news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
АТГ-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалтгаан нь сүүлийн үед тус байгууллагын нэр хүндэд халдсан худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаагаас гадна гандаас үзүүлэх дарамт шахалт хэрээс хэтэрсэн тул ийнхүү мэдэгдэл хийхэд хүрчээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанху... | хууль |
Фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглаж, насанд хүрээгүй охидтой танилцан садар самуун үйлдэлд уруу татаж байсан Ч гэгчийг Эрүүгийн цагдаагийн газар баривчилсан байна. Гэмт этгээд нь ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судалж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татан ... | хууль |
Эрүүдэн шүүхээс ангид байх нь хүний салшгүй эрхийн нэг бөгөөд олон улсын хуулиар дайны, онц байдал зарласан үед ч эрүүдэн шүүхийг хориглодог ажээ. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг 155 улс соёрхон баталсан. Монгол Улс 2002 онд уг конвенцид нэгдэн орж, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах эрх бүхий... | хууль |
Эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарын буруугаас 10 сар хилсээр хоригдсон гэх ах дүүс Д.Төрбадрах, Д.Галбадрах нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд ах дүү тавуулаа юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд ах дүү тав “Сонгдо” эмнэлэгт өвчтэй ээжийгээ сахиж байгаад тавуулаа баривчлагдаж СХД-ийн цагдаагийн хэлтэст... | хууль |
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаарх танилцуулга хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан гэх хэргийг шалгаад хэн нэгнээ хутгалсан гэх ул мөр илрээгүй, хэрэг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл өгсөн. ... | хууль |
Өнгөрсөн жил таван настай хүүгээ заазуурдсан Д гэгчийн тухай бид мэдээлж байсан. Тодруулбал энэ хэрэгт өнгөрсөн оны долоодугаар сарын 31-нд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар гэмт этгээдэд долоон жил зургаан сар чанга дэ... | хууль |
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 11:17 2014/06/27 Улсын дээд шүүх Ц.Мөнхбаярт оноосон долоон жилийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэн нөхдийн хамт Төрийн ордон руу буу барин нэвтэрч, буун дуу гаргасан хэрэгт холбогд... | хууль |
Өнөөдөр 10:00 цагийн орчимд Энхтайван найрамдлын ордны автобусны буудлын ойролцоо зам гарч явсан эмэгтэйг нийтийн тээврийн автобус мөргөж амь насыг нь хохироосон ноцтой осол гарлаа. Тодруулбал, Шархад - Хороолол чиглэлийн 2390 УБЧ улсын дугаартай Daewoo маркийн автобус нь зам хөндлөн гарч явсан 20-25 орчим насны эмэгтэ... | хууль |
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч нарыг бусадтай хуйвалдан хуурамч дүгнэлт гаргадаг гэсэн гомдол тасардаггүй. Олны үг ортой гэгчээр Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж мөрдөн байцаалтад саад учруулж байсан нь тогтоогд... | хууль |
Автомашин зарна гэж сая төгрөг залилжээ Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Хермес” худалдааны төвийн гадна “үл таних хүн автомашин зарна гэж сая төгрөг авч яваад өгөхгүй байна” гэсэн дуудлага иржээ. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 57 настай, эрэгтэй Р өргөдөл гаргаж цагдаагийн б... | хууль |
Нийслэлийн III Амаржих газрын эмч нарын хариуцлагагүй байдлаас болж, 31 настай Э.Хонгорзул хэмээх бүсгүй жил гаруй хугацаанд хэвлийдээ марльтай явснаас нарийн гэдэс нь үгжирч муудcаны улмаас гэдсээ тайруулсан байдаг. Түүний биед ийнхүү хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн,... | хууль |
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн амраг хэмээн цоллогдоод байгаа Г.Сарангэрэл эргээд хоригдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. Тиймээс хоригдсон эсэхийг Цагдаагийн ерөнхий газар болон Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа. Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэ... | хууль |
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан билээ. Б.Бямбаа нь Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр /2010-2012 он/ гурван давхар дутуу гүйцэтгэлтэй /334.9 сая төгрөг/ барилга барьса... | хууль |
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн гурван багш, авлига авсан 63 оюутан, өгсөн, зуучилсан байж болзошгүй гэх хэргийн анхан шатны шүүх хурал Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болох байсан ч өмгөөлөгч, холбогдогчдын ирц бүрдээгүйгээс энэ сарын 23-ныг хүртэл хойшлууллаа. Тодруулбал дүнгээ засуулахаар багш нар... | хууль |
Энэ оны гуравдугаар сард “Энэрэл” төвийн багш Ц.Энхтуяа гэгч нь тус төвийн сурагч О.Бямбадоржийг “Цэвэрлэгээ хийсэнгүй” гэсэн шалтгаанаар зодож байгаа бичлэг мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан билээ. Дээрх мэдээллийн дагуу аймгийн Прокурорын газраас Орхон аймгийн Баян-Өндөр сум “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “С... | хууль |
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 12:27 2014/07/07 Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд 10.00 цагт эхэлсэн юм. Таван шүүгчдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас шүүх хуралдааныг... | хууль |
МХЕГ-аас ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрийн ойн үндсэн ашиглалт болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, ойн нөхөрлөл зэргийг шалгасан байна. Мөн Улаанбаатар хотод байрлах есөн мод, модон материалын зах, 116 иргэн энэ шалгалтад хамрагджээ. Шалга... | хууль |
Онлайнаар бараа захиалсан иргэдээс урьдчилгаа мөнгө авч залилан хийдэг кибер гэмт хэргийн гаралт нэмэгджээ. Зөвхөн фэйсбүүкээр дамжуулан иргэдийг залилсан хэрэг л гэхэд 50 гаруй сая төгрөгийн хохирол учирч одоо Цагдаагийн байгууллагад кибер гэмт хэрэгтэй тэмцэх бүхэл бүтэн алба байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Жиш... | хууль |
Өнгөрсөн баасан гарагт 11:00 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өргөө-1” кино театрын автобусны буудлаас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, цагдаагийн байгууллагын сэжигтний бүртгэлд бүртгэлтэй дөрвөн этгээд 7-н буудал 5-н шар чиглэлийн автобусанд сууж, хулгай хийжээ. Улмаар I хороолол хү... | хууль |
Монголчууд гадаадад хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эсвэл хууль бус наймааны золиос болсоор байна. Үүний нэг жишээ саяхан Монголын хоёр оюутанд тохиолджээ. Тэд Хятадад өдөрт 50 мянган төгрөгөөр 10 хоногийн хугацаанд бараа зөөх ажлын зарын дагуу хилээр гарчээ. Гэвч 10 хоноод 500 мянган төгрөгтэй болоод ирнэ гэсэн залуус гэри... | хууль |
Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд ахлагч Ц.Лхавга-Очир, М.Нуржал, байлдагч Б.Отгонзаяа, М.Баатаржав, Г.Эрхэмбаяр, Г.Амгалан нар өнгөрөгч тавдугаар сарын 2-ны орой хойд солонгосчуудад зодуулан биедээ хүнд гэмтэл авчээ. Уг хэрэг цэргүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин констракшн” ХХК-ны барилга дээр... | хууль |
Цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдэд ял оноов Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэгт татан оруулж, улмаар эргүүлийн цагдаагийн амь насыг санаатайгаар хөнөөсөн Х.Хапаар гэгчид шүүхээс 23 жил хорих ял оноосон байна. Гэмт хэрэгтэн нь өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө насанд хүрээгүй Х.Сапаргалий, Х.Сайгаш ... | хууль |
Өнөөдөр 14:05 цагийн үед Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд ХУД-ийн нутаг, Наадамчдын өргөн чөлөө, Вива сити хорооллын урд замд гурван автомашин мөргөлдсөн гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүн найман минутын дотор хэргийн газарт очсон байна. Гэрэл зургийг Замын цагдаагийн г... | хууль |
Тэмцлээ хаанаас эхлэх вэ “Цагаан тахал”. Анх энэ нэрийг хэвлэл мэдээллээр бичиж байхад хүн бүхэн цочирдон хүлээж авдаг байв. Харамсалтай нь өнөөдөр энэ хоёр үгийг нийгэмд байх ёстой юм шиг, хэдийнэ дасал болчихсон мэтээр хүлээн авч байна. Хар тамхи татсан, хар тамхинд донтсон гэх мэдээллүүд өдөр бүхэн хэвлэлийн хуудсыг... | хууль |
Урин дулааны цагт иргэд хөдөө орон нутгийг зорих нь ихэсдэг билээ. Харин энэ үеэр орон нутгийн замд гарах осол гэмтлийн тоо нэмэгддэж байгаа аж. Цагдаагийн Ерөнхий газраас орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын талаар болон зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ... | хууль |
Зэвсэгт хүчний 016 дугаар ангийг тойрсон дуулиан намжих нь бүү хэл бүр лавшрав. Тус ангийн удирдлага цэргүүдийг хууль бусаар барилгын ажил хийлгүүлж байх үеэр дөрвөн цэрэг солонгосчуудад зодуулж хүнд гэмтсэн хэрэг илрээд төд удаагүй байтал дахин нэг алба хаагч сургуулилтын үеэр осолдож, амь насаа алдсан хэрэг гарлаа. ... | хууль |
“Хадгаламж Кореа” компанид мэхлүүлсэн бол цагдаад хандаарай Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст иргэдийг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байгаа ажээ. Тодруулбал, 2005-2006 оны ... | хууль |
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нямхүү ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нь зээл чөлөөлөх нэрээр иргэн Д.Батдэлгэр гэх эмэгтэйн хоёр байрыг залилан авсан хэрэг гарсан билээ. Харин хохирогчийн зүгээс энэхүү хэрэгт хуулийхан буюу прокурор, шүүхийхэн нотлох баримт хангалттай байхад хэт нэг талыг барин шийдвэр г... | хууль |
Өнөө өглөө үүрээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 3-р эмнэлгийн урд зам дээр автомашин шон мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтсэн байна. Осолд орсон хүмүүс хөлбөмбөгийн ДАШТ үзээд гараад явж байсан нь тогтоогдсон байна. Иймээс олон нийтийн газар буюу үйлчилгээний газар хөлбөмбөг үзэх... | хууль |
Улсад татвар бага төлж, ашиг их олохыг зорьсон бизнес эрхлэгч гадаад, дотоодын иргэд төсөвт төвлөрч, ирээдүй хойчид хөрөнгө оруулалт болох ёстой татвараас зайлсхийх явдал гарсаар байгаа. Тийм хүмүүсийн нэг хэсэг нь гар утасны наймаачид. Манай улсад борлуулж буй гар утас, түүний дагалдах хэрэгсэл болох цэнэглэгч, холбог... | хууль |
“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...” хэмээн томчууд бид дуулдаг. Хүүхэд нас минь хэчнээн гэрэл, гэгээтэй, гоё сайхан байсан тухайгаа ам уралдан ярьцгаадаг. Гэтэл бид өөрсдөө хүүхдүүдийнхээ хүүхэд наснаас нь хумсалж байгаагаа ухаарахгүй яваа нь харамсалтай. Учир нь томчууд бид хүүхдүүдийг гэмт х... | хууль |
Нийслэлийн Цагдаагийн газар өнгөрсөн хоногт иргэдийн дуудлагын мөрөөр шөнийн цэнгээний газар болон караокед гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг “Монгол зах” ХХК-ийн зочид буудлын доод давхарт байрлах караокег шалган гадаадын иргэдэд биеэ үнэлдэг долоон эмэг... | хууль |
Их, дээд сургуулийн багш нар оюутан болон эцэг эхчүүдээс авлига авч, дүн засдаг гажуудал боловсролын салбарт бугшаад олон жил болсон. Тэгвэл манай улсын нүүр царай болсон МУИС-ийн 54 багш дээрх хэрэгт холбогдож, шүүхийн хаалга татаад байна. Тухайлбал, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс нарын 54 ... | хууль |
Хоёр хүүхдээ шатаагаад зугтжээ Булган аймгийн Орхон суманд олныг цочирдуулам онц хэрцгий гэмт хэрэг гарчээ. Амьдралынх нь утга учир, аз жаргал болсон бяцхан үрсээ машинд хийгээд шатаасан аймшигт хэргийг эцэг нь болох Ё гэгч үйлдсэн гэнэ. Хэргийн талаар Булган аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн орлог... | хууль |
Оюутан болон эцэг эхчүүдээс авлига авч, дүнг нь засдаг гэх хэргийн сэжигтнээр татагдсан МУИС-ийн багш нарын шүүх хурал өнөө өглөө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшилсон байна. Уг хэрэгт нийт 54 багш сэжигтнээр татагдсан бөгөөд тэднийг авлига авч, оюутнуудын дүнг засдаг байсныг Авлигатай тэмцэ... | хууль |
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Эрдэнэзуу хийдээс долоон бурхан хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Алдагдсан бурхад нь XVIII зууны дунд үеийнх бөгөөд түүхийн нэн ховор, хосгүй үнэт бүтээлүүдийн тоонд ордог аж. Тухайлбал, Хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан 1.595 кг ж... | хууль |
ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан Газрын тосны газрын дара асан Д.Амарсайхан энэ сарын 13-нд нас барсан билээ. Тэгвэл энэ асуудалд Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс Эрүүгийн Хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэргийн мөрдөн байц... | хууль |
Ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтны амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ховд аймагт гарч байсан билээ. Тэгвэл энэхүү хэргийг аймгийн цагдаагий хэлтэс мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг тодруулбал, Х.Хапаар гэгч нь 2013 оны дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө насанд х... | хууль |
Бэлтгэл хурандаа С.Бямбадорж манай сонинд хандлаа. Тэрбээр хуулийн байгууллагын үйл ажиллагааны арга барил, мөн өдгөө Төв аймгийн хориход хоригдож байгаа хурандаа Д.Цогтбаатарын талаар ярьсан юм. -Та эхлээд өөрийгөө танилцуулаач. Хаана ямар ажил эрхэлж байв? -Би Тагнуулын байгууллагад мөрдөн байцаагч, мөрдөн байцаах ... | хууль |
"Нарантуул" олон улсын худалдааны төвийн өргөтгөлөөс хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тухайн эрэгтэй нь 170 см өндөртэй, 40 орчим насны хүн байсан бөгөөд осгосон байдалтай нас барсан байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Энэ мэт осгож нас барах хэрэг сүүлийн үед олноо... | хууль |
Солонгосын Инчон хотын Намдунг дүүрэг дэх нэгэн цөөрөмд аяллын том цүнхэнд хийж хаясан, Монгол Улсын иргэн байж болзошгүй нэгэн эрэгтэйн цогцос олдлоо гэж өчигдөр тус дүүргийн цагдаагийн газраас мэдээлжээ. Орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 08.20 цагийн орчимд тус цөөрмийн ойролцоо байх нэгэн үйлдвэрийн солонгос ажил... | хууль |
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 461 дүгээр хорих ангид нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгө угааж, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан, “Тэнгри холд... | хууль |
3.5 тэрбумын үнэт эдлэл гаргахыг завджээ УБ-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор манай улсын хоёр иргэн их хэмжээний үнэт эдлэлийг нууж гаргахыг завджээ. Тагнуул, гаалийн ажилтнууд уг хэргийн мөрөөр шуурхай ажиллаж таслан зогсоож чадсан байна. Зорчигчид гар тээшиндээ 18 нэр төрлийн ээмэг, бугуйвч, зүүлт зэрэг үнэт эдлэлүүд... | хууль |
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдээс хосгүй үнэт долоон бурхан хулгайд алдагдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл цагдаагийнхан шуурхай ажилласны дүнд хэргийг илрүүлж, алдагдсан бурхдыг Улаанбаатар хотоос олжээ. Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн... | хууль |
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн багш Д.Цэнд-Аюуш бага насны хүүхдүүдийг зоддог нь илэрч, түүнийг ажлаас нь чөлөөлөн, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгасан юм. Түүнийг бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Дүүргийн хоёрдугаар прокурорын газраа... | хууль |
Хүн дайрч амь насыг бүрэлгээд зугтжээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Яармаг-Нисэхийн замд иргэн Ж зам тээврийн осолд орж нас барсан хэрэг гарчээ. Харин энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлээгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллаг... | хууль |
Хэд хоногийн өмнө БНСУ-д амьдарч байсан монгол иргэний амийг хөнөөж, цүнхэнд хийгээд далайд хаясан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл хохирогч Монгол хүн биш болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр очсон иргэн А нь тавдугаар с... | хууль |
2014 оны эхний таван сарын байдлаар хилийн чанадад манай улсын нийт 122 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна. Дээрх иргэдээс: Хулгай 65 Хүний амь нас хохироосон 1 Хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 19 Оршин суух журам... | хууль |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Авлигатай тэмцэх газар болоод Цагдаагийн Ерөнхий газар, Харьяа дүүргийн шүүхдээ хандсан байна. Ийн хандах болсон шалтгаан нь түүнийн нэр төрд санаатайгаар халдсан гэж үзсэнээс үүджээ. Тухайлбал, “Улс төрийн тойм” сонины 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 085/1025/ дугаарын VII хуудсанд “... | хууль |
Цагдаагийн хошууч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ аминд хүрсэн талаархи мэдээллийг хохирогчдын ар гэрийнхэн өглөө. Тэд энэ хэргийг хүчирхийллийн сэдлээр үйлдэгдсэн ч замрхах тийшээ хандаж байгаа учраас хэвлэлийнхэнд хандахаар болсон хэмээлээ. Баянгол дүүргий нутаг дэвсгэрт, дөрөвдүгээр сарын 18-ны шөнө 02.0... | хууль |
Улсын Дээд шүүх Ч.Баттуул, Ж.Батчулуун, Б.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хэлэлцэхээр товлоод байсан юм. Гэвч шүүгдэгч Ч.Баттуулын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Ингээд шүүх хурлыг тавдугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ. Хэрги... | хууль |
БНХАУ-д байгаа таван иргэнд цаазаар авах ял оноосон байна Энэ оны эхний гурван сарын байдлаар манай улсын хэмжээнд хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүхий эдийн хууль бус үйлдэлтэй холбоотой 133 гэмт хэрэг, 365 үйлдэлд 460 хүн холбогдон шалгагджээ. 2010 оноос хойш бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2002-... | хууль |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Номин” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд нэг төгрөгийн хариулт өгөхгүй байгаа тухай гомдлыг удаа дараа гаргажээ. Энэхүү үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг тус тус зөрчиж байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлт өмнө гарч, 10 ... | хууль |
Энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор 205 кг үзмэн мана гэх чулууг БНХАУ-руу хууль бусаар хилээр гаргахыг завдсан хэрэг гарсан. Ингэхдээ нүүрс тээвэрлэдэг 68-14 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын авто машинд тээвэрлэсэн байсан аж. Хэргийг Өмнөговь аймгийн Цагдаа... | хууль |
Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор М.Батжаргал, Л.Цогтхүү нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид шалгалт явуулжээ. Тэд ял эдэлж байгаа ялтнуудын харуул хамгаалалт болон ялтанд үзл... | хууль |
Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, хохирсон долоон бүсгүйг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн эх оронд нь авчирсан байна. Уг хэргүүд 2014 он гарснаас хойш бүртгэгдсэн бөгөөд дээрх охид Филиппин, Индонез, БНХАУ-д байсан гэнэ. Түүнчлэн сүүлийн үед монгол охид бие биенээ худалдах, зуучилах үзэгдэл ... | хууль |
Жил бүрийн тавдугаар сарын 5-нд хүйн ээжүүд буюу эх баригч эмч нарын баяр тохиодог уламжлалтай. Манай улсын хэмжээнд 800 гаруй эх баригч эмч байдаг бөгөөд тэдний 180 нь өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан баярын чуулга, уулзалтад оролцлоо. Эдгээр хүйн ээжүүдээс эрүүл мэндийн салбарт хамгийн олон жил ажиллас... | хууль |
Нийслэлчүүдийн хэлж заншсанаар Төрийн соёмботой уул буюу “Соёмбо толгой”-д гал гарсан байна. Түймэр гарч байгаа дуудлага 16.14 цагт иржээ. Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын 14 алба хаагчид ажиллаж галыг бүрэн унтраажээ. Гал 3,5 га орчим газрыг хамарсан бөгөөд зарим уугиж байгаа хэсгийг бүрэн унтраахаар гал... | хууль |
Дархан-Уул аймгийн захын байцаагч 42 настай Г гэх залуу буудуулж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 30-ны орой түүний цогцсыг машинаас нь олсон байна. Энэ буудалцааны хэрэг хувийн өс хонзонгийн сэдэлтэй байж магадгүй гэсэн таамаглал гарсан байна. Юутай ч уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ... | хууль |
Зам тээврийн ослын баримт ба шалтгаанууд: 2030 он гэхэд зам тээврийн ослын тоо 65% өснө. Жолооч утсаараа мессеж бичихийн тулд дунджаар 5 сек зарцуулдаг. Энэ нь бүтэн хөлбөмбөгийн талбайг туулах хугацаа. 18-25 насны жолоочдын 70% нь машин барьж байхдаа утас ашигладаг байна. Машины осол нь хүүхэд, залуусын үхлийн... | хууль |
Хан-Уул дүүргийн 12-р хороонд 16-17 насны 10 хүүхдийг барьцаалсан хэрэг өчигдөр гарсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа "Өчигдөр ХУД-т ирсэн дуудлагын дагуу очиход нэг хүн хутга тулган насанд хүрээгүй хүүхдүүдийг барьцаалсан байдалтай байсан. Тиймээс ... | хууль |
Интернэт орчныг тойрсон залилан мэхлэх үйлдэл тасралтгүй үргэлжилсээр байна. Улс дамжсан интернэтийн залиланд манай улсын иргэд хохирогч болох тохиолдлууд ч нэмэгдэж байгаа тухай Эрүүгийн Цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээллээ. Тухайлбал “ Хөвсгөл аймгийн харъяат иргэн А нь Фэйсбүүкээр Англи у... | хууль |
Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, овоонд булжээ Нийслэлд өнгөрсөн долоо хоногт ноцтой хэргүүд гарлаа. Лхагва гаригт үүрээр Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хороонд 25 настай залуу хамт ажилладаг залуугаа хөнөөж, 10 оюутан барьцаалсан бол пүрэв гаригт Баянзүрх дүүрэгт хоёр эмэгтэйн зэрэмдэглэсэн цогцсыг цагдаагийнхан ол... | хууль |
Энэ сарын 6-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт олныг цочроосон аймшигт хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл эл хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газар болон хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн онц ноцтой гэмт хэрэг мөрдөх хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэрэг 6-нд гарсан бөгөөд дүүргийн цагдаагийн хэлтэс сэ... | хууль |
АТГ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг албан тушаалаас нь эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргээд байгаа. Түүний гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, ихээхэн хэмжээний зээлээ нуун дарагдуулсан нь шалгалтаар тогтоогдсон тул ийнхүү хариуцлага тооцуулах хүсэлтийг гаргасан юм. Тэгвэл АТГ-аас дахин хоёр ч төр... | хууль |
Өнгөрсөн бямба гарагийн оройн 18-19 цагийн хооронд “Олимп хотхон”-ы хажууд тээврийн хэрэгсэл явган зорчигч дайрч хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал 50 орчим насны эрэгтэйг элчингийн дипломат дугаартай цагаан машин дайрч зугтаасан байна. Хохирогч тухайн үед ухаангүй, тусламж дуудах чадваргүй болсон байсан уч... | хууль |
Татварынхан өөрсдөө НӨАТ дээр ажилласаар байх уу? УМБГ-аас НӨАТ-ын орлого, зарлагын баримт бичиг ашиглан, татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж хууль зөрчсөн, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Тодруулбал, 2871 аж ахуйн нэгж НӨ... | хууль |
“Макс” группийн захиалан бариулж байгаа “Crown center”-ийн барилга дээрээс долоо метрийн урттай бэхэлгээний сум төмөр машин дээр унаж, 36 настай залуу ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг гарсанаас хойш гурван сар өнгөрөөд байна. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас болж г... | хууль |
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 14-ний 18.00 цагт “Гэмт хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн энд явж байна” гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын хоёр цагдаа тухайн хүнийг III хорооонд саатуулж, бичиг баримтыг нь шалгах гэтэл ... | хууль |
УИХ-ын гишүүн асан, Бригадын генерал Х.Жекей Казахстан улсад суурьшсан тухай мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. Зарим мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар бол тэрбээр Казахстаны Хил хамгаалах газрын Хилийн тагнуулын албанд зөвлөхөөр ажиллаж байгаа гэнэ. Ингэхдээ Монгол улсад байх хугацаандаа амьдарч байсан орон сууца... | хууль |
“Нарантуул” зах дээр хууль бус наймаа эрхэлдэг олон иргэд байдаг. Чанар, баталгаагүй эм тариа, ангийн сум зэргийг нууцаар зарах үйлдэл тасрахгүй байгааг ч хуулийнхан хэлдэг. Тэгвэл тус зах дээр байлдааны зориулалттай сум зарж байсан бүлэг этгээдийг Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн... | хууль |
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр “Тэнгис” кино театрын зүүн урд талд 2012 оны есдүгээр сарын 12-ны өдөр барилга дээрээс тулгуур төмөр унаж, иргэн Б.Чойжилсүрэнгийн аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ. Тус хэргийг өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байц... | хууль |
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 17-21-нд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мансуурал, донтолтоос өсвөр үеийг хамгаалах, сургагч багш бэлдэх сургалтыг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын 70 дугаар сургууль дээр болж буй тус сургалтад Ерөнхий боловсролын ... | хууль |
Охид интернетээр дамжуулан биеэ үнэлэх нь ихэсч байна Хүн худалдаалах гэмт хэрэг нь олон улс дамжсан төдийгүй ашиг орлогоороо хар тамхи, зэвсгийн наймааны дараа ордог. Тодруулбал манай улсын шүүх сүүлийн дөрвөн жилд хүний наймааны золиос болсон 35 хохирогчийн хэргийг шүүн шийдвэрлэжээ. Үүнийг насаар нь а... | хууль |
Эрүүгийн Цагдаагийн Газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас нэгэн сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Учир нь сүүлийн үед Фэйсбүүкт 10 мянгаас дээш LIKE-тай хуудсууд бусдад "Нууц үгээ алдлаа" гэх мэдээлэл бүртгэгдэх нь ихэссэн гэнэ. Иймд вирус буюу хортой код хүлээн авч, нээж нууц үгээ алдахгүй байхыг Эрүүгийн Цагдаагийн... | хууль |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн багш хүмүүжигч хүүхэдээ зодсон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Тодруулбал, тус цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэг нь хоёрдугаар сарын 14-ний өдөр гурван настай А.Баян-Эрдэнийг "Өмдөндөө шээлээ" гэх шалтгаа... | хууль |
Цэцэрлэгийн багш нар хууль бусаар мөнгө хураалаа МХЕГ-аас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийслэлийн Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг зарим эцэг эхээс бэлэн мөнгө хураан авч байгааг шалгаж өгөх хүсэлт иржээ. Гэтэл Болов... | хууль |
Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах "Натур" худалдааны төвийн замын хойно баригдаж буй "Naran Place" барилга дээр гал гарлаа. 21:00 цагийн байдлаар ил гарсан гал байхгүй ч утаа уугиж, Онцгой байдлын газрын гал сөнөөгч машинууд тус барилгын зүүн талын орон сууцны замыг хаан галыг унтрааж байлаа. Гал гарсан шалтгаан... | хууль |
Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. 2014 он гарсанаас хойшхи эхний гурван сард 4161 хэрэг бүртгэгджээ . Эдгээрийн 16.9 хувь нь олон нийтийн газар үйлдэгдсэн байна. Он Баар, цэнгээний газар Зоогийн газар З... | хууль |
Жастин Каплагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шалгаж эхлэхэд Жастин Каплатай холбоотой хэргийг илрүүлж тусад нь салгасан билээ. Улмаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд тэд нэг ч удаа Монгол Улсад... | хууль |
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /FВI/ төлөөлөгчид өнөөдөр хууль сахиулах байгууллага болон хэвлэл мэдээллийнхэнд FВI-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хууль зүйн хүрээлэнд болсон тус арга хэмжээ нь Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гол ажлуудын нэг аж. Уулзалтад АНУ-ын... | хууль |
Хилийн чанадад зорчиж буй манай улсын зарим иргэн өөрсдийн буруугаас болж хохирох тохиолдол тасрахгүй байсаар байна. Тухайлбал архидан согтуурах, хил гаалиар гарахдаа зөрчил гаргах, бусадтай наймаа арилжаа хийхдээ баримт, гэрээ үйлдэхгүйгээр мөнгөө залилуулах гэх мэт асуудалд удаа дараа холбогдсоор байгаа аж. Ялангуяа... | хууль |
Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хаш чулуун” саунд үйлчлүүлж байсан иргэн нас барсан гэсэн мэдээллийн дагуу дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тодруулга хийлээ. Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хаш чулуун” саунд үйлчлүүлж байсан хү... | хууль |
Өнгөрөгч 2013 онд уулын баяжуулах “Эрдэнэт" үйлдвэрт осол гарч, иргэн Э хүнд гэмтэж, Б нь амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, сум дундын 14 дүгээр шүүхээс Цахи... | хууль |
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн харьяа "Энэрэл" хүүхдийн асран хамгаалах төвийн багш Ц.Энхтуяа гэгч нь асрах төвийн хүмүүжигч О.Бямбадоржийг зодсон хэрэг олонд ил болсон билээ. Хэргийн дагуу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Багшийн ёс зүйн хороо, хууль зүйн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн газар дээ... | хууль |
Хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцье -Тамлуулсан хүүхдүүдийг дагуулаад шүүх эмнэлэг дээр очиход өөдөөс нь мөнгө нэхжээ- Хоёр болон найман настай хүүхдүүдээ төрсөн эцэг нь хазаж, боомилох зэргээр тарчлаан зовоосон хэрцгий хэрэг гарчээ. Энэхүү жигшүүрт хэргийн талаар “Лантуун дохио” ТББ-аас хүүхдүүдийн зургийг өөр... | хууль |
УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна. Дээрх иргэд нь “Барилга барих газар олж өгнө” гэж бусдыг хуурч, мэхлэн залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм... | хууль |
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц нь өөрийн ангийн хүүхдүүдийг цохиж, зодсон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн. Дээрх мэдээлэлд дурьдагдсан асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс энэ сарын 27 буюу өчигдөр ... | хууль |
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Төрийн тусгай хамгаалалттай газарт буу дуугаргасан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэргээр 22 жилийн ял ногдуулсан билээ. Түүний хувьд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өө... | хууль |
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст холбогдох давж заалдах шатны шүүх хурал завсарлаад байсан билээ. Тэгвэл шүүх хурал үргэлжлэн хуралдаж шийдвэрээ гаргасан байна. Тэдэнд шүүхээс төрийн тусгай хамгаалалттай газар буу дуугаргасан, иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн гэж үзээд 22 жилийн ял н... | хууль |
Хүн худалдаах гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг 17 байгууллагын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, “Хүний наймаатай тэмцэх ТББ-уудын сүлжээ” байгуулж буй тухайгаа мэдэгдлээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ууд 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн ч өнгөрсөн хугацаанд хийсэн ажил нь албан бус байсан... | хууль |
Өнгөрсөн 2013 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд онц хүнд гэмт хэрэг найман удаа гарсан байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай алсан гэмт хэрэг 4 91.2.2 дахь хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдыг алсан гэмт хэрэг 1 91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис х... | хууль |
Хилийн чанадад энэ оны нэгдүгээр улиралд манай улсын 56 иргэн гэмт хэрэгт холбогдсоныг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. Тэднээс 20 нь хулгайн, найм нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, зургаа нь танхайн, тав нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөд... | хууль |
Төрсөн хоёр үрээ хазаж зовоосон хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Энэ хэргийн улмаас хоёр настай охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдүүдийн биеийн байдлын талаар хохирогчдын ээж Т.Т-ээс цөөн зүйл тодрууллаа. - Хэрэг болдог өдөр юу болсон юм бэ? - Том хүү бид хоёр өглөө хичээлдээ явж, нөгөө гурав маань гэрт... | хууль |
Хүүхэд, хөгшдийг хулгайч нар онилох болжээ Хулгайчдын бай нь хүүхэд, хөгшид болжээ. Тэднийг хуурч, итгэлийг нь олно гэдэг их амархан учраас тэр. Саяхан нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн 2013 оноос эхлэн бага насны хүүхдийг хуурч гэрт нь дагаж ороод дээрэм хийдэг 19 настай У гэгч эмэгтэйг үйл... | хууль |
Цагдаагийн офицер залилангийн хэрэгт холбогджээ Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн офицер Э нь бусдаас 1.9 сая төгрөг залилан авсан хэрэгт холбогдсон байна. Түүнд мөнгө өгч залилуулсан гэх хүн нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ө.З гэдэг эмэгтэй гэнэ. Сэжигтэн Э нь түүний дүү болох Ө.Отгонбаатарт хо... | хууль |
Найз залуугийнхаа гарт 48 цаг зодуулж, амь насаа алдсан хэмээж байсан Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний хариу гарчээ. Задлан шинжилгээний хамгийн анхны хариу "Гадны нөлөөгүй" гэж гарч байсан бол энэ удаа “ Архины гаралтай элэгний үхжил, цөсний суваг битүүрч, улмаар цоорч биеэр нь тархсан зэрэг хавсарсан... | хууль |
Японы хамгийн том якузагийн бүлэг болох Ямагучи-гуми өөрийн вебсайт , сүлд дуутай болсон байна. Гэвч гаднаас нь харахад гэмт хэргийн бүлэг гэсэн шинж тэмдэг байхгүй, харин "Хар тамхийг устгах, Эх орноо цэвэршүүлэх холбоо" гэсэн нэрэн дор байгаа ажээ. Энэ нь сүүлийн үед олон нийтийн дунд унаад байгаа нэр хүндээ сэргээх,... | хууль |
“Цэвэр агаар” сангийн захирал асан Н.Хүрэлсүх Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонссон “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нар давж заалджээ. Цэвэр агаар сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Н.Хү... | хууль |
Д.Чинзоригийн хуулийн зөвлөх Ж.Галт "Сод Монгол" компанийн захирал асан Д.Чинзоригийн хуулийн зөвлөх Ж.Галт өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь "Сод Монгол групп" компанийн захирал Ц.Анандбазар өөртэй нь болоод компанитай нь холбоотой мэдээлэл цацахгүй байх нөхцөлтэйгөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ х... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.