news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Бүтэн нэг жилийн турш үзэгчдийн дунд өндөр хүлээлтийг үүсгэж байсан “Гурван найз”-ын адал явдал өнөөдрөөс үргэлжлэх гэж байна. Энэ бол “Кистоун” филмьс, “Эмоци” продакшны бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Хар багаасаа найзалж, хэн хэнийхээ төлөө гэж ирсэн ухаалаг Төгөлдөр, б... | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Facebook од” 34.092.000 төгрөгийн орлого олж дахин тэргүүллээ. Уг жагсаалтын хоёрт “Тэнгис” кино театрт гарч эхлээд удаагүй байгаа “Хайрын бэлэг” инээдмийн кино 24.013.88 төгрөгөөр олж удаалсан бол аймшгийн төрөл жанраар хий... | урлаг соёл |
“Ice Top” хамтлагийнхан “Амьдрал сайхан” нэртэй шинэ клипээ гаргалаа. Тэд энэ удаад өргөн өмд, пүүз, малгайтай цамцаа ёслолын гонжоор сольжээ. Өмнөх клипүүдээсээ нь тун ч өвөрмөцөөр хийсэн энэхүү клипийг “Skin entertainment”-ын уран бүтээлчид бүтээсэн байна. “...Тийм ээ амьдрал сайхан нэг удаа амьдрах амьдралдаа хүн... | урлаг соёл |
Багачууд гэлтгүй бүхий л насны үзэгчидийн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын нэг бол яахын аргагүй “The Flinstones” буюу “Цахиур чулууныхан” хүүхэлдэйн кино билээ. Тэгвэл 1960 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн машиныг АНУ-н нэгэн комик дэлгүүрт хадгалдаг байжээ. Харин харамсалтай хэ... | урлаг соёл |
Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “Гурван найз – Яасан байх нь уу” инээдмийн уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Өмнөх 40 ангит олон ангит киноны бүтэлгүй найзууд болох Төгөлдөр, Санчир, Цэкү нар энэ удаад хэдийнэ тогтсон амьдралтай болсон байна. Мөн тэд жил бүр нөхөрлөлийнхөө ойг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ... | урлаг соёл |
56 дахь удаагийн “ Grammy Awards ” энэ сарын 26-нд буюу ирэх ням гарагт Лос Анжелас хотноо зохион байгуулагдах гэж байна. Бид өмнөх мэдээллийн хөтөлбөрүүдээрээ “Grammy Awards”-т нэр дэвшиж байгаа уран бүтээлчдийн талаарх мэдээлийг хүргэж байсан. Харин одоо Греммийн наадамд тайзнаа ая дуугаа өргөх хамтлаг дуучдын та... | урлаг соёл |
“Disney” кино компанийн хамгийн сүүлд гаргасан "Frozen" хүүхэлдэйн киноны soundtrack цомог “Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын шилдэг аравт бичигдсэн байна. "Frozen" киноны цомог нь энэхүү үзүүлэлтээрээ “Billboard”-ын шилдэг 200 цомгын жагсаалтанд багтаж чадсан “Disney”-н шилдэг 10 киноны цомогт багтаж байг... | урлаг соёл |
“Хай-Фай Рекордз”-ын сүлжээ дэлгүүрээр өнгөрсөн долоо хоногт борлуултаараа тэргүүлсэн “ТОП-10” цомгийн жагсаалтыг танилцуулья. Уг жагсаалтыг UBS телевизийн “Universe best songs” наадмын шилдгүүд дуулан гаргасан “Монгол киноны дуунууд” болон “Намуун байгаль” цомгууд тэргүүлсэн байна. Түүний араас Киви хамтлагийн шинэ ... | урлаг соёл |
"Хар сувдны нууц" уран сайхны киноны нээлт ирэх тавдугаар сарын 1-нд болно. Тэгвэл тус киноны уран бүтээлчид олон нийтийн дунд нэгэн уралдааныг зарлажээ. Энэ нь “Vine” буюу богино хэмжээний бичлэгийн уралдаан юм байна. Оролцогчид бичлэгтээ "Хар Сувдаа юу" гэдэг өгүүлбэрийг заавал оруулсан байх ёстой гэнэ. Уралдааны я... | урлаг соёл |
Монголын рок, попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өнгөрсөн жил хамтлагийн гишүүд бие даасан тоглолтуудаа хийн үзэгчдэдээ бэлэг барьсан. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн өнгөрсөн жил анхны уран бүтээлийн бие даасан тоглолтоо наадмын өдөр “Морин хуур, толин хул” нэртэйгээрэ хи... | урлаг соёл |
“Тооцоогүй тоглоом” нэртэй дэлгэцийн гурав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхэж буй “Хувьсал” продакшин шинэ залуу жүжигчдийнхээ авьяас чадвараар гайхуулах болсон билээ. Тус продакшины ирээдүй хойч үе гэгдэж буй авьяаслаг залуу уран бүтээлчдийн эгнээнд багтсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Цэнгэлжаргалтай... | урлаг соёл |
Энэ намар монголын кино урлаг ургац арвинтай байгаа билээ. Тэр тусмаа төрөл жанрын хувьд өөр өөр бүтээлүүд шил даран нээлтээ хийсээр байгаа юм. Тэгвэл тун удахгүй монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшины жүжигчин, найруулагч Р.Алтансүх буюу Аси “Оюунлаг” продакшинтай хамтарч бүтээсэн шинэ киногоо дэлгэцнээ гарахад ... | урлаг соёл |
Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино багийнхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчидтэй уулзлаа. Уг хэвлэлийн бага хуралд “Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямба, продюсер Ц.Ариуна... | урлаг соёл |
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд Донор уран сайхны кино албан ёсоор нээлтээ хийлээ. Сүүлийн арав гаруй жил Монголын кино уран бүтээлчид зогсолтгүй ажиллаж, нэг хэсэг орхигдоод байсан кино урлагийг хурдацтайгаар хөгжүүлж байгаа билээ. Олон шинэ уран бүтээл шил дараалан гарч байгаа өрсөлдөөнт энэ салбарт адал явдалт ... | урлаг соёл |
Дуучин Г.Эрдэнэтунгалаг тун удахгүй шилдгийн шилдэг хит уран бүтээлүүдээ нэг дор толилуулахаар зэхээд байгаа гэнэ шүү. Тэрбээр 2003 онд “Ханьсахын жаргал” хэмээх анхны уран бүтээлээ СТА, дуучин Т.Батсайхантай хамтран дуулж, олны хүртээл болгосноос хойш “Бодолд өнжсөн хайр”,“Цахилж яваа гөрөөс” киноныдууболох “Дуулж л я... | урлаг соёл |
“Хас” энтертайнментийн захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Тэрээр өмнөх уран бүтээлээрээ гэр бүлийн ариун нандин харилцааны тухай өгүүлсэн бол энэ удаад инээдмийн кино бүтээхээр болжээ. Энэ тухай тэрээр “Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч, шинэ уран бүт... | урлаг соёл |
Жүжигчин Р.Анхням өнөөдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр түүнд энэ нэр төртэй шагналыг гардуулжээ. “Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж буй бөгөөд өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон Монголын киноч... | урлаг соёл |
Монголын рок, попын ертөнцөд 20 жил тасралтгүй хурдалж уран бүтээлээ толиулуулж яваа “Хурд” хамтлагийнхан энэ сарын 29, 30-нд “UB Palace”-ын их танхимд фенүүдийнхээ хамт 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа билээ. Ингээд тус хамтлагийнхны бэлтгэлийн байрыг зорилоо. Тоглолтын тов ойртсон учраас тэд бэлтгэл ажлууд ихтэй ... | урлаг соёл |
“Пуужин” Баяраа буюу реппер Rokit Bay энэ сарын 15-нд буюу өнөөдөр “Las vegas” клубт “Rokit Bay Unplugged with UFO” амьд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Монголын рок, попын олон хамтлаг дуучинтай хамтран ажилласан тэрбээр энэ удаад амьд хөгжмийн “UFO” хамтлагтай хамтран анплаггет тоглолтоо хийхээр болсон байна. 2011 ... | урлаг соёл |
“Хүннү молл”-ын “Хүннү” кино театр өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын тайз, дэлгэц, урлаг, спорт, улс төр гээд салбар салбарын хүндтэй эрхмүүд нэгэн дор цуглалаа. Учир нь дэлхийд данстай “Марко Поло” кино монголд нээлтээ хийсэн нь энэ юм. АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны нээл... | урлаг соёл |
Реппер Рокит Бэй-ийн “Эвдэрхий хүн” дууны клип youtube сайтад байршсанаасаа хойш Монголын үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд анх удаа нэг сая хүртэлх хандалттай клип болно гэсэн хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл “Эвдэрхий хүн” клип энэ оны тавдугаар сарын 20-нд Youtube дээр байршсанаасаа хойш хагас жилийн дараа нэг сая үз... | урлаг соёл |
Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” өчигдөр Монголд нээлтээ хийн үзэгчидтэй уулзлаа. “Хүннү” кино театрт болсон энэхүү нээлтийн арга хэмжээг тус кинонод Ариг Бөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан зохион байгуулсан юм. Нээлтийн арга хэмжээнд монголын у... | урлаг соёл |
“Walt Disney” кино компани зүгээс “Оддын дайн” цуврал киноны шинэ ангиуд 2015 оны арванхоёрдугаар сар гарахаар болсон тухайгаа мэдэгдлээ. 2012 онд “Walt Disney” компани “Оддын дайн” киног бүтээсэн “Lucasfilm”-ийг 4.05 тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ. Оддын дайн киноны долдугаар анги 2014 оноос хийгдэж эхлэх... | урлаг соёл |
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 2013 онд ашиг орлогоороо тэргүүлжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа билээ. Үүний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчдийн бүтээсэн уран бүтээлийн чанар чансаа... | урлаг соёл |
Ирэх сарын дундуур манай улсад дэлхийн шилдэг төгөлдөр хуурчид хуран цугларах нь. ОХУ, БНХАУ, Солонгос, Польш зэрэг сонгодог урлаг эрчимтэй хөгжсөн олон улс орны 30- аад төгөлдөр хуурч “Ф.Шопен ба XXI зууны Монгол” хэмээх уралдаанд оролцох юм байна. Тав хоног үргэлжлэх олон улсын энэ уралдааны шүүгчээр Польшийн алдарт ... | урлаг соёл |
“Making the band” шоунаас төрсөн охид, хөвгүүдээс бүрдсэн “Mixx” хамтлаг салж нийлж, тусдаа хамтлаг байгуулж бас л хэл аманд өртсөн. Гэвч хамтдаа байх шийдвэрийг гаргасан залуус удахгүй шинэ клипээ фэнүүддээ хүргэх аж. Эргэн нийлснээсээ хойш шинэ уран бүтээл гаргаагүй байсан “Mixx” хамтлагийнхан ямартай ч уран бүтээлээ... | урлаг соёл |
Хип хоп урлагт өөрийн дуу хоолойгоо өргөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсээр ирсэн “Ice top” хамтлаг өнөөдөр сүүлийн тоглолтоо хийнэ. Тэд сүүлийн тоглолтоо хийхдээ жил бүрийн цагаан сараар хийдэг уламжлалт өдрөө сонгосон аж. Тиймээс өнөөдөр буюу шинийн 2-нд “Best of Ice top” тоглолт 19.00 цагаас “UB Palace” концертын и... | урлаг соёл |
Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын “Хар хархан харц” тоглолт өнөөдөр, маргааш Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Түүний тоглолтод сүүлийн үед хүн бүхний аманд аялагдах болсон “Хар хархан харц” дууг нь хэн дуулах бол гэсэн хүлээлт үзэгчдэд байсан. Тэгвэл энэхүү дууг тоглолт дээр нь анх дуулсан дуучид болох СТА Р.Отго... | урлаг соёл |
Бүдэг гэрэлтэй намуухан аялгуу эгшиглэсэн орчинд аз жаргалтай инээмсэглэн нэг нэгэндээ баярын мэнд хүргэж, хосоороо, эсвэл найз нөхдөөрөө цугласан хүмүүс элдвийг ярилцана. Тэд хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг хүлээж буй нь илт. Хайрын баярыг “Vegas night club”-т дуртай дуугаа сонсож, хайртай дуучинтайгаа өнгөрөөх г... | урлаг соёл |
Монголын рок поп урлагт 15 жил өөрсдийнг гэсэн өвөрмөц содон уран бүтээлүүдээ эгшиглүүлсээр байгаа “Madness” хамтлагийнхан фенүүддээ гэнтийн бэлгээ задаллаа. Энэ бол 15 жилийн ойн баярын тоглолтын тов юм. Тэд өнгөрсөн зургадугаар сард “ILoft Function House”-д “Colors of Us” нэртэй өнгө алагласан уран бүтээлүүдээсээ бү... | урлаг соёл |
Өнгөрсөн хавар үзэгчдийг хөгжөөж, үдэш бүр зурагтын өмнө уяж чадсан бүтээлүүдийн нэг бол “Гурван найз” цуврал инээдмийн кино юм. Үзэгчдийн хүлээлт, хүсэлтийн дагуу тус киног бүтээсэн “Эмоци” продакшн “Кистоун” филмьстэй хамтран цуврал киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны к... | урлаг соёл |
Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй "Алтан хуур-2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд ирэх гуравдугаар сарын 02-нд 19:00 цагт болох нь ээ... | урлаг соёл |
Реппер Rokit Bay фенүүдээ баярлуулах нь ээ. Тэрбээр энэ сарын 15-нд “Las vegas” клубт “Rokit Bay Unplugged with UFO” амьд тоглолтоо хийх аж. Монголын рок, попын олон хамтлаг дуучинтай хамтран ажилласан тэрбээр энэ удаад амьд хөгжмийн “UFO” хамтлагтай хамтрахаар болсон байна. 2011 онд анхны “Пуужин Баяраа” цомгоо гарг... | урлаг соёл |
Монголын рок, попын маьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог хэвлэлтээс ирэхэд цөөхөн хоног үлджээ. Тэрбээр энэ сарын 19-нд “Blue sky tower”-ын “Diamond ball” танхимд 10.30-д шинэ цомог, тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийхээр товлолоо. Сонирхуулахад тэрбээр шинэ цо... | урлаг соёл |
Хүний гараас алдуурсан талын цагаан чоно онгон зэрлэг тал руугаа хөлийн хурдаар довтолгосоор уулын онь даван одож буйгаар “Чонон сүлд” кино төгсч байна. Саахь чоно онь давахын өмнө эргэн харж зогтусах нь өөрийг нь бэлтрэг байхаас тэжээсэн хүмүүний дууг сонсоод багаас нь турьхан хүзүүг нь чилээх болсон төмөр гинжинд тат... | урлаг соёл |
Амаржсанаасаа хойш уран бүтээлээ түр завсарлаад байсан, Колумбын дуучин Шакира болон Барбадосоос гаралтай дуучин Рианна нар хамтран нэгэн шинэ уран бүтээл гаргажээ. Тэдний “Can’t Remember to Forget You” хэмээх сингл өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд албан ёсоор цацагдсан байна. Энэхүү дуу нь Шакирагийн шинэ цомгийн анхны ... | урлаг соёл |
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа есөн хамтлагийнханыг нэгтгэсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21, 22, 23 өдрүүдэд 19.00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байгаа билээ. Уг тоглолт гурав дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн х... | урлаг соёл |
Хятад Монгол хүний амьдрал болоод сэтгэхүйн ялгаа, нүүдэлчдийн ахуй, тэдний байгаль дэлхийтэй харьцах гүн ухаан, хуульчлагдаагүй зан заншил, ёс суртахуун хийгээд энгийн малчин ардын амьдрал, Монгол бүсгүйн зарчимч чанар, хайр сэтгэлийг үзэгчдэд нэг дор тольдох боломжийг Францын нэрт найруулагч Оскарын шагналт Жан Жак А... | урлаг соёл |
Цэнхэр дэлгэцээр “Music 9” хөгжмийн нэвтрүүлэгээрээ үзэгчидтэй уулздаг жүжигчин, хөтлөгч Т.Өөдөө урлагийн шинэ төсөл эхлүүллээ. Тэрбээр “Music 9” нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулан “Alfa music” залуу уран бүтээлчдийг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын ... | урлаг соёл |
Америкийн Кино Академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг өнгөрсөн нэгдүгээр сард Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан билээ. Энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс хамгийн шилдэг найман кино “Оскар”-ын шилдэг кино номинацид нэр дэвшсэ... | урлаг соёл |
Гавьяат жүжигчин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолт хоёрдугаар сарын 21, 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Тэрбээр өнөөдөр 12.00 цагаас "АПУ" ХК-ийн байранд байрлах "Ерөөлийн өргөө" танхимд хэвлэлийн бага хурлаа хийхээр бо... | урлаг соёл |
“A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан “Forever 247” тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт энэ сарын 14-нд “SS club”-т 19.00 цагт болно. Мэдээж энэ үдэш зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх юм. “A sound” хамтлагийн фэнүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолт... | урлаг соёл |
“Ice Top” цагаан сарын шинийн 2-нд буюу өчигдөр “UB Palace”-ын их танхимд “Best of Ice top” нэртэй сүүлийн тоглолтоо хийсэн юм. Уг тоглолтын үеэр Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт “Соёлын тэргүүний ажилтан” цол гардуулан өглөө. Урлагт зүтгэн чамгүй олон жилийг ү... | урлаг соёл |
Кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг Оскарын 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт үргэлжилж байна. Ингээд 2015 оны Оскарын шагналд ялалт байгуулаад байгаа уран бүтээлчдийг танилцуулж байна. Шилдэг эрэгтэй туслах дүр: o Robert Duvall - The Judge (Шүүгч) o J.K. Simmons - W... | урлаг соёл |
Томчуудад зориулсан Америкийн алдарт цуврал хүүхэлдэйн кинонуудын нэг "Family Guy"-ын шинэ анги өнгөрсөн арваннэгдүгээр сард үзэгчдийг гайхширалд оруулж байсан билээ. Тэрхүү ангид киноны гол дүрийн нэг Брайан нэртэй нохой осолд орж цаашдаа кинонд тоглохооргүй болсон. Харин энэ шийдвэр нь киноны үнэнч фенүүдэд огт ... | урлаг соёл |
Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй "Алтан хуур-2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд ирэх гуравдугаар сарын 02-нд 19:00 цагт болох нь ээ... | урлаг соёл |
Холливудад энэ жил олон сайхан уран бүтээл нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Түүнчлэн өнгөрсөн онд хийгдсэн уран бүтээлийн цуврал ангиуд гарч, дараагийн онд хийгдэх нь төлөвгөөнд орсон. Харин “Top Gun”, “Jurassic Park”, болон “OZ-ын шидтэн” гэсэн гурван кино 3D болон IMAX-аар дахин нээлтээ хийсэн. Орлого... | урлаг соёл |
“Цэргийн бодол”, “Чи минь байгаа болохоор”, “Нулимсаа тэвчье”, “Аавдаа би хайртай”, “13 ааш”, “Зураг шиг бүсгүй”, “Ээждээ”, “Би монголтойгоо адилхан” зэрэг хит дууны нэрийг хараад л хэн хүнгүй төвөггүйхэн “Хурд” хамтлагийг нэрлэнэ. Тэд 1993 оноос монголын рок, поп урлагт тасралтгүй хурдалсаар 20 жил болжээ. “Хурд”-ынха... | урлаг соёл |
Оскарын шагнал гардуулах 87 дахь удаагийн наадам Лос-Анжелес хотын Долби театрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс эцсийн шатанд шилдэг найман бүтээл тунаж үлдсэн юм. Ёслолын арга хэмжээг алдарт Нейл Патрик Харрис хөтөллөө. -87 дахь удаагийн шилдгийн шилдгүүд- Энэ жилийн О... | урлаг соёл |
Дуучин "Beyonce"-ын энэ сарын 13-нд гаргасан цомог нь энэ долоо хоногийн Биллбоардын шилдэг 200 цомгын жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрхүү цомог нь худалдаанд гарсан эхний 10 хоногтоо 991 мянган хувьд борлогдсон юм. Мөн энэ долоо хоногийн Биллбоардын шилдэг 10 цомгын жагсаалтанд “One Direction” хамтлагтийн "Midnight... | урлаг соёл |
Монголын рок хөгжмийн ертөнцөд “death metal” урсгалаар дуулж, хөл тавьсан хамтлаг бол “Аясын салхи”. Социалист нийгмийн хаагдмал орчинд ч тэд уран бүтээлээ туурвисаар өнөө цагтай золгосон. Монголын ирээдүйн метал хөгжмийн анхны үүд хаалгыг нээж өгсөн тул өдгөө тэднийг олон хамтлаг “Монголын метал рокын загалмайлсан эцэ... | урлаг соёл |
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхням Хятадын алдарт зохиолч Зян Руны "Чонон сүлд" романаас сэдэвлэн бүтээсэн "Wolf totem" буюу “Чонон сүлд” кинонд амжилттай тоглосон билээ. "Чонон сүлд" киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлэн бүтээсэн бөгөөд Францын кино найруулагч Жан Жак Анно тус киног найруу... | урлаг соёл |
Поп дива Т.Ариунаа сүүлийн үед тайзнаа ховорхон гарах болсон. Учир нь тэрбээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд уран бүтээлээсээ түр завсарлан боловсролдоо анхаараад байсан юм. Тэгвэл тэрбээр 2013 онд шинэ уран бүтээлээ дэлгэнэ хэмээн амласан ёсоор шинэхэн клипээ үзэгчдэдээ хүргэлээ. Энэ удаад тэрбээр “Хайр ийм өнгө... | урлаг соёл |
"Метро Медиа" группын бүтээл “Хайрын бэлэг” дэлгэцийн шинэ бүтээл өнөөдөр 16.30 цагт “Тэнгис”-т нээлтээ хийх гэж байна. Уг киноны ерөнхий найруулагчаар Д.Цогтбаатар, продюсераар Г.Энхбат нар ажилласан бол гол дүрд "Хэцүү ангийн" Билгүүн буюу М.Наранмөнх, М.Эрхэмбаяр, Т.Энэрэл, Т.Билгүтэй нар тогложээ. Кинонд Итгэ... | урлаг соёл |
“Sweetymotion” хамтлагийнхан шинэ оны хоёр цомог гаргахаар ажиллаж байгаагаа дуулгалаа. Тэд одоо 40-60-аад оны бүтээлүүдийг дахин сэргээн дуулсан цомгийн ажилдаа ороод байгаа бөгөөд энэ оны эхээр худалдаанд гарах нь. Харин хоёр дахь цомог буюу дан шинэ уран бүтээлүүдээс нь бүтсэн цомог 2014 онд багтаад худалдаанд гарах... | урлаг соёл |
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээсэн найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” кино дуутай болжээ. Тус киноны уран бүтээлчид кинондоо зориулан дуучин А.Хосбаяртай хамтран түүний “Гүйгүүл морин” дуунд шинэ клип бүтээн үзэгчдийн хүртээл болгосон байна. Моринд хайртай монгол түмэндээ зориулсан дэлгэцийн “Busan Inter... | урлаг соёл |
Монголын рок, попын амьд домог “Харанга” хамтлаг энэ жил 25 нас хүрч байгаа билээ. Тэд 25 жилийн ойдоо зориулан өнгөрсөн жил хамтлагийн гишүүд бие даасан тоглолтоо цувралаар хүргэсэн юм. Тэгвэл тэд энэ удаад хамтлагийнхаа ойд зориулан ном гаргах болсон талаараа дуулгалаа. Уг номонд “Харанга” хамтлагийн түүхийг өгүүлэх ... | урлаг соёл |
Монголын рок, попын загалмайлсан эцэг, амьд помог гэгддэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тэд 25 жилийн ойдоо зориулан пянз гаргах нь ээ. Уг пянзанд тус хамтлагийн шилдгийн шилдэг хит 10 дууг багтах бөгөөд хоёр янзаар хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Нэг нь энгийн пянз байх бол нөгөөх нь дэлг... | урлаг соёл |
“Монголын кино өдөрлөг”-ийг Тува улсад зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 11-13-ны өдрүүдэд буюу ирэх долоо хоногт болох тус өдөрлөгөөр “Ларьдма”, “Хөх толбот хүмүүс”, “Би монгол хүн” уран сайхны болон баримтат кинонуудыг үзүүлэх аж. Кино өдөрлөгт “Ларьдма” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, зохиолч Ч... | урлаг соёл |
"Call Me Maybe" дуугаараа нэр алдарт гарсан дуучин Carly Rae Jepsen ирэх хоёрдугаар сард Rodgers болон Hammerstein-ын бүтээл “Үнсгэлжин” Бродвейн жүжигт тоглохоор болсон байна. Энэхүү мюзикл жүжигчин ирэх хёордугаар сарын 4-нд эхлэх бөгөөд 12 долоо хоног үргэлжлэх юм. Тэрбээр энэ тухайгаа “Бродвейн театр миний хувьд... | урлаг соёл |
Монголын хип хоп урсгалын нэгэн төлөөлөл болсон “Ice top” хамтлагийнхан сүүлийн удаа, ирэх хоёрдугаар сарын 1-нд буюу Цагаан сарын шинийн 2-нд UB Palace-ын их танхимд тоглолтоо хийх гэж байна. Тоглолттой холбогдуулан тэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлчийн гэх тодотголтой тэдний уран бүтээлийн хаалтын тоглолт “Best of Ic... | урлаг соёл |
Дуучин Л.Байзда тайзнаа эргэн ирэх нь ээ. Тэрбээр урлагт зүтгэсэн 20 жилийнхээ ойдоо зориулж цуврал дөрвөн тоглолт хийхээр төлөвлөжээ. Түүний эхний тоглолт тун удахгүй “Улаан сарнай” нэртэйгээр гэгээн хайрын өдөр буюу энэ сарын 14-нд эгшиглэх юм байна. Тоглолтод Байздагын хамт “Гурван бүдүүн”, “Extacy” хамтлаг, “Fly” х... | урлаг соёл |
Дэлхийн алдарт реппер Нана Монголд тоглолтоо хийхэд ердөө л гурав хононг үлдлээ. Тэрбээр Монголд “Remember the time” тоглолтоо ирэх гуравдугаар сарын 1-нд “UB Palace”-д ганцхан удаа хийхээр товоо зарласан юм. гэхдээ тоглолтын өмнө буюу 28-нд Нана Улаанбаатарт ирэх бөгөөд хөтөлбөрийн дагуу Монголын хэвлэл мэдээллийн х... | урлаг соёл |
УИХ-ын гишүүн С.Оюун ээжийнхээ дэлгэцэнд мөнхөрч үлдсэн орос эмчийн дүрд тоглохоор болжээ. Сар шинийн баяраар үзэгчдэд хүрэх “Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэгт Монголын кино урлагийн сор болсон алтан үеийнхний бүтээсэн шилдэг дүрүүдийг өнөөгийн жүжигчид амьдруулах юм байна. Тухайлбал, “Сэрэлт” киноны орос эмчийн дүрд Дорж... | урлаг соёл |
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2013” наадам энэ сарын 25-нд СТӨ-нд болно. Уг наадам 27 дахь жилтэйгээ золгож байна юм. Наадмын бүртгэл эрэлсэн бөгөөд энэ сарын 20-ныг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холб... | урлаг соёл |
Бөхийн өргөөний гадаа хөл хөдөлгөөн ихтэй байв. Учир нь Гавьяат жүжигчин С.Жавхлан төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байсан юм. Тэрбээр тоглолтын тасалбараа 9999 төгрөгөөр борлуулсан ч тоглолтын өмнө тасалбарын үнэ шагчдын гараар дамжин 50 мянган төгрөг болтлоо өсө... | урлаг соёл |
-Таван жилийн дараа “Хамтран амьдарч” кинонд тоглолоо- “Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, жүжигчин О.Цэнгэлтэй ярилцлаа. -Та нэг хэсэг дэлгэцийн уран бүтээлээр олонд танигдаж байсан ч гэнэт нам гүм болчихлоо. Энэ хугацаанд хаагуур, я... | урлаг соёл |
Дэлхийн одод Монголд зочлон тоглолтоо хийсэн 2013 оныг бид үдсэн. Тэгвэл энэ онд Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзах нь. Тэр бол Германы реппер, DJ Nana. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон баяртай мэдээг бид өмнө нь дуулгасан билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 28-нд... | урлаг соёл |
Циркийн дугуй манежнаа алтан шаргал хувцастай амьд бурхан мэт нугараач охид уран нугаралтыг гайхамшгийг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Амьд бурхан” дууны аялгуутай хамт үзүүлэв. Энэ бол Харангын Лхагваагийн эмэгтэйчүүдийн баярт зориулан ээжүүддээ өргөн барьсан “Монгол ээж” тоглолтын эхлэл байлаа. Тэр... | урлаг соёл |
Их Британийн дуучин Adele 2012 оны аравдугаар сард бяцхан хүүгээ өлгийдөн авснаасаа хойш дуу хөгжмөөсөө түр хөндийрөөд байгаа. Тэгвэл дуучин Адель өнгөрсөн оны есдүгээр сард реппер Wiz Khalifa-тай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэж байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сараас эхлэн гурав дахь бие даасан цомгийнхоо ажилдаа о... | урлаг соёл |
АНУ-ын залуу од Селена Гомез Берлин дэх “Аdidas NEO” брэндийн нээлтэд оролцсон байна. Энэхүү брэнд нь албан ёсоор хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийх гэнэ. Тэрбээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Заримдаа би алдартай хүмүүсийг харахаараа хиппи стиллээр хувцаслахыг хүсдэг, харин галзуу рок клип үзэхээрээ гайхалтай ш... | урлаг соёл |
Хөгжмийн наадмууд дундаа хамгийн томд тооцогддог Дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Грэмми авардс” наадам энэ сарын 26-нд Лос Анжелес хотын “Staples” цэнгэлдэхэд болох гэж байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн арванхоёрдугаар сард Grammy Awards-д нэр дэвшиж байгаа уран бүтээлчдийг тани... | урлаг соёл |
Тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж буй гитарчин Д.Өлзий-Оршихтой ярилцаад сууж байтал “Prosounds” студийн хаалгаар энэ удаагийн ярилцлагын зочин маань орж ирлээ. Гурван жилийн өмнө бид ярилцаж байснаас хойш түүнтэй тааралгүй мөн гурван жил өнгөрсөн байв. Гэвч харах бүрт цэмцгэр, ярилцах бүртээ жентльмен б... | урлаг соёл |
Монголын кино урлагийн түүх 1910 оноос эхтэй. Учир нь тухайн үед Их хүрээний Богдын ордон, Наймаа хот, Американ дэнжид анхлан сүүдэр ший гарч монгол хүмүүс ихээхэн сонирхсон тухай “Монголын кино урлагийн түүх” номд тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бол дэлхий нийтээр кино гэдэг шинэ, содон урлагийн үнэрийг үнэртэж, амтыг ... | урлаг соёл |
Поп хатагтай Б.Сарантуяа энэ сарын 14-нд дурлалт хосуудын “Гэгээн хайрын баяр”-т зориулан ердөө ганцхан удаа “Хайрын бэлэг” театрчилсан, амьд шоу тоглолтоо өргөн барихаар зэхжээ. “Marquee27 night club”-т 20.00 цагт болох уг тоглолт нь залуусын хайр дурлал, үнэнч сэтгэлийг зохиомжит уран сайхны утга найруулгаар харуулс... | урлаг соёл |
Шинэ оны босгон дээр ДБЭТ-ын хамт олон Хятадын Соёлын төвтэй хамтран “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони хөгжмийн тоглолтыг энэ сарын 8-нд үзэгч түмэндээ хүргэх гэж байна. Энэхүү хоёр орны хамтарсан тоглолт нь энэ жил тохиож буй ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа томоохон тоглол... | урлаг соёл |
“Та зүрхэнд мөнх... Тэв тэнүүн нутаг минь Тэртээ алсад хөхрөх Тэгш дүүрэн тэнгэр минь Тэнгэр минь... ” хэмээн эгшиглэдэг “Өнө мөнх орон” дуугаар “Увертюра” поп опера хамтлагийн “Төгсгөлгүй-Эхлэл” тоглолт эхэлсэн юм. Анхныхаа бие даасан уран бүтээлийн тоглолтоо тэд ийнхүү анхны уран бүтээл болох “Өнө мөнх орон” дуугаа... | урлаг соёл |
Энэ оны нэгдүгээр сард “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино 499 сая төгрөгийн ашиг олж шинээр гарч буй кинонуудыг тэргүүлсэн байна. Уг кино өнгөрсөн сарын эхний долоо хоногт 150 сая төгрөгийн ашиг орлого олжээ. Харин нэгдүгээр сард нээлтээ хийсэн “Тютю” кино 67.3 сая төгрөгийн орлогоор хоёрдугаарт, “Код” кино 28.... | урлаг соёл |
Хип хоп ертөнцөд өөрсдийн өнгө төрх, дуу хоолойгоороо өвөрмөц гэгддэг "Ice Top" хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд буюу цагаан сараар сүүлийнхээ “Best of Ice Top” амьд тоглолтыг хийх гэж байгаа зарласан. Мөн тус тоглолтондоо холбогдуулж "Уйлах эрхгүй хайр" дуугаа шинэчлэн дуулж, клиптэй болгосон билээ. Тэдний ... | урлаг соёл |
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан шинэ цомгоо гаргахаар болжээ. Тэрбээр ээн удаад элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан хийморийг магтан дуулсан “Хийморь” хэмээх цомгоо тун удахгүй сонсогчиддоо хүргэх нь ээ. Түүний цомгийн дуунуудыг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиожээ. Тус цомог н... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байна” хэмээх моно мюзикл жүжгийг Нина Мазурын зохиолоор, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар Монголд анх удаа тавьж, домогт дуучны дүрийг амилуулан өнгөрсөн “Гэгээн муза” наадамд өрсөлдсөн билээ. Тэгвэл уг жүжиг өнгөрсөн амралтын өдрүүдэд да... | урлаг соёл |
Монголчууд дэлхийн оддын тоглолтыг эх орондоо үзэх болсон билээ. Тэгвэл тун удахгүй Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзах нь. Тэр бол Германы реппер, DJ Nana. Түүнийг эх орондоо урьсан багийнхан өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандах хэвлэлийн бага хурал зарлалаа. Алдарт дуучныг Монголд тоглох саналы... | урлаг соёл |
Морин хуурын чуулгын уран бүтээлчид гурав дахь жилдээ “Playing Love” тоглолтоо толилуулахаар товоо зарласан билээ. Дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг д буюу эгшиглүүлдэг тус тоглолт нь энэ сарын 6, 7-нд буюу өнөөдөр, маргааш хоёрхон өдөр Соёлын төв өргөөнд эгшиглэх юм. Тэд хамгийн сүүлд “Ну Погоди” хүүхэлдэйн киноны ... | урлаг соёл |
Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY буюу Park Jae-sang нь фенүүддээ нэгэн сонирхолтой мэдээллийг өгчээ. Тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сард "Gentleman" дуугаа гаргасанаасаа хойш дорвитой уран бүтээл хийгээгүй байсан юм. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Өмнөд Солонгост зургаан өдрийн турш тоглолт хийсэн юм. Түүний тог... | урлаг соёл |
Холливудад 2014 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа хүүхэлдэйн кинонуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Ирэх хёордугаар сард “Lego” тоглоомын талаарх хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нээлтээ хийхээр болсон байна. Мөн “Лууг хэрхэн сургах вэ” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги болон өөр олон сонирхолт... | урлаг соёл |
“SB picture”, “Lodic film”-ийн хамтран бүтээсэн “Хөлтрөг” сэтгэхүйн драм, уран сайхны киноны нээлт энэ сарын 8-нд “Тэнгис”, “Өргөө” кино театрт болох гэж байна. Уг киноны зохиол 2012 онд бичигдэж, дүр сонголт, бэлтгэл ажлууд хийгдсээр ийнхүү үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. “Хөлтрөг” киноны найруулагчаар Соёлын тэргүүний... | урлаг соёл |
“Ice Top” хамтлагийнхан “Амьдрал сайхан” нэртэй шинэ клипээ гаргалаа. Тэд энэ удаад өргөн өмд, пүүз, малгайтай цамцаа ёслолын гонжоор сольжээ. Өмнөх клипүүдээсээ нь тун ч өвөрмөцөөр хийсэн энэхүү клипийг “Skin entertainment”-ын уран бүтээлчид бүтээсэн байна. “...Тийм ээ амьдрал сайхан нэг удаа амьдрах амьдралдаа хүн... | урлаг соёл |
Домогт “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус хамтлагийн уран бүтээлчид хамтлагийнхаа ойд зориулан бие даасан тоглолтоо өнгөрсөн жилээс цувралаар хийж байгаа юм. Тэгвэл ирэх зургаадугаар сард тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ бие даасан тогдлолтоо хийх нь ээ. Тэрбээр “Hard roc... | урлаг соёл |
Кино урлагт өнгөрөгч онд хийгдсэн хамгийн муу бүтээлүүдийг дүгнэж цэгнэдэг 35 дахь удаагийн “Razzie Awards” буюу “Алтан бөөрөлзгөнө” наадмын нэр дэвшигчид тодорчээ. Энэ жилийн наадамд нэр дэвшиж байгаа бүтээлүүдийн жагсаалтыг “Transformers: Age of Extinction” кино 7 номинацид нэр дэвшсэнээр тэргүүлж байгаа бол жүжи... | урлаг соёл |
Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигын найруулсан “Unbroken” кино өнгөрсөн амралтын өдрүүдээр анхны трэйлэрээ гаргалаа. “Universal pictures” болон “Legendary pictures”-ын хамтын бүтээл болох “Unbroken” киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. Түүнчлэн энэхүү киноны зохиолыг Жоэл болон Итан Коэн нар бичсэн ба... | урлаг соёл |
Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 72 дахь удаагийн шалгаруулалт өчигдөр Беверли Хилтон зочид буудалд боллоо. Оскарын өмнөх томоохон “сунгаа” гэгддэг тус наадам нийт 25 номинацид шилдгүүдээ тодруулжээ. Ингээд та бүхэнд 2015 оны “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг танилцуулж байна. Шилдэг кино: ... | урлаг соёл |
Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарлалаа. Энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс “Оскар”-ын шилдэг кино номинацид “Хүн шувуу”, “Америкийн мэргэн бууч”, “Хүүхэд нас”,... | урлаг соёл |
Эмэгтэй хүн хэдийд хамгийн аз жаргалтай байдаг хийгээд төрсөн эцгийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ золиослох зориг, хайр сэтгэлийн үнэ цэнэ болон нөхөрлөл юун дээр тогтдог вэ зэрэг эмэгтэйчүүдийн дотоод сэтгэл рүү илүүтэй тольдсон нэгэн бүтээл өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон юм. Энэ бол “Тютю... | урлаг соёл |
Өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц чадалтай дуу хоолойгоороо рок попд асаж яваа дуучин С.Наран энэ сарын 31-нд “My voice 2” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Түүний энэхүү тоглолтонд дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ө.Уянга болон “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр нар оролцох юм байна. Тэрбээр у... | урлаг соёл |
Монголд кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ой ирэх 2015 онд тохиож байгаа билээ. Энэ ч утгаараа монголын киноны уран бүтээлчид улиран одож буй 2014 онд ургац арвинтай байж үзэгчиддээ шинэхэн уран бүтээлүүдээ ар араасаа хүргэсэн билээ. Тэгвэл шинэ онд ч гэсэн монголын кино урлагийн давалгаа үзэгчдийг бүрхэх нь ээ. Инг... | урлаг соёл |
Өмнөд Африкийн анхны ерөнхийлөгч Нелсон Манделагийн амьдралын түүхээс сэдэвлэн бүтээсэн "Mandela: Long Walk To Freedom" киноны албан ёсны нээлт энэ сарын 29-нд болох аж. Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч Нелсон Манделагийн амьдралын түүхээр хийсэн "Mandela: Long Walk T... | урлаг соёл |
Дуучин П.Баярцэнгэл анхны "Ёодол" нэртэй цомгоо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гаргалаа. Түүний цомгийн онцлог нь Швейцарийн үндэсний урлаг болох ёодол төрлөөр дуулсан нийт зургаан дуунаас бүтжээ. Уг урлагийн төрөл нь дуучин П.Баярцэнгэлийн цомгоор дамжин монголд анх удаа нэвтэрч байгаараа онцлог юм. Ёодол нь ... | урлаг соёл |
“LVA entertainment”-н захирал, дуучин, жүжигчин Д.Лхагвагийн дэлгэцийн шинэ бүтээлээ тун удахгүй үзэгчдэд дэлгэх нь ээ. Энэ бол "Facebook од" нэртэй уран сайхны кино юм. Тэрбээр уг киноныхоо зохиолыг өөрөө бичиж найруулан мөн ерөнхий продюсерээр нь ажиллаж байгаа бол хоёрдугаар найруулагчаар жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ ажил... | урлаг соёл |
Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан тоглолт “Төгсгөлгүй эхлэл” нэртэйгээр энэ сарын 23, 24-нд буюу маргааш нөгөөдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 18.30 цагт болох гэж байна. Уг тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам ажиллаж ... | урлаг соёл |
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнийн найруулсан “Хөлтрөг” кино өнөөдөр 15.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. “ SB picture”, “Logic film” хамтран бүтээсэн “Хөлтрөг” киноны ерөнхий продюссероор “Лаки Лайф” ХХК-ий захирал А.Энхбаяр, ерөнхий найруулагчаар жүжигчин С.Болд-Эрдэнэ, зохиолчоор... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.