news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Баянзүрх дүүргийн шүүхээс “долдугаар сарын 1-ний” гэх хэрэгт ял шийтгүүлсэн НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригтыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ. Хурандаа О.Зоригт хорих ялаа ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангид эдэлж байсан бөгөөд прокуророос түүнийг “Бусдад төлөх төлбөргүй, хорих ялынхаа 2/3-оос дээш х...
хууль
2013 он гарсаар манай улсад секс сүрдүүлгийн 28 удаагийн тохиолдол Эрүүгийн Цагдаагийн Газарт бүртгэгдэж, шалгажээ.  Энэхүү гэмт хэрэг нь онлайн хэлбэрээр үйлдэгдэх ба үйлдэгч этгээд нь гадаад улс орноос байгаа нь уг гэмт хэргийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага оногдуулах ажилд хүндрэл учруулж байгаа аж. Иймд энэ...
хууль
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээлэв.  Түүнийг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр ...
хууль
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 25 настай Ч.Баттуулд холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын тан­химд өчигдөр болж өнгөрлөө. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийн багш Америк иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдах болсон юм. Тодруу...
хууль
Улсын Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийв Он гарснаас хойшхи 11 сарын байдлаар Улсын Мөрдөн байцаах газарт 28146 гэмт хэргийн гомдол, санал иржээ. Үүнээс 27178 хэргийг шалган шийдвэрлэж байгаа аж. Одоогийн байдлаар 15411 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 6771 иргэнд яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн 5...
хууль
Улсын Мөрдөн байцаах газраас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр цагдаагийн дэд хурандаа Б.Отгонжаргал улс дамнасан хэд хэдэн хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. 6480 гр жинтэй 30089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн үнэт чулуу хулгайлжээ Тухайлбал, 2013 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Шинжи хотод зохион байгуула...
хууль
АНУ-д 24 настай, МакДональдсын салбарт ажилладаг байсан эр цагдаагийн авсан гамбургер руу нулимсан хэргээр 29 сар шоронд суух ялаар шийтгүүлсэн байна. Хэргийн эзэн Далтон Урсулиныг хоол хүнсэнд аюултай зүйл хийсэн хэмээн буруутгаж шүүхээс ял оноосон нь энэ юм байна. Аюултай гэдгийн учир нь зоогийн газрын ажилтан Гепати...
хууль
Улсын Мөрдөн байцаах газраас хийсэн мэдээллийн нэг нь “Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй холбоотой хэрэг байлаа. Ш.Батхүү нь Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахдаа уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр болоод төрийн өмчийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн байжээ. Үүнийг ...
хууль
Энэ сарын есний өдөр “Нарантуул 2” худалдааны төвийн А байрны хоёрдугаар давхарт гал гарч барааны 28 лангуу шатсан хэрэг гарсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу 11-ний өдөр ЦЕГ-аас галын шалтгаан нь цахилгааны үүдэлтэй бөгөөд гадны нөлөө байхгүй гэсэн мэдээллийг хийсэн. Цагдаа болон онцгой байдлынхан хариуцлагагүй...
хууль
Долоон хайрцаг галт сум илрүүлжээ Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт улсын хилээр хууль бус эд зүйл оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоолоо. Гаалийн хяналтын талбайд буусан чингэлгүүдийн нэгэнд ангийн бууны долоон хайрцаг сум нуусан байжээ. Нарийвчлан шалгахад, 350 ширхэг галт сум ...
хууль
Дөрвөн жилийн өмнө хар тамхины хэрэгт холбогдон Хонгконгийн шүүхээс авах ял сонссон А.Түвшинжаргал нарын Монголын дөрвөн иргэн тус улсад хоригдож байгаа билээ. Тэдэнд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон ч өмгөөлөгч хөлсөлсний хүчинд давж заалдах шатны шүүхээр цаазын ялаа 17 жилийн хорих ял болгож хөнгөрүүлсэн. ...
хууль
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.  Түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ тус шүүхэд өгсөн бол НПГ-ын хяналтын прокурор цагдан хорьж ш...
хууль
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хорих хугацааг 30 хоногоор сунгалаа. Уг нь УИХ-ын гишүүн Г.Уянга батлан даалтад гаргах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд илгээсэн.  Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээж аваагүй шалтгааныг тайлбарлахдаа Г.Уянга гишүүн хүсэлтээ шүүхэд гаргаагүй, харин П...
хууль
Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал, Н.Баяржаргал нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад байсан. Тэд “Иргэдийг авто машинжуулна, орон сууцжуулна” гэж хүмүүсийг залилж, 200 гаруй иргэнээс 5...
хууль
Зэрлэг гахай ачиж явсан хүмүүсийг саатуулжээ Хилийн тагнуулын албаныхан хоёр ЗИЛ-131 машины тэвшээр дүүрэн зэрлэг гахай ачиж явсан хүмүүсийг саатуулжээ. Албаны эх сурвалж “Хоёр машины тэвш дүүрэн зэрлэг гахай агнасан гэхээр маш их тоо гарна. Хууль бус анчид гахайг хаанаас, хэрхэв агнасан нь удахгүй тодорхой болно. Зэрл...
хууль
Учир мэдэхгүй нялх үрс минь хүн худалдах гэмт хэргийн золиос болсоор байх нь -Турк биш Сингапур улсад аваачиж, жуулчдын гудамжинд уран нугаруулж, мөнгө гуйлгадаг байжээ- Өнгөрсөн хавар асрамжийн газрын 14 хүүхдийг сургуульд суралцуулах нэрийдлээр хил давуулсан хэрэг гарсан билээ. Гэтэл энэ дуулиан намдаагүй байхад дахи...
хууль
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тусгай дугаарын утсанд нийт 10205 мэдээлэл ирж, бүртгэгджээ.  Тухайлбал, 101,105 дугаарт 685, 102 дугаарт 4902, 103 дугаарт 1642 хандалт ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1642, зам тээврийн 262, гал түймэр гамшгаас хамгаалахын 18, түргэн тусламжийн 726 дуудлагыг хүлээн...
хууль
Хар тамхи хилээр оруулахыг завдсан Б.Бадрал гэгчийн эцэг нь цагдаагийн байгууллагад том алба хашдаг бололтой Өнгөрсөн сарын сүүлээр буюу 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор Монгол Улсын иргэн Бадрал гэгч “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр...
хууль
Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурь­тогтох, Г.Саранчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр дээд шүүхэд хянан хэлэлцэх байсан ч хойшлуулах шийдвэр гаргалаа. Хурлыг энэ сарын 13-нд хийхээр болжээ. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч тодорхой шалтгааны...
хууль
"Нарантуул-2" захад гал гарлаа Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000”-д байрлах “Нарантуул -2” захад гал гарсан талаар бид мэдээлсэн билээ. Сая авсан мэдээллээр “Нарантуул -2” захын хоёрдугаар давхар буюу барааны тасгуудад гал гарсан байна. Гал түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд галын дуудлага өчигдөр 22.4...
хууль
Аливаа улс орон бүрт Архидан согтуурахтай тэм­­цэх тухай хууль гэж бай­даг. Жишээ нь Норвегид амралтын өдөр ажилладаг дэлгүүр тун ховор.  Бараг согтууруулах төрлийн зүйл огт худалддаггүй гэ­хэд болно. Мөн шар айр­гийг 20:00 цагаас хойш зар­даггүй. Бусад архи болон градус өндөр ундааг 18:00 цагаас хойш зарахгүй байх хуу...
хууль
"Нарантуул-2" захад гал гарлаа АНКО ХХК-ийн "Нарантуул-2" худалдааны төвд баасан гарагт гал гарсан. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр мэдээлэл өглөө. "Нарантуул 2"-ын 28 лангуу галд өртөж, 10-аад павилон бүрэн шатсан байна.  “11 ...
хууль
Галзуурсан чоно хонь малаас гадна нэг хүнийг бариад байна Хөвсгөл аймагт галзуурсан чоно Цагаан-Уул, Галт, Шинэ-Идэр сумын айлын хот руу дайрч, хонь малаас гадна нэг хүнийг бариад байгаа билээ.  Тиймээс аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр дээрх гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, ...
хууль
Төсвийн хөрөнгөнөөс 120 гаруй сая төгрөг завшсан Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж дууслаа. Хэргийг сөхвөл, Э.Цасчихэр, Д.Батсайхан нар нь төрийн алба хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж их хэ...
хууль
Батлан хамгаалахын салбар бужигнаж байна Батлан хамгаалахын салбар бужигнаж байна Хэдхэн хоногийн өмнө тус яамны дэд сайд А.Баттөр Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт тавьснаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарсан тусгай ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлд шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын багийнхан ...
хууль
Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ц.Наранцэцэгт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан байна. Ингээд Дорнод аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал энэ сарын 5, 6-нд болж, Дорнод аймгийн Матад сумын засаг дарга Ц.Наранцэцэг нь 2011 оны  тавдуг...
хууль
Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэр Эрүүгийн цагдаагийн газраас Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэрийг шалгаж эхэлжээ. Сүүлийн үед асрамжийн төвийн хүүхдүүд хил дамнан хөдөлмөрийн мөлжлөгт өртөж буй тохиолдол дуулдах болсон. Хамгийн сүүлд гэхэд “Өнөр бүл” асрамжийн газрын 9-16 насны ...
хууль
АТГ мөрдөн байцаагчдаа шалгуулахаар прокурорт өгөөгүй гэв Авлигатай тэмцэх газрын ажилтнуудыг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа тухай мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдсан.  Тодруулбал АТГ-ын хоёр мөрдөн байцаагч гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан этгээдийг шалгахдаа мөрдөн байцаах үйл ажиллагааны...
хууль
Б.Оюун-Эрдэнэ: Охины минь хэл нь хавдаад хөө шиг хар болчихсон Охины вакцин хийсэн зүүн гарынх нь эрхий, долоовор хуруу үхжиж харлаж үс нь зулай хэсгээсээ халзарч унаж эхэлсэн байна Эв эрүүл, сав саруул байсан долоохон настай бяцхан охин эмч нарын хариуцлагагүйгээс эрэмдэг, тахир дутуу болох дээрээ тулжээ. Охиныг Н.Энх...
хууль
МИАТ-ийн экс удирлагуудын гомдлыг өнөөдөр дээд шүүхээр авч хэлэлцэнэ.  Анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан...
хууль
Өршөөл нэрийн дор цагаан захтнуудыг суллах вий Сүүлийн үед нийгмийг цоч­­роосон гэмт хэргүүд ихээр үйлдэгдэх боллоо. Хам­гийн аймшигтай нь тэдгээр гэмт хэргийг үйлдэж байгаа арга нь улам л зэрлэгшиж, хэрцгий болж байна. Үүний тод жишээг мэр­гэ­жил нэгт найзыгаа ха­ран­хуй орцонд 75 удаа хут­галж хө­нөөсөн Ц.Баттуяа гэг...
хууль
А.Мэндбаярт Эрүүгийн хуулийн 91.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн Налайх дүүрэгт өнгөрсөн баасан гаригт хүн амины онц ноцтой хэрэг гарч, үе тэнгийн залуус нэгнийгээ буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Зургаан удаа буудуулж амиа алдсан Э нь тус дүүрэгт бизнес эрхэлдэг байсан бөгөөд түүний найз А.Мэндбаяр энэ х...
хууль
Оны эхний есөн сарын байдлаар Нийслэлийн цагдаагийн газарт 49366 гомдол, мэдээлэл ирсэн байна.  Мэдээллийн дагуу шалгахад 61.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бол 33.8 хувь  нь захиргааны зөрчилтэй байжээ. Нийт бүртгэгдсэн 11338 гэмт хэргийн 53.4 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс үйлдсэн бол 18.6 хувийг хувиа...
хууль
Нийслэлийн цагдаагийн газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр сог­туугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өндөр байгааг дуулгасан юм.  Тиймээс тус бай­гуул­лагаас архидан согтуу­рах­тай тэмцэх чиг­лэлээр нийслэлийн хэм­­жээнд нэгд­сэн 1212, хэсэг­чилсэн 5136 арга хэмжээ зохион бай­гуул­жээ. Үүнээс 2373 арга хэмжээг нь ни...
хууль
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдрийн ээлжит хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Зарим хэвлэлээр нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр тус газрын технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Амарсанааг зодож, хүнд гэмтээсэн тухай мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн бодитой эсэх, хэрэв үнэн бол хүний эрүүл...
хууль
«Чоно» группийн ерөнхийлөгч Т.Энхболдсодонг батлан даалтад гаргаагүй гэв "Чоно" группийн ерөнхийлөгч Т.Энхболдсодонг өнгөрсөн долоо хоногоос эхлэн Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа билээ.  Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг батлан даалтад rapгасан хэмээн бичжээ. Иймээс энэ талаар албаны ...
хууль
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар Өмнөх Засгийн газрын сүүл үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг УМБГ-аас харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.  Түүнийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Дээрх хэрэгт холбоотойгоор түүний хүү Энхбат...
хууль
Хан-Уул дүүргийн III хороо ны Богд уулын аманд өчигдөр 24 настай эмэгтэй хайхрамж болгоомжгүй байдлаасаа болж гал алдсан байна. Тэрбээр уулын аманд очиж хуучин хувцсаа шатааж байгаад нэг га орчим талбайг шатаажээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Баянзүрх дүүргийн нутаг т өнгөрсөн зургаадугаар с...
хууль
Байгаль хамгаалагчид Төрийн ордонд зэвсэгтэй халдаж, мөн нэлээд олон газар тэсрэх бөмбөг байршуулсан шалтгаанаар хоригдож байцаагдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа.  Тэдний хувьд уул уурхайн компаниудад дарамт үзүүлж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулж, мөн мөнгө авдаг байсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогто...
хууль
Энэтхэгийн Андра Прадеш мужид автобус дэлбэрч, 40 гаруй хүн амиа алдсан хэрэг гарчээ. Цагдаа нарын таамагласнаар халдлагыг лалын Жихад бү­лэглэл үйлдсэн байх магадлалтай аж. Сүү­­лийн жилүүдэд жи­ха­дууд Энэтхэгт ихээр суурьших болсон бө­гөөд Пакистан, Ара­бын орнуудаас илүүтэй аюул­гүй газар нь Дели гэж тооцох болжээ....
хууль
Авлигын хэргээр ял сонссон цагдаа нар давж заалдав БНХАУ-ын иргэдээс их хэм­жээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан Нийс­лэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өнгөрсөн сарын сүүлээр Баян­гол дүүргийн шүүхэд  хоёр өдөр  үргэлжилсний эцэст  т...
хууль
ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 30-нд хар тамхи зөөвөрлөж явсан этгээдийг илрүүлжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэн Б нь “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм мансууруулах үйлчилгээтэй бодис тээвэрлэж явсан байна. Тэрбээр БНХАУ-ын Эрээн ...
хууль
“Mustang” барны гадна нэгэн иргэн автомашиндаа 6 удаа буудуулж амиа алджээ Нийслэлийн Налайх дүүрэгт хүн амины аймшигт хэрэг гарлаа. Тус дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mustang” барны гадна нэгэн иргэн автомашиндаа 6 удаа буудуулж амиа алджээ. Хүн буудсан хэрэг өнөөдөр үдээс өмнө гарсан бөгөөд тус дүүргийн...
хууль
18 хүүхдийг хууль бусаар хил дамнуулжээ Монгол Улсын харьяат насанд хүрээгүй иргэдийг Сингапур улсад тоглолтод оруулах нэрийдлээр хил давуулсан үйлдпийг Эрүүгийн цагдаагийн газраас таслан зогсоосон байна. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйл, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнаса...
хууль
ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 30-нд хар тамхи зөөвөрлөж явсан этгээдийг илрүүлсэн. Тэгвэл түүний хэн болохыг олон нийтэд зарлаад байна. Иргэн Б буюу Б.Бадрал нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм мансууруула...
хууль
Дарга, цэргийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодоон болжээ Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зодолдож нэгнийгээ хүнд гэмтээсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Энэ зодоон юунаас үүдэв, хэн гэдэг ажилтнууд нь оролцсон талаар бид эргэн сурвалжилсан юм....
хууль
Интернэтийн сүлжээг ашиглан улс дамжсан гэмт хэрэг үйлдэх тохиолдол сүүлийн үед ихсэх болсон байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 19-21-ний хооронд АНУ, БНХАУ болон бусад хэд хэдэн улсын иргэдийн гар утсанд +14166177531 дугаараас "You have been selected to receive a donation of $1.500.000.00 USD by Mark and Cindy...
хууль
Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.  Тодруулбал, түүнийг найман жилийн өмнө х...
хууль
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ нь тус дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдсон даруйдаа ажлынхаа өрөөг 70 сая төгрөгөөр тохижуулж, 60 саяын үнэтэй машин авсан байна. Түүнчлэн ...
хууль
Эмэгтэй хүн өөрийгөө бууджээ Тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Mustang" баарны гадна нийслэлийн БГД-ийн харьяат нэгэн иргэн машиндаа дөрвөн удаа буудуулж амиа алджээ.  Хэрэг энэ сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед гарсан байна. Хохирогч 1986 онд төрсөн эрэгтэй хүн байсан гэнэ. Уг хэргийг үйлд...
хууль
Зайсангийн газрыг зарсан сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт буюу Зайсангийн ам, Туул голын эрэг дагуу их хэмжээний газар олгосон үе үеийн Байгаль орчны сайд нарыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн. Уг хэрэгт МАН, АН, МАХН тэргүүтэй улс төрийн намын гишүүд нэр ...
хууль
Өчигдөр шөнө нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах тасагт Туул голд хүн живсэн тухай мэдээлэл иргэдээс иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Сонсголонгийн гүүрний орчимд очиход голд хүн живж, нас барсан байдалтай байсныг гаргасан байна. Нас барсан иргэн 84 настай, эмэгтэй хүн байсан бөгөөд чухам ям...
хууль
Хятад улсын иргэн 58 настай Ян Гуан Ли, 27 настай Гү Хай Боа, 57 настай Лью Зон Ю нар амьдар­даг байжээ Манай сонины 2013 оны аравдугаар сарын 11-ний №199 -д “Хятад эр юун учир охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийн зургийг нууцаар авч байна вэ”  гэсэн нийтлэл гаргаж байсан. Тэгвэл манай мэдээллийн мөрөөр ГИХАЭГ-аас ...
хууль
Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэг ихсэж, эд эрхтэний наймаанд өртөх болсон тухай мэдээлэл маш их гарч байгаа. “Энэхүү ташаа, зохиомол мэдээлэл нь иргэдийг айдас түгшүүрт автуулж байна” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн хэлж байна. 2013 он гарснаас хойш улсын хэмжээнд хүн худалдаал...
хууль
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох хэргийг түдгэлзүүлэхээр болсон талаар НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тул мөрдөгчдөд хийх ажил байхгүй гэнэ. Д.Сугараас тайлбар, мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гарах зэрэг ажил л үлдсэн, нотл...
хууль
Одоогийн байдлаар 11 удаагийн үйлдлээр 8.3 сая вонын хохирол учруулсныг тогтоогоод байна БНСУ-д хулгайн хэргээр гурван монгол залууг саатуулжээ. Тэд Сөүлд гудамжинд эмэгтэйчүүдийн цүнх, халааснаас үнэт зүйлсийг бүлэглэн хулгайлсан байна. Сөүл хотын Намдэмүн дэх Цагдаагийн газраас мэдээлж буйгаар тэдний үйлдэл олон удаа...
хууль
Нийслэлийн Багануур дүүргийн ойролцоо МИ-8 нисдэг тэрэг унаж осолдсон тухай мэдээлэл зарим сайтад гарсан байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "ослын талаар ямар ч мэдээлэл манайд ирээгүй байна. Шуурхай 105, 101 гэсэн дугааруудад ч ямар нэгэн дуудлага ирээгүй байна" гэлээ.  Харин МИ-8 нисдэг т...
хууль
Өнөөдрийн байдлаар хар тамхи тээвэрлэсэн хэрэгт манай 38 иргэн холбогдоод байгаа. Саяхан Малайзад манай улсын гурван иргэн баригдсан мэдээлэл ч бий. Баригдсан хүмүүсийн нэг нь монголчуудаараа мансууруулах бодис тээвэрлүүлж, цөөнгүй гэр бүлийг хохирогч болгосон Баянжаргалын Халиун аж. Тэрбээр эгч Б.Хулангийнхаа хамт БНХ...
хууль
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 28, гал түймрийн зөрчлийн гурав, аврах ажиллагааны дөрвөн дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн  шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, ...
хууль
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Уулзалтаар цагдаагийн байгууллагыг хэрхэн өөрчилж, иргэддээ үйлчилдэг байгууллага болгох талаар ярилцаж, энэ салбарт хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав. Өнөөдөр манай улсын цагдаагийн байгууллага хүнд сурталтай, дэндүү цэрэгжсэн хүчний, цол мөрдөсний ...
хууль
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах "Дөлгөөн нуур" төвийн арын 62 дугаар байр Сүхбаатар дүүргийн 62 дугаар байрранд амьдрах хятад эр нууцаар зураг дарах болжээ. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвс­­гэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн нуур” тө­вийн ард байрлах 62 дугаар байрны оршин сууг­­­чид айдас,...
хууль
ОБЕГ-ын дарга асан хурандаа Ц.Амгаланбаяр АТГ-аас ОБЕГ-ын дарга асан хурандаа Ц.Амгаланбаяр нарын зарим албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаяр нь хотын “А” зэрэглэлийн бүс буюу Н...
хууль
Монгол охидоор "гоёсон" Эрээн хот Охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж ашиг олдог Улаан дэнлүүний гудамж хэмээх биеэ үнэлэгчдийн газар Эрээн хотод байна. БНХАУ чанга хатуу хуультай ч эмсийн хүрээлэнгээ төдийлөн хянаж цагдаад байдаггүй бололтой юм.  Засаг захиргаа нь ч бодлогоор эмсийн хүрээлэнгээ дэмждэг гэх яриа ч олны...
хууль
Татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж амийг нь онц хэрцгийгээр хороосон Ц.Туяад холбогдох шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч хойшлогдож, өнөөдөр болохоор болсон. Шүүх хурал  Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд  10.00 цагаас болно. Өнгөрсөн удаагийн шүүх хурал сэжигтэн Ц.Туяагийн өмгөөлөгч хүндэтгэх ша...
хууль
Эрээний цагдаа нарын ашигтай бизнес нь Монгол охид Эрээн хотод ажилласан хоёр дахь өдөр. Хоногоор бус хормоор хөгжин дээшилж буй энэ газарт цөөнгүй монголчууд ажил, амьдралаа залгуулдаг. Бидний сайн мэдэх “Нарантуул”, “Хар хорин” захын наймаачид бүгд эндээс бараагаа татдаг.  Бараа таваар, бизнес наймаа нь ашиг орлогото...
хууль
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах үерийн далан. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны үерийн даланд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг дүүргийн цагдаагийн хэлтэст иргэд өгсөн байна.  Мэдээллийн дагуу цагдаагийнхан болоод нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийнхэн очиход овог нэр, хаяг ...
хууль
“Ноёд” группийн захи­рал Г.Буяндорж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа “Ноёд” группийн захи­рал Г.Буяндоржийн хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.  Түүнийг өнгөрсөн найм­дугаар сарын 28-наас саатуулаад байгаа юм. Г.Буяндоржийг бусадтай бү­лэглэн их хэмжээний мөнгө угаасан байж бол­зошгүй хэ­мээн УМБ...
хууль
Ц.Туяад чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн ял эдлэх шийтгэл ногдууллаа Хамтран амьдрагчийнхаа нууц амрагийг онц хэрцгийгээр буюу 75 удаа хутгалж,  хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө   гарсан. Энэ хэргийг үйлдсэн гэмт этгээд болох Ц.Туяад  өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт анхан шатны шүүх...
хууль
“Жаст” группийн захирал Ш.Батхүү Төрийн өмчит хувьцаат компаниудыг барьцаалж их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид  саатуулан шалгаж бай­гаа билээ.  Түүнийг өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол гаргасан боловч мөрдөн б...
хууль
Манай улсын хэмжээнд мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг 560 гаруй хүн байдаг бөгөөд тэдний цаана 2000 орчим хүн бий гэсэн албан бус судалгаа бий. Түүнчлэн энэ төрийн хэрэгт холбогдон шийтгэгдсэн 157  иргэн байдаг бөгөөд тэдний 69 хувь нь хар тамхи, мансууруулах бодис бэлтгэн нийлүүлжээ. Сүүлийн жилүүдэд хар тамхи хэ...
хууль
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны таван дуудлага ирсэн байна. Үүнийг харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнүүд унтрааж, арга хэмжээ авчээ. Энэ үеэр нэг хүн нас барсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр ...
хууль
Гурван настай охиныхоо толгойг хүйтэн мэсээр гэмтээж аминд нь хүрчээ Гурван настай охиныхоо толгойг хүйтэн мэсээр гэмтээж аминд хүрсэн 37 настай Ж гэгч эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.   Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 37 настай иргэн Ж гэгч нь гурван настай эмэгтэй М гэгчи...
хууль
А.Бат-Ялалт 2012 оны дөрөвдүгээр сард Налайх дүүргийн ХААН банкны салбарыг дээрэмдэж, улмаар хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтад шүүхээс 25 жилийн ял оноолоо. Шүүх хурал ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид өчигдөр болж, Налайх дүүргийн шүүгчид түүнд ийнхүү 25 жилээр яллав. Тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сарын 3-ни...
хууль
Өмгөөлөгч Л.Баттогтох Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасн...
хууль
Арилжааны банкуудын системдээ нэвтрүүлж буй Вестерн Юнионы гүйлгээг ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн үед гарах болжээ. Цагдаагийн ерөнхий газраас энэ төрлийн хэд хэдэн гэмт хэргийг шалгаж байна. Тодруулбал, иргэд  www.unegui.mn  болон  интернет худалдааны вэб сайтад тавигдсан автомашин болоод бусад эд з...
хууль
Өөдсөн чинээ охины тол­гойг заазуураар тасдаж хө­­нөө­сөн байна. Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт гуравхан настай балчирхан охин төрсөн эхийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эл хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 13-нд шил­­жих шөнө гарсан бөгөөд өөдсөн чинээ охи...
хууль
Баянзүрх дүүргийн шүүхийнхэн өчигдөр 2.27 кг хар тамхи устгалаа Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр 2.27 кг хар тамхийг шатааж устгалаа. Уг хар тамхийг С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа тэргүүтэй гэмт бүлэглэлийнхэн “Брэндийн бараа зөөлгөх” нэрээр иргэдийг золиослон Монгол, БНХАУ, Малайз улсын хооронд тээвэрлүүлж б...
хууль
Шүүгчийг барьж аван хөл, толгойг нь тасдаж, толгойг нь талбайн голд өлгөсөн байна Ирэх жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээж авах гэж буй Бразил улсад энэ спортод дурлагчдын айдсыг төрүүлсэн жигшүүрт хэрэг гарлаа. Хөлбөмбөгийн шүүгчийг ажлаа хийж байх үед нь буюу хөлбөмбөгийн талбай дээр хөнөөж, хөл, гар, толгойг нь тасдан ...
хууль
Ц.Сандаг-Очир, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод буй Ц.Сандаг-Очир, Газрын албаны дарга Х.Хишигбадрах нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцлээ. Тэд эрх мэдэл, албан ...
хууль
Цагдаагийн ажилтны холбогдсон гэмт хэргийн тоо буурсан байна Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, цагдаагийнхан өөрсдөө гэмт этгээдийг илрүүлэн хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлсэн нь өнгөрсөн долоо хоногийн гол дуулианы нэг байсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд цагдаагийн алба...
хууль
ИТХ-ын дарга асан Т.Билэгт Улаанбаатар хотын ИТХ-ын дарга асан Т.Билэгтэд холбогдох хэргийн хя­нал­тын хугацаа дуусч байгаа тул түү­ний хэргийг шүүх рүү шилжүүлэхээр болжээ.  Тий­­мээс энэ сарын 15-нд шүүх хурлынх нь товыг ч гар­гасан байна.  Түүнийг өнгөрсөн оноос АТГ-аас авлигын хэр­гээр эрэн сурвалжилж шал­гаж эхэлс...
хууль
Ноппаван Тангудомсукт таван жилийн хорих ял авлаа Тайландын шүүх энэ сарын 2-нд иргэн Ноппаван Тангудомсукт таван жилийн хорих ял ногдуулжээ.  Учир нь энэ бүсгүй 2008 онд интернэтэд санаандгүй байдлаар сэтгэгдэл үлдээснээс болж хэрэгтэн болсон байна. Тэр хаанаа доромжилсон ялд унажээ.  Тайландын аюулгүйн ал­ба­ныхан мө...
хууль
Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэх Увс аймаг дахь хилийн 311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхэд Увс аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.  Байлдагч П.Хэнмэдэх тухайн ангидаа бус өөр ангид байгаа бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах х...
хууль
Хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилтны асууд­лыг яамны Ёс зүйн хо­­роогоор оруулна Сүхбаатар дүүргийн Нэгд­сэн эмнэлгийн эмч, суви­лагчдын хариуцлагагүй байд­лаас болж гурван настай охин эндсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгт бу­руут­гагдсан сувилагч нар аж­лаасаа халагдаад зог...
хууль
Аль Шабааб бүлэглэлийн эзэмшлийн бааз руу АНУ-ын тусгай албаныхан дайралт хийжээ Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвд болсон халддагын хариуцдагыг өөртөө хүлээсэн “Аль Шабааб” бүлэглэлийн эзэмшлийн бааз руу АНУ-ын тусгай албаныхан өнгөрсөн бямба гарагийн шөнө дайралт хийжээ. Гэвч эзэлж авч чадаагүй байна. АНУ-ы...
хууль
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбатад холбогдох хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй нам жим болсон. Харин эх сурвалжийн хэлснээр АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлээд удаж байгаа аж.  Харин  прокурор дээр ирсэн ч уг хэргийг түдгэлзүүлсэн хэвээрээ б...
хууль
“Жаст” группийн захирал Ш.Батхүү  “Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийл үүлсэн байгууллагын хэд хэдэн хүн...
хууль
Ангир нүдэн Мөндөөхэй” хөдөлгөөний тэргүүн, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд “Гал үндэстэн” холбоо болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүд өнгөрсөн есдүгээр сарын 16-нд төрийн тусгай хамгаалалттай бүс болох төрийн ордны хойд цэцэрлэгт галт зэвсэг агсан орж олон нийтийг ...
хууль
Эмэгтэй хүн өөрийгөө бууджээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 37 настай О гэгч эмэгтэй өөрийгөө буудаж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.  Тэрбээр “ТОЗ-8” мар­кийн буугаар өөрийн баруун хөлийн өвдөгний дээд хэсэгт буудсан байна. Улмаар ар гэрийнхэн нь яаралтай эмнэлэгт хүргэсэн аж.  Одоогоор түүнийг санаа...
хууль
“Зул цэцэглэн” жолооны курсуудын үнэн төрхийг илчлэв -Осолд өртсөн таван хүний дөрөв нь гомдолгүй гэсэн ч багшийг Эрүүгийн хуулиар шийтгэнэ- Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүр­гийн нутагт “Зул цэцэглэн” авто сургуу­лийн сургалтын машин осол гаргаж, гарцаар гарч яв­сан таван иргэнийг мөргөж гэмтээсэн. Тухайн үед ...
хууль
Сонгинохайрхан дүүргийн нутаг, 61-ийн гармаас хойш Дархан-Уул аймаг явах замд ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдаж, ачааны машинд ачиж явсан найман үхэр үхжээ. “Хово Синотрак” маркийн хүнд даацын автомашин зориулалтын бус чиргүүл чирч, Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлд буудай зөөж байсан гэнэ. Хэрэг гарсан шөнө уг машин ч...
хууль
“Батширээт” компанийн үйл ажиллагааг зогсоож, дарга нарт нь эрүү үүсгэжээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд шилжих шөнө хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм алдагдснаас болж хоёр ч иргэн амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал тус дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг "Батширээт" ХХК-ийн баригдаж...
хууль
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлд холбогдох хэргийг Улсын дээд шүүх авч хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг өөрчилжээ. Тодруулба...
хууль
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадорж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Даваадоржийг эрүүгийн хэрэгт холбогдуулан тус улсад шалгаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэлээр цацагдсан. Түүний данс руу манай улсаас дөрвөн хүн 201 ...
хууль
Сүхбаатар дүүргийн шүүх Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Тэрбээр мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа. Тэрбээр есдүгээр сарын 5-нд товлогдсон хурлын үеэр  “Миний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэл...
хууль
"Хөтөлийн цемент шохой" үйлдвэрийн захирал А.Шоовдор “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн удирдлагуудын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа бөгөөд захирал А.Шоовдорыг цагдан хорих хугацааг дахин сунгахаар болжээ. Харин хамт шалгагдаж буй дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон х...
хууль
Батаарыг хилээр гаргасан хэргийг түдгэлзүүлэв Үлэг гүрвэлийн чулуужсан яс хилээр гаргаж, алс холын Англи, АНУ-д худалдсан хэргийг УМБГ-т шалгаж буй билээ. Энэ хэрэгт холбогдуулж хэд хэдэн хүнийг цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаад байгаа. Уг хэргийн гол зохион байгуулагч, АНУ-ын иргэн Э.Прокопитой  холбогдон яс...
хууль
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэмт хэрэгт холбогдсон  талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Цагдаагийн газраас түүнд эрүүгийн хэрэг үйлдсэн хэмээн хэрэг үүсгээд байгаа гэсэн бол үүнийг гишүүн өөрөө үгүйсгээд байгаа. Энэ ч үүднээс тэрбээр албан ёсны байр сууриа илэрхийлэх...
хууль
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр -Энэ хэргийн талаар эрхэм гишүүн зөрүүтэй байр суурь илэрхийлж байлаа- Монголын удам залгасан хөрөнгөтнүүдээс хэзээний дуулиан шуугиан тарьдгаараа алдартай хэд, хэдэн хүн бий. Эдний нэг нь МАК компанийн захирал Нямтайширын хүү. Алтны магнатын эрх танхил хүү  хэзээнээсээ л хэрэг тарьж, эцгийн...
хууль
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уржигдар бие хамгаалагчаа хутгалсан гэх мэдээлэл гарсан. Харин өчигдөр Н.Номтойбаяр гишүүн “Ямар ч тийм зүйл болоогүй, харин над руу хүн хутга барьж дайрсан" гэх тайлбарыг өгч байсан юм. Тэгвэл өнөөдөр уг хэргийн хохирогч иргэн Б гэх 36 настай залуугийн гомдлын даг...
хууль