news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Дэлхий дээрх хамгийн этгээд сонин өвөрмөц амжилтуудыг бүртгэж байдаг Дэлхийн Гиннесийн амжилтын номын 2014 оны шинэ дугаар гарсан байна. Тус номонд дэлхийн шинэ шинэ рекордууд бичигдсэнээс гадна Холливуудын одод болох дуучин Тэйлор Свифт, Рианна, Жастин Бибер нар өөрсдийн уран бүтээлийн амжилтуудаараа бичигдэж чадсан ... | урлаг соёл |
"Цахлай нисэх гэж төрдөг" олон ангит киноны уран бүтээлчид өнөөдөр “Элит” төвд улаан хивсний ёслол хийхээр болжээ. 40 ангит энэхүү киног Гаалийн ерөнхий газар, ТЕГ, ШШГЕГ, НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс сэргийлэх алба, ССАЖЯ-тай хамтран бүтээсэн бөгөөд кинонд гааль, тагнуул, шүүхийн шийдвэрийн байгууллагуудын "далд" ну... | урлаг соёл |
“Saban Films” кино компани нэгэн бүтээлийг олон улсад гаргах эрхийг эзэмшиж эхэлснээ мэдэгдлээ. Тус бүтээл нь жүжигчин Nicolas Cage-ийн гол дүрд нь тоглохоор болсон гэмт хэрэг, триллер төрлийн “The Trust” кино юм. Киног “Electric Shadow Company”, “The Hassell Free Production” кино компаниуд бүтээхээр болж, найруулагч... | урлаг соёл |
"Улаанбаатар" чуулга 2013 оны өвөл цагийн нээлтийн концертоо өнгөрсөн арваннэгдүгээр сард цуврал хоёр тоглолтоор эхлүүлсэн юм. Тэд үзэгчдийн хүсэлтээр нээлтийн тоглолтоо энэ сарын 20, 21-нд 19.00 цагт дахин тоглохоор болжээ.“Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 20-нд тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт болох юм... | урлаг соёл |
“Никитон” хамтлагийн гитарчин, ая зохиогч, чөлөөт уран бүтээлч Р.Өлзий-Оршихтой ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 1, 2-нд тоглолтоо хийхээр тун ч завгүй яваа бөгөөд биднийг уулзах үеэр “New Star” студид “Гурван охин” хамтлагийнхантай шинэ дууныхаа бичлэгийг хийж байсан юм. -Гитарчин Өөжгий гэхээр таныг уран бүтээлээр тань... | урлаг соёл |
“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино өнөөдөр буюу шинэ жилийн эхний өдөр үзэгчдийн хүртээл болон “Тэнгис”, “Өргөө” кино театруудын тайзнаа гарч эхэллээ. Энэхүү киноны гол дүрд Гавьяат ж... | урлаг соёл |
“Хурд” хамтлаг өнгөрсөн онд 20-н жилийн ойгоо фенүүдийнхээ хамт тэмдэглэн "Best of Hurd" тоглолтоо хийж, "UB palace"-ын концертын их танхимыг хоёр өдрийн турш доргиосон билээ. Тэгвэл "Хурд" хамтлагийн 20 жилийн ойн тоглолт гадаад дахь монголчууддаа зориулсан аялан тоглолтоор үргэлжлэх нь ээ. Тодруулбал, "Бид Монгол т... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас долоо хоногт бүр ашиг орлогоороо тэргүүлсэн монгол киноны жагсаалтыг үзэгчдэд танилцуулсаар ирсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт кино театруудын дотоод шалтгааны улмаас кино мэдээ цагтаа ирээгүй тул энэ мэдээлэл тасалдсан аж. Энэ удаад сүүийн хоёр долоо хоногийн киноны... | урлаг соёл |
“Монголын телевизүүдийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг телевизүүдийн оны шилдгийг шалгаруулах “Алтан шонхор 2013” наадмын дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр амжилттай болж өрнөлөө. Наадамд 11 телевизийн уран бүтээлчид 18 номинацийн төлөө өрсөлдсөн бөгөөд улс төр, урлаг соёлын эрхэ... | урлаг соёл |
Гавьяат жүжигчин С.Жавхлан бие даасан тоглолтоо төрсөн өдрөөрөө нээн есөн өдөр тоглон үзэгчиддээ хүргэсэн билээ. Тэгвэл тэрбээр “Монголд мэндэлсэн мину” нэртэй бие даасан тоглолтоо Монгол улсын 21 аймгийн үзэгч, фенүүддээ хүргэхээр болсон. Гавьяат жүжигчин маань аялан тоглолтоо Монголчууд бидний ярьж заншсанаар дөрө... | урлаг соёл |
Цэнхэр дэлгэцээр “Music 9” хөгжмийн нэвтрүүлгэрээ үзэгчидтэй уулздаг жүжигчин, хөтлөгч Т.Өөдөө урлагийн шинэ төсөл эхлүүллээ. Тэрбээр “Music 9” нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулан “Alfa music” залуу уран бүтээлчдийг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын ор... | урлаг соёл |
“Алсын Удирдлага” киноны уран бүтээлчидтэй өнөөдөр үзэгчидтэй чөлөөт уулзалт хийх нь ээ. Тус киноны уран бүтээлчид энэ сарын 13-нд буюу өнөөдөр Монголын Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд 19.30 цагт “Алсын удирдлагатай үдэш”-ийг зохион байгуулах гэж байна. “Азийн Канн” гэгддэг БНСУ-ын Бусаны олон улсын XVIII ... | урлаг соёл |
Монголын кино урлагийн хөгжил дэвшилийн төлөөх олон чухал шийдвэрүүд өнгөрсөн жилүүдэд гарсны нэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас киночдын дунд өрсөлдөөн бий болгох, хэрэглэгчдийн хандалтыг ихэсгэх зорилгоор “Тэнгис”, “Соёмбо”, “Өргөө” кино театруудад гарч байгаа Монгол кинонуудын ашиг орлогыг долоо хо... | урлаг соёл |
Норвегийн “Ylvis” хамтлаг өнгөрсөн есдүгээр сард гаргасан “What Does the Fox Say?” дуугаар сэдэвлэн хүүхдэд зориулсан ном гаргахаар болсон байна. Учир нь тус хамтлагийн содон үг, ая, видео клип бүхий уг дуу нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байсан билээ. “The Fox” дуу нь өнгөрсөн хугацаанд их амжилттай байс... | урлаг соёл |
Киноны талаарх мэдээ, мэдээллийн дэлхийн хамгийн том цахим хуудас болох “IMDb” нь жил бүр оны шилдгүүдийг шалгаруулдаг билээ. Энэ жил уламжлал болгон ”2014 оны Хамгийн шилдэг 10 жүжигчин”-г нэрлэлээ. “IMDb” энэхүү жагсаалтаа 10 дахь жилдээ гаргаж байгаа аж. Тус сайтад жүжигчин болон кино бүрт зориулсан мэдээллийн хууда... | урлаг соёл |
Поп опера чиглэлээр уран бүтээл туурвидаг “Nuans” хамтлагийнхан ОХУ-д аялан тоглолт хийхээр зэхжээ. Тэд тун удахгүй “Лучши песни для мамы” аялан тоглолтоо ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Усть, Орда, Улаан-Үд, Чита зэрэг хотуудад тоглох аж. Өнгөрсөн жил тус хамтлагийнхан “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг дохиолдуулан м... | урлаг соёл |
Их британийн хөвгүүдийн хамтлаг болох “One direction”-ны "Midnight Memories" цомог Их Британийн цомгийн чартыг тэргүүлсэн байна. "Midnight Memories" цомог нь тэдний гурав дахь бүрэн хэмжээний цомог юм. Энэхүү цомог нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд худалдаанд гарсан бөгөөд Их Британийн хамгийн хурдан борлогдсон ц... | урлаг соёл |
Хөгжмийн урлагийн шилдгийг шалгаруулах 56 дахь удаагийн “Грэмми” наадам Лос-Анжелос хотноо боллоо. Амаржсанаасаа хойш уран бүтээлээсээ түр хөндийрсөн дуучин Адель 10 дахь удаагаа Грэммийн шагнал хүртсэн нь олныг шуугиулжээ. Тэрээр өнгөрсөн онд хит болсон Жеймс Бондын сүүлийн цуврал болох “Skyfall”-ын дуугаараа киноны ш... | урлаг соёл |
Монголын рок поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон орон зайг бий болгосон гитарчин Д.Өлзий-Орших өөрийн ертөнц дэх аялгууг үзэгчдэдээ хүргэх нь нь ээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 1, 2-нд “UB palace”-т бие даасан амьд хөгжмийн тоглолтоо толилуулахаар товоо зарлаад байгаа юм. Тоглолтод түүний зохиосон “Хайрын... | урлаг соёл |
"Prosound" студийн дууны найруулагч Рагу Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран ... | урлаг соёл |
Дуучин "Beyonce"-ын энэ сарын 13-нд гаргасан цомог нь энэ долоо хоногийн Биллбоардын шилдэг 200 цомгын жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрхүү цомог нь худалдаанд гарсан эхний 10 хоногтоо 991 мянган хувьд борлогдсон юм. Мөн энэ долоо хоногийн Биллбоардын шилдэг 10 цомгын жагсаалтанд “One Direction” хамтлагтийн "Midnight... | урлаг соёл |
Монголын хип хоп урсгалын нэгэн төлөөлөл болсон “Ice top” хамтлагийнхан сүүлийн удаа, ирэх хоёрдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд “UB Palace”-ын их танхимд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Сүүлчийн гэх тодотголтой тэдний уран бүтээлийн хаалтын тоглолт “Best of Ice Top” нэртэйгээр фенүүдэд нь хүрэх нь. Тиймээс тэд тогло... | урлаг соёл |
Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийнхан фенүүддээ шинэ хэмнэлээ мэдрүүлэхээр зэхээд байгаа аж. Энэ бол 20 жилийн ойдоо зориулан хийх гэж буй тэднхий бие даасан тоглолт юм. "Ээждээ", "Аавдаа", "Чи минь байгаа болохоор", "Цэргийн бодол" зэрэг олон сайхан дуугаараа монголчуудын сэтгэлд хоногшсон "... | урлаг соёл |
“Sweetymotion” хамтлагийнхан шинэ оны хоёр цомог гаргахаар ажиллаж байгаагаа дуулгалаа. Тэд одоо 40-60-аад оны бүтээлүүдийг дахин сэргээн дуулсан цомгийн ажилдаа ороод байгаа бөгөөд энэ оны эхээр худалдаанд гарах нь. Харин хоёр дахь цомог буюу дан шинэ уран бүтээлүүдээс нь бүтсэн цомог 2014 онд багтаад худалдаанд гарах... | урлаг соёл |
“Хай-Фай Рекордз”-ын сүлжээ дэлгүүрээр өнгөрсөн долоо хоногт борлуултаараа тэргүүлсэн “ТОП-10” цомгийн жагсаалтыг танилцуулья. Уг жагсаалтыг “Харанга” хамтлагийн Чукагийн “Содон аялгуу” цомог тэргүүллсэн байна. Түүний араас Киви хамтлагийн шинэ оны босгон дээр фенүддээ дэлгэсэн “2014” нэртэй цомог удаалсан бол дуучин С... | урлаг соёл |
Сэмүүн студийн найруулагч Б.Баярын "Рашаан хад" баримтад киноны нээлт 15.00 цагт Монгол Улсын Филирмоний байранд болно. Монголчууд хэдэн мянган жилийн тэртээгээс бичгийн соёлтой байснаас гадна тамга тэмдгээ хаданд тэмдэглэн үлдээж, үеийн үед уламжлан хадгалагдсан оюуны өндөр чадамжтай байсан гэдгийг дэлхийн эрдэмтэн мэ... | урлаг соёл |
Монголын рок, попын загалмайлсан эцэг, амьд помог гэгддэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тэд 25 жилийн ойдоо зориулан пянз гаргах нь ээ. Уг пянзанд тус хамтлагийн шилдгийн шилдэг хит 10 дууг багтах бөгөөд хоёр янзаар хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Нэг нь энгийн пянз байх бол нөгөөх нь дэлг... | урлаг соёл |
“Тэнгис” кино наадам эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй Монголын болон гадаадын киноны шилдэг уран бүтээлчдийг өдөр бүр нэг дор харах ховорхон боломжийг олгоод байгаа билээ. Учир нь "Улаанбаатар" олон улсын кино наадам “Тэнгис”-т үргэлжилэн үзэгчид кино бүрийг нь алдалгүй үзэхээр ийн хошуурч байгаа юм. Өнөөдөр тус наа... | урлаг соёл |
Хошин урлагийн урдаа барьдаг жүжигчдийн нэг Г.Ундармаа уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэрээр “U Film” студийн хоёр дахь кино “Тютю”-г тун удахгүй нээх гэж байна. “Тютю” киноны гол дүр Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Найз нөхөд нь Цэдо х... | урлаг соёл |
“American Music Awards 2013” ирэх арваннэгдүгээр сарын 24-нд болно. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс нэр дэвшиж буй уран бүтээлчдийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жил дуучин Macklemore болон Ryan Lewis нар нийтдээ зургаан номинацид нэр дэвшиж бусад уран бүтээлчдийгээ тэргүүллээ. Тэдний араас дуучин Жастин Тимберл... | урлаг соёл |
"Рэд фильм" кино компани болон "САММ" интертайментийн хамтын бүтээл болох "Саарал хүн" уран сайхны киноны трейлер гарчээ. Уг киноны ерөнхий найруулагчаар “САММ" интертайментийнхан ажилласан бөгөөд гол дүрүүдэд загвар өмсөгч О.Амгаланбаатар, жүжигчин Э.Ууганбаяр, Б.Мишээл, Р.Адьяа, нар тогложээ. “Саарал хүн” кино э... | урлаг соёл |
Америкийн алдарт “Биллбоард” сэтгүүлээс 2013 онд Америк болон Европын хөгжмийн зах зээлд хүч түрэн гарч ирсэн Өмнөд Солонгосын уран бүтээлчидийн талаарх жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг мэдээж "Gangnam Style" дуугаараа тэсрэлт хийн маш том шинэ давалгааг гаргаж ирсэн дуучин PSY тэргүүлсэн байна. Тэрээ... | урлаг соёл |
Их Британийн болон дэлхийн олон орны кино бүтээгчдийг нэг дор цуглуулж чаддаг BFI Лондон кино наадам өнгөрсөн лхагва гарагт эхэлсэн. 2006 оноос хойш жил бүрийн аравдугаар сард зохион байгуулагдах болсон Лондон кино наадам энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм. 57 дахь удаагийн Лондонгийн кино наадмын нээлтийн үдэшлэгийг Бри... | урлаг соёл |
"Call Me Maybe" дуугаараа нэр алдарт гарсан дуучин Carly Rae Jepsen ирэх хоёрдугаар сард Rodgers болон Hammerstein-ын бүтээл “Үнсгэлжин” Бродвейн жүжигт тоглохоор болсон байна. Энэхүү мюзикл жүжигчин ирэх хёордугаар сарын 4-нд эхлэх бөгөөд 12 долоо хоног үргэлжлэх юм. Тэрбээр энэ тухайгаа “Бродвейн театр миний хувьд... | урлаг соёл |
Шинэ оны босгон дээр ДБЭТ-ын хамт олон Хятадын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ сарын 8-нд үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Энэхүү хоёр орны хамтарсан тоглолт нь энэ жил тохиож буй ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа томоохон тоглол... | урлаг соёл |
Дэлхийн одод Монголд зочлон тоглолтоо хийсэн 2013 оныг бид үдсэн. Тэгвэл энэ онд Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзах нь. Тэр бол Германы реппер, DJ Nana. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон байна. Түүний “Remember the Time” тоглолт ирэх гуравдугаар сарын 1-нд Улаа... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тун удахгүй Мигель Сервантесийн “Дон Кихот” амилна. Найруулагч Б.Баатар энэ жүжгийг тавихыг эртнээс мөрөөдөж, таван жилийн өмнө ажлаа эхлүүлсэн ч санхүүжилт нь шийдэгдэхгүй өдий хүрчээ. Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийх уг жүжгийн гол дүрд Кихот ноёнд “Хасар” Жагаа буюу Га... | урлаг соёл |
Холливуудад нээлтээ хийн ашиг орлогоороо энэ долоо хоногийн бокс оффист тэргүүлж байгаа эхний таван киног танилцуулъя. 1. “ The Hunger Games: Mockingjay - Part 1 ” Зохиолч Сузаань Коллинсын “Өлсгөлөн тоглоом” нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн “The Hunger Games: Mockingjay-Part 1” буюу “Өлсгөлөн тоглоом: Мокинжэй... | урлаг соёл |
Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY буюу Park Jae-sang нь фенүүддээ нэгэн сонирхолтой мэдээллийг өгчээ. Тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сард "Gentleman" дуугаа гаргасанаасаа хойш дорвитой уран бүтээл хийгээгүй байсан юм. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Өмнөд Солонгост зургаан өдрийн турш тоглолт хийсэн юм. Түүний тог... | урлаг соёл |
Канад гаралтай дуучин Жастин Бибер шүтэн бишрэгчдээ цочирдуулсан гэнэтийн мэдэгдэл хийлээ. Ирэх долоо хоногт түүний шинэ бөгөөд сүүлчийн цомог худалдаанд гарах юм. Үүнийхээ дараа урлагийн тайзаа орхих гэнэ. Тиймээс төрөлх улсдаа үдэлтийн тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ. Тэрээр “Би дуучныхаа карье... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг тоглоно. Намар цагийн нээлтийн уран бү... | урлаг соёл |
Сүүлийн жилүүдэд хамтлаг дуучид хоршин уран бүтээл хийх нь орширсон билээ. Хамгийн сүүлд л гэхэд реппер Pitbull дуучин Кesha-тай хамтран “Тimber” дуугаа гаргасан бол мөн реппер Еminem болон дуучин Rhianna нар хамтран Monster хэмээх дуугаа гаргасан. Үүний нэгэн адилаар дуучин Shakira, Rhianna нар хамтран дуу га... | урлаг соёл |
R&B дуучин поп дива Beyonce фенүүддээ зориулан бөөн бөөн гэнэтийн бэлгийг задаллаа. Тэрбээр “Beyonce” хэмээн өөрийнхөө нэрээр нэрлэсэн тав дахь соло цомгоо энэ сарын 13-нд худалдаанд гаргасан бөгөөд уг цомог нь нь зургаан өдрийн дотор нэг сая хувь борлогджээ. “Columbia Records” болон “Apple” компанийн мэдээлсэнээр тэ... | урлаг соёл |
Монголын рок попын түүхэнд 20-н жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвин буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа “Хурд” хамтлагийнхан өнгөрсөн жил 20 жилийн ойн тоглолтоо "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд фенүүдийнхээ хамт нижгэр хийн олон олон гэнэтийн бэлгүүдээ дэлгэсэн билээ. Тэд ойгооро... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрынхан ахмад уран бүтээлч, Гавьяат жүжигчин С.Дамдин өнөөдөр уран бүтээлийн найраа 19.00 цагт “UB palace”-ын концертын их танхимд хийх гэж байна. Улсын драмын эрдмийн театр ахмад уран бүтээлчдийнхээ хийсэн бүтээснийг олноо алдаршуулан уран бүтээлийн цэнгүүнийг нь хийдэг уламжлалтай билээ. Тэд... | урлаг соёл |
“LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” кино өнөөдөр 14.30 цагт "Өргөө 2" кино театрт, 17.00 цагт "Тэнгис" кино театрт нээлтээ хийх гэж байна. Киноны нээлтэнд "Guys 666" хамтлагийнхан ая дуугаа өргөж, азтай таван үзэгчийг шалгаруулах юм байна. Энэ кино нь Монголын өнөөгийн нийгмийн амьдралын ... | урлаг соёл |
“...Зуун зуун жил би чамайгаа хайрламаар байна Зуун зуун жил зөвхөн чамаараа хайрлуулмаар байна Мянга мянган жил ганцхан чамайг энхрийлмээр байна Мянга мянган жил оддын доор би чамайгаа хайрламаар...” хэмээх эгшиглэдэг энэ л содон дууны эзэн үзэгчдэд бие даасан “Содон аялгуу” тоглолтоороо бэлэг барин өнгөрсөн гурав хон... | урлаг соёл |
Дэлхийн морин хуурчдын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадмын тов гарлаа. Дөрөв дэх удаагаа болох гэж буй энэхүү наадам ирэх дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо болох нь ээ. Дэлхийн өв соёлын сан болох ЮНЕСКО-д биет бус хөгжмийн зэмсгээр морин хуурыг 2002 он... | урлаг соёл |
Киви хамтлагийнхан арван жилийн ойгоо угтаж “Киви-2014”, “Кiwi Greatest hits” хэмээх хос цомог гаргажээ. “Киви-2014” цомогт 14 дуу багтсан байна. Хөгжим, дууны бичлэгийг хөгжмийн продюссер Рагу Раман, Туана нарын уран бүтээлчид хийсэн бол шинэ цомгийн зураг авалтыг ‘Black zebra” студийн зураглаач О.Базаррагчаа хариуца... | урлаг соёл |
“Хором мөч өнгөрсөөр, уйтгарт өдрүүд хөвөрсөөр Дэмий, жижиг зүйлст цаг заваа үрсээр Төрсөн хотынхоо алга дарам газарт л эргэлдсээр Хэн нэгэн үгүй бол ямар нэгэн зүйл чамд зам заахыг хүлээсээр Наранд биеэ ээж, цонхоор бороо орохыг харж хэвтсээр залхлаа Залуу байхад өдөр хоногийг өнгөрөөх аргаа олж ядна Гэвч гэнэт, наг х... | урлаг соёл |
“Terminator” киноны тав дахь анги “Terminator Genesis” нэртэйгээр ирэх 2015 оны долдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болсон юм. Үүнээс гадна “Paramount Pictures” тус киноны дараагийн 2 ангийг гаргах болсноо зарласан юм. Харин тус бүтээлүүдийн тухайд ирэх 2017 оны тавдугаар сард дэлгэцэнд гарах бол удаах нь 2018 оны з... | урлаг соёл |
Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2013” наадам энэ сарын 25-нд СТӨ-нд болох гэж байна. 27 дахь жилтэйгээ золгож буй тус наадмын бүртгэл энэ амралтын өдрүүдэд эхэлжээ. Бүртгэл энэ сарын 20-ныг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд үргэлжлэх юм. Дашрамд... | урлаг соёл |
Морин хуурын чуулгын хөгжимчин, хөөмийч Н.Ашид уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийхээр товоо гаргалаа. Тэрбээр гурав дахь бие даасан тоглолтоо “Монгол хөөмий, хуурын түрлэг” нэртэйгээр энэ сарын 23-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийх юм. Ц.Ашид хуурчийн “Монгол хөөмий, хуурын түрлэг” тоглолтод түүний шинэ бүтээлү... | урлаг соёл |
Америкийн томоохон кино компаниуд болох 20-р зуун Fox болон Lightstorm Entertainment-ийнхан "Avatar" киноны дараагийн гурван цуврал ангийг бүтээхээр болсон байна. Уг киноны цуврал ангийг Шинэ Зеландад хийх аж. Тиймээс гэрээний дагуу энэхүү киноны зураг авалт болон нээлтийн улаан хивсний ёслолыг Шинэ Зеландад зохион... | урлаг соёл |
Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн анхны бие даасан тоглолтын тов гарлаа. “Төгсгөлгүй эхлэл” хэмээх уг тоглолт энэ сарын 23,24-нд 19.00 цагт Улсын драмын эрдийн театрт болох гэж байна. Монгол поп опера урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг тоглолтооро... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас кино театруудад гарч байгаа Монголын дэлгэцийн уран бүтээлүүдийн орлогын мэдээллийг долоо хоног бүрт нийтэд зарладаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтыг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино ганцхан долоо хоногийн дотор 141,781,500 төгрөгийн ашиг олж, тэргүүллээ. Сони... | урлаг соёл |
УДЭТ-аас өрх тусгаарлан “Хувьсал” продакшнд хүч нэмсэн драмын гурван бүсгүйн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино өнөөдөр “Тэнгис” кино театрт 16.30 цагт нээлтээ хийх гэж байна. Зураг авалт нь эхэлсэн цагаасаа олны анхаарлыг татаад буй уг кинонд 1981 оны үед болсон түүхэн явдлын тухай өгүүлэх бөгөөд кино зохиолыг жүжигчин Д.... | урлаг соёл |
Цаг мөчтэй уралдан аюулыг сөрөн тэмцдэг онцгой байдлын албаны дайчдын ажил амьдралаас сэдэвлэсэн “Нарны жим” олон ангит, уран сайхны киноны моторын дуу үргэлжилж байна. Энэхүү олон ангит кино төслийг МҮОНТ, ОБЕГ-тай хамтран хийж байгаа бөгөөд уг бүтээлийг ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Т.Бадрал санаачлан э... | урлаг соёл |
Жүжигчин Б.Амарсайхан Монголоос анх удааа Холливудын “Марко Поло” кинонд дүр бүтээсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний тоглосон “Марко Поло” киноны трейлер цацагджээ. Тэрбээр тус кинонд Ариг бөхийн дүрийг бүтээсэн юм. “Марко Поло” киононы найруулагчаар Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар, зохиолчоор Холливу... | урлаг соёл |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас кино театруудад гарч байгаа Монголын дэлгэцийн уран бүтээлүүдийн орлогын мэдээллийг долоо хоног бүрт нийтэд зарладаг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтыг “Микроны босс” инээдмийн кино дэлгэцнээ гарсан цагаасаа хойш 109 сая 284 мянга 698 төгрөгийн орлогоор тэргүү... | урлаг соёл |
Монголын тэргүүлэгч ФМ болон хөгжмийн сайтууд хамтран өнгөрсөн сард хамгийн эрэлттэй байсан 10 дууг шалгаруулжээ. Есдүгээр сарын шилдэг 10 дууг төрийн соёрхолт, дуучин Д.Болдын Б.Хулантай хамтран дуулсан “Би дурламаар байна” хэмээх уран бүтээл тэргүүлжээ. Энэхүү дуу нь Д.Болдын “Хувцсаа тайлаад шид” цомогт багтсан юм. ... | урлаг соёл |
Өнөөдөр дэлхий нийтэд дэлгэцийн гурван шинэ бүтээл нээлтээ хийн үзэгчидтэй уулзах нь ээ. Ингээд шинэхэн кинонуудтай танилцья. “ Fury ” Адал явдалт, аймшгийн төрөл жанрын “World War Z” кино “Box office”-оос нийтдээ 540 сая долларын ашиг олсон. Тус бүтээлийн гол дүрийг Холливудын алдарт жүжигчин Brad Fit бүтээсэн бил... | урлаг соёл |
Энэ намрын кино ургацын дараагийн бүтээл дэлгэцийн олон ангит бүтээл байх нь ээ. Тодруулбал, “NTV” телевиз, “Orange Theatre”-ын бүтээл "Тоглоомын дүрэм" телевизийн олон ангит уран сайхны киноны trailer-ээ дэлгэлээ. Уг киноны ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Д.Цогт ажилласан бөгөөд ерөнхий оператор Н.Энхчу... | урлаг соёл |
Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” нэртэй Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно мюзикл драмын жүжгийг өнгөрсөн гуравдугаар сард драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Гэгээнмуза” наадамд зориулан тоглосон билээ. Тэгвэл үз... | урлаг соёл |
Холливудын шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Michael Douglas болон Orlando Bloom нар шинэхэн уран бүтээлд хамтран ажиллахаар болжээ. Энэ бол “Unlocked” гэсэн шинэ кино юм. Уг триллэр төрлийн бүтээлд хоёр алдартай эрхэмээс гадна “Prometheus”, “Girl with Dragon tattoo” кинонуудад тоглож байсан Noomi Rapace хамтрахаар болжээ.... | урлаг соёл |
“Take Off” хамтлаг эргэн нэгдэн уран бүтээлдээ орж байгаа талаар саяхан болсон “UBS music video awards 2013” наадмын үеэр дуулгасан билээ. Тэгвэл тэд хамтлагийн 10 жилийн ойд зориулсан "Intro" амьд тоглолтыг өнөөдөр 20.00 цагт “Blue Sky Tower”-ын "Vegas Night Club"-д хийх гэж байна. 2003 онд дуучин Э.Бат-Эрдэнэ, Д.Бая... | урлаг соёл |
ДБЭТ-ын хамт олон уран бүтээлийн шинэ улирлын нээлтээ эхлүүлснээс хойш ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтуудыг үзэгч түмэндээ өргөн барьсаар байгаа билээ. Энэхүү цуврал үйл ажиллагааны дараагийн зочид ирэх арваннэгдүгээр сарын 7-нд ОХУ-ын Буриадын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтарсан... | урлаг соёл |
“Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва чадварлаг жүжигчин гэдгээ харуулж чамлахааргүй олон дэлгэцийн бүтээлд тоглоод байгаа. Түүгээр ч зогсохгүй 2010 онд өөрийн нэрийн “LVA” энтертайнментийг үүсгэн байгуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн олон кино бүтээлийг туурвисан юм. Тэрбээр 2010 онд драм төрлийн “Амьдрал төсөл” киног ... | урлаг соёл |
Зохиолч J-K Rowling “Harry Porter” цуврал киноноос сэдэвлэсэн ид шид, шидтэн нарын тухай өгүүлэх шинэ кино бүтэээх болсон байна. Албан ёсны мэдээллээр Warner bros pictures зохиолч J-K Rowling –ийн шинэ бүтээлтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Тус дэлгэцийн бүтээлийг “Harry Porter” цуврал Hogwarts-ын зохиолоо... | урлаг соёл |
Монголын Кино академийн ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Цогтбаярын найруулсан “Луйвар” уран сайхны киноны тун удахгүй нээлтээ хийх нь ээ. Нийгэмд ил далд хэлбэрээр бугшсан “луйвар” хэмээх тодотголтой “хорт хавдар”- ын эсрэг уран бүтээлчийн өрнүүлсэн томоохон тэмцлийн илэрхийлэл болсон уг бүтээл... | урлаг соёл |
Facebook, youtube гээд олон сая хэрэглэгчтэй вэб сайтын нэг бол протоколыг ашиглан файл түгээх үйлчилгээ үзүүлдэг BitTorrent юм. Өнгөрөгч оны байдлаар тэдний хэрэглэгчдийн тоо 150 сая илүү гарсан гэсэн мэдээллийг компанийн зүгээс албан ёсоор мэдээллэж байсан. Энэхүү вэбсайт өөрсдийн шинэ формат болох “BitTorrent Bundle... | урлаг соёл |
“Maleficent” нь 1959 онд бүтээгдсэн “Walt Disney”-н “Нойрсож буй гүнж” зохиолд гардаг шулмасын дүр юм. Аврора гүнж биш шулмасыг гол дүр болгосон “Walt Disney” болон жүжигчин Анжелина Жоли нарын хамтарсан уг бүтээл нь зураг авалтаа эхлүүлсэн цагаас кино сонирхогчдын анхаарлыг татсаар байгаа юм. Жүжигчин Анжелина Жоли... | урлаг соёл |
Дэлхийн алдарт Beatles хамтлагийн АНУ-д хүрэлцэн ирсний 50 жилийн ой ирэх жил тохиох гэж байна. Capitol Records-ын зүгээс Beatles хамтлагийн Америкт гаргасан нийт 13 цомгыг дахин нэг сэт буюу багц болгон худалдаалахаар болжээ. “The U.S. Albums” хэмээх нэртэй багц цомог нь Хойд Америкийн орнуудаар ирэх оны нэгдүгээр ... | урлаг соёл |
2013 оны онцлох уран бүтээлчээр тодорсон дуучин Майли Сайрусын "Аdore you" дууны шинэ видео клип гарсан байна. Дуучин Майли Сайрус хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард "Wrecking Ball” дуугаа гаргаж нэлээн шуугиан тарьсан юм. Тэрээр шинэ клипнийхээ трейлерийг Instagram хуудсаараа дамжуулан гаргажээ. Майли "Wrecking Ba... | урлаг соёл |
Чингисийн талбайд сүндэрлэх сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 15-нд буюу өнөөдөр болно. Энэ жилийн шинэ жилийн баярыг нийслэлийн иргэдэд зориулан өвөрмөц хийхээр төлөвлөжээ. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна. Тус ажлын хүрээнд энэ 15-наас 31-ийг дуустал төв та... | урлаг соёл |
Дуучин Ч.Цэлмүүн өнгөрсөн жил “Гэрлийн улирал” анхны цомгоо өлгийдөн аван дахин дуулахгүй гэж шуугиан тарьсан ч эргэн уран бүтээлээ туурвин хоёр дахь цомгоо гаргахаар болсон билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард ээж болсон дуучин маань шинэ клип уран бүтээлүүдээрээ фенүүдээ таслаагүй билээ. Тиймдээ ч саяхан болж өнгөрсөн “... | урлаг соёл |
“Madness” хамтлаг 2008 онд “Хотын гудамж” дуугаараа хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ л дуу нь хит болон эгшиглэсээр байгаа юм. Тэгвэл тэд ээлжит шинэ уран бүтээлээ гаргажээ. Хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулан “Нутгийн уул” дуугаа клипжүүлэн үзэгчдэдээ хүргэлээ. Энэхүү дууны үг, аяыг “... | урлаг соёл |
“Шөнийн галт тэрэг” хамтлагийн Зандаа, “Булсара” хамтлагийн ахлагч, дуучин Тамираа, гитарчин Байди, басс гитарчин Сайхнаа, гитарчин Бэбэ нар нэгдэн “Tiger fish” хэмээх хамтлагийг байгуулан уран бүтээлүүдээ хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл тус хамтлагт жааз дуучин Солонго нэгдсэн бөгөөд тэд шинэ бүрэлдэхүүнээрээ анх удаа ... | урлаг соёл |
-Истанбулын кино наадамд Монголын киночдын төлөөллийг оролцуулна- “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ өдрүүдэд нийслэл хотноо үргэлжилж байгаа билээ. Хоёр дахь жилдээ болж буй тус наадам энэ сарын 08-нд “Тэнгис” кино театрт “Хүдэн” Монголын уран сайхны киногоор нээлтээ хийсэн юм. ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын... | урлаг соёл |
R&B дуучин, поп дива Beyonce-ын энэ сарын 13-нд худалдаанд гаргасан өөрийнхөө нэрээр нэрлэсэн цомог нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн байдлаар дэлхий дахинд нэг сая хувь борлогджээ. “Columbia Records” болон “Apple” компанийн мэдээлснээр энэхүү цомог нь iTunes-ээр хамгийн хурдан борлогдож байгаа цомгоор шалгар... | урлаг соёл |
Дуучин П.Баярцэнгэл анхны "Ёодол" нэртэй цомгоо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гаргалаа. Түүний цомгийн онцлог нь Швейцарийн үндэсний урлаг болох ёодол төрлөөр дуулсан нийт зургаан дуунаас бүтжээ. Уг урлагийн төрөл нь дуучин П.Баярцэнгэлийн цомгоор дамжин монголд анх удаа нэвтэрч байгаараа онцлог юм. Ёодол нь ... | урлаг соёл |
Энэ жил монголын хөгжмийн салбарт олон онцлох үйл явлдууд тохиосон ургац арвин жил байлаа. Монголд анх удаа дэлхийн алдарт “Blue” хамтлаг болон БНСУ-ын “Т-аrа” хамтлаг болон К-Pop одод болон электро рок урсгалаар тоглодог Английн алдарт “Is Tropical” хамтлаг зочлон тоглолтоо хийсэн. Тэдний тоглолт дэндүү богинохон үрг... | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо болох гэж байна. Өнгөрсөн жилээс зохи... | урлаг соёл |
"Улаанбаатар" чуулга 2013 оны өвөл цагийн нээлтийн концертоо өнгөрсөн арваннэгдүгээр сард цуврал хоёр тоглолтоор эхлүүлсэн юм. Тэд үзэгчдийн хүсэлтээр нээлтийн тоглолтоо энэ сарын 20, 21-нд 19.00 цагт дахин тоглохоор болжээ.“Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 20-нд тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт болох юм... | урлаг соёл |
“... Ядуусынх ч ясан толгой Ямбатных ч ясан толгой Яаж явсан ч чи бид хоёр Яг ижил тавилантай... ” хэмээх өвөрмөц үг хэллэг, содон өнгө төрх бүхий “Ясан толгой” нэртэй анхны уран бүтээлээ өнгөрсөн дөрөвдүгээр сард толилуулсан цагаасаа л үзэгчдийн сонирхлыг татаад байсан “Аадар” хамтлаг Монголын амьд хөгжмийн ертөнцөд б... | урлаг соёл |
“Lionsgate” филм болон “OddLot Entertainment”-ийн хамтын бүтээл “Mortdecai” адал явдалт инээдмийн кино ирэх 2015 оны хоёрдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр товоо зарлажээ. Энэхүү киноны гол дүрийн уран зургийн худалдаачин Чарлез Мордекейгын дүрд жүжигчин Жонни Депп тоглож байгаа юм. Мөн кинонд түүнээс гадна жүжиг... | урлаг соёл |
Монгол улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог тун удахгүй сонсогчдын гарт хүрэхэд бэлэн болоод байгаа билээ. Тэрээр энэхүү цомогтоо багтсан “Хувцсаа тайчаад шид” дууны клипээ цацаад удаагүй байна. Үргэлж гэнэтийн бэлэг барьдаг дуучин маань энэ удаад сонсогчдынхоо дунд “HOME VIDEO” уралдаан зарлас... | урлаг соёл |
“On`n Off” продакшн Их Британы алдарт “Bee Gees” хамтлагийн фенүүд, амьд хөгжим сонирхогчдод зориулан энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагт “Bee Gees ” хамтлагийн “ Tribute live concert ”- ыг хийхээр товложээ. Тоглолтын бүрэлдэхүүнд “Sweetymotion” хамтлаг болоод ая зохиогч Б.Чинбат, “Шар айраг” хамтлаг, гит... | урлаг соёл |
“Сайхан”, “Аархал”, “Энх улирал” зэрэг хит дуугаараа олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахын шинэ уран бүтээлийг уншигчдадаа танилцуулж байна. Тэрбээр “Тайжийн хурд” хэмээх монгол адууг магтан дуулсан шинэ уран бүтээлээ клипжүүлжээ. Энэхүү бүтээл нь түүний “Аархал” дууны дараа гарч буй томоохон х... | урлаг соёл |
“Монголын телевизүүдийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг телевизүүдийн оны шилдгийг шалгаруулах “Алтан шонхор 2013” наадмын дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр амжилттай болж өрнөлөө. Наадамд 11 телевизийн уран бүтээлчид 18 номинацийн төлөө өрсөлдсөн бөгөөд улс төр, урлаг соёлын эрхэ... | урлаг соёл |
Гэрэл зургийг М.Гантулга | урлаг соёл |
“Universe best song” наадмаас төрөн гарсан реппер Дөлгөөн шинэ жилд зориулсан шинэ уран бүтээлээ дэлгэлээ. Тэрбээр өнгөрсөн сард “20 нас” дуугаа клипжүүлэн гаргасан даруйдаа буюу ердөө долоо хоногийн дараа “UBS Music video awards-2013” надамд тэрхүү бүтээлээрээ өрсөлдөн “Шилдэг имиж бүрдүүлэлт” номинацийн эзэн болсон ю... | урлаг соёл |
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөр, жүжигчин О.Долгор болон реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон "Микроны босс" нэртэй инээдмийн шинэ кино маргааш “Өргөө” кино театрт нээлтээ хийх гэж байна. Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаач О.Өгөөдэй, хөгжмийн зох... | урлаг соёл |
Энэ жилийн сүүлийн ирэх оны эхний шоу энэ сарын 31-нд “Мишээл экспо”-д “2014 show party” нэртэйгээр болох гэж байна. “Мongol MIX project”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг nх хотын эрч хүчтэй, эхэмсэг, дэгжин залуус чуулах энэ үдэшт “Хар сарнай”-н Амараа, “Люмино” хамтлаг нар ая дуугаа өргөж, “Мongol MIX pr... | урлаг соёл |
Төв цэнгэлдэхэд өнөөдөр орой Монголын залууст тоглолтоо хүргэхээр амлаад буй "Blue" хамтлагийнхан өчигдөр орой 22.00 цагт "Чингис хаан" нисэх буудалд буулаа. Хамтлагийн залуус өчигдөр 17.00 цагт ирэх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг саатсан тул ийнхүү 22.00 цагт Улаанбаатар хотноо хөл тавьсан юм. Өчигдө... | урлаг соёл |
Найруулагч Б.Чингүүн гэхээр хэн хүнгүй түүний богино хэмжээний бүтээлүүдийг нь төвөггүйхэн нэрлэнэ. Тэгвэл тэрээр энэ удаад бүрэн хэмжээний уран сайхны киногоо дэлгэцнээ гаргахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Түүний дэлгэцийн шинэ бүтээлийн нэр “The Call”. Тэрбээр шинэ киноныхоо нээлтийн тов ыг хараахан зар... | урлаг соёл |
Монголын циркийн манежыг зорин ирэх гадаадын жүжигчдийн уран бүтээл үргэлжилсээр байна. Ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн долоо хоног “АСА” циркт дэлхийд алдартай ОХУ-ын алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит “Мөсөн цирк” тоглоно. Уг тоглолтыг “Дэлхийн цирк Монголд 30 жилийн дараа” тоглолт “Кабаре цирк” үдшийн цэ... | урлаг соёл |
Найруулагч Francis Lawrence- ын бүтээл, жүжигчин Jennifer Lawrence- ын гол дүрд ньтоглож буй адал явдалт, шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн “Тhe Hunger Games” киноны үргэлжлэл “The Hunger Games: Mockingjay Part1” кино энэ долоо хоногт үзэгчдэд албан ёсоор трэйлерээ дэлгэлээ. Зохиолч Danny Strong, Peter Craig нарын ... | урлаг соёл |
Дэлхийн хамгийн том видео сан бүхий Youtube сайт энэ оны шилдэг видео бүтээлүүдээ тодруулсан байна. Сайтын гаргасан үзүүлэлтээр 2013 оны хамгийн их үзэгчтэй видео клипээр Өмнөд Солонгосын дуучин PSY-ын "Gentleman” дуу шалгарчээ. "Gentleman” дууны клип нь нийт 598 сая хандалт авсан байна. Ийнхүү дуучин PSY нь хоёр ... | урлаг соёл |
Ганц бие бүсгүйчүүд энэ сарын 18-нд үзэгчидтэй уулзах нь ээ. Хошин урлагийн үе, үеийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино энэ сарын 18-нд “Тэнгис”-ийн дэлгэцнээ 14.00 цагт нээлтээ хийх юм. “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа уг дэлгэцийн бүтээлийг санаа... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.