news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монгол хүн бүр нэгэн зүгт зэрэг харах шалтгаан болсон “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киног гадаадад суугаа монголчууд үзэх хүсэлтээ ирүүлээд байна. Хичнээн харь нутагт суугаа ч нутгаа санагалзсан олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлахаар “Долоон бурхан харвадаггүй” киног хилийн чинадад гаргахаар болжээ. Ки... | урлаг соёл |
Өмнө нь Ирландын нэрт зохиолч Самюэл Бэккетийн “Годог хүлээхүй” хэмээх алдарт абсурд жүжгийг “Хар хайрцаг” кинотеатрт толилуулж байсан хамт олон энэ удаад Түрэгийн төдийгүй дорнын нэрт найруулагч Нури Билгэ Жэйланий нэгэн онцгой бүтээлийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг кино өдөрлөгийг энэ удаа “Хархорум” брэнд хамт... | урлаг соёл |
“Apple”-ийг үндэслэгч, Стив Жобс агсны тухай кино хийх гэж байна. “Sony Pictures”-ийн бүтээл уг киноны гол дүр буюу Стив Жобсод жүжигчин Эштон Катчер тоглох юм. Өнгөрсөн онд худалдаанд гаран шуугиан тарьж, тэр даруйдаа бэстселлер болсон Уолтер Исааксоны “Стив Жобс” хэмээх дурсамжийн номд үндэслэн энэхүү киног туурвих а... | урлаг соёл |
Удтал хүлээлгэсэн түүхэн “Аравт” кино энэ сарын 21-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ. Тус киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн нь олны зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа. Манай нэгэн нэртэй хөгжим судлаач “Энэ бол Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөс хойш төрсөн түүхэн к... | урлаг соёл |
Монголын кино урлагийн салбарын “Улаанбаатар” кино наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд шалгаруулалт ирэх сарын 12-нд болно. Уламжлал болон зохиогдож байгаа наадмын наадмын зохион байгуулах хорооны даргаар Кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр ажиллаж байгаа бөг... | урлаг соёл |
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “The Hunger Games” кино долоо хоногт $58,551,063 ам.долларын ашиг 2. “Wrath of the Titans” кино долоо хоногт $33,457,188 ам.долларын ашиг 3. “Mirror Mirror” кино долоо хоногт $18,132,085 ам.долларын ашиг 4. “21 Jump Street”... | урлаг соёл |
Америкийн кино театруудаар өнөөдрөөс эхлэн 3D “Титаник” гарч эхэлнэ. 1997 онд дэлгэцнээ гаран дэлхийн сая сая үзэгчийг байлдан дагуулж байсан уг киног орчин үеийн 3D хэлбэрт оруулахад 18 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Энэ бол тун өндөр зардал. “Дисней” гэхэд “Араатны хаан арслан” зэрэг алдартай бүтээлүүдээ 3D болгон ху... | урлаг соёл |
“Ану хатан” түүхэн уран сайхны киноны зураг авалт өгчигдөр Тэрэлжийн орчимд эхэллээ. 1695 оны өвөл Тэрэлжид байсан Галдан хааны цэргийн отогт Ховдын тэртээгээс Ану хатан нь их хөсөг хөдөлгөн нүүж ирж байгаа хэсгээс анхны зураг авалт эхэлсэн ажээ. Өнгөрсөн оны 8-р сараас бэлтгэл ажлаа эхэлж, хувцас, зэвсэг, жижиг эдл... | урлаг соёл |
Алдарт дуучин Виктор Цойг мэдэхгүй хүн Монголд тун цөөхөн. Оросын хамгийн алдартай рок од 23 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй юм. Виктор Цойгийн монгол шүтэн бишрэгчид нь түүний гэгээн дурсгалд зориулсан амьд тоглолт зохион байгуулах гэж байна. Уг тоглолтын гол зохион байгуулагчаар продюссер, ая зох... | урлаг соёл |
Оросын рок хөгжмийн амьдралд 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр харамсалтай ул мөр үлдээсэн. Тэр өдөр “Кино” хамтлагийн домогт дуучин Виктор Цой автын ослоор амиа алдсан юм. Цой тэр үед дөнгөж 28 настай байв. Гэхдээ богинохон амьдралдаа их түүхийг бүтээсэн авьяаслаг уран бүтээлчийг одоо ч дэлхий нийт мартаагүй байна.... | урлаг соёл |
Реппер Gee буюу Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэр бидэнд дуулгах ямар сонинтой байгаа бол... -“Click click boom”-ын цомог гаргах гэж байгаа гэсэн. Цомгийн явц ямархуу байгаа вэ? -Ерөнхийдөө гол ажлууд дуусчихсан, өнөө маргаашгүй хэвлэлтэд явуулах гэж байна. Бараг сарын дараа худалдаанд гарчихна. Цомог 14 дуунаас бүрдэж байг... | урлаг соёл |
Хөгжмийн урлагаас 12 жил завсардсан дуучин Шер “Woman"s World” нэртэй шинэ синглээрээ эргэн ирж буйгаагаа шүтэн бишрэгчиддээ баяртайгаар мэдэгджээ. Өдгөө 67 настай дива Шерийн шинэ уран бүтээл болох “Woman"s World” сингл нь түүний “Closer To The Truth” цомгийн эхний дуу юм байна. Одоогоор зөвхөн Америкийн сонсогч, шүтэ... | урлаг соёл |
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө 06.00 цагт Их Британийн алдарт “Blue” хамтлагийн түрүүч газардлаа. “Blue” хамтлагийн инженер техникийн ажилтнууд болон хөгжимчид өнөөдөр тоглолтын бэлтгэл ажилтай танилцаж, дууны дуугаралт болон амьд хөгжмийн бэлтгэлээ базаах юм байна. Харин “Blue” хамтлагийн гишүүд ... | урлаг соёл |
Эгч, дүү Хишгээ... Тэднийг сонсогчид нь ингэж дуудаад дасчихаж. Зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс амьдрал дээр ч, тайзан дээр ч хамт байж, уянгын дуу эгшиглүүлж явна гэдэг аз жаргал. Тэдний хоолой цээл, өвөрмөц, сонгодог. Бас тэд маш хөдөлмөрч бүсгүйчүүд. Билүүтэй уулынхаа овоонд Чулуу ганцыг нэмлүү дээ Биеэ хувааж... | урлаг соёл |
Дуучин Д.Болдын ”Bold unplugged night” амьд тоглолт үргэлжилж байна. Тэрээр эхний тоглолтоо наймдугаар сарын 16-нд “Vegas” клубт хийсэн бол энэ долоо хоногт хоёр өдрийн амьд тоглолт хийхээр төлөвлөжээ. Наймдугаар сарын 23. Энэ өдөр дуучин Д.Болд “Сentro Club”-д 20.00 цагаас амьд хөгжимтэй партид фэнүүдтэйгээ уулзаж, ур... | урлаг соёл |
Алдарт “Blue” хамтлаг өнөөдөр өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бидний зүгээс дэлхийг тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Бидэнтэй уулзах ховор боломж... | урлаг соёл |
Дуу хөгжмийн ертөнцдөө эргэн эрээд буй дуучин Жастин Тимберлейк хуучин хамтлагийнхантайгаа эргэн нэгдэх гэж байгаа талаар цуурхал таржээ. Жастин Тимберлейк өмнө нь “"N Sync” гэх таван хүний бүрэлдэхүүнтэй хөвгүүдийн хамтлагт байсан боловч хамтлаг 2007 онд тарснаас хойш соло уран бүтээл туурвиж, илүү амжилтанд хүрсэн ... | урлаг соёл |
“Blue” хамтлаг өнгөрсөн долоо хоногт өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүкээр дамжуулан Монголын үзэгчдэд мэндчилгээ хүргэсэн тухай бид мэдээлсэн билээ. “Бидний зүгээс дэлхийг тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан ёсо... | урлаг соёл |
Дарьганга... Дарьганга гэж дуудахад ямар нэгэн хөгжмийн ая дуурсах. Хаа нэгтээгээс хүлэг морь үүрсэх шиг. Гэгээн наран мэлтэсхийгээд мандах мэт. Гэгэлгэн аялгуу хоолой даван уянгалах. Нэг л тийм, гэгээн уянга мэдрэгддэг билээ. Дарьганга бол хүлгийн хурд шалгах ээрэм их тал. Наран бөмбөлөг дүрэлзэн мандах шаргал гэгээни... | урлаг соёл |
Дуучин Жастин Тимберлейк хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн даруйдаа “MTV”-ын “VMA” наадамд шилдгээр шалгарч, гол шагналуудыг нь түүжээ. Жастин Тимберлейк удаан хугацаанд завсарласны эцэст гаргасан “Mirrors” дуугаараа “MTV VMA”-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох шилдэг видёо шагналыг хүртсэн бөгөөд Бруклинд болсон шагнал ... | урлаг соёл |
Дуучин Д.Болдын фенүүдэд дуулгах шинэ мэдээ... Дуучин Д.Болд өнөөдөр "Би дурламаар байна" дууныхаа бичлэгийг танилцуулахаар болжээ. Ингэхдээ 16.00 цагаас өөрийн Facebook хуудсанд болон “YouTube channel”-аар хvргэх аж. "Би дурламаар байна" хэмээх уг дуу нь түүний бие даасан 11 дэх цомог болох “Хувцсаа тайлаад шид” цомог... | урлаг соёл |
Роли роли поли... Энэ үгэнд ямар ч онцгой утга байхгүй. Гэхдээ хэлэхэд амархан. Бас хөнгөхөн ая оруулаад олон дахин давтаж хэлээд байх юм бол дуулахад хялбархан хэрнээ хөгжилтэй, ер нь давгүй дуу болчихно. Харин өмнөд солонгосчууд иймэрхүү давгүй дуунуудаар дэлхийг хуйлруулж, түүнийг “К-поп” урсгал хэмээн нэрлэжээ. Уд... | урлаг соёл |
Монгол хүний авьяас чадамжийг дэлхийн тавцанд гайхуулж, алтан соёмбот далбаагаа өндөрт мандуулсан бас нэгэн баярт мэдээ хилийн чанадаас ирлээ. Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулга тэмцээний Гра... | урлаг соёл |
Төрийн соёрхолт дуучин Д.Болд энэ жил “Монгол поп-2” цомгоо танилцуулсан билээ. Харин тун удахгүй өөрийн 11 дэх цомог болох “Хувцсаа тайлаад шид” хэмээх нэртээ цомгоо сонсогч, фенүүддээ өргөн барихаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр шинэ цомгийнхоо дээж болгон дуучин Ц.Хулантай хамтран дуулсан “Би дурламаар байна... | урлаг соёл |
Олны хайртай олон уран бүтээлийн эзэн болсон, дуучин Т.Дэлгэрмөрөн залуу уран бүтээлч У.Намуунаатай хамтран “Эх орон минь намайг дуудаарай” хэмээх цоо шинэхэн дуугаа нийтэд хүргэжээ. Будаг нь ханхалсан шинэ уран бүтээлийн үг, аяыг “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат зохиосон байна. Дууны клипийг сонирхоно уу. Э.Т... | урлаг соёл |
Бямба гаригийн үдэш Монголын залууст тоглолтоо хүргэхээр амлаад буй "Blue" хамтлагийнхан хэдхэн хормын өмнө "Чингис хаан" нисэх буудалд буулаа. Хамтлагийн залуус өнөөдөр 17.00 цагт ирэх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг саатсан тул ийнхүү 22.40 цагт Улаанбаатар хотноо хөл тавьсан юм. Өнөөдөр үүрээр хамтла... | урлаг соёл |
Төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Б.Анар өнгөрсөн хавар Холливудын шилдэг кинонуудын хөгжмийг симфони найрал хөгжимд найруулан тоглуулсан нь эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд мэт эрэлттэй байсан билээ. Тэрхүү тоглолтыг болоод өнгөрснийх нь хойно “Хэзээ болчихсон юм бэ, үзэх байсан юм, дахиад тоглох юм уу бо... | урлаг соёл |
Фэнүүддээ үргэлж шинэ, содон хэв маяг, аялгуугаар бэлэг барьдаг Төрийн соёрхолт дуучин Д.Болд есдүгээр сарын 6-ны үдэш “Metropolis” шөнийн клубт “Bold Unplugged” амьд тоглолтоороо дахин уулзхаар болжээ. Тэрбээр наймдугаар сарын 16-нд “Vegas” клубт, 23 нд “Centro” клубт, 24 нд “Corporate” зочид буудлын “View lounge”-д ... | урлаг соёл |
“Сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аялалын багт Дарьганга нутгийн нэрт морин хуурч Л.Цэдэвсүрэн дөрөө нийлсэн юм. Соёлын өв тээгч Цэдэвсүрэнгийн морин хуурын эгшиглэнт аялгуу нь домогт Шилийн Богдын оройн салхинд дарцаглаж, Ганга нуурын торгон долгиотой цуг мяралзаж, эртний чулуун хөргүүдтэй хүүрнэж байлаа. Монго... | урлаг соёл |
Ирэх онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалт ид явагдаж байна. Олон орны хамтлаг, уран бүтээлчид өрсөлдөж байгаа энэхүү шалгаруулалтад Монголоос ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн”, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн ну... | урлаг соёл |
“El condor pasa” хэмээх дэлхийн хөгжим бий. Монголчууд харин “Тогдгор” хэмээх С.Галсантогтох гуайн тоглодог лимбэний аялгуу гэдгээр нь сайн танина. Тэгвэл, индианчуудаас гаралтай энэ хөгжмийг индиан хамтлаг Монголын тайзнаа эгшиглүүллээ. Соёлын төв өргөөнд өчигдөр болсон “Имайра” хамтлагийн тоглолт бүхэлдээ содон ертөн... | урлаг соёл |
Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртсэн "Домог" хамтлагийнхан маргааш буюу есдүгээр сарын 8-ны өглөөний 05:30 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууна. Урлагийнхны хувьд нэр хүндтэй шагнал хүртсэн тэднийг 30 гаруй морин хуурчид, бусад уран бүтээлчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй угт... | урлаг соёл |
Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Вена хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулсны 10 жилийн ойн хүрээнд "Домог" чуулга Австрид оршин суугаа Монгол иргэдэд тоглолтоо толилуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. “Домог” хамтлагийнхан өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд тэд саях... | урлаг соёл |
Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гранпри буюу тэргүүн байрын шагналыг эх орондоо авчраад байгаа “Домог” хамтлагийнхан болон Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын уран бүтээлчид өнөөдөр хэвлэл мэдээллийхэнд мэдээлэл хийх ажээ. Монгол үндэснийхээ язгуур урлагийг дэлхийд гайхуулаад ирс... | урлаг соёл |
Монголын уран бүтээлчид Болгар улсад зохион байгуулагдсан дэлхийн язгуур урлагийн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрын шагнал хүртсэн талаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам болон бусад уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Наадамд 24 орны 98 хамтлаг оролцож, 10 хоногийн турш өөр өөрсдийн орны онцлогийг харуулсан б... | урлаг соёл |
Өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд Дэлхийн урлагийн наадмаас Гранпри шагнал хүртсэн багийнхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд “Домог” хамтлагийн хөгжимчдөөс гадна Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Улаанбаатар” чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид болох Д.Баярт, Б.Норовбанзад, Г.На... | урлаг соёл |
Монголд удахгүй тоглолтоо хийх гэж буй “Blue” хамтлагийн талаар мэдээллийг хүргэж байна. Британийн хөвгүүдийн хамтлаг “Blue”-гийн залуус хит дуунуудаасаа илүү адал явдал, камерын өмнөх сэтгэл татам инээмсэглэлээрээ алдартай. Бусад алдартнуудын нэгэн адил тэдний машинаар шал согтуу давхисан, шөнийн клубт олны нүдэн дээ... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, нэр шигээ уянгалаг цээл хоолойтой, сопрано Ө.Уянга Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэр мялаасан. Гавьяат жүжигчин Д.Бандийн удирдлага дор СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн Ө.Уянга УДБЭТ-... | урлаг соёл |
“Blue” хамтлагийн тоглолт товлосон цагтаа, товлосон өдрөө болсонгүй. Цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг зургаан цаг хүлээлгэсэн “Blue” хамтлагийн “тоглолт” ганцхан дуу дуулснаар өндөрлөв. “Sorry seems to be the hardest word”... “Уучлаарай гэж хэлэх хамгийн хэцүү бололтой” хэмээн дуулдаг тэдний хит дуу энэ үдэш тэдний сэтгэ... | урлаг соёл |
Дуучин Э.Төрмандах "Тайжийн хурд" хэмээн монгол адууг магтан дуулсан шинэ уран бүтээлээ клипжүүлжээ. "Тайжийн хурд" дууны үгийг яруу найрагч М.Ганбаатар бичиж, аяыг нь Б.Ганболд зохиосон бөгөөд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 90 жилийн ойд зориулж энэхүү бүтээл олны хүртээл болж байна. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум н... | урлаг соёл |
Залуу дуучин А.Түмэн-Өлзийн анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Ирэх сарын 11-ний өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох тус тоглолтоо тэрээр “Баясгалантай сайхан” хэмээн нэрийджээ. Дуучин А.Түмэн-Өлзий нь 2009 онд СУИС-ийг Ц.Дэлгэр багшийн удирдлага дор уртын дуучин мэргэшлээр төгссөн бөгөөд “Сэтэрт т... | урлаг соёл |
ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа. Наадмын өмнөхөн гавьяат жүжигчин цол хүртсэн тэрбээр үзэгч олон, нийт ард түмэндээ хандсан хүндэтгэлийн тоглолт хийх гэж буй юм. Дуунд дуртай, дуурийн урлагийг дээдлэн биширдэг, хүргэсэн дуу, тайзнаа амилуулсан дүр болгоныг нь таалж, талархдаг үз... | урлаг соёл |
“Сайхан”, “Энх улирал”, “Аархал” зэрэг хит дуугаараа олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахтай уулзан шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Шинэ уран бүтээлээ клипжүүлэн үзэгчддээ хүргээд удаагүй байгаа шүү дээ. Энэ дууныхаа талаар сонирхуулахгүй юу? -Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Хамги... | урлаг соёл |
“Их талын жазз” нэрээр овоглосон олон улсын их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте институт”хамтран 10 ду... | урлаг соёл |
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат есдүгээр сарын 27, 28-нд “Сhuka and friends Содон аялгуу” тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд хийхээр болсон билээ. Гурван цаг үргэлжилж, 200 гаруй хүн оролцох түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, Гавьяат ж... | урлаг соёл |
Хослон дуучин гэр бүлийн хоёр буюу О.Анхаа, Б.Халиун нар өөрсдийн цоо шинэхэн цомгоо фенүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Мөн тэд нэгэн шинэхэн уран бүтээл дээр хамтран ажиллаад байгаа бөгөөд тун удахгүй сонсогчдын хүртээл болоход бэлэн болжээ. “Хайрын романс” хэмээх уран бүтээл нь хүмүүсийн нандан харилцаа болох чин сэтгэ... | урлаг соёл |
Скотер браун: ирэх сараас жастины шинэ дуу, клип гарна Дэлхийн дуу хөгжмийг нэг хэсэг байлдан дагуулж явсан, залуу уран бүтээлч Жастин Биберийн нэр хүнд сүүлийн жилүүдэд унасан нь үнэн. Түүний бие авч яваа байдал, найз охиноосоо салсан шалтгаан, шүтэн бишрэгчдээ үл хүндэтгэсэн олон таагүй үйлдлүүд нь түүний амжилтаас х... | урлаг соёл |
Монголын рок поп урлагийн ууган төлөөлөгчдийн нэг “Харанга" хамтлагийн гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр тоглохоор тов зарлаад байсан ч дахин нэг өдрөөр сунгаж, 27, 28, 29-ний өдрүүдэд 19:00 цагаас “UB palace”-ийн концертийн их танх... | урлаг соёл |
Дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа: Нэг юмны төлөө зорьж байгаа учир бид хоёрын санаа нэг хүн шиг байдаг Нийтийн дууны урлагт хосоороо дуулж амжилтанд хүрсэн олон уран бүтээлч байдаг. Тэдгээр хүмүүсийн адил урлагийн тайзнаа уран бүтээлийн цагаан хадаг дэлгэн буй залуу уран бүтээлчид бол дуучин Оюунбат, Бадралмаа нар юм. Тэ... | урлаг соёл |
Сэтгэлд дотно орос хөгжим эгшиглэх үдэш айсуй. Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд Эрхүү мужийн Филармони манай улсад ирэх сарын эхээр ДБЭТ-т тоглох гэж буй юм. Нийт 75 хөгжимчин тайзнаа суудаг бүрэлдэхүүн сайтай тус найрал хөгжим налгар намрын шаргал өдрүүдийн өнгийг тодотгох танил тансаг хөгжмүүд сонсгох аж. Оросы... | урлаг соёл |
Дэндүү энгийн боловч эгэлгүй нэгэн үдшийг өнгөрүүллээ. Тайз засалт гэж чамирхаж гоёрхсон зүйлгүй, дугуй хэлбэртэй том дэлгэц, хамгийн гоё нь тайз руу “буусан” өнгө өнгийн LED гэрэл огт өөр мэдрэмж төрүүлнэ. Өөр гэдгийг тайлбарлахад тун хялбар, Монголын шоу бизнест нийтлэг болсон байдаг л тэр орчноос ялгаатай болохоор..... | урлаг соёл |
“Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон уран бүтээлүүдээрээ олны танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. “Баясгалантай сайхан” хэмээн тоглолт ирэх аравдугаар сарын 11-нд 19.00 цагаас Монг... | урлаг соёл |
“MTV”-гээс ирэх арваннэгдүгээр сарын 10-нд болох “MTV EMA” наадмын хүрээнд шилдэг шүтэн бишрэгчдийн армийг онлайнаар шалгаруулж байгаа билээ. “Facebook”, “Twitter” зэрэг нийтийг хамарсан сүлжээ сайтуудын тусламжтайгаар явуулж буй онлайн шалгаруулалтын эцсийн шатанд шилдэг таван хамтлаг, дуучин шалгарч үлдээд байна. Ха... | урлаг соёл |
АНУ-ын реппер, ая зохиогч, дуучин Кэйни Уэст өөрийн гэр бүл, хүүхэд, хадмууд, шинэ уран бүтээлийн талаар сонирхолтой ярилцлагыг “Allhiphop.com” сайтад өгснийг хүргэж байна. -Сүүлийн үед хэвлэлээр танай гэр бүлийн талаар янз бүрийн л яриа гарах болов. Та Кимтэй хурим хийх сонирхолгүй байгаа талаар ярьсан байсан. Энэ... | урлаг соёл |
“Их талын жазз” нэрээр овоглосон олон улсын их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо эхэлсэн талаар албаныхан мэдээллээ. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте инс... | урлаг соёл |
Олон улсын жааз хөгжимчдийн талын Монгол дахь цугларалт "Их талын жааз" олон улсын наадмын олон нийтэд зориулсан тоглолт Чингисийн талбайд удахгүй эхлэх гэж байна. Уг фестивал нь долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Их талын жааз ТББ, Монгол Францийн соёлын төв, Гёте ... | урлаг соёл |
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хорм... | урлаг соёл |
Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо аравдугаар сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ. Өнөөдөр дуучин бүсгүй тоглолтынхоо тухай дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, түмэндээ хүргэхээр хэвлэлийн хурал хийсэн юм.... | урлаг соёл |
Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэх өнгө төрхийг хэдийнээ бий болгож чадсан "Нюанс" хамтлагийнхан дуурийн театрын хаяаг бараадан сууж байсан нь саяхан. Театраас өрх тусгаарлаад удаагүй байгаа тус хамтлагийнхан өөрсдийн ажлын байр, дуулаачийн студийг байгуулж байгаа гэнэ. Тэд зун, намрын саруудыг тун завгүй, ажил ихтэ... | урлаг соёл |
Нэг хэсэг шүүмж магтаалыг ихээхэн цуглуулаад байсан “Т-АРА” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомог болох “Number9” цомгийнхоо шинэхэн клипээ өнөөдөр цацлаа. Цомгийнхоо нүүрний зургийг манай гэр хорооллын фоноор гоёод харьсан тус хамтлагийнхны цоо шинэ цомгийн клип маргааш буюу аравдугаар сарын 11-ны өдөр фенүүддээ зориулан ... | урлаг соёл |
Монголын охидын хамтлагийн төлөөлөл болсон “Sweety motion” хамтлагийнхан цоо шинэ уран бүтээлээ өөрийн фенүүддээ хүргэхээр зэхээд байгаа ажээ. Шинэхэн уран бүтээлийн нэр одоогоор тодорхойгүй гэнэ. Уг дууны үгийг Quiza бичсэн бол аяыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиожээ. Нэр нь үл мэдэгдэх шинэхэн уран бүтээл... | урлаг соёл |
Дандаа дуучдын ард, дууныхаа ард “нуугдаж” байдаг гитарчин Өөжгий ойрд маш завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглолтоо хийхээр зарласан тэрээр өнгөрсөн долоо хоногт сурталчилгааныхаа зураг авалтыг хийж дуусгажээ. “Никитон” хамтлагтаа зориулж буй гэх энэ тоглолт рок попынхны нүсэр цугларалт ... | урлаг соёл |
“Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнгийн шинэ уран бүтээлийг танилцуулж байна. Өөрөө шүлгийг нь бичиж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжмийг зохиосон “Найз минь” хэмээх энэхүү шинэ уран бүтээлээ тэрээр “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдтэй хамтран дуулжээ. Гадаа бороо шаагин орлоо Намрын улирал би... | урлаг соёл |
Намрын шоу үргэлжилсээр байна шүү. Хаалгаа нээгээд удаагүй шинэ гэсэн тодотголтой “Масс” клубт энэ сарын 18-нд секси хөгжмийн хэмнэлийг их хотын залууст мэдрүүлэх нь ээ. Sentosa арлаас Dj Fyn хүрэлцэн ирж өөрийн сэкси сэтүүдээс толилуулж залуусыг нэг үдэш доргиох гэнэ. Dj Fyn нь Хятадын шоу ертөнцөд өөрийн гэсэн байр с... | урлаг соёл |
“Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойгоо фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэхээр зэхэж байна. Тус хамтлагийн “Хурд 20 жил” тоглолт нь арван нэгдүгээр сарын 29,30-нд болох юм. Тэдний тоглолтын тасалбар сонсогч фенүүдийнх нь гар дээр тун удахгүй очих гэнэ. “Хурд”-ынхан тасалбараа “Easy ticket”-ээр худалдаалахаар болжээ. Уг үйлчилгэ... | урлаг соёл |
“Номин талст” хамтлагийнхан тун удахгүй шинэ цомгоо худалдаанд гаргах гэж байна. Саяхан тэд цомгийн бичлэгээ дуусгасан бөгөөд оны сүүл үеэр фэнүүддээ хүргэх бололтой. Шинэ цомогтоо хараахан нэр өгч амжаагүй байгаа юм байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Mongolian cover” групп болон “Нэг тийм” студи хамтран хөгжим сонирхогч залууст зориулж "Cover Night" үдшийг зохион байгуулдаг болсон билээ. Тэд мөн "Cover Night"-ын нэг төрөл “Special Week”-ыг амжилттай эхлүүлсэн байгаа. Тэгвэл энэ удаа тэдний онцгой үдэшт "A-Sound" хамтлагийн дуу эгшиглэхээр болжээ. Cover өдөрлөгт н... | урлаг соёл |
Монголын хүүхдийн ордны дэргэдэх “Солонго” хамтлагаас 1984 онд уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн гитарчин Өөжгий арваннэгдүгээр сарын 1, 2-нд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний тоглолтонд “Никитон”, “Хурд”, “Камертон”, “Номин талст”, “Мотив”, “lemons”, “A sound”, “Гурван охин”, “Титэм” хамтлагуудаас гадн... | урлаг соёл |
Сануулсаар байтал чи минь Санаандгүй үнэрлэхийн төлөө Сайхан хос цэцгийн Салааг юунд өнчрүүлэв дээ... “Хурд” хамтлагийн шинэ клип хөгжим сонирхогчдын сонорт хүрлээ. 20 жилийн ойн тоглолтдоо зориулан тус хамтлагийнхан нилээд олон уран бүтээлийг фэнүүддээ зориулахаар бэлтгээд байгаа. Энэ удаа тус хамтлагийн цоо шинэ уран... | урлаг соёл |
“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15 оролцогчийн нэг болох Ш.Хүрэлбаатар шинэ цомог гаргах гэнэ. Түүний шинэ цомогт “Нарны унага” киноны дуу орсон ба шинэчилсэн найруулгаар дуулжээ. Дуучин Ш.Хүрэлбаатарын цомог поп урсгалын есөн дуунаас бүрдсэн байна. Тэрээр энэхүү цомогт нь багтсан “Миний хоёр ж... | урлаг соёл |
“Хурд” хамтлагийн 20 жилийн ойн нэгээхэн хэсэг болгож Өвөр Монголчууддаа өөрсдийн ая дуугаа өргөөд ирлээ. Тэднийг тоглолт хийж байхад Монголоо гэсэн омогшилоо барьж чадалгүй даган дуулж байсан Өвөр Монголчуудад энэ тоглолт том бэлэг болсон нь гарцаагүй. “Хурд”-ынхны дараагийн хөтөлбөр нь мэдээж тун удахгүй Улаанбаатарт... | урлаг соёл |
Дуучин A cool тун удахгүй бие даасан тоглолтоо хийх нь ээ. Тэрээр “Зүрхэнд” тоглолтоо ирэх сарын 15,16-нд 19:00 цагаас “АСА” циркэд хийхээр болжээ. Түүний тоглолт бүхэлдээ хайр, дурлалаар жигүүрлэх гэнэ. Хайрын сайхныг амтуулж, дууны сайхнаар уяраахаар төлөвлөсөн дуучин A Cool тоглолтын ажилдаа аль хэдийн орсон бөгөө... | урлаг соёл |
“Та зүрхэнд мөнх... Тэв тэнүүн нутаг минь Тэртээ алсад хөхрөх Тэгш дүүрэн тэнгэр минь Тэнгэр минь... ..Хүүгээ дуудсаар... Алсаас уулсаараа Аниргүйхэн талаараа даллана Хүрээд ир гэж аав шиг дуудна Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна Эх орон...” Энэ бол “Увертюра” поп опера хамтлагийн ..Төгсгөлгүй-Эхлэл.. тоглолтын эхлэ... | урлаг соёл |
“Никитон” хамтлагийн гитарчин, ая зохиогч, чөлөөт уран бүтээлч Р.Өлзий-Оршихтой ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 1, 2-нд тоглолтоо хийхээр тун ч завгүй яваа бөгөөд биднийг уулзах үеэр “New Star” студид “Гурван охин” хамтлагийнхантай шинэ дууныхаа бичлэгийг хийж байсан юм. -Гитарчин Өөжгий гэхээр таныг уран бүтээлээр тань м... | урлаг соёл |
Тоглолтынхоо өмнө хувцсаа солиод завгүй байхад нь ”Шанзны” гурвалтай таарсан юм. Эдгээр охидын нэрийг Э.Булгаа, Д.Нарантуяа, С.Элбэрэл гэдэг. Тайзны ард хувцас солино гэдэг тийм ч амаргүй ажил бололтой. Гэвч өдөр, шөнө ялгалгүй тайз руу алхах тэдэнтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа. -Ингэхэд тайзан дээр хийдэг та нарын ... | урлаг соёл |
Фейс бүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоонд байдаг дуучин А Cool өнөөдөр өөрийн фейсбүүк хуудсандаа шинэ уран бүтээлийн мэдээгээ дуулгалаа. Дуучин A Cool болон Мотив хамтлагийн дуучин Т.Ганбаатар, “Universe Best Songs” наадмын ялагч Б.Жавхлантөгс нарын хамтран дуулсан “Парисын дарь эхийн сүм” жүжгийн дууг өнөөдөр 19:00 цаг... | урлаг соёл |
“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. “Бид үнэний дуу хоолой” хэмээн нэрлэсэн шинэ дуугаа тэд хамтлагийн продюсер Б.Чинбаттай хамтран дуулсан байна. Энэ нь тэдний хамтран дуулж буй тав дахь дуу нь ажээ. “Sweetymotion” шинэ дуугаа удахгүй олны сонорт хүргэх гэнэ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ц.Баттөрийн “Хулсан ташуур” цомгийн баяр энэ сарын 31-нд Бөхийн өргөөнд болох гэж байна. Цомгийн баярт Гавьяат жүжигчин У.Далантай, дуучин Ш.Баянмөнх, А.Түмэн-Өлзий, залуу дуучин С.Гантогтох, "Нюанс" хамтлаг, "Voice group"-ийн уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Уг цомгийн б... | урлаг соёл |
“Хурд”-ынхан "Сануулсаар байтал" шинэхэн уран бүтээлээ өөрчилсөн байна. Тус хамтлагийнхан өөрдсийн 20 жилийн ойн арга хэмжээндээ бэлтгээд нэлээд ажилтай байгаа гэнэ. Ойн хүрээнд олон сонин гэнэтийн бэлгээ задалсаар. Энэ удаа тэд өөрсдийн шинэ уран бүтээлээрээ амьд хөгжим сонирхогчиддоо хүрч буй. Дашрамд хэлэхэд тэдний ... | урлаг соёл |
“Эх орон”, “Цэргийн бодол” зэрэг олон уран бүтээлээрээ ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн “Хурд” хамтлагийнхан удахгүй өөрсдийн 20 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхээд байгаа билээ. Тэдний олон уран бүтээлд дуртай, тэдний талаарх мэдээллийг чих тавин сонсдог үзэгчиддээ дуулгахад “Хурд”-ынхантай 20 жилийн ойг нь хамт... | урлаг соёл |
Сайхнаа: Шинэ оюутан байхдаа “Хотын гудамж” дуугаа өлгийдөн авч байлаа “Madness” хамтлагийн нэрийн хуудас болсон дуу бол яахын аргагүй “Хотын гудамж”. Уг дуу 1997 онд мэндэлсэн бөгөөд тэр цагаас хойш нийслэлчүүдийн дуулах, сонсох дуртай дууны нэг байсаар ирсэн. Мөн өчигдөр тохиосон нийслэлийн өдрөөр хамгийн их моодонд ... | урлаг соёл |
"Sweetymotion" хамтлагийн продюсер, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбатын “Үл таних бүсгүй” хэмээх шинэ дууны клип гарчээ. Дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав бүтээжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт Л.Балхжавын “Миний дуунууд 2013” то... | урлаг соёл |
Шинэ уртын дууны хамтлаг мэндэлжээ. Улаанбаатар чуулгын санаачилгаар өнгөрсөн зун уртын дууны сургалт явуулж, уг сургалтад 400 гаруй уртын дуучин хамрагджээ. Харин тэдгээр авьяастнуудаас “Дөмөг” гэх шинэ хамтлаг төрсөн байна. “Дөмөг” хамтлагт 20-85 насны 30 гаруй дуучин багтдаг бөгөөд залуу уран бүтээлчид дуулахаас гад... | урлаг соёл |
“Degi concert”, “Гайхмаараа”, Чайковскийн үдэш” зэрэг тоглолт хийж, хийл хөгжмийн уянгалаг аялгуугаар олныг гайхашруулсан хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэг бие даасан уран бүтээлч гэх статусаа гээж, “Улаанбаатар” чуулгад харьяалагдах болжээ. “Монголын урдаа барьдаг ганц хийлч” гэх тодотголтой тэрбээр “Улаанбаатар” чуулгын гоц... | урлаг соёл |
Дуучин Т.Ариунаа шинэ клипээ толилууллаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая, Х.Болор-Эрдэнийн шүлгээр бүтсэн “Хайр ийм өнгөтэй” дууны клипэнд дуучин бүсгүйн ууган хүү Б.Алдар тогложээ. Саяхнаас цацаж эхэлсэн тус клипэнд Б.Алдар цэрэг эрийн дүр бүтээсэн байна. Т.Ариунаагийн шинэ клипийг сонирхоно уу. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монголын рок, поп ертөнцийн шигтгээ болсон авьяаслаг залуусын хамтлаг “Madness”-ын 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд өнгөрсөн зургадугаар сард “ILoft Function House”-д “Colors of Us” нэртэй өөрсдийн гурав дахь цомгийнхоо өдөрлөгийг цомхон хийсэн бол энэ удаа 15 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-ын концертын их танхим... | урлаг соёл |
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллахаар болсон. Тэрбээр хотын соёлыг түгээх их үйлсийг “Улаанбаатар” чуулгын дүр төрхийг өөрчлөн шинэчлэх ажлаас эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн хийлч МУСТА Ч.Дэлгэрцэцэг “Улаанбаатар” чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллаж байгаа бөгөөд зургаа дахь бие да... | урлаг соёл |
Рок попын тогоонд бараг л насаараа чанагдаж яваа гэж хэлж болох “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтынхоо бэлтгэлд орлоо. Тэдний бэлтгэлийн үеэр очиж студи болон бэлтгэлийнх нь заалтай танилцсан юм. Мэдээж хөгжим тэр дундаа рок попынхоо ертөнцөд өнөөг хүртэл үнэнч яваа тэд арван жилийн дараа ч энэ л бүрэлдэхүүнээ... | урлаг соёл |
Залуу репперүүдийн төлөөлөл болсон "Rokit bay" тун удахгүй амплагед тоглолтоо хийнэ. Түүнийг “Эвдэрхий хүн”, “Нэг өдрийн хаан” гэх мэт олон уран бүтээлээр нь сонсогчид мэднэ. Арван нэгдүгээр сарын 15-нд “Vegas” шөнийн клубт тэрээр ердөө ганцхан удаа “UFO” хамтлагтай хамтран мөн амплагед тоглолтоо хийх юм. Түүний тогло... | урлаг соёл |
Дуучин Лэди Гага ирэх 2015 онд сансараас шүтэн бишрэгчиддээ ая дуугаа өргөн мэндчилэх гэнэ. Тэрээр сансарын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанитай хамтран задгай сансарт хөөрч буй хөлөгт дуу дуулах аж. Энэхүү арга хэмжээ ирэх 2015 онд Америкийн Шинэ Мексико мужид зохиогдох “Zero G Colonу” хөгжмийн наадмын хүрээн... | урлаг соёл |
Нюанс хамтлагийн уран бүтээлчид СУИС-ийн магистрантурт суралцацагааж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын 15 ны өдрийн 17.30 цагт Нюансынхан СУИС-ийн Оюутан театрт магистрантурын урьдчилсан хамгаалалтандаа зориулж “Master-voice live concert” тоглохоор болсон байна. Дэлхийн сонгодог ари, романсыг т... | урлаг соёл |
Чадварлаг хоолойгоороо үзэгчдийн танил болсон залуу дуучин Ц.Хуланг өнөөдөр бие даасан уран бүтээлийн “My world” тоглолтоо 19:00 цагт Улсын филармонийн концертийн танхимд ганцхан удаа хийх нь ээ. Тоглолтын үеэр тэрээр жазз дуунууд дуулахаас гадна өөрийн дуулсан жүжгийн дуунуудаасаа фенүүддээ зориулах аж. Түүний тоглолт... | урлаг соёл |
Нидерландын нийслэл Амстердам хотноо өчигдөр /ХI.10/ Европын хамгийн том хөгжмийн наадам “MTV EMA 2013” болж өндөрлөлөө. Дэлхийн хамгийн алдартай оддыг нэг дор цуглуулсан “MTV EMA 2013” наадмын тайзнаа олон хамтлаг дуучид ая дуугаа өргөн мэндчилжээ. Энэ жил хамтлаг, дуучид хоорондоо эн тэнцүүхэн өрсөлдөж, хэн нь ч хоо... | урлаг соёл |
Нэгэн үеийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг эрхэм эрчүүддээ бэлэг болгон зохион байгуулахаар болжээ. Тэд эрчүүдэд ямар бэлэг барих тухайгаа дэлгэхээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан байна. Хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины байранд “Үндэсний мэдээллийн төв”-д 10.... | урлаг соёл |
Монголын залуу зохиолчдын холбоо /МЗЗХ/-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, удирдах зөвлөлийн гурван гишүүний эрхийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, Б.Нанжид, Д.Нямдорж, Э.Гантулга нарыг МЗЗХ-ны удирдах зөвлөлийн байнгын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэх шалтгаанаар гишүүнчлэлээс хассан байна. Залуу зохиолчдын холбооны ... | урлаг соёл |
Азийн шилдэг өргөмжлөлт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэв “Дэндүү буянтай буурлууд” аялгуу эгшгийн шинэ хос цомогоо саяхан хэвлүүлжээ. Тэрээр МУГЖ Х.Болормаагийн дуулсан “Намрын өнгө орлоо ээжээ”, Хурд хамтлагийн “Тоотой санагдах юм”, МУСТА Б.Болдбаатарын “Нутгаа санаад уйлдаг сэтгэл” дуучин Э.Төрмандахын “С... | урлаг соёл |
Энэ сарын 21-нд Дэлхийн яруу найрагчдын баярын өдөр тохионо. 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг ССАЖЯам санхүүжүүлж, Хүүхдийн номын... | урлаг соёл |
Анх 2010 онд байгуулагдсан Монголын залуу зохиолчдын холбоо/МЗЗХ/-ны залуус өнгөрсөн баасан гаригт утга зохиолын дугуйлангийнхаа нээлтийг хийжээ. Монголын үе, үеийн зохиолч, яруу найрагчид дугуйлангаар хүмүүжиж, тэндээс л өөрсдийн уран бүтээлийн сэрэл мэдрэмжээ, онгод хийморио олж, нэгнээсээ суралцан дэвждэг байсан гэд... | урлаг соёл |
Монгол Улсын Их Сургуулийн “Утга Зохиолын нэгдэл”, СУИС-ийн Театр урлагийн факультетийн “Тайзны ярианы тэнхим”-тэй хамтран зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам энэ жил 9 дахь удаагаа уламжлал болон зохиогдохоор зарлагджээ. Уралдаанд уран бүтээлч нэг үгүүллэгээ ирүүлэх бөгөөд 12-ын шрифтээр 80 мөрнөөс ... | урлаг соёл |
Саяхан байгуулагдсан “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн баярын өдрүүдэд яруу найргийн эгшиг уянгын тоглолтуудыг зохион байгуулсан билээ. Харин тэд энэ сарын 21-нд тохиох Дэлхийн яруу найрагчдын өдрөөр яруу найргийн цомог, эмхэтгэлийнхээ баярыг хийхээр болжээ. “Шинэ мянг... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.