news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
- Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар дахин эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ - АМГ-ын экс дарга Д.Батхуяг Ашигт малтмалын газрын хуучин удирдлагуудыг дахин шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Уг нь тэд гурван шатны шүүхээс х... | хууль |
Өчигдөр буюу энэ сарын 5-наас 6-нд шилжих өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1534 дуудлага иржээ. Дуудлагын дагуу мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 51 үйлдэл бүртгэгдсэн байна. Эдгээрийн холбогдох нэгжүүд шалгаж, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд... | хууль |
"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүний амь насыг хороохыг завдсан, 177.1 буюу зандалчлах гэсэн зүйл ангиар эрүү үүсгэж, 22 жилийн хорих ял оноосон билээ. Түүнд оноосон ялыг Иргэний нийгмийн 32 байгууллага эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл эдгээр байгууллагын төлөөлөл болсон 19 байгуулла... | хууль |
МИАТ-ын захирлаар ажиллаж байсан хүмүүсийн өдүүлсэн мөнгө угаах гэмт хэргээс өмнө гадаадынхан манай улсын банкуудыг ашиглаж хууль бус хөрөнгөө цэвэршүүлээд гаргасан цөөнгүй тохиолдол байна. Заримыг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж, түдгэлзүүлсэн юм. Тухайлбал, тагнуулын байгууллага Беларусийн иргэн Соловьевыг 2... | хууль |
Хан-Уулын цагдаа, прокурорынхон сайдынхаа үгийг тоодоггүй юм байна Өнгөрсөн жилийн өдийд Зайсанд байрлах “Green Billa” хотхоны гараашид гал гарснаас болж гурван машин шатсан тухай мэдээллийг цагдаагийнхан өгч байв. Тухайн үед тэд “Дээрх галаас болж хүний амь эрсдээгүй ч хоёр хүн хохироод байгаа. Энэ хэрэгт эрүү үүсгэн ... | хууль |
Охидын биеийг хүчээр үнэлүүлж байжээ “Хас Монгол”, “Цагаан хас” бүлгэмийнхэн өнгөрсөн баасан гарагт монгол эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хар тамхи болон бусад гэмт үйлдлийн эрсдлээс сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл хийж, гэмт хэргийн чанартай хэд хэдэн баримт дэлгэлээ. Toдруулбал, Баянгол дүүргийн нута... | хууль |
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар Дорнод аймаг, Матад суманд байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт өчигдөр гарсан галын талаар Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.... | хууль |
Хөвсгөл аймгийн прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаатан иргэдтэйгээ уулзжээ. Ингэхдээ аймгийнхаа хойд хязгаарын сум болох Цагааннуур суманд амьдардаг "Зүүн тайга”-ын цаатангуудтай уулзсан байна. Тус суманд нийт 70 өрхийн 280 орчим ... | хууль |
Дорнод аймгийн Матад сум дахь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тосон уул-XIX талбай дахь нефть цуглуулах, олборлох, ялгах, дамжуулах, ачих “Та-1” байгууламжид гал гарч, дэлбэрэлт болсны улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүн түлэгдэж, газрын тос ачиж байсан 10 машин шатсан ослын талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэнд... | хууль |
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний найз “мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийг ө чигдөр шүүхэд шилжүүлсэн байна. Маш олон удаа мөрдөн байцаалтад буцсан тус хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ. Н.Номтойбаярын хүн хутгалсан үйлдлийг мөрдөн байцаа... | хууль |
Д.Энхтайван: Төрийн албан хаагчид гадаадын иргэдээс их хэмжээний авлига авсан Тээвэр хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван “ОХУ-ын иргэн А.Е.Новожилов, Швейцарь улсын иргэн В.И.Армин нар бүлэглэн онц их хэмжээний хохирол тус банкинд учруулсан. Тэднээс манай улсын прокурор, цагдаагийнхан их хэмжээ... | хууль |
Г.Бадамрагчаа Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон гэх үндэслэлээр өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан найруулагч Г.Бадамрагчаа нарын гурван хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ан... | хууль |
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-ныхан тус улсад хулгайн хэргээр ял эдэлж буй долоон монгол иргэнтэй уулзсан байна . Ял эдэлж байгаа иргэдийн эрүүл мэндийн байдал сайн байгаа гэнэ. Энэ тухай Бангкок дахь ЭСЯ-наас мэдээлжээ. Сүүлийн үед манай иргэд БНХАУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад зорчихдоо төлбөрийн асу... | хууль |
Өнгөрсөн есдүгээр сард Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжин “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан бөгөөд биеийн бусад хэсгүүд гэмтсэн юм. Уг хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болсон бөгөөд шүүх хурлын тал... | хууль |
Эр цэргийн баяр өчигдөр тохиож, нийслэл хот халамцуу эрчүүдээр дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Архи хэтрүүлэн хэрэглэсэн тэдгээр эрчүүдийн цөөнгүй нь гэмт хэрэгт ч холбогдсон тухай цагдаагийн газраас мэдээллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 27дугаар хороонд оршин суух эрэгтэй 45 настай Э-г 46 настай эрэгтэй С хүйтэн мэсээр... | хууль |
ТВ-9 телевизийн энэ сарын 19-ний өдрийн 18.30 цагийн “Mongol comment” нэвтрүүлгээр Орхон аймаг дахь “Энэрэл” төвийн багш н.Энхтуяа гэгч нь тус төвийн хүүхдүүдийг зодож байгаа” мэдээлэл, бичлэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийг тус аймгийн прокуророос шуурхай шалгах үүргийг аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна. Иймд ... | хууль |
Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 267 дуудлага бүртгэгдсэнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 127, осол, зөрчлийн шинжтэй 140 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн улмаас хүний ... | хууль |
"Номин"-гийн буруутайг тогтоолоо “Номин” компанийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-т холбогдох хэргийг өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд шийдвэрлэлээ. Өнгөрсөн жил тус компанийн сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд ШӨХТГ-т хандсан юм. Ингээд тус газраас дээрх компанийн сүлжээ дэлгүүрүүдийг шалгахад бараа, бүтээ... | хууль |
“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд өнөөдөр иргэн Б.Отгонбаяр Б.Хандсүрэн нар мэдээлэл хийлээ. Учир нь тэдний дүү охин болох Ө.Алтанзул 2012 оны 12 дугаар сард гадны нөлөөтэй амь насаа алджээ. Гэтэл энэ хэргийн анхан шатны шүүх хурал нь хойшилсоор хоёр жилийн дараа буюу 2014 оны хоёрдугаар сард болсон байна. Ингэхдээ ... | хууль |
“Жаст групп” ХХК-ий захирал Ш.Батхүү Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онд нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэр... | хууль |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 5174 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Мэдээллийг шалгаж гэмт хэргийн шинжтэй 139 үйлдлийг бүртгэн, 112 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хулгайн 38, дээрмийн дөрөв,... | хууль |
Солонгос эмч нар хууль зөрчин монгол иргэдийг үзэж байжээ Жуулчны буюу 90 хоногийн визээр манай улсад орж ирэн, оффисын өрөөн түрээслэн иргэдэд үзлэг хийж байсан Солонгосын “Есанг Самсунг” эмнэлгийнхний үйл ажиллагааг МХЕГ болон Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтынхан илрүүлж үйл ажиллагаа... | хууль |
Д.Чинзориг "Сод Монгол" компанийн захирал асан Д.Чинзориг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сод Монгол" группийн захирал Ц.Анандбазар гэгчтэй хууль шүүхийн байгууллагаар олон жил маргалдаж яваа нэгэн. Учир нь Ц.Анандбазар нь 1999 онд байгуулагдсан “Сод Монгол" групп гэх компанийн бичиг баримтаар "Сод Мо... | хууль |
НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах байцаагч М.Эрдэнэбилэг “Он гарсанаас хойшхи есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 11338 гэмт хэрэг гарсан” гэж НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч М.Эрдэнэбилэг хэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2082 хэргээр буюу 22.5 хувиар өссөн дүн юм. Харин гэмт хэргий... | хууль |
Өнгөрсөн 14 хоногт Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээлэл өглөө. 02 сарын 08-наас 02 сарын 22-ны хооронд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирүүлснээс зохих жур... | хууль |
Архинаас хамааралтай амь нас Өнгөрсөн бямба гаригт дөрвөн хүн архинд хордож нас барсан хэрэг гарсан. Энэ хүмүүс нь “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд амьдардаг байсан бөгөөд Их монгол архинд хордсон байж болзошгүй талаар хамт амьдардаг хүмүүс нь ярьж байсан юм. Энэ хүмүүс эмнэлгийн зориулалттай цэнхэр сп... | хууль |
Хүний эрхийн хуульч М.Ичинноров мэдээлэл хийлээ 2013 оны арваннэгдүгээр сарын дундуур олныг цочирдуулсан нэгэн хэрэг гарсан нь 21-хэн настай Б.Цэдэн-Иш гэх бүсгүй бусдын гарт хэрцгийгээр зодуулж, амиа алдсан хэрэг байв. Энэ хэрэгт түүний найз залуу Г.Алтанхүүг сэжиглэж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэс өнөөдрий... | хууль |
Эмчлэх нэрээр эрхтэн худалдаалав уу? Сүүлийн жилүүдэд монголчууд гадаадад, ялангуяа Солонгост эрхтэн шилжүүлэх мэс заслыг ихээр хийлгэх болсон. Гэвч мэс заслын үед бусад эд эрхтнээ алдсан нэгэн тохиолдлыг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эмнэлгийн байгууллагатай хамтран шалгаж... | хууль |
Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт буюу Зайсан дахь Хүүхдийн хорих 411 дүгээр ангийн зүүн талд барилгын суурь цутгахаар ухсан нүхэнд машин унаж, хоёр хүн амиа алдсан хэрэг гарлаа Барилгын захиалагч нь "Гангар инвест" биш "Уран ган" Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт буюу Зайсан дахь Хүүхдийн хорих 411 д... | хууль |
ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулж мөнгийг нь авсан атлаа бараа, бүтээгдэхүүн өгөөгүй компаниудыг шалгуулахаар Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ. Нэр бүхий 11 компани “Эрдэнэт”-ээс 8... | хууль |
Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар хуулийн байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэг болж өндөрлөө. Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зарим асуудал” сэдвээр... | хууль |
Манай улсад ховор, нэн ховор амьтан цөөнгүй бий. Үүний нэг нь цоохор ирвэс юм Манай улсад ховор, нэн ховор амьтан цөөнгүй бий. Үүний нэг нь цоохор ирвэс юм. Цоохор ирвэс нь дэлхийн хэмжээнд Төв Азийн 12-хон улсад ердөө 4500 орчим тоотой байдаг . Үүний 1000 орчим нь манай оронд нутагладаг. Тоо толгой нь цөөрч байгаа уч... | хууль |
Эрхтэн наймаалцдаг гэх асуудлаар эх сурвалжууд юу хэлэв Манай улсад сүүлийн хэдэн cap интернэтээр элэг, бөөрөө зарж, эрхтэний донор болно гэсэн зар хүчтэй тарж байгаа. Ийм зарын дагуу амь нас нь дээсэн дөрөөн дээр болсон аав ээж, ах эгч дүүдээ донор олж өгөхийг хүссэн маш олон хүн холбогдож асууж сонирхож байдаг нь бод... | хууль |
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар МИАТ, “Эрдэнэс Таван-толгой” зэрэг төрийн өмчит компанид шахаа хийсэн гэх таагүй дуулианд Төрийн өмчийн хорооны дарга асан одоо бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэр байнга холбогддог. Түүнд өнгөрсөн оны гуравдугаар сард УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнха... | хууль |
Энэ оны эхний хоёр сарын байдлаар хилийн чанадад манай улсын 33 иргэн гэмт хэрэгт холбогдоод байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ 16 иргэн БНТУ 7 иргэн БНСУ 4 иргэн АНУ 3 иргэн БНУУ, БНЧУ, Хонгконгт тус бүр нэг иргэн саатуулагджээ. Дээрх иргэдээс 11 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд найм нь БНХАУ-д сэжигтнээр шалг... | хууль |
Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэгтэй ачаанд эрэлч нохойн хамт шалгалт хийжээ. Гэтэл тус чингэлэгтэй ачаанаас их хэмжээний сум илэрсэн байна. Чингэлэгийн эзэн Н нь "Хуучин хувцас" гэж бүртгүүлсэн байсан ч ачаанаас нь "Влазер" үйлдвэрийн 22 м... | хууль |
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн 1264 дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгаж, гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүдэд шилжүүлсэн байна. Нийслэлд, Хүний амь нас санаатайгаар хохироосон 2 Бусдын биед гэмтэл учруулсан 3 Хулгай... | хууль |
Гал үндэстний Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал /Цагдан хорих 461/ “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 20, 21-нд хорих 461 дүгээр ангид боллоо. Шүүхийн шийдвэр өчигдөр орой 23.00 цагийн үед гарч, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ... | хууль |
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ныг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгосноор дэлхийн улс гүрнүүд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан БОНХЯ-наас “Амьд амьтнаар бахархая” сэдвээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, Хүр... | хууль |
Сүүлийн үед цахим ертөнцөөр ан хийх нэрийдлээр чоно болон бусад амьтныг авто машинаар дайрч, галт зэвсэг ашиглан хэрцгийгээр хөнөөж байгаа залуусын дүрс бичлэг, зураг ихээр мэдээлэгдэх болсон. Тэгвэл эдгээр мэдээллийн мөрөөр УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ талаар УМБГ-ын... | хууль |
Балмад эр оюутан охиныг дарамталж долоо хоног хорьжээ Их хотод эрдэм өвөртлөхөөр ирсэн 22-хон настай М гэх оюутан охин балмад эрийн дарамтнаас болж арга буюу нутаг буцжээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн н.Баасан гэгч этгээдийн эрхшээлд орж д... | хууль |
АНУ-д шүүх хурал нь болж байгаа Мексикийн иргэн Хесус Чавес Кастильо 800 орчим хүн хөнөөсөн хэргээ хүлээсэн тухай Латин Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Хесус Чавес Кастильо Barrio Azteca хэмээх дээрмийн бүлэгт багтдаг байсан бөгөөд тэр бүлгийн толгойлогч өдөр бүр хэдэн хүн алах ёстой квотыг түүнд тогтоож өгдөг байсан гэ... | хууль |
Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага ирсэн байна. Эндээс гэмт хэргийн шинжтэй 59 үйлдлийг бүртгэн 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг нэг гарсан бол хулгайн 19, дээрмийн нэг хэрэг бүргэгджээ. Мөн булаалт, танхай, залилангийн ний... | хууль |
ОХУ-ын иргэн Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нар нь бүлэглэн 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний орой Монгол Улсын хилийн 91/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын Тува улсын талаас хууль бусаар хил нэвтэрсэн байдаг. Энэ үеэрээ тэд галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлсэн бө... | хууль |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4437 дуудлага ирсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ. Иргэд аян замд гарахдаа, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Гэмт хэргийн шинжтэй нийт 114 үйлдлийг... | хууль |
Татварын ерөнхий газар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийж тараасан, импортын бараа бүтээгдэхүүнд НӨАТ төлсөн мэтээр хуурамч тайлан үйлдэж, их хэмжээний татвараас зайлсхийсэн 57 компанийг олон нийтэд мэдээллээ. Өөрөөр хэлбэл, энэ 57 аж ахуйн нэгж, байгууллага татвараас санаатай... | хууль |
МУГЖ Т.Ариунаагийн нөхөр, "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг удаан хугацаагаар хорьсоны эцэст гэм буруугүй хэмээн үзэж суллажээ. Г.Буяндоржийг Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт мөнгө угаасан, 1.2 сая ам долларыг Хятадуудаас болон “Цэн трейд” компаниас дөрвөн тэрбум 400 сая төгрөг залилсан, хуурамч бичиг ба... | хууль |
"Капитал” банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр нээлттэй болно. Шүүх хурал 10.00 цагт эхлэх бөгөөд одоогоор шүүх танхимын гадаа хохирогчид цуглаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг эргэн сөхвөл, “Капитал” банкныхан үйлчлүүгчдийнхээ хоёр тэрбум төгрөгөөр маржин тогл... | хууль |
Энэ сарын 7-нд ОХУ-ын Сочи хотод өвлийн XXII олимпийн наадам эхлэх гэж байна. Тиймээс ОХУ дэлхийн анхаарлын төвд ороод байгаа энэ үед тус улсад онц ноцтой гэмт хэргүүд гарсаар байгаа нь Орос орон аюулгүй байдалдаа илүү анхаарах шаардлагатайг сануулсаар байна. Өчигдөр л гэхэд тус улсын нийслэлд гарсан гэмт хэрэг олон у... | хууль |
Хилийн чанадад манай улсын нийт 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Тэдний 9 нь БНХАУ-д, 6 нь БНТУ-д, БНСУ, БНУУ, АНУ, Хонгконгт тус бүр 1 иргэн саатуулагдсан байна. Дээрх иргэдээс 8 хүн хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 7 нь БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотод хулгайн хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгуулж байгаа... | хууль |
Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс 2013 онд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг нэгтгэн аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, аймгийн засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт тайлагнажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад бүртгэгдсэн хэргийн тооноос 6.4, гэмт хэрэгт холбогдсон этгээдүү... | хууль |
Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны өдөр буюу Сар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэдээс 5870 дуудлага иржээ. Эдгээр мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж, гэмт хэргийн шинжтэй 113 үйлдлийг бүртгэн холбогдох нэгж, харьяа дүүргийн хэлтсүүдэд хуваарилан өгснөөр... | хууль |
"Капитал” банкны удирдлага болон ажилтанд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, өндөрлөлөө. 10.00 цагт эхэлсэн шүүх хурал 15.00 цагийн үед түр завсарласны эцэст, шүүх шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ тус банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлагын газрын дарга байж байгаад тушаал буурч ах... | хууль |
Өчигдөр буюу энэ сарын 4-нөөс 5-нд шилжих өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1695 дуудлага иржээ. Ирсэн мэдээллийг шалгаж гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүдэд шилжүүлж, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийт дуудлагын тодроос гэмт хэргийн ... | хууль |
Гурван хүний амийг хөнөөчихөөд айлд архи ууж байжээ Моксва хотноо Сочийн өвлийн олимп эхлээс хэдхэн хоногийн өмнө аймшигт хэрэг гарч олныг сандаргажээ. Тодруулбал, Москва хотын нэгэн дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч энэ сарын 3-нд гал нээж, хоёр хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулан, 20 хүүхдийг барьцаанд авса... | хууль |
Цахим ертөнцөд буюу онлайн чат, фэйсбүүкээр дураараа дургиж, саваагүйтсэнийхээ төлөө өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 15 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл өнөө цагт хүүхэд залуусын гол хэрэглээ болсон цахим ертөнцөөр аялсан насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор байгаа н... | хууль |
Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан өнгөрсөн онд гарсан авто ослын талаарх мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн нийт 2143 осол гарсан байна. Ослын улмаас 423 хүн амиа алдаж, 1282 хүн бэртэж гэмтжээ . Зам тээврийн ослын улмаас амиа алдагсдын тоо өмнөх оных... | хууль |
Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн нийт 1566 дуудлага иржээ. Тус газар эдгээр мэдээллийн дагуу шалгаж, гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүдэд шилжүүлсэн байна. Ингээд 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Өнгөрсөн өдөр Нийслэлд хүний амь на... | хууль |
Удаан хугацааны турш шалгасан “South Gobi Sands” компанийн захирал Жастин Каплад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байгаад албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр ял шийт... | хууль |
ЭЦГ-аас сэрэмжлүүлж байна Сүүлийн өдрүүдэд фэйсбүүк болон бусад хэрэгслээр “Нууц үг хулгайлах арга" гэсэн гарчигтай мэдзэлэл цацагдах болсон. Харин уг асуудлаар иргэдээс цагдаагийн байгууллагад гомдол иржээ. Уг гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийхэд дээрх үйлдэл нь нууц үг хулгайлах бус доорх ID бүхий... | хууль |
Зүүн Азийн бүс нутгийн зарим орон тухайлбал, "Малайз, Индонези, Филиппин улсад бага зардлаар буюу сардаа 200-300 орчим ам.доллараар сайхан нөхцөлтэй газар сурч, амьдрах боломжтой" гэсэн зар сурталчилгаанд хууртаж болохгүйг ГХЯ-ны Консулын газраас анхааруулж байна. Учир нь иймэрхүү зар сурталчилгаа төдийлөн бодитой бай... | хууль |
2009 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нислэг үйлдсэн ОМ-223 аяллын дугаартай, Ирландад EI-CSG бүртгэлийн дугаартай МИАТ ХК-ний Боинг-737 - 800 онгоц 8100 метрийн өндөрт нисч яваад хөлгийн битүүмжлэл алдагдан зорчигчдын дээрээс хүчил төрөгчийн маскууд нь унаж яаралтай өндөр алдах ш... | хууль |
Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт ноцтой осол гарч, албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ Өнгөрсөн амралтын өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт ноцтой осол гарч, албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаага... | хууль |
УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байна. Ардчилсан хувьсгалаас хойш арав дахь удаагаа өөрчилж байгаа энэ хуулийг зөвхөн эрүүл мэндийн санхүүжилт гээд зогсохгүй, дампуурчихаад буй эрүүл мэндийн системийнхээ цогц шинэчлэлтэй хамруулан үзэхийг цаг үе шаардаж байна. Өнөөдөр монголчууд зөвхөн ... | хууль |
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн М... | хууль |
“Улаанбаатар”, “Бишрэлт” их дэлгүүрүүд иргэдийг хуурчээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сар шинийн баярыг тохиолдуулан дэлгүүр, үзэсгэлэн худалдааны газруудад урамшуулалт худалдаа зохион байгуулж байгаа байдалд хяналт шалгалт хийжээ. Гэтэл “Бишрэлт Косметик энд Фейшн” ХХК-ийн “... | хууль |
Сэжигтэн Д.Бямбасүрэн Хуурамч бичиг баримт ашиглан "Зоос" банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэргээр шалгагдаж байсан сэжигтэн Д.Бямбасүрэн мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлсан байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас уг этгээдийг улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгааюм байна. Түү... | хууль |
Ууц хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ Сар шинэ болох гэж байгаа энэ өдрүүдэд орон байрны болон ууцны хулгай нилээдгүй гардаг. Харин энэ удаад айлын гэрээс олон тооны ууцыг бүлэглэн хулгайлсныг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байгаа ажээ. БЗД-ийн 27-р хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 11-261 тоотод... | хууль |
Хэдхэн хормын өмнө Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Хил хязгааргүй гол мөрний бүсийн сүлжээ байгууллагын ОХУ дахь төлөөлөгч, Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ, Ж.Ганболдын эхнэр З.Энхсайхан нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн гол зорилго нь олон нийтийн эрх ашгийн төлөө тэмцэл хийсэн эдгээр хүмүүст 21.6 жилийн хорих ял оноосныг эс... | хууль |
ГХЯ, БХЯ-ны нэр бүхий албаны хүмүүсийг АТГ-аас өчигдөр саатуулсан байна. Тухайлбал, ГХЯ-ны Консулын газрын дарга, БХЯ-ны газрын дарга Батсайхан, Жаргалсайхан, тус яамны сайдын зөвлөх, “Монгол-999” нэгдлийн тэргүүн Л.Ариунболд, УИХ-ын гишүүн асан Б.Батжаргалын хүү гээд нийт таван хүнийг саатуулсан аж. Дээрх хүмүүсийг ЗХ... | хууль |
Монгол Улсын нутаг дэвсгэрт малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалтын талаар, төр, иргэн, малчид, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Архангай аймгийн Прокурорын газар болон Засаг дарга, ИТХ-ын дарга түүнчлэн 19 сумын удирдлагууд цагда... | хууль |
“Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн П.Давааням академийн 13 гишүүний хамт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ “Үндэсний мэдээллийн төвд хийсэн уг хэвлэлийн бага хурлын зорилго энэ сарын 20-нд Zindaa.mn цахим сайтад гарсан “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн П.Давааням дааганы зүрхийг амьдаар нь сугалсан... | хууль |
Дорнод аймгийн Хавиргын хилийн боомтоор иргэн иргэн Д.Чинбат, Б.Батзэрэг нар их хэмжээний хярсны арьс хил давуулах гэж байгаад хилийн 0132 дугаар ангийн хилчдэд баригдсан байна. Эдгээр иргэдийн унаж явсан 49-89 ДОА, 11-99 ДОА дугаартай автомашинуудыг хилчид шалгахад, хярсны 200 арьс мөн зэс, мах гээд нийт гурван сая га... | хууль |
Нийгмийн сүлжээ гэдэг хэдэн зуун сая бүртгэлтэй хэрэглэгчид холбогдож өөр хоорондоо мэдээлэл дамжуулах үйлдлийг хэлдэг, залуучууд зах хязгааргүй энэ сүлжээнд ихээр дурладаг. Гэсэн хэдий ч интернэт орон зайд үүсч байгаа харилцаа холбоо бүр аюулыг өөртөө агуулж байна. Үүнийг та мэдэж байх шаардлагатай юм. Нийгмийн сүлжээ... | хууль |
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “Онги гол” хөдөлгөөний Ц.Мөнхбаяр нарт оногдуулсан ялыг ар гэрийнхэн болон цөөнгүй хүн шударга бус шүүлт хэмээн эсэргүүцэж байна. Уг хэргийн шүүхийн шийдвэр, шүүх ажиллагааны үйл явцын талаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжи... | хууль |
Улсын хилээр их хэмжээний зэс, хярсны арьс гаргах гэж байсан этгээдүүдийг хилчид саатуулжээ Хилийн 0132 дугаар анги хариуцдаг “Хавирга” Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн лхагва гаригийн 10:00 цагийн орчимд манай улсын хоёр иргэн хуулиар хориглосон бараа хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Тодруулбал, т... | хууль |
БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү, “МоХөТэ” компанийн захирал Б.Баттулга тэргүүтэй БХЯ, ГХЯ-ны албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэл... | хууль |
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд гурван хүний амь бүрэлгэсэн ноцтой хэрэг энэ сарын 23-24-нд шилжих шөнө гарчээ. Орон нутгаас энэ ноцтой хэргийн талаарх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн даруйд УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцогийн ахалсан ажлын хэсэг хэргийн газарт ажиллахаар то... | хууль |
МЗХ “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг 2012 оны 4-р сараас эхлэн өрнүүлж байгаа. Аяны хүрээнд “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан, авлигагүй тоолуур ажиллуулж 10 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, “Залуучууд авлигын эсрэг хамтдаа”, “Залуусаа сэрэх цаг боллоо” “Авлигагүй орон сууц”, “Авлигын эсрэг залуучуудын мөрдөх ... | хууль |
Энэ сарын 12-нд хөдөө орон нутгийн замд гарсан авто ослын улмаас дөрвөн хүн нас барлаа -Энэ сарын 12-нд хөдөө орон нутгийн замд гарсан авто ослын улмаас дөрвөн хүн нас барлаа- Монгол Улсад өдөртөө зам тээврийн ослын улмаас 1-2 хүн нас бардаг гэсэн тоон мэдээ байна . Сардаа бол 44, жилдээ 530 хүн авто ослын улмаас хорво... | хууль |
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг өчигдөр шүүх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Тэрбээр тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгэ... | хууль |
Амиа алдсан Монгол бүсгүйн хэрэгт Малайзын хэвлэлүүд анхаарал хандуулж эхэллээ Малайзад амиа алдсан 26 настай Б.Энхтуяа бүсгүйн хэргийг Малайзын цагдаагийн газар ирэх долоо хоногт хааж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн Малайзын хэвлэлүүд энэ хэргийн талаар мэдээлэл тавьж эхэл... | хууль |
Сүүлийн үед тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, хөдөлгөөний урсгал өсөхийн хэрээр түүнийг дагасан осол хэрэг цөөнгүй гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн ням гаригийн шөнө орон нутгийн замд автомашины ослоор таван хүн амиа алджээ . Хэргийн сэжигтэн нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Замын цагдаагийн тасгийн бай... | хууль |
Ч.Гансүхийн хэргийн хувь заяа хаашаа эргэх бол Төрийн албыг хөрөнгөжих хэрэгсэл болгосон албан тушаалтнуудын хувьд 2013 он тун хатуу жил байв. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, татвар төлөгчдийн мөнгийг завшсан дарга нар “аавын хаалга” татаж, зарим нь “дээлээ нөмрөх”, эсэхээ шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа. Тэдний нэг ... | хууль |
21-хэн настай бүсгүй бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан. Гэтэл энэ сарын 8 -нд Орхон аймагт дахин нэг эмэгтэй нөхөртөө зодуулж амиа алдсан талаар зарим мэдээллийн хэрэгслээр гараад байгаа. Энэ талаар Орхон аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарг... | хууль |
Энэ сарын 12-ны 22.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орох замд иргэн Д.Майнбаяр нь авто машины осолд орж, нас барсан байдалтай олджээ. Цагдаагийнхан уг хэргийн мөрөөр шалгахад, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал нь ... | хууль |
Хууль бус ан хийсэн хэргийн 80 хувийг нь галт зэвсгээр үйлдсэн байдаг. Гаалийн статистик мэдээллээс харахад, улсын хилээр оруулж ирж байгаа ангийн бууны тоо жил тутамд өссөөр байна. Тухайлбал 2009 онд 697 ширхэг, 2010 онд 881 ширхэг, 2013 онд 997 ширхэг бууг улсын хилээр зөвшөөрөлтэй оруулж иржээ . Хууль бус ан хийсэн... | хууль |
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн компанийн захирал 60 мянган ам.доллар бүхий цүнхээ алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ сарын 15-нд уг гэмт хэргийг үйлдсэн 55 настай Б-г саатуулсан байна. Тэрбээр хулгайн замаар олсон мөнгөөрөө авто машин худалдан авах гэж байгаад хоёр... | хууль |
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Налайх дахь Нисэхийн 337 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 6.5 км төмөр замыг 25 сая төгрөгөөр зарсан гэсэн дуулианд нэр холбогдоод байгаа. Тэгвэл тэрбээр энэ хэргийг үйлдэхдээ албан тушаал эрх мэдлээ ... | хууль |
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөө байрлуулах тухай, нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай, нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, Улаанбаатар–Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах туха... | хууль |
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамны эрх бүхий албан тушаалтнуудыг өнгөрсөн лхагва гаригийн үдэш баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тухайн үед Дүүргийн анхан шатны I шүүх цагдан хорих тогтоолыг 17.00 цагаас хойш батлахгүй гэж буцааснаар мөрдөгчид өөрсдийн эрх хэм... | хууль |
Налайх дүүргийн прокурорын газраас 2013 онд тус дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг судлан, энэ тухай танилцуулгыг Налайх дүүргийн засаг дарга, ИТХ болон, ГХУСАЗЗ-ийн дарга нарт хүргүүлжээ. Судалгааны дүнгээс харахад, Нийт гэмт хэрэг 80 буюу 21.6 хувиар Он... | хууль |
Ховд аймгийн "Хөгжил" политехник коллежийн багш нар, өмгөөлөгчийн хамт сэтгүүлчдэд хандан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд захирал Б.Бадрахыг 2005 оноос хойш найман удаагийн санхүүгийн хууль бус үйл ажиллагаа явуулж 613 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж үзэж байгаа юм байна. Энэ талаарх гомдол саналаа 2012 оноос эхлэн ор... | хууль |
Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсан 36 настай залуу хэдхэн цагийн дараа энэ хорвоогоос яваад өглөө. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт баригдаж буй "Макс" группын "Макс Өргөө" компанийн барьж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж зам дээр явж байсан машины дээврийг цөмлөж орон жолооч нь анхны тусламж авах боломжгүйгээр а... | хууль |
Цагдаагийн байгууллагынхан, тэр дундаа Мөрдөн байцаах газрын ажилтнууд хар тамхи, мансууруулах бодистой хийх тэмцлээ эрчимжүүлж, олон арга хэмжээ авч байгаа. Үүний дүнд хар тамхитай холбоотой гэмт хэрэг харьцангуй цөөрч байгаа гэх үзүүлэлт гарчээ. Тухайлбал, өнгөрсөн онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 40-өөд... | хууль |
Найз залуугийнхаа гарт хэрцгийгээр зодуулж, амиа алдсан байж болзошгүй Б.Цэдэн-Ишийн задлан шинжилгээний хариу “Гадны нөлөөгүй” гэж гарч, олныг цочирдуулсан. Ерөнхийлөгч хүртэл тус хэрэгт анхаарлаа хандуулж, дахин нягталж шалгахыг сануулсан удаатай. Тиймээс Шүүх эмнэлгийн хүрээлэнгээс дахин шинжээчдийн баг гаргаж, задл... | хууль |
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр болно. Эдгээр хүмүүс нь өнгөрсөн 2013 оны есдүгээр сарын 16-нд Засгийн газраас УИХ-д барьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтма... | хууль |
Гал үндэстний Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал /Цагдан хорих 461/ "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Учир нь хоёр талын өмгөөлөгч шүүх хуралд ирсэнгүй. Иймээс шүүх хуралдааныг тодорхойгүй хуг... | хууль |
БНЧУ-ын Валдице болон Винаржице хотын хорих газарт ял эдэлж буй Монгол Улсын иргэн Х, Э нарыг ялын хугацааны тодорхой хэсгийг эдэлсний дараа хугацаанаас өмнө суллах эсэхийг хэлэлцсэн шүүх хурал энэ сарын 17, 25-ны өдрүүдэд боллоо. Шүүх хуралд Прага дахь манай ЭСЯ-аас төлөөлөгч биечлэн оролцуулсан бөгөөд улсынхаа хоёр ... | хууль |
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Макс Өргөө” ХХК-ны барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж, хүний аминд хүрсэн хэрэг өчигдөр гарсан. Дээрх хэргийн улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан 3139 УНР улсын дугаартай “Ланд Круйзер 200” маркын авто машины жолооч газар дээрээ амиа алдсан би... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.