news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Чамгүй хугацаанд чимээгүй байсан “Honey moon” хамтлагийнхан шинэ уран бүтээлээ танилцууллаа. Нам гүмхэн байсан уран бүтээлчдийн сезон эхэл вүү гэлтэй тэд “Дурлалын сезон” дуугаа олон хүргэж байгаа нь энэ аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
-Бидэнд бахархал болсон хөөмий, исгэрээ биелгээ, морин хуур, цуур гээд урлагийн биет болон биет бус өв соёл бий. Эдгээрээс гадна Монголчууд бидэнд төдий л танил болоогүй нэгэн хөгжмийн зэмсэг байдаг нь “Алтай ятга”- Монгол орон бусад үндэстэн ястнаас ардын дуу, бүжиг, өв соёл болон өөрийн гэсэн язгуур урлагаараа онцгой...
урлаг соёл
Энэ бямба гаригт буюу тавдугаар сарын 10-ны 20.00 цагт алдарт Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг Black Box театрт дахин тоглоно. Энэхүү бүтээлийн тухай урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэнгийн бичсэн шүүмжийг толилуулж байна. Абсурд театрын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол ХХ зууны авангард урсгалын томоохон тө...
урлаг соёл
Швейцарийн хөгжимчин, хөгжмийн зохиолч Хенрих Кайзетай ярилцлаа. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотоо төрж, 21 наснаасаа жазз, бибоп урсгалын төлөөлөгч, алдарт нарийн бүрээч Арт Фармертай хамтран хөгжмийн салбарт ажиллах болжээ. Хенрих Кайзе 1978 оноос хойш Австрийн Венийн найрал хөгжмийн хамтлагт аргил хийлчээр ажиллаж байгаа...
урлаг соёл
-Грэйс нэгэнтээ “Амьдрал үлгэрт гардгаас огт өөр. Би чинь хүн шүү дээ. Миний туулсан амьдралын талаар сонсвол хүмүүс намайг үнэн хэрэгтээ ямар хүн байсныг л олж мэдээсэй” гэжээ- Каннын 67 дахь кино наадам өнгөрсөн долоо хоногт Холливудын жүжигчнээс Монакогийн гүнж болсон үзэсгэлэнт Грэйс Келлигийн тухай киногоор эхэллэ...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд болно. PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”,...
урлаг соёл
Өвөр Монголын Ордос хошуу 3000 гаруй мэргэжлийн морин хуурчтай, морин хуурын тусгай сургалтыг аль хэдийнээс нэвтрүүлсэн. Харин Япон улс 1969 оноос эхлэн Морин хуурыг хоёрдугаар ангийн хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрийн заавал үзэх ёстой хичээлд багтаажээ. Харин Монголд ямар байгаа билээ. Манай улсын ерөнхий боловсролын ...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах наадам тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Улаан хивсний ёслол нь 19.00 цагаас эхлээд цагийн дараа өндөрлөсөн билээ. Соёлын төв өргөө рүү уран бүтээлчдийг орсны дараагаар хүмүүс бөөн бөөнөөрөө чихэлдэн хаалга руу дайрцгаах нь тэр. Уг нь хаалган дээр хамгаалагч нар зогс...
урлаг соёл
Алслагдсан жижигхэн тосгонд хоёр бүсгүй амьдрах аж. Тэд мөрөөдөж, ирээдүй гэж үгүй ертөнцийн хаалгаар шагайж байгаа жаахан хүүхдүүд шиг бүх л өдрийг ярьж өнгөрөөнө. Ганцаардсан бүсгүйчүүдийн цөхөрсөн мөрөөдлийн үзүүрт гэрэл асах өдөр ирж, галт тэргэний буудал дээр хоржоонтой, хөгжөөнтэй басхүү царайлаг залуу Петр хөл т...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр энэ жил "Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийн зургаа дахь жүжиг болох Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулан тавьж буй "Чөлөөт хос" жүжиг гурав хоног тоглогдлоо. Жүжгийн гол дүрд тоглож буй Соёлын ...
урлаг соёл
Их соёл иргэншилээс гээгдэж хоцорсон Оросын хөдөө буйдхан жижиг хот. Тэнд төрж өссөн Аля, Воря хэмээх үе тэнгийн хоёр бүсгүй. Тэд хэдийгээр залуухан бүсгүйчүүд боловч хоёулаа нөхөргүй, дээрээс нь оюун бодол, сэтгэхүйгээрээ цаг үеэсээ хоцрогдсон. Долоо хоног бүрийн амралтын өдрөөр тэд архи ууж, уйтгар гунигаа сэргээнэ. ...
урлаг соёл
Зохиолч Г.Аюурзана тав дахь романаа хэвлүүлээд байна. “Шүгдэн” нэртэй уг шинэ романы арын хавтаснаа “учир битүүлэг үхэл, гэмт хэргийн сэдэв дээр тулгуурлан Хятад дахь монголчуудын оюун санааны мухардал, бурханы шашны гүн ухааны тухай өгүүлсэн зохиол” гэж тодорхойлжээ. Үнэхээр ч алдартай хийдэд лам алагдаж, мөнөөх хэрги...
урлаг соёл
Үүл сүвлэсэн өндөр байшингуудын нэгдэл бол чухамдаа Нью-Йорк хот. Гудамж талбай ихээхэн хумигдмал. Үлэмж уйтан. Энэ хотын дэвсгэрээс тэнгэрийг харах бөгөөс дээрхийн хязгааргүйг баганадагч мөнөөх байшингуудын оройд нөмөргөсөн хөх магнагийн өөдөс шиг харагдана даа, аугаа их огторгуй. Монгол Алтайд гэрийн тооноор дээрээс ...
урлаг соёл
Монгол хэл, бичиг соёл бага, дунд, дээд боловсрол олж буй хүн бүхэн Д.Нацагдоржоор хэсэг хэсэг өвчилдөг. Анх Цагаан толгой үзэж төгссөний дараа ”Хэнз хурга”, дунд сургуульд ”Миний нутаг” шүлгээр, их сургуулийн нэгдүгээр курст ”Харанхуй хад” өгүүлэгийн задаргаагаар... гэхчлэн. Ганцхан бид ч тэгдэг юм биш юм билээ. Нэг ө...
урлаг соёл
Дууны инженер... Ил биш боловч илтэд үгүйлэгдэж байгаа энэ мэргэжлийн эзэнгүйдэл дуучдад хэрхэн тусч байгаа нь орчин үеийн үзэгчдэд тод харагддаг болжээ. Монгол өөрчлөгдөж байна. Үзэл санаа, тогтолцоо, хүмүүсийн мөрөөдөл, амьдралын хэмнэл гээд л. Адаглаад олон төрлийн брэндүүд, өндөр шилэн барилгууд зурган дээр биш бид...
урлаг соёл
БИДНИЙ ХӨГЖМИЙН АМЬДРАЛЫН НОТ БИЧИГДЭН, ЭГШИГЛЭСЭЭР БАЙХ БОЛНО “...Амьдрал минь салан бударна Агшин бүрийн цасан ширхэг Аяар аяархан чамайг уйлахад Алаг цэцэг шиг шөнө тайван Өвлийн шөнөөр чи минь надад Охин насаа өгсөн Халуун нулимсан дунд чинь Би эр хүн болсон...” хэмээн дуулж, энэхүү дуугаараа одоог хүртэл бидний ду...
урлаг соёл
“Цагаандариум” арт галерейд дүрслэх урлагийн мастерууд хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Зураач Ч.Хүрэлбаатар, уран барималч, зураач Б.Дэнзэн нарын хамтран шинэхэн бүтээлүүдээ үзэгчдэдээ танилцуулсан юм. Санкт Питербург хотын Репиний Академийг дүүргэсэн хоёр уран бүтээлчийн сүүлийн үеийн шинэ ажлуудыг энэхүү үзэсгэлэнгэ...
урлаг соёл
Монголын хип хоп урлагийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан “Ice top” хамтлагийн “Амьдрал сайхан” нэртэй шинэ уран бүтээл гарчээ. “Зодог тайлах”-аа зарлаад байгаа “Ice top” хамтлагийнхан “Best of Ice top” нэртэй тоглолтоо хоёрдугаар сарын 1-нд “UB palace”-ын концертын их танхимд хийх юм. Тэдний шинэ уран бүтээлийг сон...
урлаг соёл
Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй "Алтан хуур-2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 03-р сарын 02-нд 19:00 цагаас зохион байгуулагдахаар...
урлаг соёл
“Max Mall” төвийн тавдугаар давхарт байрлах “976” уран зургийн галерейд өнгөрсөн амралтын өдөр саатлаа. Учир нь тэнд “Эртний өгүүлэмжийг Nestle-гээр” үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Цахилгаан шатнаас буухад л үзэсгэлэнгийн танхимаас танил дотно кофены үнэр ханхална. Даяарчлагдсан ертөнц дэх хамгийн түгээмэл умдааны нэг нь...
урлаг соёл
Зураач С.Дондогийн "Мөр" бүтээл. Хэдэн жилийн өмнө Монголын дүрслэх урлагийн сод авьяастан, зураач С.Дондог багшийн 70 насны ой болж өнгөрсөн билээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Удахгүй Монголын дүрслэх урлагийн байгууллагийн 70 жилийн түүхт ой болно. Энэ ойг угтаж нэрт зураачийн амьдрал уран бүтээлийн тухай нэгэн ...
урлаг соёл
Ц.Энхжаргал миний хувьд дүү шиг, Дондог багш шиг, дотно анд Б.Пүрэвсүх минь юм шиг санагддаг. Эрхэм хоёр багшийг нь бодох бүртээ түүнийг хайрлах сэтгэл аяндаа төрдөг юм. Хүүхэд үеийн зургийн дугуйлангийн багш Өвгөнхүү, зургийн сургуульд заавал орох хэрэгтэй гэдэг байсан Бадарч багш нь түүнд их урам өгдөг байсныг дурсан...
урлаг соёл
Хүн бүхний багшаа, хүндэт Ленин багшаа гэж Монголын бүх хүүхдүүд дуулдаг тэр цаг үед түүн лугаа нэгэн багш бидэнд байсан нь Монгол Улсын ардын зураач, Төрийн соёрхолт Д.Амгалан багш минь байлаа. Зураач болох хүсэлдээ хөтлөгдөн, зургийн талаар ёстой юугаа ч мэдэхгүй амьтад багшийн гар дээр очицгоодог байсан. Зав зай л г...
урлаг соёл
Монгол Улсын Төрийн шагналт зураач С.Саранцацралт XXI зууны дэлхийн шилдэг оюунлаг сэхээтний нэгээр тодорчээ. Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс эрхлэн тодруулдаг оны 2000 хүний нэг нь С.Саранцацралт болж уг шагналын өргөмжлөл, медалиа саяхан хүлээж аваад байна. Энэхүү шалгаруулалтад орсон хү...
урлаг соёл
Юм бүхэн юу нэгнийг хүлээнэ. Мэлмий хурцалж хараагаа сунган хүлээнэ. Чихээ сортойлгож анирлан хүлээнэ. Алсаас юу нэгэн торойх. Үл сонсогдох чимээ. Орчлон бүгд тэнд төвлөрчээ. Анир гүм. Саяхан нээгдсэн дөрвөн залуугийн уран бүтээлийн үзэсгэлэн дэх “Зуун зууны хүлээлт” хэмээх хүрлээр урласан уран барималын дэргэд би зогс...
урлаг соёл
Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч” гээд эхлэнгүүт “Л.Балхжавын тоглолт болох нь дээ гэсэн мессеж шууд хүрдэг болоод бүхэл бүтэн 15 жил өнгөрч. Үнэхээр хэчнээн их орон зайг туулахыг мэдэхгүй ч “Миний дуунууд” энэ жил 15 дахь жилдээ эгшиглэлээ. “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжм...
урлаг соёл
“976” галерейд өнөөдөр Европоор аялуулах нэгэн үзэсгэлэн нээлтээ хийж байна. Энэ бол Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэлийн “Европоор аялсан нь” нэртэй бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын улсаар аялах явцдаа бүтээсэн 20 гаруй зургийг үзэсгэлэндээ дэлгэ...
урлаг соёл
-Эл наадам эрийн цээнд хүрсэн ч цар хүрээ, зохион байгуулалт, дизайнер, загвар өмсөгчдийн ур чадвар, мэргэжлийн төвшин тэр бүү хэл үзэгчдийн соёлоороо түүхий хэвээр- Шинэ жилийн өмнөх энэ өдрүүдэд Улаанбаатар хотод шил шилээ дарсан шинэ жилийн үдэшлэг, алдарт “Уран хас” балет, дэлхийн сонгодог “Евгений Онегин”, “Щелкун...
урлаг соёл
Гоёлын даашинзтай олны танил хүмүүс Соёлын төв өргөөний үүдэнд шамбааралдаж, хэлэх үгээ бэлдэхээс наагуур, тэднээс ярилцлага авч байгаа сэтгүүлч нар ч чамгүй хүйтэнд хагас нүцгэн байдалтай бараг л гурван цаг зогссон. Гаднаас орж ирсэн эмэгтэй битгий хэл эрэгтэй уран бүтээлчдийн хамар нь улайсан байдалтай “Ямар хүйтэн ю...
урлаг соёл
Цас бударч, хэдийнэ өвлийн өнгө оржээ. Уулын орой цагаан малгайгаа тавьж, нүцгэн модод будрах цаснаар өөрсдийгөө чимж байна уу гэлтэй. Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ оны баяр ч ойртож, хэдхэн хоногийн дараа 2014 онтой золгох гэж байна. Хүн бүр шинэ жилээр, баяр баяслаар амьсгалж байна. Тэгвэл яг өдийд хэн хүнээс илүү з...
урлаг соёл
80-аад оны загварын хэв маяг загварын тайзнаа ноёлох болсон сүүлийн он жилүүдэд өнгөрснийг хамгийн гайхалтайгаар эргүүлэн авчирсан загварын ордон бол Versace. 31 жилийн турш үйл ажиллагаагаа амжилттай явуулаад байсан гэр бүлийн бизнесийг 1997 онд өөрийн толгойгоор хариуцах болсон Донателла Версаче өөрийгөө гоё хээнцэр,...
урлаг соёл
ОХУ-ны алдарт дуучин “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдийн нэг Максим Леонидов маргааш буюу тавдугаар сарын 10-нд болох тоглолттой холбоотой мэдээллээ өнөөдөр хэвлэлийнхэнд хүргэлээ. “Баянгол” ресторанд болсон тус мэдээллийн үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион болон хамтран зохион байгуулагчид оролцсон юм. Мэ...
урлаг соёл
Дэлхийн цирк Монголд ирээд байна. Москвагийн циркийн бүрэлдэхүүнд багтдаг “Сияние маленьких звёзд” циркийн 31 жүжигчин, 70-аад амьтад циркийн урлагийн гайхамшгийг харуулж, хүүхэд хөгшидгүй инээлгэж байна. Монголын үндэсний циркийн алтан манеж ёстой л нэг цирк шиг сайхан байна. Монголд одоогоос 20 жилийн өмнө ирж үзэгчд...
урлаг соёл
Тейлор Свифтийн шинэ цомог “Red” тавь гаруй орны чартын нэгдүгээрт жагслаа. Бүсгүй “Грэмми”-ийн маш олон шагналыг цуглуулсан. Тэрээр Кеннеди гэдэг залуутай болздог. Гэхдээ тэрээр биеэ тоосонгүй, баасан гаригийн орой бүр найз бүсгүйчүүдийнхээ хамт гэртээ жигнэмэгээ жигнэсээр л байгаа. Зургаан жилийн өмнө дөнгөж 18 наста...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”...
урлаг соёл
“Оскар”-ын төрсөн өдөр. 1929 оны тавдугаар сар 16-нд Лос-Анжелес хотноо Академийн шагнал гардуулах ёслолын анх зохион байгуулж, шагнал гардуулж байсан болохоор авга Оскараар овоглосон эл шагналын төрсөн өдөр яах аргагүй эл өдөр байх болов уу. Тасалбар нь таван долларын үнэтэй шагнал гардуулах ёслол Холливуд Рузвелт зоч...
урлаг соёл
Монголын кино бүтээгчид өчигдөр /V.12/ шилдгүүдээ шалгарууллаа. Кино урлагийн шилдгийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Academy Awards 2012” наадам Улсын драмын эрдмийн театрт болсон юм. Тус наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээж, дэлгэцнээ гаргасан 1...
урлаг соёл
Одоогоос 84 жилийн тэртээ Академийн шагнал гардуулах анхны ёслолын ажиллагаа болж байсан түүхтэй. 270 гаруйхан хүний хүрээнд болж, тавхан доллараар тараагдаж байсан тасалбартай энэхүү наадам өдгөө дэлхийн 39 сая хүнд хүрч нэр алдараараа дэлхийн томоохон шагнал гардуулах ёслолын хэмжээнд хүрсэн наадмуудын нэг болжээ. Жи...
урлаг соёл
ДБЭТ-ын хамт олон А.Аданы “Жизель” бүжгэн жүжгээр 49 дэх улирлын хаалтын тоглолтоо хийв. Энэхүү хаалтын балетын симфони найрал хөгжмийг тус театрын урилгаар Монгол Улсад тав дахь удаагаа айлчилж буй Стэнфордын их сургуулийн профессор, хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, ...
урлаг соёл
Шог зохиолч А.Амарсайхан сүүлийн үед телевизийн богино хэмжээний олон ангит киноны зохиолд гаршаад байгаа. Үзэгчдийн хүртээл болж, нэг хэсэгтээ л монголчуудыг байлдан дагуулсан “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Амьдрал чиний төлөө” зэрэг МҮОНТ-ээр гарсан цувралуудын зохиолыг бичсэн тэрбээр ирэх намар үзэгчиддээ дахин нэг ...
урлаг соёл
Хүн төрөлхтөн оршин байгаа цагт мөнхөд орших бузар, булай, атаа, чөтөө, шунал, тачаал, эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл. Түүгээр дүүрсэн хорвоог хэн нэгний хэлснээр бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл, зүрх, эд эсээр мэдэрч, эсэргүүцэн цус нь булгилж, хорсолтойгоор үзэн ядах шинэ цагийн залуус. Магадгүй хүн төрөлхтө...
урлаг соёл
Тэр үхчихлээ... Үзэн ядав. Унаж тусан дурламаар санагдав. Дотоод зөрчилдөө шатаж тэсэрлээ. Хөшиг хаагдлаа. Гүйцээ. Шаналал дууслаа... Улсын драмын эрдмийн театрийн тайзан дээр бүтэн дөрвөн цаг шахуу жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамт дотоод сэтгэлдээ шатаж шаналж, үзэн ядаж гэхдээ түүнийгээ тэвчиж бүүр солиорч...эцэстээ эм...
урлаг соёл
УДЭТ, СУИС-ийн эрдмийн зөвлөлтэй хамтран “Бид мартахгүй” дурсамж яриа, хүндэтгэлийн тоглолтыг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Мөн театрын урлагийн түүх, үе үеийн жүжигчдийн дүр болоод уран бүтээл, жүжиглэх ур чадварын онцлогынх нь талаар “Ахмад үеийнхний арга туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, теа...
урлаг соёл
Дорнод аймгийн Хөгжимт драмын театр өчигдөр Хенрик Ибсений “Нийгмийн дайсан” жүжгийг нийслэлийн үзэгчдэд дэлгэлээ. ДБЭТ-т дэлгэсэн уг жүжиг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын у...
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааны сүүлийн шат нийслэл хотноо болж зүүн, баруун, төвийн бүсээс шалгарсан гурван театрын уран бүтээлчид өрсөлдөн Дорнод аймгийн Хөгжимт др...
урлаг соёл
ДБЭТ энэ сарын 9-ний үдэш “Шинэ хөгжмийн зэмсгийн баяр” тоглолт хийсэн юм. Симфони найрал хөгжимчид “Ямаха” пүүсийн мэргэжлийн, өмнө хэрэглэж байсантай нь харьцуулахад олон талаар давуу хөгжмийн зэмсгүүдтэй болсны баяраа үзэгч олон, дэмжиж тусалсан хүмүүстэйгээ хуваалцахаар тоглолт зохион байгуулсан нь амжилттай болсон...
урлаг соёл
ҮДБЭЧ-ын ардын бүжгэн жүжгүүдийн эхлэл болсон “Нарны домог”-ийн 25 жилийн ойг энэ сард тэмдэглэх гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг 1988 онд Соёлын яамны зөвшөөрөлтэйгөөр тайзнаа тавьж байжээ. Энэ бол үе үеийн уран бүтээлчдийн авьяас чадварын хэмжүүр болсон бүтээл бөгөөд одоо ч залуу уран бүтээлчдийн чадварыг шалгасаар б...
урлаг соёл
УДЭТ-т өчигдөр “Гэгээн муза Х” наадмын эцсийн шатны шалгаруулалт үргэлжлэн Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрынхан “Скапений дамшиглал” инээдмийн жүжгээ үзэгч, шүүгчдэд толилууллаа. Тэд энэ удаагийн наадмын драмын жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд шилдэг найруулагч номинацид найруулагч н.Пүрэвдорж, шилдэг тайзны...
урлаг соёл
ДБЭТ-ын хамт олон 50 жилийнхээ ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Өнөөдөр 17.00 цагт тоглогдох Ж.Бизе “Кармен” дуурийг тус театрын хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кей удирдан тоглуулах нь ээ. “Кармен” дуурь нь ма...
урлаг соёл
С.Дашдондог багшийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан Доктор Кимүра Аяакобаярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. Манай С.Дашдондог багш аугаа их эрдэмтэн, судлаач байсан. Харин арай эрт хорвоог орхисонд маш их харамсдаг. Миний хувьд С.Дашдондог багшийн тухай хамаагүй нийтэд яримааргүй байна. Яагаад ч юм бэ, ха...
урлаг соёл
Монголын рок попын хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяасаараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол яах аргагүй альтернатив Отгоо буюу Х.Отгончимэг билээ. Хөгжим шигээ эрч хүчтэй түүнийг “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон хит уран бүтээлээр нь танихгүй хүн ховор биз ээ. Х...
урлаг соёл
Оддын амьдрал: Пүрэв гариг бүр уншигчдын хүртээл болох “Оддын амьдрал” булан рок хөгжмийн сод од, үе үеийн залуусын шүтээн Фредди Меркюригийн домог мэт амьдралын тухай хүргэж байна. Би бол төгс төгөлдөр хүн…. “Орсгой шүд минь намайг бага зэрэг гутаадгаас биш бусдаар бол би төгс төгөлдөр хүн” Бүхэл бүтэн 7 минут үргэлжл...
урлаг соёл
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын...
урлаг соёл
Удаан хугацаанд чимээгүй байсан “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлтэй үзэгч, сонсогчидтойгоо уулзлаа. Тэд энэ удаад “Заримдаа” нэртэй шинэ дуугаа клипжүүлэн дэлгэжээ. Ингээд “Люмино”-гийн Баажийтай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Шинэ уран бүтээлийг тань удаан хүлээлээ шүү. -“Люмино” хамтлагийн цоо шинэ ...
урлаг соёл
Урлаг... Тэр дундаа амьд тоглолт гэдэг хүний зүрх, сэтгэл оюуныг баясгадаг том таашаал. Тиймээс амралтын өдрөөр оюуны таашаал авах санаатай болзсон цагтаа яарсаар Соёлын төв өргөөг зорисон юм. 19.00 цагийн тоглолтоос нэг минут хоцорч “Bee Gees” хамтлагийн “Tribute” концертод гүйсээр ортол тоглолтын эхний уран бүтээл эг...
урлаг соёл
“Эрдэнэт” үйлдвэрээр овоглон нэр хүндийг нь өндөрт өргөж яваа олон авьяаслаг залуусын нэгэн төлөөлөл бол М.Саруултөгс. Тэрбээр саяхан Ховд аймагт зохион байгуулагдсан олон улсын хөөмийн наадмын Гран При шагналыг хүртсэн юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа. -М.Саруултөгс аль нутгийнх вэ. Аав, ээж тань ямар мэргэжилтэ...
урлаг соёл
Одоогоос 30-аад жилийн өмнө 13-хан настай жаахан охин Япон улсыг зорьж, хүүхдийн цовоо цолгиун хоолойгоор эхийн ачлал хайр хийгээд дэлхий ээжийн энэрэл хайрын тухай ухаарал уяралын дуу аялан хоёр улсын хооронд сүмочдоос өмнө гүүр барьсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Японы газар хөдлөлтөд аав, ээжээсээ хагацаж, гэр ор...
урлаг соёл
Морин хуурын Батчулуун гэхээр Монгол бүү хэл дэлхий тэр чигээрээ танина. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, профессор Цэндийн Батчулуунаар Монголыг, Монголын соёл урлагийг дуурсдаг олон мянган үзэгч хилийн чанадад бий. Тиймээс ч Ардын жүжигчин Н.Жанцанноров “Ц.Батчулуун бол со...
урлаг соёл
Морин хуурын чуулгын тоглолт бол Монголоос харж болох хамгийн гайхалтай үзвэр. Тэднээс ирэх уянга, тэдний өгөх мэдрэмжийг бие, сэтгэл, яс, махаараа хүртэн сонсох гэж чуулга руу яаран алхахаас эхлээд энэ тайзны эзэд үргэлж ховсдон, гэгэлзүүлж орхидог. Энэ удаа ч гэсэн Ардын жүжигчин Ц.Батчулуун гэж агуу эрхэм хүний өлги...
урлаг соёл
NEWS.MN-ийн нийт ушигчиддаа Гэгээн хайрын баярын мэнд хүргэж байна. Дурлал хайраар орчлонд жигүүрлэж, дур зоргоороо нисч яваа та бүхэндээ зориулан яруу найрагчдын хайрын тухай хэдэн шүлэг хүргэж байна. Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир Голын тохой дээр Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн сал...
урлаг соёл
Монголд циркийн урлагийг үндэслэгч БНМАУ-ын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр гэхэд түүний отгон охин Р.Нарантуяагийн аав, ээждээ зориулж бичсэн “Шарласан хуудаснаас амилах аавын минь дүр төрх” номын нээлт болох юм. Ин...
урлаг соёл
"Хар санаа ба хайр сэтгэл", "Надад єгєєгvй хайр", "Зvvдний vргэлжлэл" зэрэг олон кино, жvжгийг дуугаар амилуулсан залуу уран бvтээлч Ц.Хулантай ярилцлаа. Тvvнийг поп стилийн уран бvтээлээс гадна жааз дуу дуулдгийг уншигч та мэдэх биз ээ. “Залуу уран бvтээлч хvний хувьд єєрийгєє бага ч гэсэн ивээн тэтгэх хэрэгтэй байна....
урлаг соёл
Дууны уран бүтээлээр дамжуулж бусдад танигдах хүсэлтэй залуус олон болсон. Гэвч хоорондоо ижил төстэй, “цус ойртсон” гэж болохоор бүтээл хийж сонсогчдыг уйдаах тал ажиглагддаг. Өөр өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгардаг цөөн хэдийн нэг дуучин Э.Өлзийбаатартай ярилцлаа. -Уран бүтээлийн олз омог их үү? -Дуулгах сонин байна а...
урлаг соёл
Чингис хааны дүр бүтээсэн олон жүжигчин байдаг. Тэдний нэг нь БНХАУ-ын нэгдүгээр зэргийн жүжигчин Б.Баасанжав юм. Тус улсад нэгдүгээр зэргийн жүжигчин болно гэдэг манайхаар ардын жүжигчин гэсэн үг аж. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт болсон “Аравт” киноны нээлтэд оролцохоор ирсэн байв. Түүнтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр с...
урлаг соёл
Анзаараад байхад сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд монголчуудаас охиндоо Хоролмаа гэдэг нэр өгсөн нь бараг үгүй мэт. Ийм нэр өгвөөс нялх үр нь аальгүй, ер нь яаж ч мэдэх зан авиртай бүсгүй болж өсөх мэт сэтгэгдэл төрдөг ч байж мэднэ. Энэ нь үндэсний урлагийн бүтээлийн сайн дүр үзэгчдийн, нийт хүмүүсийн оюун санаанд ...
урлаг соёл
Цохивор хөгжмийн чуулгын уран бүтээлчид өнөөдөр “Найруулга 2013” тоглолтоо Улсын филармонийн концертын танхимд 19.00 цагт тоглох гэж байна. Монголын Урлагийн Зөвлөлийн санаачлагаар С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг нийтэд сурталчлах з...
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр мину” цомгийн баяраа энэ сарын 18-нд “Андгай” нэртэйгээр хийлээ. Хэдийгээр цомгийн баяр цөөн хүний хүрээнд болсон ч Монголын урлаг, соёлын урдаа барьдаг эрхмүүд энэ үдэш с...
урлаг соёл
Дутуу юмгүй зохиол. Манай зарим хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан концертод хүчээр эвийг нь олоод хийчихсэн хэсэг байдаг юм. Энэ нь муу гэсэн үг биш л дээ. Гэхдээ үүнд тийм юм алга. Ерөөсөө л хөгжмийн зохиолчийн сэтгэлээс ундран ундарсаар байгаа өөлөх юмгүй бүтээл юм. Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэ...
урлаг соёл
“Guys” хамтлагийн дуучин гэдгээр нь жүжигчин Х.Бат-Ундралыг илүү сайн таних биз ээ. Тэрбээр “Сайн уу амьдрал минь” киноны хоёрдугаар ангийг хийх гэж байсан ч түр хойшлуулжээ. Түүнтэй уг киноны хоёрдугаар ангийн зохиолын талаар мөн дэлгэцийн өөр ямар шинэ бүтээл дээр ажиллаж байгаа талаар нь ярилцлаа. ярилцлаа. -“Сайн у...
урлаг соёл
Токиогийн загварын шоунд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн дизайнер С.Ариунаа загварын шоуныхаа хөгжмөөр “Ертөнц” цомгийн “Уулс” хэмээх аялгууг сонгож авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өндөр зэрэглэлийн шоунд амжилттай оролцоод ирсэн “Ariunaa Suri” брэндийн дизайнер С.Ариунаатай түүний х...
урлаг соёл
Монголын поп урлагийн хатан хаан өдгөө 43 нас хүрчээ. Тэр бусад шиг насаа нууж маягладаггүй. Тайзнаа гарч ирээд л 43 нас хүрснээ халуун дотноор зарлаж байна. Тэрбээр бямба гаригт Улаанбаатар паласын концертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй төрсөн өдрийн тоглолтоо хийсэн юм. Мэдээж ойрын үед уулзаагүй Сарааг харах гэ...
урлаг соёл
Уртын дуучин Д.Үүрийнтуяатай холбогдож энэ зуны хувцасны загварын талаар ярилцсан юм. Дуучнаас уран бүтээлийнх нь талаар асуухгүй байж яаж болох билээ. Хос залуус ажил ихтэй, аян замд гарахаар бэлтгээд ойрд завгүй байгаа талаараа ч дуулгасан юм. -Сайн Үүрээ, энэ удаа бүсгүйчүүдийн шивнээ ярианд урьж байна. Болох уу? -...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ сарын 15-нд П.И.Чайковскийн “Франческа Да Римини” балетыг тоглох гэж байна. Энэхүү балетын 1963 онд анх удаа Монголын тайзнаа амилуулсан юм. Есөн үзэгдэл бүхий тус балет нь 40 минутын богино балет учир З.Хангалын “Эрдэнэсийн охид” балеттай хамт тоглодог юм. П.И.Чайковскийн “Франч...
урлаг соёл
Дуучин бүр гоцлол дуучин бо лж чаддаггүй. Тэгэх тусмаа Дуурийн театрт гоцлол дуучин байх гэдэг ур чадвараар илүүгийнх. Гол дүр бүтээж жүжгийн турш үзэгчдийг байлдан дагуулах нь мэргэжлийн өндөр түвшний гоцлол дуучны л хийх ажил. Олныг нуршилгүй өнөө цагийн Монголын дуурийн урлагийн хөгжлийг тодорхойлолцож, өөр өөрсдийн...
урлаг соёл
Төгөлдөр хуурч Ц.Энхтөр уран бүтээлийн тоглолтоо ДБЭТ-т энэ сарын 15-нд хийх гэж байна. Монголын шилдэг болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн бие даасан тоглолт хийж фэнүүдийнхээ оюуны цангааг байнга тайлж байдаг тэрбээр энэ удаа Польшийн алдарт хөгжмийн зохиолч Ф.Шопений тансаг зохиолуудад илүү а...
урлаг соёл
МУГЖ, ДБЭТ, Япон улсын Комаки балет болон АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан “Комаки балет” тоглолтыг Монголын үзэгчдэдээ хүргэхээр болсон билээ. Ойн хүрээнд тоглогдож буй “Комаки балет” тоглолт ирэх зургадугаар сарын 8...
урлаг соёл
Өмнөд хөршийн нийслэлд, алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болж буй дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын “Plбcido Domingo’s Operalia” уралдаанд оролцож буй ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин уржигдар орой дуулсан. Түүнтэй хамт явсан уран бүтээлч нөхөд нь ...
урлаг соёл
"Түүнийг үхсэн тэр шөнө ертөнц арван сая сайхан үйл хэргээр ядуурсан юм." Р.Брэдбери. “Фаренгейтийн 451 хэм” Лос Анжелест, 6 сарын 6-нд 92 насандаа америкийн агуу зөгнөлт зохиолч Рэй Брэдбери нас барлаа. Энэ талаар зохиолчийн охин болон хувийн намтарч нь мэдээлснийг AP дамжуулж байна. Рэй Брэдбери 1920 оны 8 сарын 22-н...
урлаг соёл
Тайзнаа гялалзах хоёр одыг харсан үзэгчид дуу алдан, шагшин магтаж байна. Түүний нэг нь мэдээж энэхүү тоглолтыг зохион байгуулж буй “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг. Харин түүнтэй энэ зэрэгцэн гялалзсан нэг “од” нь О.Лхагвасүрэн байлаа. Харамсалтай нь, зарим үзэгчид түүнийг Монго...
урлаг соёл
“Э.Амартүвшин, Таны өмнө дэлхий нээлттэй байна”. Алдарт Пласидо Доминго дэлхийн тайзнаас Монгол залууд ийм үг зориулжээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүлсэн ...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт бас нэгэн гайхалтай зочин ирлээ. Түүнийг Ованес Айвазян гэдэг. Тэр бол Армян улсын авьяаслаг теноруудын нэг юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өмнөд хөршийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучды...
урлаг соёл
Дуурийн гоцлооч, ХБК-ийн дуулаачийн тэнхимийн багш Д.Долгормаатай ярилцлаа. -Та тайзаа орхихоор шийдсэн юм уу. Арай эрт биш үү? -Миний хувьд тайзаа бүр мөсөн орхиогүй ээ. Зүгээр л гавьяаныхаа амралтыг авсан юм. Улсын байгууллагад 30 гаруй жил ажиллалаа. Олон сайхан залуу уран бүтээлч төрж байна. Тэд нартаа боломж олгож...
урлаг соёл
Маэстро Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Улсын филармонийн удирдаач тэрбээр хоёр жилийн өмнөх намар гэнэт урд хөрш рүү яваад өгсөн юм. Байгууллагынхан нь эхэндээ өвдөөд эмчлүүлэх гэж явсан гэж байлаа. Гэтэл удалгүй ирэх хугацаа нь болсон баймаар юм, алга, Хятадын аль нэг хотод очиж амар хялбар ажил хийхээр шингэв үү, эхнэрээ...
урлаг соёл
VIP булангийнхаа зочноор төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсны охин С.Саянцэцэгийг урьж ярилцлаа. Тэрбээр эх орондоо ажиллаж, амьдрахаар ирээд буй юм. Түүний ярианаас, нүднээс нь монгол хүүхдүүдийг сонгодог урлагийн оргил өөд хөтлөн, хүрэх цэгтээ очихоос нааш эргэж ч харалгүй ха...
урлаг соёл
Ирэх аравдугаар сарын 6-нд 50 дахь улирлын нээлтээ хийх гэж буй Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнтэй ярилцлаа. -УДБЭТ 50 дахь улирлын нээлтээ хийх цаг ойртлоо. Сонгодог урлагт шимтэгчид нээлтийн уран бүтээлийг чих тавин хүлээж суугаа байх. Өвөл цагийн нээлтдээ зориулж, театрын хамт олон ямар уран ...
урлаг соёл
Монголын сонгодог урлагийн илэрхийлэл болсон УДБЭТ энэ жил 50 насны босго алхаж байна. Өнгөрсөн жил Монголын болоод дэлхийн сонгодог дуурь, балетийг тайзнаа амилуулж, гадны томоохон наадмуудаас шагналын хур буулгасан УДБЭТ-ынхан 50 дахь улирлын нээлтээ өнөөдөр XX зууны хөгжмийн шилдэг бүтээл болох Армяны нэрт зохиолч А...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гадаа хүмүүс бөөгнөрөн, “Хаалгаа онгойлгооч” хэмээн зарим нэг нь хаалгыг нь тогшин зогсоно. Цаг 17.20. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 дахь улирлын нээлтийн тоглолт хэдийнэ эхэлсэн энэ аж. Тоглолтоо үргэлж цагтаа эхэлдэг дуурийн театрынхан энэ жилээс үзэгчдэдээ хатуу шаардла...
урлаг соёл
Хэдхэн хоногийн өмнө 50 дахь улирал буюу өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийсэн ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Реквием” бүтээлийг тайзнаа эгшиглүүллээ. Уг бүтээлийг тайзнаа латин хэлээр дуулан хүргэсэн ч харин тайзнаа хоёр хажууд байрлах дэлгэцээр монгол орчуулгийг толилуулсан юм. Т...
урлаг соёл
Энэ гарчгийг уншсан хэн боловч хэний тухай бичих гэж байгааг төвөггүй ойлгох биз ээ. Тийм ээ, үнэхээр Б.Жамъяндагва бол Монголын балетын урлагийг үүсгэн хөгжүүлж, гардан зохион байгуулсан хүн. Түүний дэглэн найруулсан дэлхийн сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүд нь үзэгчдийн гоо сайхны таашаалд нийцэн, ...
урлаг соёл
Жүжигчин Амбий урлагийн тайзнаа эргээд ирлээ. Энэ бол түүний тоглолт бүрийг шимтэн үздэг үзэгч, фенүүдийнхэн хувьд хамгийн сайн мэдээ. Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Амбий буюу Ц.Батхуягийг талийгаач болсон тухай мэдээлэл нэр бүхий сайтуудад гарсан. Тухайн үед өөрийнхөө талаарх таагүй мэдээллийг уншсан уран бүтээлч маан...
урлаг соёл
Нэрт найруулагч Г.Доржсамбуу, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Мягмар нарын бүтээл “Найрын ширээний ууц” жүжиг мюзикл хэлбэрээр тоглогдох гэж байгаа билээ. Энэ мюзиклийн гол дүрд төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин П.Эрдэнэзаан, Д.Бямбацогт нар тоглох аж. Харин Амб...
урлаг соёл
Яруу найрагч, чөлөөт уран бүтээлч, транспоем урсгалыг үндэслэгч Н.Наравантай уулзлаа. Тэрээр Монголд төдийгүй дэлхийд анх удаа хөгжим, яруу найраг хосолсон шинэ төрлийн “транспоем” хэмээх урсгалыг бий болгожээ. Яруу найрагч Н.Нараван урлаг өөрөө хөгжиж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой гэсэн үүднээс энэ шинэ урсг...
урлаг соёл
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Сэтгэлгээний өгүүллэгийн “Би бид хоёр” ном, “Хишигт” дурсамжит туужаараа хоёр ч жил дараалан утга зохиолын оны шилдэг бүтээл “Алтан-Өд” наадмын тэргүүн шагнал хүртсэн тэрээр ер зүгээр суудаггүй зохиолч. Өгүүллэгийн дөрвөн түүвэр, мөн туу...
урлаг соёл
1983 оны 11 сарын 17-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркт 400 гаруй үзэгчийн өмнө анх болж байсан “Болор цом” наадам өнөө жил 30 нас хүрлээ. Гучин жилийн ойн наадам МЗЭ-ийн үүсэн байгуулагдсаны 84 жилийн өдөртэй давхцан болсноороо онцлогтой байсан юм. Наадмыг ҮДБЭЧ-ын Үндэсний их найрал хөгжимчид нээж, МЗЭ-ийн...
урлаг соёл
“Болор цом-30” наадмын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр Сэр-Одын нэрэмжит шагналт, залуу яруу найрагч О.Цэнд-Аюушийг нэрлэхээс аргагүй. Өмнө нь “Болор цом-26” наадамд яруу найрагч Б.Хасартай хүчтэй өрсөлдөн, ганц онооны зөрүүгээр дэд байрт шалгарч байсан түүнийг энэ жилийн наадамд дээгүүр давхина гэж итгэл хүлээлгэс...
урлаг соёл
XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шиний тавны билэгт сайн өдөр Монголын зохиолчдын сар шинийн золголт боллоо. Золголтоос нэг цагийн өмнө Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч абугайтай золголт болох “Туул” рестораныг чиглэн алхах зуур “Залуу ахуйдаа “Туул”-д их орж байсан биз ...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэл/ МЗЭ/-ийн XV их хурал энэ хавар болно. Одоогоос дөрвөн жилийн өмнө МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар сонгогдохдоо яруу найрагч Г.Мөнхцэцэг “Утга зохиолын их түүхийг бүтээлцэж ирсэн «Цог» сэтгүүл, «Утга зохиол урлаг» сонин өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа нь чансаандаа...
урлаг соёл
Ээж. Энэ гуравхан үсэг ямар их зүйлийг дотроо агуулна вэ? Өдөр бүр, цаг тутамд энэ гурван үсгийг дуудаж байсан боловч тарни мэт сүсэглэн, гүн гүнзгий утга агууллагыг нь ойлгоогүй л явж. Бага байхдаа би ижийгээ хэзээ унтаж, хэзээ сэрдэгийг мэддэггүй, хар залуугаараа явчихсан аавын минь араас урсах нулимсаа биднээс нууж,...
урлаг соёл
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаатай уулзан уран бүтээлийн халуун дотно яриа өрнүүлсэн юм. -Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ гэдэг шиг сайхан урин цаг ирлээ. Яруу найрагчийн сэтгэлд хаврын урь ямархан сэтгэгдэл авчирч байна даа? -Хавар болгон шинэ мэдрэмж, шинэ сэрлээр дүүрэн байдаг. Ирж яваа цагийн нялх үнэр,...
урлаг соёл
-Францын найруулагч Жан Жак Анно, Хятадын зохиолч Зян Рун нарыг холбосон “учиг”- “Чонон сүлд” романыг уншсан нэгэн найзад маань зохиол эхлээд уйтгартай, нуршуу санагдаж хойш тавих гэж байсан ч нэг мэдэхэд салахын аргагүй сонирхолтой болсон хэмээн ярьсан юм. Харин олон монгол уншигч энэхүү зохиолыг нэг амьсгаагаар уншс...
урлаг соёл