news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Яруу найрагч Магвансүрэнгийн Хүрэлсүхийн “Буга шүтээн” яруу найргийн ном, дууны цомгийн нээлтээ өчигдөр “Интерном” номын дэлгүүрт болсон юм. М.Хүрэлсүх найрагч сүүлийн үед дууны уран бүтээлийг дагнан бичиж байгаа бөгөөд 2011 оны “Морин хуур” наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, түүний шүлгээр бүтсэн “Хурмастын ...
урлаг соёл
Богд хаант Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1913 оны аравдугаар сараас 1914 оны нэгдүгээр сар хүртлэх хугацаанд хаант Орос улсад албан ёсны айлчлал хийж, Улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж олон улсын хэмжээнд баталгаажуулах, зээл тусламж авах гэрээ хэлцэл хийх зорилготой ...
урлаг соёл
Дуучин Г.Тэнүүн гэхээр л сонсогч, үзэгчид “аан нөгөө “Зугаалга”, “Худлаа даа”-г дуулдаг залуу” гэж ярьдаг. Тэгвэл дуучин Г.Тэнүүн анхны цомгоо гаргажээ. Нэр нь “Picnic”. Тэрбээр анхны цомгийнхоо талаар “Г.Тэнүүний ертөнц. Бүх дуу нэг, нэг өнгийг илэрхийлсэн. Тиймээс нүүр хуудсыг дуу бүрийнхээ өнгөөр хийсэн. Миний ертөн...
урлаг соёл
“Ширэн цартай хуурчдын улсын уралдаан”-ыг анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Дөрөвдүгээр сарын 18,19-нд болсон уг наадмыг Төрийн Хан хуур залсны 20 жилийн ой, “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх” тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ширэн цартай хуурын...
урлаг соёл
“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука шинэ уран бүтээлтэйгээ манайд зочиллоо. -Укагаар сонин юу байна. Энэ удаа ямар бэлэгтэй ирэв ээ? -Би “I’m in love” цомогт маань орсон “Би нислээ” дууныхаа клипийг та бүхэндээ одоо сонирхуулах гэж байна. Энэ дууны үгүйг Нарангэрэл, аяыг Баяраа зохиож, клипийг “Лемон” студиэр хийлгэсэ...
урлаг соёл
СТА уран нугараач Ж.Бямбажавыг “Камертон”-ы фенүүд Эбагийн эхнэр гэдгээр нь андахгүй. 12 настай жаахан охин циркийн ажилчин болж ажлын гараагаа эхэлж байсан тэрээр дүүгээ ч энэ урлагт уруу татаад авсан гэдэг. Ямартаа л Чехэд ажиллаж байгаад ирсэн аав нь бяцхан охид нь циркэд данстай хүмүүс болчихсон байхыг хараад “Хоёр...
урлаг соёл
-71 насандаа блюз-рокын агуу дуучин Жо Кокер таалал төгслөө- Алдарт дуучин 1961 онд Шеффилд хотын жижиг пабуудад The Avengers хамтлагийн бүрэлдэхүүнд Vance Arnold нэрийн дор дуулж, карьераа эхлүүлжээ. Тэрээр Чак Берри,Рэй Чарльз нарын дууг дуулж байсан бөгөөд түүний багийнхан 1963 онд Шеффилдын сити-холл-д Rolling Ston...
урлаг соёл
“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 до...
урлаг соёл
Тайзан дээр суух хатагтайн хар даашинз хэсэг хэсгээр хайчлагдан, тэр тоолонгоор биеийн хэсгүүд ил гарч байлаа. Үзэгчдийн хайчтай гар түүний даашинзийг хайчлан хаях бүрт зүрхний нь цохилт хурдсаж, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрыг ч хэсэг хэсгээр арилгаж буй мэт мэдрэгдэнэ. “1965 ширхэг” нэртэй энэхүү гүйцэтгэл нь Хата...
урлаг соёл
Шинэ он гарахад ганцхан хоног үлдлээ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй уран бүтээлчидтэй бид холбогдож тэдний ирэх оны төлөвлөгөө, хуучин оны амжилтыг нь хуваалцсан юм. Зургийн найруулагч Д.Ангараг -2014 онд таны хувьд хамгийн том амжилт юу байсан бэ? -2014 оны хамгийн том ололт, амжилт гэвэл өөрийнхөө мэргэжлийн ...
урлаг соёл
Зохиолч Ц.Батнасангийн “Найз” хэмээх бэсрэг туужийг хүргэж байна. Нэгдүгээр бүлэг: Тэр хоёр хэзээнээс эхлэн бие биеэ мэдэх болсныг Өнөр л лав санадаггүй юм. Төмөр замын хотхоны цэцэрлэгт хамт байснаас эхлэх байх гэж бодно. Яагаад гэвэл, тэр хоёр тэнд нэг ангид хамт байгаад хожим нэгдүгээр ангид мөн л нэг ангид орж, ара...
урлаг соёл
Монголчуудын орчуулгын сан хөмрөг нэн арвин билээ. Мэдээж, Энэтхэг Түвдээс шашны ном соёл орчуулсныг тооцвол нэлээд эртнээс ном зохиол орчуулж эхэлжээ. Өнгөрсөн зуун бол бараг бүхэлдээ орос хэлнээс ном зохиол орчуулж, орос хэлээр дамжин боловсорч, дэлхий ертөнцтэй танилцаж байсан гэвэл үгүйсгэхгүй байхаа. Орос хэлийг б...
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Ц.Хулан өчигдөр “Алтан зэгсний ангир” яруу найргийн шинэ түүврийнхээ нээлтийг хийлээ. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болсон тус нээлтэд Монголын үе, үеийн яруу ...
урлаг соёл
Бараг мянган жилийн өмнө Ираны алдарт яруу найрагч Омар Хайям Дуулим энэ орчлонд хүн болж төрсөнөөс хойш Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө орхидгоос хойш Мөнхрөх эсэхдээ эргэлзэж суух нь илүү ажил гэлтэй” хэмээх алдарт шүлгээ тэрлэсэн байдаг. Үүнлүгээ адилаар энэ хорвоод хайр...
урлаг соёл
Дархан хотноо аж төрж, уран бүтээлээ туурвиж буй өнөө цагийн өвөрмөц уран бүтээлчдийн нэг бол яахын аргагүй Булгадар М.УЯНСҮХ юм. Туйлын даруухан тэрбээр шүлэг л бичиж амьдарч байна. 1967 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. 1988 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж, “Уянсүх-I”, “Уянсүх-II” яруу найргийн шилмэл ботиуд, ...
урлаг соёл
Би түүнийг “Борооны охин” гэж нэрлэсэн. Учир нь бороотой өдөр түүнтэй таарсан. Яг л ийм намрын бороо зөөлөн шивэрсэн өдөр би түүнийг олж харсан юм. Гуниг дүүрэн харц, давхраатай алаг нүд. ...Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байлаа. Дөрвөн давхарын лекцийн танхимын цонхыг бороон дусал тогшиж, сурсан зангаараа би г...
урлаг соёл
Монголын зохиолчидын Их хурал өнөөдөр 11:00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвд эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэ хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноогоо хэлэлцэх юм. Урьд урдынхаас ялгаатай нь энэ удаагийн хурал ширүүхэн уур амьсгалтай болох бололтой. Оносон гэхээсээ илүүтэй алдсан нь, алдаагүй юм гэхэд ямар нэгэн зү...
урлаг соёл
Монголын зохиолчид өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригт XV чуулганаа зохион байгуулж, Удирдах зөвлөлөө сонгов. Эрүүл саруул гэхээсээ илүү элдэв янзын хор, хуйвалдаан дунд өрнөсөн энэхүү чуулганы өөрчлөлт, шинэчлэлт, ололт нь юу байв аа. Жилдээ ганц удаа “Утгын чимэг”, “Болор цом” гэсэн үзэгчдийн хувьд үнэлэмжээ...
урлаг соёл
Утга зохиол судлаачдын төдийгүй уншигчдын анхаарлыг татаад байгаа “Хүнчин” хэмээх содон нэртэй роман тун удахгүй хэвлэлтээс гарах гэж байна. Эл романыг зохиолч, сэтгүүлч Сэрээнэнгийн Сосор туурвисан бөгөөд содон нэртэй сонихон номын нээлтээ энэ долоо хоногийн пүрэв гаригт буюу аравдугаар сарын 3-ны өдөр хийх гэж байна....
урлаг соёл
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой тохиож буй. Ингээд алдарт найрагчийн талаарх дурсамжийг хүргэж байна. Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч: Д.Пүрэвдоржийг барааг анх 1958 онд харсан юм. Тэр үед Дуурь бүжгийн театрын утга зохиол...
урлаг соёл
Хөгжим мэдээлийн www.xyyp.mn сайт өнөөдөр "Монголньюс" мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлан, шинэ төслөө танилцууллаа. Байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байгаа уг сайт нь Монголын дуу хөгжмийн ертөнцийн талаар цогц мэдээлийг дагнан хүргэдэг вэбсайт юм. Тэд байгуулагдсан цагаасаа оюуны өмч, зохиогчийн эрхийг хүнд...
урлаг соёл
Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг "Prosound" студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран ...
урлаг соёл
“Universe best songs” наадмын шилдэг оролцогч А.Дөлгөөн: Намайг англиар дуулж чадахгүй гэж бассан хүмүүст юу чадахаа харуулна “UBS” телевизээс “Universe best songs” наадмыг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн наадмыг өөрийн өнгө төрх, дуулах стилиэрээ бусдаас ялгарч чимсэн, соёлын гавъяат зутгэл...
урлаг соёл
Зохиолч Ж.К Роулингийн хачирхалтай, далд утгатай жиргээнээс болж түүнийг “Харри Поттер”-ын шинэ зохиол бичиж эхэлж гэсэн цуурхал дэгдээд байна. Зохиолч бүсгүйн “Нэг кино зохиолын үзүүрээс атгачихсан, зохиолоо бичээд завгүй. Нэг юм дуулгах биз ээ” гэсэн жиргээ “Харри Поттер”-ын шүтэн бишрэгчдэд бас нэг шинэ зохиол гарах...
урлаг соёл
...Жүжигчин Д.Ганцэцэгийн эхлүүлсэн энэхүү тансаг сайхан тоглолт миний хувьд нулимсаар дүүрэн эхэлсэн юм аа. Өөрөө хүүтэй болохоор ч тэр юм уу "Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал" нь энгийн хэрнээ цаанаа л ухаарал хайрласан бүтээл байлаа. Эхнээсээ л уянгалаг, уран яруу найраг шүлэг дуу хуур үргэлжилсээр нэг л м...
урлаг соёл
“Үгийн урлаач байна гэдэг асар их үүрэг хариуцлага” гэж нэгэн багш минь хэлж байсан санаанаас огт гардаггүй юм. Өнөөдөр ч энэ үг дахин бодогдоно. Учир нь нэгэн цагт уран бүтээлээ хамт туурвиж “үгийн урлаач” болохоор сэтгэл шулуудан хичээж яваа эрхэм анд Гантогтохын Лхагвадорж анхны яруу найргийн түүврээ хэвлүүлсэнээ хэ...
урлаг соёл
Философийн үүднээс эгоцентр чанарыг “өөртөө төвлөрөхүй” хэмээн орчуулдаг. Хамгийн чухал талаасаа хайку ердөө өөртөө төвлөрөх юм. М.Басёгийн эхлэл ч ялгаагүй домогт өгүүлснээр өөртөө байгаллаг сэрлүүдээрээ гүн төвлөрсөнд оршиж байна. Тэгвэл өнөөгийн постмодерн цаг үеийн нөхцөл байдлын хамгийн том “зөрчил” юу вэ? Нийгэм ...
урлаг соёл
Эрмэлзлэл маань Америкийн циркийн шалгуурт тэнцүүлсэн “Монгол Улсын иргэн, жүжигчин БАТТУЛГА Баттогтох...” Америкийн 100 гаруй жилийн түүхтэй циркийн алтан манеж дээр ийн дуудуулдаг болохоор үзүүлбэр болгон маань эрч хүчтэй, хамгийн сайн байх ёстой хэмээн өөртөө зорилго тавьдаг. Мөн хамгийн сонирхолтой ажлаа хийж байга...
урлаг соёл
Энэтхэгийн хинди хэлнээс 29 ном зохиол, англи хэлнээс 11 ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, Монголын зохиолчдын 31 бүтээлийг англи хэл уруу орчуулж хоёр ном болгон хэвлүүлсэн буянтан бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарам юм. Түүний орчуулгын бүтээл нь нийтдээ 418 хэвл...
урлаг соёл
Монгол залуу “Кryolan”-ы дүр төрхийг тодорхойлох нь гэсэн баяртай мэдээ сонслоо. Тэрбээр нүүр будагч мэргэжилтэй. “Make up аrtist” гэвэл илүү зохимжтой. Улаан хивсний ёслолд оролцож буй бүх оддыг “Make up аrtist” мэргэжилтнүүд амьдруулж, бусдын нүдэнд үзэсгэлэнтэй харагдуулж, тэдний нүүр будалтын хэв маягийг тодорхойлж...
урлаг соёл
Монголын соёл, яруу найргийн академиас анх удаа гадаад хэлнээс орчуулсан бүтээлд хамгийн өндөр уран зохиолын шагнал олгох болсон талаар тус академийн ерөнхийлөгч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, утга зохиолын орчуулагч, нэрт дуун хөрвүүлэгч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам нар “Нээлттэй мэдээллийн төв”-д мэ...
урлаг соёл
Шведийн академи уран зохиолын салбарын 2014 оны шагналтанг зарлалаа. Энэ жилийн шагналыг Францын зохиолч Патрик Модиано авлаа. Тэрээр 1945 онд төрсөн ба зохиолч, кино зохиолч хүн юм. Модианогийн анхны роман “Одын талбай” 1968 онд хэвлэгдэн гараад шууд л түүнд алдар нэр авчирчээ. Түүний бараг бүх бүтээл нь өөрийн намтры...
урлаг соёл
Сүүлийн үед урлагийн бүтээл цуглуулах болсон, АПУ ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан Төрийн соёрхолт Ш.Чимэддоржоос тулгар эхийн нэгэн баримал худалдаж авсан юмсанж. Удалгүй мань уран бүтээлч П.Батсайханы өрөөний үүдэн зогсож байхтай таарсан хүн хэрэг зоригийг нь сонирхоход шинэхэн бүтээсэн нялх хүүхдийн барималаа санал...
урлаг соёл
Монголын ятгачдын холбооноос энэ сарын 21,22-нд “Учран золгохын ерөөл” тоглолт зохион байгуулах аж. Энэ талаар ятгын чуулгын уран сайхны удирдагч, гавьяат жүжигчин Ц.Өлзий-Оршихоос тодрууллаа. -Өмнө нь Ятгын холбоо гэж байсан уу. Энэхүү Монголын ятгачдын холбоог хэрхэн байгуулсан бэ? -Монголд Ятгын холбоо гэж өмнө нь б...
урлаг соёл
"Зуун жилийн ганцаардал" зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Тэр дахин хэзээ ч бичиж чадахгүй болсон хэмээн түүний ах хэлсэн юм. Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдйн гэдгийг хэдэн...
урлаг соёл
ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга болон Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зарим бүтээлийг Монголын үзэгчдэд дэлгэн харуулахаар болжээ. ОХУ-ын академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музей, Монголын үндэсний музей Н.А.Чарушины “Монголыг эргэн тольдохуй” хэмээ...
урлаг соёл
Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Ц.Нарангэрэл, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Ганболд , Н. Адъяабазар нарын зураачид тун удахгүй өөрсдийн Гималайн уулсаар аялсан тэмдэглэлт уран зургуудаараа үзэсгэлэн нээх ...
урлаг соёл
Гэгээн хайрын баяраар хэрхэн хайртыгаа баярлуулах вэ гэсэн залууст сонголт их байсан юм. Өчигдөр тохиосон гэгээн хайрын баяраар нийслэлийн өнцөг булан бүрт хайрын дуу эгшиглэн хосуудын аз жаргалтай агшин дурсамжийн хуудсанд нь нэмэгдэнхэн байлаа. Эдгээрийн нэг нь Г.Тэнүүний “Romantic night” тоглолт. Түүний тоглолтын үз...
урлаг соёл
Дурлалт хайртуудаар бэлэг тэмдгээ хийсэн гэгээн хайрын өдөр өнөөдөр тохиож байна. Та энэ өдөр хайртаа хэрхэн баярлуулах аа хараахан шийдээгүй байгаа бол бид таньд өнөөдөр болох шоу, тоглолтын товыг хүргэе. “Forever 247” “A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан“SS club”-т 20.00 цагт “Forever 247...
урлаг соёл
Түүнийг Цаца гэдэг. Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 14-нд тэрээр зураач Ц.Ган-Эрдэнэтэй хамтран “Back to the roots” үзэсгэлэнгээ “Цагаан дариум” арт галерейд нээсэн юм. Төрийн соёрхолт зураач Цэгмидийн охин, авьяаслаг уран бүтээлч энэ бүсгүй өдгөө Берлиний урлагийн дээд сургуульд багшилж байна. -Та хэдэн наст...
урлаг соёл
Философийн үүднээс эгоцентр чанарыг “өөртөө төвлөрөхүй” хэмээн орчуулдаг. Хамгийн чухал талаасаа хайку ердөө өөртөө төвлөрөх юм. М.Басёгийн эхлэл ч ялгаагүй домогт өгүүлснээр өөртөө байгаллаг сэрлүүдээрээ гүн төвлөрсөнд оршиж байна. Тэгвэл өнөөгийн постмодерн цаг үеийн нөхцөл байдлын хамгийн том “зөрчил” юу вэ? Нийгэм ...
урлаг соёл
Түүхийн сэдэвт уран зохиолын асуудлаар хурц маргаан өрнөх нь бий. Түүхчид, судлаачид нь зарим зохиолчдыг түүхэн үйл явдлыг гуйвууллаа гэж зэмлэн, бодотоор юу юу болж өнгөрснийг хэлбэрэлтгүй дагахыг шаарддаг. Зохиолчид, уран зохиол судлаачид нь болохоор түүхийг хуулах нь буруу, чингэх нь уран бүтээлийн чанар, амтанд хор...
урлаг соёл
“Булсара” хамтлагийнхан энэ сарын 8-нд “Black Box” театрт “Unplugged” тоглолтоо хийх болсон тухай баяртай мэдээг бид фенүүдэд нь хүргэж байсан билээ. Сүүлийн үед чимээгүйхэн байсан “Булсара” хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа учраас ийнхүү гэнэтийн бэлгээ задалсан юм. Тэд энэхүү гайхалтай тоглолтдоо “Bulsara”, “Empt...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн болон Утга зохиолын “Алтан-Өд” шагналт яруу найрагч П.Майнбаяр “Салхинд гэрэлтэх тэнгэр” яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. Тэрээр 2012 оны “Алтан өд” наадмыг “Өвсний шувуу” номоороо хүртэж байсан юм. Яруу найрагч П.Майнбаяр нь өдгөө төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллаж ам...
урлаг соёл
Төрийн шагналт дуучин, продюсер Д.Болдын бие даасан арав дахь цомог “Монгол поп-2”-ын танилцуулгад зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр “Blue Sky”-т боллоо. Шинийг санаачлагч гэгддэг тэрээр энэ удаад ч цомгийн танилцуулгаа өвөрмөцөөр дэглэн явууллаа. Шинэ өнгө аяс Монголын рок, поп урлагийнхан хэвлэлийн бага хурал за...
урлаг соёл
Сэтгүүлч, зохиолч А.Амарсайхан “Арван дөрөвтэй том хүн” хөрөг нийтлэлийн номоо уншигчдадаа өргөн барилаа. Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч А.Амарсайханыг “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Улаан эрэг”, “Огцом эргэлт” гээд олон ангит кинонуудаар нь уншигч та бүхэн таних биз ээ. Зохиолч энэ удаагийн уран бүтээлээрээ их...
урлаг соёл
“976 галерей”-д маргааш нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнгийн эзэн нь И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Бадамын Отгонтүвдэнгийн юм. Орост төдийгүй олон улсын тавцанд н...
урлаг соёл
“Номын ертөнц” нэвтрүүлгийн редактор Б.Сувдтай ярилцлаа. -Энэ удаагийн номын баярын онцлог болон номын баярын тухай ерөнхий мэдээлэл өгнө үү. -Номын баярын гол зорилго бол номын салбарын идэвхитэй байдлыг хадгалахад оршдог. Жил ирэх тусам л хамрах хүрээг нь нэмэгдээсэй гэж хүсч, тогтмол хугацаанд зохион байгуулахыг зо...
урлаг соёл
Америкийн зураач Сюзн Фоксын бие даасан “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэн Монголд анх удаа өчигдөр 16.00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Сюзн Фоксын уран бүтээл болох Монголын хээр тал, монголчуудын ахуй амьдрал, монгол хүн, онгон дагшин байгал, өвөрмөц тогтоц, ...
урлаг соёл
АНУ-ын зураач хатагтай Сюзн Фокс Хустайн нуруу цогцолбор газарт уран бүтээлээ туурвиж буй нь. 2012 оны 9 дүгээр сар ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ Америкийн зураач Сюзн Фоксын бие даасан “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэн Монголд анх удаа наймдугаар сарын 9-ний өдөр 16.00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээ...
урлаг соёл
Уран зургийн арт галерейн хоёрдугаар давхарт өчигдөр нэгэн өвөрмөц, содон үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энэ үзэсгэлэнгийн эзэн бол уран бүтээлч Д.Анхбаяр. Тэрээр анхны бие даасан үзэсгэлэнгээ “Салхин сар” хэмээн нэрийджээ. Дан өвөрмөц, содон барималуудаас бүтсэн уг үзэсгэлэн тэр бүр олны хүртээл болоод байдаггүй. Эротик...
урлаг соёл
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн долоон жилийн өмнө бичсэн 6 настай Номин охин урьд насны амьдрал, гэр орон, эцэг эхээ тодхон санаж буйгаас үүдэн өрнөх сонирхолтой энэ өгүүллэгээс сэдэвлэсэн “Улаан пальто” УСК хэдхэн хоногийн дараа дэлгэцнээ амилах гэж байна. “Сэтгэлийн анир”, “Тоорын өнгөт уруул” номуудад нь орсон энэ өгүүллэ...
урлаг соёл
Уран зургийн галерейд өнөөдөр Монгол, Японы калиграфчдын хамтарсан уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Хоёр орны эртнээс өвлөн уламжлал болон хөгжсөн бичгийн гайхалтай бүтээлүүдийг танхим дүүрэн эгнүүлэн өлгөжээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь Японы нэрийн хуудас болсон уран бичлэгийн алдартай мастеруудын бү...
урлаг соёл
Нобелийн шагналт зохиолч Габриэль Гарсия Маркес 87 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна. Колумбийн суут зохиолч Мексик дэх гэртээ дөрөвдүгээр сарын 17-нд амьсгал хураажээ. Габогийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч Фернанда Фамилья “Габриэль Гарсия Маркес таалал төгслөө” хэмээн твиттерт а...
урлаг соёл
News.mn сайтаас уншигчдадаа зориулж утга зохиолын шүүмжлэгч, мэргэжилтнүүдийн бичсэн шүүмжийг цувралаар хүргэж буй билээ. Өмнө нь Хятадын зохиолч Зянь Руны "Чонон сүлд" роман, Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт нарын "Ногоон нүдэн лам" номын шүүмжийг хүргэж байсан бол энэ удаа С.Эрдэнэболдын "Эзэнт гүрний туульс"-ыг онцолж бай...
урлаг соёл
Олон улсын хүүхдийн номын өдрийг Ханс Кристиан Андерсений төрсөн өдрөөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Данийн зохиолч Ханс Кристиан Андерсенийг “Нугасны муухай дэгдээхэй” гэдэг байжээ. “Нугасны муухай дэгдээхэй” үлгэрт гардагчлан хун болох хувь тавилантай ч нугасны үүрэнд төрсөн зүс муутай дэг...
урлаг соёл
Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, asuult.net сайт болон “IC Creative Division” студиэс хамтран зохион байгуулж буй “Асуулт фото аялал 2013” арга хэмжээ энэ сарын 7-ны ням гаригт ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээний зорилго нь мэргэжлийн гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирх...
урлаг соёл
Монголын рок, поп урлагт орчин цагийн “Boy band” хамтлагийн шинэ нүүр царай мэндэллээ. Энэ бол өчигдөр шилдгүүдээ тодруулсан “Камертон 2” шоу тоглолтын ялагчид юм. “Боловсрол суваг” телевиз, “Music Box”, “B production”-тай хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлсэн юм. Монголын рок, поп урлагийн тавцанд шинэ өнгө аяс, ш...
урлаг соёл
“Өргөө 2” кино театрын хойд талын “Blue mon” цамхагт байрлах “Blue moon” уран зургийн галерейд нэгэн содон, өвөрмөц үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнгийн нэр “The daybook and corpus” буюу “Өдрийн тэмдэглэл ба мах” цуврал. Уран бүтээлч Г.Мөнхболорын энэ үзэсгэлэн түүний бие даасан зургаа дахь үзэсгэлэн хэдий ч эх о...
урлаг соёл
News.mn сайтаас уншигчдадаа зориулж утга зохиолын шүүмжлэгч, мэргэжилтнүүдийн бичсэн шүүмжийг цувралаар хүргэж буй билээ. Өчигдөр Хятадын зохиолч Зянь Руны "Чонон сүлд" романы шүүмжийг тоилуулсан бол энэ удаад Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт нарын "Ногоон нүдэн лам" номын шүүмжийг хүргэж байна. “НОГООН НҮДЭН ЛАМ” РОМАНЫГ НО...
урлаг соёл
Арлааны Эрдэнэ-Очир найрагчийн тухай нэгэнтээ бичээд, өгүүлбэрүүд тун найрссан, хэлэх санаа машид зохицонги асан тийм нэг гоё эхлэлээ цахим хадгаламжид түр орхиод нээтэл сарнисан байсанд ихээхэн харамсаж билээ. Бичихэд сайхан эхлэл гэдэг онцгой таашаалтай байдаг. Тийм нэг онцгой гэмээр таашаалтайхан бичвэрээ хулжааснаа...
урлаг соёл
“Диваажингаас төөрсөн хүүхдүүд”. Энэ бол “976 уран зургийн галерей”-д энэ сарын 10-нд нээлтээ хийсэн залуу уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нэр. Тэдний төрсөн он сарыг харахад залуучууд гэсэн тодотголд хамаарагдах боловч тэд аль хэдийнээ монголын уран зургийн салбарыг тодорхойлохуйц, олон улсад монголынхоо нэри...
урлаг соёл
Хаан хуурын гайхамшигт аялгууг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүргэж, рок, поп урлагт хүчин зүтгэж яваа нэгэн хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчтэй эрхэм уншигч таныг уулзуулъя. Түүнийг Т.Пүрэвсүх гэдэг. ХБК-ийг төгсөж, ОХУ-ын Хөгжмийн консерваторыг дүүргэсэн тэрээр өдгөө жааз болон сонгодог стилийг ардын хөгжимтэй хослуулан ...
урлаг соёл
Б.Цацрал: Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн өв соёлоороо дэлхийг байлдан дагуулах цаг болсон Агуу Моцартын эх оронд монгол хөгжимчид монгол хөгжмөөрөө гайхуулж яваад ирсэн тухай чихэнд чимэгтэй сайхан мэдээ холын Европоос ирэхэд сонссон хүн бүхэн баярласан. Олон улсын хэмжээний том тэмцээнд манай “Домог” хамтлаг тэргүүлж,...
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөл АНУ дахь Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр жил бүр Монголын нийгэм, урлагийн салбарт ажиллаж, уран бүтээл туурвиж буй залуусын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ жилийн хөтөлбөрт хамр...
урлаг соёл
Монголын хувцас загварын ертөнцийнхөн маргааш бүтэн жилийн турш хийж, бүтээсэн ажлаа тайлагнах гэж байна. Жил тойрон өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлсэн бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд хүргэдэг тэдний хамгийн том баяр бол “Гоёл” наадам. Энэ жилийн “Гоёл 2013” наадам дэлхийн загварын чиг хандлагыг дагаж өнгөрсөн даваа га...
урлаг соёл
Хөгжим бүжгийн коллеж 75 нас хүрсний баяраа уран бүтээлийн дээжээсээ үзэгч түмэндээ хэдэн өдрийн турш өргөн барьж тэмдэглэлээ. Цуврал тоглолт, арга хэмжээний хаалт өчигдөр ДБЭТ-т болсон нь “Найрал хөгжим-2012” наадам байлаа. Өнөөдөр Монгол Улсад, урлагийнхны ярьдгаар төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгуу...
урлаг соёл
“MLTR” буюу “Майкл рокт суралцаж байна” хамтлагийнхан өнгөрсөн баасан, бямба гаригт “UB Palace”-ыг доргион Монголын үзэгчдийг догдлуулж, 1990-ээд оноор эргэн аялууллаа. Дэлхийн одыг дэргэдээс нь үзэх ховорхон боломж монголчуудад тохиосон учраас “UB Palace” хоёр өдөр үзэгчдээр дүүрэн байсан юм. Тоглолт эхлэхээс өмнө хам...
урлаг соёл
Аялан тоглолт Монголд үргэлжилнэ 1990-ээд оны дэлхийн амьд хөгжмийн төлөөлөгчид болох “Micheal learns to rock” хамтлаг энэ онд “Tour Аsia” аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэд Монголд саатахаар шийджээ. Тодруулбал “Evento” компанийн урилгаар энэ сарын 7, 8-нд “UB Palace”-т тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтын е...
урлаг соёл
Наймхан настай хүү аавыгаа даган ОХУ-ын Буриадыг зорьж байсан Б.Амархүү 19-н насандаа 240 сая хүн амтай ОХУ-ын “Народны артист” телевизийн шоунд 30 мянган оролцогч дунд өрсөлдсөн цорын ганц монгол хүү болж байлаа. Тэмцээний эцсийн шатанд нэгэн орос охины хамт шалгарахад түүний аав Борхүү “Миний хүү оросуудаас ялгаран э...
урлаг соёл
1998-1999 оны үеүдэд нэгэн үеийн залуусын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд “Хипхоп” хэмээх урсгал Монголд үүссэн гэдгээ зарлаж Люмино, Дайн Ба Энх, Эрх чөлөө гэсэн хамтлагууд “Байлдан дагуулагч” хэмээх бүлэг үүсгэж дуу нэгтэйгээр гарч ирсэн билээ. Эдгээрээс уран бүтээлээ тасралтгүй хийсээр ирсэн ганц хамтлаг нь эдүгээ 14 жи...
урлаг соёл
“Photo msg” группын залуус нэг жилийн ойдоо зориулан маргааш “One and one” буюу “Монголын орчин үеийн урлаг сонирхогч залуусын өдөр”-ийг “iLoft”-д тэмдэглэх гэж байна. Бүтэн өдөр үргэлжлэх уг өдөрлөгт орчин үеийн урлагийн бүх төрөл буюу фото үзэсгэлэн, photo installation, Land art, арт хаус кино, performance, street ar...
урлаг соёл
Дуучин, шүлэгч ZZ буюу Э.Золзаяа хэмээх залуу олон хит уран бүтээлийн эзэн. Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяагийн “Өнөөдөр ирсэн дурлал”, “Вива”, “Киви” хамтлагийн “Болдоггүй шүү”, “Hot Line”, “Гурван охин” хамтлагийн “Stupid boy”, “Дэлхийн ягаан зүрх”, “Bambino” гээд түүний зохиосон шүлгүүд энгийн хэр...
урлаг соёл
Саравчтай малгай, том хүрэм, хэлхгэр өмдтэй залуус “Onyx”-ыг хэзээ тайзнаа гарах бол хэмээн тэсэн тэсэн ядан хүлээнэ. Тэдний мөрөөдөл биелэлээ олж, Монголд дэлхийн од “Onyx” хамтлаг саатлаа. Өнгөрсөн амралтын өдөр Яармаг дахь Буянт-Ухаа цогцолборт хип, хопчид чуулан, Монголын хип, хопын түүхэнд тэмдэглэхүйц үйл явдлын ...
урлаг соёл
Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба гаригт хип хопын домогт “ONYX” хамтлаг Монголд анх удаа хөл тавьж, “Click click boom” хамтлагтай хамтран тоглот хийх гэж байгаа билээ. Итгэмээргүй ч юм шиг сайхан мэдээний эзэд өнөөдөр Монголд ирнэ. Тоглолтыг угтан “Click click boom” хамтлагийн реппер Gee-тэй уу...
урлаг соёл
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “UB Palace”-ын концертын их танхим үзэгчдээр пиг дүүрч, рок, попоор хоёр өдөр амьсгалсан юм. Энэ бол “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Б.Отгонбаяр анхны бие даасан “Чи минь байгаа болохоор” тоглолт байлаа. Түүний 20 жил “Хурд” хамтлагтай болон рок, попынхонтой хамтран хийсэн хит дуунуд э...
урлаг соёл
Монгол Улсын Гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтын тоглох гэж байна. Тэрээр Америк дахь Монголчуудын холбооны урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон Ди...
урлаг соёл
Дунд сургуульд байхаасаа сонсдог байсан хайртай дуунууд маань 15 нас хүрчээ. Тэр дуунуудтай хамт дурсамж хөвөрдөг. “Дурлалд би яараагүй”, “Чамайг санахдаа”, “Дурлаж бичсэн шүлэг”, “Сүүлчийн удаа”, “Цас хаялсан үдэш”, “Дурласан сэтгэл”... Ямар олон дуу дуулсныг нь, тэр бүхнийх нь үг цээжинд минь байдгийг тоглолт үзэж су...
урлаг соёл
“ТВ5” телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоунд анх удаа буудлага спортын залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ц.Хонгорзул тамирчдын төлөөлөл болон оролцож байгаа юм. Шоуны хамгийн авьяаслаг оролцогчдын нэг Ц.Хонгорзултай ярилцлаа. Авьяаслаг, дайчин, тэ...
урлаг соёл
Дуучин A-Cool ирэх сард “UB Palace”-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Зөөлөн хайр” нэртэй түүний тоглолтод тун удахгүй хэвлэлтээс ирэх “Зөөлөн хайр“, “Аниргүй итгэл”, ”Энхрий” зэрэг уран бүтээлүүд нь багтсан анхны цомгийн дуунууд болон түүний урын сан дахь хитүүд эгшиглэх гэнэ. Түүнтэй анхны тоглолт болон ц...
урлаг соёл
Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Тэд ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр зэхэж буй. Тэд энэ удаа шинэ уран бүтээлээрээ фенү...
урлаг соёл
Холбосон гинж мэт хүмүүсийн “гранж” хоолой, бөмбөрийн цохилт, гитарын чавхдаст бэхлэгдэх. Тийм ээ, “амьд” хөгжим сонирхогчдын зүрхнээс булгилах эрх чөлөөг тунхагласан “Playtime” 11 дэх жилдээ нүргэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гачууртын “Монгол шилтгээн”-ий задгай талбайд өнгө өнгийн майхан, мотоциклиудын эгнээ, хөг...
урлаг соёл
Нар мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” наймдугаар сарын 3-нд “River beach”-д 18.00 цагт эхлэх гэж байна. “Sunrise festival 2012”-ын зохион байгуулагчдын нэг А.Ган-Очиртой ярилцлаа. -Залуусыг байлдан дагуулсан зуны хаалтын томоохон шоуны нэг “Sunrise” тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэр байна? -Өнгөрсөн...
урлаг соёл
Энэ зуны хамгийн доргио тоглолт ирэх сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох гэж буй. Хөгжим сонирхогч залуусын жил дамнан хүлээдэг “Playtime” наадам энэ жил сул зогсолт хийнэ гэж байсан ч рок хөгжимд зүрхэн цохилтоо түргэтгэдэг залуусын хүслээр даллан, уламжлал ёсоор хоёр өдөр тогтсон цагтаа, товлосон газраа...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогч, амьд хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг "Coke"n beat 2012" наадмын финалын тоглолт өнгөрсөн долоо хоногт “River beach”-т болж, шилдэг хамтлаг тодорлоо. Coke’n beat наадмыг “MCS” “Coca Cola” компани, “Боловсрол суваг телевиз”, “Yamaha” брэнд “Yamaha Total music” хамтран зохион байгуулсан юм....
урлаг соёл
Дөрвөн шүүгчтэй “Камертон 2” шоунаас таван “тийм” гэх хариуг сонссон цор ганц оролцогч бол Б.Замбалгарав. “Би үхэн үхтлээ дуулна” хэмээн ярих түүний дуугаар 624. Камертончууд түүний дугаарыг 624 бус 6 сарын 24 гэж харсан. Ямартай ч дугаар нь хүртэл шүүгчдэд таалагдсан Замбалгаравыг СУИС-ыг төгссөн мэргэжлийн дуучин, “U...
урлаг соёл
Дэлхий дахиныг өөрийн өвөрмөц дуу хоолой, стиль имиджээрээ байлдан дагуулсан реппер PitbulI Монголд ирж, тоглолтоо хийх болсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх долдугаар сарын 21-нд болох тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаад байна. Түүний тоглолтын тасалбарыг гурван давхар...
урлаг соёл
Малайз улсын нийслэл Куала Лампур хотод бүтээлээ туурвиж буй Монголын авьяаслаг залуу дизайнер Г.Золцэцэг өчигдөр өөрийн нэрийн "Katya.Zol " брэндийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Брэндийн нэрний тухайд, дизайнер Г.Золцэцэгийг ойр дотныхон нь Катя хэмээн дуудаг бөгөөд өөрийн нэрийн товчлоло...
урлаг соёл
ДБЭТ-ийн эхний бүтээл “Травиата” дуурь Манай улсын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ой өнгөрч буй 2013 онд тохиож уран бүтээлийн арвин их олзтой байлаа. Тэгвэл хагас зуун жилийн түүхтэй тус театрын уран бүтээлчид 2014 оны тоглолтоо Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “...
урлаг соёл
Амралтын өдрөөр таширлаж байгаа Мартын наймнаар бүсгүйчүүдээ яаж баярлуулах вэ гэж бодож суугаа хүмүүст нэгэн мэдээ дуулгая. Дэлхийн театрын урлагийн хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Сандлууд” жүжгийг Black Box театр гуравдугаар сарын 08-ны 20.00 цагаас тоглох гэж байна. Тасалбарын үнэ 20000 төгрөг бөгөө...
урлаг соёл
Долоон найруулагчийн дотоод ертөнцийн аялал өнөөдрөөс Драмын театрын тайзнаа эхэлж байгаа билээ. Тэдний дотоод ертөнц өөр өөрсдийн гэсэн онцлог, зөрчлийг өгүүлэх бөгөөд тус аялалын салхийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдорж “Хэрээт төгөл” хэмээх уран бүтээлээрээ хагалж буй. Түүнтэй УДЭТ-аас хэрэгжүүлж бу...
урлаг соёл
Бардам, омголон Кармен өнгөрөгч амралтын өдрүүдээр дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зочиллоо. Түүний ихэмсэг, бардам төрх, хүчтэй хоолой дуурийн театрт эгшиглэж, хүрэлцэн ирсэн хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэж орхилоо. Тайзны засал XVII зууны үеийн амьдрал хэв маяг хувцас, соёлыг харуулах бөгөөд т...
урлаг соёл
Хорин жилийн тайлангаа тавьж, уран хуурыг уяртал татсан “Морин хуурын чуулга”-ын гайхамшигтай тоглолт “Үзэгчид ээ уучлаарай. Нэг зар дуулгая. Дараагийн тоглолт болох хошин урлагийн шоуг үзэхээр ирсэн үзэгчид үүдэнд хүлээж байгаа тул та бүхэн голын хаалгаар гарч, танхимыг чөлөөлнө үү” гэсэн үгээр дуусахад нь жаахан эмзэ...
урлаг соёл
Лаборатори театрын төсөл хэрэгжүүлэн, сонгомол жүжгүүдийг үзэгчдэд өргөн барьж эхэлсэн Black Box театр олон улсын театрын өдрөөр буюу өнгөрсөн пүрэв гаригт ээлжит шинэ уран бүтээл болох Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийн нээлтийг хийсэн юм. Театрт ормогц суудлын яг дэргэд нь тайзыг зассан нь үзэгчидтэйгээ холбосон сон...
урлаг соёл
1909 онд мэндэлсэн Эжен Ионеско 1940-50-аад онд хүчтэй давалгаалсан абсурд театрын хамгийн том төлөөлөгчдийн нэг. Өөрийгөө ямар нэг онол, ямар нэг изм-тэй холбож, ямар нэг хаяг шошго наах дургүй Ионеско бичсэн жүжгүүдийнхээ тухай тайлбарлаж ярихаас ямагт зайлсхийдэг байлаа. “Үзэгчид надаас зөв асуултыг асуутлаа тунгааж...
урлаг соёл
ДБЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Г.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Та ер нь яагаад дуурийн театраас халагдчихсан юм бэ ? -Хувийн ашиг сонирхлын үүднээс намайг халсан. Театрын ажилчид уран бүтээлч мөн удирдлагуудын дунд завсарын хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн хийж байгаа холион бантан. Удирдлагуудын ажлыг үймүү...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театрын чадварлаг дуучдын нэг Ц.Арюна. Тэрээр Буриадаас ирээд манай Дуурийн театрт хүчин зүтгэж яваа авьяаслаг дуучин билээ. Түүнтэй ярилцахад хөгжилтэй, аливаа зүйлд их өөдрөг ханддаг нэгэн байлаа. Хэдийгээр бардам эмэгтэй “Кармен”-ий дүрийг бүтээсэн ч миний төсөөлснөөс огт өөр хүн байсан юм. Түү...
урлаг соёл
Театрын танхимд гэрэл бүдгэрч, найрал хөгжим намуухан эгшиглэж эхэллээ. УДБЭТ-ын хамт олон уран бүтээлийн 51 дэх улиралдаа өнгө нэмэхээр Ж.Бизегийн “Кармен” дуурийг бүрэн шинэчилж, франц хэлээр тайзнаа тавихаар ийнхүү бэлтгэж буй юм. Тамхины үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүд өдрийн цагаар салхилахаар үйлдвэрийн гадна цугла...
урлаг соёл
Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх дарга Б.Сэргэлэн ажлаасаа халагдсан. Ажлаасаа гэнэт халагдах тушаал сонссон Б.Сэргэлэн учрыг нь сайтар ойлгоогүй бөгөөд тушаал дээр нь үүрэгт ажлаа муу гүйцэтгэсэн, дуурийн урлагийг сайн сурталчилаагүй гэсэн утга бүхий юм бичсэн байсныг олон нийтэд илчил...
урлаг соёл
Хүүхдүүд ”жүжиг үзэхээр ирлээ. Гэхдээ тэд Драмын театр биш, Хүүхэлдэйн театр ч биш, харин Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыг зорьж ирсэн юм.Цэцэрлэгийн насныхан голдуу байна. Баянзүрх дүүргийн албан бус сургалтын “Гэгээрэл” төвийнхөн ч ирсэн байсан.Ерөнхийдөө 3-10 насныхан юм.Олонх нь албаныхаа шугамаар багш нартайга...
урлаг соёл