news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Эрчим хүчний сайд Д.Зоригт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Арнолд Кэтриныг тус яамны хүндэтгэлийн өрөөнд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Арнолд Кэтрин Английн түүх нь нүүрс болон эрчим хүчний салбараас эхэлж хөгжиж байсан бол Монг...
эдийн засаг
Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй УУЯ, АМГ-ын төлөөлөгчид энэ сарын 19-21-ны өдрүүдэд Дорнод аймагт орших хүрэн нүүрс, уран, холимог металлын орд газрууд дээр ажиллалаа. Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Адуун чулуун” ХК-ийн Адуун нүүрсний уурхай, “Монгол алт (МАК)” ХХК-ийн нүүрсний уурхай, БНХАУ-ын хөр...
эдийн засаг
Хөрөнгийн биржийг дэлгүүрийн лангуутай зүйрлэн бодвол гүйлгээнд оруулах бараагүй болж хоосорсон хэмээн өмнөх жилүүдэд салбарынхан хэлж байсан. Эрх зүйн хувьд тогтворгүй, хөрөнгө оруулагчдын итгэлийг удаа дараа алдсан, тодорхой зохицуулалтгүйн улмаас ийм нөхцөл үүссэн хэмээн тайлбарласан. Харин үүнээс гарах арга замыг э...
эдийн засаг
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдууланзарим хүмүүс төрийн дээд одон, медалиар шагнууллаа. Тухайлбал, “Отгонтэнгэр” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, доктор, п...
эдийн засаг
-1300-гаад км замын бүтээн байгуулалтыг төсөлдөө тусгаад явъя гэдэг асуудал яригдсан- Уул уурхайн сайд Р.Жигжидээс дараах тодруулгыг хийлээ. -Засгийн газар Тавантолгой төслийг татахаар болж, дахин өргөн мэдүүлэх болж байна. Гэрээнд ямар өөрчлөлтүүдийг тусгах бол. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үү? -За...
эдийн засаг
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулах юм. Тодруулбал, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах ...
эдийн засаг
Олон улсад банкнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Стандарт энд Пүүрс” байгууллагаас манай улсын Хөгжлийн банкны урт болон богино хугацаат үнэт цаас гаргах зээлжих зэрэглэлийг “В+/B”буюу Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүргэсэн байна. “Стандарт энд Пүүрс” байгууллага Хөгжлийн банкийг үнэлэхдээ эх орныхо...
эдийн засаг
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарт болж байгаа сүүлийн үеийн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Хэвлэлийн бага хуралд Уул урухайн сайд Р.Жигжид болон бусад албаны хүмүүс оролцжээ. “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр авч эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 1924 өргө...
эдийн засаг
Хоёр сар хагас үргэлжилсэн шантаажны эцэст Төрийн ордонд дараах наймаа хийгдэж, ерөнхийдөө тохиролцоонд хүрчээ. Фиктивная фирма гэдэг үгийг эрхэм Та сонсч байсан биз. Shell company ч гэдэг. Олон улсад ийм зуйгуул компаниудын тухай багагүй ярьдаг. Тодорхой активгүй. Үйл ажиллагаагүй. Санхүүгийн янз бүрийн гүйлгээ хийх з...
эдийн засаг
Эдийн засгийн бодит өсөлт 2015 оны эхний улиралд 4.4 хувь болж саарав. Оны эхний 4 сард төлбөрийн тэнцлийн алдагдал 320 сая ам.долларт хүрлээ. Эхний 4 сард гадаадын шууд хөрөнгө оруулалтын данс 71 сая ам.долларын цэвэр гарах урсгалтай байв. Өнгөрсөн 5 дугаар сард Оюутолгойн 2 дахь шатны хөрөнгийн оруулалтын санхүүжилти...
эдийн засаг
Оюуны өмчийн асуудал хурцаар тавигдах болсон өдгөөд нэгэн сонирхолтой өргөмжлөлийг банкны салбарынхан өнөөдөр хүртлээ. Голомт, Хас, Худалдаа хөгжлийн банкууд АНУ-ын Майкрософт корпорацитай хамтран ажиллаж, дэлхий нийтийн хэмжээнд хамгийн найдвартайд тооцогддог программ хангамж, дагалдах үйлчилгээг албан ёсны зөвшөөрөлт...
эдийн засаг
Монгол-Японы Засгийн газар хувийн хэвшлийн хамтарсан долдугаар уулзалт Токио хотноо үргэлжилж байна. Энэ үеэр Монголын “Дээд өнгө” компани Японы “Super region” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад ажилд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон МХАҮТ, Японы...
эдийн засаг
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 1000 гаруй байгууллага бий . Эдгээрийн хэд нь түрээсийн байранд байдаг вэ гэх нэгдсэн тоо байдаггүй аж. 2015 оны онцлогийг “тансаглалыг танах” хэмээн тодорхойлоод байгаа. Энэ үед төрийн байгууллагууд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, төсвийн мөнгө үрэх нь өнөө л тан...
эдийн засаг
“ШИНЭ ЯАРМАГ” ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР ХОРООЛОЛ ТӨСЛИЙН ДЭРГЭДЭХ МЭРГЭЖИЛ, СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ /2015 оны 6-р сарын 23-ны өдөр/ Өчигдөр буюу 2015 оны 6-р сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “ШИНЭ ЯАРМАГ” орон сууцны цогцолбор хор...
эдийн засаг
News агентлагийн тоймч Л.Нарантөгс Япон улсаас сурвалжилж байна. Танайд юу хийх боломжтой вэ? Хууль эрх зүйн орчин чинь ямар вэ, та бүхэн чөлөөтэй бизнес эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж чинь хэр бол. Танай иргэдийн худалдан авах чадвар хэр вэ? Бидний ноу хау орсон бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авах вэ? Тан...
эдийн засаг
Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаатөлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь төр баталгаагарах боломжтой гэж Засгийн газар тогтоолын төсөл боловсруулсан. Одоо энэхүү хуулийн төслийг Улсын их хурал /УИХ/ баталчихвал дундаж орлоготой, шалгуурт нь тэнцсэн, зорилтот бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлб...
эдийн засаг
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл УИХ-ын чуулганы хуралдаанд унахтай зэрэгцээд долларын ханш өсч эхэлсэн юм. Үүнийг зохиомол хөөрөгдөл байж болзошгүй гэж үзэж байгаа ч Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдээгүйтэй албаны хүмүүс холбон тайлбарлаж байна. Ямар ч байсан т...
эдийн засаг
Бидний цагаан будаа гэдэг “рис” нь хамгийн эртний хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд 5000 гаруй жилийн өмнөөс ургуулж иржээ. Амуу будаа, улаан буудай, шар буурцаг, арвай, цагаан будаа зэргийн таван ургамал Хятадын ариун судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн нь 4000 гаруй жилийн өмнөөс. Энэ бүх хугацаанд өрнө, дорны ч ялгаагү...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг шийдсэн. Тэгвэл энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр иргэдийн чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл сонголоо. Тэрбээр “Засгийн газраа...
эдийн засаг
Овооттолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан гэх 35252 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэрийг гурван шатны шүүхээс баталгаажуулсан. Тэгвэл тус компанийн толгой компани болох “Саусгоби ресурс” компани долдугаар сарын 14-нөөс өмнө 32 сая ам.долларын үнэ бүхий 55 сая...
эдийн засаг
Ядуурлын түвшин буурсан гэх дүн Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтарч хийсэн Өрхийн орлого, зарлага, амжиргааны түвшний судалгаанаас гарчээ. Тухайлбал, 2010 онд ядуурлын хэмжээ 38.8 хувь байсан аж. Харин энэ хэмжээ 2014 онд 21.6 болж буурсан хэмээн судалгааны тайланд дурьдсан байна. 2014 оны байдлаар улс...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлал эхэллээ. Тэрээр өчигдөр Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэлсэн юм. Энэхүү уулзалт бол Ерөнхий сайдын ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах гурван том уулзалтын нэг бөгөөд ...
эдийн засаг
Монгол Улсын Хөдөлмөрийн сайд С.Чинзориг БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд сайд С.Чинзориг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Ки Квантай уулзалт хийж хоёр улсын хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцохын зэрэгцээ Монголын Засгийн газраас хө...
эдийн засаг
2015 оны 1-р сард 40 ам.доллар хүртлээ доошилсон газрын тосны үнийн уналт огцом байснаараа олон хүний гайхшралыг төрүүлсэн. Энэ бол анхны тохиолдол биш юм. 2009 оны эдийн засгийн хямралаар газрын тосны үнэ 40 ам.доллар болтлоо унаж байсан билээ. Ердөө нэг жилийн дотор, баррель нь 100 орчим ам.доллар байсан газрын тос д...
эдийн засаг
“Үйлдвэр эрхлэгчид бид боломжийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж, бүтээгдэхүүнээ борлуулж байна. Гэтэл ажлын байргүйгээс бүхий л ашиг орлогоо түрээсийн төлбөрт зарцуулж бараг ашиггүй ажиллаж байна гэхэд болно. Төрөөс ажлын байрны асуудлыг шийдээд өгвөл бидний ажил саадгүй урагшилна” гэж хувиараа аж ахуй эрхлэгч Н.Алтан-Од...
эдийн засаг
Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргахаар болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, дундаж орлоготой буюу тус зээлийн шалгуурт тэнцсэн зорилтот бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20 хувьд нь төр баталгаа...
эдийн засаг
Голомт банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг: Голомт банк Монголд анх удаа Гибрид хадгаламжийн бүтээгдэхүүн гаргалаа -Юуны өмнө 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Голомт банкны хамт олонд баярын мэнд хүргэе. Бид гибрид хөдөлгүүртэй машин мэднэ. Тэгвэл гибрид хадгаламжийн бүтээгдэхүүн гэж юу вэ? Банкны уламжлалт бүтээгдэхүүнүүдээ...
эдийн засаг
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон Улсад ажлын айлчлал хийж, Япон улстай байгуулсан түншлэлийн гэрээний дагуу төр, хувийн хэвшлийн хоёр талын уулзалтыг хийсэн билээ. Түүнтэй айлчлалын үр дүн болоод аж үйлдвэрийн салбарын бодлогын талаар ярилцлаа. -Та Япон Улсад нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажлын айлчлал хийлээ. Айл...
эдийн засаг
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан. Энэ гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125 морины хүчтэй тракто...
эдийн засаг
Манай үндэсний бүтээн байгуулалтын “Чингис Лэнд Девелопмент Групп” Ази-Европийг холбосон эдийн засгийн томоохон төслүүдийн тооцоо судалгаан дээр сүүлийн 6 жилийн турш ажиллаж ирсэн байна. Ингэхдээ зөвхөн Монгол Улсынхаа хэмжээнд бус харин хөрш орнуудынхаа бизнесийн томоохон групп, корпорациудтай хамтран ажиллаж, төслүү...
эдийн засаг
Зургадугаар сараас долларын ханш буцаад өсч эхэлсэн. Тавдугаар сард 1879 болтлоо уруудсан долларын ханш өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр буурсан, арилжааны банкуудад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, долларын ханш арилжааны банкуудад 1978-1983 төгрөг, “Найман шарга” дээр 1971 төгрөг байна. Үүнийг өнгөрсөн ...
эдийн засаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны долдугаар сарын 6-ны өдрийн зарлигаар Эрчим хүчний салбарт он удаан жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж төрийн одон, медалиар шагнагдсан зарим хүмүүст УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Алтан гадас одонгоор, Улаанбаатар...
эдийн засаг
Монгол Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Сэргээгдэх эрчим хүчний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдан гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засги...
эдийн засаг
Орос-Хятадыг холбосон 997 км "Талын зам" төслийн санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурна ОХУ-ын Уфа хотод дэлхийн төр, засгийн тэргүүн нар цуглах гэж байна. Өнөөдөр тус хотод БРИКС-ийн удирдагчдын уулзалт нээж байгаа бол маргааш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалт болох юм...
эдийн засаг
Бизнес эрхлэгчдийн хүлээлт байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Монголын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд хамтарч бүх зөв хандлага, шийдвэрүүдийг аль нэг улс төрийн хүчин болон “эх оронч” популистууд зогсоох, гацаах болон саад хийх оролдлого дахин дахин гарах болсонд дургүйцэж өө...
эдийн засаг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам өнөөдөр 16.00 цагаас Улсын ургацын комиссыг хуралдуулж, 2012 оны ургацын нэгдсэн балансыг танилцууллаа. Ингэхдээ ургац хураалтын үеийн цаг агаарын урьдчилсан байдал, шатахуун, дизелийн түлшний хүрэлцээ хангамж, ургац тээврийн зам, стандартчилал, чанарын хэмжүүрийн талаар мэргэжлийн байгуулла...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2015 оны нэгдүгээр сард инфляци өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Харин энэхүү өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 9.8 хувьд хүрчээ. Ерөнхий индекс нэгдүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс ба...
эдийн засаг
Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад Монголбанкнаас тогтмол зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдааны мэдээг хүргэе. Өчигдрийн дуудлага худалдаагаар банкууд 1863.50-1875.00 төгрөгийн ханшаар 17.0 сая ам.доллар худалдах, 1865.00 ханшаар 1.4 сая ам.доллар худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 1...
эдийн засаг
Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэвлэлийнхэнд мэдээлжээ. Үүний өмнөхөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ “УИХ дэмжлэг үзүүлбэл, иргэдээс авах урьдчилгаагаагаа 30 хувиас 10 хувь буулг...
эдийн засаг
Дөрөвдүгээр сард нийт 1679 зээлдэгчид 96.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 3082.7 1 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 70498-т хүрчээ. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 73.4 хувь буюу 2263.9 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тог...
эдийн засаг
Монголбанк, Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани хамтран энэ оны тавдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг хийснээ олон нийтэд танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4358 орон сууцны мэдээллийг хамруулсан байна. Судалгаагаар хуучи...
эдийн засаг
Энэ 2015 он дэлхийн уур амьсгалыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой жил болж байна. Учир нь сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар явагдсан яриа хэлэлцээний үр дүнд энэ асуудлаар улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг олон улсын хэмжээнд хуульчлан тогто...
эдийн засаг
-Арилжааны бус банк “мөнгө угаасан” нь ашиг гэж үү- Банкийг төрийн болон арилжааны хэмээн ангилдаг. Арилжааны банкууд ашгийн төлөө ажилладаг нь мэдээж. Учир нь тэд бизнесийн байгууллага. Гэхдээ ямарч хамаагүй аргаар ашиг ол гэсэн үг биш. Хуульсахих ёстой. Төрийн банк бол өөр юм. Зээл өгөхгүй, ивээн тэтгэхгүй, зөвхөн са...
эдийн засаг
- Улсын дээд шүүхэд ирэх даваа гаригт/06.15/ болох шүүх хурал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын талд шийдэгдвэл иргэд банкнаас зээл авахдаа суутгуулсан нэг хувийн шимтгэлийн тодорхой хувийг буцаан авах боломж бүрдэх юм- Арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэ...
эдийн засаг
Нийслэлчүүдийн хавар, зуны хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаалж эхэлсэн. Нөөцийн махны борлуулалт энэ сарын 1-ны байдлаар 65 хувьтай байна. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 9,1 мянган тонныг борлуу...
эдийн засаг
Зургадугаар сарын 17-нд Холбооны Нөөцийн газрын хуралдаан эхлэхийн өмнө АНУ-ын макро статистикийн сүүлийн мэдээ гарна гэсэн байна. Тавдугаар сарын бөөний худалдааны мэдээ нь америкчууд эдийн засгаа сэргээхэд хэрхэн оролцож байгааг үзүүлэх юм. Шинжээчид энэхүү үзүүлэлтийг дөрөвдүгээр сарын 0 үзүүлэлтээс 1,3 хувиар нэмэг...
эдийн засаг
-Азиас сүүлийн 15 жилд гараагүй ихээхэн хөрөнгө гадагш урсчээ- Фото: AP Photo/Richard Drew Азийн хөгжиж буй зах зээлээс долоо хоногийн дотор сүүлийн15 жилд татаагүйгээр их хэмжээний мөнгийг эргүүлэн татжээ. Хөрөнгө оруулагчид зөвхөн Хятадаас гэхэд 7,1 тэрбум ам.доллараа татжээ. Хөрөнгө оруулагчдын санхүүжилт хөгжилтэй ...
эдийн засаг
-Үйлдвэр бол эдийн засгийг тэтгэх гол хүч- Монголчууд жилдээ 1.5 тэрбум ам.долларыг авто машин болон сэлбэг хэрэгслийг худалдан авахад, 1 тэрбум ам.долларыг барилгын материал авахад зарцуулдаг гэсэн статистик мэдээлэл байна. Эдийн засгийн голлох үзүүлэлтээрээ Африкийн орнуудтай зэрэгцэх шахам тууж явж, импортын бараанд...
эдийн засаг
МХЕГ-аас алт олборлогчдыг дэмжихээ илэрхийлж, Газрын дарга Ш.Раднаасэд, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр МХЕГ-ын газрын дарга Ш.Раднаасэд “Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид алт олборлогч, аж ахуйн нэгжийг дэмжин ажиллана. Гэхдээ хүний амь насанд халт...
эдийн засаг
Японы эдийн засгийн өсөлтийн хурд 2015 оны нэгдүгээр улиралд 3,9 хувь хүртэл хурдаа нэмснийг энэ даваа гаригт гарсан судалгааны дүн харууллаа. Японы эдийн засгийн өсөлтийн хөдөлгөөн сүүлийн хоёр жилд байгаагүйгээр өсчээ. Урьдчилсан тооцоогоор 2,4 хувь гэж тооцсон эдийн засгийн өсөлтийг ойролцоогоор 2,8 хувьд хүрнэгэж э...
эдийн засаг
Хятадын банк /Bank of China/-ны Монголын зах зээл дэх байр суурь Хятадын Банкны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүн төлөөлөгч, ноён Дай Шингжүн тус банкны Монгол улсын зах зээл дэх байр суурь гэсэн чухал сэдвээр ярилцлаа. -Хятадын Банк Монгол улсын зах зээлд орж ирсэн цагаасаа хойш ямар ололт амжилттай бай...
эдийн засаг
Бүс нутгийн байдал доройтож, Саудын зарлага нэмэгдсэнээр тус улсын валютын нөөц дундарсаар байна. Нефтийн үнийн эрс бууралт нь оны эхний дөрвөн сард тус улсын Төв банкны валютын нөөцийн хэмжээг 49 тэрбум ам.доллараар дундруулж, 2014 оны 732 тэрбум ам.доллараас энэ дөрөвдүгэр сар гэхэд 689 тэрбумын хэмжээнд хүргэжээ. Нө...
эдийн засаг
Тавантолгойн төсөл УИХ-д хэзээ орж ирэх вэ? УИХ-аар оруулах уу, үгүй юу гэсэн асуултад М.Энхсайхан ч, Ч.Сайханбилэг ч, Л.Эрдэнэчимэг ч хариулж чадахгүй нь. Учир нь Тавантолгойн гэрээг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүн А.Бакей “Дэд ажлын хэсгийн бэлтгэж өгсөн материалыг харахад яах аргагүй эргэж харах шаардлагат...
эдийн засаг
“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хилийн боомтын албан газрын дарга Гө Ган нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориу...
эдийн засаг
Ардын намын лидерүүдийн “Чингис бонд"-оос авсан зээлийн баримт хэвлэлээр дэлгэгдсэн нь Монголын улстөрчдийн жинхэнэ авирыг харуулсан тод нотолгоо болов. Шинэчлэлийн Засгийн газрын үед Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлээс урт хугацаатай, хямд хүүтэй 1.5 тэрбум доллар зээлсэн нь Ардын намынханд огтхон ч таалагдахгүй ю...
эдийн засаг
Сар бүр болдог нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын мэдээллийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр эдийн засгийн хямрал, цалин тэтгэвэр цагтаа буухгүй байгаа зэрэг олон бэрхшээл үүсээд буй энэ үед улсын хэмжээнд цалингийн асуудал ямар байгааг онцлон тэмдэглэв. Статистикийн газраас нийгмийн да...
эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ, тус компанийн ажилтан Б.Түмэндэлгэр, Г.Дэлгэрбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга З.Энхболд болон парламентын гишүүдэд хандан Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор албан бичиг хүргүүлсэн талаар тодо...
эдийн засаг
Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга манай улсад ажлын айлчлал хийж байна Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяагийн урилгаар Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга ноён Киёши Хосомизо тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа эхэнд Санхүүгийн зохицуу...
эдийн засаг
ХААН Банкны “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн аяны санхүүгийн боловсролоор тэргүүлэгч шилдэг анги, шилдэг сурагчид тодорлоо Боловсролтой, оюунлаг иргэнийг бэлтгэх нь эцэг эх хүн бүрийн үүрэг байдаг. Тиймээс хүүхэддээ чанартай боловсрол олгох санхүүгийн эх үүсвэрийг бэлтгэхэд нь эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зор...
эдийн засаг
G20 бүлгийн орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх улирлынхаас энэ жилийн нэгдүгээр улиралд 0,7 хувийн өсөлтийн илүүтэй байгаа талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) урьдчилсан мэдээнд дурьджээ. Японы эдийн засаг 0,3%- 1%, Өмнөд Солонгосынх 0,3%-0,8% , Австралийнх 05-09 % хүртэл өсөлтийг заав...
эдийн засаг
Үргэлж хувьсан өөрчлөгдөгч ертөнцөд та бид амьдарч байна. Өөрчлөлттэй зэрэгцэн урагшлан хөгжиж буй харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг ойлгож, түүнд хүрч үйлчлэх нь бидний зорилго юм. Энэ зорилгодоо хүрэхийн төлөө бид ямагт шинийг санаачлан, шинэлэг бүхнийг харилцагчдадаа хүргэхийг хичээсээр ирсэн бөгөөд энэ удаад тан...
эдийн засаг
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг буцаан томилсон байна. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч тэрбээр шүүхийн шийдвэр гэх гоё хамгаалалттайгаар Төрийн өмчийн хороонд эргэн ирж байгаа юм. Ц.Нанзаддорж нь өмнө Төрийн өмчийн хороонд о...
эдийн засаг
Лондонгийн хөрөнгийн бирж дээр Монголын хувьцаат компаниудыг давхар бүртгэл / dual listing/ хийлгэх боломжийн талаар санал солилцоно Лондон хотноо 2015 оны 6 дугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулагдаж байгаа Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын 40 дэх удаагийн чуулга уулзалтад Санхүүгийн зохицуула...
эдийн засаг
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 6 дугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурхай дээр очиж ажиллалаа. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурх...
эдийн засаг
Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэр зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Азид томоохонд тооцогддог. Тус үйлдвэр Баяжуулах фабрикийнхаа Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж байна. Сүүлийн гурван жил үргэлжилж буй өргөтгөлийн ажилд өөрийн цех, хэсгүүдээс гадна гэрээт 10 гаруй компани туслан гүйцэтг...
эдийн засаг
Намайг бага байхад дээд давхрын айл маань бараг л сардаа нэг ус алддаг байлаа. Их л хайнга айл байж билээ. Хайнга зангаас гадна социализмын үед баригдсан хуучин барилгын муудсан сантехник ч ингэж сардаа нэг манайхыг шийтгэхэд нь нөлөөлдөг байсан байх. Тэр бүрт учирсан их бага хохирлыг барагдуулах гэж ээж маань хэрэндээ...
эдийн засаг
Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг – Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах” тухай бүтээн байгуулалтын ажлыг тусгасан. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг- Хөшгийн хөндий хүртэл 400 гаруй км газарт зам ...
эдийн засаг
Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөв...
эдийн засаг
Сүүлчийн дуудлага худалдааны хаалтын ханш Огноо: 2015/06/16 МБ-наас худалдан авах: - МБ-нд худалдах: - 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал иүүлсэн бөгөөд Монголбанк 16 сая ам.доллар нийлүүлэв. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит ...
эдийн засаг
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИХААР ШИЙДВЭРЛЭВ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвхөн төрийн зохицуулах оролцооноос гадна өндөр хэрэглээтэй х...
эдийн засаг
Хятад улс хөрөнгийн зах зээлийнхээ хэмжээгээр амекчуудын араас нэхэж явна. Даваа гаригт Дундад улсын санхүүгийн зах зээл бас нэг дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, тус улсын хөрөнгийн зах зээлийн хэмжээ түүхэнд анх удаагаа 10 их наяд ам.доллар болов. Хятадын энэхүү хөрөнгөжилт Америкийн хөрөнгөжилтийн 40 хувьтай тэнцэж...
эдийн засаг
Энэ ордыг ашиглаж, хөгжүүлэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй байх ашиг сонирхолтой олон хүн бий. Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хянах, судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчид бол энэ гэрээг буцаах нь юу юунаас чухал буйгаа өчигдөр мэдэгдлээ. Ингэ...
эдийн засаг
Дөрөвдүгээр сараас хойш үргэжилсэн уналт үзүүлээд байсан долларын ханш буцаад өсч байна. Зургадугаар сарын эхээр 1879 төгрөгт хүрсэн долларын ханш өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр 1885 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1890 төгрөгөөр зарж байна. Долларын ханш өссөн шалтгаа...
эдийн засаг
Энэ онд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт зургаан компани нийт 14.5 мянган тонн мах нөөцөлж, өнгөрсөн IV сарын нэгнээс худалдаанд гаргасан. Одоогийн байдлаар 74.3 хувь буюу 10.4 мянган тонн мах борлуулаад байна. Улаанбаатар хотод “Баатарууд тэнгэр” ХХК Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 100 гаруй дэлгүүрээ...
эдийн засаг
Дэлхийн эдийн засаг 1930-аад оны хямрал шиг том аюулд тулж ирээд байна. Эдийн засгийн хямралаас сэргийлж, өсөлтийг бий болгохын тулд Засгийн газрууд нь бодлогын хүүгээ эрс бууруулан, зарлагаа нэмэн шуурхай арга хэмжээ авсан билээ. Үүний үр дүнд эдийн засгийн уналт ноцтой байсан ч тийм аймаар болоогүй юм. Харамсалтай нь...
эдийн засаг
Бизнесийн дээд хэмжээний уулзалтыг2014оноосзохион байгуулагдаж байгаа багол зорилго ньМонголынбизнесийнболомжуудыг хөрөнгө оруулагчдад танилцуулах, түншлэл тогтоох явдал юм. Бизнесийн дээд хэмжээний энэхүү албан ёсны нээлтийн хүлээнавалтадМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхоролцож үг хэлнэ. Бизнесийн дээд хэмжээний анхд...
эдийн засаг
Хүн бүр л Эрдэнэт үйлдвэрийг “Монгол улсаа тэжээж буй саалийн ганц үнээ. Улсад татвар төлөлтөөрөө хамгийн эхэнд нь бичигдэнэ” гээд л ярьдаг. Би ч бас ингэж ойлгодог төдий л нэгэн. Гэхдээ саяханы нэг өдөр тус үйлдвэрийн бүсэд нэвтэрч ‘жинхэнэ үнэнг’ олж мэдсэнээ сийрүүлэхээр шийдэх хүртлээ. Энэ их айлын тухай дэндүү баг...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээс хөрөнгийн зах зээлд нийт 237 хувьцаат компанийн зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, хагас жилийн нийт арилжааны дүн мэдээлэл зэргийг үндэслэн гурван зэрэглэл болгон ангилж эхэлсэн. Мөн шилдэг 20 аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж, компанийн засаглалын кодексийг хэрэгжүү...
эдийн засаг
Төр иргэнээ дэмжсэн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа ыбэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжийг олгохоор НӨАТ-ын урамшууллын с...
эдийн засаг
Хүн төрөлхтнийг адгууснаас ялгаж байгаа сайн зүйл нь тэд хууль, шудрага ёсны тусламжтайгаар муу зүйлсээс өөрсдийгөө зааглаж чаддаг явдал юм. Аристотель Баялгаа хараал бус хөгжил болгосон улсуудын бэлээхэн туршлагыг нэвтрүүлэхээс өөр сонголт өнөөдөр монголчуудад алга. Баялгийн хараалд өртсөн улсуудын түгээмэл шинж нь ...
эдийн засаг
Өнөөдөр Петербургийн олон улсын XIX чуулга эхэлж байна. Чуулга гурав хоног үргэлжилнэ. Форумд оролцогчид тэрбумын гэрээнүүд байгуулж, эдийн засгийн үйл ажиллагааны хамгийн ээдрээтэй асуудлуудаар ярилцана. Чуулганы эхний өдөр ямар байх вэ? Хямралын эсрэг чухал арга хэмжээний нэг нь төрийн захиргааны шинэчлэл байх бөгөөд...
эдийн засаг
УИХ-аар Гацууртын ордыг эзэмшиж буй “Сентерра голд” компанитай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан “Сентерра голд” компанитай холбоотой өмнө нь хэвлэлд нийтлэгдэж байсан мэдээллийг хүргэж байна. Киргизийн парламентаас нэхэмжилсэний дагуу “Сентерра голд Инк” компанийн Кумторын алтны орд эзэмших тусгай зө...
эдийн засаг
Фото:Fotolia/ photocrew Зээлдүүлэгч нартай гэрээ хийж чадахгүйд хүрвэл Грек евро бүс, Европын холбооноос гарч магадгүйг тус орны Төв банкны илтгэлд өгүүлжээ. “Хэлэлцээ бүтэлгүйтэх нь эхлээд дампуурал, эцэст нь евро бүс цаашлаад Европын холбооноос гарах хүртэл замын эхлэл болж магадгүй” хэмээн баримтад өгүүлжээ. Евро бү...
эдийн засаг
Фото: Олег Харсеев / «Коммерсантъ» Оросын Гадаад эдийн засгийн банк Монголын Хөгжлийн банкинд Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцын шинэчлэлд зориулсан зээлийг олгоно. Энэ талаарх гэрээнд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга дээр гарын үсэг зурах ажээ. Гадаад эдийн засгийн банк нь зээлийнхээ дүнг тодорхой...
эдийн засаг
Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэр зэс, молибдений х ү дрийн олборлолт, баяжуулалтаар Азид томоохонд тооцогддог . Тус үйлдвэр Баяжуулах фабрикийнхаа Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж байна. Сүүлийн гурван жил үргэлжилж буй өргөтгөлийн ажилд өөрийн цех, хэсгүүдээс гадна гэрээт 10 гаруй компани туслан гүйц...
эдийн засаг
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас ханшийн талаар тодрууллаа. -2000 төгрөг рүү дөхөөд байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн хоёр сар хагасын турш чангарсан хэдий ч хэд хоногийн өмнөөс буцаад суларч эхэллээ. Ямар учраас ханшийн чиглэл ийнхүү өөрчлөгд...
эдийн засаг
Жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” үйлдвэр Баяжуулах фабрикаа өргөтгөж, 6 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлжээ. ОХУ, БНХАУ, үндэсний барилга үйлдвэрлэлийн компани, Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэр хамтран энэ том төслийг үндсэн үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж а...
эдийн засаг
IV цахилгаан станцын өргөтгөлийн 70 сая ам.долларын эхний санхүүжилтийг шийдвэрлэлээ ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Ф...
эдийн засаг
Хорвоо дэлхий хүмүүний хүслийг харгалзан үзэх нь цөөн болохоор тохиолдож болох бэрхшээлийг гэтлэх, үгүйдээ л хохирол багатай даван гарах гэсэн хүсэл хүн төрөлхтөнд хэзээнээс оршсоор ирсэн бололтой. Эрсдэлийг бууруулах, хамтдаа даван гарах зэрэг орчин үеийн даатгалын тогтолцоотой төсөөтэй хувилбар, шийдлүүд хүн төрөлхтн...
эдийн засаг
Түүхий эдийн дэлхийн номер нэг хэрэглэгч Хятадын эдийн засаг доройтож, гол гол үзүүлэлтүүд буурч байгаа нь тодорхой болжээ. “Шанхайн Хөрөнгийн зах зээл он гарснаас хойш хамгийн доод хэмжээнд хүрч, 18 хувиар буурав”, “Шанхайн металлын бирж дээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн гурван жилийн хамгийн доод хэмжээнд хүрэв”,”Хята...
эдийн засаг
Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индекс энэ жилийнхээ тайланг 9 дүгээр сарын 5-нд дэлхий даяар танилцууллаа. Энэхүү байгууллагыг бид дэлхийн тэргүүлэх орнуудын удирдагчдын дунд Давосын форумыг зохион байгуулдгаар нь мэднэ. Нээлттэй Нийгэм Форум уг байгууллагын түнш байгууллагаар 8 дахь жи...
эдийн засаг
Төрөөс гэр хорооллуудыг барилгажуулж, томоохон орон сууцны хорооллуудыг барих шийдвэр гарснаас хойш байртай болох иргэдийн дотор “гэрэл” ассан гэхэд болно. Тэр дундаа “Дөлгөөн нуур” төвийн хойгуур, “Ногоон нуур” орчмоор баригдах орон сууцны долдугаар хорооллын ажил эхлээд үндсэндээ хоёр жилийн нүүрийг үзэх нь. Бүхэл бү...
эдийн засаг
2050 оны айдас 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 орчим тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэж, баян, ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрч, дэлхий дахин “хоолны төлөө дайтаж магадгүй” гэх тооцоог НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргажээ. Энэ бол айдас, хүн төрөлхтөнд тулгарч болзошгүй аюул ажээ. Тэгвэл уг ...
эдийн засаг
Эдийн засгийн хямралд өртөж магадгүй хэмээгдсэн БНХАУ-ын зүгээс монголчуудад бас нэг таагүй гэмээр мэдээлэл тархаж байгаа нь тэд ирэх жилээс коксжих нүүрсний экспортын татвараа чөлөөлөх тухай. Дэлхийд том хэрэглэгч, басхүү том нийлүүлэгч БНХАУ гангийн үйлдвэрлэлдээ дээд зэрэг анхаарахын хэрээр коксжих нүүрсний салбарта...
эдийн засаг
Орон сууцаар барьцаалсан зээл дундаж давхаргынхныг хүчирхэгжүүлнэ Ипотекийн зээл гэдэг нэгэн танил гарц орон сууцтай болох хүсэлтэй иргэн бүрийн анхаарлыг татаж эхэллээ. Улсын сан хөмрөг “улайчихсан” байх үеэс л хонгилын үзүүр дэх гэрэл мэт сүүмэлзэн байсан ипотекийн зээл макро эдийн засгийн эерэг үзүүлэлттэй, инфляци ...
эдийн засаг
Монголын Засгийн газар уул уурхайн салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтаас татгалзаж буйг “Wall Street”-ийн тоймч Гэйб Коллинс, Эндрю Эриксон нар стратегийн буруу алхам хэмээн дүгнэн бичжээ. Эндрю Эриксон нь АНУ-ын “Naval War” коллежийн профессор бөгөөд “China SignPost“ сайтыг үндэслэн байгуулсан аж. Гейб Коллинс нь Ми...
эдийн засаг
Евро бүсийн өр, үер ус, байгалийн гамшгаас шалтгаалсан хүнсний хомсдол, дэлхийн эдийн засгийн хямрал, Азийг доргиож буй луугийн шилгээлт эдийн засгийн өсөлтөөрөө ноднинхон л бүгдийг гайхуулж байсан Монголд хямрал дагуулж болзошгүй байна. Тэр тусмаа инфляци нь хэтэрхий өндөр байгаа энэ үед эдийн засгийн хямралаас Монгол...
эдийн засаг
“World Finance” сайтад бичсэнээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж буй байгалийн баялгийн асар их нөөцтэй орнуудыг Монгол, Мьянмар, Мозамбик тэргүүлж байгаа гэнэ. Үүний нэг нотолгоо нь “Invest in Mongolia” буюу Монголд хөрөнгө оруулаарай хэмээх сурталчилгаа дэлхийн нэр хүндтэй томоохон мэдээллийн сайтуу...
эдийн засаг
Америк тахиа дэлхийд алдартай. Тэднээс Япон, ОХУ, Солонгос, Дундад Ази , Хонг Конг гэх мэт Азийн хүнсний хэрэглээндээ өндөр шаардлага мөрддөг улсууд тахианы мах, махан бүтээгдэхүүн худалдан авдаг. Тэгвэл америкчуудын энэ зах зээлд дээр ноёлох болсон нууц нь юунд оршиж байна? Энэ талаар тахианы мах үйлдвэрлэлээрээ дэлхи...
эдийн засаг
Валютын ханшийн уян тогтолцоотой улсын үндэсний валютын бодит ханш, эрэлт, нийлүүлэлтээс хамаарч тогтдог. Манай улсын үндэсний валют төгрөг нь олон улсын зах зээлд арилжигддаггүй, зөвхөн дотоодын зах зээл дэх төлбөрийн хэрэгсэл гэдгээрээ ам.доллар, юань, евро гэх гадаад валютын эрэлт, нийлүүлэлтээр ханш нь тодорхойлогд...
эдийн засаг