уг үзэсгэлэнд зураачийн 1987-2012 оны хооронд бүтээсэн, Монголын сайхан орон, говь нутгийн үзэсгэлэнт байгалийн дүрс, гэрэл сүүдрийн ер бусын тогтолцоо ахуй амьдралыг х...
урлаг соёл
Дээр үеийн Монголын сэхээтнүүд манж, хятад хэлийг нэвтэрхий судалж, тэр хэрээр Хятадын шилдэг уран зохиолууд монгол хэлнээ олноор орчуулагдаж байжээ. Социализмын үед энэ уламжлал тасарч өмнөд хөршийн уран зохиолоос орчуулагдан гарсан нь цөөрсөн юм. Харин сүүлийн үед хятадын сонирхолтой зохиолууд орчуулагдан уншигчдын т...
урлаг соёл
“Нью-Йорк сити балет” компанийн шилдэг найман гоцлол бүжигчин энэ сарын 13, 14-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа бүжлээ. Сарын өмнө энэ зар түгсэн цагаас л дэлхийг гайхуулагч тэднийг дэргэдээс нь харах гэж хүлээсэн мөч нисэх мэт одсон ч театр ороод хүлээсэн хэдхэн хоромд цаг хугацаа мөлхөх шиг  удаан санагдав. ...
урлаг соёл
Зохиолч Ж.К.Роулинг шидтэн хүүгийн цувралаараа амжилт олон энэ дэлхийн хамгийн чинээлэг зохиолч болж чадсан. Харин тэрбээр одоо “Харри Поттер”-ийн толь бичгийг бичиж байна. Энэ толь бичгээ тэрбээр буяны зориулалтаар ашиглах бөгөөд хэвлэх, борлуулах эрхийг нь ямар ч төлбөр авалгүйгээр хандивлах гэнэ. “Харри Плттер”-ийн ...
урлаг соёл
ДБЭТ-аас өрх тусгаарлаад удаагүй байгаа “Нюанс “хамтлагийнхан энэ сарын 11-нд хойд хөршийг зорих гэж байна. Өнгөрсөн жилээс хойд хөршид аялан тоглож байгаа тэд ОХУ-ын Ардын жүжигчин, Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар зарим нэг хотод дахин тоглохоор болсон байна. Тус хамтлагийнхан өнгөрсөн...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглоно. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл б...
урлаг соёл
Супер баатруудын тухай “Marvel” комик номоос сэдэвлэн бүтээсэн “The Avengers” кино өнгөрөгч тавдугаар сард АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо орлогоороо дээд амжилт тогтоож, 200 сая ам.долларын орлого олж байсан билээ. Тэгвэл “Уолт Дисней”  компани  тус киноны дараагийн анги “The Avengers 2” киног хийхээр болжээ...
урлаг соёл
Украйны засгийн газрын ордон дотор байдаг хосгүй үнэт хоёр уран зургийг хэн нэгэн хуурамчаар сольжээ. Химийн шинжилгээний үр дүн хуурамч гэдгийг баталсан байна. Микола Хлушенкогийн уг зургууд ордонд 2001 оноос хадгалагдаж байгаа гэнэ. Даатгал уг зургийг 144 мянган ам.доллараар үнэлсэн байжээ. Тус улсын соёлын сайдын мэ...
урлаг соёл
Америкийн “Dreamworks Animation” кино компани Азийн зах зээлд зориулсан кино үйлдвэрлэх урлангаа Шанхайд байгуулахаар болсноо энэ оны өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдээд байжээ. “Dreamworks Animation”-ы албаны хүмүүсийн өчигдөр буюу мягмар гаригт хийсэн мэдээллээр тэд 20 тэрбум юань буюу 3 тэрбум ам.долларын өртгөөр уг ...
урлаг соёл
Бас нэгэн сонирхолтой үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Барималч Н.Сүхбүрэн, зураач Х.Энхномин нарын «Дүр» уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 27-ны 17.00 цагт нээлтээ хийх юм. Энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн керамик баримал, монгол зураг, уран зургийн нийт 60 гару...
урлаг соёл
УИХ-ын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, МСНЭ-ийн шагналт сэтгүүлч Ш.Содномжамцын “Хүмүүн заяа” нийтлэлийн ном өчигдөр хэвлэлтээс гарлаа. “Түүх, цаг үе, хүмүүс, амьдрал” гэсэн тодотголтой түүвэртээ сэтгүүлч Ш.Содномжамц сонин хэвлэлүүдэд ажиллаж байхдаа нийтлүүлсэн шилдэг ярилцлага, ...
урлаг соёл
Харри Поттерын тухай хүүхдийн номын зохиогч Жоан Роулингийн шинэ роман нь английн нэгэн зохиомол хот Пэгфордод болж байгаа сонгуулийн тухай өгүүлэх болно гэж хэвлэлийн газрын эх сурвалжид тулгуурлан AFP мэдээлж байна. “Суларсан алба” (“The Casual Vacancy”) нэртэй 400 хуудас бүхий номын үйл явдал хотын захиргааны тэргүү...
урлаг соёл
"48 цаг” богино хэмжээний кино наадам Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх юм. Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь энэ оны “48 цаг” богино шагналы...
урлаг соёл
Алдарт зураач Ленардо Да Винчийн зурсан хүний биеийн анатомын зургуудыг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Английн Букингемийн ордонд гарах уг үзэсгэлэн “Да Винчи: Анатомич” нэртэй. Мэргэжилтнүүд эдгээр зургуудыг хүний ясны бүтэц, булчин, дотоод эрхтний системийг хамгийн гайхамшигтай харуулсан зураг хэмээн ...
урлаг соёл
Монголын баримтат киноны хэсэг уран бүтээлчид Япон улсад ажиллаж байна. Тэд Юань гүрний арми Япон улсыг довтолсон тухай түүхэн баримтат кино бүтээх төслийн урьдчилсан судалгааны ажлыг гүйцэтгэх зорилгоор энэ аялалыг зохион байгуулжээ. “Хувилай хаан Японыг дайлаар мордсон тухай” гэсэн ажлын нэртэй энэ төслийг Монголын Ш...
урлаг соёл
“Цагаандариум” арт галерейд дөрөвдүгээр сарын 26-нд 18.00 цагт “Нүүдэлчин хүүхдийн номын сан” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн нь хүүхдийн номын зураач, магистр, график дизайнер Түмэнбаярын Хулангийн тав дахь бие даасан үзэсгэлэн юм. Тэрбээр тус үзэсгэлэндээ 2006-2011 оны хооронд бүтээсэн нийт 1000 орчим ...
урлаг соёл
Улирал, тэмдэглэлт баяр болгоноор хошин шогийн продакшнуудын тоглолт шил дараалан болдог. Энэ бол бичигдээгүй хууль. Тэртээ тэргүй тэд амташчихсан учраас ингэж тоглох нь тэдэнд мэдээж ашигтай. Анхандаа үзэгчид хүлээдэг байсан. Харин одоо бол өөр шүү. Гэр бүлийн хэрүүл, нууц амраг, ядуу жолооч, баян айлын хүн, хурим, га...
урлаг соёл
Яруу найрагч О.Дашбалбар агсны шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн хос СD гаргажээ. Энэхүү CD-нд Монголчуудын сонсох дуртай “Амьддаа бие биеээ хайрла”, “Залуус дүү нартаа хэлэх үг”, “Тэнгэр шиг бай” тэргүүтэй хамгийн шилдэг бүтээлүүд багтах ажээ. Мөн бүх шүлгийг зохиогчийн өөрийнх нь уншсан хувилбараар хүргэж байгаагаар ихээх...
урлаг соёл
Америкийн кабелийн “HBO”  телевиз  Их Британийн алдарт “The Rolling Stones” хамтлагийн 50 жилийн ойд зориулж  баримтат кино бүтээх гэнэ. Энэхүү баримтат киног Brett Morgan найруулах аж.  Тэрбээр “The Rolling Stones” бол дэлхийн хамгийн алдартай рок-н-ролл хамтлаг. Баримтат кинонд тус хамтлагийн одоогийн гишүүд болон ур...
урлаг соёл
Хятадын алдартай Huawei компанийн төлөлөлөгчид өөрсдийн бүтээгдэхүүн буюу 4 цөм бүхий Huawei Ascend D Quad смартфоноо идэвхижүүлэх гайхалтай арт төсөл боловсруулж хэрэгжүүллээ. Тэд асар том Пегас далавчит морины баримлыг цогцлуулж, үүндээ 3 500 аппарат зарцуулжээ. Энэ перфомансыг Барселонд болж байгаа Mobile World Cong...
урлаг соёл
Найруулагч Б.Чингүүн энэ сарын 5-наас эхлэн дараагийн уран бүтээлийн ажилд орох нь ээ. Тэрбээр энэ удаад Япон найруулагчийн хамт бүрэн хэмжээний уран сайхны киног найруулах юм байна. “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” хэмээх нэртэй уг киног Японы “Earl grey film”-тэй хамтран хоёр орны уран бүтээлчид хийх гэнэ. Кино...
урлаг соёл
Ороолттой төмөр утсаар хэрхэн урлагийн бүтээл туурвиж болох вэ гэдгийг орчин үеийн зураач барималчид сайн мэднэ. Тэдний гарт төмөр утас нь мод , дотор эрхтэн , хүн амьтан болж хувирдаг. Солонгосын барималч Сон Мо Пак мөн л төмөр утас орооцолдуулах дуртай. Гэхдээ тэрээр баримал биш харин хөрөг бүтээдэг. Ингэхдээ тун өвө...
урлаг соёл
Удаан хугацаанд хүсэн хүлээсэн электрон “Харри Поттер” худалдаанд гарч эхэллээ. Шидтэн хүүгийн тухай цуврал ном зохиолч Ж.К.Роулингийн өөрийнх нь pottermore.com цахим хуудсаар зарагдаж байна. Электрон хувилбар 5-8 ам.доллар, аудио хувилбар нь 18-30 ам.долларын үнэтэй. Одоогоор зөвхөн англи хэл дээрх номыг борлуулж байг...
урлаг соёл
“Хэмингуэйн муурнууд: зурагт намтар”     номын нүүр хуудас Америкийн зохиолч Эрнест Хемингуэй нэг удаа хайртай муураа буудаж алахаас өөр аргагүй болжээ. Чухам энэ тухай Бостон зах дахь Жон Кеннедигийн нэрэмжит номын санд дэлгэн тавьсан Хэмингуэйн хэвлэгдээгүй захидлуудын нэгэнд өгүүлсэн байна. Энд их зохиолчоос венеций...
урлаг соёл
Италийн Нэплс хотын нэгэн музей Засгийн газраас соёлын байгууллагуудын төсвийг хэт их танасныг эсэргүүцэн сан хөмрөгтөө байдаг үнэт бүтээлүүдээс шатааж эхлэв. Тэд долоо хоног бүр гурван зураг шатаахаар шийджээ. Эхнийх нь Францын зураач Северин Буржигнионы бүтээл байлаа. Тус музейн захирал ноён Антонио Манфред энэ тэмцл...
урлаг соёл
“The Dark Knight Rises” киноны хөгжмийг бичсэн Германы хөгжмийн зохиолч, продюсер Ханс Зиммер Колорадогийн кино театрын аллагын хохирогчидод зориулан “Аврора” нэртэй хандивын дуу зохиожээ. Хөгжмийн зохиолч “Facebook” хуудсандаа “Би Колорадогийн Аврора хотод болсон эмгэнэлт явдлын үеэр амиа алдсан хохирогчид болон хайрт...
урлаг соёл
Алдарт дуучин Лэди Гага кино урлагт хүч үзэхээр шийджээ. Тэрбээр “Machete kills” хэмээх кинонд анх удаа тоглох гэж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа  бичиж, зурагт постерын хамт оруулжээ. Этгээд хувцаслалт, өвөрмөц хоолойгоороо дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулдаг тэрбээр энэ удаад La Chameleon хэмээх б...
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУЭ-ийн хороо, Бичиг соёл төв хамтран Монголын бичиг соёлын өдрийг угтаж “Бичиг соёл-2012” үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 20-нд буюу маргааш Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Үзэсгэлэнд Монгол бичиг, соёлын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн суд...
урлаг соёл
Олныг алмайруулсан гурван “хөхтэй” хатагтай Кейт Бекинсэйл болон төвийг сахисан донж маягтай хатагтай Жессика Бил нар шинжлэх ухааны адал явдалт “Өнгөрснийг нэг бүрчлэн санахуй” буюу “Total Recall” киноны сурталчилгааны ажилд оролцсоор байна. “Total Recall” киног 1990 онд Паул Верхоевен найруулсан бөгөөд тухайн үедээ 5...
урлаг соёл
Севиль хотын хууран мэхлэгч, хүүхэмсэг, зоримог тайж эр Дон Жуаны тухай өгүүлэх Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын бүтээл дуурийг бүжгийн эрдмийн театрт тоглохоор болжээ. Моцартаас өмнө Дон Жуаны тухай дуурь бичсэн Италийн уран бүтээлчид юуны түрүүнд үзэгчдийг инээлгэн баясгахыг зорьдог байв. Харин Моцарт драм...
урлаг соёл
“Warner Bros” компани “The Dark Knight Rises” киноныхоо Япон болон Мексикт хийхээр товлоод байсан улаан хивсний ёслолыг цуцалсан байна. Энэ нь өнгөрсөн баасан гаригт  АНУ-ын Колорадо мужийн Аврора дахь “16-р зуун” гэх  кино театрт “The Dark Knight Rises” кино гарч байх үеэр гарсан халдлагатай холбоотой аж.  Өмнө нь тус...
урлаг соёл
-Хэрвээ залуу хүн бүр боловсон шоуддаг болчихвол жилд хичнээн ч баяр тэмдэглэсэн яахав дээ- Өнгөрөгч баасан гариг буюу аравдугаар сарын 25-ны үдэш “Brix” шөнийн клубт “Halloween”-ий баяр болов. Үүднээсээ эхлээд заал тэр чигтээ аймшгийн байшин шиг зүрх муутай хүн бараг л орохооргүй газар болон хувирсан байлаа. Орохыг хо...
урлаг соёл
Аливаа улс үндэстэнд өөр өөрийн бахархах зүйлс, нэрийн хуудас болсон билэг тэмдэг байдаг.  АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тун удахгүй Төв азийн цээжнээ, Монголын Улсын нийслэл Улаанбаатар хо...
урлаг соёл
Хошин шогийн хамтлагийн реклам, тоглолтынхоо хөтөлбөртэй урвуу хамааралтай Таны үзэж байгаа монголын аль нэг сувгийн хэдэн хувийг реклам эзэлдэг вэ, тэр рекламны хэдэн хувийг ямар төрлийн реклам эзэлдэг вэ? Энэ асуултыг та өөрөөсөө асууж байсан уу. Рекламны хэдэн хувийг мэргэжлийн судлаач биш болохоор жирийн  иргэд тэр...
урлаг соёл
С.Бямба: Энэ кинон дээр гадны ямар ч найруулагчтай хамтраагүй “Азийн Канн” гэж нэрлэдэг Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ Давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн С.Бямба найруулагчтай ярилцсан юм. Хэдийгээр том тэмцээнд ороод шагнал хүртсэн ч даруухан зан чанартай нэгэн байлаа. Өмнө нь тэрээр н...
урлаг соёл
Соёл урлаг аялал жуулчлалын яамны соёл урлагийн газрын дарга Н.Оргилтой уулзлаа. Нэг үе загварын тайзан дээр од болон гялалзаж, дараа кино урлагаар АНУ-д суралцаж, түүхэн олон кинонд дүр бүтээсэн өвөрмөц төрхтэй энэ залуу ССАЖЯ-нд газрын даргаар ажиллаж байгаа. -Өнгөрөгч долоо хоногт манайхан олон улсын хэмжээний кино ...
урлаг соёл
Дуучин, ая зохиогч, жүжигчин, хөгжмийн найруулагч гэх мэт олон авьяастай АНУ-ын реппер Жэй Зи эхнэр Бионсе болон шинэ цомог, уран бүтээл, амьдралынхаа талаар “ www.usmagazine.com ” сайтад өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. -Таны “Vanity Fair” сэтгүүл дээр авахуулсан зураг гайхалтай залуу насыг санагдуулсан. Улам за...
урлаг соёл
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа хүү нь болохоор адилхаан, би... Энэ орчлонгоор дүүрэн ээж ээ гэж хашгарвал эжий минь л ганцхан миний дууг таних байх даа... Цэрэг би чинь ингэж бодохоор цээжин дотор минь гал дүрэлзээд цэвэр сэтгэлийн уяанаас алдуурч цэргийн хуарангаас чад руу тэмүүлнэ ээ... Үүний дараа хэний тухай ярих г...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын хөрөнгөнөөс завшсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй найруулагч Г.Эрдэнэбаатартай ярилцлаа.     -Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст таныг сэжигтнээр татан байцааж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Таныг үнэхээр шалгаж  байгаа юм уу? -Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс  “Тодруулах зү...
урлаг соёл
“Би үд өнгөрсөн хойно орноосоо босч, ганц тамхи асаан, аяга кофе ууна. Тэгээд усны онгоцонд өдрийн бодол болж суудаг. Ийм үед л шинэ санаа орж ирдэг юм. Миний чаддаг ганц зүйл бол хөгжим бичих” хэмээн ярих энэ эрхэм бол киноны хөгжмийн зохиолч Ханс Зиммер. Түүний оюун бодлоос урган гарсан хөгжмийг хаа нэгтээ сонсоогүй ...
урлаг соёл
Та шоу бизнесийг юу гэж төсөөлж байна вэ? Нэг буюу хэсэг бүлэг хүмүүс, хөтлөгч нэртэй зарлагчийн дуудахтай зэрэгцэн тайзан дээр гарахыг хэлэх үү, эсвэл өөрсдийн нэр дээр өмчилсөн цөөн хэдэн дуугаа ам барин дуулж энд тэнд үсэрч харайхыг хэлэх үү,  бүр эсвэл тайзны гэрэл энд тэндээ гацаж, дуун дундуур “Сэтгэ.мн” гэж хашх...
урлаг соёл
Европт алдартай драматургич, Олон улсын театрын институтын Швейцарь дахь төвийн захирлаар олон жил ажилласан Урсула Уэдэнбэргтэй ярилцлаа. Тэрбээр манай улсад “Урбан номадс” төслийн  хүрээнд ирсэн бөгөөд СУИС-д жүжгийн зохиол хэрхэн бичих талаар түргэвчилсэн сургалт явуулж байх үед нь уулзаж амжсан юм. -Театрын мэргэжи...
урлаг соёл
Өмнөд Солонгосын “T-ARA” охидын хамтлаг өчигдөр Монголд ирж, өнөөдөр хэвлэлийн бага хуралд оролцлоо. “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA”, “Davichi”, “Speed”, “Seeya” зэрэг хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатарт ирж байгаа юм. Тэдний тоглолт маргааш /09.21/ 18:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэн...
урлаг соёл
“Хувьсал продакшн”-ы захирал, Гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй уулзаж, тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны талаар ярилцлаа. -Яагаад киногоо “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гэж нэрлэх болсон бэ? -Киноны нэрний хувьд хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байсан. Хүлэмжинд зэрлэг цэцэг ургадаг юм уу гэх мэтч...
урлаг соёл
Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртэж, аварга болсон “Домог” хамтлагийнхан болон бусад уран бүтээлчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тэднийг урлагийнхан, найз нөхөд, гэр бүлийнхэн нь угтан авч, “Халуун элгэн нутаг”-аа дуулан тоссон юм. Дэлхийн язгуур урлагийн академи, Дэлхийн язгуур урлагийн...
урлаг соёл
Гэрээ би дандаа л орхиод гардаг. Гунигтайхан шинжтэй үлддэг ч миний гэх бүхнийг ард минь батлан даагаад намайг ирэх цагийг хүлээн байна. Миний гэрийнхэн ба миний энерги, эрчим шингэсэн гэр. Тэр намайг байхгүйд юу “хийдэг” бол. Гаднаас орж ирэхэд нэгэн хэвийн, дулаахнаар хүлээж авдаг ч миний эзгүйд тэр мөрөөдөлтэй минь ...
урлаг соёл
Монгол залууст хийх ажил хэтэрхий их байна. Харин хийж, бүтээе гэдэг хүсэл, тэмүүллийг нь дуудах, нэгтгэж хөдөлгөх хүч алга. Хэн нэг дарга тэднийг уриалж чадахгүй, чадсан ч тэр нь албадлага байх болно. Тэгвэл залуусыг хэн уриалан дуудаж чадах хэрэг вэ? Залуусыг өндийлгөж босгох, нэгтгэж зохион байгуулах ажлыг залуус өө...
урлаг соёл