news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Драмын театрт маргааш шинэ жүжиг нээлтээ хийх гэж байна. “Эцсийн зогсоол зөвхөн чи” хэмээх инээдмийн жүжгийн нээлттэй холбогдуулан тус театрын уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээж буй уг...
урлаг соёл
Зайсан толгой, Дамбадаржаа “Битлз”-ийн хөшөө, III хороолол гээд нийт долоон цэгт оюутнууд хамтдаа Гамлетийн монологийг өндөр дуугаар уншихад хүмүүс гайхан харна. Хийх юмгүй сэлгүүцэж яваа хүмүүс бүр илүү харж, “Эд нар одоо яагаад байгаа юм бол” гэх шиг цоо ширтэнэ. Хүүхдүүд шоолонгуй нүдээр сонжино.Гамлетын монолог гэх...
урлаг соёл
Олон улсын театрын институтын ХБНГУ дахь төвийн харьяа “Урбан номадс” нийгэмлэгийн “Урбан номадс” төслийн зохицуулагч Б.Гэрэлтуяаг ярилцлагад урилаа. Ирэх ес, аравдугаар сард улаанбаатарчуудын анхаарлыг соёл урлагийн олон төрлийн сонирхолтой арга хэмжээнд өөрийн эрхгүй хандуулах таван хэсгээс бүрдэх томоохон хэмжээний ...
урлаг соёл
“Норовын намтар” зохиолыг уншиж өсөөгүй хүүхэд гэж үгүй. Драмын театрын уран бүтээлчид энэхүү зохиолыг тайзны бүтээл болгожээ. Сахилгагүй Норовын дүрд тоглож байгаа залуу жүжигчин А.Чингүүнтэй уулзлаа. -Сайн байна уу. Драмын театраар сонин юу байна? -Манайхан одоогоор амралттай байна. Энэ сарын дундуур уран бүтээлдээ о...
урлаг соёл
Монгол- Австри улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагааг энэ сарын 20-27-нд ДБЭТ хийх гэж байгаа билээ. Уг соёлын үйл ажиллагааг Австри улсын Элчин сайдын яам болон Дуурь, бүжгийн эрдмийн театр хамтран зохион байгуулах гэж байгаа юм. Соёлын арга хэмжээний хүрээнд өчигдөр...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын хаалгаар оронгуут цоглог хөгжим эгшиглэж, “Ном эрдмийг мартсан Норовтонгуудтай тэмцэе” хэмээн хүмүүс хоолой нийлүүлэн дуулах нь сонсогдоно. 1957 онд хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн бичсэн “Норовын намтар” хошин найраглалаас сэдэвлэсэн хүүхдийн дуулалт инээдмийн жүжгийн сургуулилт болж байг...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ой өчигдөр тохиож, театрын хамт олон тайзны 1963 оны тавдугаар сарын 15-нд хөшгийг анх нээсэн П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг эгшиглүүллээ. Тухайн үед уг дуурийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун дохин, найруулагчаар нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Лхасv...
урлаг соёл
“Адам” киногоороо олон улсын кино наадмуудаас цөөнгүй шагнал хүртсэн кино найруулагч Ж.Сэнгэдоржийн дэлгэцийн шинэ бүтээл “Лардьма” үзэгчдийн хүртээл боллоо. “Тэнгис” театрын үзэгчдийн суудал пиг дүүрэн. “Нохойн орон“ киноны Д.Төрмөнх зохиолыг нь бичиж, “Navchaa film” студид бүтээсэн уг киноны гол дүрд топ модель Д.Пүр...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид өнгөрсөн сард шинэ хөгжмийн зэмсгүүдээ хүлээн авч, шинэ хөгжмийн баяраа тэмдэглэн тоглолт хийсэн билээ. Хагас зуун жилийн түүхэн ойн босгон дээр тус театрын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр, ССАЖЯ, “Ямаха Тотал Мюзик” продакш...
урлаг соёл
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын филарормонийн тайзнаа дэлхий дахинд өрнөж буй охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “V-Өдөр” хөдөлгөөний хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн “The Vagina Monologues” буюу "Үтрээний хүүрнэл" хэмээх шилдэг хандивын жүжгийг тоглосон юм. Жүжиг бие даасан богино хүүрнэлүүдээс бүр...
урлаг соёл
Монголын урлагт анхны эмэгтэй реппер хэмээх цолтой Gennie-тэй ярилцлаа. -Эмэгтэй хүн реппер байна гэдэг сонирхолтой. Анх хэрхэн хип хоп урлагт татагдсан бэ? -Анх гадаадын хип хоп хамтлагийн дуу сонсдог байсан. Тэр үед хөгжим дээр үглэж болдог юм байна гэсэн анхны ойлголт авч байсан. Хамгийн анх “Хар сарнай” хамтлаг тех...
урлаг соёл
Төрийн соёрхолт Гавьяат жүжигчинД.Сосорбарам өнгөрсөн арваннэгдүгээр сард Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан тоглосон “Их Монгол” тоглолтын ерөнхий найруулагчаар ажилласан билээ. Тэрээр өнөөдөр уг тоглолтоор хийсэн “bluray DVD” цомгийг Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон яамны албаныханд га...
урлаг соёл
Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл долдугаар сарын 1-нд буюу өнөөдөр ХБК-ийн “Урлаг” танхимд бие даасан “Solo recital” тоглолтоо толилуулах гэж байна. Түүний тоглолт үнэ төлбөргүй болох учраас хаан хөгжмийн аялгууг тухлан сонордоорой. Төгөлдөр хуурын соло реситал тог...
урлаг соёл
“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд “Universe Best Songs” тэмцээний шилдэг оролцогч А.Дөлгөөнтэй хамтран цоглог хэмнэлтэй уран бүтээл бүтээжээ. Чадварлаг дуучин бүсгүйчүүд “Amore” нэртэй уран бүтээлээ дүрсжүүлж хараахан амжаагүй байгаа аж. Мөн дууны үгийг дуучин Quiza бичсэн байна. А.ЗУЛ “Аmore” дууг энд дарж дарна уу.
урлаг соёл
“Hi-Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс долоо хоног тутамд гаргадаг шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг “Никитон”-ы “Үүлэн үүст” тэргүүлсээр байна. Уг цомог худалдаанд гарсан цагаасаа хойш тэргүүлэн өнөөдрийг хүртэл нэгд жагссаар байгаа юм. Арга ч үгүй биз. Амьд хөгжим сонирхогч залуус, тэр дундаа “Никитон” хамт...
урлаг соёл
Ардын жүжигчин Ш.Мөнхшүр уран бүтээлийн тоглолтоо Үндэсний циркт хийсэн нь сайхан боллоо. Дуучин СУИС-ийн оюутан шавь нартайгаа хамтарч тоглосон. Ганцаараа дуулаад байхыг, мөн алдар цуутай бусад уран бүтээлчийг урих гэхээс илүү шавь нар нь юу хийж байна, юу сурч байна гэдгийг үзэгч олонд харуулахыг зорьсон юм хэмээн Ар...
урлаг соёл
Зураач В.Ундраагийн “Яруусахуй урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн өнөөдөр 15.00 цагт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 70 орчим уран зураг болон бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэх ажээ. Д.ЖАРГАЛ
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Оюунгэрэл өнөөдөр “Монгол кино” нэгдэлд ажиллалаа. Тэрбээр тус нэгдэлд хадгалагдаж буй алтан үеийн кино фонд, кино хальс боловсруулдаг үйлдвэрлэл, тоног төхөөрөмжтэй танилцаж, тус нэгдлийн уран бүтээлч, албан хаагчидтай уулзсан юм. Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Оюунг...
урлаг соёл
Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж энэ цаг мөчид улсын филармонийн уран бүтээлчдийн шинэ жилийн баярт зориулсан шилдэг хөгжмийн тоглолт болох тухай мэдээллийг хэвлэлийн хурлаас хүргэж байна. Улсын филармонийн дэд дарга Г.Батхуяг. Улсын филармоноос шинэ жилийн баярыг тохиолдуулан ула...
урлаг соёл
“Ах аа, би орж болох уу, бусад хүүхдүүдийг багш аваад орчихсон уу”... гэж шуугилдах хүүхдүүд Дуурь, бүжгийн эрдмийн театрын үүдэнд дүүрэн байлаа. Тэдний аав, ээжүүд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн бэлтгэл дуусахаар хүүхдүүдээ авч явахаар үүдэнд нь зогсох аж. Ингээд багш гарч ирж, хүүхдүүдийг бэлтгэлийн танхим руу авч явлаа. ...
урлаг соёл
Байгалийн олон арван бүтээлээрээ нэрд гарсан Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, төрийн шагналт байгалийн нэрт уран зураач Мятавын Цэмбэлдорж агсан 1931 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төржээ. Тэрбээр уран бүтээлийн замналаа 1956 оноос эхэлж, монгол нутгийн үзэсгэлэнт байгаль цэнгэг агаарыг хэн бүхни...
урлаг соёл
Монголын уран зургийг дэлхий дахинд таниулж буй залуу зураач бол Э.Отгонбаяр юм. Тэрбээр ХБНГУ-д амьдран, уран бүтээлээ туурвидаг төдийгүй Берлин хотод өөрийн “Зураг” хэмээх уран зургийн галлерейг ажиллуулдаг ажээ. Анх удаа Монголдоо “ОТГО” арт хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнг “Цагаан дариум” арт галлерейд нээгээд байг...
урлаг соёл
Цэрэг эх орны сэдвээр зохиол бүтээлээ туурвиж явсан гайхамшигт хүмүүсийн нэг П.Лувсан гуай энэ жил нас сүүдэр 92 шүргэж явна. Залуу насныхаа жавхаагаар гялалзаж яваа ахмад дайчин, соёлын тэргүүний ажилтан түүний зохиосон цэрэг эрсийн дуунууд нь намайг тэднийх рүү хөтөлсөн юм. Сайн байна уу ээж ээ Саравчилж харсаар байн...
урлаг соёл
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өчигдөр “Цагаан дариум” арт галлерейд бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүд нь тавигдсан бөгөөд нээлтийн ёслолд оролцсон дүрслэх урлагийн мастерууд...
урлаг соёл
Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй киногоор тодроод буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино трэйлерийн нээлтээ “Black box” театрт баасан гаригт хийлээ. 2011 оны 8ур сард эхэлснээс хойш жил гаруй үргэлжилж байгаа “Ану хатан” кино төсөл энэ оны 8-р сард зураг авалтаа дуусган энэ өдөр албан ёсны трэйлер, постероо дэлгэж...
урлаг соёл
Дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Д.Ган-Очир “Есенин Монголд” шинэ номоо өлгийдөн авав. Өмнө нь “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны дор” зэрэг яруу найргийн зургаан ном гаргасан яруу найрагч бээр энэ удаад Оросын уран зохиолын мөнгөн үеийн яруу найрагч Сергей Есениний тухай хоббигоор 20 ...
урлаг соёл
Зул сарын баярт умбасан тансаг харш. Ноёд хатагтай нар вальс эргэж, алиа салбадайнууд үзүүлбэр үзүүлэн, шидтэнгүүд хүүхдүүдэд бэлэг тараана. Харин цөмөөхэй нэртэй, муухай царайтай модон хүүхэлдэйг бэлгэнд авахыг хэн ч хүссэнгүй. Клара охин л Цөмөөхэйг хайрлан энхрийлж тэврэн бүжиглэнэ. Баяр өндөрлөж хүүхдүүд зүүд нойро...
урлаг соёл
“Би эхнэртэй болохыг хүсч байна” гэх алдарт феминист эссег уншигчдадаа орчуулан хүргэж байна. Эхнэрүүд, ээжүүд амьдралд ямар их үүрэг гүйцэтгэдэг, ар гэрийн амьдралыг нуруундаа үүрч явдаг тухай эрчүүдэд хүргэх энэ “мессеж”-ийн Жүдо Брэди гэгч эмэгтэй бичжээ. 1. Хүмүүсийн боддогоор би эхнэр гэдэг ангилалд орох хүн. Би б...
урлаг соёл
Монголын дуурийн шилдэг дуучдын “Монголын алтан хоолойтнууд” концерт ОХУ-ын алдарт Их театрын тайзнаа тоглов. Концертын өмнө болсон хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны орлогч сайд М.Түмэнжаргал, ОХУ-ын Соёлын яамны орлогч сайд Е.Миловзорова, Монгол Улсын Дуурь Бүжгийн Улсын Эрдмийн Те...
урлаг соёл
“Шинэ үе урлаг” нийгэмлэгийн зураач В.Ундраа саяхан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан билээ. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс тусгай байрын шагнал хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөн энэхүү залуу бүсгүйтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм. ...
урлаг соёл
Монголын дуурийн дуулаачдын “Монголын алтан хоолойтнууд” концерт ОХУ-ын Москва хотын алдарт Их театрын тайзнаа тавигдлаа. Уг концертын нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа сонгодог урлагийг шүтэн биш...
урлаг соёл
Эх орныхоо нэрийг чамгүй олон жил дэлхийн алдартай театруудын тайзан дээр цуурайтуулсан уран бүтээлчдийн нэг гэвэл яахын аргагүй С.Саянцэцэг. Ахлах, дунд сургуулиа ОХУ-д дүүргэж улмаар Испани улсад 23 жил амьдарч өөрийн нэрийн тэмцээн, олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулах болсон мэргэжлийн төгөлдөр хуурч түүнтэ...
урлаг соёл
Монгол хүний авьяас билгийг дэлхий үнэлэх болжээ. Өдгөөгөөс хагас жил гаруйн өмнө монгол бүсгүй Туркийн Анкара хот дахь “Atlantis City” гэх нүсэр цогцолборын худалдааны төвийн үүдний танхимд нэрээ тамгалж, 3D зургаар тус төвийг чимж байсан чимэгтэй мэдээ сонсч байлаа. Анкара хотын “Hacettepe” их сургуулийн Урлагийн фак...
урлаг соёл
САЙМОН СМИТ: БАРУУНД МОНГОЛ ГЭДЭГ НЭР ЯГ АНГАРАГ, БАРХАСБАДЬ ГЭДЭГ ШИГ АЛДАРТАЙ Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ Монголын алдартай зохиолчдын бүтээлийг англи хэл рүү орчуулсан Монгол судлаач Саймон Викэм Смиттэй ярилцсан юм. Тэд юун тухай харилцан ярьсныг сонирхоё. -Та Монголын нэртэй зохиолчдын бүтээлийг англи ...
урлаг соёл
АНУ-ын кино найруулагч, продюсер хатагтай Элисон Клейман Хятадын нэртэй зураач, тэрс үзэлтэн Ай Вэйвэйн тухай “Ай Вэйвэй: хэзээ ч уучлалт бүү гуй” баримтат кино хийсэн. Энэхүү киног энэ сарын 14-нөөс Германд дэлгэцэнд гаргаж эхэллээ. Ай Вэйвэй Хятадын орчин үеийн хамгийн нэртэй зураач юм. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэ...
урлаг соёл
“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестиваль Монголд анх удаа болж байна. Тус наадмын зохион байгуулах хорооны гишүүн, “Шинэ Монгол радио”-гийн орлогч захирал Г.Сонинбаяртай уулзан наадмын талаар ярилцлаа. -“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам болж байгаа шүү дээ. Яагаад энэ наадмыг зохион байгуулах боло...
урлаг соёл
Парис дахь Парисын бохирын шугамын музей Францын бохирын шугам нь хүртэл дэгжин гэдэгт итгээрэй. Луврын босгоор бүтэн зууны турш холхисон жуулчдын цуваа өдгөө нийслэлийнх нь газар доорх үзэсгэлэнт ертөнцтэй танилцахыг илүүд үздэг болжээ. XIII зууны усны хоолойн шугамаас Наполеоны үеийн бохирын шугам хүртэлх бүхий л сон...
урлаг соёл
Ийм нэртэй шинэ ном мэндэлжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн шинэ бүтээл нэг талаар эсээний ном, нөгөө талаар уран зургийн галерей болсон нь уншигчдын сонирхлыг тун их татаж байна. Алдарт Пикассог Монголд “авчирсан” Ө.Рагчаасүрэнтэй номынх нь тухай ийн хөөрөлдсөн юм. -Таны ном “Хүмүү...
урлаг соёл
Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Саунд оф Монголиа ХХК-тай хамтран “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн төв талбайд анх удаа болох “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-д дэлхи...
урлаг соёл
Холливудын жүжигчид сая сая ам.долларын ашиг олдог байсан үе өнгөрсөн хэмээн жүжигчин Брэд Питт ярьсан гэнэ. “Кино жүжигчид нэг кинонд 10 сая ам.долларын ашиг олох хэр боломжтой вэ?” хэмээн асуусан “Beatnews”-ийн сурвалжлагч асуухад тэрбээр инээгээд “Тийм үе өнгөрсөн. Тийм өндөр тоо хэлдэг хүн одоо байхгүй болсон. Тэгэ...
урлаг соёл
Дунд зогсоо шар дээлтэй сайхан бүсгүй бол Монгол Улсын гавьяат жүжигчин З.Оюунбилэг. Тэрбээр эдүгээ ХБК-ийн дуулаачийн тэнхмийн дуулах ур зүйн багш. Удахгүй уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо хийх гэж байгаа юм. Тоглолтоо “Зүүдний цэнхэр нутаг” хэмээн нэрийдсэнээс үзэхэд дан монгол дуу үзэгч түмэндээ өргөн барих...
урлаг соёл
УБДС-ийн Зураг, хөдөлмөрийн ангийг 40 жилийн өмнө төгссөн найман уран бүтээлчийн хамтарсан “Хослохуй” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдөр Монголын урчуудын эвлэлийн “Арт галерей”-д нээлтээ хийсэн юм. Уг үзэсгэлэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээ, Э.Сүхээ, Ард түмний гавьяат багш, сийлбэрч, дэд професор Ц.Яда...
урлаг соёл
“Pieta” /нигүүлсэл/. Энэ үгийг сонсоод зарим уншигчид баруун европын тэр дундаа Италийн уран барималын томоохон сэдвийг ойлгож байж болох. Цовдлуулсан Христийг Мария гар дээрээ хэвтүүлж байгааг дүрсэлсэн зургийг Италид ийнхүү нэрийддэг ажээ. Энэ үгээр илэрхийлсэн нэгэн бүтээл өнөөгийн европод шуугиан тарьж байна. Гэхдэ...
урлаг соёл
Түүнтэй ярилцах явцад энэ залуу эх орныхоо театрт бүр ирээд бүжиглээсэй билээ гэсэн харамын сэтгэл төрөв. Бүх зүйл санаснаар болдог бол гаднын оронд бүжиглэж байгаа чадварлаг балетчдаа авчраад өндөр цалинг нь өгөөд эх орныхоо ягаан театрт бүжиглэхийг нь үргэлж харахыг хүснэ. Хэрвээ авьяасыг мөнгө шиг хэмжиж болдогсон б...
урлаг соёл
Германы хэл судлаачид болох Якоб ба Вильгельм Гримм (Jakob und Wilhelm Grimm) нар үлгэр домгийн цуглуулагч гэдгээр дэлхийд алдартай. Тэд үлгэрээ хөгшин цэрэг, язгууртан хатагтай, ядуурч хоосорсон бэлбэсэн эхнэр, нэртэй зураач зэрэг нийгмийн янз бүрийн давхаргын олон хүнээс сонсч буулгажээ. Тэдний үлгэрийн анхны түүвэр ...
урлаг соёл
Тун удахгүй “48 цаг” бэсрэг кино наадам эхлэх гэж байна. Уг наадам Монголд гурав дахь жилдээ болж буй нь энэ юм. Кино наадам ирэх долоо хоногийн амралтын өдрүүд буюу энэ сарын 14-16-нд зохиогдох юм. Ингээд “48 цаг Монгол-2012“ бэсрэг кино наадмын талаар тус наадмыг санаачлагч, зохион байгуулагч Н.Цогтбаяртай ярилцлаа. ...
урлаг соёл
Балетийн бүжигчин Б.Энхтуул: Өөрийгөө хүндэлж, үнэлдэг хүн сонгодог урлагийг сонирхож, ойлгодог Балетийг гоо сайхан, төгс төгөлдөрийн илэрхийлэл гэдэг. Сонгодог урлагийн хаан-балетийг монголчууд ойлгож, сонирхох нь их болсон. Эцэг, эхчүүд ч хүүхэддээ багаас нь балет, төгөлдөр хуур зэрэг сонгодог урлагийн боловсрол олго...
урлаг соёл
Спасо-Андроникийн хийд. Андрей Рублевт зориулан босгосон хөшөө Тарковский, Михалков-Кончаловский нар “Андрейг санагалзсан тарчлаан” кино зохиолын танилцуулгад “Рублевын намтар нь тэр чигтээ таавар юм. Бид түүний хувь заяаны нууцыг уудлан нээх гээгүй...” хэмээн 1961 онд бичжээ. Эртний Оросын аугаа зураачийн хувь заяа өн...
урлаг соёл
Венецийн 69 дэх кино наадмын тод томруун үйл явдлын нэг нь Японы найруулагч Такеши Китаногийн «Хилэгнэлийн эрмэгийн цаана» гэсэн нэртэй шинэ киноны дэлхийн нээлт боллоо. Японы нэр алдартай найруулагч, кино зохиолч, жүжигчний алдар нэр 15 жилийн өмнө яг тэндээс манджээ. Түүний «Фейерверк» («Галын наадам») кино нь 1997 о...
урлаг соёл
ун Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн наадам энэ жил Английн нийслэл Лондон хотноо болохтой холбогдуулан ВВС радио , Шотландын Яруу найргийн номын сантай хамтран олимпийн наадамд оролцох дэлхийн 204 орноос тус бүр нэг шүлэг сонгон нэвтрүүлэх “Poetry 2012: The Written World” буюу “Яруу найраг 2012: Би...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан Португалийн нэртэй балетмэйстер Хьюго Вераг урьжээ. Тэрээр ирэх сарын 14-16-нд УДБЭТ-ын тайзнаа “Диваажин энд байна” бүжгэн жүжгийг манай уран бүтээлчидтэй хамтарч толилуулахаар зэхэж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна. -Та дэлхийд алдартай “Диваажин энд байна” модерн бүжгэн ж...
урлаг соёл
“48 цаг” богино хэмжээний кино наадам монголд гурав дахь жилдээ болох гэж байна. Тус наадмын бүртгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 13-н хүртэл үргэлжлэх юм. Харин багууд ирэх сарын 14-нд сугалаа сугалж, сэдвээ сонгоод хоёр өдөрт багтаан уран бүтээлийнхээ ажилд орно. Улмаар ирэх сарын 16-нд оролцогчид бүтэ...
урлаг соёл
Франц модернизмын “халдвар” авсан анхны герман зураач бол Паула Модерзон-Беккер бөгөөд он цагийнхаа хамгийн сонирхолтой зураачдын нэг. Харин түүний уран бүтээл дэлхий нийтэд танигдтал чамгүй хугацаа өнгөрчээ. Амьд ахуйдаа зургаа ховорхон үзүүлж, цөөн хэдийг найз нар нь худалдан авчээ. Нас барснаас нь хойш, 1917 онд өдр...
урлаг соёл
“Цэнгэлийн вальс”-ын гайхамшигт аялгуунд үзэгчид вальс эргэн, үе үеийн шилдэг уран бүтээлчид хуучнаа нэхэн санаж, дурсамжаа хуваалцсан үдэш тохиолоо. Өнгөрөгч ням гариг буюу арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тайзнаа 40 дэх жилдээ тасралтгүй тоглогдож буй Монголын анхны мэргэжлийн бүж...
урлаг соёл
Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд 2011 оны арваннэгдүгээр сарын 29- нөөс 2012 оны есдүгээр сарын 12-н хүртэл “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Францын зурагчин Стефан Пассейн дүрсжүүлсэн 1912-1913 оны Монголын 72 автохром өнгөт зураг, 38 эртний түүхийн б...
урлаг соёл
Монголчууд бид уул ус, байгаль дэлхийгээ амьтай сүнстэй хэмээн ойлгож хүслээ даатгаж, сэтгэлээ өргөсөөр ирсэн уламжлалтай билээ. Гэтэл хэдийнээс ч юм бэ бидний шүтлэг бишрэл хэм хэмжээгүй, эмх замбараагүй болчихжээ. Саяхан домогт Шилийн Богд ууланд очлоо. Шилийн Богд руу хөврөх замууд найман зовхисоос зурайж, улмаар бэ...
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөлийн урилгаар АНУ-ын “Нью-Йорк Сити балет” компанийн найман гоцлол бүжигчин Монголд ирлээ. Тэд маргааш буюу зургадугаар сарын 13, 14-нд 19.00 цагт “Америкийн бүжгийн одод” тоглолтоо Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох юм. Америкийн сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг сонирхуулах ...
урлаг соёл
“Нью-Йорк сити балет” компанийн шилдэг найман гоцлол бүжигчин өчигдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа саатлаа. Энэ зар анх түгсэн цагаас л дэлхийг гайхуулагч тэднийг дэргэдээс нь харах гэж хүлээсэн мөч нисэх мэт одсон ч театр ороод хүлээсэн хэдхэн хоромд цаг хугацаа мөлхөх шиг удаан санагдав. Дарин Аронофскигийн...
урлаг соёл
Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаатай Урлагийн зөвлөлийн хөтөлбөр, шинэ төслийн талаар ярилцлаа. -Монголын Урлагийн Зөвлөлийн хөтөлбөрүүдийн талаар сонирхуулахгүй юү? -Монголын Урлагийн зөвлөл нь урлагийн, соёлын өв, олон нийтийн урлагийн боловсрол болон хөгжлийн гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөртэй. Хо...
урлаг соёл
Tsolo Munkh... Цоло Мөнх... Францад амьдардаг энэ бүсгүй загварын вант улсад ихэмсэг түүхээ бүтээж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Мөнхийн охин Цолмандах дэлхийн загварын хаалгаар нүүр бардам алхжээ. Францын Hyeres хотод зохиогдсон “Hyeres-2010” загварын наадмаас монгол загвар зохион бүтээгч анх удаа шагнал...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театр энэ амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балет, Ж.Вердийн алдарт “Трубадур” дуурь эгшиглэх гэж байна. Маргааш П.И.Чайковскийн гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт “Нойрссон гүнж” балетыг тоглох бөгөөд Аврора гүнжид Ч.Ганчимэг гоцлох бол Дезире ханхүүд О.Ганцоож, Карабос дагинад Х.Мөнг...
урлаг соёл
Амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгардаг хамтлагийн нэг бол “А-Sound”. Галт тэрэг эсвэл автобусны цонхоор нь ширтэнгээ тэдний дууг сонсоод явах нэг л гоё бас амттай мэдрэмж төрүүлдэг. Долоон жилийн өмнө байгуулагдсан ч энэ хамтлагийн дууг нь сонсдог, шинэ уран бүтээл хийхийг нь хүлээж, догдолдог сонс...
урлаг соёл
Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэдэг. 1999 онд НҮБ-ын соёл шинжлэх ухааны байгуулага ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар энэ өдрийг тэмдэглэх санаачилга гаргаж, 1999 онд анх удаа Парис хотод тэмдэглэж байжээ. Энэ өдөр яруу найргийг театр, уран зураг, хөгжим, бүжиг гээд бусад урлагтай х...
урлаг соёл
-Ардын урлагийнхны энэ амжилт нөгөө талаар урлаг хийгээд уран бүтээлчдийн өсөлт, мэргэжлийн тэсрэлтэд продюсер, менежерийн үүрэг ямар чухал байдгийг нотолсон явдал болсон юм- Шинэ, хуучин оны босгон дээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Монголын их хатдын туульс” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулав. З...
урлаг соёл
“Залуус” булангийнхаа энэ удаагийн зочноор залуу жүжигчин А.Ганчимэгийг урилаа. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцсан юм. -Сайн байна уу. Шинэ киногоо нээхгээд зав бага байна уу? -Хоёр эгчтэйгээ хийж байгаа анхны дэлгэцийн бүтээл. Тиймээс сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж, чанартай уран бүтээл хийхийг зорьж ...
урлаг соёл
“Аав аа” гэж ам дүүрэн хэлэхийг би багадаа маш их хүсдэг байж билээ. Айлын охид хамт баахан тоглосон мөртөө муудахаараа “Чамайг аавдаа хэлнэ дээ” гээд дэгдээд одоход би учиргүй их айдаг байсан сан. Тэгээд тоглоомын талбайгаас зугатаж, байрныхаа арын модон дунд орчихоод хэсэг гарч ирэхгүй зогсдог байв. Нэг бус удаа айлы...
урлаг соёл
“Бонд”-ын продюсер Барбара Брокколи “Skyfall” киноны хэсгээс · Шинэ оны өмнө нээлтээ хийсэн нууц тагнуулч 007-гийн шинэ цуврал “Skyfall” дэлхийн кино сонирхогчдыг хэсэгтээ л хуйлруулав. Энэ жил 50 нас хүрч буй Жеймс Бонд киноны продюсер Барбара Брокколигийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр Бондын цувралуу...
урлаг соёл
Кино ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг томоохон наадмын нэг “Screen Actors Guild Awards” өчигдөр Лос-Анжелес хотын “Auditorium & Exposition” төвд шилдгүүдээ тодруулсан байна. 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа тус наадамд найруулагч Стивен Спилбергийн "Lincoln”, найруулагч Том Хуперийн "Les Miserables”, найруулагч Дев...
урлаг соёл
Кино академийн хамгийн том наадам “Оскар”-ын өнгийг тодорхойлдог гэх “Алтан бөмбөрцөг” наадам 70 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа. “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг шагналын эздийг танилцуулж байна . Оны шилдэг драмын кино: Ялагч: Арго Нэр дэвшсэн: Арго (Warner Bros) Жанго чөлөөлөгдсөн нь (Columbia Pictures) Life of PI...
урлаг соёл
"Оскарууд". Фото: Danny Moloshok / Reuters Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-т нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. 85 дахь удаагийн “Оскар” ирэх хоёрдугаар сарын 24-нд болно. Энэ жилийн наадмын гол чиг хандлага, гэнэтийн зүйл нь юу байх бол? “Линкольн” оны шилдэг бүтээл гэдгээ батлав "Линко...
урлаг соёл
Улирч буй онд хийгдсэн шилдэг 10 киног алдарт “TIME” сэтгүүл нэрлэжээ. Ингээд та бүхэнд өнгөрч буй жилийн шилдэг 10 киног таницуулъя. 10. The Invisible War 2012 оны нэгдүгээр сарын 20-нд Санденс кино наадамд анх удаа үзэгчдийн хүртээл болгосон энэхүү киног Кирби Дик найруулжээ. Мөн тэрээр зохиолыг нь бичсэн байна. Бари...
урлаг соёл
Монгол түмэн хүүхэд хөгшидгүй дурлан үздэг “Бушхүүгийн үлгэр” уран сайхны кино дэлгэцнээ гарснаас хойш 33 жил болжээ. Уг бүтээл үзэгчдэдээ хүрсний ойг уран бүтээлчид энэ өдрүүдэд тэмдэглэж байгаа юм. КУДС-ийн “Оюутан театр”-т эл ойг угтсан хүндэтгэлийн үдэшлэг өнгөрсөн даваа гаригт боллоо. Үүнд тус киноны зохиолч, найр...
урлаг соёл
Итгэж болох уу зоримог шулуун харц, үл мэдэг айдас, нууцхан гунигтай Бурхадын цонхигор инээмсэглэлээс эртний хөгжим тэвэрсэн “Явангийн өлгийн” Хөрсөнд зөөлөн шигтгээд мартсан цэг огторгуйгаас харвасан сумны чулуун зэв Буцах гэрэлд огтлолцоод тэртээ х өдрийн нулимаст хавцалд буй өргөст бут... Залуу зураач Д.Баярцэцэгийн...
урлаг соёл
Энэ удаагийн сонирхолтой зочинтой ярилцах булангаараа бид залуу уран бүтээлч, зураач Ц.Солонготой уулзсан юм. Өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой, чөлөөт уран бүтээлчийн дотоод ертөнцтэй энэ удаагийн дугаараараа танилцахыг хичээлээ. Дашрамд сонирхуулахад сонирхолтой зочны ярилцлага булан маань долоо хоног бүрийн гурав д...
урлаг соёл
Пүрэв гариг бүрт уншигчдын хүртээл болдог “Хүмүүс” булангийн энэ удаагийн дугаарт алдарт зураач Пабло Пикассогийн ер бусын амьдрал, дурлалын түүхийг өгүүлэх болно. 8 насандаа Пикассо мэргэжлийн хэмжээний зураач болохоо “Пикадор” зургаараа батлан харуулж, 16 насандаа инээдэм аятай Сан-Фернандогийн нэрэмжит Хааны уран з...
урлаг соёл
Би өөрийнхөө бүтээлээс гоо сайхныг, гоё сайхныг мэдрээсэй, хараасай гэж хүсдэг. Уран бүтээлч хүн бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Зарим нь шүүмжлэлтэй, хар бараанаар ч илэрхийлсэн байдаг. Харин миний хувьд сайн сайхан зүйлийг хүмүүст харуулахдаа үргэлж сайхан мэдрэмж төрдөг. Зураг бүр заавал гүн агуулга харуулсан байх...
урлаг соёл
Уран хайчилбарыг Ц.ГАЛБАДРАХ
урлаг соёл
Энэ удаад зураач, Репиний академийн залуухан багш Б.Отгонтүвдэн зураачтай ярилцлаа.Түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна. -Репиний академийн залуухан багш, ер нь анх яаж ОХУ-ыг зорих болсон бэ? -1990 оноос хойш Урлагийн чиглэлээр ОХУ-руу манай оюутнууд сурах нь тасарчихсан байсан. Путины зарилгаар 40 гаруй оюутан...
урлаг соёл
Өвөр Монголын уран бичигтний нийгэмлэгийн гишүүн, уран бичигтэн М.Түвшингийн “Аргусан хуурчийн домог” уран бүтээлийн бие даасан уран бичлэгийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейн танхимд олны хүртээл болж байна. Улаанбаатарыг зорин ирж, уран бичлэгийн урлаг, соёлоор уулзаж байгаа энэхүү үзэсгэлэн түүний Монголд гаргаж б...
урлаг соёл
“976 арт галерей” хайраар бялхаж байна. Тэнд зураач, дизайнер, Монголын уран зурагт өөрийн гэсэн өнгө төрх нэмж буй Т.Хулангийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдээд буй юм. Зургуудын олонх нь хэмжээний хувьд жигд жижгэвтэр ч дөхөж харсан хүний өөдөөс өгүүлэмж, илэрхийлэл, тогтож харахгүй байхын аргагүй тод өнгөөр довтолно...
урлаг соёл
“Лонх арт” Төрийн бус байгууллагын захирал, уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн “Лонхон доторхи урлал” нэртэй анхны бие даасан үзэсгэлэн өнөөдөр /V.26/ “Blue moon” арт галерейд нээлтээ хийлээ. Лонхон доторхи төрийн ордон, лонхонд багтсан монгол аж, ахуй. Олон хүнд энэ зүйлс төсөөлөгдахгүй биз ээ. Байж боломгүй ч юм шиг...Маг...
урлаг соёл
-Зураачид “Аялгуут солир” үзэсгэлэндээ урьж байна- Хайртай хосуудын шөнийн жаргал, оргил үеийн тухай дүрслэл, өнгийг суут Шопены хөгжим сонсч байгаад зурсан. Тэр бол уран зурагт хандах өөрийн гэсэн өнцөг, арга барил, сэтгэлгээтэй зураач О.Дарамбазарын “Ноктюрн” гэдэг улаан зураг. Бас нэгэн зөөлөн, тансаг, илээд авахад ...
урлаг соёл
News агентлагийн тоймч Л.Нарантөгс Япон улсаас сурвалжилж байна. Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалт өнөөдөр Япон улсын Эдийн засаг, үйлдвэр худалдааны яамны хурлын танхимд албан ёсоор эхэллээ. Тус уулзалтанд Монголын талаас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэ...
эдийн засаг
Зураг дээр дарж томоор үзнэ үү.
эдийн засаг
Аж үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. “Дахиад л шалгалт уу, үйлдвэрлэгчдээ дарамтлах нь дутав уу” гэсэн өнцгөөс хүлээж бүү аваарай. Харин ч Засгийн газраас, тодруулбал та бидний төсөвт төвлөрүүлдэг татварын мөнгө болон улсын сан хөмрөгөөс ү...
эдийн засаг
Олон Улсын Атомын Энергийн агентлагийн мэдээгээр өнөөдөр дэлхий дээр 439 цөмийн реактор ажиллаж байна. Ирэх 20 жилд энэ тоо 80-90, магадгүй түүнээс ч олноор өснө гэж тус агентлагийн дарга Ю.Амано хэлжээ. Зөвхөн манай хоёр хөршөөр жишээлэхэд, ОХУ 10-ыг барьжбайгаабөгөөд 14-ийг барихаар төлөвлөж, БНХАУ 26 цөмийн реактор ...
эдийн засаг
бизнесийн орчинг таатай болгосноор сэргэлт ирлээ Эдийн засгийн тогтолцоог хүний бие юм гэж үзвэл зүрх нь хувийн өмч, цус нь эд баялаг, харин мөнгө нь цусыг хэрэгцээт газар хүргэх судас мөн. Түгээмэл тохиолддог ташаарал бол судас болдог мөнгийг цус болох эд баялагтай андуурах явдал юм. Уоррен Эдуард Баффет “Омаха-гийн з...
эдийн засаг
Ц.Отгонбаатар: Улаан буудай импортлох зайлшгүй шаардлага тулгараад байгаа ОХУ-аас 20 мянган тн улаан буудай импортлох квот тогтоосон. Энэ асуудлаар “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Отгонбаатартай ярилцлаа. -Хойд хөршөөс улаан буудай импортлох асуудал тарианчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ингэхэд 20 мянг...
эдийн засаг
Энэ намар 400 мянган тонн улаан буудай хураан авна гэсэн баяртай мэдээг тариалангийн талбайгаас хадааж байсан тариаланчид өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсаал хийгээд амжив. Учрыг лавлавал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн баасан гаригт импортоор улаан буудай оруулж гурилын хэрэгцээгээ хангана хэмээн мэдэгдсэнтэй ...
эдийн засаг
2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 461,747 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 60,074,513 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр MSE ALL индекс 950.90 нэгж болж өмнөх өдрөөс 0.05%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,284,457,266,488.00 төгрөг боллоо...
эдийн засаг
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
эдийн засаг
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа дахин явагдахаар болжээ. Арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд энэ сарын 19-нд арилжаа явагдах юм. Нийтдээ 802 935 ширхэг үнэт цаасыг 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнээр худалдах ажээ. Засгийн газр...
эдийн засаг
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн (V.28) үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн нийт 5,722 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 70 ширхэг ЗГҮЦ хоёрдахь зах зээлийн арилжаагаар арилжигдсан байна. Энэ өдөр MSE ALL индекс 925.74 нэгж болж 0.42%-иар буурсан бол зах зээлийн ...
эдийн засаг
Эдийн засгийн хямрал энэ онд эрчээ авах нь гэсэн иргэдийн айдас дээр гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлттэй гарлаа гэсэн мэдээлэл эргэлзээ төрүүлдэг. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар эдийн засагт эерэг үзүүлэлтүүд байгааг судалгаанаас харж болохоор байна. Экспорт импортын харьцаа 2014 оноос тэнцвэржиж эерэг зүг ...
эдийн засаг
2015 оны II-р улирлын байдлаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 17 удаа явагдаж нийт 1,815,441 ширхэг үнэт цаасыг 175.3 тэрбум төгрөгөөр арилжаад байна. Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 14 удаа явагдаж 12,968 ширхэг үнэт цаасыг 1.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Анхдагч зах зээл дээр ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2014 оны аравдугаар сарын 30/ үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 11,259 ширхэг хувьцаа арилжиж 4,237,770.00 төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ өдөр “А” самбарт найман компанийн 10,803 ширхэг хувьцаа арилжсан ба нийт 1,945,020.00 төгрөгийн, “Б” самбарт таван компанийн нийт 456...
эдийн засаг
Москвагийн биржийн лхагва гаригийн арилжааны эхэнд ам.долларын ханш 12 копейкаар нэмэгдэн 49,69 рубль болсон байв. Харин евроны ханш 10 копейкаар унан 55,1 рубль болжээ. Нефтийн үнэ өчигдрийн арилжааны төгсгөлийн 3,5 хувийн уналтын дараа дээшлэн Brent маркийн нефтийн нэг баррель ICE бирж дээр 1,06 хувиар үнээ нэмэн 64,...
эдийн засаг
-Худалдааны тухай хууль батлагдсанаар дотоодод үйлдвэрлэл бий болох, тэдгээрийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах нөхцөл бодитоор бий болно гэж төсөл санаачлагчид үзэж байна- Монгол Улсад ганзагын худалдаа хөгжөөд 20 гаруй жил болсон ч аль улсад, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүд импортлогдож, ...
эдийн засаг
2015 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн нийт 5,953 ширхэг хувьцаа 55,123,431 төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 14.885%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр ...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 2,408 ширхэг хувьцаа арилжиж 7,158,553.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өнөөдөр “А” самбарт 14 компанийн 2,243 ширхэг хувьцаа арилжисан ба нийт 5,696,558.00 төгрөгийн, “Б” самбарт хоёр компанийн нийт 165 ширхэг хувьцаа арилжсан ба нийт...
эдийн засаг