news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Алтан хальс” холбооноос бямба гарагт бүрт зохион байгуулдаг “Мөрөөдөгчийн өдөр” кино өдөрлөг уламжлал ёсоор ирэх бямба гарагт Энхтайван найрамдалын ордонд болох гэж байна. Энэ удаад дахи х үзэх кинонд олон санал авсан найруулагч  С.Бямбын  “Хүсэл шунал” баримтат киног толилуулахаар бэлджээ.   Мөн түүний ВГИК-ийн сурга...
урлаг соёл
Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Тэгвэл бүх дурлалт хосууддаа зориулан Кино урлагийн дээд сургуулыг 2008 онд Гавьяат жүжигчин Б.Жараглсайхан багшийн удирдлаганд төгссөн нэг ангийн залуус “Анхаар дотор чимээгүй” дэлгэцийн шинэ бүтээлийн нээлтээ өнөөдөр 14.00 цагт “Тэнгис” кино театрт хийх гэж байна.   Монголын кино ур...
урлаг соёл
Бяцхан хүүгээ төрүүлснээр уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан  дуучин Адель  Букинхемийн ордонд зочилжээ. Энэ үеэр тэрбээр ханхүү Чарльзаас Их Британийн хаант улсын "Рыцарийн бүлгэмийн гишүүн одон"-г гардан авсан байна. Энэхүү шагналыг түүний дуу хөгжмийн салбарт оруулсан гавьяаг нь өндрөөр үнэлэн өгсөн аж. Энэ туха...
урлаг соёл
Д уучин Чойжоо энэ сарын 27-нд тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тоглолтынхоо талаарх хэвлэлийн бага хурлыг маргааш 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд  хийхээр болсон юм. Сонирхуулахад, тэрбээр энэ сарын 21-нд “The face in the stars” анхны цомгийн өдөрлөг өө  “Hi-Fi music store” хөгжмийн дэлгүүрт хийсэн юм. Мөн т...
урлаг соёл
Поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 14-нд буюу маргааш дурлалт хосуудын “Гэгээн хайрын баяр”-т зориулан ердөө ганцхан удаа “Хайрын бэлэг” театрчилсан,  амьд шоу тоглолтоо өргөн барихаар зэхжээ. “Marquee27 night club”-т 20.00 цагт болох уг тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруу...
урлаг соёл
Саяхан болсон “UBS Music video awards-2013” наадмын улаан хивсний ёслолд амьд хөгжмийн хамтлаг дуучин олноороо ирж, бүр ихэнх шагналыг тэд авсан нь энэ жил Монголын амьд хөгжмийн хамтлаг дуучид хүчээ авсныг харуулсан. “Оны шилдэг клип”-ийн шагналыг “The Pips” хамтлагийн Чойжоо “Хүрч чадахгүй” дуугаараа хүртэж, “Алтан ц...
урлаг соёл
Дуучин Чойжоо энэ сарын 27-нд “Vegas” клубт анхны цомгоороо нэрлэсэн “The face in the stars” тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тоглолтынхоо талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд  хийхээр болжээ. Сонирхуулахад, тэрбээр энэ сарын 21-нд “The face in the stars” анхны цомгийн өдөрлөг...
урлаг соёл
2013  онд гарсан шилдэг арван цомгыг танилцуулж байна.  Энэхүү жагсаалтад Daft Punk, дуучин Lorde болон реппер Drake зэрэг уран бүтээлчдийн цомог багтжээ. Мөн  энэ сарын 13-нд худалдаанд гарсан дуучин Beyonce-ын өөрийнхөө нэрээр нэрлэсэн цомог нь 2013 оны шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлсэн байна.   10. Kacey Musgra...
урлаг соёл
Дуучин Чойжоогийн фэнүүдэд дуулгах баяртай мэдээ байна. Тэрбээр энэ сарын 21-нд “The face in the stars” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 27-нд “Vegas” клубт анхны цомгоороо нэрлэсэн тоглолтоо фэнүүддээ хүргэхээр болжээ. Өнөөдөр дуучин залуу маань “Монгол ньюс” мэдээллийн төвд шинэхэн ц...
урлаг соёл
Хувьсал продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны триллер болон дууны клипний нээлт өнөөдөр боллоо. Тус киноны зохиол дээр жүжигчин Д.Ганцэцэг ажилласан байна. Мөн үндсэн долоон дүрийн тав нь эмэгтэй жүжигчид тоглосон нь онцлог болсон гэдгийг уран бүтээлчдийн зүгээс онцолж байлаа. Мөн UB фи...
урлаг соёл
“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Олон улсын морин хуурын наадам” билээ. Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог уг наадмын хүрээнд Олон улсын морин хуурчдын уралд...
урлаг соёл
“Single Ladies” инээдмийн романтик кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Нээлтийн дараа уг киноны зохиолч, найруулагчаар ажилласан А.Миеэгомботой ярилцсан юм. -Жүжигчин Г.Ундармаа энэхүү бүтээлийг хийх саналыг анх тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Тэрбээр би хамтран ажиллахыг хүсдэг мөрөөдлийнхөө уран бүтээлч...
урлаг соёл
Дуучин Бруно Марс Billboard сэтгүүлийн  2013 оны онцлох уран бүтээлчээр тодорсон байна. Өдгөө 28 настай дуучин Бруно Марс энэ жил Billboard-ын шилдэг 100 уран бүтээлч, шилдэг 40, шилдэг дижитал дууны жагсаалт зэрэг чартуудыг найман удаа тэргүүлжээ.   Мөн түүний 2012 онд гаргасан "Unorthodox Jukebox" цомог нь АНУ-д 1.8 ...
урлаг соёл
"Улаанбаатар" чуулга 2013 оны өвөл цагийн нээлтийн концертоо өнгөрсөн арваннэгдүгээр сард цуврал хоёр тоглолтоор эхлүүлсэн юм. Тэд үзэгчдийн хүсэлтээр нээлтийн тоглолтоо  энэ сарын 20, 21-нд 19.00 цагт дахин тоглохоор болжээ.   “Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 20-нд тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт болох...
урлаг соёл
Канад гаралтай дуучин Жастин Бибер шүтэн бишрэгчдээ цочирдуулсан гэнэтийн мэдэгдэл хийлээ. Ирэх долоо хоногт түүний шинэ бөгөөд сүүлчийн цомог худалдаанд гарах юм. Үүнийхээ дараа урлагийн тайзаа орхих гэнэ. Тиймээс төрөлх улсдаа үдэлтийн тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэлдээ дурджээ. Тэрээр “Би дуучныхаа карье...
урлаг соёл
Реппер Rokit Bay дахин шинэ төрхтэйгээр үзэгчидтэй уулзлаа. Тэрбээр энэ удаад “Зоорь” хэмээх тун удахгүй нээлтээ хийх аймшгийн киноны дууг клипжүүлжээ.  Реппер Rokit Bay зооринд хэвтэх сүнсний дүрд тун ч чадварлаг хувирсан байсан шүү. “UBS Music Video Awards 2013”-ын эзэн болж шагналын хур буулгасан түүний шинэ төрх үз...
урлаг соёл
Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээх нь ээ. Үнэхээр энэ цаг үед монголын кино урлагийн салбарт дутагдаад байсан хамгийн чухал үйл ажиллагаа бол, үзэгчдэд хүрч буй кино нэг бүрийг үзлэг шалгалтаар оруулах явдал байсан юм. Учир нь нээлтээ хийж буй олон ар...
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомгоо өлгийдөн аваад  удаагүй байгаа билээ. Тэрбээр шинэ цомгийн баяраа монголын бүх сайхан ээжүүдэд зориулан ирэх гуравдугаар сарын 5, 6-нд “АСА” циркт “Монгол ээж” нэртэйгээр хийхээр товлоод байгаа билээ. Тэгвэл түүний шинэ тоглолтын тасалбар худалдаанд гарч...
урлаг соёл
Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангын төрсөн өдөр. Тэрбээр төрсөн өдрөө үзэгч, фенүүдийнхээ хамт тэмдэглэхээр “Монголд мэндэлсэн өдөр” тоглолтоо хоёрдугаар сарын 21-23-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болсон билээ. Багагүй хугацаанд бие даасан тоглолт хийгээгүй дуучин маань фэнүүддээ ийнхүү гэнэтийн бэлгээ зада...
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жилд зориулсан шилдэг залуу дуучдыг дэмжих, сурталчлах “Alfa music” төслийн эхлүүлсэн билээ. Тэгвэл уг төслийн  эцсийн шалгаруулалт өнөөдөр “Метрополис” шөнийн клубт 21.00 цагт болж шилдгээ тодруулах нь ээ.   Тус шоу, уралдаанд шилдэг залуу дуучид болох Г....
урлаг соёл
“Hi-Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрт өнгөрсөн долоо хоногт борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Уг жагсаалтыг “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн “Харангын Лхагваа” цомог тэргүүлсэн бол дуучин С.Жавхлангийн “Хамаг Монгол” цомог удаалжээ. Түүнчлэн уг жагсаалтын гуравдугаарт худалдаанд гараад удааг...
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр буюу 3 сарын 8-нд 19.00 цагаас ганцхан удаа “SS club”-д хийхээр товоо зарлалаа. Тэрээр тус тоглолтоо бүх ...
урлаг соёл
Дуучин Бобо өөрийн анхны “Тайлал” нэртэй бие даасан тоглолтоо энэ сарын 28-нд Бөхийн өргөөнд хийхээр товоо зарлалаа. Тэрбээр уг тоглолтынхоо орлогын тодорхой хувийг хүмүүнлэгийн үйлсэд зориулахаар болжээ.  Мөн тоглолтын орлогоосоо хорих ангид хоригдож байгаа иргэд, гал түймрээс болж гэр оронгүй болсон зэрэг зайлшгүй ту...
урлаг соёл
Универсаль пикчерс болон Иллүминашен энтертайнментийн хамтын бүтээл “Despicable me 2” ашиг орлогоороо тэргүүллээ. Тус кино амралтын өдрүүдийн бокс оффист 82 сая ам.долларын орлого хийж, тэргүүлэгчээр тодорсон байна. “Despicable me 2” кино энэ сарын 2-нд нээлтээ хйиснээсээ хойш нийт 142 сая ам.долларын ашиг олж, Волт Ди...
урлаг соёл
Монгол реппер Gee шинэ соло цомгийнхоо ажилд орсныг өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр цомгийнхоо нэрийг нууцлан, “таасан хүнд шагналтай” гэж байсан бол өнөөдөр нэрээ ил болголоо. Gee шинэ цомгоо “Geeometry” гэж нэрлэсэн бөгөөд “Геометр гэж дуудсан ч болно, дуртайгаараа л дууд” хэмээжээ.   Мөн тэрбээр цомгийнхоо эхний дуу...
урлаг соёл
Өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сард  Волт Дисней кино компани “Оддын Дайн” цуврал киноны шинэ ангиуд 2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд гарахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм.   2012 онд Дисней компанийн бүтээсэн “Оддын дайн” киног Lucasfilm-ийг  4.05 тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ. Харин өнгөрсөн даваа га...
урлаг соёл
ДБЭТ-ын жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нэртэй дэлгэцийн шинэ уран бүтээлд хамтран тоглож байгаа аж. Тэд уран бүтээлийнхээ нэгдлийг өөрсдийн нэрний эхний үсэг болох “G.U.G” хэмээн нэрийджээ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцийн бүтээл нь ирэх есдүгээр сард нээлтээ хийх аж.   А....
урлаг соёл
Америкийн  Fox телевизийн алдарт цуврал "Glee"  фэнүүддээ гайхалтай эрхийг олгожээ. Ахлах сургуулийн амьдралыг харуулсан энэхүү мюзикл кино 100 дахь улирлын дугаараа тун удахгүй гаргах гэж байгаа юм.  Fox телевиз болон "Glee"  киног бүтээгчдийн зүгээс  албан ёсны  сайтаараа дамжуулан үзэгч фэнүүдээсээ 100 дахь дугаарын...
урлаг соёл
Хуримынхаа ёслолыг сүр дуулиантай, ардын уламжлал дагуулан хийж, ирсэн зочиддоо Говийн өндөр, Цэнхэрлэн харагдана хэмээх хоёр ардын дууг хамтран дуулж бэлэг болгож байсан уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын уран бүтээл амжилттай үргэлжилж байна. Хэдийнээ өөр өөрсдийн уран бүтээлээрээ ард түмэндээ тан...
урлаг соёл
“Бостонбалет” компанийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг балетын сэдэвт монголын анхны кинонд гол дүр бүтээх гэж байна. Монголынхоо нэрийг дэлхийн балетын урлагийн тавцанд гаргаж яваа тэрбээр “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүнээр ажилладаг юм . Тус сангаас “Winter Star” тоглолтыг зохион байгуулж бай...
урлаг соёл
Зургаан жилийн дараа эргэн нэгдэн шинэ уран бүтээлдээ орсон “Freezone” хамтлагийнхан өнөөдөр “UB palace”-д “Хотын хэмнэл” амьд тоглолтоо хийхээр болзоо тогтоосон билээ. Тэдний тоглолтыг “On’n off” продакшн зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын найруулагчаар С.Ононбат ажиллажээ.     “Хотын хэмнэл” тоглолтод тэдний 199...
урлаг соёл
“Монгол кино” нэгдэл өчигдөр сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ хүлээн авалтаас ТВ-ийн нэвтрүүлэг бэлдэж байгаа бөгөөд сар шинэ хуучруулалгүй "Гайхамшгийг бүтээгчидтэй" үзэгчдээ уулзуулах нь ээ.   Уулзалтанд дэлгэцнээ дүрээ мөнхлөн өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа...
урлаг соёл
Монголын рок, попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өнгөрсөн жил хамтлагийн гишүүд бие даасан тоглолтуудаа хийн үзэгчдэдээ бэлэг барьсан. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн өнгөрсөн жил анхны уран бүтээлийн бие даасан тоглолтоо наадмын өдөр “Морин хуур, толин хул” нэртэйгээрэ хи...
урлаг соёл
Киви хамтлагийнхан арван жилийн ойгоо угтаж  “Киви-2014”, “Кiwi Greatest hits” хэмээх хос цомог гаргажээ. “Киви-2014” цомогт 14 дуу багтсан байна. Хөгжим, дууны бичлэгийг хөгжмийн продюссер Рагу Раман, Туана нарын уран бүтээлчид хийсэн бол шинэ цомгийн зураг авалтыг ‘Black zebra” студийн зураглаач О.Базаррагчаа хариуца...
урлаг соёл
Дэлхийн алдарт Beatles хамтлагийн АНУ-д  хүрэлцэн ирсний 50 жилийн ой ирэх жил тохиох гэж байна. Capitol Records-ын зүгээс Beatles хамтлагийн  Америкт гаргасан нийт 13 цомгыг дахин нэг сэт  буюу багц болгон худалдаалахаар болжээ. “The U.S. Albums” хэмээх нэртэй багц цомог нь Хойд Америкийн орнуудаар ирэх оны нэгдүгээр ...
урлаг соёл
Хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анарын найруулснаар “ Christmas night ” шинэ жилийн хөгжмийн тоглолт энэ сарын 19,20-нд 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно. Энэхүү шинэ жилийн хөгжмийн тоглолтод Монгол Улсын Филармоны Симфони найрал хөгжим, Баян Монгол Жааз найрал хөгжим, Монголын хүүхдийн ордны найрал ду...
урлаг соёл
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтыг “Шарга даага” уран сайхны кино 10 сая 871 мянга 621 төгрөгийн ашиг, орлогоор тэргүүллээ. Түүний араас “Үхэл амьдралын зааг” кино  4 сая 515...
урлаг соёл
Улсын филармонид өчигдөр саатан “Ну погоди!” концертыг үзэн хүүхэд насныхаа дурсамжаар аяллаа. Биднийг хүүхэд байхад өнөөдрийнх шинэ олон хүүхэлдэйн кино битгий хэл  “Tom Jerry” ч гардаггүй байлаа. Харин чоно, туулайтай “Ну погоди!” дэлгэцнээ гаран орос хэл дээр үздэг байсан ч төрөлх хэл шигээ ойлгон туулай чоныг хэрхэ...
урлаг соёл
Ирэх сарын дундуур манай улсад дэлхийн шилдэг төгөлдөр хуурчид хуран цугларах нь. ОХУ, БНХАУ, Солонгос, Польш зэрэг сонгодог урлаг эрчимтэй хөгжсөн олон улс орны 30- аад төгөлдөр хуурч “Ф.Шопен ба XXI зууны Монгол” хэмээх уралдаанд оролцох юм байна. Тав хоног үргэлжлэх олон улсын энэ уралдааны шүүгчээр Польшийн алдарт ...
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр хийхээр товоо зарласан билээ. Тэрээр тус тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулахын зэрэгцээ өөрийнхө...
урлаг соёл
Монгол попера  урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг өнгөрсөн аравдугаар сард “...Төгсгөлгүй эхлэл...” анхны бие даасан тоглолтоороо харуулсан “Увертюра” хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон билээ. Тэд энэ сарын 26-нд “UB Palace”-д “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолт...
урлаг соёл
Хип хоп урлагт өөрийн дуу хоолойгоо өргөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр ирсэн “Ice top” хамтлаг өнөөдөр сүүлийн тоглолтоо хийнэ.  Тэд сүүлийн тоглолтоо хийхдээ жил бүрийн цагаан сараар хийдэг уламжлалт өдрөө сонгосон аж. Тиймээс өнөөдөр буюу шинийн 2-нд “Best of Ice top” тоглолт 19.00 цагаас “UB Palace” концертын и...
урлаг соёл
“Ice Top” цагаан сарын шинийн 2-нд буюу өчигдөр “UB Palace”-ын их танхимд “Best of Ice top” нэртэй сүүлийн тоглолтоо хийсэн юм. Уг тоглолтын үеэр Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт “Соёлын тэргүүний ажилтан” цол гардуулан өглөө. Урлагт зүтгэн чамгүй олон жилийг ү...
урлаг соёл
“UBS MUSIC” хөгжмийн телевиз “UBS Music Video Awards-2013” наадмыг энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар товоо зарлаад байгаа билээ.  Хамтлаг дуучид, мэргэжлийн клип бүтээгчдийн оны шилдэг бүтээлийг тодруулах ёслолын ажиллагаанд рок попын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болсныг дуулгах...
урлаг соёл
Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш тасралтгүй, буцалтгүй уран бүтээлээ хийн ард түмнийг байлдан дагуулсаар яваа “Хурд” хамтлаг өнөөдөр“ Grandkhaan Irish pub”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэ сарын 29, 30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд хамтлагийнхаа 20-н жилийн ойн хүндэтгэлийн тогло...
урлаг соёл
Өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн “Фэйсбүүк од” киноны нээлтийн үеэр “LVA entertainment”-ийн үүсгэн байгуулагч, “Guys-666” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва СТА цолоор энгэрээ мялаалаа.   А.Өлзий
урлаг соёл
МУАЖ, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ долоо хоногийн Бямба гарагт тохиох эмэгтэйчүүдийн баярыг Аргагүй амраг хэмээх тоглолт үзэж, Тусгаар тогтнолын ордонд өнгөрүүлэхээ саяхны нэг телевизийн ярилцлагад чухалчлан хэлсэн байна. Монголын соёл урлагийн ноён нуруу болсон энэ эрхэм тоглолт болгоныг очо...
урлаг соёл
Анх Монголын рок попын ертөнцөд “Киви” жимсээр хамтлагаа нэрлэн 2004 онд мэндэлж байсан тэд есөн нас хүрчээ. Хамтлагийн бүсгүйчүүд удахгүй тохиох есөн жилийн ойгоо 11 сарын 29,30 нд “Vegas” клубт хийхээр болсон байна. Тоглолтын үеэр тус хамтлагийн хос цомгийн баяр болох бөгөөд тоглолт тэр чигээрээ гэнэтийн бэлгээр дүүр...
урлаг соёл
Амаржсанаасаа хойш уран бүтээлээ түр завсарлаад байсан, Колумбын дуучин Шакира болон Барбадосоос гаралтай дуучин Рианна нар хамтран нэгэн шинэ уран бүтээл гаргажээ. Тэдний “Can’t Remember to Forget You” хэмээх сингл өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд албан ёсоор цацагдсан байна. Энэхүү дуу нь Шакирагийн шинэ цомгийн анхны ...
урлаг соёл
Амьд хөгжмийн “The Lemons” хамтлагийнхан үзэгч, фенүүдтэйгээ уулзахаар болзоо тогтоолоо. Тэд ирэх арванхоёрдугаар сарын 7-нд “Centro” клубт “The Lemons 9 years party” буюу хамтлагийнхаа 9 жилийн ойг тэмдэглэх нь ээ. Тэдний төрсөн өдөрт “Madness”, “Шар айраг”, “The Colors”,  “Vatame”, “Lego”, “Leather Nation”,  DJ Тамир...
урлаг соёл
Хайр дурлал, эрх чөлөөг магтиан дуулдаг “Flash”, “4 зүг” хамтлагууд хамтарсан тоглолтоо хийхээр товоо зарлажээ. Тэд хип хоп хэмнэлээр жигүүрлэгч хүүхэд, залууст олон сайхан хит дуунуудаараа бэлэг барихаар зэхжээ. Тэд залуусыг нэгэн үдшийг хуучны хит дуунуудаа сонсон дурсамжаар хөглөн өнгөрүүлэхийг урилаад байгаа юм. То...
урлаг соёл
Монголын рок попын загалмайлсан эцэг "Харанга" хамтлагийнхан ирэх гуравдугаар сарын 8-нд "Blue sky tower"-ийн “Vegas Club”-т Монголын үзэсгэлэнт охид бүсгүйчүүддээ, ээжүүдэд зориулан ганцхан удаа “Best of Haranga”  VIP тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан уг тоглолтонд “Харанга” х...
урлаг соёл
Соёлын төв өргөөний гадаа өчигдөр үзэгчдийн халуухан уур амьсгал, уухайн дор монголын рок, поп урлагийнхан улаан хивсээр алхан тэнд өвлийн хүйтнийг ажрахгүй гоёлын даашинзаар гоёсон оддын хөлд дарагдлаа. Учир нь монголын рок, поп урлаг, видео, клип бүтээгчид хоёр жил завсардсан оны шилдэг клип, уран бүтээлчдээ тодруула...
урлаг соёл
“UB Palace”-ын концертын их танхимын тайзнаа “...1994 он анхны клип “Чоно”, 1995 он анхны тоглолт “Хар салхи”, 1996 он “Харанхуй” тоглолт, 1999 он “Өдөр шөнө” тоглолт, 1998 он анхны “Unplugged” тоглолт, 2005 он Сүхбаатарын талбайд Талархалын тоглолт...” хэмээх түүхэн он сарууд тодрон гэрэл зургууд урсан өнгөрөв. Мэдээж...
урлаг соёл
“Хүний амь” кино “Миний амь” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Одоогоос 38 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан “Хүний амь” киног одоогийн нийгэмтэй уялдуулан, гол дүрийн гурван хүнийг шоронгоос гарч буй үйл явдлаар киног эхлүүлэх гэнэ. “Хүний амь” киноны гол дүрийг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаа...
урлаг соёл
Хойд Америкийн театруудад “Цэвэрлэгээ” нэртэй аймшгийн кино өнгөрсөн долоо хоногт шинээр гарч эхэлсэн нь “Галзуу хурд- 6”-г ардаа орхин боксоффисыг тэргүүлж эхэлжээ. “The Purge” буюу “Цэвэрлэгээ”  өнгөрсөн долоо хоногт 36.4 сая долларын ашиг олсон юм байна.  Дээрх кинонд 2022 онд хүн төрөлхтөн гэмт хэрэгтнүүдийг дийлэх...
урлаг соёл
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “UBS Music video awards-2013” наадамд өөрийн нэгэн шинэ гайхалтай бэлгийг задлан  үзэгчдийн сонорыг мялаасан юм. Танхим дүүрэн үзэгчид түүний бүтээлийг амилуулсан хөгжимчдийг хэрхэн өөр хоорондоо хоршин байгааг амьсгаа даран чагнан гоцлол бүрт халуун ...
урлаг соёл
Цэнхэр дэлгэцээр “Music 9” хөгжмийн нэвтрүүлэгээрээ үзэгчидтэй уулздаг жүжигчин, хөтлөгч Т.Өөдөө урлагийн шинэ төсөл эхлүүллээ. Тэрбээр “Music 9” нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулан “Alfa music” залуу уран бүтээлчдийг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын ...
урлаг соёл
Монгол реппер Gee шинэ соло цомгийнхоо ажилд орсныг өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр цомгийнхоо нэрийг нууцлан, “таасан хүнд шагналтай” гэж байсан бол өнөөдөр нэрээ ил болголоо. Gee шинэ цомгоо “Geeometry” гэж нэрлэсэн бөгөөд “Геометр гэж дуудсан ч болно, дуртайгаараа л дууд” хэмээжээ.   Мөн тэрбээр цомгийнхоо эхний дуу...
урлаг соёл
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Төрийн соёрхолт, дуучин Д.Болд өөрийн “Unplugged Best Hits” тоглолтоо "Centro Music Club"-т энэ сарын 8-нд 20.00 цагт тоглохоор болжээ. Тэрбээр энэхүү тоглолтоо өөрийнөө дуунд дуртай бүх бүсгүйчүүдэд  зориулжээ. Түүний тоглолтонд “Гурван охин” хамтлагийн дуучин Соло,...
урлаг соёл
Франц жүжигчин Жерард Депардег Парисын шүүхээс согтуугаар жолоо барьсан хэрэгт буруутган 4000 еврогийн торгууль ногдуулж, жолоо барих эрхийг зургаан сараар хассан байна. Саяхан ОХУ-ын иргэн болсон түүнийг Парис хотын Дээд шүүхэд дуудсан ч тэрбээр кино зураг авалттай гэсэн шалтгаанаар очоогүй бөгөөд түүний өмгөөлөгч шүү...
урлаг соёл
Өнгөрсөн  онд Хойд Америкт  ашиг орлогоороо тэргүүлсэн киногоор  “Өлсгөлөн тоглоом-2” буюу “Hunger Games: Catching fire” шалгарчээ. Ингэснээр энэ кино 2013 онд  Америк, Канадад 414 сая ам.доллар цуглуулж “Төмөр хүн 3”-ыг ардаа орхисныг  “Box Office Mojo” киносайт мэдээллээ.   Харин “Төмөр хүн 3” дөрвөн сая орчим ам.дол...
урлаг соёл
Монголын кино урлагийг тойрсон асуудлаар кино найруулагч Д.Ханьсагтай ярилцлаа.   -Монголын кино урлаг уналтад орлоо, сэргэж байна гээд л олон янзын байр суурь байдаг. Таны бодлоор Монголын кино урлаг зөв гольдролоор явж байна уу? -Монголын кино урлаг 1990-ээд оноос хойш нэг ёсондоо эзэнгүйдсэн гэж ойлгож болно. Тэр үе...
урлаг соёл
“Хай-Фай Рекордз”-ын сүлжээ дэлгүүрээр өнгөрсөн долоо хоногт борлуултаараа тэргүүлсэн “ТОП-10” цомгийн жагсаалтыг танилцуулья. Уг жагсаалтыг UBS телевизийн “Universe best songs” наадмын шилдгүүд дуулан гаргасан “Монгол киноны дуунууд” болон “Намуун байгаль” цомгууд тэргүүлсэн байна.   Түүний араас Киви хамтлагийн шинэ ...
урлаг соёл
Америкийн телевиз болон киноны шилдгүүдийг шалгаруулах 71 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам энэ сарын 12-нд болно. Уламжлал ёсоор  наадамд нэр дэвших бүтээлүүдийг тодруулсан байна. “Алтан бөмбөрцөг” наадмыг жүжигчин Тина Фей болон Эми Полер нар хөтлөхөөр болжээ. Түүнчлэн энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд  "12 Ye...
урлаг соёл
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой “Монгол Мөхөшгүй” хэмээх язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21, 22, 23 өдрүүдэд 19.00 цагт МҮЭСТО-нд тоглогдох нь ээ. Уг тоглолт нь Төрийн Соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулгаар т...
урлаг соёл
Америкийн телевиз болон киноны шилдгүүдийг шалгаруулах 71 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам энэ сарын 12-нд болно. Наадамд өрсөлдөж байгаа бүтээлүүдийн нэрс тодорсон бөгөөд мөн тус наадмийн хөтлөх жүжигчдийн нэрс өнгөрсөн оны сүүлээр  тодорхой болсон юм. Тэгвэл тус наадмийн тайзнаа гарч шагналыг гардуулах зарим ура...
урлаг соёл
Английн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жорж Майкл уушгины өвчний улмаас уран бүтээл хийж чадахгүй байсан билээ. Бас өнгөрсөн жил автын осолд орсон нь ч нөлөөлсөн гэдэг. Тэгвэл нэрт дуучин өвчнөө ялан дийлж шинэ цомгоо гаргахаар болжээ. Нэр нь “Symphonica”. Энэ нь түүний зургаа дахь бие даасан цомог юм. Жорж Майкл цахим ...
урлаг соёл
Америкийн алдарт дуучин, ая зохиогч Bob Dylan 50 жилийн өмнө зохиож байсан "Like a Rolling Stone" дуундаа клип хийлгэжээ.  Тэрээр энэхүү видеогоо өнгөрсөн мягмар гарагт өөрийн веб хуудсаараа дамжуулан гаргасан байна. "Like a Rolling Stone"  дуу нь 1965 оны зургаан сард зохиогдож байсан юм. Мөн энэхүү уран бүтээл нь түү...
урлаг соёл
Энэтхэгийн найруулагч Вижае Кришна Aчарягын “Dhoom” киноны 3-р цуврал нь  Энэтхэгийн хамгийн өндөр ашиг орлогтой киногоор шалгарсан байна. Анх  2004 онд  дэлгэцнээ гарч байсан найруулагч Вижае Кришна Aчарягын “Dhoom” киноны гуравдугаар анги дэлхий даяар 83,56 сая ам.доллар буюу  таван тэрбум рупи олсон байна. Өмнө нь Э...
урлаг соёл
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан Улаанбаатар хотноо энэ сарын 23-28-нд болох гэж байна. Уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор БШУЯ, Польшийн элчин сайдын яам, “Төгөлдөр” сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулах аж.   Польшийн агуу их тө...
урлаг соёл
Пусаны кино наадмын “Азийн урлаг” хэсэгт шалгарсан “Шарга даага” уран сайхны кино өнөөдөр үзэгчдийн хүртээл болно. Уг киноны найруулагчаар “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээсэн Ч.Хоролдорж ажиллажээ. Тэрээр Монгол Улсад анх удаа “48 цаг” кино наадмыг тэргүүлсэн. Түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь “...
урлаг соёл
Дэлгэцийн урлагийнхны хамгийн их хүсэн хүлээдэг, хүндтэй шагналуудын нэг “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг тодруулах торгон мөч ойртсоор. 2014 оны буюу 71 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал гардуулах наадмын улаан хивсний ёслол Холливудын Беверли Хиллз зочид буудалд эхлээд байна. Энэ удаагийн улаан хивсний ёслол бага...
урлаг соёл
“Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Олон улсын морин хуурын наадам” билээ. Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог уг наадмын хүрээнд Олон улсын морин хуурчдын уралд...
урлаг соёл
“A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан  тоглодог “Forever 247” тоглолт маргааш болох нь ээ.  “SS club”-т  маргааш 19.00 цагт уг тоглолтонд зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх юм байна. “A sound” хамтлагийн фенүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолт ийнхүү дөр...
урлаг соёл
Дуучин Г.Эрдэнэтунгалаг урлагт зүтгэж яваа 10 жилийн уран бүтээлүүдээсээ дээжлэн шинэ уран бүтээлүүдээ нэгтгэн  “Best of Erdenetungalag” нэртэй тоглолтоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нд “UB Palace”-ын концертийн их танхимд тоглох гэж байгаа билээ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолтын тасалбар ...
урлаг соёл
Өнгөрсөн аравдугаар сард 70 жилийн өмнөх Сталинградын тулалдааны талаар өгүүлсэн “Сталинград” 3D кино нээлтээ хийсэн билээ. “Сталинград” 3D киноны найруулагчаар нь Фёдор Бондарчук ажилласан бол уг кино зохиолыг нь Илья Тилькин болон Сергей Снежкин нар бичжээ. “Columbia Pictures”, “IMAX theaters” мэдээлж байгаагаар  энэ...
урлаг соёл
Поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 14-нд буюу маргааш дурлалт хосуудын “Гэгээн хайрын баяр”-т зориулан ердөө ганцхан удаа “Хайрын бэлэг” театрчилсан,  амьд шоу тоглолтоо өргөн барихаар зэхжээ. “Marquee27 night club”-т 20.00 цагт болох уг тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруу...
урлаг соёл
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2013” наадам энэ сарын 25-нд СТӨ-нд болно. Уг наадам 27 дахь жилтэйгээ золгож байна юм. Наадмын бүртгэл эрэлсэн бөгөөд  энэ сарын 20-ныг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холб...
урлаг соёл
“The Lemons” хамтлагийнхан 10 жилийн ойн аялан тоглолтоо Их Британы Лондон хотоос эхлүүлэхээр болжээ. Тэд ирэх гуравдугаар сарын 18-нд Лондонгийн Parker Street “Guanabara” клубт тоглох нь ээ. Уг тоглолтоор тус хамтлагийн “Tour The Europe” аялан тоглолт эхэлж байгаа аж.   Монголын орчин үеийн рок, альтернатив, инди урсг...
урлаг соёл
Ирэх аравдугаар сард Монголд анх удаа “Улаанбаатар” олон улсын кино наадам болох гэж байна. Долоо хоног үргэлжлэх энэхүү кино наадамд Ази, Европ, Америкийн 20 гаруй уран бүтээлч, найруулагч, продюссер оролцох аж. Наадам аравдугаар сарын 4-ны өдөр “Тэнгис” кино нээлтээ хийх бөгөөд наадамд оролцох уран бүтээлүүдийн шалга...
урлаг соёл
Монгол попера  урсгалыг Монголын хөрсөн дээр буулгах гэж дөрвөн жил ажилласныхаа үр дүнг өнгөрсөн аравдугаар сард “...Төгсгөлгүй эхлэл...” анхны бие даасан тоглолтоороо харуулсан “Увертюра” хамтлагийнхан үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон билээ. Тэд энэ сарын 26-нд “UB Palace”-д “...Төгсгөлгүй эхлэл...” тоглолт...
урлаг соёл
Хөгжмийн наадмууд дундаа хамгийн томд тооцогддог Дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Грэмми авардс” наадам энэ сарын 26-нд  Лос Анжелес хотын  “Staples” цэнгэлдэхэд болох гэж байна.   Наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн арванхоёрдугаар сард Grammy Awards-д нэр дэвшиж байгаа уран бүтээлчдийг тани...
урлаг соёл
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд хүргэсэн нь поп опера “Увертюра” хамтлаг билээ.  Увертюра хамтлаг Монгол хүн бүрийн мэддэг энэхүү гайхалтай бүтээлийг амилуулахдаа оюуны бүтээ...
урлаг соёл
Хун шувуун гарвальтай, хус модон сэрэгтэй буриад зоны хүндэтгэлийн тоглолт ирэх ням гариг буюу гуравдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Буриад зоны дуу хуур, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, буриад түмний дундаас төрөн гарч байгаа залуу уран бүтээлчдийг дэмжих, мартагдаж буй буриад дууг сэргээн ...
урлаг соёл
Дуучин Лосолын Болдбаатар өнөөдөр “Морин жилийн хийморь” тоглолтоо эгшиглүүлэх нь ээ. “Монгол бөхийн өргөө”-нд тоглох тус тоглолт нь цагаан сарын өмнөхөн болж байгаагаараа онцлог бөгөөд морь жилийн аз хийморийг бэлгэдэн тоглолтоо нэрийдсэн байна.   Тиймээс ч азтай үзэгч шалгаруулж, эмээл хазаартай морь бэлэглэнэ гэдгээ...
урлаг соёл
ЮНЕСКО-ын Соёлын өвд Монгол уран бичлэгийг бүртгүүлсэн баяртай мэдээг бид саяхан хүлээн авсан билээ. Тэгвэл  маргааш Монголын Хүүхдийн ордны бага танхимд 11.30 минутад  ЮНЕСКО-ын Соёлын өвд Монгол уран бичлэгийг бүртгүүлсэн багш Д.Батбаяр, Ази номхон далайн орнуудын хүүхдийн дууны түүвэрт таван  дуу бичүүлсэн багш ЦАлт...
урлаг соёл
Британийн хөвгүүдийн хамтлаг “One Direction” өнгөрсөн хоёр жилд поп хөгжмийн салбарт ихийг хийж бүтээсэн. Хамтлагийн залуус хийж бүтээсэн зүйлээ тайлагнан өөрсдийнхөө талаар өгүүлэх "This Is Us" буюу “Энэ бол бид” гэсэн 3D баримтат киноныхаа нээлтийг өчигдөр Лондон хотын Лестер талбайд хийлээ. Өнгөрсөн даваа гарагт “On...
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан шинэ цомгоо гаргахаар болжээ. Тэрбээр ээн удаад элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан хийморийг магтан  дуулсан “Хийморь” хэмээх цомгоо тун удахгүй сонсогчиддоо хүргэх нь ээ.   Түүний цомгийн дуунуудыг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиожээ. Тус цомог н...
урлаг соёл
70 мянган жилийн өмнөх үлэг гүрвэл динозавруудын талаар өгүүлэх Walking with Dinosaurs  кино энэ сарын 20-нд буюу өнөөдөр нээлтээ хийх гэж байна.  Энэхүү киног BBC-ын 1999 онд гарч байсан телевизийн баримтат киноноос сэдэвлэн бүтээжээ.  Кино зохиолыг  Жон Коллий бичсэн бөгөөд найруулагчаар нь  Нил Найтингейл болон Барр...
урлаг соёл
Ганц бие бүсгүй байхын зовлон 20 насны босго давуут л эхэлнэ. Дөнгөж  20 гарч яваа Гэрэлцэцэг бүсгүйг ч энэ зовлон тойрсонгүй. Тэрбээр аав, ээж, амраг садныхаа хэзээ хүнтэй суух вэ, хүүхэд чинь оройтлоо, сайн ханьтай бол гэж үглэхээс залхах хэдий ч түүнд өнөөдрийг хүртэл амьдралд нь хань болох сайхан залуу таарсангүй. ...
урлаг соёл
“Тэнгис” кино театрт энэ сарын 8-12-нд “Туркийн кино өдөрлөг” болно. Уг өдөрлөгийг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас "Турк улсын соёлын өдрүүд- II"-ийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.  Өнгөрсөн жил Монголын Урлагийн зөвлөл “Туркийн кино өдөрлөг”-т хамтран ажилласан бөгөөд энэ жил ч мөн өдөрлөгт нэгджээ....
урлаг соёл
-К ино урлагийг анхлан сонирхогчид болоод энэ урлагт сэтгэл зүрхээ зориулдаг бүхий л уран бүтээлч арга хэмжээнд оролцох боломжтой -   Монгол кино компани 1935 онд байгуулагдаж, дараа жил нь “Монгол хүү” уран сайхны киног бүтээснээр Монголын кино урлагийн түүх эхэлдэг. Тиймээс энэ жил Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсө...
урлаг соёл
Хип хоп ертөнцөд өөрсдийн өнгө төрх, дуу хоолойгоороо өвөрмөц гэгддэг "Ice Top" хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд буюу цагаан сараар сүүлийнхээ “Best of Ice Top”  амьд тоглолтыг хийх гэж байгаа зарласан. Мөн тус тоглолтондоо холбогдуулж "Уйлах эрхгүй хайр" дуугаа шинэчлэн дуулж, клиптэй болгосон билээ.   Тэдний ...
урлаг соёл
“Ханьсахын жаргал”,  “Бодолд өнжсөн хайр”, “Хайрлаарай”, “Дуулж л явахаас даа”, “Зангаараа амраг” зэрэг тайзнаа 10 жил дуулсан шилдэг дуунуудаараа “Best of Erdenetungalag” нэртэй тоглолтоо  ирэх арванхоёрдугаар сарын 1-нд “UB Palace”-ын концертийн их танхимд тоглох гэж байгаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэту...
урлаг соёл
Монголын киночид өчигдөр чуулан "Академийн дээд шагнал" гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаагаа зохион байгуулж, шилдгээ тодрууллаа. Тэдний түүх 1935 онд Монгол кино компани байгуулагдаж, дараа жил нь “Монгол хүү” уран сайхны киног бүтээснээр эхэлдэг. Тиймээс энэ жил Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний  80 жилийн ...
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачилга, санхүүжилтээр Монгол-Францын төв, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх аравдугаар сарын 4-9-нд Улаанбаатар хотноо “Тэнгис” кин...
урлаг соёл
Төв Азидаа анхдагч бөгөөд цорын ганц авангард кинонд зориулсан наадам болох “Алтан хальс” олон улсын Андерграунд кино наадам гурав дахь жилдээ ирэх сарын 6, 7-нд зохион байгуулагдах гэж байна. Монголоос кино бүтээлүүд хүлээж авах хугацаа энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.      Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэ...
урлаг соёл
Өнөөдөр  “Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрбээр 35 нас хүрч байгаа бөгөөд “ Хорвоо бүх талаараа ав адилхан хоёр хүнийг хэзээ ч терүүлдэггүй юм. Намайг энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээж, аав хоёртоо би хайртай” хэмээн мэндчиллээ. Монголын рок, попын ертөнцөд өөрийн гэсэн орон зай...
урлаг соёл
Хайрын дуунуудаараа залуусын дунд танил болсон дуучин А Cool  энэ сарын 15,16-нд АСА циркт бие даасан “Зүрхэнд” тоглолтоо хийж байгаа билээ. Залуу дуучин маань “Зөөлөн хайр”-ыг мэдрүүлсэн хайрын үдшийг сонсогчдодоо бэлэглэсэн байна.   Гэрэл зургийг М.Гантулга
урлаг соёл