news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Талибаны алан хядагчид Пакистаны Пешавар хотын дунд сургуульд гурван удаа дараалж бөмбөг дэлбэлснээр 132 хүүхэд, есөн ажилтан амиа алдаж зуу гаруй хүн хүнд шархадсан хэрэг өчигдөр гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор Пакистанд гурван хоног гашуудал зарлаж байгааг тус улсын Ерөнхий сайд Наваз Шариф мэдэгдлээ. Сургууль руу... | хууль |
Улсын хэмжээнд энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсний 6138 буюу 24,6 хувь нь согтуугаар үйлдэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг 1703 буюу 7,3 хувиар өссөн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурсан бол Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говь... | хууль |
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар Зайсангийн хорих ангид шилжүүлжээ. Тэрээр шүүхээс долоон жилийн ял сонсож Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих ангид хуваарилагдсан юм. Түүнийг ямар оноштойгоор нийслэлд шилжүүлснийг ойрын хүмүүсээс нь тодруулахад “Сүүлийн үед даралт нь тогтворгүй... | хууль |
Бүгд Найрамдах Казахстан Улс болон манай улс хооронд гэмт хэрэгтний ялыг эх оронд нь шилжүүлэн эдлүүлэх талаар холбогдох байгууллагууд гурван жил орчим зөвшилцөж байна. Зөвшилцлийн үр дүнд өнөөдөр БНКУ-д ял эдэлж байсан манай улсын хоёр иргэн эх орондоо ялаа эдлэхээр ирлээ . Дээрх ажиллагааг Монгол Улсын Хууль зүйн яам... | хууль |
"Монос"-ын эмийн санч Э нь “фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд том хүний тунгаар борлуулснаас болж, 16 нярай хордсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Эмийг эцэг, эхчүүдэд том хүний тунгаар борлуулснаас болж, 16 нярай хордсон Мөн тус компанийн лавлахын эмч Ж нь тус эмийг хэрэглэх зааврыг эцэг эхчүүдэд өгөхдөө ... | хууль |
Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровтой ярилцлаа. -Монгол Улсад өмнө нь огт байгаагүй Гэрч, хохирогчийг хамгаалах тухайн хууль батлагдлаа. Энэ хуулийг батлах шалтгаан нөхцөл нь юу байв? -Аливаа гэмт хэргийн гэрч, хохирогчийн аюулгүй байдал ямар нэгэн эрсдэлд байгаа бол төрийн нэрийн ө... | хууль |
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 17:28 2014/11/28 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Анхбаяр, Д.Амарсайхан, Н.Отгонболд, Ц.Чандмань нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ. Улсын Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зарим ө... | хууль |
Сүүлийн үед охид, бүсгүйчүүд маань баталгаагүй гэж нэрлэгдсэн үр зулбуулах эм хэрэглэж, амь насаараа хохироод зогсохгүй насан туршдаа үрийн зулай үнэрлэж чадахгүй гашуухан гэмээр харамсмаар тохиолдол маш олноор гарах болсон билээ. Уг нь үр хүүхэд гэдэг хүссэн болгонд олдоод байдаг бурханы бэлэг биш . Тиймээс л үр удмаа... | хууль |
Нийслэлийн аялал жуулчлалын газраас Улаанбаатарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд шалгалт хийхэд маш олон зөрчил илэрчээ. Уг нь Хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар “Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн б... | хууль |
Монгол охид, эмэгтэйчүүд сүүлийн үед гадаадын иргэдэд хууртаж эд хөрөнгөөрөө хохирох болсныг Гадаад Харилцаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Яамнаас сэрэмжлүүллээ. Монголчууд ямар хэлбэрээр хохироод байгаа, хэрхэн сэргийлэх талаар тус яамны Консулын Газрын дэд захирал Н.Батаагаас тодруулав. -Сүүлийн үед гадаадын улс ... | хууль |
“Үнэгний ан”. Хятадын хууль сахиулах байгууллагууд гадаад руу зугтсан авлигач түшмэлүүдийг эх орондоо буцааж авчрах ажиллагааг ийнхүү нэрлэжээ. Энэ кампанит ажил үр дүнгээ өгч байгааг БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч тэмдэглэв. Гэвч зугтсан гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн баривчлахад Хятадын шүүх системд эргэлздэг ө... | хууль |
Сүүлийн үед тээврийн хэрэгсэлтэй холбоотой хулгайн гэмт хэрэг нэлээд гарах болсон байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 58 дугаар байрны гадна байрлуулсан машинаас эд зүйлээ алдсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, “Prius 20” маркийн автомашины хоёр толийг хулг... | хууль |
Жил бүрийн Арванхоёрдугаар сард шинэ жилийн баяр тэмдэглэхтэй холбоотой архидан согтуурсны улмаас амь насаа алдах, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ихэсдэг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг НЗЦГ-аас анхаарууллаа. Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна. Тухайлбал өнгөрсөн жили... | хууль |
Насанд хүрсэн Монгол хүнд жилд дунджаар 19 литр архи, 32 литр шар айраг ноогдож байна. Мөн манай улсад одоогийн байдлаар 95 аж ахуйн нэгж согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа тоо мэдээ бий. 2013 онд хийсэн судалгаагаар Монголчууд 36 сая литр архи импортлож, экспортод 154,926 литр архи гаргасан үзүүлэлттэй байна. Дотоо... | хууль |
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар А.Мэндбаярт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч болон ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн байна. А.Мэндбаяр нь өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн I хороонд үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” ба... | хууль |
ШӨХТГ-аас Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран "Гар утас" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийс... | хууль |
БНХАУ-д манай улсын 41 иргэн ял эдэлж байгаа юм. БНХАУ-д манай улсын 41 иргэн ял эдэлж байгаа. Тэдний олонх нь хар тамхины хэрэгт холбогджээ. Хоёр улсын хооронд ялтан солилцох гэрээг өнгөрсөн наймдугаар сард хүчин төгөлдөр болгосон билээ. Үүний дагуу биеийн байдал хүндэрсэн гурван иргэнийг эх оронд нь яаралтай шилжүүлж... | хууль |
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхээс өнгөрсөн баасан гарагт Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар буюу мөрдөн байца... | хууль |
Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг өнгөрсөн сарын 17-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл тэ... | хууль |
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар дөрөвдүгээр багийн нутагт хэсэг бүлэг хүмүүс эртний булш ухсан хэрэг гарсан байна. Тус багийн нутагт эртний булш маш их байдаг бөгөөд дөрвөн хүн хамтарч уг булшийг ухсан аж. Эх сурвалжаас авсан мэдээллээр сэжигтнүүд булш ухсан хэргээ нуун дарагдуулж, хатдын зүүлт, алтан бугуйвч зэрэг... | хууль |
Хууль зүйн яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн гурван сургагч багшийг урьж салбарынхаа албан хаагчидад зориулсан мэргэжил дээшлүүлэх 10 хоногийн сургалтыг зохион байгуулж, өнөөдөр суралцагсдад сургалтын гэрчилгээг гардууллаа. Сургалтыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөл... | хууль |
Египетийн Ерөнхий прокурорын газар экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон тагнуулын хэргээр буруутгагдаж буй "Лалын ахан дүүс" хөдөлгөөний 35 лидерт цаазаар авах ял оноохыг шаардлаа. Шүүх хуралдаан дээр эцсийн үгийг хэлсэн прокурор "Мурси болон түүний туслахууд нууц бичиг, баримтыг гадаадын тусгай албад, тэр тусмаа Ираны... | хууль |
Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлжээ. Анх ДЯЯ-ны сайдын 144 оны 14 тоот тушаалаар УЦСЕГ-ын гүйцэтгэх албаны хэлтсийн бүрэлдэхүүнд дөрөвдүгээр тасгийг байгуулж, хээ шинжи... | хууль |
Авто замын ачаалал нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр зам тээврийн осол буурахгүй байна. Он гарсаар эхний арван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд л гэхэд 888 хүүхэд зам тээврийн осолд өртжээ . Ослын улмаас найман хүүхэд амь насаа алдаж, бусад нь гэмтэл авсан байна.Хөвгүүд 542, охид 361 байна. Хөвгүүд илүү хөд... | хууль |
Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн иргэн Б, М болон Мөрөн сумын иргэн Г нар ан агнах зорилгоор улсын хил зөрчиж явсныг өнгөрсөн долоо хоногт хилчид илрүүлсэн байна. Дээрх иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн хэсгээс 5.5 км-т явган хүн явж байс... | хууль |
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод эсэргүүцлийн жагсаал болж байна. Тэд 18 настай, хар арьст хүү Майкл Брауныг өнгөрсөн наймдугаар сард буудсан цагдаагийн офицер Даррен Уилсонд ял хүлээлгээгүй тул ийнхүү жагсаж байгаа аж. Миссури мужийн тангарагтны шүүхээс хэдхэн цагийн өмнө цагдаагийн офицер Даррен Уилсоныг гэм бу... | хууль |
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн Баасан гарагт нэр бүхий УИХ-ын гишүүн зарим бизнесмэн, албан тушаалтнуудтай мөрийтэй тоглож байхад нь баривчилсан гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг ЦЕГ-аас тодруулахад "Зочид буудалд хүмүүс мөрийтэй тоглосон хэрэг гарсан нь үнэн. Харин хэн хэн тоглож байсан гэдэ... | хууль |
Улсын төсвийн хөрөнгөөр баригдах томоохон барилгуудын тендерийг авсан ч чанар муутай барилга барьсан, заримыг нь барилгүй мөнгийг нь идэж шамшигдуулсан хэрэгт холбогдоод байсан “Нийслэл-Өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал боллоо . Тодруулбал, Б.Ганзориг нар нь Баян-Өлгий аймаг... | хууль |
“Афганистанд волейболын тэмцээн дээр болсон халдлага нь дэлхий даяар энх тайвныг бэхжүүлэхэд чиглэгддэг спортын эсрэг чиглэсэн халдлага байлаа” хэмээн Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах мэдэгдэв. Афганы зүүн өмнөд хэсгийн Пактик мужид волейболын тэмцээн болж байхад амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн юм.... | хууль |
АНУ-д цагдаагийнхны суманд өртсөн 12 настай хүү амиа алджээ. Америкийн Охайо мужийн Кливленд хотод Тамир Райс гэх хүү хүүхдийн тоглоомын талбайд тоглож байхдаа цагдаагийнханд буудуулсан байна. Хэргийн тухай цагдаагийн мэдэгдэлд тэмдэглэснээр бямба гаригт аврах албаны төвд буутай эр хотын төвд байна гэсэн дуудлага иржэ... | хууль |
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэж үг байдаг даа. Машиндаа эд зүйлсээ удаан хугацаагаар орхиж болохгүй жишээг бид олонтаа сонсдог. Дотор нь байгаа эд зүйлс байтугай толь, дугуй гээд машины эд зүйлсийг хулгайлах тохиолдол цөөнгүй гарч байна . Машинаасаа эд зүйлсээ алдах тохиолдол буурахгүй байгаа. Хэвлэл мэдээлли... | хууль |
Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд бидний оролцоо” зөвөлгөөнийг зохион байгууллаа. Зөвөлгөөнд нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллагын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтэн боло... | хууль |
Монгол Улсад төлөх их хэмжээний татвараас зайлсхийж, 84 тэрбум төгрөг завшсан хэрэгт шалгагдаж буй Жастин Каплагийн гомдлыг НҮБ-ийн Хүний эрхийн комисс шалгаж эхэлжээ. Тэрбээр дээрх хэрэгт холбогдсоны улмаас Монгол Улсаас гарах эрхээ хасуулаад хоёр жил болж байгаа юм. Хэрэг шалгах ажил удаашралтай явагдаж байна гэсэн т... | хууль |
Манай Улсын иргэд сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд янз бүрийн шугамаар зорчих нь ихэссэн. Энэ нь манай иргэдийн соёл, ахуй амьдралд эергээр нөлөөлж байгаа сайн талтай боловч үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа болох хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд санаа... | хууль |
Афганистаны баруун хэсгийн Фарах мужид нэгэн эмэгтэй хүүгийнх нь аминд хүрсэн “Талибан” хөдөлгөөний 25 дайчныг буудаж устгалаа хэмээн “РИА Новости” агентлаг мэдээлэв. Эмэгтэйн хүү цагдаагийн отрядад алба хааж байсан бөгөөд шалган нэвтрүүлэх цэг дээр талиб босогчдод ээжийнхээ нүдэн дээр алуулсан ажээ. Хүүгээ буудуулан а... | хууль |
Эрүүгийн тасгийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төлөөлөгч нар энэ оны эхний есөн сарын байддаар 432.413 сая төгрөгийн хохиролтой, 370 холбогдогчтой 450 эрүүгийн хэрэг, 13.448.500 төгрөгийн хохиролтой 112 холбогдогчтой 112 захиргааны зөрчлийг тус тус илрүүлж харьяа дүүргүүдийн цагдаагийн ... | хууль |
Сүүлийн үед монгол охид, бүсгүйчүүд интернет дэх Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр гадаадын иргэнтэй танилцан, улмаар тэдний гэрлэх санал, өндөр хөгжилтэй оронд урьсан урилгад нь хууртан мөнгө төгрөгөө залилуулах явдал нэлээд гарч байна. Сайхан амлалтанд хууртан орон байраа зарж мөнгө төгрөгөө гадаадын хү... | хууль |
Төв аймгийн Угтаалцайдам сумын Сум дундын 23-р шүүхэд сумынхаа малчны малыг хулгайлж нядалсан хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүжээ. Шүүгдэгч нь тус сумын мянгат малчин бөгөөд Ц. М. Б. Б нарт холбогдох иргэдийн олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлж нядалсан байна. Тиймээс анхан шатны шүүхээс Ц, М,Б нарт Эрүү... | хууль |
Өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоцны ахмадыг гэм буруутайд тооцож, шүүхээс 36 жилийн хорих ялаар шийтгэжээ. Прокурорууд Ли Жон Сокд цаазын ял өгөхөөр тооцож байсан аж. Өмнөд Солонгосын түүхэн дэхь хамгийн харамсалтай энэхүү ослын шүүх хуралд Ли Жон Сок тэргүүтэй хөлгийн багийн 15 хүн... | хууль |
Эрдэнэт хотод аялан тоглолт хийж байх үедээ хувийн маргааны улмаас “Шинэ үе” продакшны жүжигчид нэгнийгээ халуун усаар түлж, эрүүл мэнд, гоо сайханд нь ноцтой хохирол учруулсан билээ. Улмаар анхан шатны шүүхээс тус хамтлагийн залуу жүжигчин Ц.Алдармаад долоон жилийн хорих ял оноогоод байгаа юм. Түүний өмгөөлөгч болон ... | хууль |
Төв аймгийн нутгийг дайран өнгөрдөг засмал зам дээр сүүлийн таван жилд 275 хүн авто ослоор нас барсан ыг Төв аймгийн Прокурорын газраас мэдээллээ. Эдгээр ослын шалтгаан нь жолооч нарын хариуцлага, анхаарал болгоомжгүйтэй холбоотой байжээ. Тиймээс тус байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, согтууру... | хууль |
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосон. Үүнээс болж 14-н нярай хүүхдүүд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, мөн хоёр нярай хүнд зэргээр х... | хууль |
Дорноговь аймаг дахь Сулинхээрийн отрядын хариуцсан хэсэгт буюу хилийн шугамаас гурван км зайд ан хийх зорилготой явсан дөрвөн иргэнийг хилчид саатуулсан байна. Тэд уналга болон мотоцикльтай явж байжээ. Дээрх дөрвөн иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Мөн Дорнод аймаг дахь Мэнэнги... | хууль |
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн байранд байрлах Албадан саатуулах төвд өнгөрсөн баасан гарагийн өглөө 46 настай иргэн амиа алджээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр түүний биед ямар нэгэн гэмтэл шарх илрээгүй байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё Лхагвасүрэн “ Чингэлтэй дүүргийн... | хууль |
- Хөндөх сэдэв - Бэлэн мөнгө хармаалж явах нь үрэхэд хурдан, тэгээд ч баталгаагүй. Хулгай, дээрэмд өртчих гээд хэцүү. Тиймээс бид найдвартай хадгалах боломжтой гээд банкийг зорьдог билээ. Хэдхэн жилийн өмнө банкинд дугаарлаж зогсдог байснаа больж бараг зогссон газартаа бэлэн мөнгөний машинаас мөнгөө авчихдаг болсон. Ба... | хууль |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар зургаадугаар 27-ны орой БНХАУ-ын иргэн SHUANGXI /Шуанши/ гэгч нь согтуугаар БНХАУ-ын иргэн WULIJITAOGETAO /Өлзийтогтох/-той маргалдаж түүний зүрхэн тус газар нь хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ . Түүний үйлдэлд Сум дундын нэгдүгээ... | хууль |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс иргэн Д нарын долоон хүнд холбогдох бусдын мөнгийг гэрээний аргаар залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж эхэлжээ. Гэмт этгээдүүд иргэдэд Япон улсаас хямд үнээр автомашин зуучилж өгнө гэж нэг хүнээс 6-35 сая төгрөгийг нь залилсан ыг мөрдөн бай... | хууль |
Нийслэл болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн архидан согтуурахтай тэмцэх тасгаас сүүлийн үед архидан согтуурахтай холбоотой эрүүгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж цаг хэтрүүлдэг болон зохих байгууллагын зөвш... | хууль |
Могжийсон жаахан гар нь намрын салхинд жиндэж даарсан ч даараагүй юм шиг тэвчээр заан суух бяцхан охин саяхны нэг өдөр “Мөнгөн завьяа”-гийн урд байрлах автобусны буудал руу алхах замд таарав. Дөрөв, таван настай бололтой тэр охин ээжтэйгээ хамт гуйлга гуйж сууна. Ээждээ хэд гурван төгрөг олж өгөх санаатай хэрэндээ их х... | хууль |
Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хадны эцэст өнгөрөгч оны тавдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарч байсан билээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст толгойг нь тасласан эмэгтэй хүний хоёр цогцос олдлоо гэх дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу хэргийн газар очиход Шар хадны эцэст Хар хошуу гэх г... | хууль |
Авлигатай тэмцэх газраас 2014 оны эхний хагас жилийн байдлаар зөрчил арилгуулах 23 албан бичгийг зохих дээд шатны байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, зөрчлийн шинжтэй, хууль бус туш... | хууль |
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийн хүрээнд тус газраас ямар ямар үйл ажиллагаанууд авч хэрэгжүүлсэн болон мөрдөн байцаалтын одоогийн байдлын талаар мэдээллээ. Л.Гансүх нарт холбогдох хэрэгт 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар хамруулан шалгаж б... | хууль |
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан мал хулгайлах гэмт хэрэг ихэсдэг байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас орон даяар "Хяналт- Шийдвэрлэл" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот руу мал, мах, мод оруулж ирдэг зам газруудад байнгын пост ажиллаж эхэллэ... | хууль |
БНСУ-д 35 мянга гаруй Монгол иргэд ажиллаж, амьдарч байна гэсэн судалгаа бий. Харин сүүлийн жилүүдэд нутаг нэгтнүүд маань гэмт хэрэгт нэр холбогдох, архидан согтуурах улмаар амиа алдах явдал нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагийн оройн 22.00 цагийн орчим БНСУ-ын Жүнгнам аймаг, Дэсаным тосгон дэх зам дээр автома... | хууль |
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй холбоотой иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Иргэн Т.Мөнх-Оргил хотын даргыг жиргээчдийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байсан. Харин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс Т.Мөнх-Оргилын гомдыг хэрэгсэхгүй бо... | хууль |
- Хөндөх сэдэв - Мэдээллийн эрин зуунд монголчууд хөл тавиад удаагүй ч нийгэм даяараа мэдээллийн давалгаанд өртөж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ үеэ аль хэдийнэ давсан гэж үздэг. Тиймээс ч гадны судлаачид бидний амьдарч байгаа цаг үеийг төөрөгдлийн эрин хэмээн нэрлэжээ . Өмнө нь мэдээлэл хүлээж авах суваг ... | хууль |
АТГ-аас өчигдөр мэдээлэл хийж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын 10 хүнд холбогдох хэргийн талаар мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийж АТГ-ыг мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй олон нийтэд цацаж байгааг буруутгалаа. Өмгөөлөгч Ц.Баасандорж “... | хууль |
“Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Амьтны тухай” хуулиудын хэрэгжилтийн байдлыг МХЕГ, НХМГ, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүдтэй хамтран нийслэлд 14 хоног, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад есдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн найм хоногт хийж гүйцэтгэжээ. Нийслэлд мод модон материал ... | хууль |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хуурай сүү найруулан зарж буй мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ. Шалгалтаар тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух, 43 настай М гэгч их хэмжээний хуурай сүүг найруулан зарж байсныг илрүүлжээ . Уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн тус дүүргийн цагдаагийн III хэлтэ... | хууль |
Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхэд “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, Ц.Алдармаад долоон жил 10 хоног хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оноосон. Жүжигчин Ц.Алдармаа анхан шатны шүүхийн шийдвэ... | хууль |
Хар тамхинд донтсон өвчтөний эмчилгээний үр дүн дэлхийн хэмжээнд тавхан хувийн эдгэрэлттэй байна. Тиймээс гурван минут тутамд нэг хүн хар тамхины улмаас амь насаа алдаж байгаа гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Энэ нь хар тамхи бол зугаа цэнгэл, тоглоом, сонирхоод өнгөрөх зүйл биш харин хүнийг өөрчлөх, оюун санаа, эрүү... | хууль |
ЦЕГ болон Татварын ерөнхий газраас хамтран “Зэвсэг 2014” арга хэмжээг өнгөрсөн сарын 30-наас ирэх сарын 4-ны хооронд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь галт зэвсгийн судалгааг шинэчлэх, буу сумны хууль бус наймааг таслах зогсоох зорилготой жил бүр зохион байгуулагддаг. Мөн улсын хэмжээнд байгаа галт зэвсгий... | хууль |
Хориотой ангийн мах их хэмжээгээр тээвэрлэж явсан автомашиныг шалгасан цагдаа нар мэргэжлийн хяналтын байцаагчтай хуйвалдан, хураасан эд зүйлээ хувьдаа завшсан хэрэг гарчээ. СХД-ийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад З, зохицуулагч, ахлах ахлагч Б, тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын офице... | хууль |
Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт гурван настай охин амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 21-нд гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн гээс тодруулахад " Өглөө цэцэрлэгтээ зүгээр очсон охин өдрийн унтлагын цагаар унтаад дахин сэрээгүй. ЧД-ийн Цагдаагийн хэлтэс хэргийг ша... | хууль |
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай ангийн дайчин Роберт О’Нил Их Британийн "Daily Mail" сонинд өгсөн ярилцлагадаа "Аль-Кайда" бүлгийн толгойлогч Осама бен Ладенийг 2011 онд хөнөөснөө хэлсэн байна. Түүний ярилцлагыг АНУ-ын "Fox" телевизээр энэ сард багтаан үзүүлэх гэнэ. Өдгөө 38 настай Роберт 0’Нил өөрийгөө илчлэх б... | хууль |
Монакогийн вант улсын Монте Карло хотноо энэ өдрүүдэд Интерполын ерөнхий ассамблейн 83 дугаар чуулга уулзалт болж буй юм. 166 орны 1000 гаруй төлөөлөгчид хууль сахиулах байгууллагыг бэхжүүлэх болон цагдаа болон төр, хувийн секторын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж буй уг чуулга уулзалтад Хууль зүйн я... | хууль |
Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурамч үйлдэл хийдэг Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзулыг энэ сарын 05-06-нд шилжих шөнө үйлдэл дээр нь барьжээ. Өнгөрсөн сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг байсан этгээд нь иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж... | хууль |
Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах "Хос өргөө" хиамны цехээс 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 180 гаруй сая төгрөг алдагджээ. Хэргийн мөрөөр шалгахад Х гэгч этгээд үйлдсэн нь тогтоогдсон байна. Тэрээр хулгайлсан мөнгөө дөчийн бидонд хийгээд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт газар ухан нуусан б... | хууль |
Дархан-Уул аймгийн Дархан суманд хоёр сартай нярайг орон сууцны орцонд орхиод явсан байжээ . Орцонд хүүхэд үлдээсэн байсныг энэ сарын 5-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид олсон байна. Одоогийн байдлаар хүүхдээ орхисон эхийг эрэн сурвалжилж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн өнгөрөгч а... | хууль |
"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хууль зөрчин багагүй мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа Л.Гансүхээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар мэдүүлэг авчээ. Тодруулбал, түүнийг сэжиглэж байгаа хэрэгтэй нь холбоотой биш аж. Харин энэ удаад түүнд өлсгөлөн зарлаж, батлан даалгасан эсэхииг тодруул... | хууль |
Монгол Улс, ОХУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд Монгол Улсад ял эдэлж буй ОХУ-ын гурван иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь шилжүүлэн эдлүүлэхээр болжээ. Иймээс энэ сарын 22-нд дагуу ялтангуудыг ОХУ-ын холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Хууль зүйн яам, ШШГЕГ, Тахарын ерөнхий газ... | хууль |
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэм буруутайд тооцон 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин өнөөдөр давж заалдах шатны шүүхээс түүний өмгөөлөгч УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэж үзэн нэмэлт мөр... | хууль |
Цагдан хорих 461 дүгээр ангид бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр шалгуулж байсан сэжигтэн Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар есдүгээр сарын 04-ний өдөр оргож, орон даяар эрэн сурвалжилсаны эцэст оргодлуудыг баривчилсан билээ. Тодруулбал, Хорих ангийн харуул хамгаалалт суларсан, ээлжээ солилцож байсан эгзэгтэй мөчийг т... | хууль |
2014.10.24 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/ Өнөөдөр Мобиком корпорацийн хорь орчим хэрэглэгчийн гар утасны дугаарыг ашиглан улс төрийн зорилготой дайрч давшилсан утга бүхий мессеж илгээсэн явдал гарсантай холбогдуулан Мобикомын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мобиком корпорацийн мэргэжилтнүүд шалгалт хийсн... | хууль |
Замын-Үүд суманд байрлах ачаа хүргэх үйлчилгээ явуулдаг хашаанд өөрсдийн оруулж ирсэн бараагаа Улаанбаатар хот руу ачуулах гэж байсан УА3-469 маркийн 20-80 ДГО, 08-89 ДГА, 91-64 ДГА улсын дугаартай суудлын автомашинуудыг хилчид шалгаж их хэмжээний эм, тариа илрүүлжээ. Тэд Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтын х... | хууль |
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган өнгөрсөн долдугаар сарын 29-нд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан. Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд түүнийг цагдан хорих хугацаа нь дууссан ч шү... | хууль |
iKon.mn эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтэц, байшин барилга, хүний нөөцийн талаар цуврал сурвалжлага хүргэсээр байна. Өмнө нь бид Түлэнхийн төв буюу бүхэл бүтэн эмнэлгийн барилгынх нь асуудлыг шийдэж чадахгүйгээс нэг тасаг болгосон болон Наркологийн эмнэлэг таван жилийн өмнө ашиглах боломжгүй болох нь тогтоогд... | хууль |
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дах Улсын нөөцийн салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн нь ажлын байранд архидан согтуурч, албан хаагчаа зодож гэмтээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг хэргийн улмаас тус улсын нөөцийн салбарт албаны шалгалт хийгджээ. Ажлын байра... | хууль |
Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газраар уржигдар оройн 22:00 цагийн үед 17 ширхэг чонын арьс хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний эд зүйл, ачаа тээш, авч явсан цүнхийг шалгахад дээрх хэрэг илэрсэн... | хууль |
БНХАУ-ын хоёр иргэн гадаад улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан хуурамч гүйлгээ хийжээ . Ингэхдээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” ба... | хууль |
Манай улсын зарим иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор хилээр нэвтрэхдээ авч явсан гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохих ёсны лабораторид шалгуулалгүйгээр, цөөн тоогоор зөөж оруулсан нь БНХАУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл тул барааг хурааж авсан тохиолдол сүүлийн үед багагүй гарч иргэд санхүүгийн ө... | хууль |
“АПУ” компанийн гэрээт борлуулагч, “Алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг хөнөөсөн сэжигтэн П гэгч этгээдийг саатуулжээ . Мөрдөн байцаалтын явцад уг этгээд Б.Алтанхуягийг хөнөөснөө хүлээсэн байна. Тэрбээр талийгаачийг биедээ 4 сая төгрөг, 8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж явсныг мэдэж, шунахайн ... | хууль |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилга дээр энэ осол гарч, гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С нь барилгын тоног төхөөрөмж эвдэрсэний улмаас өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” компани ажиллаж байсан байдаг. ... | хууль |
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 21:36 2014/10/31 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулсан байна. Ч.Гансүх, Д.Энхбат нарт Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т зааснаар бу... | хууль |
Аравдугаар сард Цагдаа болон хууль хяналтын байгууллагад “Бусдад хүчиндүүлсэн” гэх нийт 13 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Хүйтний улирал эхэлж гадаа эрт харанхуй болж буйтай холбогдуулан: Оюутан, сурагчид харанхуй гудамж талбайгаар явах нь ихэсдэг тул танихгүй хүмүүстэй уулзахгүй байх Гэрэлтүүлэгтэй гудамж та... | хууль |
Саяхан УБТЗ ХНН-тэй холбоо бүхий шүүх хурал Лондонд болж, шүүхийн шийдвэр УБТЗ ХНН-ийн талд гарсан байна. Өнгөрөгч оны долоодугаар сард ӨАБНУ-ын “Стандарт банк”, Английн хатан хааны шүүхэд Монголын есөн байгууллагыг “Жаст групп” ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн чадваргүй болсон хэмээн үзэж зээлийн г... | хууль |
Дэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байна. Манай улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар буюу 2007-2011 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож олон хүн ял шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт... | хууль |
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Улсын ерөнхий прокурорын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын эрхийг түдгэлзүүлэх асуудал хүргүүлсэн билээ. Цэцээс гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэсэн тайлбар өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Д.Сугарын эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн. МИАТ-ын хуучин удир... | хууль |
“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүйтэй холбоотой гэнэ. Ингээд шүүх бүрэлдэхүүн хурлыг гурав хоногоор буюу энэ са... | хууль |
Энэ сарын 02-03-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим БГД-ийн нутаг З-р эмнэлгийн урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг олжээ. Түүнийг энэ сарын 3-ны өдөр камерын дүрс бичлэгийн тусламжтайгаар олж илрүүлэн хэргийг НЗЦГ-т шалгаж байгаа аж. Авто ава... | хууль |
Манай иргэдийн цахим хаягаар их хэмжээний мөнгө хожсон гэх мэдээлэл гадаадын аль нэг улсын иргэнээс ирэх болсоор уджээ. Энэ нь манай иргэдийг залилж мөнгө шилжүүлж авах гэсэн үйлдэл болохыг цагдаагийнхан анхааруулж байна. Хуурамч мэдээлэлд итгэсэн иргэд их хэмжээний мөнгөө алдсан тохиолдлыг цагдаагийнхан шалгажээ. Англ... | хууль |
Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-нд машины дугуй хулгайд алдсантай холбоотой хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн байрны урд автомашины зогсоол дээр байсан “Гранд витара”, “Ист” машины дугуйг Орхон аймгийн харъяат, 19 настай Б гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг тус дүүргийн ... | хууль |
"С" охин нартад мэндлээд нэг жил болжээ. Аравдугаар сарын 9-ний өдөр охин нэг ой хүрч төрсөн өдрөө тэмдэглэв. Харамсалтай нь энэ баярт өдрөөр ээж нь байсангүй. Хорвоод мэндлээд нэгхэн сарын хугацааг ээжтэйгээ хамт өнгөрүүлэх хүндхэн хувь тавилан "С" охинд заяажээ. Дэндүү балчир түүнийг хармагц л сэтгэл өвдөж нэг жил ... | хууль |
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж нэгнийхээ бие рүү халуун ус цацан биеийнх нь нэлээд хэсгийг түлж, хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан "Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд өчигдөр хаалттай болж шийдвэрээ гаргажээ. Шүүх бү... | хууль |
“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдэж шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оногдуулсан билээ. Шүүхийн шийдвэртэй холбогдуулан олон нийтийн с... | хууль |
Гадны иргэд манай улсын хууль тогтоомжийг зөрчих явдал тасрахгүй байна. Ялангуяа монгол охидоор зугаагаа гаргаж, биеэ үнэлэлтийг зохион байгуулах хандлагатай болов. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт ийм үйлдэлтэй вьетнам иргэдийг илрүүлжээ. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо буюу... | хууль |
Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хүн барьцаалсан гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатар “Өр төлбөрөө... | хууль |
Дүүргийн II прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаярыг “2013 оны наймдугаар сараас аравдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг г... | хууль |
Шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон үйлдлийг баталгаажуулсан бари... | хууль |
“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нар Ерөнхийлөгчийн өршөөлийг хүлээж байна. Тэд Улсын Дээд шүүхээс гаргасан өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр баталсан тогтоолыг эсэргүүцэж Ерөнхий шүүгчид хандаад байсан юм. Гэвч тэдний хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй аж. Тиймээс Ерөнхийлөгчид бичсэн захидлынхаа хариуг х... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.