news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
“Тэнгис”-ийн өмнөх барилга Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах «Тэнгис» кино театрын урд талд баригдаж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны өдөр гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж хохирогчийн ар гэрээс гомдол ... | хууль |
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс Нийслэлийн цагдаатай хамтарч “Саппоро” хавийн биеэ үнэлэгч, архичдыг албадан баривчлах арга хэмжээ явуулжээ. Шалгалтаар 24 биеэ үнэлэгч болон тэр хавиарх архичдыг түр хугацаагаар саатуулжээ. Тухайлбал биеэ үнэлэгчдийн хувьд 16-38 насны эмэгтэйчүүд бөгөөд тэдний дунд гур... | хууль |
Баянгол дүүргийн шүүх Хилээр хууль бусаар самар гаргахыг завдсан Хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа цагдаа нарын хэргийг өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцсэн хэдий ч дуусгаагүй. Энэхүү авлигын хэрэг нь эзэн холбогдогч олонтой тул хэргийг шүүх хуралдаан өнөөдөр дахин үргэлжлэх юм.... | хууль |
УИХ-ын гишүүн Н. Номтойбаяр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбогдоод байгаа хэргийнхээ талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал, есдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших МУИС-ийн хоёрдугаар байрны дэргэдэх “Le Triskell” хэмээх франц ресторанд болсон хүйтэн мэсээр нэгийгээ гэмтээсэн гэх... | хууль |
Баянгол дүүргийн шүүх БНХАУ руу хууль бусаар их хэмжээний самар гаргахыг завдсан хятадуудаас 40 сая төгрөгийн авлига авч суллаж явуулах гэж байсан цагдаагийн ажилтан У.Раднаабазар тэргүүтэй таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуучнаар НХЭГ-ын ажилтан У.Раднаабазар,... | хууль |
Хэдхэн хоногийн өмнө Т.Маралжингоо гэх бяцхан охин эмч нарын хариуцлагагүйгээс болж амиа алдсан хэрэг гарсан билээ. Улмаар охины ээж Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан охиных нь аминд хүрсэн эмч, сувилагч нарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн юм. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Л.Оюунг... | хууль |
Баянгол дүүргийн шүүх Чингэлтэй дүүргийн татварын байцаагчаар ажиллаж байсан Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Энэхүү хэргийн сэжигтэнээр түүний найз Ц.Туяаг татан эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Ц.Туяад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох ба... | хууль |
Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайд орших Цагаан хадны орчимд монгол залуу хятад иргэдийн гарт амиа алдсан байна Өмнөговь аймагт хятад жолооч нар Монгол залууг бүлэглэн зодож амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Өмнө нь Хятад улсын иргэд монгол хүний аминд хүрсэн, машинаар дайрсан, зодсон гэх хэрэг хэд хэдэн... | хууль |
Шүүгдэгч Ц.Туяа Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долоодугаар сарын 2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн татварын байцаагч, 31 настай эмэгтэй Э бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Хохирогчийг мэргэжил нэгт найз Ц.Туяа гэгч эмэгтэй хардалт, өс хонзонгийн сэдлээр хөнөөсөн болох нь мө... | хууль |
Дорнодын АН-ынхны хагарлыг шүүх дахин хэлэлцэхээр болжээ Дорнод аймгийн АН-ынхан сонгуулийн үеэр дотроо хагаралдаж талцсанаас хойш өнөөг хүртэл учраа олоогүй байна. Орон нутгийн сонгуулийн дараа аймгийн ИТХ-д Г.Болдбаатар, Д.Ганцогт нар төлөөлөгчөөр сонгогдсон аж. Гэтэл энэ хоёр хүн АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн тул ИТХ... | хууль |
Увс аймаг дахь хилийн 311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг шилжүүлж өгөх хүсэлтийг Увс аймгийн Цагдаагийн газраас ХХЕГ-ын даргад илгээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр түүнийг хилийн 0164 дүгээр ангиас Увс аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч явлаа. Байлдагч П.Хэнмэдэхийг цэргийн албанаас... | хууль |
ОХУ-ын ЭСЯ-ны дипломатч Дмитрий Бородин Нидерландад бусдад зодуулсан ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтныг, уг хэрэг гарах үед согтуу байсан хэмээн тус улсын NOS сонин мэдээлжээ. Нидерландын Цагдаагийн газрын эх сурвалжийн тус сонинд мэдээлснээр, дипломатч Дмитрий Бородины гэрт хэрэг гарахаас өмнө цагдаагийнхан хоёр уд... | хууль |
Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 5а ангийн багш Б.Бадамжүгдэр сурагчдаасаа хандив нэхэж, зүй бусаар авирлан сургуулиас нь хөөжээ. Уг асуудлыг АТГ-аас шалгахаар болсон талаар тус газрын эх сурвалж мэдээллээ. Төрийн байгууллага, албан тушаалтнуудын хууль бусаар хандив нэхсэн, авсантай холбоотой гомдлыг АТГ шалгах х... | хууль |
Дарга, цэргийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодоон болжээ ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нэгнийгээ зодож хүнд гэмтээжээ. Энэ асуудлыг цагдаагийнхан ихэд нууцалж буй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн эрх бүхий нэгэн албан тушаалтан нь өөр 2-3 хүнтэй хамтарч нэг а... | хууль |
Манай улсын 142 иргэн 16 улсад ял эдэлж байна. Хил дамнасан хар тамхины наймааны тухай сонсоод бид аль хэдийнэ цочирдохоо байжээ. Монголчууд олноороо хар тамхи тээвэрлэх болсон нь гадаадад энэ төрлийн хэргээр ял эдэлж буй иргэдийн тооноос харагдана. Манай улсын 142 иргэн 16 улсад ял эдэлж байна. Үүнээс хар тамхины хэрг... | хууль |
"Blue sky" цамхаг “Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодон бохир мөнгө угаасан хэргээр саатуулагдсан уу Өнгөрсөн баасан гарагт АТГ Монголын нэр нөлөө бүхий бизнесмен “Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошүй хэмээн сэжиглэж Төв аймгийн цагдан хорих төвд саатуулан... | хууль |
ШӨХТГ-аас иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр доривтой олон ажил хийж байгаа. Үүний нэг нь томоохон хүнсний сүлжээ дэгүүрүүд болоод авто завсарын газруудад хийсэн шалгалт байв. Энэ удаагийн шалгалтаар “Оргил”, “Номин”, “Миний сүлжээ”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт ... | хууль |
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимэдийн Гансүх -Түүнийг цагдан хорих хугацааг Чингэлтэй дүүргийн шүүх сунгав - Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Чимэдийн Гансүхэд холбогдох хэргийг шүүхээс “Нэмж тодруулах шаардлагатай зүйл байна” гэж үзээд... | хууль |
Хятадад ял эдэлж буй долоо иргэнээ нутагтаа шилжүүлэн авчрах хүсэлтийг уламжилжээ Манай улс Хятадын эрх бүхий албаныханд тус улсад ял эдэлж буй долоо иргэнээ нутагтаа шилжүүлэн авчрах хүсэлтийг уламжилжээ. Энэхүү хүсэлтийг Хятадын тал хэлэлцээд одоогоор гурван хүнийг эх оронд нь буцаах шийдвэрийг гаргаад байгаа аж. Нут... | хууль |
МАН-аас нэр дэвшигч, хэргийн захиалагч, зохион байгуулагч Ц.Бугасүрэн болон түүний менежер Ч.Батманлай нарт таван сарын ял оноов Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан гэх нөхдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал тус дүүргийн шүүхийн танхимд боллоо. Шүүх бүрэлдэхүүн МАН-аас нэр дэвшигч, хэргийн з... | хууль |
"Тэрэлж" зочид буудал Монголын анхны таван одтой зочид буудал гэгдэх "Тэрэлж" зочид буудалд энэ сарын 3-ны өдөр нэгэн харамсалтай хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээллээ. Тус хэргийн талаар манай сурвалжлагч Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн албанаас тодруулсан юм. Албаны эх сурвалжийн мэдэгдсэнээр "Арванн... | хууль |
Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Чандманьд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэв. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэрчүүд түүнийг мөнгө завшсан байж болзошгүй гэсэн тайлбар өгсөн байдаг... | хууль |
ҮТЕГ-ын дэд дарга асан Ж.Батбаяр Татварын ерөнхий газрын өмнөх удирдлагуудыг өнгөрсөн өвлөөс хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн нь олны анхааралд орсон. Тус газрын дэд дарга Ж.Батбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст байцааж буй. Түүний хууль бус үйлдлийн талаар... | хууль |
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 8000 орчим хүн ял эдэлж байгаа аж. Өршөөлийн хуулиар өнгөрсөн арван жилийн хугацаанд зургаан мянга орчим ялтан суллагдчихаад байхад 2-3 жилийн дотор буцаад найман мянга болж шорон дүүрдэг Эрүүгийн хууль манайд үйлчилж байна. Гэхдээ энэ нь гэмт хэргийн гаралт ихсээд байгаадаа биш аж. Нийгэм... | хууль |
"Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг ТЕГ-т шалгаж байгаа. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод сар гаруй болж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Мөнхбаяр нар Дорнод аймаг Зэвсэгт хүчний нэгэн цэргийн ан... | хууль |
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ШШГЕГ-ын алба хаагч болон төлбөр нэхэгч талын хүнийг буудан хороож, нэг хүнийг шархдуулсан ноцтой хэрэг өчигдөр гарсан талаар мэдээлсэн билээ. Улмаар цагдаа нар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа тухай ч мэдээлэл байсан юм. Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар гэмт этгээд Б.Эрдэнэсү... | хууль |
Сүүлийн жилүүдэд гарч байгаа гэмт хэргүүд илүү ноцтой, харгис, балмад болж байгаа тухай Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер М.Мөнхсаруул хэлж байна. Дөрөв дэх засаг болсон хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн зарчмаа баримталж, аливаад хүнлэг энэрэнгүй хандахыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс уриаллаа. ... | хууль |
Ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Улсын Дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргажээ . Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаар буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Харин Ч.Хоролсүрэнд ... | хууль |
12450 ширхэг галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа Налайхад амиа алдсан залууг ямар ч бүртгэлгүй буугаар хөнөөсөн нь тогтоогдсон. Нийслэлийн Цагдаагийн газраас Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх болон алдагдсан, нуугдмал галт зэв... | хууль |
“Нийслэл өргөө” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг “Нийслэл өргөө” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригийг АТГ-аас сэжигтнээр татаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Түүнийг барилгын тендертэй холбоотойгоор авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй хэмээн саатуулсан байна... | хууль |
Г, Б, Э нар зохион байгуулалттайгаар охидын биеийг үнэлүүлдэг байжээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн тасгийнхан тус нутагт охидын биеийг үнэлүүлдэг бүлэглэлийг илрүүлжээ . Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд байрлах “Цэцээ гүн” нэртэй буудалд Г, Б, Э нар зохион байгуулалттайгаар охидын биеийг үнэлүүлдэ... | хууль |
Дорноговь аймгийн прокурорын газраас орон нутагт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийг урьд оны мөн үетэй харьцуулан судалж, дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаагаар тус аймагт үйлдэгдсэн гэмт хэргийн тоо урьд оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа боловч Улаан... | хууль |
Чингэлтэй дүүргийн прокурорын газар НПГ-тай хамтран гаргасан 2013-2016 он хүртэлх хугацааны хөтөлбөрийн хүрээнд хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэж хянан харгалзсан ялтнуудыг нийгэмшүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулжээ. Өнөөдөр болсон энэхүү өдөрлөгийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, хөдөлмө... | хууль |
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, түүнд 3.5 жилийн хорих ял оноолоо. Тэрбээр байлдааны сөнөөгч, бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушааж, моторыг нь БНАСАУ-д худалдахы... | хууль |
Сүүлийн үед бусдын албан тушаал, нэр хүндийг ашиглан залилан хийж мөнгө олох явдал ихсэх болжээ. Үүний нэг жишээ гэвэл Баянгол дүүргийн харъяат Хийморьсүрэнгийн Золбоо гэгч эмэгтэй Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын нэрийг барьж түүнтэй төрөл садан хэмээн өөрийгөө танилцуулаад хоёр иргэнээс их хэмжээний мөнгө зал... | хууль |
БНТУ-ын Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Турк улсын Засгийн газар 350 цагдааг ажлаас нь халсан тухай шийдвэрийг BBC агентлаг мэдээллээ. Энэ нь авлигатай тэмцэж буй тус улсын бас нэгэн томоохон шийдвэрүүдийн нэг болж байна. Авлигын эсрэг тэмцлийн хүрээнд тус улс өнгөрсөн сард хээл, хахуулийн хэрэгт холбогдсон сайд нара... | хууль |
Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, 2013 онд гарсан гэмт хэрэг болон түүний шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “2013 онд 25 000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 3273 хэргээр буюу 14,8 ... | хууль |
"Ямар нэгэн алах шалтгаан байсан байх гэж боддог. Миний охин нэг л нууц зүйлийг нь мэддэг байв уу" Өнгөрсөн оны сүүлээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр ч эмэгтэй амь насаараа хохирсон. Тухайлбал арваннэгдүгээр сарын 14-нд 21 настай эмэгтэй найз залуугийнхаа гарт амиа алдсан билээ. 48 цагийн турш зодуулж нас барсан ... | хууль |
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст “Цахилгаан шатанд хүн унаж, нас барсан байна” гэсэн дуудлага өчигдөр орой иржээ. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Аляск” ХХК-ийн барилгад очиход тус барилгын цахилгаан шатны хонгилд эрэгтэй хүн унаж, нас барсан байдалтай олджээ. Одоогийн байдлаар талийгаач нь "... | хууль |
БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өндөр албан тушаалтнууд зам тээврийн осолд орж гэмтсэн талаар цагдаагийн байгууллагын баттай эх сурвалж мэдээллээ. Уг осол шинийн 2-нд буюу энэ сарын 1-нд болсон гэнэ. ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Бидний нэрлэж заншсанаар Хо... | хууль |
Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарт холбогдох албан тушаалын гэмт хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл тус хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байна. Чингэлтэй дүүргийн шүүх Д.Загдсүрэнг албан тушаалаа хэтрүүлсний улмаас их хэмжээний хохирол учру... | хууль |
Н.Энхбилэг охины аав (архив) -Эмнэлгийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ- Сахуу татрангийн вакцинаас харшил өгч, өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа долоон настай Н.Энхбилэг охины хэрэгт буруутай байж магадгүй эмнэлгийн зарим эмч нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хэрг... | хууль |
“Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх “Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх болон сангийн нягтлан бодогч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан ч хойшиллоо. Шалтгаан нь зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй, шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилц... | хууль |
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж, 2013 онд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээ холбогдох албаны хүмүүсээс авлаа. Хүчирхийллийн хохирогчдын 92 хувь нь эмэгтэйчүүд байна Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Батжаргалын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 2013 онд 15 419 гэ... | хууль |
Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн байлдагч П.Хэнмэдэхийг дэслэгч Н.Баатар одож, зүү залгиулсан гэх мэдээлэл өнгөрсөн онд цахим сайтуудад гарч байсан билээ. Хэргийг Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас шалгаж, б айлдагч П.Хэнмэдэхт Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 280 дуга... | хууль |
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4127 дуудлага иржээ. Мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 108 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүдэд хүргүүлснээр 90 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд бусдын б... | хууль |
“Хятадууд хууль зөрчиж архи оруулж ирсэн нь үнэн байжээ” гэсэн мэдээллийг Дорнод аймгийн нэгэн сайтад мэдээлсний дагуу шалгалт хийжээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн аж. Уг шалгалтаар хилийн хяналтын улсын б... | хууль |
Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа “Цэвэр агаар” сангийн захиралаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх, ня-бо М.Хулан, Байгаль орчны яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цэцгээ нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлсэн байна. Дээрх иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох ... | хууль |
Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд Галт зэвсгийн тухай болон Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт хүргүүллээ. Ховор... | хууль |
А.Ариунболдыг ирэх сард шүүнэ Иргэдэд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдод холбогдох хэргийг ирэх сарын 4-нд шүүх хурлын тов гарчээ. Баянзүрх дүүргийн анхан шатны эрүүгийн I шүүхэд тус хурал болох ажээ. Хэргийг сөхвөл, иргэдийн солиулахаар шилжүүлсэн мөнгийг “Капита... | хууль |
Өчигдөр буюу 6-наас 7-нд шилжих өдөр Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1421 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан гурав, хулгайн 10 хэрэ... | хууль |
Засгийн газрын "11 11" төвд "Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нар хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийхдээ 2000 төгрөг хураасан" гэсэн мэдээллийг иргэд өгчээ. Энэхүү мэдээллийг үндэслэн ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагчид мэдэ... | хууль |
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт холбогдох хэргийг 2013 онд гурван шатны шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн юм. Тэгвэл дээрх албан тушаалтнуудыг дахин шалгаж эхэлсэн байна. Ингэх... | хууль |
Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1430 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх хэрэг энэ сард хоёр гарсан нь өнгөрсөн сарынхаас н... | хууль |
Талийгаач амиа хорлов уу, эсвэл... Энэ хэргийн талаар дарга, цэрэггүй ярихыг хүсэхгүй байгаа нь энгийн хэрэг биш гэдгийг хэлээд байх шиг... Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд 25 настай эмэгтэй учир битүүлгээр амиа алдсан. Тухайн үед талийгаач Ж.Мөнхчимэг өөрийгөө боом... | хууль |
“Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Баажий твиттер хуудастаа мөнгө нэхэж өөрийг нь сүрдүүлсэн талаар мэдээлсэн нь олон хүний анхаарлыг татсан билээ. Б.Батхишигийг сүрдүүлсэн этгээдүүдийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн. Харин энэ хэрэг юу болж байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад,... | хууль |
“Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Х.Түмэнбаяр Төрийн ажилд томилогдон, тохоогдсон бол хоёргүй сэтгэлээр зүтгэж чадахгүй, хоноцын сэтгэл гарган, улсын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтан цөөнгүй бий. Тэдгээрийг хуулийн байгууллагынхан шалгаж, заримд нь хариуцлага тооцсон.... | хууль |
Татварын байцаагч бүсгүйн амийг хөнөөсөн Ц.Туяад холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг оноогоод байсан билээ. Харин давж заалдсан учир хэргийг Дээд шүүх дахин хянан хэлэлц... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийн амийг хөнөөсөн хэмээн Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 23 жилийн ял сонссон Ч.Баттуулын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно. Уг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр болох байсан ч яллагдагчийн өмгөөлөгч осолд орсон гэх шалтгаанаар хойшилсон юм. Яллагдаг... | хууль |
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе, олон нийтийн оролцооны төслийг хэсэг залуу санаачлан эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд “гэр бүлийн тухай”, “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “хүүхдийн эрхийг хамгаалах ту... | хууль |
Э.Энхбатыг энэ төрлийн хэргээр саатуулаад байна Цагдаагийнхан өнгөрсөн гурван сарын хугацаанд хар тамхитай холбоотой 10 хэргийг илрүүлж, 23 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Мөрдөн байцаагчид одоогоор ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг гурван бүлэглэлийг илрүүлээд байгаа гэнэ. Нэг бүлэглэл хамгийн багадаа 4-5, зарим нь ... | хууль |
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын хүмүүст холбогдох шүүх хурал ирэх сарын 1-ний өдөр хүртэл хойшиллоо . Тэрбээр хар тамхины хэрэгт холбогдоод байгаа С.Цог нарын хүмүүсийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болох байсан ч нэг өмгөөлөгч нь шүүх хурлыг хойшлуулах санал тавьсан юм. Ямарта... | хууль |
Орон даяар эрэн сурвалжлагдаж байсан хэрэгтнийг хилчид саатуулжээ. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Б нь найман жилийн хорих ял авч дөрвөн жилийг нь биеэр эдлэн Өршөөлийн хуулиар суллагдаад байжээ. Тэрээр энэ үедээ дахин онц ноцтой гэмт хэрэг үйлдэн мөрдөн байцаалтын шатандаа оргосон байна. Түүнийг өнгөрсөн дол... | хууль |
С.Цогд хоёр жилийн ял оноов Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд өчигдөр өндөрлөв. Хоёр дахь өдрөө үргэлжилсэн шүүх хурлаар С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэжээ. Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэ... | хууль |
Гаалийн Ерөнхий газрын хоёр ажилтныг "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас АТГ-ынхан баривчилсан байна. Ахлах байцаагч Б, Н нарыг ямар учраас ийнхүү баривчилсныг АТГ тодорхой мэдээлээгүй ч тэд бусдын хоёр чемодан гар утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд нь тусалж, гаалийн хяналт шалгалтаас бултуулсан байж болзошгүй аж. ... | хууль |
Хан-Уул дүүргийн II хороо, “Говь” ХХК-ийн урд төмөр замын гарам дээр машин вагонтой мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад “Дево” загварын хүнд даацын автомашин, чингэлэг ачих зориулалтын давцант вагоныг мөргөж автомашины жолооч 46 настай, эрэг... | хууль |
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөнгөж хөлд ороод алхаж буй хүүхдийг орцныхоо үүдээр явж байхад нь Н гэгч машинаараа дайрчээ. Жолооч эмэгтэй ардаа хүүхэд байгааг хараад сандрахдаа тормозоо биш хаазаа гишгэж ноцтой осол гаргажээ. Хүү ослын дараа амьсгаатай байсан ч эмнэлэгт хүрэх замдаа нас барсан байна. Хэргийг Баянгол... | хууль |
А.Саранзаяа Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонссон “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нар давж заалдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа холбогдсон уу гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Энэ тухай мэдээллийг өнөөдөр ... | хууль |
Манай улсын иргэд цахим гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, Улаанбаатар хотын харъяат А өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтийн сүлжээгээр Англи улсын харъяат хуурамч профайлтай хэрэглэгчид 2550 ам.доллараа алджээ. Түүнтэй англи хэлийг нь сайжруулах нэрээр харилцаж байгаад бэлэг явуулна хэмээн залилсан байн... | хууль |
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон эсэх хэргийг энэ сарын сарын 23-нд Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлжсэн тухай өнөөдөр УЕПГ-аас мэдээллээ. Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын ... | хууль |
МИАТ-ийн хэрэг МИАТ-ийн гэх тодотголтой Ч.Хоролсүрэнд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар УЕПГ-аас өнөөдөр мэдээллээ. Хэргийг сөхвөл, Ч.Хоролсүрэн нар нь 2008 оны наймдугаар сарын 6-ны өдөр бусадтай бүлэглэн электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр МИАТ ТӨХК-иас 297 мянган ам.долларыг БНХАУ-ын засаг захиргааны тусга... | хууль |
Засгийн газраас “Петрочайна Дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос 50 орчим тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өнгөрсөн мягмар гарагт өмгөөлөгчтэйгээ уулзахаар... | хууль |
Барилгаас сум төмөр унаж, хүний амь хохирсон хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд байх “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж байгаа барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” компанийн ашиглаж байсан барил... | хууль |
Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болсноо зарласнаас үүдсэн дайн 1994 он хүртэл үргэлжилсэн билээ. Карабахт дайн болж бүх зам, тээвэр, харилцаа холбоо тасарч бусад улсадтай холбогдоход монгол наймаачид бараа таваар зөөж байсан баримт бий. Тэрхүү уулын жим дагуу болох ширүүн тулаан дундуур өдөн... | хууль |
Улсын хэмжээнд 2014 оны эхний хагас жилд 13565 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 772 хэрэг буюу 6.0 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд: өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (370), бусдын бие махбодид гэмтэл учруулах (455) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Сэжигт... | хууль |
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 16:01 2014/07/16 Г.Сарангэрэл нарт холбогдох шүүх хурал нэг цаг гаруй хаалттай үргэлжилсний эцэст дахин хойшлууллаа. Ингэхдээ энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулсан байна. Учир нь Ц.Баасандорж өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй хэмээн хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх... | хууль |
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй амрагийн холбоотой хэмээн шуугиан тарьсан Г.Сарангэрэлийг өмгөөлж, олонд танигдсан өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь түүний нэр төрд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн төрсөн ахынх нь хүү болох н.Гомбодорж санаатайгаар халдсан гэнэ . Хэргийг тодруулбал, өмгөөлөгч ... | хууль |
эрэмбэлэх: шинэ нь эхэнд хуучин нь эхэнд 13:31 2014/08/18 Ц.Батыг Зам, тээврийн сайд А.Гансүхийн нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан байна. А.Гансүх сайдыг гүтгэсэн энэхүү хэргийг найман сарын хугацаанд... | хууль |
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод суугаа манай Консулын газрын ажилтан эмэгтэй 42 давхраас унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. ГХЯ-аас уг мэдээллийг үгүйсгээгүй төдийгүй, Хонконгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэдгийг хэлж байсан юм. Тэгвэл, тус орны цагдаагийн хэлтэс шалгалтаа явуулж дуусчээ. Түүнийг... | хууль |
Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын "Шунхлай" ШТС-ын түгээгчийн амь насыг хохироосон хэрэг гарсан тухай бид мэдээлж байсан. Тодруулбал, гэмт хэрэгтэн нь шатахуун түгээх станцын түгээгчийн амь насыг хөнөөгөөд орлогын мөнгө болох нэг сая 200 гаруй мянган төгрөг авч хэргийн газраас зугтсан байна. Тиймээс гэ... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгийг завшин, улсад хохирол учруулсан ИНЕГ-ын удирдлагуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат "Чингис хаан"... | хууль |
Цагдан хорих 461дүгээр ангиас оргосон хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Тодруулбал энэ сарын 04-нд оргосон Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарын гэрэл зураг бүхий эрэн сурвалжилж байгааг зарласан хуудас нийтийн тээвэр болон хотын гудамжаар нааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж мэдээлэл өг... | хууль |
2014.09.15, Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан тарваган тахал өвчний байдал болон өвчилсөн хүүгийн биеийн байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Тарваганы давсаг залгисанаас болж залгиур хоолойн тарваган тахал өвчин туссан 15 настай С.Мягмарсүрэн хүүгийн биеийн байдал сайжирсан байна. Хүүгийн аав, ээж мөн тус тар... | хууль |
Хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хотод хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан биеэ үнэлэх явдал нэмэгджээ. Ялангуяа оюутан охид ийм хэрэгт уруу татагдаж хохирогч болж буй тохиолдлыг цагдаагийнхан илрүүлсэн байна. Нэг дүүргийн нутаг дэвсгэрээс гэхэд оюутан охидын биеийг үнэлүүлж байсан хоёр бүлэглэлийг саатуулжээ. Тодруу... | хууль |
Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч өнөөдөр хэлэлцлээ. Шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй хэмээн үзэж 1.6 жилийн... | хууль |
Зүлгэн дээр авто машинаа зогсоосон бас нэгэн жолооч эрхээ хоёр жилээр хасууллаа. 3, 4 дүгээр хороололд ногоон байгууламж дээр машинаа зогсоосон жолооч хоёр жилээр эрхээ хасуулах нь өөрт нь хэцүү байна гэсэн үндэслэлээр эрхээ хасуулахаас тагалзсан хэдий ч “Явган хүний зам болон батлагдсан замаас гарч ногоон байгууламж, ... | хууль |
Таван жилийн өмнө Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонссон манай улсын иргэн Л.Байгальмааг ирэх онд ялтан солилцох гэрээгээр эх орондоо авч ирэхээр болжээ. Тэрбээр баригдах үедээ “Би хар тамхи зөөж байна гэдгээ ч мэдээгүй” гэж тухай... | хууль |
Өмгөөлөгч Л.Баттогтох Нийслэлийн I тойргийн шүүхэд өмгөөлөгч Л.Баттогтоход холбогдох хэргийг өчигдөр шүүн хэлэлцлээ. Тодруулбал, тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа хэвлэлийн хурал зарлаж, Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажилл... | хууль |
Цагдан хорих 461-р ангиас энэ сарын 3-4-нд шилжих шөнө хоёр сэжигтэн тасалгааныхаа төмөр сараалжийг хөшиж, цагаан хэрэглэлээ ашиглан оргосон. Оргодлуудыг нийслэл болон хөдөө орон нутагт эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл тэдний нэг Б.Амарбаясгаланг өчигдөр Бөмбөгөр худалдааны төв орчмоос баривчилжээ. Тэрээр хулгайн хэрэ... | хууль |
Хилийн зурваст иргэд хууль бус эд зүйлс биедээ авч явах, тээвэрлэх зөрчил гарсаар байна. Дорнод аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хилийн зурваст Монгол, Хятадын иргэд хууль бусаар байгалийн баялаг олборлохоор завдсаныг хилчид илрүүлжээ. Тэд 175 кг идэмхий натри /цианит натри/, 750 кг идэвх... | хууль |
Баянзүрх дүүргийн иргэн Б.Алтанхуяг сураггүй алга болсон тухай бид мэдээлж байсан. Тэрбээр энэ сарын 15-ны өдөр гэрээсээ гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Иймд уг хэрэг явдалтай холбогдуулан түүний эхнэр Б.Саруул, нагац эгч Д.Цэрмаа, ах Д.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Б.Алтанхуяг нь сураг т... | хууль |
Энэ сарын 3-ны өдрийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуань тээшиндээ их хэмжээний юань нуун гаргах гэж байсныг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагчид илрүүлжээ. Биет үзлэг шалгалтыг хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан хийхэд бараан өнгийн гялг... | хууль |
Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж байгаа өнөө үед цахим хэлбэрийн гэмт хэргийн гаралт ихсэх, дотоод төдийгүй гадаад улс орнуудаас ч цахим хэлбэрээр хэрэглэгчидтэй харьцаа тогтоон аливаа гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол нилээдгүй их байна . Сүүлийн үед хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан иргэдтэй харилцаа тогтоох, м... | хууль |
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд өчигдөр зорчигч тээвэрлэн явсан 6363УБЗ, 2020ӨМА, 2482ӨМА, 1892ӨМӨ, 7273ӨМӨ улсын дугаартай таван автомашинд эрсдэл тооцон нарийвчилсан үзлэг шалгалт хийжээ. Шалгалтаар 2020ӨМА тээврийн хэрэгслийн жолооч, иргэн Т нь 40кг байгалийн үнэт улаан чулууг ... | хууль |
"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор ур... | хууль |
"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цагийн хооронд өдөрлөг зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг... | хууль |
Аравдугаар сарын 24-ний өдөр Б,Г,Ц гэгч этгээдүүд нэн ховор зүйлийн амьтан болох Соргог бөхөнгийн 81 толгой соргог бөхөнгийн 162 ширхэг эврийг ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирснийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Дэлхий Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “у... | хууль |
Өнгөрсөн сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутаг Бага нарангийн 42 дугаар гудамжнаас нярайн цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хаягдаж, улмаар нас барсан нярайн эхийг олж тогтоон өнгөрсөн баасан гарагт урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон байна . Тэрээр Говь-Алтай аймгийн харь... | хууль |
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн биед халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Зуун айлын замын уулзварт жолооч Б дугаарын хязгаарлалтад орсон автомашинаар замын хөдөлгөөнд оролцсон аж. Тиймээс замын цагдаа зогсоож шаардлага тавихад жолооч Б эсэргүүцэж, биед нь халдаж, дүрэмт хувца... | хууль |
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1148 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Үүнээс нийслэлд золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх нэг, булаах нэг, х... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.